SlideShare a Scribd company logo
1 of 49
АЖИЛГҮЙДЭЛ
/ UNEMPLOYMENT/
1.Хөдөлмөрийн зах зээл
2. Ажилгүйдлийг тодорхойлох нь
3. Ажилгүйдэлтэй холбоотой үзүүлэлтүүд
4.Ажилгүйдлийн хэлбэрүүд
5.Ажилгүйдлийн зардал
6.Ажилгүйдэл ба инфляцийн хамаарал
1.Хөдөлмөрийн зах зээл
Ямар ч улс орны эдийн засгийн тогтолцоонд
үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлүүдийн нэг нь тухайн
улсын ажиллах хүч буюу хөдөлмөр байдаг.
Өөрөөр хэлбэл, тухайн улс орны үйлдвэрлэлийн
хүчин чадал нь тус улсын ажиллах хүч, тэдгээрийн
мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлагаас ихээхэн
хамаардаг.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд
хөдөлмөр нь бүтээгдэхүүн, үйлчилгээ болон
үйлдвэрлэлийн бусад нөөцийн нэгэн адилаар арилжаа
солилцооны обьект болдог.
Хөдөлмөрийн арилжаа, солилцоо буюу худалдах,
худалдан авах үйл ажиллагаа явагдаж байгаа орчныг
хөдөлмөрийн зах зээл гэнэ.
Хөдөлмөрийн зах зээлийн харилцааг тодорхойлсон
олон онол байх боловч эдгээр нь хоорондоо ялгаатай
төдийгүй зөрчилтэй байдаг.
Энэ нь эдийн засгийн онолын шинжлэх ухааны
хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн асуудал нь бүрэн
шийдэгдээгүй байгааг харуулж байна.
Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийн
талаар Сонгодог болон Кейнсийн талынхан өөр өөр
үзэл бодолтой байдаг.
Сонгодог онолчид хөдөлмөрийн үнэ болох цалин
нь маш уян хатан хэлбэлзэлтэй байдаг учир
хөдөлмөрийн зах зээл маш богино хугацаанд
тэнцвэрждэг гэж үздэг.
Кейнсийн онолоор цалинг уян хатан биш гэж үздэг .
Цалингийн уян хатан бус байдлаас болоод
хөдөлмөрийн зах зээл нь хурдан тэнцвэржиж
чаддаггүйг тайлбарласан.
Хөдөлмөрийн зах зээл дээр пүүсүүд эрэлтийг
үүсгэж, өрхүүд нийлүүлэлтийг хийдэг.
Өрхүүд хөдөлмөрөө нийлүүлж пүүсүүдэд
худалдсанаар орлого олдог.
Харин пүүсүүд нь өрхүүдээс хөдөлмөрийг зардал
гарган худалдан авдаг
Хөдөлмөрийн зах зээл нь төгс ба төгс бус
өрсөлдөөнөөс хамааран түүнд нөлөөлөх хүчин зүйлс
нь харилцан адилгүй байж болно.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт,
цалингийн түвшинд нөлөөлөх дараах хүчин зүйлс
байна.
Үүнд:
1.Төр
2.Үйлдвэрчний эвлэлийн байгууллага
3.Хүн ам зүйн хүчин зүйлс
Төр.
Төр нь хөдөлмөрийн зах зээл дээр зохицуулалт
хийдэг. Үүнд:
• Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох
• Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах
зорилгоор хөдөлмөрлөх орчин нөхцөлд шаардлага
тавих
• Элсэгчдийн тоо болон мэргэжлийг зохицуулах
• Гадаадад ажиллах хүч гаргах, гаднаас ажиллах
хүч оруулах зэрэг арга замаар нөлөөлдөг.
Үлдвэрчний эвлэлийн байгууллага.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь ажилчдын
эрх ашгийг хамгаалах зорилгоор ажилчдын хэрэгцээ,
шаардлага, дуу хоолойг холбогдох байгууллагууд
болон албан тушаалтнуудад хүргэх чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг олон нийтийн сайн дурын
байгууллага юм.
ҮЭБ нь дараахь шаардлагуудыг тавидаг.
Үүнд:
1. Цалин нэмэгдүүлэх
2. Хөдөлмөрийн эрэлт,нийлүүлэлтийг нэмэгдүүлэх
3. Хөдөлмөрлөх орчин, нөхцөлийг сайжруулах
Хүн ам зүйн хүчин зүйлс.
Хөдөлмөрийн зах зээлийн хөдөлмөрийн
нийлүүлэлтэд хүн ам зүйн хүчин зүйлс хүчтэй
нөлөөлдөг.
Тухайлбал, төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн,
эрүүл мэнд, боловсрол зэргийг дурьдаж болно.
2.Ажилгүйдлийг тодорхойлох нь
Тухайн улсын нийт хүн амыг эдийн засгийн
идэвхитэй ба эдийн засгийн идэвхгүй хүн ам гэж
хоѐр ангилдаг.
Эдийн засгийн идэвхитэй хүн ам
Олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн
идэвхитэй хүн ам гэдэг нь тухайн улсын нийт
ажиллагсад олон ажилгүйчүүдийн нийлбэрээр
тодохойлогдоно.
Эдийн засгийн идэвхитэй хүн ам нь ажиллах
хүчтэй тэнцүү ойлголт юм.
Ажиллагсад.
Аж ахуйн нэгж байгууллагын орон тооны үндсэн
ажиллагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хамтран
гүйцэтгэгчид, цалин хөлстэйгээр өрхийн аж ахуй
эрхэлдэг хүмүүсийг ажиллагсад буюу тус улсын ажил
эрхэлдэг хүн ам гэнэ.
Ажилгүйчүүд.
Тухайн улсын хуулинд заасны дагуу хөдөлмөрлөх
насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй
ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн
үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил
идэвхитэй эрж хайж байгаа, хөдөлмөрийн биржэд
бүртгүүлсэн хүмүүсийг ажилгүйчүүд гэнэ.
Эдийн засгийн идэвхигүй хүн ам.
Эдийн засгийн идэвхигүй хүн амд :
 Тухайн улсын 16 хүртэлх насны хүүхдүүд
 Тэтгэврийн насныхан
 Тусгай хорионд байгаа хүмүүс
 Өдрөөр сурч буй оюутнууд
 Хөдөлмөрийн насны боловч хөдөлмөрийн
чадваргүй иргэд
 Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай
боловч хөдөлмөр эрхлэх сонирхолгүй буюу ажил
идэвхитэй эрж хайдаггүй хүмүүсийг багтаана.
Хүн амыг ерөнхийд нь дараах байдлаар схемчилж болно. / Зураг 1/
Нийт хүн
ам
Эдийн засгийн
идэвхитэй хүн
ам
Ажиллагсад
Эдийн засгийн
идэвхигүй хүн
ам
Хүүхдүүд
Тэтгэвэрийн
насныхан
Хорионд
байгаа хүмүүс
Оюутнууд
Ажилгүйчүүд
Хөдөлмөрийн
чадваргүй
хүмүүс
Ажил хайхаа
болигсод
Ажиллах
хүч=
Хүмүүсийн шилжилт хөдөлгөөн байнга,тасралтгүй
явагддаж байдаг.
Үүнд:
- Хүмүүс ажилгүй болох
- Шинэ ажилд орох
- Хуучин ажилдаа эргэж орох
- Түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах
- Хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болох
- Сургууль, боловсролын байгууллагад сурч мэдлэг
боловсролоо дээшлүүлэх
- Амьдрах орчин нөхцлөө өөрчлөхтэй холбогдуулан
хөдөөнөөс хотруу, нэг хотоос нөгөө хотруу, нэг
улсаас нөгөө улсруу шилжих үйлдлүүд тасралтгүй
явагдаж байдаг.
Үүнтэй холбогдуулан ажиллагсад ,ажилгүйчүүд
болон эдийн засгийн идэвхгүй хүн ам гэсэн бүлгийн
хооронд хүмүүсийн байнгын шилжилт хөдөлгөөн
явагддаг.
Бүлгүүдийн хоорондох шилжин өөрчлөгдөж буй
хүмүүсийг дараах хэсгүүдэд хувааж болно.
Нэгдүгээрт, Ажиллагсад болон ажилгүйчүүдийн
хоорондох шилжилт хөдөлгөөн.
Хоёрдугаарт, Ажиллагсад болон эдийн засгийн
идэвхитэй бус хүн амын хоорондох
шилжилт хөдөлгөөн.
Гуравдугаарт, Эдийн засгийн идэвхигүй хүн ам
ба ажилгүйчүүдийн хоорондох
шилжилт
3.Ажилгүйдэлтэй холбоотой үзүүлэлтүүд
Эдийн засагчид, судлаачид, бодлого
боловсруулагчид үйлдвэрлэлийн нөөцийн
ашиглалтанд анхаарлаа хандуулдаг.
Үүнтэй уялдуулан эдийн засгийн үндсэн нөөц болох
хөдөлмөрийн ашиглалтыг харуулдаг үзүүлэлтүүд
болон тэдгээрийг хэрхэн тооцдог талаар авч үзье.
Үүнд:
1.Ажилгүйдлийн түвшин
2.Ажиллах хүчний оролцооны түвшин
3.Ажил эрхлэлтийн түвшин
Ажилгүйдлийн түвшин.
Ажилгүйдлийн түвшин нь тухайн улсын ажиллах
хүчний хэдэн хувь нь ажиллах сонирхолтой, ажиллах
чадвартай боловч ажлын байраар хангагдаж
чадахгүй байна вэ? гэдгийг харуулдаг.
Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний хэдэн хувьд нь
ажил олдохгүй байна вэ? гэдгийг харуулна.
Ажиллах хүч нь ажиллагсад болон
ажилгүйчүүдийн нийлбэр юм.
Ажилгүйдлийн түвшинг ажилгүйчүүдийн тоог
ажиллах хүчний тоонд харьцуулж хувиар илэрхийлж
тооцно.
UR – Unemployment rate буюу Ажилгүйдлийн
түвшин
U – Unemployment буюу Ажилгүйчүүдийн тоо
LF – Labor force буюу Ажиллах хүч
E – Employment буюу Ажиллагсад
.
100% 100%R
U U
U
LF E U
   

Ажиллах хүчний оролцооны түвшин.
Ажиллах хүчний оролцооны түвшин нь тухайн
улсын хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь
ажиллах хүчний бүрэлдэхүүнд багтаж байна вэ?
гэдгийг харуулдаг.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн насны хүн амын хэдэн
хувь нь ажиллагсад, ажилгүйчүүд байна вэ? гэдгийг
харуулна.
Тухайн улсын ажиллах хүчний оролцооны түвшинг
тооцохдоо ажиллах хүчний тоог хөдөлмөрийн насны
хүн амд харьцуулж тооцно.
LFPR – Labor force Participation rate буюу
Ажиллах хүчний оролцооны түвшин
LF – Labor force буюу Ажиллах хүч
LLP – Labor life population буюу Хөдөлмөрийн
насны хүн ам
100%
LF
LFPR
LLP
 
Ажил эрхэлтийн түвшин.
Ажил эрхлэлтийн түвшин нь тухайн улсын
хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь ажил
эрхэлж байна вэ? гэдгийг харуулдаг.
Ажил эрхлэлтийн түвшинг тооцохдоо
ажиллагсадын тоог хөдөлмөрийн насны хүн амын
тоонд харьцуулж тооцно.
ER – Employment rate буюу Ажил эрхлэлтийн
түвшин
E – Employment буюу Ажиллагсад
LLP – Labor life population буюу Хөдөлмөрийн
насны хүн ам
100%R
E
E
LLP
 
4.Ажилгүйдлийн хэлбэрүүд
Эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдалтай
холбоотойгоор ажилгүйдэл үүсэх шалтгаан харилцан
адилгүй байдаг.
Макро эдийн засгийн онолд ажилгүйдлийг үүсч буй
шалтгаанаас нь хамааруулан дараах үндсэн гурван
хэлбэрт ангилна.
1. Шилжилтийн ажилгүйдэл
2.Бүтцийн ажилгүйдэл
3.Мөчлөгийн ажилгүйдэл
Шилжилтйн ажилгүйдэл.
Нийгэмд хотоос хөдөөд, хөдөөнөөс хотод, нэг
хотоос нөгөө хотод шилжих шилжилт хөдөлгөөн
байнга явагддаг.
Хүмүүсийн энэ шилжилт хөдөлгөөн нь ихэнх
тохиолдолд тэдний ажлын байрыг өөрчилдөг.
Тухайн хүн нэг ажлаас гараад нөгөө ажилд орох
хүртлээ хэсэг хугацаанд ажил хайж, ажилгүйчүүдийн
эгнээнд шилждэг байна.
Хуучин ажлаа орхиод шинэ ажилд шууд орж
чадахгүй бол тухайн хүн хэсэг хугацаанд
ажилгүйчүүдийн бүлэгт багтдаг
Мөн шинээр мэргэжлийн сургууль төгсөөд ажил хайж
буй хүмүүс ажилд орох хүртлээ хэсэг хугацаанд
ажилгүйчүүдийн бүлэгт хамаарагддаг.
Дээрх болон бусад шалтгаанаас үүссэн түр зуурын
шинжтэй буюу ирээдүйд ажилд орхоор хүлээж буй
ажилгүйчүүдийг шилжилтийн ажилгүйдэл гэнэ.
Бүтцийн ажилгүйдэл.
Хүмүүсийн амьдарч буй орчин, нийгэм нь цаг
хугацааны туршид улам бүр хөгжин дэвшиж, хувьсан
өөрчлөгдсөөр ирсэн.
Шинжлэх ухаан, техник, технологи, эдийн засаг,
нийгмийн хөгжилтэй холбоотойгоор тухайн эдийн
засгийн бүтэц, хүн амын хэрэглээ, үйлдвэрлэлийн
бүтэц өөрчлөгдсөөр байдаг.
Эдийн засаг дахь зарим нэг мэргэжил, ажлын
байрны эрэлт, хэрэгцээ буурч байхад зарим нь шинээр
бий болж байдаг.
Тухайн ажлын байр байхгүй болсонтой
холбоотойгоор тухайн мэргэжил хэрэгцээгүй болж
тухайн хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг байна.
Эдийн засаг, нийгмийн бүтцэд гарсан өөрчлөлтийн
улмаас үүсч буй ажилгүйдлийн хэлбэрийг бүтцийн
ажилгүйдэл гэнэ.
Мөчлөгийн ажилгүйдэл.
ДНБ болон нэг хүнд ДНБ - ны өөрчлөлт нь урт
хугацаанд өсч, буурч байдаг.
Эдийн засгийн уналтын үед пүүсүүдийн хөрөнгө
оруулалт, нийт үйлдвэрлэл буурч, зарим пүүсүүд
үйлдвэрлэлээ бүр мөсөн зогсоосноор нийгэм дэх
ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлж байдаг.
Ийм шалтгаанаар үүсч байгаа ажилгүйдлийн
хэлбэрийг макро эдийн засгийн онолд мөчлөгийн
ажилгүйдэл гэнэ.
Бүрэн ажил эрхлэлтийн түвшин ба потенциал
үйлдвэрлэлийн түвшин.
Бүрэн ажил эрхлэлт гэдэг нь тухайн улсын ажиллах
хүчийг 100 хувь ажлын байраар хангана, гэсэн үг биш
юм.
Эдийн засагт ийм боломж ч байдаггүй гэж болно.
Учир нь хүн амын шилжилт, нийгэм эдийн засгийн
хөгжил, түүний бүтцэд гарч буй өөрчлөлт зэрэгтэй
холбоотойгоор нийгэмд шилжилтийн , бүтцийн
ажилгүйдэл зайлшгүй байдаг.
Тэгвэл бүрэн ажил эрхлэлтийн түвшин гэж юу вэ?
гэсэн асуулт гарч ирнэ.
Мөчлөгийн ажилгүйдэл байхгүй тохиолдлыг бүрэн
ажил эрхлэлт гэнэ.
Иймээс шилжилтийн, бүтцийн ажилгүйдлийг хэвийн
хэвийн гэж үзнэ. /5 хувь/
Тухайн улсын нөөцүүдийн бүрэн ашиглалттай
үеийн үйлдвэрлэлийн хэмжээг потенциал
үйлдвэрлэлийн хэмжээ гэнэ.
Өөрөөр хэлбэл, тухайн улс өөрийн нөөцөө бүрэн
ашиглаад үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүн,
үйлчилгээний тоо хэмжээг потенциал үйлдвэрлэлийн
хэмжээ гэнэ.
Эдийн засгийн нөөцүүд буюу үйлдвэрлэлийн хүчин
зүйлсүүд хүний хөдөлмөрийн оролцоотойгоор
үйлдвэрлэлийн процесст ашиглагддаг тул нөөцийн
бүрэн ашиглалт гэдгийг бүрэн ажил эрхлэлтээр
төлөөлүүлэн авч үздэг.
Иймээс бүрэн ажил эрхлэлтийн үеийн
үйлдвэрлэлийн хэмжээг боломжит үйлдвэрлэлийн
хэмжээ буюу потенциал үйлдвэрлэлийн түвшин гэж
үздэг.
5.Ажилгүйдлийн зардал
Ажилгүйдлийн нийгэм, эдийн засагт учруулах хор
нөлөөг ажилгүйдлийн зардал гэсэн ойлголтоор
илэрхийлнэ.
Ажилгүйдлийн зардлыг хоѐр төрөлд хувааж авч
үздэг.
1. Нийгмийн зардал
2. Эдийн засгийн зардал
Нийгмийн зардал.
Нийгмийн зардал гэдэг нь тухайн хүн ажилгүй
байснаараа нийгэмд ямар сөрөг зүйлүүдийг бий
болгож байна вэ? гэдгээр илэрхийлэгдэнэ.
Тухайлбал, ажилгүй хүмүүс бий болсноор орлогогүй
болж нийгэмд ядуурал бий болох, гэмт хэрэг хийх,
архидан согтуурах, хулгай дээрэм хийх, хууран мэхлэх,
гэр бүл салах зэрэг сөрөг зүйлүүдийг нэмэгдүүлдэг.
Эдийн засгийн зардал.
Ажилгүйдлийн нийгэмд учруулж буй хор нөлөөг
илэрийлэх хоѐр дахь үзүүлэлт нь ажилгүйдлийн эдийн
засгийн зардал юм.
Ажилгүйдэл нь хүн амыг орлогын хомсдолд оруулж,
улс орны хөгжил, дэвшлийг хязгаарлаж,
үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах зэрэг хор нөлөөг
учруулдаг.
Нийт эдийн засгийн хувьд авч үзвэл ажилгүйдэл
нь нийт үйлдвэрлэлийн хэмжээг хичнээн хэмжээгээр
бууруулж байна вэ? гэдгээр түүний хор нөлөөг хэмжих
болно.
Үүнийг Оукений хууль ашиглан тайлбарладаг.
Артур Оукен мөчлөгийн ажилгүйдлийн түвшин ба
бодит үйлдвэрлэлийн өсөлтийн хоорондох хамаарлыг
анх АНУ-ын тоон өгөгдөл дээр үндэслэн загварчилсан
Өөрөөр хэлбэл, Оукены хуулиар бодит
ажилгүйдлийн түвшин нь хэвийн түвшнээс 1%-иар
нэмэгдэхэд бодит үйлдвэрлэлийн өсөлт 2,5%-иар
буурна гэж үздэг.
Энд тухайн жилийн бодит үйлдвэрлэлийг өмнөх
үетэй нь биш тухайн жилийн потенциал
үйлдвэрлэлийн хэмжээтэй харьцуулж тооцсон.
А.Оукен нь дараах томъѐогоор тооцсон.
= 2.5 ( U - U )
Y - Бодит үйлдвэрлэлийн хэмжээ
- Потенциал үйлдвэрлэлийн хэмжээ
2.5 - Коэффициент
U - Бодит ажилгүйдлийн түвшин
- Хэвийн ажилгүйдлийн түвшин
Y
U
6.Ажилгүйдэл ба инфляцийн хамаарал
Олбан Уильям Филлипс 1958 онд ажилгүйдэл ба
инфляцийн хоорондох хамаарлыг Англи улсын 97
жилийн үзүүлэлтэд турлгуурлан судалж, энэ хоѐр
үзүүлэлт хоорондоо богино хугацаанд сөрөг
хамааралтай болохыг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн түвшин өндөр үед
инфляци бага, ажилгүйдэл бага үед инфляци өндөр
байдаг гэсэн дүгнэлтийг анх Филлипс хийсэн байна.
Ажилгүйдэл, инфляцийн хоорондох энэ сөрөг хамаарлыг
Филлипсийн муруйгаар харуулдаг. Зураг 2.
A
B
U A
p B
p A
U
Phillips curve
p
U B
- Инфляцийн түвшин
- Ажилгүйдлийн түвшин
Тухайн эдийн засагт ажилгүйдлийн түвшин
буурвал хүн амын орлогын түвшин өсч, бүтээгдэхүүн,
үйлчилгээний эрэлт нэмэгдсэнээр үнийн ерөнхий
түвшин өсч инфляци үүсдэг байна.
Үүнийг дараах байдлаар харуулж болно.
Ажилгүйдэл↓ → орлого↑ → эрэлт ↑→ үнэ ↑ →
инфляци↑
,A Bp
,A BU
Филиппсийн тогтоосон ажилгүйдэл, инфляцийн
сөрөг хамаарал нь 1970-аад он хүртэл хүчинтэй
байсан .
1970 оноос энэ онол зөрчигдөж, ажилгүйдэл ба
инфляци нь зэрэг өсөх үзэгдэл ажиглагдаж,
судлаачдын анхаарлыг татах болсон.
Эдийн засгийн онолд ажилгүйдэл, инфляци зэрэг
өсөх үзэгдлийг стагфляци гэж нэрлэдэг.
Стагфляцийн үзэгдлийг нэг талаас 1973 оны
дэлхийн нефтийн хямралтай холбож үздэг.
Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөр нийт
эдийн засаг дахь үйлдвэрлэлийн зардал өсч,
бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл буурснаар
нийлүүлэлт багасч ажилгүйдэл ба үнийн ерөнхий
түвшин зэрэг өсдөг байна.
Үүнийг дараах байдлаар харуулъя :
Нефтийн үнэ ↑ → үйлдвэрлэлийн зардал ↑
→ нийлүүлэлт ↓ → ажилгүйдэл ↑→ инфляци↑
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Лекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлЛекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээл
Just Burnee
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
davaa627
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
giimaabn
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
tserendulamaa
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Just Burnee
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
yanjika
 
Ажилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляциАжилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляци
Just Burnee
 

What's hot (20)

хэз 2 хөдөлмөрийн эрэлт
хэз 2 хөдөлмөрийн эрэлтхэз 2 хөдөлмөрийн эрэлт
хэз 2 хөдөлмөрийн эрэлт
 
Лекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлЛекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээл
 
Хог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежментХог хаягдлын менежмент
Хог хаягдлын менежмент
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
 
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulahLekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5
 
Ажилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляциАжилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляци
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвархөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
 

Similar to Macro L4.2019-2020

хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
Zaya G
 
ном 2
ном 2ном 2
ном 2
deegiii
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
ediinzasag
 
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
batnasanb
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
batnasanb
 
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
batnasanb
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
Ulzii1980
 

Similar to Macro L4.2019-2020 (20)

хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
Ajilguidel
AjilguidelAjilguidel
Ajilguidel
 
ном 2
ном 2ном 2
ном 2
 
Macro l 4
Macro l 4Macro l 4
Macro l 4
 
Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02
 
eaeasdsadas
eaeasdsadaseaeasdsadas
eaeasdsadas
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
 
m1
m1m1
m1
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
 
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
 
Macro l4.unemployment
Macro l4.unemploymentMacro l4.unemployment
Macro l4.unemployment
 
NA ANANA 2
NA ANANA 2NA ANANA 2
NA ANANA 2
 
SWON205-20160504
SWON205-20160504SWON205-20160504
SWON205-20160504
 
Amaraa3
Amaraa3Amaraa3
Amaraa3
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro L4.2019-2020

  • 1. АЖИЛГҮЙДЭЛ / UNEMPLOYMENT/ 1.Хөдөлмөрийн зах зээл 2. Ажилгүйдлийг тодорхойлох нь 3. Ажилгүйдэлтэй холбоотой үзүүлэлтүүд 4.Ажилгүйдлийн хэлбэрүүд 5.Ажилгүйдлийн зардал 6.Ажилгүйдэл ба инфляцийн хамаарал
  • 2. 1.Хөдөлмөрийн зах зээл Ямар ч улс орны эдийн засгийн тогтолцоонд үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлүүдийн нэг нь тухайн улсын ажиллах хүч буюу хөдөлмөр байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улс орны үйлдвэрлэлийн хүчин чадал нь тус улсын ажиллах хүч, тэдгээрийн мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлагаас ихээхэн хамаардаг.
  • 3. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хөдөлмөр нь бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн бусад нөөцийн нэгэн адилаар арилжаа солилцооны обьект болдог. Хөдөлмөрийн арилжаа, солилцоо буюу худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдаж байгаа орчныг хөдөлмөрийн зах зээл гэнэ.
  • 4. Хөдөлмөрийн зах зээлийн харилцааг тодорхойлсон олон онол байх боловч эдгээр нь хоорондоо ялгаатай төдийгүй зөрчилтэй байдаг. Энэ нь эдийн засгийн онолын шинжлэх ухааны хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн асуудал нь бүрэн шийдэгдээгүй байгааг харуулж байна. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийн талаар Сонгодог болон Кейнсийн талынхан өөр өөр үзэл бодолтой байдаг.
  • 5. Сонгодог онолчид хөдөлмөрийн үнэ болох цалин нь маш уян хатан хэлбэлзэлтэй байдаг учир хөдөлмөрийн зах зээл маш богино хугацаанд тэнцвэрждэг гэж үздэг. Кейнсийн онолоор цалинг уян хатан биш гэж үздэг . Цалингийн уян хатан бус байдлаас болоод хөдөлмөрийн зах зээл нь хурдан тэнцвэржиж чаддаггүйг тайлбарласан.
  • 6. Хөдөлмөрийн зах зээл дээр пүүсүүд эрэлтийг үүсгэж, өрхүүд нийлүүлэлтийг хийдэг. Өрхүүд хөдөлмөрөө нийлүүлж пүүсүүдэд худалдсанаар орлого олдог. Харин пүүсүүд нь өрхүүдээс хөдөлмөрийг зардал гарган худалдан авдаг
  • 7. Хөдөлмөрийн зах зээл нь төгс ба төгс бус өрсөлдөөнөөс хамааран түүнд нөлөөлөх хүчин зүйлс нь харилцан адилгүй байж болно. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, цалингийн түвшинд нөлөөлөх дараах хүчин зүйлс байна. Үүнд: 1.Төр 2.Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 3.Хүн ам зүйн хүчин зүйлс
  • 8. Төр. Төр нь хөдөлмөрийн зах зээл дээр зохицуулалт хийдэг. Үүнд: • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор хөдөлмөрлөх орчин нөхцөлд шаардлага тавих • Элсэгчдийн тоо болон мэргэжлийг зохицуулах • Гадаадад ажиллах хүч гаргах, гаднаас ажиллах хүч оруулах зэрэг арга замаар нөлөөлдөг.
  • 9. Үлдвэрчний эвлэлийн байгууллага. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ажилчдын хэрэгцээ, шаардлага, дуу хоолойг холбогдох байгууллагууд болон албан тушаалтнуудад хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн сайн дурын байгууллага юм. ҮЭБ нь дараахь шаардлагуудыг тавидаг. Үүнд: 1. Цалин нэмэгдүүлэх 2. Хөдөлмөрийн эрэлт,нийлүүлэлтийг нэмэгдүүлэх 3. Хөдөлмөрлөх орчин, нөхцөлийг сайжруулах
  • 10. Хүн ам зүйн хүчин зүйлс. Хөдөлмөрийн зах зээлийн хөдөлмөрийн нийлүүлэлтэд хүн ам зүйн хүчин зүйлс хүчтэй нөлөөлдөг. Тухайлбал, төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэнд, боловсрол зэргийг дурьдаж болно.
  • 11. 2.Ажилгүйдлийг тодорхойлох нь Тухайн улсын нийт хүн амыг эдийн засгийн идэвхитэй ба эдийн засгийн идэвхгүй хүн ам гэж хоѐр ангилдаг. Эдийн засгийн идэвхитэй хүн ам Олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн идэвхитэй хүн ам гэдэг нь тухайн улсын нийт ажиллагсад олон ажилгүйчүүдийн нийлбэрээр тодохойлогдоно.
  • 12. Эдийн засгийн идэвхитэй хүн ам нь ажиллах хүчтэй тэнцүү ойлголт юм. Ажиллагсад. Аж ахуйн нэгж байгууллагын орон тооны үндсэн ажиллагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хамтран гүйцэтгэгчид, цалин хөлстэйгээр өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг ажиллагсад буюу тус улсын ажил эрхэлдэг хүн ам гэнэ.
  • 13. Ажилгүйчүүд. Тухайн улсын хуулинд заасны дагуу хөдөлмөрлөх насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхитэй эрж хайж байгаа, хөдөлмөрийн биржэд бүртгүүлсэн хүмүүсийг ажилгүйчүүд гэнэ.
  • 14. Эдийн засгийн идэвхигүй хүн ам. Эдийн засгийн идэвхигүй хүн амд :  Тухайн улсын 16 хүртэлх насны хүүхдүүд  Тэтгэврийн насныхан  Тусгай хорионд байгаа хүмүүс  Өдрөөр сурч буй оюутнууд  Хөдөлмөрийн насны боловч хөдөлмөрийн чадваргүй иргэд  Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлэх сонирхолгүй буюу ажил идэвхитэй эрж хайдаггүй хүмүүсийг багтаана.
  • 15. Хүн амыг ерөнхийд нь дараах байдлаар схемчилж болно. / Зураг 1/ Нийт хүн ам Эдийн засгийн идэвхитэй хүн ам Ажиллагсад Эдийн засгийн идэвхигүй хүн ам Хүүхдүүд Тэтгэвэрийн насныхан Хорионд байгаа хүмүүс Оюутнууд Ажилгүйчүүд Хөдөлмөрийн чадваргүй хүмүүс Ажил хайхаа болигсод Ажиллах хүч=
  • 16. Хүмүүсийн шилжилт хөдөлгөөн байнга,тасралтгүй явагддаж байдаг. Үүнд: - Хүмүүс ажилгүй болох - Шинэ ажилд орох - Хуучин ажилдаа эргэж орох - Түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах - Хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болох - Сургууль, боловсролын байгууллагад сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэх
  • 17. - Амьдрах орчин нөхцлөө өөрчлөхтэй холбогдуулан хөдөөнөөс хотруу, нэг хотоос нөгөө хотруу, нэг улсаас нөгөө улсруу шилжих үйлдлүүд тасралтгүй явагдаж байдаг. Үүнтэй холбогдуулан ажиллагсад ,ажилгүйчүүд болон эдийн засгийн идэвхгүй хүн ам гэсэн бүлгийн хооронд хүмүүсийн байнгын шилжилт хөдөлгөөн явагддаг.
  • 18. Бүлгүүдийн хоорондох шилжин өөрчлөгдөж буй хүмүүсийг дараах хэсгүүдэд хувааж болно. Нэгдүгээрт, Ажиллагсад болон ажилгүйчүүдийн хоорондох шилжилт хөдөлгөөн. Хоёрдугаарт, Ажиллагсад болон эдийн засгийн идэвхитэй бус хүн амын хоорондох шилжилт хөдөлгөөн. Гуравдугаарт, Эдийн засгийн идэвхигүй хүн ам ба ажилгүйчүүдийн хоорондох шилжилт
  • 19. 3.Ажилгүйдэлтэй холбоотой үзүүлэлтүүд Эдийн засагчид, судлаачид, бодлого боловсруулагчид үйлдвэрлэлийн нөөцийн ашиглалтанд анхаарлаа хандуулдаг. Үүнтэй уялдуулан эдийн засгийн үндсэн нөөц болох хөдөлмөрийн ашиглалтыг харуулдаг үзүүлэлтүүд болон тэдгээрийг хэрхэн тооцдог талаар авч үзье. Үүнд:
  • 20. 1.Ажилгүйдлийн түвшин 2.Ажиллах хүчний оролцооны түвшин 3.Ажил эрхлэлтийн түвшин Ажилгүйдлийн түвшин. Ажилгүйдлийн түвшин нь тухайн улсын ажиллах хүчний хэдэн хувь нь ажиллах сонирхолтой, ажиллах чадвартай боловч ажлын байраар хангагдаж чадахгүй байна вэ? гэдгийг харуулдаг.
  • 21. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний хэдэн хувьд нь ажил олдохгүй байна вэ? гэдгийг харуулна. Ажиллах хүч нь ажиллагсад болон ажилгүйчүүдийн нийлбэр юм. Ажилгүйдлийн түвшинг ажилгүйчүүдийн тоог ажиллах хүчний тоонд харьцуулж хувиар илэрхийлж тооцно.
  • 22. UR – Unemployment rate буюу Ажилгүйдлийн түвшин U – Unemployment буюу Ажилгүйчүүдийн тоо LF – Labor force буюу Ажиллах хүч E – Employment буюу Ажиллагсад . 100% 100%R U U U LF E U     
  • 23. Ажиллах хүчний оролцооны түвшин. Ажиллах хүчний оролцооны түвшин нь тухайн улсын хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь ажиллах хүчний бүрэлдэхүүнд багтаж байна вэ? гэдгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь ажиллагсад, ажилгүйчүүд байна вэ? гэдгийг харуулна. Тухайн улсын ажиллах хүчний оролцооны түвшинг тооцохдоо ажиллах хүчний тоог хөдөлмөрийн насны хүн амд харьцуулж тооцно.
  • 24. LFPR – Labor force Participation rate буюу Ажиллах хүчний оролцооны түвшин LF – Labor force буюу Ажиллах хүч LLP – Labor life population буюу Хөдөлмөрийн насны хүн ам 100% LF LFPR LLP  
  • 25. Ажил эрхэлтийн түвшин. Ажил эрхлэлтийн түвшин нь тухайн улсын хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь ажил эрхэлж байна вэ? гэдгийг харуулдаг. Ажил эрхлэлтийн түвшинг тооцохдоо ажиллагсадын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулж тооцно.
  • 26. ER – Employment rate буюу Ажил эрхлэлтийн түвшин E – Employment буюу Ажиллагсад LLP – Labor life population буюу Хөдөлмөрийн насны хүн ам 100%R E E LLP  
  • 27. 4.Ажилгүйдлийн хэлбэрүүд Эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажилгүйдэл үүсэх шалтгаан харилцан адилгүй байдаг. Макро эдийн засгийн онолд ажилгүйдлийг үүсч буй шалтгаанаас нь хамааруулан дараах үндсэн гурван хэлбэрт ангилна. 1. Шилжилтийн ажилгүйдэл 2.Бүтцийн ажилгүйдэл 3.Мөчлөгийн ажилгүйдэл
  • 28. Шилжилтйн ажилгүйдэл. Нийгэмд хотоос хөдөөд, хөдөөнөөс хотод, нэг хотоос нөгөө хотод шилжих шилжилт хөдөлгөөн байнга явагддаг. Хүмүүсийн энэ шилжилт хөдөлгөөн нь ихэнх тохиолдолд тэдний ажлын байрыг өөрчилдөг. Тухайн хүн нэг ажлаас гараад нөгөө ажилд орох хүртлээ хэсэг хугацаанд ажил хайж, ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг байна.
  • 29. Хуучин ажлаа орхиод шинэ ажилд шууд орж чадахгүй бол тухайн хүн хэсэг хугацаанд ажилгүйчүүдийн бүлэгт багтдаг Мөн шинээр мэргэжлийн сургууль төгсөөд ажил хайж буй хүмүүс ажилд орох хүртлээ хэсэг хугацаанд ажилгүйчүүдийн бүлэгт хамаарагддаг. Дээрх болон бусад шалтгаанаас үүссэн түр зуурын шинжтэй буюу ирээдүйд ажилд орхоор хүлээж буй ажилгүйчүүдийг шилжилтийн ажилгүйдэл гэнэ.
  • 30. Бүтцийн ажилгүйдэл. Хүмүүсийн амьдарч буй орчин, нийгэм нь цаг хугацааны туршид улам бүр хөгжин дэвшиж, хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Шинжлэх ухаан, техник, технологи, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбоотойгоор тухайн эдийн засгийн бүтэц, хүн амын хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтэц өөрчлөгдсөөр байдаг.
  • 31. Эдийн засаг дахь зарим нэг мэргэжил, ажлын байрны эрэлт, хэрэгцээ буурч байхад зарим нь шинээр бий болж байдаг. Тухайн ажлын байр байхгүй болсонтой холбоотойгоор тухайн мэргэжил хэрэгцээгүй болж тухайн хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг байна. Эдийн засаг, нийгмийн бүтцэд гарсан өөрчлөлтийн улмаас үүсч буй ажилгүйдлийн хэлбэрийг бүтцийн ажилгүйдэл гэнэ.
  • 32. Мөчлөгийн ажилгүйдэл. ДНБ болон нэг хүнд ДНБ - ны өөрчлөлт нь урт хугацаанд өсч, буурч байдаг. Эдийн засгийн уналтын үед пүүсүүдийн хөрөнгө оруулалт, нийт үйлдвэрлэл буурч, зарим пүүсүүд үйлдвэрлэлээ бүр мөсөн зогсоосноор нийгэм дэх ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлж байдаг. Ийм шалтгаанаар үүсч байгаа ажилгүйдлийн хэлбэрийг макро эдийн засгийн онолд мөчлөгийн ажилгүйдэл гэнэ.
  • 33. Бүрэн ажил эрхлэлтийн түвшин ба потенциал үйлдвэрлэлийн түвшин. Бүрэн ажил эрхлэлт гэдэг нь тухайн улсын ажиллах хүчийг 100 хувь ажлын байраар хангана, гэсэн үг биш юм. Эдийн засагт ийм боломж ч байдаггүй гэж болно. Учир нь хүн амын шилжилт, нийгэм эдийн засгийн хөгжил, түүний бүтцэд гарч буй өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор нийгэмд шилжилтийн , бүтцийн ажилгүйдэл зайлшгүй байдаг.
  • 34. Тэгвэл бүрэн ажил эрхлэлтийн түвшин гэж юу вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Мөчлөгийн ажилгүйдэл байхгүй тохиолдлыг бүрэн ажил эрхлэлт гэнэ. Иймээс шилжилтийн, бүтцийн ажилгүйдлийг хэвийн хэвийн гэж үзнэ. /5 хувь/
  • 35. Тухайн улсын нөөцүүдийн бүрэн ашиглалттай үеийн үйлдвэрлэлийн хэмжээг потенциал үйлдвэрлэлийн хэмжээ гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн улс өөрийн нөөцөө бүрэн ашиглаад үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээг потенциал үйлдвэрлэлийн хэмжээ гэнэ.
  • 36. Эдийн засгийн нөөцүүд буюу үйлдвэрлэлийн хүчин зүйлсүүд хүний хөдөлмөрийн оролцоотойгоор үйлдвэрлэлийн процесст ашиглагддаг тул нөөцийн бүрэн ашиглалт гэдгийг бүрэн ажил эрхлэлтээр төлөөлүүлэн авч үздэг. Иймээс бүрэн ажил эрхлэлтийн үеийн үйлдвэрлэлийн хэмжээг боломжит үйлдвэрлэлийн хэмжээ буюу потенциал үйлдвэрлэлийн түвшин гэж үздэг.
  • 37. 5.Ажилгүйдлийн зардал Ажилгүйдлийн нийгэм, эдийн засагт учруулах хор нөлөөг ажилгүйдлийн зардал гэсэн ойлголтоор илэрхийлнэ. Ажилгүйдлийн зардлыг хоѐр төрөлд хувааж авч үздэг. 1. Нийгмийн зардал 2. Эдийн засгийн зардал
  • 38. Нийгмийн зардал. Нийгмийн зардал гэдэг нь тухайн хүн ажилгүй байснаараа нийгэмд ямар сөрөг зүйлүүдийг бий болгож байна вэ? гэдгээр илэрхийлэгдэнэ. Тухайлбал, ажилгүй хүмүүс бий болсноор орлогогүй болж нийгэмд ядуурал бий болох, гэмт хэрэг хийх, архидан согтуурах, хулгай дээрэм хийх, хууран мэхлэх, гэр бүл салах зэрэг сөрөг зүйлүүдийг нэмэгдүүлдэг.
  • 39. Эдийн засгийн зардал. Ажилгүйдлийн нийгэмд учруулж буй хор нөлөөг илэрийлэх хоѐр дахь үзүүлэлт нь ажилгүйдлийн эдийн засгийн зардал юм. Ажилгүйдэл нь хүн амыг орлогын хомсдолд оруулж, улс орны хөгжил, дэвшлийг хязгаарлаж, үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах зэрэг хор нөлөөг учруулдаг.
  • 40. Нийт эдийн засгийн хувьд авч үзвэл ажилгүйдэл нь нийт үйлдвэрлэлийн хэмжээг хичнээн хэмжээгээр бууруулж байна вэ? гэдгээр түүний хор нөлөөг хэмжих болно. Үүнийг Оукений хууль ашиглан тайлбарладаг. Артур Оукен мөчлөгийн ажилгүйдлийн түвшин ба бодит үйлдвэрлэлийн өсөлтийн хоорондох хамаарлыг анх АНУ-ын тоон өгөгдөл дээр үндэслэн загварчилсан
  • 41. Өөрөөр хэлбэл, Оукены хуулиар бодит ажилгүйдлийн түвшин нь хэвийн түвшнээс 1%-иар нэмэгдэхэд бодит үйлдвэрлэлийн өсөлт 2,5%-иар буурна гэж үздэг. Энд тухайн жилийн бодит үйлдвэрлэлийг өмнөх үетэй нь биш тухайн жилийн потенциал үйлдвэрлэлийн хэмжээтэй харьцуулж тооцсон.
  • 42. А.Оукен нь дараах томъѐогоор тооцсон. = 2.5 ( U - U ) Y - Бодит үйлдвэрлэлийн хэмжээ - Потенциал үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 - Коэффициент U - Бодит ажилгүйдлийн түвшин - Хэвийн ажилгүйдлийн түвшин Y U
  • 43. 6.Ажилгүйдэл ба инфляцийн хамаарал Олбан Уильям Филлипс 1958 онд ажилгүйдэл ба инфляцийн хоорондох хамаарлыг Англи улсын 97 жилийн үзүүлэлтэд турлгуурлан судалж, энэ хоѐр үзүүлэлт хоорондоо богино хугацаанд сөрөг хамааралтай болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн түвшин өндөр үед инфляци бага, ажилгүйдэл бага үед инфляци өндөр байдаг гэсэн дүгнэлтийг анх Филлипс хийсэн байна.
  • 44. Ажилгүйдэл, инфляцийн хоорондох энэ сөрөг хамаарлыг Филлипсийн муруйгаар харуулдаг. Зураг 2. A B U A p B p A U Phillips curve p U B
  • 45. - Инфляцийн түвшин - Ажилгүйдлийн түвшин Тухайн эдийн засагт ажилгүйдлийн түвшин буурвал хүн амын орлогын түвшин өсч, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдсэнээр үнийн ерөнхий түвшин өсч инфляци үүсдэг байна. Үүнийг дараах байдлаар харуулж болно. Ажилгүйдэл↓ → орлого↑ → эрэлт ↑→ үнэ ↑ → инфляци↑ ,A Bp ,A BU
  • 46. Филиппсийн тогтоосон ажилгүйдэл, инфляцийн сөрөг хамаарал нь 1970-аад он хүртэл хүчинтэй байсан . 1970 оноос энэ онол зөрчигдөж, ажилгүйдэл ба инфляци нь зэрэг өсөх үзэгдэл ажиглагдаж, судлаачдын анхаарлыг татах болсон. Эдийн засгийн онолд ажилгүйдэл, инфляци зэрэг өсөх үзэгдлийг стагфляци гэж нэрлэдэг.
  • 47. Стагфляцийн үзэгдлийг нэг талаас 1973 оны дэлхийн нефтийн хямралтай холбож үздэг. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөр нийт эдийн засаг дахь үйлдвэрлэлийн зардал өсч, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл буурснаар нийлүүлэлт багасч ажилгүйдэл ба үнийн ерөнхий түвшин зэрэг өсдөг байна.
  • 48. Үүнийг дараах байдлаар харуулъя : Нефтийн үнэ ↑ → үйлдвэрлэлийн зардал ↑ → нийлүүлэлт ↓ → ажилгүйдэл ↑→ инфляци↑