БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ
(Business Intelligence)
Б.Гэрэлтуяа, О.Намуунцэцэг
Монгол улс, ШУТИС – КтМС, Мэдээл...
Дэлхийн нийтийн чиг хандлагаар бизнес эрхлэгчид мэдээлэл, холбооны технологийн
хөгжлийг амжилттай ашиглан өөрсдийн асар их...
1 дүгээр зураг. Business intelligence-н цикл
1958 онд IBM компаний судлаач Hans Peter Luhn business intelligence-г тодорхо...
2 дугаар зураг. Business intelligence

3 дугаар зураг. Business intelligence
1.2. Business intelligence шаардлагатай функц...
6. Ad hoc Reporting /Ad hoc Query – Богино хугацааны тайлан
Энэхүү ойлголт нь техникийн мэдлэггүй хэрэглэгч business intel...
27. Compliance Management
28. Mashboards
29. GPRS Reporting
30. iButton Technology
1.3. Бизнесийн ухаалаг мэдээлэл
Бизнеси...
Өгөгдөл нь ердийн үедээ хэмжилтийн үр дүн болон бүлэг хувьсагчийн гол ажиглалт,
зураг, график байдаг. Өгөгдөл нь ихэвчлэн ...
Хэрэгслүүдэд нь өгөгдлийн сүлжээ, архивын систем, өгөгдлийн агуулах, өгөгдлийн зах
зээл, үйлчилгээний өгөгдөл хадгалалт, ө...
төлөвийг нэгтгэхийг оролдож байгаа билээ. Бусад ойлголтууд нь бэлгэдлийн чанартай
зүйл дээр үндэслэн өгөгдлийн хэрэглээ, а...
давах ѐстой. Компаниуд хамгийн чухал ач холбогдолтой шалтгаануудын доор өгөгдсөн
зарим зүйлийг мөрддөггүй. Үүнд:
Ямар нэгэ...
Өгөгдлийг боловсруулах ба өгөгдлийг багцлах үеийн бүртгэл
Өгөгдлийн өмнөх хэрэглээ (жишээ нь: хаяг бэлтгэх, тайлан руу өгө...
 Ихэвчлэн эдгээр эх сурвалжуудаас өгөгдлийг портал сайтуудаар дамжуулан
эцсийн хэрэглэгчид хүргэдэг.
Гипермедиа өгөгдлийн...
8
9

Стандарт амьдралын циклтэй тохирно.
Олон хандана.

Өөр амьдралын циклтэй
Цөөн хандана.

Өгөгдлийн агуулах нь тайлан г...
ОЛАП технологын олон төрлийн архитектур байдаг.
ROLAP (Relational OLAP): Харилцан хамааралтай OЛАП
MOLAP (Multidimensional...
Өгөгдлийн сангийн ашигтай хэсэгт хандах трансакшнууд
1.6.2. Өгөгдлийн агуулах
Өгөгдлийн Агуулах /ӨА/ хэмээх ойлголт нь Ший...
Боловсрол

Эрүүл мэнд

Батлан
хамгаалах

Харилцаа
холбоо

Оюутан сурагчдад үр
өгөөжтэй
боловсролын
системийг бий болгох
Бо...
Байршилаар

Бүтээгдэхүүний
орлого

Файлын
сан

8 дугаар зураг. BI харагдах байдал

Орлого
сар сараар

TARGIT Business inte...
10 дугаар зураг. BI Dynamic Reports with Meta-Morphing
TARGIT Business Intelligence- TARGIT iTop
Энэ нь target-н мобайл Bu...
12 дугаар зураг. BI Dashboard
TARGIT Business Intelligence- TARGIT Desktop
Та чухал график зураг диаграм хүснэгтүүд болон ...
түвшинд хийдэг. Мөн та тухайн шинжилгээ өгөгдлүүд яг тэнд яг тэр цагт гэдгийг санах
хэрэгтэй.

14 дүгээр зураг. BI TARGIT ...
TARGIT Business Intelligence- TARGIT Scalable Maps
Энэ нь дэлхийн газрын зургийг агуулсан байх ба хиймэл дагуулын зургийг ...
18 дугаар зураг. BI програмуудын хэрэглээ

19 дүгээр. Үйлдвэрлэл дэх хэрэглээ
20 дугаар. Салбарын хэрэглээ

21 дүгээр. BI функцийн хэрэглээ
22 дугаар. Mobile BI
Дүгнэлт
“Бизнесийн эдийн засаг, удирдлагын орчин үеийн хандлага”сэдвийн хүрээнд бид орчин
үеийн бизне...
[7]http://www.targit.com/en/Products/Fast_integration_tool
[8]http://www.targit.com/en/Products/Why_choose_BI
[9]http://en...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence)

1,105 views

Published on

Published in: Education
0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,105
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
50
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence)

  1. 1. БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа, О.Намуунцэцэг Монгол улс, ШУТИС – КтМС, Мэдээллийн системийн менежмент b.gerelee20@yahoo.com namuun_9009@yahoo.com Хураангуй Бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн чиг хандлагын хүрээнд бизнесийн байгууллагын асар их мэдээлэлд дүгнэлт хийж оновчтой шийдвэр гаргалтанд туслах “Бизнесийн ухаалаг мэдээлэл” систем болон түүнд шаардлагатай ОЛАП, ОЛТП технологиуд болон “ТАРГИТ” програмыг судлан үзлээ. Судалгааны явцад TАРГИТ нь байгууллагын өгөгдлийн сан боло өгөгдлийн агуулах дээрсуурилан хүн бүрт хэрэгтэй мэдээллийг гарган, гаргасан мэдээллээ төрөл бүрийн төрөөхөмжүүд дээр хүлээн авах боломжтой нь ажиглагдсан. Түлхүүр үг Өгөгдөл, Өгөгдлийн сан, Өгөгдлийн агуулах, Өгөгдлийн март, ОЛАП технологи, ОЛТП технологи, ТАРГИТ Оршил Өнөөдөр амжилттай яваа компаниуд нь найдвартай мэдээллийн технологийн дэд бүтцэд түшиглэн ERP системээр үндсэн үйл ажиллагаагаа найдвартай үр ашигтайгаар удирдан хянаж Business Intelligence системээр стратегийн бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөө төлөвлөн, үр дүнг тухайн агшинд хүссэн хэлбэрээр үнэн зөв мэдээллээр тайлагнаж, гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулан хянаж шаардлагатай шийдвэрийг түргэн шуурхай гаргаж хурдтайгаар өсөж хөгжиж байна. Аливаа байгууллагад бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, улмаар шийдвэр гаргахад шаардагдах мэдээллээр хангах зэрэгт өргөн ашиглагдаж байна.
  2. 2. Дэлхийн нийтийн чиг хандлагаар бизнес эрхлэгчид мэдээлэл, холбооны технологийн хөгжлийг амжилттай ашиглан өөрсдийн асар их мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг нь авч үлдэн тэдгээр мэдээллүүд дээрээ тулгуурлан ирээдүйн дүр төрх, стратегиа боловсруулахад шаардлагатай мэдээллийг олж авч байна. Гадаадын бизнесийн, төрийн болон төрийн бус бүхий л байгууллагуудын өөрийнх нь бизнес нилээд томорч, тэр нь цаашлаад глобал шинжтэй болж байгаа. Энэ хандлагын уг үндэс, хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн юм. Харин энэ өрсөлдөөнд давуу чанараа бий болгох, бизнестээ шинэчлэлт хийх зорилтууд, ажлуудыг мэдээллийн технологи, мэдээллийн системүүд хангаж байна. Харин Монголын бизнесийн байгууллагуудад бизнесээ, бизнесийн удирдлагаа шинэчлэх шинэ арга замыг олж хэрэгжүүлэх нь нэн даруй шийдэгдэх, тулгамдсан асуудал болж байна. Энэхүү судалгааны ажилдаа бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн хандлагын хүрээнд шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээлэлд дүн шинжилгээ хийх, удирдлагын шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх бизнесийн ухаалаг мэдээлэл системийг судлан авч үзлээ. Энэхүү систем нь байгууллагын олон жилийн түүхэн өгөгдөл дээр үндэслэн үйл ажиллагааны төлөвлөгөө төлөвлөн, үр дүнг тухайн агшинд хүссэн хэлбэрээр үнэн зөв мэдээллээр тайлагнаж, гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулан хянаж шаардлагатай шийдвэрийг түргэн шуурхай гаргах систем юм. 1. Бизнесийн ухаалаг мэдээлэл (Business Intelligence) 1.1. Business Intelligence(BI)-н тухай ойлголт Business intelligence гэдэг нь гол төлөв компьютерт суурилсан технологиудыг ашиглан тодорхойлох, жишээ гарган авах ба бизнесийн өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг. Business intelligence-н технологиуд нь түүхийн , өнөөгийн ба урьдчилан таамагласан бизнесийн удирдлагийн үзүүлэлт юм. Дараах нийтлэг функцүүдтэй: Reporting- тайлан гаргах Online analytical processing-OLAP Analytics- задлан шинжилгээ Data mining- өгөгдлийн тандалт Process mining- үйл явцын тандалт Complex event processingBusiness performing management Benchmarking-харьцуулалт Text mining- тектэн тандалт Predictive analytics- урьдчилан таамаглах шинжилгээ Business intelligence –н зорилго нь илүү сайн бизнесийн шийдвэр гаргахад дэмжих юм. Иймд BI систем шийдвэрийг дэмжих систем гэж хэлж болно. BI технологиуд, процессууд , доторх бүтцийн тодорхой байдалтай өгөгдөлийг хэрэглэн шинжилгээ хийх, өрсөлдөгчидтэйгээ өрсөлдөхүйц анализ хийдэг.
  3. 3. 1 дүгээр зураг. Business intelligence-н цикл 1958 онд IBM компаний судлаач Hans Peter Luhn business intelligence-г тодорхойлсон. Тэр тодорхойлохдоо “ зорьсон зорилгодоо хүрэхийн тулд болж байгаа нөхцөл байдлийг удирдах замаар уялдааг урьдчилан харах чадвар юм.” Business intelligence нь шийдвэрийг дэмжих систем буюу Decision Support System-с өргөжин 1960-1980н оны дунд хүртэл хөгжөн гарж ирсэн. Шийдвэрийг дэмжих систем нь шийдвэр гаргах ба төлөвлөхөд туслах компьютерт суурилсан загварууд гаргахаас үүсэлтэй. Шийдвэрийг дэмжих системээс хойш өгөгдлийн баазууд, executive information systems, OLAP ба business intelligence-д 1980-аад оны сүүлээс гол анхааралаа хандуулсан. Ихэнхдээ BI програм хангамжууд нь өгөгдлийн бааз болон өгөгдлийн мартуудыг ашигладаг. Гэсэн хэдий өгөгдлийн бааз бүр Business intelligence -д ашиглагддаггүй, хэдий тийм ч бүх BI програм хангамжууд өгөгдлийн бааз ашиглахийг шаарддаг. Хамгийн энгийнээр тодорхойлвол “ Business intelligence гэдэг нь үр ашигтай стратеги , тактик , үйлчилгээний гярхай байдал ба шийдвэр гаргахад үндсэн өгөгдөлүүд, аргачлалууд, процессууд , бүтцүүд ба технологиудийн цогц юм”. Энэ тодорхойлолтын хувьд дараах технологиудаас Business intelligence нь бүрдэнэ. Үүнд: Data integration-өгөгдлийн нэгтгэл Data quality- өгөгдлийн чанар Data warehousing-өгөгдлийн бааз Master data managent-мастер өгөгдлийн менежмент Text and content analytics-Текст болон контентийн шинжилгээ
  4. 4. 2 дугаар зураг. Business intelligence 3 дугаар зураг. Business intelligence 1.2. Business intelligence шаардлагатай функц модулиуд 1. Reporting - Тайлан Хурдан уян хатан тайлан гаргах 2. Customizable Reporting - Тохируулж болох тайлан Энэ нь өөрийн хүссэнээр шүүн тайлангаа гаргах 3. Data Import/Export - Өгөгдлийн оролт гаралт Өгөгдөл оруулах түүн дээр хувиргалт хийж өөри хэрэгтэй байдлаар гаргар 4. Customizable Functionality - тохируулж болох функц Өөрийн хүссэн байдлаар тохиргоо хийх боломж 5. Dashboard - Хяналтын самбар Хяналтын самбарууд нь багажнууд эсвэл программ хангамжийн бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлдэг бизнесийн ухааны процесс.Энэ нь компаний олон салбараас үүссэн өгөгдөлд анализ хийхэд амар биш (ялангуяа дэлхий дахины үйлдэлд), тэр хөгжүүлэлтийн процесст чадварлаг шийдэл болж өгсөн. Хянах самбар, түүний хүрээ нь бүх өгөгдлийг хувиргах процесс, бизнесийн ухааны нэн чухал хэсэг нь болсоор байгаа.
  5. 5. 6. Ad hoc Reporting /Ad hoc Query – Богино хугацааны тайлан Энэхүү ойлголт нь техникийн мэдлэггүй хэрэглэгч business intelligence-н тайлан гаргах загвар юм. Өөрөөр хэлбэл техникийн мэдлэгтэй хэрэглэгч BI шийдлийг тодорхойлж , өгөгдлийн баазтай холбон мэдээллийн аюулгүй байдлыг ханган тохиргоог хийснээр эцсийн хэрэглэгч ямар байдлаар харахийг шийднэ. Яг бодит тайланг эцсийн хэрэглэгчид гаргана. 7. Graphical Data Presentation 8. Ad hoc Analysis 9. Өгөгдлийн бааз дахь мэдээллүүдэд шинжилгээ хийн шийдвэр гаргалтанд хэрэглэдэг. Менежерүүдэд болон шинжээчил ихээр хэрэглэдэг. Өгөгдлийн куб ба Pivot table болон диаграм зургаар дүрсэлдэг 10. Custom User Interface 11. Data Management 12. Performance Metrics 13. Legacy System Integration 14. Trend / Problem Indicators 15. Profitability Analysis 16. Strategic Planning 17. Multi-Language 18. Budgeting & Forecasting Төлөвлөх ба урьдчилан хэлэх процессын эцсийн зорилго нь компанид нийтэд хүлээн зөвшөөрөгдөх санхүү эдийн засгийн ирээдүйн зүг чигийг урьдчилан хэлж өгөх юм. Ихэнх компаниуд мастер төлөвлөгөөг жил бүр бэлтгэдэг. 19. Mobile Access 20. OLAP - Онлайн шинжилгээний процесс. Олон эх сурвалжуудаас авсан их хэмжээний дэлгэрэнгүй, нэгтгэсэн өгөгдлүүдийг шалгах, ашиглах боломжийг менежерүүдэд олгоно Бодит цаг хугацаанд хурдан хариулт өгөх замаар интерактив хэлбэрээр хийгдэнэ OLAP шинжилгээний үйлдлүүд Нэгтгэх -Өгөгдлүүдийг бөөгнүүлж нэгтгэх Эсрэгээр харуулах (Drill-down) -Нэгтгэсэн өгөгдлүүдийг агуулсан дэлгэрэнгүй өгөгдлүүдийг дэлгэцэн дээр харуулна. Зүсэлт хийх (Slicing and Dicing)-Өөр өөр өнцгөөс өгөгдлийн сан руу харах чадвар 21. Multi-Currency - олон төрлийн валюттай 22. Benchmarking BI benchmarking хэрэгсэл нь танай үйлдвэрт бизнесийн тасалдалын үнэ өртөгийг гарган тооцоололыг гаргадаг. Та мэдээллийг хооронд нь харьцуулан үйлдвэрийн дундаж үнэ цэнийг урьдчилан гаргаж авч чадна. 23. Predictive Analytics -Урьдчилан таамаглах шинжилгээ 24. Workflow Management - Ажлын урсгалын менежмент 25. API Availability 26. Software Development Kit-SDK нь бага түвшний хос техник хангамжийн өгөгдөл болон өгөгдлийн байршилаар хангадаг, хамгаалалт муу өгөгдөлийн байршлыг ухаалагаар шийдэх, application-уудад үндэслэж байрласан үйлдвэрлэлийн менежментийн ситемүүдийг жигдхэн нийлүүлдэг.Энэ SDK нь бүх төрлийн багаж болон хүчирхэг мэдээллийн түвшингээр хангагдан хөгжүүлэгддэг , зарим application-ууд үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгддэг.
  6. 6. 27. Compliance Management 28. Mashboards 29. GPRS Reporting 30. iButton Technology 1.3. Бизнесийн ухаалаг мэдээлэл Бизнесийн ухаан нь бизнесийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, үр дүн гаргах, судлахад хэрэглэгддэг компьютерт суурилсан арга хэрэгсэлд хамаатай байдаг. Бизнесийн ухааны технологиуд түүхэн, одоогийн болон ирээдүйн бизнесийн үйл ажиллагааг хангадаг. Бизнесийн ухааны технологиудын нийтлэг үйл ажиллагаанууд бол онлайн шинжилгээний үйл явц, шинжилгээ, өгөгдлийн тандалт, бизнесийн гүйцэтгэлийн удирдлага, бэнчмарк, текстийн тандалт ба таамаглах шинжилгээ юм. 4 дүгээр зураг. Бизнесийн ухаалаг мэдээлэл Бизнесийн ухааны зорилго бол бизнесийн шийдвэр гаргалтыг сайжруулах юм. Иймд, бизнесийн ухааны системийг шийдвэрийг дэмжих систем гэж дуудах их байдаг. Бизнеийн ухаан гэсэн нэр томъѐо нь заримдаа өрсөлдөөний ухаан гэдэгтэй утга адил хэрэглэгддэг. Учир нь энэ 2 хоѐулаа шийдвэр гаргалтыг дэмжиж, бизнесийн ухаанд хэрэглэгддэг гол төлөв дотоод, бүтэцлэгдсэн өгөгдөл ба бизнесийн үйл явцад шинжилгээ хийдэг технологиуд, үйл явцууд, чармайлтыг хэрэглэдэг. Бизнесийн ухаалаг системийг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа үйлдвэрүүдийг харж байхад дараах нийтлэг сайн чанар харагдаж байна. Үүнд: 1. Бизнесийн удирдах арга ба төслийн удирдлага 2. Сайн тодорхойлсон зорилго ба төлөвлөгөө 3. Дэмжих болон батлан даах итгэмжилсэн удирдлага 4. Өгөгдлийн удирдлага ба чанар 5. Хэрэглэгчийн шаардлагын дагуу шийдлээ гарга 6. Бизнесийн ухааны системийн гүйцэтгэлийн бодол 7. Тохилог бөгөөд том ажлыг орчинтой байх 1.4. Өгөгдөл гэж юу вэ?
  7. 7. Өгөгдөл нь ердийн үедээ хэмжилтийн үр дүн болон бүлэг хувьсагчийн гол ажиглалт, зураг, график байдаг. Өгөгдөл нь ихэвчлэн мэдээлэл болон мэдлэгээс гаргаж авсан хамгийн доод хийсвэр түвшинд харагддаг. Боловсруулаагүй өгөгдөл нь боловсруулаагүй бодит тоо хэмжээг тэмдэгт рүү хөрвүүлэн цуглуулсан мэдээллийн төлөвлөгөөний тоо, тэмдэгт, зураг болон бусад гаралтын цуглуулгатай хамаатай байдаг. Өгөгдлийн удирдлагын тухай ойлголт Өнөөдрийн өрсөлдөөнт бизнесийн орчинд байгууллагууд бусдаасаа тэргүүлэх замыг олохоор маш шаргуу ажиллаж маш их зүйлийг хийж байна. Үүний тулд маш энгийнээс эхэлдэг байгаа бөгөөд эдгээрийн нэг бол өгөгдлийн удирдлага юм. Өгөгдлийн удирдлага нь бүхий л шинжлэх ухааны салбартай холбоотой үнэт өгөгдлийг зөв зохион байгуулж удирддаг. Өөрөөр хэлбэл өгөгдлийн удирдлага гэдэг нь өгөгдөл болон мэдээллийн хөрөнгийн үр дүнг хянаж, хамгаалж, түгээж, нэмэгдүүлдэг төлөвлөгөөнүүд, дэг журамууд, програмууд болон ажил хэргүүдийн хөгжүүлэлт, гүйцэтгэл ба хяналт юм. Өгөгдлийн удирдлага нь загварчлал, захиргаа, агуулах, тандалт, хөдөлгөөн, нууцлал хамгаалалт, чанарын баталгаа, бүтэц програм хангамж болон бусад зүйлс гээд маш олон хөдөлгөх хүчнээс бүрддэг. Суд алга Зөв Ши а шөө нжи рөл лгээ өгөх Өгөгд Чан лийн Өгө ары удирд гдөл н лага ору бата улах лгаа Код Диз чил айн ол 5 дугаар зураг. Өгөгдлийн удирдлагын бүтэц Мастер өгөгдлийн удирдлага (Master data management) Энэхүү өгөгдлийн удирдлага сэдвийн хүрээнд Мастер өгөгдлийн удирдлага гэсэн ойлголт урган гардаг. Мастер өгөгдөл гэдэг нь лавлах өгөгдлийг агуулдаг мэдээлэл юм. Энэ нь Мастер өгөгдлийн удирдлагын Мэдээллийн Технологийн салбарт чиглэгддэг ба бизнесийн үйл ажиллагааны түлхүүр юм. Энэхүү түлхүүр бизнесийн технологи нь байгаль дах трансакшнгүй байдлаас цуглуулагдсан нийлүүлэгчид, материалууд, ажилчид, бүтээгдэхүүнүүд, хэрэглэгчдийн тухай мэдээллийг агуулдаг. Үүний дагуу мастер өгөгдөл нь трансакшн үйл явц болон үйл ажиллагаа дэмждэг ч хязгаарлалгүй хэрэглэдэг. Мастер өгөгдлийн удирдлага гэдэг нь байгууллагын ажил хэргийн бус өгөгдлийн мөн чанарыг удирдаж, дэс дараатай тодорхойлдог бүлэг үйл явц болон хэрэгслүүдтэй хамаатай. Мастер өгөгдлийн удирдлага нь байгууллагын бүхий л өгөгдөлд тогтвортой байдлын баталгаа өгч, тухайн мэдээллийн хэрэглээ ба ашиглалтыг хянаж байдаг хуваарилах, шаардах, чанарыг итгүүлэх, баталгаажуулах, тохируулах, нэгтгэх, цуглуулах үйл явцыг хангах зорилготой. Шийдэл: Мастер өгөгдлийн удирдлагад ерөнхийдөө эх үүсвэрийн тодорхойлолт, өгөгдлийн цуглуулга, өгөгдлийн хувиргалт, нормалчлал, хэм хэмжээний удирдлага, алдаа илрүүлэлт ба залруулалт, өгөгдлийн баталгаа, өгөгдлийн хадгалалт, өгөгдлийн хуваарилалт болон өгөгдлийн удирдлагыг багтаасан үйл явцууд харагддаг.
  8. 8. Хэрэгслүүдэд нь өгөгдлийн сүлжээ, архивын систем, өгөгдлийн агуулах, өгөгдлийн зах зээл, үйлчилгээний өгөгдөл хадгалалт, өгөгдлийн тандалт, өгөгдлийн дүн шинжилгээ, өгөгдлийн холбоо хамаарал, ба өгөгдлийн төсөөлөл багтдаг. Худалдааны байгууллагуудад мастер өгөгдлийн удирдлага нь үйлчлүүлэгч, бүтээгдэхүүн, ажилтан болон худалдагч гэсэн бодит зүйлүүд дээр төвлөрсөн байдаг. Мастер өгөгдлийн удирдлагын үйл явцууд нь дээрх бодит зүйлүүдийн тодорхойлолтыг цуглуулж эх үүсвэрийг тогтоодог. Өгөгдлийн удирдлагын давуу тал Аливаа байгууллагад цагийн аясаар асар их хэмжээний өгөгдөл хуримтлагдан бий болдог. Өмнөх үеийн мэдээ мэдээлэл нь дүн шинжилгээ, анализ хийх, санаа авах, таамаглал дэвшүүлэх гээд олон зүйлд хэрэг болдог. Эмх цэгцгүй, зохион байгуулалтанд ороогүй, холилдсон, давхардсан, дутуу асар их мэдээллээс өөрийн хүссэн ямар нэгэн үр дүнг гаргаж авна гэдэг цаг хугацаа болоод хөдөлмөр их шаардах хэцүү зүйл. Иймээс энэхүү асар их хэмжээний өгөгдлийг эмх цэгцтэй, зөв зохион байгуулж байх шаардлага зайлшгүй гарсан билээ. Өгөгдлийг зөв удирдан, зохион байгуулснаар тухайн байгууллагад дараах ашиг тустай. Дараах 3 бол хамгийн чухал боломж юм. 1. Маш их мэдээлэл агуулсан нэг маш том мэдээллийн эх үүсвэртэй болдог. 2. Тухайн мэдээллийг ашиглах эрх мэдлийг бий болгодог. 3. Тухайн бизнест шаардлагатай өөрчлөлтөнд зохицдог, цаашид байнга хөгжих боломжтой. Мөн: Бүхий л өгөгдөл нь нэг дор /нэг өгөгдлийн баазад/ хадгалагдана. Өгөгдөл бүр өөрийн тохирох категор (оноор, шинж чанараар, дэс дарааллаар гэх мэт) - т байна. Шинэ өгөгдлүүд тохирох категорт байнга нэмэгдэж байна. Хайлт хийхэд тохирсон үр дүнг, хурдан авч чадна. Тухайн байгууллагын зохион байгуулалтын түвшин бүрт тохирох мэдээллийг Өгөгдлийн удирдлагын дагуу хуваарилан өгч болно. Мэдээллийн нууц байдал алдагдахгүй. Цаг хугацаа хэмнэнэ гэх мэт боломжуудтай. Жишээ болгож аливаа санхүүгийн байгууллага өгөгдлөө зөв зохистой удирдаж зөв шийдвэр гаргар юм бол ямар ямар давуу тал үүсч, үр дүн гардгийг харуулъя. Дээрх боломжууд бий болохоос гадна салбарын онцлогт тохирсон дараах боломжууд бий болно. Үүнд: Орлого нь өснө Үйл ажиллагааны эрсдлийг багасгана Бүтээмжийг өсгөнө. 1.5. Өгөгдлийн чанарын удирдлага 1.5.1. Өгөгдлийн чанар гэж юу вэ? Өгөгдөл бол бүрэн төгс үедээ сайн чанартай байдаг. Бүрэн төгс гэдэг маань хэрэглэгчдэд хэрэгтэй байгаа бүхий л өгөгдлийг агуулсан, холбоотой бүхий л хэсгүүд нь нэгэн хэвийн, ямар нэгэн алдаа байхгүй гэсэн утгатай юм. Өгөгдлийн чанар гэсэн ойлголтын дор маш олон тооны онолын ойлголтууд байдаг. Үүний нэгэн ойлголт нь бүтээгдэхүүний хэтийн төлөв болон үйлчилгээний хэтийн
  9. 9. төлөвийг нэгтгэхийг оролдож байгаа билээ. Бусад ойлголтууд нь бэлгэдлийн чанартай зүйл дээр үндэслэн өгөгдлийн хэрэглээ, ач холбогдол, төрөл зүйлийг үнэлдэг. Нэгэн маш өндөр онолын арга нь өгөгдлийн нарийн нягт чанарыг тодорхойлж онтологийн мөн чанарт анализ хийдэг. Бодит байдал дээр өгөгдлийн чанар бол өгөгдлийн агуулах ба бизнесийн ухаанаас хэрэглэгчийн харилцааны удирдлага ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага руу шилжин мэдээллийн системийн өргөн хүрээг агуулдаг мэргэжлийн ач холбогдолтой зүйл юм. Америкийн нэгэн байгууллага жил тутам өгөгдлийн чанарын асуудалд нийт 600 тэрбум долларыг төсөвлөдөг байна. Буруу өгөгдөл бол өгөгдлийн чанарыг бууруулдаг маш том хүчин зүйл юм. Буруу өгөгдөлд хүчингүй, хуучирсан мэдээлэл, өөр өгөгдлийн эх үүсвэрээс авсан өгөгдөл, өгөгдөл оруулах болон нэгтгэж байх үеийн ба өгөгдлийн өөрчлөлтийн үеийн өгөгдөлүүд багтдаг. 2002 онд USPS and PricewaterhouseCoopers нь Америкт илгээсэн мэйлийн 23.6% нь буруу хаяг руу явуулсан байжээ. 1.5.2. Өгөгдлийн чанарын амьдралын цикл дэх үелэл Өгөгдлийн чанарын баталгаа өгөх 4 үе байдаг. 1. Чанарын үнэлгээ (quality assessment) 2. Чанарын загвар (quality design) 3. Чанарын өөрчлөлт (quality transformation) 4. Чанарын зөвлөх (quality monitoring) 6 дугаар зураг. Өгөгдлийн чанарын амьдралын цикл дэх үе Дээрх зурагт таны бизнесийн хэрэглэгчдийг өндөр чанартай мэдээллээр хангахад хэрэгтэй зүйлсийн үе тус бүрээр харуулсан байна. 1.5.3. Өгөгдлийн чанарын удирдлагын тухай ойлголт Маш энгийнээр хэлэхийн бол өгөгдлийн чанарын удирдлага гэдэг бол үүрэг, хариуцлага, дүрэм, журам, үйл явцийг үндэслэх ба байгуулах болон өгөгдлийн дараалал, түгээлт, ашиглалт, нөөцлөлтийн хоорондын харилцааг чадварлаг ашиглах ухаан юм. Бизнес болон технологи хоорондын хамтын ажиллагааны амжилтын салшгүй нэг хэсэг бол өгөгдлийн чанарын удирдлага юм. Өгөгдлийн чанарын удирдлагын хүндрэлүүд: Өгөгдлийн чанарын удирдлагын програмыг ашиглах нь тийм ч амар биш ч олон талын ач холбогдолтой хүндрэлүүдийг
  10. 10. давах ѐстой. Компаниуд хамгийн чухал ач холбогдолтой шалтгаануудын доор өгөгдсөн зарим зүйлийг мөрддөггүй. Үүнд: Ямар нэгэн нэгж хэлтэсгүй байх нь асуудлыг хариуцлагагүй болгодог. Энэ нь (өгөгдлийн чанарын удирдлага нь) байгууллагад хамгийн чухал асуудлаа олж танихыг шаарддаг Энэ нь дүрэм журам шаарддаг. Энэ нь санхүүгийн болон хүний нөөцийн хөрөнгө оруулалтыг шаарддаг. Энэ нь маш их хүний хүчийг шаарддаг. Хөрөнгө оруулалтанд ногдох ашгийн тоо хэмжээг тодорхойлох нь ихэнхдээ хэцүү. Өгөгдлийн чанарын удирдлагын дөрвөн тулгуур хүчин зүйл Өсөлт Дүрслэл Өгөгдлийн чанарын удирдлага Нэгтгэл Чанар 7 дугаар зураг. Өгөгдлийн чанарын удирдлагын тулгуур хүчин зүйлс 1. Өгөгдлийн дүрслэл: Чанарын өвөрмөц онцлогтой холбоотой байдаг өгөгдлийн ойлголтыг авч үзэх 2. Өгөгдлийн чанар: өгөгдлийн асуудлын шалтгааны ойлголтыг авч үзэх Өгөгдлийн дүрслэх технологийн хэцүү хэрэглээ Өгөгдлийн чанарын асуудлууд болон нийцэхгүй байдлын үүссэн шалтгаанд задлан шинжилгээ хийх Асуудлыг шийдэх дөрвөн сонголтоос нэгийг сонгох 3. Өгөгдлийн нэгтгэл: өгөгдлийн уналтанд орсон хувилбарыг нэг багц болгох Хувьсах төлөвтэй олон төрлийн байршилд ижил өгөгдөл байж болохыг хүлээн зөвшөөрөх Олон хувилбартай өгөгдлийг тогтсон нэг хувилбарт оруулах 4. Өгөгдлийн өсөлт: нэмэлт гадаад өгөгдлийн нэгтгэлийн гүнзгий ойлголтыг авч үзэх Дотоод хэрэглэгчийн өгөгдлийг гуравдагч бүлгийн өгөгдөлтэй нэгтгэж нэгтгэж хэрэглэгчийн ойлголтыг сайжруулах Гадаад өгөгдөл – өрсөлдөгч, хэрэглэгчийн хүн ам зүйболон зээлийн түүхийг, үйлдвэрийн нийт худалдааны өгөгдөл 1.5.4. Өгөгдлийн чанарын зарчмууд Бид өгөгдлийн төрөлтэй харьцаж байх үед ялангуяа эдгээр өгөгдлүүдийн өргөн хүрээний ойлголтыг харж байх үед маш олон өгөгдлийн чанарын зарчим байдаг. Эдгээр зарчмууд нь өгөгдлийн удирдлагын процессийн бүхий л шатуудыг (capture, digitisation, storage, analysis, presentation and use) агуулдаг. Эдгээр шатуудын нэг болох өгөгдлийн чанарын алдагдал шаардлага хангасан өгөгдлийг хэрэглээ ба хэрэгтэй байдлыг багасгадаг. Эдгээрт:
  11. 11. Өгөгдлийг боловсруулах ба өгөгдлийг багцлах үеийн бүртгэл Өгөгдлийн өмнөх хэрэглээ (жишээ нь: хаяг бэлтгэх, тайлан руу өгөгдөл хуулах) Цуглуулгын тодорхойлолт (дээж загвар, судалгаа) ба тайлан Өгөгдлийн тоон хэлбэр Өгөгдлийн бичиг баримт Өгөгдлийн хадгалалт ба архивлалт Өгөгдлийн танилцуулга ба дэлгэрүүлэлт, түгээлт Хэрэглээний өгөгдөл 1.6. Өгөгдлийн сан Өгөгдлийн сан гэдэг нь өгөгдлийг удирдах зохион байгуулах ашиглахад хялбар байхаар зохион байгуулагдсан өгөгдлийн цуглуулга юм. Өгөгдлийн сан нь өөр хоорондоо харилцан холбоотой өгөгдлүүдийн цуглуулга юм. Уялдаа холбоогүй мэдээлэл өгөгдлийн сан болж чадахгүй. Өгөгдлийн сан нь олон хэрэглэгчийг хүссэн мэдээллээр хангах зорилготой өгөгдлийн цогц иж бүрдэл юм. Өгөгдлийн сангийн төрлүүд Өгөгдлийн санг ерөнхийд нь 5 ангилдаг.  Үйл ажиллагааны өгөгдлийн сан  Хуваарилагдсан өгөгдлийн сан  Гадаад өгөгдлийн сан  Гипермедиа өгөгдлийн сан  Өгөгдлийн агуулах гэсэн үндсэн төрлүүдтэй. Үйл ажиллагааны өгөгдлийн сан: Байгууллагын үйл ажиллагаа, бизнес процессыг дэмжих зорилгоор нарийвчилсан өгөгдлүүдийг хадгалдаг өгөгдлийн санг үйл ажиллагааны өгөгдлийн сан гэнэ. Үүнийг мөн,  Агуулгат өгөгдлийн бааз  Ажил хэргийн өгөгдлийн бааз  Үйлдвэрлэлийн өгөгдлийн бааз гэж нэрлэдэг. Хуваарилагдсан өгөгдлийн сан: Ихэнх компаниуд өгөгдлийн баазын хэсгээ хувилаж, хуулбарлаж сүлжээнд тавьж ашигладаг. Хуваарилагдсан өгөгдлийн бааз нь World Wide Web, байгууллагын интранет ба экстранет сүлжээ болон байгуулагын өөр бусад сүлжээнд байрладаг. Давуу тал  Эцсийн хэрэглэгчид ойртож ажилладаг  Олон хэрэглэгч хандаж, гацаа үүсгэх нь бага Сул тал  Шинэчлэх, өөрчлөхөд төвөгтэй байдаг  Өгөгдлийн давхцлыг шууд хянах боломж бага  Хуваарилагдсан өгөгдлийн сангийн жишээ: олон салбартай банкууд ”Хаан банк”-ны үйл ажиллагааны өгөгдлийн баазууд мөн өөр олон сарбартай бизнесийн байгууллагууд байж болно. Гадаад өгөгдлийн сан: Гадаад өгөгдлийн бааз нь World Wide Web болон бусад гадаад эх сурвалжаас онлайнаар сүлжээ ашиглан холбогддог өгөгдлийн сангийн төрлийг хэлнэ.  Эх сурвалжууд нь мэдээлэл арилжааны сервер, статистик мэдээллийн сервер, мультимедиа видео сервер, онлайн номын сан гэх мэт байж болно.
  12. 12.  Ихэвчлэн эдгээр эх сурвалжуудаас өгөгдлийг портал сайтуудаар дамжуулан эцсийн хэрэглэгчид хүргэдэг. Гипермедиа өгөгдлийн сан: Энэ нь гипер холбоосоор холбогдсон өгөгдлийн баазын төрөл юм. Динамик веб сайтаас дуу авиа, дүрс зураг, видео татаж авна гэдэг нь гипермедиа өгөгдлийн баазыг ашиглаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл веб сүлжээний серверт холбогдож хэрэглэгчийн компьютер дээр веб броузерын тусламжтай гарч харагдаж байгаа өгөгдлийн баазыг гипермедиа өгөгдлийн бааз гэнэ. Гипермедиа өгөгдлийн сангийн жишээ: You Tube, Бусад дүрс зураг, дуу татаж болох портал сайтууд орно. Өгөгдлийн санд хадгалагдсан мэдээллийг өөрчилж бас устгаж болдог. Өгөгдлийн агуулахаа бодвол бага хэмжээтэй бөгөөд тухайн байгууллагын одоогийн, ойрын үеийн мэдээлэл л хадгалагдаж байдаг. Өмнөх үеийн мэдээлэл устдаг гэж үзэж болно. Өгөгдлийн санд сүүлийн 1 жилийн өгөгдлийг хадгалахад тохиромжтой байдаг бол өгөгдлийн агуулахын хувьд 5-10 жилийн мэдээллийг хадгалахад тохиромжтой байдаг байна. Өгөгдлийн сан ба өгөгдлийн агуулахын ялгаа Сүүлийн үед Бизнесийн ухаан /Business Intelligence/ болон Бизнесийн шинжилгээ /Business Analysis/ нь аливаа байгууллагад бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, улмаар шийдвэр гаргахад шаардагдах мэдээллээр хангах зэрэгт өргөн ашиглагдаж байна. Ер нь бизнесийн үйл ажиллагааг шинжлэхэд мэдээлэл, тэр тусмаа хэрэглэгчийн талаарх мэдээлэл маш үнэ цэнэтэй гэдгийг хүн бүр мэдэрч байна. Тиймээс энэхүү мэдээллээ хадгалж байгаа мэдээллийн санг ерөнхийдөө өгөгдлийн агуулах гээд байгаа. Өөрөөр хэлбэл, өгөгдлийн сан нь хэмжээ багатай, цөөн мэдээллийг багтаадаг бөгөөд олон өгөгдлийн сангийн нийлбэрийг өгөгдлийн агуулах гэж үзэж болно. Өгөгдлийн агуулах нь нэг хэлбэрийн өгөгдлийн сан гэхдээ энд хадгалагдсан мэдээллийг өөрчилдөггүй, бас устгадаггүй. Энэ утгаараа тухайн мэдээлэл нь зөвхөн уншигдах /read-only/ горимд байна гэсэн үг. Үндсэндээ тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны өнгөрсөн үеийн бүх мэдээлэл нь мэдээллийн агуулахад хадгалагддаг. Тиймээс энэ нь мэдээллийн сангаа бодвол илүү том хэмжээтэй болдог. Бизнесийн бүх үйл ажиллагаагаа тандах, тэдгээрийг сайжруулах, хэрэглэгчийн талаарх мэдээлэлд шинжилгээ хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах гэж байгаа бол мэдээллийн агуулахад хадгалагдсан мэдээллээ ашигладаг. Тухайн байгууллагын ашиглаж байгаа бүх эсвэл ихэнхи программын боловсруулж гаргасан мэдээлэл өгөгдлийн агуулахад ирж хадгалагдаж байж энэ нь ирээдүйд үнэд хүрэх өгөгдлийн агуулахыг бүрдүүлдэг. Хүснэгт 1.1 Өгөгдлийн агуулах ба өгөгдлийн сангийн хоорондох ялгаа № 1 2 3 4 5 6 7 Өгөгдлийн сан Нарийвчлагдсан Засвар хийгдсэн Статик бүтэцтэй Өдөр тутмын үйл ажиллагаа буюу гүйцэтгэх ажилтанд зориулагдсан Бодит хугацаан дахь мэдээллийг агуулдаг Боловсруулалтанд бага хэмжээний өгөгдөл ашиглагддаг. Байгууллагын үйл ажиллагааг явуулах бодит өгөгдөл дээр ажилладаг. Тухайн агшин болгонд юу хийгдэж байгаа нь харагдана. Өгөгдлийн агуулах Нэгтгэгдсэн Засвар хийгдэхгүй Уян хатан Дундаас дээш түвшний менежерүүдэд зориулсан Мэдээллийг нэгтгэж олон жилээр хадгалдаг Боловсруулалтанд их хэмжээний өгөгдөл ашиглана. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой түүхэн өгөгдөл дээр ажилладаг. Тодорхой хугацааны дараа үр дүнг нь харна.
  13. 13. 8 9 Стандарт амьдралын циклтэй тохирно. Олон хандана. Өөр амьдралын циклтэй Цөөн хандана. Өгөгдлийн агуулах нь тайлан гаргах, шинжилгээ хийхэд хэрэглэгдэх өгөгдлийг хадгалах ба эдгээр мэдээлэл нь дээд удирдлагыг шийдвэр гаргахад хүчтэй дэмжлэг үзүүлдэг. Нэгэнт бий болсон их хэмжээний мэдээллээс хэрэгцээтэй мэдээллээ олж авахын тулд OLAP /online analytical processing/ технологи ашигладаг. Өгөгдлийн сан нь өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг учир OLTP буюу /online transaction processing/ ашигладаг билээ. 1.6.1. ОЛАП технологи ОЛАП технологи /On-Line Analytic Processing technology/ ОЛАП технологи нь өгөгдөлд шинжилгээ хийх технологи бөгөөд ӨС-ийн загварыг өргөтгөж, мэдээллийг олон хэмжээст орчноор дүрсэлдэг. Ингэснээр асуудлыг Хурдан шийдвэрлэх Хүссэн талаасаа мэдээллийг харах Их хэмжээний мэдээллийг хурдан шинжлэх гэх мэт боломжуудтай болдог. - Хэмжээсийн тоо болон гүний тоо хязгааргүй: ОЛАП хэрэгслүүд нь хэмжээсүүдийн хоорондох боловсруулалтыг хийнэ. - Хэмжээсийн ерөнхий чанар: Бүх хэмжээст хүснэгтүүдэд хийгдэх, хийгдэж байгаа үйлдэл нь ижилхэн байна. Бүх хэмжээст хүснэгтүүд нь нэг логик бүтэцтэй байна. - Хязгаарлагдаагүй хэмжээсийн болон нэгтгэлийн түвшин: ОЛАП серверт хамгийн багадаа 15 хэмжээс байх шаардлагатай. Хэмжээс болгон нийлбэр, нэгтгэл хийгдэхэд зориулагдсан байх хэрэгтэй. - Матрицын динамик байдал: ОЛАП серверийн бүтэц нь матрицын шинжийг хангаж, шинээр үүсгэгдэж, өгөгдлийн сангаасаас ачаалагдаж байгаа шинжилгээний загварт бүрэн тохирдог байх. Матриц үүсэхэд ОЛАП сервер нь өгөгдлийн хуваарилалт болон яавал хамгийн үр ашигтай байдлаар хадгалагдах вэ гэдгийг тогтооно. - Клиент/сервер архитектур: ОЛАП хэрэгслийн сервер нь үйлдэл болон хялбар аргаар клиентүүд нь серверийн мэдээлэлд хандах боломжуудтай байдаг. Энэ нь логик болон физик өгөгдлийн агуулахын өгөгдлүүд хоорондоо холбогдох боломжийг олгодог. - Олон хэрэглэгчийн горим: Хэрэглэгчид хугацааны нэг агшинд шинжилгээний загварт зэрэг хандах боломжтой. - Хандалт хялбар: ОЛАП хэрэгсэл нь физик өгөгдлийн хадгалалтын схем, өгөгдлийн хандалт, бизнес орчны уялдаатай тохирох ѐстой байдаг. - Харагдмал байдалтай: Шинжилгээний хэрэгслүүд нь бизнесийн хэрэглэгч нарт тодорхой байх. ОЛАП - ийн архитектур нь хэрэглэгчдэд ойлгомжтой байх ѐстой. - хүссэн байдлаар өгөгдлийг удирдах чадвар: ОЛАП загвар нь өгөгдөлд боловсруулалт хийхэд тохиромжтой байдаг. - Тогтвортой тайлагнах чадвар: Гүйцэтгэлийн үр дүн нь хэмжээсийн тооноос хамаарахгүй байх. - Уян хатан тайлан: Өгөгдлийг мөр багана, нүдээр харуулах боломжтой болно. Өгөгдлийн сан нь өгөгдлийг шууд оруулж, түүн дээр өдөр тутмын боловсруулалтыг гараас хийдэг бол өгөгдлийн агуулах нь өгөгдлөө гараас биш өгөгдлийн сангаас авдаг. Тиймээс өгөгдлийн агуулахад бичилт хийх, засварлах үйлдэл огт хийдэггүй.
  14. 14. ОЛАП технологын олон төрлийн архитектур байдаг. ROLAP (Relational OLAP): Харилцан хамааралтай OЛАП MOLAP (Multidimensional OLAP): Олон хэмжээст OЛАП HOLAP (Hybrid OLAP): Холимог OЛАП Өгөгдлийн агуулахад “од схем”-ээр олон хэмжээст өгөгдлийн бүтцийг харуулдаг. Од схем нь РOЛAП-д үндэслэсэн бүтэц юм. РOЛAП-д өгөгдлийн агуулахтай холбоотой OЛAП үйлдлүүд багтдаг. Энэ нь өгөгдлөө хүснэгтэд хадгалдаг ч хэрэглэгчдэд бизнесийн хэмжээсээр үзүүлдэг. OЛAП нь дараах шинжүүдийг агуулсан өгөгдлийг шинжлэх технологи юм. 1. Өгөгдлийн агуулах дахь олон хэмжээст логик орчин. Энэ нь өгөгдлийн хадгалагдах орчноос ялгаатай 2. Шинжилгээний загвар нь олон хэмжээст өгөгдлийг ашигласан өөрчлөлт, харьцааг тооцоолох хэрэгсэлтэй байдаг. 3. Хэмжээст хэсгүүдээр нийлбэр болон нэгтгэл нь тодорхойлогддог. 4. Функциональ загварууд нь чиг хандлагыг тодорхойлох, урьдчилан харах, статистик шинжилгээнүүдийг гарган авах боломжоор хангагдсан Өгөгдөл нь өгөгдлийн санд од схемээр хадгалагддаг загварыг РOЛAП гэнэ. Зарим OЛAП сервер нь олон хэмжээстийн төрөл /MOЛAП/ болох “өгөгдлийн куб”-ыг ашигладаг. РOЛAП-д өгөгдлийн куб бол өгөгдлийг илэрхийлэх арга, харин MOЛAП-д өгөгдөл нь өгөгдлийн кубд хадгалагддаг. РOЛAП нь SQL дээр үндэслэн боловсруулалтаа хийдэг бол MOЛAП хэрэгсэлд тохирсон стандарт боловсруулалтын хэл байдаггүй. MOЛAП, РOЛAП-ийг одоогийн байдлаар ихэвчлэн худалдааны байгууллагууд ашигладаг ба хэрэглээ нь цаашид өсөх хандлагатай байгаа. РOЛAП ашиглахад хэмжээст хүснэгт нь шаталсан drilling-down, rolling-up бүтцүүд үүсдэг бол MOЛAП хэрэгсэл ашиглаж байх үед Slicing, Dicing бүтцүүд үүсдэг. Эдгээр нь куб гэсэн ойлголтууд юм. Slicing, Dicing 2-ын ялгаа нь dicing нь тодорхой нэг хэмжээсийн хувьд дэд куб болгон хувааж байгаа бол slicing нь тэдгээр дэд кубуудаас зөвхөн нэг дэд куб сонгож байгаа гэсэн үг юм. Уламжлалт өгөгдлийн сан нь OЛTП /OLTP -- On-Line Transaction Processing/ апликэшныг агуулдаг. OЛTП нь оруулах, засварлах, устгах болон боловсруулалтыг агуулдаг. OЛAП ба OЛTП-ийн зорилго, техникийн шаардлага нь өөр өөр байдаг. OЛTП-ийн зорилго нь бодит оршин байгаа өгөгдлийн санг хөгжүүлэх юм. Систем нь том хэмжээний дамжуулалтыг нэвтрүүлэх чадвартай мөн хандах хугацаа нь бага байх ѐстой. Өгөгдлийн сан дахь боловсруулалт өөрчлөлтүүдийг хийхийн тулд үйлдэл бүхэлдээ биелэх ѐстой байдаг. OЛTП-ийн онцлог Богино энгийн трансакшнууд Харьцангуй давтагдах засвар өөрчлөлтүүд Өгөгдлийн сангийн багахан хэсэгт хандах трансакшнууд ОЛАП - н зорилго нь стратеги шийдвэр гаргахад өгөгдлийн сангийн мэдээллийн зориулалт ба нөхцөл байдлыг шинжилж шийдвэр гаргахад туслах, хор хөнөөл учруулж болох нөхцөл байдлыг урьдчилан харах зэрэг багтана. ОЛАП - ын онцлогууд Бүрэн цогц боловсруулалт Байнгын биш засвар өөрчлөлт
  15. 15. Өгөгдлийн сангийн ашигтай хэсэгт хандах трансакшнууд 1.6.2. Өгөгдлийн агуулах Өгөгдлийн Агуулах /ӨА/ хэмээх ойлголт нь Шийдвэрийг Дэмжих Систем /ШДС/ ба мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд бий болсон юм. Өгөгдлийн агуулахыг байгууллагын электрон өгөгдлүүдийг хадгалан агуулагч гэж хэлж болох юм. Байгууллагын тайлан ба анализ хийх үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор өгөгдлийн агуулахыг анх зохиож байжээ. Өгөгдлийн агуулахыг Виллиам Инмон тодорхойлохдоо: “Өгөгдлийн агуулах нь ямар нэг зорилгод чиглэгдсэн, нэгтгэгдсэн, өөрчлөгддөггүй, цаг хугацааны хэмжүүртэй менежментийн шийдвэр гаргахад зориулагдсан өгөгдлүүдийн цуглуулга юм” гэжээ. Зорилгод чиглэгдсэн гэдэг нь ӨА-г яг тухайн байгууллагад ямар асуудал тулгараад байна? мөн энэ эсуудлыг шийдвэрлэхэд ямар өгөгдөл хэрэгтэй вэ? гэсэн зорилгод чиглэгдсэн өгөгдлийг цуглуулдаг. Өөрчлөгддөггүй буюу устан алга болдоггүй гэдэг нь Өдөр тутмын үйл ажиллагааны системд 1 бичлэгт хандан өөрчлөлт хийн хуучныг дардаг бол ӨА-д даралгүйгээр өөрчлөгдсөн бичлэгийг нэмж хадгалдаг. Цаг хугацааны хэмжүүртэй гэдэг нь өгөгдлүүд нь цаг хугацааны нарийн бүртгэлтэй байдгийг харуулж байна. Хэдий Өдөр Тутмын Үйл Ажиллагааны Систем нь дунджаар 60-90 хоногийн мэдээллийг хадгалахад тохиромжтой байдаг бол ӨА-н хувьд 5-10 жилийн мэдээллийг хадгалахад тохиромжтой байдаг байна. Өгөгдлийн агуулахын сонгодог ойлголтоор бол ӨА нь өгөгдөл хадгалахад л гол төлөв анхаардаг байв. Гэсэн хэдий боловч өгөгдөлд анализ хийх, гадагш гаргах, шилжүүлэх болон өгөгдлийг унших, зохион байгуулах үйлдлүүд нь өгөгдлийн агуулахад байх хэрэгтэй болжээ. Орчин үед Өгөгдлийн агуулах хэмээх ойлголт нь бизнесийн ухааны чухал хэрэгсэл болон ашиглагдаж байна. ӨА-ыг хэрэглэсний давуу талууд: менежментийн асуудлыг шийдвэрлэхдээ таамгаар биш олон жилийн түүх болсон бодит баримтан дээр тулгуурлах байгууллагын үйл ажиллагааны үр дүнг динамикаар тайлагнах стратегийн төлөвлөлт хийхэд шаардагдах бодолт хийх г.м Өгөгдлийн агуулахыг бий болгосноо салбаруудын хувьд дараах боломжуудыг бий болгох юм. Хүснэгт1.2 Өгөгдлийн агуулах бий болгосны ач тус Салбар Худалдаа,үйлч илгээ Боломж Бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулалтаа сайжруулах Ашигаа нэмэгдүүлж,зардлыг бууруулах Өгөгдлийн агуулахаас шинжлэх Жишээ асуулт(query) -Дараа сард А барааг хэдий хэмжээгээр борлуулах вэ -Б барааны өмнөх сарын борлуулалт буурсны шалтгаан -С барааны сурталчилгааг ямар мэдээллийн хэрэгслээр дамжуулах вэ
  16. 16. Боловсрол Эрүүл мэнд Батлан хамгаалах Харилцаа холбоо Оюутан сурагчдад үр өгөөжтэй боловсролын системийг бий болгох Боловсролын арга барилыг шинжлэн дүгнэх Өвчний тархалт,өвчлөлийг урьдчилан таамаглах Өвчлөлийн шалтгааныг түргэн хугацаанд шинжлэх Гэмт хэргийг хурдан илрүүлэх Мэдээллийн нууцлалын өндөржүүлэх Үйлчилгээгээг илүү хурдан,нарийн боловсронгуй хэрэглэгчдэд ойр болгох Санхүүгийн үнэн бодитой мэдээллээр цаг тухай бүрт нь хангагдах -Шинээр нэвтрүүлсэн сургалтын арга барил сурагчдад хэр нөлөөлж байна -Төгсөгчдийн сэтгэл ханамж хэр түвшинд байна -Сургалтанд ямар арга хэрэглэвэл илүү үр өгөөжтэй вэ -Ирэх сард ямар өвчний тархалт өсөх хандлагатай байна вэ -А өвчнөөр өвчлөгсдийн дийлэнхи нь хэдэн насны хүмүүс байна вэ - Ирэх жил гэмт хэргийн ямар төрөл ихсэх хандлагатай байна вэ -Гэмт хэргийн төрлийн насжилт -Зэр зэвсгийн хүрэлцээтэй байдал -Хэрэглэгчдийг насжилтаар нь илүүд үзэж буй урамшуулал үйлчилгээг харуулах -Хамгийн их орлого оруулж буй үйлчлүүлэгчдийг харах -Хаана шинэ салбар нээвэл ашигтай вэ Өгөгдлийн агуулах дээр өгөгдлийг ангилахдаа Хуучин өгөгдөл Сүүлийн өгөгдөл Бага зэрэг нэгтгэгдсэн өгөгдөл Их хэмжээгээр нэгтгэгдсэн өгөгдөл гэж ангилдаг. 2. Бизнесийн ухаалаг мэдээлэл (Business Intelligence)-ийн гадаад орчин дох судалгаа 2.1. TARGIT Business Intelligence
  17. 17. Байршилаар Бүтээгдэхүүний орлого Файлын сан 8 дугаар зураг. BI харагдах байдал Орлого сар сараар TARGIT Business intelligence- Dynamic Analyses with Meta-Morphing Танай компаний өгөгдлийг шинжлэн харуулна. Мета-морфинг хэрэгсэл нь хэрэглэгч шинэ судалгаа шинжилгээ хийхэд тусалдаг. Тэрээр шинжилгээг дэлгэцэнд график диаграм хүснэгт хэрэглэгч тус бүрд зориулан онцгойлон дэлгэцэнд харуулдаг. 9 дүгээр зураг. BI Dynamic Analyses with Meta-Morphing TARGIT Business Intelligence- Dynamic Reports with Meta-Morphing Targit таньд бүх төрлийн тайлангууд гаргаж өгнө. Targit-н энгийн ойлгомжтой интерфейс нь хүн бүхэнд ойлгомжтой маш хялбархан тайлан гаргаж чадна. Хэрэглэгчид тайлангаа өөрчлөх шинээр үүсгэх бүсадтай хуваалцах боломжтой. Мөн өөрийн хүссэн байдлаар шүүлт хийн тайлан гаргах боломжтой. Тайлангуудаа автоматаар компаний дотоод сүлжээ болон гадаад портал, э-мэйл болон тайланд хамаатай бүх л шатны удирдлагуудад дамжуулах боломжтой.
  18. 18. 10 дугаар зураг. BI Dynamic Reports with Meta-Morphing TARGIT Business Intelligence- TARGIT iTop Энэ нь target-н мобайл Business intelligence аппликейшн юм. iTop-р та чухал хэсэг график хүснэгт диаграм зэргийг өөрийн iPhone болон iPad харах бүрэн боломжтой. Энэ аппликейшн нь таньд тухайн яг цаг мөчид хэрэгтэй мэдээллээ авах боломжыг олгоно. 11 дүгээр зураг. BI TARGIT iTop TARGIT Business Intelligence- Dashboard Dashboard нь байгууллагын олон талт ерөнхий гүйцэтгэлүүдийн ухаалагаар тойм байдлаар харуулдаг. Та dashboard-н тусламжтайгаар компаний тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж олох зэрэг давуу талтай.
  19. 19. 12 дугаар зураг. BI Dashboard TARGIT Business Intelligence- TARGIT Desktop Та чухал график зураг диаграм хүснэгтүүд болон мэдээллүүдээ өөрийн десктопны нүүрэнд харах боломж олгодог. Та log on хийгээд орсон тохиолдолд мэдээллүүд шинэчлэгдсэн байна. 13 дугаар зураг. BI TARGIT Desktop TARGIT Business Intelligence- TARGIT Cloud Энэ нь TARGIT Business Suite-н хүчирхэг нэмэлт хэрэгсэл юм. Cloud технологи нь таний өгөгдлийг уян хатнаар байршуулан нэмэлт багтаамж эзлэлгүйгээр илүү өндөр
  20. 20. түвшинд хийдэг. Мөн та тухайн шинжилгээ өгөгдлүүд яг тэнд яг тэр цагт гэдгийг санах хэрэгтэй. 14 дүгээр зураг. BI TARGIT Cloud TARGIT Business Intelligence- TARGIT NET Энэ нь TARGIT-н веб хувилбар юм. Таны компьютер windows үйлдлийн системтэй бол веб броузер ашиглан TARGIT-г ашиглаж болно. Веб хувилбарыг олон үндэстний болон газар зүйн хувьд тархмал компаниудад тохиромжтой. 15 дугаар. BI TARGIT NET
  21. 21. TARGIT Business Intelligence- TARGIT Scalable Maps Энэ нь дэлхийн газрын зургийг агуулсан байх ба хиймэл дагуулын зургийг ашиглах бүрэн боломжтой. Өөрийн шинжилгээ судалгаанд хамаатай улс орон хотуудыг татаж харж болно. Улсуудыг өнгөөр ялгаж өгсөн болохоор харахад хялбархан. Хэрэв хүсэх юм бол улсуудыг талаарх мэдээллийг авах боломжтой. 16 дугаар. BI TARGIT Scalable Maps TARGIT Business Intelligence- TARGIT Intelligent Search Хайлтын хэрэгсэл нь бүх файлын сан, э-мэйлээс хайдаг. Мөн бүтэцлэгдсэн болон бүтэцлэгдээгүй өгөгдлүүд болон бусад бүх файлуудад хайлт хийдэг. 17 дугаар. BI TARGIT Intelligesnt Search
  22. 22. 18 дугаар зураг. BI програмуудын хэрэглээ 19 дүгээр. Үйлдвэрлэл дэх хэрэглээ
  23. 23. 20 дугаар. Салбарын хэрэглээ 21 дүгээр. BI функцийн хэрэглээ
  24. 24. 22 дугаар. Mobile BI Дүгнэлт “Бизнесийн эдийн засаг, удирдлагын орчин үеийн хандлага”сэдвийн хүрээнд бид орчин үеийн бизнесийн удирдлагын шинэ хандлага болон бизнесийн стратегийн ухаалаг шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг хэрхэн боловсруулах талаар түүнийг удирдах системийг санал болгох, мөн өөрсдийн мэргэжлийн онцлогийг тусгах, өгөгдлийн боловсруулалт, түүн дээр тулгуурласан шийдвэр гаргалтыг хурдан бөгөөд оновчтой байдлаар гаргахад туслах системийг судлахаар сонгож авсан. Бизнесийн ухаалаг мэдээлэийг дэлхий улс орны олон байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд шаардлагатай тайлан гаргаж авах, мөн өөрсдийн стратегийг тодорхойлох зорилгоор ашиглаж байна. Эдгээрийг шаардлагатай мэдээллийг гарган авахын тулд шаардагдах ОЛАП болон ОЛТП технологиуд шаардлагатай юм. Бидний сонгон сэдвийн хувьд манай Монгол улсад дөнгөж шинээр орж байгаа систем бөгөөд өөрийн орны бизнесийн байгууллагуудад өөрсдийн бизнесийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран модулиудаас сонгон нэвтрүүлэхэд боломж өргөн байна. Ашигласан материал [1]http://e-tax.mta.mn/ [2]http://mta.mn/pages/91 [3]http://www.targit.com/en/Products/TARGIT_BI_Suite/Features [4]http://www.targit.com/en/Products/TARGIT_BI_Suite/Features/TARGIT%20Net [5]http://www.targit.com/en/Products/TARGIT_BI_Suite/Features/Corporate%20Communica tion [6]http://www.targit.com/en/Products/TARGIT_BI_Suite/Product_philosophy
  25. 25. [7]http://www.targit.com/en/Products/Fast_integration_tool [8]http://www.targit.com/en/Products/Why_choose_BI [9]http://en.wikipedia.org/wiki/Business_intelligence [10]http://www.businessintelligencetoolbox.com/bitoolscriteria.htm [11]http://www.businessintelligencetoolbox.com/ranking-of-bi-tools/ [12]http://www.businessintelligencetoolbox.com/business-intelligence-training/ [13]http://www.information-management.com/news/10001933-1.html?pg=3 Зохиогчийн тухай: Манай баг нь 2012 он 1-р сард 2 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Багийн гишүүн болох Б.Гэрэлтуяа нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн техник Менежментийн Сургуульд Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр 4 дах жилдээ суралцаж байгаа ба “Эрдмийн шувуу” – IX удаагийн Эрдэм шинжилгээний бага хурлын тусгай байрын шагналт, О.Намуунцэцэг нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн техник Менежментийн Сургуульд Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр 3 дах жилдээ суралцаж байна. Эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь тус сургуулийн Менежментийн профессорын багийн багш Д.Оюунгэрэл болон О.Мөнхзул нар болно.

×