SlideShare a Scribd company logo
1 of 8
МАЛ ҮРЖҮҮЛЭХ Сэдэв: Цэвэр үүлдрийн
аргаар мал үржүүлэх
Нэг үүлдрийн малыг хооронд нь нийлүүлж үржүүлэхийг цэвэр
үүлдрийг үржүүлэг гэнэ. Цэвэр үүлдэр хэзээ ч бий болохгүй,
биологи, аж ахуйн үнэт чанарыг агуулсан өндөр ашиг шимт сайн
үүлдрийн малыг хүн ухамсарт хөдөлмөрөө зориулж урт удаан
хугацаанд бий болгодог.
Ингэж буй болгосон сүрэг нь удамшлын хувьд ойролцоо, галбир,
бие цогцос, ашиг шимийн байдлаар нэгэн хэвшлийн бөгөөд үнэт
шинж чанаруудыг хадгалсан байдлаараа бусад үүлдрээс ялгаатай.
Эдгээр шинж чанарыг хадгалж, үр удамд удамшуулан дамжуулах
зорилгоор цэвэр үүлдрийн аргыг хэрэглэдэг.
Цэвэр үүлдрийн үржүүлгийн
аргын үед үржлийн данс
бүртгэлийг маш нямбай хөтлөх
шаардлагатай. Ингэснээр
төрлийн нийлүүлгээс сэргийлж,
малын үүлдэрлэг байдлыг
тогтооход чухал ач
холбогдолтой. Эцэг, эх нь
хоёулаа цэвэр үүлдэрт
хамаарагдах нь үржлийн бичиг
баримтаар тодорсон ба цус
шингээх эрлийзжүүлэгээр
гарсан 5-аас доошгүй үеийн
эрлийзийг цэвэр үүлдэрт
тооцдог.
Үржлийн бичиг
баримтыг зөв
хөтлөөгүйгээс цэвэр
үүлдрийн шинжийг
хадгалсан боловч гарал
үүсэл нь мэдэгдэхгүй
юмуу, эсвэл гарал
үүслээрээ цэвэр
үүлдрийн шинж
чанарыг бүрэн хадгалж
чадаагүй малыг цэвэр
үүлдэрт тооцохгүй байх
нь зөв.
Цэвэр үүлдрийн үржүүлгийн үед шилэн сонголт, тохируулан сонголтыг сайн
явуулснаар сайн үүлдрийн шинж чанар агуулсан малын тоо толгой өсөж, үр
төлийн, үржлийн чанар дээшлэх ба үүлдрийн өвөрмөц шинж чанарыг ыүрэн
хадгалж чадаагүй хэсгийг заазалж үндсэн сүргээс нь тусгаарлана.
Цэвэр үүлдрийн үржүүлгийг удаан
хугацаанд зохистой хэрэглэснээр
дээд зэргийн ашиг шимтэй
үржлийн мал гаргаж авах
боломжтой. Жишээ нь: ОХУ-ын
Пермийн адуун заводод
үржүүлдэг хар тарлан үүлдрийн
үхрийн Айда гэдэг үнээ 12
удаагийн саалийн хугацаанд
44407кг сүү буюу 4293кг сүүний
тос өгч дэлхийн рекорд болсон.
Том цагаан үүлдрийн мэгж нэг
төрөлтөөр 32 торой өгсөн, 1600
метрт 2.001 секунд хурдалсан
Орловын хатирч үүлдрийн Улов,
Пион, Турнир зэрэг азарга бүгд
цэвэр үүлдрийн үржүүлгийн
аргаар бий болсон юм.
Цэвэр үүлрийн үржүүлгийн үед сүргийн дундаас дээд зэргийн чанартайг
нь шилж сонгон үржүүлэх замаар үүлдрийн ашиг шим ба үржлийн
шинж чанарыг улам боловсронгуй болгож үүлдрийн стандартыг зохион
мөрддөг. Стандарт нь үүлдрийн амьтдын ашиг шим, жин, галбир, бие
цогцос, өсөлт хөгжилтийн минимум шаардлага юм.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

Similar to Mal urjuuleh (6)

Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Ppth9
Ppth9Ppth9
Ppth9
 
Сүргийн бүтэц
Сүргийн бүтэцСүргийн бүтэц
Сүргийн бүтэц
 
Шумуул
ШумуулШумуул
Шумуул
 
Mal
MalMal
Mal
 
Dund hut in angi mongol hool lekts 2
Dund hut in angi  mongol hool lekts 2 Dund hut in angi  mongol hool lekts 2
Dund hut in angi mongol hool lekts 2
 

More from EnkhtungalagSaintugs (13)

Hewliid hiih mes ajilbar
Hewliid hiih mes ajilbarHewliid hiih mes ajilbar
Hewliid hiih mes ajilbar
 
Eruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulahEruul chiireg tol huleen awch boijuulah
Eruul chiireg tol huleen awch boijuulah
 
Milk 5
Milk 5Milk 5
Milk 5
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Milk 4
Milk 4Milk 4
Milk 4
 
Equipment 3
Equipment 3Equipment 3
Equipment 3
 
Milk
MilkMilk
Milk
 
Surgery
SurgerySurgery
Surgery
 
Analisis milk
Analisis milkAnalisis milk
Analisis milk
 
Suu bolowsruulah 1
Suu bolowsruulah 1Suu bolowsruulah 1
Suu bolowsruulah 1
 
Milk
MilkMilk
Milk
 
Anatomi
AnatomiAnatomi
Anatomi
 
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэхТөлийн өвчнийг оношлох, сэргийлэх
Төлийн өвчнийг оношлох, сэргийлэх
 

Mal urjuuleh

  • 1. МАЛ ҮРЖҮҮЛЭХ Сэдэв: Цэвэр үүлдрийн аргаар мал үржүүлэх
  • 2. Нэг үүлдрийн малыг хооронд нь нийлүүлж үржүүлэхийг цэвэр үүлдрийг үржүүлэг гэнэ. Цэвэр үүлдэр хэзээ ч бий болохгүй, биологи, аж ахуйн үнэт чанарыг агуулсан өндөр ашиг шимт сайн үүлдрийн малыг хүн ухамсарт хөдөлмөрөө зориулж урт удаан хугацаанд бий болгодог. Ингэж буй болгосон сүрэг нь удамшлын хувьд ойролцоо, галбир, бие цогцос, ашиг шимийн байдлаар нэгэн хэвшлийн бөгөөд үнэт шинж чанаруудыг хадгалсан байдлаараа бусад үүлдрээс ялгаатай. Эдгээр шинж чанарыг хадгалж, үр удамд удамшуулан дамжуулах зорилгоор цэвэр үүлдрийн аргыг хэрэглэдэг.
  • 3. Цэвэр үүлдрийн үржүүлгийн аргын үед үржлийн данс бүртгэлийг маш нямбай хөтлөх шаардлагатай. Ингэснээр төрлийн нийлүүлгээс сэргийлж, малын үүлдэрлэг байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Эцэг, эх нь хоёулаа цэвэр үүлдэрт хамаарагдах нь үржлийн бичиг баримтаар тодорсон ба цус шингээх эрлийзжүүлэгээр гарсан 5-аас доошгүй үеийн эрлийзийг цэвэр үүлдэрт тооцдог.
  • 4. Үржлийн бичиг баримтыг зөв хөтлөөгүйгээс цэвэр үүлдрийн шинжийг хадгалсан боловч гарал үүсэл нь мэдэгдэхгүй юмуу, эсвэл гарал үүслээрээ цэвэр үүлдрийн шинж чанарыг бүрэн хадгалж чадаагүй малыг цэвэр үүлдэрт тооцохгүй байх нь зөв.
  • 5. Цэвэр үүлдрийн үржүүлгийн үед шилэн сонголт, тохируулан сонголтыг сайн явуулснаар сайн үүлдрийн шинж чанар агуулсан малын тоо толгой өсөж, үр төлийн, үржлийн чанар дээшлэх ба үүлдрийн өвөрмөц шинж чанарыг ыүрэн хадгалж чадаагүй хэсгийг заазалж үндсэн сүргээс нь тусгаарлана.
  • 6. Цэвэр үүлдрийн үржүүлгийг удаан хугацаанд зохистой хэрэглэснээр дээд зэргийн ашиг шимтэй үржлийн мал гаргаж авах боломжтой. Жишээ нь: ОХУ-ын Пермийн адуун заводод үржүүлдэг хар тарлан үүлдрийн үхрийн Айда гэдэг үнээ 12 удаагийн саалийн хугацаанд 44407кг сүү буюу 4293кг сүүний тос өгч дэлхийн рекорд болсон. Том цагаан үүлдрийн мэгж нэг төрөлтөөр 32 торой өгсөн, 1600 метрт 2.001 секунд хурдалсан Орловын хатирч үүлдрийн Улов, Пион, Турнир зэрэг азарга бүгд цэвэр үүлдрийн үржүүлгийн аргаар бий болсон юм.
  • 7. Цэвэр үүлрийн үржүүлгийн үед сүргийн дундаас дээд зэргийн чанартайг нь шилж сонгон үржүүлэх замаар үүлдрийн ашиг шим ба үржлийн шинж чанарыг улам боловсронгуй болгож үүлдрийн стандартыг зохион мөрддөг. Стандарт нь үүлдрийн амьтдын ашиг шим, жин, галбир, бие цогцос, өсөлт хөгжилтийн минимум шаардлага юм.