SlideShare a Scribd company logo
1 of 70
Download to read offline
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
1
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
2
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
1
ТОВЬЁОГ
Өмнөх үг
Нэг. Үнэлгээний шинэчлэл, үзэл баримтлал
Хоёр. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын	
чанарын үнэлгээ
	 2.1 Суралцагчийн үнэлгээ
	 2.2 Анги дэвших шалгалт, түүний зохион байгуулалт
	 2.3 Улсын шалгалт, түүний зохион байгуулалт
	 2.4 Чанарын үнэлгээ, түүний зохион байгуулалт
Гурав. Үнэлгээний журмыг хэрэгжүүлэх удирдлага менежмент
	 3.1 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэх менежмент
	 3.2 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг, оролцоо
Дөрөв. Хавсралт
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
2
ӨМНӨХ ҮГ
	 Суралцагч хаана, ямар орчинд суралцаж байгаагаас үл хамааран
тэднийг ижил шалгуур, арга технологиор бодитой үнэлж сурлагын ахиц
өөрчлөлтийг тодорхойлох, түүний үр дүнд үндэслэн хүүхдийн сурах арга барил,
хөгжлийг дэмжих, багш суралцагчтай ажиллаж сурлагын амжилтыг дээшлүүлэх
замаар өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний зөрүүг арилгахад чиглүүлэн
суралцагчийн үнэлгээний журмыг шинэчлэн 2018-2019 оны хичээлийн жилээс
хэрэгжүүлж байна.
	 Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг бодитой,
шинжлэх ухаанчаар үнэлж шинжлэн үр дүнг сургалтын үйл ажиллагаанд
ашиглах нь эдүгээ манай багш нарт төдийгүй дэлхийн улс орнуудын өмнө
сорилт болж байна.
	 Үнэлгээний шинэ журмыг хэрэгжүүлэхэд Та бүхэнд тулгамдаж буй
асуудлуудаар арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг
боловсруулан хүргүүлж байна. Энэхүү зөвлөмжид сургуульд суурилсан
үнэлгээний арга хэлбэрүүд, тэдгээрийн онцлог, үүрэг, ач холбогдол, хэрэгжүүлэх
арга зүйг тусгаж өгсөн. Түүнчлэн үнэлгээний түвшин бүрийн тодорхойлолт
/шалгуур/ нь үр дүнгийн үнэлгээтэй хэрхэн холбогдохыг зөвлөмжид тусгасан
болно.
	 Суралцагчийн үнэлгээний журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш
нарыг үнэлгээний арга зүйгээр хангах сургалт зохион байгуулах, арга зүйн
зөвлөмж хүргүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
	 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд
энэхүү зөвлөмж тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
3
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
4
НЭГ. ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд ерөнхий
боловсролын түвшин бүрт хүрэх зорилгыг нарийвчлан тодорхойлж, хүүхэд
бүр хөгжих боломжийг хангасан агуулга, арга зүй, үнэлгээг хөгжүүлэхийг зорин
ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн
хөгжлийн түвшинг бодитой тодорхойлох, суралцахуйд тулгамдаж буй асуудлыг
илрүүлэх, улмаар багш нар суралцахуйг дэмжих сургалтын арга, технологийг
оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд үнэлгээний шинэчлэлийн гол зорилго
оршино.
Аливаа шалгалт, судалгааны үр дүнг сургалтын чанарыг сайжруулах,
сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, сургууль, багшийн ажлыг үнэлэх,
боловсролын зорилго, бодлогын хэрэгжилтийг үнэлэх зэрэгт ашиглах байдал
дутмаг байна. Үнэлгээ нь багш, суралцагчийн ахиц амжилтыг урамшуулан
дэмжихээс илүүтэй хянах, шалгах буюу “хариуцлага тооцох эсвэл дүн тавих
хэрэгсэл” гэх тогтсон хандлага ерөнхий боловсролын сургуульд давамгайлж
байна. Түүнчлэн суралцагчид дүнгийн хойноос хөөцөлдөх, багш, сургуулийн
зүгээс хүүхдийн ирээдүйг бодох нэрийдлээр дүнг ахиулан тавьдаг байдал
түгээмэл ажиглагдаж байна. Сурлагын амжилтыг үнэлэх өөрийн болон
хөндлөнгийн үнэлгээний үр дүнгийн зөрүү их байна. Суралцагчдыг дүнгийн
5 шатлалаар үнэлж байсан нь суралцагчдыг бодитой үнэлэх, ахиц амжилтыг
тооцох, тэдний ялгаатай байдлыг илрүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж
чадахгүй байгаа нь суралцагчийн үнэлгээг шинэчлэх хэрэгцээ шаардлага буйг
харуулж байна.
Үнэлгээнд суралцагч, гэр бүлийн оролцоо, үүрэг хариуцлага хангалттай бус
төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бэрхшээлийн онцлогийг тооцож,
ахиц амжилтыг үнэлэх арга аргачлалыг тодорхой болгох ч хэрэгцээ байна.
Сургууль, багшийн ажил, суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг
үнэлж дүгнэх үйл ажиллагаанд аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар,
хэлтэс, яам, түүний харьяа байгууллагууд дүн шинжилгээ хийж, хариу мэдээлэл
өгч чадахгүй байна. Мөн үнэлгээний үр дүнг сургалтын чанарыг сайжруулахад
төдийлөн ашиглахгүй байна.
Үнэлгээг олон шатлалтайгаар авч үзсэн нь суралцагчийн мэдлэг, чадвар,
хандлага төлөвшлийг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, үнэлгээ нь
суралцагчийн ахиц, өөрчлөлтийг хянах, амжилтаа ахиулах боломж олгох
/дүнгийн төлөө хөөцөлдөх хандлагыг өөрчлөх, түвшнээ ахиулах боломжийг
бүрдүүлэх/, үнэлгээг ойлгомжтой, шударга, бодитой явуулах боломж бүрдүүлэх
зорилготой.
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг
тэдний хөгжлийн онцлогт тохирсон үнэлгээний арга, хэрэгслээр үнэлнэ.
Үнэлгээний үр дүнг сургалтын чанарыг сайжруулах, суралцагчийн хөгжил,
ахиц амжилтыг нэмэгдүүлэх суурь мэдээлэл болгон ашиглахын тулд үр дүнгийн
мэдээлэл өгч эргэх холбоог бий болгох нь чухал байна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
5
Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн хүрээнд 2016
онд хийсэн “Боловсролын чанарт нөлөөлж нөлөөлж буй сургуулийн хүчин
зүйлс” судалгааны тайланд “...явцын үнэлгээний ач холбогдлын талаар
багш нар нэгдмэл ойлголттой боловч түүнийг мөн чанараар нь сургалтад
хэрэглэж чадахгүй байна...” гэж тэмдэглэжээ. (Боловсролын салбарын
хөгжил-Боловсролын чанарт нөлөөлж буй сургуулийн хүчин зүйлс Зөвлөх
үйлчилгээний эцсийн тайлан, ADB, ТА-8931 MON, 2017)
Мөн АНУ-ын Боловсролын шинжлэх ухааны институтийн судлаачид явцын
үнэлгээнд тогтмол хамрагддаг болон хамрагддаггүй сурагчдын амжилт
хэр ялгаатай байгааг судалж үзэхэд явцын үнэлгээнд тогтмол хамрагддаг
сурагчдын амжилт өндөр байгаа нь харагджээ. (Formative assessment and
elementary school student academic achievement: A review of the evidence, Mary
Klute., Helen Apthorp., Jason Harlacher., Marianne Reale., 2017)
Тэгвэл манай улсын боловсролын салбарт явцын үнэлгээгээр сурагчдыг
дүгнэх, дүн тавих, явцын үнэлгээний мэдээллийг сурагчдын дүнд оруулж
тооцох хандлагыг өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн байдаг. Энэхүү
хандлагыг өөрчилж, суралцагчийн үнэлгээний шинэ журамд явцын үнэлгээний
мэдээллийг үр дүнгийн үнэлгээнд оруулж тооцохгүй байхаар заасан.
Явцын үнэлгээний арга хэрэгслийг сургалтын үйл ажиллагаанд тогтмол
хэрэглэхээр журамд зааж, түүнийг рубрик, ажиглалтын хуудас, өөрийн болон
хамтран суралцагчийн үнэлгээ зэрэг хэлбэрүүдийг ашиглахаар санал болгосон
болно.
Энэхүү зөвлөмж нь “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон
сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхэнд
дэмжлэг болох зарим санааг агуулсан болно.
Явцын үнэлгээгээр дүн тавих нь тамирчдыг бэлтгэл хийж байхад нь эрэмбэлэхтэй
адил юм. Хэрэв явцын үнэлгээнд дүн тавих юм бол суралцагч сул тал, алдаа дутагдлаа
багшаас нууж эхэлдэг. Ингэснээр багш суралцагчийг бодит байдал дээр хэрхэн
суралцаж байгааг мэдэх боломжгүй болоод зогсохгүй, тэдэнд ямар хэрэгцээ байгааг,
багшлах аргазүйгээ хэрхэн өөрчилж тохируулах талаар бодит мэдээлэлгүй болно
гэсэн үг юм. (“Should Assessment Be Graded?”., Scot Filkins., 2015)
Явцын үнэлгээ нь энгийнээр суралцагчийн хэрхэн суралцаж буйтай холбоотой
мэдээлэл цуглуулах, түүнд үндэслэн багш арга зүйгээ тохируулах үйл явц. Энэ
нь суралцагчийн дүнд тооцогддог байх ёсгүй (“Pedagogical tools for supporting
educational quality outcomes: exploring authentic pedagogies for monitoring &
developing educational quality”., Bill Boyle., 2017., University of Manchester).
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
6
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
7
•	 Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн бодит түвшинг тодорхойлж,
сургалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх боломж бүрдэх;
•	 Суралцагчийн ахиц өөрчлөлт, сурлагын амжилтыг тооцох, хэмжих боломж бүрдэх;
•	 Үнэлгээний шалгуур боловсруулах нь суралцагчийн сурлагын амжилтыг үнэлж,
дүгнэх ижил хэмжүүрийг тодорхой, ил тод болгох;
•	 Үнэлгээг зөв, бодитой хийх боломж бүрдэх;
•	 Суралцагчийн суралцахуйн давуу, сул тал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар
мэдээллийн сан үүсэх;
•	 Суралцахуйг дэмжих арга зүйг төлөвлөх, хэрэгжүүлэх, сайжруулах боломжийг
бүрдүүлэх;
•	 Суралцагчийн мэдлэг, чадварыг зөвхөн шалгалтаар биш үнэлгээний бусад хэлбэр
ашиглан үнэлж дүгнүүлэх боломжийг бүрдүүлэх;
•	 Суралцагчийг ижил шалгуураар үнэлж, тэдний ахиц амжилт, өөрчлөлтийг хянах
боломж олгох;
Суралцагчийн үнэлгээ гэдэгт сурлагын амжилтын түвшинг тогтоох, мэдлэг,
чадвар, хандлага төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг бодитой үнэлэх, тэдэнд тулгарч буй
бэрхшээлийг илрүүлж дэмжлэг үзүүлэх, урамшуулах үйл явцыг ойлгоно.
Шалгуурт суурилсан үнэлгээ гэдэгт суралцагчийн гүйцэтгэлийг бусад суралцагчтай
бус зөвхөн үнэлгээний шалгууртай харьцуулж үнэлж, дүгнэх үйл явцыг ойлгоно.
ХОЁР. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН 	 	
	ҮНЭЛГЭЭ
ҮНЭЛГЭЭ ГЭЖ ВЭ?
ШАЛГУУРТ СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
АЧ ХОЛБОГДОЛ
АЧ ХОЛБОГДОЛ
Суралцагчийн үнэлгээ нь тухайн сургалтын хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл
зохих мэдлэг, чадвар, хандлага төлөвшил буюу хүрэх үр дүнг тодорхойлсон
“шалгуур”-т суурилсан байна.
Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилт,
түүний тайлбар, тодруулга хэсэгт суралцагчийн
мэдлэг, чадвар, хандлага, тэдгээрийг тодорхойлох
шалгуурыг судлагдахуун бүрээр тодорхойлсон.
ҮНЭЛГЭЭНИЙ
ШАЛГУУРЫГ ХЭРХЭН
БОЛОВСРУУЛАХ ВЭ?
/Жишээ нь: “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн “Байгалийн
ухаан”-ы үнэлгээний шалгуур /хуудас 76-78/-т үндэслэн судлагдахуун, анги,
агуулга, бүлэг сэдэв бүрийн үнэлгээний шалгуурыг сургууль, заах аргын
нэгдлээр хэлэлцэн боловсруулж, мөрдөнө.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
8
Үнэлгээний шалгуур боловсруулахад дараах асуудалд анхаарна:
Үнэлгээний шалгуур боловсруулахад ашиглаж болох загварыг дараах
хүснэгтэд үзүүлэв.
Үнэлгээний шалгуур, үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулж суралцагч, эцэг
эх, асран хамгаалагчдад ойлгомжтой байдлаар хүргэх нь зүйтэй. Тухайлбал
тухайн хичээлийн жил, улирал, бүлэг сэдвийн хүрээнд хүрэх үр дүнгийн
үнэлгээг хэзээ, ямар арга хэлбэр, шалгуураар үнэлэх талаарх мэдээллийг
суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан танилцуулж байх нь дараах
ач холбогдолтой (Хавсралт 2.1-2.7-оос үзнэ үү):
•	Үнэлгээний шалгуур нь сургалтын хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, хүрэх
үр дүнг хэмжиж илрүүлэх боломжтой, хэт олон биш, оновчтой байх;
•	Үнэлгээний шалгуур нь тодорхой, хэмжигдэхүйц байх;
•	Суралцагчийн боловсролын түвшин, хөгжлийн ялгаатай байдлыг
харгалзан үзэх;
•	Судлагдахууны онцлогийг харгалзан үзэх;
•	Суралцагчийн судалж буй сургалтын хөтөлбөр /ганцаарчилсан, тусгай/-т
үндэслэн үнэлгээний шалгуурыг боловсруулах;
•	Тухайн ангид судалсан бүлэг сэдвийн хүрээн дэх суралцахуйн зорилт,
түүнд хүрсэн эсэхийг илрүүлэх шалгуурыг баримжаалах;
•	Судлагдахуун бүрийн үнэлгээний зорилтыг сургалтын хөтөлбөрийн
үнэлгээний зорилтын нэршил, томьёололоор тодорхойлох;
•	Ямар хичээл, бүлэг сэдэв, хэлбэрээр хэзээ, хэрхэн үнэлэх нь тодорхой,
нээлттэй болох;
•	Үнэлгээний шалгуур нь ил тод, нээлттэй болох;
•	Суралцагчийн суралцах хүсэл сонирхол, идэвх зүтгэл, эрмэлзлийг
нэмэгдүүлэх;
•	Үнэлгээ болон үнэлж дүгнэх үйл ажиллагааны талаарх суралцагч, эцэг
эх, асран хамгаалагчийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх;
•	Эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ дэмжих, сургууль, багштай
хамтран ажиллах идэвх, оролцоог нэмэгдүүлэх;
Агуулга Бүлэг сэдэв
Үнэлгээний зорилт
Мэдлэг, ойлголт Чадвар Хандлага төлөвшил
Хүснэгт 1. Үнэлгээний шалгуур боловсруулах загвар
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
9
2.1 СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГА ТӨЛӨВШЛИЙН 	 	
ҮНЭЛГЭЭ
Сургуульд суурилсан үнэлгээний дараах
төрлийг суралцагчийн үнэлгээнд хэрэглэнэ:
•	 сургалтын өмнө тухайн сэдвийн хүрээнд
өмнөх ойлголт, төсөөллийг тандах зорилго
бүхий оношлох үнэлгээ;
•	 сургалтын явцад суралцахуйн үйл
ажиллагааг дэмжих, урамшуулах, тухайн
нөхцөл байдлыг илрүүлж хариу мэдээлэл
өгөх зорилго бүхий явцын үнэлгээ;
•	 сургалтын дараа үнэлгээний шалгуурт
хүрсэн байдлыг тогтоож, цаашид анхаарах
зүйлийг тодорхойлох зорилго бүхий үр
дүнгийн үнэлгээ;
Үнэлгээний дээр дурдсан төрлийг зорилгын дагуу хэрэгжүүлэх нь
“суралцахуй”-г дэмжих, сургалтыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх хөшүүрэг
болно. Дараагийн хэсэгт сургуульд суурилсан үнэлгээний төрлүүдийн талаар
товч танилцуулъя.
Иймд оношлох үнэлгээг багш, сургуулийн зүгээс урьдчилан төлөвлөсний
дагуу оновчтой арга хэлбэрээр хийж хэвших нь чухал юм.
Оношлох үнэлгээний үр дүнг багш анги, бүлгээр, сургууль анги,
судлагдахуун, боловсролын түвшин бүрээр нэгтгэн тодорхой хугацааны дараа
ажлын үр дүн, суралцагчийн сурлагын амжилт, ахиц, өөрчлөлтийг тооцоход
хэрэглэж болно. Иймээс оношлох үнэлгээний үр дүнг багшийн журналд
тэмдэглэхгүй, үр дүнгийн үнэлгээнд ашиглахгүй.
Хичээлийн жил, хагас жил, улирлын эхэнд, бүлэг
сэдэв эхлэхийн өмнө тухайн агуулгын хүрээнд
суралцагчийн юуг мэддэг, чаддаг, юуг мэдэхгүй,
чадахгүй, ямар ойлголт, төсөөлөл, хандлага
төлөвшилтэй байна вэ? гэдгийг мэдэх хэрэгцээ
үүсдэг.
Оношлох үнэлгээ хийснээр тухайн анги,
суралцагчийн ялгаатай байдлыг харгалзан
сургалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн
зохион байгуулах суурь мэдээлэлтэй болно.
Оношлох үнэлгээг хэн, хэзээ, хэрхэн хийх вэ?
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
10
Явцын үнэлгээг хэн, хэзээ, хэрхэн хийх вэ?
Явцын үнэлгээг хичээл, сургалтын явцад тогтмол хийх бөгөөд суралцах
үйл хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл авч багшлах үйлд тохируулга
хийх, суралцагчийн хэрэгцээнд нийцсэн санал зөвлөгөө өгөх, багш, суралцагч
хамтран хэрэгжүүлэх үйл явц гэж ойлгоно.
Явцын үнэлгээний арга хэрэгслийг хичээлийн явцад хэрхэн хэрэглэхээ
төлөвлөх нь зүйтэй юм. Тухайлбал,
Явцын үнэлгээг хичээл,
сургалтын явцад суралцах
үйлийн талаарх мэдээллийг
цуглуулж, тэдэнд хариу
мэдээлэл өгөхдөө төрөл
бүрийн арга хэрэгслийг
ашигладаг. Ингэснээр багшлах
үйлдээ тохируулга хийх,
суралцагчийн хэрэгцээнд
тулгуурласан санал зөвлөгөө
/feedback, comment/ өгөх,
чиглүүлэх боломж бүрдэнэ.
Хариу мэдээлэл, санал зөвлөгөө
Явцын үнэлгээг үр дүнтэй хэрэгжүүлэх нь дараах ач холбогдолтой:
•	Суралцахуйн зорилтыг суралцагчдад урьдчилан таниулж ойлгуулах;
•	Суралцагч юу мэдэж, чадаж байгааг тодорхойлох;
•	Суралцагчийн ахиц дэвшлийг хянах, урамшуулах, өөртөө итгэх итгэл,
оролцоог дэмжих;
•	Суралцагч бие даан эсхүл багшийн тусламжтай юу хийж чадах вэ?
гэдгийг тодорхойлох;
•	Суралцагч хэрхэн сайн суралцах, амжилтаа ахиулахын тулд цаашид
юунд анхаарах шаардлагатайг мэдэх;
•	Суралцагчийн ялгаатай түвшин, гүйцэтгэлийг харгалзан тэдгээрт
тохирсон арга зүй сонгох боломж олгох;
•	Суралцагч өөрийгөө болон найз нөхдөө үнэлэх арга барил эзэмших;
•	Асуулт тавих /хаалттай, нээлттэй/: Нээлттэй асуултыг асуудлын мөн
чанар, учир шалтгааныг тайлбарлах, ойлголтыг илрүүлэх зорилгоор
хэрэглэнэ. Хаалттай асуултыг суралцагчийн ойлголтыг богино хугацаанд
тодорхойлох зорилгоор хэрэглэнэ. Хичээлийн аль үе шатанд ямар асуулт
тавихыг төлөвлөх хэрэгтэй;
•	Дохио /гэрлэн дохио, цагаан самбар, хуруу, дүрс, карт гэх мэт/ хэрэглэх:
Богино хугацаанд нийт суралцагчийн ойлголтыг хянах, дэмжлэг, тусламж
шаардлагатай суралцагчийг тодорхойлох зорилгоор хэрэглэнэ;
•	Ярих боломж олгох: Багаар хамтран ажиллах, хэлэлцүүлэг зохион
байгуулах явцад давамгайлдаг болон дуугүй, чимээгүй байдаг
суралцагчдын оролцоог зохицуулах зорилгоор хэрэглэнэ;
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
11
ойлгосноо асуухгүй байх зэргээр суралцахуйд сөрөг нөлөөтэй.
Иймд суралцагчийг бодит байдал дээр хэрхэн суралцаж байгаа, ямар
бэрхшээл тулгараад, ямар хэрэгцээ үүсээд байгааг багш мэдэх боломжгүй
болно. Өөрөөр хэлбэл, багш арга зүйгээ хүүхдийн хэрэгцээнд тохируулах бодит
мэдээлэлгүй болно гэсэн үг.
Явцын үнэлгээг багшийн журналд заавал
тэмдэглэх шаардлагагүй. Шаардлагатай гэж
үзвэл сургууль, ЗАН-ээр хэлэлцэж, сургалтын
менежер баталгаажуулсан тэмдэглэгээг багшийн
журналын ирцийн бүртгэл хэсэгт тэмдэглэж
болно.
Явцын үнэлгээний үр дүнд суралцагч тухайн сэдвийн
хүрээнд “Би юуг мэдэж, чадаж байна вэ?, цаашид юуг бие
дааж эсвэл багшийн тусламжтайгаар сурах ёстой вэ?”, илүү
сайн суралцах, амжилтаа ахиулахын тулд юуг анхаарах
хэрэгтэй вэ?” гэдгээ ойлгож, мэдэх болно.
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГ
БАГШИЙН ЖУРНАЛД
ТЭМДЭГЛЭХ ҮҮ?
•	Өөрийгөө болон бусдыг үнэлэх: Бодол санаагаа найзтайгаа ярилцах, баг,
бүлгээр хамтран ярилцах, харилцан бие биенийхээ гүйцэтгэлийг үнэлэх,
асуулт боловсруулах, даалгаврыг үнэлэх онооны схем боловсруулах
зэрэг үйл явц хамаарна. Өөрийгөө болон бусдыг үнэлэх явцад
суралцагчийн алдаатай ойлголт найз нөхдийнх нь тусламжтайгаар зөв
болох, эсвэл бусдад тайлбарлах явцад илүү тодорхой болох зэргээр
мэдлэг, ойлголт, чадварт нь ахиц гарах боломжтой;
•	Хичээлийн төгсгөлд хариу мэдээлэл авах: Хичээлийн дараа суралцагч
амаар болон бичгээр өөрийн сурч мэдсэн болон ойлгоогүй, тодруулах
шаардлагатай зүйлээ илэрхийлэх;
•	Бичгээр санал зөвлөгөө өгөх: Суралцагчийн дэвтрийг шалгаж алдаатай,
буруу ойлголтыг залруулахад чиглэсэн санал, зөвлөмж өгөх, тодорхой
ажил гүйцэтгэсний дараа өөрийн болон бусад суралцагчийн ажлыг
шалгаж эерэг 2 санал буюу од, сайжруулах тодорхой 1 зүйл буюу хүсэл
бичих;
Явцын үнэлгээг үр дүнгийн үнэлгээнд
хэрэглэхгүй. Учир нь явцын үнэлгээг “үр дүнгийн
үнэлгээ”-нд хэрэглэх нь суралцагч алдаа гаргахаас
эмээж бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхгүй
байх, суралцах үйлд идэвхтэй оролцохгүй, дутуу
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГ ҮР
ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭНД
ХЭРЭГЛЭХ ҮҮ?
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
12
Үр дүнгийн үнэлгээг хэн, хэзээ, хэрхэн хийх вэ?
Үнэлгээ бол цаашид дүн тавихын төлөө бус
суралцагчийнмэдлэг,чадварынтүвшингбодитой
тогтоох, түүнд үндэслэн суралцагч юу мэдэж,
чадаж байгаа, юуг мэдэхгүй, чадахгүй байгаа,
ямар дэмжлэг хэрэгтэй талаар суралцагч, эцэг
эх, асран хамгаалагчдад үнэн зөв мэдээлэх,
улмаар суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага
төлөвшилд ахиц гаргахад чиглэнэ.
Үр дүнгийн үнэлгээ нь суралцагчийн тухайн хичээлийн жил, хагас жил,
бүлэг сэдвийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг тогтоох, хандлага
төлөвшилд үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ.
“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын
үнэлгээний журам”-аар үр дүнгийн үнэлгээний гүйцэтгэлийн хувьд үндэслэн
суралцагчийг 8 түвшнээр үнэлэхийн зэрэгцээ тухайн түвшинд үнэлэгдсэн
суралцагч юуг мэдэж, юуг чадаж байгааг илэрхийлэх түвшний шалгуур /
тодорхойлогч/-ийг тодорхойлсон. Энэхүү шалгуур /тодорхойлогч/ нь хэддүгээр
анги, ямар хичээл байхаас үл хамаарах тул судлагдахууны онцлогт нийцүүлэн
авч үзнэ.
Энэ нь үр дүнгийн үнэлгээг үр дүнтэй зохион байгуулах, үнэлгээний үр
дүнд үндэслэн дараа дараагийн үйл ажиллагаанд анхаарах асуудал тодорхой
болоход ач холбогдолтой юм.
Сургалтын явцад сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, суралцагчдад
дэмжлэг туслалцаа өгөх, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн сурлагын
амжилтын талаарх тодорхой мэдээлэл өгөх, багш өөрийн ажлын үр дүнг тооцох
зэрэг хэрэгцээ шаардлага үүсдэг. Үүний тулд суралцагчийг хэн нэгэнтэй бус
шалгууртай харьцуулан үнэлэх, тухайлбал, “D” авсан гэдэг нь чухал биш ямар
түвшинд сурснаа мэдэх, өөрөөр хэлбэл юу мэдэх, чадахаас юуг нь мэдэж,
чадаж байна вэ? гэдгээ ойлгох нь чухал юм.
Үр дүнгийн үнэлгээг багш бүлэг сэдвээр, хагас болон жилийн эцэст хийнэ. Үр
дүнгийн үнэлгээг хийхдээ:
•	сургууль, заах аргын нэгдлээр хэлэлцэж боловсруулсан үнэлгээний
шалгуурт үндэслэн үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө буюу блюпринт
боловсруулна.
•	үнэлгээний даалгаврыг үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө
/блюпринт/-нд үндэслэн багш, ЗАН, сургуулийн захиргаа /үнэлгээ хийх
субьект/ хариуцан боловсруулна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
13
Үр дүнгийн үнэлгээ хийхэд юуг анхаарах вэ?
Үнэлгээний шалгуур, даалгаврыг 8 түвшин
бүрт харгалзуулан боловсруулах шаардлагагүй.
Багш хичээлийн жил, улирлын эхэнд бүлэг сэдэв
бүрээр хүрэх үр дүн буюу суралцагчийн эзэмших
мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг үнэлэх
шалгуурыг сургалтын хөтөлбөр, суралцахуйн
удирдамжид тулгуурлан боловсруулсан байна.
Үр дүнгийн үнэлгээг боловсролын түвшин, судлагдахууны онцлогоос
хамаарчганцаарчилсанболонбагийнзохионбайгуулалттайгаарзөвхөнбичгийн
шалгалтын хэлбэрт баригдахгүй аман шалгалт, бие даалт, судалгааны ажил,
туршилт сорил гүйцэтгэх гэх мэт хэлбэрээр хийх боломжтой юм. Тухайлбал,
биеийн тамирын хичээлийн даалгаварт биечлэн хийж гүйцэтгэх, сорил, дизайн
технологийн хичээлд төсөлт ажил, бүтээл, нийгмийн ухааны хичээлд эссэ
бичих, ярилцлага, хэлэлцүүлгийн хэлбэр түлхүү байж болох юм.
Эдгээр нь суралцагчийн асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах,
өөрийгөө илэрхийлэх, бие даах болон хамтран ажиллах зэрэг чадварыг
хөгжүүлэхэд дэмжлэг болох юм. Ингэснээр суралцагчдын шалгалтын айдсыг
багасгах, мэдлэг, чадвараа төрөл бүрийн хэлбэрээр үнэлж дүгнүүлэх
боломжийг бий болгох сайн талтай юм.
Үнэлгээний шалгуурыг хангаж буй эсэхийг үр дүнгийн үнэлгээгээр
тодорхойлно. Үнэлгээ хийх хугацаа, арга хэлбэрээс үл хамаарч үр дүнгийн
үнэлгээний гүйцэтгэлийн хувь нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг,
чадварын түвшинг илэрхийлнэ. Энэ нь суралцагч тухайн түвшний шалгуурыг
хангаж байна гэсэн үг юм.
Үр дүнгийн үнэлгээний
8 түвшин бүрт
харгалзах үнэлгээний
шалгуур, даалгавар
боловсруулах уу?
Тодорхой зорилгын хүрээнд буюу бүлэг сэдэв, хагас болон жилийн эцсийн үр дүнгийн
үнэлгээг блюпринтийн дагуу боловсруулсан шалгалтын материал /сорил, даалгавар,
бие даалт, биечлэн гүйцэтгэх даалгавар, бүтээл, судалгаа, тайлан гэх мэт/-аар үнэлж,
дүгнэхэд гарч буй үр дүн буюу гүйцэтгэлийн хувь нь тухайн суралцагчийн эзэмшсэн
мэдлэг, чадварын түвшинг тодорхойлно. Энэ нь суралцагч тухайн түвшний шалгуурыг
хангаж буй эсэхийг хянахад дэмжлэг болно.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
14
Үр дүнгийн үнэлгээнд анхаарах асуудал:
Үр дүнгийн үнэлгээг хэрхэн тэмдэглэх вэ?
•	Үнэлгээний хэлбэрт тохирсон дүгнэх аргачлалыг тодорхой боловсруулж
суралцагчдад нээлттэй танилцуулсан байх /Хавсралт 2-оос загвар
жишээг харах/;
•	Үнэлгээний шалгуурыг илрүүлэхүйц үнэлгээний хэрэгсэл бүрдүүлэх
/Үнэлгээний хэрэгсэл: Жишиг даалгавар, сорил туршилт, бүтээлийн
жагсаалт, ажлын хуудас гэх мэт/;
•	Үр дүнгийн үнэлгээний гүйцэтгэлийн хувийг нэгжийн орноор тоймлоно.
Тухайлбал, 75.5-75.9-ийг 76, 75.0-75.4-ийг 75 гэх мэт/;
•	I-II ангид үр дүнгийн үнэлгээ хийгдэхгүй бөгөөд суралцагчийн хувийн
хэрэгт зөвхөн тодорхойлолт бичигдэнэ;
•	Бүлэг сэдэв, хагас жил болон жилийн эцсийн үнэлгээг тухайн хугацаанд
судалсан агуулгыг бүрэн хамруулан хичээл заадаг багш хийж журналд
холбогдох зааврын дагуу тэмдэглэх /шалгалттай болон шалгалтгүй
хичээлийн хувьд/;
•	Жилийн эцсийн болон шалгалтын үнэлгээг боловсролын мэдээллийн
системд оруулах;
•	бүлэг сэдвийн нэр, үнэлгээ хийсэн сар, өдөр, үнэлгээний шалгуурыг
бичих;
•	тухайн бүлэг сэдвээр суралцагч бүрийн үнэлгээ /хувь/-г багшийн
журналын “Үнэлгээ 1” хэсгийн 1-р баганад бичих; /зураг-1/
•	үнэлгээний үр дүнд үндэслэн цаашид анхаарах зүйлсийн талаар
“Багшийн дүгнэлт” хэсэгт товч дүгнэн бичих; /зураг-2/
Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цаг, сургууль зохицуулах цагийн
хүрээнд суралцагчийн хандлага төлөвшилд гарсан өөрчлөлтийн талаарх
тэмдэглэл, хичээл заадаг багшийн дүгнэлт зэрэг нь хувийн хэргийн
“суралцагчийн хандлага төлөвшлийн тодорхойлолт” хэсэгт тодорхойлолт
бичих баримт нотолгоо, үндэслэл болно.
Багшийн журналын “Үнэлгээ 1” хэсэг:
Багш тухайн бүлэг сэдвийн үр дүнгийн үнэлгээний дараа үнэлгээний
шалгуурыг хэрхэн хангасан, юуг дутуу ойлгосон, цаашид юунд анхаарах талаар
суралцагчдад мэдээлэл өгч байх нь зүйтэй.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
15
Суралцагчийн амжилтаа ахиулах боломжийг дэмжих зорилгоор багш
өөрийн арга зүйн цагт багтаан суралцагчидтай ажиллах, дэмжлэг үзүүлэх,
хөгжүүлэх, үнэлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж болно. Жишээ нь:
Тухайн бүлэг сэдвийн хүрээнд жишиг даалгаврыг гүйцэтгэх явцад суралцагчдад
тусламж, зөвлөгөө дэмжлэг өгөх, үнэлгээ хийх хуваарийг 7 хоногийн ажлын
цагийн төлөвлөлтөд дараах байдлаар тусгаж болох юм.
Суралцагч тухайн бүлэг сэдвийн үнэлгээний үр дүнд үндэслэн дутуу
ойлгосноо гүйцээж, амжилтаа ахиулж болох бөгөөд үнэлгээ /хувь/-г багшийн
журналын “Үнэлгээ 1” хэсгийн 2-р баганад дараах байдлаар бичнэ.
Зураг-1
Зураг-2
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
16
Тайлбар: 7 хоногт хэдэн удаа хэдэн минутаар байх нь зөвхөн багшийн төлөвлөлт байна.
Багш ..................... –ийн суралцагчидтай ажиллах цагийн хуваарь /загвар/
9а 9б 9в 10а
Даваа 15.30-16.00 14.00-14.30
Мягмар 14.00-14.30 15.00-15.30
Лхагва 14.00-14.30 14.30-15.00
Пүрэв 14.00-15.00
Баасан 15.30-16.00
Гараг
Анги
Суралцагчийн хандлага төлөвшлийг хэрхэн үнэлж дүгнэх вэ?
Хагас жил, жилийн эцсийн үнэлгээнд бүлэг сэдвийн үнэлгээ нөлөөлөхгүй,
харин суралцагч бие даан суралцах, тухайн агуулгаар эзэмшсэн мэдлэг,
чадварын түвшнээ тогтоох, улмаар амжилтаа ахиулж, үр дүнд хүрэхийн төлөө
суралцах боломжийг дэмжихэд чиглэнэ.
Хагас жил, жилийн эцсийн үнэлгээ болон анги дэвших, улсын шалгалтын
үнэлгээ /хувь, түвшин/-г багшийн журналын “Үнэлгээ 2” хэсэгт тэмдэглэнэ.
Зураг-3
•	 Суралцагчид ямар төрлийн хичээлийг илүү сонирхон судалж, оролцож байгааг
тодорхойлох, улмаар цаашид суралцах чиглэл, зорилго, ажил мэргэжлийн чиг
баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
•	 Багш нарын “суралцагчийн хандлага төлөвшил”-ийг үнэлж дүгнэх арга, туршлага
нэмэгдэх;
Хандлага төлөвшлийн үнэлгээ гэдэгт суралцагчийн хичээл, үйл ажиллагаанд
бүтээлч, идэвх сонирхолтойгоор оролцох, хандах байдал, түүний хүмүүжил, итгэл
үнэмшил, дадал хэвшил зэргийг үнэлж дүгнэх үйл явцыг ойлгоно.
ХАНДЛАГА ТӨЛӨВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
АЧ ХОЛБОГДОЛ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
17
Хандлага гэдэг нь тухайн хүний байр байдал,
аливаа зүйлд хандах хандлагын илэрхийлэл юм.
Сургалтын цөм хөтөлбөрт аливаа юмс үзэгдэл,
асуудлыг судлахад тэдний сонирхол, идэвх
зүтгэл, эрмэлзэл, бүтээлч байдал, оролцоо,
санаачлагатай байдлыг ажиглах замаар
суралцагчдын хандлагыг үнэлэх боломжийг
бүрдүүлсэн.
Харин “төлөвшил” гэдгийг “Боловсролын тухай” хуулийн 3.1.11 заалтад
“суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогц” гэж тодорхойлсон байдаг.
Иймд зөвхөн хандлага эсвэл төлөвшлийг үнэлэх нь оновчгүй тул цаашид
хандлага төлөвшлийг хамтад нь үнэлж дүгнэнэ.
ХАНДЛАГА УУ,
ТӨЛӨВШИЛ ҮҮ?
Харвардын их сургуулийн нэгэн
судалгааны тайланд дурдсан “Аливаа
хувь хүний амжилтын 85% нь хандлага
төлөвшил, уян хатан чадваруудаас, зөвхөн
15% нь мэдлэг, чадвараас шалтгаалдаг”
гэсэн дүгнэлтээс харвал суралцагчийн
хандлага төлөвшлийг үнэлж дүгнэх нь
тэдний амжилтад чухал нөлөөтэй байна.
Бид тодорхойгүй нийгэмд амьдрах тодорхой чадвар бүхий иргэдийг
бэлтгэхээр зорьж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн боловсрол, судалгааны
байгууллагаас XXI зууны суралцагчийн эзэмшвэл зохих чадварыг судалж
тогтоосон, дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хөгжлийн
чиг хандлагаа болгож байна. Манай орны хувьд тогтвортой хөгжил болон XXI
зууны суралцагчийн чадварыг хөгжүүлэх үзэл санааг боловсролын түвшин
бүрийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхэлсэн. Иймд боловсролын
үнэлгээний чиг хандлагад суралцагчийн чадвар, хандлага төлөвшлийг үнэлж
дүгнэх асуудал чухал байр суурь эзэлж байна.
Суралцагчийнхандлагатөлөвшлийгүнэлждүгнэхасуудлыгөмнөньхэрэгжиж
байсан үнэлгээний журмуудад “төлөвшлийг үнэлэх, хандлагыг үнэлэх” гэх
зэргээр тусгасан боловч хэрхэн үнэлж дүгнэх нь тодорхой бус, шалгуургүй тул
хэрэгжүүлэх явцад мэдлэгийг үнэлэхэд түлхүү анхаарч ирсэн.
Сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилт болон журмын 3.18
заалтад шалгуурыг тодорхой болгож өгснөөр сургууль, багшийн зүгээс хичээл,
сургалтыг дэмжих үйл ажиллагаа /иргэний боловсрол, хичээлээс гадуурх үйл
ажиллагаа/-ны явцад суралцагчийн хандлага төлөвшлийг /21 дүгээр зууны
суралцагчийн чадвар, тогтвортой хөгжлийн боловсрол/ үнэлж дүгнэх бүрэн
боломжтой болсон.
СУРАЛЦАГЧИЙН
ХАНДЛАГА ТӨЛӨВШЛИЙГ
ЯАГААД ҮНЭЛЭХ
ХЭРЭГТЭЙ ВЭ?
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
18
№
Суралцагчийновогнэр
Хандлага төлөвшлийн үнэлгээний шалгуур
Саналдүгнэлт,тайлбар
Саналбодлооилэрхийлэх,бусдыгхүндэтгэн
харилцах,зөрчил,маргааныгэвзүйгээр
шийдвэрлэхбайдал;
Биедаансурахаргабарил,бусадтай
хамтранажиллах;
Шинжлэнсудлаххүсэлэрмэлзэл,сонирхол,
оролцоо;
Соёл,уламжлалаадээдлэх,асуудал
шийдвэрлэхчадвар,бүтээлч,ажилхэрэгч
байдал;
Хувийнболонорчныэрүүлахуй,аюулгүй
амьдрах,байгальтайхарьцах,хамгаалах,
нийгмийнхарилцаандоролцоххандлагад
гарчбуйөөрчлөлт;
Шинэорчин,харилцаанддасанзохицох
чадвартгарчбуйөөрчлөлт
1 Сурагч 1
2 Сурагч 2
3 Сурагч 3
... ...
•	Хандлага төлөвшлийг үнэлж дүгнэх шалгуурыг хичээл, сургалтыг дэмжих
үйл ажиллагааны онцлогийг харгалзан сургалтын хөтөлбөр, журмын 3.18
заалтад баримжаалан гаргах /хавсралт 3.1-ээс загвар жишээг харах/;
•	Суралцагчийг хандлага төлөвшлийн үнэлгээний шалгуурын дагуу
иргэний боловсрол болон анги, клуб, дугуйлан, сурагчдын зөвлөл,
сургуулийн үйл ажиллагааны үед хичээл заадаг болон анги удирдсан
багш ажиглалтын тэмдэглэл хөтлөх, өөрийн, найз нөхдийн үнэлгээ
хийх гэх мэт арга хэлбэрээр баримт нотолгоо бүрдүүлж үнэлж дүгнэх
боломжтой;
•	Суралцагчийн хандлага төлөвшлийн үнэлгээг хичээл заадаг болон
анги удирдсан багш дараах загвар аргачлалаар гарган нэгтгэж болно
/3-хангалттай, 2-боломжийн, 1-анхаарах /;
Хандлага төлөвшлийн үнэлгээнд анхаарах асуудал:
Жишээ: Хичээл заадаг багш хандлага төлөвшлийн үнэлгээг нэгтгэх
загвар хуудас
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
19
•	Хичээл заадаг багш II, IV улирлын төгсгөлд суралцагч бүрээр хандлага
төлөвшлийн талаарх санал, дүгнэлт гаргана;
•	Анги удирдсан багш хичээл заадаг багшийн гаргасан санал, дүгнэлтийг
нэгтгэн шинжилгээ хийж суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад II,
IV улирлын төгсгөлд бичгэн, аман, цахим болон бусад тохиромжтой
арга хэлбэрээр суралцагчийн хөгжлийн тодорхойлолтыг танилцуулж,
мэргэжлийн зөвлөгөө өгнө /хавсралт 3.2-аас загвар жишээг харах/;
•	Суралцагчийн хандлага төлөвшлийн үнэлгээг анги удирдсан багшийн
дэвтрийн “Суралцагчдын төлөвшил хандлагын талаарх тэмдэглэл”,
хувийн хэргийн “Суралцагчийн хандлага төлөвшлийн тодорхойлолт”
хэсэгт тус тус бичиж, боловсролын мэдээллийн санд зааврын дагуу
оруулна.
Жишээ: АУБ-ийн суралцагчийн хандлага төлөвшлийн үнэлгээг нэгтгэх
загвар хуудас
Сургуулийн нэр: Анги, бүлэг:
Нэгтгэл
Сурагчийн овог нэр:
Шалгуур үзүүлэлт
Монголхэл
Монголбичиг
Математик
Физик
Хими
Газарзүй
Биологи
...
3 2 1
1
Санал бодлоо илэрхийлэх, бусдыг
хүндэтгэн харилцах, зөрчил,
маргааныг эв зүйгээр шийдвэрлэх
байдал;
2
Бие даан сурах арга барил,
бусадтай хамтран ажиллах;
3
Шинжлэн судлах хүсэл эрмэлзэл,
сонирхол, оролцоо;
4
Соёл, уламжлалаа дээдлэх,
асуудал шийдвэрлэх чадвар,
бүтээлч, ажил хэрэгч байдал;
5
Хувийн болон орчны эрүүл ахуй,
аюулгүй амьдрах, байгальтай
харьцах, хамгаалах, нийгмийн
харилцаанд оролцох хандлагад
гарч буй өөрчлөлт;
6
Шинэ орчин, харилцаанд дасан
зохицох чадварт гарч буй
өөрчлөлт;
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
20
Хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай
суралцагчийг хэрхэн үнэлэх вэ?
Өнөөг хүртэл ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хөгжлийн
бэрхшээлтэй суралцагчийг ердийн хүүхдийн адил үнэлж, дүгнэж байсан нь
тухайн суралцагчийн хөгжлийн онцлогийг харгалзан үнэлэх, тэдний суралцах
хүсэл сонирхол, идэвх оролцоог дэмжих боломжгүй бөгөөд дараах сул талтай.
Тухайлбал,
• Ердийн сургалтын хөтөлбөр нь тухайн суралцагчдын ялгаатай байдал, 	 	
хөгжлийн онцлогийг харгалзаагүй тул тэдний хөгжлийг дэмжиж чаддаггүй;
• Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын үнэлгээ бодит бус, хийсвэр;
• Тухайн багшийн болон сургуулийн үнэлгээнд нөлөөлдөг;
Иймд суралцагчдын ялгаатай байдлыг хүндэтгэх, тэдний хөгжлийг дэмжих,
хүүхдийн эрхэд суурилсан боловсролын үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх
зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай
суралцагчдыг хэрхэн үнэлж дүгнэх асуудлыг энэхүү журамд тусгасан.
Ердийн хөтөлбөрөөр* хичээллэж байгаа сургуульд суралцдаг хөгжлийн
бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийг
ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан шалгуурын
дагуу явцын үнэлгээгээр үнэлж, дүгнэнэ. Ингэхдээ БСШУС-ын сайдын
2018.03.29-ны өдрийн А/155 тоот тушаалаар батлагдсан ганцаарчилсан
сургалтын төлөвлөгөө боловсруулах загвар, аргачлалын дагуу сургалтын үйл
ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл тухайн суралцагчийг үнэлж
дүгнэх шалгуур үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн,
хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тулгуурлан сургуулийн комиссийн удирдлага
чиглүүлэг дор боловсруулна.
Тусгай хөтөлбөрөөр* хичээллэж байгаа сургуульд суралцдаг хөгжлийн
бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийг тусгай
сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан шалгуурын дагуу явцын
үнэлгээгээр үнэлж, дүгнэнэ.
Бүлэг сэдэв, хагас жил болон жилийн эцсийн үр дүнгийн үнэлгээг
явцын үнэлгээнд үндэслэн хувиар тооцож багшийн журнал, хувийн хэрэгт
тэмдэглэнэ. Анги дэвших болон улсын шалгалтын зохион байгуулалтад тухайн
суралцагчдын судалж буй сургалтын хөтөлбөрт тохирсон шалгалтын материал
боловруулах, хөгжлийн онцлог хэрэгцээнд тохирсон орчин бүрдүүлэхэд
анхаарах хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай
суралцагчдын журнал, хувийн хэрэгт бичигдсэн хувь, түвшинг ердийн
суралцагчдын хувь, түвшинтэй адилтган үзэж болохгүй юм. Иймд ерөнхий
боловсролын сургууль, багшийн ажлыг үнэлж дүгнэх хөндлөнгийн үнэлгээ,
хяналт-шинжилгээ, шалгалт хийж буй байгууллага, албан тушаалтан нь
ганцаарчилсан болон тусгай хөтөлбөрийн үнэлгээний шалгуурыг баримтална.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
21
Хөндлөнгийн хяналт, үнэлгээг хэзээ, хэн, хэрхэн хийх вэ?
3.17. Ерөнхий боловсролын сургууль, боловсролын асуудал эрхэлсэн орон
нутгийн байгууллага багшид зөвлөн туслах зорилгоор суралцагчийн мэдлэг,
чадварын түвшинд хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ хийж болно.
Энэхүү үнэлгээ, хяналт-шинжилгээ нь тухайн байгууллагын жилийн ажлын
төлөвлөгөөнд тусгагдсан байна.
4.2. Сургууль нь энэхүү журмын 3.4-т заасан байгууллагаас баталсан
шалгуурын дагуу дараах чиглэлээр журмын 3.9-д заасан хэлбэрээс сонгож анги
дэвших шалгалтыг зохион байгуулна.
Ерөнхий боловсролын сургууль, боловсролын асуудал эрхэлсэн орон
нутгийн байгууллага багшид зөвлөн туслах зорилгоор “үнэлгээний шалгуур”-
ийн дагуу суралцагчийн мэдлэг, чадварын түвшин, хандлага төлөвшилд
хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ хийх ажлыг тухайн сургуультай
харилцан зөвшилцөж, сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байна.
Хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээний үр дүнд тулгуурлан сургууль,
багшид санал, зөвлөмжийг тогтмол хүргүүлж, үнэлгээний үр дүнгийн хэрэглээ,
эргэх холбоог бэхжүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй.
Анги дэвших шалгалт нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон
суралцагчдын мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшинг тогтоох зорилготой
ба шалгалтын үр дүнг тухайн хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг ахиулах
чиглэлээр төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд ашиглана.
№ Хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ
Үндэсний
түвшинд
Орон нутгийн
түвшинд
Сургуулийн
түвшинд
1 “Чанарын үнэлгээ”-ний судалгаа 3-4 сар
2 Улсын шалгалт 5-6 сар
3 Анги дэвших шалгалт 5-6 сар
4
Зөвлөн туслах үйл ажиллагаа /хугацааг
урьдчилан тогтоож тухайн сургуулийн
жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан
байх/
*
5
Хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ/
сургууль жилийн ажлын төлөвлөгөөнд
тусгасан байх/
*
...
2.2 АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
22
Боловсролын
түвшин
Анги
Шалгалтын
тоо
Шалгалтын чиглэл
Бага
боловсрол
III 1
•	 Нэгдмэл агуулга/III ангийн хөтөлбөрийн
агуулгаар/
IV 2
• Сургууль сонгох 1 хичээл
• Нэгдмэл агуулга
/шалгалттай хичээлээс бусад/
Боловсролын
түвшин
Анги
Шалгалтын
тоо
Шалгалтын чиглэл
Суурь
боловсрол
VI 3
•	 Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/
•	 Математик
•	 Сургууль сонгох 1 хичээл
VII 3
•	 Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/
•	 Математик
•	 Сургууль сонгох 1 хичээл /шалгалтгүй хичээлээс/
VIII 3
•	 Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/
•	 Математик
•	 Сургууль сонгох 1 хичээл /шалгалтгүй хичээлээс/
Бүрэн дунд
боловсрол
Х 3
•	 Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/
•	 Математик
•	 Суралцагч сонгох 1 хичээл /хими, биологи, физик,
газар зүй, нийгмийн ухаан, түүх, англи хэл, орос
хэл хичээлээс/
ХI 3
•	 Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/
•	 Математик
•	 Сонгох хичээл /хими, биологи, физик, газар зүй,
нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл хичээлээс/
•	Суурь, бүрэн дунд боловсролын түвшинд сургууль сонгох хичээл нь
тухайн хичээлийн жилд судалсан хичээлүүдээс сонгон авч сургалтын
хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх зорилготой байна. Сургууль сонгох
хичээлийг сургуулийн хэмжээнд шалгалт зохион байгуулах комиссын
хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд захирлын тушаалаар
баталгаажуулна.
•	Бага боловсролын III, IV ангид нэгдмэл агуулгаар шалгалт авахдаа
тухайн ангид судалсан хичээлүүдээр блюпринтийг боловсруулах бөгөөд
энэ ажлыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага
хариуцна. Ингэхдээ тухайн ангид суралцаж буй хүүхдийн нас, сэтгэхүйн
онцлог болон шалгалт үргэлжлэх хугацааг сайтар тооцсон байна.
•	IV ангийн хувьд сургууль сонгох 1 хичээлийг бага боловсролын
хөтөлбөртэй уялдуулан тухайн насны хүүхдийн эзэмших ерөнхий болон
тусгай чадваруудыг илрүүлэхүйц хичээл байхаас гадна хөтөлбөрийн
хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж сургалтын чанарыг
сайжруулахаар зорьсон нэг хичээл байна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
23
•	Харин суралцагч өөрөө сонгох шалгалтыг дараах загвар хүснэгтийн
дагуу судалгаа авч баталгаажилтыг хийсний үндсэн дээр шалгалтын
материалыг боловсруулна.
Анги дэвших шалгалтын блюпринтийг 21 аймагт боловсрол, соёл, урлагийн
газар, Улаанбаатар хотод нийслэлийн боловсролын газар тус тус хариуцан
боловсруулна. Блюпринт гэдэг нь үнэлгээ хийх нарийвчилсан төлөвлөгөө
бөгөөд тест, даалгаврын оноо болон хэлбэрээс үл хамааран тогтвортой
байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Тухайн нэг хичээлийн хувьд
сургалтын нийт цагаар үзсэн бүх агуулгыг бүрэн шалгах боломжгүй учраас
бидэнд блюпринт боловсруулах шаардлага гарна. Блюпринт боловсруулахын
тулд бид сургалтын хөтөлбөр дэх үнэлгээний зорилт, түүнд харгалзах шалгуурт
баримжаалан мэдлэг, ойлголт, чадвар, хэрэглээ гэсэн 3 зорилтын хүрээнд
даалгаврыг боловсруулах, түүнд харгалзах мэдлэг, чадварыг баримжаалдаг
байх шаардлагатай юм.
Үнэлгээний зорилтод тулгуурлан боловсруулсан блюпринт нь дараах үүрэгтэй:
4.3. Журмын 3.4-т заасан байгууллагаас баталсан шалгуур болон “анги
дэвших шалгалтын блюпринт” /цаашид блюпринт гэх/, шалгалт зохион
байгуулах нэгдсэн удирдамж, шалгалтын үр дүнд шинжилгээ хийх маягт,
зөвлөмжийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага жил
бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор ерөнхий боловсролын сургуульд
хүргүүлнэ.
№
Суралцагчийн
нэр
Хичээлийн нэр
Англи
хэл
Оросхэл
Хими
Биологи
Физик
Газар
зүй
Түүх
Биеийн
тамир
Дуу
хөгжим
...
1 Б.Амарсайхан 1
2 С.Бат 1
3 Д.Гэрэл 1
4 ...
Нийт 1 0 0 1 0 1 0 0 0 0
•	Даалгавар нь үнэлгээний зорилтын ямар түвшинд хамрагдах болохыг
зааж өгч байгаа нь мэдлэг ойлголт, чадвар, хэрэглээний түвшний алийг
үнэлэхэд чиглэж байгаад баримжаа болж өгөх;
•	Тухайн бичгийн шалгалтын даалгавраар ямар зорилготой шалгалт
явуулах гэж байгааг тодорхойлох нөхцөл болох;
•	Үнэлгээний зорилт тус бүрт харгалзах даалгаврын тоог тогтоосноор
даалгавар нормаль (хэвийн) тархалттай эсэхийг хянан үзэхэд дөхөм
болох;
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
24
Анги дэвших шалгалтын блюпринтийг 4.1 дэх хавсралтад заасан загварын
дагуу боловсруулна.
Тухайн нэг хичээлийн хөтөлбөрийн агуулга, үнэлгээний зорилтод нийцүүлэн
боловсруулсан найдвартай, тохирц сайтай даалгавруудаар сан үүсгэнэ. Тухайн
сангаас хэрэглэгч хүссэн үедээ оношлох болон үр дүнгийн үнэлгээ хийх,
өөрийн сургалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зорилгоор тогтмол
авч ашиглах боломжтойгоор нээлттэй санг үүсгэнэ.
Даалгаврын нээлттэй санг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн
байгууллагын судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд ерөнхий боловсролын
сургуулийн багш нар ашиглах боломжтойгоор үүсгэж өгнө. /Жишээлбэл:
Цахимаар, фэйсбүүк групп үүсгэх, БСУГ-ын дотоод сүлжээг ашиглах гэх мэт.../
Даалгаврын сан нь тухайн нэг хичээлийн хувьд боловсролын болон ангийн
түвшинд тохирсон, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй сургалтын цөм
хөтөлбөрийн:
1.	Агуулга
2.	 Дэд агуулга
3.	 Үнэлгээний зорилтод нийцүүлэн сонгох болон задгай хэлбэрээр
боловсруулсан даалгаврууд байна.
4.4. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь ерөнхий
боловсролын сургуулийн анги бүрийн сургалтын хөтөлбөрт хийцсэн
“Даалгаврын нээлттэй сан” бүрдүүлж, өмчийн бүх хэлбэрийн сургуульд
хүргэх, түүнийг хэрэглэх арга зүйгээр хангах ажлыг хичээлийн жилийн турш
зохион байгуулна.
Даалгаврын сангийн бүтэц нь тухайн хариуцаж буй мэргэжилтний
сонголтоор үүсэх бөгөөд багш нарт хэрэглэхэд ойлгомжтой, хялбархан,
блюпринт боловсруулах боломжтойгоор зохион байгуулагдсан байвал
зохистой. Жишээлбэл: 8 дугаар ангийн химийн хичээлийн “Бодис материалын
шинж чанар” агуулгын хүрээнд 4.2 дахь хавсралтад үзүүлсэн загварын дагуу
даалгаврын сан үүсгэж болно.
4.7.Боловсролынасуудалэрхэлсэнорон нутгийн байгууллаганьанги дэвших
шалгалтын үр дүнд шинжилгээ хийж, сургууль бүрд зөвлөмж боловсруулж, жил
бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.
•	Агуулгын хувьд тухайн агуулга дахь дэд агуулга, бүлэг сэдвүүдийг
хэдэн цаг заадаг болохыг баримжаалан даалгаврын тоог оновчтой
тодорхойлоход дэмжлэг үзүүлэх /сургалтын хөтөлбөр тус бүрт
томьёолсон агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, ай, чадвар
зэргийг “агуулга” гэж ойлгох/;
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
25
Анги дэвших шалгалтын материал болон агуулга, үнэлгээний зорилтоор
ангилсан даалгаврын дэлгэрэнгүй мэдээлэл болон үр дүнгийн мэдээллийг 4.3
а,б-д хавсралтын дагуу шалгалтын агуулга тус бүрээр мэдээллийг цуглуулан
авч нэгтгэнэ. Үр дүнд шинжилгээ хийхдээ тухайн хичээлийн хөтөлбөрт заасан
агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт тус бүрээр ерөнхий шинжилгээг хийх
бөгөөд түүнийг орон нутгийн хэмжээнд сургууль тус бүрээр задлан дүгнэлт
хийн зөвлөмжид тусгана. Мөн даалгавар тус бүрээр суралцагчдын сонгосон
буруу хариултуудад шинжилгээ хийх замаар багшийн заах арга зүйд зөвлөн
туслана. Зөвлөмж дэх үр дүнд хийсэн шинжилгээ нь орон нутгийн хэмжээнд
болон сургууль тус бүрээр гаргасан статистик мэдээлэл дээр тулгуурласан
байна.
Орон нутгийн хэмжээнд, аймгийн төвийн болон сумын төв, багийн, дүүргийн
сургууль тус бүрээр (анги тус бүрээр) даалгавар бүрийн гүйцэтгэлийн хувийг
тооцох замаар агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт бүрээр дундаж
гүйцэтгэлийн хувийг гаргана. Мөн даалгавар бүрийн буруу хариултын хувь
(хариултын хувилбарын сонголт тус бүрээр) зэргийг бичсэн мэдээллийн санг
үүсгэн түүнд тулгуурлан шинжилгээ хийж зөвлөмжийг боловсруулна. Өөрөөр
хэлбэл тухайн зөвлөмжийг багш дараа жилийн сургалтын үйл ажиллагааг
сайжруулахад ашиглаж болохуйцаар бичнэ.
Анги дэвших шалгалтын үр дүнг орон нутаг, сургуулийн түвшинд
суралцагчдын сурлагын амжилтыг нэмэгдүүлэхэд хэрэглэнэ. Шинжилгээний
дүнг илүү үр дүнтэйгээр ашиглахын тулд “Сургалтын хөтөлбөрт заасан
мэдлэг, чадварыг дутуу эзэмшсэн”, “заах ур чадвараа сайжруулах” гэх мэт
ерөнхий бичиглэлээс зайлсхийж, суралцагч ямар хичээлийн аль агуулга
/дэд агуулга/-ыг ойлгоогүй, алдаатай, буруу ташаа ойлголтыг хэрхэн залруулах
талаас нь анхаарч шинжилгээ хийнэ. Жишээлбэл “Сургалтын хөтөлбөрт заасан
5 дугаар ангийн тоо тоолол агуулгын хүрээнд эзэмшвэл зохих “нэгж квадратыг
ашиглан тооцоо хийх” чадвар нь шалгалтын дүнгээр орон нутгийн хэмжээнд
гүйцэтгэл муутай гарсан ба “тухайн нэгж хичээлийг заах цагийг нэмэгдүүлэх
талаар, эсвэл хэрхэн зааж болох талаар” дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг
өгөх хэрэгтэй юм. Тухайлбал:
1. Сургалтын хөтөлбөрийн агуулга болон түүний зохицуулалтын талаар
2. Багшийн заах аргын талаар
3. Суралцагчийн суралцахуйн талаар
4. Түүнээс бусад, сайжруулах шаардлагатай зүйлийн талаар
5. Сургуулийн удирдах ажилтан, суургалтын менежерүүдэд өгөх зөвлөмж
гэх мэтээр бүлэглэн бичиж болно.
Зөвлөмжийг бичихдээ: Шинжилгээний үр дүнд илэрсэн асуудлуудыг
сайжруулах талаас нь зөвлөмжлөн бичнэ.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
26
Улсын шалгалт нь бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм
хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын амжилтад хөндлөнгийн үнэлгээ хийхэд
чиглэх бөгөөд үр дүнг нь сурлагын амжилтыг сайжруулах суурь мэдээлэл
болгон ашиглана.
5.3 Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангийн суралцагч
дараах хичээлээр улсын шалгалт өгнө.
2.3 УЛСЫН ШАЛГАЛТ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Боловсролын
түвшин
Анги
Шалгалтын
тоо
Шалгалтын агуулга
Бага
боловсрол
V 3
1. Монгол хэл
2. Математик
3. Хүн ба байгаль
Суурь
боловсрол IX 4
1.	Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл
агуулга/
2.	Математик
3.	Сонгох шалгалт: /суралцагч аль нэгийг
сонгоно.
4.	Гадаад хэл /англи хэл, орос хэлний аль
нэгийг суралцагч сонгоно/
Бүрэн дунд
боловсрол XII 4
1.	Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл
агуулга/
2.	Математик
3.	Сонгох шалгалт /хими, биологи, физик,
газарзүй, нийгмийн ухаан, түүх аль нэгийг
сонгоно/
4.	Гадаад хэл /англи, орос хэлний аль нэгийг
суралцагч сонгоно/
Улсын шалгалтыг нэр дурдсан хичээлүүдийн хүрээнд Боловсролын
үнэлгээний байгууллагаас гаргасан блюпринтийн дагуу даалгаврын сангаас
шалгалтын сэдэв даалгаврыг татаж авна. Бүрэн дунд боловсролын түвшинд
шалгалтын агуулгыг сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд
баримжаалан боловсруулна.
5.10.4 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч шалгалт өгөх тохиолдолд тэдний
хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон шалгалтын орчин бүрдүүлэх;
•	 Байгалийн ухааны нэгдмэл агуулга
•	 Нийгмийн ухаан, түүх /нэгдмэл агуулга/
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
27
Тухайн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт
боловсрол шаардлагатай суралцагчийн хөгжлийн бэрхшээл, онцлогийг
харгалзан үзэж тусгай анги танхимд оруулан шалгалт авах, шалгалтын
материалын агуулгыг хөнгөвчлөх, даалгаврын тоог цөөлөх зэрэг арга хэмжээг
шалгалт зохион байгуулах комисс хэлэлцэж шийдвэр гаргаж баталгаажуулсан
байна.
Улсын шалгалтын үр дүнг бүх нэгжийн түвшинд суралцагчдын сурлагын
амжилтыг нэмэгдүүлэхэд хэрэглэнэ. Улсын шалгалтын тайланд үндэслэн
зохион байгуулах үйл ажиллагаа болон даалгаврын сан дахь даалгавруудыг
сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, шийдвэр гаргахад ашиглана.
Энэхүү нэгдсэн тайланд орон нутгийн хэмжээнд улсын шалгалтын комиссыг
хэзээ, хэрхэн, ямар тушаалаар байгуулсан, нэгдсэн зохион байгуулалт, үйл
ажиллагаанууд болон сургуулиудад хэрхэн зөвлөн тусласан зэрэг ажлуудын
талаар тусгахаас гадна дараах мэдээллүүдийг багтаасан байна. Үүнд:
5.14 Журмын 5.9-д заасан “Улсын шалгалтын комисс” нь улсын шалгалт
зохион байгуулсан тайланг нэгтгэн, шалгалт дуссанаас хойш 10 хоногийн
дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад
хүргүүлнэ.
•	Боловсролын түвшин, анги, шалгалтын агуулга тус бүрээр шалгалтад
хамрагдвал зохих суралцагчийн тоо болон хамрагдсан суралцагчдын
тоо;
•	Шалгалтын материалыг бэлтгэсэн тухай мэдээлэл;
•	Шалгалтын давуу болон сул талууд;
•	Шалгалт зохион байгуулахад тулгарсан бэрхшээл, шийдвэрлэсэн арга
хэмжээ;
•	Цаашид хэрхэн сайжруулах талаарх санал хүсэлт;
•	Аймгийн хэмжээний болон сургуулиудын шалгалтын агуулга тус бүрээр
гаргасан сурлагын амжилтын талаарх тоон мэдээлэл
•	Шалгалтын материал дахь агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт тус
бүрээр орон нутгийн хэмжээний болон сургууль тус бүрийн үр дүнгийн
мэдээлэл, түүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэрэг мэдээллүүдийг
багтаасан байна.
Улсын шалгалтын дүн мэдээг боловсролын салбарын мэдээллийн
системд зөвхөн хувиар бичиж оруулна. Суурь болон бүрэн дунд боловсролын
гэрчилгээнд бичих, баталгаажуулахтай холбоотой асуудлыг төрийн захиргааны
төв байгууллагаас ирүүлсэн заавар аргачлалын дагуу зохицуулна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
28
Бага, дунд боловсролын чанарын үнэлгээний судалгаа нь үндэсний түвшинд
сурлагын амжилтыг үнэлэх зорилготой. Судалгааны үр дүнг бүх нэгжийн
түвшинд суралцагчдын сурлагын амжилтыг нэмэгдүүлэхэд хэрэглэнэ.
Чанарын үнэлгээний судалгаанд хамрагдах суралцагчдаас бичгийн шалгалт
авах хичээлийг Боловсролын үнэлгээний байгууллага, Боловсролын эрдэм
шинжилгээ, арга зүйн байгууллага хамтран жил бүрийн 01 дүгээр сард багтаан
тогтооно. Мөн тухайн шалгалт авах хичээлээр даалгавар боловсруулах
агуулгын хүрээг хэлэлцэж тодорхойлсон байна.
Чанарын үнэлгээний судалгааг дараах байдлаар зохион байгуулна;
6.1 Бага, дунд боловсролын чанарын үнэлгээ нь суралцагчийн мэдлэг,
чадварын түвшинг үндэсний түвшинд тогтоох, сурлагын амжилтад нөлөөлж
буй хүчин зүйлийг судлах, боловсролын бодлогын хэрэгжилтийг үнэлэхэд
чиглэнэ.
6.5 Чанарын үнэлгээг зохион байгуулах агуулгын хүрээ, шалгуурыг
боловсролын үнэлгээний байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга
зүйн байгууллага хамтран жил бүрийн 01 дүгээр сард багтаан тогтооно.
2.4 ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Зураг-4
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
29
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
30
ГУРАВ. ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЕНЕЖМЕНТ
Аливаа өөрчлөлт, шинэчлэл бүхний цаана үргэлж сайн сайхан үр
дүнгийн хүлээлт байдаг. Энэ нь хэрэгжүүлэх арга зам, механизм буюу
хэрэгжилтийн удирдлага менежментээс шууд хамааралтай байдаг.
Суралцагчийн “суралцахуй”, багшийн “багшлахуй”-г дэмжих зорилготой,
улмаар сурлагын амжилтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болсон ерөнхий
боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний
журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутаг, сургууль, багшийн түвшинд
оролцогчдын чиг үүрэг, үнэлгээний зохион байгуулалт, хэлбэр зэрэг нь
тодорхой байх нь чухал юм.
Суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээг үнэн, бодит хэрнээ багш,
ажилтан, суралцагчдад ачаалал, дарамт багатай байхаар удирдан чиглүүлэхэд
зайлшгүй анхаарах хэрэгтэй.
3.1 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэх менежмент
Үнэлгээний
шалгуур
боловсруулах
Үнэлгээхийх
ажлынтөлөвлөлт
Суралцагчийн үнэлгээ
Ангидэвших
шалгалт
Улсыншалгалт
Чанарын
үнэлгээний
судалгаа
Оношлох
Явцын
Үр дүнгийн
Бүлэг
сэдэв
Хагас
жил
Жилийн
эцэс
БСШУСЯ
Үндэснийтүвшний
үнэлгээнийшалгуур
боловсруулах
Удирдлага,
мэдээлэл
Удирдлага,
мэдээлэл
БҮТ
Үнэлгээний
блюпринт,
даалгаврын
сан
Зохион
байгуулалт,
агуулга,
үнэлгээний
блюпринт
БХ
Агуулга,
үнэлгээний
блюпринт
БМДИ Арга зүйн зөвлөгөө
БСУГ,
НБГ, БХ
Сургуулийнтүвшиндүнэлгээнийтүвшинд
үнэлгээнийшалгуурболовсруулах
ЕБС, багшид
зөвлөн туслах
зорилго бүхий
Үнэлгээний
блюпринт,
даалгаврын сан
ЕБС
ЗАН, багшид
зөвлөн туслах
зорилго бүхий
Үнэлгээний
блюпринт,
даалгаврын
сан
ЗАН
Бүлэг сэдэв,
хагас жил,
жилийн
эцсийн
үнэлгээ
Үнэлгээний
блюпринт,
жишиг
даалгавар
Багш
Үнэлгээний
блюпринт,
жишиг
даалгавар
Суралцагч, эцэг эх, асран хамгаалагч үнэлгээний шалгуур, төлөвлөлттэй тогтмол танилцах, сурлагын
амжилтаа ахиулах зорилгоор багш, сургуультай хамтран ажиллах
Сургуульд суурилсан үнэлгээ
Үндэсний түвшинд хийх
үнэлгээ
Орон нутгийн
түвшинд
хийх үнэлгээ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
31
Зураг-5
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
32
Зураг-6
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
33
Сургалтын чанарын үнэлгээний судалгааны удирдлага зохион байгуулалтын
зураглал /Зураг-7/
3.2 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг, оролцоо
Ерөнхий боловсролын сургууль /багш, заах аргын нэгдэл, удирдах
ажилтан/, орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага /албан тушаалтан, арга зүйч, мэргэжилтэн/ нь дараах үүрэг,
зохион байгуулалттай оролцож хэрэгжүүлнэ.
Ерөнхий боловсролын багш дараах үүрэг оролцоо, зохион байгуулалттай
ажиллана. Үүнд:
•	Өөрийн заадаг хичээлийн сургалтын
цөм хөтөлбөр, суралцахуйн
удирдамжид үндэслэн бүлэг сэдэв
бүрээр суралцагчийн эзэмших
мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн
үнэлгээний шалгуурыг боловсруулж,
ЗАН-ээр хэлэлцүүлэн сургалтын
менежерээр баталгаажуулах;
•	Суралцагчийг хэзээ, ямар шалгуур,
арга хэлбэрээр хэрхэн үнэлэх
төлөвлөлт гаргаж суралцагч, эцэг
эх асран хамгаалагчдад мэдээлэх
/хавсралт 1-ээс харах/;
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
34
Заах аргын нэгдэл нь дараах үүрэг оролцоо, зохион байгуулалттай
ажиллана.
Заах аргын нэгдэл нь чиг
үүргийнхээ хувьд сургалтын
цөм хөтөлбөрөөр дэвшүүлсэн
зорилгыг хэрэгжүүлэх хамгийн гол
мэргэжил, арга зүйн баг юм. Заах
аргын нэгдлээр дараах асуудлыг
хэлэлцэн шийдвэрлэж, сургалтын
менежер хянаж баталгаажуулна.
/шаардлагатай бол багш нарын
зөвлөл, захирлын дэргэдэх
зөвлөлөөр хэлэлцүүлж болно/
•	Судлагдахуун болон суралцагчийн хөгжлийн онцлог, ялгаатай байдлыг
харгалзан үнэлж дүгнэх;
•	Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг тандах зорилгоор
оношлох үнэлгээг тогтмол хийж, үр дүнд нь шинжилгээ хийн багшлах үйл
ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэвших;
•	Сургалтын үйл ажиллагааны явцад суралцагчийн мэдлэг, чадвар,
хандлага төлөвшлийн давуу болон сул талыг тодорхойлж, түүнд үндэслэн
сургалтын үйл ажиллагаанд тухай бүр тохируулга хийх, хариу мэдээлэл,
санал зөвлөгөө өгөх байдлаар суралцахуйд дэмжлэг үзүүлэх;
•	Суралцагч, түүний эцэг эх, асран хамгаалагчдад оношлох, явцын болон
үр дүнгийн үнэлгээний талаарх шаардлагатай мэдээлэл өгөх, санал
солилцох, суралцахад нөлөөлж буй хүчин зүйл, тулгамдаж буй асуудлыг
тодорхойлж, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, эерэг санал
шүүмжлэл өгч, сайшааж урамшуулах;
•	Суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг суралцагч,
эцэг эх, асран хамгаалагчдад таниулах, ойлгуулах;
•	Багшийн журнал, суралцагчийн хувийн хэргийг зааврын дагуу хөтлөх;
•	Багш өөрийн ажлыг үнэлж дүгнэхэд шаардлагатай суралцагчдын
хөгжлийн талаарх баримт нотолгоог бүрдүүлэх /өөрөөр хэлбэл оношлох,
явцын, үр дүнгийн үнэлгээг суралцагчийн “суралцахуй”-д дэмжлэг
үзүүлэх, ахиц амжилт, өөрчлөлтийн баримт нотолгоо, хөгжлийг судлах
судалгааны баримт болгох, мөн өөрийн сургалтын үйл ажиллагааны
үр дүнг тооцох, багшлахуйн арга технологийг төлөвлөх зэрэгт үндсэн
мэдээлэл болж чадахуйц загвар боловсруулж хувийн тэмдэглэл
байдлаар хөтөлж болно./;
•	Багшийн үнэлгээ үнэн бодит, шударга байх тусам өөрийн болон
хөндлөнгийн үнэлгээний зөрүү бага байх;
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
35
Загвар жишээ: . ... сургуулийн ... ЗАН-ийн санал, шийдвэр
... сургуулийн ... ЗАН-ийн багш нар боловсролын түвшин, анги, судлагдахуун,
суралцагчдын хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан суралцагчийн мэдлэг,
чадвар, хандлага төлөвшлийг дараах байдлаар үнэлж дүгнэхээр хамтран
шийдвэрлэв. Үүнд:
•	 Боловсролын түвшин бүрийн сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн
удирдамжид үндэслэн физик, хими, биологи, газар зүйн хичээлээр
бүлэг сэдвийн хүрээнд суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага
төлөвшлийн үнэлгээний шалгуурыг боловсруулж баталгаажуулах;
•	 Бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу оношлох,
явцын, үр дүнгийн үнэлгээг хийж зохих мэдээллийг боловсролын баримт
бичигт зааврын дагуу бичиж тэмдэглэх;
•	 Суралцагчдын хандлага төлөвшлийн үнэлгээ, дүгнэлтийг суралцагч
бүрээр хагас жил болон жилийн эцэст анги удирдсан багш нарт гаргаж
өгөх;
•	 Суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад бүлэг сэдвийн үнэлгээний шалгуур
үзүүлэлт, үнэлж дүгнэх аргачлалыг /шаардлагатай бол улирал бүрээр/
ЗАН-ийн мэдээллийн самбараар дамжуулж мэдээлэх;
•	 Оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээний үр дүнд шинжилгээ хийн
суралцагчийн ахиц амжилт, өөрчлөлтийг тооцож, мэргэжлийн дүгнэлт
гарган өөрийн арга зүйд тусгах;
•	 Суралцагчдад зөвлөн туслах, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг арга зүйн
цагт багтаан төлөвлөн хэрэгжүүлэх
•	Үнэлгээ, үнэлгээний шинэчлэл, үнэлгээний шалгуур, үнэлгээ хийх
хугацааны талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад
ил тод, нээлттэй мэдээлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх /энэ нь
суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид хэзээ, ямар хичээлээр, ямар
арга хэлбэрээр, хэрхэн үнэлүүлэх талаар ойлголттой болж, улмаар ямар
•	Сургуулийн түвшинд баримтлах
суралцагчийн болон сургалтын
чанарыг үнэлж дүгнэх арга зам,
аргачлалыг хэлэлцэх, мөрдөх;
•	Сургалтын цөм хөтөлбөрт
тулгуурлан боловсролын түвшин,
анги, хичээл бүрээр бүлэг сэдвийн
хүрээнд эзэмших мэдлэг, чадвар,
хандлага төлөвшлийн үнэлгээний
шалгуурыг боловсруулах ажлыг
удирдлага, арга зүйгээр хангах;
Сургуулийн удирдлага дараах үүрэг оролцоо, зохион байгуулалттай
ажиллана. Үүнд:
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ

More Related Content

What's hot

эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вээрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вэShine Naran school
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаMandahMonhzaya
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахNyamzaya Gerelzaya
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй91444422
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)mngntsetseg_bsndorj2014
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаDavaasuren Davaadorj
 
гадаргуугын талбай
гадаргуугын талбайгадаргуугын талбай
гадаргуугын талбайOyuOyu-Erdene
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Adilbishiin Gelegjamts
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил SumiyaBulgan Blg
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгойchintse
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 

What's hot (20)

эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вээрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлага
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
гадаргуугын талбай
гадаргуугын талбайгадаргуугын талбай
гадаргуугын талбай
 
хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгой
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 

Similar to UNELGEENII JURAM ZUVLUMJ

Suuri yavts 2015 04_20
Suuri yavts 2015 04_20Suuri yavts 2015 04_20
Suuri yavts 2015 04_20otgoo_6143
 
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих ньБагш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих ньGombojav Oyungerel
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juramtungalag
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлtungalag
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солоOyuhai1127
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэлsurenee
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationBiligsaikhan Khishigsuren
 
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhunshagaiPurevjav
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжСэтгэмж Цогцолбор Сургууль
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлurangua85
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэлBadam Nasantogtoh
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлbatbayarD
 
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
сайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  ньсайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  нь
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих ньtumendemberel sandag
 

Similar to UNELGEENII JURAM ZUVLUMJ (20)

Suuri yavts 2015 04_20
Suuri yavts 2015 04_20Suuri yavts 2015 04_20
Suuri yavts 2015 04_20
 
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих ньБагш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
Багш ажлын байран дээрээ хичээлийн судалгаагаар хөгжих нь
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juram
 
Dugneh juram
Dugneh juramDugneh juram
Dugneh juram
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэл
 
TTMON402
TTMON402TTMON402
TTMON402
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
2008 12-10-54
2008 12-10-542008 12-10-54
2008 12-10-54
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэл
 
Quality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary educationQuality improvement of primary and secondary education
Quality improvement of primary and secondary education
 
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptxKhuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
Khuvsgul- EDTSS- MXBuleg-1.pptx
 
Ghiglel 110
Ghiglel 110Ghiglel 110
Ghiglel 110
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
Juram tosol bagshiin unelgee
Juram tosol bagshiin unelgeeJuram tosol bagshiin unelgee
Juram tosol bagshiin unelgee
 
Management
ManagementManagement
Management
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
сайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  ньсайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  нь
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
 
Suis iin uil ajillagaand khyanalt-shinjilgee unelgee khiikh juram
Suis iin uil ajillagaand khyanalt-shinjilgee unelgee  khiikh juramSuis iin uil ajillagaand khyanalt-shinjilgee unelgee  khiikh juram
Suis iin uil ajillagaand khyanalt-shinjilgee unelgee khiikh juram
 

UNELGEENII JURAM ZUVLUMJ

  • 3. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 1 ТОВЬЁОГ Өмнөх үг Нэг. Үнэлгээний шинэчлэл, үзэл баримтлал Хоёр. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээ 2.1 Суралцагчийн үнэлгээ 2.2 Анги дэвших шалгалт, түүний зохион байгуулалт 2.3 Улсын шалгалт, түүний зохион байгуулалт 2.4 Чанарын үнэлгээ, түүний зохион байгуулалт Гурав. Үнэлгээний журмыг хэрэгжүүлэх удирдлага менежмент 3.1 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэх менежмент 3.2 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг, оролцоо Дөрөв. Хавсралт
  • 4. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 2 ӨМНӨХ ҮГ Суралцагч хаана, ямар орчинд суралцаж байгаагаас үл хамааран тэднийг ижил шалгуур, арга технологиор бодитой үнэлж сурлагын ахиц өөрчлөлтийг тодорхойлох, түүний үр дүнд үндэслэн хүүхдийн сурах арга барил, хөгжлийг дэмжих, багш суралцагчтай ажиллаж сурлагын амжилтыг дээшлүүлэх замаар өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний зөрүүг арилгахад чиглүүлэн суралцагчийн үнэлгээний журмыг шинэчлэн 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна. Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг бодитой, шинжлэх ухаанчаар үнэлж шинжлэн үр дүнг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь эдүгээ манай багш нарт төдийгүй дэлхийн улс орнуудын өмнө сорилт болж байна. Үнэлгээний шинэ журмыг хэрэгжүүлэхэд Та бүхэнд тулгамдаж буй асуудлуудаар арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг боловсруулан хүргүүлж байна. Энэхүү зөвлөмжид сургуульд суурилсан үнэлгээний арга хэлбэрүүд, тэдгээрийн онцлог, үүрэг, ач холбогдол, хэрэгжүүлэх арга зүйг тусгаж өгсөн. Түүнчлэн үнэлгээний түвшин бүрийн тодорхойлолт /шалгуур/ нь үр дүнгийн үнэлгээтэй хэрхэн холбогдохыг зөвлөмжид тусгасан болно. Суралцагчийн үнэлгээний журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарыг үнэлгээний арга зүйгээр хангах сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөмж хүргүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үнэлгээний журмыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд энэхүү зөвлөмж тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
  • 6. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 4 НЭГ. ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын түвшин бүрт хүрэх зорилгыг нарийвчлан тодорхойлж, хүүхэд бүр хөгжих боломжийг хангасан агуулга, арга зүй, үнэлгээг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийн түвшинг бодитой тодорхойлох, суралцахуйд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, улмаар багш нар суралцахуйг дэмжих сургалтын арга, технологийг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд үнэлгээний шинэчлэлийн гол зорилго оршино. Аливаа шалгалт, судалгааны үр дүнг сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, сургууль, багшийн ажлыг үнэлэх, боловсролын зорилго, бодлогын хэрэгжилтийг үнэлэх зэрэгт ашиглах байдал дутмаг байна. Үнэлгээ нь багш, суралцагчийн ахиц амжилтыг урамшуулан дэмжихээс илүүтэй хянах, шалгах буюу “хариуцлага тооцох эсвэл дүн тавих хэрэгсэл” гэх тогтсон хандлага ерөнхий боловсролын сургуульд давамгайлж байна. Түүнчлэн суралцагчид дүнгийн хойноос хөөцөлдөх, багш, сургуулийн зүгээс хүүхдийн ирээдүйг бодох нэрийдлээр дүнг ахиулан тавьдаг байдал түгээмэл ажиглагдаж байна. Сурлагын амжилтыг үнэлэх өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүнгийн зөрүү их байна. Суралцагчдыг дүнгийн 5 шатлалаар үнэлж байсан нь суралцагчдыг бодитой үнэлэх, ахиц амжилтыг тооцох, тэдний ялгаатай байдлыг илрүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа нь суралцагчийн үнэлгээг шинэчлэх хэрэгцээ шаардлага буйг харуулж байна. Үнэлгээнд суралцагч, гэр бүлийн оролцоо, үүрэг хариуцлага хангалттай бус төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бэрхшээлийн онцлогийг тооцож, ахиц амжилтыг үнэлэх арга аргачлалыг тодорхой болгох ч хэрэгцээ байна. Сургууль, багшийн ажил, суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг үнэлж дүгнэх үйл ажиллагаанд аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, яам, түүний харьяа байгууллагууд дүн шинжилгээ хийж, хариу мэдээлэл өгч чадахгүй байна. Мөн үнэлгээний үр дүнг сургалтын чанарыг сайжруулахад төдийлөн ашиглахгүй байна. Үнэлгээг олон шатлалтайгаар авч үзсэн нь суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, үнэлгээ нь суралцагчийн ахиц, өөрчлөлтийг хянах, амжилтаа ахиулах боломж олгох /дүнгийн төлөө хөөцөлдөх хандлагыг өөрчлөх, түвшнээ ахиулах боломжийг бүрдүүлэх/, үнэлгээг ойлгомжтой, шударга, бодитой явуулах боломж бүрдүүлэх зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг тэдний хөгжлийн онцлогт тохирсон үнэлгээний арга, хэрэгслээр үнэлнэ. Үнэлгээний үр дүнг сургалтын чанарыг сайжруулах, суралцагчийн хөгжил, ахиц амжилтыг нэмэгдүүлэх суурь мэдээлэл болгон ашиглахын тулд үр дүнгийн мэдээлэл өгч эргэх холбоог бий болгох нь чухал байна.
  • 7. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 5 Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн хүрээнд 2016 онд хийсэн “Боловсролын чанарт нөлөөлж нөлөөлж буй сургуулийн хүчин зүйлс” судалгааны тайланд “...явцын үнэлгээний ач холбогдлын талаар багш нар нэгдмэл ойлголттой боловч түүнийг мөн чанараар нь сургалтад хэрэглэж чадахгүй байна...” гэж тэмдэглэжээ. (Боловсролын салбарын хөгжил-Боловсролын чанарт нөлөөлж буй сургуулийн хүчин зүйлс Зөвлөх үйлчилгээний эцсийн тайлан, ADB, ТА-8931 MON, 2017) Мөн АНУ-ын Боловсролын шинжлэх ухааны институтийн судлаачид явцын үнэлгээнд тогтмол хамрагддаг болон хамрагддаггүй сурагчдын амжилт хэр ялгаатай байгааг судалж үзэхэд явцын үнэлгээнд тогтмол хамрагддаг сурагчдын амжилт өндөр байгаа нь харагджээ. (Formative assessment and elementary school student academic achievement: A review of the evidence, Mary Klute., Helen Apthorp., Jason Harlacher., Marianne Reale., 2017) Тэгвэл манай улсын боловсролын салбарт явцын үнэлгээгээр сурагчдыг дүгнэх, дүн тавих, явцын үнэлгээний мэдээллийг сурагчдын дүнд оруулж тооцох хандлагыг өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн байдаг. Энэхүү хандлагыг өөрчилж, суралцагчийн үнэлгээний шинэ журамд явцын үнэлгээний мэдээллийг үр дүнгийн үнэлгээнд оруулж тооцохгүй байхаар заасан. Явцын үнэлгээний арга хэрэгслийг сургалтын үйл ажиллагаанд тогтмол хэрэглэхээр журамд зааж, түүнийг рубрик, ажиглалтын хуудас, өөрийн болон хамтран суралцагчийн үнэлгээ зэрэг хэлбэрүүдийг ашиглахаар санал болгосон болно. Энэхүү зөвлөмж нь “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхэнд дэмжлэг болох зарим санааг агуулсан болно. Явцын үнэлгээгээр дүн тавих нь тамирчдыг бэлтгэл хийж байхад нь эрэмбэлэхтэй адил юм. Хэрэв явцын үнэлгээнд дүн тавих юм бол суралцагч сул тал, алдаа дутагдлаа багшаас нууж эхэлдэг. Ингэснээр багш суралцагчийг бодит байдал дээр хэрхэн суралцаж байгааг мэдэх боломжгүй болоод зогсохгүй, тэдэнд ямар хэрэгцээ байгааг, багшлах аргазүйгээ хэрхэн өөрчилж тохируулах талаар бодит мэдээлэлгүй болно гэсэн үг юм. (“Should Assessment Be Graded?”., Scot Filkins., 2015) Явцын үнэлгээ нь энгийнээр суралцагчийн хэрхэн суралцаж буйтай холбоотой мэдээлэл цуглуулах, түүнд үндэслэн багш арга зүйгээ тохируулах үйл явц. Энэ нь суралцагчийн дүнд тооцогддог байх ёсгүй (“Pedagogical tools for supporting educational quality outcomes: exploring authentic pedagogies for monitoring & developing educational quality”., Bill Boyle., 2017., University of Manchester).
  • 9. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 7 • Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн бодит түвшинг тодорхойлж, сургалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх боломж бүрдэх; • Суралцагчийн ахиц өөрчлөлт, сурлагын амжилтыг тооцох, хэмжих боломж бүрдэх; • Үнэлгээний шалгуур боловсруулах нь суралцагчийн сурлагын амжилтыг үнэлж, дүгнэх ижил хэмжүүрийг тодорхой, ил тод болгох; • Үнэлгээг зөв, бодитой хийх боломж бүрдэх; • Суралцагчийн суралцахуйн давуу, сул тал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар мэдээллийн сан үүсэх; • Суралцахуйг дэмжих арга зүйг төлөвлөх, хэрэгжүүлэх, сайжруулах боломжийг бүрдүүлэх; • Суралцагчийн мэдлэг, чадварыг зөвхөн шалгалтаар биш үнэлгээний бусад хэлбэр ашиглан үнэлж дүгнүүлэх боломжийг бүрдүүлэх; • Суралцагчийг ижил шалгуураар үнэлж, тэдний ахиц амжилт, өөрчлөлтийг хянах боломж олгох; Суралцагчийн үнэлгээ гэдэгт сурлагын амжилтын түвшинг тогтоох, мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг бодитой үнэлэх, тэдэнд тулгарч буй бэрхшээлийг илрүүлж дэмжлэг үзүүлэх, урамшуулах үйл явцыг ойлгоно. Шалгуурт суурилсан үнэлгээ гэдэгт суралцагчийн гүйцэтгэлийг бусад суралцагчтай бус зөвхөн үнэлгээний шалгууртай харьцуулж үнэлж, дүгнэх үйл явцыг ойлгоно. ХОЁР. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ГЭЖ ВЭ? ШАЛГУУРТ СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? АЧ ХОЛБОГДОЛ АЧ ХОЛБОГДОЛ Суралцагчийн үнэлгээ нь тухайн сургалтын хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага төлөвшил буюу хүрэх үр дүнг тодорхойлсон “шалгуур”-т суурилсан байна. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилт, түүний тайлбар, тодруулга хэсэгт суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага, тэдгээрийг тодорхойлох шалгуурыг судлагдахуун бүрээр тодорхойлсон. ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУРЫГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛАХ ВЭ? /Жишээ нь: “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн “Байгалийн ухаан”-ы үнэлгээний шалгуур /хуудас 76-78/-т үндэслэн судлагдахуун, анги, агуулга, бүлэг сэдэв бүрийн үнэлгээний шалгуурыг сургууль, заах аргын нэгдлээр хэлэлцэн боловсруулж, мөрдөнө.
  • 10. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 8 Үнэлгээний шалгуур боловсруулахад дараах асуудалд анхаарна: Үнэлгээний шалгуур боловсруулахад ашиглаж болох загварыг дараах хүснэгтэд үзүүлэв. Үнэлгээний шалгуур, үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулж суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад ойлгомжтой байдлаар хүргэх нь зүйтэй. Тухайлбал тухайн хичээлийн жил, улирал, бүлэг сэдвийн хүрээнд хүрэх үр дүнгийн үнэлгээг хэзээ, ямар арга хэлбэр, шалгуураар үнэлэх талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан танилцуулж байх нь дараах ач холбогдолтой (Хавсралт 2.1-2.7-оос үзнэ үү): • Үнэлгээний шалгуур нь сургалтын хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, хүрэх үр дүнг хэмжиж илрүүлэх боломжтой, хэт олон биш, оновчтой байх; • Үнэлгээний шалгуур нь тодорхой, хэмжигдэхүйц байх; • Суралцагчийн боловсролын түвшин, хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэх; • Судлагдахууны онцлогийг харгалзан үзэх; • Суралцагчийн судалж буй сургалтын хөтөлбөр /ганцаарчилсан, тусгай/-т үндэслэн үнэлгээний шалгуурыг боловсруулах; • Тухайн ангид судалсан бүлэг сэдвийн хүрээн дэх суралцахуйн зорилт, түүнд хүрсэн эсэхийг илрүүлэх шалгуурыг баримжаалах; • Судлагдахуун бүрийн үнэлгээний зорилтыг сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилтын нэршил, томьёололоор тодорхойлох; • Ямар хичээл, бүлэг сэдэв, хэлбэрээр хэзээ, хэрхэн үнэлэх нь тодорхой, нээлттэй болох; • Үнэлгээний шалгуур нь ил тод, нээлттэй болох; • Суралцагчийн суралцах хүсэл сонирхол, идэвх зүтгэл, эрмэлзлийг нэмэгдүүлэх; • Үнэлгээ болон үнэлж дүгнэх үйл ажиллагааны талаарх суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх; • Эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ дэмжих, сургууль, багштай хамтран ажиллах идэвх, оролцоог нэмэгдүүлэх; Агуулга Бүлэг сэдэв Үнэлгээний зорилт Мэдлэг, ойлголт Чадвар Хандлага төлөвшил Хүснэгт 1. Үнэлгээний шалгуур боловсруулах загвар
  • 11. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 9 2.1 СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГА ТӨЛӨВШЛИЙН ҮНЭЛГЭЭ Сургуульд суурилсан үнэлгээний дараах төрлийг суралцагчийн үнэлгээнд хэрэглэнэ: • сургалтын өмнө тухайн сэдвийн хүрээнд өмнөх ойлголт, төсөөллийг тандах зорилго бүхий оношлох үнэлгээ; • сургалтын явцад суралцахуйн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, тухайн нөхцөл байдлыг илрүүлж хариу мэдээлэл өгөх зорилго бүхий явцын үнэлгээ; • сургалтын дараа үнэлгээний шалгуурт хүрсэн байдлыг тогтоож, цаашид анхаарах зүйлийг тодорхойлох зорилго бүхий үр дүнгийн үнэлгээ; Үнэлгээний дээр дурдсан төрлийг зорилгын дагуу хэрэгжүүлэх нь “суралцахуй”-г дэмжих, сургалтыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх хөшүүрэг болно. Дараагийн хэсэгт сургуульд суурилсан үнэлгээний төрлүүдийн талаар товч танилцуулъя. Иймд оношлох үнэлгээг багш, сургуулийн зүгээс урьдчилан төлөвлөсний дагуу оновчтой арга хэлбэрээр хийж хэвших нь чухал юм. Оношлох үнэлгээний үр дүнг багш анги, бүлгээр, сургууль анги, судлагдахуун, боловсролын түвшин бүрээр нэгтгэн тодорхой хугацааны дараа ажлын үр дүн, суралцагчийн сурлагын амжилт, ахиц, өөрчлөлтийг тооцоход хэрэглэж болно. Иймээс оношлох үнэлгээний үр дүнг багшийн журналд тэмдэглэхгүй, үр дүнгийн үнэлгээнд ашиглахгүй. Хичээлийн жил, хагас жил, улирлын эхэнд, бүлэг сэдэв эхлэхийн өмнө тухайн агуулгын хүрээнд суралцагчийн юуг мэддэг, чаддаг, юуг мэдэхгүй, чадахгүй, ямар ойлголт, төсөөлөл, хандлага төлөвшилтэй байна вэ? гэдгийг мэдэх хэрэгцээ үүсдэг. Оношлох үнэлгээ хийснээр тухайн анги, суралцагчийн ялгаатай байдлыг харгалзан сургалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн зохион байгуулах суурь мэдээлэлтэй болно. Оношлох үнэлгээг хэн, хэзээ, хэрхэн хийх вэ?
  • 12. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 10 Явцын үнэлгээг хэн, хэзээ, хэрхэн хийх вэ? Явцын үнэлгээг хичээл, сургалтын явцад тогтмол хийх бөгөөд суралцах үйл хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл авч багшлах үйлд тохируулга хийх, суралцагчийн хэрэгцээнд нийцсэн санал зөвлөгөө өгөх, багш, суралцагч хамтран хэрэгжүүлэх үйл явц гэж ойлгоно. Явцын үнэлгээний арга хэрэгслийг хичээлийн явцад хэрхэн хэрэглэхээ төлөвлөх нь зүйтэй юм. Тухайлбал, Явцын үнэлгээг хичээл, сургалтын явцад суралцах үйлийн талаарх мэдээллийг цуглуулж, тэдэнд хариу мэдээлэл өгөхдөө төрөл бүрийн арга хэрэгслийг ашигладаг. Ингэснээр багшлах үйлдээ тохируулга хийх, суралцагчийн хэрэгцээнд тулгуурласан санал зөвлөгөө /feedback, comment/ өгөх, чиглүүлэх боломж бүрдэнэ. Хариу мэдээлэл, санал зөвлөгөө Явцын үнэлгээг үр дүнтэй хэрэгжүүлэх нь дараах ач холбогдолтой: • Суралцахуйн зорилтыг суралцагчдад урьдчилан таниулж ойлгуулах; • Суралцагч юу мэдэж, чадаж байгааг тодорхойлох; • Суралцагчийн ахиц дэвшлийг хянах, урамшуулах, өөртөө итгэх итгэл, оролцоог дэмжих; • Суралцагч бие даан эсхүл багшийн тусламжтай юу хийж чадах вэ? гэдгийг тодорхойлох; • Суралцагч хэрхэн сайн суралцах, амжилтаа ахиулахын тулд цаашид юунд анхаарах шаардлагатайг мэдэх; • Суралцагчийн ялгаатай түвшин, гүйцэтгэлийг харгалзан тэдгээрт тохирсон арга зүй сонгох боломж олгох; • Суралцагч өөрийгөө болон найз нөхдөө үнэлэх арга барил эзэмших; • Асуулт тавих /хаалттай, нээлттэй/: Нээлттэй асуултыг асуудлын мөн чанар, учир шалтгааныг тайлбарлах, ойлголтыг илрүүлэх зорилгоор хэрэглэнэ. Хаалттай асуултыг суралцагчийн ойлголтыг богино хугацаанд тодорхойлох зорилгоор хэрэглэнэ. Хичээлийн аль үе шатанд ямар асуулт тавихыг төлөвлөх хэрэгтэй; • Дохио /гэрлэн дохио, цагаан самбар, хуруу, дүрс, карт гэх мэт/ хэрэглэх: Богино хугацаанд нийт суралцагчийн ойлголтыг хянах, дэмжлэг, тусламж шаардлагатай суралцагчийг тодорхойлох зорилгоор хэрэглэнэ; • Ярих боломж олгох: Багаар хамтран ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах явцад давамгайлдаг болон дуугүй, чимээгүй байдаг суралцагчдын оролцоог зохицуулах зорилгоор хэрэглэнэ;
  • 13. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 11 ойлгосноо асуухгүй байх зэргээр суралцахуйд сөрөг нөлөөтэй. Иймд суралцагчийг бодит байдал дээр хэрхэн суралцаж байгаа, ямар бэрхшээл тулгараад, ямар хэрэгцээ үүсээд байгааг багш мэдэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, багш арга зүйгээ хүүхдийн хэрэгцээнд тохируулах бодит мэдээлэлгүй болно гэсэн үг. Явцын үнэлгээг багшийн журналд заавал тэмдэглэх шаардлагагүй. Шаардлагатай гэж үзвэл сургууль, ЗАН-ээр хэлэлцэж, сургалтын менежер баталгаажуулсан тэмдэглэгээг багшийн журналын ирцийн бүртгэл хэсэгт тэмдэглэж болно. Явцын үнэлгээний үр дүнд суралцагч тухайн сэдвийн хүрээнд “Би юуг мэдэж, чадаж байна вэ?, цаашид юуг бие дааж эсвэл багшийн тусламжтайгаар сурах ёстой вэ?”, илүү сайн суралцах, амжилтаа ахиулахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?” гэдгээ ойлгож, мэдэх болно. ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГ БАГШИЙН ЖУРНАЛД ТЭМДЭГЛЭХ ҮҮ? • Өөрийгөө болон бусдыг үнэлэх: Бодол санаагаа найзтайгаа ярилцах, баг, бүлгээр хамтран ярилцах, харилцан бие биенийхээ гүйцэтгэлийг үнэлэх, асуулт боловсруулах, даалгаврыг үнэлэх онооны схем боловсруулах зэрэг үйл явц хамаарна. Өөрийгөө болон бусдыг үнэлэх явцад суралцагчийн алдаатай ойлголт найз нөхдийнх нь тусламжтайгаар зөв болох, эсвэл бусдад тайлбарлах явцад илүү тодорхой болох зэргээр мэдлэг, ойлголт, чадварт нь ахиц гарах боломжтой; • Хичээлийн төгсгөлд хариу мэдээлэл авах: Хичээлийн дараа суралцагч амаар болон бичгээр өөрийн сурч мэдсэн болон ойлгоогүй, тодруулах шаардлагатай зүйлээ илэрхийлэх; • Бичгээр санал зөвлөгөө өгөх: Суралцагчийн дэвтрийг шалгаж алдаатай, буруу ойлголтыг залруулахад чиглэсэн санал, зөвлөмж өгөх, тодорхой ажил гүйцэтгэсний дараа өөрийн болон бусад суралцагчийн ажлыг шалгаж эерэг 2 санал буюу од, сайжруулах тодорхой 1 зүйл буюу хүсэл бичих; Явцын үнэлгээг үр дүнгийн үнэлгээнд хэрэглэхгүй. Учир нь явцын үнэлгээг “үр дүнгийн үнэлгээ”-нд хэрэглэх нь суралцагч алдаа гаргахаас эмээж бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхгүй байх, суралцах үйлд идэвхтэй оролцохгүй, дутуу ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ҮҮ?
  • 14. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 12 Үр дүнгийн үнэлгээг хэн, хэзээ, хэрхэн хийх вэ? Үнэлгээ бол цаашид дүн тавихын төлөө бус суралцагчийнмэдлэг,чадварынтүвшингбодитой тогтоох, түүнд үндэслэн суралцагч юу мэдэж, чадаж байгаа, юуг мэдэхгүй, чадахгүй байгаа, ямар дэмжлэг хэрэгтэй талаар суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад үнэн зөв мэдээлэх, улмаар суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшилд ахиц гаргахад чиглэнэ. Үр дүнгийн үнэлгээ нь суралцагчийн тухайн хичээлийн жил, хагас жил, бүлэг сэдвийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг тогтоох, хандлага төлөвшилд үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ. “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-аар үр дүнгийн үнэлгээний гүйцэтгэлийн хувьд үндэслэн суралцагчийг 8 түвшнээр үнэлэхийн зэрэгцээ тухайн түвшинд үнэлэгдсэн суралцагч юуг мэдэж, юуг чадаж байгааг илэрхийлэх түвшний шалгуур / тодорхойлогч/-ийг тодорхойлсон. Энэхүү шалгуур /тодорхойлогч/ нь хэддүгээр анги, ямар хичээл байхаас үл хамаарах тул судлагдахууны онцлогт нийцүүлэн авч үзнэ. Энэ нь үр дүнгийн үнэлгээг үр дүнтэй зохион байгуулах, үнэлгээний үр дүнд үндэслэн дараа дараагийн үйл ажиллагаанд анхаарах асуудал тодорхой болоход ач холбогдолтой юм. Сургалтын явцад сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, суралцагчдад дэмжлэг туслалцаа өгөх, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн сурлагын амжилтын талаарх тодорхой мэдээлэл өгөх, багш өөрийн ажлын үр дүнг тооцох зэрэг хэрэгцээ шаардлага үүсдэг. Үүний тулд суралцагчийг хэн нэгэнтэй бус шалгууртай харьцуулан үнэлэх, тухайлбал, “D” авсан гэдэг нь чухал биш ямар түвшинд сурснаа мэдэх, өөрөөр хэлбэл юу мэдэх, чадахаас юуг нь мэдэж, чадаж байна вэ? гэдгээ ойлгох нь чухал юм. Үр дүнгийн үнэлгээг багш бүлэг сэдвээр, хагас болон жилийн эцэст хийнэ. Үр дүнгийн үнэлгээг хийхдээ: • сургууль, заах аргын нэгдлээр хэлэлцэж боловсруулсан үнэлгээний шалгуурт үндэслэн үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө буюу блюпринт боловсруулна. • үнэлгээний даалгаврыг үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө /блюпринт/-нд үндэслэн багш, ЗАН, сургуулийн захиргаа /үнэлгээ хийх субьект/ хариуцан боловсруулна.
  • 15. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 13 Үр дүнгийн үнэлгээ хийхэд юуг анхаарах вэ? Үнэлгээний шалгуур, даалгаврыг 8 түвшин бүрт харгалзуулан боловсруулах шаардлагагүй. Багш хичээлийн жил, улирлын эхэнд бүлэг сэдэв бүрээр хүрэх үр дүн буюу суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг үнэлэх шалгуурыг сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжид тулгуурлан боловсруулсан байна. Үр дүнгийн үнэлгээг боловсролын түвшин, судлагдахууны онцлогоос хамаарчганцаарчилсанболонбагийнзохионбайгуулалттайгаарзөвхөнбичгийн шалгалтын хэлбэрт баригдахгүй аман шалгалт, бие даалт, судалгааны ажил, туршилт сорил гүйцэтгэх гэх мэт хэлбэрээр хийх боломжтой юм. Тухайлбал, биеийн тамирын хичээлийн даалгаварт биечлэн хийж гүйцэтгэх, сорил, дизайн технологийн хичээлд төсөлт ажил, бүтээл, нийгмийн ухааны хичээлд эссэ бичих, ярилцлага, хэлэлцүүлгийн хэлбэр түлхүү байж болох юм. Эдгээр нь суралцагчийн асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бие даах болон хамтран ажиллах зэрэг чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм. Ингэснээр суралцагчдын шалгалтын айдсыг багасгах, мэдлэг, чадвараа төрөл бүрийн хэлбэрээр үнэлж дүгнүүлэх боломжийг бий болгох сайн талтай юм. Үнэлгээний шалгуурыг хангаж буй эсэхийг үр дүнгийн үнэлгээгээр тодорхойлно. Үнэлгээ хийх хугацаа, арга хэлбэрээс үл хамаарч үр дүнгийн үнэлгээний гүйцэтгэлийн хувь нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг илэрхийлнэ. Энэ нь суралцагч тухайн түвшний шалгуурыг хангаж байна гэсэн үг юм. Үр дүнгийн үнэлгээний 8 түвшин бүрт харгалзах үнэлгээний шалгуур, даалгавар боловсруулах уу? Тодорхой зорилгын хүрээнд буюу бүлэг сэдэв, хагас болон жилийн эцсийн үр дүнгийн үнэлгээг блюпринтийн дагуу боловсруулсан шалгалтын материал /сорил, даалгавар, бие даалт, биечлэн гүйцэтгэх даалгавар, бүтээл, судалгаа, тайлан гэх мэт/-аар үнэлж, дүгнэхэд гарч буй үр дүн буюу гүйцэтгэлийн хувь нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг тодорхойлно. Энэ нь суралцагч тухайн түвшний шалгуурыг хангаж буй эсэхийг хянахад дэмжлэг болно.
  • 16. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 14 Үр дүнгийн үнэлгээнд анхаарах асуудал: Үр дүнгийн үнэлгээг хэрхэн тэмдэглэх вэ? • Үнэлгээний хэлбэрт тохирсон дүгнэх аргачлалыг тодорхой боловсруулж суралцагчдад нээлттэй танилцуулсан байх /Хавсралт 2-оос загвар жишээг харах/; • Үнэлгээний шалгуурыг илрүүлэхүйц үнэлгээний хэрэгсэл бүрдүүлэх /Үнэлгээний хэрэгсэл: Жишиг даалгавар, сорил туршилт, бүтээлийн жагсаалт, ажлын хуудас гэх мэт/; • Үр дүнгийн үнэлгээний гүйцэтгэлийн хувийг нэгжийн орноор тоймлоно. Тухайлбал, 75.5-75.9-ийг 76, 75.0-75.4-ийг 75 гэх мэт/; • I-II ангид үр дүнгийн үнэлгээ хийгдэхгүй бөгөөд суралцагчийн хувийн хэрэгт зөвхөн тодорхойлолт бичигдэнэ; • Бүлэг сэдэв, хагас жил болон жилийн эцсийн үнэлгээг тухайн хугацаанд судалсан агуулгыг бүрэн хамруулан хичээл заадаг багш хийж журналд холбогдох зааврын дагуу тэмдэглэх /шалгалттай болон шалгалтгүй хичээлийн хувьд/; • Жилийн эцсийн болон шалгалтын үнэлгээг боловсролын мэдээллийн системд оруулах; • бүлэг сэдвийн нэр, үнэлгээ хийсэн сар, өдөр, үнэлгээний шалгуурыг бичих; • тухайн бүлэг сэдвээр суралцагч бүрийн үнэлгээ /хувь/-г багшийн журналын “Үнэлгээ 1” хэсгийн 1-р баганад бичих; /зураг-1/ • үнэлгээний үр дүнд үндэслэн цаашид анхаарах зүйлсийн талаар “Багшийн дүгнэлт” хэсэгт товч дүгнэн бичих; /зураг-2/ Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цаг, сургууль зохицуулах цагийн хүрээнд суралцагчийн хандлага төлөвшилд гарсан өөрчлөлтийн талаарх тэмдэглэл, хичээл заадаг багшийн дүгнэлт зэрэг нь хувийн хэргийн “суралцагчийн хандлага төлөвшлийн тодорхойлолт” хэсэгт тодорхойлолт бичих баримт нотолгоо, үндэслэл болно. Багшийн журналын “Үнэлгээ 1” хэсэг: Багш тухайн бүлэг сэдвийн үр дүнгийн үнэлгээний дараа үнэлгээний шалгуурыг хэрхэн хангасан, юуг дутуу ойлгосон, цаашид юунд анхаарах талаар суралцагчдад мэдээлэл өгч байх нь зүйтэй.
  • 17. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 15 Суралцагчийн амжилтаа ахиулах боломжийг дэмжих зорилгоор багш өөрийн арга зүйн цагт багтаан суралцагчидтай ажиллах, дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх, үнэлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж болно. Жишээ нь: Тухайн бүлэг сэдвийн хүрээнд жишиг даалгаврыг гүйцэтгэх явцад суралцагчдад тусламж, зөвлөгөө дэмжлэг өгөх, үнэлгээ хийх хуваарийг 7 хоногийн ажлын цагийн төлөвлөлтөд дараах байдлаар тусгаж болох юм. Суралцагч тухайн бүлэг сэдвийн үнэлгээний үр дүнд үндэслэн дутуу ойлгосноо гүйцээж, амжилтаа ахиулж болох бөгөөд үнэлгээ /хувь/-г багшийн журналын “Үнэлгээ 1” хэсгийн 2-р баганад дараах байдлаар бичнэ. Зураг-1 Зураг-2
  • 18. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 16 Тайлбар: 7 хоногт хэдэн удаа хэдэн минутаар байх нь зөвхөн багшийн төлөвлөлт байна. Багш ..................... –ийн суралцагчидтай ажиллах цагийн хуваарь /загвар/ 9а 9б 9в 10а Даваа 15.30-16.00 14.00-14.30 Мягмар 14.00-14.30 15.00-15.30 Лхагва 14.00-14.30 14.30-15.00 Пүрэв 14.00-15.00 Баасан 15.30-16.00 Гараг Анги Суралцагчийн хандлага төлөвшлийг хэрхэн үнэлж дүгнэх вэ? Хагас жил, жилийн эцсийн үнэлгээнд бүлэг сэдвийн үнэлгээ нөлөөлөхгүй, харин суралцагч бие даан суралцах, тухайн агуулгаар эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тогтоох, улмаар амжилтаа ахиулж, үр дүнд хүрэхийн төлөө суралцах боломжийг дэмжихэд чиглэнэ. Хагас жил, жилийн эцсийн үнэлгээ болон анги дэвших, улсын шалгалтын үнэлгээ /хувь, түвшин/-г багшийн журналын “Үнэлгээ 2” хэсэгт тэмдэглэнэ. Зураг-3 • Суралцагчид ямар төрлийн хичээлийг илүү сонирхон судалж, оролцож байгааг тодорхойлох, улмаар цаашид суралцах чиглэл, зорилго, ажил мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх; • Багш нарын “суралцагчийн хандлага төлөвшил”-ийг үнэлж дүгнэх арга, туршлага нэмэгдэх; Хандлага төлөвшлийн үнэлгээ гэдэгт суралцагчийн хичээл, үйл ажиллагаанд бүтээлч, идэвх сонирхолтойгоор оролцох, хандах байдал, түүний хүмүүжил, итгэл үнэмшил, дадал хэвшил зэргийг үнэлж дүгнэх үйл явцыг ойлгоно. ХАНДЛАГА ТӨЛӨВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? АЧ ХОЛБОГДОЛ
  • 19. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 17 Хандлага гэдэг нь тухайн хүний байр байдал, аливаа зүйлд хандах хандлагын илэрхийлэл юм. Сургалтын цөм хөтөлбөрт аливаа юмс үзэгдэл, асуудлыг судлахад тэдний сонирхол, идэвх зүтгэл, эрмэлзэл, бүтээлч байдал, оролцоо, санаачлагатай байдлыг ажиглах замаар суралцагчдын хандлагыг үнэлэх боломжийг бүрдүүлсэн. Харин “төлөвшил” гэдгийг “Боловсролын тухай” хуулийн 3.1.11 заалтад “суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогц” гэж тодорхойлсон байдаг. Иймд зөвхөн хандлага эсвэл төлөвшлийг үнэлэх нь оновчгүй тул цаашид хандлага төлөвшлийг хамтад нь үнэлж дүгнэнэ. ХАНДЛАГА УУ, ТӨЛӨВШИЛ ҮҮ? Харвардын их сургуулийн нэгэн судалгааны тайланд дурдсан “Аливаа хувь хүний амжилтын 85% нь хандлага төлөвшил, уян хатан чадваруудаас, зөвхөн 15% нь мэдлэг, чадвараас шалтгаалдаг” гэсэн дүгнэлтээс харвал суралцагчийн хандлага төлөвшлийг үнэлж дүгнэх нь тэдний амжилтад чухал нөлөөтэй байна. Бид тодорхойгүй нийгэмд амьдрах тодорхой чадвар бүхий иргэдийг бэлтгэхээр зорьж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн боловсрол, судалгааны байгууллагаас XXI зууны суралцагчийн эзэмшвэл зохих чадварыг судалж тогтоосон, дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хөгжлийн чиг хандлагаа болгож байна. Манай орны хувьд тогтвортой хөгжил болон XXI зууны суралцагчийн чадварыг хөгжүүлэх үзэл санааг боловсролын түвшин бүрийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхэлсэн. Иймд боловсролын үнэлгээний чиг хандлагад суралцагчийн чадвар, хандлага төлөвшлийг үнэлж дүгнэх асуудал чухал байр суурь эзэлж байна. Суралцагчийнхандлагатөлөвшлийгүнэлждүгнэхасуудлыгөмнөньхэрэгжиж байсан үнэлгээний журмуудад “төлөвшлийг үнэлэх, хандлагыг үнэлэх” гэх зэргээр тусгасан боловч хэрхэн үнэлж дүгнэх нь тодорхой бус, шалгуургүй тул хэрэгжүүлэх явцад мэдлэгийг үнэлэхэд түлхүү анхаарч ирсэн. Сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилт болон журмын 3.18 заалтад шалгуурыг тодорхой болгож өгснөөр сургууль, багшийн зүгээс хичээл, сургалтыг дэмжих үйл ажиллагаа /иргэний боловсрол, хичээлээс гадуурх үйл ажиллагаа/-ны явцад суралцагчийн хандлага төлөвшлийг /21 дүгээр зууны суралцагчийн чадвар, тогтвортой хөгжлийн боловсрол/ үнэлж дүгнэх бүрэн боломжтой болсон. СУРАЛЦАГЧИЙН ХАНДЛАГА ТӨЛӨВШЛИЙГ ЯАГААД ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • 20. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 18 № Суралцагчийновогнэр Хандлага төлөвшлийн үнэлгээний шалгуур Саналдүгнэлт,тайлбар Саналбодлооилэрхийлэх,бусдыгхүндэтгэн харилцах,зөрчил,маргааныгэвзүйгээр шийдвэрлэхбайдал; Биедаансурахаргабарил,бусадтай хамтранажиллах; Шинжлэнсудлаххүсэлэрмэлзэл,сонирхол, оролцоо; Соёл,уламжлалаадээдлэх,асуудал шийдвэрлэхчадвар,бүтээлч,ажилхэрэгч байдал; Хувийнболонорчныэрүүлахуй,аюулгүй амьдрах,байгальтайхарьцах,хамгаалах, нийгмийнхарилцаандоролцоххандлагад гарчбуйөөрчлөлт; Шинэорчин,харилцаанддасанзохицох чадвартгарчбуйөөрчлөлт 1 Сурагч 1 2 Сурагч 2 3 Сурагч 3 ... ... • Хандлага төлөвшлийг үнэлж дүгнэх шалгуурыг хичээл, сургалтыг дэмжих үйл ажиллагааны онцлогийг харгалзан сургалтын хөтөлбөр, журмын 3.18 заалтад баримжаалан гаргах /хавсралт 3.1-ээс загвар жишээг харах/; • Суралцагчийг хандлага төлөвшлийн үнэлгээний шалгуурын дагуу иргэний боловсрол болон анги, клуб, дугуйлан, сурагчдын зөвлөл, сургуулийн үйл ажиллагааны үед хичээл заадаг болон анги удирдсан багш ажиглалтын тэмдэглэл хөтлөх, өөрийн, найз нөхдийн үнэлгээ хийх гэх мэт арга хэлбэрээр баримт нотолгоо бүрдүүлж үнэлж дүгнэх боломжтой; • Суралцагчийн хандлага төлөвшлийн үнэлгээг хичээл заадаг болон анги удирдсан багш дараах загвар аргачлалаар гарган нэгтгэж болно /3-хангалттай, 2-боломжийн, 1-анхаарах /; Хандлага төлөвшлийн үнэлгээнд анхаарах асуудал: Жишээ: Хичээл заадаг багш хандлага төлөвшлийн үнэлгээг нэгтгэх загвар хуудас
  • 21. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 19 • Хичээл заадаг багш II, IV улирлын төгсгөлд суралцагч бүрээр хандлага төлөвшлийн талаарх санал, дүгнэлт гаргана; • Анги удирдсан багш хичээл заадаг багшийн гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн шинжилгээ хийж суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад II, IV улирлын төгсгөлд бичгэн, аман, цахим болон бусад тохиромжтой арга хэлбэрээр суралцагчийн хөгжлийн тодорхойлолтыг танилцуулж, мэргэжлийн зөвлөгөө өгнө /хавсралт 3.2-аас загвар жишээг харах/; • Суралцагчийн хандлага төлөвшлийн үнэлгээг анги удирдсан багшийн дэвтрийн “Суралцагчдын төлөвшил хандлагын талаарх тэмдэглэл”, хувийн хэргийн “Суралцагчийн хандлага төлөвшлийн тодорхойлолт” хэсэгт тус тус бичиж, боловсролын мэдээллийн санд зааврын дагуу оруулна. Жишээ: АУБ-ийн суралцагчийн хандлага төлөвшлийн үнэлгээг нэгтгэх загвар хуудас Сургуулийн нэр: Анги, бүлэг: Нэгтгэл Сурагчийн овог нэр: Шалгуур үзүүлэлт Монголхэл Монголбичиг Математик Физик Хими Газарзүй Биологи ... 3 2 1 1 Санал бодлоо илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, зөрчил, маргааныг эв зүйгээр шийдвэрлэх байдал; 2 Бие даан сурах арга барил, бусадтай хамтран ажиллах; 3 Шинжлэн судлах хүсэл эрмэлзэл, сонирхол, оролцоо; 4 Соёл, уламжлалаа дээдлэх, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч, ажил хэрэгч байдал; 5 Хувийн болон орчны эрүүл ахуй, аюулгүй амьдрах, байгальтай харьцах, хамгаалах, нийгмийн харилцаанд оролцох хандлагад гарч буй өөрчлөлт; 6 Шинэ орчин, харилцаанд дасан зохицох чадварт гарч буй өөрчлөлт;
  • 22. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 20 Хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийг хэрхэн үнэлэх вэ? Өнөөг хүртэл ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг ердийн хүүхдийн адил үнэлж, дүгнэж байсан нь тухайн суралцагчийн хөгжлийн онцлогийг харгалзан үнэлэх, тэдний суралцах хүсэл сонирхол, идэвх оролцоог дэмжих боломжгүй бөгөөд дараах сул талтай. Тухайлбал, • Ердийн сургалтын хөтөлбөр нь тухайн суралцагчдын ялгаатай байдал, хөгжлийн онцлогийг харгалзаагүй тул тэдний хөгжлийг дэмжиж чаддаггүй; • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын үнэлгээ бодит бус, хийсвэр; • Тухайн багшийн болон сургуулийн үнэлгээнд нөлөөлдөг; Иймд суралцагчдын ялгаатай байдлыг хүндэтгэх, тэдний хөгжлийг дэмжих, хүүхдийн эрхэд суурилсан боловсролын үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчдыг хэрхэн үнэлж дүгнэх асуудлыг энэхүү журамд тусгасан. Ердийн хөтөлбөрөөр* хичээллэж байгаа сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийг ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан шалгуурын дагуу явцын үнэлгээгээр үнэлж, дүгнэнэ. Ингэхдээ БСШУС-ын сайдын 2018.03.29-ны өдрийн А/155 тоот тушаалаар батлагдсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах загвар, аргачлалын дагуу сургалтын үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл тухайн суралцагчийг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тулгуурлан сургуулийн комиссийн удирдлага чиглүүлэг дор боловсруулна. Тусгай хөтөлбөрөөр* хичээллэж байгаа сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийг тусгай сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан шалгуурын дагуу явцын үнэлгээгээр үнэлж, дүгнэнэ. Бүлэг сэдэв, хагас жил болон жилийн эцсийн үр дүнгийн үнэлгээг явцын үнэлгээнд үндэслэн хувиар тооцож багшийн журнал, хувийн хэрэгт тэмдэглэнэ. Анги дэвших болон улсын шалгалтын зохион байгуулалтад тухайн суралцагчдын судалж буй сургалтын хөтөлбөрт тохирсон шалгалтын материал боловруулах, хөгжлийн онцлог хэрэгцээнд тохирсон орчин бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчдын журнал, хувийн хэрэгт бичигдсэн хувь, түвшинг ердийн суралцагчдын хувь, түвшинтэй адилтган үзэж болохгүй юм. Иймд ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлыг үнэлж дүгнэх хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ, шалгалт хийж буй байгууллага, албан тушаалтан нь ганцаарчилсан болон тусгай хөтөлбөрийн үнэлгээний шалгуурыг баримтална.
  • 23. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 21 Хөндлөнгийн хяналт, үнэлгээг хэзээ, хэн, хэрхэн хийх вэ? 3.17. Ерөнхий боловсролын сургууль, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага багшид зөвлөн туслах зорилгоор суралцагчийн мэдлэг, чадварын түвшинд хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ хийж болно. Энэхүү үнэлгээ, хяналт-шинжилгээ нь тухайн байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна. 4.2. Сургууль нь энэхүү журмын 3.4-т заасан байгууллагаас баталсан шалгуурын дагуу дараах чиглэлээр журмын 3.9-д заасан хэлбэрээс сонгож анги дэвших шалгалтыг зохион байгуулна. Ерөнхий боловсролын сургууль, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага багшид зөвлөн туслах зорилгоор “үнэлгээний шалгуур”- ийн дагуу суралцагчийн мэдлэг, чадварын түвшин, хандлага төлөвшилд хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ хийх ажлыг тухайн сургуультай харилцан зөвшилцөж, сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байна. Хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээний үр дүнд тулгуурлан сургууль, багшид санал, зөвлөмжийг тогтмол хүргүүлж, үнэлгээний үр дүнгийн хэрэглээ, эргэх холбоог бэхжүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй. Анги дэвших шалгалт нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон суралцагчдын мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшинг тогтоох зорилготой ба шалгалтын үр дүнг тухайн хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг ахиулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд ашиглана. № Хөндлөнгийн үнэлгээ, хяналт-шинжилгээ Үндэсний түвшинд Орон нутгийн түвшинд Сургуулийн түвшинд 1 “Чанарын үнэлгээ”-ний судалгаа 3-4 сар 2 Улсын шалгалт 5-6 сар 3 Анги дэвших шалгалт 5-6 сар 4 Зөвлөн туслах үйл ажиллагаа /хугацааг урьдчилан тогтоож тухайн сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байх/ * 5 Хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ/ сургууль жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байх/ * ... 2.2 АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • 24. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 22 Боловсролын түвшин Анги Шалгалтын тоо Шалгалтын чиглэл Бага боловсрол III 1 • Нэгдмэл агуулга/III ангийн хөтөлбөрийн агуулгаар/ IV 2 • Сургууль сонгох 1 хичээл • Нэгдмэл агуулга /шалгалттай хичээлээс бусад/ Боловсролын түвшин Анги Шалгалтын тоо Шалгалтын чиглэл Суурь боловсрол VI 3 • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ • Математик • Сургууль сонгох 1 хичээл VII 3 • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ • Математик • Сургууль сонгох 1 хичээл /шалгалтгүй хичээлээс/ VIII 3 • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ • Математик • Сургууль сонгох 1 хичээл /шалгалтгүй хичээлээс/ Бүрэн дунд боловсрол Х 3 • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ • Математик • Суралцагч сонгох 1 хичээл /хими, биологи, физик, газар зүй, нийгмийн ухаан, түүх, англи хэл, орос хэл хичээлээс/ ХI 3 • Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ • Математик • Сонгох хичээл /хими, биологи, физик, газар зүй, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл хичээлээс/ • Суурь, бүрэн дунд боловсролын түвшинд сургууль сонгох хичээл нь тухайн хичээлийн жилд судалсан хичээлүүдээс сонгон авч сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх зорилготой байна. Сургууль сонгох хичээлийг сургуулийн хэмжээнд шалгалт зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд захирлын тушаалаар баталгаажуулна. • Бага боловсролын III, IV ангид нэгдмэл агуулгаар шалгалт авахдаа тухайн ангид судалсан хичээлүүдээр блюпринтийг боловсруулах бөгөөд энэ ажлыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага хариуцна. Ингэхдээ тухайн ангид суралцаж буй хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог болон шалгалт үргэлжлэх хугацааг сайтар тооцсон байна. • IV ангийн хувьд сургууль сонгох 1 хичээлийг бага боловсролын хөтөлбөртэй уялдуулан тухайн насны хүүхдийн эзэмших ерөнхий болон тусгай чадваруудыг илрүүлэхүйц хичээл байхаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж сургалтын чанарыг сайжруулахаар зорьсон нэг хичээл байна.
  • 25. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 23 • Харин суралцагч өөрөө сонгох шалгалтыг дараах загвар хүснэгтийн дагуу судалгаа авч баталгаажилтыг хийсний үндсэн дээр шалгалтын материалыг боловсруулна. Анги дэвших шалгалтын блюпринтийг 21 аймагт боловсрол, соёл, урлагийн газар, Улаанбаатар хотод нийслэлийн боловсролын газар тус тус хариуцан боловсруулна. Блюпринт гэдэг нь үнэлгээ хийх нарийвчилсан төлөвлөгөө бөгөөд тест, даалгаврын оноо болон хэлбэрээс үл хамааран тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Тухайн нэг хичээлийн хувьд сургалтын нийт цагаар үзсэн бүх агуулгыг бүрэн шалгах боломжгүй учраас бидэнд блюпринт боловсруулах шаардлага гарна. Блюпринт боловсруулахын тулд бид сургалтын хөтөлбөр дэх үнэлгээний зорилт, түүнд харгалзах шалгуурт баримжаалан мэдлэг, ойлголт, чадвар, хэрэглээ гэсэн 3 зорилтын хүрээнд даалгаврыг боловсруулах, түүнд харгалзах мэдлэг, чадварыг баримжаалдаг байх шаардлагатай юм. Үнэлгээний зорилтод тулгуурлан боловсруулсан блюпринт нь дараах үүрэгтэй: 4.3. Журмын 3.4-т заасан байгууллагаас баталсан шалгуур болон “анги дэвших шалгалтын блюпринт” /цаашид блюпринт гэх/, шалгалт зохион байгуулах нэгдсэн удирдамж, шалгалтын үр дүнд шинжилгээ хийх маягт, зөвлөмжийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор ерөнхий боловсролын сургуульд хүргүүлнэ. № Суралцагчийн нэр Хичээлийн нэр Англи хэл Оросхэл Хими Биологи Физик Газар зүй Түүх Биеийн тамир Дуу хөгжим ... 1 Б.Амарсайхан 1 2 С.Бат 1 3 Д.Гэрэл 1 4 ... Нийт 1 0 0 1 0 1 0 0 0 0 • Даалгавар нь үнэлгээний зорилтын ямар түвшинд хамрагдах болохыг зааж өгч байгаа нь мэдлэг ойлголт, чадвар, хэрэглээний түвшний алийг үнэлэхэд чиглэж байгаад баримжаа болж өгөх; • Тухайн бичгийн шалгалтын даалгавраар ямар зорилготой шалгалт явуулах гэж байгааг тодорхойлох нөхцөл болох; • Үнэлгээний зорилт тус бүрт харгалзах даалгаврын тоог тогтоосноор даалгавар нормаль (хэвийн) тархалттай эсэхийг хянан үзэхэд дөхөм болох;
  • 26. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 24 Анги дэвших шалгалтын блюпринтийг 4.1 дэх хавсралтад заасан загварын дагуу боловсруулна. Тухайн нэг хичээлийн хөтөлбөрийн агуулга, үнэлгээний зорилтод нийцүүлэн боловсруулсан найдвартай, тохирц сайтай даалгавруудаар сан үүсгэнэ. Тухайн сангаас хэрэглэгч хүссэн үедээ оношлох болон үр дүнгийн үнэлгээ хийх, өөрийн сургалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зорилгоор тогтмол авч ашиглах боломжтойгоор нээлттэй санг үүсгэнэ. Даалгаврын нээлттэй санг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сургуулийн багш нар ашиглах боломжтойгоор үүсгэж өгнө. /Жишээлбэл: Цахимаар, фэйсбүүк групп үүсгэх, БСУГ-ын дотоод сүлжээг ашиглах гэх мэт.../ Даалгаврын сан нь тухайн нэг хичээлийн хувьд боловсролын болон ангийн түвшинд тохирсон, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй сургалтын цөм хөтөлбөрийн: 1. Агуулга 2. Дэд агуулга 3. Үнэлгээний зорилтод нийцүүлэн сонгох болон задгай хэлбэрээр боловсруулсан даалгаврууд байна. 4.4. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь ерөнхий боловсролын сургуулийн анги бүрийн сургалтын хөтөлбөрт хийцсэн “Даалгаврын нээлттэй сан” бүрдүүлж, өмчийн бүх хэлбэрийн сургуульд хүргэх, түүнийг хэрэглэх арга зүйгээр хангах ажлыг хичээлийн жилийн турш зохион байгуулна. Даалгаврын сангийн бүтэц нь тухайн хариуцаж буй мэргэжилтний сонголтоор үүсэх бөгөөд багш нарт хэрэглэхэд ойлгомжтой, хялбархан, блюпринт боловсруулах боломжтойгоор зохион байгуулагдсан байвал зохистой. Жишээлбэл: 8 дугаар ангийн химийн хичээлийн “Бодис материалын шинж чанар” агуулгын хүрээнд 4.2 дахь хавсралтад үзүүлсэн загварын дагуу даалгаврын сан үүсгэж болно. 4.7.Боловсролынасуудалэрхэлсэнорон нутгийн байгууллаганьанги дэвших шалгалтын үр дүнд шинжилгээ хийж, сургууль бүрд зөвлөмж боловсруулж, жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ. • Агуулгын хувьд тухайн агуулга дахь дэд агуулга, бүлэг сэдвүүдийг хэдэн цаг заадаг болохыг баримжаалан даалгаврын тоог оновчтой тодорхойлоход дэмжлэг үзүүлэх /сургалтын хөтөлбөр тус бүрт томьёолсон агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, ай, чадвар зэргийг “агуулга” гэж ойлгох/;
  • 27. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 25 Анги дэвших шалгалтын материал болон агуулга, үнэлгээний зорилтоор ангилсан даалгаврын дэлгэрэнгүй мэдээлэл болон үр дүнгийн мэдээллийг 4.3 а,б-д хавсралтын дагуу шалгалтын агуулга тус бүрээр мэдээллийг цуглуулан авч нэгтгэнэ. Үр дүнд шинжилгээ хийхдээ тухайн хичээлийн хөтөлбөрт заасан агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт тус бүрээр ерөнхий шинжилгээг хийх бөгөөд түүнийг орон нутгийн хэмжээнд сургууль тус бүрээр задлан дүгнэлт хийн зөвлөмжид тусгана. Мөн даалгавар тус бүрээр суралцагчдын сонгосон буруу хариултуудад шинжилгээ хийх замаар багшийн заах арга зүйд зөвлөн туслана. Зөвлөмж дэх үр дүнд хийсэн шинжилгээ нь орон нутгийн хэмжээнд болон сургууль тус бүрээр гаргасан статистик мэдээлэл дээр тулгуурласан байна. Орон нутгийн хэмжээнд, аймгийн төвийн болон сумын төв, багийн, дүүргийн сургууль тус бүрээр (анги тус бүрээр) даалгавар бүрийн гүйцэтгэлийн хувийг тооцох замаар агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт бүрээр дундаж гүйцэтгэлийн хувийг гаргана. Мөн даалгавар бүрийн буруу хариултын хувь (хариултын хувилбарын сонголт тус бүрээр) зэргийг бичсэн мэдээллийн санг үүсгэн түүнд тулгуурлан шинжилгээ хийж зөвлөмжийг боловсруулна. Өөрөөр хэлбэл тухайн зөвлөмжийг багш дараа жилийн сургалтын үйл ажиллагааг сайжруулахад ашиглаж болохуйцаар бичнэ. Анги дэвших шалгалтын үр дүнг орон нутаг, сургуулийн түвшинд суралцагчдын сурлагын амжилтыг нэмэгдүүлэхэд хэрэглэнэ. Шинжилгээний дүнг илүү үр дүнтэйгээр ашиглахын тулд “Сургалтын хөтөлбөрт заасан мэдлэг, чадварыг дутуу эзэмшсэн”, “заах ур чадвараа сайжруулах” гэх мэт ерөнхий бичиглэлээс зайлсхийж, суралцагч ямар хичээлийн аль агуулга /дэд агуулга/-ыг ойлгоогүй, алдаатай, буруу ташаа ойлголтыг хэрхэн залруулах талаас нь анхаарч шинжилгээ хийнэ. Жишээлбэл “Сургалтын хөтөлбөрт заасан 5 дугаар ангийн тоо тоолол агуулгын хүрээнд эзэмшвэл зохих “нэгж квадратыг ашиглан тооцоо хийх” чадвар нь шалгалтын дүнгээр орон нутгийн хэмжээнд гүйцэтгэл муутай гарсан ба “тухайн нэгж хичээлийг заах цагийг нэмэгдүүлэх талаар, эсвэл хэрхэн зааж болох талаар” дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг өгөх хэрэгтэй юм. Тухайлбал: 1. Сургалтын хөтөлбөрийн агуулга болон түүний зохицуулалтын талаар 2. Багшийн заах аргын талаар 3. Суралцагчийн суралцахуйн талаар 4. Түүнээс бусад, сайжруулах шаардлагатай зүйлийн талаар 5. Сургуулийн удирдах ажилтан, суургалтын менежерүүдэд өгөх зөвлөмж гэх мэтээр бүлэглэн бичиж болно. Зөвлөмжийг бичихдээ: Шинжилгээний үр дүнд илэрсэн асуудлуудыг сайжруулах талаас нь зөвлөмжлөн бичнэ.
  • 28. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 26 Улсын шалгалт нь бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын амжилтад хөндлөнгийн үнэлгээ хийхэд чиглэх бөгөөд үр дүнг нь сурлагын амжилтыг сайжруулах суурь мэдээлэл болгон ашиглана. 5.3 Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангийн суралцагч дараах хичээлээр улсын шалгалт өгнө. 2.3 УЛСЫН ШАЛГАЛТ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Боловсролын түвшин Анги Шалгалтын тоо Шалгалтын агуулга Бага боловсрол V 3 1. Монгол хэл 2. Математик 3. Хүн ба байгаль Суурь боловсрол IX 4 1. Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ 2. Математик 3. Сонгох шалгалт: /суралцагч аль нэгийг сонгоно. 4. Гадаад хэл /англи хэл, орос хэлний аль нэгийг суралцагч сонгоно/ Бүрэн дунд боловсрол XII 4 1. Монгол хэл, бичиг, уран зохиол /нэгдмэл агуулга/ 2. Математик 3. Сонгох шалгалт /хими, биологи, физик, газарзүй, нийгмийн ухаан, түүх аль нэгийг сонгоно/ 4. Гадаад хэл /англи, орос хэлний аль нэгийг суралцагч сонгоно/ Улсын шалгалтыг нэр дурдсан хичээлүүдийн хүрээнд Боловсролын үнэлгээний байгууллагаас гаргасан блюпринтийн дагуу даалгаврын сангаас шалгалтын сэдэв даалгаврыг татаж авна. Бүрэн дунд боловсролын түвшинд шалгалтын агуулгыг сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд баримжаалан боловсруулна. 5.10.4 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч шалгалт өгөх тохиолдолд тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон шалгалтын орчин бүрдүүлэх; • Байгалийн ухааны нэгдмэл агуулга • Нийгмийн ухаан, түүх /нэгдмэл агуулга/
  • 29. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 27 Тухайн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийн хөгжлийн бэрхшээл, онцлогийг харгалзан үзэж тусгай анги танхимд оруулан шалгалт авах, шалгалтын материалын агуулгыг хөнгөвчлөх, даалгаврын тоог цөөлөх зэрэг арга хэмжээг шалгалт зохион байгуулах комисс хэлэлцэж шийдвэр гаргаж баталгаажуулсан байна. Улсын шалгалтын үр дүнг бүх нэгжийн түвшинд суралцагчдын сурлагын амжилтыг нэмэгдүүлэхэд хэрэглэнэ. Улсын шалгалтын тайланд үндэслэн зохион байгуулах үйл ажиллагаа болон даалгаврын сан дахь даалгавруудыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, шийдвэр гаргахад ашиглана. Энэхүү нэгдсэн тайланд орон нутгийн хэмжээнд улсын шалгалтын комиссыг хэзээ, хэрхэн, ямар тушаалаар байгуулсан, нэгдсэн зохион байгуулалт, үйл ажиллагаанууд болон сургуулиудад хэрхэн зөвлөн тусласан зэрэг ажлуудын талаар тусгахаас гадна дараах мэдээллүүдийг багтаасан байна. Үүнд: 5.14 Журмын 5.9-д заасан “Улсын шалгалтын комисс” нь улсын шалгалт зохион байгуулсан тайланг нэгтгэн, шалгалт дуссанаас хойш 10 хоногийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. • Боловсролын түвшин, анги, шалгалтын агуулга тус бүрээр шалгалтад хамрагдвал зохих суралцагчийн тоо болон хамрагдсан суралцагчдын тоо; • Шалгалтын материалыг бэлтгэсэн тухай мэдээлэл; • Шалгалтын давуу болон сул талууд; • Шалгалт зохион байгуулахад тулгарсан бэрхшээл, шийдвэрлэсэн арга хэмжээ; • Цаашид хэрхэн сайжруулах талаарх санал хүсэлт; • Аймгийн хэмжээний болон сургуулиудын шалгалтын агуулга тус бүрээр гаргасан сурлагын амжилтын талаарх тоон мэдээлэл • Шалгалтын материал дахь агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт тус бүрээр орон нутгийн хэмжээний болон сургууль тус бүрийн үр дүнгийн мэдээлэл, түүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэрэг мэдээллүүдийг багтаасан байна. Улсын шалгалтын дүн мэдээг боловсролын салбарын мэдээллийн системд зөвхөн хувиар бичиж оруулна. Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээнд бичих, баталгаажуулахтай холбоотой асуудлыг төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн заавар аргачлалын дагуу зохицуулна.
  • 30. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 28 Бага, дунд боловсролын чанарын үнэлгээний судалгаа нь үндэсний түвшинд сурлагын амжилтыг үнэлэх зорилготой. Судалгааны үр дүнг бүх нэгжийн түвшинд суралцагчдын сурлагын амжилтыг нэмэгдүүлэхэд хэрэглэнэ. Чанарын үнэлгээний судалгаанд хамрагдах суралцагчдаас бичгийн шалгалт авах хичээлийг Боловсролын үнэлгээний байгууллага, Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хамтран жил бүрийн 01 дүгээр сард багтаан тогтооно. Мөн тухайн шалгалт авах хичээлээр даалгавар боловсруулах агуулгын хүрээг хэлэлцэж тодорхойлсон байна. Чанарын үнэлгээний судалгааг дараах байдлаар зохион байгуулна; 6.1 Бага, дунд боловсролын чанарын үнэлгээ нь суралцагчийн мэдлэг, чадварын түвшинг үндэсний түвшинд тогтоох, сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлийг судлах, боловсролын бодлогын хэрэгжилтийг үнэлэхэд чиглэнэ. 6.5 Чанарын үнэлгээг зохион байгуулах агуулгын хүрээ, шалгуурыг боловсролын үнэлгээний байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хамтран жил бүрийн 01 дүгээр сард багтаан тогтооно. 2.4 ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Зураг-4
  • 32. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 30 ГУРАВ. ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЕНЕЖМЕНТ Аливаа өөрчлөлт, шинэчлэл бүхний цаана үргэлж сайн сайхан үр дүнгийн хүлээлт байдаг. Энэ нь хэрэгжүүлэх арга зам, механизм буюу хэрэгжилтийн удирдлага менежментээс шууд хамааралтай байдаг. Суралцагчийн “суралцахуй”, багшийн “багшлахуй”-г дэмжих зорилготой, улмаар сурлагын амжилтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болсон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутаг, сургууль, багшийн түвшинд оролцогчдын чиг үүрэг, үнэлгээний зохион байгуулалт, хэлбэр зэрэг нь тодорхой байх нь чухал юм. Суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээг үнэн, бодит хэрнээ багш, ажилтан, суралцагчдад ачаалал, дарамт багатай байхаар удирдан чиглүүлэхэд зайлшгүй анхаарах хэрэгтэй. 3.1 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэх менежмент Үнэлгээний шалгуур боловсруулах Үнэлгээхийх ажлынтөлөвлөлт Суралцагчийн үнэлгээ Ангидэвших шалгалт Улсыншалгалт Чанарын үнэлгээний судалгаа Оношлох Явцын Үр дүнгийн Бүлэг сэдэв Хагас жил Жилийн эцэс БСШУСЯ Үндэснийтүвшний үнэлгээнийшалгуур боловсруулах Удирдлага, мэдээлэл Удирдлага, мэдээлэл БҮТ Үнэлгээний блюпринт, даалгаврын сан Зохион байгуулалт, агуулга, үнэлгээний блюпринт БХ Агуулга, үнэлгээний блюпринт БМДИ Арга зүйн зөвлөгөө БСУГ, НБГ, БХ Сургуулийнтүвшиндүнэлгээнийтүвшинд үнэлгээнийшалгуурболовсруулах ЕБС, багшид зөвлөн туслах зорилго бүхий Үнэлгээний блюпринт, даалгаврын сан ЕБС ЗАН, багшид зөвлөн туслах зорилго бүхий Үнэлгээний блюпринт, даалгаврын сан ЗАН Бүлэг сэдэв, хагас жил, жилийн эцсийн үнэлгээ Үнэлгээний блюпринт, жишиг даалгавар Багш Үнэлгээний блюпринт, жишиг даалгавар Суралцагч, эцэг эх, асран хамгаалагч үнэлгээний шалгуур, төлөвлөлттэй тогтмол танилцах, сурлагын амжилтаа ахиулах зорилгоор багш, сургуультай хамтран ажиллах Сургуульд суурилсан үнэлгээ Үндэсний түвшинд хийх үнэлгээ Орон нутгийн түвшинд хийх үнэлгээ
  • 35. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 33 Сургалтын чанарын үнэлгээний судалгааны удирдлага зохион байгуулалтын зураглал /Зураг-7/ 3.2 Үнэлгээний журмыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг, оролцоо Ерөнхий боловсролын сургууль /багш, заах аргын нэгдэл, удирдах ажилтан/, орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /албан тушаалтан, арга зүйч, мэргэжилтэн/ нь дараах үүрэг, зохион байгуулалттай оролцож хэрэгжүүлнэ. Ерөнхий боловсролын багш дараах үүрэг оролцоо, зохион байгуулалттай ажиллана. Үүнд: • Өөрийн заадаг хичээлийн сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамжид үндэслэн бүлэг сэдэв бүрээр суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээний шалгуурыг боловсруулж, ЗАН-ээр хэлэлцүүлэн сургалтын менежерээр баталгаажуулах; • Суралцагчийг хэзээ, ямар шалгуур, арга хэлбэрээр хэрхэн үнэлэх төлөвлөлт гаргаж суралцагч, эцэг эх асран хамгаалагчдад мэдээлэх /хавсралт 1-ээс харах/;
  • 36. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 34 Заах аргын нэгдэл нь дараах үүрэг оролцоо, зохион байгуулалттай ажиллана. Заах аргын нэгдэл нь чиг үүргийнхээ хувьд сургалтын цөм хөтөлбөрөөр дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэх хамгийн гол мэргэжил, арга зүйн баг юм. Заах аргын нэгдлээр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сургалтын менежер хянаж баталгаажуулна. /шаардлагатай бол багш нарын зөвлөл, захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж болно/ • Судлагдахуун болон суралцагчийн хөгжлийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан үнэлж дүгнэх; • Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг тандах зорилгоор оношлох үнэлгээг тогтмол хийж, үр дүнд нь шинжилгээ хийн багшлах үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэвших; • Сургалтын үйл ажиллагааны явцад суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн давуу болон сул талыг тодорхойлж, түүнд үндэслэн сургалтын үйл ажиллагаанд тухай бүр тохируулга хийх, хариу мэдээлэл, санал зөвлөгөө өгөх байдлаар суралцахуйд дэмжлэг үзүүлэх; • Суралцагч, түүний эцэг эх, асран хамгаалагчдад оношлох, явцын болон үр дүнгийн үнэлгээний талаарх шаардлагатай мэдээлэл өгөх, санал солилцох, суралцахад нөлөөлж буй хүчин зүйл, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, эерэг санал шүүмжлэл өгч, сайшааж урамшуулах; • Суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад таниулах, ойлгуулах; • Багшийн журнал, суралцагчийн хувийн хэргийг зааврын дагуу хөтлөх; • Багш өөрийн ажлыг үнэлж дүгнэхэд шаардлагатай суралцагчдын хөгжлийн талаарх баримт нотолгоог бүрдүүлэх /өөрөөр хэлбэл оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээг суралцагчийн “суралцахуй”-д дэмжлэг үзүүлэх, ахиц амжилт, өөрчлөлтийн баримт нотолгоо, хөгжлийг судлах судалгааны баримт болгох, мөн өөрийн сургалтын үйл ажиллагааны үр дүнг тооцох, багшлахуйн арга технологийг төлөвлөх зэрэгт үндсэн мэдээлэл болж чадахуйц загвар боловсруулж хувийн тэмдэглэл байдлаар хөтөлж болно./; • Багшийн үнэлгээ үнэн бодит, шударга байх тусам өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний зөрүү бага байх;
  • 37. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ 35 Загвар жишээ: . ... сургуулийн ... ЗАН-ийн санал, шийдвэр ... сургуулийн ... ЗАН-ийн багш нар боловсролын түвшин, анги, судлагдахуун, суралцагчдын хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг дараах байдлаар үнэлж дүгнэхээр хамтран шийдвэрлэв. Үүнд: • Боловсролын түвшин бүрийн сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамжид үндэслэн физик, хими, биологи, газар зүйн хичээлээр бүлэг сэдвийн хүрээнд суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээний шалгуурыг боловсруулж баталгаажуулах; • Бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээг хийж зохих мэдээллийг боловсролын баримт бичигт зааврын дагуу бичиж тэмдэглэх; • Суралцагчдын хандлага төлөвшлийн үнэлгээ, дүгнэлтийг суралцагч бүрээр хагас жил болон жилийн эцэст анги удирдсан багш нарт гаргаж өгөх; • Суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад бүлэг сэдвийн үнэлгээний шалгуур үзүүлэлт, үнэлж дүгнэх аргачлалыг /шаардлагатай бол улирал бүрээр/ ЗАН-ийн мэдээллийн самбараар дамжуулж мэдээлэх; • Оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээний үр дүнд шинжилгээ хийн суралцагчийн ахиц амжилт, өөрчлөлтийг тооцож, мэргэжлийн дүгнэлт гарган өөрийн арга зүйд тусгах; • Суралцагчдад зөвлөн туслах, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг арга зүйн цагт багтаан төлөвлөн хэрэгжүүлэх • Үнэлгээ, үнэлгээний шинэчлэл, үнэлгээний шалгуур, үнэлгээ хийх хугацааны талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад ил тод, нээлттэй мэдээлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх /энэ нь суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид хэзээ, ямар хичээлээр, ямар арга хэлбэрээр, хэрхэн үнэлүүлэх талаар ойлголттой болж, улмаар ямар • Сургуулийн түвшинд баримтлах суралцагчийн болон сургалтын чанарыг үнэлж дүгнэх арга зам, аргачлалыг хэлэлцэх, мөрдөх; • Сургалтын цөм хөтөлбөрт тулгуурлан боловсролын түвшин, анги, хичээл бүрээр бүлэг сэдвийн хүрээнд эзэмших мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээний шалгуурыг боловсруулах ажлыг удирдлага, арга зүйгээр хангах; Сургуулийн удирдлага дараах үүрэг оролцоо, зохион байгуулалттай ажиллана. Үүнд: