SlideShare a Scribd company logo
1 of 9
Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын
үйлчилгээний чанарыг IPA аргачлалаар үнэлэх нь
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Бизнесийн удирдлагын 4,5-р курсын оюутнууд
Tseegii_repo@yahoo.com Anand_9526@yahoo.com ip_wonderweiss@yahoo.com
Хураангуй
Бидний хийж гүйцэтгэсэн судалгааны ажил нь эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн
бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг хэмжих, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэж буй юм.
IPA загварыг ашиглах замаар тандалт судалгаа болон эмпирик судалгаануудыг хийж гүйцэтгэсэн.
Судалгааны үр дүнгээс товч дурьдвал олон улсын үйлчилгээний чанарын дундажтай харьцуулахад эдийн
засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанар доогуур
байна. Мөн үйлчилгээний чанарыг тодорхойлогч 7 хүчин зүйлийг хүчин зүйлсийн шинжилгээгээр
тодорхойлсонболно. Энэхүү судалгааны үр дүнг сургуулиуд ашиглаж,өрсөлдөөний давуу талаа олж авах
бүрэн боломжтой юм.
Түлхүүр үг: ACBSP - Accreditation Council for Business School & Programs, Quadrant – IPA
хавтгай
Удиртгал
Монгол улсад дээд боловсролын чанар,дээд
боловсролын үйлчилгээний чанар сүүлийн
жилүүдэд ихээр яригдах болсон. Дээд
боловсролын чанарын талаар хийгдэж буй
судалгааны ажил, хурал семинаруудыг төр,
засгийн байгууллагаас зохион байгуулж,
эрдэмтэн судлаачдыг дэмжин урамшуулж байна.
Манай Монгол улсад нийт 101 их дээд сургууль,
коллеж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас
Улаанбаатар хотод 92 их дээд сургууль, коллеж1
үйл ажиллагаагаа явуулж байна. Эдийн засаг,
Бизнесийн удирдлагаар суралцаж буй 38,105
оюутнаас 31,091 –н оюутан Бакалаврын түвшинд
суралцаж, 6,680 оюутан магистрантурт2 сурч
байна (Суралцагчдын мэргэжлийн чиглэл 2014-
2015, 2015)
3 жилийн өмнөөс манай улсын бизнесийн
удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд
сургуулиуд олон улсын ACCREDITATION
COUNCIL FOR BUSINESS SCHOOL &
PROGRAMS байгууллагаас магадлан
итгэмжлэлийг авч эхэлсэн байдаг. Энэхүү
магадлан итгэмжлэлийг одоогоор дэлхий даяар
1044 эдийн засаг, бизнесийн удирдлагаар
мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд нэр
дэвшигч болон магадлан итгэмжлэл авсан
сургууль болсон байгаа бөгөөд, үүнээс 9 нь
Монголын сургууль байна (Дээд боловсролын
салбарын статистик мэдээ 2014-2015, 2015).
Олон улсын магадлан итгэмжлэл авсан
сургуулиуд олширч буй нь сайн хэрэг. Эдгээр
сургуулиудын хүргэж буй боловсролын чанарын
ялгаа, зааг олон улсын магадлан итгэмжлэлийг
хүртсэнээр багасч байна. Энэхүү олон улсын
магадлан итгэмжлэлийн гол суурь нь тухайн
сургууль цаашид өөрөө өөрийгөө хөгжүүлэх,
хянах тогтолцоог бий болгоход чиглэдэг.
(ACBSP, 2011) Эдгээр сургуулиуд цаашид
өрсөлдөөний давуу талаа олж авахын тулд
үйлчилгээний чанарт анхаарах нь зайлшгүй юм.
Боловсролын салбар нь хил хязгаараас үл
хамааран даяарчлагдаж байгаа нь оюутан
сурагчдын эрэлт, хэрэгцээ, шаардлагыг өсөн
нэмэдүүлж байна. Тиймээс Олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн дээд боловсролын үйлчилгээний
чанарыг хэмжих хэрэгцээ, шаардлага байна.
Судалгааны ажлын зорилго, зорилт
Судалгааны зорилго: Эдийн засаг, Бизнесийн
удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд
сургуулиудын үйлчилгээний чанарыг IPA
аргачлал ашиглан хэмжиж, үнэлэлт, дүгнэлт
өгөхөд оршино.
Судалгааны зорилтууд
 Их дээд сургуулийн үйлчилгээний чанарын
талаар онолын судалгааг хийж гүйцэтгэх
 Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарыг
тодорхойлох хувьсагчуудыг онолын хүрээнд
судлах
 Их дээд сургуулийн үйлчилгээний чанарын
талаар хийгдсэн бүтээл, судалгааны
ажлуудтай танилцах
 IPA аргачлалын хэрэглээ, түүний онцлогын
талаар судлах
 Судалгааны түүвэр, дизайныг боловсруулж,
анхдагч өгөгдөл цуглуулах
 Анхдагч өгөгдөлдөө дүн шинжилгээ хийж,
үнэлэлт, дүгнэлт, санал зөвлөмж
боловсруулах
Судалгааны ажлын судлагдсан байдал
Дээд боловсролын үйлчилгээний чанарын
талаар хийгдсэн судалгааны ажил Монгол улсын
хэмжээнд ховор байгаа бөгөөд харин дээд
боловсролын үйлчилгээний чанарын талаар цогц
судалгаанууд хэд хэд хийгдсэн байна. Тухайлбал
Монгол Улсын Их Сургуулийн доктор,
профессор Б.Алтангэрэл нь 2014 онд хэвлэгдсэн
өөрийн “Дээд боловсролын менежмент”
номондоо дээд боловсролын чанарыг
тодорхойлох онолын үндэслэлүүд, хүрээ,
чанарыг хэмжих, үнэлгээ, гадаад улс орнуудын
харьцуулсан шинжилгээ зэргийг тусгаж өгсөн
(Алтангэрэл.Б., 2014 ) байдаг. Үүнээс гадна их,
дээд сургууль бүр өөрсдийн дээд боловсролын
болон үйлчилгээний чанарыг хэмжиж, үнэлэлт
дүгнэлт өгдөг нь гарцаагүй юм.
Гадаадын улс орнуудад IPA аргачлалыг дээд
боловсролын салбарт ашигласан олон
судалгааны бүтээлүүд байдаг. IPA аргаар
багшлах үйл явцыг хэмжсэн судалгааны бүтээл
байхад (Attarian, G. 1995) үйлчилгээний чанарыг
хэмжсэн судалгааны ажлууд нэлээдгүй байна.
2011 онд HERDSA /Higher Education Research
and Development Society of Australasia, Inc/
хэмээх олон улсын байгууллагаас жил бүр
зохион байгуулдаг 34 дэх олон улсын хурал дээр
тус байгууллагын судлаачдын хамтын бүтээлийг
танилцуулсан. Энэхүү судалгааны бүтээлд IPA
загварыг багш нарын заах ур чадварыг суралцагч
оюутнуудаар нь үнэлүүлсэн байна.
Португалын Braganca-н политехникийн их
сургуулийн профессор Henrique Silva өөрийн
сургуулийн үйлчилгээний чанарыг хэмжихдээ
IPA загварыг 2011 онд ашигласан байдаг. Энэхүү
судалгааны ажлаар тухайн их сургууль нь олон
улсын дундажаас гүйцэтгэлийн хувьд зөрүүгүй,
харин чухалчлах байдлыг хувьд доогуур байгааг
илрүүлсэн (Silva, J.H. & Fernandes, P.O., 2011).
2011 онд Колумбын их сургуулийн
профессор Сardona болон Bravo нар өөрийн
сургуулийн жишээн дээр дээд боловсролын
байгууллагын үйлчилгээний чанарыг үнэлж,
олон нийтэд танилцуулсан. Энэ судалгааны
ажлаараа оюутнуудын үйлчилгээний чанараас
авах сэтгэл ханамж нь сургалтын тасралтгүй
сайжруулалт буюу төгөлдөршил, мэргэжлийн
карьер өсөх боломж, оюун санааны өсөлтүүдээр
хэмжигдэж болох юм (Cardona.M.M., Bravo.J.J.,
2011)гэж үзсэн байдаг.
Үндсэн хэсэг
1. Онолын хэсэг
Дээд боловсролын талаар тодорхойлолт,
онолын ойлголт, чиг хандлагууд сүүлийн
жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Боловсролын
тухай философи үзэл санаа нь Боловсролын
тогтолцооны уламжлалт загварууд, барууны
хөгжилтэй орны эрдэмтдийн дэвшүүлсэн
загваруудаас бүрддэг. Дээд боловсролын
хөгжлийн эрэлт хэрэгцээ ба чиг хандлага нь 6
чиглэлээр улам боловсронгуй болон баяжиж
байна (Алтангэрэл, 2014)
1.1. Академик сургалтын үйлчилгээ
Их дээд сургуулийг тодорхойлогч хамгийн
энгийн бөгөөд хамгийн чухал хүчин зүйлс нь
багш болон ажилчдын академик чанар юм.
Хүмүүсийн харилцан үйлдэл нь эдгээр
институтиудад хамаарагдах боловсролын
үйлчилгээ болон үйлчилгээн дахь сэтгэл
ханамжийг тодорхойлоход маш чухал.
Оюутнууд болон багш нарын хоорондын
харилцаа холбоо нь оюутны их дээд сургуулийн
талаарх хүртэхүй болон сэтгэл ханамжинд
нөлөөлдөг. Тангийн судалгаанаас үзэхэд (Tang,
2012) боловсролын хангамжийг хүлээн авч буй
оюутнуудийн хувьд олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн зэрэг, ажиллахад бэлэн байдал,
чанартай лекцүүд, сурах таатай орчин зэрэг нь
хамгийн чухалд тооцогддог чанарууд хэмээн
гарсан байна. . Оюутанд хүргэж буй академик
сургалтын үйлчилгээ болон сургалтын чанарыг
сайжруулахын тулд бүхий л үйл ажиллагааг
зэрэг сайжруулах хэрэгтэй.
Өнөө үед их дээд сургуулиудын чанарыг
сайжруулахын тулд хамгийн гол хийгдэх ёстой
зүйлс нь оюутнуудад нарийвчилсан хяналт хийж,
тэдний авъяас чадвар болон үнэт зүйлсийг нээн
илрүүлэх болон сэтгэлгээг хөгжүүлэх юм
(Khoyadari &Khoyadari, 2011). Эрдэмтэн
судлаачид эрдэм шинжилгээний ажлуудаа
тогтмол мэргэжлийн сэтгүүл болон эмхэтгэлүүд
дээр хэвлэн олон нийтэд танилцуулах, мөн
шинэлэг судалгааны арга зүй боловсруулан
гаргах замаар шинжлэх ухаанд хувь нэмрээ
оруулж байна. Энэ нь өөрсдийгөө хөгжүүлэх
зорилгоор судалгаа хийх эрмэлзэлтэй
оюутнуудтай харилцан үйлчлэх замаар
оюутнуудын их дээд сургуулиудад хандах үнэнч
байдал болон сэтгэл ханамжийг өсгөх
боломжийг бий болгож байгаа юм (Thomas,
2011). Эрдэм шинжилгээний ажилчдын чанарыг
тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлс нь
тэдгээрийн харилцааны чадвар болон нөхөрсөг
байдал гэсэн үр дүнтэй байна. (Tsindou &
Georogiannis & Fitsilis, 2010). Оюутнуудын эрдэм
шинжилгээний ажилчдад итгэх итгэл болон
хүлээн авах сэтгэл ханамж зэргийн туршлагууд
нь оюутнуудын их дээд сургуулийн талаарх
сэтгэл ханамжийг өсгөдөг (Tuzun & Devrani ,
2008).
1.2. Захиргааны ажилтнуудаас үзүүлэх
үйлчилгээний чанар
Суралцагчдад үзүүлэх үйлчилгээний нэг
хэлбэр бол захиргааны ажилтнуудаас үзүүлж буй
үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь багш,
ажилчид болон эрдэмтэн судлаачид,
оюутнуудын сэтгэл ханамжид нөлөөлөгч гол
хүчин зүйлийн нэг юм. Удирдлага болон
захиргааны ажилтнуудын шуурхай, найрсаг
үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй бөгөөд
оюутнуудыг чиглүүлдэг байх хэрэгтэй (Arena,
M., Arnaboldi, M & Azzone, G, 2013).
Оюутнуудыг мэдээллээр хангаж, чиглүүлэх ур
чадвартай, бэлтгэгдсэн захиргааны ажилчдыг
ажилд авах хэрэгтэй. Циндоу (Tsindou, 2010) –
ийн тодорхойлсноор оюутны их сургуульд
ороход үүсдэг анхдагч хэрэгцээ, хүсэл нь
чадварлаг удирдах ажилтны зөв чиглүүлж буй
зохих ёсны заавар зөвлөгөөг авах юм.
1.3. Карьер өсөлтийн боломжоор хангах
үйлчилгээ
Карьер хөгжлийн боломжоор хангаж,
зөвлөгөө өгөх төв нь төгсөх гэж буй оюутнуудад
илүү чухал байдаг (Lau, 2003). Канадын их дээд
сургуулийн төгсөгчдөөс MBA хөтөлбөрийг
үнэлэх зорилготойгоор авсан судалгаанаас үзхэд
карьер өсөлтийн боломж, албан тушаал дэвших
болон олон улсад ажиллах боломж гэх мэт хүчин
зүйлс хамгийн чухал шалгуур хүчин зүйлс болж
байдаг гэсэн үр дүн гарсан байна (Helsop, L. A. &
Nadeau, J, 2010). Карьер өсөлтийн боломж
оюутнуудад маш их нөлөтөй байдаг Arambewela
муж нь карьер өсөлт ихтэй байгаа оюутнууд
болон ажил эрхлэлтийн талаарх статистик
үзүүлэлтийг олон нийтэд зарлах хэрэгтэй хэмээн
үзэж байжээ (2005). Их дээд сургуулийн ажилчид
оюутнуудыг төгсхөөс нь өмнө болон төгссөний
дараа тэдэнд зориулсан карьер боломжийн
талаарх сургалт, зөвөлгөөг тогтмол хэрэгжүүлж
мөн академик хөгжлийг нь дэмжих материаллаг
баазаар хангах хэрэгтэй хэмээн тодорхойлсон
байдаг. (Shanahan, P & Gerber, R, 2004).
1.4. Дэмжих үйлчилгээний чанар
Хичээлийг хэвийн явуулахад шаардагдах
программ хангамж, цахим технологид суурилсан
зайн сургалт, видео хурал, цахим сургалт, зайн
сургалт зэрэг нь академик сургалтын орчныг
илүү баяжуулж, суралцагчын сурах чадварт
эерэгээр нөлөөлдөг. Ялангуяа их дээд
сургуулийн номын сан нь шинэ хичээлийн
хөтөлбөр бий болгох, шинэ тэнхим, хичээлийн
хөтөлбөр үүсгэхэд зориулан албан ёсоор
сургуулиасаа санхүүжилт авч байх шаардлагатай
байдаг (Ugah, D.A. & Chilaka, G, 2011).
Сургалтын хөтөлбөрийг техник болон программ
хангамжинд тулгуурласан зайн сургалт, видео
хичээл, интернетэд суурилсан боловсрол гэх
байдлаар өргөжүүлэх нь багш болон их, дээд
сургуулийн аль алинд нь бүтээмжийг
дээшлүүлэх боломжийг бий болгодог байна.
Интернет зааварчилгаа нь суралцагчдад
интернет ашиглан хэрэгцээтэй мэдээллийг хайх,
мэргэжлийн өгөгдлийн сангуудад хандах
боломжийг олгодог. Учир нь дээрх эх
сурвалжууд нь үр ашигтай мэдээллийг олж авах,
хэрэглэгчийн цаг хугацаа болон хүчин
чармайлтыг хэмнэдэг байна (Kiran, K. & Diljit, S.,
2012). Томас (2011) их дээд сургуулиуд нь
суралцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
зорилгоор дэмжих үйлчилгээ (ажил олох
үйлчилгээ, дотуур байр, цайны газар)-ний өргөн
сонголтыг анхаарах хэрэгтэйг болохыг
тодорхойлсон. Суралцагчид нь чанартай дотуур
байр болон хоолыг боломжийн үнээр олж авч
чадна гэсэн хүлээлттэй байх ба хоол болон
дотуур байр нь суралцагчийн сэтгэл ханамжид
нөлөөлөгч хамгийн чухал хүчин зүйлс юм.Nadiri
and Mayboudi (Nadiri, H. & Mayboudi, S.M.A,
2010) нарын үзсэнээр дээд боловсролын
байгууллагын амжилтын дийлэнх хэсэг нь их
сургуулийн хотхоны чанар болон одоогийн
суралцаж буй оюутнуудыг хадгалж үлдэх
чадвараар илэрхийлэгддэг хэмээсэн байна.
1.5. Номын сангийн үйлчилгээ
Орчин үеийн, хүрэлцээтэй номын сангийн
байгууламж нь суралцагчийн сэтгэл ханамжийн
түвшинг нэмэгдүүлдэг байна (Arambewela, R.,
Hall, J. & Zuhair, S., 2005). Үүний адилаар
Tsinidou et al., (2010)-ын тэмдэглэснээр
суралцагчид “номын болон тогтмол хэвлэлийн
хүрэлцээтэй байдлыг маш чухалд үздэг хэмээсэн
байна. Дараагийн зүйл нь ном авахад хялбар
байдал ба түүний удаахад нөхөрсөг үйлчилгээ
болон үйл ажиллагааны цагийн хуваарь орно.
2. Судалгааны арга зүй
2.1. Дээд боловсролын үйлчилгээний
чанарыг хэмжих IPA загвар
IPA буюу ач холбогдол болон гүйцэтгэлийн
шинжилгээний загварыг анх 1977 онд
бүтээгдэхүүн болон үйлчилгээн дэхь
хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх
зорилготойгоор Мартилия (Martilla) болон
Жэймс (James) нар боловсруулсан байна. Тэдний
тодорхойлсоноор IPA загвар нь үндсэн хоёр
бүрэлдэхүүн хэсэгтэй ба үүнд:
1. Үйлчилгээ болон бүтээгдэхүүний чухал
байдал буюу ач холбогдол
2. Бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж буй
байгууллагын гүйцэтгэл юм
Энэхүү загвар нь олон салбарт хэрэглэхэд
тохиромжтой гэдэг нь батлагдсан аргачлал
бөгөөд судлаач болон менежерүүдийн
судалгааны ажлын үр дүнг үнэлж, тайлбарлахад
хялбар, мөн байгууллагын маркетингийн үйл
ажиллагааг сайжруулах, стратегийн шийдвэр
гаргалтанд мэдээллүүдийг ашигладагаар давуу
талтай юм. (Slack, 1994; Matzler et al., 2003;
KItchroen, 2004l; Abalo et al., 2007; Silva &
Fernandes, 2010)
IPA загвар нь хоёр координатаас бүрддэг.
Энэхүү хоёр координат дээр 1-5-н шкалаар
үнэлүүлдэг (Likert scale). Энэхүү үнэлгээ нь
чухалчлах байдал болон одоогийн
гүйцэтгэлүүдийн цэгийг хавтгай дээр харуулдаг.
Хавтгай нь 4-н квадрантад хуваагддаг бөгөөд
эдгээр хавтгайнуудаас хамаараад ялгаатай
стратегиудыг санал болгодог. Хавтгай дээр
орших хүчин зүйлүүдийг судлаачын судалгааны
хүрээнээс хамаараад ялгаатай байдлаар
тодорхойлж болдог. Өөрөөр хэлбэл тухайн
аргазүйг ямар судалгаанд ашиглах гэж
байгаагаас нь хамааруулаад өөрийн хүчин зүйл,
хувьсагчуудаа сонгоно гэсэн үг юм. Бидний
хувьд сургуулийн үйлчилгээний чанарыг
хэмжиж буй учир сургуулийн үйлчилгээний
чанартай холбоотой хувьсагч, хүчин зүйлүүдийг
сонгон авсан. IPA загварын 4-н квадрант нь
дараах шинж чанаруудыг агуулдаг. Үүнд:
 “A” – Төвлөрөх стратеги - Ач холбогдол
өндөр, одоогийн гүйцэтгэл муу: гол сул
талуудаа яаралтай сайжруулах
шаардлагатай.
 “B” – Үйл ажиллагаагаа цаашдаа
тогтвортой барих – Ач холбогдол
өндөр, Одоогийн гүйцэтгэл сайн: Бий
болгосон өрсөлдөөний давуу байдлыг
урт хугацаанд тогтвортой барих болон
шинэ давуу талыг бий болгох,
боломжуудыг нээн илрүүлэх.
 “C” – Сул байдал – Ач холбогдол бага,
Одоогийн гүйцэтгэл муу: Дагалдах сул
талууд, нэмэлт үйл ажиллагаа хийх
шаардлагагүй
 “D” – Боломжит цомхотгол – Ач
холбогдол бага, Одоогийн гүйцэтгэл
муу: энэ квадрантад орж байгаа үйл
ажиллагаануудыг аль болох цомхотгож,
үүнд ашиглагдаж байгаа нөөцийг бусад
квадрантуудад байгаа үйл
ажиллагаануудыг өргөжүүлэхэд
ашиглах хэрэгтэй
Зураг 1. IPA загварын квадрант
Бид энэхүү судалгааны ажлаар эдийн засаг,
бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг
их дээд сургуулиудаас түүвэрлэн авч IPA
аргачлалыг ашиглан эдийн засаг, бизнесийн дээд
сургуулиудын үйлчилгээний чанарыг
оюутнуудын хүртэхүйгээр (Silva, J.H. &
Fernandes, P.O., 2011) үнэллээ.
2.2. Түүврийн хэмжээ, судалгааны асуулга,
үндсэн үзүүлэлт
Судалгааг 2014-2015 оны хичээлийн
жилийн 2-р семистерт томоохон их дээд
сургуулийн оюутан нараас авсан болно.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт эдийн засаг,
бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй
37771 оюутан байгаа бөгөөд үүнээс түүвэрлэн
514 суралцагчаас судалгаа авсан болно.
Тооцоолсон түүврийн хэмжээ 380 (Confidence
level 95%, Confidence interval 5%) ба судалгааны
үр дүнгийн чанарыг нэмэгдүүлэх зорилгоор
анхлан тооцоолсон түүврийн хэмжээнээс олон
буюу 514 судалгаа авсан болно. Судалгаанд 3, 4-
р курсын оюутнууд, магистрын хөтөлбөрийн
оюутнууд хамрагдсан. Судалгаа нь нийт 109
асуултнаас бүрдэж байгаа бөгөөд судалгааны
анкет нь ерөнхий 2 хэсэгт хуваагдана: Эхний
хэсэг нь үйлчилгээний гол шинжүүдийн
чухалчлах байдал ба одоогийн гүйцэтгэлийн
талаарх асуултуудыг агуулсан ба хоёрдугаар
хэсэгт судалгаанд оролцогчдын хувийн
мэдээллийг тодруулсан болно. Бүх шинжүүдийг
Лайкертийн шкал (1-Огт ач холбогдолгүй; 2-Ач
холбогдолгүй; 3-Дундаж; 4-Ач холбогдолтой;
Өндөр ач холбогдолтой) –аар хэмжсэн.
Өгөгдөлийг эдийн засаг, бизнесийн удирдлагын
чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МУИС(БС),
ШУТИС(БУХС), ХААИС(ЭЗБС), ХУИС(БС),
СЭЗДС, Мандах бүртгэл, МҮИС(БС) болон
бусад сургуулиудын оюутнуудаас авсан болно.
Судалгааны өгөгдөл цуглуулалтанд тусалсан
тухайн сургуулийнх нь багш нарт гүн
талархсанаа энэ дашрамд илэрхийлье.
Хүснэгт 1. Судалгаанд хамрагсан
оюутнуудын үндсэн мэдээлэл
Хувьсагч N %
Нас
<18 26 5%
19 69 13%
20 144 28%
21 133 26%
22< 142 28%
Курс
III 238 46%
IV 196 38%
Бусад 39 8%
Магистр 41 8%
Сургууль
МУИС 103 20%
ШУТИС 75 15%
ХААИС 59 11%
ХУИС 59 11%
СЭЗДС 87 17%
Мандах бүртгэл 67 13%
МҮИС 38 7%
Бусад 26 5%
3. Судалгааны хэсэг
3.1. Тандалт судалгааны хэсэг
Бид судалгааныхаа асуултыг Португаль
улсын Braganca политехникийн их сургуулийн
эрдэмтэд болох Силва болон Фэрнандэс (Silva,
J.H. & Fernandes, P.O., 2011) нарын “Их дээд
сургуулийн үйлчилгээний чанарыг IPA
аргачлалыг ашиглан үнэлэх” нь гэсэн судалгааны
ажил дээр үндэслэн боловсруулсан. Cудалгааны
асуулга нь нийт 2 хэсгээс бүрдсэн ба нэгдүгээрт
их дээд сургуулийн үйлчилгээний чанарыг
тодорхойлох 96 асуултууд хоёрдугаарт оюутны
хувийн мэдээллийн хэсгээс бүрдсэн.
Боловсруулсан судалгааны асуулгын
хувьсагчуудыг Монгол оюутны зан төлөвт
тохирч байга эсэх болон судалгааны асуулгын
найдвартай байдлыг шалгах зорилгоор
тандалтын судалгаа авсан ба уг судалгааг СЭЗДС
ийн 3 болон 4 р курсын оюутнуудас санамсаргүй
түүврийн аргыг ашиглан 68 оюутнаас судалгаа
авсан болно.
Зураг 2. Тандалт судалгааны найдвартай
байдал
Энэхүү тандах сулалгааны өгөдөл дээр
кронбах альфа (Cronbach’s Alpha, 1951) буюу
судалгааны асуулгын найдвартай байдлыг
шалгах шинжилгээ хийн үзэхэд 0.91 буюу
найдвартай байдлын хувьд ач холбогдолтой
гэсэн үр дүн гарсан ба Фактор анализ (Factor
Analysis) буюу хүчин зүйлийн шинжилгээ хийн
үзэхэд зарим шаардлагад нийцээгүй
хувьсагчуудыг хасах шаардлагатай болсон юм.
3.2. Түүврийн хэмжээ, судалгааны асуулга,
үндсэн үзүүлэлт
Судалгааны ажлын найдвартай байдлыг
шалгадаг статистик арга зүй бол Кронбах альфа
коэффициент байдаг. Энэ нь 0≤х≥1 хооронд
утгаа авах ба 0.7≤х байх нь ач холбогдолтой
буюу судалгааны асуултуудын найдвартай
байдлыг илэрхийлдэг. Мөн энэхүү
коэффициентээр scale –н хэмжээ оновчтой
эсэхийг тодорхойлж байдаг. Бидний хувьд
чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэлийн
асуултуудаа, мөн хоёр хүчин зүйлүүдээ
нийлүүлэн тооцож үзсэн. Үүнийг дараах
хүснэгтэд харууллаа.
Хүснэгт 2. Асуултын найдвартай байдал
Чухалчлах байдал
Reliability Statistics
Cronbach's Alpha N of Items
0.979 51
Одоогийн гүйцэтгэл
Reliability Statistics
Cronbach's Alpha N of Items
0.961 51
Нэгдсэн үзүүлэлт
Reliability Statistics
Cronbach's Alpha N of Items
0.968 102
Фактор шинжилгээ
Энд фактор шинжилгээний шалгуур оноог
0.6< гэж тавьж өгдөг. Бид фактор
шинжилгээндээ хоёр ялгаатай зүйл буюу
чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэлийг
үнэлж байгаа учраас хоёр тусд нь фактор
шинжилгээг хийсэн бөгөөд харин гарсан үр дүн
буюу факторлогдсон байдал нь хоорондоо
хувьсагчуудаараа ижил байх шаардлагыг тавьж
байгаа юм. Мөн фактор шинжилгээг хийхэд
КМО and Bartletts test хийж тухайн факторыг
үүсгэж буй түүврийн хэмжээ оновчтой байгаа
эсэхийг тодорхойлдог. Энэхүү хүчин зүйл нь
0≤х≥1 хооронд утгаа авах ба 0.7≤х байх нь
түүврийн хэмжээ хангалттай байгааг
илэрхийлдэг. Доорх хүснэгтээс харахад
түүврийн хэмжээ хангалттай байгааг илэрхийлж
байна.
Хүснэгт 3. Түүврийн найдвартай байдал
Чухалчлах байдал
KMO and Bartlett's Test
Kaiser-Meyer-Olkin Measure of
Sampling Adequacy.
0.958
Bartlett's Test
of Sphericity
Approx. Chi-
Square
12174.551
df 351
Sig. 0
Одоогийн гүйцэтгэл
KMO and Bartlett's Test
Kaiser-Meyer-Olkin Measure of
Sampling Adequacy.
0.92
Bartlett's Test
of Sphericity
Approx. Chi-
Square
6758.805
df 351
Sig. 0
Фактор шинжилгээнд бүх хувьсагчдаа оруулах
замаар ямар хувьсагчууд факторлагдаж байгааг
судалсан. Ийнхүү судлахад зарим хувьсагчууд
хасагдсан бөгөөд доорх зурганд тусгасан үр
дүнгүүд үлдсэн. Одоогийн гүйцэтгэлд хүчин
зүйлийн шинжилгээ хийхэд өмнөх чухалчлах
байдлын үр дүнтэй ижил хэлбэрээр
факторлагдсан бөгөөд энэ нь бидний хүссэн үр
дүн юм. Өөрөөр хэлбэл эдгээр хувьсагчууд нь
эдийн засаг, бизнесийн удирдлагаар
мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын
үйлчилгээний чанарыг илэрхийлэх чадвартай
болж буй юм. Доорх зурганд стандартад
нийцүүлэх үүднээс фактор шинжилгээг
хураангуйлан үзүүллээ.
Хүснэгт 4. Хүчин зүйлийн шинжилгээ
ЧБ ОГ
1.3 0.854 0.81
1.4 0.87 0.877
2.1 0.65 0.672
2.2 0.776 0.783
2.3 0.791 0.81
2.4 0.703 0.758
3.1 0.704 0.786
3.2 0.776 0.766
3.3 0.702 0.7
4.5 0.654 0.664
4.6 0.688 0.691
4.7 0.774 0.795
4.8 0.733 0.753
4.9 0.797 0.787
6.2 0.671 0.711
6.3 0.643 0.703
6.4 0.646 0.688
6.5 0.635 0.659
6.6 0.643 0.698
7.1 0.774 0.725
7.2 0.845 0.745
7.3 0.666 0.748
7.4 0.687 0.638
9.1 0.773 0.768
9.2 0.8 0.818
9.3 0.74 0.724
9.4 0.712 0.657
IPA matrix
Фактор шинжилгээгээр квадрантад байрлуулах
хүчин зүйлүүдээ чухалчлах байдал болон
одоогийн гүйцэтгэлүүдийнх нь хувьд баталсан
ба эдгээр хувьсагчуудын mean-ийг ашиглах
замаар квадрантад байрлуулах юм. Олон улсын
дундаж квадрантын шулуунтай харьцуулах
замаар манай улсын эдийн засаг, бизнесийн
удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд
сургуулиудын үнэлгээг харьцуулан харуулах
юм. Эхлээд ерөнхий үр дүнгээ харна.
Хүснэгт 5. IPA хувьсагчууд
Importance Performance
Mean Sd Mean Sd
Factor 1 3.6109 1.06300 3.0000 .98577
Factor 2 4.1702 1.05442 3.1235 1.01730
Factor 3 4.2082 1.07591 2.9540 .97413
Factor 4 3.9490 .99400 2.8455 .88251
Factor 5 4.3580 .97602 3.4113 .86803
Factor 6 4.1177 .97496 3.5516 .86081
Factor 7 4.2442 1.12356 2.8482 .99955
Average 4.0940 1.0374 3.1049 0.9412
Дээрх долоон хүчин зүйлээр квадрантаа
байгуулсан ба олон улсын дундаж (Silva.H.J.,
Fernandes.P.O., 2011) хэмжээтэй харьцуулан үр
дүнг харуулсан ба багшийн ур чадварын
гүйцэтгэл олон улсын дундажаас өндөр байгаа
бөгөөд харин чухалчлах байдал нь муу байна.
Ерөнхий шинж чанар нь чухалчлах байдал
хамгийн доогуур байна. Багшийн заах аргазүйн
ач холбогдол хамгийн өндөр меантай байна.
Гэхдээ энэ нь олон улсын дундаж медиантай
харьцуулахад хангалттай сайн биш юм.
Нийгмийн үйлчилгээний гүйцэтгэл хамгийн
доогуур байна.
Зураг 2. IPA – олон улсын дундажтай
харьцуулах нь
Дараах зурагт судалгаанд хамрагдсан
ACBSP магадлан итгэмжлэл авсан их, дээд
сургуулиудын дундажтай хүчин зүйл тус бүрийг
харьцуулан харууллаа. Эндээс харахад Багшийн
ур чадварын одоогийн гүйцэтгэл хамгийн өндөр
байна. Мөн багшийн заах аргазүйг хамгийн
чухал хэмээн үнэлсэн байна. Харин гадаад
харилцааг чухал хэмээн үнэлсэн ч одоогийн
гүйцэтгэл хамгийн бага байгаа нь гадаад
харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай болохыг
харуулж байна.
Зураг 3. IPA – Өөрийн дундажтай
харьцуулах нь
One way ANOVA
Хоёр ба түүнээс дээш бүлгүүдийн дундаж
утгууд нь математикийн хувьд ялгаатай
харагддаг боловч статистикийн хувьд
тэдгээрийн хооронд ялгаа байгаа эсэхийг
тодорхойлох нь чухал байдаг. Үүний ялгааг
тодорхойлохдоо One way ANOVA шинжилгээг
хийж гүйцэтгэдэг. Ийнхүү үнэлэхдээ F-test
ашиглан тооцдог ба энэ нь бүлэг хоорондын
вариацыг бүлгүүд доторх вариацд харьцуулан
тооцоолдог бөгөөд групп хоорондын вариац их
байх тусам статистик ялгаатай байна гэж үздэг.
Доорххүснэгтэнд зөвхөн бүлгүүдийн хоорондын
ялгааг харууллаа. Бусад үр дүнг харуулах
боломж байсангүй.
Хүснэгт 6. One way ANOVA
ANOVA
Чухалчлах
байдал
Одоогийн
гүйцэтгэл
F Sig. F Sig.
F1
Between
Groups
.738 .640 3.196 .003
F2
Between
Groups
8.575 .000 11.595 .000
F3
Between
Groups
6.938 .000 7.912 .000
F4
Between
Groups
2.996 .004 3.878 .000
F5
Between
Groups
7.194 .000 6.265 .000
F6
Between
Groups
4.026 .000 2.670 .010
F7
Between
Groups
6.561 .000 3.575 .001
Корреляци
Корреляцийн шинжилгээ нь хувьсагчуудын
хооронд хамаарал байгаа эсэхийг шалгадаг. Энэ
нь -1≤0≤1 хооронд утгаа авна. Корреляцийн
шинжилгээг нийт одоогийн гүйцэтгэл нь
одоогийн гүйцэтгэлийн хүчин зүйлүүд хооронд
ямар хамаарал байгааг шалгадаг. Бидний хувьд
scale хэмжигдэхүүн байгаа учир Pearson-ы
корреляциар хэмжсэн. Доорх үр дүнгээс харвал
бидний таамаглал болох үйлчилгээний чанарын
хүчин зүйлүүд нь нийт одоогийн гүйцэтгэлтэй
хамааралгүй гэсэн анхдагч таамаглал няцаагдаж,
өрсөлдөгч таамаглал болох хамааралтай гэсэн үр
дүн гарсан байна. Одоогийн гүйцэтгэлд гадаад
харилцаа, багшийн ур чадвар гэсэн хүчин
зүйлүүд бусдаасаа хамгийн өндөр хамааралтай
байна. Харин ерөнхий шинж чанарын хүчин зүйл
хамгийн бага хамааралтай байна.
Хүснэгт 6. Нийт одоогийн гүйцэтгэл ба
гүйцэтгэлийн хүчин зүйлсийн хоорондын
хамаарал
Нийт одоогийн
гүйцэтгэл
Pearson
Correlation
Sig. (2-
tailed)
Performance1 .243** .000
Performance2 .376** .000
Performance3 .363** .000
Performance4 .442** .000
Performance5 .480** .000
Performance6 .453** .000
Performance7 .463** .000
Нийт
одоогийн
гүйцэтгэл
1
Дүгнэлт
Судалгааны үр дүнд үйлчилгээний чанар
олон улсын дундаж хэмжээнээс доогуур байна.
Мөн судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн
оюутнуудын хувьд ерөнхий шинж чанарыг
үнэлэхдээ ялгаагүй үнэлсэн бөгөөд, бусад хүчин
зүйлүүдийг ялгаатай байдлаар үнэлсэн байна.
Үүнээс үзэхэд сургуулиудын хүргэж буй
үйлчилгээнүүд хоорондоо ялгаатай байна.
Судалгааны асуулгын хуудас нь 10 хүчин
зүйлийг илэрхийлж боловсруулсан бөгөөд хүчин
зүйлсийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд
чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэл
хоёр нь 7-н хүчин зүйлд хуваагдаж байна. Энэ нь
орхигдсон хүчин зүйлүүдээр үйлчилгээний
чанарыг хэмжих нь тохиромжгүй болохыг
харуулж байна. Судалгааны асуулгын болон
түүврийн найдвартай байдлуудыг тооцож,
статистик ач холбогдолтой үр дүнгүүд гарсан нь
судалгааны ажлын ач холбогдолыг нэмэгдүүлж
буй хэрэг юм. Мөн чухал нэг үр дүн бол олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүчин зүйл болох
сургалтын үйлчилгээ нь үйлчилгээний чанарыг
илэрхийлэх хүчин зүйл болж чаддаггүй болохыг
судалганы ү дүн харууллаа. Оюутнууд
сургалтын үйлчилгээг өөрөөр хүртэж, хүлээж
авдагтай холбоотой байж болох юм.
Нийт одоогийн гүйцэтгэлтэй
холбоотойгоор хамаарлын шинжилгээг хийж
гүйцэтгэсэн. Ийнхүү гүйцэтгэхэд сонгогдсон
хүчин зүйлүүд нь статистик ач
холбогдолтойгоор эерэг хамааралтай гарсан. Энэ
нь эдгээр хүчин зүйлүүдээс хамаарсан нийт
гүйцэтгэлийн үнэлгээнд нөлөөлөх нөлөөллийг
харуулж байгаа хэрэг юм. Бүлгүүдийн
хоорондын дундажын ялгааг шалгахад
оюутнуудын хувьд ерөнхий шинж чанар хүчин
зүйл нь ялгаатай биш, харин бусад хүчин
зүйлсүүд нь сургуулиудаасаа хамааран
ялгаатайгаар үнэлж байна. Өөрөөр хэлбэл
сургуулиудын хооронд үйлчилгээний чанарын
ялгаа байгаа гэсэн үг юм.
Ашигласан материалын жагсаалт:
I. Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл
[1] Алтангэрэл.Б Дээд боловсролын
менежмент. –УБ, 2014.
[2] 2015). Дээд боловсролын салбарын
статистик мэдээ 2014-2015.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам,
Улаанбаатар.
[3] Мөнхдалай, З. (2002). Дээд Боловсролын
Байгууллагын Чанарын Удирдлагын
Зарим Асуудлууд. А. Батбилэг-Д, Дээд
Боловсролын Сургалтын Байгууллагын
Менежментийг Боловсронгуй Болгох нь
. Улаанбаатар .
[4] Суралцагчдын мэргэжлийн чиглэл 2014-
2015. Боловсрол, Соёл, Шинжлэх
ухааны яам, Улаанбаатар.
II. Гадаадхэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл
2.1. Англи хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл
[5] ACBSP. (2011). Standards and Criteria for
Demonstrating Excellence:
Baccalareate/Graduate Degree . OverLand
Park .
[6] Arambewela, R., Hall, J. & Zuhair, S.
(2005). Postgraduate InternationalStudents
from Asia: Factors Influencing
Satisfaction. Journal of Marketing for
higher education, 35(8), 105-127.
[7] Arena, M., Arnaboldi, M & Azzone, G.
(2013). Students perception and central
administrative services: The case of higher
education in Italy. Studies in higher
education, хуудсд. 941-959.
[8] Helsop, L. A. & Nadeau, J. (2010).
Branding MBA programs: The use oftarget
market desired outcomes for effective
brand positioning. Journal of Marketing for
higher education, 85-117.
[9] Kiran, K. & Diljit, S. (2012). Modeling
Web based Library service quality. Library
& Information Science Research, хуудсд.
148-196.
[10] Lau, L. (2003). Institutional factors
attenting student retention. Education ,
хуудсд. 124:126-136.
[11] Nadiri, H. & Mayboudi, S.M.A. (2010).
Diagnosing Students Zone of tolerance
from university library services. Malaysian
Journal Of Library & Information Science
, 1-21.
[12] Shanahan, P & Gerber, R. (2004). Quality
in universty student administration:
Stakeholder concepts. Quality Assurance in
education, хууд. 166.
[13] Silva, J.H. & Fernandes, P.O. (2011).
Importance Performance Analysis As a tool
Evaluating Higher Education Service
Quality: The Empirical Results of Estig
(IPB). Creative Global Competitive
economies.
[14] Tang, S. (2012). Academis quality
characteristic and satisfaction: An
empirical survey among the students oftwo
Malaysian private universities. хуудсд.
213-228.
[15] Thomas, S. (2011). Linking satisfaction to
loyalty: A Structural model for business
schools.
[16] Tsindou & Georogiannis & Fitsilis. (2010).
Evaluation of the factors that determine
quality in higher determination: An
Empirical Study. Quality Assurance In
Education, хуудсд. 227-244.
[17] Tuzun & Devrani . (2008).
[18] Ugah, D.A. & Chilaka, G. (2011 оны 02
14). Size and quality ofinformation sources
and the use of library in the libraries in the
univeristies in the Southeast Nigeria.
http://unllib.unl.edu/LPP/ -ээс Гаргасан
Зохиогчийн тухай: СЭЗДС-н Бизнесийн
удирдлагын мэргэжлээр суралцагч өдрийн
хөтөлбөрийн 3 оюутан энэхүү эрдэм
шинжилгээний өгүүллийг бичлээ. Зохиогчид :
А.Цэрэндорж – Бизнесийн удирдлагын 5-р
курсын оюутан. Ц.Ананд – Бизнесийн
удирдлагын 4-р курсын оюутан. Э.Одбаяр –
Бизнесийн удирдлагын 4-р курсын оюутан.
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг СЭЗДС-
н Бизнесийн удирдлагын тэнхмийн багш
Т.Ууганболд /МВА/ удирдан явууллаа.

More Related Content

What's hot

Маркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудМаркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудBilegtsaikhan Batjargal
 
ERP мэдээлэл, тооцооллын систем
ERP мэдээлэл, тооцооллын системERP мэдээлэл, тооцооллын систем
ERP мэдээлэл, тооцооллын системErdenechimeg Davaadorj
 
Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2Энхтамир Ш
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11togtox
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Adilbishiin Gelegjamts
 
магадлал, тархалт
магадлал, тархалтмагадлал, тархалт
магадлал, тархалтzorigoo.sph
 
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээСтатистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээTuul Tuul
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүүaz oirhon Aagii
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
БүтээмжUndram J
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Adilbishiin Gelegjamts
 
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭС. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 

What's hot (20)

Маркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудМаркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалууд
 
ERP мэдээлэл, тооцооллын систем
ERP мэдээлэл, тооцооллын системERP мэдээлэл, тооцооллын систем
ERP мэдээлэл, тооцооллын систем
 
Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2
 
маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги
 
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээБизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
 
лекц 8
лекц 8лекц 8
лекц 8
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
 
магадлал, тархалт
магадлал, тархалтмагадлал, тархалт
магадлал, тархалт
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээСтатистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
Статистикийн үндсэн аргууд түүний хэрэглээ
 
маркетингийн идэвхижүүлэлт
маркетингийн идэвхижүүлэлтмаркетингийн идэвхижүүлэлт
маркетингийн идэвхижүүлэлт
 
Lecture №14
Lecture №14Lecture №14
Lecture №14
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүү
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
Бүтээмж
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
Зах зээлийг хуваах
Зах зээлийг хуваахЗах зээлийг хуваах
Зах зээлийг хуваах
 
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭС. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 

Viewers also liked

А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хү...
А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хү...А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хү...
А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хү...erdmiinshuvuu
 
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...erdmiinshuvuu
 
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph dHypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph dzorigoo.sph
 
эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1zorigoo.sph
 
Таамаглал шалгах
Таамаглал шалгахТаамаглал шалгах
Таамаглал шалгахserod_hsum
 
эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1zorigoo.sph
 
Correlation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bCorrelation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bSerod Khuyagaa
 
Correlation, other correlation
Correlation, other correlationCorrelation, other correlation
Correlation, other correlationzorigoo.sph
 
таамаглал шалгах
таамаглал шалгахтаамаглал шалгах
таамаглал шалгахSerod Khuyagaa
 
Descriptive statistics ph d
Descriptive statistics ph dDescriptive statistics ph d
Descriptive statistics ph dzorigoo.sph
 
Des & cross sec ph.d
Des & cross sec ph.dDes & cross sec ph.d
Des & cross sec ph.dzorigoo.sph
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2zorigoo.sph
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйSerod Khuyagaa
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхMunkhbayar Tumurbat
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...batnasanb
 

Viewers also liked (20)

А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хү...
А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хү...А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хү...
А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хү...
 
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
 
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph dHypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
 
эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
Таамаглал шалгах
Таамаглал шалгахТаамаглал шалгах
Таамаглал шалгах
 
Sampling 2
Sampling   2Sampling   2
Sampling 2
 
эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1
 
Sampling method
Sampling methodSampling method
Sampling method
 
Correlation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bCorrelation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_b
 
Correlation, other correlation
Correlation, other correlationCorrelation, other correlation
Correlation, other correlation
 
таамаглал шалгах
таамаглал шалгахтаамаглал шалгах
таамаглал шалгах
 
Descriptive statistics ph d
Descriptive statistics ph dDescriptive statistics ph d
Descriptive statistics ph d
 
Des & cross sec ph.d
Des & cross sec ph.dDes & cross sec ph.d
Des & cross sec ph.d
 
Correlation
CorrelationCorrelation
Correlation
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийх
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
 

Similar to А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг IPA аргач

сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.
сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.
сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.Мөнхжаргал Пүрэвдорж
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Irim annual report 2014- mon
Irim annual report  2014- monIrim annual report  2014- mon
Irim annual report 2014- monIRIM
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдAnkhbileg Luvsan
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭUniversity of Finance and Economics /UFE/
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...University of Finance and Economics /UFE/
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛМОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛUniversity of Finance and Economics /UFE/
 
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21Orkhon Erdenebaatar
 
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...zob_2007
 
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААSaraa Sarantuya
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэлBadam Nasantogtoh
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationBiligsaikhan Khishigsuren
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлurangua85
 
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оныҮйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оныChuka Davaanyam
 

Similar to А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг IPA аргач (20)

сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.
сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.
сургалтын чиглэлээр хий сэн ажлын тайлан 2014.09.
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
чанарын үнэлгээ
чанарын үнэлгээчанарын үнэлгээ
чанарын үнэлгээ
 
Irim annual report 2014- mon
Irim annual report  2014- monIrim annual report  2014- mon
Irim annual report 2014- mon
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 
Oyutnii setgel hanamjiin sudalgaa
Oyutnii setgel hanamjiin sudalgaaOyutnii setgel hanamjiin sudalgaa
Oyutnii setgel hanamjiin sudalgaa
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛМОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
 
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
 
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
 
Tsahim surgalt tusul
Tsahim surgalt tusulTsahim surgalt tusul
Tsahim surgalt tusul
 
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжилХичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
 
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJUNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary education
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оныҮйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
Үйл ажиллагааны төлөвлөгөө - 2014 оны
 
amjiltiin garaa
amjiltiin garaaamjiltiin garaa
amjiltiin garaa
 

More from erdmiinshuvuu

Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...erdmiinshuvuu
 
Бямбатогтохын Ууганцэцэг-Өгөгдлийн тандалтын зарим аргыг судлах нь
Бямбатогтохын Ууганцэцэг-Өгөгдлийн тандалтын зарим аргыг судлах ньБямбатогтохын Ууганцэцэг-Өгөгдлийн тандалтын зарим аргыг судлах нь
Бямбатогтохын Ууганцэцэг-Өгөгдлийн тандалтын зарим аргыг судлах ньerdmiinshuvuu
 
Э. МӨНХЖАВХЛАН, Г. ДАВААЦЭРЭН-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ МАРШРУТЫГ Б...
Э. МӨНХЖАВХЛАН, Г. ДАВААЦЭРЭН-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ МАРШРУТЫГ Б...Э. МӨНХЖАВХЛАН, Г. ДАВААЦЭРЭН-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ МАРШРУТЫГ Б...
Э. МӨНХЖАВХЛАН, Г. ДАВААЦЭРЭН-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ МАРШРУТЫГ Б...erdmiinshuvuu
 
Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
 Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА... Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...erdmiinshuvuu
 
Shutis buhs-mygmarsuren
Shutis buhs-mygmarsurenShutis buhs-mygmarsuren
Shutis buhs-mygmarsurenerdmiinshuvuu
 
Ганболд овогтой Мөнгөнцэцэг-БАГЦЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ ХАРЬЦААНУУДЫН СУДАЛГ...
Ганболд овогтой Мөнгөнцэцэг-БАГЦЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ  ХАРЬЦААНУУДЫН  СУДАЛГ...Ганболд овогтой Мөнгөнцэцэг-БАГЦЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ  ХАРЬЦААНУУДЫН  СУДАЛГ...
Ганболд овогтой Мөнгөнцэцэг-БАГЦЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ ХАРЬЦААНУУДЫН СУДАЛГ...erdmiinshuvuu
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...erdmiinshuvuu
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...erdmiinshuvuu
 
Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн
Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшнЭ.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн
Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшнerdmiinshuvuu
 
Shutis buhs-binderiya
Shutis buhs-binderiyaShutis buhs-binderiya
Shutis buhs-binderiyaerdmiinshuvuu
 
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг, Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг,  Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...М.Биндэръяа,С.Цогзолцэцэг,  Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг, Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...erdmiinshuvuu
 
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааГантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааerdmiinshuvuu
 
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН Т...
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН Т...Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН Т...
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН Т...erdmiinshuvuu
 
Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ...
Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ...Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ...
Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ...erdmiinshuvuu
 
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...erdmiinshuvuu
 
А. АМАРМӨРӨН-“УХААЛАГ УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ”
 А. АМАРМӨРӨН-“УХААЛАГ УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ” А. АМАРМӨРӨН-“УХААЛАГ УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ”
А. АМАРМӨРӨН-“УХААЛАГ УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ”erdmiinshuvuu
 
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...erdmiinshuvuu
 
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...erdmiinshuvuu
 
Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн ...
 Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн  Идэвхжилийн ... Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн  Идэвхжилийн ...
Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн ...erdmiinshuvuu
 

More from erdmiinshuvuu (20)

Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
 
Бямбатогтохын Ууганцэцэг-Өгөгдлийн тандалтын зарим аргыг судлах нь
Бямбатогтохын Ууганцэцэг-Өгөгдлийн тандалтын зарим аргыг судлах ньБямбатогтохын Ууганцэцэг-Өгөгдлийн тандалтын зарим аргыг судлах нь
Бямбатогтохын Ууганцэцэг-Өгөгдлийн тандалтын зарим аргыг судлах нь
 
Э. МӨНХЖАВХЛАН, Г. ДАВААЦЭРЭН-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ МАРШРУТЫГ Б...
Э. МӨНХЖАВХЛАН, Г. ДАВААЦЭРЭН-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ МАРШРУТЫГ Б...Э. МӨНХЖАВХЛАН, Г. ДАВААЦЭРЭН-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ МАРШРУТЫГ Б...
Э. МӨНХЖАВХЛАН, Г. ДАВААЦЭРЭН-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ МАРШРУТЫГ Б...
 
Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
 Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА... Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН  ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
Батсайхан овогтой Оргилбат-БИЗНЕНИСИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА...
 
Shutis buhs-mygmarsuren
Shutis buhs-mygmarsurenShutis buhs-mygmarsuren
Shutis buhs-mygmarsuren
 
Ганболд овогтой Мөнгөнцэцэг-БАГЦЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ ХАРЬЦААНУУДЫН СУДАЛГ...
Ганболд овогтой Мөнгөнцэцэг-БАГЦЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ  ХАРЬЦААНУУДЫН  СУДАЛГ...Ганболд овогтой Мөнгөнцэцэг-БАГЦЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ  ХАРЬЦААНУУДЫН  СУДАЛГ...
Ганболд овогтой Мөнгөнцэцэг-БАГЦЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ ХАРЬЦААНУУДЫН СУДАЛГ...
 
Shutis buhs-khaliun
Shutis buhs-khaliunShutis buhs-khaliun
Shutis buhs-khaliun
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
 
Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн
Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшнЭ.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн
Э.Дөлгөөн, Ц.Мөнхжаргал-Жолоочид зориулсан аппликейшн
 
Shutis buhs-binderiya
Shutis buhs-binderiyaShutis buhs-binderiya
Shutis buhs-binderiya
 
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг, Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг,  Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...М.Биндэръяа,С.Цогзолцэцэг,  Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
М.Биндэръяа,С.Цогзолцэцэг, Л.Цэндсүрэн, Э.Золбоо-ШУТИС-ийн оюутны WEB- ийг с...
 
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааГантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
 
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН Т...
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН Т...Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН Т...
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН Т...
 
Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ...
Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ...Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ...
Ч.Ариунсолоно, Э.Дуламсүрэн, Д.Ачитмаа-БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН КАРЬЕРЫГ ТӨЛӨ...
 
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
Алтангэрэл овогтой Ариунбат-Мобайл маркетинг болон түүнийг бизнесийн байгуулл...
 
А. АМАРМӨРӨН-“УХААЛАГ УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ”
 А. АМАРМӨРӨН-“УХААЛАГ УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ” А. АМАРМӨРӨН-“УХААЛАГ УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ”
А. АМАРМӨРӨН-“УХААЛАГ УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРЭГЛЭХ НЬ”
 
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн...
 
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
 
Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн ...
 Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн  Идэвхжилийн ... Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн  Идэвхжилийн ...
Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн ...
 

А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг IPA аргач

  • 1. Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг IPA аргачлалаар үнэлэх нь А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Бизнесийн удирдлагын 4,5-р курсын оюутнууд Tseegii_repo@yahoo.com Anand_9526@yahoo.com ip_wonderweiss@yahoo.com Хураангуй Бидний хийж гүйцэтгэсэн судалгааны ажил нь эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг хэмжих, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэж буй юм. IPA загварыг ашиглах замаар тандалт судалгаа болон эмпирик судалгаануудыг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээс товч дурьдвал олон улсын үйлчилгээний чанарын дундажтай харьцуулахад эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанар доогуур байна. Мөн үйлчилгээний чанарыг тодорхойлогч 7 хүчин зүйлийг хүчин зүйлсийн шинжилгээгээр тодорхойлсонболно. Энэхүү судалгааны үр дүнг сургуулиуд ашиглаж,өрсөлдөөний давуу талаа олж авах бүрэн боломжтой юм. Түлхүүр үг: ACBSP - Accreditation Council for Business School & Programs, Quadrant – IPA хавтгай Удиртгал Монгол улсад дээд боловсролын чанар,дээд боловсролын үйлчилгээний чанар сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон. Дээд боловсролын чанарын талаар хийгдэж буй судалгааны ажил, хурал семинаруудыг төр, засгийн байгууллагаас зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг дэмжин урамшуулж байна. Манай Монгол улсад нийт 101 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 92 их дээд сургууль, коллеж1 үйл ажиллагаагаа явуулж байна. Эдийн засаг, Бизнесийн удирдлагаар суралцаж буй 38,105 оюутнаас 31,091 –н оюутан Бакалаврын түвшинд суралцаж, 6,680 оюутан магистрантурт2 сурч байна (Суралцагчдын мэргэжлийн чиглэл 2014- 2015, 2015) 3 жилийн өмнөөс манай улсын бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд олон улсын ACCREDITATION COUNCIL FOR BUSINESS SCHOOL & PROGRAMS байгууллагаас магадлан итгэмжлэлийг авч эхэлсэн байдаг. Энэхүү магадлан итгэмжлэлийг одоогоор дэлхий даяар 1044 эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд нэр дэвшигч болон магадлан итгэмжлэл авсан сургууль болсон байгаа бөгөөд, үүнээс 9 нь Монголын сургууль байна (Дээд боловсролын салбарын статистик мэдээ 2014-2015, 2015). Олон улсын магадлан итгэмжлэл авсан сургуулиуд олширч буй нь сайн хэрэг. Эдгээр сургуулиудын хүргэж буй боловсролын чанарын ялгаа, зааг олон улсын магадлан итгэмжлэлийг хүртсэнээр багасч байна. Энэхүү олон улсын магадлан итгэмжлэлийн гол суурь нь тухайн сургууль цаашид өөрөө өөрийгөө хөгжүүлэх, хянах тогтолцоог бий болгоход чиглэдэг. (ACBSP, 2011) Эдгээр сургуулиуд цаашид өрсөлдөөний давуу талаа олж авахын тулд үйлчилгээний чанарт анхаарах нь зайлшгүй юм. Боловсролын салбар нь хил хязгаараас үл хамааран даяарчлагдаж байгаа нь оюутан сурагчдын эрэлт, хэрэгцээ, шаардлагыг өсөн нэмэдүүлж байна. Тиймээс Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын үйлчилгээний чанарыг хэмжих хэрэгцээ, шаардлага байна.
  • 2. Судалгааны ажлын зорилго, зорилт Судалгааны зорилго: Эдийн засаг, Бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг IPA аргачлал ашиглан хэмжиж, үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино. Судалгааны зорилтууд  Их дээд сургуулийн үйлчилгээний чанарын талаар онолын судалгааг хийж гүйцэтгэх  Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарыг тодорхойлох хувьсагчуудыг онолын хүрээнд судлах  Их дээд сургуулийн үйлчилгээний чанарын талаар хийгдсэн бүтээл, судалгааны ажлуудтай танилцах  IPA аргачлалын хэрэглээ, түүний онцлогын талаар судлах  Судалгааны түүвэр, дизайныг боловсруулж, анхдагч өгөгдөл цуглуулах  Анхдагч өгөгдөлдөө дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт, санал зөвлөмж боловсруулах Судалгааны ажлын судлагдсан байдал Дээд боловсролын үйлчилгээний чанарын талаар хийгдсэн судалгааны ажил Монгол улсын хэмжээнд ховор байгаа бөгөөд харин дээд боловсролын үйлчилгээний чанарын талаар цогц судалгаанууд хэд хэд хийгдсэн байна. Тухайлбал Монгол Улсын Их Сургуулийн доктор, профессор Б.Алтангэрэл нь 2014 онд хэвлэгдсэн өөрийн “Дээд боловсролын менежмент” номондоо дээд боловсролын чанарыг тодорхойлох онолын үндэслэлүүд, хүрээ, чанарыг хэмжих, үнэлгээ, гадаад улс орнуудын харьцуулсан шинжилгээ зэргийг тусгаж өгсөн (Алтангэрэл.Б., 2014 ) байдаг. Үүнээс гадна их, дээд сургууль бүр өөрсдийн дээд боловсролын болон үйлчилгээний чанарыг хэмжиж, үнэлэлт дүгнэлт өгдөг нь гарцаагүй юм. Гадаадын улс орнуудад IPA аргачлалыг дээд боловсролын салбарт ашигласан олон судалгааны бүтээлүүд байдаг. IPA аргаар багшлах үйл явцыг хэмжсэн судалгааны бүтээл байхад (Attarian, G. 1995) үйлчилгээний чанарыг хэмжсэн судалгааны ажлууд нэлээдгүй байна. 2011 онд HERDSA /Higher Education Research and Development Society of Australasia, Inc/ хэмээх олон улсын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг 34 дэх олон улсын хурал дээр тус байгууллагын судлаачдын хамтын бүтээлийг танилцуулсан. Энэхүү судалгааны бүтээлд IPA загварыг багш нарын заах ур чадварыг суралцагч оюутнуудаар нь үнэлүүлсэн байна. Португалын Braganca-н политехникийн их сургуулийн профессор Henrique Silva өөрийн сургуулийн үйлчилгээний чанарыг хэмжихдээ IPA загварыг 2011 онд ашигласан байдаг. Энэхүү судалгааны ажлаар тухайн их сургууль нь олон улсын дундажаас гүйцэтгэлийн хувьд зөрүүгүй, харин чухалчлах байдлыг хувьд доогуур байгааг илрүүлсэн (Silva, J.H. & Fernandes, P.O., 2011). 2011 онд Колумбын их сургуулийн профессор Сardona болон Bravo нар өөрийн сургуулийн жишээн дээр дээд боловсролын байгууллагын үйлчилгээний чанарыг үнэлж, олон нийтэд танилцуулсан. Энэ судалгааны ажлаараа оюутнуудын үйлчилгээний чанараас авах сэтгэл ханамж нь сургалтын тасралтгүй сайжруулалт буюу төгөлдөршил, мэргэжлийн карьер өсөх боломж, оюун санааны өсөлтүүдээр хэмжигдэж болох юм (Cardona.M.M., Bravo.J.J., 2011)гэж үзсэн байдаг. Үндсэн хэсэг 1. Онолын хэсэг Дээд боловсролын талаар тодорхойлолт, онолын ойлголт, чиг хандлагууд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Боловсролын тухай философи үзэл санаа нь Боловсролын тогтолцооны уламжлалт загварууд, барууны хөгжилтэй орны эрдэмтдийн дэвшүүлсэн загваруудаас бүрддэг. Дээд боловсролын хөгжлийн эрэлт хэрэгцээ ба чиг хандлага нь 6 чиглэлээр улам боловсронгуй болон баяжиж байна (Алтангэрэл, 2014) 1.1. Академик сургалтын үйлчилгээ Их дээд сургуулийг тодорхойлогч хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал хүчин зүйлс нь багш болон ажилчдын академик чанар юм. Хүмүүсийн харилцан үйлдэл нь эдгээр институтиудад хамаарагдах боловсролын үйлчилгээ болон үйлчилгээн дахь сэтгэл ханамжийг тодорхойлоход маш чухал. Оюутнууд болон багш нарын хоорондын харилцаа холбоо нь оюутны их дээд сургуулийн талаарх хүртэхүй болон сэтгэл ханамжинд нөлөөлдөг. Тангийн судалгаанаас үзэхэд (Tang, 2012) боловсролын хангамжийг хүлээн авч буй оюутнуудийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг, ажиллахад бэлэн байдал, чанартай лекцүүд, сурах таатай орчин зэрэг нь хамгийн чухалд тооцогддог чанарууд хэмээн гарсан байна. . Оюутанд хүргэж буй академик сургалтын үйлчилгээ болон сургалтын чанарыг сайжруулахын тулд бүхий л үйл ажиллагааг зэрэг сайжруулах хэрэгтэй. Өнөө үед их дээд сургуулиудын чанарыг сайжруулахын тулд хамгийн гол хийгдэх ёстой
  • 3. зүйлс нь оюутнуудад нарийвчилсан хяналт хийж, тэдний авъяас чадвар болон үнэт зүйлсийг нээн илрүүлэх болон сэтгэлгээг хөгжүүлэх юм (Khoyadari &Khoyadari, 2011). Эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний ажлуудаа тогтмол мэргэжлийн сэтгүүл болон эмхэтгэлүүд дээр хэвлэн олон нийтэд танилцуулах, мөн шинэлэг судалгааны арга зүй боловсруулан гаргах замаар шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байна. Энэ нь өөрсдийгөө хөгжүүлэх зорилгоор судалгаа хийх эрмэлзэлтэй оюутнуудтай харилцан үйлчлэх замаар оюутнуудын их дээд сургуулиудад хандах үнэнч байдал болон сэтгэл ханамжийг өсгөх боломжийг бий болгож байгаа юм (Thomas, 2011). Эрдэм шинжилгээний ажилчдын чанарыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлс нь тэдгээрийн харилцааны чадвар болон нөхөрсөг байдал гэсэн үр дүнтэй байна. (Tsindou & Georogiannis & Fitsilis, 2010). Оюутнуудын эрдэм шинжилгээний ажилчдад итгэх итгэл болон хүлээн авах сэтгэл ханамж зэргийн туршлагууд нь оюутнуудын их дээд сургуулийн талаарх сэтгэл ханамжийг өсгөдөг (Tuzun & Devrani , 2008). 1.2. Захиргааны ажилтнуудаас үзүүлэх үйлчилгээний чанар Суралцагчдад үзүүлэх үйлчилгээний нэг хэлбэр бол захиргааны ажилтнуудаас үзүүлж буй үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь багш, ажилчид болон эрдэмтэн судлаачид, оюутнуудын сэтгэл ханамжид нөлөөлөгч гол хүчин зүйлийн нэг юм. Удирдлага болон захиргааны ажилтнуудын шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй бөгөөд оюутнуудыг чиглүүлдэг байх хэрэгтэй (Arena, M., Arnaboldi, M & Azzone, G, 2013). Оюутнуудыг мэдээллээр хангаж, чиглүүлэх ур чадвартай, бэлтгэгдсэн захиргааны ажилчдыг ажилд авах хэрэгтэй. Циндоу (Tsindou, 2010) – ийн тодорхойлсноор оюутны их сургуульд ороход үүсдэг анхдагч хэрэгцээ, хүсэл нь чадварлаг удирдах ажилтны зөв чиглүүлж буй зохих ёсны заавар зөвлөгөөг авах юм. 1.3. Карьер өсөлтийн боломжоор хангах үйлчилгээ Карьер хөгжлийн боломжоор хангаж, зөвлөгөө өгөх төв нь төгсөх гэж буй оюутнуудад илүү чухал байдаг (Lau, 2003). Канадын их дээд сургуулийн төгсөгчдөөс MBA хөтөлбөрийг үнэлэх зорилготойгоор авсан судалгаанаас үзхэд карьер өсөлтийн боломж, албан тушаал дэвших болон олон улсад ажиллах боломж гэх мэт хүчин зүйлс хамгийн чухал шалгуур хүчин зүйлс болж байдаг гэсэн үр дүн гарсан байна (Helsop, L. A. & Nadeau, J, 2010). Карьер өсөлтийн боломж оюутнуудад маш их нөлөтөй байдаг Arambewela муж нь карьер өсөлт ихтэй байгаа оюутнууд болон ажил эрхлэлтийн талаарх статистик үзүүлэлтийг олон нийтэд зарлах хэрэгтэй хэмээн үзэж байжээ (2005). Их дээд сургуулийн ажилчид оюутнуудыг төгсхөөс нь өмнө болон төгссөний дараа тэдэнд зориулсан карьер боломжийн талаарх сургалт, зөвөлгөөг тогтмол хэрэгжүүлж мөн академик хөгжлийг нь дэмжих материаллаг баазаар хангах хэрэгтэй хэмээн тодорхойлсон байдаг. (Shanahan, P & Gerber, R, 2004). 1.4. Дэмжих үйлчилгээний чанар Хичээлийг хэвийн явуулахад шаардагдах программ хангамж, цахим технологид суурилсан зайн сургалт, видео хурал, цахим сургалт, зайн сургалт зэрэг нь академик сургалтын орчныг илүү баяжуулж, суралцагчын сурах чадварт эерэгээр нөлөөлдөг. Ялангуяа их дээд сургуулийн номын сан нь шинэ хичээлийн хөтөлбөр бий болгох, шинэ тэнхим, хичээлийн хөтөлбөр үүсгэхэд зориулан албан ёсоор сургуулиасаа санхүүжилт авч байх шаардлагатай байдаг (Ugah, D.A. & Chilaka, G, 2011). Сургалтын хөтөлбөрийг техник болон программ хангамжинд тулгуурласан зайн сургалт, видео хичээл, интернетэд суурилсан боловсрол гэх байдлаар өргөжүүлэх нь багш болон их, дээд сургуулийн аль алинд нь бүтээмжийг дээшлүүлэх боломжийг бий болгодог байна. Интернет зааварчилгаа нь суралцагчдад интернет ашиглан хэрэгцээтэй мэдээллийг хайх, мэргэжлийн өгөгдлийн сангуудад хандах боломжийг олгодог. Учир нь дээрх эх сурвалжууд нь үр ашигтай мэдээллийг олж авах, хэрэглэгчийн цаг хугацаа болон хүчин чармайлтыг хэмнэдэг байна (Kiran, K. & Diljit, S., 2012). Томас (2011) их дээд сургуулиуд нь суралцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор дэмжих үйлчилгээ (ажил олох үйлчилгээ, дотуур байр, цайны газар)-ний өргөн сонголтыг анхаарах хэрэгтэйг болохыг тодорхойлсон. Суралцагчид нь чанартай дотуур байр болон хоолыг боломжийн үнээр олж авч чадна гэсэн хүлээлттэй байх ба хоол болон дотуур байр нь суралцагчийн сэтгэл ханамжид нөлөөлөгч хамгийн чухал хүчин зүйлс юм.Nadiri and Mayboudi (Nadiri, H. & Mayboudi, S.M.A, 2010) нарын үзсэнээр дээд боловсролын байгууллагын амжилтын дийлэнх хэсэг нь их сургуулийн хотхоны чанар болон одоогийн суралцаж буй оюутнуудыг хадгалж үлдэх чадвараар илэрхийлэгддэг хэмээсэн байна.
  • 4. 1.5. Номын сангийн үйлчилгээ Орчин үеийн, хүрэлцээтэй номын сангийн байгууламж нь суралцагчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлдэг байна (Arambewela, R., Hall, J. & Zuhair, S., 2005). Үүний адилаар Tsinidou et al., (2010)-ын тэмдэглэснээр суралцагчид “номын болон тогтмол хэвлэлийн хүрэлцээтэй байдлыг маш чухалд үздэг хэмээсэн байна. Дараагийн зүйл нь ном авахад хялбар байдал ба түүний удаахад нөхөрсөг үйлчилгээ болон үйл ажиллагааны цагийн хуваарь орно. 2. Судалгааны арга зүй 2.1. Дээд боловсролын үйлчилгээний чанарыг хэмжих IPA загвар IPA буюу ач холбогдол болон гүйцэтгэлийн шинжилгээний загварыг анх 1977 онд бүтээгдэхүүн болон үйлчилгээн дэхь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх зорилготойгоор Мартилия (Martilla) болон Жэймс (James) нар боловсруулсан байна. Тэдний тодорхойлсоноор IPA загвар нь үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй ба үүнд: 1. Үйлчилгээ болон бүтээгдэхүүний чухал байдал буюу ач холбогдол 2. Бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж буй байгууллагын гүйцэтгэл юм Энэхүү загвар нь олон салбарт хэрэглэхэд тохиромжтой гэдэг нь батлагдсан аргачлал бөгөөд судлаач болон менежерүүдийн судалгааны ажлын үр дүнг үнэлж, тайлбарлахад хялбар, мөн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг сайжруулах, стратегийн шийдвэр гаргалтанд мэдээллүүдийг ашигладагаар давуу талтай юм. (Slack, 1994; Matzler et al., 2003; KItchroen, 2004l; Abalo et al., 2007; Silva & Fernandes, 2010) IPA загвар нь хоёр координатаас бүрддэг. Энэхүү хоёр координат дээр 1-5-н шкалаар үнэлүүлдэг (Likert scale). Энэхүү үнэлгээ нь чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэлүүдийн цэгийг хавтгай дээр харуулдаг. Хавтгай нь 4-н квадрантад хуваагддаг бөгөөд эдгээр хавтгайнуудаас хамаараад ялгаатай стратегиудыг санал болгодог. Хавтгай дээр орших хүчин зүйлүүдийг судлаачын судалгааны хүрээнээс хамаараад ялгаатай байдлаар тодорхойлж болдог. Өөрөөр хэлбэл тухайн аргазүйг ямар судалгаанд ашиглах гэж байгаагаас нь хамааруулаад өөрийн хүчин зүйл, хувьсагчуудаа сонгоно гэсэн үг юм. Бидний хувьд сургуулийн үйлчилгээний чанарыг хэмжиж буй учир сургуулийн үйлчилгээний чанартай холбоотой хувьсагч, хүчин зүйлүүдийг сонгон авсан. IPA загварын 4-н квадрант нь дараах шинж чанаруудыг агуулдаг. Үүнд:  “A” – Төвлөрөх стратеги - Ач холбогдол өндөр, одоогийн гүйцэтгэл муу: гол сул талуудаа яаралтай сайжруулах шаардлагатай.  “B” – Үйл ажиллагаагаа цаашдаа тогтвортой барих – Ач холбогдол өндөр, Одоогийн гүйцэтгэл сайн: Бий болгосон өрсөлдөөний давуу байдлыг урт хугацаанд тогтвортой барих болон шинэ давуу талыг бий болгох, боломжуудыг нээн илрүүлэх.  “C” – Сул байдал – Ач холбогдол бага, Одоогийн гүйцэтгэл муу: Дагалдах сул талууд, нэмэлт үйл ажиллагаа хийх шаардлагагүй  “D” – Боломжит цомхотгол – Ач холбогдол бага, Одоогийн гүйцэтгэл муу: энэ квадрантад орж байгаа үйл ажиллагаануудыг аль болох цомхотгож, үүнд ашиглагдаж байгаа нөөцийг бусад квадрантуудад байгаа үйл ажиллагаануудыг өргөжүүлэхэд ашиглах хэрэгтэй Зураг 1. IPA загварын квадрант Бид энэхүү судалгааны ажлаар эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудаас түүвэрлэн авч IPA аргачлалыг ашиглан эдийн засаг, бизнесийн дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг оюутнуудын хүртэхүйгээр (Silva, J.H. & Fernandes, P.O., 2011) үнэллээ. 2.2. Түүврийн хэмжээ, судалгааны асуулга, үндсэн үзүүлэлт Судалгааг 2014-2015 оны хичээлийн жилийн 2-р семистерт томоохон их дээд
  • 5. сургуулийн оюутан нараас авсан болно. Улаанбаатар хотын хэмжээнд нийт эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй 37771 оюутан байгаа бөгөөд үүнээс түүвэрлэн 514 суралцагчаас судалгаа авсан болно. Тооцоолсон түүврийн хэмжээ 380 (Confidence level 95%, Confidence interval 5%) ба судалгааны үр дүнгийн чанарыг нэмэгдүүлэх зорилгоор анхлан тооцоолсон түүврийн хэмжээнээс олон буюу 514 судалгаа авсан болно. Судалгаанд 3, 4- р курсын оюутнууд, магистрын хөтөлбөрийн оюутнууд хамрагдсан. Судалгаа нь нийт 109 асуултнаас бүрдэж байгаа бөгөөд судалгааны анкет нь ерөнхий 2 хэсэгт хуваагдана: Эхний хэсэг нь үйлчилгээний гол шинжүүдийн чухалчлах байдал ба одоогийн гүйцэтгэлийн талаарх асуултуудыг агуулсан ба хоёрдугаар хэсэгт судалгаанд оролцогчдын хувийн мэдээллийг тодруулсан болно. Бүх шинжүүдийг Лайкертийн шкал (1-Огт ач холбогдолгүй; 2-Ач холбогдолгүй; 3-Дундаж; 4-Ач холбогдолтой; Өндөр ач холбогдолтой) –аар хэмжсэн. Өгөгдөлийг эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МУИС(БС), ШУТИС(БУХС), ХААИС(ЭЗБС), ХУИС(БС), СЭЗДС, Мандах бүртгэл, МҮИС(БС) болон бусад сургуулиудын оюутнуудаас авсан болно. Судалгааны өгөгдөл цуглуулалтанд тусалсан тухайн сургуулийнх нь багш нарт гүн талархсанаа энэ дашрамд илэрхийлье. Хүснэгт 1. Судалгаанд хамрагсан оюутнуудын үндсэн мэдээлэл Хувьсагч N % Нас <18 26 5% 19 69 13% 20 144 28% 21 133 26% 22< 142 28% Курс III 238 46% IV 196 38% Бусад 39 8% Магистр 41 8% Сургууль МУИС 103 20% ШУТИС 75 15% ХААИС 59 11% ХУИС 59 11% СЭЗДС 87 17% Мандах бүртгэл 67 13% МҮИС 38 7% Бусад 26 5% 3. Судалгааны хэсэг 3.1. Тандалт судалгааны хэсэг Бид судалгааныхаа асуултыг Португаль улсын Braganca политехникийн их сургуулийн эрдэмтэд болох Силва болон Фэрнандэс (Silva, J.H. & Fernandes, P.O., 2011) нарын “Их дээд сургуулийн үйлчилгээний чанарыг IPA аргачлалыг ашиглан үнэлэх” нь гэсэн судалгааны ажил дээр үндэслэн боловсруулсан. Cудалгааны асуулга нь нийт 2 хэсгээс бүрдсэн ба нэгдүгээрт их дээд сургуулийн үйлчилгээний чанарыг тодорхойлох 96 асуултууд хоёрдугаарт оюутны хувийн мэдээллийн хэсгээс бүрдсэн. Боловсруулсан судалгааны асуулгын хувьсагчуудыг Монгол оюутны зан төлөвт тохирч байга эсэх болон судалгааны асуулгын найдвартай байдлыг шалгах зорилгоор тандалтын судалгаа авсан ба уг судалгааг СЭЗДС ийн 3 болон 4 р курсын оюутнуудас санамсаргүй түүврийн аргыг ашиглан 68 оюутнаас судалгаа авсан болно. Зураг 2. Тандалт судалгааны найдвартай байдал Энэхүү тандах сулалгааны өгөдөл дээр кронбах альфа (Cronbach’s Alpha, 1951) буюу судалгааны асуулгын найдвартай байдлыг шалгах шинжилгээ хийн үзэхэд 0.91 буюу найдвартай байдлын хувьд ач холбогдолтой гэсэн үр дүн гарсан ба Фактор анализ (Factor Analysis) буюу хүчин зүйлийн шинжилгээ хийн үзэхэд зарим шаардлагад нийцээгүй хувьсагчуудыг хасах шаардлагатай болсон юм. 3.2. Түүврийн хэмжээ, судалгааны асуулга, үндсэн үзүүлэлт Судалгааны ажлын найдвартай байдлыг шалгадаг статистик арга зүй бол Кронбах альфа коэффициент байдаг. Энэ нь 0≤х≥1 хооронд утгаа авах ба 0.7≤х байх нь ач холбогдолтой буюу судалгааны асуултуудын найдвартай байдлыг илэрхийлдэг. Мөн энэхүү коэффициентээр scale –н хэмжээ оновчтой эсэхийг тодорхойлж байдаг. Бидний хувьд чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэлийн
  • 6. асуултуудаа, мөн хоёр хүчин зүйлүүдээ нийлүүлэн тооцож үзсэн. Үүнийг дараах хүснэгтэд харууллаа. Хүснэгт 2. Асуултын найдвартай байдал Чухалчлах байдал Reliability Statistics Cronbach's Alpha N of Items 0.979 51 Одоогийн гүйцэтгэл Reliability Statistics Cronbach's Alpha N of Items 0.961 51 Нэгдсэн үзүүлэлт Reliability Statistics Cronbach's Alpha N of Items 0.968 102 Фактор шинжилгээ Энд фактор шинжилгээний шалгуур оноог 0.6< гэж тавьж өгдөг. Бид фактор шинжилгээндээ хоёр ялгаатай зүйл буюу чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэлийг үнэлж байгаа учраас хоёр тусд нь фактор шинжилгээг хийсэн бөгөөд харин гарсан үр дүн буюу факторлогдсон байдал нь хоорондоо хувьсагчуудаараа ижил байх шаардлагыг тавьж байгаа юм. Мөн фактор шинжилгээг хийхэд КМО and Bartletts test хийж тухайн факторыг үүсгэж буй түүврийн хэмжээ оновчтой байгаа эсэхийг тодорхойлдог. Энэхүү хүчин зүйл нь 0≤х≥1 хооронд утгаа авах ба 0.7≤х байх нь түүврийн хэмжээ хангалттай байгааг илэрхийлдэг. Доорх хүснэгтээс харахад түүврийн хэмжээ хангалттай байгааг илэрхийлж байна. Хүснэгт 3. Түүврийн найдвартай байдал Чухалчлах байдал KMO and Bartlett's Test Kaiser-Meyer-Olkin Measure of Sampling Adequacy. 0.958 Bartlett's Test of Sphericity Approx. Chi- Square 12174.551 df 351 Sig. 0 Одоогийн гүйцэтгэл KMO and Bartlett's Test Kaiser-Meyer-Olkin Measure of Sampling Adequacy. 0.92 Bartlett's Test of Sphericity Approx. Chi- Square 6758.805 df 351 Sig. 0 Фактор шинжилгээнд бүх хувьсагчдаа оруулах замаар ямар хувьсагчууд факторлагдаж байгааг судалсан. Ийнхүү судлахад зарим хувьсагчууд хасагдсан бөгөөд доорх зурганд тусгасан үр дүнгүүд үлдсэн. Одоогийн гүйцэтгэлд хүчин зүйлийн шинжилгээ хийхэд өмнөх чухалчлах байдлын үр дүнтэй ижил хэлбэрээр факторлагдсан бөгөөд энэ нь бидний хүссэн үр дүн юм. Өөрөөр хэлбэл эдгээр хувьсагчууд нь эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг илэрхийлэх чадвартай болж буй юм. Доорх зурганд стандартад нийцүүлэх үүднээс фактор шинжилгээг хураангуйлан үзүүллээ. Хүснэгт 4. Хүчин зүйлийн шинжилгээ ЧБ ОГ 1.3 0.854 0.81 1.4 0.87 0.877 2.1 0.65 0.672 2.2 0.776 0.783 2.3 0.791 0.81 2.4 0.703 0.758 3.1 0.704 0.786 3.2 0.776 0.766 3.3 0.702 0.7 4.5 0.654 0.664 4.6 0.688 0.691 4.7 0.774 0.795 4.8 0.733 0.753 4.9 0.797 0.787 6.2 0.671 0.711 6.3 0.643 0.703 6.4 0.646 0.688 6.5 0.635 0.659 6.6 0.643 0.698 7.1 0.774 0.725 7.2 0.845 0.745 7.3 0.666 0.748 7.4 0.687 0.638 9.1 0.773 0.768 9.2 0.8 0.818 9.3 0.74 0.724 9.4 0.712 0.657 IPA matrix Фактор шинжилгээгээр квадрантад байрлуулах хүчин зүйлүүдээ чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэлүүдийнх нь хувьд баталсан ба эдгээр хувьсагчуудын mean-ийг ашиглах замаар квадрантад байрлуулах юм. Олон улсын дундаж квадрантын шулуунтай харьцуулах замаар манай улсын эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үнэлгээг харьцуулан харуулах юм. Эхлээд ерөнхий үр дүнгээ харна.
  • 7. Хүснэгт 5. IPA хувьсагчууд Importance Performance Mean Sd Mean Sd Factor 1 3.6109 1.06300 3.0000 .98577 Factor 2 4.1702 1.05442 3.1235 1.01730 Factor 3 4.2082 1.07591 2.9540 .97413 Factor 4 3.9490 .99400 2.8455 .88251 Factor 5 4.3580 .97602 3.4113 .86803 Factor 6 4.1177 .97496 3.5516 .86081 Factor 7 4.2442 1.12356 2.8482 .99955 Average 4.0940 1.0374 3.1049 0.9412 Дээрх долоон хүчин зүйлээр квадрантаа байгуулсан ба олон улсын дундаж (Silva.H.J., Fernandes.P.O., 2011) хэмжээтэй харьцуулан үр дүнг харуулсан ба багшийн ур чадварын гүйцэтгэл олон улсын дундажаас өндөр байгаа бөгөөд харин чухалчлах байдал нь муу байна. Ерөнхий шинж чанар нь чухалчлах байдал хамгийн доогуур байна. Багшийн заах аргазүйн ач холбогдол хамгийн өндөр меантай байна. Гэхдээ энэ нь олон улсын дундаж медиантай харьцуулахад хангалттай сайн биш юм. Нийгмийн үйлчилгээний гүйцэтгэл хамгийн доогуур байна. Зураг 2. IPA – олон улсын дундажтай харьцуулах нь Дараах зурагт судалгаанд хамрагдсан ACBSP магадлан итгэмжлэл авсан их, дээд сургуулиудын дундажтай хүчин зүйл тус бүрийг харьцуулан харууллаа. Эндээс харахад Багшийн ур чадварын одоогийн гүйцэтгэл хамгийн өндөр байна. Мөн багшийн заах аргазүйг хамгийн чухал хэмээн үнэлсэн байна. Харин гадаад харилцааг чухал хэмээн үнэлсэн ч одоогийн гүйцэтгэл хамгийн бага байгаа нь гадаад харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай болохыг харуулж байна. Зураг 3. IPA – Өөрийн дундажтай харьцуулах нь One way ANOVA Хоёр ба түүнээс дээш бүлгүүдийн дундаж утгууд нь математикийн хувьд ялгаатай харагддаг боловч статистикийн хувьд тэдгээрийн хооронд ялгаа байгаа эсэхийг тодорхойлох нь чухал байдаг. Үүний ялгааг тодорхойлохдоо One way ANOVA шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Ийнхүү үнэлэхдээ F-test ашиглан тооцдог ба энэ нь бүлэг хоорондын вариацыг бүлгүүд доторх вариацд харьцуулан тооцоолдог бөгөөд групп хоорондын вариац их байх тусам статистик ялгаатай байна гэж үздэг. Доорххүснэгтэнд зөвхөн бүлгүүдийн хоорондын ялгааг харууллаа. Бусад үр дүнг харуулах боломж байсангүй. Хүснэгт 6. One way ANOVA ANOVA Чухалчлах байдал Одоогийн гүйцэтгэл F Sig. F Sig. F1 Between Groups .738 .640 3.196 .003 F2 Between Groups 8.575 .000 11.595 .000 F3 Between Groups 6.938 .000 7.912 .000 F4 Between Groups 2.996 .004 3.878 .000 F5 Between Groups 7.194 .000 6.265 .000 F6 Between Groups 4.026 .000 2.670 .010 F7 Between Groups 6.561 .000 3.575 .001 Корреляци Корреляцийн шинжилгээ нь хувьсагчуудын хооронд хамаарал байгаа эсэхийг шалгадаг. Энэ нь -1≤0≤1 хооронд утгаа авна. Корреляцийн шинжилгээг нийт одоогийн гүйцэтгэл нь одоогийн гүйцэтгэлийн хүчин зүйлүүд хооронд ямар хамаарал байгааг шалгадаг. Бидний хувьд scale хэмжигдэхүүн байгаа учир Pearson-ы корреляциар хэмжсэн. Доорх үр дүнгээс харвал бидний таамаглал болох үйлчилгээний чанарын хүчин зүйлүүд нь нийт одоогийн гүйцэтгэлтэй хамааралгүй гэсэн анхдагч таамаглал няцаагдаж, өрсөлдөгч таамаглал болох хамааралтай гэсэн үр дүн гарсан байна. Одоогийн гүйцэтгэлд гадаад харилцаа, багшийн ур чадвар гэсэн хүчин зүйлүүд бусдаасаа хамгийн өндөр хамааралтай
  • 8. байна. Харин ерөнхий шинж чанарын хүчин зүйл хамгийн бага хамааралтай байна. Хүснэгт 6. Нийт одоогийн гүйцэтгэл ба гүйцэтгэлийн хүчин зүйлсийн хоорондын хамаарал Нийт одоогийн гүйцэтгэл Pearson Correlation Sig. (2- tailed) Performance1 .243** .000 Performance2 .376** .000 Performance3 .363** .000 Performance4 .442** .000 Performance5 .480** .000 Performance6 .453** .000 Performance7 .463** .000 Нийт одоогийн гүйцэтгэл 1 Дүгнэлт Судалгааны үр дүнд үйлчилгээний чанар олон улсын дундаж хэмжээнээс доогуур байна. Мөн судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн оюутнуудын хувьд ерөнхий шинж чанарыг үнэлэхдээ ялгаагүй үнэлсэн бөгөөд, бусад хүчин зүйлүүдийг ялгаатай байдлаар үнэлсэн байна. Үүнээс үзэхэд сургуулиудын хүргэж буй үйлчилгээнүүд хоорондоо ялгаатай байна. Судалгааны асуулгын хуудас нь 10 хүчин зүйлийг илэрхийлж боловсруулсан бөгөөд хүчин зүйлсийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэл хоёр нь 7-н хүчин зүйлд хуваагдаж байна. Энэ нь орхигдсон хүчин зүйлүүдээр үйлчилгээний чанарыг хэмжих нь тохиромжгүй болохыг харуулж байна. Судалгааны асуулгын болон түүврийн найдвартай байдлуудыг тооцож, статистик ач холбогдолтой үр дүнгүүд гарсан нь судалгааны ажлын ач холбогдолыг нэмэгдүүлж буй хэрэг юм. Мөн чухал нэг үр дүн бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүчин зүйл болох сургалтын үйлчилгээ нь үйлчилгээний чанарыг илэрхийлэх хүчин зүйл болж чаддаггүй болохыг судалганы ү дүн харууллаа. Оюутнууд сургалтын үйлчилгээг өөрөөр хүртэж, хүлээж авдагтай холбоотой байж болох юм. Нийт одоогийн гүйцэтгэлтэй холбоотойгоор хамаарлын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Ийнхүү гүйцэтгэхэд сонгогдсон хүчин зүйлүүд нь статистик ач холбогдолтойгоор эерэг хамааралтай гарсан. Энэ нь эдгээр хүчин зүйлүүдээс хамаарсан нийт гүйцэтгэлийн үнэлгээнд нөлөөлөх нөлөөллийг харуулж байгаа хэрэг юм. Бүлгүүдийн хоорондын дундажын ялгааг шалгахад оюутнуудын хувьд ерөнхий шинж чанар хүчин зүйл нь ялгаатай биш, харин бусад хүчин зүйлсүүд нь сургуулиудаасаа хамааран ялгаатайгаар үнэлж байна. Өөрөөр хэлбэл сургуулиудын хооронд үйлчилгээний чанарын ялгаа байгаа гэсэн үг юм. Ашигласан материалын жагсаалт: I. Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл [1] Алтангэрэл.Б Дээд боловсролын менежмент. –УБ, 2014. [2] 2015). Дээд боловсролын салбарын статистик мэдээ 2014-2015. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Улаанбаатар. [3] Мөнхдалай, З. (2002). Дээд Боловсролын Байгууллагын Чанарын Удирдлагын Зарим Асуудлууд. А. Батбилэг-Д, Дээд Боловсролын Сургалтын Байгууллагын Менежментийг Боловсронгуй Болгох нь . Улаанбаатар . [4] Суралцагчдын мэргэжлийн чиглэл 2014- 2015. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Улаанбаатар. II. Гадаадхэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл 2.1. Англи хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл [5] ACBSP. (2011). Standards and Criteria for Demonstrating Excellence: Baccalareate/Graduate Degree . OverLand Park . [6] Arambewela, R., Hall, J. & Zuhair, S. (2005). Postgraduate InternationalStudents from Asia: Factors Influencing Satisfaction. Journal of Marketing for higher education, 35(8), 105-127. [7] Arena, M., Arnaboldi, M & Azzone, G. (2013). Students perception and central administrative services: The case of higher education in Italy. Studies in higher education, хуудсд. 941-959. [8] Helsop, L. A. & Nadeau, J. (2010). Branding MBA programs: The use oftarget
  • 9. market desired outcomes for effective brand positioning. Journal of Marketing for higher education, 85-117. [9] Kiran, K. & Diljit, S. (2012). Modeling Web based Library service quality. Library & Information Science Research, хуудсд. 148-196. [10] Lau, L. (2003). Institutional factors attenting student retention. Education , хуудсд. 124:126-136. [11] Nadiri, H. & Mayboudi, S.M.A. (2010). Diagnosing Students Zone of tolerance from university library services. Malaysian Journal Of Library & Information Science , 1-21. [12] Shanahan, P & Gerber, R. (2004). Quality in universty student administration: Stakeholder concepts. Quality Assurance in education, хууд. 166. [13] Silva, J.H. & Fernandes, P.O. (2011). Importance Performance Analysis As a tool Evaluating Higher Education Service Quality: The Empirical Results of Estig (IPB). Creative Global Competitive economies. [14] Tang, S. (2012). Academis quality characteristic and satisfaction: An empirical survey among the students oftwo Malaysian private universities. хуудсд. 213-228. [15] Thomas, S. (2011). Linking satisfaction to loyalty: A Structural model for business schools. [16] Tsindou & Georogiannis & Fitsilis. (2010). Evaluation of the factors that determine quality in higher determination: An Empirical Study. Quality Assurance In Education, хуудсд. 227-244. [17] Tuzun & Devrani . (2008). [18] Ugah, D.A. & Chilaka, G. (2011 оны 02 14). Size and quality ofinformation sources and the use of library in the libraries in the univeristies in the Southeast Nigeria. http://unllib.unl.edu/LPP/ -ээс Гаргасан Зохиогчийн тухай: СЭЗДС-н Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцагч өдрийн хөтөлбөрийн 3 оюутан энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг бичлээ. Зохиогчид : А.Цэрэндорж – Бизнесийн удирдлагын 5-р курсын оюутан. Ц.Ананд – Бизнесийн удирдлагын 4-р курсын оюутан. Э.Одбаяр – Бизнесийн удирдлагын 4-р курсын оюутан. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг СЭЗДС- н Бизнесийн удирдлагын тэнхмийн багш Т.Ууганболд /МВА/ удирдан явууллаа.