SlideShare a Scribd company logo
1 of 14
Малын асаргааны багш Г. Буяннэмэх
 Чадамжийн нэгж нэр:
Төл эх барих
 Чадамжийн элемент:
Төллөх эх малд хээлийн үзлэг
шинжилгээ хийх асарч хамгаалах
 Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт:
Хээлтэй эх малыг арчлан маллаж
тэжээх
 Хээлтэй малыг арчилж тэжээхдээ үр хөврөл,
хээлийн өсөлт хөгжилтийн үе шат болон
хээлтэй малын бие махбодод үүсэх
хувиралтыг онцлон анхаарах хэрэгтэй.
Ялангуяа хээлтэй мал хээлийн хөгжлийн
чухам аль үед байгааг харгалзан уг малын
хүч тарга, хувийн онцлог зэрэгт тохируулан
арчилж тэжээх явдал чухал байдаг.
 Хээлтэй малын байр цэвэр, хуурай, гэрэлтэй,
уужим, салхивч сайтай, хашлага нь өргөн
бөгөөд урт нь тухайн амьтны биеийн
хэмжээнд тохирсон, чөлөөтэй хэвтэж босох
боломжтойгоос гадна тэгш гадаргуутай
модон шал шаардлагатай. Шал хүйтэн бол
гахайн хэрлэг өвчин үүсдэг ба хойшоо налуу
шал амьтны хойт хөлийг илүү ядрааж
хавагнахад хүргэнэ. Хэрэв толгой талруу
налуу бол уушиг, зүрхний ажиллагааг
хүндрүүлнэ. Хээлийн элдэв гэмтлийг
урьдчилан сэргийлэхийн тул байрны хаалга
босгогүй, өрген бөгөөд огцом эргэлтгүй
байвал зохино.
 Хээлтэй малыг тусгайд нь сүрэглэн
байрлуулах буюу эсвэл гүү, үнээний байрны
нэг хэсэгт ялган хашиж болно.
Хээлтэй бог малыг тэжээж арчлах.
 Хонь, ямааны хээлийн өсөлт хөгжлийн зүй
тогтол үхрийнхтэй адил байдаг. Хонь, ямаа
таван сар хээлтэй явах тул хээлийн өсөлт нь
сүүлийн хоёр сард эрчимтэй явагдана.
Хурганы эхээс гарахдаа байвал зохих
амьдын жингийн 93—95% нь хээлийн
хөгжлийн хоёрдугаар хагаст бүрэлдэнэ.
Иймээс хонь, ямааны хээл хүндрэх үе болох
сүүлийн 2,5 сүрд хээлтэй хонь, ямааг сайн
арчлах, тэжээх талаар онцлон анхаарах нь
чухал. Хээлтэй хонь, ямааны бие махбод
зөвхөн хээлийн бие цогцсыг бүрэлдүүлээд
зогсохгүй, асар их хэмжээний шим тэжээлт
зүйлийг уураг, сүү үүсгэхэд зарцуулна.
 .
 Малын хээл хамгаалах ажлыг хээл авахуулахын
өмнөх үеэс эхлэн хээлийн хоёрдугаар хагаст
улам эрчимжүүлэх нь чухал. Ирээдүйн хээлийг
найдвартай хамгаалахын тул хээлтүүлгийн
өмнөх үеэс эхлэн хонь ямааг соргог сайн, ус
хужир шүү хүрэлцээтэй бэлчээрт маллаж
хээлтүүлэгт оруулах нь чухал юм.
 Бэлчээрийн өвс хомсдох үе ба хээлийн
хоёрдугаар хагасаас эхлэн хонинд нэмэгдэл
тэжээл өгч дулаан хэвтэртэй хашаа хороогоор
хангах хэрэгтэй. Хээлтэй нэг бог малд
бэлчээрийн тэжээлийн зэрэгцээгээр өдөрт 1—
1,5 кг өвс, 150—200 гр хивэг өгч тогтмол
хужирлана. Мөн ясны гурилыг нэг богд 3,5—4,0
граммаар бодож давс хужиртай хольж өгнө.
 Хээлтэй бог малыг өдөрт нэг удаа тогтмол
усална. Нэг богийн хоногт уух усны хэмжээ 2,5
литр байвал бие махбодын усны хэрэгцээг
хангаж чадна.
 Ингэ хээлтэй явах хугацаа удаан боловч
ургийн өсөлт хөгжил бусад төрлийн малын
нэгэн адил хээлийн хоёрдугаар хагасын
сүүлчийн саруудад эрчимтэй явагдана.
 В.И. Липатовын тодорхойлсноор ингэний 4
сар болсон хээлийн жин 500 г, 6 сартай хээл
1600 г байдаг бол хээлтэй явах хугацааны
эцэс буюу 13 сарын сүүлчээр 50 кг хүрдэг
байна. Иймээс хээлтэй ингийг бусад
төрлийн хээлтэй малын нэгэн адил сайтар
арчилж тэжээх хэрэгтэй. Хээлтэй ингийг
ялган суурилж бударгана, агь, шарилж, шар
мод, ерхөг, хамхуул, хиаг, бут, багалуур,
тэсэг бүхий бэлчээрт байнгын хариулгатай
маллавал зохино.
 Хээлийн хоёрдугаар хагаст нэмэгдэл
тэжээл болгон овъёос, бяцалсан арвай,
хэвэг, ногоон сүрэл зэргийг өгөхөөс
гадна ясны гурилыг хужир, шүүтэй хольж
хужирлах хэрэгтэй. Ялангуяа хаврын цагт
турж доройтсон ингэнд адууны цусыг үнээнд
өгдөг хэмжээгээр найруулж өгвөл сайн үр
дүнтэй. Ингийг давстай бүлээн усаар
тогтмол усална.
 Хээлийн өсөлт хөгжилт эрчимждэг 6 дахь
сараас эхлэн сайн тэжээхээс гадна хөнгөн
эдэлгээнд ашиглана. Ботголохоос 2 сарын
өмне бүх төрлийн эдэлгээнээс чөлөөлнө.
Хээлтэй гүүний арчилгаа, тэжээллэг
Гүүний хээл хялбархан зулбадгаараа бусад
малынхаас ялгаатай байдаг. Гүү хээл хаях гол
шалтгаан бол муу арчилгаа эдэлгээ . Бэлчээрийн
маллагаанд байгаа хээлтэй гүүнд хайхрамжгүй
хандсанаас унага хаях явдал цөөнгүй гардаг учир
унаганы өсөлтийн онцлог, гүүний хээл хаяж болох
эмзэг үеүдийг нарийн харгалзах нь чухал. Унага,
тугалын эхээс төрөх үеийн жин хоорондоо
ойролцоо боловч гүүний хээл гурав дөрвөн
сартайдаа мөн үеийн үнээний хээлээс 10—20
дахин хүнд байна. Гүүний үр хөврөлийн үеийн
жингийн өсөлт үнээнийхээс дээгүүр байдаг
онцлогтой. Гүүний хээлийн өсөлт 3—4 дэх сараас 7
cap хүртэл буурч ирснээ 7-р сараас дахин огцом
үсрэнгүй байдлаар өснө.
 Хээлийн өсөлт хөгжилтийн эдгээр онцлогт
тохируулан хээлтэй гүүг зөв арчлан эдэлж
тэжээх нь чухал. Ялангуяа гүү хээлтэй явах
хутацаа ны 3—5 дахь болон 9—10 дахь
саруудад хээл хаях явдал их байдаг тул онцгой
анхаарвал зохино.
 Бэлчээрийн маллагааны нөхцөлд юуны өмнө
хээлтэй гүүний бэлчээр усыг тохируулах нь
чухал. Отрын соргог бэлчээрт малласан гүүний
тарга сайн тогтдог боловч хээл нь томорч турж
доройтсон гүүнүүдийг алсын оторт гаргалгүй,
ойрын нөөцөлсөн бэлчээрт маллаж нэмэгдэл
тэжээл өгнө. Гүүг хээлийн нэгдүгээр хагаст унаж
тамирдуулах явдал гаргахгүй байхаас гадна 9-
дэх сараас эхлэн эдэлгээнээс чөлөөлнө.
 Үнээ 280 гаруй хоног хээлтэй явах хугацаандаа бие
махбодынхаа тэжээлийн хэрэгцээнээс гадна ургийн
бие махбодын эд эрхтнийг бүрдүүлэх, хаг
бүрхэвчийн олон литр усыг буй болгох, эхэс үүсгэх,
төгс чанарт уураг сүүг бий болгоход бэлтгэх зэрэгт
асар их хэмжээний эрчим хүч, шимт бодисуудыг
зарцуулна. Хэрэв энэ бүгдийг харгалзан хээлтэй
үнээг арчилж тэжээхгүй бол гарсан төл нь сул
дорой, өсөлт торнилт муутай, өвчин эмгэгт
хялбархан нэрвэгддэг болно. Мөн хээлтэгч өөрөө
туйлдан доройтох, элдэв өвчнөөр өвчлөх нь
олонтой тохиолдоно.
 Гахай бол гэрийн тэжээвэр хөхтен амьтдын дотроос
хамгийн төлөрхөг бөгөөд түргэн өсөлттэй амьтан
юм. Хээлтэй мэгжний бие махбод нь олон торойн
эрхтэн, эдийг бүтээх, эхэс, хальс, сүү шим буй
болгоход их хэмжээний эрчим хүч шимт бодис
зарцуулдаг. Үүний тулд хээлтэй мэгжийг нэгэн жигд
дундаас доошгүй тарга хүчтэй байлгах нь чухал.
Хээлтэй мэгжний тэжээлийн найрлаганд хүчит
тэжээл, үндэс үртэн, буурцагт өвс буюу буурцагт
ургамлын гурил, дарш, малаас гаралтай тэжээл,
эрдэс бодисууд оролцсон байвал зохино.
Торойлохоос 2—5 хоногийн өмнөөс эзэлхүүн ихтэй
тэжээлийн хэмжээг 30%-иар багасгах хэрэгтэй.
 Энэхүү хичээлийг дэвтэрт
тэмдэглэж комент хэсэгт зургыг
дарж оруулна.
 Хичээлтэй зүйлийг 99411559
утсаар болон
bn_08_08@yahoo.com хаягаар
асууж тодоруулж болно.
Анхаарал
хандуулсанд
баярлалаа

More Related Content

What's hot (17)

6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол
6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол
6 сар хүртлэх хүүхдийн нэмэгдэл хоол
 
Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8
 
Pediatric Nutrition
Pediatric NutritionPediatric Nutrition
Pediatric Nutrition
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 
Huuhdiin hoollolt
Huuhdiin hoolloltHuuhdiin hoollolt
Huuhdiin hoollolt
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 
Child obesity хүүхдийн таргалалт
Child obesity хүүхдийн таргалалтChild obesity хүүхдийн таргалалт
Child obesity хүүхдийн таргалалт
 
хүн орчин
хүн орчинхүн орчин
хүн орчин
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 
Hool huns
Hool hunsHool huns
Hool huns
 
үр тариа
үр тариаүр тариа
үр тариа
 
лекц8
лекц8лекц8
лекц8
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 
Zuv hoollolt
Zuv hoolloltZuv hoollolt
Zuv hoollolt
 

Similar to Cup

туулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогтуулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогOtgonjargal Purev
 
туулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогтуулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогOtgonjargal Purev
 
55.12-Амьд-зулзага-төрүүлдэг-амьтад.pptx
55.12-Амьд-зулзага-төрүүлдэг-амьтад.pptx55.12-Амьд-зулзага-төрүүлдэг-амьтад.pptx
55.12-Амьд-зулзага-төрүүлдэг-амьтад.pptxuranaabestfriend
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадotgoo80
 
шувууны анатоми
шувууны анатомишувууны анатоми
шувууны анатомиZiyakhan Raimbek
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадUuganaa_9x9
 
Dund hut in angi mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4 Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi mongol hool lekts 4 Lha Bolorerdene
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадChangmi Rose
 
Maa deer anhaarah zuiluud
Maa deer anhaarah zuiluudMaa deer anhaarah zuiluud
Maa deer anhaarah zuiluudDorjOtgonbileg
 
Amitadiig mallah habgaalah
Amitadiig mallah habgaalahAmitadiig mallah habgaalah
Amitadiig mallah habgaalahshand1_tsoomoo
 
отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэгotgaa
 
Dund hut in angi mongol hool lekts 5
Dund hut in angi  mongol hool lekts 5 Dund hut in angi  mongol hool lekts 5
Dund hut in angi mongol hool lekts 5 Lha Bolorerdene
 
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүнgganchimeg
 
Hool uildverleliin tehnologi lekts 8
Hool uildverleliin tehnologi lekts 8Hool uildverleliin tehnologi lekts 8
Hool uildverleliin tehnologi lekts 8Lha Bolorerdene
 
89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vandui89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vanduiGoddemii Godii
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙsaikhanaa.o
 

Similar to Cup (20)

туулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогтуулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлог
 
туулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлогтуулайн биологийн онцлог
туулайн биологийн онцлог
 
55.12-Амьд-зулзага-төрүүлдэг-амьтад.pptx
55.12-Амьд-зулзага-төрүүлдэг-амьтад.pptx55.12-Амьд-зулзага-төрүүлдэг-амьтад.pptx
55.12-Амьд-зулзага-төрүүлдэг-амьтад.pptx
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
шувууны анатоми
шувууны анатомишувууны анатоми
шувууны анатоми
 
Khishigjargal 2
Khishigjargal 2Khishigjargal 2
Khishigjargal 2
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13
 
Mal angilah
Mal angilahMal angilah
Mal angilah
 
Dund hut in angi mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4 Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi mongol hool lekts 4
 
Hicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтадHicheel1 ойн амьтад
Hicheel1 ойн амьтад
 
лекц8
лекц8лекц8
лекц8
 
Maa deer anhaarah zuiluud
Maa deer anhaarah zuiluudMaa deer anhaarah zuiluud
Maa deer anhaarah zuiluud
 
Amitadiig mallah habgaalah
Amitadiig mallah habgaalahAmitadiig mallah habgaalah
Amitadiig mallah habgaalah
 
отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэг
 
Dund hut in angi mongol hool lekts 5
Dund hut in angi  mongol hool lekts 5 Dund hut in angi  mongol hool lekts 5
Dund hut in angi mongol hool lekts 5
 
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
 
Hool uildverleliin tehnologi lekts 8
Hool uildverleliin tehnologi lekts 8Hool uildverleliin tehnologi lekts 8
Hool uildverleliin tehnologi lekts 8
 
89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vandui89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vandui
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
 

More from BuyannemekhGanbaatar (17)

Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
Bradzot
BradzotBradzot
Bradzot
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Ppth3
Ppth3Ppth3
Ppth3
 
Ppth2
Ppth2Ppth2
Ppth2
 
Ppth1
Ppth1Ppth1
Ppth1
 
Animal
AnimalAnimal
Animal
 
Gots
GotsGots
Gots
 
Dog
DogDog
Dog
 
Tio
TioTio
Tio
 
Sheep
SheepSheep
Sheep
 
Goat
GoatGoat
Goat
 
Daesise
DaesiseDaesise
Daesise
 
Cup
CupCup
Cup
 
Goat
GoatGoat
Goat
 
Cat
CatCat
Cat
 

Cup

  • 1. Малын асаргааны багш Г. Буяннэмэх
  • 2.  Чадамжийн нэгж нэр: Төл эх барих  Чадамжийн элемент: Төллөх эх малд хээлийн үзлэг шинжилгээ хийх асарч хамгаалах  Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт: Хээлтэй эх малыг арчлан маллаж тэжээх
  • 3.  Хээлтэй малыг арчилж тэжээхдээ үр хөврөл, хээлийн өсөлт хөгжилтийн үе шат болон хээлтэй малын бие махбодод үүсэх хувиралтыг онцлон анхаарах хэрэгтэй. Ялангуяа хээлтэй мал хээлийн хөгжлийн чухам аль үед байгааг харгалзан уг малын хүч тарга, хувийн онцлог зэрэгт тохируулан арчилж тэжээх явдал чухал байдаг.
  • 4.  Хээлтэй малын байр цэвэр, хуурай, гэрэлтэй, уужим, салхивч сайтай, хашлага нь өргөн бөгөөд урт нь тухайн амьтны биеийн хэмжээнд тохирсон, чөлөөтэй хэвтэж босох боломжтойгоос гадна тэгш гадаргуутай модон шал шаардлагатай. Шал хүйтэн бол гахайн хэрлэг өвчин үүсдэг ба хойшоо налуу шал амьтны хойт хөлийг илүү ядрааж хавагнахад хүргэнэ. Хэрэв толгой талруу налуу бол уушиг, зүрхний ажиллагааг хүндрүүлнэ. Хээлийн элдэв гэмтлийг урьдчилан сэргийлэхийн тул байрны хаалга босгогүй, өрген бөгөөд огцом эргэлтгүй байвал зохино.  Хээлтэй малыг тусгайд нь сүрэглэн байрлуулах буюу эсвэл гүү, үнээний байрны нэг хэсэгт ялган хашиж болно.
  • 5. Хээлтэй бог малыг тэжээж арчлах.  Хонь, ямааны хээлийн өсөлт хөгжлийн зүй тогтол үхрийнхтэй адил байдаг. Хонь, ямаа таван сар хээлтэй явах тул хээлийн өсөлт нь сүүлийн хоёр сард эрчимтэй явагдана. Хурганы эхээс гарахдаа байвал зохих амьдын жингийн 93—95% нь хээлийн хөгжлийн хоёрдугаар хагаст бүрэлдэнэ. Иймээс хонь, ямааны хээл хүндрэх үе болох сүүлийн 2,5 сүрд хээлтэй хонь, ямааг сайн арчлах, тэжээх талаар онцлон анхаарах нь чухал. Хээлтэй хонь, ямааны бие махбод зөвхөн хээлийн бие цогцсыг бүрэлдүүлээд зогсохгүй, асар их хэмжээний шим тэжээлт зүйлийг уураг, сүү үүсгэхэд зарцуулна.  .
  • 6.  Малын хээл хамгаалах ажлыг хээл авахуулахын өмнөх үеэс эхлэн хээлийн хоёрдугаар хагаст улам эрчимжүүлэх нь чухал. Ирээдүйн хээлийг найдвартай хамгаалахын тул хээлтүүлгийн өмнөх үеэс эхлэн хонь ямааг соргог сайн, ус хужир шүү хүрэлцээтэй бэлчээрт маллаж хээлтүүлэгт оруулах нь чухал юм.  Бэлчээрийн өвс хомсдох үе ба хээлийн хоёрдугаар хагасаас эхлэн хонинд нэмэгдэл тэжээл өгч дулаан хэвтэртэй хашаа хороогоор хангах хэрэгтэй. Хээлтэй нэг бог малд бэлчээрийн тэжээлийн зэрэгцээгээр өдөрт 1— 1,5 кг өвс, 150—200 гр хивэг өгч тогтмол хужирлана. Мөн ясны гурилыг нэг богд 3,5—4,0 граммаар бодож давс хужиртай хольж өгнө.  Хээлтэй бог малыг өдөрт нэг удаа тогтмол усална. Нэг богийн хоногт уух усны хэмжээ 2,5 литр байвал бие махбодын усны хэрэгцээг хангаж чадна.
  • 7.  Ингэ хээлтэй явах хугацаа удаан боловч ургийн өсөлт хөгжил бусад төрлийн малын нэгэн адил хээлийн хоёрдугаар хагасын сүүлчийн саруудад эрчимтэй явагдана.  В.И. Липатовын тодорхойлсноор ингэний 4 сар болсон хээлийн жин 500 г, 6 сартай хээл 1600 г байдаг бол хээлтэй явах хугацааны эцэс буюу 13 сарын сүүлчээр 50 кг хүрдэг байна. Иймээс хээлтэй ингийг бусад төрлийн хээлтэй малын нэгэн адил сайтар арчилж тэжээх хэрэгтэй. Хээлтэй ингийг ялган суурилж бударгана, агь, шарилж, шар мод, ерхөг, хамхуул, хиаг, бут, багалуур, тэсэг бүхий бэлчээрт байнгын хариулгатай маллавал зохино.
  • 8.  Хээлийн хоёрдугаар хагаст нэмэгдэл тэжээл болгон овъёос, бяцалсан арвай, хэвэг, ногоон сүрэл зэргийг өгөхөөс гадна ясны гурилыг хужир, шүүтэй хольж хужирлах хэрэгтэй. Ялангуяа хаврын цагт турж доройтсон ингэнд адууны цусыг үнээнд өгдөг хэмжээгээр найруулж өгвөл сайн үр дүнтэй. Ингийг давстай бүлээн усаар тогтмол усална.  Хээлийн өсөлт хөгжилт эрчимждэг 6 дахь сараас эхлэн сайн тэжээхээс гадна хөнгөн эдэлгээнд ашиглана. Ботголохоос 2 сарын өмне бүх төрлийн эдэлгээнээс чөлөөлнө.
  • 9. Хээлтэй гүүний арчилгаа, тэжээллэг Гүүний хээл хялбархан зулбадгаараа бусад малынхаас ялгаатай байдаг. Гүү хээл хаях гол шалтгаан бол муу арчилгаа эдэлгээ . Бэлчээрийн маллагаанд байгаа хээлтэй гүүнд хайхрамжгүй хандсанаас унага хаях явдал цөөнгүй гардаг учир унаганы өсөлтийн онцлог, гүүний хээл хаяж болох эмзэг үеүдийг нарийн харгалзах нь чухал. Унага, тугалын эхээс төрөх үеийн жин хоорондоо ойролцоо боловч гүүний хээл гурав дөрвөн сартайдаа мөн үеийн үнээний хээлээс 10—20 дахин хүнд байна. Гүүний үр хөврөлийн үеийн жингийн өсөлт үнээнийхээс дээгүүр байдаг онцлогтой. Гүүний хээлийн өсөлт 3—4 дэх сараас 7 cap хүртэл буурч ирснээ 7-р сараас дахин огцом үсрэнгүй байдлаар өснө.
  • 10.  Хээлийн өсөлт хөгжилтийн эдгээр онцлогт тохируулан хээлтэй гүүг зөв арчлан эдэлж тэжээх нь чухал. Ялангуяа гүү хээлтэй явах хутацаа ны 3—5 дахь болон 9—10 дахь саруудад хээл хаях явдал их байдаг тул онцгой анхаарвал зохино.  Бэлчээрийн маллагааны нөхцөлд юуны өмнө хээлтэй гүүний бэлчээр усыг тохируулах нь чухал. Отрын соргог бэлчээрт малласан гүүний тарга сайн тогтдог боловч хээл нь томорч турж доройтсон гүүнүүдийг алсын оторт гаргалгүй, ойрын нөөцөлсөн бэлчээрт маллаж нэмэгдэл тэжээл өгнө. Гүүг хээлийн нэгдүгээр хагаст унаж тамирдуулах явдал гаргахгүй байхаас гадна 9- дэх сараас эхлэн эдэлгээнээс чөлөөлнө.
  • 11.  Үнээ 280 гаруй хоног хээлтэй явах хугацаандаа бие махбодынхаа тэжээлийн хэрэгцээнээс гадна ургийн бие махбодын эд эрхтнийг бүрдүүлэх, хаг бүрхэвчийн олон литр усыг буй болгох, эхэс үүсгэх, төгс чанарт уураг сүүг бий болгоход бэлтгэх зэрэгт асар их хэмжээний эрчим хүч, шимт бодисуудыг зарцуулна. Хэрэв энэ бүгдийг харгалзан хээлтэй үнээг арчилж тэжээхгүй бол гарсан төл нь сул дорой, өсөлт торнилт муутай, өвчин эмгэгт хялбархан нэрвэгддэг болно. Мөн хээлтэгч өөрөө туйлдан доройтох, элдэв өвчнөөр өвчлөх нь олонтой тохиолдоно.
  • 12.  Гахай бол гэрийн тэжээвэр хөхтен амьтдын дотроос хамгийн төлөрхөг бөгөөд түргэн өсөлттэй амьтан юм. Хээлтэй мэгжний бие махбод нь олон торойн эрхтэн, эдийг бүтээх, эхэс, хальс, сүү шим буй болгоход их хэмжээний эрчим хүч шимт бодис зарцуулдаг. Үүний тулд хээлтэй мэгжийг нэгэн жигд дундаас доошгүй тарга хүчтэй байлгах нь чухал. Хээлтэй мэгжний тэжээлийн найрлаганд хүчит тэжээл, үндэс үртэн, буурцагт өвс буюу буурцагт ургамлын гурил, дарш, малаас гаралтай тэжээл, эрдэс бодисууд оролцсон байвал зохино. Торойлохоос 2—5 хоногийн өмнөөс эзэлхүүн ихтэй тэжээлийн хэмжээг 30%-иар багасгах хэрэгтэй.
  • 13.  Энэхүү хичээлийг дэвтэрт тэмдэглэж комент хэсэгт зургыг дарж оруулна.  Хичээлтэй зүйлийг 99411559 утсаар болон bn_08_08@yahoo.com хаягаар асууж тодоруулж болно.