More Related Content
ODT
PPTX
PPTX
ODP
PPTX
PPTX
монгол үндэстний хувцас хэрэглэл 11е PPTX
PPTX
What's hot
PPTX
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа PPTX
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ ODP
PPTX
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого PPTX
PPTX
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол PPTX
PPTX
PPTX
Захиргааны актыг шалгах дараалал PPTX
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил PPTX
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр PDF
PPTX
бизнесийн эрх зүй лекц № 2 PDF
DOC
экологийн тулгамдсан асуудал PPTX
PPT
PDF
PPTX
PPTX
Heltsel, gereenii erh zui Similar to СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
DOCX
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ DOCX
соёлын өвийг хамгаалах тухай PPTX
DOCX
PPTX
DOCX
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах,
сэргээн засварлах үндэ... PDF
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл PPTX
Соёлын өвийг хэрхэн судалдаг вэ? DOCX
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам PPTX
Газар шорооны ажлын эхлээс өмнөх соёлын өвийн зааварчилгаа. PDF
PPTX
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг PDF
Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал бэлэг тэмдэг - Хууульч Шувуухай PPTX
PPTX
PPTX
PDF
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН... PPTX
PPTX
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл PPTX
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
- 1.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013оны ….дугаар сарын ….-ны өдөр Улаанбаатар хот
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь соѐлын өвийг хамгаалахтай холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж
2.1. Соѐлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,
Соѐлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон
тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон
улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“Соѐлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг
тєлєєлж чадах байгаль, нийгэм, түүх, соѐл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий
биет болон биет бус хэлбэрээр оршин буй євийг,
3.1.2.“Соѐлын биет өв” гэж үл хөдлөх болон хөдлөх хэлбэрээр орших түүх,
соѐлын дурсгалыг,
3.1.3.“Соѐлын үл хөдлөх дурсгал” гэж хүрээлэн буй орчны хамт түүхэн үнэ
цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх бүх төрлийн үл хөдлөх дурсгалыг,
3.1.4.“Соѐлын хөдлөх дурсгал” гэж дэлгэж үзүүлэх боломжтой Иргэний хуулийн
84.4-д заасан бүх төрлийн хөдлөх дурсгалыг,
3.1.5.“Соѐлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, зарим тохиодолд хувь хүмүүс
өв соѐлынхоо бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн, соѐлын орон зайтай нөхцөлдөн
илэрч байгаа заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон арга барил,
тэдгээртэй холбоо бүхий эд зүйлс, зэмсэг урлагийн бүтээл соѐлын орон зайг,
3.1.6 “Үндэсний соѐлын євийн дурсгалт газар” гэж хүрээлэн буй орчинтойгоо
харилцан шүтэлцэж, уламжлагдсан соѐлын илэрхийлэл бүхий бүс нутаг, орон зайг,
3.1.7.“Дэлхийн өвийн дурсгалт газар” гэж тодорхой шалгуурын дагуу Дэлхийн
өвийн жагсаалтад бүртгэгдсэн хүн төрөлхтний хувьд түгээмэл хосгүй гайхамшигт, үнэ цэнэ
бүхий дурсгалт газрыг,
3.1.8.“Соѐлын өвийг хамгаалах” гэж соѐлын өвийг эрэн сурвалжлах нээж
илрүүлэх, таньж тогтоох, бүртгэх, баримтжуулах, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох,
үнэлэх, хадгалах, сэргээн амилуулах, сэргээн засварлах, нөхөн бүтээх, өвлөн уламжлуулах,
хяналт тавих зэрэг нэгдмэл үйл ажиллагааг,
3.1.9. “Соѐлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж соѐлын биет бус өвийг
урьд үеэсээ өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож дараагийн үедээ өвлүүлэн
уламжлуулж буй хувь хүн, бүлэг хүмүүсийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН АНГИЛАЛ, ТӨРӨЛ
- 2.
4 дүгээр зүйл.Соёлын өвийн ангилал
4.1. Соѐлын өвийг биет ба биет бус соѐлын өв гэж ангилна.
4.2. Соѐлын биет өв нь үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгал гэсэн хэлбэртэй
байна.
4.3. Соѐлын үл хөдлөх дурсгал нь дан ганц болон цогцолбор байдлаар оршино.
4.4. Өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй оршин буй биет болон биет бус соѐлын
өвийн бүрдлийг соѐлын цогц өвд хамааруулна.
5 дугаар зүйл. Соёлын үл хөдлөх дурсгал
5.1. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дараах дурсгалыг соѐлын өвийн үл хөдлөх
дурсгалд хамааруулна.
5.1.1. Эртний амьтан, ургамлын чулуужсан олдвор, ул мөр бүхий газар
5.1.2. Эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соѐлт давхрага
бүхий оромж, отог, бууц, суурингийн үлдэц
5.1.3. Чулуун зэвсгийн бууц, суурин, дархны газрын үлдэц
5.1.4. Хадан дээрх зураг, бичээс
5.1.5. Булш, хиргисүүр, бунхан, хадны оршуулга, тахилын онгон
5.1.6. Эртний хот суурин, сүм хийд, суврага, дуганы үлдэгдэл, балгас, хэрэм, цайз,
шивээ, далан, шуудуу, суврага болон уран барилгын цогцолбор, сүм, дуган,
хийд, түүхэн дурсгалт барилга байшин
5.1.7. Буган чулуун хөшөө, зэл чулуу, хөшөө чулуу, хүн чулуун хөшөө, гэрэлт
хөшөө, амьтны дүрст чулуун дурсгал
5.1.8. Эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл эрхэлж байсан
болон газар тариалан эрхэлж байсан газар
5.1.9. Тахилга шүтлэгтэй уул, овоо
6 дугаар зүйл. Соёлын хөдлөх дурсгал
6.1. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дараах соѐлын өвийг хөдлөх дурсгалд
хамааруулна.
6.1.1 ховор эрдэс
6.1.2 үнэт болон хагас үнэт чулуу
6.1.3 солир
6.1.4 ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл
6.1.5 эртний амьтан ургамлын чулуужсан олдвор
6.1.6 археологийн хайгуул, малтлага судалгаагаар илэрч олдсон бүх, төрлийн
олдворууд
6.1.7 усан доороос илэрч олдсон бүх төрлийн олдворууд
6.1.8 угсаатны хувцас, түүнд дагалдах чимэглэлүүд, гэр болон аж ахуйн тоног
хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг
6.1.9 угсаатан, ястны бүх төрлийн уламжлалт хөгжмийн зэмсэг, тэдгээрт
холбогдох эд өлгийн зүйлс
6.1.10 уламжлалт тоглоом наадгайн төрлүүд
6.1.11 шашин шүтлэгтэй холбогдолтой эд өлгийн зүйл
6.1.12 сурвалж бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар, газрын зураг
зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг, кино, дүрс бичлэг тэдгээрт холбогдох эд
өлгийн зүйл;
6.1.13 уран зураг, уран бичлэг, уран баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт
наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон керамик, шаазан эдлэл
зэрэг дүрслэх урлагийн бүтээл; тэдгээрт холбогдох эд өлгийн зүйлс;
- 3.
6.1.14 уламжлалт анагаахухааны оношлогоо, эмчилгээ, сувилгаанд холбогдох
багаж зэвсэг, хэрэглэгдэхүүн, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйлс;
6.1.15 эд өлгийн бусад зүйл
7 дугаар зүйл. Соёлын биет бус өв
7.1. соѐлын биет бус өвд дараах оюуны үнэт өв хамаарна.
7.1.1 Эх хэл, бичиг, түүний хүрээний соѐл
7.1.2 Аман зохиол, түүний төрлүүд
7.1.3 Ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга
барил;
7.1.4 Хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага;
7.1.5 Хөөмэй, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний
шүтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил;
7.1.6 Үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга
барил;
7.1.7 Ардын уламжлалт бүжиг, цамын бүжиг, бий-биелгээ;
7.1.8 Уран нугаралт болон циркийн гоц үзүүлбэрүүд, тэдгээрийг илэрхийлэх арга
барил;
7.1.9 Ардын гар урлалын дэг сургууль, арга барил
7.1.10 Ардын ѐс заншил,зан үйлийн тогтолцоо зан үйл, хүмүүншүүлэх уламжлал
7.1.11 Уламжлалт мэдлэг
7.1.12 Ардын бэлгэдэх ѐсны уламжлал
7.1.13 Үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл;
7.1.14 Ардын уламжлалт технологи (мал аж ахуй, ан агнуур, газар тариалан
эрхлэх, идээ ундаа бэлтгэх, хадгалах, аян жин тээх, тоног хэрэглэл, хувцас
эдлэл хийх, арьс шир боловсруулах, байгалийн өгөөжийг ашиглах,
хамгаалах гэх мэт).
7.1.15 Угийн бичиг хөтлөх уламжлал
7.1.16 Гэрийн дэг сургуулийн шилдэг өв уламжлал
7.1.17 Хүндэтгэл ѐслолын идээ ундаа хэрэглэх уламжлалт соѐл
7.1.18 Мөнх тэнгэр, газар дэлхий, уул усаа хүндэтгэн шүтэх, тахих, тайлага өргөх
уламжлал
8 дугаар зүйл. Соёлын өвийн зэрэглэл
8.1. Соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалалтын түвшинг улсын, аймаг,
нийслэлийн болон сум, дүүргийн хамгаалалтад байх соѐлын өв гэж зэрэглэнэ.
8.2. Соѐлын хөдлөх дурсгалт зүйлийг түүх, соѐл, шинжлэх ухааны үнэ цэнэ, дахин
давтагдашгүй байдал, ач холбогдлоор нь соѐлын хосгүй үнэт, үнэт, ердийн дурсгал гэж
зэрэглэнэ.
8.3. Соѐлын биет бус өвийг төлөөлөх, яаралтай хамгаалах шаардлага, өвлөн
уламжлагчийн ур чадварын түвшингээр нь зэрэглэж хамгаална.
9 дүгээр зүйл. Соёлын өвийн зэрэглэл тогтоох
9.1. Соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын зэрэглэлийг түүх, соѐл,
шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэнэ, ач холбогдлыг үндэслэн тогтооно.
9.2. Соѐлын хосгүй үнэт, үнэт, ердийн дурсгалт зүйлийн зэрэглэлийг тогтоохдоо
дараахь шинж байдлыг харгалзана:
9.2.1. түүх, соѐл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол;
9.2.2. цаг хугацаа, орон зайн хувьд дахин давтагдашгүй байдал,
9.2.3 ур хийц, дэг сургууль
9.2.4. ашигласан материал, үнэт металл, эрдэнийн чулууны хэмжээ, олдоц;
- 4.
9.3. Соѐлын биетбус өвийн төлөөллийн үндэсний жагсаалт, яаралтай хамгаалах
шаардлагатай соѐлын биет бус өвийн үндэсний жагсаалт, өвлөн уламжлагчийн соѐлын
биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтыг
гаргахдаа дараахь шалгуурыг хангасан эсэхийг харгалзана.
9.3.1. түүх, соѐл, заншил, уламжлалыг илэрхийлэх байдал;
9.3.2. билэг авъяасын онцгой чадвар;
9.3.3. ховордсон, устсан, эрсдэлд орсон байдал;
9.3.4. зайлшгүй хамгаалах шаардлага хэрэгцээ.
9.4. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд болон гадаадын байгууллага, иргэн,
харъяалалгүй хүнээс соѐлын өвд хамаарах зүйлийг өөрийн санаачилгаар Монгол Улсад
өгсөн тохиолдолд уг соѐлын өвийн зэрэглэлийг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмаар
тогтоолгож болно.
10 дугаар зүйл. Соёлын өвийн үнэлгээ
10.1. Төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн өмчийн соѐлын биет өвийн
үнэлгээг мэргэшсэн шинжээч, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт,
соѐлын өвийн олон улсын дуудлага худалдааны зах зээлийн үнэ ханшийг харгалзан
соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн
зөвлөл тодорхойлно.
10.2. Хувийн өмчлөлийн соѐлын өвийн үнэлгээ гадаад, дотоодын дуудлага
худалдааны ханш, зах зээлийн үнээр тодорхойлогдоно.
10.3.Төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн өмчийн соѐлын өвтэй ижил
төстэй хувийн өмчлөлийн соѐлын өвийн үнэлгээг өмчлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 10.1-д
заасны дагуу тодорхойлж болно.
11 дүгээр зүйл. Соёлын өвийн даатгал
11.1. Үзэсгэлэнд гаргах зорилгоор хилээр нэвтрүүлэхийг хуулиар зөвшөөрсөн соѐлын
хөдлөх дурсгалыг заавал даатгуулна.
11.2. Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад өмчийн бүх хэлбэрийн соѐлын өвийг
даатгуулж болно.
11.3. Эрдэнэсийн санд гэрээний үндсэн дээр хадгалуулж байгаа түүх, соѐлын хосгүй
үнэт, үнэт дурсгалт зүйлийн эрсдлийг хадгалагч хариуцна.
11.4. Соѐлын өвийн даатгалын шимтгэл, хураамж, нөхөн төлбөрийн хэмжээ,
нөхцлийг энэ хуулийн 10.1, 10.2-т заасны дагуу тодорхойлсон үнэлгээнд үндэслэн
эзэмшигч, өмчлөгч болон даатгагч харилцан тохиролцоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН
БҮРЭН ЭРХ
12 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх
12.1. Монгол улсын Ерөнхийлөгч соѐлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. Эзэн Чингис хаан болон Монгол хаадын булш, бунханыг судлах багийн
бүрэлдэхүүн, дурсгалын орчин болон олдворыг хамгаалах, мэдээлэх ажлыг хэрэгжүүлэх
талаар холбогдох этгээдэд заавар, чиглэл өгөх;
- 5.
12.1.2. Хууль бусааралдагдсан соѐлын өвийг гадаад орон, тэдгээрийн иргэн,
аж ахуйн нэгж, байгууллагаас Монгол улсыг төлөөлж нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр
олгох,
12.1.3. Ерөнхийлөгчийн ивээл дор хамгаалж болох соѐлын өвийг зарлах,
төрийн тахилгат уул, усыг тогтоох.
13 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
13.1. Улсын Их Хурал соѐлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
13.1.1. соѐлын өвийг хамгаалах, ашиглах талаар төрөөс баримтлах бодлогыг
тодорхойлох;
13.1.2. соѐлын өвийг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг
хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;
13.1.3. Засгийн газрын өргөн мэдүүлсэнээр соѐлын өвийн цогцолбор газрыг
улсын тусгай хамгаалалтад авах, түүний хилийн зааг тогтоох;
13.1.4. соѐлын өвийг хамгаалахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх
хөрөнгө оруулалтын хэмжээг батлах;
13.1.5. хуульд заасан бусад эрх.
14 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
14.1. Засгийн газар соѐлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
14.1.1. соѐлын өвийн талаархи төрийн бодлого, хууль, тогтоомжийг
хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;
14.1.2. соѐлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг боловсруулж
хэрэгжүүлэх;
14.1.3. соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг
үндэслэн соѐлын өвийн цогцолбор газарт хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын
захиргааны бүтэц, орон тоог батлах;
14.1.4. язгуур гарал үүсэл нэг, илэрхийлэгдэх шинжээрээ нийтлэг, болон
монгол угсаатны түүхэнд ач холбогдол бүхий соѐлын өвийг хамгаалах талаар уг өв
хадгалагдаж буй улс орнуудтай хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
14.1.5. улсын хилээр гарч алдагдсан соѐлын өвийг эргүүлэн авчирах ажлыг
удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
14.1.6. соѐлын өвийн үзлэг, тооллого хийх журам батлах;
14.1.7. улсын хамгаалалтад байх соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийн
жагсаалтыг соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг
үндэслэн тогтоох
14.1.8. Соѐлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх
журам, соѐлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх журмыг батлах;
14.1.9. соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал
болгосноор соѐлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт, түүх, соѐлын
хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг батлах;
14.1.10. дэлхийн өвийн асуудал хариуцсан үндэсний хороо байгуулж, түүний
ажиллах дүрэм болон дэлхийн өвд бүртгэгдсэн соѐлын өвийн дурсгалт газрын
менежментийн төлөвлөгөөг батлах;
14.1.11. соѐлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх төрийн байгууллага,
төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;
14.1.12. соѐлын өвийг хувилан олшруулах, нөхөн бүтээх, бүтээгдэхүүний
загварт оруулах, кино, дүрс бичлэг хийх, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх
журмыг батлах,
- 6.
14.1.13. соѐлын өвийгхамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам батлах;
14.1.14.соѐлын өвийн үндэсний төвийг байгуулах, дүрмийг батлах,
14.1.15. хуульд заасан бусад эрх.
15 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын бүрэн эрх
15.1. Соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соѐлын өвийг
хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. соѐлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй
холбоотой дүрэм, журам, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;
15.1.2. соѐлын өвийн тооллогыг хуулиар тогтоосон хугацаанд явуулж дүнг
Засгийн газарт тайлагнах;
15.1.3. дэлхийн соѐлын өвийн жагсаалтад санал болгох үндэсний урьдчилсан
жагсаалтыг батлах “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлэх ажлыг зохион байгуулах,
бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах;
15.1.4. аймаг, нийслэлийн хамгаалалтад байх соѐлын үл хөдлөх дурсгалт
зүйлийн жагсаалтыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг харгалзан
тогтоох;
15.1.5. үнэт зэрэглэлд хамаарах соѐлын хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах,
15.1.6. соѐлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт оруулж зах зээлд
нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих;
15.1.7. соѐлын хөдлөх дурсгалт зүйлийн дуудлага худалдаа зохион байгуулах
зөвшөөрөл олгох батлах;
15.1.8. соѐлын өвийн статистик мэдээлэл боловсруулах, мэдээллийн систем,
техник хэрэгсэл, программ хангамжийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
15.1.9. соѐлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх;
15.1.10. нийтийн өмчийн соѐлын өвийг хадгалах, бүртгэх ажлыг мэргэжлийн
ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
15.1.11. устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соѐлын өвийг авран
хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж улсын буюу орон нутгийн төсвийн
болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
15.1.12. соѐлын өвийг хилээр нэвтрүүлэх, сэргээн засварлах, археологи,
палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх, эртний эдлэлийн дуудлага худалдаа
зохион байгуулах зөвшөөрөл олгох;
15.1.13. соѐлын өвийн үндэсний болон мэргэжлийн зөвлөлийг байгуулан,
бүрэлдэхүүнийг томилох, тэдгээрийн ажиллах журмыг баталж, үйл ажиллагаанд нь хяналт
тавих;
15.1.14. соѐлын өвийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны
удирдлагыг томилж, чөлөөлөх;
15.1.15.соѐлын биет болон биет бус өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгэх
журам батлах;
15.1.16. иргэдэд соѐлын өвийн боловсрол олгох арга хэмжээ зохион байгуулах
15.1.17.хуульд заасан бусад эрх.
16 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
бүрэн эрх
16.1. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соѐлын өвийг
хамгаалах талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- 7.
16.1.1. нутаг дэвсгэртээсоѐлын өвийг хамгаалах, түүнийг зохистой ашиглах
талаар хөтөлбөр, арга хэмжээ, төлөвлөгөө, төсөв баталж биелэлтэд нь хяналт тавих,
соѐлын өвийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр,
төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ;
16.1.2. соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хууль бус хайгуул, малтлагыг
хийлгэхгүй байх, соѐлын өвийн зөрчлийн талаарх олон нийтийн мэдээллийг авах, соѐлын
өвийг хамгаалах ажилд иргэдийг татан оролцуулах арга хэмжээ авах;
16.1.3. соѐлын өвийг хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг
хэрэгжүүлэх чиглэлээр Засаг даргад чиглэл өгч, түүний үйл ажиллагаанд хяналт
тавьж,тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
16.1.4. өөрийн орон нутаг дахь соѐлын өвийн цогцолбор газрыг хамгаалах
чиглэлээр санал гаргаж, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих;
16.1.5. хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу орон нутгийн хамгаалалтад
байгаа соѐлын үл хөдлөх дурсгалт зүйл бүхий газрыг аялал жуулчлалын байгууллагад
гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах;
16.1.6. соѐлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх;
16.1.7. устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соѐлын өвийг авран
хамгаалах, сэргээн засварлах, сэргээн амилуулах арга хэмжээг боловсруулж улсын буюу
орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийг батлах;
16.1.8. хуульд заасан бусад эрх.
16.2. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн
хамгаалалтад байх соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг мэргэжлийн эрдэм
шинжилгээний байгууллагын саналыг харгалзан тогтоож, түүний хилийн зааг,
хамгаалалтын дэглэмийг тогтоох, биелэлтэд нь хяналт тавина.
17 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
17.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга соѐлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1. соѐлын өвийг хамгаалах хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын болон дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах
ажлыг зохион байгуулах;
17.1.2. өөрийн аймаг, нийслэлийн газар нутаг дээр хадгалагдаж байгаа соѐлын
өвийг хамгаалах, түүнийг зохистой ашиглах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж,
тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулах, биелэлтийг хангах
ажлыг зохион байгуулах;
17.1.3. соѐлын өвийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, олж илрүүлсэн
соѐлын өвийг соѐлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэх,
17.1.4. соѐлын өвийн судалгаа, тайлан мэдээллийг зохих журмын дагуу аймаг,
нийслэл, улсын бүртгэл мэдээллийн санд хүргүүлэх;
17.1.5. зохих журмын дагуу өөрийн нутаг дэвсгэр дээрхи соѐлын өвийн үзлэг,
тооллогыг явуулах;
17.1.6. соѐлын өвийн бүрэн бүтэн байдалд эрсдэл учруулахуйц аливаа үйл
ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах, эсхүл уг асуудлыг
соѐлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллага, эрх бүхий этгээдэд мэдэгдэж
шийдвэрлүүлэх;
17.1.7. соѐлын өвийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл авсан
мэргэжлийн байгууллага, мэргэжлийн багт дэмжлэг үзүүлэх;
17.1.8. хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг үндэслэн соѐлын өвийн
хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллагад зориулалт бүхий газрыг хуулийн дагуу
ашиглуулах;
- 8.
17.1.9. соѐлын өвийнхайгуул, малтлага, судалгааны ажил дууссаны дараа
судалгаа явуулсан байгууллагаас уг газрыг аюул осолгүй болгохыг шаардах, хүлээн авах;
17.1.10. нутаг дэвсгэртээ орших соѐлын өвийг баримтат кино, медиа
бүтээгдэхүүн, гэрэл зургийн цомог, хэвлэмэл хуудас болон бусад хэлбэрээр сурталчлах;
17.1.11. соѐлын өвийн цогцолбор газар, түүний хамгаалатын бүс тогтоох ажлыг
мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, дээд байгууллагад хүргүүлэх;
17.1.12. соѐлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, хуульд заасан дэмжлэг үзүүлэх;
17.1.13. соѐлын өвийн гэмт хэргийг таслан зогсоох, соѐлын өвийн зөрчлийн
талаарх мэдээллийн мөрөөр арга хэмжээ авах ажлыг удирдан зохион байгуулах;
17.1.14. биет бус соѐлын өвийг өвлөн уламжлагчийг олж тогтоох, олон нийтэд
таниулах, дэмжлэг үзүүлэх өвийг өвлүүлэн уламжлуулах ажлыг зохион байгуулах;
17.1.15. хуульд заасан бусад бүрэн эрх.
18 дугаар зүйл. Сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх
18.1. Сум, дүүргийн Засаг дарга соѐлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1. Соѐлын өвийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
18.1.2. өөрийн сум, дүүргийн газар нутаг дээр хадгалагдаж байгаа соѐлын
өвийг хамгаалах ажлыг захиргааны удирдлагаар хангах;
18.1.3. соѐлын өвийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах, соѐлын өвийг
сум, дүүргийн соѐлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулах,
18.1.4. соѐлын өвийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллагад
зориулалт бүхий газрыг хуулийн дагуу ашиглуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, уг
газрыг аюул осолгүй болгохыг шаардах, хүлээн авах;
18.1.5.Соѐлын өвийн улсын байцаагч, гэрээт харуулд дэмжлэг, туслалцаа
үзүүлэх;
19 дүгээр зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх
19.1. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал соѐлын өвийг хамгаалах талаар дараахь
бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1. соѐлын өвийг хамгаалахад олон нийтийг татан оролцуулах гаргах;
19.1.2. соѐлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах, сэргээн засварлах, ашиглах
үйл ажиллагаанд хяналт тавих;
19.1.3. соѐлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх саналыг дээд шатны хуралд
хүргүүлэх;
19.1.4. хуульд заасан бусад эрх.
20 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
20.1. Баг, хорооны Засаг дарга соѐлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
20.1.1. соѐлын өвийг хамгаалах талаарх хууль, тогтоомж, иргэдийн Нийтийн
Хурал болон дээд шатны хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг
зохион байгуулах;
20.1.2. тусгай зөвшөөрөлгүйгээр хайгуул, малтлага хийх тохиолдолд хууль бус
ажиллагааг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх талаар холбогдох албан тушаалтанд
нэн даруй мэдэгдэх;
- 9.
20.1.3. соѐлын үлхөдлөх дурсгалт зүйлийн хүрээлэн буй орчныг цэвэр
үзэмжтэй байлгах, хог хаягдлыг цэвэрлэхэд иргэдийг татан оролцуулах ажлыг зохион
байгуулах;
20.1.4. соѐлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасны дагуу урамшуулах, дэмжлэг үзүүлэх, сум, дүүрэг,
аймаг, нийслэлийн эрх бүхий албан тушаалтанд урамшуулах санал оруулах, тодорхойлолт
гаргах;
20.1.5. хуульд заасан бусад эрх.
21 дүгээр зүйл. Үндэсний болон мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх
21.1. Соѐлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд зөвлөх, мэдээллээр хангах
үүрэг бүхий Соѐлын өвийн Үндэсний зөвлөл ажиллана.
21.2. Соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд
дараахь үүрэг бүхий мэргэжлийн зөвлөл ажиллана:
21.2.1. соѐлын хөдлөх дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох;
21.2.2. палеонтологи, археологийн хайгуул малтлага, судалгаа хийх талаар
санал дүгнэлт өгөх, хяналт тавих;
21.2.3. соѐлын биет бус өвийн талаар санал дүгнэлт өгөх, хяналт тавих;
21.2.4. соѐлын өвийг сэргээн засварлах талаар санал дүгнэлт өгөх, хяналт
тавих;.
21.3. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг соѐлын асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН БҮРТГЭЛ
22 дугаар зүйл. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн
сангийн тогтолцоо
22.1. Соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан нь дараахь тогтолцоотой
байна:
22.1.1.соѐлын өвийг хадгалж буй байгууллага дахь бүртгэл мэдээллийн сан;
22.1.2. сум, дүүргийн бүртгэл мэдээллийн сан;
22.1.3. аймаг, нийслэлийн бүртгэл мэдээллийн сан;
22.1.4. улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан.
22.2. Сум, дүүргийн бүртгэл мэдээллийн санг Соѐлын төв, аймгийн бүртгэл
мэдээллийн санг орон нутгийн музей, нийслэлийн бүртгэл мэдээллийн санг Нийслэлийн
нутгийн захиргааны дэргэдэх соѐлын асуудал эрхэлсэн нэгж, улсын нэгдсэн бүртгэл
мэдээллийн санг соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа
Соѐлын өвийн Үндэсний төвд бүрдүүлж, хадгална.
22.3. Соѐлын өвийн Үндэсний төв нь Монгол Улсын соѐлын өвийг бүртгэн
баримтжуулах, авран хамгаалах үйл ажиллагааг эрхлэх явуулах чиг үүрэг бүхий соѐл,
эрдэм шинжилгээний байгууллага байна.
22.4. Дараахь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн бүртгэл мэдээллийн санг заавал
бүрдүүлж, эзэмшиж байгаа соѐлын өвийг бүртгэнэ:
- 10.
22.4.1. Монгол Улсынэрдэнэсийн сан;
22.4.2. соѐлын өвийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа;
22.4.3. төрийн болон орон нутгийн, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн
музей, галерей, номын сан, сүм хийд;
22.4.4. эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төв, лаборатори;
22.5 Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага нь нутаг
дэвсгэртээ байгаа соѐлын өвийг бүртгэж, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, бүртгэл
мэдээлэл хариуцсан ажилтанг ажиллуулна.
22.6. Соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг Соѐлын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа Соѐлын өвийн Үндэсний төв
бүрдүүлэх ба улсын нэгдсэн санд энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасан сангийн мэдээллийг
цахим сүлжээ үүсгэх замаар цуглуулж, нэгтгэнэ.
22.7. Соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд иргэн, хуулийн этгээд
өөрийн өмчилж, эзэмшиж байгаа соѐлын өвийг бүртгүүлж болно.
22.8. Соѐлын өвийн бүртгэл мэдээллийн санг цаасан болон цахим хэлбэрээр
бүрдүүлэх бөгөөд түүнд агуулагдах мэдээлэл үнэн бодит, бүрэн гүйцэд, зөрүүгүй байна.
22.9. Соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан нь төрийн өмчид байна.
22.10 Бүртгэл мэдээллийн сангийн байрлал, нууцлал, хадгалалт хамгаалалтын
аюулгүй байдлыг тухайн санг бүрдүүлсэн байгууллага хариуцна.
23 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэлийн бүрдэл
23.1. Соѐлын өвийн бүртгэл мэдээллийн санд соѐлын өвийг эвдэрч гэмтсэн, устсан,
мартагдсан тохиолдолд тэдгээрийг сэргээхэд шаардагдах бүрэн мэдээллийг агуулсан
байвал зохино.
23.2. Соѐлын өвийн бүртгэл нь дараах дагалдах хэрэглэгдэхүүнээс бүрдэнэ.
23.2.1. соѐлын өвийн тодорхойлолт
23.2.2. судалгаа шинжилгээний ажлын тайлан
23.2.3. сэргээн засварласан ажлын тайлан
23.2.4. үзлэг, тооллого хийхэд хөтөлсөн баримт
23.2.5. дотоод, гадаад гаргасан үзэсгэлэнтэй холбоотой баримт
23.2.6. гэрэл зураг, түүнийг агуулсан хальс, зээрэнцэг
23.2.7.дуу, дүрс бичлэгтэй хуурцаг, зээрэнцэг, түүнийг агуулсан мэдээлэл
23.2.8. хэв, хуулбар, дардас
23.2.9. бүртгэлд холбогдох бусад хэрэглэгдэхүүн
23.3. Соѐлын өвийн бүртгэл, түүнд дагалдах хэрэглэгдэхүүнийг лавлагаа,
мэдээллийн хувьд нэгдмэл цогц байх нөхцлийг бүрдүүлнэ.
23.4. Соѐлын өвийн бүртгэл мэдээллийн сан дахь мэдээллийг хуульд зааснаас бусад
үндэслэлээр бусдад дамжуулах, ашиглуулах, зөвшөөрөлгүй хувилах, үрэгдүүлэх, устгах
болон шаардлага хангахгүй орчинд хадгалахыг хориглоно.
23.5. Соѐлын өвийн бүртгэлийн нөөц хувийг архивын байгууллагад хадгалуулж
болно. Нөөц хувийг хадгалуулахтай холбогдсон харилцааг Архивын тухай хуулиар
зохицуулна.
24 дүгээр зүйл. Соёлын өвийг бүртгэх
- 11.
24.1. Төрийн болонтөрийн өмчит, орон нутгийн, шашны, олон нийтийн өмчит
хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа соѐлын өв, төрд худалдах саналыг бичгээр
тавьсан боловч төр худалдан авахаас татгалзсан түүх,соѐлын хосгүй үнэт дурсгалыг энэ
хуулийн 23.2-т заасан мэдээллийг бүртгэл мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.
24.2. Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад хувийн өмчийн соѐлын биет өвийг өмчлөгч,
эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж болно.
Бүртгүүлсэн мэдээллийн нууцлал хадгалалтын нөхцлийг талуудын хооронд байгуулсан
гэрээгээр зохицуулна.
24.3. Соѐлын биет бус өвийн жагсаалт, соѐлын биет бус өвийн төлөөллийн үндэсний
жагсаалт, яаралтай хамгаалах шаардлагатай соѐлын биет бус өвийн үндэсний жагсаалттай
холбоотой мэдээллийг улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж, хадгална.
24.4. Соѐлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн мэдээллийг соѐлын өвийн бүртгэл
мэдээллийн санд бүртгэнэ.
24.5. Соѐлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх, соѐлын өвийг
бүртгэл мэдээллийн санд бүртгэх журам, бүртгэлийн маягтын загварыг соѐлын асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
25 дугаар зүйл. Соёлын өвийг бүртгэх хугацаа
25.1. Соѐлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн уг соѐлын өвийг нээсэн тухай
болон соѐлын өвийн ерөнхий байдлын талаар соѐлын өв олдсон нутаг дэвсгэрийн соѐлын
өвийн бүртгэл мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл
хийлгэнэ.
25.2. Байгууллагын бүртгэл мэдээллийн сан нь жилд 4 удаа сум, дүүргийн бүртгэл
мэдээллийн санд, сум, дүүргийн бүртгэл мэдээллийн сан нь жилд 2 удаа аймаг, нийслэлийн
бүртгэл мэдээллийн санд, аймаг, нийслэлийн бүртгэл мэдээллийн сан нь жилд 1 удаа
улсын нэгдсэн санд бүртгэл, мэдээлэл, тайлангаа хүргүүлж, бүртгүүлнэ.
25.3. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд болон гадаадын байгууллага, иргэн,
харъяалалгүй хүн Монгол Улсын соѐлын өвтэй холбоотой эд өлгийн зүйлийг өөрийн
санаачилгаар төрийн өмчид өгсөн тохиолдолд түүнийг соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл
мэдээллийн санд бүртгэж, хадгалах үүрэг бүхий байгууллагад шилжүүлж хадгалуулна.
26 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэлийн гэрчилгээ
26.1. Соѐлын өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгэн баталгаажуулсан тухай
гэрчилгээг Соѐлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан загварын дагуу
олгоно.
27 дугаар зүйл. Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангаас
мэдээлэл авах
27.1.Соѐлын өвийн бүртгэлийг ашиглуулахдаа өмчлөгч, эзэмшигчийн хууль ѐсны эрх
ашгийг хөндөж үл болно.
27.2. Бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн соѐлын өвийн мэдээллээр нийтэд
зориулан сурталчилгааны хялбаршуулсан бүтээл гаргаж болно.
28 дугаар зүйл. Бүртгэл мэдээллийн санчид тавих шаардлага
- 12.
28.1. Бүртгэл мэдээллийнсанч нь нийгмийн ухааны аль нэг чиглэлээр дээд
боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн байна.
29 дүгээр зүйл. Соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн кадастр,
өмчлөх, эзэмших эрхийн бүртгэл
29.1. Соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигч нь тухайн өв, түүний
оршин байгаа газрын кадастрын зураглалыг хууль тогтоомжийн дагуу үйлдүүлж, эд
хөрөнгийн эрхийн болон газрын, кадастрын улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулна.
29.2. Соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигч нь кадастрын
зураглалыг тусгай хамгаалалттай газрын нэгдсэн санд бүртгэгдсэн хамгаалалтын газрын
хил хязгаартай давхцаж байгаа эсэхийг хянана.
29.3. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн
захиргааны байгууллага газрыг иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд олгохдоо
тухайн газрын кадастрын зураглалыг тусгай хамгаалалттай газрын хил хязгаартай давхцаж
байгаа эсэхийг заавал шалгана. Тусгай хамгаалалттай газрын хил хязгаартай давхцаж
байвал зөрчлийг арилгатал уг газарт газар олгож эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар аливаа
шийдвэр гаргахыг хориглоно.
29.4.Соѐлын өвийн бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтан соѐлын үл хөдлөх дурсгалт
зүйлийн кадастрын болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийг улсын нэгдсэн
бүртгэл мэдээллийн санд хүргүүлнэ.
30 дугаар зүйл. Соёлын өвийн үзлэг, тооллого
30.1. Бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн соѐлын биет бус өвийн үзлэгийг 3 жил
тутамд, соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг 5 жил тутамд, соѐлын биет хөдлөх
дурсгалын тооллогыг 4 жил тутамд соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, соѐлын өвийг эзэмшигч
байгууллагатай хамтран зохион байгуулна.
30.2. Соѐлын өвийн тооллогын үр дүнгээр дутсан, үрэгдсэн, устсан, алга болсон,
бүртгэл мэдээллийн сангаас энэ хуульд заасныг зөрчин хасагдсан дурсгалыг олж тогтоох,
шалгах, сэргээн засахтай холбоотой арга хэмжээг тооллого дууссанаас хойш 3 сарын дотор
соѐлын өвийн өмчлөгч, эзэмшигч, тухайн шатны нутгийн захиргааны байгууллага болон
соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН СУДАЛГАА
31 дүгээр зүйл. Соёлын өвийг сурвалжлан олох, нээж илрүүлэх
31.1. Соѐлын өвийг сурвалжлан олох, нээж илрүүлэх ажлыг соѐлын өвийг хамгаалах
үүрэг бүхий байгууллага, ажилтан олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулна.
31.2. Сурвалжлан олсон, нээж илрүүлсэн соѐлын өвийн талаарх анхан шатны
мэдээллийг уг өвийг олсон, илрүүлснээс хойш 30 хоногийн дотор тухайн шатны бүртгэл
мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.
31.3. Илрүүлсэн этгээд соѐлын өвийг холбогдох мэргэжлийн байгууллагаар
нарийвчлан шинжлүүлэхээр илгээж, энэ тухай мэдээллийг бүртгэл мэдээллийн санд
хүргүүлнэ.
- 13.
32 дугаар зүйл.Соёлын биет өвийн судалгаа
32.1. Соѐлын биет өвийг таньж, тогтоох зорилгоор лабораторийн болон
палеонтологи, археологийн хайгуул, малтлагын нарийвчилсан судалгаа, шинжилгээг
соѐлын өвийг хамгаалах үүрэг бүхий байгууллага болон мэргэжлийн эрдэм шинжилгээний
байгууллага хийнэ.
32.2. Соѐлын биет өвийг таньж тогтоох судалгаа, шинжилгээг өмчийн бүх төрлийн
эрдэм шинжилгээний лабораторид хийж болно. Лабораторийн бүтэц, үйл, ажиллагааны
үлгэрчилсэн дүрэм, тавигдах шаардлагыг соѐлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
батална.
32.3. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааг соѐлын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр хийнэ.
Археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх зөвшөөрлийг соѐлын асуудал
хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх археологи, палеонтологийн
мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн соѐлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
олгоно.
32.4. Тусгай хамгаалалттай газар нутагт археологи, палеонтологийн хайгуул,
малтлага судалгаа хийх журмыг соѐлын болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн хамтран батална.
32.5. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх тусгай зөвшөөрөл олгох
журмыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн шаардлагад
нийцүүлэн соѐлын болон шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний
хамтарсан шийдвэрээр батална.
32.5. Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан
станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, зэрэг аж
ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход археологи, палеонтологийн
мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна.
Урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй нь газар эзэмшүүлэх
шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
32.7. Урьдчилан хайгуул хийлгэх, илэрсэн соѐлын дурсгалт зүйлийг авран хамгаалах
ажилд шаардагдах зардлыг захиалагч хариуцна.
32.8.Археологи, палеонтологийн хайгуул, малтлага нь эрдэм шинжилгээний болон
авран хамгаалах үндсэн чиглэлтэй байна.
32.9. Эрдэм шинжилгээний болон авран хамгаалах хайгуул, малтлага хийх
зөвшөөрлийг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагад олгоно
32.10. Авран хамгаалах хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг мэргэжлийн
судлаачдын багт олгож болно.
32.11. Авран хамгаалах хайгуул, малтлагын ажлыг Соѐлын өвийн Үндэсний төв
хариуцан зохион байгуулж, хяналт тавина.
33 дугаар зүйл. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага
хийхэд хориглох зүйл
33.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийхэд дараах зүйлийг
хориглоно.
- 14.
33.1.1. хайгуул, малтлагахийх үед геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой
тогтоц, усны эх, рашаан булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээх,
33.1.2. тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх,
33.1.3. судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж
хэрэглэх,
33.1.4. малтлага судалгааны явцад үүссэн нүх, хонхор болон хүрээлэн буй орчны
үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээх,
34 дүгээр зүйл. Хайгуул, малтлага судалгааны ажлын тайлан
34.1. Хайгуулын малтлага, судалгааны ажлын дэлгэрэнгүй тайлангийн нэг хувийг
Соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд шилжүүлнэ.
34.2. Археологи, палеонтологийн тайлан бүрэн эхээрээ хэвлэлд нийтлэгдээгүй
тохиолдолд түүнийг ашиглах судлаачийн эрх Зохиогчийн эрхийг хамгаалах тухай Монгол
Улсын хууль тогтоомжоор хамгаалагдана.
35 дугаар зүйл. Соёлын биет бус өвийн судалгаа, шинжилгээ
35.1. Соѐлын биет бус өвийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг холбогдох
журмын дагуу мэргэжлийн соѐл, урлаг, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн ба төрийн
бус байгууллага, иргэн, хуулийн этгээд эрхлэн явуулна.
36 дугаар зүйл. Олдвор
36.1. Түүх, соѐл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг
дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч
мөн.
36.2. Олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний төрх байдал, хэлбэр, шинж
чанарыг алдагдуулж гэмтээхийг хориглоно.
36.3. Олдворыг хадгалалтын шаардлага хангахгүй өрөө тасалгаа, орчинд хадгалахыг
хориглоно.
36.4. Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн
бүртгэл мэдээллийн санд заавал бүртгүүлнэ.
36.5. Олдворыг илрүүлсэн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн 6
сарын дотор түүнийг хадгалах, эзэмших байгууллагыг соѐлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага тогтооно.
36.6. Олдворыг хадгалах, ашиглахдаа гарал үүслийн нэгдмэл цогц байдлыг хангана.
36.7. Олдвор соѐлын хосгүй үнэт дурсгалт зүйл болох нь тогтоогдсон бол уг
олдворыг улсын музейд шилжүүлнэ.
36.8. Олдворын зэрэглэлээс үл хамааран түүний хуулбар, гэрэл зургийн болон дүрс
бичлэгийг улс, орон нутгийн музейд ашиглаж болно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙГ АШИГЛАХ
37 дугаар зүйл. Соёлын өвийг эзэмших
- 15.
37.1.Нийтийн өмчийн соѐлынөвийг төрийн болон орон нутгийн байгууллага, төрийн
хөрөнгө болон ард түмний өглөг, хандивт суурилан үүсгэн байгуулсан шашны байгууллага,
олон нийтийн байгууллага өмчлөгчийн тогтоосон нөхцлөөр эзэмшинэ.
37.2. Дор дурдсан байгууллага, хуулийн этгээд нийтийн өмчийн соѐлын өвийг
эзэмшинэ.
37.2.1. улсын болон орон нутгийн музей;
37.2.2. галерей;
37.2.3. эрдэм шинжилгээний байгууллага;
37.2.5. үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн номын сан;
37.2.6. төв болон орон нутгийн архив;
37.2.7. Шашны байгууллага
37.2.8. хууль тогтоомжоор соѐлын өвийг хадгалж, хамгаалах үүрэг хүлээлгэсэн
бусад байгууллага.
38 дугаар зүйл. Төрийн өмчлөлд байгаа соёлын биет өвийг эзэмшигчийн эрх,
үүрэг
38.1. соѐлын биет өвийг эзэмшигч нь дараахь эрх, эдэлнэ:
38.1.1. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соѐлын дурсгалт зүйлийг
өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих,
түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах;
38.1.2. түүх, соѐлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг харгалзан холбогдох
журмын дагуу тэдгээрийг түр солилцох, худалдаж авах;
38.1.3. түүх, соѐлын дурсгалт зүйлийг сурвалжлан олж цуглуулах, шинжлэн
судлах.
38.1.4. судлах, шинжлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн,
сургалт зохион байгуулах;
38.1.5. холбогдох журмын дагуу түр хугацаагаар солилцох, түрээслэх,
худалдаж авах;
38.1.6. соѐлын өвийг сурвалжлан олж цуглуулах, судалж шинжлэх;
38.1.7. Соѐлын өвийг хадгалах, хамгаалах стандартын шаардлага хангасан
байр, техник, тоног төхөөрөмж, шинжилгээний лаборатори, хэрэгслээр хангагдах;
38.1.8. соѐлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх, зах зээлд
нийлүүлэх үйлдвэрлэгч, борлуулагчтай мерчандайзийн гэрээ байгуулах.
38.2. Соѐлын биет өвийг эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:
38.2.1. соѐлын өвийн бүртгэл хөтөлж, бүртгэл мэдээллийн сан үүсгэх;
38.2.2.дээд шатны бүртгэл-мэдээллийн санд бүртгүүлэх;
38.2.3. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соѐлын биет өвийн шилжилт
хөдөлгөөний мэдээллийг тухай бүр шинэчлэх;
38.2.4. соѐлын үнэт, ердийн дурсгалыг хил нэвтрүүлэхэд зохих журмын дагуу
зөвшөөрөл авах;
38.2.5 бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соѐлын дурсгалт зүйл нь
алдагдсан, үрэгдсэн тохиолдолд нэн даруй бүртгэл-мэдээллийн сан, тухайн шатны Засаг
дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
38.2.6. бүртгэл мэдээллийн санг соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл
мэдээллийн сантай цахим сүлжээгээр холбох ажлыг эрх бүхий байгуулагатай хамтран
гүйцэтгэх;
- 16.
38.2.7. өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээрсоѐлын биет дурсгалт зүйлийг сэргээн
засварлах, бусдад ашиглуулахгүй байх.
38.2.8. эзэмшиж байгаа соѐлын өвийг алдсан, үрэгдүүлсэн тохиолдолд нэн
даруй тухайн шатны бүртгэл мэдээллийн санд тэмдэглүүлж, хууль, хяналтын байгууллагад
мэдэгдэх.
39 дүгээр зүйл. Соёлын өвийг өмчлөгчийн эрх, үүрэг
39.1.Соѐлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь дараахь эрхтэй байна.
39.1.1. язгуур зориулалтаар ашиглах;
39.1.2. нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон
орлогоос авах;
39.1.3. соѐлын хосгүй үнэт, үнэт дурсгалыг хадгалж, хамгаалах, зайлшгүй
сэргээн засварлах шаардлагатай тохиолдолд тогтоосон журмын дагуу улсаас санхүүгийн
дэмжлэг авах.
39.1.4.төрийн өмчид шилжүүлэхийг хуулиар шаардсан соѐлын өвийг төрд
шилжүүлэх, худалдах, нөхөн төлбөр авах;
39.1.5. өмчлөгч соѐлын өвөө өөрийн хүсэлтээр төрд худалдсан тохиолдолд
татварын хөнгөлөлт эдлэх,
39.1.6. музей, галерей байгуулах;
39.1.7. улсын хил нэвтрүүлэхийг хориглосон хуулийн дагуу өмчилж байгаа
соѐлын өвийг зөвхөн Монгол улсын нутаг, дэвсгэр дээр өмчлөх.
39.1.8. шаардлагатай тохиолдолд соѐлын өвийн гарал үүслийн байдлыг
тодорхойлох.
39.2. Соѐлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь дараахь үүрэгтэй байна.
39.2.1. бүртгэл-мэдээллийн санд бүртгүүлэх;
39.2.1. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соѐлын үнэт дурсгалыг худалдах,
бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд энэ тухайгаа
тухайн шатны бүртгэл-мэдээллийн санд мэдэгдэх;
39.2.2. соѐлын үнэт, ердийн дурсгалыг хил нэвтрүүлэхэд зохих журмын дагуу
зөвшөөрөл авах;
39.2.3. бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соѐлын дурсгалт зүйл нь
алдагдсан, үрэгдсэн тохиолдолд нэн даруй бүртгэл-мэдээллийн сан, тухайн шатны Засаг
дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
39.2.4. соѐлын хосгүй үнэт дурсгалын зүйлийг худалдах нөхцөлд анхны
саналыг төрд тавих;
39.2.5. соѐлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаад улсын иргэн, хуулийн
этгээд, харъяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхгүй байх;
40 дүгээр зүйл. Соёлын биет өвийг худалдах
46.1. Соѐлын биет өвийг худалдах, түр солилцох журмыг соѐлын асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүн тогтооно.
40.2. Соѐлын биет өвийг худалдан авах ажлыг соѐлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага, улс, орон нутгийн музей, номын сан олон нийтэд нээлттэй ил
тод хэлбэрээр зохион байгуулна.
- 17.
40.3. Соѐлын биетөвийг Худалдан авсан байгууллага үзэсгэлэнг жил бүр зохион
байгуулж, нийтэд сурталчилна.
40.4. Хувийн өмчид байгаа соѐлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг төр худалдан авна.
Төр худалдан авах үнэ, нөхөн төлбөрийн хэмжээ болон төлбөр тооцооны хэлбэрийг
өмчлөгчтэй харилцан тохиролцоно.
40.5. Соѐлын өвийн дуудлага худалдааг зохион байгуулах зөвшөөрлийг соѐлын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
41 дүгээр зүйл. Соёлын өвийг ашиглах
41.1. Төрийн өмчлөлд байгаа түүх, соѐлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа,
шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана.
41.2. Соѐлын өвийг сурталчилах, судалгаа шинжилгээ хийх, сургалт явуулах
зориулалтаар ашиглахдаа гэмтээх үрэгдүүлэхийг хориглоно.
41.3. Нийтийн өмчийн соѐлын үл хөдлөх дурсгалд хамаарах барилга байшингаас
бусад соѐлын биет өвийг язгуур зориулалтаар ашиглахыг хориглоно.
41.4. Соѐлын өвийг ашиглах журмыг соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага батална.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ
ӨВЛҮҮЛЭН УЛАМЖЛУУЛАХ ТОГТОЛЦОО
42 дугаар зүйл. Соёлын өвийг хадгалж, хамгаалах тогтолцоо
42.1.Соѐлын өвийг хадгалж хамгаалах асуудлыг соѐлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга,
энэ хуулиар соѐлын өвийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэсэн байгууллага, эрх бүхий
этгээд хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцна.
42.2. Соѐлын өвийн хадгалалт, хамгаалалтад соѐлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага, соѐлын өвийн улсын хяналтын байцаагч, гэрээт харуул, болон
бүх шатны Засаг дарга, хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтан
хяналт тавина.
42.3. Соѐлын өвийг хамгаалах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага энэ хууль болон
холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу өөрсдийн хүлээсэн чиг үүргийн хүрээнд соѐлын
өвийг хамгаалах үүрэг хүлээнэ.
43 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалахтай холбоотой хориглох
үйл ажиллагаа
43.1. Соѐлын өвийн эсрэг дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
43.1.1. соѐлын өвийн цогцолбор газар, соѐлын үл хөдлөх дурсгалын орчны
бүсэд уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн барилга байгууламж барих, газар тариалан
эрхлэх, үйлдвэрлэл явуулах;
43.1.2. археологи, палеонтологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан
хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих,
- 18.
тариалангийн талбай олгох,усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул
хийх, ашиглах, зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох;
43.1.3. соѐлын өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалтын
зориулалтаар ашиглахдаа гэмтээх, үрэгдүүлэх;
43.1.5. хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн соѐлын хөдлөх
дурсгалт зүйлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн
хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөх;
43.1.6. улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соѐлын үл хөдлөх
дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг
өөрчлөх, ашиглахыг хориглоно.
43.2. Археологи, палеонтологийн урьдчилсан хайгуул, судалгааны ажлын дүгнэлтээр
соѐлын өвд эрсдэл учирч болзошгүй байгаа нь тогтоогдсон бол аж ахуйн үйл ажиллагааг
зогсоох үндэслэл болно.
43.3. Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соѐлын өвийн дурсгалт зүйл илэрвэл
газрын хэвлийг ашиглагч нь ажлаа зогсоож энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн
болон уг асуудлыг эрхэлсэн эрдэм шинжилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
44 дүгээр зүйл. Соёлын өвийг хадгалах, хамгаалах
44.1. Соѐлын биет өвийг түүний анхны буюу уламжлагдан ирсэн төрх, нэгдмэл цогц
байдлыг алдагдуулахгүйгээр хамгаалах ба тухайн орон нутагт нь хадгалах зарчим
баримтална. Хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулах зорилгоор соѐлын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр соѐлын хөдлөх дурсгалт
зүйлийг улсын музейд шилжүүлэн хадгалж болно.
44.2. Соѐлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигч энэ хуульд заасны дагуу
хадгалж, хамгаална.
44.3. Соѐлын биет бус өвийг энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хамгаалах ба
соѐлын илэрхийлэл, ардын уламжлалт мэдлэгийг хамгаалах харилцааг хуулиар
зохицуулна.
44.4. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа соѐлын хосгүй үнэт дурсгалын хуулбарыг
улсын болон орон музейд хадгалж болно. Соѐлын өвийг музейд хадгалах, хамгаалахтай
холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
44.5. Соѐлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн байдал, хүрээлэн буй орчны
харагдах үзэмж төрх байдлыг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтоон хамгаална.
44.6. Хуульд өөрөөр заагаагүй бол соѐлын өвийг хамгаалах ажлыг сум, дүүрэг,
аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагаар гүйцэтгүүлж болно.
45 дугаар зүйл. Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах
45.1. Соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн
шатны Засаг дарга нь соѐлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг тухайн үндэстэн
угсаатны түүх, уламжлал, ѐс заншил, ахуй нөхцөлтэй нь уялдаатайгаар судалж,
сурталчлах, өвлүүлэх, хадгалж хамгаалах асуудлыг хариуцна.
45.2. Соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соѐлын биет
бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авъяас
билгийг хөгжүүлэх, үндэсний соѐлын өвийг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, хүний
- 19.
хөгжилд оюуны дэмжлэгүзүүлэх зорилгоор 3 жил тутам улсын хэмжээнд соѐлын биет бус
өвийн наадам, үзлэг зохион байгуулна.
45.3. Соѐлын биет бус өвийг хамгаалах, биет бус өвийг өвлөн уламжлагчийг
урамшуулах, шавь сургалт зохион байгуулах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга
зохион байгуулна.
46 дугаар зүйл. Урамшуулал
46.1. Соѐлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соѐлын өвийн сан хөмрөгийг
баяжуулах, авран хамгаалах, түүнийг олон нийтэд сурталчилан таниулах, зохистой
ашиглах, нөхөн амилуулах, сэргээн завсарлах чиглэлээр идэвхи санаачилгатай ажилласан
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.
46.2. Музей, архив, номын сангаас алдагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн, соѐлын
өвийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд чухал мэдээлэл болон соѐлын өвийн эсрэг эрүүгийн
болон захиргааны зөрчил гаргасан этгээдийн талаар мэдээлэл өгч, хувь нэмэр оруулсан
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс алдаршуулж, урамшуулна.
46.3. Соѐлын өвийн боловсрол, хүмүүжил олгох, соѐлын өвийг хамгаалах, нөхөн
сэргээх ажилд хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс санхүүгийн
дэмжлэг үзүүлнэ.
46.4. Соѐлын өвийн хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой
туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн
орлогын дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга олгоно.
46.5. Энэ хуульд заасан шаардлагыг зөрчсөн этгээдийг илрүүлсэн, соѐлын өвийг
хуулбарласан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан тухай мэдээлсэн иргэн, аж ахуй нэгж
байгууллага, улсын байцаагч, гэрээт харуулд борлуулалтын орлогын 15 хувийг сум,
дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.
46.6. Зөрчлийн тухай мэдээллийн худалдан авах журмыг Засгийн газар батална.
Мэдээллийн нууцлалыг хууль тогтоомжийн дагуу чандлан хадгална.
47 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах санхүүжилт
47.1. Соѐлын өвийг хамгаалах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс
санхүүжүүлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН ДУРСГАЛТ ГАЗРЫГ ХАМГААЛАХ
48 дугаар. Соёлын өвийн дурсгалт газрыг хамгаалах
48.1. Дэлхийн өвийн дурсгалт газар, үндэсний соѐлын өвийн дурсгалт газарт
хамгаалалтын захиргааг байгуулна. Хамгаалалтын захиргааны орон тоо, бүтцийг Засгийн
газар батална.
48.2. Дэлхийн өвийн дурсгалт газар, үндэсний соѐлын өвийн дурсгалт газрын хилийн
заагийг Улсын Их Хурал тогтооно.
48.3. Соѐлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсийг Засгийн газар
тогтооно.
- 20.
48.4. Дэлхийн өвийндурсгалт газрын хадгалалт, хамгаалалт, сургалт, сурталчилгаа,
хяналт үнэлгээ, судлан алдаршуулах үйл ажиллагааг Дэлхийн өвийн хорооны шаардлаганд
нийцүүлэн Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлнэ.
49 дүгээр зүйл. Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын
хамгаалалтын дэглэм
49.1.Үндэсний соѐлын өвийн дурсгалт газарт дараах үйл ажиллагааг хориглоно:
49.1.1. уламжлалт аж ахуй соѐлын хэвшил эрхлэхээс бусад үйл ажиллагаа
явуулах,
49.1.2. ашигт малтмалын хайгуулын ашиглалтын зөвшөөрөл олгох,
49.1.3. онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд өөрөө явагч хэрэгсэл,
нэвтрүүлэх, нисэх онгоц буулгах,
49.1.4. агнуурын зориулалтаар зэрлэг амьтан агнах, самар жимс, ургамал түүх,
мод огтлох,
49.1.5. хөрс, ус, агаарыг бохирдуулах, хүрээлэн буй орчны үзэмж, сүр бараа,
төрх байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулах,
49.2. Уламжлалт нүүдлийн ахуй байгаль орчны харилцан шүтэлцээний
тэнцвэрт байдлыг сэргээн хадгална.
50 дугаар зүйл. Соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүс
50.1. Соѐлын үл хөдлөх дурсгалт газар, түүний хэвлий, хүрээлэн буй орчны бүрэн
бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно.
50.2. Хамгаалалтын нь дараах хэсэгтэй байна:
50.2.1. соѐлын өвийн үндсэн хэсэг;
50.2.2. соѐлын өвийн хүрээлэн буй орчны хэсэг.
50.3. Соѐлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд уул уурхай, зам
тээвэр, дэд бүтцийн барилга байгууламж барих, үйлдвэрлэл явуулахыг хориглоно.
50.4. Энэ хуулийн 50.2.1-д заасан газар судалгаа шинжилгээ хийхээс бусад
зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхийг хориглоно.
50.5. Энэ хуулийн 50.2.2-т заасан газарт дурсгалын сүр барааг дарах, чөлөөтэй
харагдах орчныг хаасан, зохиомжийг алдагдуулсан барилга байгууламж барихыг
хориглоно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАВСАРЛАХ
51 дүгээр зүйл. Соёлын өвийг сэргээн засварлах байгууллага
51.1. Соѐлын биет өвийг сэргээн засварлах ажлыг соѐлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн судалгаа
шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу гэрээгээр
гүйцэтгэнэ.
51.2. Сэргээн засварлах шаардлагатай соѐлын өвийн жагсаалт соѐлын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл тогтооно.
Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соѐлын асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн батална.
- 21.
51.3. Соѐлын биетөвийг сэргээн засварлах зөвшөөрлийг мэргэжлийн зөвлөлийн
саналыг үндэслэн соѐлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн олгоно.
51.4. Соѐлын биет өвийг сэргээн засварлах мэргэжлийн зөвлөл нь сэргээн засварлах
үйл ажиллагааны зураг төсөл, гүйцэтгэлийн явцад хяналт тавина.
51.5. Хуульд өөрөөр заагаагүй бол соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гадаадын мэргэжлийн байгууллагатай
хамтран соѐлын биет өвийг сэргээн засварлаж болно.
51.6. Соѐлын биет өвийг зөвшөөрөлгүй сэргээн засварлахыг хориглоно.
51.7. Дэлхийн өвийн дурсгалт газрын соѐлын өвийг Дэлхийн өвийн хороонд
танилцуулалгүйгээр сэргээн засварлахыг хориглоно.
51.8. Монгол Улсын хэмжээнд соѐлын өвийг сэргээн засварлах ажлыг Соѐлын өвийг
сэргээн засварлах газар гүйцэтгэнэ.
51.9. Соѐлын өвийг сэргээн засварлах ажилд туслан гүйцэтгэгчийг гэрээгээр
ажиллуулж болно.
52 дугаар зүйл. Соёлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагаа
52.1. Соѐлын биет өвийг сэргээн засварлахад дараах зарчмыг баримтлана.
52.1.1. соѐлын өвийн үнэт зүйлсийг хадгалах
52.1.2. соѐлын өвийн өнгө, анхны хэлбэр төрх, хийц бүтээцийг үл эвдэх
52.1.3. соѐлын өвийг аюулгүй урт удаан хадгалах нөхцлийг хангах
52.1.4.
52.2. Соѐлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагааг гүйцэтгэх журмыг соѐлын
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
52.3. Соѐлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагаа нь дараах хэлбэртэй
байна.
52.3.1. цэвэрлэх
52.3.2. бэхжүүлэх
52.3.3. сэргээх
52.3.4. засварлах
52.3.5. нөхөх
52.3.6. сэргээн босгох
52.4. Соѐлын биет өвийг хадгалж буй байгууллага соѐлын өвийг сэргээн засварлах
талаар энэ хуулийн 52.3.1, 52.3.2-т заасан үйл ажиллагааг явуулж болно.
52.5. Соѐлын биет өвийг сэргээн засварлах ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр нь улсын
болон орон нутгийн төсөв, сан, гадаад, дотоодын байгууллага, иргэдээс оруулсан хандив,
тусламж, хөрөнгө оруулалт, соѐлын өвийг өмчлөгчийн үйл ажиллагааны орлого байна.
52.6. Соѐлын өвийг сэргээн засварласан үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй
мэдээлэл бүхий тайланг соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд
шилжүүлнэ.
53 дугаар зүйл. Соёлын өвийг нөхөн бүтээх
- 22.
53.1. Үзмэр, олдворындутуу хэсгийг нөхөн бүтээх үйл ажиллагааг соѐлын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага гүйцэтгэнэ.
54 дүгээр зүйл. Соёлын биет бус өвийг сэргээн амилуулах
54.1. Соѐлын биет бус өвийг өвлөн уламжлуулагчийн залгамж үе алдагдсан
тохиолдолд холбогдох бүртгэл судалгааг үндэслэн сэргээн амилуулна.
54.2. Сэргээн амилуулах шаардлагатай соѐлын биет бус өвийн жагсаалтыг Соѐлын
өвийн Үндэсний төвийн санал болгосноор Мэргэжлийн зөвлөл тодорхойлоно.
54.3. Соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх
холбогдох мэргэжлийн зөвлөл соѐлын биет бус өвийг сэргээгдсэнд тооцож, дүгнэлт
гаргана.
АРАВДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙГ СУРТАЛЧЛАХ
55 дугаар зүйл. Соёлын өвийн боловсрол
55.1. Иргэдэд соѐлын өвийн боловсрол олгох, соѐлын өвийг хамгаалах арга, арга
барилд сургах хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.
55.2. Соѐлын өвийн боловсрол олгох ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:
55.2.1. сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын
сургуульд соѐлын өвийг хамгаалах мэдлэг олгох;
55.2.2. коллеж, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагад
мэргэжлийн чиг баримжааг харгалзан соѐлын өвийг хамгаалах, соѐлын өвийг
зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох;
55.2.3. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр соѐлын өвийн мэдлэг, соѐлын өвийг
хамгаалах уламжлал, зан заншил, хууль тогтоомжийг сурталчлах.
56 дугаар зүйл. Соёлын өвийн үзэсгэлэн
56.1. Нийтийн өмчийн соѐлын биет өвөөр дотоод, гадаадад үзэсгэлэн гаргах ажлыг
соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон
байгууллага зохион байгуулна.
56.2. Энэ хуулийн 56.1-д заасан эрх бүхий байгууллага соѐлын биет өвийг
эзэмшигчтэй гэрээ байгуулна. Гэрээнд уг зүйлийг ашиглах нөхцөл, хугацаа, даатгалын
хэмжээ, түрээсийн төлбөр, ашиглагч этгээдийн хүлээх хариуцлага, хамгаалалтын болон
эрсдлийн баталгааны нөхцлийг тусгана.
56.3. Хувийн өмчийн соѐлын өвийг өмчлөгч, эзэмшигчтэй нь байгуулсан гэрээний
үндсэн дээр үзэсгэлэнд оролцуулж болно.
56.4. Соѐлын биет өвийг гадаад улсад үзэсгэлэнд оролцуулах гэрээг соѐлын асуудал
хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянана.
56.5. Соѐлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй археологи,
палеонтологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргах,
музей байгуулахыг хориглоно.
56.6. Түүх, соѐлын хосгүй үнэт дурсгалын хуулбарыг гадаадын үзэсгэлэнд оролцуулж
болно.
- 23.
57 дугаар зүйл.Соёлын өвийг тээвэрлэх
57.1. Хамгаалалтын аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр соѐлын өвийг
зөөж тээвэрлэнэ.
57.2. Соѐлын биет өвийг зөөж, тээвэрлэх журмыг Засгийн газар тогтооно.
58 дугаар зүйл. Соёлын өвийг хилээр нэвтрүүлэх
58.1. Соѐлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд орсон соѐлын өвийг хилээр
нэвтрүүлэхийг хориглоно. Энэ заалт нь түүний хувилсан эх хуулбарт хамаарахгүй.
58.2. Энэ хуулийн 58.1-д зааснаас бусад соѐлын өвийг түүний зэрэглэл, ангилалыг
харгалзан хилээр гаргах эсэх зөвшөөрлийг соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага олгоно.
59 дүгээр зүйл. Соёлын өвийг хилээр нэвтрүүлэх
зөвшөөрөл олгох
59.1. Соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн
58.2-т зааснаас бусад соѐлын биет өвийг дараахь зорилгоор эх оронд нь буцаан авчрах
нөхцөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.
59.1.1. соѐлын өвд хамаарах палеонтологи, археологийн олдвор, сорьц,
дээжийг судалж, шинжлүүлэх;
59.1.2. соѐлын өвийг сэргээн засварлах;
59.1.3. гадаад оронд үзэсгэлэнд тавьж, нийтэд дэлгэн үзүүлэх;
59.1.4. өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглах.
59.2. Соѐлын биет өвийг улсын хилээр хоѐр жилээс дээшгүй хугацаагаар
нэвтрүүлнэ. Энэ хуулийн 59.1.1, 59.1.2-т заасан соѐлын өвийг зайлшгүй шаардлагатай
тохиолдолд 2 жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.
59.3. Соѐлын биет өвийг улсын хилээр нэвтрүүлж буй этгээд түүний хадгалалт,
хамгаалалтын найдвартай байдлыг хангасан байна.
59.4. Хилээр нэвтрүүлж байгаа этгээд соѐлын өвийн гэрэл зураг, тодорхойлолт, жин,
тоо, хэмжээ даатгалын нөхцөл, даатгагчийн мэдээлэл, соѐлын өвийг байршуулах газрын
хаяг, шаардлагатай бусад мэдээллийг соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас баталсан маягт, загварын дагуу үйлдэж, хувийг соѐлын өвийн улсын нэгдсэн
бүртгэл мэдээллийн санд заавал хадгалуулна.
59.5. Энэ хуулийн 59.1, 59.2-т заасан нөхцлөөр хилээр гаргасан соѐлын өвийг
хугацаанд нь буцаан авчраагүй, хилээр гаргасан соѐлын өв үрэгдсэн, алдагдсан
тохиолдолд тэдгээрийг эрж олох арга хэмжээ авах, буруутай этгээдэд хариуцлага
хүлээлгэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
59.6. Соѐлын биет өвийг буцааж нэвтрүүлэх үед түүний орж ирсэн үеийн гэрэл зураг,
тодорхойлолт, жин, тоо, хэмжээ, хүлээлцсэн тэмдэглэл, үзмэр, эд өлгийн зүйлийн
хадгалалтын байдлын тайлан, дүр бичлэгийг соѐлын өвийн улсын нэгдсэн бүртгэл
мэдээллийн санд хадгална.
60 дугаар зүйл. Соёлын өвийг хувилах
- 24.
60.1. Нийтийн өмчийнсоѐлын өвийг зөвхөн үзүүллэгт тавих зорилгоор бодит
хэмжээгээр нь буюу 1:1 масштабаар хувилан олшруулж болох ба энэ тохиолдолд соѐлын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл
олгоно.
60.2. Нийтийн өмчийн соѐлын өв, түүний нөхөн бүтээсэн эхийг 1:1-ээс өөр
масштабаар хувилан олшруулах эрхийг соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага олгоно.
61 дүгээр зүйл. Соёлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх
61.1. Нийтийн өмчийн соѐлын өв, түүний нөхөн бүтээсэн хэсгийн эхийг бодит
хэмжээгээр нь буюу 1:1 масштабаар хуулбарласан загварыг бүтээгдэхүүн болгон
үйлдэрлэх, худалдахыг хориглоно.
61.3. Энэ хуулийн 60.2-т заасан зөвшөөрөл авсан этгээдтэй мерчандайзын гэрээг
зөвхөн улсын болон орон нутгийн музей, соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас эрх олгосон соѐлын бусад байгууллага байгуулна.
61.4. Улсын болон орон нутгийн музей болон соѐлын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагаас эрх олгосон соѐлын бусад байгууллага нь бүтээгдэхүүний
борлуулагч байж болно.
61.5.Улс, орон нутгийн музей болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч нар
мерчандайзийн гэрээ байгуулна. Гэрээний загварыг соѐлын асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн батална.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МЕРЧАНДАЙЗИЙН ГЭРЭЭ
62 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээ
62.1. Мерчандайзийн гэрээгээр өмчлөгч, түүний зөвшөөрснөөр эзэмшигч нийтийн
өмчийн соѐлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг үйлдвэрлэгч,
борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь эзэмшигчид борлуулалтын орлогоос
соѐлын өвийн загвар ашигласны төлбөр /роялти / төлөх үүрэг хүлээнэ.
62.2. Мерчандайз нь барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын эрхээр
хамгаалагдана.
63 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээний талууд
63.1.Дараахь этгээд мерчандайзийн гэрээний тал байна:
63.1.1. нийтийн болон хувийн өмчийг өмчлөгч;
63.1.2. улсын болон орон нутгийн музей, соѐлын асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүнээс эрх олгосон соѐлын бусад байгууллага;
63.1.3. Энэ хуулийн 14.1.12-т заасны дагуу эрх олгогдсон үйлдвэрлэгч,
борлуулагч.
64 дүгээр зүйл. Мерчандайзийн гэрээний нөхцөл
- 25.
64.1.Хууль, гэрээнд өөрөөрзаагаагүй бол мерчандайзийн гэрээг Монгол Улсын
хуулийн дагуу бичгээр байгуулж, тайлбарлах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан
байвал зохино:
64.1.1. мерчандайзийн зүйлийн хэмжээ, загвар, өнгө, материалын дэлгэрэнгүй
тодорхойлолт;
64.1.2. мерчандайзийн гэрээний дагуу үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүний
тоо хэмжээ;
64.1.3. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулагч, борлуулах
цэгийн мэдээлэл;
64.1.4.мерчандайзийн зүйлийг үйлдвэрлэх, борлуулахад шаардлагатай
санхүүжилтын хэлбэр, нөхцөл;
64.1.5. мерчандайзийн зүйлийг гэрээнд заасны дагуу үйлдвэрлэх, борлуулах
болон чанарын баталгаа;
64.1.6. соѐлын өвийн загвар ашигласны төлбөр /роялти/-ийн хэмжээ, нөхцөл;
64.1.7.мерчандайзийн гэрээний хугацааг сунгах, гэрээний эрх, үүргийг
шилжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мерчандайзийн гэрээ ба холбогдох бусад гэрээний
хоорондын харилцаа, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, үүргээ биелүүлээгүй
тохиолдол ба гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, маргаан шийдвэрлэх журам;
64.1.8. талууд харилцан тохиролцсон бусад зүйл.
65 дугаар зүйл. Мерчандайзийн гэрээний хугацаа
65.1. Мерчандайзийн гэрээний хугацааг тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний
эрэлт хэрэгцээ, борлуулалтын зах зээлээс шаптгаалан талууд тохиролцон тогтооно.
65.2. Гэрээнд заасан хугацаа дууссан боловч аль нэг талын санаачилгаар талууд
харилцан итгэлцэх, хамтран ажиллах зарчмыг удирдлага болгон ажил хэргийн харилцаа
дуусгавар болох хүртэл гэрээгээ тодорхой буюу тодорхой бус хугацаагаар тухайн буюу
шинэчилсэн нөхцөлөөр сунгаж болно.
66 дугаар зүйл.Талуудын хүлээх хариуцлага
66.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болон өгсөн мэдээллийн үнэн зөвийг
хариуцна.
66.2. Эрх хүлээн авагч мерчандайзийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх шилжүүлэгчид
учруулсан хохирол, зардлыг түүнд нөхөн төлөх үүрэгтэй.
66.3. Эрх шилжүүлэгч нь мерчандайзийн гэрээний үр дүнд эрх хүлээн авагчийн олох
орлогын талаар баталгаа гаргахгүй, хариуцлага хүлээхгүй.
66.4. Эрх хүлээн авагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчид
учирсан хохирлыг эрх шилжүүлэгч хариуцахгүй
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОЁЛЫН ӨВИЙН ХЯНАЛТ
67 дугаар зүйл. Соёлын өвийн хяналт
67.1.Соѐлын өвийн хадгалалт, хамгаалалтад тавих төрийн хяналтын зорилт нь тус
улсын яам, тусгай газар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн харъяалалгүй хүн соѐлын өвийг
хамгаалах, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой тогтоосон журмыг сахиж, түүнийг
гэмтэж, үрэгдэхээс хамгаалах, сэргийлэх, устах аюулд орсон соѐлын өвийг авран хамгаалах
заалтыг хэрэгжүүлэх явдлыг хангахад оршино.
- 26.
68 дугаар зүйл.Соёлын өвийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага
68.1. Соѐлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх
олгосон мэргэжлийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага,
хуулиар эрх олгосон байгаль орчны болон соѐлын хяналтын улсын байцаагч нар хууль
тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
68.2. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.1-т заасан соѐлын өвийн хадгалалт,
хамгаалалтад байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.
68.3. Соѐлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуулыг соѐлын асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, гэрээт харуулын ажиллах журмыг батална.
Соѐлын өвийн хяналтын байцаагч нь үндсэн болон гэрээт байцаагчаар ажиллаж болно.
69 дугаар зүйл. Соёлын өвийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх
69.1. Соѐлын өвийн хадгалалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг соѐлын
хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
69.2. Соѐлын өвийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
69.2.1. соѐлын өвийг хадгалж байгаа газар, шалгалт хийх объектод саадгүй
нэвтрэх;
69.2.2. соѐлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн соѐлын өвийн
мэдээлэл, холбогдох баримт бичигтэй танилцах, шалгах,
69.2.3. соѐлын өвийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн гэм
буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай болон энэ хуульд заасны дагуу
захиргааны хариуцлага хүлээлгэх;
69.2.4. соѐлын өвийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн
шинжтэй байвал холбогдох мэдээлэл, баримт, бичгийг хуулийн байгууллагад шалгуулахаар
шилжүүлэх.
70 дугаар зүйл. Соёлын хяналтын улсын байцаагчийн баталгаа
70.1. Соѐлын хяналтын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь
баталгаагаар хангагдана:
70.1.1. соѐлын хяналтын улсын байцаагчаас эрх хэмжээнийхээ хүрээнд
тавьсан хууль ѐсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл түүний хууль ѐсны шаардлагыг
биелүүлснээс бусдад учирсан хохирлыг улсын байцаагч хариуцахгүй байх;
70.1.2. улсын байцаагчийг хуулиар хүлээлгэсэн албан үүрэгтэй нь
холбоотойгоор заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус
үйлдлээс улсын байцаагч, түүний гэр бүлийн гишүүдийг төр хамгаалах;
70.1.3. улсын байцаагч үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэнд нь хохирсон буюу
амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд соѐлын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж, зардлыг
олгох;
70.1.4. хамгаалалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төхөөрөмж,
хэрэгслээр хангуулах.
71 дүгээр зүйл. Соёлын өвийн гэрээт харуулын эрх, үүрэг
71.1. Соѐлын өвийн гэрээт харуул нь дараахь эрх, үүрэгтэй байна:
71.1.1. хамгаалж байгаа соѐлын үл хөдлөх дурсгалт зүйлийн талаархи
мэдээлэл, хамгаалалтын хэрэгсэлээр хангагдах, цалин хөлс, урамшуулал авах;
71.1.2. соѐлын өвийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийн засварлах, авран
хамгаалах талаар эрх бүхий этгээдэд мэдээлэл өгөх,
- 27.
71.1.3. соѐлын өвийгүзэж сонирхох, судлахаар ирсэн иргэнийг бүртгэх, тэдний
багаж хэрэгслийг шалгах, соѐлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тайлбарлах,
сануулах;
71.1.4. соѐлын өвийн орчинд зөвшөөрөлгүйгээр металл хайгч, тусгай багаж
ашиглуулахгүй байх;
71.1.5. зөвшөөрөлгүй малтлага, хайгуул хийхийг хориглох, шаардлага тавих,
таслан зогсоох, хууль бус үйл ажиллагааг нь баримтжуулах;
71.1.6. гэрээт харуулын хууль ѐсны шаардлагыг үл биелүүлсэн этгээдийг
улсын байцаагч болон холбогдох хуулийн байгууллагад мэдээлэх;
71.1.7.хамгаалж байгаа соѐлын өвийн ойролцоо байнга оршин суух.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА
72 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж
зөрчигчид хүлээлгэх хариуцлага
72.1. Соѐлын өвийг хамгаалах хууль тогтоомж зөрчигчдөд хууль тогтоомжид заасны
дагуу хариуцлага хүлээлгэнэ.
73 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
73.1. Энэ хуулийг 2013 оны ... дугаар сарын.. .-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ