SlideShare a Scribd company logo
Хичээлийн сэдэв: Монгол үндэсний цагаан идээ
Хичээлийн агуулга:
1.Монгол цагаан идээн хоол
2.Үндсэн түүхий эд
3.Монгол үндэсний цагаан идээний ангилал
4.Монгол үндэсний эсэг цагаан идээ
Хичээлийн зорилго:
Монгол үндэсний цагаан идээг бэлтгэх арга, түүний ангилал, нэршил, хүнс тэжээлийн ач холбогдлын талаар мэдлэг олж авах
,[object Object],Монголчуудын эртнээс нааш хэрэглэж ирсэн цагаан идээний зүйл 150-иад нэр төрөл байдаг хэмээн судлаачид үздэг. Малчин ардууд аль малын сүүгээр ямар төрлийн идээ, ундаа хийвэл илүү тохиромжтойг өөрсдийн амьдралын туршлагаараа мэдэж авсан бөгөөд нутаг орныхоо өвөрмөц уур амьсгал, нүүдэлчдийн ахуй нөхцөлд зохицсон цагаан идээ хийх өвөрмөц баялаг туршлага хуримтлуулжээ.
Монголчуудын цагаан идээ боловсруулдаг арга ажиллагаа нь ерөнхийдөө ижил боловч говь, тал, хангай нутаг бүрт бас өөрийн онцлогтой.
Монгол цагаан идээний технологийн онцлог нь үндсэн түүхий эдээс дам арга хэрэглэн олон төрлийн идээ хийдэгт оршино.
,[object Object],Сүү: Сүү бол байгалиас заяасан гайхамшигтай тэжээл бөгөөд байгаль дээр сүүтэй адил ийм олон зүйлийн шим тэжээлт бодисыг нэгэн зэрэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн байхгүй.
Сүүнд 100 гаруй төрлийн шимт бодис байдаг байна. Судлаачдын үзэж байгаагаар өдөрт 500гр сүү хэрэглэхэд нас гүйцсэн хүний амьтны гаралтай уургийн хоногийн хэрэгцээний 35%-ийг хангаж чаддаг.
Малын анхны сүү буюу саяхан төллөсөн үнээ, хонь, ямаа, ингэ, гүүнээс гарсан өтгөн шар өнгөтэй сүүг уураг гэнэ.
Монгол малын сүүний онцлог шинж чанар
Хонины сүү: Тослог ихтэй, өтгөн, чихэрлэг, сүлрэх чанараараа илүү. Хонины сүүг чанартай гэж үздэг.
Хонины сүү нь хий дарах боловч зүрхний өвчин, шар ус, амьсгал амаргүй болох зэрэг өвчин үүсгэнэ. Хонины сүү нь үнээний сүүнээс тос уургийн агууламжаараа 1.5-2 дахин илүү байдаг ба хүчиллэг их тул гашилж бүрэлдэх нь харьцангуй удаан байдаг. 1л хонины сүү 2 л үнэний сүүтэй тэнцэнэ.
Хонины сүүгээр бяслаг хийх, тараг бүрэх, айраг исгэх, архи нэрэх, ээзгий, ааруул хийх, шар тос авах ба өрөм хураах зэрэг уураглаг идээ үйлдэхэд тохиромжтой.
Монгол хонь нь номхон, эзэндээ амархан дасдаг, саах тусам сааль сүү нь арвиждаг буянт мал бөгөөд хургаар ивэлгэн саахад саалийн хоёрхон сарын хугацаанд 30 орчим литр буюу хоногт 0.2-0.5 литр сүү өгдөг.
Ямааны сүү: Сүү нь шингэн цэхэрлэг өнгөтэй. Химийн найрлага, тэжээллэг чанараараа үнээний сүүтэй ойролцоо. Шингэн тослог багатай, сүлрэх нь хониныхоос арай дутуу.
Ямааны сүү нь хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, амьсгал давхуалт, цусны өвчин, шарын халуун зэрэгт сайн. Мөн таван цулыг шимшүүлж, тамирыг тэжээн хий огшуулалт, ходоодны өвчин ба бөөрний өрөвслийг эмнэх чадвартай.
Уургийн хэмжээ нь үнээний сүүнээс бага болохоор голдуу айраг, тараг исгэхэд сайн эх материал болдог.
Мөн бяслаг, ааруул, ээзгий хийнэ. Цай сүлэхэд хамгийн сайн.
Ямааны сүүний тараг нь сарлаг, хонины сүүнийхийг бодвол сулавтар бүрэлдэлттэй боловч гойд амтлаг бөгөөд дангаар нь идэхэд элэг цөс, ходоодны олон ужиг өвчнийг түргэн илаарьшуулдаг.
Ямаа нь хоньтой харьцуулахад сүүний гарцаар нэмүү арвин ба саах тусам сүү ордог буянт мал бөгөөд саалийн хугацаанд 50-60 литр сүү өгдөг.
Сарлагийн сүү: Хурц чанартай, тослогийн хувьд бусад малын сүүнээс хавьгүй их, чихэрлэг, сүлрэх нь хонь, ямааны сүүнээс ялимгүй дутуу. Сарлагийн сүү хий дарах боловч бадгана, шар өвчин үүсгэнэ.
Сарлагийн сүүний өрөм нь бараг 2 хуруу зузаан /3-4 см/ арвин байдаг. Түүнийг хайлуулж, шар тос эсвэл тэр чигт нь гүзээнд савлаж агааргүй болтол нягтруулан дагтаршуулж исэлдүүлэн цагаан тос хийнэ. Мөн сэрүүн, сүүдэр газар хатааж хадгална. 3-н жил хадгалсан сарлагийн шар тосыг эмэнд тооцдог.
Сарлагийн сүүний тараг нь маш нягт бүрэлдэлттэй элэг мэт болдог тул шим тэжээл өндөр, элдэв чийг бамын эсрэг үйлчилгээтэй болно. Ийм учраас сарлагийн сүүний тараг нь монголчуудын хамгийн дуртай идээ юм.
Монгол үнээний сүү: Сүүнийхээ гарцаар сарлагаас илүү боловч бусад малын сүүнээс шингэн, тослог нь хонь, ямааны сүүнээс багавтар, чихэрлэг багатай, сүлрэх чанараараа бусад малынхаас дутуу. Гэвч шим тэжээллэг, илчлэг чанараар тэгш сайн учир өдөр тутмын хоол ундаанд маш тохиромжтой гэж үздэг. Үнээний сүүний шим төгөлдөр тул, уушгины архаг өвчинг арилгана. Зарим тохиолдолд  гэдэс дотрыг цэвэрлэх, хортой эм танг даруулж уухад үнээний сүү цэвэр, түүхий сүү илүү тохиромжтой. Мөн улаан монгол үхрийн халуун сүүгээр чийг бам, ядаргаа, сульдаа, дотрын элдэв хууч өвчнүүдийг анагаан эмчилдэг.
Энэ сүүний тараг, аарц маш өвөрмөц сайхан амттай байдаг тул монголчуудын хамгийн дуртай хоол болдог. Энэ малын сүү нь монголчуудын цагаан идээний хэрэглээний дийлэнх хэсгийг эзэлдэг.
Ингэний сүү: Энэ сүү нь тос, уургийн агууламжаар маш баялаг /тос 6.5%, уураг 4.8-5.2%/, В,С аминдэмээр үнээний сүүнээс их, уургийн бүрэлдэхүүн дэх ээдэмцэр, альбумины харьцааны хувьд гүүний сүүтэй ойролцоо.
Ингэний сүүг боловсруулж цагаан идээ хийх нь харьцангуй бага ч түүгээр ундаа, бяслаг, цагаан тос, шар тос, ааруул, өрөм хийж айраг исгэж авахаас гадна аарц зэрэг бүтээгдэхүүн боловсруулж болдог.
Ингэний сүү нь хий, бадгана, гэдэс дүүрэх, хаван зэрэгт тустай ба эмчилгээний онцгой ач холбогдолтой.
Гүүний сүү: Гүүний сүү нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн шорволог амттай. Гүүний сүүгээр голдуу айраг хийдэг. Нэг литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна.
Өтгөн, шингэний хувьд монгол үнээний сүүтэй ойролцоо, тосны хувь багавтар, харин чихэрлэг нэлээд их тул гүүний сүүгээр цай сүлдэггүй, боловсруулж цагаан идээ хийдэггүй. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог.
Гүүний сүүний уургууд нь зонхилон үл орлогдох амин хүчлүүдээс бүрдэх тул шим тэжээлийн хамгийн төгс чанартай бөгөөд эс, эдийг нөхөн төлжүүлдэг бодисын солилцоог эрчимжүүлдэг, нялх бие махбодийн өсөлтийг тэтгэн, элдэв ор, харшлыг номхотгон дарангуйлагч увьдаст чанар бүхий лизин, гистидин, метионин зэрэг амин хүчлүүдийн агууламжаар бусад малынхаас үлэмж давуу /уургийн цэвэр жингийн 11.0-11.2% / байгаа нь түүний эмчилгээ сувилалын өндөр ач холбогдолтой.
Гүүний сүүний тос нь түүний агууламжийн 1.8-2.2 шахам хувийг эзлэх бөгөөд онцлог нь түүний уурган бүрхүүлт бөмбөлөг нь бусад малынхаас маш жижигхэн, хоол боловсруулах эрхтэний эсийн ханаар нэвчин шингэх боломжийг бүрдүүлдэг тул бодисын солилцоог хурдасгадаг.
Гүүний сүү, айргийг олон төрлийн өвчин, эмгэгийн эсрэг эмчилгээ, сувилгаанд эрт дээр үеэс ашиглаж ирсэн. Айргийг зөв зохистойгоор ууж амрахад тамир тэнхээ хурдан сэргэдэг.
,[object Object],
,[object Object],Энэ төрөлд тараг, айраг, хоормог зэрэг бэлтгэсэн даруй хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хамааруулдаг, үүнээс монголчууд элгэн таргийг идээний дээд гэж хүндтэй хоолонд, бусдыг нь ундааны төрөлд тооцдог уламжлалтай.
Тараг, айраг, хоормог нь амьд бичил биетний үйлчлэлээр бүрэлдэж, исэн сайхан үнэр, амттай, өвөрмөц биежилттэй болж, хөөсөрч шуугин байдаг бөгөөд монголчууд эдгээр идээ ундаандаа гадны хамаа бус хүнийг ойртуулж хүргэдэггүй эртнийхээ уламжлалыг одоо хүртэл хадгалж байгаа.
Эсэг цагаан идээний эх хөрөнгийг хадгалах түүнийг сэргээж ариутган арвижуулах, нутаг орондоо түгээн тараах талаар өнөөг хүртэл өвлөгдөж буй уламжлалт соёл юм.
Эсэг цагаан идээний хөрөнгийг намрын адаг сарын шим ааг нь жигдрэн гүйцсэн отгон идээ, ундаанаасаа уламжлал ёсоор шилж өөрчилж охилон авдаг.
Энэ нь маш өндөр ур чадвар, туйлын ариусаг байдлыг шаарддаг үйл учир түүнийг хүн болгон тэр бүр гүйцэтгэж чадахгүй. Хөрөнгийг авахдаа тусгайлан ариутгасан цагаан, хөх өнгийн хадаг самбай буюу бөс даавуунд тархаан шингээж ариусаг байдлыг хангасан байдлаар баадагнан боогоод шөнө нь хөлдөөж, өдөр нь сүүдэр сэрүүн газар тавьж урь идүүлэн хатаасны дараа ширэн ут хайрцагт хийж давхар хамгаалан хүндтэй байр /ном, бурханы авдар/ -нд залж хадгална.
1. Айраг. Гүүний сүүг исгэж хийнэ. Гүүний айраг бол сүүний хүчил, спиртийн исэлт хосолсон эсэг сүүн бүтээгдэхүүн юм. Гүүний сааманд чихэр 6-8% байдаг. Айраг исгэх үед түүний сүүний сахар архины спирт, нүүрсхүчлийн хий болж задарна. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж тэр даруйдаа 3000-5000 удаа бүлдэг тухай судлаач эрдэмтэд бичсэн байдаг. Бүлэлт нь ханасан айраг үнэр нь хамар цоргиж, хөөсрөн хөхүүрийг дарж үзэхэд бүлээссэн байдаг. 1 л айрагны 20 грамм боловсорсон уураг нь тэжээллэг чанараараа үхрийн 100 гр махтай тэнцдэг. Эмчилгээ сувилгаа, тэжээлийн онцгой ач холбогдолтой, нян устгах чадвартай.
Гүүний сүүгээр ходоод, элэг, цөсний ужиг архаг өвчнийг, айргаар нь уушигны сүрьеэ өвчнийг илааршуулан эмчилдэг ардын уламжлалт анагаах ухааны аргыг өнөөдөр европ эмчилгээний сонгомол аргатай хослуулан өргөн хэрэглэж, өндөр үр дүнд хүрч байна.
2. Тараг. Манай орны говийн ба баруун зүгийн зарим аймгаас бусад нутагт хамгийн их дэлгэрсэн идээний нэг нь тараг юм. Монголчууд таргийг хонь, ямаа, монгол үхэр, сарлагийн сүүгээр бүрдэг бөгөөд бог малын сүүний таргийг амт чанарын хувьд илүүтэй үнэлдэг . Исгэлэн бөгөөд сүүн амттай, уухад таатай энэ ундааг түүхий ба болсон сүүгээр бүрнэ. Монгол таргийг бүрэхдээ эхлээд болсон сүүг 42-45 градус хүртэл халаан хөрөнгийг бүрэх сүүний 1-3%-иар бодож хийдэг. Таргийн хөрөнгөд энгийн нүдэнд үл үзэгдэх бичил биетэн сүүн хүчлийн бактериуд /ян/ байдаг бөгөөд тэдгээр нь сүүний чихрийг задлан сүүний хүчил болгож хувирсны үр дүнд тараг бүрэлддэг. Хөрөнгө багадвал тараг бүрэлдэх нь удаашрах ба ихэдвэл хэт исгэлэн хүчтэй болно.
Ямааны сүүний таргаар ходоод гэдэс, элэг цөсний архаг өвчнийг анагаан эмчилж дотор хаванг хөөдөг.
Монгол улаан үхрийн таргаар чийг бам элдэв харшил анагаадаг.
Хонины дан сүүгээр бүрсэн таргийг орой бүр уухад хоол боловсруулдаг эрхтэний үйл ажиллагаа идэвхжин сайжирч гүн тайван болж, сэтгэхүйн чадвар чадавхи нэмэгддэг.
3. Ингэний хоормог. Хоормог нь шим тэжээлт ба эмчилгээ сувилалын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэдэг бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг учир исэж бүрэлдэхдээ нягт ээдэм үүсгэдэггүй тунаж шар сүү ялгарууладггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү юм.
Хоормог нь гүүний айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугисан тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог.
Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтэний  үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ биеийн чалхыг үтэр түргэн сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг, ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг онцгой увьдастай.
Мөн хүний бие мах бодийн бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээр их ууж /өдөрт 5-20л/ болдог цорын ганц ундаа төдийгүй зүрх судасны үйл ажиллагаанд нэн эерэг нөлөө үзүүлэн цусны их даралтыг буулгаж хэвшүүлдэг эмчилгээ сувилалын ач холбогдолтой.

Dund hut in angi  mongol hool lekts 2
Dund hut in angi  mongol hool lekts 2
Dund hut in angi  mongol hool lekts 2
Dund hut in angi  mongol hool lekts 2

More Related Content

What's hot

Dund hut in angi mongol hool lekts 1
Dund hut in angi  mongol hool lekts 1 Dund hut in angi  mongol hool lekts 1
Dund hut in angi mongol hool lekts 1 Lha Bolorerdene

“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
GreengoldMongolia

Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
GreengoldMongolia

Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үеХүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
ub_old

E m.sp713, lesson4
E m.sp713, lesson4E m.sp713, lesson4
E m.sp713, lesson4davaa627

Цагаан хоол эрүүл мэнд шим тэжээл
Цагаан хоол эрүүл мэнд шим тэжээлЦагаан хоол эрүүл мэнд шим тэжээл
Цагаан хоол эрүүл мэнд шим тэжээл
univ.medical healt

E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8davaa627

Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТГ.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТbatnasanb

зөвлөгөө 112
зөвлөгөө 112зөвлөгөө 112
зөвлөгөө 112nsaruul75

Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барихХоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Begzsuren Jamsranjav

зохистой хоололт
зохистой хоололтзохистой хоололт
зохистой хоололт
Tuul Tula

цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл d_nasaa79

Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Freedom Billy

Мал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжилМал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжил
Ankhbileg Luvsan

"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
GreengoldMongolia

What's hot (20)

Dund hut in angi mongol hool lekts 1
Dund hut in angi  mongol hool lekts 1 Dund hut in angi  mongol hool lekts 1
Dund hut in angi mongol hool lekts 1

“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”

Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга

Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үеХүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе

E m.sp713, lesson4
E m.sp713, lesson4E m.sp713, lesson4
E m.sp713, lesson4

Hool
HoolHool
Hool

сүү
сүүсүү
сүү

Oruul
OruulOruul
Oruul

Цагаан хоол эрүүл мэнд шим тэжээл
Цагаан хоол эрүүл мэнд шим тэжээлЦагаан хоол эрүүл мэнд шим тэжээл
Цагаан хоол эрүүл мэнд шим тэжээл

E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8

Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТГ.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

Presentation2
Presentation2Presentation2
Presentation2

зөвлөгөө 112
зөвлөгөө 112зөвлөгөө 112
зөвлөгөө 112

Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барихХоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих
Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих

зохистой хоололт
зохистой хоололтзохистой хоололт
зохистой хоололт

хоол
хоолхоол
хоол

цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл

Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1

Мал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжилМал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжил

"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"

Similar to Dund hut in angi mongol hool lekts 2

Dund hut in angi mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4 Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi mongol hool lekts 4 Lha Bolorerdene

зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжlhaajaa

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
EnkhtungalagSaintugs

New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationZorigoo Bayar

отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэгotgaa

МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
saikhanaa.o

Presentation1 (1)
Presentation1 (1)Presentation1 (1)
Presentation1 (1)
BuyannemekhGanbaatar

Eruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulahEruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulah
EnkhtungalagSaintugs

хөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулаххөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулах
Tugsuu Tugsuu

Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэхТөлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
EnkhtungalagSaintugs

Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2bulgaaubuns

Milk safety workshop
Milk safety workshopMilk safety workshop
Milk safety workshopnoonii

Hun orchin 1 r angi
Hun orchin 1 r angiHun orchin 1 r angi
Hun orchin 1 r angiDash Oogii

Hun orchin 3 r angi
Hun orchin 3 r angiHun orchin 3 r angi
Hun orchin 3 r angiDash Oogii

Similar to Dund hut in angi mongol hool lekts 2 (20)

Dund hut in angi mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4 Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi mongol hool lekts 4

Milk
MilkMilk
Milk

Milk
MilkMilk
Milk

зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation

отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэг

Emd
EmdEmd
Emd

МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ

Presentation1 (1)
Presentation1 (1)Presentation1 (1)
Presentation1 (1)

Eruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulahEruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulah

хөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулаххөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулах

Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэхТөлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх

Mua idee undaa
Mua idee undaaMua idee undaa
Mua idee undaa

Ulamj idee undaa
Ulamj idee undaaUlamj idee undaa
Ulamj idee undaa

яагаад сүү гэж
яагаад сүү гэжяагаад сүү гэж
яагаад сүү гэж

Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2

Milk safety workshop
Milk safety workshopMilk safety workshop
Milk safety workshop

Hun orchin 1 r angi
Hun orchin 1 r angiHun orchin 1 r angi
Hun orchin 1 r angi

Hun orchin 3 r angi
Hun orchin 3 r angiHun orchin 3 r angi
Hun orchin 3 r angi

More from Lha Bolorerdene

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8Lha Bolorerdene

дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбарLha Bolorerdene

олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтLha Bolorerdene

лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUudLha Bolorerdene

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
Lha Bolorerdene

блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааLha Bolorerdene

10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãàLha Bolorerdene

More from Lha Bolorerdene (20)

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8

Lessons
LessonsLessons
Lessons

Integral1
Integral1Integral1
Integral1

дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбар

олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалт

семинар
семинарсеминар
семинар

семинар
семинарсеминар
семинар

Os l1
Os l1Os l1
Os l1

Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1

лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUud

L 4
L 4L 4
L 4

L 3
L 3L 3
L 3

L 3
L 3L 3
L 3

Lesson 7
Lesson 7Lesson 7
Lesson 7

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгаа

10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

Dund hut in angi mongol hool lekts 2

• 1.