нийгмийн даатгалын-тухай-хууль

1,982 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

нийгмийн даатгалын-тухай-хууль

  1. 1. Ёсчлох хувь 2013.11.25 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Улаанбаатар хот 2013 оны..сарын..-ны өдөр НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн хууль тогтоомж 2.1.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, Нийгмийн даатгалын тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. ХОЁРДУГААР БҮЛЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2014 оны төсвийн жилд Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доордурдсанаар баталсугай: Д/д 1 Орлогын төрөл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл 1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 1.5.Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1.6.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 1.7.Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл Дүн /сая төгрөгөөр/ 1,247,206.40 507,742.70 529,837.80 149,211.70 2.4 12,033.20 22,769.80 3,000.00
  2. 2. 1 1.8.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 1.9.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 2 1,400.00 1,101.70 1.10.Бусад орлого Сангийн сайд 2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг Нийт орлого 20,107.00 320,131.30 320,131.30 1,567,337.70 4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доордурдсан төсөв зарцуулах эрх олгосугай: Д/д 1 Дүн Зарлагын төрөл /сая төгрөгөөр/ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 1.1.Тэтгэврийн даатгалын сан 1.2.Тэтгэмжийн даатгалын сан 1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 1.4.Ажилгүйдлийн даатгалын сан 1.5.Эрүүл мэндийн даатгалын сан 1.6.Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлбөр 1.7.Үйл ажиллагааны урсгал зардал 1.8.Хөрөнгийн зардал Нийт зарлага 949,294.40 66,611.50 35,241.40 15,242.10 189,184.80 118.9 20,166.90 13,429.30 1,289,289.20 ГУРАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ 5 дугаар зүйл."Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай. 6 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. ГАРЫН ҮСЭГ

×