More Related Content
Similar to Б.Тэмүүлэн - Байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн нэвтрүүлэлт
Similar to Б.Тэмүүлэн - Байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн нэвтрүүлэлт (20)
Б.Тэмүүлэн - Байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн нэвтрүүлэлт
- 1. 1
Байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн нэвтрүүлэлт
Өнгөрсөн жилүүдэд төрөл бүрийн байгууллагын нөөц төлөвлөлт(БНТ)ийн системүүд маш
олон байгууллагуудад ашиглагдаж ирсэн. Эдгээр системүүд байгууллагын төлөвлөлт,
үйлдвэрлэлт болон хэрэглэгчтэй харилцах харилцаанд хувьсал авчирсан. Гэхдээ
байгууллагын нөөц төлөвлөлтийн систем зарим байгууллагад өндөр үр ашигаа өгсөн ч, бусад
байгууллагууд төдийлөн хүссэн үр дүндээ хүрэхгүй байх, төсвийн зардал тооцооноос давах,
суурилуулалтын бүтэлгүйтэл зэрэгтэй тулгарч байсан. БНТ системүүд ихэвчлэн өндөр
хөгжилтэй орны томоохон корпорациуд болон засгийн газрын мэдлийн байгууллагуудад
ашиглагдах нь ихэссэн. Барууны зах зээл дээр БНТ системийн хэрэглээ өргөн хүрээгээр өсч
байгаа ч хөгжиж буй орнууд хол хоцорч байна. Гэвч ойрын жилүүдийн эдийн засгийн
өсөлтийн нөлөөгөөр Монгол улс шиг хөгжиж буй орнууд БНТ худалдаалагчдын гол зорилтот
зах зээл болж байна.Хөгжиж буй орнуудад БНТ систем хэрэглээ анхан шатандаа явж буй
учраас БНТ системийн суурилуулалтын үед тулгардаг асуудлуудыг ойлгож, түүний
шийдвэрлэх шийдлүүдийг судлах хэрэгтэй. Мөн эдгээр орнууд дэд бүтэц, соѐл болон эдийн
засгийн нэмэлт асуудлуудтай тулгардаг.
БНТ системийг мэдээллийн системийн зарим нэг ном хэвлэлд entrise systems(ES), entrise-wide
systems гэж нэрлэх үе байсан. Харин Томас Давенпорт эдгээр нэршилийг илүү ерөнхий
нэршил “бизнесийн систем” гэж орлуулах санал дэвшүүлсэн.
Байгуууллагын нөөц төлөвлөлтийн систем нь байгууллагын бүхий л нэгж хэсгүүдийн үйл
ажиллагаанд тохирсон дэд системүүдийн нэгдэл билээ. Үүнд хүний нөөцийн систем,
нийлүүлэлт хангамжийн систем, санхүүгийн систем, үйлдвэрлэлийн систем, харилцагчтай
түншлэх систем, төслийн менежментийн систем зэрэг багтана.
Байгуулалтын нөөц төлөвлөлтийн систем
Хэрэглэгч
Фронт оффис
Худалдан авалт
түгээлт
Үйлчилгээний
аппликайшн
Төв
мэдээллийн
сан
Аж ахуй нэгжийн
тайлагнал
Хүний нөөцийн удирдлага
Байк оффис
Санхүүгийн
аппликейшнууд
Нөөц төлөвлөлт
Үйлдвэрлэлийн
ппликейшнууд
Нийлүүлэгч
- 2. 2
Байгууллагын нөөц төлөвлөлт гэх ойлголтыг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн
тодорхойлолт хараахан байхгүй бөгөөд хөгжүүлэгч, хэрэглэгч болон судлаач бүр өөр
өөрийнхөөрөө талбарладаг. Гэхдээ эдгээр тайлбарууд нь үндсэндээ нэг утга санааг агуулдаг.
Байгууллагын нөөц төлөвлөлт гэдэг нь бизнесийн нэгэн үзэл баримтлал бөгөөд гол зорилго
нь төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төрөл бүрийн байгууллагуудын нөөцийг
төлөвлөж, тэдгээрийг илүү үр дүнтэй ашиглахад чиглэгдсэн юм.
Байгууллагын нөөц төлөвлөлтийн шийдэл бол уг үзэл баримтлалыг хангахад зориулагдсан
програм хангамжууд билээ. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой системүүдийн нэгдэл
бөгөөд байгууллагын өөр өөр салбар нэгжүүдийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах
үүрэгтэй юм. Програм хангамжын систем нь байгууллагын нөөц төлөвлөлтөнд тооцогдохын
тулд хоѐр болон түүнээс дээш функцийг өөртөө багтаасан байх шаардлагатай. Ихэнх БНТ
системүүд хэд хэдэн функцийг агуулсан багц систем байдаг. Өнөө үед маш олон том том
байгууллагууд өнгөрсөн хэдэн арван жилийн турш хөгжиж ирсэн уг хүчирхэг хэрэгслийг
сонгож байна. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын санхүүгийн болон бүтээмжийн олон
асуудлуудын шийдэл бол байгууллагын нөөц төлөвлөлт юм.
БНТ-н шийдэл нь:
Уян хатан.
БНТсистем нь байгууллагынөөрчлөгдөж буйхэрэгцээндхариу өгөхуян хатанбайх ѐстой.
Модулийн.
Энэ нь бусадмодулиудадхаршлахгүйгээрхосолж, эсвэл шаардлагатай үедсалгажболохмодуль
бүтэцтэйгэсэн үг юм.Мөн нэг төрлийн бусолонтоног төхөөрөмжийгдэмжих ѐстой.Зарим
нэггуравдагч этгээдийнадд-ондэмжих ѐстой.
Олон талтай.
Энэ нь бизнесийн байгууллагынөргөн хүрээтэйтохирсон өөр өөрзохион байгуулалтынүйл
ажиллагаагдэмжихчадвартай байх ѐстой.
Өргөн цар хүрээтэй.
Тухайн байгууллагын хүрээнд хязгаарлагдсан бус өөр бусад байгууллагуудтай онлайнаар
шууд холбогдох чадвартай байх нь чухал.
Бизнесийн шилдэг туршлагууд дээр үндэсэлсэн.
Энэ ньдэлхий даяархэрэглэгддэгхамгийн сайнбизнесийн үйл ажиллагааны
туршлагуудынцуглуулга дээр үндэслэсэнбайх ѐстой.
Аливаа бизнес илүү өндөр ашигтай ажиллах боломжтой болно. 1998 онд хэвлэгдэн гарсан
“Deloitte Consulting БНТ Second Wave” тайланд тодорхойлсоноор байгууллагын нөөц
төлөвлөлтийн(БНТ) систем нь бизнесийн багц програм хангамж бөгөөд байгууллагад дараах
боломжуудыг бий болгоно. Үүнд :
- 3. 3
Бизнесийн ихэнх процесийг нэгтгэх болон автоматжуулах,
Бүх байгууллагын хэмжээнд туршлага болон өгөгдлийг хуваалцах,
Цаг тухайд нь мэдээлэлд нэвтрэх болон шинээр мэдээлэл бий болгох.
Бабсон коллежийн профессор Томас Х.Давенпорт БНТ системийг “ байгууллага бизнесийн
процестойгоо холбоотой мэдээллийг гадаад болон дотоод функциональ хэсгүүдээ тараах,
нэгтгэх зорилгоор худалдан авч болох багц програм хангамж “ гэсэн байдаг. Түүний
тодорхойлолт БНТөлөвлөлтийн тусламжтай бий болсон байгууллагын төрөл бүрийн холбоо
харилцааны нэгтгэлтийг цохон тэмдэглэсэн байна. Энэ үзэл ньмэдээллийн технологийн
системүүдийг нэгтгэдэг БНТ ийн боломж дээр үндэслэн тодорхойлдог ихэнх судлаачдын
дүнд түгээмэл тархсан байдаг.
Үүнээс гадна БНТ системүүдийн талаар тийм ч түгээмэл биш ойлголт бол “БНТ системийг
худалдан авах нь зүгээр нэг програм худалдан авахаас илүү, энэ нь олон олон
байгууллагуудын туршлага дээрээс үндэслэсэн програм хангамжийн хөгжүүлэгчдийн
төсөөллийг худалдан авч байгаа хэрэг” гэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл БНТ системүүд
төрөл бүрийн бизнесийн арга замуудаас гарсан туршлагын нэгдэл гэж хэлж болно. БНТ
тусгасан туршлага гэдэг нь нэг ѐсондоо хэрэглэгчдэд ямар үйлдлийг хэзээ, хаана, хэрхэн
хэрэгжүүлэх талаар зааварласан “скрипт” юм. Тиймээс БНТ г байгууллагын хэрэглээнд
таруулан суурьлуулдаг багц програм хангамж гэхээсээ илүүтэйгээрхүмүүсийн ажилд
нөлөөлөх байгууллагын зааварчилгаа гэж болно.
БНТ систем нь ажлын байран дахь ажилчдын харилцаа, менежмент гэх мэт зүйлсийг зохион
байгуулах тал дээр заарчилгаа болдог. Уламжлалт аргаар зохиогдсон, бүсийн хэрэглэгчдэд
чиглэгдсэн програмуудыг бодвол БНТ нь хэд хэдэн салбарыг хамарсан, хэрэглээнд
гарахаасаа өмнө урьдчилан бизнесийн үйл ажиллагаанд таруулан тохиргоо хийгдсэн байх
шаардлагатай.
Технологи байгууллагын өөрчлөлтийг удирдан залах хүчин зүйлд тооцогддог. Хөгжүүлэгчид
БНТ системийг хамгийн сайн практикийг тусгасан байхаар тусгасан байхаар бүтээхийг
оролддог. Гэвч хамгийн сайн гэх стандартыг хөгжүүлэгч биш хэрэглэгч л тогтоодог.
Судалгаанаас үзэхэд бизнесүүдийг хамгийн сайн хийх ерөнхий арга гэж байдаггүй, харин
бизнес сайн явагдахад орчин том нөлөө үзүүлдэг байна.
Байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн үүсэл хөгжил
БНТ системийн үүсэл хөгжил компъютерийн програм болон техник хангамжийн салбарт
гарсан хөгжилүүдтэй салшгүй холбоотой.
- 4. 4
1960-аад оны үед ихэнх байгууллагууд агуулахын удирдлагын багцийг ашиглан
агуулахын удирдлагыг автоматжуулах зорилгоор төвлөрсөн тооцоллын буюу
нөөцийн удирдлагын багц системийг хөгжүүлэн нэвтрүүлсэн.
1970 онд үйлдвэрлэлийн мастер төлөвлөгөөнд шаардагдах материал эсвэл хэсгийг
төлөвлөх зориулалтаар Материалын шаардлага төлөвлөлтийн(MRP) систем бий
болсон.
1980-аад оны үед Материалын шаардлага төлөвлөлтийн системийн дараагийн
хувилбар MRPII нэртэйгээр гарсан.
1980-аад оны сүүл үе 1990 оны эхэн үе гэхэд БНТ системүүд гарсан.
Энэхүү нэр томъѐог анх “Гартнер” корпараци 1990 онд материалын шаардалага
төлөвлөлтийн хэмээх ойлголтын өргөтгөл болгон ашиглаж эхэлсэн.. Иймээс зөвхөн
бизнесийн байгууллагууд гэлтгүй засгийн газрын болон ашгийн бус байгууллагууд
ашиглах болсон. Хуучин зуунаас шинэ зуунруу шилжих дөхөхөд дэлхий нийтэд
мянганы алдаа гэж нэрлэгдсэн нэгэн асуудал тулгарсан. Тухайн үед тоон болон тоон
бус бичиг баримтуудад оныг бичихдээ 2 оронтой болгон товчилдог байснаас
үүдэлдтэй уг асуудал тулгарсанаар маш олон байгууллагууд хуучин системүүдээ БНТ
системээр сольсон. Уг нөхцөл байдал нь БНТ-н өсөлт хөгжилд том дэвшил авчирсан.
2000 оны эхэнд уламжлалт БНТ системүүдээс илүү уян хатан “БНТ 2” шинээр гарсан
бөгөөд энэ нь ажилжид болон хамтрагчид системд бодит цагт хандаж болох веб дээр
суурилсан програм хангамж юм. Өнөөдөр БНТ гэдэг нь байгууллагын бүх нэгж,
хэсгийн ажиллагаа, чиг үүргийг бүх нэгж, хэсгийн хэрэгцээ шаардлагад үйлчлэх
компьютерийн нэг системд нэгтгэж, байгууллагын зорилтуудыг гүйцэтгэх үйл
ажиллагааг автоматжуулдаг цогц систем болж чадсан.
Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем ямар ашигтай вэ?
1960-аад он Нөөцийн удирдлагын багцууд
1970-аад он Материалын шаардлага төлөвлөлт
1980-аад он Үйлдвэрлэлийн нөөц төлөвлөлт
1990-аад он Байгууллагын нөөц төлөвлөлт
2000-аад он Өргөтгөсөн БНТ
- 5. 5
БНТ нь аажмаар үр ашгаа өгөн өсөн нэмэгдэж байдаг оюуны хөрөнгө оруулалттай адил зүйл
юм. БНТ системийг ашиглаж цогц программ хангамжтай болсноор ажлын бүтээмж,
гүйцэтгэлийн хурд хурдсаж үйл ажиллагаа зогсолтгүй хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.
Хэлтэс нэгжүүд хоорондоо нэг "хэлээр" харилцаж, ойлголцож чадаагүйн улмаас маш их цаг
хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц боломжоо алддаг. Үүнийг шийдвэрлэх хамгийн шилдэг арга
бол БНТ (EntБНТrise Resource Planning) буюу байгууллагын удирдлага, санхүү, нягтлан
бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, нөөц төлөвлөлтийн иж бүрэн
мэдээллийн систем суурилуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм.
Олон улсын БНТ системийг ашиглавал хэд хэдэн давуу талыг танай байгууллагад олгох
болно. Олон улсын стандарт жишгээр компанийхаа үйл ажиллагааг явуулах, ажлын байрны
гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, олон улсынн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ
гаргаж олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан баланс гаргах, салбарын шинэ
шийдэл үйчилгээг өөрсдийн хүссэн сонголтоор авах зэрэг маш олон давуу талтай юм.
Даяаршилтай холбоотойгоор жижиг дунд бизнес эрхэлдэг компаниуд том компаниудын нэг
адил нэгдсэн цогц систем хэрэглээндээ тохируулан ашиглаж, тэдэн шиг өргөн цар хүрээтэй
нягт зохион байгуулалттайгаар ажиллах боломжтой болж байна. Амьдрал дээр компаниуд
ихэвчлэн аажим томорч тэлдэг.
Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем байгууллагад
Олон нийтийн дунд түгээмэл тархсан нэг буруу ойлголт бол БНТ системийг суурьлуулсанаар
байгууллагын үйл ажиллагаа тэр дороо сайжрана гэсэн ойлголт юм. Бүх төрлийн зардлын
хэмнэлт болон үйлчилгээний сайжралт нь тохирсон БНТ систем сонгох түүнийгээ бизнесийн
соѐл, стратеги болон бүтэцдээ нийцүүлэн тохиргоо хийх зэргээс шалтгаална. Ерөнхийдөө
БНТ-н систем нь өнгөн талын болон үндсэн хэсгийг нэгэн зэрэг сайжруулдаг. Байгууллагууд
БНТ-н системийг маш олон материаллаг, материаллаг бус ашиг болон стратегийн зорилгоор
сонгож нэвтрүүлдэг. Ихэнх тохиолдолд үр ашгийн тооцоо нь , материаллаг бус, стратегийн
ашигтай харьцуулахад үр дүн багатай гардаг. Стандарт БНТ-н системийн байгууллагад
үзүүлэх үзүүлэх үр өгөөж:
Мэдээллийн найдвартай сан.Төвлөрсөн өгөгдөлийн сан, эмх цэгцтэй үнэн зөв өгөгдөл,
сайжруулсан тайлангууд.
Давхардсан өгөгдөл болон илүү ажилаас зайлсхийх.Дэд системүүд нь нэгдсэн
өгөгдлийн сантай учир давхардсан өгөгдөл оруулах, шинэчлэх зэргээс зайлсхийх
боломжтой.
- 6. 6
Зардалийн хэмнэлт.Цаг хэмнэлт, байгууллагын бүхий л хэсгийг хамарсан
шийдвэрүүдийг хянах хяналтыг сайжруулна.
Амархан хэвших.Амархан хэвших бизнес процессүүдийн өөрчлөлт.
Байнгын засвар үйлчилгээ
Е худалдаа болон е бизнесийн боломжууд
Бодит тайлан мэдээг ашиглана
Оновчтой шийдвэр гаргахад тань туслана
Дотоод зохион байгуулалтыг сайжруулна
Бүрэн автоматжуулалт нь гар ажиллагааг хална
Бүтээмжийг нэмэгдүүлнэ
Бизнесийн тань цар хүрээг тэлхэд туслана
Оновчтой төлөвлөгөө гаргахад шаардлагтай мэдээллээр хангана
Байгууллагын өрсөлдөх чадварсайжрах болно.
Мэдээж эдгээр ашигтай талуудыг бий болгохын тулд доорх хэд хэдэн асуудлыг даван туулах
хэрэгтэй. Үүнд:
Цаг их авдаг
Маш өндөр үнэтэй
Модулиудын зохицол
Борлуулагчаас хамааралтай байх
Онцлог чанарууд болон нарийн төвөгтөй байдал
БНТсистемийнзасажтааруулах боломжньхязгаарлагдмалбайдаг.
БНТсистемийн " ажүйлдвэрийнстандарт"-ттааруулжбизнесийнүйлявцыг өөрчлөх
ньөрсөлдөхдавууталыгалдахадхүргэжболохюм.
БНТсистемнь « БНТгэрэл" шийдэлньшинэангилалдтэргүүлэхихүнэтэйбайжболно
Зарим тохиолдолд БНТ систем нь тухайн байгууллагын онцлог аргачлал, бизнесийн
процесст тохируулахад хүндрэлтэй байдаг. Энэ нь нэвтрүүлэлт амжилтгүй болох
голшалтгаануудыннэггэжүздэг.
Системсуулгагдсан лболдараа түншүүдийнальнэгийгсэлгэхзардалньмашөндөрбайдаг.
Компанийнхилхязгаар тэлсэнээрхариуцлага, ажилтныѐссуртахуун,эрх мэдлийн
холбогдолтойасуудалүүсчболохюм.
Хэлтэсхоорондынэмзэгдотоодүйлажиллагаанымэдээллийгхуваалцахэсэргүүцэлтэй
тулгарснаарсистемийн үрашгийгбуурдаг.
- 7. 7
Заримтомоохонбайгууллагуудтустусдаабиедаасаннөөц, зорилго, удирдлагын
тогтолцоотой байх тохиолдолднэгхэвэнднэгтгэххязгаарлагдмалашигөгөхболно.
Системньхарилцагчийнбодитхэрэгцээндхарьцуулахадхэтэрхийтөвөгтэйбайжболохюм.
БНТ нь аажмаар үр ашгаа өгөн өсөн нэмэгдэж байдаг оюуны хөрөнгө оруулалттай адил зүйл
юм. БНТ системийг ашиглаж цогц программ хангамжтай болсноор ажлын бүтээмж,
гүйцэтгэлийн хурд хурдсаж үйл ажиллагаа зогсолтгүй хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.
Хэлтэс нэгжүүд хоорондоо нэг "хэлээр" харилцаж, ойлголцож чадаагүйн улмаас маш их цаг
хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц боломжоо алддаг. Үүнийг шийдвэрлэх хамгийн шилдэг арга
бол БНТ (EntБНТrise Resource Planning) буюу байгууллагын удирдлага, санхүү, нягтлан
бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, нөөц төлөвлөлтийн иж бүрэн
мэдээллийн систем суурилуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм.
Олон улсын БНТ системийг ашиглавал хэд хэдэн давуу талыг танай байгууллагад олгох
болно. Олон улсын стандарт жишгээр компанийхаа үйл ажиллагааг явуулах, ажлын байрны
гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, олон улсынн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ
гаргаж олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан баланс гаргах, салбарын шинэ
шийдэл үйчилгээг өөрсдийн хүссэн сонголтоор авах зэрэг маш олон давуу талтай юм.
Даяаршилтай холбоотойгоор жижиг дунд бизнес эрхэлдэг компаниуд том компаниудын нэг
адил нэгдсэн цогц систем хэрэглээндээ тохируулан ашиглаж, тэдэн шиг өргөн цар хүрээтэй
нягт зохион байгуулалттайгаар ажиллах боломжтой болж байна. Амьдрал дээр компаниуд
ихэвчлэн аажим томорч тэлдэг. Дөнгөж үүсэн бий болж буй жижиг компани томрон "эрийн
цээнд хүрсэн" компани, холдинг гэх мэтээр хөгжин дэвжих явцад нь тохирох олон улсын
БНТ системийг хэрхэн, яаж зөв сонгох нь компаний шийдвэр гаргагчдын толгойны өвчин
болоод байгаа билээ.
Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй 1000 компаниудын 60-аас илүү хувь нь БНТ-н системийг
нэвтрүүлсэн буюу нэвтрүүлж байгаа билээ. Эдгээр БНТ-н системийн компаниудын
нэвтрүүлэлтийн зардал нь жижиг, дунд хэмжээний байгууллагуудын зардлаас хамаагүй илүү
байдаг. Иймээс борлуулагчид хямд, суулгахад хялбар, цаг баг зарцуулдаг БНТ-н системийн
хувилбаруудыг бүтээж байна.
БНТ-н системийн бүтэц
Ихэвчлэн MRP талбар болон санхүүгийн программ хангамжийн үйлчилгээний туршлагатай
БНТ-н системийн үйлдвэрлэгчид 1970, 1980-аад оны үед том аж ахуйн нэгж
- 8. 8
байгууллагуудын ашигладаг байсан хуучин хуучин мэдээллийн системүүдийн
хязгаарлагдмал байдлыг ойлгож байсан. Бусад хүмүүс , тэдгээрийн хооронд мэдээлэл
солилцох хязгаарлалтгүй тохиромжгүй арал noncompatible шийдлийг бий болгох, хэд хэдэн
өөр өгөгдлийн сангийн менежментийн систем , хэл, багцуудыг ашиглан янз бүрийн
үйлдвэрлэгчдийн боловсруулсан байна байхад эдгээр хуучин тогтолцооны зарим нь
дотоодын боловсруулсан байна. Энэ нь бизнесийн байгууллагын өөрчлөлт, стратегийн
зорилт, мэдээллийн шинэ технологийг нь шинэчлэх боломжгүй байсан зэрэг системүүд эсвэл
хэрэглэгчдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэцүү байсан.
БНТ системийн зарим модулиуд
Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем буюу БНТ систем нь сүүлийн жилүүдэджижиг
дунд аж ахуй нэгжүүд ашиглахад улам тохиромжтойболсон. БНТ системд байх ѐстой үндсэн
боломжууд улам сайжирч ашиглахад хялбар болсоор байна.Интернэт суурьтайсистем,SaaS
(Software As a Service) гэх мэт сонголтууд гарч ирсэн нь системийг суулгаж нэвтрүүлэх
явцыгхялбар, зардал багатай болгож байна.
Танд тохирох БНТ системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр:
Олон компаниуд сүүлийн үеийн БНТ технологийн хөгжлийгөөртөө агуулаагүйсистемээ
хөгжүүлэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бол зарим компаниуд анх удаагаа БНТ
системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр судлах болсон. БНТ системийг байгууллагы үйл
ажиллагаанд нэвтрүүлэхэд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:
1. Үнэ хямд сонголтууд
БНТ системийг байгууллагынхаа онцлог, хэрэгцээ болон ажилчдын ажил үүргийн хувиарийн
дагуу суулган ашиглах боломжтой байдаг.Энэ шийдэл нь БНТ систем ашиглагч
байгууллагаас гарах зардалыг бууруулдаг.
2. БНТ системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлхэд улам хялбар болсоор
Компьютер дээр инсталл хийж суулгадаг хуучны БНТ системийг үйл ажиллагаандаа
нэвтрүүлэн ашиглахад маш хэцүү болсон. Харин шинэ технологид суурилсан БНТ системүүд
нь суулгах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явцыг хурдасгаж, хялбар болгож байна. Жишээ
нь: сервис, үйлчилгээ маш хурдан явагддаг гэх мэт. Та Сloud based систем мөн SaaS буюу
- 9. 9
интернэт суурьтай систем эсвэл компьютерт инсталл хийдэг болон зайны шийдлийг
нэгтгэсэн системийг сонгох боломжтой.
3. БНТ системийг ашиглахад хялбар болсон
Ихэнх БНТ системүүд ойлгомжтой, зөвхөн хэрэглэгчид шаардлагатай тайлан мэдээллийг
харуулах байдлаар хөгжүүлэгдэх болсон.
4. Уялдан ажиллах байдал нь сайжирсан
Сүүлийн үеийн БНТ системүүд нь ажилчид хоорондын болон харилцагч байгууллагуудтай
холбогдох байдлыг улам сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх зарчмаар хийгдэж байгаа ба и-
мэйл зэрэг өөр системүүдтэй ч холбогдон ажиллаж чадах болсон.
5. Гар утсаа ашиглан БНТ системийг ашиглах боломжтой болсон
Интернэт суурьтайБНТ системийг зөвхөн компьютерээсээ бус өөр олон төхөөрөмжөөс
ялангуяа гар утаснаасаа ашиглах боломжтой. Зарим БНТ хөгжүүлэгчид гар утсанд зориулан
системээ хөгжүүлж байна. Ингэснээр хэрэглэгчид ухаалаг утсаа ашиглан бараа материалын
тоо эсвэл санхүүгийн байдлаа хянах боломжтой болж байна.
6. Байгууллагынхаа ашигт ажиллагааг нэмэгдүүлээрэй
БНТ систем нь байгууллагын нэн чухал бизнесийн үйл ажиллагааны уялдаа холбоог
сайжруулан байгууллагын бүтээмжийг дээшлүүлж чадаж байна. 2011 онд Их Британы
Бизнес Технологийн Газраас БНТ систем ашиглагч компаниудын дунд судалгаа явуулахад
оролцогчдын 70% нь санхүүгийн тайлан мэдээ нь сайжирсан гэсэн хариулт өгчээ. Энэ бол
БНТ систем ашигласнаар гарах эерэг үр дүнгийн нэгээхэн хэсэг нь юм. Шинэ БНТ системүүд
нь санхүү, борлуулалт түгээлт, хүний нөөц гэх мэт нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог
улам нарийн болгож бодит тайлан мэдээг танилцуулж байна.
БНТ системийн хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолох
Дээр дурьдсан материаллаг бус зардал болон давуу талуудаас үүдэн БНТ системийн
хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоход хэцүү байдаг. Зарим компаниуд БНТ систем нь
эрчим хүчтэй адил хэрэгтэй зүйл гэж үздэг учир хөрөнгө оруулалтын өгөөжийг
тооцоолдоггүй бол хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолдог байгууллагуудын хувьд
зөрүүтэй үр дүнг гаргаж ирдэг байна. PeerstoneResearch байгууллага SAP, Oracle БНТ
- 10. 10
системүүдийг ашигладаг 200 гаруйбайгууллагуудаас авсан судалгааны үр дүнгээс харвал
38хувь нь огт хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолол хийдэггүй нь тогтоогдсон байна.
Судалгаанд оролцогчдын 63 хувь нь хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолол хийдэг ба
бүгд эерэг үр дүнг харжээ. Үйлдвэрлэлийн байгууллагууд төрийн болон боловсролын
байгууллагуудыг бодвол илүү үр дүнтэй байдаг байна.
Ихэнх компаниуд санхүүгийн зорилгоор БНТ системийг үйл ажиллагаандаа
нэвтрүүлдэггүй хэмээн мэдэгдсэн байдаг. Дээрх судалгаанд оролцогчдын 71 хувь нь БНТ
системийг ашиглах болсон шалтгаан нь менежментээ сайжруулах байсан хэмээн хариулсан
байна. АНУ дахь Nestle компани БНТ системийг нэвтрүүлэхийн тулд 200 сая доллар болон 4
жилийн хугацааг зарцуулсан боловч 325 сая долларын зардалыг хэмнэж чаджээ. БНТ систем
ашигладаг жижиг болон дунд аж ахуй нэгжүүдийн дунд авсан нэгэн судалгаанаас харвал 48
хувь үргэлж, 25 хувь суурилуулж дууссаны дараа хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолол
хийдэг болох нь тогтоогджээ. Тэдгээр аж ахуй нэгжүүдийн эзэд БНТ систем тэдэнд нэн
хэрэгтэй учир сонгосон хэмээн хариулжээ.