SlideShare a Scribd company logo
1 of 23
Download to read offline
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
ИЛТГЭЛИЙН БҮТЭЦ
Абстракт: Байгууллагын үйл ажиллагаа нь сайн менежмент, сайн удирдагчаас
шууд хамаарна. Тийм ч учраас удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн нийгмийн
шаардлага, бодит байдалд дүн шинжилгээ хийж, удирдахуйн ухааны арга ухаан,
зарчим, мөрдөлгүүдийг цаашид хэвшүүлвэл байгууллага болон хамт ажиллагсдын
хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлөх үндэс болох болов уу гэж бодож байна.
Судалгааны хэсэг
• Судалгааны зорилго
• Судалгааны аргачлал
• Судалгааны үр дүн
• Шинэлэг санаа, үндсэн агуулгын санаанууд
Түлхүүр үг:
• Ёс зүй гэж юу вэ?
• Удирдагч, манлайлагч гэж хэн бэ?
• Удирдлагын үйл ажиллагаа байгууллага, хамт олны хөгжилд сөргөөр нөлөөх
нь
• Их эзэн Чингис хааны удирдахуйн ухаан
• Өнөө цагийн удирдагчид тавигдах шаардлага
• Удирдагч хүний гол шинжүүд
• Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?
• Жинхэнэ ёсоор удирдахад учрах 6 сорил
• Удирдагч хүний баримтлах ёстой ёс зүйн зарчмууд
• Удирдагч хүн өөртөө болон хамт ажиллагсдад үр ашигтай үйл ажиллагаа
явуулах арга замууд
Оршил хэсэг:
• Өнөө цагийн тулгамдсан асуудал
• Сэдэв сонгосны учир
Үндсэн агуулга
Дүгнэлт
Ном зүй
Хавсралт
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
ОРШИЛ ХЭСЭГ
“ Удирдахад ухаан
Ажиллахад арга ” гэсэн мэргэн сайхан үг байдаг шүү дээ. Тиймдээ ч өнөө үеийн
нийгмийн шаардлага нь “Тогтвортой менежмент, шинэлэг, бүтээлч сэтгэлгээтэй
удирдагч нь байгууллагын хөгжил, дэвшилд амжилт авчрах эх үүсвэр нь болно
” гэсэн санааг дэвшүүлж, зорьж байгаа юм. Чадварлаг удирдлага, сайн
менежменттэй байгууллага нь үйлчлүүлэгчийг соронзон мэт татаж, нийгэмд эзлэх
байр суурь, хөгжилд дэвшилд шууд нөлөөлөх нь аргагүй. Удирдах ухаанд суралцаж,
удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн харилцаа, мөн чанар, онцлог, ёс зүйн зарчим,
нийгмийн хэрэгцээ шаардлагыг танин мэдээгүй, судалгаа шинжилгээний ажил
хийгээгүй , сурч боловсроогүй удирдах ажилтан өөрөө удирдах биш хамт
ажиллагсдын боол нь болох биз ээ. Зарим хэсэг нь удирдах мэргэжлийн ёс зүйтэй,
хамт олныг өндөр түвшинд удирдах чадвартай, өндөр сэтгэлгээтэй байхад сайн
юмны хажууд саар зүйл буюу Муу удирдлага, муу удирдагч нар нийгэмд байсаар
байна. Орчин үеийн хөгжлийн чиг хандлагаа дагаад улс орон хүртэл өөрчлөгдөн
хөгжиж, дэвшиж байхад хүмүүс нийгмээ дагаад бас л өөрчлөгдөж, өөрсдийгөө байнга
цэнэглэж, цэцэгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Мэргэжил,
боловсрол, ёс зүйгээ дээшлүүлж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахгүй бол
хоцрогдсон үеийнхээ жишгээр дарангуйлж, дээрэлхэх, дарамтлах хандлагтайгаар
удирдвал, удирдагчийн үүргээс нь бүр мөсөн чөлөөлөх цаг ирээд байна. Их эзэн
Чингис хааны үед нэг эзэн, нэг удирдагч, нэг санаа зорилгын доор нэг санаатай
нэгдэж дэлхийн талыг эзэгнэж хойч үедээ үлдээсэн бол одоо үед дээд албан
тушаалын хойноос дуртай нэг нь гүйж, олон даргатай, олон санаатай, олон үзэл
бодолтой хүмүүс улс орон, албан байгууллагын амжилт , хөгжил дэвшлийг доош
татсаар байна. Бид эрх мэдэл багатай учраас харсаар л өнгөрөөдөг. Бид тэвчээд,
нүдээ аниад л өнгөрдөг. Хэн хэлж, хэн хийх ёстойгоо тэр бүр мэддэггүй. Шүүлт,
шалгуур үзүүлэлтийг харах ухаангүй албан тушаалтнууд нэг нэгийгээ өөхшүүлсээр
байна. Бид агуа их удирдагч Чингис хаанаасаа суралцаж, өвөг дээдсийнхээ ёс
заншлыг хүндэтгэн дээдэлж, бахархан шүтэх ёстойгоо тэр бүр санаад байдаггүй.
“Дээд нь хөлөө олохгүй бол Доод нь Гүйдлээ олохгүй” гэсэн үг байдаг. Бид “Сайн
удирдагчтай байж, сайн багшийг төрүүлнэ. Сайн багштай байж, сайн сурагч
төрүүлнэ” хэмээн бодож байна.
Тийм ч учраас Удирдах ажилтан та дараах асуултанд хариулаад өөртөө дүгнэлт
хийгээд үзээрэй.
-Хамтран ажиллагсад бидний хоорондын харилцаа сайн байгаа юу?
-Удирдагч миний ёс зүй, биеэ авч явах соёл сайн билүү?
-Удирдагч, манлайлагч байхад бэлтгэгдсэн үү?
-Миний мэргэжлийн мэдлэг, чадвар хүрэлцээтэй юу?
-Удирдагч хүний гол шинжүүд байгаа юу?
-Удирдагч хүний баримтлах зарчмуудыг мөрдлөг болгодог уу?
-Хамтран ажиллагсдадаа дэмжлэг, туслалцаа үзүүлдэг үү?
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
-Хамт ажиллагсдынхаа санаа бодлыг сонсож, хүндэлж чаддаг уу?
-Хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чаддаг уу?
-Би хүмүүсийг удирдахад өөртөө бүрэн дүүрэн 100 хувь итгэлтэй байж чаддаг
уу?...гэх мэт маш олон асуултыг өөртөө тавьж болно. Энэ бүх шинж чанарын ихэнх нь
байхгүй бол та мэргэжлийн ёс зүйгүй удирдагч, мэргэжлийн ёс зүйн алдаа
өөрийн мэдэлгүй гаргадаг бөгөөд та энэхүү илтгэлийг итгэлтэйгээр уншиад
өөрийгөө өөрчлөөд мэргэжлийн ёс зүй, удирдах чадвараа дээшлүүлэхэд тань
туслана гэж итгэж байна.
Би энэхүү илтгэлээ өөрийн сонссон, уншсан, тунгаасан, ажигласан, бодсон, ухаарсан
туршлагынхаа талаар “ Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй “ сэдэвт илтгэлээ
бичсэн юм. Удирдагч таны хөгжил, дэвшил, ажил ,албан тушаалд бага ч болов уу үр
нөлөөгөө өгнө гэж итгэж байна. Та нэгийг тунгаах биз ээ.
Дэвжин, дээшлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байх болтугай.
СУДАЛГААНЫ ХЭСЭГ
Судалгааны зорилго нь: Удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй , удирдах чадвар
хамт олны уур амьсгал, харилцааны бодит байдлыг судалж , түүн дээр анализ,
дүгнэлт хийж, цаашид асуудлыг хэрхэн, ямар замаар шийдвэрлэх, хэрхэн
боловсруулах, сайжруулах зорилгоор судалгаан дээр суурилсан илтгэл бичлээ.
Судалгааны аргачлал:
• Асуулгын арга
• Туршилт /Графикаар дүрслэв/
Судалгаанд ЕБС-ийн дунд ангийн 50 багш оролцлоо.
Асуулт: Багш нараас авах судалга
1. Удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, харилцааны чадвар, удирдах
чадвар ямар түвшинд байгаа вэ?
Захирал Менежер
Нийгмийн
ажилтан
Нярав Санхүүч
Сайн/боломжийн/ 50% 22% 52% 42% 46%
Дунд зэрэг /Сэтгэл
ханамжтай биш/
46% 30% 48% 58% 54%
Муу /Сайжруулах
хэрэгтэй/
4% 46%
Маш муу
/Ойлголцдоггүй/
2%
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
2.Хамт олны уур амьсгал, харилцааны чадварыг хэрхэн үнэлж байна вэА.Сайн
боломжийн Б.дунд зэрэг В.Муу Г. Маш муу/Ойлголцдоггүй /
3.Удирдах ажилтны танд өгч буй шийтгэл
А. А.Бие махбодийн (Түлхэх, алгадах, цохих, чимхэх, ажил хүчээр хийлгэх, хүнд юм
барьж зогсоох)
Б. Сэтгэл санааны шийтгэл( Хэл амаар доромжлох, Ялгаварлах, хорионд байлгах,
хөөж гаргаж загнах )
В. Шийтгэл оногдуулдаггүй
Г.Цалин хасах
Д.Ажлаас гаргах
0%
10%
20%
30%
40%
50%
60%
Сайн
/боломжийн
/
Дунд зэрэг Муу /
сайжруулах
хэрэгтэй/
Маш
муу/Ойлголц
доггүй/
Захирал 50% 46% 4%
Менежер 22% 30% 46% 2%
Нийгмийн ажилтан 52% 48%
Нярав 42% 58%
Санхүүч 46% 54%
38%
52%
10%
0
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
4. Удирдах ажилтны сайн
талыг нэрлэнэ үү?
А. Итгэлцэл , ойлголцол
Б.Харилцааны чадвар
В.Биеэ авч явж буй соёл
Г. Шудрага байдал
Д. Энэрэнгүй сэтгэл
Е.Дэмжлэг, туслалцаа
Ё. Аль нь ч биш
Судалгааны үр дүн: Дээрх судалгаанаас харахад 1-р асуултанд хамгийн их
үнэлгээ авсан удирдах ажилтан харилцааны чадвар, мэргэжлийн ёс зүй талаасаа
хамт олны дунд шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Миний энэхүү илтгэлийг
уншиад удирдагч хүнд байгаа ёстой бүхий л зарчмуудыг бичсэн байгаа. Ажил хэрэг,
албан тушаал, мэдлэг чадвараа дээшлүүлж, өөртөө маш том хөрөнгө оруулалт хийн
эерэг сэтгэлгээтэй, бүтээлч, харилцааны өндөр соёлтой болоход чинь туслана гэж
итгэж байна. 2-р асуултанд хамт олны хоорондын харилцаа, ёс зүй нь тийм ч бас
сайнгүй харагдаж байгаа нь яаралтай сургуулийн удирдлага энэ цаг үеийг өөрчлөх
цаг нь болжээ гэж хэлмээр байна. Хамт олныхоо уур амьсгалыг бүрдүүлэхэд
удирдлага, удирдах ажилтны үүрэг зорилтууд, хандлагууд, арга замууд гэж бий. Та
илтгэлээс ихийг ойлгож, ухаарч хэрэгжүүлэх байх гэж итгэж байна. 3-р асуултаас
дүгнэхэд хамгийн ихэнх хувийг сэтгэл санааны буюу хэл амаар дорожлох шийтгэл нь
албан харилцаа буй ажлын байранд байж болохгүй шийтгэл юм. Удирдах ажилтан
хамт ажиллагсдадаа хэл амаар доромжилсон зохисгүй ёс зүйтэй байна гэдэг үнэхээр
0%
10%
20%
30%
40%
50%
60%
0%
5%
10%
15%
20%
25%
30%
35%
40%
45%
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
харамсалтай. Удирдах ажилтан танд өгч буй дараах миний илтгэлийн агуулгууд танд
өөр өнцөгөөс харах, боломж бололцоо , их мэдлэгийг өгнө гэдэгт итгэж байна. Та
өөрчлөгдөөрэй. “Бурмаар тэтгэхээр Урмаар тэтгэ” , “Нэг үг амьдралыг өөрчлөх
ид шидтэй” гэсэн ардын сайхан үг байдаг даа. 4-р асуултаас дүгнэхэд Удирдах
ажилтан бүр өөрийн гэсэн сайн талтай байдаг. Удирдлагыг хувь хүнийх нь хувьд
нарийн дүгнэхийг зорьсонгүй ээ. Ерөнхийд нь үнэлэхэд хамгийн их үнэлгээг аль нь ч
биш гэсэн байна. Үнэхээр харамсалтай байна. Хамтран ажиллагсад тань
байгууллагын удирдлагыг эерэг хандлагаар зөвшөөрч чадахгүй байна.
ҮНДСЭН АГУУЛГА
“Ухаантай хүн бол ухаантай хүнтэй ч тэнэг хүнтэй ч эв зүйгээ олно. Харин тэнэг
хүн бол ухаантантай ч, тэнэгтэйгээ ч эв зүйгээ олдоггүй юм” гэжээ.
Ёс зүй гэж юу вэ? XXI зуун буюу өнөөгийн нийгэмд ёс суртахуун, ёс зүйн тухай
асуудал чухалд тавигдаж байна. Ёс зүй гэдэг бол хүнд юуг хийх ёстойг, юунаас
татгалзах хэрэгтэйг сануулдаг шинжлэх ухаан юм. “Сайн юмыг хий, Саар зүйлийг
орхи”, “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол “ онч мэргэн
үгтэй агаар нэгэн адил юм. Шинэ мянганд хүн төрөлхтний ирээдүйд хөгжил дэвшилд
оюун санаа ёс зүй хөгжилд тэргүүн зэрэгт тавигдаж байна. Өнөөгийн нийгэм дэх
сэтгэл санааны хямрал, уур хилэн, уйтгар гуниг, хэнэггүй, хариуцлагагүй байдал, атаа
жөтөө, өс хонзон, харгислал хүчирхийлэл ихсэж буй үед энэ бүх сөрөг үзэгдлийг
багасгаж бууруулахад ёс зүйн мэдлэг боловсролын ач холбогдол асар их. Ёс зүй нь
хүний сэтгэл оюун санааны эм бөгөөд хүний амьдрал үйл ажиллагааны зөв тэнцвэрт
байдлыг бий болгож өгдөг. Мөн ёс зүй нь хүний энэрэнгүй үзэл, эв нэгдэл, хариуцлага
хүлээх чадвар, бусадтай нэгдэх бусдыг зөв ойлгох, хайрлах, хүндлэх хүмүүнлэг
зорилгод хөтлөн чиглүүлэгч байдаг. Зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв
тэмүүлэл, зөв санах зэрэг нь ёс зүйн үндэс юм. Ер нь ёс зүйгүй хүний үг хэллэг нь
бүдүүлэг, өнгө зүс нь барзгар, сэтгэл нь тогтворгүй, өөртөө итгэх итгэлгүй , нэг л
ёозгүй байдаг, тэр чинээгээрээ бүтэл муутай байдаг. Ёс зүйтэй байхын чухал шинж нь
зөв харицаа юм. “Инээж угтах, баярлуулж үдэх нь” зөв харилцааны философи
байх учиртай. Хүнийг араатнаас ёс зүй л ялгадаг. Сэтгэлээс зүтгэл, зүтгэлээс
бүтээл, бүтээлээс үр дүн, үр дүнгээс амьдралын үнэ цэнэ шууд хамаарна.Иймд
аливаа зүйлд жорыг нь олж, донжийг нь тааруулж , дозыг нь тохируулбал ёс зүйтэй
байж чадна. Ном зохиолд ёс зүйн дараах шаардлагуудыг даган мөрдөж сахин
биелүүлэх ёстой гэж үзжээ.
• Хүнлэг, энэрэнгүй чанар
• Өөдрөг үзэл, өгөөмөр сэтгэл
• Хамт олонч зан, нөхөрсөг, даруу төлөв зан, тусч
• Зусар, бялдууч, долгинуур данг жигших
• Хэрүүл маргаан үүсгэх, хов жив хөөцөлдөх, хулгай хийх
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
• Албан тушаалаа ашиглан шан харамж авах, хүнд суртал гаргах
• Ахмал өндөр настанд ээлтэй байх
• Хүн төрөлхтний энх амгалан сайн сайханы төлөө тэмцэлд бие сэтгэлээ
харамгүй зориулах эв эеийг хичээх хамтач үзэл нь ёс суртахууны нэн чухал
зарчим юм.
• Хувийн болон бусдын нэр төр, алдар хүндийг хайрлан хамгаалах.
• Сурч боловсрох, аж төрөх ёсонд хичээнгүй, хөдөлмөрч хандах.
УДИРДАГЧ МАНЛАЙЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ?
Удирдагч гэдэг бол бусад хүмүүст үргэлж хэрэгтэй байдаг хүн
Дэвжин, дээшилье гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх
Итгэлцсэн цагт ойлголцохгүй зүйл гэж байхгүй
Радикал шинэтгэл, тасралтгүй инноваци хийх
Дадлага хий, ахин дахин хий эцсийн дүнд зовохгүй болно.
Авьяасаа зөв хэрэглэсэн хамгийн бүтээлч урлагийг менежмент гэнэ
Гүйцэтгэх ёстой ажил байвал даруу эхэл, чадахгүй бол бусдад шилжүүл
Чин сэтгэлээсээ хэлсэн үг л хүнийг баярлуулна.
Хүнээр ямар нэг ашигтай үйл бүтээлгэх үйл явцыг удирдлага буюу удирдагч гэдэг.
Байгууллагын хамт олныг нэгтгэн, нэг зүгт чиглүүлэхэд удирдагч хүнээс ихээхэн
мэдлэг чадвар, дадлага чадавхи шаардагддаг. Өөрийгөө хөгжүүлэхээс гадна
удирдлага дорх хүмүүсээ таньж мэдэх хэрэгтэй. Хэн нь ямар зан ааштай, ямар
сонирхолтой вэ, миний гаргасан шийдвэрийг яаж хүлээж авч, хэр биелүүлэх вэ
гэдгийг нарийн мэддэг хүн жинхэнэ удирдагч менежер. Энэ болгоныг тооцоолж
мэдэхгүйгээр хүмүүсийг үр дүнтэй ажиллуулж чадахгүй. Байгууллагын удирдлагын
үйл ажиллагаа ажилтан шинээр элсүүлэхээс эхэлнэ. “Ажилтан хэрэгтэй байна” гэж
хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар түгээж, хандсан хүмүүсээс судлаад хэнийг нь
авахаа удирдлага шийддэг. Анкет бөглүүлэх, тестээр шалгалт авах, ярилцлагад
оруулж танин мэдэх гээд янз бүрийн арга бий. Цаг хэмнэсэн нь анкетын арга. Гэхдээ
энэ арга тухайн хүний мөн чанар, ур чадварыг тодорхой харуулж чаддаггүй. Зарим
нарийн мэргэжлийн ажилд техник ажиллагааг биечлэн хийлгэж шалгах нь үр дүнтэй.
Тухайлбал, компьютерийн багш авах гэж байгаа бол компьютер дээр ажиллуулаад
үзчих л хэрэгтэй. Ур чадварыг нь богинохон хугацаанд мэдээд авна шүү дээ. Хамт
олны дотор этгээд зан авиртай хүн ороод ирэхэд сөрөг нөлөө амархан тардаг,
улмаар амжилтад муугаар нөлөөлдөг. Тиймээс ганцхан хүн орж ирэхэд л
байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахаа больж эхэлдэг. Тийм учраас ажилд
авахдаа сайн судлах хэрэгтэй. Ямар хамт олон бүрдүүлэх нь удирдагч хүнээс
хамаардгийг эндээс харж болохоор байгаа биз. Менежер хүн өөрийгөө хөгжүүлэхэд
асар их анхаарал тавихаас аргагүй. Үүний тулд ном их уншина. Дараа нь, ижил
төстэй байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
судална гэсэн үг. Үүний зэрэгцээгээр олон нийтийн байгуулагуудын үйл ажиллагаанд
оролцдог байх хэрэгтэй. Үйл ажиллагаагаа яаж явуулдаг, хүмүүсээ хэрхэн удирддаг,
удирдах арга барилд ямар зарчим баримталдаг гэх мэт туршлага хэзээд илүүдэхгүй.
Ер нь аливаа шийдвэр гаргахад гардаг том алдааны нэг бол асуудлаа сайн
судлаагүйгээс үүсдэг эрсдэл байдаг юм шүү. Байгууллагаа амжилтад хүргэж,
өөрийнхөө имижийг бүрдүүлж, ажилчиддаа улам үр бүтээмжтэй ажиллах боломж
олгохын тулд менежер хүн өөрийн удирдлага дор байгаа ажилчдад маш их анхаарал
тавих хэрэгтэй. Үүний тулд дараах хэдэн асуултын хариуг заавал мэддэг байх ёстой.
1. Ажилчин бүрээ юу хүсч явдгийг мэдэх.
2. Шийдвэр гаргахад ажилчдадаа аль болох өргөн оролцуулах. Тэднээс
өөрийнхөө ч бодоогүй сайхан санаануудыг сонсоно гээч. Мөн ажилдаа тусгах
боломжууд шүүрч авна.
3. Ажилчиддаа өндөр хариуцлага даалгаж байх. Хүн хариуцлага хүлээхийн
хэрээр “би энэ байгууллагад хэрэгтэй хүн юм байна” гэж мэдэрдэг
УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛНЫ ХӨГЖИЛД
СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ НЬ:
Америкийн сэтгэл зүйч бусад хүмүүс танруу анхаарлаа хандуулдаггүй тийм
нийгэмд амьдрахад чөтгөр хүртэл бодож чадахааргүй тийм аюултай байдалд
орсны шинж. Өөрөөр хэлбэл хүмүүс таны асуултанд хариулахгүй анхаарахгүй
байна гэсэн үг. Өглөө, өдөр гэх мэт бүхэл өдөржин бие биедээ чин сэтгэлээсээ
ханддаг. Ингэснээрээ амьдралын хамгийн таатай нөхцөлд, сэтгэл зүйн талаас
аюулгүй орчинд амьдарч байгаа юм. Бүлэг бүрдэх үедээ дээрээс тодорхойлсон
зорилгийн дагуу бүрдэнэ. Жишээ нь: талхны цех байгуулахад нэгдүгээрт зөвхөн
тоног төхөөрөмжинд анхаарлаа хандуулж хоёрдугаарт хүмүүст анхаарлаа
хандуулдаг. Ингэвэл бүлэг бүрдэхгүй. Хүн бусдын анхаарлыг өөртөө татах тийм
хэрэгцээгээр амьдарч, тэжээгдэж байдаг гэж сэтгэл зүйч Жеймс хэлсэн байдаг.
Ийм байдлаар үүсэж байгаа үйл явцыг байгууллагын харилцаа гэнэ. Ямар ч
байгууллагад байгууллагын гишүүд юуны өмнө харилцааны орчинд амьдардаг.
Хүссэн ч хүсээгүй ч байгууллагын харилцаа хүмүүсийн эргэн тойронд байна.
Хамгийн гол нь харилцааг зөв үнэлэх нь чухал байдаг. Энэ нь хүмүүс таныг
байгууллага дотроо хэр хүртэж хүлээж авч байна гэдгээс шалтгаална. Хүмүүс бие
биедээ өөрсдийн сэтгэл мэдрэмжээр хандаж байна уу үгүй юу гэдэг нь чухал. Энд
албан ба албан бус бүлгүүд ялгаатай ханддаг. Албан бүлэг нь чин сэтгэлээсээ
хандах бүх боломжийг хязгаарладаг, харин албан бус бүлэг нь энэ хязгаарыг
багасгаж сонголт хийх боломж нээж өгдөг. Албан бус бүлэг нь байгууллага дотор ч
байдаг. Боломж олдвол албан бус бүлгүүд бүрдэж сэтгэлийн таагүй байдлаа
нөхнө. Энэ тохиолдолд байгууллагын дүрэм журам үйлчлэхгүй. Ялангуяа
хүмүүсийн хэрэгцээ нь дээд зэргээр хаагдаж боогддог бол албан бус бүлгийн
харилцаа нь албан бүлгийнхээс эсрэг шинжтэй болно. Орчин үеийн удирдлага
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
байгууллагын харилцааг анхаарах болсон. Байгууллагын харилцаа 3 түвшинд
байна.
1. Удирдлагын харилцааны түвшин.
а. менежерийн харилцаа
б. манлайллын харилцаа. Энэ харилцаа нь юуны өмнө удирдах хүмүүсийн удирдах
ур чадвараар тодорхойлогдоно. Удирдах ур чадвар нь удирдагчид өөрийгөө нээж
хөгжүүлэх шатнаас эхэлнэ. Удирдагч болохоос өмнө энэ үе шатыг туулсан байх
ёстой.
2. Харилцааны ур чадвар. Энэ нь практик үйл ажиллагаатай холбоотой. Жишээ
нь: ажилтануудтай ярилцах, мэдээлэл солилцох. Удирдагчийн харилцааны ур
чадвар нь сонсох ур чадвар юм. Үүнийг дагаад унших, ярих, илтгэх , бичих
чадваруудтай байх ёстой. Хүмүүс ямар нөхцөлд бие биенээ зөв үнэлэж, зөв хүртэж
хүлээж авах вэ гэдгийн сэтгэл зүйн үндэс нь хувь хүний харилцааны туршлага маш
их нөлөөлнө. Энэ харилцааны туршлагаас бусдыг хүртэн мэдэх тогтвортой
хандлага бүтэц гарч ирнэ. Хүмүүс энэ туршлагадаа үндэслээд юуны өмнө бусдын
гадаад дүр төрх буюу имиджийг хүртэж хүлээн авна. Хүн бүрийн хувьд энэ нь
ялгаатай байдаг. Удирдагчийн хувьд энэ мэргэжлийн байх ёстой. Гадаад төрх
байдалд нь тулгуурлаад бие хүний шинж онцлог, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлийн
талаар урьдчилан таамаглах оролдлого хийдэг. Тэр хүнтэй хэрхэн ойлголцох яаж
харилцах талаар дотроо бэлтгэнэ. Үүнийг судлаачид, хүмүүс энэ маягаар бусдын
бие хүний онцлогыг оноож тодорхойлох тогтсон хандлагатай байдаг. Удирдахуйн
ухааны мэргэжилтнүүд үүнийг тайлбарлахдаа хязгаарлагдмал мэдээллийг ашиглан
бэлтгэл хангах, үйлдэл гүйцэтгэх боломж гэж үзэж байна. Хүн бүрийн хувьд энэ нь
янз бүрийн онцлоготой байна. Жишээ нь: хэн нэгний зоригтой үйлдлийг хараад энэ
хүн зоригтой хүн байна гэж найдаж нөхөрлөж болно гэсэн дүгнэлт гаргадаг. Гэтэл
удирдагч хүн сэтгэлийн хөөрлөө анхны шинж тэмдгээр дүгнэлт гаргаж болохгүй.
Энэ утгаараа удирдлагын харилцаа гэдэг нь юуны өмнө тасралтгүй үйл явц байдаг.
Байгууллагын удирдлагын харилцааны түвшингээс байгууллага бүлгийн хөгжил
шалтгаална. Ялангуяа хүмүүс үндсэн, амин чухал хэрэгцээгээ хангах нөхцөл
бүрдэх эсэх нь удирдлагын харилцааны түвшингээс хамаарна.
3. Бие хүн хоорондын харилцааны түвшин
- харилцаагаа эхлүүлж чаддаг байх ёстой.
- өөрийн мөн чанараар хандах ёстой.
- Харилцааны орон зайн асуудал.
- Харилцааны үндсэн хэсэг зэрэг нь харилцааны соёлтой хамаатай.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
- Харилцааны төгсгөл
- Мөн хувцаслалтандаа анхаарах ёстой.
Хүнийг танихгүйгээр шууд тодорхойлж болохгүй. Байгууллагын харилцаанд
ажилтнуудын бие хүний харилцаа, удирдлагын харилцаа төлөвшсөн байх ёстой.
Байгууллагын харилцаа нь 3 дэд бүтэцтэй.
1. Мэдээлэл солилцооны асуудал. Доороос дээш явагдвал байгууллагын
харилцааг өөд нь татдаг.
2. Урамшуулал цалин хөлсний асуудал.
- ямар хэмжээнд ажиллана тэр хэмжээгээр цалин авна.
- Шинэ бүтээл гаргавал урамшуулал өгөх ёстой.
- Цалинг дугтуйнд хийж өгөх ёстой.
3. Байгууллагын хөгжлийн хэтийн төлөв, өрсөлдөөнд ялах давуу байдал олж
авах явдал чухал. Хөгжлийн ирээдүй нь таатай орчин, харилцаа зэргээс
шалтгаална.
Байгууллага бүлгийн үйл явцыг удирдах үйл явц
1. Ажилтнуудын хэрэгцээг хангах нөхцөл бүрдүүлэх
2. Хүн бүр өөрийн байгууллагын нийгмийн эрх ашгийг хооронд нь уялдуулах, зөв
сонголт хийх боломж олгоно.
3. Хамтын үйлдлийн чиглэлийг тодорхойлох.
4. Хамтын үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх.
5. Хүн бүр урам зоригтой, чин зоригтой ажиллах шагнал урамшуулал
6. Хэрэгцээгээ хангах дараагийн шатанд шилжих. Бүлэг, байгууллагыг бүрдүүлнэ
гэдэг нь хүмүүсийн хэрэгцээг хангах байдлаар явагдана. Зохион байгуулалтгүй
бөөн хүний дунд байгаа сэтгэл зүйн байдал, оюуны чадавхи нь сул байдаг. Олон
хүний дундах хүн итгэмтгий, харгис, тэвчээргүй байдал сөрөг талруугаа болж
амьтантай төстэй болно. Орчин үеийн судлаачид бөөн хүний сөрөг нөлөөллийг
хэтрүүлсэн гэж үздэг. 1960 онд АНУ-ын сэтгэл зүйч маш нэр хүндтэй хүн бүлгийн
нөлөөнд шахагдан орсон хүн бүхнийг сохроор даган өөрөө эргэцүүлэн тунгааж
бодохоо больдог.
Бүлгийн зүгээс хувь хүнд нөлөөлөх хэд хэдэн зүйл байна.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
Бусдаасаа авъяас билэг, зан төрхөөрөө эрс ялгардаг хүмүүст сөрөг
нөлөөлөл илүүтэй ирдэг.
Бүлгээр ажиллаж байгаа үед дангаар ажиллаж байгаа хүмүүсээс бүтээмж
дээгүүр байдаг. Гэхдээ энэ нь бүлэг дотор бүтээлч хүмүүс байгаа үгүйгээ
хүмүүсийн дунд гаргахгүй байх, нуугдмал байдалтай байлгадаг. Бүлгийн
зүгээс цаг үеэ олсон бүтээлч зүйлийг дэмжих нь ховор. Энэ нь сэтгэл зүйн
хүчин зүйлүүдтэй холбоотой.
Аялдан дагалдах бялдуучлах асуудал манай байгууллагуудад их байдаг.
Энэ нь хувь хүний мөн чанар сэтгэл мэдрэмж дээрээ тулгуурлахгүй
байгаатай холбоотой. Орчин үеийн байгууллага нь хүмүүсээ ийм зам руу
оруулахгүй яаж зохион байгуулах вэ гэдгийг маш чухал анхаарах хэрэгтэй.
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙ УХААН
Өвөг дээдсхийнхээ алтан сургааль
Өмнөх үеийнхээ түүхэн сургамжийн
Үнэ цэнэтэй бүхнээс суралцах нь
Уламжлал шинэчлэлийг зөв хослуулж
Ирээдүйн их үйлс бүтээх нэг алхам
Цурам хийн унтах завгүй, цулбуур жолоогоо татах сэхээгүй, алд бие, амь насаа
хайрлаагүй тэмцэж Их монгол улсыг байгуулж, дэлхий дахинаа мянганы хүнээр
алдаршсан Их эзэн Чингис хааны удирдахуй ухаанаас суралцахад хэрэг болох болов
уу гэсний үүднээс энэ алтан, түүхэн сургамжаас орууллаа.Америзийн судлаачид
Чингис хааны мэргэн ухаан, удирдах ур чадварыг нь үнэлэн түүнийг гарамгай
удирдагч дээд зэргийн менежер гэж нэрлэсэн байх юм. Иймд эзэн Чингис хааны удам
угсаа, ураг төрөл, өвийг залгамжлагч болох хувьтай төрсөн Монголчууд бид түүний
төрийн үзэл, суу билэг, сургааль номлол, удирдахуй ухааныг судалж, төгс суралцах
нь Чингисийн Монголын нэр , хүч чадал гайхамшгийг дэлхий дахинаа бишрүүлэх
боломж нээгдэх бусуу.Чингис хааны удирдахуй ухааныг судалсан хүн нэн ховор гэнэ.
Харин доктор, профессор Х.Пүрэвдавга өөрийн бүтээлдээ Тэмүүжинд 18 нас хүртэл
удирдагчийн дараах шинжүүд төлөвшжээ гэж тэмдэглэсэн байдаг. Үүнд:
1. Ирээдүйн их удирдагч болх сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан.
2. Хүн зоны амар амгаланг зайлшгүй гэдгийн амьдралаараа мэдэрсэн
3. Амар амгаланг зөрчвөөс бултан зайлсхийх замаар тогтоох аргагүй гэдгийг яс
махаараа мэдэрсэн.
4. Орчин нөхцлөө бодитой мэдрэх чадвар сууж эхэлсэн.
5. Зорилгодоо хүрэхийн тулд урьдын өшөө хорслоо дарж , дайсантайгаа ч атугай
нөхөр мэт хамтран ажиллах арга ухаан сууж эхэлсэн.
6. Энэрэл журмаар иргэд олон түмний сэтгэлийг татах ур сууж эхэлсэн.
7. Бусдын алдаанаас суралцах чадвар сууж эхэлсэн.
8. Дайсны ч үгийг сонсож оюуны дүгнэлт хийдэг болсон.
9. Анд нөхдийн санал бодол өтгөсийн зөвөлгөөг авч өөрийн шйидвэр гаргах арга
барил зэмшиж эхэлсэн.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
Эдгээр суурь шинж төлөвшиж түүнийг их удирдагч болох явцад улам батжиж ялалт
мандлын уг сурвалж болсон бөгөөд энэ нь орчин үеийн сайн менежер хүнд байх
ёстой:
• Алсын хараа
• Цаг үеийн мэдрэмж
• Хүнлэг чанар
• Шударга ёс
• Манлайлал
• Урамшуулал /Мотивац/
• Шийдвэр гаргах чадвар
• Гүйцэтгэлийг хэрэгжүүлэх чадвар, ур ухаан гэх мэт гол шинжүүд түүнд
агуулагдаж байсан гэж эрдэмтэд тогтоожээ.
Их эзэн Чингисийн зан чанарт онцгой шингэсэн шинж бол:
1. Тэсвэр хатуужил, аливаа зүйлд хүлээцтэй хандах, цаг нь болоогүй байхад
тэвчин өнгөрүүлэх, өмнө тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэх зэрэг
чанарууд нь бүр залуу цагт нь шингэн төлөвшсөн гэж үздэг.
2. Эрх мэдлээ мэдрэх чанар. Тэмүүжин түрүүлж үл дугардаг ба ярихын өмнө
заавал боддог нь түний төрөлхийн зан.
3. Атаантан дайсантайгаа цагийг харж нөхөрлөх, дайснаа тодорхой цаг доор
хүчин тэвчих, найрсан харилцааны гэрээ байгуулах, хүчтэй дайснаас
зайлсхийх, итгэл хүлээлгэх , эрх мэдэл олгох, шадар итгэлт хүмүүстэйгээ
үргэлж зөвлөж, шийдвэр гаргах, цаг ямагт үнэлж урамшуулах, гэм хийсэн
хэнийг болов уу шударга шийтгэх зэрэг олон арга ухааныг ашиглаж байжээ.
Түүний удирдахуй ухаанд нэг анхаарч байх чухал зүйл бол “ Ирээдүйн их хэрэг,
хожмын их үйлс, Их төрийн үйл” байсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд “Эв
нэгдэл” –ийг туйлын ихээр чухалчилдаг байсан юм. Улс орныхоо,
байгууллагынхаа, нэгж салбарынхаа сайн сайхныг мандан цэцэгжүүлэхэд Эвт
шаазгай буга барина гэсэн зүйн цэцэн үгийн утга учрыг санаж ажиллах нь зүйтэй
болов уу.Үүний тулд зохион байгуулатын нэгдлийг хангах, сэтгэл санааны нэгдмэл
байдал бий болгох, гадаад орчныхоо нөлөөг эерэг тааламжтай болгох нь
удирдлага хүмүүсийн эрхэмлэвэл зохих чухал зүйлүүдийн нэг болмой. Чингис
хааны менежментийн онцлогт нэг захиргаадагч, нэг даргатай байна гэсэн санаа
агуулагдаж байдаг. Өнөөдөр монгол улс олон даргатай болсон нь бодит үнэн
бөгөөд дарга, даамлын төлөөх тэмцэл газар сайгүй өрнөж, “Би дарга, чи цэрэг ,
дарга ухаантай, чи тэнэг, Би бүхнийг чадна” гэсэн үзэл бодол давамгайлж
байна. Бидний дунд хичнээн ухаантай, авьяастай, удирдагчаас илүү зохион
байгуулах чадвартай хүн байгаа бол. Албан ажиллагсдадаа итгэл хүлээлгэж
ажиллах хэрэгтэй. Ер нь хүнд итгэдэг, итгэдэггүй гэсэн хоёр төрлийн удирдагч
байдаг. Хүнд итгэдэг дарга хүний сайн чанар, давуу талд тулгуурлаж, бие даалган
урмыг нь сэргээж , сэтгэлийг нь хөгжөөж, зоригийг нь бадрааж ажиллах жишээтэй.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
Харин хүнд итгэдэггүй удирдагч гол төлөв хууль дүрэмд дулдуйдаж, хэт
захиргаадаж, шахаж шаардах арга барилын чиг хандлагатай байдаг.
Чингисийн удирдахуйн ухааны гол шинж нь:
1. Өөрийгөө бусдад үнэнчээр таниулах
2. Бэрхшээл бүхэнд сэтгэлийн хаттай байсан
3. Эр зориг, бүтээлч санаачлага, сэтгэлийн тэнхээтэй байх.
4. Бусдаас онцгой, бүхнээс гарамгай
5. Хүслээ хэр хэмжээнээс хэтрүүлж болохгүй
6. Шургуу зүтгэлээр зорилгодоо хүрэх
7. Хүмүүсийн санаа бодлыг сонсох, мэдрэмжээ ашиглах
8. Харамж, шан, хариу нэхэлгүй харамгүй сэтгэлээр тус хүргэ
9. Амжилтанд хүрэх төгс төгөлдөр тэмүүлэлтэй бай.
10.Үргэлж сурах, сонсох, мэдлэг ур чадвараа баяжуулахыг хичээх.
11.Ямагт өөрийнхөөрөө байх, хуурамч дүр эсгэж огт болохгүй.
12.Чадварлаг удирдагч болохын тулд өдөр бүр цуцашгүй ажиллах хэрэгтэй.
Чингис хаан, өвөг дээдсээсээ суралцах арга ухаан хязгааргүй биз ээ. Хэсэгхэн
удирдах ухаан, арга ухааныг орууллаа.
Өнөө цагийн удирдагчид тавигдах шаардлага
1. Эрх мэдлээ бусдадаа алхам алхмаар шилжүүлж чаддаг байх.
2. Шударга байх. “Хүмүүст шударга бусаар ханддаг удирдагчид баригдчих
вий гэхээс санаа зовж үргэлж эргэж харж байдаг. Энэ байдал нь тэднийг
урагш тэмүүлж, ирээдүйгээ харж чадахгүй хүргэдэг” гэж “Мөр зэрэгцэх
манлайлал” номондоо Денис Роминг бичсэн байдаг.
3. Хүмүүст үнэнч хандаж байх. Үнэнч шудрага зан бол хүчтэй лидер ба
менежерүүдийн манлайллын хамгийн хүчтэй зэвсэг байдаг. Худал хуурмаг
зантай, хуурч мэхлэх дуртай, итгэл даахгүй хүмүүсээс Бурхан хэзээ нэг цагт
нүүрээ буруулдаг.
4. Ёс зүйтэй байх.
5. Өөрсдөө мэдлэг, ур чадвараараа манлайлах. Багийн нийтлэг зорилгод
хүрэхэд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа бусадтайгаа хуваалцаж байх нь
маш чухал. Тоталитари нийгмийн үеийн босоо тогтолцоот удирдлагын дарга
нар мэдлэг, ур чадвар бол эрх мэдэл хэмээн итгэж мэдлэгийг хатуу хянаж
байх, хав даран нуухыг эрмэлздэг бол багаар хамтран ажиллагчдыи хувьд
мэдлэг, чадвар нь ажлаа улам сайн хийх, бүтээмж бий болгох сайн хэрэгсэл
гэж үзэж бусадтай байнга хуваалцахыг хүсдэг.
6. Хамтран ажиллагсдадаа дарангуйлах, дарамтлах, загнаж захиргаадах
арга барилын аливаа илрэл огтхон ч гаргахгүй байх.
7. Хамтран ажиллагсдадаа байнгын өсөлт хөгжлийг ханга. Багийн
гишүүдтэйгээ биечлэн ярилцаж, тэдний үнэт зүйлс, сонирхол хэрэгцээг
мэдэж илүү бүтээлчээр ажиллуулах боломжийг бий болгодог байх нь сайн
манлайлагчийн шинж мөн.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
8. Ажлаа мэддэг, ажлаа бас хийж чаддаг байх.
9. Доод тушаалын хүмүүст ажлаа эрх мэдэлтэй чөлөөтэй, тайван хийж
амжилт гаргах нөхцөл, боломжийг нь олгох. Өөрөөр хэлбэл өөрөө
хүмүүсийн бүх ажил, юм юманд нь хутгалдан орж, бүхнийг мэдэгчийн байр
суурь бүү эзэл гэсэн үг. Хүмүүсийн өдөр тутмын ажлыг зааж зааварла гэсэн
үг биш.
10.Бусдыг сонсож чаддаг байх. Бусдад хүндэтгэлтэй хандах гэдэг нь нөгөө
хүнийхээ хэлэх үгийг үнэн сэтгэлээсээ сонирхон сонсоно гэсэн үг. Сонсох
чадвар хүний харилцаанд маш чухал үүрэгтэй.
Америкийн төрийн байгууллагын удирдлагаар ажилладаг мэргэжилтнүүдийн дунд
2005 онд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд тэдэнд шаардагдаж байгаа хувийн
чанаруудаас багаар ажиллах чадвар (89%), бусдаас хурдан суралцах чадвар
(84%), манлайлах чадавхи (69%), ажил хэрэгчээр харилцах чадвар (76%),
цагаа үр ашигтай ашиглах чадвар (69%) гэсэн дүн гарсан байдаг. Үүнээс үзэхэд
баг болж ажиллаж чаддаг байх нь хамгийн чухал гэдэг нь харагдаж байна.
УДИРДАГЧ ХҮНИЙ ГОЛ ШИНЖҮҮД
1. Эвийг эрхэмлэх. Эв нэгдлийн үзэл санаа бол удирдагч бүрийн ажил үйлс, чиг
хандлагын үндсэн зарчим байх ёстой. Байгууллагынхаа эрхэм эрх ашгийн
төлөө санал зөрж байгаа хэн ч бусдыгаа сонсох ёстой. Санал зөрнө гэдэг бол
эв эвдэрнэ гэсэн үг биш. Байгууллагынхаа эвийг эвдэж байгаа дарга, цэрэг
байсан ч хурдан явуулах хэрэгтэй. Эв эвдсэн үйлдлийг хатуу таслах хэрэгтэй.
2. Эр зориг. Амьдралд элдэв бэрхшээл саад, бүтэлгүй явдал, ялагдаг байх
бөгөөд энэ бүхнийг эр зоригтой, цуцалтгүй тэмцсээр давах ёстой.Удирдагч
өөрт нь даалгасан үүрэг хариуцлага биелүүлэхдээ айхыг үл мэдэх хэргэтэй.
Бэрхшээл тулгарахдаа шантардаггүй, сонголт хийж, шийдвэр гаргахдаа
эргэлздэггүй байх хэрэгтэй. Удирдагч хүн үүргээ биелүүлэхийн тулд өөрөө
хохирохоос айдаггүй, ямагт өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
3. Чин хүсэл. Чин хүсэл тэмүүллээр оргилуун байх нь илүү их сэтгэлийн тэнхээ,
эрч хүч өгдөг. Чин хүсэл тэмүүлэлгүй, сул дорой удирдагч байж
болохгүй.Авьяас чадалтай хэрнээ чин хүсэлгүй хүнийг удирдагч болохоос
сэргийлэх хэрэгтэй.
4. Сэтгэлийн хат. Удирдагч хүн сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Үүргээ саруул
ухаанаар биелүүлдэг байхын зэрэгцээ онцгой хүнд нөхцөл тулгарвал сэтгэл
хөдлөлийн хүчээр даван гарах чадвартай байх хэрэгтэй. Сайн явахдаа
атаархлыг бүү тоо, Саар явахдаа дорожлолыг тэвч.
5. Биеийн хат. Удирдагч хүн бие бялдараа чийрэгжүүлсэн байх хэрэгтэй.
Хэтэрхий их идэж уун эрч хүчээ алдаж болохгүй.Эрүүл бие, саруул ухааныг
тэтгэнэ. Эрүүл чийрэг биед эрч хүч оргилж , цог жавхаа бадарч байг.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
6. Өрөвч сэтгэл. Удирдагч хүн захиргаандаа байгаа хүмүүсдээ өрөвч сэтгэлээр
хандах, анхаарал тавих мэргэн ухаантай байх хэрэгтэй. Удирдагч хүн өрөвч
зөөлөн сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол бусдыг энэрч, бусдын үнэт
зүйлсийг ойлгож, хүндэтгэдэг тэдний итгэл үнэмшил, уламжлалд мэдрэмтгий
байх хэрэгтэй.
7. Эрс шийдэмгий байх. Удирдагчид шийдвэр төгс байж сурах, хэзээ хөдлөх вэ?
Хэзээ хөдөлж болохгүй вэ? Хөдлөх вэ? гэдгийг тухайн нөхцөлд бүх зүйлийг
нягт нарийн тооцоолоод дараа нь шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй.
Шийдэмгий байдал нь амжилтын нэг үндэс.
8. Урьдчилан харах. Хүн бол алсын харааг харж сурах хэрэгтэй.
9. Цаг хугацааг зөв тооцоолох. Хэзээ хэдийд гэдгийг нарийн тооцоолох, цаг
болоогүй байхад яарахгүй байх.
10.Өрсөлдөх чадвар. Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүсийн дунд эрүүл
өрсөлдөөнийг урамшуулан дэмжих хэрэгтэй.
11.Өөртөө итгэх. Цаг үргэлж өөртөө итгэлтэй, өөртө найддаг байх хэрэгтэй.
12.Тооцоолох чадвар. Асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхдаа наоийн
ажиглалт судалгаа хийж үндэслэлтэй тооцоолох хэрэгтэй.
13.Хариуцлага. Удирдлагын хариуцлагын цаад утга агуулгыг сайн мэддэг байх
хэрэгтэй.
14.Итгэл даах. Итгэл даахгүй бол хүмүүст муугаар нөлөөлнө. Хийсэн үйл нь итгэл
түрүүлж байх хэрэгтэй.
15.Бусдаас хамааралгүй байх. Хүн өөрөө өөртөө л эзэн. Өөрийн чинь өмнөөс
хэн ч хийх ажлыг чинь хариуцахгүй.
ЖИНХЭНЭ УДИРДАГЧ ГЭЖ ХЭН БЭ?
Жинхэнэ удирдагч Хуурамч удирдагч
Хүмүүст бодит байдлыг мэдрүүлэх,
ойлгуулах
Хүмүүсийг удирдан дагуулах гэж хэт
их хичээнэ
Учирсан бэрхшээл, аюул занал
боломжид анхаарлаа төвлөрүүлдэг
Давамгайллыг хяналтын механизм
болгох
Учирсан бэрхшээлээс гарахад бүх
боломжоо бүрэн дайчилдаг
Бүлэг болон хамтарч ажиллаж байгаа
хүнээ бүрэн оролцуулж чадахгүй
Бүх талаар тусалдаг
Өөрийн хүрээнээс халих, шийдвэр
гаргахыг хүсэхгүй байх
Асуудлыг нарийн судалж, зөв
шийдэлд хүрэхэд мэргэн ухаан
гаргадаг.
Үнэнийг зөвхөн удирдагч л мэдэж,
урагшлах замыг заана гэж итгэдэг.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
Жинхэнэ ёсоор удирдахад учрах 6 сорил
Удирдан дагуулах гэдэг нь олны өмнө нээлттэй байж, аливаа шийдвэр
гаргахдаа тэдний шинэ санаа, шинэлэг мэдээг үндэслэх явдал юм.
Идэвхжүүлэх
Хөгжүүлэх
Шилжилтийн
Бүтээлч
Тохинуулах
Хямралын / Хавсралт № Удирдан дагуулах сорилыг уншиж , албан тушаал ,
ажилдаа хэрэглээрэй. /
Удирдагч хүний баримтлах ёстой ёс зүйн зарчмууд
Удирдагч өөрийн байгууллагыг харилцааны өндөр ёс суртахуунтай нэгдмэл
хамт олон болгон хувиргахыг эрмэлз. Байгууллагын бүхийл үйл ажиллагаанд
гишүүдийг оролцуул. Хүн зөвхөн өөрийгөө хамт олонтойгоо ижилсүүлснээс ёс
суртахуун, сэтгэл зүйн хувьд ая тааламжтай байгаагаа мэдэрдэг. Удирдагч
менежер хүн ажилтныхаа хувийн онцлогийг хүндэтгэн үзэж, түүнийг байгаагаар нь
л хүлээж ав. Хэзээ ч хувийн онцлогийнх нь хувьд өөрчлөх, эсвэл засахыг бүү
эрмэлз.
Шударга бус байдалтай холбоотой ямар нэгэн бэрхшээл үүсэхэд удирдагч
түүний шалтгааныг заавал ол. Хэрэв ямар нэгэн бүдүүлэг байдал үүсвэл түүнийг
ажилтангуудынхаа үлбэгэр сул, дутагдалтай байдалтай холбон ойлгож болохгүй.
Харин ажилтангуудынхаа эерэг сайн тал дээр түшиглэхийг эрмэлз.
Хэрэв удирдагчийнхаа үүрэг даалгаврыг ажилтан нь биелүүлээгүй байх юм бол
түүнд энэ тухай мэдсэнээ илэрхийлж, тухайн үүрэг даалгавар зайлшгүй чухал
байсныг ойлгуул. Хэрэв ингэхгүй бол үүргээ биелүүлэхгүйгээс гадна ёс зүйгүй
байдал улам даамжирч, удирдагчийн нэр хүнд тодорхой хэмжээгээр унана.
Ажилтангууддаа ёс зүйн хэм хэмжээг сахих ёстой гэдгийг сануулах хэрэгтэй.
Харилцааны зөв хэв маягийг өөртөө төлөвшүүлэх нь чухал. Эхлээд ажилтангаасаа
өөрийнх нь үүрэг даалгаврыг яагаад биелүүлээгүй тухай асуу. Түүнд тодорхой
шалтгаан байхгүй байж болно. Удирдагч товч тодорхой сануулга өгөх хэрэгтэй.
Гэхдээ хүний нэр төр, мэдрэмжийг хүндэтгэх хэрэгтэй.
Хүний ажил хэргийг нь л шүүмжил, харин хэзээ ч хувийн онцлогийг нь бүү
шүүмжил.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
Удирдагч хүн өөртөө болон хамт ажиллагсдад үр ашигтай үйл ажиллагаа
явуулах арга замууд
Удирдах ажилтан нь:
- Сайхан сэтгэлтэй, хүний зовлон ойлгодог байх
- Хатуу чанга, хүмүүсийг сайн шахдаг байх
- Нөхөрсөг байх, хүнийг ялгаж харьцдаггүй байх
- Зохион байгуулах чадвартай байх
- Өөр? Таны саналыг хүлээж байна.
Үр бүтээлтэй ажиллах нууц нь доорх 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
1. Тэд “Юуг хийх хэргтэй вэ?” гэж асуусан.
2. Тэд “Байгууллагын хувьд юу зөв бэ?” гэж асуусан.
3. Тэд ажлын төлөвлөгөөг хөгжүүлсэн.
4. Шийдвэр гаргах хариуцлагаа тэд хүлээсэн.
5.Харилцааны хариуцлагаа хүлээсэн
6. Бэрхшээлээс илүүтэйгээр боломж дээр төвлөрсөн.
7. Үр бүтээлтэй уулзалт, хурал удирдан явуулсан.
8. “Би” гэхээс илүүтэйгээр “Бид” гэж ярьж, бодсон.
Тэдэнд шаардлагатай мэдлэгийг эхний хоёр зуршил өгсөн байдаг. Энэхүү
мэдлэгийг үр бүтээлтэй ажил болгон хөрвүүлэхэд дараачийн 4 зуршил тусалсан.
Сүүлчийн 2 нь нийт байгууллагын ухамсартай, хариуцлагатай байдлыг хангасан
байдаг.
Шаардлагатай мэдлэгийг олж эзэмш. “Юуг хийх хэрэгтэйг” өөрөөсөө асуух нь
өөрт хэвшүүлбэл зохих эхний дадал. Асуулт “Би юу хийхийг хүсэж байн вэ?” биш
“Юу хийх шаардлагтай вэ?” гэдгийг сайн анхаараарай. Үр бүтээлтэй удирдах
ажилчид /цаашид ҮБУА гэх/ өөрсдийнхөө хүчийг тарамддаггүй. /2 туулай хөөсөн
хүн хоосон/ Хэрэв бүх нөхцөл байдал боломжтой бол тэд ганц хүч сорьсон, хүнд
даалгавар дээр төвлөрдөг. Юу хийх хэрэгтэйг асуусны дараа ҮБУА нь тэргүүлэх
зорилтуудаа эрэмблээд түүнийхээ араас явдаг. “Одоо юу хийх хэрэгтэй вэ?” Энэ
нь ихэнхдээ шинэ, өөр тэргүүлэх ажлыг бий болгодог.
Байгууллагын хувьд юу нь зөв болохыг шийд. Эхнийх шиг өөртөө асуулт тавих
нь энэ хэсэгт ч маш чухал. Хэрэв тухайн зүйл хувьцаа эзэмшигч эсвэл ажилтан
эсвэл хэрэглэгчийн аль нэгний хувьд зөв байвал асуулт тавихаа тэд мартдаг. Бүх
оролцогчид /stakeholders: хувь эзэмшигч, ажилтан, хэрэглэгч бүгдийг багтаасан
ойлголт/-ын хувьд зөв байх тэр л шийдвэр байгууллагын туйлын зөв шийдвэр
байдаг.
Ажлын төлөвлөгөө боловсруул. Хүсэж буй үр дүнг тодорхойлох төлөвлөгөөг
боловсруулж, цаасан дээр буулга. Ажилд тулгарч болох хязгааруудыг авч хэлэлц.
Энэ нь хуулийн дагуу юу? Энэ нь манай байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс,
бодлоготой нийцэж байгаа юу?
Ажлын төлөвлөгөө нь үүрэг, амлалтаас илүү таны зорилтыг тодорхойлсон баримт
бичиг. Амжилт бүр нь шинэ боломжийг дагуулж байдаг учир ажлын төлөвлөгөөг
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
тогтмол шинэчлэн сайжруулах хэрэгтэй. Бүтэлгүйтэл бүрд ч мөн адил. Таны
хүлээлт түүнийг сөргүүлэн үр дүнг шалгах системийг ажлын төлөвлөгөө агуулсан
байх хэрэгтэй. Удирдагын багын хувьд цагын менежментийн суурь нь ажлын
төлөвлөгөө байдаг.
Шийдвэр гаргах хариуцлагаа хүлээ. Шийдвэр бүрт гүйцэтгэлийг хэн хариуцах,
хэнд хэзээ тухайн шийдвэр нь нөлөөлөх, хэн мэдээлэл авах ёстойг тодорхой
заасан эсэхийг баталгаажуул. Өөрийн хүлээлтийн эсрэг шийдвэрүүдээ байнга
эргэж хар.
Тав. Харилцааны хариуцлагаа хүлээ. Таны ажлын төлөвлөгөө ба мэдээллийн
хэрэгцээ ойлгомжтой байгаа эсэхийг шалга. Дээд түвшний удирдлага, ижил
түвшний хамтрагч, өөрийн удирдлага дахь ажилчдаас шаардлагатай орцыг ав.
Дээд удирдага болон ижил түвшний ажилчдын мэдээллийн хэрэгцээнд адил
анхаарал хандуулах ёстой.
Бэрхшээл биш боломж дээр төвлөр. Мэдээж бэрхшээл буух хаяг буцах эзэнтэй
байх ёстой. Гэхдээ бэрхшээлээс илүүтэйгээр боломж дээр сайн удирдагчид илүү
төвлөрч ажилладаг. Бэрхшээлийг шийдэх нь үр дүн үзүүлдэггүй зөвхөн хохирлоос
сэргийлдэг. Боломжийг сайтар ашигласанаар та илүү үр дүнд хүрнэ. ҮБУА-чид нь
өөрчлөлтийг аюул гэхээс илүүтэйгээр боломж гэж хүлээж авдаг. Тэд байгууллагын
гадаад болон дотоод орчин дахь өөрчлөлт /шинэ технологи, бүтээгдэхүүний
шинэчлэлт, шинэ зах зээлийн бүтэц/-ийг системтэйгээр сайтар судлаж үзээд “Бид
өрчлөлтийг боломж болгон хэрхэн байгууллагтаа эерэгээр ашиглаж чадах вэ?” гэж
асуудаг. Боломжоос давсан бэрхшээл гэж байдаггүй. Гэвч удирдлагын хурал дээр
боломжуудыг авч хэлэлцэж, дүн шинжилгээ хийх хүртэл бэрхшээлийн талаар авч
хэлэлцдэггүй нь их хор уршигтай зүйл.
Үр бүтээлтэй уулзалт, хурал удирдан явуул. Уулзалт бүрийн зорилгыг товч,
тодорхой хэл. /зарлал хүргэх, тайлан хэлэлцэж, хянах гэх мэт/ Зорилгоо
биелүүлмэгц уулзалтаа дуусга. Төгсгөлд нь уулзалт, хурлын товч дүгнэлт, болон
шинэ үүрэг, даалгавар түүнийг гүйцэтгэх ажилтан, хийж дуусгах хугацаа
ойлгомжтой тайлбарлаж хэвш.
“Би” биш “Бид” гэж ярьж бод. Албан тушаал, эрх мэдэл нь тэднийг агуулж буй
байгууллага, хамт олноос нь өгсөн итгэлээс урган бий болдог гэдгийг ҮБУА ухаарч
ойлгосон байдаг. Тэд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд байгууллагын боломж,
хэрэгцээг үргэлж өөрсдийнхөөсөө өмнө тавьдаг.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
ДҮГНЭЛТ
“ Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй” гэсэн сэдвийн дор маш том агуулга бий.
Хэсэгхэн удирдах ухаан, онол арга зүй, мэргэжлийн ёс зүй зарим зарчмуудыг
дурьдлаа. Удирдагч хүн удирдах арга барилаа байнга өөрчлөн сайжруулж, урагшаа
харж явах ёстой. Миний удирдлагын арга барилд ямар алдаа байгаа, үүнийг засахын
тулд юуг анхаарч явах, би ямар болох билээ, яаж түүнд хүрэх билээ? Энэ бол
урагшаа харахад туслах үндсэн асуулт. Урагшаа харж ажиллахын хэрээр шинийг
богино хугацаанд эзэмшдэг болно. Гэхдээ бүхнийг зөвхөн удирдах арга барил, сэтгэл
зүйгээр шийдэж болно гэж асуудалд хэт нэг талыг барьж өрөөсгөл хандаж болохгүй.
Өөрийн удирдлагын дор байгаа хамт олныг бүтээмж өндөртэй, илүү санаачлагатай
ажиллуулахын тулд тэдэнд эдийн засгийн урамшуулал зайлшгүй хэрэгтэй гэдгийг
мартаж болохгүй. Ялангуяа өдөр тутмын хоол унд, өмсөх хувцас, орон байрны
хэрэгцээ бол хэн хүний анхдагч хэрэгцээ. Энэ хэрэгцээгээ яаж хангах нь тэдний хийж
бүтээснийхээ төлөө авч байгаа цалингаас асар ихээр хамаардаг. Тиймээс ажлын
бүтээмж хэр өндөртэй байгаад нь цалин урамшуулал сайн өгөх, бүтээмж доогуур
байгааг нь та шууд л алдаа зөрчил гаргасан, хариуцлагагүй байсан гэж баримттай
зүйл хэлээд л хасах хэрэгтэй. Тэд дараа нь дахиж хариуцлага алдахаа болино шүү
дээ. Та үргэлж удирдлагын доор ажиллаж байгаа хүмүүсийнхээ хийж, санаачилж
байгаа ажлыг байнга мэддэг , урамшуулдаг, дэмждэг байх хэрэгтэй. Дарангуйлал ,
эрх ямбатай удирдагчид хийж буй зүйлдээ хэзээ ч амжилт олдоггүй. Илтгэлийн гол
санаа нь удирдах чадвараа байнга дээшлүүлж, хамтран ажиллагсадтайгаа эв зүйтэй
харилцах юм. Хамт олны харилцаа, удирдлагуудын мэргэжлийн ёс зүй болон таагүй
уур амьсгал юунаас шалтгаалаад үүсэн бий болоод байгааг удирдлагууд минь
яаралтай судлан шинжилж, түүн дээрээ анализ хийх хэрэгтэй. Хамтарч ажиллах, нэг
санаа зорилготой байх нь чухал шүү. Байгууллагын удирдах ажилтны мэргэжлийн ёс
зүй, харилцаанд өөрчлөлт оруулах цаг болжээ. “ Эвт шаазгай буга барина, Эвтэй
бол хүчтэй, олны хүч оломгүй далай “ гэдэг шүү дээ.
Санаа зөв бол заяа зөв
Амжилт хүсье.
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
НОМ ЗҮЙ
1. Төрийн захиргааны менежментийн доктор Ц.Цэрэндорж, Удирдахуйн ухааны
магистер С.Цэрэндамба “ Бидний менежмент” 2010 он
3. Цолмон Ц., “Удирдахуйн үндэс”, Улаанбаатар, 2010.
Ашигласан сайт
1.WWW.ZALUU.COM
2.WWW.BANJIG.NET
3.WWW. MEDLEG_AMJILT.MN
4.WWW.OLLOO.MN
5.WWW.GOGO.MN
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
Хавсралт
Жинхэнэ ёсоор удирдахад учрах 6 сорил
Үнэт зүйлсийн зөрчигдөхөд анхаарлаа хандуулах
Идэвхжүлэх сорил. Хүмүүсийг сэрээж гол асуудлыг шийдүүлэх нь идэвхжүүлэх
сорил юм. Манай байгууллагын ажил болж байна гэж ихэнх удирдагчид итгэж
явдагаас хүмүүсийн чухам юу хүсч хүлээгээд байгаа, бидний үйл ажиллагааны юу нь
таалагдахгүй байгаа , юуг нь эсэргүйцээд байгааг анзаардаггүйгээс , ямар бэрхшээл
сорилттой учирхаа мэдэрдэггүй. Ийимд хамт олныхоо гүнд ажиллаж санаа сэтгэлийг
өөр шиг нь мэдэрч , гэгээлэг сэтгэлгээ, өөдрөг үзэлд өдөөсөн ямар ажлыг хэдийд
зохиохоо байнга төсөөлж бодож явах хэрэгтэй.
Идэвхжүүлэх сорилын үед удирдан дагуулахад:
• Та хүмүүст ямар бэрхшээл учирч байгааг мэд.
• Хэзээ, хэнд яаж нөлөөлөхөө сайтар тооцоол.
• Өөрийгөө эрсэлд оруулна гэж бүү болгоомжил
• Танй шийдэл үйл ажиллагааг үл зөвшөөрвөл өөр мэргэн арга ол.
• Таныг дэмжих, сэргээх өөр хамтрагчаа ол.
Ахиц дэвшилд хүрэхийн тулд нуугдмал чадварыг хөгжүүлэх
Хөгжүүлэх сорилт. Бүлэг буюу байгууллага өөрийн оршил тогтнолыг хадгалж, ахиц
дэвшилд хүрэхийг тулд ажил гүйцэтгэх ур чадвар, практик үйл ажиллагаа, үйл явцын
шинэ чадавхтай болохыг хэлнэ. Аливаа бүлэг хүмүүс өөрт байгаа нуугдмал авьяасаа
мэддэггүйгээс өөрийгөө хөгжүүлэхэд төдийлөн анхаардаггүй нь амьдралд олон
тохиолддог.
Хөгжүүлэх сорилын үед удирдан дагуулахад:
• Өөрийгөө хөгжүүлэх, эрүүл саруул уур амьсгал бүрдүүлэх
• Бодит байдалд юу чухал болохыг өөрт нь ойлгуулах
• Шинэ үнэт зүйлс, чадавхийг хөгжүүлэх оновчтой арга олох
• Хүмүүст эрэл хайгуул хийх, шинэ зүйлд тэмүүлэх боломжийг олгох
Үнэт зүйлсийн нэг системээс нөгөө системд шилжих
Шилжилтийн үеийн сорил. Хүмүүсийг идэвхжүүлэх, шинэ зорилго зорилтоо
ойлгуулах, хуучин сэтгэлгээ, дадал чадвараасаа ангижирж, шинэ үнэт зүйлсийг
хүлээн зөвшөөрч, түүнд дасан зохицох асуудал гарч ирдэг.
Шилжилийн сорилын үед удирдан дагуулахад:
• Зорилгыг тодорхойлох, чиглэл өгөх
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл
• Ямар үнэт зүйлсийг хадгалаж үлдэхийг тогтоох, өөрчлөлтөнд эргэлзэж байгаа
хүмүст туслах
• Нэгдмэл зорилго, нэг зорилготой байх
Өмнө нь хийгдэж байгаагүй зүйлийг хий
Бүтээлч сорил. Цөхрөлтгүй оролдлого, бүтээлч сэтгэлгээ, байнгын туршилтыг
шаардсан урам сэтгэмжийг зохион бүтээх ажил. Удирдагч хүн энэхүү бүтээлч
сорилтыг давахын тулд бүлгийг төсөөлөн бодох чадвартай , мэдлэгийн хүрээнээс
халин сэтгэж, үнэхээрийн гайхалтай шийдлийг олж чаддаг болгох үйл явцыг сэдэж
олох хэрэгтэй.
Бүтээлч сорилын үед удирдан дагуулахад:
• Шинэ санаа, шинэлэнг зүйлд анхаарлаа төлөвлөрүүлэх хэрэгтэй.
• Хмат олноо шинэ зүйлийг сэдэх бүтээлч ажилд чиглүүлэх
• Алсыг харсан , төсөөлөн болох чадвартай баг бүрдүүлэх
Бэрх хүнд үед чухал зүйлсийг хамгаалах
Тохинуулах сорилт. Байгууллагын аюулгүй байдалд ямар нэгэн брэхшээл, саад
учрах нөхцөл байдал нэгэнт мэдрэгдэж эхэлмэгц хамт олны сэтгэл санааг хэвийн
байлгах, эв нэгдлийн эрхэмлэж, үймээн самуун гарч хямралд хүргэхгүйн тулд
бололцоотой бүх талыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
Тохинуулах сорилын үед удирдан дагуулахад:
• Байгууллагадаа итгэх итгэлийг бий болгож, соёл үнэт зүйлсээ хамгаалахад
анхаарах.
• Болж буй үйл явдалд сэтгэлийн хөөрлөөр хандах, бусдын нөлөөнд орохгүй
байхыг ухуулан уриалах.
• Аливаа зүйлийг ач холбогдолгүй жижиг гэж ялгаж салгаж үзэлгүй цаг тухайд нь
шийдэлтэй хариу өгөх
Онц аюултай үед удирдан дагуулах
Хямралын сорилт. Энэ бол бүлэг буюу байгууллагад хуримтлагдсан үнэт зүйлс,
нөөц бололцоонд гэнэтийн урьчилсан , тооцоолоогүй үйл явдал аюул занал
учруулахыг хэлж байгаа юм.
Хямралын сорилын үед удирдан дагуулахад:
• Аливаа асуудалд хянуур, ул суурьтай хандах
• Гэнэтийн ямар нэгэн хямралд урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан байх
Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй
Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл

More Related Content

What's hot

гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтVirgo Muujig
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
Сургалтын технологи
Сургалтын технологиСургалтын технологи
Сургалтын технологиMuis-Orkhon
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргахPugoo Pugo
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГС.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГbatnasanb
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригEnkhtuya Batchuluun
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчимBayar Be
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадварEnkhtuya Batchuluun
 

What's hot (20)

гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлт
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
Сургалтын технологи
Сургалтын технологиСургалтын технологи
Сургалтын технологи
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргах
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГС.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
төлөвлөлт
төлөвлөлттөлөвлөлт
төлөвлөлт
 
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
зөвлөгөө  өгөх үндсэн зарчимзөвлөгөө  өгөх үндсэн зарчим
зөвлөгөө өгөх үндсэн зарчим
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 

Similar to Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй

Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалБагш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалСэтгэмж Цогцолбор Сургууль
 
Menejeriin Ur Chadvar
Menejeriin Ur ChadvarMenejeriin Ur Chadvar
Menejeriin Ur Chadvarolziibuyn
 
Menejeriin Ur Chadvar
Menejeriin Ur ChadvarMenejeriin Ur Chadvar
Menejeriin Ur Chadvarolziibuyn
 
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬОюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬbatnasanb
 
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах ньМанлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах ньNational University of Mongolia
 
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ batnasanb
 
эрх мэдэл ба нөлөөл
эрх мэдэл ба нөлөөлэрх мэдэл ба нөлөөл
эрх мэдэл ба нөлөөлModa Tanashili
 
Power point
Power pointPower point
Power pointbaterden
 
Udirdlagyn setgel zui lekts-2
Udirdlagyn setgel zui lekts-2Udirdlagyn setgel zui lekts-2
Udirdlagyn setgel zui lekts-2Eku Tsengenjav
 
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуянэрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуянolziibuyn
 

Similar to Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй (20)

Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалБагш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
 
Lecture №9
Lecture №9Lecture №9
Lecture №9
 
Handlaga hariltsaa
Handlaga hariltsaaHandlaga hariltsaa
Handlaga hariltsaa
 
Comunnication and motivation
Comunnication and motivationComunnication and motivation
Comunnication and motivation
 
EMON401-Хичээл-1
EMON401-Хичээл-1EMON401-Хичээл-1
EMON401-Хичээл-1
 
Menejeriin Ur Chadvar
Menejeriin Ur ChadvarMenejeriin Ur Chadvar
Menejeriin Ur Chadvar
 
Menejeriin Ur Chadvar
Menejeriin Ur ChadvarMenejeriin Ur Chadvar
Menejeriin Ur Chadvar
 
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬОюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
 
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах ньМанлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
 
Bagaar ajillah
Bagaar ajillahBagaar ajillah
Bagaar ajillah
 
Bagaar ajillah
Bagaar ajillahBagaar ajillah
Bagaar ajillah
 
Num
NumNum
Num
 
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
 
эрх мэдэл ба нөлөөл
эрх мэдэл ба нөлөөлэрх мэдэл ба нөлөөл
эрх мэдэл ба нөлөөл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Power point
Power pointPower point
Power point
 
Udirdlagyn setgel zui lekts-2
Udirdlagyn setgel zui lekts-2Udirdlagyn setgel zui lekts-2
Udirdlagyn setgel zui lekts-2
 
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуянэрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
 
Жим Коллинз: Сайнаас агууд
Жим Коллинз: Сайнаас агуудЖим Коллинз: Сайнаас агууд
Жим Коллинз: Сайнаас агууд
 
11 sur
11 sur11 sur
11 sur
 

Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй

  • 1. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл ИЛТГЭЛИЙН БҮТЭЦ Абстракт: Байгууллагын үйл ажиллагаа нь сайн менежмент, сайн удирдагчаас шууд хамаарна. Тийм ч учраас удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн нийгмийн шаардлага, бодит байдалд дүн шинжилгээ хийж, удирдахуйн ухааны арга ухаан, зарчим, мөрдөлгүүдийг цаашид хэвшүүлвэл байгууллага болон хамт ажиллагсдын хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлөх үндэс болох болов уу гэж бодож байна. Судалгааны хэсэг • Судалгааны зорилго • Судалгааны аргачлал • Судалгааны үр дүн • Шинэлэг санаа, үндсэн агуулгын санаанууд Түлхүүр үг: • Ёс зүй гэж юу вэ? • Удирдагч, манлайлагч гэж хэн бэ? • Удирдлагын үйл ажиллагаа байгууллага, хамт олны хөгжилд сөргөөр нөлөөх нь • Их эзэн Чингис хааны удирдахуйн ухаан • Өнөө цагийн удирдагчид тавигдах шаардлага • Удирдагч хүний гол шинжүүд • Жинхэнэ удирдагч гэж хэн бэ? • Жинхэнэ ёсоор удирдахад учрах 6 сорил • Удирдагч хүний баримтлах ёстой ёс зүйн зарчмууд • Удирдагч хүн өөртөө болон хамт ажиллагсдад үр ашигтай үйл ажиллагаа явуулах арга замууд Оршил хэсэг: • Өнөө цагийн тулгамдсан асуудал • Сэдэв сонгосны учир Үндсэн агуулга Дүгнэлт Ном зүй Хавсралт
  • 2. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл ОРШИЛ ХЭСЭГ “ Удирдахад ухаан Ажиллахад арга ” гэсэн мэргэн сайхан үг байдаг шүү дээ. Тиймдээ ч өнөө үеийн нийгмийн шаардлага нь “Тогтвортой менежмент, шинэлэг, бүтээлч сэтгэлгээтэй удирдагч нь байгууллагын хөгжил, дэвшилд амжилт авчрах эх үүсвэр нь болно ” гэсэн санааг дэвшүүлж, зорьж байгаа юм. Чадварлаг удирдлага, сайн менежменттэй байгууллага нь үйлчлүүлэгчийг соронзон мэт татаж, нийгэмд эзлэх байр суурь, хөгжилд дэвшилд шууд нөлөөлөх нь аргагүй. Удирдах ухаанд суралцаж, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн харилцаа, мөн чанар, онцлог, ёс зүйн зарчим, нийгмийн хэрэгцээ шаардлагыг танин мэдээгүй, судалгаа шинжилгээний ажил хийгээгүй , сурч боловсроогүй удирдах ажилтан өөрөө удирдах биш хамт ажиллагсдын боол нь болох биз ээ. Зарим хэсэг нь удирдах мэргэжлийн ёс зүйтэй, хамт олныг өндөр түвшинд удирдах чадвартай, өндөр сэтгэлгээтэй байхад сайн юмны хажууд саар зүйл буюу Муу удирдлага, муу удирдагч нар нийгэмд байсаар байна. Орчин үеийн хөгжлийн чиг хандлагаа дагаад улс орон хүртэл өөрчлөгдөн хөгжиж, дэвшиж байхад хүмүүс нийгмээ дагаад бас л өөрчлөгдөж, өөрсдийгөө байнга цэнэглэж, цэцэгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Мэргэжил, боловсрол, ёс зүйгээ дээшлүүлж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахгүй бол хоцрогдсон үеийнхээ жишгээр дарангуйлж, дээрэлхэх, дарамтлах хандлагтайгаар удирдвал, удирдагчийн үүргээс нь бүр мөсөн чөлөөлөх цаг ирээд байна. Их эзэн Чингис хааны үед нэг эзэн, нэг удирдагч, нэг санаа зорилгын доор нэг санаатай нэгдэж дэлхийн талыг эзэгнэж хойч үедээ үлдээсэн бол одоо үед дээд албан тушаалын хойноос дуртай нэг нь гүйж, олон даргатай, олон санаатай, олон үзэл бодолтой хүмүүс улс орон, албан байгууллагын амжилт , хөгжил дэвшлийг доош татсаар байна. Бид эрх мэдэл багатай учраас харсаар л өнгөрөөдөг. Бид тэвчээд, нүдээ аниад л өнгөрдөг. Хэн хэлж, хэн хийх ёстойгоо тэр бүр мэддэггүй. Шүүлт, шалгуур үзүүлэлтийг харах ухаангүй албан тушаалтнууд нэг нэгийгээ өөхшүүлсээр байна. Бид агуа их удирдагч Чингис хаанаасаа суралцаж, өвөг дээдсийнхээ ёс заншлыг хүндэтгэн дээдэлж, бахархан шүтэх ёстойгоо тэр бүр санаад байдаггүй. “Дээд нь хөлөө олохгүй бол Доод нь Гүйдлээ олохгүй” гэсэн үг байдаг. Бид “Сайн удирдагчтай байж, сайн багшийг төрүүлнэ. Сайн багштай байж, сайн сурагч төрүүлнэ” хэмээн бодож байна. Тийм ч учраас Удирдах ажилтан та дараах асуултанд хариулаад өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй. -Хамтран ажиллагсад бидний хоорондын харилцаа сайн байгаа юу? -Удирдагч миний ёс зүй, биеэ авч явах соёл сайн билүү? -Удирдагч, манлайлагч байхад бэлтгэгдсэн үү? -Миний мэргэжлийн мэдлэг, чадвар хүрэлцээтэй юу? -Удирдагч хүний гол шинжүүд байгаа юу? -Удирдагч хүний баримтлах зарчмуудыг мөрдлөг болгодог уу? -Хамтран ажиллагсдадаа дэмжлэг, туслалцаа үзүүлдэг үү?
  • 3. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл -Хамт ажиллагсдынхаа санаа бодлыг сонсож, хүндэлж чаддаг уу? -Хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чаддаг уу? -Би хүмүүсийг удирдахад өөртөө бүрэн дүүрэн 100 хувь итгэлтэй байж чаддаг уу?...гэх мэт маш олон асуултыг өөртөө тавьж болно. Энэ бүх шинж чанарын ихэнх нь байхгүй бол та мэргэжлийн ёс зүйгүй удирдагч, мэргэжлийн ёс зүйн алдаа өөрийн мэдэлгүй гаргадаг бөгөөд та энэхүү илтгэлийг итгэлтэйгээр уншиад өөрийгөө өөрчлөөд мэргэжлийн ёс зүй, удирдах чадвараа дээшлүүлэхэд тань туслана гэж итгэж байна. Би энэхүү илтгэлээ өөрийн сонссон, уншсан, тунгаасан, ажигласан, бодсон, ухаарсан туршлагынхаа талаар “ Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй “ сэдэвт илтгэлээ бичсэн юм. Удирдагч таны хөгжил, дэвшил, ажил ,албан тушаалд бага ч болов уу үр нөлөөгөө өгнө гэж итгэж байна. Та нэгийг тунгаах биз ээ. Дэвжин, дээшлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байх болтугай. СУДАЛГААНЫ ХЭСЭГ Судалгааны зорилго нь: Удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй , удирдах чадвар хамт олны уур амьсгал, харилцааны бодит байдлыг судалж , түүн дээр анализ, дүгнэлт хийж, цаашид асуудлыг хэрхэн, ямар замаар шийдвэрлэх, хэрхэн боловсруулах, сайжруулах зорилгоор судалгаан дээр суурилсан илтгэл бичлээ. Судалгааны аргачлал: • Асуулгын арга • Туршилт /Графикаар дүрслэв/ Судалгаанд ЕБС-ийн дунд ангийн 50 багш оролцлоо. Асуулт: Багш нараас авах судалга 1. Удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, харилцааны чадвар, удирдах чадвар ямар түвшинд байгаа вэ? Захирал Менежер Нийгмийн ажилтан Нярав Санхүүч Сайн/боломжийн/ 50% 22% 52% 42% 46% Дунд зэрэг /Сэтгэл ханамжтай биш/ 46% 30% 48% 58% 54% Муу /Сайжруулах хэрэгтэй/ 4% 46% Маш муу /Ойлголцдоггүй/ 2%
  • 4. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл 2.Хамт олны уур амьсгал, харилцааны чадварыг хэрхэн үнэлж байна вэА.Сайн боломжийн Б.дунд зэрэг В.Муу Г. Маш муу/Ойлголцдоггүй / 3.Удирдах ажилтны танд өгч буй шийтгэл А. А.Бие махбодийн (Түлхэх, алгадах, цохих, чимхэх, ажил хүчээр хийлгэх, хүнд юм барьж зогсоох) Б. Сэтгэл санааны шийтгэл( Хэл амаар доромжлох, Ялгаварлах, хорионд байлгах, хөөж гаргаж загнах ) В. Шийтгэл оногдуулдаггүй Г.Цалин хасах Д.Ажлаас гаргах 0% 10% 20% 30% 40% 50% 60% Сайн /боломжийн / Дунд зэрэг Муу / сайжруулах хэрэгтэй/ Маш муу/Ойлголц доггүй/ Захирал 50% 46% 4% Менежер 22% 30% 46% 2% Нийгмийн ажилтан 52% 48% Нярав 42% 58% Санхүүч 46% 54% 38% 52% 10% 0
  • 5. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл 4. Удирдах ажилтны сайн талыг нэрлэнэ үү? А. Итгэлцэл , ойлголцол Б.Харилцааны чадвар В.Биеэ авч явж буй соёл Г. Шудрага байдал Д. Энэрэнгүй сэтгэл Е.Дэмжлэг, туслалцаа Ё. Аль нь ч биш Судалгааны үр дүн: Дээрх судалгаанаас харахад 1-р асуултанд хамгийн их үнэлгээ авсан удирдах ажилтан харилцааны чадвар, мэргэжлийн ёс зүй талаасаа хамт олны дунд шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Миний энэхүү илтгэлийг уншиад удирдагч хүнд байгаа ёстой бүхий л зарчмуудыг бичсэн байгаа. Ажил хэрэг, албан тушаал, мэдлэг чадвараа дээшлүүлж, өөртөө маш том хөрөнгө оруулалт хийн эерэг сэтгэлгээтэй, бүтээлч, харилцааны өндөр соёлтой болоход чинь туслана гэж итгэж байна. 2-р асуултанд хамт олны хоорондын харилцаа, ёс зүй нь тийм ч бас сайнгүй харагдаж байгаа нь яаралтай сургуулийн удирдлага энэ цаг үеийг өөрчлөх цаг нь болжээ гэж хэлмээр байна. Хамт олныхоо уур амьсгалыг бүрдүүлэхэд удирдлага, удирдах ажилтны үүрэг зорилтууд, хандлагууд, арга замууд гэж бий. Та илтгэлээс ихийг ойлгож, ухаарч хэрэгжүүлэх байх гэж итгэж байна. 3-р асуултаас дүгнэхэд хамгийн ихэнх хувийг сэтгэл санааны буюу хэл амаар дорожлох шийтгэл нь албан харилцаа буй ажлын байранд байж болохгүй шийтгэл юм. Удирдах ажилтан хамт ажиллагсдадаа хэл амаар доромжилсон зохисгүй ёс зүйтэй байна гэдэг үнэхээр 0% 10% 20% 30% 40% 50% 60% 0% 5% 10% 15% 20% 25% 30% 35% 40% 45%
  • 6. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл харамсалтай. Удирдах ажилтан танд өгч буй дараах миний илтгэлийн агуулгууд танд өөр өнцөгөөс харах, боломж бололцоо , их мэдлэгийг өгнө гэдэгт итгэж байна. Та өөрчлөгдөөрэй. “Бурмаар тэтгэхээр Урмаар тэтгэ” , “Нэг үг амьдралыг өөрчлөх ид шидтэй” гэсэн ардын сайхан үг байдаг даа. 4-р асуултаас дүгнэхэд Удирдах ажилтан бүр өөрийн гэсэн сайн талтай байдаг. Удирдлагыг хувь хүнийх нь хувьд нарийн дүгнэхийг зорьсонгүй ээ. Ерөнхийд нь үнэлэхэд хамгийн их үнэлгээг аль нь ч биш гэсэн байна. Үнэхээр харамсалтай байна. Хамтран ажиллагсад тань байгууллагын удирдлагыг эерэг хандлагаар зөвшөөрч чадахгүй байна. ҮНДСЭН АГУУЛГА “Ухаантай хүн бол ухаантай хүнтэй ч тэнэг хүнтэй ч эв зүйгээ олно. Харин тэнэг хүн бол ухаантантай ч, тэнэгтэйгээ ч эв зүйгээ олдоггүй юм” гэжээ. Ёс зүй гэж юу вэ? XXI зуун буюу өнөөгийн нийгэмд ёс суртахуун, ёс зүйн тухай асуудал чухалд тавигдаж байна. Ёс зүй гэдэг бол хүнд юуг хийх ёстойг, юунаас татгалзах хэрэгтэйг сануулдаг шинжлэх ухаан юм. “Сайн юмыг хий, Саар зүйлийг орхи”, “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол “ онч мэргэн үгтэй агаар нэгэн адил юм. Шинэ мянганд хүн төрөлхтний ирээдүйд хөгжил дэвшилд оюун санаа ёс зүй хөгжилд тэргүүн зэрэгт тавигдаж байна. Өнөөгийн нийгэм дэх сэтгэл санааны хямрал, уур хилэн, уйтгар гуниг, хэнэггүй, хариуцлагагүй байдал, атаа жөтөө, өс хонзон, харгислал хүчирхийлэл ихсэж буй үед энэ бүх сөрөг үзэгдлийг багасгаж бууруулахад ёс зүйн мэдлэг боловсролын ач холбогдол асар их. Ёс зүй нь хүний сэтгэл оюун санааны эм бөгөөд хүний амьдрал үйл ажиллагааны зөв тэнцвэрт байдлыг бий болгож өгдөг. Мөн ёс зүй нь хүний энэрэнгүй үзэл, эв нэгдэл, хариуцлага хүлээх чадвар, бусадтай нэгдэх бусдыг зөв ойлгох, хайрлах, хүндлэх хүмүүнлэг зорилгод хөтлөн чиглүүлэгч байдаг. Зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв тэмүүлэл, зөв санах зэрэг нь ёс зүйн үндэс юм. Ер нь ёс зүйгүй хүний үг хэллэг нь бүдүүлэг, өнгө зүс нь барзгар, сэтгэл нь тогтворгүй, өөртөө итгэх итгэлгүй , нэг л ёозгүй байдаг, тэр чинээгээрээ бүтэл муутай байдаг. Ёс зүйтэй байхын чухал шинж нь зөв харицаа юм. “Инээж угтах, баярлуулж үдэх нь” зөв харилцааны философи байх учиртай. Хүнийг араатнаас ёс зүй л ялгадаг. Сэтгэлээс зүтгэл, зүтгэлээс бүтээл, бүтээлээс үр дүн, үр дүнгээс амьдралын үнэ цэнэ шууд хамаарна.Иймд аливаа зүйлд жорыг нь олж, донжийг нь тааруулж , дозыг нь тохируулбал ёс зүйтэй байж чадна. Ном зохиолд ёс зүйн дараах шаардлагуудыг даган мөрдөж сахин биелүүлэх ёстой гэж үзжээ. • Хүнлэг, энэрэнгүй чанар • Өөдрөг үзэл, өгөөмөр сэтгэл • Хамт олонч зан, нөхөрсөг, даруу төлөв зан, тусч • Зусар, бялдууч, долгинуур данг жигших • Хэрүүл маргаан үүсгэх, хов жив хөөцөлдөх, хулгай хийх
  • 7. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл • Албан тушаалаа ашиглан шан харамж авах, хүнд суртал гаргах • Ахмал өндөр настанд ээлтэй байх • Хүн төрөлхтний энх амгалан сайн сайханы төлөө тэмцэлд бие сэтгэлээ харамгүй зориулах эв эеийг хичээх хамтач үзэл нь ёс суртахууны нэн чухал зарчим юм. • Хувийн болон бусдын нэр төр, алдар хүндийг хайрлан хамгаалах. • Сурч боловсрох, аж төрөх ёсонд хичээнгүй, хөдөлмөрч хандах. УДИРДАГЧ МАНЛАЙЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ? Удирдагч гэдэг бол бусад хүмүүст үргэлж хэрэгтэй байдаг хүн Дэвжин, дээшилье гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх Итгэлцсэн цагт ойлголцохгүй зүйл гэж байхгүй Радикал шинэтгэл, тасралтгүй инноваци хийх Дадлага хий, ахин дахин хий эцсийн дүнд зовохгүй болно. Авьяасаа зөв хэрэглэсэн хамгийн бүтээлч урлагийг менежмент гэнэ Гүйцэтгэх ёстой ажил байвал даруу эхэл, чадахгүй бол бусдад шилжүүл Чин сэтгэлээсээ хэлсэн үг л хүнийг баярлуулна. Хүнээр ямар нэг ашигтай үйл бүтээлгэх үйл явцыг удирдлага буюу удирдагч гэдэг. Байгууллагын хамт олныг нэгтгэн, нэг зүгт чиглүүлэхэд удирдагч хүнээс ихээхэн мэдлэг чадвар, дадлага чадавхи шаардагддаг. Өөрийгөө хөгжүүлэхээс гадна удирдлага дорх хүмүүсээ таньж мэдэх хэрэгтэй. Хэн нь ямар зан ааштай, ямар сонирхолтой вэ, миний гаргасан шийдвэрийг яаж хүлээж авч, хэр биелүүлэх вэ гэдгийг нарийн мэддэг хүн жинхэнэ удирдагч менежер. Энэ болгоныг тооцоолж мэдэхгүйгээр хүмүүсийг үр дүнтэй ажиллуулж чадахгүй. Байгууллагын удирдлагын үйл ажиллагаа ажилтан шинээр элсүүлэхээс эхэлнэ. “Ажилтан хэрэгтэй байна” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар түгээж, хандсан хүмүүсээс судлаад хэнийг нь авахаа удирдлага шийддэг. Анкет бөглүүлэх, тестээр шалгалт авах, ярилцлагад оруулж танин мэдэх гээд янз бүрийн арга бий. Цаг хэмнэсэн нь анкетын арга. Гэхдээ энэ арга тухайн хүний мөн чанар, ур чадварыг тодорхой харуулж чаддаггүй. Зарим нарийн мэргэжлийн ажилд техник ажиллагааг биечлэн хийлгэж шалгах нь үр дүнтэй. Тухайлбал, компьютерийн багш авах гэж байгаа бол компьютер дээр ажиллуулаад үзчих л хэрэгтэй. Ур чадварыг нь богинохон хугацаанд мэдээд авна шүү дээ. Хамт олны дотор этгээд зан авиртай хүн ороод ирэхэд сөрөг нөлөө амархан тардаг, улмаар амжилтад муугаар нөлөөлдөг. Тиймээс ганцхан хүн орж ирэхэд л байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахаа больж эхэлдэг. Тийм учраас ажилд авахдаа сайн судлах хэрэгтэй. Ямар хамт олон бүрдүүлэх нь удирдагч хүнээс хамаардгийг эндээс харж болохоор байгаа биз. Менежер хүн өөрийгөө хөгжүүлэхэд асар их анхаарал тавихаас аргагүй. Үүний тулд ном их уншина. Дараа нь, ижил төстэй байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө
  • 8. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл судална гэсэн үг. Үүний зэрэгцээгээр олон нийтийн байгуулагуудын үйл ажиллагаанд оролцдог байх хэрэгтэй. Үйл ажиллагаагаа яаж явуулдаг, хүмүүсээ хэрхэн удирддаг, удирдах арга барилд ямар зарчим баримталдаг гэх мэт туршлага хэзээд илүүдэхгүй. Ер нь аливаа шийдвэр гаргахад гардаг том алдааны нэг бол асуудлаа сайн судлаагүйгээс үүсдэг эрсдэл байдаг юм шүү. Байгууллагаа амжилтад хүргэж, өөрийнхөө имижийг бүрдүүлж, ажилчиддаа улам үр бүтээмжтэй ажиллах боломж олгохын тулд менежер хүн өөрийн удирдлага дор байгаа ажилчдад маш их анхаарал тавих хэрэгтэй. Үүний тулд дараах хэдэн асуултын хариуг заавал мэддэг байх ёстой. 1. Ажилчин бүрээ юу хүсч явдгийг мэдэх. 2. Шийдвэр гаргахад ажилчдадаа аль болох өргөн оролцуулах. Тэднээс өөрийнхөө ч бодоогүй сайхан санаануудыг сонсоно гээч. Мөн ажилдаа тусгах боломжууд шүүрч авна. 3. Ажилчиддаа өндөр хариуцлага даалгаж байх. Хүн хариуцлага хүлээхийн хэрээр “би энэ байгууллагад хэрэгтэй хүн юм байна” гэж мэдэрдэг УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛНЫ ХӨГЖИЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ НЬ: Америкийн сэтгэл зүйч бусад хүмүүс танруу анхаарлаа хандуулдаггүй тийм нийгэмд амьдрахад чөтгөр хүртэл бодож чадахааргүй тийм аюултай байдалд орсны шинж. Өөрөөр хэлбэл хүмүүс таны асуултанд хариулахгүй анхаарахгүй байна гэсэн үг. Өглөө, өдөр гэх мэт бүхэл өдөржин бие биедээ чин сэтгэлээсээ ханддаг. Ингэснээрээ амьдралын хамгийн таатай нөхцөлд, сэтгэл зүйн талаас аюулгүй орчинд амьдарч байгаа юм. Бүлэг бүрдэх үедээ дээрээс тодорхойлсон зорилгийн дагуу бүрдэнэ. Жишээ нь: талхны цех байгуулахад нэгдүгээрт зөвхөн тоног төхөөрөмжинд анхаарлаа хандуулж хоёрдугаарт хүмүүст анхаарлаа хандуулдаг. Ингэвэл бүлэг бүрдэхгүй. Хүн бусдын анхаарлыг өөртөө татах тийм хэрэгцээгээр амьдарч, тэжээгдэж байдаг гэж сэтгэл зүйч Жеймс хэлсэн байдаг. Ийм байдлаар үүсэж байгаа үйл явцыг байгууллагын харилцаа гэнэ. Ямар ч байгууллагад байгууллагын гишүүд юуны өмнө харилцааны орчинд амьдардаг. Хүссэн ч хүсээгүй ч байгууллагын харилцаа хүмүүсийн эргэн тойронд байна. Хамгийн гол нь харилцааг зөв үнэлэх нь чухал байдаг. Энэ нь хүмүүс таныг байгууллага дотроо хэр хүртэж хүлээж авч байна гэдгээс шалтгаална. Хүмүүс бие биедээ өөрсдийн сэтгэл мэдрэмжээр хандаж байна уу үгүй юу гэдэг нь чухал. Энд албан ба албан бус бүлгүүд ялгаатай ханддаг. Албан бүлэг нь чин сэтгэлээсээ хандах бүх боломжийг хязгаарладаг, харин албан бус бүлэг нь энэ хязгаарыг багасгаж сонголт хийх боломж нээж өгдөг. Албан бус бүлэг нь байгууллага дотор ч байдаг. Боломж олдвол албан бус бүлгүүд бүрдэж сэтгэлийн таагүй байдлаа нөхнө. Энэ тохиолдолд байгууллагын дүрэм журам үйлчлэхгүй. Ялангуяа хүмүүсийн хэрэгцээ нь дээд зэргээр хаагдаж боогддог бол албан бус бүлгийн харилцаа нь албан бүлгийнхээс эсрэг шинжтэй болно. Орчин үеийн удирдлага
  • 9. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл байгууллагын харилцааг анхаарах болсон. Байгууллагын харилцаа 3 түвшинд байна. 1. Удирдлагын харилцааны түвшин. а. менежерийн харилцаа б. манлайллын харилцаа. Энэ харилцаа нь юуны өмнө удирдах хүмүүсийн удирдах ур чадвараар тодорхойлогдоно. Удирдах ур чадвар нь удирдагчид өөрийгөө нээж хөгжүүлэх шатнаас эхэлнэ. Удирдагч болохоос өмнө энэ үе шатыг туулсан байх ёстой. 2. Харилцааны ур чадвар. Энэ нь практик үйл ажиллагаатай холбоотой. Жишээ нь: ажилтануудтай ярилцах, мэдээлэл солилцох. Удирдагчийн харилцааны ур чадвар нь сонсох ур чадвар юм. Үүнийг дагаад унших, ярих, илтгэх , бичих чадваруудтай байх ёстой. Хүмүүс ямар нөхцөлд бие биенээ зөв үнэлэж, зөв хүртэж хүлээж авах вэ гэдгийн сэтгэл зүйн үндэс нь хувь хүний харилцааны туршлага маш их нөлөөлнө. Энэ харилцааны туршлагаас бусдыг хүртэн мэдэх тогтвортой хандлага бүтэц гарч ирнэ. Хүмүүс энэ туршлагадаа үндэслээд юуны өмнө бусдын гадаад дүр төрх буюу имиджийг хүртэж хүлээн авна. Хүн бүрийн хувьд энэ нь ялгаатай байдаг. Удирдагчийн хувьд энэ мэргэжлийн байх ёстой. Гадаад төрх байдалд нь тулгуурлаад бие хүний шинж онцлог, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлийн талаар урьдчилан таамаглах оролдлого хийдэг. Тэр хүнтэй хэрхэн ойлголцох яаж харилцах талаар дотроо бэлтгэнэ. Үүнийг судлаачид, хүмүүс энэ маягаар бусдын бие хүний онцлогыг оноож тодорхойлох тогтсон хандлагатай байдаг. Удирдахуйн ухааны мэргэжилтнүүд үүнийг тайлбарлахдаа хязгаарлагдмал мэдээллийг ашиглан бэлтгэл хангах, үйлдэл гүйцэтгэх боломж гэж үзэж байна. Хүн бүрийн хувьд энэ нь янз бүрийн онцлоготой байна. Жишээ нь: хэн нэгний зоригтой үйлдлийг хараад энэ хүн зоригтой хүн байна гэж найдаж нөхөрлөж болно гэсэн дүгнэлт гаргадаг. Гэтэл удирдагч хүн сэтгэлийн хөөрлөө анхны шинж тэмдгээр дүгнэлт гаргаж болохгүй. Энэ утгаараа удирдлагын харилцаа гэдэг нь юуны өмнө тасралтгүй үйл явц байдаг. Байгууллагын удирдлагын харилцааны түвшингээс байгууллага бүлгийн хөгжил шалтгаална. Ялангуяа хүмүүс үндсэн, амин чухал хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэх эсэх нь удирдлагын харилцааны түвшингээс хамаарна. 3. Бие хүн хоорондын харилцааны түвшин - харилцаагаа эхлүүлж чаддаг байх ёстой. - өөрийн мөн чанараар хандах ёстой. - Харилцааны орон зайн асуудал. - Харилцааны үндсэн хэсэг зэрэг нь харилцааны соёлтой хамаатай.
  • 10. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл - Харилцааны төгсгөл - Мөн хувцаслалтандаа анхаарах ёстой. Хүнийг танихгүйгээр шууд тодорхойлж болохгүй. Байгууллагын харилцаанд ажилтнуудын бие хүний харилцаа, удирдлагын харилцаа төлөвшсөн байх ёстой. Байгууллагын харилцаа нь 3 дэд бүтэцтэй. 1. Мэдээлэл солилцооны асуудал. Доороос дээш явагдвал байгууллагын харилцааг өөд нь татдаг. 2. Урамшуулал цалин хөлсний асуудал. - ямар хэмжээнд ажиллана тэр хэмжээгээр цалин авна. - Шинэ бүтээл гаргавал урамшуулал өгөх ёстой. - Цалинг дугтуйнд хийж өгөх ёстой. 3. Байгууллагын хөгжлийн хэтийн төлөв, өрсөлдөөнд ялах давуу байдал олж авах явдал чухал. Хөгжлийн ирээдүй нь таатай орчин, харилцаа зэргээс шалтгаална. Байгууллага бүлгийн үйл явцыг удирдах үйл явц 1. Ажилтнуудын хэрэгцээг хангах нөхцөл бүрдүүлэх 2. Хүн бүр өөрийн байгууллагын нийгмийн эрх ашгийг хооронд нь уялдуулах, зөв сонголт хийх боломж олгоно. 3. Хамтын үйлдлийн чиглэлийг тодорхойлох. 4. Хамтын үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх. 5. Хүн бүр урам зоригтой, чин зоригтой ажиллах шагнал урамшуулал 6. Хэрэгцээгээ хангах дараагийн шатанд шилжих. Бүлэг, байгууллагыг бүрдүүлнэ гэдэг нь хүмүүсийн хэрэгцээг хангах байдлаар явагдана. Зохион байгуулалтгүй бөөн хүний дунд байгаа сэтгэл зүйн байдал, оюуны чадавхи нь сул байдаг. Олон хүний дундах хүн итгэмтгий, харгис, тэвчээргүй байдал сөрөг талруугаа болж амьтантай төстэй болно. Орчин үеийн судлаачид бөөн хүний сөрөг нөлөөллийг хэтрүүлсэн гэж үздэг. 1960 онд АНУ-ын сэтгэл зүйч маш нэр хүндтэй хүн бүлгийн нөлөөнд шахагдан орсон хүн бүхнийг сохроор даган өөрөө эргэцүүлэн тунгааж бодохоо больдог. Бүлгийн зүгээс хувь хүнд нөлөөлөх хэд хэдэн зүйл байна.
  • 11. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл Бусдаасаа авъяас билэг, зан төрхөөрөө эрс ялгардаг хүмүүст сөрөг нөлөөлөл илүүтэй ирдэг. Бүлгээр ажиллаж байгаа үед дангаар ажиллаж байгаа хүмүүсээс бүтээмж дээгүүр байдаг. Гэхдээ энэ нь бүлэг дотор бүтээлч хүмүүс байгаа үгүйгээ хүмүүсийн дунд гаргахгүй байх, нуугдмал байдалтай байлгадаг. Бүлгийн зүгээс цаг үеэ олсон бүтээлч зүйлийг дэмжих нь ховор. Энэ нь сэтгэл зүйн хүчин зүйлүүдтэй холбоотой. Аялдан дагалдах бялдуучлах асуудал манай байгууллагуудад их байдаг. Энэ нь хувь хүний мөн чанар сэтгэл мэдрэмж дээрээ тулгуурлахгүй байгаатай холбоотой. Орчин үеийн байгууллага нь хүмүүсээ ийм зам руу оруулахгүй яаж зохион байгуулах вэ гэдгийг маш чухал анхаарах хэрэгтэй. ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ УДИРДАХУЙ УХААН Өвөг дээдсхийнхээ алтан сургааль Өмнөх үеийнхээ түүхэн сургамжийн Үнэ цэнэтэй бүхнээс суралцах нь Уламжлал шинэчлэлийг зөв хослуулж Ирээдүйн их үйлс бүтээх нэг алхам Цурам хийн унтах завгүй, цулбуур жолоогоо татах сэхээгүй, алд бие, амь насаа хайрлаагүй тэмцэж Их монгол улсыг байгуулж, дэлхий дахинаа мянганы хүнээр алдаршсан Их эзэн Чингис хааны удирдахуй ухаанаас суралцахад хэрэг болох болов уу гэсний үүднээс энэ алтан, түүхэн сургамжаас орууллаа.Америзийн судлаачид Чингис хааны мэргэн ухаан, удирдах ур чадварыг нь үнэлэн түүнийг гарамгай удирдагч дээд зэргийн менежер гэж нэрлэсэн байх юм. Иймд эзэн Чингис хааны удам угсаа, ураг төрөл, өвийг залгамжлагч болох хувьтай төрсөн Монголчууд бид түүний төрийн үзэл, суу билэг, сургааль номлол, удирдахуй ухааныг судалж, төгс суралцах нь Чингисийн Монголын нэр , хүч чадал гайхамшгийг дэлхий дахинаа бишрүүлэх боломж нээгдэх бусуу.Чингис хааны удирдахуй ухааныг судалсан хүн нэн ховор гэнэ. Харин доктор, профессор Х.Пүрэвдавга өөрийн бүтээлдээ Тэмүүжинд 18 нас хүртэл удирдагчийн дараах шинжүүд төлөвшжээ гэж тэмдэглэсэн байдаг. Үүнд: 1. Ирээдүйн их удирдагч болх сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. 2. Хүн зоны амар амгаланг зайлшгүй гэдгийн амьдралаараа мэдэрсэн 3. Амар амгаланг зөрчвөөс бултан зайлсхийх замаар тогтоох аргагүй гэдгийг яс махаараа мэдэрсэн. 4. Орчин нөхцлөө бодитой мэдрэх чадвар сууж эхэлсэн. 5. Зорилгодоо хүрэхийн тулд урьдын өшөө хорслоо дарж , дайсантайгаа ч атугай нөхөр мэт хамтран ажиллах арга ухаан сууж эхэлсэн. 6. Энэрэл журмаар иргэд олон түмний сэтгэлийг татах ур сууж эхэлсэн. 7. Бусдын алдаанаас суралцах чадвар сууж эхэлсэн. 8. Дайсны ч үгийг сонсож оюуны дүгнэлт хийдэг болсон. 9. Анд нөхдийн санал бодол өтгөсийн зөвөлгөөг авч өөрийн шйидвэр гаргах арга барил зэмшиж эхэлсэн.
  • 12. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл Эдгээр суурь шинж төлөвшиж түүнийг их удирдагч болох явцад улам батжиж ялалт мандлын уг сурвалж болсон бөгөөд энэ нь орчин үеийн сайн менежер хүнд байх ёстой: • Алсын хараа • Цаг үеийн мэдрэмж • Хүнлэг чанар • Шударга ёс • Манлайлал • Урамшуулал /Мотивац/ • Шийдвэр гаргах чадвар • Гүйцэтгэлийг хэрэгжүүлэх чадвар, ур ухаан гэх мэт гол шинжүүд түүнд агуулагдаж байсан гэж эрдэмтэд тогтоожээ. Их эзэн Чингисийн зан чанарт онцгой шингэсэн шинж бол: 1. Тэсвэр хатуужил, аливаа зүйлд хүлээцтэй хандах, цаг нь болоогүй байхад тэвчин өнгөрүүлэх, өмнө тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэх зэрэг чанарууд нь бүр залуу цагт нь шингэн төлөвшсөн гэж үздэг. 2. Эрх мэдлээ мэдрэх чанар. Тэмүүжин түрүүлж үл дугардаг ба ярихын өмнө заавал боддог нь түний төрөлхийн зан. 3. Атаантан дайсантайгаа цагийг харж нөхөрлөх, дайснаа тодорхой цаг доор хүчин тэвчих, найрсан харилцааны гэрээ байгуулах, хүчтэй дайснаас зайлсхийх, итгэл хүлээлгэх , эрх мэдэл олгох, шадар итгэлт хүмүүстэйгээ үргэлж зөвлөж, шийдвэр гаргах, цаг ямагт үнэлж урамшуулах, гэм хийсэн хэнийг болов уу шударга шийтгэх зэрэг олон арга ухааныг ашиглаж байжээ. Түүний удирдахуй ухаанд нэг анхаарч байх чухал зүйл бол “ Ирээдүйн их хэрэг, хожмын их үйлс, Их төрийн үйл” байсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд “Эв нэгдэл” –ийг туйлын ихээр чухалчилдаг байсан юм. Улс орныхоо, байгууллагынхаа, нэгж салбарынхаа сайн сайхныг мандан цэцэгжүүлэхэд Эвт шаазгай буга барина гэсэн зүйн цэцэн үгийн утга учрыг санаж ажиллах нь зүйтэй болов уу.Үүний тулд зохион байгуулатын нэгдлийг хангах, сэтгэл санааны нэгдмэл байдал бий болгох, гадаад орчныхоо нөлөөг эерэг тааламжтай болгох нь удирдлага хүмүүсийн эрхэмлэвэл зохих чухал зүйлүүдийн нэг болмой. Чингис хааны менежментийн онцлогт нэг захиргаадагч, нэг даргатай байна гэсэн санаа агуулагдаж байдаг. Өнөөдөр монгол улс олон даргатай болсон нь бодит үнэн бөгөөд дарга, даамлын төлөөх тэмцэл газар сайгүй өрнөж, “Би дарга, чи цэрэг , дарга ухаантай, чи тэнэг, Би бүхнийг чадна” гэсэн үзэл бодол давамгайлж байна. Бидний дунд хичнээн ухаантай, авьяастай, удирдагчаас илүү зохион байгуулах чадвартай хүн байгаа бол. Албан ажиллагсдадаа итгэл хүлээлгэж ажиллах хэрэгтэй. Ер нь хүнд итгэдэг, итгэдэггүй гэсэн хоёр төрлийн удирдагч байдаг. Хүнд итгэдэг дарга хүний сайн чанар, давуу талд тулгуурлаж, бие даалган урмыг нь сэргээж , сэтгэлийг нь хөгжөөж, зоригийг нь бадрааж ажиллах жишээтэй.
  • 13. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл Харин хүнд итгэдэггүй удирдагч гол төлөв хууль дүрэмд дулдуйдаж, хэт захиргаадаж, шахаж шаардах арга барилын чиг хандлагатай байдаг. Чингисийн удирдахуйн ухааны гол шинж нь: 1. Өөрийгөө бусдад үнэнчээр таниулах 2. Бэрхшээл бүхэнд сэтгэлийн хаттай байсан 3. Эр зориг, бүтээлч санаачлага, сэтгэлийн тэнхээтэй байх. 4. Бусдаас онцгой, бүхнээс гарамгай 5. Хүслээ хэр хэмжээнээс хэтрүүлж болохгүй 6. Шургуу зүтгэлээр зорилгодоо хүрэх 7. Хүмүүсийн санаа бодлыг сонсох, мэдрэмжээ ашиглах 8. Харамж, шан, хариу нэхэлгүй харамгүй сэтгэлээр тус хүргэ 9. Амжилтанд хүрэх төгс төгөлдөр тэмүүлэлтэй бай. 10.Үргэлж сурах, сонсох, мэдлэг ур чадвараа баяжуулахыг хичээх. 11.Ямагт өөрийнхөөрөө байх, хуурамч дүр эсгэж огт болохгүй. 12.Чадварлаг удирдагч болохын тулд өдөр бүр цуцашгүй ажиллах хэрэгтэй. Чингис хаан, өвөг дээдсээсээ суралцах арга ухаан хязгааргүй биз ээ. Хэсэгхэн удирдах ухаан, арга ухааныг орууллаа. Өнөө цагийн удирдагчид тавигдах шаардлага 1. Эрх мэдлээ бусдадаа алхам алхмаар шилжүүлж чаддаг байх. 2. Шударга байх. “Хүмүүст шударга бусаар ханддаг удирдагчид баригдчих вий гэхээс санаа зовж үргэлж эргэж харж байдаг. Энэ байдал нь тэднийг урагш тэмүүлж, ирээдүйгээ харж чадахгүй хүргэдэг” гэж “Мөр зэрэгцэх манлайлал” номондоо Денис Роминг бичсэн байдаг. 3. Хүмүүст үнэнч хандаж байх. Үнэнч шудрага зан бол хүчтэй лидер ба менежерүүдийн манлайллын хамгийн хүчтэй зэвсэг байдаг. Худал хуурмаг зантай, хуурч мэхлэх дуртай, итгэл даахгүй хүмүүсээс Бурхан хэзээ нэг цагт нүүрээ буруулдаг. 4. Ёс зүйтэй байх. 5. Өөрсдөө мэдлэг, ур чадвараараа манлайлах. Багийн нийтлэг зорилгод хүрэхэд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа бусадтайгаа хуваалцаж байх нь маш чухал. Тоталитари нийгмийн үеийн босоо тогтолцоот удирдлагын дарга нар мэдлэг, ур чадвар бол эрх мэдэл хэмээн итгэж мэдлэгийг хатуу хянаж байх, хав даран нуухыг эрмэлздэг бол багаар хамтран ажиллагчдыи хувьд мэдлэг, чадвар нь ажлаа улам сайн хийх, бүтээмж бий болгох сайн хэрэгсэл гэж үзэж бусадтай байнга хуваалцахыг хүсдэг. 6. Хамтран ажиллагсдадаа дарангуйлах, дарамтлах, загнаж захиргаадах арга барилын аливаа илрэл огтхон ч гаргахгүй байх. 7. Хамтран ажиллагсдадаа байнгын өсөлт хөгжлийг ханга. Багийн гишүүдтэйгээ биечлэн ярилцаж, тэдний үнэт зүйлс, сонирхол хэрэгцээг мэдэж илүү бүтээлчээр ажиллуулах боломжийг бий болгодог байх нь сайн манлайлагчийн шинж мөн.
  • 14. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл 8. Ажлаа мэддэг, ажлаа бас хийж чаддаг байх. 9. Доод тушаалын хүмүүст ажлаа эрх мэдэлтэй чөлөөтэй, тайван хийж амжилт гаргах нөхцөл, боломжийг нь олгох. Өөрөөр хэлбэл өөрөө хүмүүсийн бүх ажил, юм юманд нь хутгалдан орж, бүхнийг мэдэгчийн байр суурь бүү эзэл гэсэн үг. Хүмүүсийн өдөр тутмын ажлыг зааж зааварла гэсэн үг биш. 10.Бусдыг сонсож чаддаг байх. Бусдад хүндэтгэлтэй хандах гэдэг нь нөгөө хүнийхээ хэлэх үгийг үнэн сэтгэлээсээ сонирхон сонсоно гэсэн үг. Сонсох чадвар хүний харилцаанд маш чухал үүрэгтэй. Америкийн төрийн байгууллагын удирдлагаар ажилладаг мэргэжилтнүүдийн дунд 2005 онд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд тэдэнд шаардагдаж байгаа хувийн чанаруудаас багаар ажиллах чадвар (89%), бусдаас хурдан суралцах чадвар (84%), манлайлах чадавхи (69%), ажил хэрэгчээр харилцах чадвар (76%), цагаа үр ашигтай ашиглах чадвар (69%) гэсэн дүн гарсан байдаг. Үүнээс үзэхэд баг болж ажиллаж чаддаг байх нь хамгийн чухал гэдэг нь харагдаж байна. УДИРДАГЧ ХҮНИЙ ГОЛ ШИНЖҮҮД 1. Эвийг эрхэмлэх. Эв нэгдлийн үзэл санаа бол удирдагч бүрийн ажил үйлс, чиг хандлагын үндсэн зарчим байх ёстой. Байгууллагынхаа эрхэм эрх ашгийн төлөө санал зөрж байгаа хэн ч бусдыгаа сонсох ёстой. Санал зөрнө гэдэг бол эв эвдэрнэ гэсэн үг биш. Байгууллагынхаа эвийг эвдэж байгаа дарга, цэрэг байсан ч хурдан явуулах хэрэгтэй. Эв эвдсэн үйлдлийг хатуу таслах хэрэгтэй. 2. Эр зориг. Амьдралд элдэв бэрхшээл саад, бүтэлгүй явдал, ялагдаг байх бөгөөд энэ бүхнийг эр зоригтой, цуцалтгүй тэмцсээр давах ёстой.Удирдагч өөрт нь даалгасан үүрэг хариуцлага биелүүлэхдээ айхыг үл мэдэх хэргэтэй. Бэрхшээл тулгарахдаа шантардаггүй, сонголт хийж, шийдвэр гаргахдаа эргэлздэггүй байх хэрэгтэй. Удирдагч хүн үүргээ биелүүлэхийн тулд өөрөө хохирохоос айдаггүй, ямагт өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. 3. Чин хүсэл. Чин хүсэл тэмүүллээр оргилуун байх нь илүү их сэтгэлийн тэнхээ, эрч хүч өгдөг. Чин хүсэл тэмүүлэлгүй, сул дорой удирдагч байж болохгүй.Авьяас чадалтай хэрнээ чин хүсэлгүй хүнийг удирдагч болохоос сэргийлэх хэрэгтэй. 4. Сэтгэлийн хат. Удирдагч хүн сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Үүргээ саруул ухаанаар биелүүлдэг байхын зэрэгцээ онцгой хүнд нөхцөл тулгарвал сэтгэл хөдлөлийн хүчээр даван гарах чадвартай байх хэрэгтэй. Сайн явахдаа атаархлыг бүү тоо, Саар явахдаа дорожлолыг тэвч. 5. Биеийн хат. Удирдагч хүн бие бялдараа чийрэгжүүлсэн байх хэрэгтэй. Хэтэрхий их идэж уун эрч хүчээ алдаж болохгүй.Эрүүл бие, саруул ухааныг тэтгэнэ. Эрүүл чийрэг биед эрч хүч оргилж , цог жавхаа бадарч байг.
  • 15. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл 6. Өрөвч сэтгэл. Удирдагч хүн захиргаандаа байгаа хүмүүсдээ өрөвч сэтгэлээр хандах, анхаарал тавих мэргэн ухаантай байх хэрэгтэй. Удирдагч хүн өрөвч зөөлөн сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол бусдыг энэрч, бусдын үнэт зүйлсийг ойлгож, хүндэтгэдэг тэдний итгэл үнэмшил, уламжлалд мэдрэмтгий байх хэрэгтэй. 7. Эрс шийдэмгий байх. Удирдагчид шийдвэр төгс байж сурах, хэзээ хөдлөх вэ? Хэзээ хөдөлж болохгүй вэ? Хөдлөх вэ? гэдгийг тухайн нөхцөлд бүх зүйлийг нягт нарийн тооцоолоод дараа нь шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй. Шийдэмгий байдал нь амжилтын нэг үндэс. 8. Урьдчилан харах. Хүн бол алсын харааг харж сурах хэрэгтэй. 9. Цаг хугацааг зөв тооцоолох. Хэзээ хэдийд гэдгийг нарийн тооцоолох, цаг болоогүй байхад яарахгүй байх. 10.Өрсөлдөх чадвар. Удирдагчид захиргаандаа байгаа хүмүүсийн дунд эрүүл өрсөлдөөнийг урамшуулан дэмжих хэрэгтэй. 11.Өөртөө итгэх. Цаг үргэлж өөртөө итгэлтэй, өөртө найддаг байх хэрэгтэй. 12.Тооцоолох чадвар. Асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхдаа наоийн ажиглалт судалгаа хийж үндэслэлтэй тооцоолох хэрэгтэй. 13.Хариуцлага. Удирдлагын хариуцлагын цаад утга агуулгыг сайн мэддэг байх хэрэгтэй. 14.Итгэл даах. Итгэл даахгүй бол хүмүүст муугаар нөлөөлнө. Хийсэн үйл нь итгэл түрүүлж байх хэрэгтэй. 15.Бусдаас хамааралгүй байх. Хүн өөрөө өөртөө л эзэн. Өөрийн чинь өмнөөс хэн ч хийх ажлыг чинь хариуцахгүй. ЖИНХЭНЭ УДИРДАГЧ ГЭЖ ХЭН БЭ? Жинхэнэ удирдагч Хуурамч удирдагч Хүмүүст бодит байдлыг мэдрүүлэх, ойлгуулах Хүмүүсийг удирдан дагуулах гэж хэт их хичээнэ Учирсан бэрхшээл, аюул занал боломжид анхаарлаа төвлөрүүлдэг Давамгайллыг хяналтын механизм болгох Учирсан бэрхшээлээс гарахад бүх боломжоо бүрэн дайчилдаг Бүлэг болон хамтарч ажиллаж байгаа хүнээ бүрэн оролцуулж чадахгүй Бүх талаар тусалдаг Өөрийн хүрээнээс халих, шийдвэр гаргахыг хүсэхгүй байх Асуудлыг нарийн судалж, зөв шийдэлд хүрэхэд мэргэн ухаан гаргадаг. Үнэнийг зөвхөн удирдагч л мэдэж, урагшлах замыг заана гэж итгэдэг.
  • 16. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл Жинхэнэ ёсоор удирдахад учрах 6 сорил Удирдан дагуулах гэдэг нь олны өмнө нээлттэй байж, аливаа шийдвэр гаргахдаа тэдний шинэ санаа, шинэлэг мэдээг үндэслэх явдал юм. Идэвхжүүлэх Хөгжүүлэх Шилжилтийн Бүтээлч Тохинуулах Хямралын / Хавсралт № Удирдан дагуулах сорилыг уншиж , албан тушаал , ажилдаа хэрэглээрэй. / Удирдагч хүний баримтлах ёстой ёс зүйн зарчмууд Удирдагч өөрийн байгууллагыг харилцааны өндөр ёс суртахуунтай нэгдмэл хамт олон болгон хувиргахыг эрмэлз. Байгууллагын бүхийл үйл ажиллагаанд гишүүдийг оролцуул. Хүн зөвхөн өөрийгөө хамт олонтойгоо ижилсүүлснээс ёс суртахуун, сэтгэл зүйн хувьд ая тааламжтай байгаагаа мэдэрдэг. Удирдагч менежер хүн ажилтныхаа хувийн онцлогийг хүндэтгэн үзэж, түүнийг байгаагаар нь л хүлээж ав. Хэзээ ч хувийн онцлогийнх нь хувьд өөрчлөх, эсвэл засахыг бүү эрмэлз. Шударга бус байдалтай холбоотой ямар нэгэн бэрхшээл үүсэхэд удирдагч түүний шалтгааныг заавал ол. Хэрэв ямар нэгэн бүдүүлэг байдал үүсвэл түүнийг ажилтангуудынхаа үлбэгэр сул, дутагдалтай байдалтай холбон ойлгож болохгүй. Харин ажилтангуудынхаа эерэг сайн тал дээр түшиглэхийг эрмэлз. Хэрэв удирдагчийнхаа үүрэг даалгаврыг ажилтан нь биелүүлээгүй байх юм бол түүнд энэ тухай мэдсэнээ илэрхийлж, тухайн үүрэг даалгавар зайлшгүй чухал байсныг ойлгуул. Хэрэв ингэхгүй бол үүргээ биелүүлэхгүйгээс гадна ёс зүйгүй байдал улам даамжирч, удирдагчийн нэр хүнд тодорхой хэмжээгээр унана. Ажилтангууддаа ёс зүйн хэм хэмжээг сахих ёстой гэдгийг сануулах хэрэгтэй. Харилцааны зөв хэв маягийг өөртөө төлөвшүүлэх нь чухал. Эхлээд ажилтангаасаа өөрийнх нь үүрэг даалгаврыг яагаад биелүүлээгүй тухай асуу. Түүнд тодорхой шалтгаан байхгүй байж болно. Удирдагч товч тодорхой сануулга өгөх хэрэгтэй. Гэхдээ хүний нэр төр, мэдрэмжийг хүндэтгэх хэрэгтэй. Хүний ажил хэргийг нь л шүүмжил, харин хэзээ ч хувийн онцлогийг нь бүү шүүмжил.
  • 17. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл Удирдагч хүн өөртөө болон хамт ажиллагсдад үр ашигтай үйл ажиллагаа явуулах арга замууд Удирдах ажилтан нь: - Сайхан сэтгэлтэй, хүний зовлон ойлгодог байх - Хатуу чанга, хүмүүсийг сайн шахдаг байх - Нөхөрсөг байх, хүнийг ялгаж харьцдаггүй байх - Зохион байгуулах чадвартай байх - Өөр? Таны саналыг хүлээж байна. Үр бүтээлтэй ажиллах нууц нь доорх 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм. 1. Тэд “Юуг хийх хэргтэй вэ?” гэж асуусан. 2. Тэд “Байгууллагын хувьд юу зөв бэ?” гэж асуусан. 3. Тэд ажлын төлөвлөгөөг хөгжүүлсэн. 4. Шийдвэр гаргах хариуцлагаа тэд хүлээсэн. 5.Харилцааны хариуцлагаа хүлээсэн 6. Бэрхшээлээс илүүтэйгээр боломж дээр төвлөрсөн. 7. Үр бүтээлтэй уулзалт, хурал удирдан явуулсан. 8. “Би” гэхээс илүүтэйгээр “Бид” гэж ярьж, бодсон. Тэдэнд шаардлагатай мэдлэгийг эхний хоёр зуршил өгсөн байдаг. Энэхүү мэдлэгийг үр бүтээлтэй ажил болгон хөрвүүлэхэд дараачийн 4 зуршил тусалсан. Сүүлчийн 2 нь нийт байгууллагын ухамсартай, хариуцлагатай байдлыг хангасан байдаг. Шаардлагатай мэдлэгийг олж эзэмш. “Юуг хийх хэрэгтэйг” өөрөөсөө асуух нь өөрт хэвшүүлбэл зохих эхний дадал. Асуулт “Би юу хийхийг хүсэж байн вэ?” биш “Юу хийх шаардлагтай вэ?” гэдгийг сайн анхаараарай. Үр бүтээлтэй удирдах ажилчид /цаашид ҮБУА гэх/ өөрсдийнхөө хүчийг тарамддаггүй. /2 туулай хөөсөн хүн хоосон/ Хэрэв бүх нөхцөл байдал боломжтой бол тэд ганц хүч сорьсон, хүнд даалгавар дээр төвлөрдөг. Юу хийх хэрэгтэйг асуусны дараа ҮБУА нь тэргүүлэх зорилтуудаа эрэмблээд түүнийхээ араас явдаг. “Одоо юу хийх хэрэгтэй вэ?” Энэ нь ихэнхдээ шинэ, өөр тэргүүлэх ажлыг бий болгодог. Байгууллагын хувьд юу нь зөв болохыг шийд. Эхнийх шиг өөртөө асуулт тавих нь энэ хэсэгт ч маш чухал. Хэрэв тухайн зүйл хувьцаа эзэмшигч эсвэл ажилтан эсвэл хэрэглэгчийн аль нэгний хувьд зөв байвал асуулт тавихаа тэд мартдаг. Бүх оролцогчид /stakeholders: хувь эзэмшигч, ажилтан, хэрэглэгч бүгдийг багтаасан ойлголт/-ын хувьд зөв байх тэр л шийдвэр байгууллагын туйлын зөв шийдвэр байдаг. Ажлын төлөвлөгөө боловсруул. Хүсэж буй үр дүнг тодорхойлох төлөвлөгөөг боловсруулж, цаасан дээр буулга. Ажилд тулгарч болох хязгааруудыг авч хэлэлц. Энэ нь хуулийн дагуу юу? Энэ нь манай байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, бодлоготой нийцэж байгаа юу? Ажлын төлөвлөгөө нь үүрэг, амлалтаас илүү таны зорилтыг тодорхойлсон баримт бичиг. Амжилт бүр нь шинэ боломжийг дагуулж байдаг учир ажлын төлөвлөгөөг
  • 18. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл тогтмол шинэчлэн сайжруулах хэрэгтэй. Бүтэлгүйтэл бүрд ч мөн адил. Таны хүлээлт түүнийг сөргүүлэн үр дүнг шалгах системийг ажлын төлөвлөгөө агуулсан байх хэрэгтэй. Удирдагын багын хувьд цагын менежментийн суурь нь ажлын төлөвлөгөө байдаг. Шийдвэр гаргах хариуцлагаа хүлээ. Шийдвэр бүрт гүйцэтгэлийг хэн хариуцах, хэнд хэзээ тухайн шийдвэр нь нөлөөлөх, хэн мэдээлэл авах ёстойг тодорхой заасан эсэхийг баталгаажуул. Өөрийн хүлээлтийн эсрэг шийдвэрүүдээ байнга эргэж хар. Тав. Харилцааны хариуцлагаа хүлээ. Таны ажлын төлөвлөгөө ба мэдээллийн хэрэгцээ ойлгомжтой байгаа эсэхийг шалга. Дээд түвшний удирдлага, ижил түвшний хамтрагч, өөрийн удирдлага дахь ажилчдаас шаардлагатай орцыг ав. Дээд удирдага болон ижил түвшний ажилчдын мэдээллийн хэрэгцээнд адил анхаарал хандуулах ёстой. Бэрхшээл биш боломж дээр төвлөр. Мэдээж бэрхшээл буух хаяг буцах эзэнтэй байх ёстой. Гэхдээ бэрхшээлээс илүүтэйгээр боломж дээр сайн удирдагчид илүү төвлөрч ажилладаг. Бэрхшээлийг шийдэх нь үр дүн үзүүлдэггүй зөвхөн хохирлоос сэргийлдэг. Боломжийг сайтар ашигласанаар та илүү үр дүнд хүрнэ. ҮБУА-чид нь өөрчлөлтийг аюул гэхээс илүүтэйгээр боломж гэж хүлээж авдаг. Тэд байгууллагын гадаад болон дотоод орчин дахь өөрчлөлт /шинэ технологи, бүтээгдэхүүний шинэчлэлт, шинэ зах зээлийн бүтэц/-ийг системтэйгээр сайтар судлаж үзээд “Бид өрчлөлтийг боломж болгон хэрхэн байгууллагтаа эерэгээр ашиглаж чадах вэ?” гэж асуудаг. Боломжоос давсан бэрхшээл гэж байдаггүй. Гэвч удирдлагын хурал дээр боломжуудыг авч хэлэлцэж, дүн шинжилгээ хийх хүртэл бэрхшээлийн талаар авч хэлэлцдэггүй нь их хор уршигтай зүйл. Үр бүтээлтэй уулзалт, хурал удирдан явуул. Уулзалт бүрийн зорилгыг товч, тодорхой хэл. /зарлал хүргэх, тайлан хэлэлцэж, хянах гэх мэт/ Зорилгоо биелүүлмэгц уулзалтаа дуусга. Төгсгөлд нь уулзалт, хурлын товч дүгнэлт, болон шинэ үүрэг, даалгавар түүнийг гүйцэтгэх ажилтан, хийж дуусгах хугацаа ойлгомжтой тайлбарлаж хэвш. “Би” биш “Бид” гэж ярьж бод. Албан тушаал, эрх мэдэл нь тэднийг агуулж буй байгууллага, хамт олноос нь өгсөн итгэлээс урган бий болдог гэдгийг ҮБУА ухаарч ойлгосон байдаг. Тэд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд байгууллагын боломж, хэрэгцээг үргэлж өөрсдийнхөөсөө өмнө тавьдаг.
  • 19. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл ДҮГНЭЛТ “ Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй” гэсэн сэдвийн дор маш том агуулга бий. Хэсэгхэн удирдах ухаан, онол арга зүй, мэргэжлийн ёс зүй зарим зарчмуудыг дурьдлаа. Удирдагч хүн удирдах арга барилаа байнга өөрчлөн сайжруулж, урагшаа харж явах ёстой. Миний удирдлагын арга барилд ямар алдаа байгаа, үүнийг засахын тулд юуг анхаарч явах, би ямар болох билээ, яаж түүнд хүрэх билээ? Энэ бол урагшаа харахад туслах үндсэн асуулт. Урагшаа харж ажиллахын хэрээр шинийг богино хугацаанд эзэмшдэг болно. Гэхдээ бүхнийг зөвхөн удирдах арга барил, сэтгэл зүйгээр шийдэж болно гэж асуудалд хэт нэг талыг барьж өрөөсгөл хандаж болохгүй. Өөрийн удирдлагын дор байгаа хамт олныг бүтээмж өндөртэй, илүү санаачлагатай ажиллуулахын тулд тэдэнд эдийн засгийн урамшуулал зайлшгүй хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа өдөр тутмын хоол унд, өмсөх хувцас, орон байрны хэрэгцээ бол хэн хүний анхдагч хэрэгцээ. Энэ хэрэгцээгээ яаж хангах нь тэдний хийж бүтээснийхээ төлөө авч байгаа цалингаас асар ихээр хамаардаг. Тиймээс ажлын бүтээмж хэр өндөртэй байгаад нь цалин урамшуулал сайн өгөх, бүтээмж доогуур байгааг нь та шууд л алдаа зөрчил гаргасан, хариуцлагагүй байсан гэж баримттай зүйл хэлээд л хасах хэрэгтэй. Тэд дараа нь дахиж хариуцлага алдахаа болино шүү дээ. Та үргэлж удирдлагын доор ажиллаж байгаа хүмүүсийнхээ хийж, санаачилж байгаа ажлыг байнга мэддэг , урамшуулдаг, дэмждэг байх хэрэгтэй. Дарангуйлал , эрх ямбатай удирдагчид хийж буй зүйлдээ хэзээ ч амжилт олдоггүй. Илтгэлийн гол санаа нь удирдах чадвараа байнга дээшлүүлж, хамтран ажиллагсадтайгаа эв зүйтэй харилцах юм. Хамт олны харилцаа, удирдлагуудын мэргэжлийн ёс зүй болон таагүй уур амьсгал юунаас шалтгаалаад үүсэн бий болоод байгааг удирдлагууд минь яаралтай судлан шинжилж, түүн дээрээ анализ хийх хэрэгтэй. Хамтарч ажиллах, нэг санаа зорилготой байх нь чухал шүү. Байгууллагын удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, харилцаанд өөрчлөлт оруулах цаг болжээ. “ Эвт шаазгай буга барина, Эвтэй бол хүчтэй, олны хүч оломгүй далай “ гэдэг шүү дээ. Санаа зөв бол заяа зөв Амжилт хүсье.
  • 20. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл НОМ ЗҮЙ 1. Төрийн захиргааны менежментийн доктор Ц.Цэрэндорж, Удирдахуйн ухааны магистер С.Цэрэндамба “ Бидний менежмент” 2010 он 3. Цолмон Ц., “Удирдахуйн үндэс”, Улаанбаатар, 2010. Ашигласан сайт 1.WWW.ZALUU.COM 2.WWW.BANJIG.NET 3.WWW. MEDLEG_AMJILT.MN 4.WWW.OLLOO.MN 5.WWW.GOGO.MN
  • 21. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл Хавсралт Жинхэнэ ёсоор удирдахад учрах 6 сорил Үнэт зүйлсийн зөрчигдөхөд анхаарлаа хандуулах Идэвхжүлэх сорил. Хүмүүсийг сэрээж гол асуудлыг шийдүүлэх нь идэвхжүүлэх сорил юм. Манай байгууллагын ажил болж байна гэж ихэнх удирдагчид итгэж явдагаас хүмүүсийн чухам юу хүсч хүлээгээд байгаа, бидний үйл ажиллагааны юу нь таалагдахгүй байгаа , юуг нь эсэргүйцээд байгааг анзаардаггүйгээс , ямар бэрхшээл сорилттой учирхаа мэдэрдэггүй. Ийимд хамт олныхоо гүнд ажиллаж санаа сэтгэлийг өөр шиг нь мэдэрч , гэгээлэг сэтгэлгээ, өөдрөг үзэлд өдөөсөн ямар ажлыг хэдийд зохиохоо байнга төсөөлж бодож явах хэрэгтэй. Идэвхжүүлэх сорилын үед удирдан дагуулахад: • Та хүмүүст ямар бэрхшээл учирч байгааг мэд. • Хэзээ, хэнд яаж нөлөөлөхөө сайтар тооцоол. • Өөрийгөө эрсэлд оруулна гэж бүү болгоомжил • Танй шийдэл үйл ажиллагааг үл зөвшөөрвөл өөр мэргэн арга ол. • Таныг дэмжих, сэргээх өөр хамтрагчаа ол. Ахиц дэвшилд хүрэхийн тулд нуугдмал чадварыг хөгжүүлэх Хөгжүүлэх сорилт. Бүлэг буюу байгууллага өөрийн оршил тогтнолыг хадгалж, ахиц дэвшилд хүрэхийг тулд ажил гүйцэтгэх ур чадвар, практик үйл ажиллагаа, үйл явцын шинэ чадавхтай болохыг хэлнэ. Аливаа бүлэг хүмүүс өөрт байгаа нуугдмал авьяасаа мэддэггүйгээс өөрийгөө хөгжүүлэхэд төдийлөн анхаардаггүй нь амьдралд олон тохиолддог. Хөгжүүлэх сорилын үед удирдан дагуулахад: • Өөрийгөө хөгжүүлэх, эрүүл саруул уур амьсгал бүрдүүлэх • Бодит байдалд юу чухал болохыг өөрт нь ойлгуулах • Шинэ үнэт зүйлс, чадавхийг хөгжүүлэх оновчтой арга олох • Хүмүүст эрэл хайгуул хийх, шинэ зүйлд тэмүүлэх боломжийг олгох Үнэт зүйлсийн нэг системээс нөгөө системд шилжих Шилжилтийн үеийн сорил. Хүмүүсийг идэвхжүүлэх, шинэ зорилго зорилтоо ойлгуулах, хуучин сэтгэлгээ, дадал чадвараасаа ангижирж, шинэ үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, түүнд дасан зохицох асуудал гарч ирдэг. Шилжилийн сорилын үед удирдан дагуулахад: • Зорилгыг тодорхойлох, чиглэл өгөх
  • 22. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл • Ямар үнэт зүйлсийг хадгалаж үлдэхийг тогтоох, өөрчлөлтөнд эргэлзэж байгаа хүмүст туслах • Нэгдмэл зорилго, нэг зорилготой байх Өмнө нь хийгдэж байгаагүй зүйлийг хий Бүтээлч сорил. Цөхрөлтгүй оролдлого, бүтээлч сэтгэлгээ, байнгын туршилтыг шаардсан урам сэтгэмжийг зохион бүтээх ажил. Удирдагч хүн энэхүү бүтээлч сорилтыг давахын тулд бүлгийг төсөөлөн бодох чадвартай , мэдлэгийн хүрээнээс халин сэтгэж, үнэхээрийн гайхалтай шийдлийг олж чаддаг болгох үйл явцыг сэдэж олох хэрэгтэй. Бүтээлч сорилын үед удирдан дагуулахад: • Шинэ санаа, шинэлэнг зүйлд анхаарлаа төлөвлөрүүлэх хэрэгтэй. • Хмат олноо шинэ зүйлийг сэдэх бүтээлч ажилд чиглүүлэх • Алсыг харсан , төсөөлөн болох чадвартай баг бүрдүүлэх Бэрх хүнд үед чухал зүйлсийг хамгаалах Тохинуулах сорилт. Байгууллагын аюулгүй байдалд ямар нэгэн брэхшээл, саад учрах нөхцөл байдал нэгэнт мэдрэгдэж эхэлмэгц хамт олны сэтгэл санааг хэвийн байлгах, эв нэгдлийн эрхэмлэж, үймээн самуун гарч хямралд хүргэхгүйн тулд бололцоотой бүх талыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Тохинуулах сорилын үед удирдан дагуулахад: • Байгууллагадаа итгэх итгэлийг бий болгож, соёл үнэт зүйлсээ хамгаалахад анхаарах. • Болж буй үйл явдалд сэтгэлийн хөөрлөөр хандах, бусдын нөлөөнд орохгүй байхыг ухуулан уриалах. • Аливаа зүйлийг ач холбогдолгүй жижиг гэж ялгаж салгаж үзэлгүй цаг тухайд нь шийдэлтэй хариу өгөх Онц аюултай үед удирдан дагуулах Хямралын сорилт. Энэ бол бүлэг буюу байгууллагад хуримтлагдсан үнэт зүйлс, нөөц бололцоонд гэнэтийн урьчилсан , тооцоолоогүй үйл явдал аюул занал учруулахыг хэлж байгаа юм. Хямралын сорилын үед удирдан дагуулахад: • Аливаа асуудалд хянуур, ул суурьтай хандах • Гэнэтийн ямар нэгэн хямралд урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан байх
  • 23. Удирдахуй ухаан ба мэргэжлийн ёс зүй Илтгэл бичсэн : Сэтгэмж Цогцолбор сургуулийн багш Б.Оюунгэрэл