Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
НИЙГМИЙН
АЖЛЫН
СУДАЛГААНЫ
АРГУУД
ЛЕКЦ №5
ТҮҮВЭР СУДАЛГАА ХИЙХ АРГЫН
ҮНДЭСЛЭЛ
• СУДЛААЧ СЭДЭВ, асуудал, асуултаа тодруулсны дараа судалгааны
судлагдахуунаа сонгон а...
ТҮҮВЭР СУДАЛГАА ХИЙХ АРГЫН
ҮНДЭСЛЭЛ
• Түүврийн хэмжээ их олонлогийн гишүүдийн тооноос ямагт бага байна.
Түүвэр нийт хүн ам...
ТҮҮВРИЙН АРГУУД ТЭДГЭЭРИЙН
ОНЦЛОГ
• 1. Санамсаргүй түүвэр
• 2. Квотын арга
• 3. Системчилсэн түүвэр
• 4. Райончилсан түүвэ...
ТҮҮВРИЙН АРГУУД ТЭДГЭЭРИЙН
ОНЦЛОГ
• Түүврийн төлөөллийг дээшлүүлэх, алдааг багасгах боломж
• Түүвэр судалгааны дүгнэлт, их...
ХЭМЖИЛТИЙН АРГА
• Хэмжилт гэдэг нь судлагдаж байгаа юмс үзэгдэлийн тодорхой шинж чанар,
байдлыг ямар нэг математик системт...
ХЭМЖИЛТИЙН АРГА
• Хэмжилтийн дараах түвшнүүд байна.
• 1. Энгийн шкал – энэ нь юмс үзэгдлийн шинж чанарыг тодорхой ангилалд...
ХЭМЖИЛТИЙН АРГА
• Шкал байгуулах арга:
• Судалгаанд өргөн хэрэглэгдэг хамгийн хялбар тоон систем нь шкал
юм. Энэ нь нийгми...
ХЭМЖИЛТИЙН АРГА
• Хэмжилт хийх арга замууд:
• Үзүүлэлт
• Өгөгдөл
• Индекс буюу шкал
• Хэмжилтийн түвшин:
• Нэрлэсэн ба энг...
ХЭМЖИЛТИЙН АРГА
• Үндэслэлтэй байдал:
• Хэмжилтийн нарийвчлал нь хэмжих гэж байгаа зүйлээ хэмжиж чадаж байна
уу гэсэн ойлг...
ХЭМЖИЛТИЙН АРГА
• Найдвартай ба үндэслэлтэй байдлын хамаарал:
• Судалгааны арга хэрэгсэл нь үндэслэлтэй бол энэ нь найдвар...
СЕМИНАР
Даалгавар
1. Монгол улсад ядуурал ба ажилгүйдэл ямар түвшинд байгааг
судалж сүүлийн 3 жилийн үзүүлэлтийг харьцуулж...
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА
Upcoming SlideShare
Loading in …5
×

лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй

5,430 views

Published on

Published in: Education
  • Login to see the comments

лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй

  1. 1. НИЙГМИЙН АЖЛЫН СУДАЛГААНЫ АРГУУД ЛЕКЦ №5
  2. 2. ТҮҮВЭР СУДАЛГАА ХИЙХ АРГЫН ҮНДЭСЛЭЛ • СУДЛААЧ СЭДЭВ, асуудал, асуултаа тодруулсны дараа судалгааны судлагдахуунаа сонгон асуудлын судлах хүрээг тогтоодог. Судлагдахууны судалгаанд хамрагдсан хэсгийг түүвэр олонлог гэнэ. • Түүвэр олонлог нь судалгааны сэдэвтэй шууд холбоотой зүйлийг багтаасан байх ба иж бүрэн бодитой судалгааны бүхий л зүйлийг хамаарна. Судалгаанд хамааралгүй зүйл үгүй ба оновчтой. • Түүвэр онол нь судалгааны явцад судлагдахууныг тодорхой хувьсан өөрчлөгддөг онц ач холбогдолгүй хүчин зүйлийг орхидог шинжтэй судалгааны зорилго, зорилт, судалгаа хийх хүн, хүчний нөөц, бодит нөхцөл, хугацаа зэргээс хамааран түүвэр болон түүвэр олонлогийг тогтооно.
  3. 3. ТҮҮВЭР СУДАЛГАА ХИЙХ АРГЫН ҮНДЭСЛЭЛ • Түүврийн хэмжээ их олонлогийн гишүүдийн тооноос ямагт бага байна. Түүвэр нийт хүн амын дундах янз бүрийн санаа бодлыг тусгахуйц байхаар бүрдэх хэрэгтэй. • Мэдээллийг задлан шинжлэх үед хүмүүсийн хариултуудыг дэд категориудад хуваадаг. • Дэмжигчид • Эсэргүүцэгчид • Эрэгтэйчүүд • Эмэгтэйчүүд • Залуучууд гм.
  4. 4. ТҮҮВРИЙН АРГУУД ТЭДГЭЭРИЙН ОНЦЛОГ • 1. Санамсаргүй түүвэр • 2. Квотын арга • 3. Системчилсэн түүвэр • 4. Райончилсан түүвэр • 1. Их олонлогийн гишүүн бүрт түүвэрт орох магадлал нь ижил биш, төлөөлөгч бүр нь санамсаргүйгээр сонгогдож байгаа түүврийг санамсаргүй түүвэр гэнэ. Жишээ нь, /судалгаанд хамрагдсан хүмүүсийн нэрсийг картан дээр бичиж холино. Дараа нь 40 картыг сонгон авах, мөн их олонлогийн бүх гишүүдийг дугаарлах, санамсаргүй тоон хүснэгтийг ашиглан түүврийг сонгох/ • 2. Түүвэрт багтсан хүмүүсийн өвөрмөц шинжүүдийг жагсаан бичнэ. Дараа нь түүврийг үүсгэхдээ их олонлогт харьцах түүврийн хэмжээнд үндэслэн түүврийн интервалыг үүсгэж тухайн интервал дахь гишүүүн буюу тодорхой давтамж дахь төлөөлөл бүрийг оруулах замаар түүврийг тогтооно. • 3. Их олонлогийн бодит бүтцэд харгалзсан зарим нэг шинжүүдийн үндсэн дээр тулгуурлан загвар бий болгох /эдгээр шинжүүд нь нас, хүйс боловсролын түвшин, амьжиргааны түвшин гм./ • 4. Их олонлогийг бүлэгт хамруулан тухайн бүлгийг түүвэрлэн тогтооно. /Жишээ нь, орон нутгаар, суурин газраар, амьдарч буй орчноор нь, байршлаар нь/
  5. 5. ТҮҮВРИЙН АРГУУД ТЭДГЭЭРИЙН ОНЦЛОГ • Түүврийн төлөөллийг дээшлүүлэх, алдааг багасгах боломж • Түүвэр судалгааны дүгнэлт, их олонлогийг хамарсан судалгааны дүгнэлтээс тодорхой хэмжээгээр зөрдөг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. • - Түүврийн хэмжээ • - түүврийн онцлогигй бүрдүүлэх • - гишүүдийн сонголт төлөөлөх чадвар гм. • Түүврийн хэмжээ, түүнээс хамаарч үүсэх алдаа урвуу хамааралтай. • Түүвэр судалгааны зорилго нь бага хүч, хөрөнгө зардал, цаг хугацаа зарцуулсан ал болох үнэнд ойрхон дүгнэлтэд хүрэх явдал юм. • Түүврийн зохистой хэмжээг математик статистикийн аргаар тогтооно. Алдааг багасгахын тулд түүвэрт олон хүнийг хамруулах хэрэгтэй. • Санамсаргүй түүврийг буцалттай болон буцалтгүй гэж 2 хуваана.
  6. 6. ХЭМЖИЛТИЙН АРГА • Хэмжилт гэдэг нь судлагдаж байгаа юмс үзэгдэлийн тодорхой шинж чанар, байдлыг ямар нэг математик системтэй харьцуулж, хэр хэмжээг нь тусад нь илэрхийлэх арга ажиллагаа юм. • Энэ нь ямар нэгэн тоон системийн буюу шкалын тусламжтайгаар юмс үзэгдлийн тодорхой шинжийг илэрхийлэх арга юм. Бие хүн, бүлэг, хамт олон, нйигмийн олон институт зэрэг нийгмийн мэдлэгийн тодорхой шинж чанарууд хэмжилтийн объект болно. /Нас хүйс, орлого, хүчирхийллийн хэлбэр гм/ • Хэмжилтийн гол ач холбогдол нь тухайн судлагдахуунаа бүрэн тодорхойлж чадах хувьсагчид, түүний төрлүүд ба хувьсагчийн утгуудыг тодорхойлох явдал юм.
  7. 7. ХЭМЖИЛТИЙН АРГА • Хэмжилтийн дараах түвшнүүд байна. • 1. Энгийн шкал – энэ нь юмс үзэгдлийн шинж чанарыг тодорхой ангилалд оруулж бүлэглэл үүсгэх зорилготой. Энэ шинж чанар хэмжээнд хувьсагчийн утгууд дараах 3 шинжтэй байна. • А. Нэг төрлийн • Б. Салаа утгагүй • В. Хоорондоо хамааралгүй байх • 2. Эрэмбэлсэн /дараалсан/ шкал – чанарын шинжтэй бөгөөд энэ түвшинд хувьсагчийн утгууд буюу тух тухайн судлагдахууны шинж тэмдгүүд хоорондоо хамаарлаараа зэрэгцэн эрэмблэгдсэн ангилал бүхий дарааллыг үүсгэсэн байна. Хувьсагчийн утгууд нэгэн төрлийн шинжтэй байна. • 3. Интервал буюу тоон шинжтэй хэмжилтийн дээд түвшинд хамаарах интервал хэмжилтэнд эрэмбийн хэмжилтийн бүх шинж чанарыг хадгалахаас гадна хэмжилтийн утгууд хоорондоо тодорхой нэгж бүхий завсраар хязгаарлагдсан байна.
  8. 8. ХЭМЖИЛТИЙН АРГА • Шкал байгуулах арга: • Судалгаанд өргөн хэрэглэгдэг хамгийн хялбар тоон систем нь шкал юм. Энэ нь нийгмийн үзэгдэл юмсын илрэх хэм хэмжээ тоо харьцааг тусган илэрхийлсэн эрэмблэлт тоо ба тэдгээрийн харьцааны систем юм. • Шкалыг тоогоор шууд илэрхийлж болох чанарын шинжийг хэмжихэд гол төлөв хэрэглэнэ. Нийгмийн бүлэг, бие хүний үйл ажиллагааны субъектив тал болох санаа бодол аливаа үзэгдэлд хандах хандлагыг тоогоор илэрхийлэхэд нарийн төвөгтэй юм. Ийм шинжийг хэмжих шкалыг хандлагын шкал гэнэ. /Тоогоор илэрхийлэх боломжгүй/ • Нийгмийн тодорхой үзэгдэл юмст үнэлэлт өгүүлэх замаар хэмжилт хийдэг хэмжилтийн шкал байдаг.
  9. 9. ХЭМЖИЛТИЙН АРГА • Хэмжилт хийх арга замууд: • Үзүүлэлт • Өгөгдөл • Индекс буюу шкал • Хэмжилтийн түвшин: • Нэрлэсэн ба энгийн • Эрэмбийн • Интервал • Харьцааны • Хувьсах хэмжигдэхүүн нь тасралттай ба тасралтгүй хувьсах хэмжигдэхүүн 2 ангилна • Тасралттай хувьсах/х нь салангид болон хязгаарлагдмал тоон утга агуулсан хувьсах/х юм. • Тасралтгүй хувьсах/х нь тодорхой хүрээнд хязгааргүй тоон утга авч болох хувьсах/х юм.
  10. 10. ХЭМЖИЛТИЙН АРГА • Үндэслэлтэй байдал: • Хэмжилтийн нарийвчлал нь хэмжих гэж байгаа зүйлээ хэмжиж чадаж байна уу гэсэн ойлголт юм. Үүнд • Өнгөц үндэслэл • Агуулгын үндэслэл • Шалгуурт хамаарах үндэслэл /явцын ба урьдчилсан үндэслэлт байдал / • Бүтцийн үндэслэлт байдал /нйилэмжийн ба ялгаварлалын үндэслэлт байдал/ • Найдвартай байдал: • Хэмжилтийг хийх бүр тогтвортой үр дүн гарах чадвар • Судалгааны арга хэрэгслийн нарийвчлал • Найдвартай байдлын зарчим • 1. Тогтвортой байдал: энэ нь хэмжилтийн найдвартай байдлыг хангаснаар нэг удаа хэрэглэхэд дараагийн удаа мөн хэрэглэхэд үр дүн нь өөрчлөгддөггүй. • 2. Тэнцвэртэй байдал: шкалын өгөгдлүүд ижил ойлголтыг хэмжих ба тогтвортой байх ёстой гэсэн үг юм.
  11. 11. ХЭМЖИЛТИЙН АРГА • Найдвартай ба үндэслэлтэй байдлын хамаарал: • Судалгааны арга хэрэгсэл нь үндэслэлтэй бол энэ нь найдвартай байна гэсэн үг. Харин үндэслэл муутай бол найдвартай ч байж болно, найдваргүй ч байж болно. • Судалгааны арга хэрэгслэл нь найдвартай боловч энэ нь үндэслэлтэй ч байж болно, үгүй ч байж болно. • Хэмжилтийн аргын алдаа: • Санамсаргүй алдаа. Таамаглах аргагүй, тодорхойлон хэлэх аргагүй байнга давтагдахгүй байх явдал. • Системийн алдаа. Энэ нь байнга давтагдах ба тодорхой загварт оруулах боломжтой гэсэн үг.
  12. 12. СЕМИНАР Даалгавар 1. Монгол улсад ядуурал ба ажилгүйдэл ямар түвшинд байгааг судалж сүүлийн 3 жилийн үзүүлэлтийг харьцуулж график хийж ирэх 2. Ашиглах материал: • Статистик мэдээ • Хүний хөгжлийн илтгэл /2011он/1998, 2004, 2007
  13. 13. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

×