SlideShare a Scribd company logo
Залуу багш нартаа зөвлөж байна
Багшийн мэргэжил эзэмшээд диплом гардаж авах нэг хэрэг. Багш болоод хүүхдэд эрдэм
                      ном зааж тэдний оюуны мэлмийг нээнэ гэдэг түүнээс

                          хэд дахин хэцүү. Анх багш болчихоод хүүхдийн өмнө зогсож
                          байхдаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй “За хүүхдүүдээ номоо
                          нээгээрэй” гэж хэлж байснаа санаж байна. Жил ирэх бүр л
                          хүүхдийн хүлээн авах чадвар, хэл яриа, хүрээлэн буй орчноо
                          дагаад өөрчлөгдөж байгаа нь мэдээж. Үүнийгээ дагаад багш бид
                          нар ч байнга өөрсдийгөө хөгжүүлж, өөрчилж байхгүй л бол
                          хоцрогдож эхэлнэ. Багш хүний заавал мэдэж байх ѐстой болон
                          өдөр бүр мөрдөж байвал зохих хэд хэдэн зүйлийг залуу багш
нар             маань               мэдэхэд             илүүдэхгүй              боловуу.
- Хэлж байгаа үг өгүүлбэр бүрээ хянаж аль болох илүү дутуу үг хэллэг хэлэхгүй байх
Хүүхэд багшийн хэлж ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаа үед гэнэт гаж үг
хэллэг хэрэглэвэл хүүхэд тухайн үгсийг маш түргэн хүлээж авдаг бөгөөд таны өмнө
хэлсэн зүйлийг мартаж гагцхүү тэрхүү гаж үг хэллэгийг хурдан тогтоож авдаг. Ер нь багш
сурагчидтайгаа харилцаж байх үедээ ч, өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэхдээ ч үгээ зөв
сонгож ярьж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдтэй ярилцаж, асуулт тавьж байгаа
үед асуулт нь оновчтой байх бөгөөд хүүхдийг төөрөгдүүлсэн асуулт асууж болохгүй.
Хэрвээ хүүхэд буруу хариулт өгвөл түүнийг буруутгах хэрэггүй, харин багш дөхүүлсэн
асуулт асууж, аль болох хүүхдийн санаа бодлыг сонсох хэрэгтэй. Буруу байна, суу гэж л
хэлэх юм бол би буруу дуугарчихна гээд санал бодлоо дахин илэрхийлэх нь багасна шүү
дээ.
  Өмсөж      байгаа     хувцас,     зүүж     байгаа    гоёл     чимэглэлдээ    анхаарах
Хэт их гялгар ч юмуу эсвэл хүүхдийн анхаарлыг татсан эд зүйлс нь таныг хөдлөх бүрт
хүүхдийн анхаарлыг сарниулдаг тул аль болох энгийн эд зүйлийг хэрэглэх нь зүгээр. Багш
хүн самбартайгаа харьцах шаардлагатай байдаг учраас хэт богино буюу бариу хувцас
өмсөх нь тийм ч тохиромжтой бус. Гараа өргөх бүрт таны биеийн аль нэг хэсэг нь
харагдаад байвал хүүхдэд тийм ч таатай бус. Хааш яайш өссөн хувцас ч хүүхдийн нүдэнд
эвгүй харагддаг. Тоос шороотой гуталтайгаа орж ирчихээд хүүхдийг гутлаа арч гэж
тулгаад байж болохгүй. Цэвэр цэмцгэр байдал нь таныг эмх цэгцтэй харагдуулдаг тул
хүүхэд           ч           таныг           хүндэлж,           дуурайж           эхэлнэ.
-    Хүүхдийн       хажууд      хэн     нэгэнтэй     маргаж,       мэтгэлцэхгүй     байх
Хүмүүсийн хооронд аливаа маргаантай асуудал үүссэн үед түүнийг аль болох эерэгээр
шийдэхийг оролдох хэрэгтэй. Багш нарын гаргадаг нийтлэг алдаа бол эцэг эхчүүд
хүүхдийнхээ талаар асуудал хөндөхөд өөрийгөө хамгаалсан, хайцаалсан байдлаар ханддаг
тул түүнийг нь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чаддаггүйн улмаас маргалдаж эхэлнэ. Хэрүүл
маргаанаас болж бухимдал үүссэн үед хажууд хэн байгааг ч мэдэхгүй үе гардаг. Тухайн
хүн ч таныг уурласан үедээ юу гэж ч хэлж болно. Хүүхдүүд үүнийг сонсоод таныг үл
хүндэтгэж     эхлэх    ба    та    нарын    хооронд     үл    ойлголцол    бий     болно.
-    Хүмүүсийг      муу     хэлж,     өөрийгөө     хэт     их    дөвийлгөж      болохгүй
Бид нар хүүхдүүдийг хэдийгээр бага гэж боддог ч томчуудын талаар аль хэдийнэ
өөрсдийн гэсэн ойлголттой болсон байдаг. Хэрвээ та ээж, аавых нь талаар ч юмуу, хэн
нэгнийг муу хэлбэл хүүхэд таныг үзэн ядаж эхлэх бөгөөд харин ч муу хэлсэн хүнийг
өрөвдөх сэтгэл нь давамгайлж таны нэр хүнд унах болно гэдгийг хатуу санаж явах
хэрэгтэй. Та өөрийгөө хэт их дөвийлгөн танай аав, ээж гэж хаашаа янзын хүмүүс байдаг
юм бэ, гээд л олны нүдэн дээр хүүхдийг чичлээд байвал хүүхэд таны хажуугаас бушуухан
холдох юмсан гэсэн айдаст автана. Дараа нь намайг дахин юу гэж хэлэх бол гэж бодон
танаас айж зугтан үзэл бодлоо ч хэлж чадахгүй хөөрхийлөлтэй нэгэн болон хувирна.
-            Багш              өөрөө            амьд              толь            болдог
Багш нар хүүхдүүдийг дэвтэр номоо орхисон, өгсөн үүрэг даалгаврыг цагт нь
биелүүлээгүй, даалгавраа хийсэнгүй гэж шийтгэх нь олонтоо. Гэтэл багш өөрөө “өчигдөр
хэддүгээр бодлогыг бодсон билээ, гэрийн даалгаварт юу өгсөн билээ, багш нь номоо
орхичихсон байна, та 2 номоо дундаа тавиад хэрэглэчих” гэх зэргээр заах гэж буй сэдвээ ч
мэдэхгүй, хичээл сургалтын хэвийн үйл ажиллагааг хангаагүй байх нь элбэг. Энэ нь багш
сургалтын үйл ажиллагаанд ингэж хайнга хандаж байхад бид нар ч гэсэн болох л юм
байна гэсэн санааг төрүүлж улмаар таны гаргасан алдаа толинд тусгалаа олж байгаа нь
тэр. Ер нь ангийн тань ихэнх сурагчдын сурлагын түвшин тааруухан, таны өгсөг үүрэг
даалгаврыг үл тоомсорлосон байдлаар хандаад эхэлбэл багш та өөрөө өөрийгөө
өөрчлөхгүй      бол     болохгүй     нь     гэсэн    дүгнэлтэнд      хүрэх     хэрэгтэй.
-              Цаг               баримталж                 сурах               хэрэгтэй
Манай монголчуудын хамгийн их хугацаа алддаг зүйл бол цаг баримталж сураагүй явдал
юм. Цагийн төлөвлөлт байхгүйн улмаас хичээлээ цагт нь багтаан зааж чадахгүйгээр үл
барам дараагийн цаг дээр дутуу хичээлээ нөхөж зааснаар сүүлийн цагийн хичээлүүд
орхигдох явдал нэлээд элбэг. Нэг цагийн хичээл дээр тухайн сэдвийг заахдаа ямар аргаар,
ямар хэрэглэгдэхүүн ашиглах вэ гэдгээ нарийн тооцож сурах хэрэгтэй. Эцэг эхийн хурал,
хичээлээс гадуурх ажил, хүүхэд хөгжүүлэх ажил гээд бүхий л ажлаа хаана хэдийд, хэдэн
цагт зохион байгуулах вэ гэдгээ төлөвлөж чадвал илүү үр дүнд хүрнэ.
-       Багш         өөрөө        өөрийгөө        байнга        хөгжүүлдэг         байх
Багш долоо хоногт нийт 19 цагийн хичээл заадаг. Энэ нь багш нарын хувьд тийм ч ачаалал
өндөр бус. Учир нь долоо хоногт 12-13 цагийн ажил буюу өдөрт 3-4 цагийн ажил хийж
байна гэсэн үг юм. Тэгэхээр багш бүр өөрсдийгөө хөгжүүлэхэд өдөрт 1-2 цаг зарцуулахад
л хангалттай. Тэгж чадвал хичээлийн жилийн туршид багагүй зүйлийг сурч авахаас гадна
хөгжсөн багшийн тоо өсч тэр хэрээрээ өнөөгийн техник, технологи, нийгмийн хурдацтай
хөгжлөөс хоцрохгүй байж болно. Хичээлийн зарим цагт багш нарт цонхтой цаг гардаг
боловч багш нар түүнийгээ үр бүтээлтэй өнгөрөөж чаддагүй. Тэрхүү цонхтой цаг дээрээ
ахмад багш нарын хичээлд сууж зөвлөгөө авах, цахим хичээл бэлтгэх, бусад багш
нартайгаа дараачийн цагийн хичээл дээр заах гэж байгаа сэдвээ болон сургалтын менежер,
нийгмийн ажилтан, эмчтэй хамтарч ажиллах талаар ярилцах зэргээр үр дүнтэй өнгөрөөж
чаддаг                                 байх                                хэрэгтэй.
-           Багш            үнэнч            шударга           байх            хэрэгтэй
Багш өөрөө хичээл сургалтын үйл ажиллагаанд хоцрох ч юмуу, эсвэл хүүхдүүдийнхээ
хажууд худал хэлэх, өөрт нь тааламжтай хандсан хэн нэгнийг хэт их сайшаан магтах
зэргээр шударга бус үйлдэл гаргаж болохгүй. Нэгэн сургуулийн багш “С” ангийн дарга
охиндоо “багш нь маргааш эхний цаг дээр ирж чадахгүй, чи багшийгаа байхгүй хооронд
багш нь байгаа юм шиг л үүнийг хуулж бичүүлээд суулгаж байгаарай” хэмээн захижээ.
Маргааш нь сургалтын менежер ангид нь ороод “багш чинь хаана байна” гэж асуухад
ангийнх нь хүүхдүүд “багш 00 орсон” гэж зэрэг шахуу хэлэв. Дараачийн цаг дээр дахин
ангид нь ороход “багш цайны газар байгаа” гэж ангийн дарга охин хэлэв. Бага ангийн
хүүхэд гэдэг бол багш юу гэж хэлнэ яг л түүнийг даган дуурайдаг. Тэгэхээр хүүхдийн
хүмүүжилд        багш      асар     их      үүрэгтэй     гэдэг      нь     ойлгомжтой.

-       Багшийн          нэр        хүндийг         өндөрт          өргөж         байх
Хүний амьдрал юм болохоор сайн муу бүх л зүйл багшид тохиолдох нь мэдээж. Тэр
бүгдийг хүүхдүүддээ болон эцэг эхчүүддээ дэлгээд байх нь тийм ч таатай бус. Сургуулийн
багш нарын цалин хангамж амьдралд нь хүрэлцдэггүй учраас санхүүгийн эх үүсвэр хайж
сүлжээний бизнес эрхлэх юмуу бараа бүтээгдэхүүн борлуулах явдал байдаг. Тэрхүү үйл
ажиллагаагаа эцэг эх хүүхдүүдэд сурталчлан борлуулж хэрхэвч болохгүй. Ашиг олохын
тулд хүүхэд болон тэдний гэр бүлийг ашиглан, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг
хувийнхаа эрх ашигт нийцүүлэн явуулах нь багшийн нэр хүнд унаж байгаагийн хамгийн
гол шалтгаан нь юм. Та нэгэнт л багшийн мэргэжил эзэмшээд багш нарын эгнээнд мөр
зэрэгцэн ажиллахаар шийдсэн бол өөрөө өөрийгөө өөрчилж байж өрөөлийн хүүхдийг
сургаж хүмүүжүүлнэ гэдгээ л ойлгох хэрэгтэй.
Zaluu bagsh

More Related Content

What's hot

B.oyungerel
B.oyungerelB.oyungerel
B.oyungerel
Batmunkh Oyuka
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
saran_pap
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
Хоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологиХоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологи
Азжаргал Нинжбадгар
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
Азжаргал Нинжбадгар
 
сайн багшийн шинж
сайн багшийн шинжсайн багшийн шинж
сайн багшийн шинжLuvsandorj Tsogdov
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэлdelgermoron
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
mngntsetseg_bsndorj2014
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
mngntsetseg_bsndorj2014
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
ydmaa
 
2015 uyanga
2015 uyanga2015 uyanga
2015 uyanga
Ireedui12
 
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдTsekeel Tsekee
 
Iltgeliin onol
Iltgeliin onolIltgeliin onol
Iltgeliin onol
Batbold Uugantsetseg
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
SGS
 
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
багшлах ур чадварыг сайжруулах  арга замбагшлах ур чадварыг сайжруулах  арга зам
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
Ankhbayar Chuluunbaatar
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдTsekeel Tsekee
 

What's hot (20)

B.oyungerel
B.oyungerelB.oyungerel
B.oyungerel
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
Хоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологиХоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологи
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
 
сайн багшийн шинж
сайн багшийн шинжсайн багшийн шинж
сайн багшийн шинж
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
инт
интинт
инт
 
2015 uyanga
2015 uyanga2015 uyanga
2015 uyanga
 
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
Iltgeliin onol
Iltgeliin onolIltgeliin onol
Iltgeliin onol
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
багшлах ур чадварыг сайжруулах  арга замбагшлах ур чадварыг сайжруулах  арга зам
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 

Similar to Zaluu bagsh

Zuvlogoo
ZuvlogooZuvlogoo
Zuvlogoootgoo44
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөzulmaa
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэлdelgermoron
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөхүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөErdenezul Bazarragchaa
 
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаансурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаанchemistry teacher
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111hishgee79
 
хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1CHBD_6684
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэлbatbayarD
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуйХүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
эцэг эхчүүдэд зөвлөмж
эцэг эхчүүдэд зөвлөмжэцэг эхчүүдэд зөвлөмж
эцэг эхчүүдэд зөвлөмжjobshig
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdarhaa_1123
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 

Similar to Zaluu bagsh (20)

Zuvlogoo
ZuvlogooZuvlogoo
Zuvlogoo
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөхүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө
 
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаансурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэл
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуйХүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
 
Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8
 
эцэг эхчүүдэд зөвлөмж
эцэг эхчүүдэд зөвлөмжэцэг эхчүүдэд зөвлөмж
эцэг эхчүүдэд зөвлөмж
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
схх 2
схх  2схх  2
схх 2
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 

More from Ariunzaya Mundaa

Bidnii tus
Bidnii tusBidnii tus
Bidnii tus
Ariunzaya Mundaa
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæAriunzaya Mundaa
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæAriunzaya Mundaa
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæAriunzaya Mundaa
 

More from Ariunzaya Mundaa (20)

Gerlen dohio
Gerlen dohioGerlen dohio
Gerlen dohio
 
Bidnii tus
Bidnii tusBidnii tus
Bidnii tus
 
Ariunzaya
AriunzayaAriunzaya
Ariunzaya
 
2,2-oor toolox
2,2-oor toolox2,2-oor toolox
2,2-oor toolox
 
Ariunzaya
AriunzayaAriunzaya
Ariunzaya
 
Ert bosoh
Ert bosohErt bosoh
Ert bosoh
 
10tiin butarhai toimlioh
10tiin butarhai toimlioh10tiin butarhai toimlioh
10tiin butarhai toimlioh
 
Smill
SmillSmill
Smill
 
Neelttei hicheel
Neelttei hicheelNeelttei hicheel
Neelttei hicheel
 
Ariunzaya
AriunzayaAriunzaya
Ariunzaya
 
Sedel
SedelSedel
Sedel
 
Huuhdiin hoollolt
Huuhdiin hoolloltHuuhdiin hoollolt
Huuhdiin hoollolt
 
Eruul mend
Eruul mendEruul mend
Eruul mend
 
Eruul mend
Eruul mendEruul mend
Eruul mend
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
 
555
555555
555
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
 
555
555555
555
 
555
555555
555
 

Zaluu bagsh

  • 1. Залуу багш нартаа зөвлөж байна Багшийн мэргэжил эзэмшээд диплом гардаж авах нэг хэрэг. Багш болоод хүүхдэд эрдэм ном зааж тэдний оюуны мэлмийг нээнэ гэдэг түүнээс хэд дахин хэцүү. Анх багш болчихоод хүүхдийн өмнө зогсож байхдаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй “За хүүхдүүдээ номоо нээгээрэй” гэж хэлж байснаа санаж байна. Жил ирэх бүр л хүүхдийн хүлээн авах чадвар, хэл яриа, хүрээлэн буй орчноо дагаад өөрчлөгдөж байгаа нь мэдээж. Үүнийгээ дагаад багш бид нар ч байнга өөрсдийгөө хөгжүүлж, өөрчилж байхгүй л бол хоцрогдож эхэлнэ. Багш хүний заавал мэдэж байх ѐстой болон өдөр бүр мөрдөж байвал зохих хэд хэдэн зүйлийг залуу багш нар маань мэдэхэд илүүдэхгүй боловуу. - Хэлж байгаа үг өгүүлбэр бүрээ хянаж аль болох илүү дутуу үг хэллэг хэлэхгүй байх Хүүхэд багшийн хэлж ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаа үед гэнэт гаж үг хэллэг хэрэглэвэл хүүхэд тухайн үгсийг маш түргэн хүлээж авдаг бөгөөд таны өмнө хэлсэн зүйлийг мартаж гагцхүү тэрхүү гаж үг хэллэгийг хурдан тогтоож авдаг. Ер нь багш сурагчидтайгаа харилцаж байх үедээ ч, өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэхдээ ч үгээ зөв сонгож ярьж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдтэй ярилцаж, асуулт тавьж байгаа үед асуулт нь оновчтой байх бөгөөд хүүхдийг төөрөгдүүлсэн асуулт асууж болохгүй. Хэрвээ хүүхэд буруу хариулт өгвөл түүнийг буруутгах хэрэггүй, харин багш дөхүүлсэн асуулт асууж, аль болох хүүхдийн санаа бодлыг сонсох хэрэгтэй. Буруу байна, суу гэж л хэлэх юм бол би буруу дуугарчихна гээд санал бодлоо дахин илэрхийлэх нь багасна шүү дээ. Өмсөж байгаа хувцас, зүүж байгаа гоёл чимэглэлдээ анхаарах Хэт их гялгар ч юмуу эсвэл хүүхдийн анхаарлыг татсан эд зүйлс нь таныг хөдлөх бүрт хүүхдийн анхаарлыг сарниулдаг тул аль болох энгийн эд зүйлийг хэрэглэх нь зүгээр. Багш хүн самбартайгаа харьцах шаардлагатай байдаг учраас хэт богино буюу бариу хувцас өмсөх нь тийм ч тохиромжтой бус. Гараа өргөх бүрт таны биеийн аль нэг хэсэг нь харагдаад байвал хүүхдэд тийм ч таатай бус. Хааш яайш өссөн хувцас ч хүүхдийн нүдэнд эвгүй харагддаг. Тоос шороотой гуталтайгаа орж ирчихээд хүүхдийг гутлаа арч гэж тулгаад байж болохгүй. Цэвэр цэмцгэр байдал нь таныг эмх цэгцтэй харагдуулдаг тул хүүхэд ч таныг хүндэлж, дуурайж эхэлнэ. - Хүүхдийн хажууд хэн нэгэнтэй маргаж, мэтгэлцэхгүй байх Хүмүүсийн хооронд аливаа маргаантай асуудал үүссэн үед түүнийг аль болох эерэгээр шийдэхийг оролдох хэрэгтэй. Багш нарын гаргадаг нийтлэг алдаа бол эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар асуудал хөндөхөд өөрийгөө хамгаалсан, хайцаалсан байдлаар ханддаг тул түүнийг нь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чаддаггүйн улмаас маргалдаж эхэлнэ. Хэрүүл маргаанаас болж бухимдал үүссэн үед хажууд хэн байгааг ч мэдэхгүй үе гардаг. Тухайн хүн ч таныг уурласан үедээ юу гэж ч хэлж болно. Хүүхдүүд үүнийг сонсоод таныг үл хүндэтгэж эхлэх ба та нарын хооронд үл ойлголцол бий болно. - Хүмүүсийг муу хэлж, өөрийгөө хэт их дөвийлгөж болохгүй Бид нар хүүхдүүдийг хэдийгээр бага гэж боддог ч томчуудын талаар аль хэдийнэ өөрсдийн гэсэн ойлголттой болсон байдаг. Хэрвээ та ээж, аавых нь талаар ч юмуу, хэн нэгнийг муу хэлбэл хүүхэд таныг үзэн ядаж эхлэх бөгөөд харин ч муу хэлсэн хүнийг өрөвдөх сэтгэл нь давамгайлж таны нэр хүнд унах болно гэдгийг хатуу санаж явах хэрэгтэй. Та өөрийгөө хэт их дөвийлгөн танай аав, ээж гэж хаашаа янзын хүмүүс байдаг юм бэ, гээд л олны нүдэн дээр хүүхдийг чичлээд байвал хүүхэд таны хажуугаас бушуухан холдох юмсан гэсэн айдаст автана. Дараа нь намайг дахин юу гэж хэлэх бол гэж бодон танаас айж зугтан үзэл бодлоо ч хэлж чадахгүй хөөрхийлөлтэй нэгэн болон хувирна. - Багш өөрөө амьд толь болдог Багш нар хүүхдүүдийг дэвтэр номоо орхисон, өгсөн үүрэг даалгаврыг цагт нь
  • 2. биелүүлээгүй, даалгавраа хийсэнгүй гэж шийтгэх нь олонтоо. Гэтэл багш өөрөө “өчигдөр хэддүгээр бодлогыг бодсон билээ, гэрийн даалгаварт юу өгсөн билээ, багш нь номоо орхичихсон байна, та 2 номоо дундаа тавиад хэрэглэчих” гэх зэргээр заах гэж буй сэдвээ ч мэдэхгүй, хичээл сургалтын хэвийн үйл ажиллагааг хангаагүй байх нь элбэг. Энэ нь багш сургалтын үйл ажиллагаанд ингэж хайнга хандаж байхад бид нар ч гэсэн болох л юм байна гэсэн санааг төрүүлж улмаар таны гаргасан алдаа толинд тусгалаа олж байгаа нь тэр. Ер нь ангийн тань ихэнх сурагчдын сурлагын түвшин тааруухан, таны өгсөг үүрэг даалгаврыг үл тоомсорлосон байдлаар хандаад эхэлбэл багш та өөрөө өөрийгөө өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэнд хүрэх хэрэгтэй. - Цаг баримталж сурах хэрэгтэй Манай монголчуудын хамгийн их хугацаа алддаг зүйл бол цаг баримталж сураагүй явдал юм. Цагийн төлөвлөлт байхгүйн улмаас хичээлээ цагт нь багтаан зааж чадахгүйгээр үл барам дараагийн цаг дээр дутуу хичээлээ нөхөж зааснаар сүүлийн цагийн хичээлүүд орхигдох явдал нэлээд элбэг. Нэг цагийн хичээл дээр тухайн сэдвийг заахдаа ямар аргаар, ямар хэрэглэгдэхүүн ашиглах вэ гэдгээ нарийн тооцож сурах хэрэгтэй. Эцэг эхийн хурал, хичээлээс гадуурх ажил, хүүхэд хөгжүүлэх ажил гээд бүхий л ажлаа хаана хэдийд, хэдэн цагт зохион байгуулах вэ гэдгээ төлөвлөж чадвал илүү үр дүнд хүрнэ. - Багш өөрөө өөрийгөө байнга хөгжүүлдэг байх Багш долоо хоногт нийт 19 цагийн хичээл заадаг. Энэ нь багш нарын хувьд тийм ч ачаалал өндөр бус. Учир нь долоо хоногт 12-13 цагийн ажил буюу өдөрт 3-4 цагийн ажил хийж байна гэсэн үг юм. Тэгэхээр багш бүр өөрсдийгөө хөгжүүлэхэд өдөрт 1-2 цаг зарцуулахад л хангалттай. Тэгж чадвал хичээлийн жилийн туршид багагүй зүйлийг сурч авахаас гадна хөгжсөн багшийн тоо өсч тэр хэрээрээ өнөөгийн техник, технологи, нийгмийн хурдацтай хөгжлөөс хоцрохгүй байж болно. Хичээлийн зарим цагт багш нарт цонхтой цаг гардаг боловч багш нар түүнийгээ үр бүтээлтэй өнгөрөөж чаддагүй. Тэрхүү цонхтой цаг дээрээ ахмад багш нарын хичээлд сууж зөвлөгөө авах, цахим хичээл бэлтгэх, бусад багш нартайгаа дараачийн цагийн хичээл дээр заах гэж байгаа сэдвээ болон сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмчтэй хамтарч ажиллах талаар ярилцах зэргээр үр дүнтэй өнгөрөөж чаддаг байх хэрэгтэй. - Багш үнэнч шударга байх хэрэгтэй Багш өөрөө хичээл сургалтын үйл ажиллагаанд хоцрох ч юмуу, эсвэл хүүхдүүдийнхээ хажууд худал хэлэх, өөрт нь тааламжтай хандсан хэн нэгнийг хэт их сайшаан магтах зэргээр шударга бус үйлдэл гаргаж болохгүй. Нэгэн сургуулийн багш “С” ангийн дарга охиндоо “багш нь маргааш эхний цаг дээр ирж чадахгүй, чи багшийгаа байхгүй хооронд багш нь байгаа юм шиг л үүнийг хуулж бичүүлээд суулгаж байгаарай” хэмээн захижээ. Маргааш нь сургалтын менежер ангид нь ороод “багш чинь хаана байна” гэж асуухад ангийнх нь хүүхдүүд “багш 00 орсон” гэж зэрэг шахуу хэлэв. Дараачийн цаг дээр дахин ангид нь ороход “багш цайны газар байгаа” гэж ангийн дарга охин хэлэв. Бага ангийн хүүхэд гэдэг бол багш юу гэж хэлнэ яг л түүнийг даган дуурайдаг. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилд багш асар их үүрэгтэй гэдэг нь ойлгомжтой. - Багшийн нэр хүндийг өндөрт өргөж байх Хүний амьдрал юм болохоор сайн муу бүх л зүйл багшид тохиолдох нь мэдээж. Тэр бүгдийг хүүхдүүддээ болон эцэг эхчүүддээ дэлгээд байх нь тийм ч таатай бус. Сургуулийн багш нарын цалин хангамж амьдралд нь хүрэлцдэггүй учраас санхүүгийн эх үүсвэр хайж сүлжээний бизнес эрхлэх юмуу бараа бүтээгдэхүүн борлуулах явдал байдаг. Тэрхүү үйл ажиллагаагаа эцэг эх хүүхдүүдэд сурталчлан борлуулж хэрхэвч болохгүй. Ашиг олохын тулд хүүхэд болон тэдний гэр бүлийг ашиглан, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг хувийнхаа эрх ашигт нийцүүлэн явуулах нь багшийн нэр хүнд унаж байгаагийн хамгийн гол шалтгаан нь юм. Та нэгэнт л багшийн мэргэжил эзэмшээд багш нарын эгнээнд мөр зэрэгцэн ажиллахаар шийдсэн бол өөрөө өөрийгөө өөрчилж байж өрөөлийн хүүхдийг сургаж хүмүүжүүлнэ гэдгээ л ойлгох хэрэгтэй.