More Related Content
Similar to Eruul chiireg tol huleen awch boijuulah
Similar to Eruul chiireg tol huleen awch boijuulah (20)
More from EnkhtungalagSaintugs
More from EnkhtungalagSaintugs (11)
Eruul chiireg tol huleen awch boijuulah
- 2. ТОДОРХОЙЛОЛТ:
Эрүүл чийрэг төл хүлээн авч бойжуулах
явдал мал хээлтүүлгийг зөв зохион
байгуулж, хээлтэй малын арчилгаа,
маллагааг, шаардлагын хэмжээнд хүртэл
сайжруулахаас ихээхэн шалтгаалах учир энэ
талаар товчхон дурдая. Мал хээлтүүлгийн
ажлыг амжилттай явуулахын тулд юуны
түрүүнд, хээлтэгч малын ус бэлчээрийг сайн
тохируулж, хариулга маллагаанд онцгой
анхаарч хээлтэгч бүрт сайн тарга хүч
авахуулна. Энэ хээлтэгч бүрийг бүрэн хээл
авахуулах үндсэн нөхцөл юм. Хээл авсан
малд дээд зэргээр тарга хүч авахуулж
цаашдын арчилгаа, маллагаа, тэжээллэгийг
онцгой анхаарч авсан хээлийг нь бүрэн
хамгаалах хэрэгтэй.
- 3. Төл эхийн хэвлийд
хөгжиж байхдаа
бие махбод өсөлт,
хөгжилтөнд
шаардагдах бүхий
шим тэжээлийн
зүйлийг эхийн
цусаар дамжуулан
авах бөгөөд
ялангуяа төлийн
өсөлт маш хурдан
явагддаг, хээлийн 2-
р хагаст хээлтэй
малын хариулга
маллагаа
тэжээллэгийг
сайжруулах
шаардлагатай
байдаг.
- 4. МАЛЫН ХЭЭЛ ХЭВИЙН БАЙДЛААР ӨСӨН ХӨГЖИХӨД ТЭЖЭЭЛЛЭГ
ОНЦГОЙ НӨЛӨӨЛНӨ. ХЭЭЛТЭЙ МАЛД САЙН ЧАНАРЫН ТЭЖЭЭЛЭЭР
ТЭЖЭЭВЭЛ ЗОХИНО.ЖИШЭЭ НЬ:
Сайн
чанарын
өвс
Сүрэл
Буцалсан
овъёос
Улаан
буудай
Хужир, шүү
Хээлийн хугацаанд ялангуяа хээлийн сүүлийн хагаст дээрх тэжээлийн шаардлагыг хангаж чадахгүй бол
төллөлтийн үед мал өвчлөх, цус багадах хээл хаях төллөсний дараа хаг хальс нь саатах, уураг сүүний чанар хэмжээ
буурна.
- 5. Манай орны нөхцөлд малын хээл хүндрэх үе нь өвөл, хаврын хатуу улиралтай
зэрэгцдэг учраас энэ үед хээлтэй малыг цас нимгэнтэй, төрөл бүрийн өвс ургамал
бүхий соргог бэлчээртэй, хужир шүү элбэгтэй нам доор, тэгш, нөмөр газрыг
дагуулан ойрын бэлчээрт тогтоон хариулж идээшлүүлбэл зохино.
- 6. Хонь, ямааны хээлтүүлэг эхлэхээс өмнө хээлтүүлэг эхлэхээс 1-15 сарын өмнө хурга, ишгийг ялган
тусгай суурилж соргог бэлчээрт оторлож тарга хүч авхуулна. Хонь ямааг ширгээхдээ хурга,
ишгийг нийлүүлж хөхүүлэх тоог цөөрүүлэх буюу өөрөөр хэлбэл өдөрт 1 удаа, өнжөөд 1 удаа
хөхүүлэх, 2-3 хоногт 1 удаа хөхүүлэх зэргээр хөхүүлэлтийн хоорондын зайг уртасгаж аажмаар
ширгээнэ.
- 7. Үнээг тугаллахаас өмнө 2 сарын өмнөөс аажмаар ширгээж тугалыг ялган суурилж тэжээлд
оруулна. Үнээ зун намрын 4 улиралд байнга саалинд байх учраас бэлчээрийн ногооны шимтэй
үед бусад малын адил тарга хүч авч чадаггүй юм. Ийм учраас саалийн хугацаанд үнээ бүрээс их
хэмжээний сүү авахад чиглүүлэн тэжээнэ. Хээлтэй үнээг өдөрт 2-оос доошгүй удаа услана.
Тугаллах шахсан үнээг байнга ажиглаж анхаарч байх шаардлагатай бөгөөд анх тугаллаж буй
гунжин үнээг гардаж тугаллуулах хэрэгтэй.
- 8. Анх удаа унагалаж байгаа гүү унагаа орхиж ижлээ даган явж болзошгүй тул
ижил ижил сүргийг нь тогтоон хариулж байвал зохино.
- 9. Хээлтэй ингийг хээлийн эхний сар ба ботголох дөхсөн үед унах, ачилганд хэрэглэх, ширүүн хөөж
туухыг цээрлэх хэрэгтэй. Ингийг ус, хужир сайнтай, дэрс, бударгана, таана, хөмүүл, луур, агь,
шаваг, шарилж хиаг, ерхөг, мэт гашуун ба бут өвс ургамалтай, уул хяр багатай, нам, доор, тэгш
нөмөр газар бэлчээж давс, хужир усаар хангаж шөнийн цагт хуурай, дулаан бууцан дээр хурааж
хэвтүүлж байвал зохино. Ботголох дөхсөн ингэ шилэрч алс явдагийг санаж энэ үед нь байнгын
хариулгатай байлгана.
- 10. Төрөх дөхсөн мэгжийн дэлэн томорч, улайх ба шувтрахад хөхнөөс нь уураг гарна. Мэгжийг
төрөхөөс 10-15 хоногийн урьд сүргээс нь тусгаарлах ба байр чийггүй саруулхан 8-10С-ын
дулаантай, модон шалтай, зузаан сүрлэн дэвсгэртэй байранд төллүүлнэ. Мэгжийн төллөхийн
өмнөх ба дараах 5-10 хоногт шингэвтэр бүлээн тэжээлээр тэжээх нь тохиромжтой. Түрүүчийн
торойг эхээс гармагц эгштэл нь сайн арчаад эхийн дэргэд тавиад дараагийн торойг гаргахад
туслана. Мэгжийг төллөж байх үед хөхний бөглөөг гаргаж түрүүчийн гарсан торойг амлуулахын
хамт хөх дэлэнд илэлт хийж тайвшруулан төрөлтийг хурдасгана. Торойнуудад хөхийг
ноогдуулан өгч хөхүүлж сургах ба торойг сарынс настайгаас нь эхлэн эхээс нь тусгаарлана.