SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
Сэдэв : Анги удирдах урлаг
1. Оршил
2. Анги удирдсан багш ямар байх вэ?
 3. Анги удирдах явцад тохиолддог бэрхшээлүүд түүнийг даван туулах арга зам
                                          Оршил
     Хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эх, багш нарын хамтын үйл ажиллагаа
хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс багш эцэг эхийн хамтарсан үйл ажиллагаанаас суралцагчийн
хөгжил төлөвшил шууд хамаардаг гэж би үздэг. Боловсролын байгуулагад 18 жил ажиллах
хугацаанд анги удирдах талаар өөрт хуримтлуулсан өчүүхэн туршлагаа залуу багш нарт тус
болгох үүднээс энэхүү илтгэлийг бичиж байна.
                           Анги удирдсан багш ямар байх вэ?
Шударга, зарчимч багш: Багш суралцагчиддаа шударга хандаж байж, тэднээс ч бас шударга үйл
хийхийг шаардах болдог. Өөрийн хийх үйлээ ухамсарлаж, ялгавартай харьцахгүй байх нь
зүйтэй.
Үлгэрлэн дагуулагч: Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. Багш хүний
нэн тэргүүний анхаарах зүйл бол сурагчдыг өөрийн жишээгээр үлгэрлэхэд оршино.
Чадварлаг багш: Боловсрол багатай багш шавь нарынхаа амьдарлын сайн сайхан бүхнийг
унтрааж, эрдэм номд дургүйцэх үзэл төрүүлдэг.Тэднийг сургахын зэрэгцээгээр өөрсдөө суралцах
хэрэгтэй.Эс тэгвэл тэд таныг гүйцэж түрүүлэх болно.
Удирдах чадвар:
Багш юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад
эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан
зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно
      Хүүхэд бүхэн ерөнхий боловсролыг заавал эзэмших, тэр тусмаа бага ангийг заавал төгсөж,
бичиг үсэгт тайлагдсан байх ёстой байдаг. Харин ахлах ангид бол зарим сурагчид өөрсдийн
хүсэлтээр, эцэг эхийн шахалтаар, зарим нь өөр харьяалагдах газаргүйн улмаас явдаг. Сургуульд
өөрийнхөө хүслээр ирдэг сурагчид сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхдөө илүү
дуртай байхад бусдын шахалтаар юм уу, хүчээр явдаг сурагчид тийм ч сайн байдаггүй. Сургууль
бол төлөвлөсөн боловсролын болон хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ.
Сургуулийг болон тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд сайн удирдах хэрэгтэй байдаг.
Ангид юу хийх ёстойгоо мэддэг, насанд хүрсэн, мэргэжлийн хүн бол багш байдаг. Удирдахуйн
хариуцлага ч түүнд ноогддог.
    Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижиг
систем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухал
оролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөр
хоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусад
жижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч хол
давах болно. Хэрэв ангийг зөв удирдаж чадахгүй бол анги танхим боловсрол, хүмүүжлийн орчин
байхаа больж, үймээн самуунаар дүүрэн, тайван бус байдал үүсч, түүнийг хянах нь улам хүнд
хэцүү болж харилцаа улам муудан зорилго чиглэлээсээ хазайна.
Анхаарлаа сулруулахаас зайлсхийх
Сайн удирдагчтай ангид урам зориг болон хайр мэдрэгдэж байдаг. Багш болон сурагчид
зорилгоо ухамсарласан байдаг бөгөөд түүндээ зоригтойгоор, итгэлтэйгээр урагшлах ба
боловсрол эзэмших гэдэг зугаатай зүйл болно гэсэн үг. Асуудал үүссэн ч амархан шийдэгддэг.
Багш, юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад
эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан
зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно. Учир нь хүмүүс, мэдээж сурагчид ч
гэсэн бүх зүйлийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хийж дараа нь түүндээ ямар нэг
тохиромжтой тайлбар олдог.
     Багш, өөрийнхөө нөлөөг бий болгохын тулд ангид орохоосоо өмнө өөрийгөө тайван, бэлэн,
идэвхтэй болгох шаардлагатай. Хүн өөрийн мэдэлгүй анхаарлаа сулруулж орхидог бөгөөд энэ нь
халдварлахын зэрэгцээ, хамаг эрч хүчийг авч оддог билээ. Харин багшид их хэмжээний эрч х үч
зайлшгүй шаардлагатай байдаг.
     Байнга шаардлагатай байдаг эрч хүчээ гаргаж ирэхийн тулд тайван байх хэрэгтэй. Өөрөө
өөртэйгөө холбоо тогтоох, дотоод сэтгэлийнхээ байдлыг ямар байгааг мэдрэх тэрхүү
мэдрэмжийг дадал болгож чадвал анхаарал сулрах үйл явцыг байнга хянаж чадах бөгөөд
тайвшрах дасгалуудыг хийж арга хэмжээ авах боломжтой болох юм. Тайвшрах гэдэг бол хүн
өөрийн ухамсартайгаар хийж болдог зүйл билээ. Тодорхой төрлийн дасгалуудыг хийснээр
анхаарал сулрахаас гарах боломжтой болох юм. Бага ангийн багш байхдаа сурагчидтайгаа "алим
түүх" тоглоом тоглож тэдний болон өөрийнхөө анхаарлыг байнга өндөр байлгадаг байж билээ.
Биеэ авч явах байдал чухал нөлөөтэй
Тэнцвэргүй байх гэгч нь бас хүний эрч хүчийг багасгадаг хүчин зүйл билээ. Физиологийн хувьд
тэнцвэр алдагдахад сэтгэл санааны байдал ч алдагддаг. Самбарын өмнө зогсож байхад х өлд өө
мөрний хэмжээний зай авч, толгой эгц, хараа ангийнхан руу чиглэсэн байхад илүү тэнцвэртэй,
илүү тайван болж нөгөө нөлөө гээч нь нэмэгдэх болно.
     Багшийн үйл хөдлөл бүр зорилгодоо чиглэсэн бөгөөд ухамсартайгаар хэрэгжиж байх ёстой.
Харин ийнхүү нөлөөгөө бий болгосны дараа ангид тухайн өдрийн хичээлийн сэдэв, зорилго, юу
хийгдэх талаар товч дурдаж гол гол зүйлсийг дахин тэмдэглэх хэрэгтэй байдаг. Ингэх нь
сурагчдын анхаарлыг татаж тэднийг төвлөрүүлдэг.
Шог хошин ярианыхаа хэмжээг тааруулах хэрэгтэй
Өөр нэг чухал зүйл бол боловсрол, сургалтын явцад хангалттай тоглоом, наадам, хошигнол байх
хэрэгтэй. Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн
чухал хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ
анхаарлаа хандуулдаггүй хүүхдүүдийг- (ихэнхдээ хөвгүүд ийм байдаг) хичээлд анхаарлыг нь
төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга болдог.
      Боловсролын арга хэрэгсэл, физиологийн орчин ч гэсэн ангид идэвхтэй, анхаарал татам
суралцах нөхцөл бүрдүүлэхэд чухал байдаг. Манай улсад багш нар хангалттай хэмжээгээр
идэвхтэй байж чадахгүй байгаа ч гэсэн чадлынхаа хирээр үзүүлэн, самбар бэлтгэж таван
мэдрэхүйд хүртэх зүйлсийг ч хичээлдээ ашиглавал нөлөөгөө улам нэмэгдүүлэх боломжтой.
Нэгэн сургуулийн багшийн "Хэрэв та сурагчдынхаа анхаарлыг татаж, тэднийг завгүй байлгаж
чадахгүй байгаа бол асуудлуудтай орооцолдоход бэлдээрэй" хэмээн хэлсэн үгийг ч энд дурдахад
илүүдэхгүй байх гэж бодож байна.
     Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн чухал
хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ анхаарлаа
хандуулдаггүй хүүхдүүдийг хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга
болдог.
     Өөр нэг чухал зүйл бол сурагчдад ангидаа, сургуульдаа дагаж мөрдөх ёстой журам,
ингээгүй тохиолдолд юу болохыг, хэрэв дагаж мөрдвөл ямар үр дүнд хүрэх боломжтой болохыг
боломж нэг бүрийг чадварлаг ашиглан, тэдний ойлгож чадах хэлээр хэлж ярьж байх явдал юм.
Сурагчид шагнал болон шийтгэлийг мэдэх, тэдгээрийг шударгаар хэрэгжүүлдэг болохыг мэдэх,
харах болон багшдаа итгэх эрхтэй байх ёстой. Хүүхдүүд гэртээ болон сургуульдаа хоёр
шалтгаанаас болж таагүй байдал үүсгэдэг. Нэгдүгээрт хил хязгаар болон уян хатан хил хязгаарыг
мэдэхгүй байх явдал. Аливаа хязгаарлалтыг мэдэхгүй байх нь хүүхдэд төөрсөн мэт сэтгэгдлийг
төрүүлдэг. Уян хатан хил хязгаар гэдэг нь онцгой тохиолдолд үндсэн хязгаарлалт хэдий чинээ
уян хатан байж болох нөхцөл юм.
Хоёрдох таагүй байдлын шалтгаан нь багшийн эсвэл сурагчийн эцэг эх буюу эрх мэдэлтэй
хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж юм. Хүүхэд эхлээд өөрийг нь таньдаг, түүнийг хайрладаг,
хүндэлдэг хүнийхээ (үүнд эцэг эх, багш аль нь байж болно) дэргэд өөрийгөө илүү аюулгүй,
чөлөөтэй байгааг мэдэрч, түүнийг хайрлан, хүндэлдэг. Та өөрийгөө хайрладаггүй, хүндэлдэгг үй
бол хүүхдээс, сурагчаас ийм зүйлийг бүү горьдоорой. Эхлээд өөрийгөө хайрлаж, хүндэлдэг болж
дараа нь хүүхдийг хүндлэх хэрэгтэй билээ. Бид хүүхдүүдийг хайрладаг ч хэр хүндэлдэг билээ?
Хайрлах нь хангалттай хэмээн боддог. Сурагчдын харилцаа холбоонд цаг тухай бүрт нь,
тохиромжтой арга замаар хариу мэдээлэл хийх, мөн ангийг ч гэсэн тэгж үзэх нь удирдахад чухал
үүрэгтэй байдаг байна.
Самбарын дээд хэсэгт бичих хэрэгтэй
Багш хүн, сурагчдын зан харьцаа, идэвхтэй байдал, суралцах арга барил, амьдралын хэв маягийг
сайн таних, хүүхдүүд ангидаа бие биедээ хэрхэн нөлөөлдгийг мэдэх нь тэдэнтэй сайн
харилцаатай байх, ямар нэг зүйлийг заавал багшийн нүдээр биш харин, аль нэг талыг
баримтлалгүй харж чаддаг байх зэрэг нь ангийг удирдан, чиглүүлэхэд маш их дөхөмтэй байдаг.
Анги удирдахад аливаа асуудал хэдийд, юунаас болж үүссэний нэгэн адил хэрхэн яаж
шийдвэрлэгдэх нь ч их чухал байдаг. Шийдвэрлэлт гэдэг нь таны бодож байгаа шиг тийм х үнд
хэцүү зүйл биш юм. Тухайлбал сүүлийн үед сургуульд нэмэгдэх хандлагатай болж байгаа х үч
хэрэглэх явдал завсарлагаанаар тавьдаг сайхан хөгжмийн ачаар багассан талаар нэгэн судалгааг
хийсэн хүмүүс онцлон тэмдэглэсэн байдаг. Мөн хичээл заах явцад янз бүрийн өнгө болон дүрс
ашиглах, самбарын хамгийн дээд хэсэгт юм бичих зэрэг нь тухайн ангид өрнөж буй
хөдөлгөөнийг багасгадаг байна. Учир нь хүүхдүүд доошоо харах үед илүүтэйгээр хүрэх
мэдрэхүйгээ ашигладаг байхад дээш нь өндийн харахдаа харах мэдрэхүйгээ ашигладаг бөгөөд
энэ нь хөдөлгөөнийг багасгадаг аж.
Сөрөг үйл үг хэрэглэхгүй байх
Өөр нэг чухал зүйл бол та сурагчдаа юу хийгээсэй гэж хүснэ, түүнийгээ хэлж ойлгуулах
хэрэгтэй. Тухайлбал шуугилдаж байгаа хүүхдүүдэд "Битгий шуугилд" гэж биш арай эерэг үг
хэрэглэн дуугүй байх хэрэгтэйг нь ойлгуулах хэрэгтэй. Х үний сэтгэл санаа, бие болон оюун
санаа нэгдмэл нэг зүйл юм. Хүүхдийн сэтгэл санаа өөрчлөгдөхөд оюун санаа болон зан харьцаа
нь мөн адил өөрчлөгддөг байна. Энэ зүйл бидний хувьд ч гэсэн хүчин төгөлдөр байх болно. Хүн,
оюун ухаан нь хэрхэн ажиллаж буйг мэдэх, үүнтэй холбоотой шинэ зүйлсийг үргэлж мэдэж
байх, тэдгээрт нээлттэй байх нь маш их үр дүнтэй болохыг бид мэднэ.
Анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд түүнийг даван туулах арга зам
    Ангийн эцэг эхийн хурал хийхэд эцэг эхчүүдийн 50%-60%нь л хамрагддаг байлаа. Тэдний
ирцийг нэмэгдүүлэхийн тулд эцэг эхийн оролцооны хүснэгтийг гаргаж ангийн үйл ажиллагаанд
хэрхэн оролцдогийг нээлттэйгээр мэдээллэх, суралцагчийн үйл ажиллагаа эцэг эхийн үйл
ажиллагааг хамтад нь дүгнэх, “Эцэг эхийн нэг өдөр”, зэрэг үйл ажиллагааг явуулснаар эцэг
эхийн оролцоо сайжирч аливаа үйл ажиллагаанд оролцох идэвхи нь 20%-25%иар нэмэгдсэн.
    Мөн улирлын эхэнд сурагчдаар тухайн улиралд хэрхэн суралцах амлалтыг авч улирлын
эцэст амлалт ба биелэлтийг харьцуулсан дүнгийн хүснэгтийг эцэг эхэд танилцуулж, цаашид
ямар хичээл дээр анхаарах шаардлагатайг суралцагч, эцэг эх хамтарч ярилцаад дараа улирлын
амлалтаа төлөвлөдөг нь сурлагын үнэлгээг ахиулах сайн аргын нэг юм.
   “Эцэг эхтэй харилцах дэвтэр”-ийг аялуулж ангид зохиогдож байгаа ажлууд болон зохиох
ажлынхаа талаар мөн ололт амжилтаа бичиж явуулснаар эцэг эхийн хуралд ирээгүй эцэг эхч үүд
болон гэрийн бусад гишүүд тухайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой
болдгоороо давуу талтай байдаг.
   Эцэг эхийн дунд “Аав ээж би”, “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохиосноор эцэг эхчүүд бие биенээ
таньдаг болж, хамтарч ажиллах таатай нөхцөл бүрддэг нь ажиглагдсан.
Дүгнэлт
   “Жинхэнэ багш бол эцэг эхийн хамгийн сайн, хамгийн итгэлтэй нөхөр нь мөн. Өөрийнхөө
багш гэдгийг ойлгоно гэдэг нь эцэг эхчүүдийн гэр орных нь найз нөхөд байхаа ойлгохыг хэлнэ”
хэмээн Германы сурган хүмүүжүүлэгч Адольф Дистервег хэлсэн байдаг. Ангийн багш бол
тухайн сурагчийнхаа ар гэрт тохиолдож буй баяр баясгалаг зовлон гунигийг мэдэрч, тухайн
хүүхэдтэй хэрхэн харьцахаа төлөвлөдөг байх нь чухал байдаг. Иймээс багш хүн бол хүнийг
ойлгох нэнжин сэтгэлтэй хүүхдийн дотны нөхөр байж л сайн багш болно.




                                          Ном зүй
   1. “Анги удирдах урлаг” Исмаил Боз 2006 он УБ хот 34-40тал
   2. “Анги удирдах урлаг” web мэдээлэл
   3. “Ахмадын сургаал алт” Онч мэргэн үгс 1986 он УБ хот 135-137 тал
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл

More Related Content

What's hot

Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалБагш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалСэтгэмж Цогцолбор Сургууль
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэлdelgermoron
 
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөххичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөхNew Mongol College of Technology
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛmngntsetseg_bsndorj2014
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 
хичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайхичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайА. Aku
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)mngntsetseg_bsndorj2014
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнSGS
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бchemistry teacher
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 
өргөмжлөл
өргөмжлөлөргөмжлөл
өргөмжлөлBama740517
 
үйл ажиллагааны төлөвлөгөө.
үйл ажиллагааны төлөвлөгөө.үйл ажиллагааны төлөвлөгөө.
үйл ажиллагааны төлөвлөгөө.Ganbaatar Erdenetsetseg
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольbadmaa0614
 

What's hot (20)

Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх ньрубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
 
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдалБагш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
Багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүй, нийгмийн шаардлага ба бодит байдал
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
 
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөххичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
хичээлийг сэдэлжүүлэлтээр хөтлөх
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
хичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайхичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухай
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7б
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
өргөмжлөл
өргөмжлөлөргөмжлөл
өргөмжлөл
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
PDON101-Хичээл-12 -1
PDON101-Хичээл-12 -1PDON101-Хичээл-12 -1
PDON101-Хичээл-12 -1
 
үйл ажиллагааны төлөвлөгөө.
үйл ажиллагааны төлөвлөгөө.үйл ажиллагааны төлөвлөгөө.
үйл ажиллагааны төлөвлөгөө.
 
ангийн танилцуулга
ангийн танилцуулгаангийн танилцуулга
ангийн танилцуулга
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 

Viewers also liked

зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2delgermoron
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтYumjav
 
Mongol hel 1.batjargal
Mongol hel 1.batjargalMongol hel 1.batjargal
Mongol hel 1.batjargaldelgermoron
 
п авиа үсэг
 п авиа үсэг п авиа үсэг
п авиа үсэгwand_0318
 
фффффффффффффф
фффффффффффффффффффффффффффф
ффффффффффффффtsendeehuu
 
щщщщщщщ
щщщщщщщщщщщщщщ
щщщщщщщtsendeehuu
 
онцгой 4г
онцгой 4гонцгой 4г
онцгой 4гbombog
 
зуны амралтын даалгавар
зуны амралтын даалгаварзуны амралтын даалгавар
зуны амралтын даалгаварShidten
 
цагаан толгой заах
цагаан толгой заахцагаан толгой заах
цагаан толгой заахurnaa999
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2sereeter79
 
хэрэгсу1
хэрэгсу1хэрэгсу1
хэрэгсу1sumka79
 
өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)puujee123456
 
е авиа таниулах 12
е авиа таниулах 12е авиа таниулах 12
е авиа таниулах 12buzuuhai
 

Viewers also liked (20)

Bod
BodBod
Bod
 
я үсэг
я үсэгя үсэг
я үсэг
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
11
1111
11
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
Mongol hel 1.batjargal
Mongol hel 1.batjargalMongol hel 1.batjargal
Mongol hel 1.batjargal
 
п авиа
п авиап авиа
п авиа
 
п авиа үсэг
 п авиа үсэг п авиа үсэг
п авиа үсэг
 
фффффффффффффф
фффффффффффффффффффффффффффф
фффффффффффффф
 
щщщщщщщ
щщщщщщщщщщщщщщ
щщщщщщщ
 
онцгой 4г
онцгой 4гонцгой 4г
онцгой 4г
 
зуны амралтын даалгавар
зуны амралтын даалгаварзуны амралтын даалгавар
зуны амралтын даалгавар
 
к үсэг
к үсэгк үсэг
к үсэг
 
1mhel
1mhel1mhel
1mhel
 
цагаан толгой заах
цагаан толгой заахцагаан толгой заах
цагаан толгой заах
 
хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2хэрэглэгдэхүүн2
хэрэглэгдэхүүн2
 
хэрэгсу1
хэрэгсу1хэрэгсу1
хэрэгсу1
 
өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)өнчин янзага (хуулбар)
өнчин янзага (хуулбар)
 
е авиа таниулах 12
е авиа таниулах 12е авиа таниулах 12
е авиа таниулах 12
 
ё үсэг
ё үсэгё үсэг
ё үсэг
 

Similar to анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл

Similar to анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл (20)

ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэл
 
2015 uyanga
2015 uyanga2015 uyanga
2015 uyanga
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
B.oyungerel
B.oyungerelB.oyungerel
B.oyungerel
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Zaluu bagsh
Zaluu bagshZaluu bagsh
Zaluu bagsh
 
сурган хүмүүжүүлэх хичээл 1
сурган хүмүүжүүлэх хичээл  1сурган хүмүүжүүлэх хичээл  1
сурган хүмүүжүүлэх хичээл 1
 
сурган хүмүүжүүлэх хичээл 1
сурган хүмүүжүүлэх хичээл  1сурган хүмүүжүүлэх хичээл  1
сурган хүмүүжүүлэх хичээл 1
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
hogjil
hogjilhogjil
hogjil
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуйХүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
Zuvlogoo
ZuvlogooZuvlogoo
Zuvlogoo
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 

More from delgermoron

Uuganjargal tsahim sudalgaa(2)
Uuganjargal tsahim sudalgaa(2)Uuganjargal tsahim sudalgaa(2)
Uuganjargal tsahim sudalgaa(2)delgermoron
 
Цэцэгт ургамал
Цэцэгт ургамалЦэцэгт ургамал
Цэцэгт ургамалdelgermoron
 
оноосон нэр
оноосон нэроноосон нэр
оноосон нэрdelgermoron
 
талбай олох томъёо
талбай олох томъёоталбай олох томъёо
талбай олох томъёоdelgermoron
 
периметр олох томъёо
периметр олох томъёопериметр олох томъёо
периметр олох томъёоdelgermoron
 
орон цаг нэрлэсэн үг
орон цаг нэрлэсэн үгорон цаг нэрлэсэн үг
орон цаг нэрлэсэн үгdelgermoron
 
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгтоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгdelgermoron
 
Гэрийн даалгавар
Гэрийн даалгавар Гэрийн даалгавар
Гэрийн даалгавар delgermoron
 
Jishig daalgabar
Jishig daalgabarJishig daalgabar
Jishig daalgabardelgermoron
 

More from delgermoron (20)

12
1212
12
 
13
1313
13
 
14
1414
14
 
15
1515
15
 
Uuganjargal tsahim sudalgaa(2)
Uuganjargal tsahim sudalgaa(2)Uuganjargal tsahim sudalgaa(2)
Uuganjargal tsahim sudalgaa(2)
 
Zovlolgoo01
Zovlolgoo01Zovlolgoo01
Zovlolgoo01
 
Zovlolgoo01(2)
Zovlolgoo01(2)Zovlolgoo01(2)
Zovlolgoo01(2)
 
Uuganjargal5
Uuganjargal5Uuganjargal5
Uuganjargal5
 
Uuganjargal4
Uuganjargal4Uuganjargal4
Uuganjargal4
 
Цэцэгт ургамал
Цэцэгт ургамалЦэцэгт ургамал
Цэцэгт ургамал
 
оноосон нэр
оноосон нэроноосон нэр
оноосон нэр
 
талбай олох томъёо
талбай олох томъёоталбай олох томъёо
талбай олох томъёо
 
периметр олох томъёо
периметр олох томъёопериметр олох томъёо
периметр олох томъёо
 
орон цаг нэрлэсэн үг
орон цаг нэрлэсэн үгорон цаг нэрлэсэн үг
орон цаг нэрлэсэн үг
 
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгтоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
 
Гэрийн даалгавар
Гэрийн даалгавар Гэрийн даалгавар
Гэрийн даалгавар
 
Batja1
Batja1Batja1
Batja1
 
Jishig daalgabar
Jishig daalgabarJishig daalgabar
Jishig daalgabar
 
тоо
тоотоо
тоо
 
ж үсэг
ж үсэг ж үсэг
ж үсэг
 

анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл

  • 1. Сэдэв : Анги удирдах урлаг 1. Оршил 2. Анги удирдсан багш ямар байх вэ? 3. Анги удирдах явцад тохиолддог бэрхшээлүүд түүнийг даван туулах арга зам Оршил Хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эх, багш нарын хамтын үйл ажиллагаа хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс багш эцэг эхийн хамтарсан үйл ажиллагаанаас суралцагчийн хөгжил төлөвшил шууд хамаардаг гэж би үздэг. Боловсролын байгуулагад 18 жил ажиллах хугацаанд анги удирдах талаар өөрт хуримтлуулсан өчүүхэн туршлагаа залуу багш нарт тус болгох үүднээс энэхүү илтгэлийг бичиж байна. Анги удирдсан багш ямар байх вэ? Шударга, зарчимч багш: Багш суралцагчиддаа шударга хандаж байж, тэднээс ч бас шударга үйл хийхийг шаардах болдог. Өөрийн хийх үйлээ ухамсарлаж, ялгавартай харьцахгүй байх нь зүйтэй. Үлгэрлэн дагуулагч: Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. Багш хүний нэн тэргүүний анхаарах зүйл бол сурагчдыг өөрийн жишээгээр үлгэрлэхэд оршино. Чадварлаг багш: Боловсрол багатай багш шавь нарынхаа амьдарлын сайн сайхан бүхнийг унтрааж, эрдэм номд дургүйцэх үзэл төрүүлдэг.Тэднийг сургахын зэрэгцээгээр өөрсдөө суралцах хэрэгтэй.Эс тэгвэл тэд таныг гүйцэж түрүүлэх болно. Удирдах чадвар: Багш юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно Хүүхэд бүхэн ерөнхий боловсролыг заавал эзэмших, тэр тусмаа бага ангийг заавал төгсөж, бичиг үсэгт тайлагдсан байх ёстой байдаг. Харин ахлах ангид бол зарим сурагчид өөрсдийн хүсэлтээр, эцэг эхийн шахалтаар, зарим нь өөр харьяалагдах газаргүйн улмаас явдаг. Сургуульд өөрийнхөө хүслээр ирдэг сурагчид сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхдөө илүү дуртай байхад бусдын шахалтаар юм уу, хүчээр явдаг сурагчид тийм ч сайн байдаггүй. Сургууль бол төлөвлөсөн боловсролын болон хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ. Сургуулийг болон тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд сайн удирдах хэрэгтэй байдаг. Ангид юу хийх ёстойгоо мэддэг, насанд хүрсэн, мэргэжлийн хүн бол багш байдаг. Удирдахуйн хариуцлага ч түүнд ноогддог. Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижиг систем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухал оролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөр хоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусад жижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч хол давах болно. Хэрэв ангийг зөв удирдаж чадахгүй бол анги танхим боловсрол, хүмүүжлийн орчин байхаа больж, үймээн самуунаар дүүрэн, тайван бус байдал үүсч, түүнийг хянах нь улам хүнд хэцүү болж харилцаа улам муудан зорилго чиглэлээсээ хазайна. Анхаарлаа сулруулахаас зайлсхийх Сайн удирдагчтай ангид урам зориг болон хайр мэдрэгдэж байдаг. Багш болон сурагчид зорилгоо ухамсарласан байдаг бөгөөд түүндээ зоригтойгоор, итгэлтэйгээр урагшлах ба боловсрол эзэмших гэдэг зугаатай зүйл болно гэсэн үг. Асуудал үүссэн ч амархан шийдэгддэг. Багш, юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан
  • 2. зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно. Учир нь хүмүүс, мэдээж сурагчид ч гэсэн бүх зүйлийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хийж дараа нь түүндээ ямар нэг тохиромжтой тайлбар олдог. Багш, өөрийнхөө нөлөөг бий болгохын тулд ангид орохоосоо өмнө өөрийгөө тайван, бэлэн, идэвхтэй болгох шаардлагатай. Хүн өөрийн мэдэлгүй анхаарлаа сулруулж орхидог бөгөөд энэ нь халдварлахын зэрэгцээ, хамаг эрч хүчийг авч оддог билээ. Харин багшид их хэмжээний эрч х үч зайлшгүй шаардлагатай байдаг. Байнга шаардлагатай байдаг эрч хүчээ гаргаж ирэхийн тулд тайван байх хэрэгтэй. Өөрөө өөртэйгөө холбоо тогтоох, дотоод сэтгэлийнхээ байдлыг ямар байгааг мэдрэх тэрхүү мэдрэмжийг дадал болгож чадвал анхаарал сулрах үйл явцыг байнга хянаж чадах бөгөөд тайвшрах дасгалуудыг хийж арга хэмжээ авах боломжтой болох юм. Тайвшрах гэдэг бол хүн өөрийн ухамсартайгаар хийж болдог зүйл билээ. Тодорхой төрлийн дасгалуудыг хийснээр анхаарал сулрахаас гарах боломжтой болох юм. Бага ангийн багш байхдаа сурагчидтайгаа "алим түүх" тоглоом тоглож тэдний болон өөрийнхөө анхаарлыг байнга өндөр байлгадаг байж билээ. Биеэ авч явах байдал чухал нөлөөтэй Тэнцвэргүй байх гэгч нь бас хүний эрч хүчийг багасгадаг хүчин зүйл билээ. Физиологийн хувьд тэнцвэр алдагдахад сэтгэл санааны байдал ч алдагддаг. Самбарын өмнө зогсож байхад х өлд өө мөрний хэмжээний зай авч, толгой эгц, хараа ангийнхан руу чиглэсэн байхад илүү тэнцвэртэй, илүү тайван болж нөгөө нөлөө гээч нь нэмэгдэх болно. Багшийн үйл хөдлөл бүр зорилгодоо чиглэсэн бөгөөд ухамсартайгаар хэрэгжиж байх ёстой. Харин ийнхүү нөлөөгөө бий болгосны дараа ангид тухайн өдрийн хичээлийн сэдэв, зорилго, юу хийгдэх талаар товч дурдаж гол гол зүйлсийг дахин тэмдэглэх хэрэгтэй байдаг. Ингэх нь сурагчдын анхаарлыг татаж тэднийг төвлөрүүлдэг. Шог хошин ярианыхаа хэмжээг тааруулах хэрэгтэй Өөр нэг чухал зүйл бол боловсрол, сургалтын явцад хангалттай тоглоом, наадам, хошигнол байх хэрэгтэй. Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн чухал хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ анхаарлаа хандуулдаггүй хүүхдүүдийг- (ихэнхдээ хөвгүүд ийм байдаг) хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга болдог. Боловсролын арга хэрэгсэл, физиологийн орчин ч гэсэн ангид идэвхтэй, анхаарал татам суралцах нөхцөл бүрдүүлэхэд чухал байдаг. Манай улсад багш нар хангалттай хэмжээгээр идэвхтэй байж чадахгүй байгаа ч гэсэн чадлынхаа хирээр үзүүлэн, самбар бэлтгэж таван мэдрэхүйд хүртэх зүйлсийг ч хичээлдээ ашиглавал нөлөөгөө улам нэмэгдүүлэх боломжтой. Нэгэн сургуулийн багшийн "Хэрэв та сурагчдынхаа анхаарлыг татаж, тэднийг завгүй байлгаж чадахгүй байгаа бол асуудлуудтай орооцолдоход бэлдээрэй" хэмээн хэлсэн үгийг ч энд дурдахад илүүдэхгүй байх гэж бодож байна. Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн чухал хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ анхаарлаа хандуулдаггүй хүүхдүүдийг хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга болдог. Өөр нэг чухал зүйл бол сурагчдад ангидаа, сургуульдаа дагаж мөрдөх ёстой журам, ингээгүй тохиолдолд юу болохыг, хэрэв дагаж мөрдвөл ямар үр дүнд хүрэх боломжтой болохыг боломж нэг бүрийг чадварлаг ашиглан, тэдний ойлгож чадах хэлээр хэлж ярьж байх явдал юм. Сурагчид шагнал болон шийтгэлийг мэдэх, тэдгээрийг шударгаар хэрэгжүүлдэг болохыг мэдэх, харах болон багшдаа итгэх эрхтэй байх ёстой. Хүүхдүүд гэртээ болон сургуульдаа хоёр шалтгаанаас болж таагүй байдал үүсгэдэг. Нэгдүгээрт хил хязгаар болон уян хатан хил хязгаарыг мэдэхгүй байх явдал. Аливаа хязгаарлалтыг мэдэхгүй байх нь хүүхдэд төөрсөн мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Уян хатан хил хязгаар гэдэг нь онцгой тохиолдолд үндсэн хязгаарлалт хэдий чинээ уян хатан байж болох нөхцөл юм.
  • 3. Хоёрдох таагүй байдлын шалтгаан нь багшийн эсвэл сурагчийн эцэг эх буюу эрх мэдэлтэй хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж юм. Хүүхэд эхлээд өөрийг нь таньдаг, түүнийг хайрладаг, хүндэлдэг хүнийхээ (үүнд эцэг эх, багш аль нь байж болно) дэргэд өөрийгөө илүү аюулгүй, чөлөөтэй байгааг мэдэрч, түүнийг хайрлан, хүндэлдэг. Та өөрийгөө хайрладаггүй, хүндэлдэгг үй бол хүүхдээс, сурагчаас ийм зүйлийг бүү горьдоорой. Эхлээд өөрийгөө хайрлаж, хүндэлдэг болж дараа нь хүүхдийг хүндлэх хэрэгтэй билээ. Бид хүүхдүүдийг хайрладаг ч хэр хүндэлдэг билээ? Хайрлах нь хангалттай хэмээн боддог. Сурагчдын харилцаа холбоонд цаг тухай бүрт нь, тохиромжтой арга замаар хариу мэдээлэл хийх, мөн ангийг ч гэсэн тэгж үзэх нь удирдахад чухал үүрэгтэй байдаг байна. Самбарын дээд хэсэгт бичих хэрэгтэй Багш хүн, сурагчдын зан харьцаа, идэвхтэй байдал, суралцах арга барил, амьдралын хэв маягийг сайн таних, хүүхдүүд ангидаа бие биедээ хэрхэн нөлөөлдгийг мэдэх нь тэдэнтэй сайн харилцаатай байх, ямар нэг зүйлийг заавал багшийн нүдээр биш харин, аль нэг талыг баримтлалгүй харж чаддаг байх зэрэг нь ангийг удирдан, чиглүүлэхэд маш их дөхөмтэй байдаг. Анги удирдахад аливаа асуудал хэдийд, юунаас болж үүссэний нэгэн адил хэрхэн яаж шийдвэрлэгдэх нь ч их чухал байдаг. Шийдвэрлэлт гэдэг нь таны бодож байгаа шиг тийм х үнд хэцүү зүйл биш юм. Тухайлбал сүүлийн үед сургуульд нэмэгдэх хандлагатай болж байгаа х үч хэрэглэх явдал завсарлагаанаар тавьдаг сайхан хөгжмийн ачаар багассан талаар нэгэн судалгааг хийсэн хүмүүс онцлон тэмдэглэсэн байдаг. Мөн хичээл заах явцад янз бүрийн өнгө болон дүрс ашиглах, самбарын хамгийн дээд хэсэгт юм бичих зэрэг нь тухайн ангид өрнөж буй хөдөлгөөнийг багасгадаг байна. Учир нь хүүхдүүд доошоо харах үед илүүтэйгээр хүрэх мэдрэхүйгээ ашигладаг байхад дээш нь өндийн харахдаа харах мэдрэхүйгээ ашигладаг бөгөөд энэ нь хөдөлгөөнийг багасгадаг аж. Сөрөг үйл үг хэрэглэхгүй байх Өөр нэг чухал зүйл бол та сурагчдаа юу хийгээсэй гэж хүснэ, түүнийгээ хэлж ойлгуулах хэрэгтэй. Тухайлбал шуугилдаж байгаа хүүхдүүдэд "Битгий шуугилд" гэж биш арай эерэг үг хэрэглэн дуугүй байх хэрэгтэйг нь ойлгуулах хэрэгтэй. Х үний сэтгэл санаа, бие болон оюун санаа нэгдмэл нэг зүйл юм. Хүүхдийн сэтгэл санаа өөрчлөгдөхөд оюун санаа болон зан харьцаа нь мөн адил өөрчлөгддөг байна. Энэ зүйл бидний хувьд ч гэсэн хүчин төгөлдөр байх болно. Хүн, оюун ухаан нь хэрхэн ажиллаж буйг мэдэх, үүнтэй холбоотой шинэ зүйлсийг үргэлж мэдэж байх, тэдгээрт нээлттэй байх нь маш их үр дүнтэй болохыг бид мэднэ. Анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд түүнийг даван туулах арга зам Ангийн эцэг эхийн хурал хийхэд эцэг эхчүүдийн 50%-60%нь л хамрагддаг байлаа. Тэдний ирцийг нэмэгдүүлэхийн тулд эцэг эхийн оролцооны хүснэгтийг гаргаж ангийн үйл ажиллагаанд хэрхэн оролцдогийг нээлттэйгээр мэдээллэх, суралцагчийн үйл ажиллагаа эцэг эхийн үйл ажиллагааг хамтад нь дүгнэх, “Эцэг эхийн нэг өдөр”, зэрэг үйл ажиллагааг явуулснаар эцэг эхийн оролцоо сайжирч аливаа үйл ажиллагаанд оролцох идэвхи нь 20%-25%иар нэмэгдсэн. Мөн улирлын эхэнд сурагчдаар тухайн улиралд хэрхэн суралцах амлалтыг авч улирлын эцэст амлалт ба биелэлтийг харьцуулсан дүнгийн хүснэгтийг эцэг эхэд танилцуулж, цаашид ямар хичээл дээр анхаарах шаардлагатайг суралцагч, эцэг эх хамтарч ярилцаад дараа улирлын амлалтаа төлөвлөдөг нь сурлагын үнэлгээг ахиулах сайн аргын нэг юм. “Эцэг эхтэй харилцах дэвтэр”-ийг аялуулж ангид зохиогдож байгаа ажлууд болон зохиох ажлынхаа талаар мөн ололт амжилтаа бичиж явуулснаар эцэг эхийн хуралд ирээгүй эцэг эхч үүд болон гэрийн бусад гишүүд тухайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой болдгоороо давуу талтай байдаг. Эцэг эхийн дунд “Аав ээж би”, “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохиосноор эцэг эхчүүд бие биенээ таньдаг болж, хамтарч ажиллах таатай нөхцөл бүрддэг нь ажиглагдсан.
  • 4. Дүгнэлт “Жинхэнэ багш бол эцэг эхийн хамгийн сайн, хамгийн итгэлтэй нөхөр нь мөн. Өөрийнхөө багш гэдгийг ойлгоно гэдэг нь эцэг эхчүүдийн гэр орных нь найз нөхөд байхаа ойлгохыг хэлнэ” хэмээн Германы сурган хүмүүжүүлэгч Адольф Дистервег хэлсэн байдаг. Ангийн багш бол тухайн сурагчийнхаа ар гэрт тохиолдож буй баяр баясгалаг зовлон гунигийг мэдэрч, тухайн хүүхэдтэй хэрхэн харьцахаа төлөвлөдөг байх нь чухал байдаг. Иймээс багш хүн бол хүнийг ойлгох нэнжин сэтгэлтэй хүүхдийн дотны нөхөр байж л сайн багш болно. Ном зүй 1. “Анги удирдах урлаг” Исмаил Боз 2006 он УБ хот 34-40тал 2. “Анги удирдах урлаг” web мэдээлэл 3. “Ахмадын сургаал алт” Онч мэргэн үгс 1986 он УБ хот 135-137 тал