Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...

69,768 views

Published on

Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...

Published in: Technology, Business
13 Comments
53 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
69,768
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
15
Actions
Shares
0
Downloads
2,742
Comments
13
Likes
53
Embeds 0
No embeds

No notes for slide

Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...

  1. 1. Энх-Орчлон дээд сургууль Зохион байгуулалт ба идэвхжүүлэлт 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  2. 2. Агуулга Зохион байгуулалт:  Зохион байгуулалт түүний ач холбогдол  Эрх мэдэл түүний нөлөөлөн шилжүүлэлт, аппаратын хэв маяг  Зохион байгуулалтын хэлбэрүүд, тэдгээрийн давуу болон сул тал Идэвхжүүлэлт:  Идэвхжүүлэлт /Мотиваци/ түүний тухай ойлголт  Идэвхжүүлэлтийн орчин үеийн онолууд  Идэвхжүүлэлтийн агуулгын болон процессын онолуудын харьцуулалт  Идэвхжүүлэлт ба урамшуулалт Жишээ: 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  3. 3. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  4. 4. Зохион байгуулалт түүний ач холбогдол Аливаа үйл ажиллагааг явуулахад түүнийг удирдах оновчтой зохион байгуулалт зайлшгүй хэрэгтэй юм. Зохион байгуулалтын мөн чанарыг ойлгохын тулд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хүчин чармайлтаа нэгтгэсэн хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь, төрөлжилт, менежментийн чиг үүргийн нарийвчилсан багцлалтыг авч үзэх шаардлагатай. Зохион байгуулалтыг хамгийн энгийнээр тодорхойлбол аливаа зүйлийн эмх цэгц юм. Менежерүүд ажиллах хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж, түүхий эд материал зэрэг олон төрлийн нөөцтэй цаг үргэлж ажилладаг. Эдгээр нөөцийг үр ашигтайгаар чиглүүлэн зохицуулж зорилгодоо хүрэх үйл ажиллагааг зохион байгуулалт гэнэ. Зохион байгуулалт нь хүмүүсийн албан ёсны харилцан үйл ажиллагаагуялдуулж өгдөг. • Байгууллагыг зорилгод нь хүргэхэд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлдог Зохион байгуулалтын ач • Менежерийн үйл ажиллагааны хариуцлага бүрэн эрхийг тодорхойлж өгдөг холбогдол: • Мэдээллийн урсгал болон эрх мэдлийн хэмжээ хязгаарын тусламжтайгаар байгууллагын янз бүрийн хэсгийн үйл 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/ ажиллагааг хооронд нь холбож өгдөг
  5. 5. Үргэлжлэл... Зохион байгуулалтын бүтэц шаардлагатай байх шалтгаан нь: 1. Хүмүүс байгууллагад эзлэх байр сууриа мэдэж байвал үр өгөөжтэй ажиллах болно. 2. Хэнд захирагдаж байгаагаа ажилтан бүр мэдэж байх ёстой. 3. Ажилтан ба ажилчны албан ёсны харилцааг тусгадаг. Зохион байгуулалтын бүтцийн шаардлагагүй байх шалтгаан: 1. Зохион байгуулалтын бүтцийн бүдүүвчийг хийхэд цаг хугацаа их зарцуулдаг. 2. Ажилтан хүн хэн нэгний захиргаан доор байна гэдгээ мэдсэний улмаас тэдний ажиллах сонирхол буурдаг. 3. Зохион байгуулалтын бүдүүвч нь байгууллагын албан бус харилцааг тусгадагггүй. Удирдахуйн ухаанд албан ба албан бус зохион байгуулалтын 2 хэлбэр байдаг. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  6. 6. Зохион байгуулах үйл явц Зохион байгуулах үйл явц нь дараах алхамуудаас бүрдэнэ. Үүнд: 1. Зохион байгуулалтын зорилтыг тодорхойлох. 2. Ажлын байрны тодорхойлолт дээр үндэслэн албан тушаалыг бий болгох. 3. Ажилчидыг хэсэглэх 4. Эрх мэдэл ба харилцаа холбооны түвшинг тодорхойлох 5. Эрх мэдлийг шилжүүлэх буюу төлөөллийг бий болгох 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  7. 7. Үргэлжлэл... Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг дараах 4 хүчин зүйлээр тодорхойлдог. Энх-Орчлон дээд сургууль 1.Хэмжээ 2.Стратеги 3.Технологи 4.Гадаад орчин 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  8. 8. Эрх мэдэл түүний төлөөлөн шилжүүлэлт аппаратын хэв маяг Зохион байгуулалт нь удирдлагын үндсэн чиг үүргийн нэг болохынхоо хувьд олон зорилт тэдгээрийг гүйцэтгэгч олон хүний албан ёсны харилцан ажиллагааг уялдуулахтай холбоотой юм. Зохион байгуулалтын үйл явцын 2 үндсэн тал байдаг. 1. Зорилго стратегитаа нийцүүлэн байгууллагыг хэсэг салбаруудад хуваах 2. Эрх мэдлийн харилцан шүтэлцээний тал 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  9. 9. Үргэлжлэл... Эрх мэдлийн янз бүрийн түвшингийн хоорондох харилцааг удирдлагын зүгээс тогтоодог арга нь төлөөлөл юм. Эрх мэдэл бол удирдлагын зохион байгуулалтын тулгуур ойлголтуудын нэг мөн. Бүрэн эрх. Байгууллагын удирдлага дахь тодорхой үүрэг түүнийг дагалдсан эрх мэдэл хариуцлагын цогцыг бүрэн эрх гэнэ. Эрх мэдлийн төлөөлөн шилжүүлэлт. Удирдлагын тодорхой ажил үүрэг түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх мэдэл биелэлтийн төлөө хүлээх хариуцлагыг уг ажлыг гардан гүйцэтгэгчид шилжүүлэн өгөхийг бүрэн эрхийн төлөөлөн шилжүүлэлт гэнэ. Энэ нь дараах хэдэн төрөлтэй. 1. Бүрэн эрхийн бүрэн төлөөлөн шилжүүлэлт: Удирдуулагч ажлыг гүйцэтгэж ажлынхаа гүйцэтгэлд хариуцлага хүлээнэ. Дарга нь ажилд оролцохгүй. 2. Бүрэн эрхийн хязгаарлагдмал төлөөлөн шилжүүлэлт: Удирдуулагч ажлыг гүйцэтгэх ба даргатайгаа хамт хариуцлага хүлээнэ. 3. Тэгш бүрэн эрхийн төлөөлөн шилжүүлэлт: Удирдуулагч ажлыг гүйцэтгэх боловч дарга нь хариуцлага хүлээнэ. 4. Бүрэн эрхийн эсрэг төлөөлөн шилжүүлэлт: Удирдуулагч даргадаа ажлаа хүлээлгэнэ. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  10. 10. Үргэлжлэл... Эрх мэдлийн төлөөлөн шилжүүлэлт хэрхэн хийгдсэнээс байгууллагын удирдлагын зохион байгуулалтын шинж байдал тодорхойлогдоно. Ихэнх тохиолдолд зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нэг хүний хүчин чармайлтаас хэтэрсэн байдаг тул эрх мэдлийн төлөөлөн шилжүүлэлт хийгдээгүй тохиолдолд зорилго хэрэгжих боломжгүй болно. Иймээс зорилгоо амжилттай хэрэгжүүлье гэвэл бүрэн эрхийн төлөөлөн шилжүүлэлтийг аль болох өргөн ухаалаг хийх хэрэгтэй. Төлөөлөлтэй холбогдсон хариуцлага Хариуцлагыг үүргээ ухамсарласан байдал гэж үзэж болно. Бүрэн эрх төлөөлөн шилжихэд хариуцлага мөн дагалдан шилжинэ. Гэхдээ бүрэн эрхээ төлөөлөн шилжүүлж байгаа удирдагчийн өмнө шилжүүлэн авч байгаа хүн хариуцлага хүлээх учиртай. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  11. 11. Үргэлжлэл... Эрх мэдлийг шилжүүлэх тухай үзэл баримтлал. Орчин үед бүрэн эрхийн тухай 2 үндсэн үзэл баримтлал байна. Үүнд: 1. Сонгодог үзэл баримтлал 2. Честер Бернардын үзэл баримтлал * Сонгодог үзэл нь удирдлагын дээд түвшингээс доод түвшинд бүрэн эрх төлөөлөн шилждэг гэж үздэг. Энд бүрэн эрх төлөөлөн шилжүүлэх шийдвэр гарсан л бол бүрэн эрх төлөөлөн шилжинэ. * Честер Бернардынхаар бүрэн эрх нь түүний захирагдагсад нь хүлээн зөвшөөрөх эсэхээс хамаарна гэж үздэг. Энх-Орчлон дээд сургууль Захирагдагч шаардлагыг хүлээн авна Удирдагч бүрэн эрхтэй Удирдлагчийн шаардлага Захирагдагч шаардлагыг хүлээн авахгүй Удирдагч бүрэн эрхгүй 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  12. 12. Үргэлжлэл... Бүрэн эрхийг төлөөлөн шилжүүлэх байдлаар нь: * Үндсэн * Тодорхой * Онцгой гэж 3 ангилдаг Үндсэн болон тодорхой бүрэн эрхийг бусдад төлөөлүүлэн шилжүүлж болдог бол онцгой бүрэн эрхийг бусдад төлөөлүүлж болдоггүй. Жишээ нь МУ-ын ерөнхийлегчийн хэрэгжүүлэх онцгой бүрэн эрх гэж бий. Бүрэн эрх тухайн хүнд биш албан тушаалд нь олгогддог. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн хүн албан тушаалаасаа огцрох юм бол түүний бүрэн эрх нь дараагийн хүнд шилжинэ гэсэн үг. Бүрэн эрхийг хязгаарладаг дараах хүчин зүйлүүд байдаг. Үүнд: * Байгууллагын дүрэм * Дотоод журам * Албан тушаалын тодорхойлолт * Хууль дүрэм гэх мэт. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  13. 13. Үргэлжлэл... Бүрэн эрх нь: * Шугаман * Аппаратын гэсэн 2 ерөнхий хэв шинжтэй. Шугаман бүрэн эрх гэдэг байгууллагын удирдлагын зохион байгуулалтын бүтцийн шугаман шатлал, албан тушаалын хооронд дээрээс доош төлөөлөн шилжих бүрэн эрх юм. Аппаратын бүрэн эрх гэдэг нь дараах хэдэн төрөлтэй байна. • Зөвлөх бүрэн эрх Энэ бүрэн эрхийн хүрээнд мэргэжлийн зөвлөгөө өгөх бөгөөд нэгэнт мэргэжлийн үүднээс зөвлөж байгаа учир асуудлыг мэргэжлийн үүднээс шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй ба үүнийг зөвлөмжлөх бүрэн эрх гэнэ. • Зэрэгцээ бүрэн эрх Шугаман удирдлагын шийдвэрээс татгалзах, шийдвэрийг нь няцаах хүртэлх бүрэн эрх удирдлагын зүгээс олгосныг хэлнэ. Зэрэгцээ бүрэн эрхийн зорилго нь удирдлагын зохион байгуулалтын түвшин нэгж хэсгүүдийн хооронд харилцан бие биедээ хяналт тавих, эрх мэдлийн тэнцвэржилтийг хангахад оршдог. • Чиг үүргийн /функциональ/ бүрэн эрх Энэ нь ямар нэгэн зүйлийг санаачлах болон хориглох эрх зүйн чадамж бүхий бүрэн эрх юм. Үүнийг чиг үүргийн буюу функциональ бүрэн эрх гэдэг. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  14. 14. Үргэлжлэл... Дээрхээс гадна удирдлагад гүйцэтгэх үүргээр нь захиргааны аппаратыг 3 ангилдаг. Үүнд: * Зөвлөх аппарат: Шугаман удирдлага тусгай, нарийн мэргэжил шаардагдах асуудалтай тулгарах үед мэргэжлийн хүмүүсийг түр зуур, эсвэл байнга байхаар зөвлөх аппаратыг байгуулан ажиллуулдаг. Уг аппаратын мэргэжилтнүүдийн гол үүрэг нь өөрийн мэргэшил, мэдлэгийнхээ хүрээнд шугаман удирдагчдад зөвлөгөө өгөх явдал байдаг. Жишээ нь: Монгол улсын ерөнхий сайд Эдийн засаг, Хууль, Улс төрийн гэсэн 3 зөвлөх дэргэдээ ажиллуулж байна. * Үйлчлэх аппарат: Энэ нь шугаман удирдагчдад үйлчлэх үүрэгтэй байдаг. Энэ утгаараа байгууллагын зохион байгуулалтын бүтцийн чиг үүргийн нэгж хэсгүүд нь үйлчлэх аппарат юм. Жишээлбэл: Хүний нөөцийн алба нь ажилтнуудын хувийн хэргийг хөтлөх, хүмүүсийг ажилд авахын тул сонгон шалгаруулах, шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэх зэргээр удирдлагад үйлчилдэг. Үйлчлэх аппарат нь үр ашигтай шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг удирдлагад бэлтгэж өгдөг. * Хувийн аппарат: Энэ аппарат нь үйлчлэх аппаратын нэг төрөл бөгөөд гол төлөв дээд түвшний удирдагч нарт байдаг. Удирдлагын практикт нарийн бичгийн дарга, туслах зэрэг хүмүүсийг авч ажиллуулснаар хувийн аппарат бий болдог. Хувийн аппаратын гол онцлог нь зөвхөн шугаман урдагчийн удирдлаган доор тодорхой үүрэг даалгаврыг гүйцэтгэх бөгөөД ямар нэгэн бүрэн эрхгүй байна. Харин гишүүд нь удирдлагын зүгээс олгогдсон тодорхой эрх мэдэлтэй байж болно. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  15. 15. Үргэлжлэл... Эрх мэдлийн хязгаар. Эрх мэдэл тодорхой чиг үүргийн хүрээнд олгогдоно. Өөрөөр хэлбэл эрх мэдэл хязгаарлалттай байх бөгөөд энэхүү хязгаар нь чиг үүргийн хүрээгээр тодорхойлогдоно. Байгууллагын удирдлагын хувьд бүрэн эрхийн хязгаарлалт нь тухайн байгууллагын дүрэм дотоод журам албан тушаалын тодорхойлолт зэрэг эрх зүйн баримт бичгүүд болон төрийн хууль тогтоомж улс орны ард түмний зан заншил уламжлал зэрэг бичигдээгүй хуулиар ч тодорхойлогдоно. Эрх мэдэл ба эрх дарх. Эрх мэдэл бол тодорхой албан тушаалд олгогдсон хязгаарлагдмал эрх юм. Харин эрх дарх гэдэг бол тодорхой нөхцөл байдалд үйлчлэл үзүүлэх чадвар нөлөөлөх боломж юм. Эрх мэдэлгүй ч эрх дархтай байж болно. Эрх мэдэл тодорхой албан тушаалд эрх зүйн актаар олгогддог эрх харин эрх дарх гэдэг бол тухайн хүний аливаа ажил хэргийг хийх аль нэгэн үзэгдэл үйл явц үйл ажиллагаанд нөлөөлөх чадвар боломж юм. Эрх дарх байгууллагын үйп ажиллагаандэерэг сөрөг 2 талын нөлөө үзүүлдэг. Нэг хүний удирдлага. Удирдлагын практикт аль нэгэн гүйцэтгэгч зөвхөн ганц удирдагчаас үүрэг даалгавар авч түүнийхээ биелэлтийг тухайн удирдагчид тайлагнаж дүгнүүлдэг байх нь их ач холбогдолтой байдаг. Ингэж нэг гүйцэтгэгч нэг удирдагчийн өмнө тайлагнах ёсон түүхэн гарлын хувьд хүмүүсийн зохион байгуулалттай бүлэг буй болсонтой холбон авч үзэж болно. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  16. 16. Үргэлжлэл... Удирдах норм. Нэг шугаман удирдагчид шууд захирагдагчдын тоог удирдах норм гэнэ. Удирдлагын зохион байгуулалтын бүтцийн шатлалын хооронд шугаман бүрэн эрхийг төлөөлөн шилжүүлэх замаар удирдах нормыг тогтооно. Байгууллагын удирдлагын зохион байгуулалтын бүтцэд удирдах норм зүй зохистой тогтоогдсон байх шаардлагатай. Учир нь удирдах норм бол шугаман удирдагчдын ажлын ачааллын нэгэн хэмжүүр болдог. Удирдлагын түвшин дээшлэх тусам удирдах норм багасч харин удирдлагын түвшин доошлоход удирдах норм нэмэгддэг гэж барууны эрдэмтэд тодорхойлж байна. Удирдах нормыг хяналтын хүрээ гэж бас ойлгож болно.Хяналтын хүрээг дотор нь өргөн ба нарийн гэж ангилдаг. Захирал Хяналтын нарийн Захирал хүрээ А А А А Орлогч Орлогч Энх-Орчлон дээд сургуульХяналтын өргөн А А А А хүрээ 3/31/2009 А-захирагсад http://gelegjamts.blogspot.com/
  17. 17. Зохион байгуулалтын бүтцийн хэлбэрүүд тэдгээрийн давуу ба сул тал Удирдлагын зорилго зорилт үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд байгуулсан хоорондоо нягт уялдаатай удирдах байгууллагууд тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн цогцыг товчоор хэлвэл байгууллагын бүрдүүлэгч хэсгүүдийг холбосон схемийг зохион байгуулалтын бүтэц гэдэг. Удирдлагын зохион байгуулалтын бүтэц нь удирдлагын шатлал нэгж хэсгүүдийн эрх мэдлийн босоо ба хөндлөн хуваарилалтын үр дүнд бий болдог Зохион байгуулалтын бүтцийг тогтоохдоо дараах үндсэн зарчмуудыг баримтлана. 1. Тодорхой томъёолсон зорилготой байх 2. Удирдлагын зохион байгуулалтын бүтэц аль болох энгийн байх 3. Мэдээллийг яв цаз дамжуулах 6а буцах холбоог хангах 4.Нэгдмэл захирмжлалын буюу гүйцэтгэгч бүр нэг удирдагчаас харъяат байх 5. Удирдах норм зохистой байх 6. Цөөн шатлалтай байх зэрэг болно. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  18. 18. Үргэлжлэл... Удирдлагын хөгжлийн явцад удирдлагын зохион байгуулалтын хэд хэдэн хэв маяг бүрэлдэн бий болсон байдаг. Шугаман хэв маяг: Энгийн хэв маяг: Удирдагч Удирдагч Дэд удирдагч Энх-Орчлон дээд сургууль Захирагдагч Захирагдагч Захирагдагч Чиг үүргийн хэв маяг: Удирдагч Функц.удирдагч Функц.удирдагч Захирагдагч Захирагдагч Захирагдагч 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  19. 19. Үргэлжлэл... Хосолсон хэв маяг: Удирдагч Фун.удирдагч Дэд удирдагч Дэд удирдагч Фун.удирдагч Энх-Орчлон дээд сургууль Захирагдагч Захирагдагч Захирагдагч Захирагдагч 3/31/2009 Даалгавар: Бюрократ бүтэц http://gelegjamts.blogspot.com/
  20. 20. Үргэлжлэл... Функциональ бүтцийн ерөнхий бүдүүвч: Захирлуудын Ерөнхий захирал Туслах зөвлөл Хүний Маркетингийн Үйлдвэрлэлийн Санхүү Аж нөөцийн алба алба ЭЗ-ийн ахуйн алба алба алба Энх-Орчлон дээд сургууль •Боловсон •Борлуулалтын •Эдийн •Засвар хүчин менежерүүд засагч үйлчилгээ •Хуулийн •Зар реклам •Ня-бо •Цайны зөвлөх сурталчилгаа •Касс газар •Дэлгүүрүүд •Үйлчилгээ үйлдвэр А үйлдвэр В үйлдвэр С ний ажилчид Цех тасгууд Байгууллагын ажлын мэргэжүүлэлт ба хэлтсүүдэд хуваах замаар тодорхой нэг төрлийн ажлыг 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/ хариуцах чиглэлтэй нэгж хэсгүүд болгосныг Функциональ бүтэц гэнэ.
  21. 21. Үргэлжлэл... Дивизиональ буюу салбарласан бүтэц Дивизиональ бүтэц гэдэг нь байгууллагыг бүтээгдэхүүн үйлчилгээний чиглэл газар зүйн байрлал эсвэл хэрэглэгчдээр бүлэглэн удирдах бүтэц юм. Уг бүтцийг:  Бүтээгдэхүүн үйлчилгээний чиглэлээр зохион байгуулагдсан бүтэц  Хэрэглэгчид чиглэсэн бүтэц  Бүсчилсэн /газар зүйн/ зохион байгуулалтын бүтэц гэж ангилна 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  22. 22. Үргэлжлэл... Дивизиональ бүтцийн ерөнхий бүдүүвч: Ерөнхий захирал Хүний Санхүү Төлөвлөлт Судалгаа нөөц шинжилгээ А бүтээгдэхүүний Б бүтээгдэхүүний үйлдвэр үйлдвэр Хангамж Үйлдвэрлэл Үйлдвэрлэл Хангамж ЦехЭнх-Орчлон дээд сургууль Цех Цех Цех Төлөвлөлт 1 4 1 4 Төлөвлөлт Цех Цех Цех Цех Ня-бо 2 5 2 5 Ня-бо Цех Цех Цех Цех Борлуулалт Борлуулалт 3/31/2009 3 6 3 http://gelegjamts.blogspot.com/ 6
  23. 23. Үргэлжлэл... Матриц бүтцийн ерөнхий бүдүүвч: Байгууллагын удирдагч Төслийн удирдагч Маркетинг Үйлдвэрлэл Санхүү хариуцсан хариуцсан хариуцсан менежер менежер менежер А төслийн Бүлэг удирдагч Б төслийн Энх-Орчлон дээд сургууль Бүлэг удирдагч В төслийн Бүлэг удирдагч Функциональ ба бүтээгдэхүүний зохион байгуулалтын хэлбэрүүдийн хосолсон бүтцийг 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/ Матриц бүтэц гэнэ.
  24. 24. Энх-Орчлон дээд сургууль 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  25. 25. Энх-Орчлон дээд сургууль National Life Даатгал – Компанийн зохион байгуулалтын бүтэц www.nationallifedaatgal.sr.mn 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  26. 26. Энх-Орчлон дээд сургууль “ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИ” ХК-ийн УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ http://www.ossk.mn 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  27. 27. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/ http://gcc.mn/gcc/index.php?option=com_frontpage&Itemid=1
  28. 28. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн бүтцийн нэгжүүд 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/ http://www.emoh.mn/indexc.php?v=1&m=3
  29. 29. Мотивацийн тухай ойлголт Мотиваци: гэдэг бол хүн өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгод хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн түлхэх үйл ажиллагаа юм. Мотив: Харин хүнийг үйл ажиллагаанд өдөөн түлхэгч сэтгэлийн дотоод хүч, сэдлийг мотив гэнэ. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  30. 30. Үргэлжлэл... Хүмүүсийг өдөөн түлхэх олон арга байдаг... •Ташуур гамбирын арга /албадлага/ •Сэтгэл зүйд нөлөөлөх арга 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  31. 31. Үргэлжлэл... Хүмүүсийг урамшуулахын тулд хүний хэрэгцээ, сонирхолыг харгалзах нь чухал. Хүн зорилгодоо хүрэх замаар өөрийн хэрэгцээгээ хангах, улмаар дараагийн шинэ хэрэгцээгээ илрүүлэн цаашид хүрэх зорилгоо тодорхойлох маягаар тасралтгүй оргилт үйл ажиллагаа явуулж байдаг. •СОНИРХОЛ •ХЭРЭГЦЭЭ •УРАМШУУЛАЛ 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  32. 32. Мотивацийн орчин үеийн онол хүний дотоод хэрэгцээнд тулгуурлан 1. Агуулгын мотивацийг тайлбарладаг. Гол төлөөлөгчид нь Абрахам Маслоу, Дэвид Маклеленда, Фрэдрих Герцберг нар юм. хүний танин мэдэхүй аливаа үзэгдэл үйл явц, гадны нөлөөлөлийг хүлээн авах 2. Процессийн байдалд тулгуурлан тайлбарладаг. Уг онолын гол төлөөлөгч нь Портер Лоулер юм. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  33. 33. Үргэлжлэл... Мотивацийн агуулгын онолууд:........... Мотивацийн агуулгын онолуудад хүний хэрэгцээг ерөнхийд нь хоёр ангилдаг. 1. Анхдагч: өмсөх, идэх, уух, унтах, амрах, амьсгалах г.м /Физиологийн хэрэгцээ/ 2. Хоёрдогч: үйл ажиллагаандаа амжилт гаргах эрмэлзэл, хүндлүүлэх, хамт олондоо хамааралтай байх, эрх мэдэлтэй байх г.м /өөрийн мөн чанараараа хүнийоюун санаа, сэтгэл зүйн хэрэгцээг хэлнэ./ 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  34. 34. Үргэлжлэл... 1. Америкийн эрдэмтэн судлаач А.Маслоу 1940-өөд оны үед хэрэгцээний шатлалын онолоо боловсруулан гаргажээ. Хүний олон янзын хэрэгцээг таван үндсэн ангилалд хувааж авч үзсэн. Өөрийгөө илэрхийлэх Хүндлүүлэх хэрэгцээ Нийгмийн хэрэгцээ Аюулгүй байдлын Энх-Орчлон дээд сургууль хэрэгцээ Бие физиологийн хэрэгцээ 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  35. 35. Үргэлжлэл... 2. Дээд шатны хэрэгцээнд тулгуурласан мотивацын онолын өөр нэг загвар бол Девид Макклелендын онол юм. Тэрээр дээд шатны дараах гурван хэрэгцээ байдаг гэж үзсэн. 1. Эрх мэдэлтэй байх хэрэгцээ 2. Бүтээмжтэй байх хэрэгцээ /амжилтын/ 3. Аль нэг зүйлд татагдаж байх /хамаарлын/ 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  36. 36. Үргэлжлэл... Эрх мэдэлтэй байх хэрэгцээ нь бусдад нөлөөлөх хүслээр илэрхийлэгдэг, Маслоугийн хэрэгцээний шатлалын хүрээнд ийм хэрэгцээ байхгүй ч гэсэн энэ хүндлүүлэх ба өөрийгөө илэрхийлэх хэрэгцээтэй холбоотойгоор) илэрнэ. Амьдрал дээр эрх мэдлийн хэрэгцээ хүчтэй илэрсэн хүн ихэвчлэн удирдлагын хүрээнд ажилладаг байна. БҮТЭЭМЖТЭЙ байх хэрэгцээ энэ нь хүндлүүлэх ба өөрийгөө илэрхийлэх хэрэгцээнүүдийн завсарт байдаг байна. Хүний амжилтыг тунхагласнаар энэ хэрэгцээ хангагдахгүй харин амжилттай дуусгах үйл явцаар хангагддаг. ХАМААРЛЫН хэрэгцээ энэ хэрэгцээ нь хүмүүс танил нөхөдтэй байх, танилын харилцаа тогтоох, бусдад тусламж үзүүлэх сонирхлоор илэрдэг. Энэ хэрэгцээг заримдаа холбогдох хүчин зүйлдүүдийн хэрэгцээ ч гэж бас нэрлэдэг. Хамаарлын хэрэгцээ ихтэй хүмүүсийг идэвхжүүлэхийн тулд тэдэнд нийгэм, олон нийтийн чанартай ажил үүрэг, эрх мэдлийг санал болгох хэрэгтэй. Мөн удирдлагын зүгээс байгууллагын доторхи хувь хүн хоорондын харьцааг нээлттэй чөлөөтэй байлгах тал дээр анхаарвал зохино. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  37. 37. Үргэлжлэл... 3. Герц бергийн хоёр хүчин зуйлийн онол 1950-иад оны үед Америкийн судлаач Фредерик Герцберг өөрийн ажилтнуудынхаа хамт өөр нэг загварыг гаргасан байна. Тэд нэг томоохон чий будгийн пүүсийн 200 инженер, конторын албан хаагчдаас quot;ажил үүргээ биелүүлсний дараа хэдийд сэтгэл санаа тань амар болдог тухайгаа дэлгэрэнгүй бичнэ үүquot;, “ажил үүргээ гүйцэтгэсний дараа хэдийд сэтгэл санаа тань тавгүй болдог тухайгаа бичнэ үү“ гэсэн асуултуудад хариулахыг хүссэн байна. Герцберг судалгааны үр дүндээ тулгуурлан quot;Эрүүл axyйн хүчин зүйлс”, quot;мотивациquot; /идэвхижүүлэгч/ гэсэн хоёр ойлголтыг тодорхойлсон байна. Эрүүл ахуйн хүчин зүйл нь ажил хийж байгаа орчин харин мотиваци бол уг ажлын шинж чанар агуулгатай холбоотой гэж тодорхойлжээ. Герцбергийн тодорхойлсноор эрүүл ахуйн хүчин зүйл байхгүй эсвэл хангалттай түвшинд байхгүй бол хүн ажилдаа сэтгэл ханамжгүй байх болно. Ингэснээр хүний мотивийг бууруулна гэж үзсэн. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  38. 38. Үргэлжлэл... Эрүүл ахуйн хүчин Идэвхижүүлэгчид зүйлүүд • Байгууллагын бодлого • Ажлын амжилт • Ажлын нөхцөл • Албан тушаал ахих • Цалин хөлс • Ажлын үр дүнг сайшаах • Дарга хамтран ажиллагч, • Өндөр хариуцлага бусад хүмүүстэй харьцах хүлээлгэх харьцаа • Бүтээлч, ажил хэрэглэгч • Ажлын хяналт • Өсөх боломжууд Идэвхижүүлэгч хүчин зүйлүүдийг хэрэглэснээр ажилтнууд урамшиж, үйл ажиллагаа нь идэвхиждэг. Энэ нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлж чадах юм гэж үзсэн. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  39. 39. Үргэлжлэл... Мотивацийн процессын онолууд:........... Энэ онол нь хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд хүчин чармайлтаа хэрхэн хувиарлах үйл хөдлөлөө хэрхэн сонгохтой холбоотой. Энд дараах 3 гол онол байдаг. 1. Хүлээлтийн онол 2. Шударга ёсны онол 3. Портер Лоулер нарын загвар 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  40. 40. Үргэлжлэл... 1. Хүлээлтийн онол: Энэ онолын гол төлөөлөгч нь Виктор Врум юм.Тэрээр хүний үйл явцын мотив нь зөвхөн хэрэгцээ биш гэж үзээд хүн үйл ажиллагаанд нь тодорхой зүйлийг хүсэн хүлээж оролцдог гэж үздэг. Хүлээлт гэдэг нь болж байгаа үйл явцын үр дүнг урьдчилан таамаглаж өөртөө ямар нөлөөтэй болохыг тодохойлохыг хичээх үйл явц. үүнийг хүлээлт гэж ойлгодог. Хүлээлтийн онолоордараах 3 харьцааг авч үзсэн. 1. Хөдөлмөр зарцуулалт - үр дүн 2. Үр дүн - урамшуулал 3. Урамшуулал- урам 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  41. 41. Үргэлжлэл... 2. Шударга ёсны онол: Энэ онолоор хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд хүчин-чармайлтаа хэрхэн хуваарилах, чиглүүлэхийг тайлбарладаг. Шударга ёсны онолоор хүмүүс гаргасан хүчин чармайлтынхаа төлөө хүртсэн урамшууллаа бусад хүмүүсийнхтэйгээ харьцуулдаг ба харьцуулалтаар хэрэв тэгш бус байдал илэрвэл сэтгэл ханамжгүй байдалд ордог гэж үздэг. Сэтгэл ханамжгүй байдалд орсон хүн тэрхүү тэнцвэргүй байдлыг арилгахын тулд нэг бол урамшууллыг өөрчлөхийг хүснэ, эсвэл тухайн урамшууллын хэмжээнд тохируулан үйл ажиллагааныхаа эрчмийг сулруулж болно. Уг онолын гол агуулга нь хүмүүс урамшуулал шагналыг өөрийн хөдөлмөрийн бодит үр дүнд багадсан гэж үзвэл үйл ажиллагааныхаа эрчмийг сулруулдаг гэсэн дүгнэлт юм. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  42. 42. Үргэлжлэл... 1. Портер-Лоулерийн загвар: Дээрх 2 онолын элементүүдийг багтаасан мотивацийн процессын иж бүрдэл шинжтэй загваруудыг Портер, Лоулер нар боловсруулжээ. Энэ загвар нь үр дүнтэй хөдөлмөрөөр хэрэгцээ хангагдана гэж үздэг. Энэ загварт зарцуулсан хүчин чармайлт, ойлголт, хүрсэн үр дүн. урамшуулал, ханамжийн түвшин гэсэн 5 хувьсагч байна. Портер Лоулерын онолоор бол хүрсэн үр дүнд ажилтны хүчин чармайлт түүний авъяас чадвар зан чанарын онцлог өөрийн үүрэг ролио ухамсарласан байдал нөлөөлнө гэж үздэг. 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  43. 43. Портер-Лоулерийн загвар Урамшууллын үнэ Шударгад тооцон /1/ хүлээн авсан урамшуулал /7/ Авъяас билэг, зан /4/ Энх-Орчлон дээд сургууль Хүчин чармайлт Дотоод урам Үр дүн ажлын /7а/ /3/ гүйцэтгэл /6/ Сэтгэл ханамж /9/ Хүчин чармайлт, шан Ажилтны үүргийн үнэлэлт /5/ Гадаад урам харамжийн /7б/ холбооны үнэлэлт /2/ 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  44. 44. Үргэлжлэл... Мотиваци ба урамшуулал:........... Материаллаг Материаллаг бус Шагнал урамшууллын гүйцэтгэх үүрэг: 1. Эдийн засгийн үүрэг 2. Нийгмийн үүрэг 3. Ёс суртахууны үүрэг 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/
  45. 45. Энх-Орчлон дээд сургууль 3/31/2009 http://gelegjamts.blogspot.com/ Е-mail: gelegee_5@yahoo.com

×