Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Budget 2013 outlook and assessment

  • Login to see the comments

Budget 2013 outlook and assessment

  1. 1. 2013 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТОЙМ СУДАЛГАА - ҮНЭЛГЭЭ Нээлттэй Нийгэм Форум “Иргэд Төсвөө Хянана” сүлжээ
  2. 2. Агуулга• Орлогын төлөвлөгөө – Орлогын бүтэц, чиг хандлага – Татварын орчинд үзүүлэх нөлөө – Хүн амын татварын орчинд үзүүлэх нөлөө• Зарлагын төлөвлөгөө – Зарлагын бүтэц, чиг хандлага – Захиран зарцуулагчдын хуваарилалт – Тусгай сангууд – Орон нутгийн төсөв – Хөрөнгө оруулалтын бодлого• Төсвийн тэнцэл – Алдагдал/хуримтлалын түвшин, эх үүсвэр – Шалгуур үзүүлэлтүүд – Болзошгүй эрсдэл• Дүгнэлт - Төсвийн төслийн үнэлгээ
  3. 3. Бүтээгдэх баялгийн 100 төгрөг тутмаас40-ийг төр дахин хуваарилнаМонголын эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдал хангалтгүй байгаа(ҮХШХ, 2012) нь эдийн засаг дахь өсөн нэмэгдэж буй төрийн оролцоо төдийлөнүр дүнгүй байна гэж үзэхэд хүргэж байна.
  4. 4. Орлогын эх үүсвэр зөвхөн шууд татвараасбүрдэж байнаМонгол улсын 2013 оны төсвийн нийт орлогын 91 хувь нь татварын орлого, 9орчим хувь нь татварын бус урсгал орлогоос бүрдэхээр байгаа бөгөөд хөрөнгийнорлого маш бага буюу 0.01% орчим хувьтай байхаар төлөвлөжээ.
  5. 5. Гааль, НӨАТ-ын орлого бодит дүнгээрээөсөхгүй?Гаалийн татварын орлого 2.8 хувиар өснө гэж төлөвлөсөн нь инфляци болонхүлээгдэж буй ханшийн уналтаас бага, НӨАТ-ын орлого 12 хувиар нэмэгдэхээртооцсон нь хүлээгдэж байгаа инфляцийн өсөлтөөс үл ялиг илүү
  6. 6. Нэг салбараас хараат байдал буурахгүйуул уурхайн орлого гэдгийг гол нэр төрлийн түүхий эд –зэс, нүүрс, алт мөн жонш,молибден олборлогч компаниудаас авах шууд татварын орлогоор төлөөлүүлжбуй бөгөөд салбараас үүдэлтэй нийт орлогыг төлөөлж чадахгүй болно.
  7. 7. Гол түүхий эдийн үнэ зах зээлийн прогнозоос18-22 хувь доогуур төлөвлөгдсөн Түүхий эд Төсвийн төсөл ОУВС-ын Прогноз 1 Зэс 6328.9 8152.0 2 Боловсруулсан нүүрс 131.5 161.2 3 Коксжих нүүрс 80.2 96.7 4 Чулуун нүүрс 65.5 83.17 “Тэнцвэржүүлсэн” аргаар тооцсон үнэ нь 2013 оны хувьд прогнозын үнээс 18-22 хувиар доогуур байгаа нь эрсдлийг тооцох олон улсын практикт нийцнэ.
  8. 8. Татварын ачаалал нэмэгдсээр байна
  9. 9. Татвар төлөгч нэг иргэнд ноогдох дундажтатвар 347 мянган төгзарим улсуудтай байгуулсан Давхар татварын гэрээ хэлцлийн улмаас гадаададбүртгэлтэй аж ахуйн нэгж, гадаадын иргэдийн Монгол улсаас үүдэлтэй ашиг,орлогод татвар ноогдуулж чадахгүй олон зуун тэрбум төгрөгийн татварынорлогыг чөлөөлж байгаа.(СЯ, 2012)
  10. 10. Орлогын хэсгийн дүгнэлт• Гол нэрийн түүхий эдийн үнийг "тэнцвэржүүлсэн" үнээр тооцдог болсон нь эрсдлийг тооцох шинэ практик болжээ.• Төсвийн нэг салбараас хамааралтай, эмзэг байдал буураагүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн болзошгүй цочролуудад үзүүлэх хариу үйлдэл, нөөц төлөвлөгөө алга.• Эдийн засаг дахь татварын ачаалал нэмэгдсээр байна.• Татварын орлогын 20 хувьтай лөлт, чөлөөлөлт олгож байна• Цөөн тооны салбар, тэдгээрийг төлөөлсөн цөөн татвар төлөгчдөд төвлөрсөн төсвийн орлогын бааз суурь, хамрах хүрээг өргөжөөгүй• Хүн амын орлогын албан татвар иргэдэд жигд, шударга (ижил хувь хэмжээгээр) ноогдохгүй байна.• Гадаадын иргэд, аан-ийн Монгол улсаас олж байгаа ашгаас татвар авч чадахгүй байгаа хууль зүйн зохицуулалтуудыг өөрчлөх шаардлагатай.• Хөрөнгийн татварын өсөлт , хадгаламжийн хүүгийн орлогын татварын банк санхүү, хөрөнгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах шаардлагатай.
  11. 11. Эдийн засаг дахь төрийн оролцоонэмэгдэж байнаТөсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь жил бүр хэлбэлзэж ирсэн хэдий ч сүүлийнарван жилийн хандлага өсөх чиглэлтэй байна. Энэ хугацаанд төсвийн зарлагахамгийн багадаа ДНБ-ий 33 хувь (2006 он) хамгийн ихдээ 48.5 хувь (2011 он)
  12. 12. Хэт өндөр байсан зарлагын тэлэлт саарчээСүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн зарлагын өсөлт нь тухайн жилийнхэээдийн засгийн бодит өсөлт болон инфляцийн нийлбэрээс илүү их хувиарнэмэгдэж иржээ. Өөрөөр хэлбэл төсвийн зарлага бүтээгдэж буй нийтбаялгийнхаа өсөлтөөс хурдтай нэмэгдэж байсан.
  13. 13. Урсгал зардлын тэлэлт саарсан2013 оны төслөөр өмнөх жилүүдээс эрс багасч 6 орчим хувиар өссөн байдалнөлөөлжээ. Харин хөрөнгийн зардал 44 хувиар, түүн дотроо хөрөнгө оруулалт 38орчим хувиар өсөхөөр төлөвлөгдсөн.
  14. 14. Урсгал зардлын дийлэнхийг 4 чиглэлдзориулж байна Европын холбооны 27 улсын дундажтай харьцуулж үзвэл Монгол улсын төсөвт нийтийн ерөнхий үйлчилгээ, нийгмийн хэв журам, батлан хамгаалах чиглэлийн зардлын эзлэх хувь ойролцоо, боловсролын зардлын эзлэх хувь илүү, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд болон спорт, чөлөөт цаг, соёлын зориулалттай зардлын эзлэх хувь харьцангуй бага байна.
  15. 15. Засгийн газрын бус субьектуудын төсвийнэзлэх хувь бага байнаЗасгийн газрын урсгалзардлын 75 хувийг 4 сайдзахиран зарцуулна
  16. 16. Орон нутгийн төсөв 2.3 дахин нэмэгдсэн ччадавхи сул хэвээр
  17. 17. Аймаг, хотуудын төсвийн зарлагатэгш бус байна Нэг иргэнд ноогдох төсвийн энэхүү хазайлт нь газар зүйн байршилтай хамааралгүй байна.
  18. 18. Төсвийн хөрөнгө оруулалтын өсөлт нийтзарлагын өсөлтөөс илүү байна
  19. 19. Хөрөнгө оруулалт бодлогын зорилтуудтайтөдийлөн уялдахгүй байна Тооцооллыг хийхдээ бодит хөрөнгө оруулалтын хэмжээг үнэлэхийг зорьсон тул барилгын их засвар, тухайн салбарын төрийн захиргааны байгууллагын тохижилт зэрэг зардлыг хасч харин тоног төхөөрөмж, зураг төсөл, судалгааны зардлыг оруулж тооцов. (зөвхөн төсвөөс санхүүжих)
  20. 20. Зарлагын хэсгийн дүгнэлт• Зарлагын тэлэлт хумигдаж эдийн засгийн өсөлттэй уялдах эхлэл тавигдсан.• Төсвийн зарлага дахь урсгал зардлын хувь хэмжээ өндөр, түүн дотроо цалингийн болон бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь жил бүр нэмэгдэж байна.• Олон тооны тусгай сан бий болж маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаагийн дийлэнхи нь санхүүгийн хувьд үр ашиггүй, төсвийн татаасаар санхүүжиж байна.• Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг бууруулах чиглэлд томоохон дэвшил болсон. Гэхдээ аймгуудын төсвийн чадавхи, нөөц бололцоо сул хэвээр байна.• Орон нутгийн төсвийн нэг хүнд ногдох зардлын хэмжээ эрс тэс ялгаатай бөгөөд ижил тэгш байдлын зарчим байхгүй байна.• Хөрөнгө оруулалтад төсөв, гадаадын зээлээс бусад эх үүсвэрийг ашиглахгүй байна.• Хөрөнгө оруулалтууд нь бодлогын зорилт, үйл ажиллагаануудтай уялдаж эрэмбэлэгдэх байдал хангалтгүй, хүлээгдэж буй үр ашиг нь тодорхойгүй
  21. 21. Төсвийн төлөвлөлт тогтворгүй явж иржээ Төсвийн урсгал болон нийт тэнцэл буурах талдаа гадаад эдийн засгийн нөхцлөөс хэт хамааралтай боловч эдийн засаг өсөх чиглэлд дагаж сайжрах хамааралгүй байна.
  22. 22. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд өрөөсөөр эх үүсвэр ашиглахгүй байна Төсвийн тогтворжилтын сан ажиллаж эхэлснээр цаашид төсвийн алдагдлыг нөхөж тогтвортой байдлыг хангахад чухал эргэлт болно гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ 2013 онд тус санд орлого төвлөрөхгүй байх эрсдэл бий.
  23. 23. Өрийн дарамт болон гадаад өрийн эзлэххувь хэмжээ нэмэгдэхээр байна 2013 оны төсөлд дотоодод богино хугацаатай бонд гаргахгүй харин 737.6 тэрбум төгрөгийн урт хугацаатай бонд гаргахаар төлөвлөжээ. Үүний хамт шинээр авах гадаадын төслийн зээлийг 2.7 дахин нэмэгдүүлж 572.5 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөсөн. ЗГ-ын өрийн дарамт одоогоор хэвийн
  24. 24. Тогтвортой байдлын зарим шалгуурүзүүлэлт алдагдах магадлалтай байна Нэгдсэн төсвийн орлогыг “тэнцвэржүүлсэн” журмаар тооцдог байх шаардлага. Энэ шаардлага нь үнийн хэлбэлзлийг тооцох аргачлалыг баталсан бөгөөд түүнд нийцүүлэн гол нэрийн түүхий эдийн ирэх оны үнийг төсөвлөсөн байна. Уг аргачлалаар тооцсон нүүрс, зэс, алтны үнэ нь өнөөгийн байдлаар гаргасан прогнозын үнээс 18-22 хувь доогуур байгаа хэдий ч бодит үнэ түүнээс доош орсон тохиолдолд төсвийн орлого хэрхэн бүрдүүлэх талаар төсөөлөл байх шаардлагатай. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх шаардлага. Танилцуулагдсан төсөл нь ДНБ-ий яг 2 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөгдсөн ч энэ хэмжээ нэмэгдэх хоёр төрлийн бодитой шалтаан байна. Нэгдүгээрт, ирэх оны ДНБ-ий хэмжээг төсөөлөхдөө энэ оноос 30 хувиар нэмэгдүүлж(оны үнээрээ) авсан нь инфляцийн өндөр өсөлттэй жилүүдэд ажиглагддаг өсөлт юм. Гэтэл ирэх онд Монголбанк, Засгийн газар хамтран инфляцийг 8 хувьд барих зорилт дэвшүүлсэн байгаа нь хэрэгжинэ гэж үзвэл эдийн засгийн бодит өсөлт 20 хувиас давсан байх (22%) ёстой болж байна. Эс тэгвэл ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хувь илүү өндөр гарна.
  25. 25. Төсвийн эмзэг байдал өндөр байна Төсвийн эмзэг байдлын шалгуур үзүүлэлтүүд, Үнэлгээний үр дүн Эмзэг Эмзэг Эмзэг Шалгуур үзүүлэлт байдал байдал байдал Үнэлгээ бага дунд өндөр Үндсэн тэнцэл/ДНБ >1.5% 1.5; -1% <-1% Эмзэг байдал өндөр: 2013 онд -2% , 2012 онд -4.3% ЗГ-ын өр/ДНБ <25% 25-60% >60% Эмзэг байдал дунд : 2013 онд 46% , 2013 онд 27.5% Санхүүжилтийн эх <5% 5-12% >12% Эмдэг байдал дунд 2013 оны хувьд үүсвэрийн хэрэгцээ тооцоогүй 2012 онд 10.4% Зайлшгүй <50% 50-70% >70% Эмзэг байдал өндөрөөс дунд болж зардал/Нийт зардал буурна. 2013 онд 65%, 2012 онд 72% Түүхий эдийн <10% 10-20% >20% Эмзэг байдал өндөр. 2013 оны хувьд орлого/Нийт орлого тооцоогүй 2012 онд 49.7%
  26. 26. Төсвийн богино хугацааны эрсдэл багагүй Орлогын төлөвлөгөө тасрах эрсдэл байна Татварын орлогын төлөвлөлт нь эдийн засаг ирэх онд нэрлэсэн дүнгээр 30 хувь, бодит дүнгээр 22-с дээш (хэрэв инфляцийг 8 хувиас доош барьвал) хувиар өснө, мөн гол нэрийн түүхий эдийн үнэ “тэнцвэржүүлсэн” үнээс багагүй байна гэсэн таамаглалд суурилж байгаа. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй байх нь бараг тодорхой байгаа нөхцөлд ийм хэмжээний өсөлт нь хэт өөдрөг төсөөлөлд орох бөгөөд ингэж төлөвлөх гол учир шалтгаан нь Оюутолгойн ордын олборлолт эхэлж буй, Засгийн газар олон улсын зах зээлээс мөнгө босгож томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлнэ гэсэн тооцоо юм. Зарлагын өсөлтийн эрсдэл мөн бодитой байна Сангийн сайдын мэдэгдснээр 2013 оны төсөв нь зардал талдаа эрсдлийг тооцоолоогүй бөгөөд зардал бууруулах аливаа оролдлого нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэжээ. (Г.Дарь, 2012) Нөгөө талаас төсвийн зардал нь мөн инфляцийн өсөлтийг нам түвшинд барьж чадна гэсэн хүлээлтэд уялдуулан өмнөх жилийнхээс 6 хувиар нэмэгдүүлсэн байгаа.
  27. 27. Тэнцлийн хэсгийн дүгнэлт• Тэнцвэржүүлсэн ашиг, алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх хууль зүйн орчин бүрдсэн нь төсвийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болно.• Тогтворжуулалтын сан ажиллаж эхэлж байгаа нь урт хугацаанд тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтой.• Засгийн газрын өрийн дарамт хэвийн түвшинд байгаа ч жилээс жилд нэмэгдэж байна. Үүн дотроо гадаад өрийн хувь хэмжээ буурахгүй байгаа.• Хуулиар тогтоосон шалгуур үзүүлэлтүүд зохистой хэмжээнд төлөвлөгдсөн ч зарим үр дүнгийн үзүүлэлт зохистой түвшнээс муудах магадлал өндөр.• Төсвийн эмзэг байдал бүхэлдээ өндөр.• Ихээхэн өөдрөг төсөөлөлд суурилсан төлөвлөгөөний улмаас төсвийн орлого төсөвлөснөөс бага байх эрсдэл бодитой байна.• Мөн инфляци ЗГ-ын хүлээж буй нам түвшнээс өндөр байх тохиолдолд төсвийн зарлагын хэвийн байдал алдагдах эрсдэл байна.• Гол нэрийн түүхий эдүүдийн үнийг тэнцвэржүүлсэн аргачлалаар тооцож эхэлснээр үнийн хэлбэлзлийн эрсдэл багасчээ.
  28. 28. Дүгнэлт – Төсвийн төслийн үнэлгээ • Бодлогын хэрэгсэл болохын хувьд • Эдийн засгийн оролцоо, татварын тогтвортой бус, тодорхой зорилгод ачаалал нь нэмэгдэж буй ч хөгжилд чиглээгүй нөлөөлөх эерэг нөлөө бага • Богино хугацааны үр дүнгийн • Төвлөрлийг сааруулахад ахиц гарсан шалгуур үзүүлэлтүүд сайжирч байгаа • Хөрөнгө оруулалт нь зорилотот бус • Эмзэг байдал өндөр • Өрийн дарамт бага, нэмэгдэх хандлагатай Тогтвортой Бодлогын байдал уялдаа Эрсдлийн Үйл явц удирдлага • Гол нэрийн түүхий эдүүдийн үнийн хэлбэлзлийн эрсдлийг • Олон нийтийн оролцоо, тооцоолох шинэ практик хяналтгүй төлөвлөлт, хэрэгжүүлэлт • Орлого, зарлага аль аль талдаа • Хэлэлцүүлгийн шатанд блон богино хугацааны өндөр эрсдэл батлагдсан төсвийн талаар мэдээлэл • Урт хугацаанд эрсдлийг удирдах өгөхөд ахиц гарсан Тогтворжилтын сан бий болсон • Парламентын хэлэлцүүлэг богино хугацаанд, чанаргүй болж байна
  29. 29. Дэлгэрэнгүй тайлан, мэдээлэл:Нээлттэй Нийгэм Форум• Менежер Б.Мөнхсоёл• soyoloo@forum.mn“Иргэд Төсвөө Хянана” сүлжээ• Д.Цэрэнжав• www.tusuv.mnСудлаач А.Батпүрэв• bbatka@gmail.com

×