SlideShare a Scribd company logo
1 of 6
Сэдэв. Олон улсын худалдааны онол, бодлого
1. Олон улсын худалданы онол
Олон улсын худалдааны салбарт судалгаа хийсэн 300 гаруй жилийн хугацаанд ямар худалдаа
хийх вэ? гэдгийг ихэвчлэн улс төрийн эрэлт хэрэгцээ талаас нь урамшуулж байв. Энэ салбар
дахь бүрэн судалгаа нь меркантализмийн эринд эхэлжээ. Үндэстэн бүрийн сонирхол нь өөрийн
экспортыг нэмэгдүүлж, импортыг хязгаарлахад чиглэгдэж байв.18-р зууны эцэс гэхэд
мерканталистууд нэг үндэстний эрх ашгийн хувьд бүх орнууд хамтран бүрэн чөлөөт худалдааг
ашиглах нь чухал гэж тэд тооцож байв. Гэхдээ олон улсын худалдааны онол нь 19-р зууны
эхээр Давид Рикардогийн боловсруулсан харьцангуй давуу талын үзэл баримтлалд
тулгуурладаг. Дэлхийн 2-р дайнаас хойш олон улсын худалдаа эрчимтэй хөгжиж жилийн
худалдааны өсөлтийн дундаж хурд нь үйлдвэрлэлийн өсөлтөөс 1.5 дахин илүү болсон. Иймээс
олон улсын худалдааны онолыг судлах зайлшгүй шаардлагатай болсон. Олон улсын худалдааны
онолоор улс орнууд худалдаанаас олох ашиг хожоог судалдаг. Дэлхийн улс орнууд үндсэн хоѐр
шалтгааны улмаас олон улсын худалдаанд оролцдог.
1. Улс орнууд бие биеээсээ ялгагдах онцлогтоо тулгуурлан давуу талтай бүтээгдэхүүнээ
төрөлжүүлэн үйлдвэрлэдэг.
2.Олон улсын худалдаанаас үйлдвэрлэлийн өргөжилтийн үр өгөөжийг хүртэхийг зорьдог.
Туйлын давуу талын онол
Сонгодог онолын анхны төлөөлөгч А.Смит туйлын давуу талын онолыг анх үндэслэж, улс
орнуудын хоорондох гадаад худалдааг тайлбарласан.[2]
Улс орнууд олон улсын худалдаанд
оролцсоноор[3]
:
- Хямд зардлаар хэрэгцээгээ хангах
-Бага зардлаар ихийг үйлдвэрлэх
-Үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олж авдаг.
Туйлын давуу талын онолоор олон улсын худалдаа хийгдэхэд дараах зүйлс шалтгаална гэж
үздэг:
- Үйлдвэрлэлийн нөхцөлийн ялгаа
- Хэрэглэгчдийн сонирхолын ялгаа
- Технологийн ялгаа
Адам Смит худалдааны өндөр гааль болон бусад хязгаарлалтыг шүүмжилж, мерканталист
системийг буруутгасан. Ямар нэг бараа үйлдвэрлэх байгалийн давуу боломж аль нэг оронд өөр
нэгтэй нь харьцуулахад байдаг гэж үзсэн. Асар их хөдөлмөр зарж байж Шотландад дарс
үйлдвэрлэх нь Францаас дарс импортлохоос гуч дахин өндөр өртөгтэй байна гэж Смит
үзсэн. Мерканталист бодлого нь зөвхөн үйлдвэрлэгч, монополчлогчдод л ашигтай, зөвхөн
тэднийг дэмжихэд л чиглэсэн алхам. Нэгэнт хэрэглэгчидэд ашиггүй учраас меркантализм нь
хөгжлийн эсрэг чиглэсэн, харалган зүйл. Мерканталист тогтолцоонд хэрэглэгчдийн ашиг
сонирхол нь үргэлж үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө золиослогддог гэж
үзсэн. Худалдааны элдэв хязгаарлалт нь хоѐр улсын аль алины үйлдвэрлэлийн чадавхид
сөргөөр нөлөөлдөг байна. Аливаа улс өөрсдөө үйлдвэрлэх өртгөөс хямд үнээр гадаадын өөр нэг
орон ямар нэг барааг нийлүүлж чадаж байвал тэндээс худалдаж авах нь хавьгүй дээр байдаг.
Смитийн үзэж байгаагаар хөдөлмөрийн хуваарь, байгалийн баялаг, хүн ардын туршлага
орон бүрт өөр өөр байдаг. Ийм учраас аливаа орон хамгийн хямд зардлаар үйлдвэрлэж чадаж
буй бүтээгдэхүүнээрээ дагнаж бусадтайгаа солилцоо явуулбал зохистой гэж үзжээ. Ажилчин
(нийгэм) хөдөлмөрөөр (орц) хэдэн бүтээгдэхүүн (гарц) үйлдвэрлэж чадах вэ?
Жишээ нь: Англи улс 90 цагт нэг нэгж даавуу, 120 цагт нэг нэгж дарс
Португали 100 цагт нэг нэгж даавуу, 80 цагт нэг нэгж дарс үйлдвэрлэх боломжтой байг.
Англи Португал
1 даавуу 90 цаг 100 цаг
1 дарс 120 цаг 80 цаг
Даавууны хувьд (англи) 90 < 100 (португали)
Дарсны хувьд (англи) 120 > 80 (португали)
Дээрхээс харвал Англи улс даавуугаар давуу талтай байна. Өөрөөр хэлбэл Португалиас хямд
зардлаар үйлдвэрлэж чадаж байна. Португали дарсны хувьд туйлын давуу талтай байна. Ийм
учир Англи улс даавуугаар төрөлжиж, Португали дарсаар дагнаж хоѐр улс хоорондоо чөлөөт
худалдаа хийвэл ашигтай гэсэн санааг гаргажээ. Гэвч аль нэгэн улс дээрхи хоѐр
бүтээгдэхүүний хувьд хоѐуланд нь туйлын давуу талтай байвал яах вэ? Хэрвээ нэг орон бүх
бүтээгдэхүүнээ харьцангуй бага зардлаар үйлдвэрлэж чадаж байвал гадаад худалдаа явуулах
хэрэг байна уу? Гэсэн асуудал гарч ирсэн. Хэрэв А улс нь ямар нэгэн бүтээгдэхүүнийг Б улстай
харьцуулахад нөөцийн хамгийн бага зардлаар үйлдвэрлэдэг бол тэр нь туйлын давуу талтай
байгаа хэрэг. Гэхдээ тухайн нэг улс бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ туйлын давуу
талтай байгаа тэр тохиолдолд ч гэсэн бусад улстай бүтээгдэхүүний солилцоо хийх нь харилцан
ашигтай байж болно. Иймд туйлын давуу тал нь олон улсын худалдааны бүтэц төрөлжилтийг
тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэдэггүй энэ тохиолдолд зөвхөн бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн давуу талтай байдаг.
Харьцангуй давуу талын онол
Английн, улс төрийн эдийн засгийн сонгодог онолч, Давид Рикардо хөдөлмөрийн өртгийн
онол дээр үндэслэн харьцангй давуу талын тухай сургаалиа боловсруулжээ. Чөлөөт
худалдаанд оролцогч хоѐр улс хоѐулаа хожино. Аль нэг улс ямар нэг бүтээгдэхүүн дээр давуу
байлаа ч улс бүр өөр өөрийнхөөрөө мэргэших бололцоог чөлөөт худалдаа олгоно гэдэгт энэ
хуулийн агуулга оршино. Дээрхи жишээг арай өөрөөр авч үзье. (даавууны хувьд орцын хэмжээг
солигдсон байгааг анзаарна уу).
Англи Португал
1 даавуу 100 цаг 90 цаг
1 дарс 120 цаг 80 цаг
Даавууны хувьд (англи) 100 > 90 (португали)
Дарсны хувьд (англи) 120 > 80 (португали)
Португали улс 2 бүтээгдэхүүний хувьд туйлын давуу талтай байна. Хоѐуланг нь бага зардлаар
үйлдвэрлэж чадаж байна. Ийм үед гадаад худалдаа эрхлэх хэрэг байна уу?
Энэ асуултанд хариулахын тулд 2 орны аутаркие (гадаад худалдаа хийхгүй, тусгаарлагдмал
байдал) үеийг авч үзье. Орон тус бүрийн хувьд дотоодын солилцох харьцаа (terms of trade) ямар
байна вэ? гэдэгт анхаарлаа хандуулья.
Хөдөлмөрийн өртгийн хувьд:
Англи Португал
1 цагт 1/100 даавуу 1/90 даавуу
1 цагт 1/120 дарс 1/80 дарс
Солилцох харьцаа:
Англи Португал
даавуу = 100/120 дарс даавуу = 90/80 дарс
дарс = 120/100 даавуу дарс = 80/90 даавуу
Англид: нэг даавууг 100/120 = 0, 83 ширхэг дарсаар.
нэг дарсыг 120/100 = 1, 2 ширхэг даавуугаар.
Португалд: нэг даавууг 90/80 = 1, 1 ширхэг дарсаар
нэг дарсыг 80/90 = 0,88 ширхэг даавуугаар тус тус солино.
Англи Португал
даавуу 0,83 дарс 1,1 дарс
дарс 1,2 даавуу 0,88 даавуу
0, 83 < 1, 1
1, 2 > 0, 88
Англи улс даавууг илүү хямд өртгөөр үйлдвэрлэж чадаж байна. Ингэхээр энэ 2 орны хооронд
худалдаа хийх сонирхол бүрдэж байна. Гэхдээ тус 2 орны хооронд тээврийн зардал харьцангуй
бага байх ѐстой. Хэдий Португали 2 бүтээгдэхүүний хувьд туйлын давуу талтай байгаа боловч,
даавууны хувьд Англи улс харьцангуй давуу талтай байна. Yүгээрээ тус орон дагнах ѐстой гэж
Рикардо үзжээ. Гэвч Рикардогийн онол нь зарим нэг сул талтай юм. Yнэ бүрдэлтэнд зөвхөн
нийлүүлэлт талаас буюу хөдөлмөрийн өртгийн талаас хандаад бусад хүчин зүйл тухайлбал
эрэлтийг орхигдуулсан. Мөн амьдрал дээр Португали улс асар их алдагдалд орж өрөнд орсон
байхад Англи улс эсрэгээр баяжсан. Энэ нь чөлөөт худалдаа бол 2 орон төдийгүй дэлхийд
ашигтай гэсэн классик онолчдын санаатай зөрчилдөж байжээ. Хэрэв улс орны хоорондын
үйлдвэрлэлийн зардлын ялгааг анхааралтай авч үзвэл тухайн барааг худалдааны түншээсээ
хамгийн бага альтернатив зардлаар үйлдвэрлэх чадвартай харьцангуй давуу талтай байна. Ер нь
улс орон нэг ч салбарт туйлын давуу талгүй байлаа ч гэсэн ямар нэг бүтээгдэхүүний
үйлдвэрлэлээ ямагт давуу талтай байдаг. Олон улсын төрөлжилт болон чөлөөт худалдааны үр
дүнд харьцангуй давуу талыг ашиглах зарчимд тулгуурлан барааны нийт үйлдвэрлэлийн
нийлбэр хэмжээ нэмэгдэж харин улс оронд үйлдвэрлэлийн дотоод боломжоосоо давсан тийм
хэрэглээний түвшинд хүрдэгийг судалгаанаас тогтоожээ. Энэ онол тухайн үедээ дэндүү
хүчтэй, итгэл үнэмшилтэй байсан учраас 1830-д оноос худалдааны саад хоригууд аажимдаа
суларч эхэлсэн.
2. Гадаад худалдааны бодлого
Бусад улс, орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч
хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогцыг гадаад худалдааны бодлого гэж нэрлэдэг.
Хэдийгээр эдгээр арга хэмжээ нь гадаад худалдааг зохицуулах үндсэн зорилготой боловч
дотоодын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тодорхой хэмжээгээр хөндөж байдаг.
Түүхийн хувьд аваад үзвэл протекционизм, фритредерство гэсэн хоѐр төрлийн гадаад
худалдааны бодлого төлөвшин тогтсон байдаг юм. Эдгээр хэв маягийн аль аль нь өөрийн сул
хийгээд давуу талтай байдаг бөгөөд түүхэн тодорхой нөхцөл байдлаас хамаараад аль нэг нь
давамгайлсаар ирсэн байна. Тухайлбал, ХIХ дүгээр зууны туршид фритредерство давамгайлж
байгаад сүүл хавиас нь протекционизмд байр сууриа алдсан аж.
Протекционизм нь үндэсний үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн
бодлого юм. Шинээр үүсэн хөгжиж байгаа салбаруудыг тухайн салбарт олон жил үйл ажиллагаа
явуулаад туршлагажичихсан гадаадын пүүсүүдийн өрсөлдөөнөөс хамгаалахад энэхүү бодлого
нэн шаардлагатай байдаг аж. Гаалийн татвар, тарифын бус хориг саадууд зэрэг нь
протекционизмын үндсэн арга хэрэгслүүдэд тооцогддог байна.
Барааг улсын хилээр гаргах болон оруулахад заавал төлөх ѐстой төлбөрийг гаалийн татвар гэж
нэрлэдэг. Гаалийн татварыг импортын, экспортын, дамжин өнгөрөх барааны гэж ангилан авч
үздэг хэдий ч хамгийн түгээмэл нь импортын барааных аж. Импортын барааны гаалийн татвар
нь эхэндээ улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой байсан хэдий ч эдүүгээ таваарын
урсгалыг зохицуулах, үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах хэрэгсэл болон хувирсан байна.
Импортын татвар нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд тус дэм үзүүлдэг хэдий ч үнэ өссөний
улмаас хэрэглээг нь багасах учир хэрэглэгчид сөрөг үр дагавартай байдаг аж. Үүнийг Зураг 15.1-
д харуулав.
Зураг 15.1. Импортын татварын нөлөө
Зураг дээр эрэлтийн муруйг DD-ээр, харин нийлүүлэлтийн муруйг SS-ээр тус тус тэмдэглэлээ.
Эхлээд импортын татвар байхгүй бөгөөд гадаадын нийлүүлэгчид тухайн улсын дотоодын үнээр
хүссэн хэмжээнийхээ барааг нийлүүлэх бололцоотой гэж үзсэн болно. Энэ тохиолдолд үнээр
үндэсний пүүсүүд хэмжээний барааг, харин гадаадын пүүсүүд хэмжээний барааг тус
тус нийлүүлэхээр байна. Одоо Т хэмжээний импортын татвар ногдуулсан гэж бодъѐ. Ингэснээр
үнэ болж өсөх учир үндэсний үйлдвэрлэгчдийн нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ ОQ2
болж нэмэгдэж байхад, харин импорт болж буурч байна. Үүний үр дүнд тухайн барааны
хэрэглээ болж мөн буурч байна. Зураг дээр тэмдэглэсэн тэгш өнцөгтийн талбай
хэрэглээний нэмэгдэл зардлыг, харин тэгш өнцөгтийн талбай импортын гаалийн татвар
ногдуулсанаар улсыг төсөвт орох орлогын хэмжээг тус тус илэрхийлж байгаа юм. Ийнхүү
импортын гаалийн татвар тогтоосноор үндэсний үйлдвэрлэл, улсын төсвийн орлого тус тус
нэмэгдэж, харин тухайн барааны хэрэглээ буурах хандлагатай болдог байна.
Экспортын бараанд гаалийн татвар ногдуулсанаар дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж
хумигддаг учраас түүнийг ховор тохиолдолд хэрэглэдэг. Ихэнх оронд түүхий эдийн экспортод л
ийм татварыг ногдуулдаг. Манай орны хувьд гэхэд л ноолуурыг түүхийгээр нь гаргахад
экспортын гаалийн татвар ногдуулж байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад экспортын гаалийн
татварыг хэрэглэдэггүй. АНУ-д ийм татвар ногдуулахыг хуулиар хориглосон байдаг юм.
Гаалийн татварыг нэгж бараанаас тогтоосон хэмжээний мөнгөн дүнгээр, эсвэл хувиар тус тус
тооцон авдаг. Монгол улсын хувьд хилээр орж ирж байгаа бүх бараанд таван хувийн импортын
татвар ногдуулдаг.Протекционионист бодлогод тарифын бус хориг саадуудыг өргөн
хэрэглэдэг. Энд юуны өмнө квот, лицензи, экспортын сайн дурын хязгаарлалт, экспортын
субсид, демпинг, олон улсын картель, эмбарго, техникийн саад зэргийг дурьдаж болох юм.
Квот гэдэг нь аливаа улсад гаднаас оруулах (импортын квот), буюу эсвэл гадагш гаргах
(экспортын квот) барааны тоон болон өртгийн нэгжээр илэрхийлэгдсэн хязгаарлалт юм. Харин
лиценз нь тогтоогдсон тоо, хэмжээгээр тодорхой хугацаанд бүтээгдэхүүнийг экспортлох буюу
импортлох үйл ажиллагаанд төрийн холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл билээ. Тэгвэл
экспортын сайн дурын хязгаарлалт нь экспортод хязгаар тогтоох талаар засгийн газруудын
хооронд хийгдсэн албан ба албан бус хэлэлцээрүүдийн хүрээнд худалдааны түншүүдийн хэн
нэгнийх нь хүлээсэн үүрэг амлалтанд үндэслэн тогтоосон экспортын тоо хэмжээний хязгаарлалт
юм. Хилийн чанадад гаргах бараа, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, гарцыг өргөтгөхийн тулд
экспортлогчдод төрөөс үзүүлэх санхүүгийн хөнгөлөлтийг экспортын субсид гэж нэрлэдэг.
Демпинг бол бараа, бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээрх хэвийн үнээс хямд үнээр буюу
өөрөөр хэлбэл, экспортлогч улсын дотоодын зах зээл дээрх ижил төстэй барааны үнээс хямд
үнээр худалдаалах үйл явц юм. Ямар нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тоо, хэмжээнд хяналт
тавих ба ашигтай үнэ тогтоох үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн экспортлогч улс хоорондын
хэлэлцээрийг олон улсын картель гэдэг. Харин бараа, бүтээгдэхүүн буюу валютыг аль нэг
улсад оруулах, эсвэл гаргахад төрөөс тогтоодог хоригийг эмбарго, үндэсний техникийн,
захиргааны, ариун цэврийн ба бусад хэм хэмжээ, дүрэм журмуудаар гадаадаас бараа,
бүтээгдэхүүн оруулахыг хязгаарладаг худалдааны бодлогын далд аргыг техникийн саад гэж тус
тус нэрлэдэг байна. Бүхэлд нь авч үзвэл протекционизм нь дотоодын үйлдвэрлэгчдийг
хамгаалахын сацуугаар шинэ шинэ асуудлуудыг үүсгэдэг. Жишээлбэл, ийм бодлогын үр дүнд
дотоодын зах зээл дээр үнэ өсч хэрэглээний зардал нэмэгддэг бөгөөд энэ нь нийт эрэлтийг
хязгаарладаг байна. Мөн гаднын өрсөлдөөн байхгүй болсоноор үйлдвэрлэлийг төгөлдөржүүлэх
сонирхол буурч, зарим салбар, үйлдвэрлэлийн давуу байдал нэмэгдэхэд хүрдэг . Гадаад
худалдааны бодлогын хоѐр дахь төрөл болох фритредерство нь гадаад худалдаанд төр оролцох
ѐсгүй гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд түүнийг харьцангуй давуу талын онолыг практик дээр
бүрэн хэрэгжүүлж, дэлхийн аж ахуйн системын хүрээнд үйлдвэрлэлийн хүчин зүйлийг үр
ашигтай хуваарилахад тус дэм үзүүлэн, улс орнуудын үйлдвэрлдэгчдийн хоорондохь
өрсөлдөөнийг тэтгэдэг хэмээн үздэг. Чөлөөт худалдааны талынхан протекционизмын арга
хэрэгсэлүүд нь улс оронд хэтэрхий их зардал чирэгдэл учруулдаг хэмээн шүүмжлээд чөлөөт
худалдааг хөгжүүлэхийг бүх талаар уриалдаг юм. Гэвч бүрэн чөлөөт худалдаа гэж амьдрал дээр
бараг байдаггүй аж. Улс орон бүр хөгжлийнхээ онцлогийг харгалзан чөлөөт худалдааг зохих
хязгаарлалттайгаар хөгжүүлсээр байна.

More Related Content

Similar to Macro L14

глобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциглобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепци
grane09
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
batnasanb
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Enkh Tseba
 
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬБ. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
batnasanb
 

Similar to Macro L14 (20)

глобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциглобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепци
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
 
Microlw12
Microlw12Microlw12
Microlw12
 
Miel16.2020
Miel16.2020Miel16.2020
Miel16.2020
 
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлогОлон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог
 
1
11
1
 
59266754.pptx
59266754.pptx59266754.pptx
59266754.pptx
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020
 
Economics.s16
Economics.s16Economics.s16
Economics.s16
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
 
Хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадварын онол, арга зүйн үндэс
Хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадварын онол, арга зүйн үндэсХүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадварын онол, арга зүйн үндэс
Хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадварын онол, арга зүйн үндэс
 
Econ L7.2019-2020on
Econ L7.2019-2020onEcon L7.2019-2020on
Econ L7.2019-2020on
 
What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisis
 
олон улсын маркетингийн орчин
олон улсын маркетингийн орчинолон улсын маркетингийн орчин
олон улсын маркетингийн орчин
 
16 foreign relations theory
16 foreign relations theory16 foreign relations theory
16 foreign relations theory
 
Mies2.2020 2021h
Mies2.2020 2021hMies2.2020 2021h
Mies2.2020 2021h
 
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬБ. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
Б. Нармандах - БИЧИЛ БИЗНЕСИЙГ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НЬ
 
Econ l10 a.2020
Econ l10 a.2020Econ l10 a.2020
Econ l10 a.2020
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro L14

  • 1. Сэдэв. Олон улсын худалдааны онол, бодлого 1. Олон улсын худалданы онол Олон улсын худалдааны салбарт судалгаа хийсэн 300 гаруй жилийн хугацаанд ямар худалдаа хийх вэ? гэдгийг ихэвчлэн улс төрийн эрэлт хэрэгцээ талаас нь урамшуулж байв. Энэ салбар дахь бүрэн судалгаа нь меркантализмийн эринд эхэлжээ. Үндэстэн бүрийн сонирхол нь өөрийн экспортыг нэмэгдүүлж, импортыг хязгаарлахад чиглэгдэж байв.18-р зууны эцэс гэхэд мерканталистууд нэг үндэстний эрх ашгийн хувьд бүх орнууд хамтран бүрэн чөлөөт худалдааг ашиглах нь чухал гэж тэд тооцож байв. Гэхдээ олон улсын худалдааны онол нь 19-р зууны эхээр Давид Рикардогийн боловсруулсан харьцангуй давуу талын үзэл баримтлалд тулгуурладаг. Дэлхийн 2-р дайнаас хойш олон улсын худалдаа эрчимтэй хөгжиж жилийн худалдааны өсөлтийн дундаж хурд нь үйлдвэрлэлийн өсөлтөөс 1.5 дахин илүү болсон. Иймээс олон улсын худалдааны онолыг судлах зайлшгүй шаардлагатай болсон. Олон улсын худалдааны онолоор улс орнууд худалдаанаас олох ашиг хожоог судалдаг. Дэлхийн улс орнууд үндсэн хоѐр шалтгааны улмаас олон улсын худалдаанд оролцдог. 1. Улс орнууд бие биеээсээ ялгагдах онцлогтоо тулгуурлан давуу талтай бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн үйлдвэрлэдэг. 2.Олон улсын худалдаанаас үйлдвэрлэлийн өргөжилтийн үр өгөөжийг хүртэхийг зорьдог. Туйлын давуу талын онол Сонгодог онолын анхны төлөөлөгч А.Смит туйлын давуу талын онолыг анх үндэслэж, улс орнуудын хоорондох гадаад худалдааг тайлбарласан.[2] Улс орнууд олон улсын худалдаанд оролцсоноор[3] : - Хямд зардлаар хэрэгцээгээ хангах -Бага зардлаар ихийг үйлдвэрлэх -Үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олж авдаг. Туйлын давуу талын онолоор олон улсын худалдаа хийгдэхэд дараах зүйлс шалтгаална гэж үздэг: - Үйлдвэрлэлийн нөхцөлийн ялгаа - Хэрэглэгчдийн сонирхолын ялгаа - Технологийн ялгаа Адам Смит худалдааны өндөр гааль болон бусад хязгаарлалтыг шүүмжилж, мерканталист системийг буруутгасан. Ямар нэг бараа үйлдвэрлэх байгалийн давуу боломж аль нэг оронд өөр нэгтэй нь харьцуулахад байдаг гэж үзсэн. Асар их хөдөлмөр зарж байж Шотландад дарс үйлдвэрлэх нь Францаас дарс импортлохоос гуч дахин өндөр өртөгтэй байна гэж Смит үзсэн. Мерканталист бодлого нь зөвхөн үйлдвэрлэгч, монополчлогчдод л ашигтай, зөвхөн
  • 2. тэднийг дэмжихэд л чиглэсэн алхам. Нэгэнт хэрэглэгчидэд ашиггүй учраас меркантализм нь хөгжлийн эсрэг чиглэсэн, харалган зүйл. Мерканталист тогтолцоонд хэрэглэгчдийн ашиг сонирхол нь үргэлж үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө золиослогддог гэж үзсэн. Худалдааны элдэв хязгаарлалт нь хоѐр улсын аль алины үйлдвэрлэлийн чадавхид сөргөөр нөлөөлдөг байна. Аливаа улс өөрсдөө үйлдвэрлэх өртгөөс хямд үнээр гадаадын өөр нэг орон ямар нэг барааг нийлүүлж чадаж байвал тэндээс худалдаж авах нь хавьгүй дээр байдаг. Смитийн үзэж байгаагаар хөдөлмөрийн хуваарь, байгалийн баялаг, хүн ардын туршлага орон бүрт өөр өөр байдаг. Ийм учраас аливаа орон хамгийн хямд зардлаар үйлдвэрлэж чадаж буй бүтээгдэхүүнээрээ дагнаж бусадтайгаа солилцоо явуулбал зохистой гэж үзжээ. Ажилчин (нийгэм) хөдөлмөрөөр (орц) хэдэн бүтээгдэхүүн (гарц) үйлдвэрлэж чадах вэ? Жишээ нь: Англи улс 90 цагт нэг нэгж даавуу, 120 цагт нэг нэгж дарс Португали 100 цагт нэг нэгж даавуу, 80 цагт нэг нэгж дарс үйлдвэрлэх боломжтой байг. Англи Португал 1 даавуу 90 цаг 100 цаг 1 дарс 120 цаг 80 цаг Даавууны хувьд (англи) 90 < 100 (португали) Дарсны хувьд (англи) 120 > 80 (португали) Дээрхээс харвал Англи улс даавуугаар давуу талтай байна. Өөрөөр хэлбэл Португалиас хямд зардлаар үйлдвэрлэж чадаж байна. Португали дарсны хувьд туйлын давуу талтай байна. Ийм учир Англи улс даавуугаар төрөлжиж, Португали дарсаар дагнаж хоѐр улс хоорондоо чөлөөт худалдаа хийвэл ашигтай гэсэн санааг гаргажээ. Гэвч аль нэгэн улс дээрхи хоѐр бүтээгдэхүүний хувьд хоѐуланд нь туйлын давуу талтай байвал яах вэ? Хэрвээ нэг орон бүх бүтээгдэхүүнээ харьцангуй бага зардлаар үйлдвэрлэж чадаж байвал гадаад худалдаа явуулах хэрэг байна уу? Гэсэн асуудал гарч ирсэн. Хэрэв А улс нь ямар нэгэн бүтээгдэхүүнийг Б улстай харьцуулахад нөөцийн хамгийн бага зардлаар үйлдвэрлэдэг бол тэр нь туйлын давуу талтай байгаа хэрэг. Гэхдээ тухайн нэг улс бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ туйлын давуу талтай байгаа тэр тохиолдолд ч гэсэн бусад улстай бүтээгдэхүүний солилцоо хийх нь харилцан ашигтай байж болно. Иймд туйлын давуу тал нь олон улсын худалдааны бүтэц төрөлжилтийг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэдэггүй энэ тохиолдолд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн давуу талтай байдаг. Харьцангуй давуу талын онол Английн, улс төрийн эдийн засгийн сонгодог онолч, Давид Рикардо хөдөлмөрийн өртгийн онол дээр үндэслэн харьцангй давуу талын тухай сургаалиа боловсруулжээ. Чөлөөт худалдаанд оролцогч хоѐр улс хоѐулаа хожино. Аль нэг улс ямар нэг бүтээгдэхүүн дээр давуу байлаа ч улс бүр өөр өөрийнхөөрөө мэргэших бололцоог чөлөөт худалдаа олгоно гэдэгт энэ
  • 3. хуулийн агуулга оршино. Дээрхи жишээг арай өөрөөр авч үзье. (даавууны хувьд орцын хэмжээг солигдсон байгааг анзаарна уу). Англи Португал 1 даавуу 100 цаг 90 цаг 1 дарс 120 цаг 80 цаг Даавууны хувьд (англи) 100 > 90 (португали) Дарсны хувьд (англи) 120 > 80 (португали) Португали улс 2 бүтээгдэхүүний хувьд туйлын давуу талтай байна. Хоѐуланг нь бага зардлаар үйлдвэрлэж чадаж байна. Ийм үед гадаад худалдаа эрхлэх хэрэг байна уу? Энэ асуултанд хариулахын тулд 2 орны аутаркие (гадаад худалдаа хийхгүй, тусгаарлагдмал байдал) үеийг авч үзье. Орон тус бүрийн хувьд дотоодын солилцох харьцаа (terms of trade) ямар байна вэ? гэдэгт анхаарлаа хандуулья. Хөдөлмөрийн өртгийн хувьд: Англи Португал 1 цагт 1/100 даавуу 1/90 даавуу 1 цагт 1/120 дарс 1/80 дарс Солилцох харьцаа: Англи Португал даавуу = 100/120 дарс даавуу = 90/80 дарс дарс = 120/100 даавуу дарс = 80/90 даавуу Англид: нэг даавууг 100/120 = 0, 83 ширхэг дарсаар. нэг дарсыг 120/100 = 1, 2 ширхэг даавуугаар. Португалд: нэг даавууг 90/80 = 1, 1 ширхэг дарсаар нэг дарсыг 80/90 = 0,88 ширхэг даавуугаар тус тус солино. Англи Португал даавуу 0,83 дарс 1,1 дарс дарс 1,2 даавуу 0,88 даавуу 0, 83 < 1, 1 1, 2 > 0, 88 Англи улс даавууг илүү хямд өртгөөр үйлдвэрлэж чадаж байна. Ингэхээр энэ 2 орны хооронд худалдаа хийх сонирхол бүрдэж байна. Гэхдээ тус 2 орны хооронд тээврийн зардал харьцангуй бага байх ѐстой. Хэдий Португали 2 бүтээгдэхүүний хувьд туйлын давуу талтай байгаа боловч, даавууны хувьд Англи улс харьцангуй давуу талтай байна. Yүгээрээ тус орон дагнах ѐстой гэж
  • 4. Рикардо үзжээ. Гэвч Рикардогийн онол нь зарим нэг сул талтай юм. Yнэ бүрдэлтэнд зөвхөн нийлүүлэлт талаас буюу хөдөлмөрийн өртгийн талаас хандаад бусад хүчин зүйл тухайлбал эрэлтийг орхигдуулсан. Мөн амьдрал дээр Португали улс асар их алдагдалд орж өрөнд орсон байхад Англи улс эсрэгээр баяжсан. Энэ нь чөлөөт худалдаа бол 2 орон төдийгүй дэлхийд ашигтай гэсэн классик онолчдын санаатай зөрчилдөж байжээ. Хэрэв улс орны хоорондын үйлдвэрлэлийн зардлын ялгааг анхааралтай авч үзвэл тухайн барааг худалдааны түншээсээ хамгийн бага альтернатив зардлаар үйлдвэрлэх чадвартай харьцангуй давуу талтай байна. Ер нь улс орон нэг ч салбарт туйлын давуу талгүй байлаа ч гэсэн ямар нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ ямагт давуу талтай байдаг. Олон улсын төрөлжилт болон чөлөөт худалдааны үр дүнд харьцангуй давуу талыг ашиглах зарчимд тулгуурлан барааны нийт үйлдвэрлэлийн нийлбэр хэмжээ нэмэгдэж харин улс оронд үйлдвэрлэлийн дотоод боломжоосоо давсан тийм хэрэглээний түвшинд хүрдэгийг судалгаанаас тогтоожээ. Энэ онол тухайн үедээ дэндүү хүчтэй, итгэл үнэмшилтэй байсан учраас 1830-д оноос худалдааны саад хоригууд аажимдаа суларч эхэлсэн. 2. Гадаад худалдааны бодлого Бусад улс, орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогцыг гадаад худалдааны бодлого гэж нэрлэдэг. Хэдийгээр эдгээр арга хэмжээ нь гадаад худалдааг зохицуулах үндсэн зорилготой боловч дотоодын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тодорхой хэмжээгээр хөндөж байдаг. Түүхийн хувьд аваад үзвэл протекционизм, фритредерство гэсэн хоѐр төрлийн гадаад худалдааны бодлого төлөвшин тогтсон байдаг юм. Эдгээр хэв маягийн аль аль нь өөрийн сул хийгээд давуу талтай байдаг бөгөөд түүхэн тодорхой нөхцөл байдлаас хамаараад аль нэг нь давамгайлсаар ирсэн байна. Тухайлбал, ХIХ дүгээр зууны туршид фритредерство давамгайлж байгаад сүүл хавиас нь протекционизмд байр сууриа алдсан аж. Протекционизм нь үндэсний үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн бодлого юм. Шинээр үүсэн хөгжиж байгаа салбаруудыг тухайн салбарт олон жил үйл ажиллагаа явуулаад туршлагажичихсан гадаадын пүүсүүдийн өрсөлдөөнөөс хамгаалахад энэхүү бодлого нэн шаардлагатай байдаг аж. Гаалийн татвар, тарифын бус хориг саадууд зэрэг нь протекционизмын үндсэн арга хэрэгслүүдэд тооцогддог байна. Барааг улсын хилээр гаргах болон оруулахад заавал төлөх ѐстой төлбөрийг гаалийн татвар гэж нэрлэдэг. Гаалийн татварыг импортын, экспортын, дамжин өнгөрөх барааны гэж ангилан авч үздэг хэдий ч хамгийн түгээмэл нь импортын барааных аж. Импортын барааны гаалийн татвар нь эхэндээ улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой байсан хэдий ч эдүүгээ таваарын урсгалыг зохицуулах, үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах хэрэгсэл болон хувирсан байна.
  • 5. Импортын татвар нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд тус дэм үзүүлдэг хэдий ч үнэ өссөний улмаас хэрэглээг нь багасах учир хэрэглэгчид сөрөг үр дагавартай байдаг аж. Үүнийг Зураг 15.1- д харуулав. Зураг 15.1. Импортын татварын нөлөө Зураг дээр эрэлтийн муруйг DD-ээр, харин нийлүүлэлтийн муруйг SS-ээр тус тус тэмдэглэлээ. Эхлээд импортын татвар байхгүй бөгөөд гадаадын нийлүүлэгчид тухайн улсын дотоодын үнээр хүссэн хэмжээнийхээ барааг нийлүүлэх бололцоотой гэж үзсэн болно. Энэ тохиолдолд үнээр үндэсний пүүсүүд хэмжээний барааг, харин гадаадын пүүсүүд хэмжээний барааг тус тус нийлүүлэхээр байна. Одоо Т хэмжээний импортын татвар ногдуулсан гэж бодъѐ. Ингэснээр үнэ болж өсөх учир үндэсний үйлдвэрлэгчдийн нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ ОQ2 болж нэмэгдэж байхад, харин импорт болж буурч байна. Үүний үр дүнд тухайн барааны хэрэглээ болж мөн буурч байна. Зураг дээр тэмдэглэсэн тэгш өнцөгтийн талбай хэрэглээний нэмэгдэл зардлыг, харин тэгш өнцөгтийн талбай импортын гаалийн татвар ногдуулсанаар улсыг төсөвт орох орлогын хэмжээг тус тус илэрхийлж байгаа юм. Ийнхүү импортын гаалийн татвар тогтоосноор үндэсний үйлдвэрлэл, улсын төсвийн орлого тус тус нэмэгдэж, харин тухайн барааны хэрэглээ буурах хандлагатай болдог байна. Экспортын бараанд гаалийн татвар ногдуулсанаар дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж хумигддаг учраас түүнийг ховор тохиолдолд хэрэглэдэг. Ихэнх оронд түүхий эдийн экспортод л ийм татварыг ногдуулдаг. Манай орны хувьд гэхэд л ноолуурыг түүхийгээр нь гаргахад экспортын гаалийн татвар ногдуулж байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад экспортын гаалийн татварыг хэрэглэдэггүй. АНУ-д ийм татвар ногдуулахыг хуулиар хориглосон байдаг юм. Гаалийн татварыг нэгж бараанаас тогтоосон хэмжээний мөнгөн дүнгээр, эсвэл хувиар тус тус тооцон авдаг. Монгол улсын хувьд хилээр орж ирж байгаа бүх бараанд таван хувийн импортын татвар ногдуулдаг.Протекционионист бодлогод тарифын бус хориг саадуудыг өргөн хэрэглэдэг. Энд юуны өмнө квот, лицензи, экспортын сайн дурын хязгаарлалт, экспортын субсид, демпинг, олон улсын картель, эмбарго, техникийн саад зэргийг дурьдаж болох юм.
  • 6. Квот гэдэг нь аливаа улсад гаднаас оруулах (импортын квот), буюу эсвэл гадагш гаргах (экспортын квот) барааны тоон болон өртгийн нэгжээр илэрхийлэгдсэн хязгаарлалт юм. Харин лиценз нь тогтоогдсон тоо, хэмжээгээр тодорхой хугацаанд бүтээгдэхүүнийг экспортлох буюу импортлох үйл ажиллагаанд төрийн холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл билээ. Тэгвэл экспортын сайн дурын хязгаарлалт нь экспортод хязгаар тогтоох талаар засгийн газруудын хооронд хийгдсэн албан ба албан бус хэлэлцээрүүдийн хүрээнд худалдааны түншүүдийн хэн нэгнийх нь хүлээсэн үүрэг амлалтанд үндэслэн тогтоосон экспортын тоо хэмжээний хязгаарлалт юм. Хилийн чанадад гаргах бараа, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, гарцыг өргөтгөхийн тулд экспортлогчдод төрөөс үзүүлэх санхүүгийн хөнгөлөлтийг экспортын субсид гэж нэрлэдэг. Демпинг бол бараа, бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээрх хэвийн үнээс хямд үнээр буюу өөрөөр хэлбэл, экспортлогч улсын дотоодын зах зээл дээрх ижил төстэй барааны үнээс хямд үнээр худалдаалах үйл явц юм. Ямар нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тоо, хэмжээнд хяналт тавих ба ашигтай үнэ тогтоох үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн экспортлогч улс хоорондын хэлэлцээрийг олон улсын картель гэдэг. Харин бараа, бүтээгдэхүүн буюу валютыг аль нэг улсад оруулах, эсвэл гаргахад төрөөс тогтоодог хоригийг эмбарго, үндэсний техникийн, захиргааны, ариун цэврийн ба бусад хэм хэмжээ, дүрэм журмуудаар гадаадаас бараа, бүтээгдэхүүн оруулахыг хязгаарладаг худалдааны бодлогын далд аргыг техникийн саад гэж тус тус нэрлэдэг байна. Бүхэлд нь авч үзвэл протекционизм нь дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалахын сацуугаар шинэ шинэ асуудлуудыг үүсгэдэг. Жишээлбэл, ийм бодлогын үр дүнд дотоодын зах зээл дээр үнэ өсч хэрэглээний зардал нэмэгддэг бөгөөд энэ нь нийт эрэлтийг хязгаарладаг байна. Мөн гаднын өрсөлдөөн байхгүй болсоноор үйлдвэрлэлийг төгөлдөржүүлэх сонирхол буурч, зарим салбар, үйлдвэрлэлийн давуу байдал нэмэгдэхэд хүрдэг . Гадаад худалдааны бодлогын хоѐр дахь төрөл болох фритредерство нь гадаад худалдаанд төр оролцох ѐсгүй гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд түүнийг харьцангуй давуу талын онолыг практик дээр бүрэн хэрэгжүүлж, дэлхийн аж ахуйн системын хүрээнд үйлдвэрлэлийн хүчин зүйлийг үр ашигтай хуваарилахад тус дэм үзүүлэн, улс орнуудын үйлдвэрлдэгчдийн хоорондохь өрсөлдөөнийг тэтгэдэг хэмээн үздэг. Чөлөөт худалдааны талынхан протекционизмын арга хэрэгсэлүүд нь улс оронд хэтэрхий их зардал чирэгдэл учруулдаг хэмээн шүүмжлээд чөлөөт худалдааг хөгжүүлэхийг бүх талаар уриалдаг юм. Гэвч бүрэн чөлөөт худалдаа гэж амьдрал дээр бараг байдаггүй аж. Улс орон бүр хөгжлийнхээ онцлогийг харгалзан чөлөөт худалдааг зохих хязгаарлалттайгаар хөгжүүлсээр байна.