Nom900

5,490 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,490
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1,050
Actions
Shares
0
Downloads
17
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Nom900

  1. 1. Ном дотор ЗАМ бий... Монгол хүүхдийн ном - 2013 9 Эсээ 9 Илтгэл 9 Фото зураг Улаанбаатар хот 2013 он
  2. 2. Эмхэтгэсэн Л.Отгонсүрэн БШУЯ Б.Цасанчимэг БМДИ Б.Хишиг-Ундрал Орчуулагч, яруу найрагч Я.Мөнхжин Сүхбаатар дүүргийн 45-р сургуулийн сурагч О.Цэвээнравдан Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн сурагч Редактор Б.Насанбаяр БШУЯ-ны СБТГ-ын дарга Дизайнер Б.Тамир ÁÈÒÏÐÅÑÑ ÕÕÊ-ä õýâëýâ. Óòàñ (976) 11 311322 Óëààíáààòàð õîò 2013
  3. 3. Өмнөх үг Хүүхдүүд номын тухай бичжээ. Харин бид хүүхдүүдийн тухай бичмээр байна. Номыг гайхаж, хайрлан энхрийлж, заримдаа ихэд сэтгэл түгшин уншсан тэдний мөрөөдөл, болгоомжлол, бидэнд хэлсэн үгүүд нь гайхалтай. С.Эрдэнийн “Нарантогоруу” өгүүллэгээр кино хийхээр шийдсэн Архангайн охин Э.Булган, “Төрүүлж өсгөсөн гөрөөс ижий”-г тэгтлээ өрөвдсөн Өлгийн Б.Отгонбаяр, “Үзэхийн хязгаар”-ыг хэнээс ч илүү үзэж чадсан Орхоны Г.Болор-Уянгын мэдрэмжийг бид хүндэтгэж байна. “Малын хөлийн тоос”-ыг уншаад аварга тоос сорогч олохоор шийдсэн Өмнөговийн А.Хүслэн, “Тунгалаг тамир”-ын Эрдэний орчин үеийг төсөөлөн бичсэн Сүхбаатар аймгийн Б.Мандухай, “Танихгүй эмэгтэй захидал”-ыг уншаад ангийнхаа хөөрхөн охидоос уучлал хүссэн Увсын хөвгүүн Д.Гантогтохын сайхан сэтгэлээр бахархаж байна. Бас Робинзон Крузо бодит хүн үү, зохиомол дүр үү гэдгийг тийм нухацтайгаар авч үзсэн Ховдын А.Сувд-Эрдэнэ, Увсын Зүүнхангай сумын сургуулийн “Номын хүрдэн” багийн сурагчид, П.Пүрэвсүрэнгийн “Өшөө” өгүүллэгт задлал хийсэн Баянхонгорын охин Б.Ичинхорлоо, түүний найз нарын хичээнгүй зан, ур чадварыг гайхаж байна. Багш нарт нь гүн талархал илэрхийлье. Сонгинохайрхан дүүргээс эсээгээ ирүүлсэн Б.Мөнгөнтуулын чихэвчний тухай бичсэнийг уншаад өсвөр жаахан хүүхдүүдийг өрөвдөхийн зэрэгцээ С.Эрдэнийн “Хайрын нарсан төгөл”-өөс нэгэн зүйлийг ухаарсан Дорнод нутгийн охин Э.Батцэцэг бидэнд чухам юу уриалсныг ойлгомоор байна. Та нар Говь-Алтай аймгийн 5 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхний “Алтан загасны үлгэр”, Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэгийн “Гахайн гурван тоорой”-г үзээд инээхгүй байж чадахгүй. Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн Д.Эрхэсийн “Эмила”, Орхон аймгийн 17 дугаар сургуулийн 4б ангийнхны бүтээсэн “Болдоггүй бор өвгөн”, Увсын О.Анхбаярын “Өнхрүүш”-ийг харсан хэн ч болов айна. Тэгээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн 4д ангийн П.Аззаяагийн яаж зогссоныг, Сэлэнгийн охин Б.Эрдэнэсүх ямар жоготой инээж байгааг хараарай. Айхтар эмгэн, зальтай шаазгайн дүрийг үүнээс илүү яаж бүтээх вэ. Хүүхдүүд ийнхүү номын тухай бичиж, түүгээрээ дүр бүтээж байна. Тэд унших тусмаа хөгжиж, өөртөө итгэлтэй болсоор байгаа. Тэд бодож, гуниглаж, жаахан түгшиж, хөөрөн баярлаж байхдаа хэчнээн сайхан, ямар гоо үзэсгэлэнтэй болсноо мэдэхгүй. Тэд ном дотор байгаа зам дээр гарч, хамтдаа тайван итгэлтэйгээр урагшилж байна. Тэд бол та нар бөгөөд бидний найдвар, зөөлөн сэтгэл, басхүү хатан зориг билээ. БШУ-ны сайд Л.Гантөмөр
  4. 4. АРХАНГАЙ АЙМАГ 99 99 99 99 99 99 Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган: С.Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ Архангай аймаг, “Өлзийт” сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Э. Намуундарь: Малын хөлийн тоос уу? аль эсвэл... Архангай аймаг, “Хүмүүн” сургуулийн 9д ангийн сурагч Г.Юмчинсүрэн: Суут жаран сэтгэгч Архангай аймгийн “Хүмүүн” нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Ж. Мөнхцэцэг: Заан залуудай юу? Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийн 10в ангийн сурагч Б. Нацаг, О. Мөнхзул: Степан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал” Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Улаанмуна: Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Архангай аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. Одоохондоо мөрөөдлөөсөө өөр унаагүй, зорилгоосоо ондоо өмчгүй эгэл жирийн сурагч, ээж аавын эрх охин Булган миний бие есдүгээр ангид сурдаг. Өсвөр насны хүүхэд би сэтгэлдээ нэгийг бодож,хоёрыг эргэцүүлэн С.Эрдэнэ гуайн уянгын өгүүллэгийг уншаад дээд зэргийн уянгатай, нарийн мэдрэхүй, ухаарал, эмзэглэл дүүрэн сэтгэлийн өчлийг нь мэдэрсэн. Тэрбээр нүүж яваа үүлс,өвс ногоо,нуурын долгис,тэнгэрийн цэнхэр өнгө, уулсын сүрлэг намуун төрх, адуу янцгаах, гэрийн тооноор утаа суунаглах, утасны шонгийн оройд шувуу суух, навчис унахад дурлаж, амьдралаас агшин зуурын гоо сайхан бүхнийг нь мэдэрч, амталж, тэрхүү яруу сэрлээ бидэнд дамжуулжээ. Тиймээс ч түүнийг “уянгын” зохиолч гэж нэрлэсэн байх аа. Хүн болгонд шүтэн биширч явдаг зохиолч, яруу найрагч байдаг. Би өгүүллэгүүдийг нь уншаад С.Эрдэнэ гуайг биширсэн. Үгээр амьдралыг, гэхдээ зөвхөн сайхан өнгийг нь зурсан Ардын уран зохиолч С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болж, СУИС-ийн 4 жүжигчний ангид сураад, кино бүтээнэ гэж бодож байгаа. Нэг өдрийн үйл явдал нь яг л үлгэр мэт өрнөж, нутгийнхаа нар, тогоруудтай салах ёс хийж, амраг бүсгүйдээ ямар их хайртай гээд л санаа бүрээс нь салахын аргагүй. Амьдрал гэдэг жаргал зовлон хоёр хосолсон байдаг юм шүү гэдгийг далимд нь бас өгүүлээд амжсан нь бахархмаар. С.Эрдэнэ гуайд “Наран жаргах нь сайхан харагддаг хэрнээ наран мандах нь түүнд яагаад сайхан харагддаггүй юм” болоо? гэж би өөрөөсөө асуусан шүү. Эв журам, нөхөрлөл хайрын үнэ цэнэ Эх орон, эрх чөлөөний үнэ цэнэ Жаргах наран, цэн тогоруудын ганганаа Намайг дуудах нь үйлс бүтээхийн үнэ цэнэ. “Наран тогоруу” өгүүллэгийг надтай хамт жаргаасанд баярлалаа, танд.
  5. 5. Архангай аймаг, “Өлзийт” сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Э. Намуундарь Малын хөлийн тоос уу? аль эсвэл... Тоост энэхэн хорвоод хүн болж төрнө гэдэг ховорхон боломж. Энэ ховорхон олдох боломжийг олж төрчихөөд нэг тохиох амьдралаа торго шиг, эсвэл тоос шиг байлгах нь хүмүүн биднээс л шалтгаална. Би зохиолч С. Эрдэнийн “Малын хөлийн тоос” өгүүллэгийг уншлаа. Энэ өгүүллэгт жирийн малчин бүсгүй Чанцал, түүний хоёр хүү, тууварчин Балбар, өвгөн Сугар нарын дүр гардаг. Өгүүллэгт ээдрээт амьдралын дунд хүний зан төрх, санаа бодол, хүсэл эрмэлзэл, хайр сэтгэлийн үнэн нь аяндаа ялгаран гардаг жамтайг хурц зөрчилт үйл явдлаар дамжуулан дүрслээд, хүнийг гоё үг, бэл бэнчингээр нь бус,хөдөлмөр зүтгэлээр нь үнэлэх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна. Энэ өгүүллэгийн гол дүр Балбар гадаад намба төрх, царай зүс, бие бялдар сайтай, сайхан монгол эр хүн боловч түүний зан араншин, дотоод сэтгэл, хүн чанар нь ямар вэ гэдэг нь түүний үйл хэрэг, үг ярианаас нь тодхон харагддаг. Жишээ нь: Балбар Чанцалынд ирээд хоол цай идэж уусныхаа дараа Чанцалын хийж өгсөн архийг хоёр завжаараа савируулан ууж байгаа хэсэг, мөн Чанцалыг үнээнд гарсан хойгуур орыг нь засаж тухалсан байдал, “Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо таргалж байна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад, муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаагаад буцдаг хэрэг ээ” гээд буянт мал сүргээ өеөдмөр гэж хараан ярьж байгаа зэргээс нь түүний муу хүн болох нь надад харагдаж байна. “Өеөдмөр” гэдэг үгийг Монгол үгсийн тайлбар тольд “Амьтны туранхайрч ядрах зэргээр хөдөлж ядах,байн байн унах” гэж тайлбарласан байна. Хотынхны ходоодыг өөхөөр таглах гэдгээр хүнийг хүн гэж боддоггүй, сурсан мэдсэн нь хомс, өөрийгөө хэт өргөмжилдөг онгироо сагсуу хүн болох нь илэрхий. Иймээс Балбар худал хуурмаг амьдарч, хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа нэгэн байхад хөх номин тэнгэр нь хөрст ногоон газраасаа улам холдсон мэт уужимсан цэлийсэн намрын улиралд тууварчин Балбарын худал гоё үгэнд хууртаж,эцэс сүүлд нь сэтгэлийн зовлонд унаж буй итгэмтгий цайлган бүсгүй Чанцал бол хуурамч амьдралын мананд төөрсөн, хуудуутай хорвоогийн тоосонд дарагдсан эмэгтэй ажээ. Харин олон жил мал тууж,малын хөлийн тоосонд дарагдаж яваа өвгөн Сугар нь “Мал дагавал ам тосдоно” гэсэн ардынхаа сайхан сургаалыг дагаж, үнэн мөнөөр амьдарч, төрийнхөө хишиг буяныг дагаж яваа буурал билээ. Ингээд бодохлээр юу ч гэмээр юм дээ. “Санаа зөв бол заяа зөв. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэе дээ. 5
  6. 6. Архангай аймаг, “Хүмүүн” сургуулийн 9д ангийн сурагч Г.Юмчинсүрэн Суут жаран сэтгэгч Суут жаран сэтгэгч номыг уншаад би их зүйлийг тунгаан боджээ. “Нээрээ л тийм шүү дээ” гэх итгэл үнэмшил төрж,энэ агшинд туурвилд багтсан алдартнууд,тэдний амьдралын алдаа оноо,бидэнд захисан сургаал бүгдийг нь бичиж үлдээмээр байвч, эрхэм Таныг энэ номыг өөрөө олоод уншаасай гэж хүсэж байна. Тэгвэл та амьдралыг арай өөр өнцгөөс харж юуны магад вэ... Байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн Фалес: Нэгэн удаа хүмүүс түүнийг ядуу хэмээн дооглож доромжилжээ. Энд өгүүлэх түүхээс үзвэл,зүгээр ч нэг тохуурхаж доромжлоод зогсоогүй бололтой. Түүнээс хойш гүн ухаантан маань хэдэн жилийн турш тэнгэр, од гараг шинжсэн байна. Нэгэн хавар маш арвин ургац бүхий жил гарахыг урьдчилан мэдээд Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авснаар, тариалан боловсорч гүйцэх үед асар их орлого олон баяжжээ. Дээрх баримтаар би танд тариалан эрхэлж баяжаасай гэсэн санааг дэвшүүлээгүй нь мэдээж, харин Фалес шиг агуу тэвчээртэй байгаасай,тэгж гэмээнэ та ялна гэж хэлмээр санагдсаных 6 юм шүү. Гүн ухаантан Биантын төрөлх хот дайсны цэрэгт эзлэгдэхэд хүмүүс хамгийн үнэ цэнэтэй бүхнээ үүрээд дүрвэцгээжээ. Ганцхан Биант л юу ч авалгүй явжээ. Үүнд хачирхсан хотынхны асуултад тэрээр “Би өөрийн гэх юм бүхнээ авч яваа нь энэ шүү дээ” гэж хариулсан тухай мөн өгүүлжээ. Эрдэм номтой болох ахул түүнээс үнэтэй хөрөнгө үгүй аж. Амьдралд хамгийн хүнд ачаа бол “Хоосон цүнх” гэж англичууд ярьдаг гэсэн. Насны багад жаахан уншиж ухаарах сан гэж би бас бодсон. Тархи гэх эрдэнэсийн авдарт байгаа үнэт чулуугаа бид яагаад, юунд, хэнд алдах гээд байна вэ? Нөгөө л компьютер тоглоом, гар утас, фээсбүүк зэрэг хорлон сүйтгэгчдэд. Харин энэ ном тэр чигээрээ ухааны далай мэт. Тиймээс найзууд аа, Та бүхэн уншаарай. Ухааны ундрагаас нь өөрөө уудлан, ирээдүйн Нобелын шагналтан, Фалес, Пифагор, Солон зэрэг дэлхийн суутнуудын нээж чадаагүйг бусдаас түрүүлж нээе!!!
  7. 7. Архангай аймгийн энэ ахлах С. Эрдэнэ гуайнЕБС-ийн өгүүллэгээрАрхангай аймгийн “Хүмүүн” нэгдүгээр би том болоод кино бүтээнэ. ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ сургуулийн 11а ангийн сурагч Ж. Мөнхцэцэг 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Заан залуудай юу? Оршил хэсэг Энэ романыг монголын үргэлжилсэн үг, киноны нэрт зохиолч,яруу найрагч,орчуулагч,эрдэмтэн Бямбын Ринчен зохиосон юм. Тэрээр оршилдоо: “Өдгөө үсэн буурал болж, насны наран хэлбийж буй үеэс, эрдэмтэн багш нарыг шүтэн олсон хэлний шинжлэл, аман зохиол, угсаатны зүйн талаар гуч илүү жил оролдон цуглуулсан зүйлээ биеэ баахан танагтай байгаа дээр боловсруулан, хөндий цээжиндээ ургасан үзэгдлээ цааснаа буулгахдаа мөхөс биеийн алжаахыг хатуужин бичиж, хэдэн эхт юм үүсгэснээс, эхний нь дэс дараагаар нухаж үзье хэмээн балар эртний чулуун зэвсгийн үеэс сэдэвлэсэн энэ “Заан Залуудай” гэдгийг урьдаар дуусгахаар зорьлоо. Чулуун зэвсгийн үеийн манай дээдэс, өндөр өвгөс байгалийн түмэн бэрхшээлийн дунд чадал мөхөс, мэдлэггүйхэн, зэвсэг хэрэгсэл нэн ядуу, асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хүчин үзэгдлийн үнэн учрыг мэдэхгүй боловч хөдөлмөрийн хүчээр мичнээс хүн болж, бидний одоогийн үед зүгэлсэн анхны мөр гаргасан тэр үеийг дүрслэн үзүүлэхдээ надад сонин санагдсан билээ” хэмээн бичсэн байдаг. Энэхүү романд балар эртний түмэн харанхуйн үед бас буман мэдэхгүйн дунд оршин байсан балрын хүмүүс, тэр мөртөө мөн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хөгжлийн зүг чадан ядан, унан тусан зүтгэж явсныг нь уран сайхнаар дүрслэн үзүүлсэн байдаг. Түлхүүр үгс: Хирс, чулуун зэвсгийн үе, бөөгийн шүтлэг, шар махчин, Залуудай, отог Сэдвээ сонгон авсан учир: Энэ сэдвийг сонгон авсан учир шалтгаан нь: 1. Анх нэр нь миний сонирхолыг татсан. 2. Надад Б.Ринчен зохиолчийн зохиол, роман, шүлэг зэргүүд нь их таалагддаг. 3. Би энэхүү романыг уншиж үзээгүй байсан болохоор төдийлөн сайн мэдэхгүй учир илтгэл бичих далимдаа уншиж, мэдэж авахыг хичээсэн. 4. Энэ романы оршил буюу Б.Ринчен зохиолчийн бичсэн оршил хэсэг нь маш их таалагдсан учир өөрийн илтгэлдээ оршлоос нь ишлэл татсан билээ. 5. “Заан залуудайг” уншаад эртний чулуун зэвсгийн тухай роман гэдгийг мэдээд ерөөсөө энэ романыг сонгон авч мэдэхгүй зүйлээ мэдэж, мэдлэгийнхээ хүрээг дээшлүүлье гэж бодсоны үр дүнд сонгосон юм. Илтгэлийн үндсэн хэсэг “Заан залуудай” роман нь гучин нэгэн бүлэгтэй юм. Үүний хоёрдугаар хэсгийг жаран таван оны долоон сард зохиолч Б.Ринчен Хан уулын их тэнгэрийн амнаа эхлээд, Чехословак улсын Карловын Вары гэдэг рашааны газар биеэ сувилуулах зуур үргэлжлэн бичсээр Баян-Өлгий аймгийн төв зочид буудалд есөн сарын хорин дөрвөнд гүйцээн бичсэн байдаг. Дээр эртний чулуун зэвсгийн үеийн тухай дэлхийн уран зохиолд роман тууж болгон бичсэн зүйл нэг их олонгүй. Монголын уншигч нарт сонирхуулахсан гэж Английн нэрт зохиолч Уэлс Хэр эртний “Угломи, Уяа хоёр” гэдэг балар эртний туужаас орчуулан нийтэлж байснаа гүйцээн гаргаж чадаагүй. Зохиолч романдаа соёл боловсрол,зан заншил,үзэл мэтээс ертөнцийг үзэх үзлийн хүрээ хэмжээ зэргийн байдлыг үзүүлэх гэж нэг их зориогүй юм. Харин гагцхүү уншигчийн сонирхол татах 7 7
  8. 8. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган ямар нэгэн явдал,зодоо,нүдээ,дайсагнах аймаг болон араатан,эмс охид булаалдсан элдэв сонин явдал төдийхнийг сэдэвлэн бичсэн байдаг. Зарим номоос “Заан Залуудайн” эхний хэсэгт бэрх явдал тохиолдоод байтал сүүлийн хэсэгт амар тайван найрлаж барьж байсан явдал гардаг нь балар эртний цагт байж боломгүй мэтээр бодож буй магад. Хаврын тарчиг цагаараа адгуус хүртэл эцэж турдаг, зовж зүдэрдэг байтлаа намрын тэнүүн цагт гэдэс гарч тосон таргатай болж, цатгалан тайван цаг үе байдаг атал, дээр цагийн чулуун зэвсгийн хүн ан адгууснаас дор хавар ч үхэж,намар ч хатаж байсан гэж үзэх баримтгүй. Тэр ч байтугай эрт балар чулуун зэвсгийн хүний үлдээсэн зураг дүрс, баримал мэтийг үзэхэд, найрлан цэнгэж, бүжин наадаж байсан байдлын дүрс зураг хөрөг баримал манай үед уламжлан ирсэн зэргийг товч дурьдах нь зүйтэй. Судалгааны хэсэг Юуны өмнө судалгаанд оролцсон багш сурагчдадаа баярлалаа. Судалгааны асуулт Б.Ринчингийн “Заан Залуудай”зохиолыг хэр мэддэг вэ? Зохиолын аль хэсэг нь таалагдсан бэ? Яагаад? Зохиолоос авууштай тал нь юу байсан бэ? Судалгаанд 67 хүн оролцсоноос Зохиолыг сайн мэддэг 28 сурагч,13 багш -Бага зэрэг мэддэг 8 сурагч,3 багш 8 8 -Огт мэдэхгүй 15 сурагч байлаа. Зохиолын аль хэсэг нь таалагдсан бэ? гэсэн 2 дахь асуултад судалгаанд оролцогчдын 97 хувь нь романы адал явдал болон элдэв сонин учралын тухай өгүүлсэн нь таалагдсан гэжээ. Мөн чулуун зэвсгийн хүмүүсийн амьдрал ахуй ёс заншлын талаар мэдэхгүй зүйлээ мэдэж авсан гэж хариулжээ. Эргийн бургасанд суун чагнаваас Үелзэн урсах Туул голын ус нь Эртний домог шивнэн ярих мэт Үймрэх сэтгэлээ тогтоон Наран гэрэлд нүдээн аниваас Балар үеийн үзэгдэл ургаад Надаар хэлмэрч хийж түүхээ Багачуулд уламжлах гэсэн мэт..... гэж энэхүү романд бичсэн байдаг. Тиймээ Бямбын Ринченгийн зүрх сэтгэлийн үгсээ цаасан дээр буулгасан нь бидэнд сонирхолтой роман болон бидний дунд алдаршсан билээ. Эндээс бид чулуун зэвсгийн үеийн өвөг дээдсийн аж байдал, жаргалтай сайхан амьдрал, хөдөлмөрийн хүчээр бичнээс хүн болж одоогийн үед зүглэсэн анхны мөр гаргасан тэр үеийг мэдэж болох юм. Эцэст нь хэлэхэд энэ роман ертөнцийг үзэх үзэл нь түүнээс үндэслэн орчин тойрны байгаль ертөнцийн түмэн үзэгдэл, эртний хүмүүсийн дүр байдал, зовлон жаргал, баяр гуниг зэргийг харуулсан бүтээл гэж үзэж байна.
  9. 9. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр Архангай аймгийн Хотонт сумынбүтээнэ. би том болоод кино ЕБС-ийн 10в ангийн ЕБС-ийн Нацаг, О. Мөнхзул 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын сурагч Б.9а ангийн сурагч Э.Булган Степан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал” Захидлын хэлбэрийг уран зохиолд ашиглан санаагаа уран яруу илэрхийлсэн нь. Захидал нь санал бодол,сэтгэл зүрхээ солилцох үгийн урлаг болохыг сурагчдад энэ зохиолоор дамжуулан ойлгуулахад энэхүү илтгэлийн зорилго оршино. 1.Оршил хэсэг 2.Судалгааны хэсэг 3.Судалгааны үр дүн 4.Дүгнэлт Захидал бол хүний сэтгэл зүрх бодол санааг бусдад дамжуулдаг. Үүнийг энэ зохиолд охин зохиолч залууд дурлан түүнд зориулсан сэтгэл зүрх, бүхийл амьдрал нь захидал болон очиж буйгаар дүрслэгддэг. Захидлаа уран яруу дүр дүрслэлийг ашиглан, итгэл найдвар, хатуужил, тэсвэр тэвчээр, сэтгэлийн өнгө аясыг шингээн бичсэн байдаг. Зохиолын гол утга санаа нь нэгэн бүсгүйн амьдралын утга учир, бэрхшээл, сэтгэл зүрхний нандин учгийг захидалд багтаан харуулсан байна. Захидлыг бичихэд өргөн агуулга оновчтой санааг гарган уран яруу бичих нь хамгийн чухал байдаг бөгөөд хүний хэл яриа сэтгэхүй хөгжиж байдаг. Үүнийг даган зөв найруулан бичих алдаагүй бичих зэрэг чадвар сайжирдаг. Үзэл бодлоо хэн нэгэнтэй хуваалцах, илэрхийлэх зэрэгт энэхүү зохиол үнэтэй хувь нэмэр оруулах нь тодорхой байна. Иймээс сурагч бүр энэ зохиолыг уншин гол зүйлийг ухаарч мэдэхээс гадна захидал гэдэг утга төгөлдөр бүрэн дүүрэн бичигдэж байж сая үүргээ гүйцэтгэдэг байна гэдгийг ойлгоно. Учир нь хожуу ч гэсэн зохиолч залуу бүсгүйн захидлаас ухаарч байгаагаас харагдаж байна. Орчин үеийн бидний үе тэнгийнхэн болон ах дүү найз нөхөдтэйгөө тэр бүр захидлаар харилцдаггүй болсон харилцах гэдэг нь мессеж нэртэй дүрмийн алдааны цуглуулга болжээ. Эндээс бидний судалгааны агуулга гарч ирж байна. Судалгааны хэсэг: Асуулт -1 Хүүхдүүд бид захиддлыг /мессеж/ ашиглан санаа бодлоо солилцдог уу? а. бүгд б. зарим нь в. харилцдаггүй Асуулт -2 Захидлаа алдаагүй бүрэн дүүрэн бичиж чаддаг уу? а. тийм б. зарим тохиолдолд в. үгүй Судалгаанд ахлах ангийн 60 сурагч оролцлоо. Судалгааны үр дүн: Асуулт -1 а. Буюу бүгд гэдэгт 100% Асуулт -2 Тийм -10% Заримдаа -25% Үгүй -65% Дээрх үр дүнгээс үзэхэд орчин үед хүүхдүүд бид үзэл бодлоо захидлаар илэрхийлэхдээ тэр бүр бүрэн дүүрэн зөв оновчтой илэрхийлдэггүй болох нь харагдаж байна. Мессежээр харилцаж буй жишээ: Hi sо sa уu bn yu hjin. Zawt bol gard ir. Baу. Зөвөөр бичвэл: сайн байна уу. Сонин сайхан юу байна? Юу хийж байна. Завтай бол гараад ир. Баяртай. 9 9
  10. 10. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Бидний уншиж судалсан зохиолоос харахад захидлыг ашиглан үзэл бодол хайр сэтгэлээ бүрэн дүүрэн илэрхийлж улмаар хүний сэтгэлийн утсыг хөндөн зөв замд нь чиглүүлж болдог юм гэдгийг ухаарлаа. Одоо үед интернэтээр танилцах, захидлаар харилцах тохиолдол элбэг байдаг боловч тэр бүр оновчтой үг хэллэг хэрэглэн алдаагүй бичих чадвар сул байдаг нь судалгаанаас харагдаж байна. Харь үг хэрэглэн хамаагүй товчлон бичсэнээр эх хэлний найруулга учир зүйд доголдол гарч баян тансаг найруулга устаж үгүй болоход хүрч байна. Олон сайхан ном зохиолд захидлыг ашиглан үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Бидний энэ зохиол нь үргэлжилсэн үгийн зохиол бол яруу найргийн хэлбэрээр бичсэн Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглал бий. Энэ мөн хот хөдөөгийн залуусын сэтгэлийн үгийг дамжуулж буй захидал гардаг. Энэ захидал ямар яруу тансаг хэллэгтэй болохыг бид мэднэ. Сайхан хотын хөөрхөн хархүү сайн байна уу. Тэнэгэр говын тэмээчин бүсгүй би сайн байна. Ийм сайхан яруу тансаг хэлээ эрлийзжүүлэн устгахгүйн тулд захидлаа зөв бичиж санаа бодлоо солилцох нь чухал юм. Захидал нь нандин сайхан баян тансаг үгийн урлаг билээ. Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Улаанмуна Д.Намдаг “Хөгшин чоно ульсан нь” Байгалийн шалгарлын хуулиар хүчтэй нь үлдэж, хүчгүй нь мөхдөг. Чоно гэдэг хийморилог амьтан арга ухаантайд тооцогдож, байгалийн хүчинд мөхөсдөлгүй олон мянган жил амьдарсаар ирсэн. Чоныг аз хийморьтой, эр зоригтой амьтан гэж талын нүүдэлчид үзсээр ирсэн юм. Иймээс ч Монголчуудыг Бөртэ чоно, Гоо марлаас үүсэлтэй гэж “Монголын нууц товчоо”-д өгүүлсэн байдаг нь зүгээр ч нэг домог биш болов уу? Чонын зан араншин, амьдралын онцлог, амьдралын төлөө тэмцэл зэрэг олон зүйлийг Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоос уншиж мэдлээ. Үр удмаа үлдээхийн тулд өөрийн сонгосон гичий чонын төлөө ширүүн тэмцэлд орж,хосын амьдралаа 10 10 эхлүүлж, хамтаар амьдарч, үр зулзагаа тэжээж өсгөн амьдарсан тухай уг номд өгүүлжээ. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэж ярьдагчлан Дулаан хайрханы хүү чоно нутгаасаа алс хол явж, ан гөрөө хийж хоолоо олж идэж байгаа нь өөрийн байгаа газраа мэдэгдэхгүйг хичээснийх билээ. Чонын шунахай, өршөөлгүй, ховдог сэтгэлийг “Хоёр залуу чоно гэдсээ цадмагц дахин хонь руу орж, аль амандаа дайралдсаныг барилан хаях болов” гэж энэ зохиолд гаргасан байна. Чонын хараа, хамар маш сайн хөгжсөн бөгөөд хэдэн уулын цаанаас үнэр авч,харж чаддаг гэнэ. Жишээлбэл: Бэлтрэгийг алж устгасан анчныг үнэрээр нь таньж очоод өшөөгөө авсан тухай хөгшин чонын
  11. 11. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган бодлыг дүрсэлсэн билээ. Зохиолд өгүүлснээр “...Өвлийн гүйдлээс буцах замдаа нэгэн бод малын шинэхэн сэг дээр санамсаргүй очсоноос болоод өлөгчин хойд хөлөө хавхлуулжээ. Гайтай тэр хавхнаас хөлөө авах гэж үйлээ үзсэний эцэст хүн ирэх бараанаар тэр хөлөө тас хазаж мултарсан нь ямар их зоригтой эрэлхэг дайчин амьтан бэ? гэдгийг харуулж байна. “Айхтар ширүүн бороо орохыг хөгшин чоно л сайн мэдэх бөгөөд тэр завшаанд ойрхон зуураас ам тосдож болно гэдэгт бат итгэнэ” гэж зохиолд бичсэнээр чоно борооноор хоол идшиндээ хүрдэг тухай өгүүлдэг. Энэ зохиолын бас нэг гол баатар Цэрэнчимэд гэгч эр борооноор тасарч уруудсан хонинд орсон, чоно тус бүрийн нас шүд, бяр хүч, тоо байг гарынхаа алгыг харах мэт дэлгэрэнгүй мэдэж байгааг зохиолд дүрсэлсэн байна. Мөн “идсэн даруйд нь хөөхөөр идсэнээ амаараа гаргаж орхиод л гүйцэгдэхгүй болдог. Гурав дахь хоног дээр л идсэн нь шингэж яаж ч чаддаггүй баригддаг”гэх зэргээр монгол эрчүүдийн ан ав хийх, байгаль газар орноо мэдэх, амьтны зан араншинг ажиглах арга ухааныг зохиолд тусган харуулжээ. Чонын авын үеэр Дулаан хайрханы залуу чононууд бүгд алагдаж, харин хоёр хөгшин чоно амьд үлдсэн үйл явдлаар аливаа амьтанд амьдралын туршлага ямар чухал зүйл гэдгийг өгүүлж байна. Чоныг хүмүүс дээдлэн, шагайг нь биедээ авч явж аз хийморийг бэлгэшээдэг. Тэр байтугай,уран бүтээлчид хүртэл “Чоно” хэмээн хамтлагаа нэрлэсэн тохиолдол байдаг. Манай ард түмэн энэ амьтны нэрийг дуудахаас цээрлэж “урт сүүлт”, “хангай”, “боохой” гэх мэтээр дууддаг нь түүний аюулаас болгоомжилж байгаа хэрэг бөгөөд чоно агнах нь хэр баргийн эрийн хийдэг ажил биш гэнэ. Анчдын ярианаас сонсоход “Чоно илүү тэнгэртэйд нь алагдаж, ижил тэнгэртэйд нь үзэгддэг” гэдэг үг олонтоо сонсогдоно. Чоно нь бэлтрэгүүдээ ан ав хийж суртал нь тэжээх ба зарим үед барьсан ангаа (хурга, тарвага) мэт жижиг ангаас эхлэн амьдралын замыг зааж сургадаг. Чоно маш хашир амьтан гэнэ, ирэхдээ хэзээ ч нэг замаар ирдэггүй, мөрөө төөрүүлж, өөр өөр замаар ирдэг байна. Чоныг зарим улс бүрэн устгаснаас ан амьтдынх нь дунд элдэв өвчин тархаж, дахин үржүүлж бий болгосон тохиолдол ч байдаг гэнэ. 11 11
  12. 12. Фото зураг Архангай аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, 16. Архангай аймгийн Цэцэрлэг сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ ба нугасны арван дэгдээхий” ЕБС-ийн 4 дүгээр ангийн сурагчид “Цоохор тахиа үлгэр 16. Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЕБС-ийн 4 дүгээр ангийн сурагчид “Цоохор Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЕБС-ийн 4 дүгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар 17. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд Х.Андерсен тахиа ба нугасны арван дэгдээхий” үлгэр нугасны арван ангийн сурагчид “Цоохор тахиа ба цэцэрлэгийн хүүхдүүд Х.Андерсен “Зэрлэг хун” үлгэр “Зэрлэг хун” үлгэр дэгдээхий” үлгэр 12
  13. 13. БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ 99 99 99 99 99 99 Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 2 дугаар сургууль, 11а ангийн сурагч Л.Эрдэнэбулган: Номтой нөхөрлөх нь Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Б. Отгонзаяа: Зуун дамжиж итгэл даасан Итгэлт Баян- Өлгий аймгийн 2дугаар сургуулийн 8а ангийн сурагч Б.Отгонбаяр: Төрүүлж өсгөсөн гөрөөс ээж Баян–Өлгий аймгийн 2 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Т. Алтангэрэл: Номтой нөхөрлөе Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар сургуулийн 11B ангийн сурагч А.Мөлдөржан: Номтой нөхөрлөх нь Баян-Өлгий аймгийн ”Бастама” бүрэн дунд сургуулийн 10а ангийн сурагч Х.Елик: Номын тухай миний бодол Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 2 дугаар сургууль, 11а ангийн сурагч Л.Эрдэнэбулган Номтой нөхөрлөх нь Би 11-р ангийн сурагч. Дараа хавар сургуулиа төгсөж, амьдралын далайд сэлүүрдэнэ. Миний ээж багш. Намайг багад “Ном их унших хэрэгтэй. Ном уншихаар ухаан бодол тэлж,амьдрах арга барил эзэмшинэ. Бидний үеийнхэн ном уншихаас өөр юм хийдэггүй л байсан” гэхэд нь би “Ээж минь, та ямар үед амьдарч байгаагаа бодооч, телевизийн энэ олон суваг байхад ном уншиж яах юм бэ” гэж билээ. Одоо бодоход ямар их цаг хугацааг хий дэмий өнгөрөөв дөө гэж өөрийгөө шүүмжилдэг юм. Хүн 70 насаллаа гэхэд 25550 хоног амьдардаг гэнэ. Үүний 20-23 жилийг унтаж өнгөрөөдөг. 6-7 жилийг алхаж,мөн 6-7 жилийг аав,ээжийн асрамжинд байдаг гэсэн тооцоо бий. Ингэж тооцвол хүн ердөө л 35 хүрэхтэй үгүйтэй жилийг бид ажиллаж, сурч өнгөрөөдөг байх нь. Бид халаасандаа байгаа хэдэн төгрөгийг өглөө, оройгүй тоолоод байдаг мөртлөө амьдарч байгаа цаг хугацаагаа ингэж тооцдоггүй. Унтаж амрах, найрлах зугаалах, залхуурч хойш суухад л ихэнх цагаа үрээд байгаа мэт. Энэ дэмий өнгөрөөсөн цагтаа ном уншсан бол суутнаа байг, харин зөв амьдрах байсан биз гэж бодогдсон. В.Шекспир: Ном надад хаан ширээнээс үнэтэй гэжээ. Элдэв сургаал оршвой номд: Өндөр ууланд шат юм шүү ном тань Өргөн далайд сал юм шүү ном тань Харанхуй мунхагт зул юм шүү ном тань Харгуй замд газарч шүү ном тань Бөглүү замд хүнс юм шүү ном тань Бүгд газар хөтөч шүү ном тань Ядрахын цагт үл орхих янаг юм шүү ном тань Ямар ч үед хулгайд үл автах эрдэнэ шүү ном тань гэж сургасан байдаг. “Орших уу, эс орших уу?”, “Сэтгэж байна, тэгэхээр би оршиж байна” Оршъё гэвэл сэтгэ. Сэтгэе гэвэл унш. Хүн уншихаа болихоор сэтгэхээ больдог гэдэг. Би уншиж эхэллээ. Тэгэхээр би одоо оршиж байна. Ном дор мөргөмүү. 13
  14. 14. Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Б. Отгонзаяа Зуун дамжиж итгэл даасан Итгэлт Цаст Алтайн бэлд орших баруун хягаарын нэгэн сургуулийн жирийн нэг сурагч би улирлын амралтаар гэртээ харих замдаа нэгэн малчны айлд дөрөө мулталлаа. Гэрийн эзэгтэй нохой хорив. Гэрийн эзэн гаднах ажлаа амжуулаад ирэх хооронд түүний уншиж байгаад тавьсан Монгол Улсын төрийн хошой соёрхолт зохиолч Ч. Лодойдамбын “ Тунгалаг тамир” романыг гарчиглалаа. Зохиолч ”Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?” гэдэг асуулт тавиад түүндээ монголын ард түмний амьдрал тэмцлийг түүх болон дуунд мөнхөрсөн Тамирын голын хөндийд өрнөж буй үйл явдлаар харуулжээ. Энэхүү зохиолын баатруудаас миний сэтгэлд Итгэлт баяны дүр тодхон эргэлдэнэ. Зохиолч Д. Нацагдорж баян Дагдан /“Цагаан сар ба хар нулимс”/, Б. Ринчен Лодой баян /“Үүрийн туяа”/ зэрэг харгис хатуу, хариг харамч, хүнийг өрөвдөх, хайрлах, дэмжих, туслах сэтгэлгүй , дарлагч мөлжигч баячуудын дүрийг бүтээсэн бол Ч. Лодойдамба урьд өмнө дүрслэгдээгүй, хүнийг зарцлах, хөрөнгөжиж 14 баяжихын арга эвийг сайн олсон, ямар ч нөхцөлд хэнтэй ч зохицож чаддаг, овжин ухаалаг баян хүний дүрийг Итгэлтээр гаргасан байна. Өөрийнх нь хэлдгээр “ суусан газраасаа шороо атгахгүй юм бол Итгэлт баян Итгэлт биш болно” гэдэг зарчимтай хүн юм. Итгэлт нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд жинхэнэ “нүдээ олсон” дүр мэт санагдана. Пүүс компаний эзэд, хоршоолол хамтралын дарга нар бүр цаашлаад сум аймгийн удирдлагууд ч санаа авмаар дүр билээ. Иймээс ч зохиолч амьд ахуйдаа: “ Романы гуравдугаар дэвтрийг бичнэ. Итгэлт Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд шалгарч ирнэ. Мянгат малтан болно” гэж хэлснээс үзэхэд Итгэлтийг шинэ цаг үетэй зохицож чадсан ер бусын арга ухаантайг харуулахаар төлөвлөж байсан нь илэрхий. Ном хураасан айлд буян хурдаг гэдэгчлэн миний найзын аавынд аргагүй л Итгэлт баяны арга ухаан, буян заяя хурж дээ хэмээн бодсоор мориндоо мордлоо.
  15. 15. Баян- Өлгий аймгийн 2дугаар сургуулийн 8а ангийн сурагч Б.Отгонбаяр Төрүүлж өсгөсөн гөрөөс ээж Ноён хутагт Равжаа нэгэн удаа эхээсээ төөрсөн гөрөөсний янзага нэгэн бутны сүүдэр бараадан хэвтэж байхыг үзээд хоёр шавьдаа: -Үүнийг эхэд нь хүргэж өг гэжээ. Тэр хоёр өнөө янзагыг авч явж байгаад нэг хэсэг гөрөөсний зам тосуулан тавичхаад хүрээд иржээ. ``Өнөө янзагаа яав`` гэж асуухад:`Эхэд нь хүргэж өгөөд ирлээ,эхийгээ хөхөж байна” гэж худал хэлжээ. Хутагт байдлыг ажиглан мэдээд хоёр шавийнхааа энэ бүтэлгүй явдлаас санаа авч: “Төрж өсгөсөн гөрөөс ээж” шүлгээ бичсэн гэдэг. Үдэд дайраад өнгөрөх үүл ч бол Үтэрхэн зуур сэрүүцүүлэх байтал Унаж сургавал эмнэг даага ч бол Уран гол шиг жороо болох байтал Өнөд ханилсан үеийн нөхөд минь Өдий суугаад юундаа хууралцах Ултай сэтгэлээр ханилсан амраг нөхөд минь Урамгүй юундаа хууралцана. Итгэл даах гэдэг хамгийн хэцүү. Тусмаа зөв зам мөрт одуулсан багшийн итгэлийг даах тун амаргүй. Шавьдаа итгэх багшийн үнэн сэтгэл бас шавиа таних багшийн ухаан байсан. Энэ ухааныг шавь нь гүйцээгүйгээр барахгүй өөрийн аргацаах тэр өчүүхэн сэтгэлээ харуулжээ. Итгэлийг олж авахад их зүтгэл, их хугацаа зориулах ч харин алдахад юу ч хэрэггүй,нэг л буруу үйлдэл, үг энэ бүхнийг нурааж, үгүй хийж чадна. Ухаантай хүн итгэлийг алдах вий гэхээс айна. Багш хүн шавиа хуурамч сэтгэл тээх вий гэхээс айна. Ерөөс сонссон нь мундахгүй атлаа Ёс журмаас гажуу явбал Ёс сургаалыг гажаасанд унаж Ерөөсөө сонссоны хэрэг гарахгүй ээ. Энэ үг хүүхдэд ч хамаатай, итгэлд их, бага гэж байхгүй ээ. Хүний итгэлийг алдах нь хүүхэд бидэнд ч муухай. Мөн энэ зохиолыг уншихад орчлон дэлхийд төрүүлж, алтан нарыг харах хувь хайрласан ээж минь бас бодогдлоо. Ээж минь бас л номын багштай адил сайн сайхныг хийвэл улам туяаран гэрэлтэж, саар мууг хийвэл сэтгэл нь бүүдийн харанхуйлна. Ээждээ шүүдрийн мянган дуслаар цай чанаж өгч чадахгүй ч, эрдэмд шамдан, ихийг сураад, сэтгэлд нь баяр баясал, инээд хөөр авч ирэхсэн дээ. Ээжийгээ заавал мөнгөөр баярлуулах нь гол нь биш, ажилд нь тусалж дэмжиж, дандаа баярлуулж яваарай. Нас дээр нас нэмж толгойд тань цас буужээ. Нартын наран хүртэл таны нүднээс холджээ. Намайг л сайн явбал үлгэр жаргасан ч хамаагүй Насныхаа эцсийг хүртэл хүүгийнхээ төлөө зүрх нь цохилох Миний муу буурал ээж 15
  16. 16. Баян–Өлгий аймгийн дугаар сургуулийн Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн ахлах С. Эрдэнэ гуайн энэ2 өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 7б ангийн сурагч Т. Алтангэрэл ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Номын ач Эрдмийн үүдийг нээж ороход Энгүй тусалсан ном билээ. Алтан өргөөнд алхаж ороход Ачлал өгсөн ном билээ. Ном гэдэг үгийг юугаар ч сольшгүй нандин үг. Бид бүхний оюун ухаан,амьдрал номоос эхэлдэг. Ном бол бидний ирээдүй юм. Эрдэмтэй хүн болохыг хүсвэл ном сайн унших хэрэгтэй. Гэрээрээ дүүрэн номтой ч номыг ашиглаж чаддаггүй хүмүүс бий. Ном бол ариун цэвэр эрдэм ном, бол бид бүхэнд ирээдүй, амьдралын эрч хүч зэвсэг болдог. Ном бүхнээс ухаарлыг олж, хичээлдээ сайн сурч их мэдлэг олж авах нь цөөнгүй. Ном хүүхэд бүхэн бие дааж, өөрийгөө хөгжүүлэх багш юм. Том болж мөрөөдлөө биелүүлэх ачтан юм. Ирээдүйн мэргэжилтэн болохыг хүсвэл ном сайн уншиж ойлгож тогтоож авах нь зүйн хэрэг. Оргил өөдөө мацахад түшиг болсон ном билээ. “Эрдэмгүй хүн харанхуйтай адил” гэж Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Номоос зүйр үг, оньсого, таавар, шүлэг, дуу хүртэл олж уншдаг. Би ном их унших дуртай. Бид хэдэн зуун жилийн тэртээх түүхийг номоос л олж уншдаг. Чингис хааны түүхийг номоос л олж мэдсэн шүү. Номтой нөхөрлөе Ном бол та бидний хамгийн сайн нөхөр билээ. Хүн болгонд үнэнч анд номтой нөхөрлөхийг уриалж байна.Сайн сайхан амьдралын гуниг зовлон,аз жаргал өртөөлөн биднийг ном л хүлээж авч, сэтгэлийн утсыг хөндөж янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлж мөн мэдлэг мэдээлэл өгч байдаг шүү дээ. Ухаан тэлж уудам ертөнцөөр аялахыг хүсвэл ном л унших хэрэгтэй.Номд байхгүй юм гэж үгүй. Английн нэг аялагч монголын орчин үеийн яруу найраг Д. Нацагдорж зохиолчийн “Миний нутаг” шүлэгт –ийг уншихад миний монгол орны үзэсгэлэн тансаг газруудаар аялаад ирсэн мэт санагдлаа гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил номны тухай түүх хууч яриа зөндөө байдаг. Ганцхан шүлэг ийм их мэдрэмж гоо сайхныг бэлэглэж байна шүү дээ. Ингээд бодоход “Ном” гэдэг үнэхээр агуу зүйл байдгийн илрэл юм. Бид хорвоо дэлхийг бүхэлд нь харахыг хүсвэл ном л бидэнд тусална. Монгол Улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нь “ Номтой нөхөрлөе” гэсэн уриалга гаргасан ба энэ нь ч нүдээ олсон гэж 16 16 бодож байна. Яагаад гэвэл бид 21-р зууны шинэ үеийн ирээдүй. Бид хэтэрхий их нэг зүйл үрүү туйлширч болохгүй, интернет ашиглаж бие биетэйгээ дэлхийн хаанаас ч гэсэн холбогдож байгаа нь сайшаалтай ч,юм болгон хоёр талтай. Бид хүссэн бүх мэдээллээ интернетээс авна гэдэг буруу ойлголт. Интернетийн мэдээллийг хэн тавьдаг юм бол гэж бодож байгаа бол хэрэглэгчид хоорондоо мэдээлэл солилцох замаар, мөн интернетийн мэдээллийг ч гэсэн номоос бичдэг юм шүү дээ. Тийм учир бид ном уншиж,зөв мэдээлэл авч номын амтанд, шимтэж ухаан мэдлэгээ тэлцгээе. Интернет хэрэглэх нь хялбар гэж бодож байвал, үгүй шүү найзууд аа. Бид ямар нэгэн мэдээ сурвалжаар эх хувилбар үндэслэлд дуртай байдаг билээ. Тийм учир бид ном бол эх хувь нь, үндэслэж авсан эхлэл нь, харин интернет бол хувилбар нь гэдгийг мэдэх хэрэгтэй шүү. Ухаан далай номноос эхтэй,номын ач тус дэлгэр их гэдгийг бүгдээрээ ухамсарлаж номтой нөхөрлөе, хүмүүс ээ.
  17. 17. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрБаян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар би том болоод кино бүтээнэ. сургуулийн 11B ангийн сурагч А.Мөлдөржан 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган Номтой нөхөрлөх нь “Ном гэж юу болох, түүнтэй нөхөрлөхийн ач холбогдол” гэсэн ойлголтуудын хүрээнд өөрийн үзэл бодлоо дамжуулан хүргэхийг зорилоо. Энгийн бүхэн агуугаар эхэлдэг Агуу бүхэн энгийнээр төгсдөг. Одоогоос нэг мянга нэг зуун жил гаруйн тэртээ цаасан дээр хэвлэгдсэн анхны ном манай өмнөд хөршид гарснаар соёлын хөгжлийн эхийг тавьсан түүхтэй билээ.Уг номын нэр нь "Алмаазан судар” байсан ажээ. Энэ үеийн түүхэн замналаас улбаалан”НОМ” хэмээх аугаа их гайхамшиг нь хүн төрөлхтний оюуныг алмааз эрдэнэ адил гэрэлтүүлэн гийгүүлж, хөгжүүлэн дэвжүүлэх хөтөч нь болсоор иржээ хэмээн сурагч би хувьдаа боддог. Магадгүй дэлхий дахин дах мянга, мянган хүмүүн надтай санал нийлэх биз ээ. ”Ном” гэгдэх энэхүү ухагдахууны талаар үе,үеийн суут эрдэмтэд өөрсдийн гэсэн үзэл баримтлалтай байдаг бөгөөд үүний илэрхий нэгэн жишээг дурдвал МУ-ын нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуай нэгэн удаагийн ярилцлагадаа бидний үеийнхэн "Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үгийг өмнөө ухаршгүй зорилго мэт тавьж түүнийгээ баримтлан шүлэг мэт цээжээр хэлдэг байсан юм. Харин өвөг дээдсийнхээ энэ их авьяас билгийг өнөөгийн Монголын хойч үе улам их өргөжүүлэн хадгалсаар байгаа хэмээн өгүүлсэн ажээ. Залуу андууд минь номыг амтархан уншицгаая. Гэхдээ тааралдсан ном болгоныг толгой дараалан уншаад бай гэсэн үг биш шүү. Хэрэгтэй номоо уншиж,хэрэг болох зүйлээ авч сурах тухай сурагч би хувьдаа зөвлөж байна. Ийм чадварыг номтой найзалсан залуу хүн болгон аяндаа чадамгай эзэмшинэ. Ном хэмээх хөлөг онгоцонд тухлан сууж ухааны хөлгүй далайгаар хүссэн хэмжээгээрээ хөндлөн гулд зорчин,цэнгэлийг эдлэх боломж өдгөө залуу хүн бүрт тэгш заяасан байна. Энэ боломжоо дүүрэн ашиглацгаая, найзууд аа. Өөрөө уранхай, нөхөөстэй дээл эгэлдэргэлэх мөртлөө гэртээ байх ном судраа торго хоргойгоор баринтаглан дээдэлдэг судар номын өндөр соёлтой монгол түмний үр сад гэдгээ хүүхэд залуус та нар үргэлж санаж, сайн уламжлалыг тасалж болохгүй гэдгээ эгнэгт ухаарч явах хэрэгтэй. Ямар ч хүн хэрэгцээнийхээ хэрээр ашиглаж болох үнэт зүйлс ном шүү.Та нарын шимтэн дурлаж байгаа компьютерийн технологи болон интернэт түргэн хурдацтай хөгжсөнөөр 1990-ээд оны сүүлээр хүн төрөлхтөн E-book буюу цахим номтой нөхөрлөж эхэлсэн. Энэ бол ном соёлын салбарт гарсан хувьсгал байв. Энэ гайхалтай номыг орон зай,цаг хугацааны ялгаагүйгээр уншигчдад маш түргэн шуурхай хүргэх шинэ зам зурайн тодорлоо. Та нар дэлхийн аль ч өнцгөөс дөнгөж хэвлэгдсэн номыг ямар нэг татвар, төлөөс, тээвэрлэлтийн зардалгүйгээр цахим хэлбэрээр унших боломж бүрдсэн.Тухайлбал: Цахим ном өмнө төрсөн ах, эгч нараасаа олон давуу талтай. Хэрэгцээт мэдээллийг нүд ирмэх зуур хайж олж чадна. Цахим номыг хадгалахад илүү дутуу орон зай, шүүгээ тавиур хэрэггүй. Түүнээс гадна цахим номыг бага гэрэл, тэр ч бүү хэл харанхуй орчинд уншиж болно. Нүд чинь ядраад, залхуу чинь хүрвэл цахим номыг уншигч програм нь чанга дуугаар уншаад өгнө. Гагцхүү ашиглаж хэрэглэж сурах хэрэгтэй. Хүүхэд залуус та бид дээрх аргачлалуудаас дор хаяж номыг уншаад ойлгодог, улмаар бичигдээгүйг ургуулан бодож ойлгодог чадвартай тийм л ирээдүй рүү тэмүүлэх хэрэгтэй. Тийм ч үүднээс сурагч би өнөөдрийн энэхүү эсээгээ бэлтгэсэн юм. Ном дор мөргөмү. 17 17
  18. 18. С. Эрдэнэ гуайн энэ”Бастама” бүрэн дунд том болоод кино бүтээнэ. Баян-Өлгий аймгийн өгүүллэгээр би сургуулийн 10а 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган ангийн сурагч Х.Елик Номын тухай миний бодол Энэ сэдвийг бичих болсон зорилго маань хүүхдүүдийг ном уншихад,өөрсдийн чөлөөт цагуудыг зөв өнгөрүүлэхэд уриалах юм. Миний бодлоор ном гаднаас нь харахад жирийн цаас хэлбэртэй боловч тус үсэг нь алтнаас ч үнэтэй юм. Ном уншдаггүй хүн цонхгүй харанхуй өрөөнд байгаа мэт,сохор хүн шиг,бүдүүлэг мунхаг байдаг байх аа. Өөрөөр хэлбэл ном их уншвал чи ертөнцийг өөр нүдээр харах болно гэсэн үг юм. Эрт дээр үеэс хүмүүс номтой ойр дотно байсан. Үүнийг бидэнд эртний олдворуудаас гарсан судар шашдирууд илэрхийлэх бөгөөд тэднийг хэрхэн ариун гэж үздэг байсан нь торго баринтагт ороож хадгалдаг байснаас нь мэдэж болно. “Номын нөхөр болох нь хамгийн нэр төрийн хэрэг”гэж би боддог. Би ном унших дуртай. Эрт дээр үеэс хүмүүс “Ном бол ертөнцийг харах цонх мөн”гэж үзэж байсан. Галилео Галилей, Альберт Энштейн, Аристотель зэрэг эрдэмтэн, доктор, судлаачид бүгд номын ач буянаар судалгаа шинжилгээ явуулж,эрдэм боловсролоо гүнзгийрүүлж ирсэн түүхтэй. Манай ээж олон номтой ба номын их цуглуулгатай.Намайг бага байхаас эхэлж ном их уншихыг зөвлөдөг байсан. Би 5 наснаас эхэлж “Цагаан толгой”-н үсгүүдийг цээжилсэн ба уншиж чаддаг болсон төдийгүй ном унших ямар сонирхолтойг мэдэрсэн. ”Ном уншсан хүний тархи хөгждөг”,-гэж би боддог. Ном уншдаггүй хүүхдүүдэд номыг яаж уншуулах вэ? “Зарим хүүхдүүдийн огт ном уншдаггүй нь юуг мэдүүлэх вэ? Тэд нар залхуу юу, номонд дургүй юу? Тэд нарт номыг яаж уншуулж, хайрлуулах вэ?” гэсэн нийгмийн ноцтой асуудал үүсч байна.Тэд нарын ном унших идэвх нь найз-нөхөд, гэр бүл, багш, хүмүүжил, амьдарч байгаа орчин, амьдралын хэв маягаас шууд хамаарна. Миний бодлоор ямар ч номыг бичсэнийхээ дараа хэвлэхдээ доторх 3 эсвэл 4 хуудасны нэгэнд онигоо эсвэл хөгжилтэй зураг, таавар, 18 18 логик бодлого нэмж хэвлэж гаргавал аль ч хүүхэд илүү сонирхож унших болно. Хүүхдийн эмч,мэргэжилтнүүд хүүхдийн оюун ухааны төвшин эцэг, эхээс удамшихаас гадна орчны нөлөөнөөс ихээхэн шалтгаалдаг болохыг тогтоожээ. Иймд хүүхдийн оюун ухааны хөгжилд сургуулийн өмнөх нас маш чухал бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ 3 наснаас эхлэн нийгэмшүүлэх хэрэгтэй. Мөн мэргэжилтнүүдийн дүгнэснээр хүүхэд сургуулийн өмнөх насандаа гэр бүлийн орчноос ихээхэн зүйлд суралцдаг бөгөөд эцэг эх нь огт ном уншдаггүй гэр бүлд өссөн хүүхэд том болоход ном унших дургүй байдаг гэжээ. Иймээс хүүхдийг бага наснаас нь номтой ойр дотно байлгах хэрэгтэй. Учир нь эцэг эх нь ном уншдаг хүүхдүүд анхаарлын төвлөрөлт сайтай, юмыг ойлгон ухаарах нь илүү хялбар байдаг. Эцэг эх нь ном уншдаггүй гэр бүлд өссөн хүүхэд багаасаа номтой нөхөрлөөгүйн улмаас сургуульд ороход түүнд ном хөндий санагдаж, гэрийн даалгавар хийх, хичээл давтах гэх мэт нь түүнд тулгасан ял мэт санагддаг болохыг тогтоожээ. Ном хуучирвал яах юм бэ? Зуунаас зуунд, жилээс жилд хадгалагдаан ирсэн үлгэр, домог, шүлэг, оньсого, таавар зэрэг нь зөвхөн номоор ба амаар дамжин хүрч байдаг билээ. Ном хоцрогдоно гэж үгүй. Иймд хуучин номыг урж, хаяхын оронд цуглуулан аймгийн номын санд хандивлах ажил зохиовол илүү үр дүнтэй гэж үзэж байна. Олон цагаар гар утсаар оролдож, зурагт үзэж, РС тоглоом тоглохын оронд чөлөөт цагтаа ном уншиж,уншсан номныхоо тухай мэтгэлцээн явуулан номын нөхөр байх, идэвхтэй ажил зохиох цаг нэгэнт болжээ. Сурагчдын дундаас гарч байгаа янз бүрийн гэмт хэрэг нь огт ном уншдаггүй болсонтой холбоотой болов уу? Илтгэлийнхээ төгсгөлд та бүхэнд ”Бага гэлтгүй ном уншиж, номын ач тусыг мэдээсэй” гэж үнэн сэтгэлээсээ уриалж байна.
  19. 19. Фото зураг Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээл: ДҮР БҮТЭЭХ Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн 32. Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сурагчид. Дүрийн тоглолтууд сурагчид. Дүрийн тоглолтууд 19 32. Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сурагчид. Дүрийн тоглолтууд
  20. 20. БАЯНХОНГОР АЙМАГ 99 Баянхонгор аймаг, “Баянцагаан“ сумын "Эрдмийн ундраа" сургуулийн 9а ангийн сурагч П.Цэрэндолгор: Ертөнцийн өнгө 99 Баянхонгор аймаг. “Номгон” ахлах сургуулийн 8а ангийн сурагч Ц.Мажигсүрэн: Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоос төрсөн бодол... 99 Баянхонгор аймаг. “Хүрээмарал” сумын 8а ангийн сурагч Б.Лувсандорж: Эрт балар цагаар аялах боломж 99 Баянхонгор аймгийн ”Номундалай” сургуулийн 11д ангийн сурагч Б.Ичинхорлоо, М.Мөнхзаяа: П.Пүрэвсүрэн “Өшөө”өгүүллэг (Доригийн дүр) 99 Баянхонгор аймгийн ”Баянцагаан” сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Л. Ганчимэг: Амьдралын төлөөх улиан 99 Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч Ц.Энххүрэл, Б.Зундуйсодном: П.Пүрэвсүрэнгийн “Өшөө” өгүүллэгээс ухаарахуй... Баянхонгор аймаг, “Баянцагаан“ сумын "Эрдмийн ундраа" сургуулийн 9а ангийн сурагч П.Цэрэндолгор Баянхонгор аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын бүтээл: Эсээ Ертөнцийн өнгө Хорвоо өнгөтэй юу? Үгүй. Амьдрал өөрөө олон өнгөтэй болохоор хорвоогийн өнгө гэдэг ойлголт түгээмэл байдаг. Яагаад? гэж асууж магадгүй. Учир нь хүний амьдрал эрээнтэй бараантай, жаргалтай гунигтай байдагт л гол асуудал оршном. Хүн амьдралдаа буруу зөрүү сонголт хийж, алдаж онодог. Би аз жаргалтай амьдрах,аз жаргалгүй амьдрахаа өөрөө л шийднэ. Хорвоо ертөнцийн хамгийн сайхан нь хүн хүнээ хайрладагт оршино гэж миний бие үздэг билээ.. Зохиолч С.Эрдэнийн "Хулан бид хоёр" зохиолд “Хулан бол сар шиг сайхан, салхи шиг тогтворгүй амьтан”, харин Цамба бол “догшин сүртэй, ирвэсийнх шиг жоотгор шар нүдтэй, буржгар хүрэн үстэй,дундуураа ховилтсон урт эрүүтэй,майгавтар богинохон 20 хөлтэй, нударга үргэлж зангидаж явдаг хүн” гэж гардаг. Цамба Хулан хоёр нь эсрэг тэсрэг хүмүүс бөгөөд амьдралын хоёр өөр өнгийг зурж үзүүлсэн нь зохиолын нэг онцлог юм. Хуланг би цагаан өнгөөр харин Цамбыг хар өнгөөр төсөөлж байна. Цагаан хар нийлбэл саарал өнгө гардаг шиг тэр хоёрын амьдрал ч саарал өнгөтэй байсан. Цамба Хулантай аз жаргалтай байгаагүй ч, хамтдаа байсан хором бүр үнэ цэнэтэй гэдгийг Цамба ойлгосон бол... Харин Хулан бол амьдралаа эхээс төрөхөөс өөрт оногдсон хувь тавилан гэж боддог эгэл даруу бүсгүй хүний дүр юм . Амьдралын жаргал зовлон, ертөнцийн худал үнэнийг илтгэх хар,цагаан хоёр өнгө бол Цамба,Хулан хоёр юм гэсэн үнэт санааг зохиолч дэвшүүлжээ гэж би ойлголоо.
  21. 21. Баянхонгор аймаг. “Номгон” ахлах сургуулийн 8а ангийн сурагч Ц.Мажигсүрэн Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоос төрсөн бодол... Хүн байгаль хоёрын шүтэлцэн амьдрах зүй тогтол их нарийн. Байгаль жам жаягаараа он жилийн урсгалд онгон дагшнаа хадгалан ирсэн байхад, хүмүн бид дэлхий ертөнцийн оюун ухаант эзэн нь гэж цээжээ дэлдэн, шуналдаа хөтлөгдөн мөс чанараа, өөрийгөө гээж, байгаль дэлхийгээ үгүй хийсээр, ирээдүйгээ хөнөөсөөр. Гэвч хүн төрөлхтөн байгалийн өмнө сөхөрч унах нь дамжиггүй. Тэгвэл оюун ухаант хүн биднээс илүү тэнгэрлэг гэмээр амьтан байх юм. Энэ бол чоно хэмээх адгуус. ...Хар багаасаа сонсож, уншиж өссөн үлгэрт чоныг арзгар шүдтэй, саарал зүстэй, ховдог, өлөн, харгис, тэнэг, болхи гэж гардаг байлаа. Арай томхон болоод чонын тухай сонсоход өвөг дээдэс минь нэрийг нь хүртэл хэлэхээс эмээж “Боохой”,”Саарал”,“Хангай” хэмээн цээрлэж, мөн энэ амьтнаас удам угсаагаа гаралтай гэж бэлгэшээдгийг мэдэх болсон. Харин “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг уншаад түүний ухаан, амьдралын зүй тогтол тэр чигээрээ ЧОНОН УХААН-ХҮН УХААН болохыг ойлгож, гайхаж бас биширч сууна. - Дулаан Хайрханы хүү чоно бол эр хүн. Хорвоогийн жам ёсоор ижлээ олон үрийн зулай үнэрлэн баясаж, бэрх хатуу амьдралыг ханийн заяагаар туулж яваа эр хүн гэлтэй. - Дулаан Хайрханы хүү чоно бол эцэг хүн. Харах тусам өхөөрдөм, үнэр нь хүртэл сайхан үрсийнхээ төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэж яваа өмөг түшигтэй эцэг хүн гэлтэй. - Дулаан Хайрханы хүү чоно бол сайн хань. Хорвоог ханьсан туулж, харамгүй сэтгэлээ түүндээ зориулж, өнө удаан жилийг хамт өнгөрүүлж яваа сайн хань гэлтэй. - Дулаан Хайрханы хүү чоно бол өвөө. Үр ачдаа түшигтэй, тэднийгээ амьдралд сургаж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн хат суусан, амьдралын туршлагатай буурал гэлтэй. Чоно заяаны түүх боловч амьдралыг зураглан буй энэхүү зохиолоос чоныг биш хүнийг харж байгаа юм шиг сэтгэл төрж, амьтан чинь ийм аугаа билүү? хэмээн гайхаж, түүний ухааныг биширч, өрөвдөн хайрлаж байлаа. Хүмүн бид түүнийг гүйцэх болов уу? 21
  22. 22. Баянхонгор аймаг. “Хүрээмарал” сумын 8а ангийн сурагч Б.Лувсандорж Эрт балар цагаар аялах боломж “Заан залуудай” зохиолд би бусад зохиолоос илүү дуртай. Зохиол эхлээд л намайг хэдэн мянган жилийн өмнөх Туул голын хөндийд догшин хирсийн дайралтад өртсөн Чонос овгийнхны бууцанд аваачна. Ингээд би эртний хүмүүстэй цуг аварга сэлмэн шүдэт бар, арслан арслан заан, агуйн баавгай авлаж, өвчүүн завь, салаар Байгаль нуур хүртэл аялж, эртний овог омгийнхон Монголчуудын өвөг дээдсийн ёс заншилтай танилцаж, шар махчингуудтай байлдаж хоёр ботийн турш зүрх догдлон баярлаж түгшин өнгөрлөө Үнэхээр гайхалтай... “Хээр уйлахгүй юм шүү. Хээр хөдөө уйлж болохгүй,араатан амьтан халддаг” гэсэн Залуудайн эмээгийн сургаал одоо ч эмээ өвөөгийн минь хэлж захидаг үг юм. Зохиолд гарч буй хүмүүсийн нэр их сонин. Залуудай. Мазаалай. Туулайхүү. Мангина, Паалиа, Оодой. Алцгар. Пянтуу. Арваалж гээд л. Үнэхээр л хэдэн мянган жилийн өмнөх балар эртний хүмүүс ийм нэртэй байсан байх гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. “Заан залуудай” романаас эртний хүмүүсийн ёс заншлыг дэргэд нь очсон юм шиг мэдэж болно. Жишээ нь: “Ам барих ач” гэж үг байдаг. Эртний хүмүүс 22 нас хөгширч нүүдлийн ая даахаа болиод ирэхээрээ ах дүү омог нэгтнээ цуглуулан найр хийж баярлаад улс олондоо захиа үгээ өгүүлээд өөрийн дураар нас хальдаг байсан аж. Ач хүү нь өвгөн настандаа уураг сүүл үмхүүлээд шаантаар гудран хахуулж төрөл арилжуулдаг байсан тухай Ринчен гуай гайхалтай үнэмшилтэй бичсэн байдаг. Бас энэ зохиолоос хүний ёс, нөхөрлөл, бие биенээ энэрэн хайрлах, хүн гэдэг бие биений нөмөр нөөлгөнд амьдардаг болохыг ч ойлгож мэдлээ. Би өөр нэг гадаадын зохиолчийн “Галын эрэлд” хэмээх сонин ном уншсан. Гэхдээ л Ринчен гуайн “Заан залуудай” аль ч талаараа түүнээс хамаагүй дээр. Чаддаг бол энэ зохиолоор адал явдалт кино хийвэл ямар сайхан бэ? Эрдэмт мэргэн хүмүүс эрт балрын мянга мянган жилийн өмнөх амьдралыг ч оюун ухааны хүчээр харж чаддаг ажгуу. Үүнийг би “цаг хугацааны машин” гэж нэрлэмээр санагдлаа. Дахин дахин цаг хугацааны машинаар эрт балар, эсвэл ирээдүй хойчид аялах боломж олгосон номдоо мөргөмүү.
  23. 23. С.Баянхонгор аймгийн ЕБС-ийн ахлах Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээрБаянхонгор аймгийн ”Номундалай” бүтээнэ. би том болоод кино сургуулийн 11д ангийн сурагч Б.Ичинхорлоо, М.Мөнхзаяа ангийн сурагчдын бүтээл: ИЛТГЭЛ аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган 1. Архангай П.Пүрэвсүрэн “Өшөө”өгүүллэг (Доригийн дүр) Монгол улсын төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн нь 1938 оны 02 сарын 20 нд Баянхонгор аймгийн “Баацагаан” суманд төрсөн. 20 настайгаасаа уран бүтээлээ эхэлсэн бөгөөд олон сайхан бүтээл туурвиснаас “Өшөө”, “Шувууны хараал” зэрэг өгүүллэг нь уншигчдын таашаал хүлээсэн. Шилдэг сайн зохиолч гэдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг дотроос нь нэвт харсан юм шиг мэдэрч бичиж, дүрийг чадварлагаар үгээр урлан бүтээсэн байдаг.Түүний бүтээсэн олон сайхан дүрийн дундаас бид “Өшөө” өгүүллэгийн Доригийн дүрийг онцолъё. 1. Зохиолд хийсэн задлал: Зохиолд өгүүлснээр Дориг зургаан жил хил хайчин харуулын алба хааж,улмаар хил дамнасан дээрэмчидтэй нийлж,олон жилийн дараа нутагтаа ирэхдээ харгис хэрцгий нэгэн болсноор барахгүй тэжээсэн чонондоо бариулж жам бусаар хорвоог орхиж байгаа тухай гардаг. Зохиолд Доригийн гадаад төрхийн тухайд “Гэгээ таттал яралзсан том цагаан шүдтэй,өтгөн хар хөмсөг нь зовхийг нь дарснаас болсон мэт жийхгар хар нүдтэй, хулмайсан хоёр чих нь ар тийшээ наалдсан юм шиг хар хүрэн нүүртэй хүдэр зузаан эр байлаа” “…Хүнээс үр төрдөг байхад надаас эрлэгийн элч төржээ...” “… Арьсыг нь толгойд нь хүртэл ширхийтэл хуу татав ..” “…Чихнийх нь угаар тас огтлон аваад хөөрхий нүцгэн амьтныг сул тавилаа...” “…Дориг уур шарандаа багтрах шахаж болжмор шүүрч байгаа бүргэд шиг барин авч өвдөглөн дараа нь аманд нь алчуур чихэн, хамаг хувцсыг нь хүү татан нүцгэлээд балбаж...” Түүний харгис хэрцгий зан чанарыг “…Өөрийг нь амьсгалынхаа эцсийг хүртэл хүлээсэн эхийнхээ шарилыг эргэсэнгүй…” “…Гэрийн сүүдэрт унтаж байгаад дээрээ гарч тонгочсон ишгийг хоёр хөлөөс нь шүүрэн авч газар савж орхиод цааш эргэн хурхирч ...” “…Согтоод ирэхээрээ аль тааралдсан хүнд гарын тэнхээ, ташуурын амт үзүүлэх болов...” Бусад дүрээс Доригт хандах хандлага: Нутгийнхан нь:” Хэн хүнгүй өөрөөс нь далд бол нэрийг нь мартсан мэт “Хулман чоно” гэцгээх болсон юм...” Эцэг нь: ”…Хүнээс үр төрдөг байхад надаас эрлэгийн элч төржээ. Нутаг усандаа ийм нүгэлтэн өсгөсөн надад там л хаалгаа нээх биз...” Эхнэр нь: ”…-Амиа хорломоор байна. Даанч энэ хоёр хөгшнийг яалтай билээ...” Түүний бардам, дээрэлхүү зан чанарыг “…Эцгийнхээ нас барсныг дуулаад Одоо яая гэхэв. Ганц хүн айл болдоггүй гэдэг дээ. Нэг юм олж авахаас биш гэж хэлжээ...” “…Та хоёрын адсаганууд чоно байтугай хонь ч гүйцэхгүй биз...” “…Амьдаар нь хуулна даа чамайг... гэв” “…Муу хар гударга. Ингээд цусал, сайхан байна уу? Өшөө гэж энэ...” “…Муу гударга юугаа дуудаав...Хүн унтуулахгүй гэж үглэн пид пид хийтэл балбана...” 23 23
  24. 24. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган “…Дагиймаа орчин тойрны хувьсгал өөрчлөлтийг ухааран сэтгэж Доригийг үзэн ядах сэтгэлийн хорслоо нууж чадахгүй болж байлаа...” Энэ бүгдээс үзэхэд Дориг бол харгис хэрцгий аливааг хайрлах сэтгэлгүй хүний мөсгүй хүн юм.Тиймдээ ч зохиолд тэжээсэн чонодоо бариулж амь насаа алдаж байгааг: ”…Дориг огт хөдлөхгүй, бодвол унтаж байгаа бололтой. Чоно эзэндээ ойртоод оцойн сууж байжээ. Жаахан байснаа эзнийхээ дээрээс даран унах шиг болжээ. Доригийн хоёр гар годосхийн өндийснөө чоноо тэврэх шиг болон дахин унав... Түүний хоолойг чоно тас хивж толгойг нь их биеэс нь бараг салгасан байжээ. Өөрийнхөө заяа жаргалыг өөрөө үгүй хийсэн тэр хүнээс хээрийн саарал эхийнхээ болон өөрийн өшөөг ингэж авсан юм…” хэмээн дүрсэлжээ. Зохиолч гол санааг илэрхийлэхдээ зохиолын дүрээр дамжуулан хүн байгалийн шүтэлцээг тод гаргасан юм. Монголчууд бид чоныг эрхэмлэн дээдэлсээр ирсэн билээ. Чоно бол амьдралын төлөө эцсээ хүртэл ов заль, мэргэн ухааны ачаар тэмцэж чаддаг амьтан юм. Тиймдээ ч зохиолч зохиолдоо Доригийн дүртэй чонын дүрийг харьцуулан бичжээ. Чононд хүртэл эхээ хайрлах сэтгэл, аугаа их тэвчээр байдаг бол харин Доригт хэнийг ч хайрлах нинжин сэтгэл огт үгүй амьтнаас дор байгааг харуулжээ. 2. Зохиолоос үүдсэн эргэцүүлэл: Дориг анхнаасаа ийм хэрцгий, балмад хүн байсан гэж үү? Бид энэ зохиолыг уран зохиолын хичээлээр унших явцад хийсэн ярилцлагаас дүгнэхэд, Доригийг жигшээгүй хүн байгаагүй. Хүнээс ийм араншин гарна гэдэг санаанд багтамгүй санагдаж байсан. Гэвч нэлээд бодсоны эцэст бас ч,бодууштай зүйл байгааг анзаарсан юм. Зохиолд Дориг цэрэгт явахаас өмнө зан чанар нь ямар байсан гэдэг нь эцэг эхийнх нь түүнийг хүлээж буй сэтгэл,нутаг усны 24 24 ард түмэн нь түүнд хандах хандлагаар илэрч байдаг билээ. Тэгвэл түүний зан чанар яагаад өөрчлөгдөх болсон шалтгааныг ухаарах нь чухал юм. Үүнийг хэд хэдэн талаас нь бодож эргэцүүлж болох юм. 1. Сэтгэлийн гүнд нь, цусанд нь нуугдаж байсан төрөлх чанар нь гадны нөлөөгөөр сэргэв үү. Чойвоо гуай:  Үг дуу цөөтэй  Уруу нүдтэй  Янхигар хар өвгөн  Хүний нүүр харна гэж бараг байхгүй  Айлд орж ирвэл галын зуух руу харж, тамхи татаж сууж байгаад л гараад явчихдаг  Эмгэн нь бас л үг дуу цөөтэй,үргэлж эрхи эргүүлж, ам нь өмөр өмөр хийж байна.  Тэднийх чухам “дуугүй дүмбэд” гэмээр л дотор нь чанга дуугарвал гэр нь хийсчих гээд байгаа юм шиг чимээгүй айл.  Маш нам гүм,хэн нэгнийг үгүйлсэн гунигтай,хүйтэн.... 2. Ээж аавын олгосон, цаашилбал тэр нутгаас олж авсан хүмүүжил яс маханд нь шингэсэн хүмүүжил байж чадаагүй учраас амархан буруу замаар оров уу.  Хэзээ хийсэн нүгэл юм бол? Хүнээс хүн төрдөг байхад надаас эрлэгийн элч төржээ. Нутаг усандаа ийм нүгэлтэн өсгөсөн надад там л хаалгаа нээх биз.  Муу хөгшин минь азтай хүн байж,ийм үртэй байснаа үзсэнгүй. Yүнийг элийртлээ санан мөрөөдөж суусан олон жил, асгаруулсан их нулимс, уншсан маань, эх хүний далай сэтгэлийг бурхан болгоож, диваажинд аваа болов уу гэж бодох юм.
  25. 25. С. Эрдэнэ гуайн энэ өгүүллэгээр би том болоод кино бүтээнэ. 1. Архангай аймаг, Цэцэрлэг сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Булган  Нутаг усны ах дvv нар минь намайг өршөөгөөрэй. Yхсэнээс хойш нэрийг минь мартаж үзээрэй... 3. Аргагүй хүнд хэцүү алба байсан учраас бусдад дээрэлхүүлэхгүй амиа аргалахын тулд ийм байдалд хүрэв үү. 4. Хэзээ хэн хэлснийг мэдэхгүй ам дамжсан ярианд итгэж айж эмээх болсон хүмүүсийн хандлагаас болсон уу.  ”… Тэр харуулын албыг зургаан жил хаасан боловч юм vзэж, нvд тайлах гэж харийн нутагт олон жил суусан гэж ярина. Гэтэл муу юм модон улаатай гэгчээр тvvнийг нэгэн шивнээ яриа дагаж ирсэн нь "Дориг харуулын албанаас халагдаад хил дамнасан дээрэмчидтэй нийлж,өчнөөн жил тэнэхдээ гэм зэмгvй олон хvний аминд хvрч, нvгэлт олзоор цадаж явсан хvн гэнээ" гэх бөлгөө….” 5. Түүний олзноос хуваалцан өмгөөлж хамгаалах нутгийн удирдлагуудаас уу.  Өөрийг нь амьсгалынхаа эцсийг хүртэл хүлээсэн эхийнхээ шарилыг ч эргэсэнгүй, харин хамгийн түрүүнд хошуу ноён захирагчид бараалхан тал засч амжжээ. Юутай ч Дориг хүнээс гарамгүй зан ааш гаргасан ч түүний дотны хүмүүс түүнийг өөрчлөх талаар огт бодоогүй зөвхөн нэг талаас харсан нь буруу үйлдэл байсан байж болох юм. Нутаг хошууны дарга нар түүний өгсөн мөнгөнд цадаж түүнийг өөгшүүлсэн, аав нь хүүгийнхээ зарц мэт байсан, найз нөхөд нь ч түүний байдлыг сайхан хэмээн итгүүлж чадсан,нутгийн олон нь айж хөндий хандсан гээд тухайн үеийн хүмүүсийн харьцаа нь түүний энэ байдалд багагүй нөлөөлсөн нь гарцаагүй. Хэрэв хичээсэн бол өчүүхэн төдий ч болов гэгээ байсан гэдэг нь харагдаж байдаг.  Дориг бог мал, адуугаа хоёр айлд өгөөд: - Yхэж үрэгдвэл би нэхэхгvй. Энэ зэргийн гарз намайг хотойлгохгvй, өсөж үржвэл чамлахгүй, өөрийнхөө юм шиг эдэлж хэрэглэж бай. Би алс газар явлаа. Энд тогтож суух арга алга. Эргэж ирвэл тэр биз, алга болбол та нарынх болог гэж эгэл хүн шиг гунигт дуугаар ярьж хэдэн аяга шимийн архи балгаж халаад "Чоноо ч суллаж тавина, хээрийн амьтан хээртээ жаргалтай гэдэг дээ. Энэ бүхнээс дүгнэхэд: Монголчууд бид эрт дээр үеэс үр хүүхдэдээ амьдралын зөв хэвшил, зөв амьдрах арга ухаан, хүн байх мөн чанарыг багаас нь сургамжлан захидаг билээ. “Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүүхдийг багаас нь зааж сургаж зөв хүн байх эхлэлийг тийм санаа бодлыг гүн суулгаж өгөх,түүнд залуучууд ухамсартайгаар суралцах нь бидний үүрэг гарцаагүй мөн. Аль ч нийгмийн үед хүний зан авир яаж ч өөрчлөгдөж болох. Хэдийгээр “Дуудах нэрийг эцэг эх өгч дуурсах алдрыг бид өөрсдөө олдог” ч зан чанар,ёс суртахууны доголдолтой гээд ямар ч муу зан авиртай хүнийг бид өөхшүүлэх, бүх зүйл нь ганцхан тэр хүний буруу мэт бодох, яг яагаад ийм болсон нарийн учрыг олж харахгүй байх нь хүмүүс бидний гол алдаа юм. Тиймээс Дориг мэт ийм зуу зуун хүнийг зөвхөн тэдний буруу мэт сэтгэн үл тоох нь маш том алдаа. Засаж залруулах,тэднийг зөв хүн болгох нь бидний нийгмийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл Дориг буруутай хэдий ч, бид зөвхөн түүнийг жигшихээс гадна Доригуудыг төрүүлж байгаа орчны хүмүүс нь ч, цаг үе нь ч алдаагаа олж хардаг байх хэрэгтэй юм. Өнөөгийн нийгэмд ч эд хөрөнгө эрх мэдэл шуналаас болж хүний мөс чанар ихэд алдагдаж байна. Үүний үр дүнд “Хүн гэдэг нэг хэсэг нь өөрийн амьдралаа өөрөө сүйтгэж,нөгөө хэсэг нь өөрөө ч ухааралгүйгээр хамтран сүйтгэлцэЀ

×