SlideShare a Scribd company logo
 Сүүний механик боловсруулалт
1. Сүүг механик хольцоос цэвэрлэх
2. Сүүнээс цөцгий ялгах
3. Сүүг жигдрүүлэх
Сүүг механик хольцоос цэвэрлэх
Сүүний үйлдвэрт хэрэглэж байгаа бүх сүүг үнээ саах үед гаднаас орсон янз бүрийн механик
хольцоос заавал цэвэрлэх хэрэгтэй. Энэ зорилгоор шүүлтүүр болон төвөөс зугатах хүчний
үйлчлэлээр ажилладаг
насосуудыг ашигладаг.
Сүүнд орсон механикийн болон биологийн нилээд
томхон хольцыг шүүх замаар цэвэрлэдэг. Мөн
шүүлтүүрийн тусламжтайгаар сүүний үндсэн
хэсгүүдийг ч (уураг, сахар, эрдэс, радио идэвхит
бодис гэх мэт) ялгаж болдог. Сүүг боловсруулах
аргаас нь хамааруулан шүүх процессыг химийн
болон механикийн гэж ангилдаг.
Зураг №3. Сүү шүүх төхөөрөмж
Механик цэвэрлэгээ.
Сүүг уусдаггүй
хольцоос шүүх
шүүлтүүр (завсрын
өргөн 50 мкм)
шүүх хурд 2-10 м3
/цаг, даралт 2-3 кг/см²
50 мкм хэмжээтэй шүүлтүүрээр
сүүний тосны бөмбөлөг гэмтэлгүй
нэвтрэн гарч механик хольц нь шүүх
материал дээр үлддэг.
Зураг №4. Сүү шүүх материал
Механик цэвэрлэгээнд янз бүрийн бүтэцтэй шүүлтүүрүүдийг ашигладаг. Үүнд: ялтаст, дискэн,
цилиндр маягийн гэх мэт. Шүүлтүүрт сүү насосоор өгөгдөн тодорхой даралтьн дор шүүгч
материалыг нэвтрэн гарахдаа хольцын хэсгүүд түүн дээр үлддэг. Энэ процессын үед сүүн
байх хольц шүүгч материал дээр нягт нимгэн үеийг үүсгэж шингэний урсгалд саад болдог тул
шүүгч материалыг заавал солих хэрэгтэй. Иймээс тасралтгүй ажиллагааг хангахын тулд
шүүлтүүрийг 2 секцитэй болгодог. Шүүхээс өмнө сүүг 35-40 хэм хүртэл халаах хэрэгтэй. Учир
нь хүйтэн сүү зуурамтгай ихтэй тул шүүх процессыг удаашруулдаг. Мөн тосны бөмбөлгүүд
хатуурч бөөм үүсгэн шүүх материалд саад болно. Механик шүүлтүүр нь сүүг бүрэн цэвэрлэж
чаддаггүй зөвхөн томоохон механик бохирдлоос салгадаг. Мөн шүүлтүүрийг ажилд бэлтгэх,
угаах, шүүлтүүрийг солих зэрэг туслах үйлдлүүд ажлын циклийн 30%-ийг эзлэдэг, шүүх
процесст сүү нь бохирдолтой шууд харьцаж байдаг зэрэг дутагдалтай талтай.
Химийн цэвэрлэгээ. Ион солилцооны тусгай аппаратыг ашиглан сүүг цэвэрлэх химийн аргыг
сүүлийн үед өргөн хэрэглэж байна.Ион солилцооны аппаратанд байхөндөр молекулт органик
бодисууд болох ионитийг нэвтрэн сүү
шүүгддэг. Тухайлбал, ион солилцооны хальс нь тодорхой нэг ионыг шингээсний үр дүнд
сүүний эрдсийн бүтэц өөрчлөгдөж сүү нь өөр шинж чанартай болдог байна. Химийн
цэвэрлэгээний аргыг хүнсний бүтээгдэхүүнйй чанарыг сайжруулах, шинэ нэр төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, суүнд байх ашиггүй хольцыг ялгахад хэрэглэнэ. Тухайлбал,
ионсолилцооны аргаар сүүний кальцийн 10 хувийг зайлуулахад уг сүү нь ходоодны
ферментийн үйлчлэлээр удаан ээддэг болж амт, өнгө, гадаад байдал нь бага зэрэг
өөрчлөгддөг. Энэ аргын үндсэн дээр хөхүүл хүүхдийн сүүн тэжээлийг үйлдвэрлэдэг байна. Ион
солилцооны боловсруулалтаар сүүн дэх бактерийн тоо хэдэн мянга дахин багасдаг. Ман шар
сүүг анион, катионоор боловсруулахад түүний эрдэсийн агууламж багасна. Анион,
солилцооны колонкид сүүний исгэлэн буурдаг тул сүүнээс радио идэвхит бодисыг салгахаас
гадна исгэлэнг бууруулахад хэрэглэнэ. Ион солилцооны процессийн эрчим нь дарааххүчин
зүйлээс хамаардаг. Үүнд: шүүгдэж байгаа сүүний хэм, сүү ба ионсолилцооны хальс (смолын)
хоорондын харьцаа, орчны рН, зайлуулагдаж байгаа бодисын концентраци гэхмэт.
o Гиперфильтраци.
Аарц бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэдэг сүүний үйлдвэрүүдэд шар сүү маш
ихээр хуримтлагддаг. Сүүлийн үед шар сүүний үндсэн хэсгүүдийг хүнсний болон техникийн
зорилгоор ашиглах арга нилээд идэвхитэй боловсруулагдаж байна. Эдгээр шинэ аргын нэг нь
гиперфильтраци буюу шингэн уусмалыг мембранаар шүүхэсрэг осмосын арга юм. Энэ аргын
үед маш нягт мембраныг тодорхой даралттай орчинд ашигладаг. 3.9 МПа даралттай орчинд
мембранаар зөвхөн ус нэвтэрч бусад бодисын молекулууд мембран дотор баригдан үлддэг
байна.
o Гельфильтраци. Энэ аргаар голдуу сүүнээс уургийн молекулыг ялгадаг бөгөөд хүүхдийн сүүн
тэжээлийн үйлдвэрт ергөн хэрэглэдэг. Учир нь эхийн сүүний уургийн агууламж үнээний
сүүнийхтэй харьцуулахад бага байдаг байна. Дээрхи аргуудыг ашиглан сүүнээс усыг ялгах нь
ууршуулах аргаас зардал багатай байдаг сайн талтай.
Төвөөс зугатах хүчний /центробежный/ цэвэрлэгээ. Сүүг механик хольцоос цэвэрлэх
хамгийн үр дүнтэй арга нь төвөөс зугатах хүчийг ашиглах дээр үндэслэгдсэн цэвэрлэгээ юм.
Энэ зорилгоор хэрэглэгдэх төхөөрөмжийг сепаратор гэнэ. Сепаратор нь зөвхөн сүүг механик
хольцоос цэвэрлэхээс гадна цөцгий ялгах, тос тохируулах зориулалттай байдаг. Цэвэрлэх
төхөөрөмж нь цөцгий ялгахсепаратороос дараахүндсэн ялгаатай байна. Үүнд: тавагнууд
нүхгүй, бохирдол цуглуулах захын хэсэг том, хуваагч таваг гэж байдаггүй тул цэвэрлэгдсэн сүү
ганц хоолойгоор гадагшилдаг.
Сүү дараах маягаар цэвэрлэгдэнэ. Сепараторын төв хоолойгоор сүү орж таваг баригч дээр
бууна. Энэ үед маш хурдан эргэж байгаа барабаны төвөөс зугатах хүчний үйлчлэлээр сүү
шидэгдэн барабаны захын хэсэг рүү чиглэнэ. Дараа нь түрэлтийн хүчээр таваг хоорондуур орж
дээшлэн түрэлтийн дисктэй гарах хоолой руу чиглэнэ. Плазмын нягтаас илүү их нягттай
механик хольц нь тавагны захын хэсэгт хуримтлагдан барабаны хананд нягт үе үүсгэдэг. Үүний
зэрэгцээгээр бичил биетний ихэнхи хэсэг мөн лейкоцит, цус, хөхний эдийн хэсэг
зайлуулагдана. Ер нь боловсруулагдаж байгаа нийт сүүний 0.06% орчим нь бохирдол /слизь/
болон сепараторт үлддэг. Дараах зурагт сепараторын бүтцийн хэсгүүдийг үзүүлэв.
1. барабаны таг
2. сүү оруулах хоолой
3. түрэлтийн диск
4. тавагнууд
5. таваг баригч
6. бохир цуглах хэсэг
7. барабаны гадна гэр
Зураг №5. Цэвэрлэх сепараторын бүтэц
Цэвэрлэгдэж байгаа сүүний чанарт цэвэрлэх хэм, барабаны эргэлтийн тоо, төхөөрөмжийн
зоссолтгүй ажиллах хугацаа зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Цэвэрлэж буй сүүний титрт исгэлэн
20°Т байвал 3-4 цагийн дотор цэвэрлэгдэнэ. Бохирдол ихтэй болон исгэлэн өндөртэй сүүг
цэвэрлэх үед төхөөрөмжийн ажиллах хугацаа уртасдаг. Иймээс бохирдолоо өөрөө цэвэрлэдэг
төхөөрөмжийг ашиглах нь илүү тохиромжтой. Энэ нь тодорхой хугацааны дараа бохирдол
өөрөө автоматаар гадагшилдаг зохион байгуулалттай хэд хэдэн үйл ажиллагаа зэрэг явуулдаг
/универсалный/ төхөөрөмж байна. Тухайлбал ОМЕ-С (15000 л/цаг) хүчин чадалтай
төхөөрөмжийн тасаралтгүй ажиллах хугацаа 10 цаг, бохирдлоо өөрөө цэвэрлэх хугацаа 30 мин
байдаг байна. Ийм төхөөрөмжийн нэг удаа зайлуулах бохирдлын хэмжээ 4 кг хүрдэг.
Бохирдлоо автоматаар гадагшлуулдаг төхөөрөмж нь цэвэрлэх-цөцгий ялгах-жигдрүүлэх, эсвэл
цэвэрлэх- тохируулах-цөцгий ялгах-жигдрүүлэх зориулалттай байдаг. Сүүг цэвэрлэхээс өмнө
35-40 хэм хүртэл халаах хэрэгтэй. Учир нь хүйтэн сүүний зуурамтгай их, тосны бөмбөлгийн
хөвөн гарах хурд бага байдаг тул сепараторын бүтээмжийг 50% хүртэл бууруулдаг. Хэрэв
сүүний температур хэт их байвал механик бохирдол сүүнд уусах ба бутлагдан жижгэрч, төвөөс
зугатах хүчний үйлчлэлийг сулруулж цэвэрлэх эрчим болон үр дүнг бууруулдаг байна. Төвөөс
зугатах хүчний үйлчлэлээр явагдах сүүний цэвэрлэгээ нь тосны дисперслэлтийн зэргийг
өөрчилдөг. Тосны бөмбөлгийн дисперслэлтийн зэрэг цэвэрлэх хэмээс хамаардаг болох нь
тогтоогджээ.
Судалгааны дүнгээс үзэхэд, сүүг 10-20 хэмд цэвэрлэх үед тосны бөмбөлгийн хэмжээ хамгийн
бага өөрчлөгддөг бөгөөд харин 45 -аас дээш хэмд тосны бөмбөлгийн (раздробление)
жижигрэлт эрс өсдөг байна. Түүхий сүүтэй харьцуулахад, жижиг хэмжээтэй тосны бамбөлгийн
тоо өсөж, том хэмжээтэй тосны бөмбөлгийн тоо буурдаг байна.
Үүнийг дараах хүснэгтээс харж болно.
 Хүснэгт №6
Цэвэрлэх
хэм,С0
1-2 мкм хэмжээтэй тосны
бөмбөлгийн тоо дарааххувиар
өснө
3-4 мкмхэмжээтэй тосны
бөмбөлгийнтоо дарааххувиар
буурна
45 9% 1%
60 14% 2%
80 17% 6%

Бактофуг. Энэ нь сүүнээс бичил биетнийг зайлуулах зорилготой төвөөс зугатах хүчний
үйлчлэлийн зарчмаар ажилладаг төхөөрөмж юм. Ийм цэвэрлэгээний дүнд сүүний механик
хольцоос гадна сүүнд орсон гадны бичил биетнүүд зайлуулагдана. Цэвэрлэх сепаратороос
бактофугийн ялгарах онцлог нь барабаны эргэлтийн тоо маш их (16000 эрг/мин), тавагны
хэмжээ том, тавагны тоо олон байдаг.
 Сүүнээс цөцгий ялгах

 Цөцгий ялгах сепаратор хэмээх тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар сүүний тос ба шингэн
сүүг төвөөс зугатах хүчний үйлчлэлээр ялгадаг. Сүүлийн үед янз бүрийн олон талт
/универсаль/ ажиллагаатай цөцгий ялгахтөхөөрөмжийг хэрэглэж байна. Үүнд: зөвхөн пахта,
шар сүү, аарцны зориулалттай сепаратор,кларификсатор, мөн өндөр тослогтой цөцгий гарган
авах сепаратор гэх мэт.

 Зураг №6. Цөцгий ялгах сепаратор
 XIX зууны сүүл үед сүүнээс цөцгийг ялгахдаа байлгах, тунгаах гэх мэт ердийн аргыг ашиглаж
байсан нь хугацаа их шаарддаг үр дүн муутай арга байлаа. Харин уг
төхөөрөмжийн тусламжтайгаар цөцгийг ялгахнь хамгийн үр дүнтэй арга юм.
Сүүнээс цөцгий ялгахүед тосны бөмбөлгийн ялгаран гарах хурд нь Стоксын томьёогоор
тодорхойлогдоно.
[см/сек]
V- тосны бөмбөлгийг ялгаран гарах хурд (см/с)
n-сепараторын барабаны эргэлтийн давтамж (с-1) эргэлтийн тоо
r- тосныбөмбөлгийн радиус (см)
R- тавагны ажлын хэсгийн дундаж радиус (см)
- динамик зуурамтгайн коэффициент (Па.с)
r,r1 -сүүний плазм ба тосны харьцангуй нягт (кг/м3)
Дээрхи томьёоноос харахад, тосны бөмбөлгийн ялгаран гарах хурд нь барабаны эргэх хурд,
тавагны радиус, тосны бөмбөлгийн хэмжээ болон нягт, плазмын нягттай шууд харин сүүний
зуурамтгайтай урвуу хамаааралтай байна. Цөцгий ялгах үеийн тохиромжтой хэм нь 35-45
байдаг. Учир нь ийм хэмд сүүний зуурамтгай багасаж, плазмын болон тосны бөмбөлгийн
нягтын ялгаа ихсэж, тосны нягт плазмынхаас багасдаг байна. Төхөөрөмжийн барабаны
эргэлтийн давтамж олон, тавагны радиус том байх нь цөцгийний ялгаралтанд эерэг сайн
нөлөө үзүүлдэг. Сүүнээс цөцгий ялгахтемператур 45-аас дээш байвал/сепараторчилбал/
тосны бөмбөлгүүд бутлагдан жижгэрч, хөөс үүсэлт нэмэгдэн, шар сүүний уураг коагуляцид
ордог байна. Амьдрал дээр өндөр хэмийн сөпараторчлалыг зөвхөн тасралтгүй аргаар өндөр
тослогтой цөцгийнөөс цөцгийн тос гарган авахүед хэрэглэдэг. (85-90 хэмд) Хэрэв цөцгий ялгах
хэм тохиромжтой хэмээс доош байвал хөдөлмөрийн бүтээмж буурдаг. Тухайлбал, 5 хэмд 50%,
10 хэмд 30%, 15 хэмд 20% тус тус хөдөлмөрийн бүтээмж буурна.
Мөн сүүнээс цөцгийг сепараторын тусламжтайгаар ялгахаас өмнө нам хэмд (1-80С) удаан
хугацаагаар байлгавал тосны бөмбөлгийн гадаргуу дээгүүр плазмын уураг адсорбцлогдон
(эвоглобулин) тосны нягт нь ихсэж цөцгий ялгахүйл явцыг удаашруулдаг байна. Иймээс
цөцгий ялгахсүүг урьдчилан хөргөх, халаах гэх мэт механикийн хүчтэй үйлчлэлд оруулахгүй
байх хэрэгтэй. /хутгах, зайлах, сэгсрэх, хөргөх, халаах/ Үүнээс гадна цөцгий ялгах процесст эх
сүүний тослог, гарган авч байгаа цөцгийний тослог, улирал зэрэг хүчин зүйл нөлөөлдөг.
Сүүнээс тос ялгах процесс нь плазмын (1036кг/м3) болон тосны бөмбөлгийн (930 кг/м3) нягтын
ялгаан дээр үндэслэгддэг. Сүүн нь цөцгий ба шингэн сүү болж ялгарах процесс дараах
маягаар явагддаг.
Сүү төхөөрөмжийн төвийн хоолойгоор орж доошлон, таваг баригч дээр буун дээш чиглэнэ.
Учир нь маш хүчтэй эргэлтийн улмаас төвөөс зугатах хүчний үйлчлэлээр барабаны төвийн
хэсэгт вакуум орчин, захын хэсэгт өндөр даралттай орчин үүснэ. Үүний улмаас хөнгөн хэсэг
болох тосны бөмбөлгүүд нь төв хоолойн хэсэгт харин тавагны захын хэсэгт шингэн плазм
хуримтлагдана. Уг процөсс тасралтгүй явагдаж байгаа тул орсон сүү түрэлтийн нөлөөгөөр
дээш өгсөж 2 өөр хоолойгоор цөцгий, шингэн сүү болон гадагшилна. Тавагнууд дээр байх
нүхнүүд босоо суваг /канал/ үүсгэж, тэр нь цөцгий ба шингэн сүүг ялгаж өгөхөд тус дөхөм
болдог. Цөцгий ялгалтын үр дүн тосгүйжилтийн зэргээр тодорхойлдог. Тосгүй сүүний тослог нь
Жоб= 0.01%- 0.05% байдаг. Цөцгий ялгах үед ялгарах цөцгийний хэмжээг дараах томьёогоор
олно.
Кц – сүүний хэмжээ, кг
Жс, Жц, Жто – сүү, цөцгий, тосгүй сүүний тослог, %
Кn- алдаглын коэффициент
Kn=
n- нормт алдагдал буюу сүүнээс тос ялгах үед гарах тослогийн алдагдал Тосны бөмбөлгийн
диаметр том байх тусам цөцгий ялгахпроцесс хурдан байдаг. Ердийн сепараторыг бодвол
тосны бөмбөлгийг агрегацид оруулах тусгай төхөөрөмж бүхий сепаратор илүү үр дүнтэй
байдаг. Ийм тохиолдолд сүүний урсгалын хурд 14 м/с байдаг.

 Сүүг жигдрүүлэх
Зураг №7. Сүүний тосны бөсбөлгийг жигдрүүлэх төхөөрөмж
 Сүүний тосны эмульсийн дисперслэлтийг дээшлүүлэх хамгийн дэвшилттэй арга нь жигдрүүлэх
(тосны бөмбөлгийн хэмжээгнэгэн төрлийн болгох) процесс юм. Сүүг жигдрүүлэхийн гол
зорилго нь хадгалах, хөргөх, бүрэлдүүлэх, тээвэрлэх үед тосны ялгарлыг арилгахын тулд
тосны бөмбөлгийн хэмжээг механик аргаар 0,05-0,1 мкм хэмжээнд хүртэл жижиглэх явдал юм.
Шинэхэн сүүнд тосны бөмбөлгийн диаметр дунджаар 2-5 мкм байдаг бөгөөд 30-60 мин тайван
байлгавал сүүний тос плазмын нягтын зөрүүгээр тослог үе тогтдог дунджаар 2-5 мкм байдаг
бөгөөд 30-60 мин тайван байлгавал сүүний тос плазмын нягтын зөрүүгээр тослог үе тогтдог.
Нилээд эрчимтэй хутгаж маш түргэн хугацаанд хөргөж чадвал энэ процесс улам хурдасна.
Учир нь сүүний плазмын уураг тосны бөмбөлгийн гадаргууд адсорбцлогдож, тосны
бөмбөлгийг агрегацид оруулан наалдуулдаг байна.
 Сүүг жигдрүүлснээр түүний тосны бөмбөлгийн хэмжээ /10 дахин/ жижгэрч, хөвөн гарах хурд нь
/100 дахин/ багасдаг байна. Жигдрүүлэх үед тосны бөмбөлөг жижиглэгдэж, гадаргуугийн
талбай нь ихэсдэг тул плазмтай харьцахүрэлт ихсэж сүүний зуурамтгай нэмэгдэнэ.
Тосны бөмбөлгийн хөвөн гарах хурдыг Стоксын томьёогоор олно.
[м/с]
t- сүүний хэм 0С
r- тосны бөмбөлгийн радиус , (см)
ρ, ρ1- сүүний плазм ба тосны нягт (кг/м3)
- хүндийн хүчний хурдатгал (м/с2)
- сүүний зуурамтгайн коэф ( Па*с)
Энэ зорилгоор сүүний үйлдвэрт гомогенизатор нэмэх өндөр даралтын плунжирт насосыг
хэрэглэдэг. Хэвийн сүүг 15-20 МПа даралтанд жигдрүүлдэг. Дараах зурагт жиглрүүлэгчийн
/гомогенизатор/ бүтцийн хэсгүүдийг үзүүлэв.
1. сүү оруулах хоолой
2. жигдэрсэн сүү
гарах хоолой
3. жигдрүүлэх диск
4. жигдрүүлэх камер
5. таваг баригч
6. барабаны таг
7. багц тавагд
8. барабаны гэр
Зураг №8. Жигдрүүлэгчийн бүтэц
Маш өндөр даралтын дор маш өндөр хурдтайгаар жигдрүүлэх хэсгийн /гомогенизирующая
камера/ маш нарийн завсраар сүү өнгөрөн гарахдаа тосны бөмбөлөг жижиглэгдэж тэдгээрийн
гадаргуугийн талбай нэмэгддэг байна. Ингэснээр тосны бөмбөлөг болон шингэний
гадаргуугийн хоорондын үрэлт нэмэгдэж, плазм ба бөмбөлгийн нягтын ялгаа багасна. Үүний
дүнд тосны бөмбөлгүүд бүх массдаа жигд тарж ялгаран гарах чадвар нь багасан сүү нэгэн
төрлийн биет байдалтай болдог.
Жигдрүүлэгчийн завсрын хэмжээ нь 0.1 мм хэмжээтэй байх бөгөөд үүгээр өнгөрөн гарах
сүүний урсгалын хурд 150-200 м/с байдаг. Судлаачид сүүг жигдрүүлэх хамгийн оновчтой
даралтыг 12-14 МПа гэдгийг тогтоожээ. Мөн жигдрүүлэх процесст температур ихнөлөөтэй.
Бүтээгдэхүүн 60-70 хэмд зуурамтгай хамгийн багатай байдаг тул жигдрүүлэх оновчтой хэм юм.
Иймээс ямар ч төрлийн бүтээгдэхүүнд жигдрүүлэх нэг л горимыг барьдаг. Харин
бүтээгдэхүүний нэр төрөл нь ариутгахгорим болон дарааллаараа ялгардаг.
Зураг №9.
а. жигдрүүлсэн сүүний тосны бөмбөлөг
б. жигдрүүлээгүй сүүний тосны бөмбөлөг
Эрүүл ахуйн үүднээс дулааны боловсруулалтын өмнө жигдрүүлэх нь зүйтэй. Жигдрүүлсэн сүүн
бүтээгдэхүүн хүний бие организмд сайн шингэдэг байна. Тосны эмульсжилт нь түүний
гадаргуугийн талбайг ихэсгэснээрээ липаза ферментийн үйлчлэлд таатай нөхцөл болж тосны
гидролизыг хурдасгадаг. Жигдэрсэн тосны бөмбөлөг 0.05 мкм хэмжээтэй байдаг нь гэдэсний
ханаар сайн шимэгддэг буюу тунгалгийн системд гидролизгүйгээр нэвчин ордог. Жигдрүүлэлт
нь ходоодны хүчлийн ээдэлтийг удаашруулж зөөлөн сул бүлэн /сгусток/ үүсгэдэг тул
шингэцийг нэмэгдүүлдэг. Мөн энэ үед казейны фракцууд нь γ- казейн руу шилжиж байдаг тул
тунадасждаггүй. Дулаан ба механик боловсруулалтын үед сүүний эвоглобулин уураг
харьцангуй амархан денатурацид ордог тул жигдрүүлсэн сүүнд тосны бөмбөлгийн агрегаци
явагддаггүй. Жигдрүүлэх үед тосны бөмбөлгийн бүрхүүлийн бодис хуваагдаж бүрхүүлийн
бодисын нэг фосфатид нь плазмд шилждэг.
Мөн бөмбөлгийн дундаж хэмжээ багассанаар түүний нягт ихсэж тос-уургийн бүрхүүлийн
зузааныг бөмбөлгийн радиуст харьцуулсан харьцаа нэмэгддэг. Сүүлийн үед сүүний
үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа кларификсатор /жигдрүүлэгч/ нь үйлдвэрлэлийн талбай болон
энерги бага зарцуулдаг бөгөөд сүүнд тосны тохируулга хийдэг универсаль
ажиллагаатай юм.
Шалгах асуултууд
 Сүүг бохирдуулах эх үүсвэр, ангилал
 Сүүний механик хольцыг цэвэрлэхийн зорилго, ангилал, онцлог
 Сүүний химийн цэвэрлэгээ, зорилго, ангилал, онцлог
 Гиперфильраци болон гельфильтраци, онцлог, цэвэрлэгээний ерөнхий зарчим
 Төвөөс зугатах хүчний үйлчлэлээр сүү цэвэрлэх зарчмын үндэс, давуу тал
 Цэвэрлэх сепараторын зураг тайлбарлах
 Төвөөс зугатах хүчний үйлчлэлээр сүү цэвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйлс
 Сүүнээс цөцгий ялгахпроцесс, зорилго, мөн чанар
 Сүүнээс цөцгий ялгахпроцессд нөлөөлөххзчин зүйлс
 Сүү цэвэрлэх болон цөцгий ялгахсепараторын онцлог, ялгаа
 Сүүний тосны бөмбөлгийг жигдрүүлэхийн зорилго, мөн чанар
 Гомогенизаторын ажиллахерөнхий зарчим
 Жигдрүүлсэн сүүний онцлог, давуу тал
 Сүүний тос жигдрүүлэх процессд нөлөөлөххүчин зүйлс

More Related Content

What's hot

удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?Maa Enkh
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрJust Burnee
 
"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5
E-Gazarchin Online University
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
GreengoldMongolia
 
Mh201 01-02
Mh201 01-02Mh201 01-02
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
saikhanaa.o
 
Tatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsooTatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsoo
E-Gazarchin Online University
 
фермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуурфермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуур
Oyuka Oyu
 
Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lectureoz
 
менделийн хууль 1
менделийн хууль 1менделийн хууль 1
менделийн хууль 1byambka1
 
усны шинж чанар
усны  шинж чанарусны  шинж чанар
усны шинж чанарtg_tuvshee
 
органик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериорганик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериdavaa627
 
Hool uildverleliin tehnologi lekts 16
Hool uildverleliin tehnologi lekts 16Hool uildverleliin tehnologi lekts 16
Hool uildverleliin tehnologi lekts 16Lha Bolorerdene
 
Rate
RateRate
Rate
magnai .D
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
Burnee Oogii
 
газар тариалан
газар тариалан газар тариалан
газар тариалан Haliun53
 

What's hot (20)

удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэр
 
"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5
 
Correlation
CorrelationCorrelation
Correlation
 
биосфер
биосфербиосфер
биосфер
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
 
Mh201 01-02
Mh201 01-02Mh201 01-02
Mh201 01-02
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
 
Tatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsooTatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsoo
 
фермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуурфермент биологийн хурдасгуур
фермент биологийн хурдасгуур
 
Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lecture
 
Моногибрид эвцэлдүүлэг
Моногибрид эвцэлдүүлэг Моногибрид эвцэлдүүлэг
Моногибрид эвцэлдүүлэг
 
Cem7
Cem7Cem7
Cem7
 
менделийн хууль 1
менделийн хууль 1менделийн хууль 1
менделийн хууль 1
 
усны шинж чанар
усны  шинж чанарусны  шинж чанар
усны шинж чанар
 
органик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериорганик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомери
 
Hool uildverleliin tehnologi lekts 16
Hool uildverleliin tehnologi lekts 16Hool uildverleliin tehnologi lekts 16
Hool uildverleliin tehnologi lekts 16
 
Rate
RateRate
Rate
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
газар тариалан
газар тариалан газар тариалан
газар тариалан
 

Similar to Milk 4 (17)

Suu bolowsruulah 1
Suu bolowsruulah 1Suu bolowsruulah 1
Suu bolowsruulah 1
 
Milk
MilkMilk
Milk
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
Lecture 9
Lecture  9Lecture  9
Lecture 9
 
38суу
38суу38суу
38суу
 
Milk 5
Milk 5Milk 5
Milk 5
 
Equipment 3
Equipment 3Equipment 3
Equipment 3
 
Lecture 4
Lecture   4Lecture   4
Lecture 4
 
Lecture 10
Lecture  10Lecture  10
Lecture 10
 
Lecture 10
Lecture  10Lecture  10
Lecture 10
 
Vitamin
VitaminVitamin
Vitamin
 
Lecture 3
Lecture  3Lecture  3
Lecture 3
 
36суу
36суу36суу
36суу
 
Lecture 14
Lecture 14Lecture 14
Lecture 14
 
Lecture 14
Lecture 14Lecture 14
Lecture 14
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 

More from EnkhtungalagSaintugs

Hewliid hiih mes ajilbar
Hewliid hiih mes ajilbarHewliid hiih mes ajilbar
Hewliid hiih mes ajilbar
EnkhtungalagSaintugs
 
Erliizjuuleg lekts
Erliizjuuleg lektsErliizjuuleg lekts
Erliizjuuleg lekts
EnkhtungalagSaintugs
 
Eruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulahEruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulah
EnkhtungalagSaintugs
 
Mal urjuuleh
Mal urjuulehMal urjuuleh
Mal urjuuleh
EnkhtungalagSaintugs
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
EnkhtungalagSaintugs
 
Surgery
SurgerySurgery
Analisis milk
Analisis milkAnalisis milk
Analisis milk
EnkhtungalagSaintugs
 
Anatomi
AnatomiAnatomi
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэхТөлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
EnkhtungalagSaintugs
 

More from EnkhtungalagSaintugs (10)

Hewliid hiih mes ajilbar
Hewliid hiih mes ajilbarHewliid hiih mes ajilbar
Hewliid hiih mes ajilbar
 
Erliizjuuleg lekts
Erliizjuuleg lektsErliizjuuleg lekts
Erliizjuuleg lekts
 
Eruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulahEruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulah
 
Mal urjuuleh
Mal urjuulehMal urjuuleh
Mal urjuuleh
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Surgery
SurgerySurgery
Surgery
 
Analisis milk
Analisis milkAnalisis milk
Analisis milk
 
Milk
MilkMilk
Milk
 
Anatomi
AnatomiAnatomi
Anatomi
 
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэхТөлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
 

Milk 4

  • 1.  Сүүний механик боловсруулалт 1. Сүүг механик хольцоос цэвэрлэх 2. Сүүнээс цөцгий ялгах 3. Сүүг жигдрүүлэх Сүүг механик хольцоос цэвэрлэх Сүүний үйлдвэрт хэрэглэж байгаа бүх сүүг үнээ саах үед гаднаас орсон янз бүрийн механик хольцоос заавал цэвэрлэх хэрэгтэй. Энэ зорилгоор шүүлтүүр болон төвөөс зугатах хүчний үйлчлэлээр ажилладаг насосуудыг ашигладаг. Сүүнд орсон механикийн болон биологийн нилээд томхон хольцыг шүүх замаар цэвэрлэдэг. Мөн шүүлтүүрийн тусламжтайгаар сүүний үндсэн хэсгүүдийг ч (уураг, сахар, эрдэс, радио идэвхит бодис гэх мэт) ялгаж болдог. Сүүг боловсруулах аргаас нь хамааруулан шүүх процессыг химийн болон механикийн гэж ангилдаг. Зураг №3. Сүү шүүх төхөөрөмж
  • 2. Механик цэвэрлэгээ. Сүүг уусдаггүй хольцоос шүүх шүүлтүүр (завсрын өргөн 50 мкм) шүүх хурд 2-10 м3 /цаг, даралт 2-3 кг/см² 50 мкм хэмжээтэй шүүлтүүрээр сүүний тосны бөмбөлөг гэмтэлгүй нэвтрэн гарч механик хольц нь шүүх материал дээр үлддэг. Зураг №4. Сүү шүүх материал Механик цэвэрлэгээнд янз бүрийн бүтэцтэй шүүлтүүрүүдийг ашигладаг. Үүнд: ялтаст, дискэн, цилиндр маягийн гэх мэт. Шүүлтүүрт сүү насосоор өгөгдөн тодорхой даралтьн дор шүүгч материалыг нэвтрэн гарахдаа хольцын хэсгүүд түүн дээр үлддэг. Энэ процессын үед сүүн байх хольц шүүгч материал дээр нягт нимгэн үеийг үүсгэж шингэний урсгалд саад болдог тул шүүгч материалыг заавал солих хэрэгтэй. Иймээс тасралтгүй ажиллагааг хангахын тулд шүүлтүүрийг 2 секцитэй болгодог. Шүүхээс өмнө сүүг 35-40 хэм хүртэл халаах хэрэгтэй. Учир нь хүйтэн сүү зуурамтгай ихтэй тул шүүх процессыг удаашруулдаг. Мөн тосны бөмбөлгүүд хатуурч бөөм үүсгэн шүүх материалд саад болно. Механик шүүлтүүр нь сүүг бүрэн цэвэрлэж чаддаггүй зөвхөн томоохон механик бохирдлоос салгадаг. Мөн шүүлтүүрийг ажилд бэлтгэх, угаах, шүүлтүүрийг солих зэрэг туслах үйлдлүүд ажлын циклийн 30%-ийг эзлэдэг, шүүх процесст сүү нь бохирдолтой шууд харьцаж байдаг зэрэг дутагдалтай талтай. Химийн цэвэрлэгээ. Ион солилцооны тусгай аппаратыг ашиглан сүүг цэвэрлэх химийн аргыг сүүлийн үед өргөн хэрэглэж байна.Ион солилцооны аппаратанд байхөндөр молекулт органик бодисууд болох ионитийг нэвтрэн сүү шүүгддэг. Тухайлбал, ион солилцооны хальс нь тодорхой нэг ионыг шингээсний үр дүнд сүүний эрдсийн бүтэц өөрчлөгдөж сүү нь өөр шинж чанартай болдог байна. Химийн цэвэрлэгээний аргыг хүнсний бүтээгдэхүүнйй чанарыг сайжруулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, суүнд байх ашиггүй хольцыг ялгахад хэрэглэнэ. Тухайлбал, ионсолилцооны аргаар сүүний кальцийн 10 хувийг зайлуулахад уг сүү нь ходоодны ферментийн үйлчлэлээр удаан ээддэг болж амт, өнгө, гадаад байдал нь бага зэрэг өөрчлөгддөг. Энэ аргын үндсэн дээр хөхүүл хүүхдийн сүүн тэжээлийг үйлдвэрлэдэг байна. Ион солилцооны боловсруулалтаар сүүн дэх бактерийн тоо хэдэн мянга дахин багасдаг. Ман шар сүүг анион, катионоор боловсруулахад түүний эрдэсийн агууламж багасна. Анион, солилцооны колонкид сүүний исгэлэн буурдаг тул сүүнээс радио идэвхит бодисыг салгахаас гадна исгэлэнг бууруулахад хэрэглэнэ. Ион солилцооны процессийн эрчим нь дарааххүчин зүйлээс хамаардаг. Үүнд: шүүгдэж байгаа сүүний хэм, сүү ба ионсолилцооны хальс (смолын) хоорондын харьцаа, орчны рН, зайлуулагдаж байгаа бодисын концентраци гэхмэт. o Гиперфильтраци. Аарц бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэдэг сүүний үйлдвэрүүдэд шар сүү маш ихээр хуримтлагддаг. Сүүлийн үед шар сүүний үндсэн хэсгүүдийг хүнсний болон техникийн зорилгоор ашиглах арга нилээд идэвхитэй боловсруулагдаж байна. Эдгээр шинэ аргын нэг нь гиперфильтраци буюу шингэн уусмалыг мембранаар шүүхэсрэг осмосын арга юм. Энэ аргын үед маш нягт мембраныг тодорхой даралттай орчинд ашигладаг. 3.9 МПа даралттай орчинд мембранаар зөвхөн ус нэвтэрч бусад бодисын молекулууд мембран дотор баригдан үлддэг байна. o Гельфильтраци. Энэ аргаар голдуу сүүнээс уургийн молекулыг ялгадаг бөгөөд хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрт ергөн хэрэглэдэг. Учир нь эхийн сүүний уургийн агууламж үнээний
  • 3. сүүнийхтэй харьцуулахад бага байдаг байна. Дээрхи аргуудыг ашиглан сүүнээс усыг ялгах нь ууршуулах аргаас зардал багатай байдаг сайн талтай. Төвөөс зугатах хүчний /центробежный/ цэвэрлэгээ. Сүүг механик хольцоос цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь төвөөс зугатах хүчийг ашиглах дээр үндэслэгдсэн цэвэрлэгээ юм. Энэ зорилгоор хэрэглэгдэх төхөөрөмжийг сепаратор гэнэ. Сепаратор нь зөвхөн сүүг механик хольцоос цэвэрлэхээс гадна цөцгий ялгах, тос тохируулах зориулалттай байдаг. Цэвэрлэх төхөөрөмж нь цөцгий ялгахсепаратороос дараахүндсэн ялгаатай байна. Үүнд: тавагнууд нүхгүй, бохирдол цуглуулах захын хэсэг том, хуваагч таваг гэж байдаггүй тул цэвэрлэгдсэн сүү ганц хоолойгоор гадагшилдаг. Сүү дараах маягаар цэвэрлэгдэнэ. Сепараторын төв хоолойгоор сүү орж таваг баригч дээр бууна. Энэ үед маш хурдан эргэж байгаа барабаны төвөөс зугатах хүчний үйлчлэлээр сүү шидэгдэн барабаны захын хэсэг рүү чиглэнэ. Дараа нь түрэлтийн хүчээр таваг хоорондуур орж дээшлэн түрэлтийн дисктэй гарах хоолой руу чиглэнэ. Плазмын нягтаас илүү их нягттай механик хольц нь тавагны захын хэсэгт хуримтлагдан барабаны хананд нягт үе үүсгэдэг. Үүний зэрэгцээгээр бичил биетний ихэнхи хэсэг мөн лейкоцит, цус, хөхний эдийн хэсэг зайлуулагдана. Ер нь боловсруулагдаж байгаа нийт сүүний 0.06% орчим нь бохирдол /слизь/ болон сепараторт үлддэг. Дараах зурагт сепараторын бүтцийн хэсгүүдийг үзүүлэв. 1. барабаны таг 2. сүү оруулах хоолой 3. түрэлтийн диск 4. тавагнууд 5. таваг баригч 6. бохир цуглах хэсэг 7. барабаны гадна гэр Зураг №5. Цэвэрлэх сепараторын бүтэц Цэвэрлэгдэж байгаа сүүний чанарт цэвэрлэх хэм, барабаны эргэлтийн тоо, төхөөрөмжийн зоссолтгүй ажиллах хугацаа зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Цэвэрлэж буй сүүний титрт исгэлэн 20°Т байвал 3-4 цагийн дотор цэвэрлэгдэнэ. Бохирдол ихтэй болон исгэлэн өндөртэй сүүг цэвэрлэх үед төхөөрөмжийн ажиллах хугацаа уртасдаг. Иймээс бохирдолоо өөрөө цэвэрлэдэг төхөөрөмжийг ашиглах нь илүү тохиромжтой. Энэ нь тодорхой хугацааны дараа бохирдол өөрөө автоматаар гадагшилдаг зохион байгуулалттай хэд хэдэн үйл ажиллагаа зэрэг явуулдаг /универсалный/ төхөөрөмж байна. Тухайлбал ОМЕ-С (15000 л/цаг) хүчин чадалтай төхөөрөмжийн тасаралтгүй ажиллах хугацаа 10 цаг, бохирдлоо өөрөө цэвэрлэх хугацаа 30 мин байдаг байна. Ийм төхөөрөмжийн нэг удаа зайлуулах бохирдлын хэмжээ 4 кг хүрдэг. Бохирдлоо автоматаар гадагшлуулдаг төхөөрөмж нь цэвэрлэх-цөцгий ялгах-жигдрүүлэх, эсвэл цэвэрлэх- тохируулах-цөцгий ялгах-жигдрүүлэх зориулалттай байдаг. Сүүг цэвэрлэхээс өмнө 35-40 хэм хүртэл халаах хэрэгтэй. Учир нь хүйтэн сүүний зуурамтгай их, тосны бөмбөлгийн
  • 4. хөвөн гарах хурд бага байдаг тул сепараторын бүтээмжийг 50% хүртэл бууруулдаг. Хэрэв сүүний температур хэт их байвал механик бохирдол сүүнд уусах ба бутлагдан жижгэрч, төвөөс зугатах хүчний үйлчлэлийг сулруулж цэвэрлэх эрчим болон үр дүнг бууруулдаг байна. Төвөөс зугатах хүчний үйлчлэлээр явагдах сүүний цэвэрлэгээ нь тосны дисперслэлтийн зэргийг өөрчилдөг. Тосны бөмбөлгийн дисперслэлтийн зэрэг цэвэрлэх хэмээс хамаардаг болох нь тогтоогджээ. Судалгааны дүнгээс үзэхэд, сүүг 10-20 хэмд цэвэрлэх үед тосны бөмбөлгийн хэмжээ хамгийн бага өөрчлөгддөг бөгөөд харин 45 -аас дээш хэмд тосны бөмбөлгийн (раздробление) жижигрэлт эрс өсдөг байна. Түүхий сүүтэй харьцуулахад, жижиг хэмжээтэй тосны бамбөлгийн тоо өсөж, том хэмжээтэй тосны бөмбөлгийн тоо буурдаг байна. Үүнийг дараах хүснэгтээс харж болно.  Хүснэгт №6 Цэвэрлэх хэм,С0 1-2 мкм хэмжээтэй тосны бөмбөлгийн тоо дарааххувиар өснө 3-4 мкмхэмжээтэй тосны бөмбөлгийнтоо дарааххувиар буурна 45 9% 1% 60 14% 2% 80 17% 6%  Бактофуг. Энэ нь сүүнээс бичил биетнийг зайлуулах зорилготой төвөөс зугатах хүчний үйлчлэлийн зарчмаар ажилладаг төхөөрөмж юм. Ийм цэвэрлэгээний дүнд сүүний механик хольцоос гадна сүүнд орсон гадны бичил биетнүүд зайлуулагдана. Цэвэрлэх сепаратороос бактофугийн ялгарах онцлог нь барабаны эргэлтийн тоо маш их (16000 эрг/мин), тавагны хэмжээ том, тавагны тоо олон байдаг.
  • 5.  Сүүнээс цөцгий ялгах   Цөцгий ялгах сепаратор хэмээх тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар сүүний тос ба шингэн сүүг төвөөс зугатах хүчний үйлчлэлээр ялгадаг. Сүүлийн үед янз бүрийн олон талт /универсаль/ ажиллагаатай цөцгий ялгахтөхөөрөмжийг хэрэглэж байна. Үүнд: зөвхөн пахта, шар сүү, аарцны зориулалттай сепаратор,кларификсатор, мөн өндөр тослогтой цөцгий гарган авах сепаратор гэх мэт.   Зураг №6. Цөцгий ялгах сепаратор  XIX зууны сүүл үед сүүнээс цөцгийг ялгахдаа байлгах, тунгаах гэх мэт ердийн аргыг ашиглаж байсан нь хугацаа их шаарддаг үр дүн муутай арга байлаа. Харин уг төхөөрөмжийн тусламжтайгаар цөцгийг ялгахнь хамгийн үр дүнтэй арга юм. Сүүнээс цөцгий ялгахүед тосны бөмбөлгийн ялгаран гарах хурд нь Стоксын томьёогоор тодорхойлогдоно. [см/сек] V- тосны бөмбөлгийг ялгаран гарах хурд (см/с) n-сепараторын барабаны эргэлтийн давтамж (с-1) эргэлтийн тоо r- тосныбөмбөлгийн радиус (см) R- тавагны ажлын хэсгийн дундаж радиус (см)
  • 6. - динамик зуурамтгайн коэффициент (Па.с) r,r1 -сүүний плазм ба тосны харьцангуй нягт (кг/м3) Дээрхи томьёоноос харахад, тосны бөмбөлгийн ялгаран гарах хурд нь барабаны эргэх хурд, тавагны радиус, тосны бөмбөлгийн хэмжээ болон нягт, плазмын нягттай шууд харин сүүний зуурамтгайтай урвуу хамаааралтай байна. Цөцгий ялгах үеийн тохиромжтой хэм нь 35-45 байдаг. Учир нь ийм хэмд сүүний зуурамтгай багасаж, плазмын болон тосны бөмбөлгийн нягтын ялгаа ихсэж, тосны нягт плазмынхаас багасдаг байна. Төхөөрөмжийн барабаны эргэлтийн давтамж олон, тавагны радиус том байх нь цөцгийний ялгаралтанд эерэг сайн нөлөө үзүүлдэг. Сүүнээс цөцгий ялгахтемператур 45-аас дээш байвал/сепараторчилбал/ тосны бөмбөлгүүд бутлагдан жижгэрч, хөөс үүсэлт нэмэгдэн, шар сүүний уураг коагуляцид ордог байна. Амьдрал дээр өндөр хэмийн сөпараторчлалыг зөвхөн тасралтгүй аргаар өндөр тослогтой цөцгийнөөс цөцгийн тос гарган авахүед хэрэглэдэг. (85-90 хэмд) Хэрэв цөцгий ялгах хэм тохиромжтой хэмээс доош байвал хөдөлмөрийн бүтээмж буурдаг. Тухайлбал, 5 хэмд 50%, 10 хэмд 30%, 15 хэмд 20% тус тус хөдөлмөрийн бүтээмж буурна. Мөн сүүнээс цөцгийг сепараторын тусламжтайгаар ялгахаас өмнө нам хэмд (1-80С) удаан хугацаагаар байлгавал тосны бөмбөлгийн гадаргуу дээгүүр плазмын уураг адсорбцлогдон (эвоглобулин) тосны нягт нь ихсэж цөцгий ялгахүйл явцыг удаашруулдаг байна. Иймээс цөцгий ялгахсүүг урьдчилан хөргөх, халаах гэх мэт механикийн хүчтэй үйлчлэлд оруулахгүй байх хэрэгтэй. /хутгах, зайлах, сэгсрэх, хөргөх, халаах/ Үүнээс гадна цөцгий ялгах процесст эх сүүний тослог, гарган авч байгаа цөцгийний тослог, улирал зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Сүүнээс тос ялгах процесс нь плазмын (1036кг/м3) болон тосны бөмбөлгийн (930 кг/м3) нягтын ялгаан дээр үндэслэгддэг. Сүүн нь цөцгий ба шингэн сүү болж ялгарах процесс дараах маягаар явагддаг. Сүү төхөөрөмжийн төвийн хоолойгоор орж доошлон, таваг баригч дээр буун дээш чиглэнэ. Учир нь маш хүчтэй эргэлтийн улмаас төвөөс зугатах хүчний үйлчлэлээр барабаны төвийн хэсэгт вакуум орчин, захын хэсэгт өндөр даралттай орчин үүснэ. Үүний улмаас хөнгөн хэсэг болох тосны бөмбөлгүүд нь төв хоолойн хэсэгт харин тавагны захын хэсэгт шингэн плазм хуримтлагдана. Уг процөсс тасралтгүй явагдаж байгаа тул орсон сүү түрэлтийн нөлөөгөөр дээш өгсөж 2 өөр хоолойгоор цөцгий, шингэн сүү болон гадагшилна. Тавагнууд дээр байх нүхнүүд босоо суваг /канал/ үүсгэж, тэр нь цөцгий ба шингэн сүүг ялгаж өгөхөд тус дөхөм болдог. Цөцгий ялгалтын үр дүн тосгүйжилтийн зэргээр тодорхойлдог. Тосгүй сүүний тослог нь Жоб= 0.01%- 0.05% байдаг. Цөцгий ялгах үед ялгарах цөцгийний хэмжээг дараах томьёогоор олно. Кц – сүүний хэмжээ, кг Жс, Жц, Жто – сүү, цөцгий, тосгүй сүүний тослог, % Кn- алдаглын коэффициент Kn= n- нормт алдагдал буюу сүүнээс тос ялгах үед гарах тослогийн алдагдал Тосны бөмбөлгийн диаметр том байх тусам цөцгий ялгахпроцесс хурдан байдаг. Ердийн сепараторыг бодвол тосны бөмбөлгийг агрегацид оруулах тусгай төхөөрөмж бүхий сепаратор илүү үр дүнтэй байдаг. Ийм тохиолдолд сүүний урсгалын хурд 14 м/с байдаг. 
  • 7.  Сүүг жигдрүүлэх Зураг №7. Сүүний тосны бөсбөлгийг жигдрүүлэх төхөөрөмж  Сүүний тосны эмульсийн дисперслэлтийг дээшлүүлэх хамгийн дэвшилттэй арга нь жигдрүүлэх (тосны бөмбөлгийн хэмжээгнэгэн төрлийн болгох) процесс юм. Сүүг жигдрүүлэхийн гол зорилго нь хадгалах, хөргөх, бүрэлдүүлэх, тээвэрлэх үед тосны ялгарлыг арилгахын тулд тосны бөмбөлгийн хэмжээг механик аргаар 0,05-0,1 мкм хэмжээнд хүртэл жижиглэх явдал юм. Шинэхэн сүүнд тосны бөмбөлгийн диаметр дунджаар 2-5 мкм байдаг бөгөөд 30-60 мин тайван байлгавал сүүний тос плазмын нягтын зөрүүгээр тослог үе тогтдог дунджаар 2-5 мкм байдаг бөгөөд 30-60 мин тайван байлгавал сүүний тос плазмын нягтын зөрүүгээр тослог үе тогтдог. Нилээд эрчимтэй хутгаж маш түргэн хугацаанд хөргөж чадвал энэ процесс улам хурдасна. Учир нь сүүний плазмын уураг тосны бөмбөлгийн гадаргууд адсорбцлогдож, тосны бөмбөлгийг агрегацид оруулан наалдуулдаг байна.  Сүүг жигдрүүлснээр түүний тосны бөмбөлгийн хэмжээ /10 дахин/ жижгэрч, хөвөн гарах хурд нь /100 дахин/ багасдаг байна. Жигдрүүлэх үед тосны бөмбөлөг жижиглэгдэж, гадаргуугийн талбай нь ихэсдэг тул плазмтай харьцахүрэлт ихсэж сүүний зуурамтгай нэмэгдэнэ. Тосны бөмбөлгийн хөвөн гарах хурдыг Стоксын томьёогоор олно. [м/с] t- сүүний хэм 0С r- тосны бөмбөлгийн радиус , (см) ρ, ρ1- сүүний плазм ба тосны нягт (кг/м3) - хүндийн хүчний хурдатгал (м/с2) - сүүний зуурамтгайн коэф ( Па*с) Энэ зорилгоор сүүний үйлдвэрт гомогенизатор нэмэх өндөр даралтын плунжирт насосыг хэрэглэдэг. Хэвийн сүүг 15-20 МПа даралтанд жигдрүүлдэг. Дараах зурагт жиглрүүлэгчийн /гомогенизатор/ бүтцийн хэсгүүдийг үзүүлэв. 1. сүү оруулах хоолой 2. жигдэрсэн сүү гарах хоолой 3. жигдрүүлэх диск
  • 8. 4. жигдрүүлэх камер 5. таваг баригч 6. барабаны таг 7. багц тавагд 8. барабаны гэр Зураг №8. Жигдрүүлэгчийн бүтэц Маш өндөр даралтын дор маш өндөр хурдтайгаар жигдрүүлэх хэсгийн /гомогенизирующая камера/ маш нарийн завсраар сүү өнгөрөн гарахдаа тосны бөмбөлөг жижиглэгдэж тэдгээрийн гадаргуугийн талбай нэмэгддэг байна. Ингэснээр тосны бөмбөлөг болон шингэний гадаргуугийн хоорондын үрэлт нэмэгдэж, плазм ба бөмбөлгийн нягтын ялгаа багасна. Үүний дүнд тосны бөмбөлгүүд бүх массдаа жигд тарж ялгаран гарах чадвар нь багасан сүү нэгэн төрлийн биет байдалтай болдог. Жигдрүүлэгчийн завсрын хэмжээ нь 0.1 мм хэмжээтэй байх бөгөөд үүгээр өнгөрөн гарах сүүний урсгалын хурд 150-200 м/с байдаг. Судлаачид сүүг жигдрүүлэх хамгийн оновчтой даралтыг 12-14 МПа гэдгийг тогтоожээ. Мөн жигдрүүлэх процесст температур ихнөлөөтэй. Бүтээгдэхүүн 60-70 хэмд зуурамтгай хамгийн багатай байдаг тул жигдрүүлэх оновчтой хэм юм. Иймээс ямар ч төрлийн бүтээгдэхүүнд жигдрүүлэх нэг л горимыг барьдаг. Харин бүтээгдэхүүний нэр төрөл нь ариутгахгорим болон дарааллаараа ялгардаг. Зураг №9. а. жигдрүүлсэн сүүний тосны бөмбөлөг б. жигдрүүлээгүй сүүний тосны бөмбөлөг Эрүүл ахуйн үүднээс дулааны боловсруулалтын өмнө жигдрүүлэх нь зүйтэй. Жигдрүүлсэн сүүн бүтээгдэхүүн хүний бие организмд сайн шингэдэг байна. Тосны эмульсжилт нь түүний гадаргуугийн талбайг ихэсгэснээрээ липаза ферментийн үйлчлэлд таатай нөхцөл болж тосны гидролизыг хурдасгадаг. Жигдэрсэн тосны бөмбөлөг 0.05 мкм хэмжээтэй байдаг нь гэдэсний ханаар сайн шимэгддэг буюу тунгалгийн системд гидролизгүйгээр нэвчин ордог. Жигдрүүлэлт нь ходоодны хүчлийн ээдэлтийг удаашруулж зөөлөн сул бүлэн /сгусток/ үүсгэдэг тул шингэцийг нэмэгдүүлдэг. Мөн энэ үед казейны фракцууд нь γ- казейн руу шилжиж байдаг тул тунадасждаггүй. Дулаан ба механик боловсруулалтын үед сүүний эвоглобулин уураг харьцангуй амархан денатурацид ордог тул жигдрүүлсэн сүүнд тосны бөмбөлгийн агрегаци явагддаггүй. Жигдрүүлэх үед тосны бөмбөлгийн бүрхүүлийн бодис хуваагдаж бүрхүүлийн бодисын нэг фосфатид нь плазмд шилждэг. Мөн бөмбөлгийн дундаж хэмжээ багассанаар түүний нягт ихсэж тос-уургийн бүрхүүлийн зузааныг бөмбөлгийн радиуст харьцуулсан харьцаа нэмэгддэг. Сүүлийн үед сүүний үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа кларификсатор /жигдрүүлэгч/ нь үйлдвэрлэлийн талбай болон энерги бага зарцуулдаг бөгөөд сүүнд тосны тохируулга хийдэг универсаль ажиллагаатай юм. Шалгах асуултууд  Сүүг бохирдуулах эх үүсвэр, ангилал  Сүүний механик хольцыг цэвэрлэхийн зорилго, ангилал, онцлог
  • 9.  Сүүний химийн цэвэрлэгээ, зорилго, ангилал, онцлог  Гиперфильраци болон гельфильтраци, онцлог, цэвэрлэгээний ерөнхий зарчим  Төвөөс зугатах хүчний үйлчлэлээр сүү цэвэрлэх зарчмын үндэс, давуу тал  Цэвэрлэх сепараторын зураг тайлбарлах  Төвөөс зугатах хүчний үйлчлэлээр сүү цэвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйлс  Сүүнээс цөцгий ялгахпроцесс, зорилго, мөн чанар  Сүүнээс цөцгий ялгахпроцессд нөлөөлөххзчин зүйлс  Сүү цэвэрлэх болон цөцгий ялгахсепараторын онцлог, ялгаа  Сүүний тосны бөмбөлгийг жигдрүүлэхийн зорилго, мөн чанар  Гомогенизаторын ажиллахерөнхий зарчим  Жигдрүүлсэн сүүний онцлог, давуу тал  Сүүний тос жигдрүүлэх процессд нөлөөлөххүчин зүйлс