Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

лекц №7

1,762 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

лекц №7

  1. 1. Лекц №7Хүний насны үечлэл, хөгжлийн үе шат
  2. 2. Уламжлалт ангиллаар амьдралын эхний үеүдийг Төрөхийн өмнөх /2 долоо хоног, 2 сар хүртэл, төрөх хүртэл/ Хүүхэд нас /12,14 сар хүртэл, балчир нас, СӨН, бага ангийн/ Шилжилтийн нас /15 нас хүртэл/ Өсвөр үе /18 хүртэл, 23 хүртэл бие бялдрын хувьд бүрэн бойжих/
  3. 3. Монголчуудын ангилал нялх үе /0-3/ балчир нас /3-7/ бага нас /8-12/ өөлийхүү /13-17/ орь залуу нас /18-25/ залуу нас /25-35/ идэр нас /35-45/ хижээл нас /45-60/ өтөл нас /60-80/ өндөр нас /80-аас дээш/
  4. 4. Эртний Хятадын ангилал Залуу үе. 20 нас хүртэл Гэрлэх үе 30 нас хүртэл Нийгмийн үүргээ биелүүлэх үе 40 нас хүртэл Амьдралыг ухаарах үе 50 нас хүртэл Бүтээлч амьдралын үе 60 нас хүртэл Туулж өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун байх үе 70 нас Хөгшрөх үе 70-аас дээш
  5. 5. Пифагорын ангилал /МЭӨ 6-р зуун/ 0-20 нас /хавар/ Төлөвшин тогтох үе 20-40 нас /зун/ Залуу үе 40-60 нас /намар/ Хүч чадал илрэх үе 60-80 нас /өвөл/ Хөгшрөх үе
  6. 6. П.Блонский 1. Шүдгүй үе 2. Сүүн шүдтэй байх үе 3. Байнгын шүдтэй байх үе 4. Агт араа ургах үе г.м.
  7. 7. Эрик Эриксон /EricsonϰEric/ (1902-1994)
  8. 8. Эрик Эриксон /Ericson Eric/ (1902-1994) бие хүний хөгжил нь насан туршид нь явагдаж байдаг бөгөөд үүнд зөвхөн эцэг эх, ойр дотны хүмүүс нөлөө үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээлэл ажил, нийгэм гэх мэтээр бүхэлдээ хөгжлийн үйл явцад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.
  9. 9. Хүүхдийн хөгжилд нийгмийн хүрээлэл, тухайлбал, орчин, амьдралын явц дах бие хүний бүтээлч байдал, хандлага голлох үүрэг гүйцэтгэдэг байна.
  10. 10. Э.Эриксон бие хүний хөгжлийг 8-н үе шатаар ангилсан байдаг бөгөөд хүүхэд нэг үе шатаас нөгөө рүү шилжихдээ өөрийгөө ухамсарлах замаар, тэгэхдээ үе шат бүр нь бусадтай өөрийгөө хэрхэн адилтгаж, хэрхэн ухамсарлаж байгаа зан төлөвийн шинжүүдийг төлөвшүүлэх бололцоогоор хангаж байдаг.
  11. 11. Өөрөөр хэлбэл, бие хүний хөгжил нь шат шатандаа цаашид хөгжихөд бэлэн байдал, уг хүнд ухамсарлагдаж буй нийгмийн цар хүрээний тэлэлт зэргээр тодорхойлогддог юм.
  12. 12. Гэвч үүнд байнга зөрчил, хямрал дагалдаж байдаг бөгөөд тухайн хүний хувьд зөрчил, хямралыг хэрхэн давж шийдвэрлэж байна гэдгээс хамаарч хөгжлийн дараагийн шатанд шилжих таатай нөхцөл бүрдэж, үүнээс шалтгаалан бүрэн хэмжээгээр ажиллах чадвартай, чадварлаг бие хүн төлөвшинө хэмээн Э.Эриксон үзэж байв.
  13. 13. Шат шатанд бий болдог зөрчлүүд нь хүүхэд төрснөөс хойш эхлэх бөгөөд хэрэв шийдвэрлэгдээгүй, эсвэл дутуу шийдвэрлэгдсэн бол бие хүнд сөрөг бүрэлдхүүн хэсгүүд бий болох талтай юм. Бие хүний хөгжил нь дараах 8 үе шатыг дамжина.
  14. 14.  1. Балчир нас. 0-1н Орчиндоо итгэх, үл итгэх 2. Бага нас. 1-3 н. Ичгүүр, эргэлзээ – бие даасан 3. СӨН. 3-6н. Санаачлага- гэм буруугийн мэдрэмж 4. Бага сургуулийн нас. 6-11.12 хөдөлмөрч 5. Өсвөр нас. 13-20. Бодгал онцлог илрэх – ялгалгүй 6. Залуу нас. 20-30 Ганцаардал – дотно 7. Насанд хүрсэн үе. 30-40 Бүтээлч - санаачлагагүй 8. Ахимаг нас. 40- бүхэл бие хүн.
  15. 15. Stage one /infant, trust, mistrust, hope/Нялх нас /0-1 нас/. Энэ үед хүүхдэд ээжээс гаднаэцэг, гэр бүлийн ойрын хүмүүсийн нөлөөгөөрорчин тойрондоо нээлттэй эсвэл болгоомжтойхандах итгэх, үл итгэх үндсэн мэдрэмж бий болжтөлөвшинө.
  16. 16. Stage two / toddler, autonomy, shame and doubt, willpower/Балчир нас /2-3 нас/. Дээрх мэдрэмжийн үндсэндээр хүүхэд тусгаар бие даасан байдалтай болжэхлэх бөгөөд хүүхдийн бие даасан байдалд хүрчбайгаа анхны алхмуудад эцэг, эх, томчууд,хүрээлж буй бусад хүмүүс хэрхэн хандажбайгаагаас хамаарч бусдаас ямар хамааралтайбайх вэ гэсэн эргэлзсэн мэдрэмж бий болдог.
  17. 17. Stage three /preschooler, initiative, guilt, purpose/Сургуулийн өмнөх нас /3-6 нас/. Энэ насанд хүүхдэдсанаачлагатай байх эсвэл буруугаа мэдрэх, чигзорилготой байх мэдрэмж хөгжинө. Энэ мэдрэмжнь хүүхэд орчиндоо хэрхэн харьцаж байгаа,нийгэмшилд орж буй үйл явц яаж үргэлжилжбайгаа, хүүхдийн зан үйл төрх байдалд тавигдажбуй янз бүрийн дүрэм шаардлага, түүнийг хэрхэнбиелүүлж байгаад томчуудын зүгээс хянаж байгаахяналт зэргээс шалтгаалж хөгждөг байна. Хүүхэдэнэ үедээ нийгэмд хэрэглэгдэж буй хэм хэмжээндөөрийн хүсэл зоригоо тохируулан хэрэглэхэдсуралцаж эхлэн түүнд тохирсон өөрийн идэвхийгбий болгодог.
  18. 18. Stage four / Industry vs. Inferiority/Сургуулийн нас /7-12 нас/. Энэ насны хүүхдэд эсвэл хөдөлмөрлөх дур сонирхолтой болох, эсвэл дутуу дулимаг байдлаа мэдрэх мэдрэмж хөгждөг. Өөрийн байдлаа бусадтай адилтгаж жиших явцад сургууль, багш, нэг ангийнхан ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд хир зэрэг амжилттай суралцаж байгаа, сургууль, багш нар, найз нөхдийн зүгээс амжилтыг нь хэрхэн үнэлж, хэрхэн хандаж байгаагаас шалтгаалан дээрх бие хүний шинжүүд хөгжинө.
  19. 19. Stage five /adolescence, ego identity, role confusion, rites of passage, fidelity/ Идэр нас /12-18 нас/. “Би” адилтгал ба үүргүүдийн тодорхой бус байдлын хоорондын мэдрэмж төлөвших үе. Энэ үе шатыг тодорхойлох үндсэн хүчин зүйл нь үеийнхэнтэйгээ харилцах харьцаа, мэргэжлээ сонгох сонголт, нэр хүндтэй болох болон өөрийн ирээдүйн амьдралыг бий болгох арга замыг сонгох сонголт гэх мэтчилэн нийгмийн шинэ шинэ үүргүүдийг биелүүлэхтэй холбоотой зүйлүүд байдаг.
  20. 20. Иймээс энэ үед өөргийгөө өөртэйгээ адилтгах болон өөрийн. Авьяас чадвар байр суурь зорилгоо зөв тодорхойлох нь хөгжлийн эерэг үзүүлэлт болдог, харин нийгэм, улс төр, техник, технологийн өөрчлөлттэй холбоотой үүсэх түгшүүр, нэр цуутай, алдар нэр нь түгсэн хүмүүстэй өөргийгөө хэтрүүлэн адилтган үзсэнээс үүсэх гутранги үзэл, сэтгэгдэл нь энэ насныханд сөрөг “Би” адилтгалыг үүсгэдэг талтай. Тиймээс энэ насныхны үндсэн хямрал нь өөрөөрөө байх, эсвэл өөрөөсөө өөр байх явдал юм.
  21. 21. Stage six /young adult, intimacy, isolation, love/Насанд хүрч байгаа үе шат /20 нас/. Хөгжлийн энэ шатанд хүний хөгжил нь хүрээлэн байгаа хүмүүс, ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаа болон хайр сэтгэл, дотны харилцаанд орохоор тодорхойлогддог. Хэрэв ийм харилцаа бий болж чадаагүй хүмүүсээс өөрийгөө тусгаарлан ганцаардах мэдрэмж бий болж болзошгүй. Ингэсэн тохиолдолд хүн өөрийгөө бусадтай адилтгах чадваргүй болно.
  22. 22. Stage seven /middle adult, generativity, stagnation, caring/ Насанд хүрсэн үе шат /20-50 нас/. Энэ шат нь Эриксоны үзэж байгаагаар хамгийн чухал шийдвэрлэх үүрэгтэй шат юм. Учир нь хүн өөрийнхөө хөгжил, бүтээлч байдал ба тогтвортой, тайван, тууштай амьдралыг бий болгодог төдийгүй ажил хөдөлмөр, сонирхол, тогтсон байр сууриа хадгалах, бусдын төлөө санаа тавих, өөрийн үр хүүхэдтэйгээ харьцах, тэднийг хүмүүжүүлэхийн хамт өөрийгөө хөгжүүлж ч болдог. Хэрэв энэ шатанд дээрх байдал ямар нэгэн байдлаар учир дутагдалтай байвал зожигрох хандлаг бий болж болзошгүй хэмээн Эриксон үзэж байв.
  23. 23. Stage eight /late adulthood, ego integrity, despair, wisdom Өтөл нас /50-иас дээш нас/. Энэ шатанд ихэвчлэн хүмүүс өөрийн өнгөрсөн амьдралаа дүгнэх, эргэн харах, алдаа оноогоо эргэцүүлэх зэргээр үнэлэлт өгөхийг эрмэлздэг. Түүний зэрэгцээ өөрийн амьдралын цогц байдлаа өөртэйгээ адилтган түүнээсээ тааламж аван сэтгэл хангалуун байдаг. Энэхүү шатандаа л хүнд жинхэнэ амьдралын ухаан суудаг хэмээн Эриксон үзэж байв. Харин үүний эсрэгээр байвал хүний хувьд хүнд цохилт болж, неврозтой болох явдал цөөнгүй.
  24. 24. Зигмунд Фрейд /Sigmund Freud/ (1856-1939)
  25. 25. Бие хүний хөгжил: психосексуаль үе шатууд Хөгжлийн талаарх психоаналик онол нь 2 урьдчилсан таамаглалыг үндэслэл болгодог.1-р таамаглал буюу генетик таамаглал нь бага насанд нь хүүхдэд төрсөн сэтгэгдэл насанд хүрэх үеийнх нь таашаалд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг голлон авч үзсэн байдаг.
  26. 26. 2-р таамаглал нь хүн тодорхой хэмжээний бэлгийн энергитэй /либидотой/ төрдөг бөгөөд энэхүү энерги нь цаашдаа хөгжлийнхөө явцад организмын зөн билэгт хэд хэдэн психосексуаль үе шатуудыг дамжин өнгөрдөг гэсэн санаанаас бүтдэг.
  27. 27. Фрейд үндсэндээ биологийн хүчин зүйлүүдийгголлон үзсэн бөгөөд бүх шатууд нь биеийнэрогени хэсэгтэй буюу өөрөөр хэлбэллибидогийн үүрэг гүйцэтгэж байгаа биеийнхамгийн мэдрэмтгий хэсэгтэй нягт холбоотойюм. Эрогени бүс нь нүд, чих, ам, /уруул/, сүүнийбулчирхай, г.м. ийг агуулна.
  28. 28. Үе шатууд Насны Хөгжлийн үеийн№ үечлэл зорилго Ораль үе Хөхөх /Эхийн бие 0-181 шат махбодиос өөрийгөө сар зааглах/ Аналь үе2 1,5-3 Бие засч сурах шат нас /өөрийн хяналт/ Өөртэйгөө ижил3 Фаллын 3-6 хүйсний насанд насанд үе шат нас хүрсэн хүнтэй өөрийгөө адилтгах, дуурайх
  29. 29. Латент үе Үеийнхэнтэйгээ шат тогтоосон4 6-12 нийгмийн /тодорхой- нас харилцаа гүй үе/ холбоогоо өргөтгөх Генитал үе Дотно холбоо шат Бэлгийн тогтоох буюу5 бойжилт дурдах, нийгэмд /бэлгийн хөдөлмөрийн хувь бойжилтын/ нэмэр оруулах
  30. 30. Фрейдийн онолын утга нь бачимдал ба халамжлал гэсэн 2 хүчин зүйл дээр тулгуурладаг. Бачимдлын үе эцэг эх, хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдийн психосексуаль хэрэгцээ /хөхөх, хазах, зажлах гм/ тасалсны улмаас зохих таашаал авч чаддаггүй.
  31. 31.  Харин эцэг эх хэт халамжилснаас өөрийнхөө дотоод үйл ажиллагааг /тухайлбал бие засах үйлээ/ хянах боломж хүүхдэд бага олддог /буюу огт олддоггүй/ байна. Энэ шалтгааны улмаас хүүхэд бусдаас хамааралтай, чадваргүй мэт сэтгэгдэл төрдөг.
  32. 32. Нас зүйн онцлогХүний хөгжлийн судалгаа нь хүүхдийн амьдралын эхний есөн жилд өсөлтийг нь тодорхойлж болох дэс дараалсан өөрчлөлтийг дамждаг болохыг тодорхойлсон. Эдгээр өөрчлөлт нь бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгмийн болон танин мэдэхүйн хөгжлийн хүрээнд явагддаг
  33. 33. Хувийн онцлогХүүхэд бүр хувийн өвөрмөц онцлог, бие хүний болон хөгжлийн өөр шинж чанар, суралцах өөр өөр арга барил, хурдтай, гэр бүлийн хувьд ч харилцан адилгүй орчинд өсөж торниж байдаг.
  34. 34. Өндөр хөгжилтэй орнуудын хүний амьдралын бүх хугацааны дөрөвний гурав нь насанд хүрсэн үед хамаардаг. Судлаачид насанд хүрэгчдийн сэтгэцийн амьдралыг гол төлөв 20-40 буюу залуу нас, дунд үеийнхэн буюу 40- 60 нас, ахмад үе буюу 60 ба түүнээс дээш насныхан гэж хуваадаг.
  35. 35.  Хүний амьдрал бүрэлдэх үеэсээ эхэлдэг. Эхийнхээ дуу хоолой, урам зориг, гадаад цочроолд хариу үйлдэл үзүүлдэг. 3-4 долоо хоногтойгоос мэдрэлийн тогтолцоо үүсдэг. АНУ Т.Верни: хүүхэд эхийнхээ сэтгэлийн хөдөлгөөн, бодол санааг мэдэрч байдаг. 28 недельтэйгээс нүүрний хувирал үзүүлдэг. Ээжийнхээ идэж байгаа амттай, амтгүй зүйл г.м.-д нүүрний хувирал үзүүлдэг. Ээжийнхээ уурлах, хашгирах, уйлах г.м. сөрөг сэтгэл хөдлөлд хамгийн хүчтэй цочирддог. Хүүхэд төрсний дараа нийгэмших үйл явцад идэвхтэй ордог.
  36. 36. Насны хямралын үеүд 1 сар 3 нас 7 нас 13 нас
  37. 37. 3 насны хямрал Балчир наснаас хүүхэд насны дараачийн үед шилжих шилжилтийн энэ зааг дээр хүүхэд тархинд явагдаж буй хөгжилтэй холбоотойгоор бие даасан, танин мэдэхүйн сонирхолтой, ялангуяа өөрийгөө бусдаас ялгаж, өөрийн “БИ”-г мэдэрч эхэлдэг. Үүний зэрэгцээ хүүхэд өөрөө ч сайн ойлголгүйгээр зан байдал нь эрс өөрчлөгдөж ирдэг. Энэхүү өөрчлөлт нь 7 шинж тэмдгээр илрэх ба сэтгэлзүйчид үүнийг “7 гайхамшиг” гэж нэрлэсэн нь бий.
  38. 38.  Хүүхдүүд эрс шийдэмгийгээр эцэг эхийн хүсэлтэнд “тийм”, эсвэл “үгүй” гэж хэлдэг. Үүнээс гадна “би хоол идмээргүй байна”, “би одоо унтмааргүй байна” г.м.-ээр эсэргүүцэл илэрхийлэх нь олширдог. Үүнийг эсрэгшлийн шинж гэх ба энэ зан байдал нь яваандаа бусадтай харилцахдаа өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах эх үндэс нь юм. Эцэг эхийн хэлснээс зориуд зөрүүдэлдэг. Жишээ нь, хоѐулаа гадаа гаръя гэхэд үгүй, гарахгүй гэнэ. Тэгвэл гэртээ тоглох уу гэхэд гэртээ ч байхгүй г.м. Зөрүүдэлж буй энэ үйлдлийн цаад шалтгаан нь санаачлагыг өөрөө биш, том хүн гаргаж байгаад оршдог. Энэ нь дургүйцэхээр зүйл биш, хүүхэд өөрийн “Би”-г бүтээж байгаагийн илрэл
  39. 39.  Хэдэрлэж, зарим үед эцэг эхийнхээ өөдөөс сөргөөцөлддөг. Өмнө нь зүгээр л хийдэг байсан зүйлүүдээсээ гэнэт татгалзаж эхэлдэг. Усанд орох дуртай байснаа дургүй болох, “би яагаад заавал усанд орох ѐстой юм” г.м. зан ажиглагддаг. Энэ зан байдал нь хүүхэд бие даасан болж байгаагийн эхлэл. Хүүхэд их зоргоороо, өөрийн дураар аливааг хийх гэдэг. Энэ насыг “би өөрөө” нас гэж судлаачид нэрлэсэн байдаг. Учир нь өөрөө хийж чадах ч бай, чадахгүй ч бай, бүх л зүйлийг өөрөө хийх гэж оролддог. Мөн үүний зэрэгцээ бардам байдал ажиглагддаг. Тэд өөрсдөө хийж чадахгүй, бас томчуулыг гуймааргүй байдаг… Энэ байдал нь хүүхэд аливаад суралцах, санаачлагатай байх үндэс нь юм.
  40. 40.  Хүүхэд бусадтай зөрчилдөж, үймээн самуун дэгдээдэг. Хэрвээ доороо дүүтэй бол бүр ч сахилгагүйтдэг. Таны хайр халамж шаардлагатай байна гэсэн үг. Бүхнийг захирах гэнэ. Үүний цаад шалтгаан нь “би энд гол хүн нь” гэсэн бодол. Гэр бүлд тогтсон журам, биеэ авч явах хэм хэмжээ зэргийг үгүйсгэдэг. Тоглоомоо эвдэх, хаях гээд л.
  41. 41. Хүүхэд сэтгэлзүйн хувьд асуудалтайбайх Түрэмгий /хүүхэд хазах, г.м./ Уйланхай Айдас ихтэй
  42. 42. Гэр бүл: Хүчтэй Тогтворгүй Тогтвортой Сул Зөрчилтэй Сөрөг түрэмгийлэлтэй Архи хэрэглэдэг Гэмт хэрэгтэн Хууль зөрчих Сэтгэцийн хувьд эрүүл бус
  43. 43. Ээж: Цасан хатан Бүдүүлэг Түгшүүртэй “Мөнхийн” хүүхэд Хатан хаан Халамжтай
  44. 44. Хүмүүжил: Захирангүй Ардчилсан Эвлэрэнгүй Замбараагүй Халамжтай
  45. 45. Буруу хүмүүжил Хайхрамжгүй Хэт халамжлах өөгшүүлэх “Үнсгэлжин” Хатуу харгис Хэт өндөр шаардлага Зөрчилтэй
  46. 46. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

×