Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

зөвлөгөө

382 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

зөвлөгөө

  1. 1. Хичээл давтуулах гэж! Бага насны хүүхдийн хичээлийг давтуулж байхад нэг хэцүү зүйл бол тэдний амархананхаарал нь сарнидаг явдал. Эцэг эхчүүдийн уурыг бардаг нэг зүйл бол хүүхэд нь ердөөхориодхон минутын дараа л эвшээлгээд, ийш тийшээ хараад сонирхол нь буураад, зааж байгаазүйлийг нь анхаарахгүй болоод ирэх явдал байдаг. Гэтэл давтуулах ёстой хичээл дундаа чороогүй байдаг. Одоо яах билээ, айлгаж зандрах уу, ингээд орхих уу? Манай хүүхэд л гэж нэгаавыгаа (ээжийгээ) дууриасан залхуу нөхөр юмуу? Хүүхдийнхээ хичээлийг давтуулах гэсэнажил маань сүүлдээ маргаан болон хувирах ч энүүхэнд. Энэ багш нар тэгээд яаж эд нарыганхааралтай суулгаж чаддаг юм бол? Тусгай арга байна уу? Бага ангийн хүүхэд хорь орчимминут л анхаарлаа төвлөрүүлж чадах нь ойлгомжтой. Үүнээс илүү чадахгүй байгаа нь танайхүүхдийн муугийнх биш, энэ бол хэвийн л үзэгдэл, та нар ч өөрсдөө ийм л байсан. Харин бидүүнд нь тохируулж л сургалт хүмүүжлийн ажлаа явуулах ёстой юм. Багш нарын хэрэглэдэгзарим нэг аргаас танилцуулбал эцэг эх та бүхэнд хэрэгтэй болов уу гэж бодлоо. Тухайлбалхүүхдийн нүдний ядаргааг гаргахад тустай аргууд.Нүдний дасгал1. Бид ч овоо удаан биччих шиг боллоо шүү!Хүүхдийн нүд ядарсан харагдана. Энэ нь бид нилээн удаан юм биччихсэнийг гэрчилнэ.За цонхоор хараарай миний хүү. (Нүдийг нь зүүн баруун тийш хөдөлгөхийн тулд тэнд байгаазүйлсийг нэрлэн харуулах)Нар ямар их дээр байна аа! (Нүдээ дээш хөдөлгөнө)За нүдээ гарын алгаараа хаагаарай. Одоо гарын алганы баруун (зүүн) талаар хараарай. Одоогарын алганы дээгүүр (доогуур) хараарай.Нүдээ анивчаарай (За ань, за нээ ....)2.”Эрвээхэй”Цэцгэн дээр буучихваа.(нүдээ анина, тайвширна, зовхинд массаж хийнэ, хөнгөхнөөр цагийн зүүний дагуу болон эсрэгзүгт илж өгнө)Нойр хүрч байх чинь(нүдээ анивчина)Одоо ч унтахгүй шүү,(Гараа дээш (амьсгаа авах) өргөнө. Гар уруугаа харна)
  2. 2. Сэргэлээ, далавчаа дэвлээ,(гараа хажуу тийш болгоно (амьсгаагаа гаргах) )Дээш хөөрөн нислээ .(гараа сэгсэрч, баруун зүүн тийшээ харна) Та хүүхдээ сонсож чаддаг уу? Хүүхдийн хэлж ярьсан зүйлд ээж аав нар хэрхэн ханддагаас хүүхэд, эцэг эхийн хоорондоххарилцаа улам гүнзгийрэн батжих уу эсвэл алхам алхмаар хөндийрөх үү гэдэг нь шалтгаалдаг.Хүүхдэдээ тохиолдсон асуудал, хүүхдийнхээ ярьсан зүйлд эцэг эх хүүхдийнхээ өмнөөс асуудлыгшийдвэрлэх, сургамжлах эсвэл уг асуудлыг нь ойшоохгүй байх зэрэг янз бүрээр ханддаг ажээ.Та дараах ярилцлагуудтай танилцана уу (1). Танай гэр бүлд иймэрхүү яриа өрнөж байсан уу? Өмнөөс нь “шийдэх”:- Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?- Нэг их сайн биш.- Яасан? Миний хүү нэг сайн яриад өг дөө.- Манай ангид өнөөдөр нэг шинэ математикын багш орсон. Би ерөөсөө юу ч ойлгосонгүй.- Энэ ч харин сайнгүй л юм болж дээ. Би гэрийн даалгавраа хийхэд чинь дараа чамд туслах уу?- Түүнийг нь би авалгүй орхичихсон.- Би маргааш сургууль руу утасдаад захиралтай чинь ярих уу?- Харин ээ, сайн мэдэхгүй байна ...- Асуудал хүндрээгүй байхад, эхний үед учрыг нь олох илүү сайн гэж чамд бодогдохгүй байнауу?- Харин ээ,- Чамайг хичээл дээрээ бусдаасаа хоцорч муу байхыг би хүсэхгүй байна шүү дээ.- Хммм... Сургамжлах:- Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?- Нэг их сайн биш!- Тодорхойхон яриадах даа! Ангидаа тухтайхан суугаад, юм сураад сайхан л баймаар нададсанагдах юм.- Яахав дээ, манай шинэ математикийн багш гэж нэг тэнэг юм... Биднийг харин ч нэг доош ньхийх шив дээ.- Багш руугаа битгий ийм үг хэл л дээ. Хэрэв чи жаахан илүү анхаарсан бол бүгдийг ойлгох лбайсан байх. Бүх зүйлийг бэлтгээд ам уруу чинь халбагадаж өгнө гэж чи бодоогүй биз?- Хммм... Үл ойшоох:- Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?- Нэг их сайн биш!- За битгий гудайгаад бай. Тийм ч их сүртэй юм болоогүй байлгүй дээ, үгүй юу? Чи талх идэхүү?
  3. 3. - Баярлалаа. Математикаас болоод миний санаа зовоод л байна...- Аав чинь, ээж чинь, чи ч гэсэн ямар Эйнштейн биш. Нааш ир жаахан зурагт үзчих, гудайгаадбайсны хэрэггүй.- Хммм ... Дээрх тохиолдлуудад томчууд давамгайлан ярьж, ярилцлага төдөлгүй дуусч байна.Хүүхэд бол харин асуудлынхаа цөм рүү нэвтрэн орж чадахгүй, ярилцлагын явцад санаа ньзамхран томчууд асуудлыг “шийдэх” буюу шийдлээ гэж бодож, хүүхдийн хэлэх үг цөөрсөөрбайна.Дээрх ярилцлагуудыг та дараах ярилцлагатай харьцуулж үзээрэй. Идэвхтэй сонсох:- Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?- Нэг их сайн биш!- Царайнаас чинь андашгүй л байна даа. Юу нь буруугаар эргэчихэв?- Ёоох, өнөөдөр манайд нэг шинэ математикийн багш орсон. Түүний зааж байгааг ньгүйцдэггүй.- Яаж гүйцэж, мэдэж авах талаараа чи тэгээд бодож үзэв үү?- Тийм ээ, үзсэн. Нэг юм асууж тайлбарлаад өгөхгүй юу гэсэн. Тэгсэн чинь тэр багш зөвх өн“сайн анхаарах” хэрэгтэй л гэсэн.- Хммм... тэгэхээр нь чамд юу гэж бодогдов?- Хүүхдүүд өөрсдөө бас чадахгүй байж намайг шоолохоор миний уур хүрсэн.- Хэцүү байгаагаа эхэлж мэдэгдсэний төлөө уурлах юм ч байхгүй л дээ.- Ингэж бусдын өмнө муугаа харуулахдаа би ер дургүй.- Одоо чи тэгээд яая гэж бодож байна?- Хичээл дууссаны дараа багшаас ойлгоогүй юмаа асуудаг юмуу л гэж бодож байна. Гэхдээ бисайн мэдэхгүй л байна.- Тэгээд болох байх гэж чи итгэж байна уу?- Болох байх аа, ингэж асуух бол надад тийм ч их эвгүй зүйл биш. Энэ нь багшийг жааханэргэлзүүлж, хичээл заах хурдаа эргэн харахад ч хүргэж магадгүй.- Багшид чинь бас л хүндрэлтэй байсан байх гэж чамд бодогдохгүй байна уу?- Тийм ээ, түүнийг бид ч бухимдуулсан байж магадгүй.- Чам шиг ухаантай сурагчдаар хүрээлүүлж байгаа юм чинь тэр өөрчлөгдөж л таараа. Үүнийг идэвхтэй сонсох гэнэ. Ээж/аав тухайн асуудлыг сонирхож, хүүхдийн санаабодлыг хүлээн зөвшөөрч, тулгарсан асуудлыг шийдэхэд хамтран гарц хайж тусалж байна. Иймбайдлаар хүүхдээ идэвхтэй сонссоноор ээж аав нар хүүхдээ элдэв дарамтаас аварч, аз жаргалтайбайх, асуудлаа шийдвэрлэж сурахад тусална.

×