SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
2
1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ
1.1 2010 ОНЫ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ
Эдийн засгийн өсөлт. Өнгөрсөн оны сүүлийн улиралаас эхлэн дэлхийн зах зээлд Азийн
зарим орнуудын эдийн засаг сэргэж, манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсч, уул
уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхэлсэн
болон нүүрсний экспортын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засаг огцом сэргэж эхэллээ. Энэ оны
хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 7.5 хувьд байхаар байгаа хэдий ч хөдөө аж
ахуйн салбарт байгаль цаг уурын тааламжгүй байдлаас үүдэлтэй огцом уналт, түүнээс улбаалаад
нийт эдийн засагт нийлүүлэлтийн шок үүсгээд байна. Энэ онд ХАА-н салбарын өсөлт буурахаар
байгаа бол аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлт 10 хувиас дээш байна гэж тооцогдож байна.
Зэсийн үнийн өсөлт тогтвортой өндөр байхаар олон улсын байгууллагаас таамаглаж байгаа нь
манай аж үйлдвэрийн салбарын өсөлтөд эерэгээр нөлөөлөн, үүгээр дамжин эдийн засгийн өндөр
өсөлтийг бий болгож байна.
Хөдөө аж ахуйн салбар. Өвөлжилт, цаг агаарын хүндрэлээс болж 2010 оны хувьд том малын
зүй бус хорогдол өмнөх жилүүдийнхээс өсч 9.7 саяд хүрсэн байна. Том малын зүй бус хорогдол
өндөр байгаатай холбоотойгоор мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн болох малын мах, сүү, ноос,
ноолуурын хэмжээ буурсан байна. Ялангуяа, ямааны зүй бус хорогдол их байгаа нь мал аж ахуйн
салбарын гол түүхий эд болох ноолуурын гарцыг ихээхэн бууруулж байна. Түүнчлэн, бойжуулсан
төлийн тоо оны эхний хагас жилийн байдлаар 7.3 сая байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 46.6
хувиар буурсан байна. Эдгээр хүчин зүйлс нь мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг
бууруулахад голлон нөлөөлж байна.
Газар тариалангийн салбарын хувьд “Атрын 3 дахь аяны” үндэсний хөтөлбөрийн хүрээнд
энэ онд улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 338.8 мянган тонн үр тариа, үүнээс 329.8 мянган
тонн буудай, 156.1 мянган тонн төмс, 90.1 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар байна.
Үүнээс харахад хураан авах буудайн хэмжээ өмнөх оныхоос буурахаар байгаа бол төмс, хүнсний
ногооны хэмжээ өсөхөөр байна.
Аж үйлдвэр, барилгын салбар. 2010 оны хувьд нүүрс, газрын тос, төмрийн хүдэр зэрэг
уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй байна. Шинээр
ашиглалтанд орсон Овоот толгой, Ухаа худаг, Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолтын хүчин
чадал нэмэгдэж нүүрсний олборлолт өсч байна. Мөн Төмөртэй, Баянгол, Таяннуур, Харангат,
Элстэй, Баргилт зэрэг төмрийн хүдрийн уурхайнуудын олборлолтын хүчин чадал нэмэгдэхээр юм.
Тамсаг, Дорноговийн сав газруудад газрын тосны ордуудын хайгуул, судалгаа шинжилгээний
ажил дуусч олборлолтын ажил эхэлснээр газрын тосны олборлолт нэмэгдэх болно.
3
Боловсруулах аж үйлдвэрийн салбараас хүнсний үйлдвэрлэл нэлээд нэмэгдэхбөгөөд үүнд
мах, үр тариа, гурилын үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл багтаж байна. Мөн арьс
шир боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл өсөхөөр байна. Жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжиж улсын төсвөөс 30 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасны үр дүнд 2009 онд
шинээр сүүний 7, мах боловсруулах 3 үйлдвэрийг ашиглалтад оруулсон.
Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалт, мянганы замын барилгын ажлын үргэлжлэл
зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр байгаа нь барилгын салбарын өсөлтийг
2010 онд нэмэгдүүлж байна.
Үйлчилгээний салбар. 2009 онд бууралтанд ороод байсан бөөний болон жижиглэн
худалдаа, зочид буудал, зоогийн газар, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг үйлчилгээний голлох
салбарууд сэргэж үйл ажиллагаа нь жигдэрснээр эдгээр салбаруудад өсөлт гарахаар төлөв байна.
Уул уурхайн салбарын хувьд олборлолтын хэмжээ нэмэгдэж байгаа болон Оюутолгой төслийн
хүрээнд барилга, бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан ачаа тээвэрлэлтийн
хэмжээ нэмэгдэж энэ нь тээврийн салбарт өсөлтийг бий болгож байна. Дээрх салбаруудын
өсөлтийг тооцоолж үзэхэд урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 2010 онд 7.5 хувь болж, 2010
оны Үндсэн чиглэлд тусгагдсан 7.4 хувийн өсөлтийг хангахаар байна.
Инфляци. Нэг талаас эдийн засаг сэргэж байгаа, нөгөө талаас хөдөө аж ахуйн салбараас
үүдэлтэй шок нь инфляцийн түвшинг огцом нэмэгдүүлж 2010 оны эцэст хэрэглээний үнийн
индекс 9.8 хувьд хүрэхээр байна.
Манай орны байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалж эдийн засгийн үйл ажиллагаа,
инфляцийн түвшин улирлын хэлбэлзэлтэй байдаг. Инфляцийн түвшин жилийн 12-5 дугаар сарын
хооронд өсөх хандлагатай байдаг бол жилийн 6-11 дүгээр сарын хооронд буурах үйл явц
ажиглагддаг. Хэрэглээний сагсны 12 бүлэг бараанаас ерөнхий индекст хамгийн их жин эзэлдэг,
гол нөлөөтэй нь хүнсний барааны бүлэг бөгөөд сагсан дахь 287 нэр төрлийн бараа, үйлчилгээнээс
мах, шатахуун, цахилгаан дулааны үнэ өсөх нь бусад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь нөхцөл
болж, инфляци нэмэгдэхэд хүргэдэг.
Ихэнхи нутгийг хамарсан зудын уршгаар 2010 он гарсаар 9.7 сая толгой мал хорогдоод
байна. Түүнчлэн ихэнхи аймагт малын тарга, тэвээрэг муу байгаагаас махны нийлүүлэлт хомсдож
зах зээлд махны үнэ төдийлөн буурахгүй байна. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2009
оны намар нийт 9 компаниар дамжуулан 2700 тонн мах нөөцөлсөн бөгөөд энэ оны 4 дүгээр сараас
эхлэн худалдаанд гаргаж борлуулсан. Ирэх жилүүдэд махны үнийг тогтвортой байлгах үүднээс
2011 оноос эхлэн жил бүр 12 мянган тонн мах нөөцлөхөөр Засгийн газрын шийдвэрлэсэн.
Манай орны хувьд энэ 2010 онд 329.8 мянган тонн буудай хураан авахаас гадна нөөцөнд
байгаа буудайн хэмжээг нэмж тооцвол 2010-2011 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах
бололцоотой байна. Иймээс цаашид гурилын үнэ төдийлөн өсөхөөргүй байна.
Эрчим хүчний зохицуулах газар 2010 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн дулааны үнийг 14.5
хувиар, аж ахуйн нэгжийн зориулалттай цахилгааны үнийг 17.35 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Мөн 2010 оны 6 дугаар сарын 15-наас иргэдийн ахуйн зориулалттай цахилгааны үнийг 17.6 хувиар
нэмэгдүүлсэн байна. Ингэснээр 2010 онд цахилгаан, дулааны үнэ тариф дундажаар 17 хувиар
өссөн.
Түүнчлэн Засгийн газар 2009 онд хүүхдийн мөнгө, шинэ төрсөн хүүхдийн мөнгө, шинэ гэр
бүлийн мөнгө, жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмжид нийт 100 тэрбум орчим төгрөг зарцуулж
байсан бол 2010 оны 2 дугаар сараас эхэлж олгосон “Хүний хөгжил” сангийн мөнгө энэ онд 320
гаруй тэрбум төгрөг болж байгаа, мөн төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сан
болон нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 30 хувиар өсгөх зэрэг нь
инфляцийн түвшинг оны эцэст 9.8 хувьд хүргэхээр байна.
4
Валютын ханш. Манай улсын валютын ханш валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн
өөрчлөлтөөс шалтгаалж хэлбэлзэж байдаг. 2010 он гарсаар эхний 7 сарын байдлаар дэлхийн зах
зээл дээрх манай орны экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ
тогтвортой өсч байгаагаас экспортын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.8 хувиар өссөн
байна. 2009 оны эцэст төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1442.8 төгрөгт байсан бол 2010 онд
бага зэрэг чангарч жилийн дундаж ханш 1310 төгрөг байхаар тооцож байна.
Гадаад худалдаа. Санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2009 онд
2.2 хувиар буурсантай уялдан дэлхийн худалдааны эргэлт буурч, түүхий эдийн үнэ ханш огцом
буурснаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 онтой харьцуулахад 2009 онд
30.2 хувиар буурч 4033.9 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл урьдчилсан байдлаар 229
сая ам.долларын алдагдалтай гарсан. Эдийн засаг сэргэж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлсэн, мөн
Оюу-Толгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор импортын хэмжээг нэмэгдүүлж 2010 онд
импортын нийт дүн 2890.7 сая.ам долларт хүрэхээр байгаа нь өмнөх оны эдийн засгийн хямралын
үетэй харьцуулбал 35.63 хувиар өндөр байх юм. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн
өсөлт болон БНХАУ-ын импортын эрэлт өндөр байгаагаас үүдэж манай улсын экспортын хэмжээ
өсч байна. Зэсээс гадна нүүрс болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж
2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр экспортын нийт дүн 2292.6 сая.ам.доллар байхаар байна.
Энэ нь 2009 онтой харьцуулбал 20.5 хувиар өснө.
Зураг 1.3 Гадаад худалдааны эргэлт /сая ам.доллараар/
Гадаад худалдааны нийт тэнцэл 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 598.1 сая.ам
долларын алдагдалтай байхаар байна.
Экспорт. 2009 онд дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ 1.6 дахин буурч,
боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 42 хувиар багассан нь
манай улсын экпортын бууралтад голлон нөлөөлсөн бол 2010 оноос эдгээр бүтээгдэхүүний үнэ
болон экспортод гаргах хэмжээ нэмэгдэж байна.
5
2010 онд Гашуун сухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт зэрэг хилийн боомтуудын
нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ уул уурхай, олборлох салбарын бараа
бүтээгдэхүүний экспорт огцом нэмэгдэхээр байна. Тухайлбал, нүүрсний экспорт 2010 онд 50
орчим хувиар өсөх төлөв байна. 2010 оны хувьд манай улсын экспорт урьдчилсан тооцоогоор
2292.6 сая ам.доллар болохоор байна. Экспортод чулуун нүүрс, боловсруулаагүй нефть, төмрийн
хүдэр, цайрын хүдэр, зэс, молибдений баяжмал зэрэг бүтээгдэхүүнүүд голлон гарахаар байна.
Импорт. 2009 онд импортын газрын тосны бүтээгдэхүүн, гурил, улаан буудай зэрэг хүнсний
бүтээгдэхүүний үнэ буурсан, барилгын салбарт зогсолт гарсан, хүн амын орлого багассан, банкны
салбар хүндэрсэн зэргээс импортын хэмжээ буурсан. Харин 2010 он гарсаар газрын тосны
бүтээгдэхүүний үнэ 2009 оныхоос өссөн. Эдийн засаг сэргэж байгаагаас машин тоног төхөөрөмж,
түүний эд анги, хүнсний бүтээгдэхүүний импорт оны эхний 3 сарын байдлаар өсөх хандлагатай
байгаа бөгөөд 2010 оны импортын хэмжээг урьдчилан тооцоход 2890.7 сая ам.долларт хүрэхээр
байна. Энэ өсөлтийн дийлэнх нь Оюутолгой төсөл болон бусад уул уурхайн томоохон төслүүдийн
бүтээн байгуулалтанд шаардагдах тоног, төхөөрөмж, барилгын материалын импорттой холбоотой
юм. 2010 онд аж үйлдвэр, ялангуяа уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимтэй өсөхөөр
байгаагаас шалтгаалан түлш, шатахууны хэрэглээ нэмэгдэж байна.
Гадаад худалдааны алдагдал 2010 онд нэмэгдэхээр байна. Түүнээс гадна гадаадын хөрөнгө
оруулагчид манай улсын уул уурхайг сонирхон гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөнөөс манай
улсын гадаад валютын дотогшоо урсгал нэмэгдэж байна. Гадаад валютын цэвэр албан нөөц эхний
7 сарын байдлаар 1279.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд оны эцэст 1492.9 сая.ам долларт хүрнэ.
Гадаад валютын нөөц нэмэгдсэнээс үүдэж валютын нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай
харьцах ханш 2010 оны эхнээс чангарсаар байгаа жилийн дунджаар 1363 төгрөгт хүрэхээр байна.
1.2 МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН 2011-2013 ОНУУДЫН ХАНДЛАГА
Эдийн засгийн өсөлт. 2011 онд нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 7836.4 тэрбум төгрөг, бодит ДНБ
нь 4128 тэрбум төгрөг буюу эдийн засгийн бодит өсөлт 8.2 хувь, 2012 онд 7.8 хувь, 2013 онд 20.8
хувь байхаар байна. Энэхүү өсөлтөд Оюу-Толгойн төслийн хөрөнгө оруулалт ихээхэн үүрэг
гүйцэтгэж байна. ДНБ-ийг үндсэн салбараар нь авч үзвэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хувьд
өмнөх онуудад гарсан байгаль цаг уурын хүндрэл, зудын нөлөөлөл байхгүй гэж үзвэл мал аж ахуй,
газар тариалан боломжит өсөлтөөрөө 6-7 хувь гэж үзсэн. Харин аж үйлдвэрлэлийн салбар, тэр
дундаа боловсруулах салбарын хувьд хүнс, ундаа, нэхмэл, хувцас, төмрийн үйлдвэрлэл чухал
хувийг эзэлж байна. Түүнчлэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нь боловсруулах,
барилгын салбар, үйлчилгээний салбаруудын нэмэгдэл өртөгт дам нөлөөлнө гэж үзлээ.
Зэс, алт, нүүрсний үйлдвэрлэл. Аж үйлдвэрлэлийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэлд зэс, алтны үйлдвэрлэл голлох үүргийг гүйцэтгэдэг байсан бол сүүлийн жилүүдэд
нүүрсний үйлдвэрлэл огцом нэмэгдэж ирлээ. Алтны үйлдвэрлэлийн хувьд 2006 онд батлагдсан
“зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татварын тухай” хуулинд татварын хэмжээ
хэт өндөр байсантай холбоотойгоор олт олборлогч компаниуд татвараас зугатаах, Монголбанкинд
тушааж, борлуулах алтны хэмжээ багасах хандлага арилаагүй байна.
Инфляци. Монгол улсад инфляцид нөлөөлөгч хүчин зүйлийг гадаад, дотоод гэж ангилж
болно. Гадаад хүчин зүйл нь хөрш орнуудын инфляцийн түвшин байдаг. Хятадын Засгийн газраас
огцом өндөр өсөлттэй байгаа инфляцийг хязгаарлах, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрлийг зогсоох
зорилгоор зээл олголтыг багасгаж, мөнгөний бодлогоо чангаруулж эхлээд байна. Орос улсын
инфляцийн түвшин ойрын жилүүдэд нэг оронтой тоонд багтана гэж олон улсын банк, санхүүгийн
байгууллагууд таамаглаж байгаа бөгөөд эдгээрээс хамааран манай эдийн засагт бас тодорхой
хэмжээгээр инфляци импортлогдох үйл явц ажиглагдаж байдаг. Инфляцийн дотоод хүчин зүйл нь
нөөц мөнгөний өсөлт бөгөөд энэ нь инфляцийн түвшинд 1 жилийн дараагаар нөлөөлдөг. 2011-
2013 онуудад инфляцийн түвшинг 8-9 хувьд барих боломжтой гэж үзэж байна.
6
Валютын ханш. Төгрөгийн ам. доллартай харьцах ханш 2010 оноос эхлэн чангарч байгаа
бөгөөд уул уурхайн салбарыг дагах гадаад валютын огцом урсгал нь улам чангаруулахаар байна.
Гадаад худалдаа. Эдийн засаг 2009 оноос эхлэн сэргэж эхэлсэн, уул уурхайн бүтээн
байгуулалт хийгдэж эхэлж байгаатай холбогдуулан 2011-2012 онуудад импорт нэмэгдэх
хандлагатай байна. БНХАУ нь манай улсын хувьд гадаад худалдааны түншлэгч гол орон хэвээр
байх бөгөөд одоогоор экспортын 70 гаран хувийг эзэлж байна.
Экспорт. Манай улс нийтдээ 1000 гаруй нэр төрлийн барааг экспортод гаргадаг бөгөөд
экспортын үнийн дүнгийн дийлэнх хувийг зөвхөн эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу,
үнэт металл, гоѐлын зүйлс, зоос, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, мал амьтад, тэдгээрээс
гаралтай бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл
эзэлж байна. 2011-2013 онуудад энэ байдал өөрчлөгдөхгүй бөгөөд дунджаар экспорт 13 хувьтай
байх бөгөөд 2013 онд огцом өсөлт гарна.
Импорт. Манай улс ойролцоогоор гурван мянга гаруй нэр төрлийн барааг импортоор
оруулж ирдэг бөгөөд нийт импортын барааны 60 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин,
механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг, авто,
агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байсан. Нефтийн бүтээгдэхүүний
хэрэглээ, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор хангадаг. 2011-2012
онуудад уул уурхайтай холбоотой тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсэнээс
түүний өсөлт 30.1 хувьд хүрэхээр байна.
Гадаад валютын цэвэр албан нөөц. Эдийн засгийн өсөлт, экспортын орлого нэмэгдсэнээс
гадаад валютын цэвэр албан нөөц нэмэгдэхээр байгаа ба 1906.3 сая ам.долларт хүрэх бөгөөд 2013
онд нөөцийн хэмжээ огцом буюу хоѐр дахин нэмэгдэхээр байна.

More Related Content

What's hot

Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...batnasanb
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...Gantumur Uran
 
Эрчимжсэн газар тариалангын төсөл
Эрчимжсэн газар тариалангын төсөлЭрчимжсэн газар тариалангын төсөл
Эрчимжсэн газар тариалангын төсөлnarmandah23
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...batnasanb
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлогоbatnasanb
 
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалБ.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалbatnasanb
 
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГА.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГbatnasanb
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
Worldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianWorldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianSerod Ichinkhorloo
 
2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal
2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal
2014, REPORT, Annual Risk Management Forum Report , MandalThe Business Council of Mongolia
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 

What's hot (19)

Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
 
Эрчимжсэн газар тариалангын төсөл
Эрчимжсэн газар тариалангын төсөлЭрчимжсэн газар тариалангын төсөл
Эрчимжсэн газар тариалангын төсөл
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Cpdf0x2457
Cpdf0x2457Cpdf0x2457
Cpdf0x2457
 
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло...
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
 
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалБ.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
 
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГА.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Worldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolianWorldbank report may 2015 mongolian
Worldbank report may 2015 mongolian
 
2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal
2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal
2014, REPORT, Annual Risk Management Forum Report , Mandal
 
Munkhgerel
MunkhgerelMunkhgerel
Munkhgerel
 
2014 q4
2014 q42014 q4
2014 q4
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Analysis of impact of covid-19
Analysis of impact of covid-19Analysis of impact of covid-19
Analysis of impact of covid-19
 
Heregtei
HeregteiHeregtei
Heregtei
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 

Similar to 1. макро

Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...batnasanb
 
Монгол улсын 2018 оны эдийн засгийн байдал
Монгол улсын 2018 оны эдийн засгийн байдалМонгол улсын 2018 оны эдийн засгийн байдал
Монгол улсын 2018 оны эдийн засгийн байдалTuul Tuul
 
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...batnasanb
 
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidalNeg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidalE-Gazarchin Online University
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньbatnasanb
 
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх ньbatnasanb
 
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasagA.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasagbatnasanb
 
2. орлого-хбг
2. орлого-хбг2. орлого-хбг
2. орлого-хбгMunkh Orgil
 
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТА.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТbatnasanb
 
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,saikhanaa.o
 
Am dollartai haritsah hanshiin sudalgaa
Am dollartai haritsah hanshiin sudalgaaAm dollartai haritsah hanshiin sudalgaa
Am dollartai haritsah hanshiin sudalgaandalai
 
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...The Business Council of Mongolia
 
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААbatnasanb
 
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхЭ.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхbatnasanb
 
2013.02.21 Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
2013.02.21  Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...2013.02.21  Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
2013.02.21 Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...The Business Council of Mongolia
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлогоMunkh Orgil
 
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломжМонгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломжAnkhbileg Luvsan
 

Similar to 1. макро (20)

Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАН...
 
Монгол улсын 2018 оны эдийн засгийн байдал
Монгол улсын 2018 оны эдийн засгийн байдалМонгол улсын 2018 оны эдийн засгийн байдал
Монгол улсын 2018 оны эдийн засгийн байдал
 
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗ...
 
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidalNeg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
 
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
 
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasagA.bayartsetseg   holland uwchin ba mongolyn ediin zasag
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag
 
New microsoft word document
New microsoft word documentNew microsoft word document
New microsoft word document
 
2. орлого-хбг
2. орлого-хбг2. орлого-хбг
2. орлого-хбг
 
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТА.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
 
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
 
Am dollartai haritsah hanshiin sudalgaa
Am dollartai haritsah hanshiin sudalgaaAm dollartai haritsah hanshiin sudalgaa
Am dollartai haritsah hanshiin sudalgaa
 
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
 
Exp imp 2018 12 20
Exp imp 2018 12 20Exp imp 2018 12 20
Exp imp 2018 12 20
 
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
 
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхЭ.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
 
2013.02.21 Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
2013.02.21  Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...2013.02.21  Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
2013.02.21 Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
 
Enko
EnkoEnko
Enko
 
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломжМонгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
Монгол улсын хүнсний ногооны импортыг бууруулах боломж
 

More from Munkh Orgil

School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016Munkh Orgil
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайMunkh Orgil
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгаMunkh Orgil
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Munkh Orgil
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Munkh Orgil
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliMunkh Orgil
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarMunkh Orgil
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osfMunkh Orgil
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайMunkh Orgil
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульMunkh Orgil
 

More from Munkh Orgil (20)

264 tog
264 tog264 tog
264 tog
 
263 tog
263 tog263 tog
263 tog
 
2017 3631 1
2017 3631 12017 3631 1
2017 3631 1
 
Togtool 242
Togtool 242Togtool 242
Togtool 242
 
School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулга
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015
 
4
44
4
 
3
33
3
 
2
22
2
 
5
55
5
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuli
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavar
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf
 
Aimag niislel
Aimag niislelAimag niislel
Aimag niislel
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хууль
 

1. макро

  • 1. 2 1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ 1.1 2010 ОНЫ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ Эдийн засгийн өсөлт. Өнгөрсөн оны сүүлийн улиралаас эхлэн дэлхийн зах зээлд Азийн зарим орнуудын эдийн засаг сэргэж, манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсч, уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхэлсэн болон нүүрсний экспортын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засаг огцом сэргэж эхэллээ. Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 7.5 хувьд байхаар байгаа хэдий ч хөдөө аж ахуйн салбарт байгаль цаг уурын тааламжгүй байдлаас үүдэлтэй огцом уналт, түүнээс улбаалаад нийт эдийн засагт нийлүүлэлтийн шок үүсгээд байна. Энэ онд ХАА-н салбарын өсөлт буурахаар байгаа бол аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлт 10 хувиас дээш байна гэж тооцогдож байна. Зэсийн үнийн өсөлт тогтвортой өндөр байхаар олон улсын байгууллагаас таамаглаж байгаа нь манай аж үйлдвэрийн салбарын өсөлтөд эерэгээр нөлөөлөн, үүгээр дамжин эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгож байна. Хөдөө аж ахуйн салбар. Өвөлжилт, цаг агаарын хүндрэлээс болж 2010 оны хувьд том малын зүй бус хорогдол өмнөх жилүүдийнхээс өсч 9.7 саяд хүрсэн байна. Том малын зүй бус хорогдол өндөр байгаатай холбоотойгоор мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн болох малын мах, сүү, ноос, ноолуурын хэмжээ буурсан байна. Ялангуяа, ямааны зүй бус хорогдол их байгаа нь мал аж ахуйн салбарын гол түүхий эд болох ноолуурын гарцыг ихээхэн бууруулж байна. Түүнчлэн, бойжуулсан төлийн тоо оны эхний хагас жилийн байдлаар 7.3 сая байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 46.6 хувиар буурсан байна. Эдгээр хүчин зүйлс нь мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг бууруулахад голлон нөлөөлж байна. Газар тариалангийн салбарын хувьд “Атрын 3 дахь аяны” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 338.8 мянган тонн үр тариа, үүнээс 329.8 мянган тонн буудай, 156.1 мянган тонн төмс, 90.1 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар байна. Үүнээс харахад хураан авах буудайн хэмжээ өмнөх оныхоос буурахаар байгаа бол төмс, хүнсний ногооны хэмжээ өсөхөөр байна. Аж үйлдвэр, барилгын салбар. 2010 оны хувьд нүүрс, газрын тос, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй байна. Шинээр ашиглалтанд орсон Овоот толгой, Ухаа худаг, Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолтын хүчин чадал нэмэгдэж нүүрсний олборлолт өсч байна. Мөн Төмөртэй, Баянгол, Таяннуур, Харангат, Элстэй, Баргилт зэрэг төмрийн хүдрийн уурхайнуудын олборлолтын хүчин чадал нэмэгдэхээр юм. Тамсаг, Дорноговийн сав газруудад газрын тосны ордуудын хайгуул, судалгаа шинжилгээний ажил дуусч олборлолтын ажил эхэлснээр газрын тосны олборлолт нэмэгдэх болно.
  • 2. 3 Боловсруулах аж үйлдвэрийн салбараас хүнсний үйлдвэрлэл нэлээд нэмэгдэхбөгөөд үүнд мах, үр тариа, гурилын үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл багтаж байна. Мөн арьс шир боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл өсөхөөр байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж улсын төсвөөс 30 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасны үр дүнд 2009 онд шинээр сүүний 7, мах боловсруулах 3 үйлдвэрийг ашиглалтад оруулсон. Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалт, мянганы замын барилгын ажлын үргэлжлэл зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр байгаа нь барилгын салбарын өсөлтийг 2010 онд нэмэгдүүлж байна. Үйлчилгээний салбар. 2009 онд бууралтанд ороод байсан бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, зоогийн газар, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг үйлчилгээний голлох салбарууд сэргэж үйл ажиллагаа нь жигдэрснээр эдгээр салбаруудад өсөлт гарахаар төлөв байна. Уул уурхайн салбарын хувьд олборлолтын хэмжээ нэмэгдэж байгаа болон Оюутолгой төслийн хүрээнд барилга, бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж энэ нь тээврийн салбарт өсөлтийг бий болгож байна. Дээрх салбаруудын өсөлтийг тооцоолж үзэхэд урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 2010 онд 7.5 хувь болж, 2010 оны Үндсэн чиглэлд тусгагдсан 7.4 хувийн өсөлтийг хангахаар байна. Инфляци. Нэг талаас эдийн засаг сэргэж байгаа, нөгөө талаас хөдөө аж ахуйн салбараас үүдэлтэй шок нь инфляцийн түвшинг огцом нэмэгдүүлж 2010 оны эцэст хэрэглээний үнийн индекс 9.8 хувьд хүрэхээр байна. Манай орны байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалж эдийн засгийн үйл ажиллагаа, инфляцийн түвшин улирлын хэлбэлзэлтэй байдаг. Инфляцийн түвшин жилийн 12-5 дугаар сарын хооронд өсөх хандлагатай байдаг бол жилийн 6-11 дүгээр сарын хооронд буурах үйл явц ажиглагддаг. Хэрэглээний сагсны 12 бүлэг бараанаас ерөнхий индекст хамгийн их жин эзэлдэг, гол нөлөөтэй нь хүнсний барааны бүлэг бөгөөд сагсан дахь 287 нэр төрлийн бараа, үйлчилгээнээс мах, шатахуун, цахилгаан дулааны үнэ өсөх нь бусад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь нөхцөл болж, инфляци нэмэгдэхэд хүргэдэг. Ихэнхи нутгийг хамарсан зудын уршгаар 2010 он гарсаар 9.7 сая толгой мал хорогдоод байна. Түүнчлэн ихэнхи аймагт малын тарга, тэвээрэг муу байгаагаас махны нийлүүлэлт хомсдож зах зээлд махны үнэ төдийлөн буурахгүй байна. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2009 оны намар нийт 9 компаниар дамжуулан 2700 тонн мах нөөцөлсөн бөгөөд энэ оны 4 дүгээр сараас эхлэн худалдаанд гаргаж борлуулсан. Ирэх жилүүдэд махны үнийг тогтвортой байлгах үүднээс 2011 оноос эхлэн жил бүр 12 мянган тонн мах нөөцлөхөөр Засгийн газрын шийдвэрлэсэн. Манай орны хувьд энэ 2010 онд 329.8 мянган тонн буудай хураан авахаас гадна нөөцөнд байгаа буудайн хэмжээг нэмж тооцвол 2010-2011 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах бололцоотой байна. Иймээс цаашид гурилын үнэ төдийлөн өсөхөөргүй байна. Эрчим хүчний зохицуулах газар 2010 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн дулааны үнийг 14.5 хувиар, аж ахуйн нэгжийн зориулалттай цахилгааны үнийг 17.35 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Мөн 2010 оны 6 дугаар сарын 15-наас иргэдийн ахуйн зориулалттай цахилгааны үнийг 17.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр 2010 онд цахилгаан, дулааны үнэ тариф дундажаар 17 хувиар өссөн. Түүнчлэн Засгийн газар 2009 онд хүүхдийн мөнгө, шинэ төрсөн хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө, жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмжид нийт 100 тэрбум орчим төгрөг зарцуулж байсан бол 2010 оны 2 дугаар сараас эхэлж олгосон “Хүний хөгжил” сангийн мөнгө энэ онд 320 гаруй тэрбум төгрөг болж байгаа, мөн төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 30 хувиар өсгөх зэрэг нь инфляцийн түвшинг оны эцэст 9.8 хувьд хүргэхээр байна.
  • 3. 4 Валютын ханш. Манай улсын валютын ханш валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлтөөс шалтгаалж хэлбэлзэж байдаг. 2010 он гарсаар эхний 7 сарын байдлаар дэлхийн зах зээл дээрх манай орны экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ тогтвортой өсч байгаагаас экспортын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.8 хувиар өссөн байна. 2009 оны эцэст төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1442.8 төгрөгт байсан бол 2010 онд бага зэрэг чангарч жилийн дундаж ханш 1310 төгрөг байхаар тооцож байна. Гадаад худалдаа. Санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2009 онд 2.2 хувиар буурсантай уялдан дэлхийн худалдааны эргэлт буурч, түүхий эдийн үнэ ханш огцом буурснаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 онтой харьцуулахад 2009 онд 30.2 хувиар буурч 4033.9 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл урьдчилсан байдлаар 229 сая ам.долларын алдагдалтай гарсан. Эдийн засаг сэргэж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлсэн, мөн Оюу-Толгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор импортын хэмжээг нэмэгдүүлж 2010 онд импортын нийт дүн 2890.7 сая.ам долларт хүрэхээр байгаа нь өмнөх оны эдийн засгийн хямралын үетэй харьцуулбал 35.63 хувиар өндөр байх юм. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн өсөлт болон БНХАУ-ын импортын эрэлт өндөр байгаагаас үүдэж манай улсын экспортын хэмжээ өсч байна. Зэсээс гадна нүүрс болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж 2010 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр экспортын нийт дүн 2292.6 сая.ам.доллар байхаар байна. Энэ нь 2009 онтой харьцуулбал 20.5 хувиар өснө. Зураг 1.3 Гадаад худалдааны эргэлт /сая ам.доллараар/ Гадаад худалдааны нийт тэнцэл 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 598.1 сая.ам долларын алдагдалтай байхаар байна. Экспорт. 2009 онд дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ 1.6 дахин буурч, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 42 хувиар багассан нь манай улсын экпортын бууралтад голлон нөлөөлсөн бол 2010 оноос эдгээр бүтээгдэхүүний үнэ болон экспортод гаргах хэмжээ нэмэгдэж байна.
  • 4. 5 2010 онд Гашуун сухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт зэрэг хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ уул уурхай, олборлох салбарын бараа бүтээгдэхүүний экспорт огцом нэмэгдэхээр байна. Тухайлбал, нүүрсний экспорт 2010 онд 50 орчим хувиар өсөх төлөв байна. 2010 оны хувьд манай улсын экспорт урьдчилсан тооцоогоор 2292.6 сая ам.доллар болохоор байна. Экспортод чулуун нүүрс, боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, цайрын хүдэр, зэс, молибдений баяжмал зэрэг бүтээгдэхүүнүүд голлон гарахаар байна. Импорт. 2009 онд импортын газрын тосны бүтээгдэхүүн, гурил, улаан буудай зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан, барилгын салбарт зогсолт гарсан, хүн амын орлого багассан, банкны салбар хүндэрсэн зэргээс импортын хэмжээ буурсан. Харин 2010 он гарсаар газрын тосны бүтээгдэхүүний үнэ 2009 оныхоос өссөн. Эдийн засаг сэргэж байгаагаас машин тоног төхөөрөмж, түүний эд анги, хүнсний бүтээгдэхүүний импорт оны эхний 3 сарын байдлаар өсөх хандлагатай байгаа бөгөөд 2010 оны импортын хэмжээг урьдчилан тооцоход 2890.7 сая ам.долларт хүрэхээр байна. Энэ өсөлтийн дийлэнх нь Оюутолгой төсөл болон бусад уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтанд шаардагдах тоног, төхөөрөмж, барилгын материалын импорттой холбоотой юм. 2010 онд аж үйлдвэр, ялангуяа уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимтэй өсөхөөр байгаагаас шалтгаалан түлш, шатахууны хэрэглээ нэмэгдэж байна. Гадаад худалдааны алдагдал 2010 онд нэмэгдэхээр байна. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайг сонирхон гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөнөөс манай улсын гадаад валютын дотогшоо урсгал нэмэгдэж байна. Гадаад валютын цэвэр албан нөөц эхний 7 сарын байдлаар 1279.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд оны эцэст 1492.9 сая.ам долларт хүрнэ. Гадаад валютын нөөц нэмэгдсэнээс үүдэж валютын нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2010 оны эхнээс чангарсаар байгаа жилийн дунджаар 1363 төгрөгт хүрэхээр байна. 1.2 МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН 2011-2013 ОНУУДЫН ХАНДЛАГА Эдийн засгийн өсөлт. 2011 онд нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 7836.4 тэрбум төгрөг, бодит ДНБ нь 4128 тэрбум төгрөг буюу эдийн засгийн бодит өсөлт 8.2 хувь, 2012 онд 7.8 хувь, 2013 онд 20.8 хувь байхаар байна. Энэхүү өсөлтөд Оюу-Толгойн төслийн хөрөнгө оруулалт ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. ДНБ-ийг үндсэн салбараар нь авч үзвэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хувьд өмнөх онуудад гарсан байгаль цаг уурын хүндрэл, зудын нөлөөлөл байхгүй гэж үзвэл мал аж ахуй, газар тариалан боломжит өсөлтөөрөө 6-7 хувь гэж үзсэн. Харин аж үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа боловсруулах салбарын хувьд хүнс, ундаа, нэхмэл, хувцас, төмрийн үйлдвэрлэл чухал хувийг эзэлж байна. Түүнчлэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нь боловсруулах, барилгын салбар, үйлчилгээний салбаруудын нэмэгдэл өртөгт дам нөлөөлнө гэж үзлээ. Зэс, алт, нүүрсний үйлдвэрлэл. Аж үйлдвэрлэлийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зэс, алтны үйлдвэрлэл голлох үүргийг гүйцэтгэдэг байсан бол сүүлийн жилүүдэд нүүрсний үйлдвэрлэл огцом нэмэгдэж ирлээ. Алтны үйлдвэрлэлийн хувьд 2006 онд батлагдсан “зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татварын тухай” хуулинд татварын хэмжээ хэт өндөр байсантай холбоотойгоор олт олборлогч компаниуд татвараас зугатаах, Монголбанкинд тушааж, борлуулах алтны хэмжээ багасах хандлага арилаагүй байна. Инфляци. Монгол улсад инфляцид нөлөөлөгч хүчин зүйлийг гадаад, дотоод гэж ангилж болно. Гадаад хүчин зүйл нь хөрш орнуудын инфляцийн түвшин байдаг. Хятадын Засгийн газраас огцом өндөр өсөлттэй байгаа инфляцийг хязгаарлах, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрлийг зогсоох зорилгоор зээл олголтыг багасгаж, мөнгөний бодлогоо чангаруулж эхлээд байна. Орос улсын инфляцийн түвшин ойрын жилүүдэд нэг оронтой тоонд багтана гэж олон улсын банк, санхүүгийн байгууллагууд таамаглаж байгаа бөгөөд эдгээрээс хамааран манай эдийн засагт бас тодорхой хэмжээгээр инфляци импортлогдох үйл явц ажиглагдаж байдаг. Инфляцийн дотоод хүчин зүйл нь нөөц мөнгөний өсөлт бөгөөд энэ нь инфляцийн түвшинд 1 жилийн дараагаар нөлөөлдөг. 2011- 2013 онуудад инфляцийн түвшинг 8-9 хувьд барих боломжтой гэж үзэж байна.
  • 5. 6 Валютын ханш. Төгрөгийн ам. доллартай харьцах ханш 2010 оноос эхлэн чангарч байгаа бөгөөд уул уурхайн салбарыг дагах гадаад валютын огцом урсгал нь улам чангаруулахаар байна. Гадаад худалдаа. Эдийн засаг 2009 оноос эхлэн сэргэж эхэлсэн, уул уурхайн бүтээн байгуулалт хийгдэж эхэлж байгаатай холбогдуулан 2011-2012 онуудад импорт нэмэгдэх хандлагатай байна. БНХАУ нь манай улсын хувьд гадаад худалдааны түншлэгч гол орон хэвээр байх бөгөөд одоогоор экспортын 70 гаран хувийг эзэлж байна. Экспорт. Манай улс нийтдээ 1000 гаруй нэр төрлийн барааг экспортод гаргадаг бөгөөд экспортын үнийн дүнгийн дийлэнх хувийг зөвхөн эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоѐлын зүйлс, зоос, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, мал амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл эзэлж байна. 2011-2013 онуудад энэ байдал өөрчлөгдөхгүй бөгөөд дунджаар экспорт 13 хувьтай байх бөгөөд 2013 онд огцом өсөлт гарна. Импорт. Манай улс ойролцоогоор гурван мянга гаруй нэр төрлийн барааг импортоор оруулж ирдэг бөгөөд нийт импортын барааны 60 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байсан. Нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор хангадаг. 2011-2012 онуудад уул уурхайтай холбоотой тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсэнээс түүний өсөлт 30.1 хувьд хүрэхээр байна. Гадаад валютын цэвэр албан нөөц. Эдийн засгийн өсөлт, экспортын орлого нэмэгдсэнээс гадаад валютын цэвэр албан нөөц нэмэгдэхээр байгаа ба 1906.3 сая ам.долларт хүрэх бөгөөд 2013 онд нөөцийн хэмжээ огцом буюу хоѐр дахин нэмэгдэхээр байна.