А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

1,615 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

  1. 1. ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ Маркетингийн менежментийн мэргэжлийн оюутан А.Баярцэцэг ШУТИС, КтМС e-mail: picachock@yahoo.com Хураангуй Дэлхий нийтээр XXI зуунд “Голланд өвчин” хэмээх ашигт малтмал олборлолтоос хамаарч эдийн засагт үүсдэг сөрөг үр дагаврын талаар санаа зовних болсон нь манай орны эдийн засагт ч мөн адил сөрөг нөлөө авчирч болзошгүй юм. Иймээс энэхүү илтгэлээр Монгол улсын 2001-2011 оны эдийн засгийн үзүүлэлтүүд, тоо баримтыг ашиглан “Голланд өвчин”-н мөн чанар, Монголын эдийн засаг дахь илрэл, бодит байдлыг судалж үнэлэхийг зорьсон. Илтгэлд байгалийн баялагийн хараал болон түүний үүсэх шалтгааны нэг болох Голланд өвчны талаарх гол ойлголтыг тайлбарлан уг өвчний шинж тэмдгүүд Монгол улсын эдийн засагт илэрч буй эсэх, хэрхэн нөлөөлж буйг шинжиллээ. Түлхүүр үг Эдийн засгийн хөгжил, Байгалын баялаг, Голланд өвчин, Байгалын баялагийн хараал, Уул уурхай, аж үйлдвэр 1. ОРШИЛ Сүүлийн 30 гаруй жилд ямар ч байгалийн баялаггүй Сингапур, Өмнөд Солонгос, Тайван, Хонг Конг зэрэг улсууд үсрэнгүй хөгжиж байхад байгалын асар их нөөц баялагтай Африк, Латин Америк, Ойрх Дорнодын улсуудын эдийн засаг нь туйлын чамлалттай өсөж, тэр ч бүү хэл, доройтсон. Уг үзэгдлийг тайлбарлах эдийн засгийн олон тайлбар, үзэгдлүүд байдаг бөгөөд үүний нэг нь Голланд өвчин юм. Энэ үзэгдлийн хувьд уул уурхайн салбарын цалин болон хөрөнгө оруулалтын өгөөжийн түвшин бусад салбаруудынхаасаа харьцангуй өндөр болж тэдгээрийн чадварлаг боловсон хүчин болон зээлийн капиталыг өөртөө татах болсноор гадаад өрсөлдөгчидтэйгөө байнга өртөг зардлын хувьд өрсөлдөж байдаг хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрийн салбар улам доройтдог. Хэрэв баялагийнх нь олон улсын зах зээл дээрх үнэ унах юм уу, тэрхүү баялагаа олборлож дуусвал эдийн засгийг нь авч явах ямар ч салбаргүй болж хоцрох аюултай. Монгол Улс нь байгалийн арвин их баялаг нөөцтэй улс бөгөөд байгалийн нөөцөө эрчимтэй ашиглах болсноор уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, түүхий эдийн олборлолт, түүний экспортын хэмжээ улам ихэсч, эдийн засагт эзлэх жин дээшилсээр байгаа өнөө үед эдийн засагт Голланд өвчний шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг судлах, шинжлэх, үүнээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал асуудал юм. Уул уурхайн бол нь манай улсын эдийн засгийг бүрдүүлэгч чухал хүчин зvйл болдог. Монгол Улсын дотоодын нийт бvтээгдэхүүний 30 орчим, тєсвийн орлогын 40 гаруй, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг єнєєдєр уул уурхайн салбар бүрдүүлж байна. Энэ ч утгаараа байгалийн баялгаа олж нээхийн хирээр
  2. 2. гадаад валютын их урсгалыг татаж, гадаад тусламж, шууд хөрөнгө оруулалт, төслүүд олширч байна. Гэсэн хэдий ч зөвхөн уул уурхайн салбар дээр хэт анхаарал төвлөрүүлэн, хөгжлийн гол чигээ болгох нь инфляцийн түвшин өсөх, үндэсний валютын ханшийг өсгөх, импортын бүтээгдэхүүний үнэ буурах, үүний үр дүнд бусад салбарын үйлдвэрлэл, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгчид импортын хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргvй болох, уул уурхайн бүтээгдэхүүнээс бусад төрлийн ДНБ-н хэмжээ буурах, үйлдвэрлэгчид дампуурах болон ажилгүйдэл нэмэгдэх зэрэг олон сөрөг хандлагуудыг бий болгодог. Статистикийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарын хүрээнд ДНБ нь 2001-2011 оны хооронд 8%-аас 29 % хүртэл өсчээ. Ийнхүү томоохон олборлолтуудаас олох орлого нь засгийн газрын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэр болсон. Энэ нь нэг ёсондоо төсвийн орлого, зарлага нь байгалийн баялгаас хамааралтай болж байна гэсэн үг юм. Байгалийн баялгаас олсон гадаад валютыг олон улсын зах зээлээс бараа бүтээгдэхүүн авахад зарцуулснаас болж дотоодын үйлдвэрлэгчид хохирдог. Үүнтэй зэрэгцээд дотоодын ажиллах хүч, бараа материал ашигт малтмалын салбар руу шилжинэ. Үүнийг дагаад дотоодын зах зээл дээр ашигт малтмалын үнэ нэмэгдэж бусад салбарын үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлдэг. Хэдийгээр уул уурхайн салбар улс орны өрсөлдөх чадварыг өсгөж, дотоодын үйлдвэрлэл, орлогод ихээхэн хувь нэмэр оруулж байгаа боловч бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байна. Судалгаанаас харахад 1997-2011 оны хооронд уул уурхайн бүтээгдэхүүний нийт экспортын хэмжээ 44%-аас 81% хүртэл % хүртэл өссөн бол бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийн нийт экспортын хэмжээ 56%-аас 19 % хүртэл буурсан байна. Түүнчлэн иргэн бүрт эх орны хишиг 1,5 сая төгрөг олгох, сар бүр 21 мянган төгрөгийг олгох зэрэг төсвийн орлогыг нийгмийн халамж, бэлэн мөнгө тараалт замаар зарцуулах засгийн газрын алдаатай бодлого нь ажилгүйдэл, хүн амын бодит орлого, хэрэглээ, эдийн засгийн тогтвортой байдал, валютын ханш, инфляцид хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байдаг. 2011 оны байдлаар улсын төсвөөс иргэн бүрт хишиг, хувь олгоход нийт 705 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Судалгаанаас харахад 20072011 оны хооронд төгрөгийн ханш 45%-аар өссөн нь маш хурдацтай өсч буй валютын ханшид тооцогдож байна. Монгол улсын уул уурхайн салбарын нийт орлогын дийлэнхийг зэсийн баяжмал, алт, нүүрс, боловсруулаагүй нефть болон цайрын баяжмал зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг. 2011 оны эхний хагасын байдлаар эдгээр 5 бүтээгдэхүүн нь Монгол Улсын нийт экспортын орлогын 70 хувийг эзэлж байсан бөгөөд засгийн газрын төсвийн орлогын 32 хувийг бүрдүүлсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээл дээр нийт ажиллагчдын дөнгөж 4 хувь нь л уг салбарт ажиллаж байна. Монгол улс зэсийн баялагаараа дэлхийд тэргүүлдэг ба чулуун нүүрсний олборолтоороо дэлхийд хоёрт ордог. Түүнчлэн Монгол улс хагас боловсруулсан алт, молибдени, хүдэр, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть, жонш зэрэг бүтээгдэхүүнүүдийг экспортлодог байгалын асар их нөөц баялагтай орон учраас ашигт малтмалын уг асар их нөөцийг жинхэнэ баялаг болгож, эдийн засгаа хөгжүүлэхэд зов бодлого, маш хянуур, нарийн менежмент зайлшгүй шаардлагатай.
  3. 3. Уг судалгааны илтгэлдээ эдийн засгийн гоц сөрөг үзэгдэл болох Голланд өвчин Монгол улсын эдийн засагт бий эсэх, хэрхэн нөлөөлж буйг судлахыг зорьсон бөгөөд энэ нь уул уурхайг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалт болон түүхий эдийн экспортын орлого нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр дотоодын валютын бодит ханшийг чангаруулж уул уурхайгаас бусад салбарыг уналтад оруулан эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гоц үзэгдэл юм. 2. ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ 2.1. Байгалын баялагийн хараал Байгалийн баялаггүй улсуудын эдийн засаг үсрэнгүй хөгжиж байхад байгалийн асар их нөөц баялагтай улсууд түүнийгээ улс орныхоо эдийн засгийн хөгжил, цаашилбал хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ашиглаж чадахгүй байгаа үзэгдлийг байгалийн баялагийн хараал хэмээн нэрлэдэг. Энэ нь аливаа улсын эдийн засаг хэдий хэмжээгээр байгалын баялаг, түүний түүхий эд, тэр тусмаа уул уурхайн салбараас хамааралтай байна төдий хэмжээгээр эдийн засгийнх нь хэтийн төлөв хараат, бүрхэг болдог гэж үздэг. Аливаа улс орон баялагтай байх тусмаа энэ нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг байх ёстой. Гэтэл Ангол, Нигер, Судан, Конго, Боливи зэрэг асар их баялагтай хэрнээ ард түмнийх нь амьдрал сайжирч байгаа зүйлгүй, эдийн засгийн өсөлт байхгүй, ядуурал дээд зэрэгтээ хүрсэн, улс төрийн тогтвортой байдал дутмаг, байнга иргэний дайн, тулаан болж байдаг улс орон олон байдаг. Сүүлийн 30 гаруй жилд ямар ч байгалийн баялаггүй Сингапур, Өмнөд Солонгос, Тайван, Хонг Конг зэрэг улсууд үсрэнгүй хөгжиж байхад арвин их нөөц баялагтай Африк, Латин Америк, Ойрх Дорнодын улсуудын эдийн засаг нь туйлын чамлалттай өсөж, тэр ч бүү хэл, доройтох хандлагатай байна. Эдийн засгийн гол хөгжлийн түлхүүр дан ганц уул уурхай, олборлох салбараас хэт хамааралтай болох нь баялгийн хараалыг бий болдог хэмээх уг ойлголтыг хамгийн анх Америк эрдэмтэд Сакс, Варнер (1995) нар 1970-1989 оны хооронд хөгжиж буй 97 орны жишээн дээр үндэслэн судалсан байдаг. (Зураг 1) Зураг 1-д энэхүү үзэгдлийг дүрслэн харуулж байна. Зурагийн хэвтээ тэнхлэгт 1970 онд ҮНБ-д эзлэх байгалийн баялагийн экспортын хувь, босоо тэнхлэгт 1965-1990 оны дундаж ДНБ-ий өсөлтийн хувийг үзүүлж байна. Зурагт нийт 97 улсыг цэгээр дүрсэлсэн. Mонгол улсын хувьд зөвхөн олборлох салбарын ҮНБ-д эзлэх хувь 2001 онд 8% байсан бол 2011 онд 29% болжээ. Харин ДНБ-ий дундаж өсөлт 2001 онд 11% байсан бол 2011 онд 25% болж өссөн байна.
  4. 4. Зураг 1. Байгалийн баялагийн экспортын хувь ба ДНБ-н өсөлтийн харьцаа Зураг 1 дээрх цэг болгон нэг улсыг төлөөлж байгаа бөгөөд судалгааны үр дүнд байгалийн баялаг ихтэй улс, орнуудад эдийн засгийн өсөлт тун доогуур байдаг ба байгалийн баялагаас хараат байх тусам эдийн засгийн өсөлт нь сул, олон тохиолдолд бүр агшиж байсныг харуулж байна. Энэ нь уул уурхайд тулгуурласан эдийн засгийн тогтолцоог эргэн харах хэрэгтэй гэсэн үг юм. Засгийн газрын төсвийн хязгаарлалт, эдийн засгийн зөв бодлого, хөрөнгө оруулалтын урсгалыг тогтвортой хянан зохицуулж, зөв менежмент явуулах шаардлагатай гэсэн үг юм. Байгалийн баялагийн хараал үүсэх шалтгаан нь зах зээл дээрх үнийн тогтворгүй байдал, түрээсийн буруу ашиглалт болон хуваарилалт, Голланд өвчин зэрэг байдаг. Баялагийг ашиглуулж буй түрээсийн зардлыг үр ашиггүй зарцуулах, муу төлөвлөлт, улс төрийн дарамт шахалт, сангийн алдаатай бодлого зэргээс шалтгаалсан дэмий зарцуулалт, буруу хуваарилалт нь орж ирэх боломжтой үр ашигт сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн ихэнх хөгжингүй орнууд өөрсдийнхөө анхдагч түүхий эд, эрчим хүч, байгалийн баялагийн нөөцийг аль эрт шавхаж дууссан байдаг учир ядуу буурай орнуудад хөрөнгө оруулах нэрээр тэдний баялгийг ашигладаг. Тэдний үйлдвэрүүд нь асар том цар хүрээтэй бөгөөд капитал зэвсэглэмж өндөртэй байдаг учраас дорой буурай орнуудын үндэсний капитал энэ салбарт ажиллах, өрсөлдөх чадваргүй, боломжгүй байдгыг ашиглан үндэстэн дамжсан томоохон монополиуд буурай орнуудад үйлдвэр байгуулж, хөрөнгө оруулан монополь ашиг буюу өндөр рент олдог. Уг судалгааны илтгэл маань байгалийн баялагийн хараал үүсэх шалтгаан болох Голланд өвчин буюу эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт болон үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын харьцаагаар тодорхойлогддог эдийн засгийн гоц үзэгдлийг судлахад чиглэгдсэн.
  5. 5. 2.2. Голланд өвчин Уг нэр томьёог анх 1977 онд The Economist сэтгүүлийнхэн Недерланд улсад 1959 онд байгалийн хийн асар том орд нээгдсэний дараах үйлдвэрлэлийн салбарын уналтыг тодорхойлоход анх хэрэглэжээ. Голландын хувьд үйлдвэрлэлийн салбар нь хохирсон бол хөгжиж буй орнуудын хувьд хөдөө, аж ахуй нь хохирох хандлага илүүтэй байдаг. Ийм үйл явц ашигт малтмал олборлодог бусад ихэнх улсуудад ажиглагдсан байдаг. Жишээ нь, 19-р зуунд Австралид болсон алт олборлолтын оргил үе, 1970-аад оны Колумбийн кофены наймааны огцом идэвхжил, 16-р зуунд Испани, Португалийн империалистууд Латин Америкийн алт, мөнгийг маш ихээр зөөсөн зэрэг нь бүгд адил сөрөг үр дагавар авч ирсэн байдаг. Түүнчлэн засгийн газрынхаа хөнгөлөлт, чөлөөлөлт, зээлд дэндүү дасч эрэлт хэрэгцээг давсан нийлүүлэлт хийснээс Америкийн зах зээл дээрх цэцгийн үнэ навс унасан тохиолдол ч бий. Энэ мэтээр АНУ, Австрали, Мексик, Голланд, ОХУ зэрэг улс алт, зэс, нүүрс, нефть зэрэг байгалийн баялгийн гэнэтийн цатгаланд орж “Голланд өвчин”-өөр өвчилж байсан жишээ баримт бий. 1982 онд Австралийн эрдэмтэд В.Макс Корден, Ж.Петер Нерли нар Голланд өвчнийг эдийн засгийн загварчлалаар тайлбарлахдаа хөдөлгөөн ихтэй салбар (уул уурхай, олборлолт), зогсонги салбар (аж үйлдвэр, газар тариалан), худалдааны бус салбар (үйлчилгээ) гэсэн гурван ангилалд хамааруулан авч үзсэн. Хөдөлгөөн ихтэй салбар нь ихэвчлэн байгалийн хий эсвэл газрын тосны олборлолтоос бий болдог. Зарим тохиолдолд алтны уурхай, нүүрс, эрдэнийн чулуу, хөнгөн цагааны олборлолтоос тэр ч байтугай тариалалтын нөлөөгөөр ч бий болдог. Эхний хоёр салбар нь дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байнга өөрчлөгдөж байдаг хувьсах шинжтэй байдаг бол гуравдагч салбар болох худалдааны бус салбар нь энэ нөлөөнөөс хамааралтай бус байдаг. Байгалийн баялгийн олборлолтын хэмжээ, үнэ ханш ямагт хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн өндөр мэдрэмжтэй бүтээгдэхүүн юм. Тиймээс тухайн орны эдийн засаг, экспортод томоохон байр суурь эзэлдэг учраас төсвийн орлого, зарлага өсч буурахад шууд нөлөөлдөг. Ийнхүү эдийн засаг үүнээс хамааралтай байх тусам эрсдэл ихтэй, “Голланд өвчин” тусах магадлал өндөр болдог. Уг загварчлалд хөдөлгөөн ихтэй салбарт нөөц шилжих болон зарлага өсөх гэсэн үндсэн хоёр нөлөөлөгч хүчин зүйлс байдаг гэж үзсэн. Нөөц шилжих нөлөөллийн хүрээнд байгалийн нөөц ихэссэнээр тэнд ажиллах хүч ихээр дутагддаг тул зогсонги салбаруудаас ажиллах хүч хөдөлгөөн ихтэй салбарт шилждэг. Энэхүү шилжих үзэгдэл нь үйлдвэржилтэд сөргөөр нөлөөлдөг. Харин нөөц ихэссэнээс болж бий болсон нэмэлт ашиг орлого нэмэгдсэний үр дүнд зарлага өсөх хандлага бий болдог. Нэмэлт ашиг орлоготой болсоноос болж худалдааны бус салбарт зогсонги салбаруудаас ажиллах хүч шилжих боломж улам нэмэгддэг. Энэхүү зогсонги салбараас худалдааны бус салбарт ажиллах хүч шилжих үзэгдлийг үйлдвэржилтийн шууд бус уналт гэдэг. Худалдааны бус салбарын хэрэгцээ өссөнөөс болон барааны үнэ өсч ингэснээр валютын ханшны өсөлтийг бий болгодог. Улмаар экспортын болон импорттой өрсөлддөг бүтээгдэхүүний гадаад валютаар илэрхийлэгдэх үнийг нэмэгдүүлснээр гадаадын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг нь бууруулж уул уурхайгаас бусад салбарыг уналтад оруулан, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг байна.
  6. 6. Ийнхүү улс орны эдийн засаг тэнцвэрээ алдаж, ялангуяа жижиг, буурай орнуудын эдийн засаг байнга хямарна. Цаашлаад баялаг тvvхий эд нь шавхагдах, эсвэл дэлхийн зах зээлийн vнэ хямдрах vед эдийн засаг нь алдагдалд орж, гадаадын зээл тусламжгүйгээр хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог байна. Байгалийн баялгаа олж нээх хирээр гадаад тусламж, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж уг нөлөөгөөр байгалийн баялгийн олборлолт нь дотоодын үйлдвэрлэлийн хоёр л салбарын хөгжилд хүчтэй түлхэц өгдөг нь ашигт малтмал болон барилгын үйлдвэрлэл юм. Харин бусад экспортын бүтээгдэхүүн гаргадаг салбарууд хохирдог байна. Монгол улсын хувьд өнөөдрийн байдлаар эрдэс баялгийн боловсруулаагүй түүхий эдийн олборлолт, түүний экспортын хэмжээ улам ихэсч, эдийн засагт эзлэх жин дээшилсээр байна. Манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт 1990-1999 онд 200 шахам сая ам.доллар байсны 25 хувь уул уурхай, олборлолтын салбарт орж ирж байсан бол 2002-2005 онд дээрх хөрөнгө оруулалт 419 сая ам.долларт хүрч, түүний 49 буюу 50 шахам хувь нь алт, зэс, түүхий эдийн олборлолтод орсон байна. Харин энэ тоо өнөөдөр 698,3 сая ам.доллар болсон байна. Орлого ийнхүү өсөн нэмэгдэж буй боловч уг орлогын ихэнхийг цалингийн нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж гэх мэтээр нийгмийн халамждаа зориулж зарцуулсаар байна. УИХ-аас баталсан 2011 оны төсвийн алдагдал, урсгал зардлын өсөлтийн гол хүчин зүйлсийг 2010 онтой харьцуулахад бэлэн мөнгөний шилжүүлгийн зардал бараг 50 хувиар өссөн байгаа нь “Голланд өвчин”-ий зарим шинж тэмдэг илэрч байж магадгүйн жишээ юм. Хэдийгээр зарим тохиолдолд судалгаа шинжилгээ хийх шаардлагагүйгээр Голланд өвчний зарим шинж тэмдгүүд эдийн засагт илэрч байгаа гэдэг нь тодорхой байгаа хэдий ч нарийвчилсан таамаглал, судалгааны арга зүй дээр үндэслэн илэрч буй шинж тэмдэг бүрийг нарийн тодорхойлон шинжлэх нь цаашид гаргах шийдвэрүүдэд стратегийн чухал ач холбогдолтой. 3. ГОЛЛАНД ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДГҮҮД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ Монгол улсын уул уурхайн салбар нь аж үйлдвэрийн салбартаа төдийнгүй нийт эдийн засагт зонхилох байр суурийг эзэлдэг эдийн засгийн гол салбаруудын нэг билээ. Өнөөдөр Монгол улс Оюу Толгой, Таван Толгой зэрэг томоохон ордуудаас алт, зэс, нүүрс, жонш, цайр, төмрийн хүдэр, гянтболд зэрэг баялагийг олборлож байгаагаас ОХУ, АНУ, Украин, Канад, Их Британи, Хятад зэрэг олон улс руу экспортлодог. Ийнхүү ашигт малтмалаа түшин хөгжиж байгаа хэдий ч эдийн засгийн эрсдэлтэй учирч болзошгүй 60 орны тоонд Монгол Улс багтсан. Харин энэ бүх баялаг нөөц 100 жилийн дараа дуусна гэж үзвэл түүнээс цааш хэрхэн хөгжих нь маш хүндрэлтэй асуудал болох нь ойлгомжтой. Ийм учраас Голланд өвчин манай улсын эдийн засагт илэрч буй эсэхийг судлахын тулд 1) уул уурхайн салбарын өсөлт ба бусад салбарын бууралт, 2) ажиллах хүчний шилжих хөдөлгөөн ба засгийн газрын зардлын өсөлт, 3) цалингийн өсөлт, 4) валютын ханшийн өсөлт зэрэг Голланд өвчний ерөнхий шинж тэмдгүүдийг судалж, хэрхэн нөлөөлж буйг шинжиллээ.
  7. 7. 3.1. Уул уурхайн салбарын өсөлт ба бусад салбарын бууралт Эдийн засаг уул уурхайн салбараас хэт хараат байснаар аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг нь Голланд өвчний гол шинж тэмдгийн нэг юм. Хүснэгт 1 ба Зураг 2-т 2001-2011 оны Монгол улсын ДНБ-д салбарын эзлэх хувиар ангилан харууллаа. Он 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 Хүснэгт 1. Монгол улсын ДНБ-д салбарын эзлэх хувь Үйлчилгээ Аж үйлдвэр % Уул уурхай % ДНБ % 34% 8% 57% 1,391,878.20 29% 9% 61% 1,550,609.90 29% 11% 60% 1,829,072.20 24% 17% 60% 2,361,156.90 29% 21% 50% 3,041,405.70 26% 28% 46% 4,027,558.60 27% 27% 46% 4,956,647.20 28% 20% 52% 6,555,569.40 27% 20% 53% 6,590,637.10 25% 22% 53% 8,255,060.90 21% 29% 50% 10,829,700.00 Зураг 2. Монгол улсын ДНБ-д салбарын эзлэх хувь ДНБ-д үйлчилгээний салбар 50 хувийг эзэлж байгаа нь нийт импортын бүтээгдэхүүний 70 хувь нь хямд өртгөөр Хятад улсаас орж ирдгээс хамаардаг боловч уул уурхайн салбарын өсөлтин нөлөөллөөс хамаарч аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын өсөлт буурах хандлагатай байна. Хүснэгт 2-т 2001-2011 оны Монгол улсын ДНБ-н өсөлтийн хувь болон салбар тус бүрийн өсөлтийн хувийг тооцоолон гаргалаа. Хүснэгт 2. ДНБ-н өсөлтийн хувь (салбараар)
  8. 8. Он Аж үйлдвэр % Уул уурхай % Үйлчилгээ % ДНБ % 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 -5% 15% 8% 54% 20% 29% 37% -3% 16% 10% 24% 43% 90% 64% 78% 17% -1% -3% 40% 73% 19% 16% 28% 9% 20% 24% 49% 4% 24% 24% 11% 18% 29% 29% 32% 23% 32% 1% 25% 31% Зураг 3. ДНБ-н өсөлтийн хувь (салбараар) Зураг 3-с харахад 2007 оноос хойш аж үйлдвэрийн салбарын өсөлтийн хувь буурч байгаа бол, харин эсрэгээр сүүлийн 2 жилд уул уурхайн салбар 73 хувь хүртэл огцом өсөлттэй байгаа нь ажиглагдаж байна. 3.2. Ажиллах хүчний шилжих хөдөлгөөн ба засгийн газрын зардал Голланд өвчний өөр нэг нөлөөлөх шинж тэмдэг нь ажиллах хүчний шилжилт байдаг. Хүснэгт 3-т хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний тоо хэмжээг салбар тус бүрээр гарган, өсөлтийн хувийг тооцооллоо. Хүснэгт 3.Ажиллах хүчний тоо хэмжээ, өсөлт (салбараар)
  9. 9. Он Уул уурхай 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 18.6 19.9 23.8 31.9 33.5 39.8 41.9 44.1 46.5 34.8 34.1 Өсөлт % 7% 20% 34% 5% 19% 5% 5% 5% -25% -2% Аж үйлдвэр 465.9 475.8 466.8 465.1 462.5 460.3 468.4 464.6 455.2 427.1 431.5 Өсөлт % 2% -2% 0% -1% 0% 2% -1% -2% -6% 1% Үйлчилгэ э 324.5 336.6 380.2 429.5 454.5 468.2 499.6 515.4 540 544.4 568 Өсөлт % 4% 13% 13% 6% 3% 7% 3% 5% 1% 4% Нийт (мянга) 809 832.3 870.8 926.5 950.5 968.3 1009.9 1024.1 1041.7 1006.3 1033.7 Зураг 4.Ажилчдын өсөлтийн хувь (салбараар) Зураг 4–с харахад уул уурхайн салбарын ажилчдын өсөлтийн тоо хэмжээ төдийлөн огцом нэмэгдэхгүй харьцангуй тогтвортой байна. Энэ нь Голланд өвчний нэгэн шинж тэмдэг болох эдийн засгийн өсөлтөөр дамжуулах ажиллах хүчнийг бусад салбаруудаас татаж өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн өсөлтийг нь бууруулахад хүргэх сөрөг нөлөөллийг авчрахгүй байгааг харуулж байна. Түүнчлэн Голланд өвчин үүсэх бас нэгэн шалтгаан нь төсвийн зарлагын өсөлт байдаг. (Зураг 5) Монгол улсад 2011 оны төсвийн төсөлд зардлыг ихээхэн нэмэгдүүлж тооцсоноос болж төсвийн зардал 55,6 хувь хүртэл нэмэгдэн алдагдал ДНБ-ний 8,6 хувьд хүрч огцом өссөн байна. Төсвийн зардал ийнхүү нэмэгдэх нь эдийн засагт инфляцийн дарамтыг улам бүр нэмэгдүүлэх шалтгаан болдог.
  10. 10. Зураг 5.Төсвийн нийт зарлага Төсвийн зарлага огцом нэмэгдэх шалтгааны нэг нь уул уурхайн салбараас орж ирж буй ашиг орлогын огцом нэмэгдэлт юм. Хүснэгт 4–т Монгол улсын экспортын гол орлогыг бүрдүүлэгч бүтээгдэхүүнүүдийн эзлэх хувь хэмжээг харууллаа. Хүснэгт 4.Экспортын бүтээгдэхүүнүүдийн эзлэх хувь (салбараар) 2001 2008 2009 2011 Ашигт малтмал 29% 60% 66% 81% Нэхмэл бүтээгдэхүүн 29% 9% 10% 7% Үнэт чулуу, гоёлын зүйлс 25% 24% 16% 6% Амьтны гаралтай бүтээгдэхүүн 4% 1% 2% 2% Түүхий болон боловсруулсан арьс, шир Бусад Нийт экспорт Ашигт малтмал, сая төгрөг ДНБ, сая төгрөг Ашигт малтмалын эзлэх хувь хэмжээ 10% 2% 2% 2% 4% 3% 100% 100% 100% 175213 1529401 1251767 1391878 6555569 6590637 13% 23% 19% 1% 2% 100% 2342801 8255061 28% Нийт экспортын 81 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть, цайр, алт зэрэг ашигт малтмалын тодорхой бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа, түүнчлэн энэ хандлага нь цаашид өсөх хандлагатай байгаа нь манай орны экспорт төрөлжилтгүй, гадаадын шоконд өртөмтгий байгааг илэрхийлж байна. 3.3. Эдийн засаг дахь цалингийн өсөлт Голланд өвчин үүсч буй шинж тэмдгийн нэг нь эдийн засаг дахь цалингийн өсөлт байдаг. Хүснэгт 5–д Монгол улсын 2001-2011 оны хоорондох сарын дундаж цалингийн өсөлтийг тооцооллоо.
  11. 11. Он 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 Хүснэгт 5. Сарын дундаж цалингийн өсөлт Сарын дундаж цалин, мянган төгрөг Өсөлт, % 67.40 2% 75.50 12% 82.20 9% 96.00 17% 105.40 10% 137.70 31% 205.90 50% 291.10 41% 308.10 6% 379.40 23% 430.00 13% Хүснэгт 5–аас харахад 2007 оноос хойш сарын дундаж цалин огцом өссөн нь ажиглагдаж байна. Ерөнхий утгаар цалингийн өсөлт нь эдийн засгийн эерэг үзэгдэл хэдий ч аливаа нэг салбараас хараат байдал үүсэх нь тухайн салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Ийм учраас Зураг 6-д салбар тус бүрийн сарын цалин хөлсний хэмжээг харууллаа. Зураг 6.Ажилчдын сарын дундаж цалин(салбараар)
  12. 12. Дундаж цалингийн бүтцийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл хамгийн өндөр цалин хөлстэй эдийн засгийн салбар бол уул уурхайн (дундаж цалин-750 мянган төгрөг) салбар байна. Өсөлтийн хувьд авч үзэхэд уул уурхайн салбарын цалингийн өсөлт өмнөх оноос 45 хувиар өссөн байна. Энэ нь уул уурхайн салбар нь манай орны экспортын гол орлогын 81 хувийг бүрдүүлж байгаагаас хамаарч хөдөлмөрийн хөлсийг өсгөж байна. Гэхдээ уг өсөлтөөр дамжуулах ажиллах хүчнийг бусад салбаруудаас татаж өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн өсөлтийг нь бууруулахад хүргэхгүй байгаа нь өндөр техник технологи, капиталжуулалттай холбоотой байх боломжтой. 3.4. Валютын ханшийн үнийн өөрчлөлт Голланд өвчний онол ёсоор валютын ханшийн үнийн өсөлт нэмэгдэх тусам эдийн засаг уг өвчнөөр өвчилж буйн дохио хэмээн үздэг. Төгрөгийн үйлчилж буй бодит ханш өсөх буюу төгрөг чангарах нь импортлогчдод ашигтай, учир нь гадаад зах зээл дээрх бараа бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломж үүсдэг нь экспортлогчдод маш их эрсдэл дагуулдаг. Төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханшийн бодит утга, төгрөгийн үнэ цэнэ, Монгол орны өрсөлдөх чадварыг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт болох төгрөгийн бодит ханшны өөрчлөлт нь 2001-2011 оны дотоод гадаадын үнийн түвшин, валютын ханшийн өөрчлөлтийг багтаасан үзүүлэлт юм. (Зураг 7) Зураг 7-аас харахад 2007 оноос хойш уг индекс маш их хэлбэлзэлтэйгээр өсч байгаа нь харагдаж байна. 2010 онд нүүрсний экспорт үлэмж хэмжээнд нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн нь дотоодын эдийн засаг дахь гадаад валютыг нэмэгдүүлснээр төгрөгийн ханшийг тасралтгүй чангаруулахад хүргэсэн байна. Зураг 7. Валютын ханшны өөрчлөлт 4. ВАЛЮТЫН ХАНШИЙН ШИНЖИЛГЭЭ Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшинг тодорхойлогч хүчин зүйлсийн нөлөөллийгтооцоолохдоо , REER (real effective exchange rate) буюу бодит валютын ханшийн судалгааг ашигладаг. Энэ нь GOLD (алтны үнэ), COPPER (зэсийн үнэ), GOV (засгийн газрын зарлага), NIR (цэвэр нөөц), INFLATION (инфляци), NEER (валютын ердийн ханш), PRODUCT (хөдөлмөрийн бүтээмж), MINING (уул уурхайн
  13. 13. салбарын өсөлт), CORRUPT (олон улсын валютын шилжих коэффицент) ба GDP (дотоодын нийт бүтээгдэхүүн)-ээс хамааран өөрчлөгддөг. Хүснэгт 6-д валютын ханшийн өөрчлөлтөнд хэмжигдэхүүн тус бүрийн нөлөөллийн тэмдгийг харууллаа. Сөрөг (эерэг) тэмдэг нь тайлбарлагч хувьсагч өсөхөд бодит валютын ханшийг чангаруулах (сулруулах) үр дүнд хүрэхийг илэрхийлдэг. Хүснэгт 6. Хэмжигдэхүүн бүрийн нөлөөллийн тэмдэг Хэмжигдэхүүн GOLD COPPER GOV NIR INFLATION Нөлөөлөл + + Хэмжигдэхүүн NEER PRODUCT MINING CORRUPT GDP Нөлөөлөл + + + Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг дараах тэгшитгэлээр томъёоллоо: REER = Constant + C(6)*GOLD(-5) + C(11)*COPPER(-5) + C(14)*GOV(-3) + C(15)*NIR + C(16)*INFLATION + C(17)*NEER + C(18)*PRODUCT + C(19)*MINING + C(20)*CORRUPT + C(22)*GDP(-2) Зураг 8-д бодит валютын ханшийг тодорхойлохын тулд E-views программ дээр олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээ хийсэн ба тархалтын талбай R-squared нь 57% байгаа нь алдаатай загвар биш болохыг харуулж байна. Dependent Variable: REER Coefficien Std. Error t-Statistic t Constant -0.210734 0.296412 -0.710951 GOLD 0.019424 0.008082 2.403223 COPPER -0.001147 0.000642 -1.786060 GOV -0.040252 0.019880 -2.024732 NIR -0.022005 0.004065 -5.413133 INFLATION 0.300285 0.117555 2.554416 NEER 1.082551 0.179215 6.040527 PRODUCT 0.003449 0.001313 2.627629 MINING 0.000150 5.70E-05 2.631963 CORRUPT 36.00125 9.242267 3.895283 GDP 1.63E-05 1.39E-05 1.168533 R-squared 0.568474 Mean dependent var Adjusted R-squared 0.524885 S.D. dependent var S.E. of regression 2.834823 Akaike info criterion Sum squared resid 795.5861 Schwarz criterion Log likelihood -264.9062 Durbin-Watson stat Зураг 8. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээ Prob. 0.4788 0.0181 0.0772 0.0456 0.0000 0.0122 0.0000 0.0100 0.0098 0.0002 0.2454 -0.025636 4.112697 5.016476 5.286524 1.887899 Шинжилгээнээс харахад COPPER (Зэс), NIR (Цэвэр нөөц), INFLATION (Инфляци), NEER (Валютын ердийн ханг), CORRUPT (олон улсын валютын шилжих коэффицент), болон GDP (Дотоодын нийт бүтээгдэхүүн)-ний үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байгаа бол GOLD (Алт), GOV (Засгийн газрын зардал), PRODUCT (Бүтээгдэхүүн), болон MINING (Уул уурхай)-н үзүүлэлтүүд тогтворгүй байна. Энэ нь
  14. 14. Монгол улсын эдийн засагт Голланд өвчний зарим шинж тэмдгүүд үүсч буйг харуулж байгаа хэдий ч мөн няцааж байгаа үзүүлэлтүүд байгаа нь улам нарийвчилсан анализ, арга зүй хэрэгтэй болохыг харуулж байна . 5. ДҮГНЭЛТ Шинжилгээнээс харахад эдийн засагт Голланд өвчин үүссэний гэх шинж тэмдэг нь 1) уул уурхайн салбарын өсөлт ба бусад салбарын бууралт, 2) дундаж цалингийн огцом өсөлт, 3) валютын ханшны өсөлт болон экспортын бүтээгдэхүүний бууралт, 4) ажиллах хүчний шилжих хөдөлгөөний өсөлт болон төсвийн зардлаар хэмжигдэж байна. Монгол улсын хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд томоохон аж үйлдвэрүүд багасч, техник технологийн шинэчлэл хийгдэхгүй байснаар ДНБ-н нийт 50 гаруй хувь нь үйлчилгээний салбарт харъяалагдаж байгаа нь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломжийг төдийлөн сайн ашиглаж чадахгүй байгаагийн илрэл юм. Энэ нь уул уурхайн салбарыг хөгжлийн гол арга хэрэгслээ болгон авч үзсэнээр олох орлого асар их нэмэглэж, улмаар валютын ханшийг чангаруулан импортын бүтээгдэхүүнүүдийг нэмэгдүүлснээр үйлчилгээний салбарын өсөлтөнд шууд нөлөөлж байна. Түүнчлэн жил ирэх бүр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын өсөлт буурах хандлагатай байна. Хэдийгээр улсын төсөвт орж буй нийт орлогын ихэнх хувийг уул уурхайн салбараас олборлосон экспортын бүтээгдэхүүнүүд хангаж байгаа хэдий ч уг салбарт ажиллах ажиллах хүчний тоо хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь уул уурхайн салбар дахь капиталжуулалттай холбоотой байх магадлалтай. Сарын дундаж нэрлэсэн цалин тогтвортой өсч байгаа бөгөөд ялангуяа уул уурхайн салбар дахь дундаж цалин зах зээл дэх хамгийн өндөр цалин буюу 750 мянган төгрөг байгаа нь энэ салбараас олох томоохон ашиг орлогоос шууд хамааралтай. Мөн иргэн бүрт эх орны хишиг 1,5 сая төгрөг олгох, сар бүр 21 мянган төгрөгийг олгох зэрэг бэлэн мөнгө тараалт нь эдийн засагт инфляцийг үүсгэж, Монгол төгрөгийн ханшид хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна. Гэсэн хэдий ч мөнгөний нийлүүлэлтийн (M2) өсөлт дунджаар 46 орчим хувийн өсөлттэй, түүнчлэн төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш тогтмол чангарах хандлагатай байгаа зэргээс харахад Монгол улсад Голланд өвчний гол шинж тэмдгүүд болох уул уурхайн салбарын огцом өсөлт болон аж үйлдвэрийн салбарын уналт, дундаж цалингийн огцом өсөлт болон валютын ханшны өсөлт зэрэг илэрч байгаа нь уг өвчнөөр өвчилж эхэлсэний дохио юм. Гэсэн хэдий ч Голланд өвчний нөлөөллөөр үүсэх валютын ханшны өсөлтийн судалгааг олон хүчин зүйлсийн регрессийн харьцаа ашиглан шинжилэхэд үр дүн нь эерэг, сөрөг хоёр талтай гарсан. Энэ нь Монгол улсын эдийн засаг өнөөгийн байдлаар Голланд өвчингөөр бүрэн өвчлөөгүй байгаа, харин үүсэх шатандаа зарим нэгэн шинж тэмдгүүд илэрч эхлэн явж байгааг харуулж. Ийм ч учраас Голланд өвчний нөлөөллийг илүү үр дүнтэй судлан, урьдчилан сэргийлэх стратеги боловсруулахын тулд бидэнд илүү нарийвчилсан анализ, арга зүй, тооцоолол, мэдээлэл шаардлагатай юм.
  15. 15. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Сарын бюллетинь, Монгол Банк Статистикийн сарын бюллетинь, Үндэсний Статистикийн Газар Adam, Christopher S. and David L. Bevan (2003), “Aid, Public Expenditure and Dutch Disease,” Centre for the Study of African Economies, Working Paper 2003–02 (Oxford University). Auty, R. (2001), “Resource Abundance and Economic Development,” Oxford: Oxford University Press. Corden, W. Max (1984), “Booming Sector and Dutch Disease Economics: Survey and Consolidation,” Oxford Economic Papers, Vol. 36 (November), pp. 359–80. Corden, W. M. and J. P. Neary (1982), “Booming Sector and De-Industrialization in a Small Open Economy,” Economic Journal 92, 825–848. Gylfason, T. and G. Zoega (2002), “Natural Resources and Economic Growth: The Role of Investment,” Central Bank of Chile, Working Paper No. 142. Ianchovichina, E and S. Gooptu, (2007), “A Growth Diagnostics for a Resource-Rich Transition Economy: The Case of Mongolia,” World Bank Working Paper 4396. Kim, Hong-Jin (2011), “Balancing Economic Growth in Mongolia,” The International Conference of Economic Growth and Industrial Development in Mongolia, Ulaanbaatar, June, 7-14. Kronenberg, T. (2004), “The curse of natural resources in the transition economies,” Economics of Transition 12(3), 399–426. Larsen, E. R. (2003), “Are Rich Countries Immune to the Resource Curse? Evidence from Norway's Management of Its Oil Riches,” Discussion Papers No. 362, Norway Research Department. Lartey Emmanuel (2006), “Capital inflows, Dutch disease effects, and monetary policy,” Boston College. Sachs, J.D. and A. M. Warner (1995), “Natural resource abundance and economic growth,” National Bureau of Economic Research, Working Paper No. 5398 http://www.mongolbank.mn/ http://www.golomtbank.com/ http://www.nso.mn/ http://www.mglradio.com/newforum/?document_srl=650287 http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=15344 http://origo.mn/24tsag/2006/11/27/4034 http://www.mining.mn/NewsDetails_2678.aspx http://mongolianworld.com/index.php?option=com_content&view=article&id=1062:201011-28-05-04-10&catid=28:current-users http://origo.mn/24tsag/2007/11/05/9990 http://countrystudies.us/mongolia/ http://countrystudies.us/mongolia/52.htm

×