SlideShare a Scribd company logo
1 of 3
Эрт босч
                                                                        сурах
                                                                        шилдэг
                                                                        аргууд:
                                                                       Эрт босох нь ер
                                                                       нь агуу хүн
                                                                       бүрт      байдаг
                                                                       зуршил.      Эрт
                                                                       босох нь хүнийг
                                                                       илүү их үр
                                                                            бүтээмжтэй
                                                                                  буюу
                                                                             амжилттай
                                                                       байхтай шууд
                                                                             холбоотой
                                                                       болох          нь
                                                                            батлагдсан.
                                                                       “Өглөө        эрт
босох нь мянган лантай тэнцэж, харин шөнө оройн цагаар сэрүүн байх нь зуун лантай
тэнцэнэ” гэсэн үг бий. Мөн “Өөдрөг хүн өглөөнөөс”… Англи зүйр үг болохоор: “Эрт
унтаж, эрт босох нь хүнийг эрүүл саруул, баян чинээлэг, ухаалаг болгодог”. Герман зүйр
үг:               “Өглөөний                 цаг                бол                 алт”.

Харин эрт босдоггүй, их унтаад л байх юм бол ядуурахад хүрнэ гэж Библид ч
анхааруулсан байна (Сургаалт үгс 6:9-11). Хүний бие махбод нар мандахтай хамт босож
нар     жаргахад     унтдаг      биологийн      хэмнэлтэйгээр    бүтээгдсэн     юм.

Гэсэн хэдий ч олон залуучуудын хувьд эртлэн босох нь хэцүү байдаг. Эрт босохыг хүсдэг
боловч өглөө сэрүүлэг дуугарахад тэрийгээ унтраагаад шууд л цаашаа унтдаг. Эсвэл
яагаад яг одоо босож болохгүйн шалтаг хайж, дахиад жаахан дуг хийж амрах хэрэгтэйг
өөртөө тайлбарлаад хэвтэнэ. Ийм байдлаар эрх босох чинь хэзээ ч бүтэхгүй, харин ч
эсрэгээр, нойрондоо дийлэгдэн босож чаддаггүй занчил тань улам бэхжүүлэхэд л хүрнэ.
Зарим нь их унтах тусам сайн амарна гэж боддог. Гэвч энэ бол худал: та хэрэгцээнээсээ
илүү       их      унтах      юм       бол      харин       ч       ядрах      болно.

Есүст итгэдэг бидний хувьд эртлэн босох нь амин чухал: өглөөний цаг бол ихэнх
хүмүүсүийн хувьд Их Эзэнтэйгээ уулзаж “чимээгүй цаг” буюу “өглөөний харуул”-аа
хийхэд хамгийн тохиромжтой нь. Өглөө эрт өдрийн ажил эхлэхээс өмнө бид Их Эзэнийхээ
үгийг сонсож, тэр өдөрт зориулсан зааврыг авч тухайн өдрийг Түүнд даатгах хэрэгтэй шүү
дээ. Энэ нь Библийн үед амьдарч агсан хүмүүсийн хувьд ч ялгаагүй байсан: “Мөнхийн
Эзэн Та өглөө болгон дуу хоолойг минь сонсдог. Өглөө эрт би гуйлтаа Тан руу хандуулан,
хариуг          тань           ажин           хүлээдэг.”         (Дуулал           5:3)

Пууль бичихдээ, “Есүс-Христэд бидний итгэсэн үеэс мөнхийн амьдралд орох үеийг хүртэл
тодорхой хугацаа бий. Харин одоо тийм урт хугацаа үлдээгүй гэдгийг санагтун. Одоо
нойрмог байдлаасаа сэрж, ямагт сонор сэрэмжтэй байж, Ертөнцийн Эзэний ажлыг сайн
хийцгээ…”                               (Ром                            13:11-12)

Тэгвэл эрт босохыг чухам яаж сурах вэ? Өглөө сэрүүлэг дуугарахад ихэнх хүмүүс шал
нойрмог учраас хичнээн бат шийдвэр гаргасан ч үүнийгээ тухайн үед дагаж чаддаггүй
байхад?

Эрт           босоход            хэд           хэдэн           алхам            байдаг.

1. Өглөө бүр хэдэн цагт босмоор байгаагаа шийд. Тэр цагтаа та шалтаг гаралгүйгээр 7
хоногийн өдөр бүр, нар туссан ч бороо орсон ч, амралтын өдөр байсан ч хамаагүй босно
гэсэн                                                                             үг.

2. Босох дасгал хийгээд хэрэгжүүл. Тэнэг юм шиг сонсогдсон ч энэ нь тус болно. Орой
нойрмог болохдоо орондоо ороод өглөө сэрүүлэг дуугангуут шууд босохыг зуршилаа
болгоѐ гэвэл та далд ухамсараа хүссэн тийш сургаснаар үүнийг автомат үйлдэл болгох
хэрэгтэй.

Үүний тулд та унтдаг өрөөгөө аль болохоор шөнө унтдаг үетэйгээ адилхан нөхцөл
байдалтай болгоорой: хөшгөө татаад гэрэл асаагаад… Тэгээд “унтах цаг боллоо, би ядарч
байна, сайхан амарна” гэж өөртөө хэлээд эвшээгээд шүдээ угаагаад унтлагын хувцсаа
өмсөөд орондоо орно. Сэрүүлгээ 2-3 минутын дараа дуугарахад тавиад “маргааш өглөө
сэрүүлэг дуугарахад би шууд босно” гэж өөртөө хэлээд үүнийг мөн дүрслэн бодож
төсөөлнө. Тэгээд биеэ болон бодлоо суллаад аль болохоор унтсан шиг бай. 2 минутын
дараа сэрүүлэг дуугарангуут унтраагаад, инээмсэглээд, ганц сунайгаад орноосоо босох
зуураа “энэ сайхан шинэ өдрийг өгсөнд баярлалаа! Өглөө эрт босох нь сайхан шүү!” гэж
Их Эзэндээ хэлээд шууд л хувцсаа өмсөөд өглөөний бэлтгэлээ хийж эхлэнэ (уух юм
бэлдэх,                    нүүрээ                     угаах                      г.м.).

Үүнийг хэд хэдэн удаа давт. Маргааш нөгөөдөр ч давтаарай. Олон давтах тусам үр дүнтэй
байх болно. “Хайран цаг” гэж битгий бод – эрт босохыг сурсан бол ямар их цаг хожихоо
бодоорой. Орой унтахдаа “маргааш өглөө сэрүүлэг дуугарахад би шууд босно” гэж өөртөө
хэлээд үүнийг хийж байгаагаа дүрслэн бодож төсөөлөхөө мартуузай. Тэгээд өглөө үнэхээр
ямар ч шалтаг гаралгүйгээр шууд л бос. Үүнийг жинхэнэ заншил болгохын тулд дор хаяж
30 хоногийн турш босох цагаа өөрчлөхгүйгээр яс босдог бай. Хэрэв та хэсэг хугацааны
турш босдог болсон боловч гэнэт эргээд хуучиндаа орж сэрүүлэг дуугарсан ч цаашаа
унтаад байх юм бол тэр өдөр дахиад босох дасгал хийх хэрэгтэй гэсэн үг.

Хувцсаа өмнөх орой бэлдсэн байх нь тустай (нойрмог байхдаа ямар хувцас өмсөх вэ
мэтийн    өчүүхэн   шийдвэр     ч    гаргахад    хэцүү    байдаг   шүү     дээ).

Өглөө босонгуутаа шууд нэг стакан бүлээн ус уух нь мөн тустай. Та шөнөжингөө юу ч
уугаагүй юм чинь шингэнээр дутагдсан байж таарна. Мөн энэ нь ходоодыг чинь өглөөний
цайг шингээхэд бэлдээд ходоодны асуудлаас хамгаалдаг. Эрт босдог болсон бол та мөн
өглөөний          цай         сайн          идэж          уухыг          заншаарай!
3. Орой ядарсан үедээ унт. Ихэнх хүмүүс 8 цаг унтах хэрэгцээтэй л дээ, гэхдээ энэ бол
дундаж тоо. Өдрийн ачааллаас шалтгаалж таны унтах хэрэгцээ өдрөөс өдөрт жаахан өөр
байх болно. Та биеэ “сонсоод” орой унтмаар байгаа үедээ орондоо ор.

Олон залуучууд харин шөнөжингөө унтаагүйгээс болж маргааш нь хичээлдээ унтаад цагаа
дэмий       өнгөрөөдөг.      Та        тэгэж        амьдрахаас        татгалзаарай!

Xэзээ унтах тал дээр “цаад захын хугацаа”-г өөртөө тавь. Тэгээд тэрнээс наана 1 цаг орчим
ямар ч ажил хийлгүйгээр амралтын цаг өөртөө өг. Тэр үед гэрэл их цацдаг компьютер
юмуу зурагт үзэхээс, мөн их хүчийг шаардсан дасгал хийхээс зайлсхий. Ном сэтгүүл
унших нь тохиромжтой. Уншиж байхдаа ойлгохоо больсон үедээ та ер нь орондоо ороход
бэлэн болсон байна гэсэн үг. Хэрвээ та орондоо ороод хэдэн минутын дараа унтаагүй бол
та              хангалттай              ядраагүй                байсан               байх.

Өөрийгөө зөв аргаар ядраахын тулд амралтын цагийнхаа өмнө биеийн тамрын дасгал хийх
нь                                                                           тустай.

Өглөө эрт босох дэглэмдээ орсны сарын дараа та арай бага цагаар унтдаг болсноо анзаарах
байх. Долоо хоног бүр хожсон 7 нэмэлт цагаар та юу юу хийж болох вэ?!

Хүүхдүүдээ ч энэ дэглэмд оруулж эхнээс нь сайн зуршилтай болгож болно.

Өнөөдрөөс (эсвэл “босох дасгал” хийх завтай өдрөөсөө) эхлэн үнэт цагаа хий дэмий урсан
өнгөрүүлэхээс татгалзахаар шийд! Танд амжилт хүсье.

More Related Content

More from Ariunzaya Mundaa (20)

Gerlen dohio
Gerlen dohioGerlen dohio
Gerlen dohio
 
Bidnii tus
Bidnii tusBidnii tus
Bidnii tus
 
Ariunzaya
AriunzayaAriunzaya
Ariunzaya
 
2,2-oor toolox
2,2-oor toolox2,2-oor toolox
2,2-oor toolox
 
Ariunzaya
AriunzayaAriunzaya
Ariunzaya
 
10tiin butarhai toimlioh
10tiin butarhai toimlioh10tiin butarhai toimlioh
10tiin butarhai toimlioh
 
Smill
SmillSmill
Smill
 
Neelttei hicheel
Neelttei hicheelNeelttei hicheel
Neelttei hicheel
 
Zaluu bagsh
Zaluu bagshZaluu bagsh
Zaluu bagsh
 
Ariunzaya
AriunzayaAriunzaya
Ariunzaya
 
Sedel
SedelSedel
Sedel
 
Huuhdiin hoollolt
Huuhdiin hoolloltHuuhdiin hoollolt
Huuhdiin hoollolt
 
Eruul mend
Eruul mendEruul mend
Eruul mend
 
Eruul mend
Eruul mendEruul mend
Eruul mend
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
 
555
555555
555
 
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
ýöýã ýõýä ºãºõ çºâëºìæ
 
555
555555
555
 
555
555555
555
 

Ert bosoh

  • 1. Эрт босч сурах шилдэг аргууд: Эрт босох нь ер нь агуу хүн бүрт байдаг зуршил. Эрт босох нь хүнийг илүү их үр бүтээмжтэй буюу амжилттай байхтай шууд холбоотой болох нь батлагдсан. “Өглөө эрт босох нь мянган лантай тэнцэж, харин шөнө оройн цагаар сэрүүн байх нь зуун лантай тэнцэнэ” гэсэн үг бий. Мөн “Өөдрөг хүн өглөөнөөс”… Англи зүйр үг болохоор: “Эрт унтаж, эрт босох нь хүнийг эрүүл саруул, баян чинээлэг, ухаалаг болгодог”. Герман зүйр үг: “Өглөөний цаг бол алт”. Харин эрт босдоггүй, их унтаад л байх юм бол ядуурахад хүрнэ гэж Библид ч анхааруулсан байна (Сургаалт үгс 6:9-11). Хүний бие махбод нар мандахтай хамт босож нар жаргахад унтдаг биологийн хэмнэлтэйгээр бүтээгдсэн юм. Гэсэн хэдий ч олон залуучуудын хувьд эртлэн босох нь хэцүү байдаг. Эрт босохыг хүсдэг боловч өглөө сэрүүлэг дуугарахад тэрийгээ унтраагаад шууд л цаашаа унтдаг. Эсвэл яагаад яг одоо босож болохгүйн шалтаг хайж, дахиад жаахан дуг хийж амрах хэрэгтэйг өөртөө тайлбарлаад хэвтэнэ. Ийм байдлаар эрх босох чинь хэзээ ч бүтэхгүй, харин ч эсрэгээр, нойрондоо дийлэгдэн босож чаддаггүй занчил тань улам бэхжүүлэхэд л хүрнэ. Зарим нь их унтах тусам сайн амарна гэж боддог. Гэвч энэ бол худал: та хэрэгцээнээсээ илүү их унтах юм бол харин ч ядрах болно. Есүст итгэдэг бидний хувьд эртлэн босох нь амин чухал: өглөөний цаг бол ихэнх хүмүүсүийн хувьд Их Эзэнтэйгээ уулзаж “чимээгүй цаг” буюу “өглөөний харуул”-аа хийхэд хамгийн тохиромжтой нь. Өглөө эрт өдрийн ажил эхлэхээс өмнө бид Их Эзэнийхээ үгийг сонсож, тэр өдөрт зориулсан зааврыг авч тухайн өдрийг Түүнд даатгах хэрэгтэй шүү дээ. Энэ нь Библийн үед амьдарч агсан хүмүүсийн хувьд ч ялгаагүй байсан: “Мөнхийн Эзэн Та өглөө болгон дуу хоолойг минь сонсдог. Өглөө эрт би гуйлтаа Тан руу хандуулан, хариуг тань ажин хүлээдэг.” (Дуулал 5:3) Пууль бичихдээ, “Есүс-Христэд бидний итгэсэн үеэс мөнхийн амьдралд орох үеийг хүртэл тодорхой хугацаа бий. Харин одоо тийм урт хугацаа үлдээгүй гэдгийг санагтун. Одоо
  • 2. нойрмог байдлаасаа сэрж, ямагт сонор сэрэмжтэй байж, Ертөнцийн Эзэний ажлыг сайн хийцгээ…” (Ром 13:11-12) Тэгвэл эрт босохыг чухам яаж сурах вэ? Өглөө сэрүүлэг дуугарахад ихэнх хүмүүс шал нойрмог учраас хичнээн бат шийдвэр гаргасан ч үүнийгээ тухайн үед дагаж чаддаггүй байхад? Эрт босоход хэд хэдэн алхам байдаг. 1. Өглөө бүр хэдэн цагт босмоор байгаагаа шийд. Тэр цагтаа та шалтаг гаралгүйгээр 7 хоногийн өдөр бүр, нар туссан ч бороо орсон ч, амралтын өдөр байсан ч хамаагүй босно гэсэн үг. 2. Босох дасгал хийгээд хэрэгжүүл. Тэнэг юм шиг сонсогдсон ч энэ нь тус болно. Орой нойрмог болохдоо орондоо ороод өглөө сэрүүлэг дуугангуут шууд босохыг зуршилаа болгоѐ гэвэл та далд ухамсараа хүссэн тийш сургаснаар үүнийг автомат үйлдэл болгох хэрэгтэй. Үүний тулд та унтдаг өрөөгөө аль болохоор шөнө унтдаг үетэйгээ адилхан нөхцөл байдалтай болгоорой: хөшгөө татаад гэрэл асаагаад… Тэгээд “унтах цаг боллоо, би ядарч байна, сайхан амарна” гэж өөртөө хэлээд эвшээгээд шүдээ угаагаад унтлагын хувцсаа өмсөөд орондоо орно. Сэрүүлгээ 2-3 минутын дараа дуугарахад тавиад “маргааш өглөө сэрүүлэг дуугарахад би шууд босно” гэж өөртөө хэлээд үүнийг мөн дүрслэн бодож төсөөлнө. Тэгээд биеэ болон бодлоо суллаад аль болохоор унтсан шиг бай. 2 минутын дараа сэрүүлэг дуугарангуут унтраагаад, инээмсэглээд, ганц сунайгаад орноосоо босох зуураа “энэ сайхан шинэ өдрийг өгсөнд баярлалаа! Өглөө эрт босох нь сайхан шүү!” гэж Их Эзэндээ хэлээд шууд л хувцсаа өмсөөд өглөөний бэлтгэлээ хийж эхлэнэ (уух юм бэлдэх, нүүрээ угаах г.м.). Үүнийг хэд хэдэн удаа давт. Маргааш нөгөөдөр ч давтаарай. Олон давтах тусам үр дүнтэй байх болно. “Хайран цаг” гэж битгий бод – эрт босохыг сурсан бол ямар их цаг хожихоо бодоорой. Орой унтахдаа “маргааш өглөө сэрүүлэг дуугарахад би шууд босно” гэж өөртөө хэлээд үүнийг хийж байгаагаа дүрслэн бодож төсөөлөхөө мартуузай. Тэгээд өглөө үнэхээр ямар ч шалтаг гаралгүйгээр шууд л бос. Үүнийг жинхэнэ заншил болгохын тулд дор хаяж 30 хоногийн турш босох цагаа өөрчлөхгүйгээр яс босдог бай. Хэрэв та хэсэг хугацааны турш босдог болсон боловч гэнэт эргээд хуучиндаа орж сэрүүлэг дуугарсан ч цаашаа унтаад байх юм бол тэр өдөр дахиад босох дасгал хийх хэрэгтэй гэсэн үг. Хувцсаа өмнөх орой бэлдсэн байх нь тустай (нойрмог байхдаа ямар хувцас өмсөх вэ мэтийн өчүүхэн шийдвэр ч гаргахад хэцүү байдаг шүү дээ). Өглөө босонгуутаа шууд нэг стакан бүлээн ус уух нь мөн тустай. Та шөнөжингөө юу ч уугаагүй юм чинь шингэнээр дутагдсан байж таарна. Мөн энэ нь ходоодыг чинь өглөөний цайг шингээхэд бэлдээд ходоодны асуудлаас хамгаалдаг. Эрт босдог болсон бол та мөн өглөөний цай сайн идэж уухыг заншаарай!
  • 3. 3. Орой ядарсан үедээ унт. Ихэнх хүмүүс 8 цаг унтах хэрэгцээтэй л дээ, гэхдээ энэ бол дундаж тоо. Өдрийн ачааллаас шалтгаалж таны унтах хэрэгцээ өдрөөс өдөрт жаахан өөр байх болно. Та биеэ “сонсоод” орой унтмаар байгаа үедээ орондоо ор. Олон залуучууд харин шөнөжингөө унтаагүйгээс болж маргааш нь хичээлдээ унтаад цагаа дэмий өнгөрөөдөг. Та тэгэж амьдрахаас татгалзаарай! Xэзээ унтах тал дээр “цаад захын хугацаа”-г өөртөө тавь. Тэгээд тэрнээс наана 1 цаг орчим ямар ч ажил хийлгүйгээр амралтын цаг өөртөө өг. Тэр үед гэрэл их цацдаг компьютер юмуу зурагт үзэхээс, мөн их хүчийг шаардсан дасгал хийхээс зайлсхий. Ном сэтгүүл унших нь тохиромжтой. Уншиж байхдаа ойлгохоо больсон үедээ та ер нь орондоо ороход бэлэн болсон байна гэсэн үг. Хэрвээ та орондоо ороод хэдэн минутын дараа унтаагүй бол та хангалттай ядраагүй байсан байх. Өөрийгөө зөв аргаар ядраахын тулд амралтын цагийнхаа өмнө биеийн тамрын дасгал хийх нь тустай. Өглөө эрт босох дэглэмдээ орсны сарын дараа та арай бага цагаар унтдаг болсноо анзаарах байх. Долоо хоног бүр хожсон 7 нэмэлт цагаар та юу юу хийж болох вэ?! Хүүхдүүдээ ч энэ дэглэмд оруулж эхнээс нь сайн зуршилтай болгож болно. Өнөөдрөөс (эсвэл “босох дасгал” хийх завтай өдрөөсөө) эхлэн үнэт цагаа хий дэмий урсан өнгөрүүлэхээс татгалзахаар шийд! Танд амжилт хүсье.