SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй
Үндэсний Аудитын газрын 2015 оны төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн Төрийн
аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд тус аудитыг хийлээ.
Аудитын зорилт:
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн төлөвлөлт, хэрэгжилтэнд
аудит хийж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын
зорилт чиглэгдлээ.
Уг зорилтыг хангахын тулд дараах үндсэн асуудлаар аудитыг гүйцэтгэлээ. Үүнд:
 Оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээ МУ-ын хууль тогтоомжид нийцсэн
эсэх
 Оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт,
зарцуулалт оновчтой эсэх
 Оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилт үр дүнтэй байгаа эсэх
Хамарсан хүрээ:
Аудитаар Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын
хэрэгжилтийг аймаг орон нутагт эрх шилжсэн хөрөнгийн хүрээнд шалгалаа.
Арга зүй:
Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын стандартын хүрээнд гүйцэтгэлийн
болон нийцлийн аудитын арга зүйг ашиглан аудитын хөтөлбөрийн дагуу холбогдох
горимоор нотлох зүйл цуглуулж, дүн шинжилгээ хийн аудитын дүн, дүгнэлт, зөвлөмж
боловсрууллаа.
Эрсдлийн үнэлгээ:
Төлөвлөлтийн үе шатны ажлын явцад цуглуулж судалсан баримт, материал,
хамрах хүрээ, нөхцөл байдалд хийсэн урьдчилсан дүн шинжилгээнд үндэслэн аудитын
ерөнхий эрсдэлийн ерөнхий үнэлгээг “ДУНД” гэж үнэлсэн.
Аудитын дүн, дүгнэлтэд дэмжлэг болох нотлох зүйлс, холбогдох мэдээ судалгааг
ажлын баримт материалд хавсаргав.
Монгол улсын төсвийн тухай хуульд тусгагдсан байна.
Аймгуудын оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээ нь 2013 оны төсвийн
тухай хуульд Ерөнхий сайдын багцын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө
оруулалтын XI.5.1.5-д Аймгуудын нэгдсэн оношлогооны төв бий болгох гэсэн нэртэйгээр
2013 онд хэрэгжих 25977,8 мянган төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тусгагдсан байна.
Зорилт 1. Оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээ МУ-ын хууль тогтоомжид
тусгагдан, худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулагдсан байна.
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
Дээрхи хөрөнгө оруулалтаас Завхан аймгийн оношлогооны төв бий болгох
барилгын ажил нь180,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдан орон нутагт эрх
шилжигдэн хэрэгжсэн байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын журмын хяналтын хүснэгтээр гүйцэтгэлийг
гаргуулан авч, барилгын ажлыг хүлээн авсан байна.
Хөрөнгө оруулалтын санхүүжилт нь орон нутгийн төрийн сангаар дамжихгүй шууд
гүйцэтгэгчид олгогдсон байна.
Энэ нь Сангийн сайдын 2012 оны 290 тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө
оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.15 “Хяналтын хүснэгт нь бүрэн бөглөгдөж,
санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад тусгагдсан ажлын санхүүжилтийг
Сангийн яамны Төрийн сангийн асуудал хариуцсан нэгж ажлын 4 хоногт багтаан
захиалагчийн төрийн сан дахь хөрөнгө оруулалт, их засварын дансанд шилжүүлэх
үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байна.
Цаашид орон нутагт эрх шилжигдэн хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга
хэмжээний санхүүжилтийг орон нутгийн төрийн сангаар дамжуулан олгож байх нь зүйтэй
байна. Ингэснээр хөрөнгө оруулалт чанартай, цаг хугацаандаа хэрэгжих боломж бүрдэнэ
гэж үзлээ.
Оношлогооны төвийн гүйцэтгэгч “Жавхлант тур” ХХК нь гэрээнд тусгагдсан
санхүүжилтийн хуваарийн дагуу санхүүжилтээ аваагүй байна. Өөрийн хөрөнгөөр төсөл
арга хэмжээг хэрэгжүүлсэний дараа 2014 оны 04-р сард гэрээнд тусгагдсан санхүүжилт
171,0 сая төгрөгийг бүрэн авсан байна.
ТБОНӨХБАҮХА-ны тухай хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион
байгуулж, гэрээ байгуулан ажиллажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах
тухай хуулийн 7.1.1, 8.1.1, 46, 47 дүгээр зүйлийн хүрээнд Аймгийн засаг даргын тушаалаар
үнэлгээний хороо байгуулагдсан байна.
Оношлогооны төвийн барилга засварын ажил нь “Марал –Инж” ХХК-ын хийж
батлагдсан зураг, “Тоонот Констракшн” ХХК-ын хийсэн төсвийн тооцооллыг үндэслэн
худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан
байна.
Дээрхи ажлын гүйцэтгэгчээр “Жавхлант тур” ХХК нь 171,9 сая төгрөгийн үнийн
саналаар 2 оролцогчоос шалгарч ажлыг гүйцэтгэсэн байна.
Зорилт 2. Оношлогооны төв байгуулах төсөл арга хэмжээ нь бодит судалгаа, хэрэгцээнд
тулгуурсан иргэдэд хүрсэн ажил болсон байна.
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, аймгийн засаг
даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан байна.
2014 онд засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх
Эрүүл мэндийн ТЕЗ болон засаг даргын хооронд байгуулсан гэрээний 3.6.1-д “Эмнэлэг
эрүүл мэндийн байгууллагуудын орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангах, ялангуяа
аймгийн нэгдсэн эмнэлэгийг оношлогоо эмчилгээний төв болгон хөгжүүлэхэд анхаарах”
гэж тусгагдсан байна.
Уг хөрөнгө оруулалтын ажил нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан арга
хэмжээ болсон байна.
МУ-ын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийн 165-р
зорилтын хүрээнд “Эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг
бүрдүүлэх” гэж тусгагдсанд тулгуурлан оношлогооны төвийг шинээр зохион байгуулж,
багаж тоног төхөөрөмжийг ерөнхий сайдын багцаас санхүүжүүлэхээр шийдвэрлэгдэн
хэрэгжжээ.
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үндэслэн Аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын
2013 оны 1/257 тоотоор зураг төсвийг хийлгэх хүсэлт гарган холбогдох газруудад
хүргүүлэн ажиллажээ.
Тоног төхөөрөмжийн хүчин чадал, техникийн үзүүлэлт нь оношлогоо,
эмчилгээний шаардлага хангаж байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар томилогдсон комисс багаж,
тоног төхөөрөмжийг хүлээн авч, барааны чанарыг шалгахдаа олон улсын жишигтэй
тулгалт хийж хүлээн авсан байна.
Хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг бодит байдал дээр нь
тулган үзэж хариуцсан эмч, мэргэжилтэнгүүдтэй уулзан ярилцлага хийхэд хүчин чадал
болон чанарын хувьд шаардлага хангаж байгаа гэсэн тайлбарыг өглөө.
Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тусгай нөхцөлийг цаг хугацаанд нь бүрэн
тусгаж, хяналт тавин ажилласан байна.
Нэгдсэн эмнэлэгийн оношлогооны төвийн барилгын их засварын ажлын худалдан
авах ажиллагааны тендер 2013 оны 12 дугаар сарын 16 –нд нээгдсэн бөгөөд гэрээ
байгуулах эрхийг 2013 оны 12 дугаар сарын 26-нд захиалагч байгууллагад олгож, 2014
оны 01 дүгээр сарын 10-нд гэрээ байгуулсан байна.
Зорилт 3. Оношлогооны төв байгуулах барилгын их засварын ажил болон багаж
тоног төхөөрөмжийг гэрээний дагуу хүлээн авч данс бүртгэлд тусган бүрэн хүчин
чадлаар нь ажиллуулж байна.
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
Гэрээний хэрэгжилтийг аудитын явцад шалгаж үзэхэд хөрөнгө оруулалтын ажлыг
өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2014 оны 03 дугаар сарын 31-нд барилга байгууламжийг
ашиглалтанд оруулах комиссд хүлээлгэж өгсөн байна.
Мөн гэрээний тусгай нөхцөлийг үндсэн гэрээний нэг хэсэг болгон авч төсөл арга
хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлүүдийг нарийвчлан тусгасан байна.
Тухайлбал: Ажлын талбай, даатгалын асуудал, ажил эхлэх дуусах хугацаа, ажлын
хөтөлбөрийн хуваарь, чанарын баталгаат хугацаа, төлбөр хийх хугацаа, үнийг тохируулах
индекс, барьцаа хөрөнгийн хувь хэмжээ, алданги ногдуулах хэмжээ, гүйцэтгэлийн үеийн
болон дараа үеийн акт, бусад материалыг гаргуулан авах хугацаа, засвар үйлчилгээний
талаар тус тус тусгасан байна.
Хөрөнгө оруулалтын ажлыг газар дээр нь үзэхэд зурагт төсөвт тусгагдсан
ажлуудыг шаардлагын хэмжээнд хийсэн байна гэж дүгнэлээ.
Оношлогооны төвийг бий болгох
их засварын ажил нь Аймгийн нэгдсэн
эмнэлэгийн 1 давхарт хийгдсэн байна.
Зураг төсөвт тусгагдсан дараах
өрөөнүүдийн засварын ажлыг бүрэн
хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
1. Томографийн өрөөний ажил
2. Сонсголын аппаратын өрөөний ажил
3. ЭХО оношлогооны кабинет
4. Реотоматологи, угаалга халдваргүйжүүлэлтийн ажил
5. Дурангийн өрөөний ажил
ТАХ-ний нэр: Нэгдсэн эмнэлэгийн
оношлогооны төвийн барилгын
засварын ажил
Гүйцэтгэгч: Жавхлант тур ХХК
Ерөнхий мэдээлэл:
ТАХ-ний код: Он Хэрэгжих хугацаа
XI.5.1.5 2013 2013-2013
Нийт талбай: 264.3 м2
Хуулинд тусгагдсан дүн:
Батлагдсан төсөвт өртөг: 180,0 сая төгрөг
(2013 он)
Гэрээний дүн: 171,98 сая төгрөг
Захиалагчийн баталгаажуулсан гүйцэтгэл:
172,3 сая төгрөг
Нэгдсэн эмнэлэгийн барилга
1-р давхар оношлогооны төв
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
6. Тархины бичлэгийн өрөөний засварын ажил
7. Бусад ажил
Техникийн комиссоос өгсөн үүрэг даалгавар байхгүй байна.
Өрөөнүүдийн шалны шинэчлэл
Өрөөнүүдийн хаалга сольсон байдал. Сайн чанарын модон хаалга
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
Тоног төхөөрөмжийг хүлээн авч, бүртгэлд тусган, бүрэн хүчин чадлаар
ашиглаж байна.
Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд хэрэгжиж байгаа аймгийн төвийн
оношлогооны төвд нийлүүлэгдсэн 2153,5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг бүрэн хүлээн
авч, данс бүртгэлд тусган зориулалтын дагуу ашиглаж байна. Эдгээр тоног
төхөөрөмжүүдийг хүлээн авахдаа комиссын акт үйлдэн нийлүүлэгч байгууллагаас
мэргэжлийн техникч нар ирж угсарч суурилуулсан байна.
1. Компьютер томограф
“Моносфарм трейд” ХХК нийлүүлсэн 895,0 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж
принтер, инжектор гэх мэт дагалдах хэрэгслэлийн хамт нийлүүлэгдсэн байна.
2. Ходоод, уушиг, бүдүүн гэдэс, урологийн дуран, дурангийн иж бүрдэл
Дурангийн иж бүрдлийг “Монголэмимпэкс” ХК 655,43 сая төгрөгөөр
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
нийлүүлсэн бөгөөд видео процессор, ЛСД дэлгэц, видео өнгөт принтер, суурь тавиур,
сорох аппарат, битүүмж шалгагч, тог баригч, компьютерийн иж бүрдэл, энгийн өнгөт
принтер, дурангийн шинжилгээний үр дүнг хэвлэх программ, видео систем, дурангийн
угаагч, ариутгагч, видео процессор зэрэг дагалдах хэрэгслэлийн хамт нийлүүлэгдсэн
байна.
3. Дижитал ЭХО аппарат
“Эйч Энд Эйч” ХХК 86,0 сая төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд ЭХО принтер, тог баригч,
ЭХО принтерийн цаас гэсэн дагалдах хэрэгслэлийн хамт нийлүүлэгдсэн байна.
4. Нүдний кабинетэд Авторефрактометр, хялар тодорхойлох багажны иж бүрдэл,
харааны талбай хэмжигч багаж, нүдний даралт хэмжигч, диоптриметр гэсэн тоног
төхөөрөмжийг “Чоногол трейд” ХХК 32,3 сая төгрөгөөр нийлүүлсэн байна.
5. Чихний сонсгол шалгах автомат аппарат, сонсгол бичих кабинет, чих хамар
хоолойн эмчилгээ оношлогооны ширээ гэсэн тоног төхөөрөмжийг “Чоногол трейд” ХХК
35,4 сая төгрөгөөр нийлүүлсэн байна.
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
6. Шүдний дэлгэмэл рентген аппарат
Шүдний тоног төхөөрөмжийг “Чоногол Трейд” ХХК нь 36,9 сая төгрөгөөр нийлүүлсэн
байна.
7. Биохимийн анализатор, Гемотологийн анализатор, Коугулаграммийн анализатор,
Шээсний анализатор, Илиза уншигч гэсэн тоног төхөөрөмжүүд нь лаборторд
нийлүүлэгдсэн байна.
Дээрхи тоног төхөөрөмжийг “Сетунари” ХХК 340,0 сая төгрөгөөр дагалдах хэрэгслэлийн
хамт нийлүүлсэн байна.
8. Рентген зургийг дижитал болгон хувиргагч төхөөрөмж “ Эйч Энд Эйл” ХХК нь 72,2
сая төгрөгөөр нийлүүлсэн
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
Дээрхи тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах боловсон хүчин холбогдох
сургалтанд хамрагдсан байна. Харин Урологийн дурангийн сургалтанд суусан
мэргэжилтэн, эмч байхгүй учир ашиглагдахгүй байна. Цаашид оношлогооны тоног
төхөөрөмжтэй холбоотой эмч, мэргэжилтэн, сувилагч, техникч нарыг сургалтанд
хамруулахаар хуваарь батлан ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 тоот тушаалаар батлагдсан төлбөртэй
үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, 2006 оны 398 тоот тушаалаар батлагдсан
төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг жишиг, Аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөлийн
2014 оны 04 сарын 14-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Нэгдсэн эмнэлэгийн
даргын 113 дугаар тушаалаар төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэх тусламж
үйлчилгээний жагсаалт, төлбөрийн тарифийг батлан мөрдөж байна.
Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалтыг судлан үзэхэд хэвлийн
хөндийн цуллаг эрхтэний чанд авианы оношлогоо эмчилгээг үнэ төлбөртэй үзүүлж байгаа
нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 398 тоот тушаалын 3.1 “Эрүүл мэндийн сайдын 2006
оны 277 тоот тушаалаар баталсан төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалтад
заагдаагүй тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж
байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мөрдөж байгаа үнийн тарифийг Эрүүл мэндийн
Сайдын 2006 оны 398 тоот тушаалаар батлагдсан үнийг жишигтэй харьцуулахад дараах
байдалтай байна. / түүвэрчлэн хамруулав/
д/д Үйлчилгээний нэр
Эрүүл
мэндийн
сайдын
тушаалаар
Аймгийн
нэгдсэн
эмнэлэгийн
даргын
тушаалаар
Зөрүү
үнэ
Үнийн
өсөлтийн
хувь
1
Компьютерт томографийн
оношлогоо
40000 65000 25000 62.5%
2 энгийн 2000 3000 1000 50%
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
Зүрхний
цахилгаан
бичлэг
нойрны 5000 5000 -
3
Тархины
цхилгаан бичлэг
энгийн 3000 20000 17000 566,7%
нойрны 10000 20000 10000 100%
4
Дурангийн
оношлогоо
Улаан хоолой
ходоод
6000 20000 14000 233,3%
Бүдүүн гэдэс 8000 25000 17000 212,5%
уушиг 8000 25000 17000 212,5%
5
Хэвлийн
хөндийн бусад
цуллаг эрхтэний
чанд авианы
оношлогоо
Умай, дайвар,
түрүү
булчирхай
3000 8000 5000 166,7%
Зүрх 4000 25000 21000 525%
6
Рентген зураг
авалт
18х24 см ба
түүнээс том
2000 10000 8000 400%
7 Доплер хэт авианы оношлогоо 7000 15000 8000 114,3%
7
Бактериологийн
шинжилгээ
Шимэгч
хорхойн
шинжилгээ
500 2000 1500 300%
Биологийн
шингэн,
арчдасанд
үүсгэгч
илрүүлэх
1500 3500 2000 133,3%
Антибиотек
мэдрэг үзэх
шинжилгээ
1500 5000 3500 233,3%
БЗХӨ-ний
шинжилгээ
1000 5000 4000 400%
Гэдэсний
дисбактериоз
2000 4000 2000 100%
Шээсний сүв
үтрээний наац
харах
1000 4000 3000 300%
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
8
Иммунологийн
шинжилгээ
ЦРБ, RF 3000 3000 -
АСЛО 3000 5000 2000 66,7%
Н-пилори 5000 10000 5000 100%
В-ийн маркер 5000 3500-15000 10000 200%
С-ийн маркер 5000 3500-15000 5000 200%
Гормоны
шинжилгээ
5000 15000 5000 200%
9
Цитологи,
гистологийн
шинжилгээ
Цитологи 2500 8000 5500 220%
Гистологи 5000 10000 5000 100%
Дээрх хүснэгтээс дүгнэхэд төлбөртэй үйлчилгээний үнэ 2006 оны Эрүүл мэндийн
сайдын төлбөртэй үйлчилгээний үнийн тарифаас 1500-25000 төгрөгөөр өндөр, 50-566,7
хувийн өсөлттэй байна.
Оношлогооны төвд нийлүүлэгдсэн багаж, тоног төхөөрөмжийн гарч буй бодит
зардал нь өндөр учир үйлчилгээний төлбөрийг дахин шинэчлэн тогтоох шаардлага гарч
байгаа эмч ,мэргэжилтэнгүүд санал өгч байна.
Оношлогооны төв бий болсноор дараах давуу болон сул тал бий болсон байна.
Давуу тал:
- Чанар үйлчилгээний хүртээмж сайжирсан
2014 онд эмнэлэгээ үйлчлүүлсэн иргэд 77149 буюу 2013 онтой харьцуулахад 9663 хүнээр
буюу 14,3 хувиар өссөн
- Орон нутагт өвчлөлийг оношлож, шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээг
хийсэн
- Хот явдаг тохиолдлыг бууруулсан
13-А маягтаар онош тодруулахаар өөр бусад аймаг хот руу явах хөдөлгөөн 2014 онд 1870
буюу 2013 онтой харьцуулахад 6,6 хувиар буурсан
- Хүний нөөц бэлтгэгдсэн
Эмч нарын 95 хувь нь төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байна.
Мэргэжил олгох сургалтанд 12 , дээшлүүлэх сургалтанд 4 сувилагч тусгай мэргэжилтэн
хамрагдснаар нийт сувилагч тусгай мэргэжилтний 74 хувь нь мэргэжил олгох сургалтанд
хамрагдсан.
Төгсөлтийн дараах богино хугацааны давтан сургалтанд нийт 45 эмч мэргэжилтэн
хамрагдсан.
- Шинжилгээний нэр төрөл, хүртээмж сайжирсан зэрэг үр дүнгүүд гарсан байна.
Учирч байгаа бэрхшээлүүд:
Аймгуудын нэгдсэн оношлогооны төв
байгуулах төслийн хэрэгжилт
2015
он
- Шинээр ашиглагдаж буй аппарат тоног төхөөрөмжтэй холбоотой хүний
нөөц бэлтгэгдсэн ч бүтэц орон тоо нь батлагдаагүй учраас төсөвт хүндрэл учирч байна.
Эндээс үзэхэд цаашид эмнэлэгийн бүтэц үйл ажиллагааны ММS-5059-2013 стандартын
дагуу тухайн байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт хийж, цалингийн төсвийг баталж
өгөх нь зүйтэй байна гэж үзлээ.
- Зарим тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл дутуугаас үйл ажиллагаа хэвийн
явуулахад хүндрэл учирч байна. Тухайлбал:
 Компьютер томографийн аппаратад тог баригч, тогтворжуулагч
 Нүдний хараа шалгагч аппаратанд компьютер принтер
 Тархины судасны доплерографийн аппаратанд принтер
 Лабораторын тасагт центрифуг зэргийг шийдвэрлэснээр эмнэлэгийн үйлчилгээний
хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна.
- Тоног төхөөрөмжийн засвар, сэлбэг, эм, урвалж бодисын хэрэгцээ 2-3
дахин нэмэгдсэн учир төсөвт хүндрэл гарч байна. Иймд бодит тооцоо судалгааг үндэслэн
хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, эм урвалж бодисоор тасралтгүй ханган ажиллах
хэрэгтэй байна
- Урологийн дурангийн сургалт явагдаагүй байгаагаас ажиллуулахгүй байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэгийн удирдлага, мэргэжилтэнгүүдтэй ярилцлага хийхэд
өртөг өндөртэй шинжилгээний болон урьдчилан сэргийлэх шинжилгээг ЭМД-д хамруулах
саналтай байгаагаа хэлж байна.
Дүгнэлт: Оношлогооны төв бий болсноор эмнэлэгийн үйлчилгээ иргэдэд
ойртож, өвчлөлийн оншийг орон нутагт тогтоон, шаардлагатай үйлчилгээг цаг
алдалгүй авах нөхцөл бүрдсэн байна.
ДАРГА,
ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

More Related Content

What's hot

Uzel barimtlal
Uzel barimtlalUzel barimtlal
Uzel barimtlalnaranhuu
 
Sh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalSh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalnaranhuu
 
Tgtb iii ñƒð»ð¸ñ€ð°ð»ñ‹ð½ ð±ð¸ðµð»ñð»ñ‚
Tgtb iii ñƒð»ð¸ñ€ð°ð»ñ‹ð½ ð±ð¸ðµð»ñð»ñ‚Tgtb iii ñƒð»ð¸ñ€ð°ð»ñ‹ð½ ð±ð¸ðµð»ñð»ñ‚
Tgtb iii ñƒð»ð¸ñ€ð°ð»ñ‹ð½ ð±ð¸ðµð»ñð»ñ‚only_olzii
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтmecss
 
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага5. урсгал-зарлага
5. урсгал-зарлагаMunkh Orgil
 
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.Mr Nyak
 
anhan-shat (1).docx
anhan-shat (1).docxanhan-shat (1).docx
anhan-shat (1).docxMindControl4
 
2.2.Хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх
2.2.Хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх2.2.Хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх
2.2.Хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэхssuserd07e59
 
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлТөсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлMunkh Orgil
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухайEvsel Nith
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёогAzzaya Byambadorj
 
2.2.Анхан шатны үнэлгээ
2.2.Анхан шатны үнэлгээ2.2.Анхан шатны үнэлгээ
2.2.Анхан шатны үнэлгээssuserd07e59
 
Nao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditNao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditLionswan Sun
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)Azzaya Byambadorj
 
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Byambadrj Myagmar
 

What's hot (20)

Uzel barimtlal
Uzel barimtlalUzel barimtlal
Uzel barimtlal
 
Sh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlalSh shg kh-uzelbarimtlal
Sh shg kh-uzelbarimtlal
 
Tgtb iii ñƒð»ð¸ñ€ð°ð»ñ‹ð½ ð±ð¸ðµð»ñð»ñ‚
Tgtb iii ñƒð»ð¸ñ€ð°ð»ñ‹ð½ ð±ð¸ðµð»ñð»ñ‚Tgtb iii ñƒð»ð¸ñ€ð°ð»ñ‹ð½ ð±ð¸ðµð»ñð»ñ‚
Tgtb iii ñƒð»ð¸ñ€ð°ð»ñ‹ð½ ð±ð¸ðµð»ñð»ñ‚
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналт
 
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
 
5.2.
5.2.5.2.
5.2.
 
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
 
anhan-shat (1).docx
anhan-shat (1).docxanhan-shat (1).docx
anhan-shat (1).docx
 
2.2.Хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх
2.2.Хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх2.2.Хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх
2.2.Хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх
 
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлТөсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
 
Havsralt 1
Havsralt 1Havsralt 1
Havsralt 1
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
 
саналын товъёог
саналын товъёогсаналын товъёог
саналын товъёог
 
анхан шатны бүртгэл
анхан шатны бүртгэланхан шатны бүртгэл
анхан шатны бүртгэл
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Mayagt all
 
Abt,udg, hud geree
Abt,udg, hud gereeAbt,udg, hud geree
Abt,udg, hud geree
 
2.2.Анхан шатны үнэлгээ
2.2.Анхан шатны үнэлгээ2.2.Анхан шатны үнэлгээ
2.2.Анхан шатны үнэлгээ
 
Nao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditNao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 audit
 
саналын товъёог (1)
саналын товъёог (1)саналын товъёог (1)
саналын товъёог (1)
 
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
 

Viewers also liked

Ejercicio7 cristian garcia piña
Ejercicio7 cristian garcia piñaEjercicio7 cristian garcia piña
Ejercicio7 cristian garcia piñadreamer94
 
Take my hand project presentation 301
Take my hand project presentation 301Take my hand project presentation 301
Take my hand project presentation 301Mary Florian
 
Contoh konversi sudut halaman 06 dari 10
Contoh konversi sudut halaman 06 dari 10Contoh konversi sudut halaman 06 dari 10
Contoh konversi sudut halaman 06 dari 10Rizky Faisal
 
Medical device quality assurance -electrical safety
Medical device quality assurance -electrical safetyMedical device quality assurance -electrical safety
Medical device quality assurance -electrical safetyJithin Kumar
 
Christina Seekatz Resume 040609 Version 2
Christina Seekatz Resume 040609 Version 2Christina Seekatz Resume 040609 Version 2
Christina Seekatz Resume 040609 Version 2crosssmile
 
History in the making – Creating a digital archive of the Canterbury earthqua...
History in the making – Creating a digital archive of the Canterbury earthqua...History in the making – Creating a digital archive of the Canterbury earthqua...
History in the making – Creating a digital archive of the Canterbury earthqua...National Digital Forum
 
English letters,notice,tence
English letters,notice,tenceEnglish letters,notice,tence
English letters,notice,tencevipul choudhary
 
Kids Letters To Santa Claus
Kids Letters To Santa ClausKids Letters To Santa Claus
Kids Letters To Santa ClausEmerito Razon
 
Brandvee Seed Investment Deck
Brandvee Seed Investment DeckBrandvee Seed Investment Deck
Brandvee Seed Investment DeckDavid Sabo
 

Viewers also liked (12)

ACUICULTURA MUNDIAL, en Jornada Rabat del 17 abril 2013
ACUICULTURA MUNDIAL, en Jornada Rabat del 17 abril 2013ACUICULTURA MUNDIAL, en Jornada Rabat del 17 abril 2013
ACUICULTURA MUNDIAL, en Jornada Rabat del 17 abril 2013
 
Ejercicio7 cristian garcia piña
Ejercicio7 cristian garcia piñaEjercicio7 cristian garcia piña
Ejercicio7 cristian garcia piña
 
Take my hand project presentation 301
Take my hand project presentation 301Take my hand project presentation 301
Take my hand project presentation 301
 
Edward's Resume
Edward's ResumeEdward's Resume
Edward's Resume
 
Contoh konversi sudut halaman 06 dari 10
Contoh konversi sudut halaman 06 dari 10Contoh konversi sudut halaman 06 dari 10
Contoh konversi sudut halaman 06 dari 10
 
Medical device quality assurance -electrical safety
Medical device quality assurance -electrical safetyMedical device quality assurance -electrical safety
Medical device quality assurance -electrical safety
 
Christina Seekatz Resume 040609 Version 2
Christina Seekatz Resume 040609 Version 2Christina Seekatz Resume 040609 Version 2
Christina Seekatz Resume 040609 Version 2
 
History in the making – Creating a digital archive of the Canterbury earthqua...
History in the making – Creating a digital archive of the Canterbury earthqua...History in the making – Creating a digital archive of the Canterbury earthqua...
History in the making – Creating a digital archive of the Canterbury earthqua...
 
Team effectiveness factsheet
Team effectiveness factsheetTeam effectiveness factsheet
Team effectiveness factsheet
 
English letters,notice,tence
English letters,notice,tenceEnglish letters,notice,tence
English letters,notice,tence
 
Kids Letters To Santa Claus
Kids Letters To Santa ClausKids Letters To Santa Claus
Kids Letters To Santa Claus
 
Brandvee Seed Investment Deck
Brandvee Seed Investment DeckBrandvee Seed Investment Deck
Brandvee Seed Investment Deck
 

Similar to Onoshlogoonii tov

төрийн аудитын тухай
төрийн аудитын тухайтөрийн аудитын тухай
төрийн аудитын тухайByambadrj Myagmar
 
Төрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайТөрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайByambadrj Myagmar
 
2013 pa-05-undsen chiglel
2013 pa-05-undsen chiglel2013 pa-05-undsen chiglel
2013 pa-05-undsen chiglelAza Mongol
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020hicheel2020
 
Hurungu oruulalt-2015-ba-unuudur
Hurungu oruulalt-2015-ba-unuudurHurungu oruulalt-2015-ba-unuudur
Hurungu oruulalt-2015-ba-unuudurDulguun Baasandavaa
 
5 auditiinajliinehlelzohionbaiguulalt
5 auditiinajliinehlelzohionbaiguulalt5 auditiinajliinehlelzohionbaiguulalt
5 auditiinajliinehlelzohionbaiguulaltН'Фаам Учка
 
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаByambadrj Myagmar
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Баянтөр Дэлгэр
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emgrtumur
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамBayar Tsend
 
M.s.u.t
M.s.u.tM.s.u.t
M.s.u.tazkhuu
 
дотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагадотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагаByambadrj Myagmar
 
2010.02.22 Мэргэжлийн Хяналтын Байгууллагын Шинэчлэл, Я. Содбаатар
2010.02.22 Мэргэжлийн Хяналтын Байгууллагын Шинэчлэл, Я. Содбаатар2010.02.22 Мэргэжлийн Хяналтын Байгууллагын Шинэчлэл, Я. Содбаатар
2010.02.22 Мэргэжлийн Хяналтын Байгууллагын Шинэчлэл, Я. СодбаатарThe Business Council of Mongolia
 
02.22.2010, PRESENTATION, Policy on specialized inspection mongolia, Ya. Sodb...
02.22.2010, PRESENTATION, Policy on specialized inspection mongolia, Ya. Sodb...02.22.2010, PRESENTATION, Policy on specialized inspection mongolia, Ya. Sodb...
02.22.2010, PRESENTATION, Policy on specialized inspection mongolia, Ya. Sodb...The Business Council of Mongolia
 

Similar to Onoshlogoonii tov (20)

Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015
 
төрийн аудитын тухай
төрийн аудитын тухайтөрийн аудитын тухай
төрийн аудитын тухай
 
Төрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайТөрийн аудитын тухай
Төрийн аудитын тухай
 
2013 pa-05-undsen chiglel
2013 pa-05-undsen chiglel2013 pa-05-undsen chiglel
2013 pa-05-undsen chiglel
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
Hurungu oruulalt-2015-ba-unuudur
Hurungu oruulalt-2015-ba-unuudurHurungu oruulalt-2015-ba-unuudur
Hurungu oruulalt-2015-ba-unuudur
 
5 auditiinajliinehlelzohionbaiguulalt
5 auditiinajliinehlelzohionbaiguulalt5 auditiinajliinehlelzohionbaiguulalt
5 auditiinajliinehlelzohionbaiguulalt
 
Medeelel
MedeelelMedeelel
Medeelel
 
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
 
2
22
2
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emg
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яам
 
M.s.u.t
M.s.u.tM.s.u.t
M.s.u.t
 
дотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагадотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлага
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Lectur-2
Lectur-2Lectur-2
Lectur-2
 
Audit 4 5
Audit 4 5Audit 4 5
Audit 4 5
 
2010.02.22 Мэргэжлийн Хяналтын Байгууллагын Шинэчлэл, Я. Содбаатар
2010.02.22 Мэргэжлийн Хяналтын Байгууллагын Шинэчлэл, Я. Содбаатар2010.02.22 Мэргэжлийн Хяналтын Байгууллагын Шинэчлэл, Я. Содбаатар
2010.02.22 Мэргэжлийн Хяналтын Байгууллагын Шинэчлэл, Я. Содбаатар
 
02.22.2010, PRESENTATION, Policy on specialized inspection mongolia, Ya. Sodb...
02.22.2010, PRESENTATION, Policy on specialized inspection mongolia, Ya. Sodb...02.22.2010, PRESENTATION, Policy on specialized inspection mongolia, Ya. Sodb...
02.22.2010, PRESENTATION, Policy on specialized inspection mongolia, Ya. Sodb...
 

Onoshlogoonii tov

  • 1. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй Үндэсний Аудитын газрын 2015 оны төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд тус аудитыг хийлээ. Аудитын зорилт: Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн төлөвлөлт, хэрэгжилтэнд аудит хийж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэгдлээ. Уг зорилтыг хангахын тулд дараах үндсэн асуудлаар аудитыг гүйцэтгэлээ. Үүнд:  Оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээ МУ-ын хууль тогтоомжид нийцсэн эсэх  Оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт, зарцуулалт оновчтой эсэх  Оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилт үр дүнтэй байгаа эсэх Хамарсан хүрээ: Аудитаар Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг аймаг орон нутагт эрх шилжсэн хөрөнгийн хүрээнд шалгалаа. Арга зүй: Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын стандартын хүрээнд гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын арга зүйг ашиглан аудитын хөтөлбөрийн дагуу холбогдох горимоор нотлох зүйл цуглуулж, дүн шинжилгээ хийн аудитын дүн, дүгнэлт, зөвлөмж боловсрууллаа. Эрсдлийн үнэлгээ: Төлөвлөлтийн үе шатны ажлын явцад цуглуулж судалсан баримт, материал, хамрах хүрээ, нөхцөл байдалд хийсэн урьдчилсан дүн шинжилгээнд үндэслэн аудитын ерөнхий эрсдэлийн ерөнхий үнэлгээг “ДУНД” гэж үнэлсэн. Аудитын дүн, дүгнэлтэд дэмжлэг болох нотлох зүйлс, холбогдох мэдээ судалгааг ажлын баримт материалд хавсаргав. Монгол улсын төсвийн тухай хуульд тусгагдсан байна. Аймгуудын оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээ нь 2013 оны төсвийн тухай хуульд Ерөнхий сайдын багцын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын XI.5.1.5-д Аймгуудын нэгдсэн оношлогооны төв бий болгох гэсэн нэртэйгээр 2013 онд хэрэгжих 25977,8 мянган төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тусгагдсан байна. Зорилт 1. Оношлогооны төв байгуулах төсөл, арга хэмжээ МУ-ын хууль тогтоомжид тусгагдан, худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулагдсан байна.
  • 2. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он Дээрхи хөрөнгө оруулалтаас Завхан аймгийн оношлогооны төв бий болгох барилгын ажил нь180,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдан орон нутагт эрх шилжигдэн хэрэгжсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалтын журмын хяналтын хүснэгтээр гүйцэтгэлийг гаргуулан авч, барилгын ажлыг хүлээн авсан байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилт нь орон нутгийн төрийн сангаар дамжихгүй шууд гүйцэтгэгчид олгогдсон байна. Энэ нь Сангийн сайдын 2012 оны 290 тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.15 “Хяналтын хүснэгт нь бүрэн бөглөгдөж, санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад тусгагдсан ажлын санхүүжилтийг Сангийн яамны Төрийн сангийн асуудал хариуцсан нэгж ажлын 4 хоногт багтаан захиалагчийн төрийн сан дахь хөрөнгө оруулалт, их засварын дансанд шилжүүлэх үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байна. Цаашид орон нутагт эрх шилжигдэн хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг орон нутгийн төрийн сангаар дамжуулан олгож байх нь зүйтэй байна. Ингэснээр хөрөнгө оруулалт чанартай, цаг хугацаандаа хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзлээ. Оношлогооны төвийн гүйцэтгэгч “Жавхлант тур” ХХК нь гэрээнд тусгагдсан санхүүжилтийн хуваарийн дагуу санхүүжилтээ аваагүй байна. Өөрийн хөрөнгөөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэний дараа 2014 оны 04-р сард гэрээнд тусгагдсан санхүүжилт 171,0 сая төгрөгийг бүрэн авсан байна. ТБОНӨХБАҮХА-ны тухай хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.1, 8.1.1, 46, 47 дүгээр зүйлийн хүрээнд Аймгийн засаг даргын тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан байна. Оношлогооны төвийн барилга засварын ажил нь “Марал –Инж” ХХК-ын хийж батлагдсан зураг, “Тоонот Констракшн” ХХК-ын хийсэн төсвийн тооцооллыг үндэслэн худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан байна. Дээрхи ажлын гүйцэтгэгчээр “Жавхлант тур” ХХК нь 171,9 сая төгрөгийн үнийн саналаар 2 оролцогчоос шалгарч ажлыг гүйцэтгэсэн байна. Зорилт 2. Оношлогооны төв байгуулах төсөл арга хэмжээ нь бодит судалгаа, хэрэгцээнд тулгуурсан иргэдэд хүрсэн ажил болсон байна.
  • 3. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, аймгийн засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан байна. 2014 онд засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх Эрүүл мэндийн ТЕЗ болон засаг даргын хооронд байгуулсан гэрээний 3.6.1-д “Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангах, ялангуяа аймгийн нэгдсэн эмнэлэгийг оношлогоо эмчилгээний төв болгон хөгжүүлэхэд анхаарах” гэж тусгагдсан байна. Уг хөрөнгө оруулалтын ажил нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан арга хэмжээ болсон байна. МУ-ын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийн 165-р зорилтын хүрээнд “Эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” гэж тусгагдсанд тулгуурлан оношлогооны төвийг шинээр зохион байгуулж, багаж тоног төхөөрөмжийг ерөнхий сайдын багцаас санхүүжүүлэхээр шийдвэрлэгдэн хэрэгжжээ. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үндэслэн Аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 2013 оны 1/257 тоотоор зураг төсвийг хийлгэх хүсэлт гарган холбогдох газруудад хүргүүлэн ажиллажээ. Тоног төхөөрөмжийн хүчин чадал, техникийн үзүүлэлт нь оношлогоо, эмчилгээний шаардлага хангаж байна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар томилогдсон комисс багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авч, барааны чанарыг шалгахдаа олон улсын жишигтэй тулгалт хийж хүлээн авсан байна. Хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг бодит байдал дээр нь тулган үзэж хариуцсан эмч, мэргэжилтэнгүүдтэй уулзан ярилцлага хийхэд хүчин чадал болон чанарын хувьд шаардлага хангаж байгаа гэсэн тайлбарыг өглөө. Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тусгай нөхцөлийг цаг хугацаанд нь бүрэн тусгаж, хяналт тавин ажилласан байна. Нэгдсэн эмнэлэгийн оношлогооны төвийн барилгын их засварын ажлын худалдан авах ажиллагааны тендер 2013 оны 12 дугаар сарын 16 –нд нээгдсэн бөгөөд гэрээ байгуулах эрхийг 2013 оны 12 дугаар сарын 26-нд захиалагч байгууллагад олгож, 2014 оны 01 дүгээр сарын 10-нд гэрээ байгуулсан байна. Зорилт 3. Оношлогооны төв байгуулах барилгын их засварын ажил болон багаж тоног төхөөрөмжийг гэрээний дагуу хүлээн авч данс бүртгэлд тусган бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж байна.
  • 4. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он Гэрээний хэрэгжилтийг аудитын явцад шалгаж үзэхэд хөрөнгө оруулалтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2014 оны 03 дугаар сарын 31-нд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссд хүлээлгэж өгсөн байна. Мөн гэрээний тусгай нөхцөлийг үндсэн гэрээний нэг хэсэг болгон авч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлүүдийг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал: Ажлын талбай, даатгалын асуудал, ажил эхлэх дуусах хугацаа, ажлын хөтөлбөрийн хуваарь, чанарын баталгаат хугацаа, төлбөр хийх хугацаа, үнийг тохируулах индекс, барьцаа хөрөнгийн хувь хэмжээ, алданги ногдуулах хэмжээ, гүйцэтгэлийн үеийн болон дараа үеийн акт, бусад материалыг гаргуулан авах хугацаа, засвар үйлчилгээний талаар тус тус тусгасан байна. Хөрөнгө оруулалтын ажлыг газар дээр нь үзэхэд зурагт төсөвт тусгагдсан ажлуудыг шаардлагын хэмжээнд хийсэн байна гэж дүгнэлээ. Оношлогооны төвийг бий болгох их засварын ажил нь Аймгийн нэгдсэн эмнэлэгийн 1 давхарт хийгдсэн байна. Зураг төсөвт тусгагдсан дараах өрөөнүүдийн засварын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна. 1. Томографийн өрөөний ажил 2. Сонсголын аппаратын өрөөний ажил 3. ЭХО оношлогооны кабинет 4. Реотоматологи, угаалга халдваргүйжүүлэлтийн ажил 5. Дурангийн өрөөний ажил ТАХ-ний нэр: Нэгдсэн эмнэлэгийн оношлогооны төвийн барилгын засварын ажил Гүйцэтгэгч: Жавхлант тур ХХК Ерөнхий мэдээлэл: ТАХ-ний код: Он Хэрэгжих хугацаа XI.5.1.5 2013 2013-2013 Нийт талбай: 264.3 м2 Хуулинд тусгагдсан дүн: Батлагдсан төсөвт өртөг: 180,0 сая төгрөг (2013 он) Гэрээний дүн: 171,98 сая төгрөг Захиалагчийн баталгаажуулсан гүйцэтгэл: 172,3 сая төгрөг Нэгдсэн эмнэлэгийн барилга 1-р давхар оношлогооны төв
  • 5. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он 6. Тархины бичлэгийн өрөөний засварын ажил 7. Бусад ажил Техникийн комиссоос өгсөн үүрэг даалгавар байхгүй байна. Өрөөнүүдийн шалны шинэчлэл Өрөөнүүдийн хаалга сольсон байдал. Сайн чанарын модон хаалга
  • 6. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он Тоног төхөөрөмжийг хүлээн авч, бүртгэлд тусган, бүрэн хүчин чадлаар ашиглаж байна. Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд хэрэгжиж байгаа аймгийн төвийн оношлогооны төвд нийлүүлэгдсэн 2153,5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг бүрэн хүлээн авч, данс бүртгэлд тусган зориулалтын дагуу ашиглаж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг хүлээн авахдаа комиссын акт үйлдэн нийлүүлэгч байгууллагаас мэргэжлийн техникч нар ирж угсарч суурилуулсан байна. 1. Компьютер томограф “Моносфарм трейд” ХХК нийлүүлсэн 895,0 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж принтер, инжектор гэх мэт дагалдах хэрэгслэлийн хамт нийлүүлэгдсэн байна. 2. Ходоод, уушиг, бүдүүн гэдэс, урологийн дуран, дурангийн иж бүрдэл Дурангийн иж бүрдлийг “Монголэмимпэкс” ХК 655,43 сая төгрөгөөр
  • 7. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он нийлүүлсэн бөгөөд видео процессор, ЛСД дэлгэц, видео өнгөт принтер, суурь тавиур, сорох аппарат, битүүмж шалгагч, тог баригч, компьютерийн иж бүрдэл, энгийн өнгөт принтер, дурангийн шинжилгээний үр дүнг хэвлэх программ, видео систем, дурангийн угаагч, ариутгагч, видео процессор зэрэг дагалдах хэрэгслэлийн хамт нийлүүлэгдсэн байна. 3. Дижитал ЭХО аппарат “Эйч Энд Эйч” ХХК 86,0 сая төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд ЭХО принтер, тог баригч, ЭХО принтерийн цаас гэсэн дагалдах хэрэгслэлийн хамт нийлүүлэгдсэн байна. 4. Нүдний кабинетэд Авторефрактометр, хялар тодорхойлох багажны иж бүрдэл, харааны талбай хэмжигч багаж, нүдний даралт хэмжигч, диоптриметр гэсэн тоног төхөөрөмжийг “Чоногол трейд” ХХК 32,3 сая төгрөгөөр нийлүүлсэн байна. 5. Чихний сонсгол шалгах автомат аппарат, сонсгол бичих кабинет, чих хамар хоолойн эмчилгээ оношлогооны ширээ гэсэн тоног төхөөрөмжийг “Чоногол трейд” ХХК 35,4 сая төгрөгөөр нийлүүлсэн байна.
  • 8. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он 6. Шүдний дэлгэмэл рентген аппарат Шүдний тоног төхөөрөмжийг “Чоногол Трейд” ХХК нь 36,9 сая төгрөгөөр нийлүүлсэн байна. 7. Биохимийн анализатор, Гемотологийн анализатор, Коугулаграммийн анализатор, Шээсний анализатор, Илиза уншигч гэсэн тоног төхөөрөмжүүд нь лаборторд нийлүүлэгдсэн байна. Дээрхи тоног төхөөрөмжийг “Сетунари” ХХК 340,0 сая төгрөгөөр дагалдах хэрэгслэлийн хамт нийлүүлсэн байна. 8. Рентген зургийг дижитал болгон хувиргагч төхөөрөмж “ Эйч Энд Эйл” ХХК нь 72,2 сая төгрөгөөр нийлүүлсэн
  • 9. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он Дээрхи тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах боловсон хүчин холбогдох сургалтанд хамрагдсан байна. Харин Урологийн дурангийн сургалтанд суусан мэргэжилтэн, эмч байхгүй учир ашиглагдахгүй байна. Цаашид оношлогооны тоног төхөөрөмжтэй холбоотой эмч, мэргэжилтэн, сувилагч, техникч нарыг сургалтанд хамруулахаар хуваарь батлан ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 тоот тушаалаар батлагдсан төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, 2006 оны 398 тоот тушаалаар батлагдсан төлбөртэй үзүүлэх үйлчилгээний үнийг жишиг, Аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөлийн 2014 оны 04 сарын 14-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Нэгдсэн эмнэлэгийн даргын 113 дугаар тушаалаар төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, төлбөрийн тарифийг батлан мөрдөж байна. Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалтыг судлан үзэхэд хэвлийн хөндийн цуллаг эрхтэний чанд авианы оношлогоо эмчилгээг үнэ төлбөртэй үзүүлж байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 398 тоот тушаалын 3.1 “Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 тоот тушаалаар баталсан төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалтад заагдаагүй тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мөрдөж байгаа үнийн тарифийг Эрүүл мэндийн Сайдын 2006 оны 398 тоот тушаалаар батлагдсан үнийг жишигтэй харьцуулахад дараах байдалтай байна. / түүвэрчлэн хамруулав/ д/д Үйлчилгээний нэр Эрүүл мэндийн сайдын тушаалаар Аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын тушаалаар Зөрүү үнэ Үнийн өсөлтийн хувь 1 Компьютерт томографийн оношлогоо 40000 65000 25000 62.5% 2 энгийн 2000 3000 1000 50%
  • 10. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он Зүрхний цахилгаан бичлэг нойрны 5000 5000 - 3 Тархины цхилгаан бичлэг энгийн 3000 20000 17000 566,7% нойрны 10000 20000 10000 100% 4 Дурангийн оношлогоо Улаан хоолой ходоод 6000 20000 14000 233,3% Бүдүүн гэдэс 8000 25000 17000 212,5% уушиг 8000 25000 17000 212,5% 5 Хэвлийн хөндийн бусад цуллаг эрхтэний чанд авианы оношлогоо Умай, дайвар, түрүү булчирхай 3000 8000 5000 166,7% Зүрх 4000 25000 21000 525% 6 Рентген зураг авалт 18х24 см ба түүнээс том 2000 10000 8000 400% 7 Доплер хэт авианы оношлогоо 7000 15000 8000 114,3% 7 Бактериологийн шинжилгээ Шимэгч хорхойн шинжилгээ 500 2000 1500 300% Биологийн шингэн, арчдасанд үүсгэгч илрүүлэх 1500 3500 2000 133,3% Антибиотек мэдрэг үзэх шинжилгээ 1500 5000 3500 233,3% БЗХӨ-ний шинжилгээ 1000 5000 4000 400% Гэдэсний дисбактериоз 2000 4000 2000 100% Шээсний сүв үтрээний наац харах 1000 4000 3000 300%
  • 11. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он 8 Иммунологийн шинжилгээ ЦРБ, RF 3000 3000 - АСЛО 3000 5000 2000 66,7% Н-пилори 5000 10000 5000 100% В-ийн маркер 5000 3500-15000 10000 200% С-ийн маркер 5000 3500-15000 5000 200% Гормоны шинжилгээ 5000 15000 5000 200% 9 Цитологи, гистологийн шинжилгээ Цитологи 2500 8000 5500 220% Гистологи 5000 10000 5000 100% Дээрх хүснэгтээс дүгнэхэд төлбөртэй үйлчилгээний үнэ 2006 оны Эрүүл мэндийн сайдын төлбөртэй үйлчилгээний үнийн тарифаас 1500-25000 төгрөгөөр өндөр, 50-566,7 хувийн өсөлттэй байна. Оношлогооны төвд нийлүүлэгдсэн багаж, тоног төхөөрөмжийн гарч буй бодит зардал нь өндөр учир үйлчилгээний төлбөрийг дахин шинэчлэн тогтоох шаардлага гарч байгаа эмч ,мэргэжилтэнгүүд санал өгч байна. Оношлогооны төв бий болсноор дараах давуу болон сул тал бий болсон байна. Давуу тал: - Чанар үйлчилгээний хүртээмж сайжирсан 2014 онд эмнэлэгээ үйлчлүүлсэн иргэд 77149 буюу 2013 онтой харьцуулахад 9663 хүнээр буюу 14,3 хувиар өссөн - Орон нутагт өвчлөлийг оношлож, шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчилгээг хийсэн - Хот явдаг тохиолдлыг бууруулсан 13-А маягтаар онош тодруулахаар өөр бусад аймаг хот руу явах хөдөлгөөн 2014 онд 1870 буюу 2013 онтой харьцуулахад 6,6 хувиар буурсан - Хүний нөөц бэлтгэгдсэн Эмч нарын 95 хувь нь төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байна. Мэргэжил олгох сургалтанд 12 , дээшлүүлэх сургалтанд 4 сувилагч тусгай мэргэжилтэн хамрагдснаар нийт сувилагч тусгай мэргэжилтний 74 хувь нь мэргэжил олгох сургалтанд хамрагдсан. Төгсөлтийн дараах богино хугацааны давтан сургалтанд нийт 45 эмч мэргэжилтэн хамрагдсан. - Шинжилгээний нэр төрөл, хүртээмж сайжирсан зэрэг үр дүнгүүд гарсан байна. Учирч байгаа бэрхшээлүүд:
  • 12. Аймгуудын нэгдсэн оношлогооны төв байгуулах төслийн хэрэгжилт 2015 он - Шинээр ашиглагдаж буй аппарат тоног төхөөрөмжтэй холбоотой хүний нөөц бэлтгэгдсэн ч бүтэц орон тоо нь батлагдаагүй учраас төсөвт хүндрэл учирч байна. Эндээс үзэхэд цаашид эмнэлэгийн бүтэц үйл ажиллагааны ММS-5059-2013 стандартын дагуу тухайн байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт хийж, цалингийн төсвийг баталж өгөх нь зүйтэй байна гэж үзлээ. - Зарим тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл дутуугаас үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл учирч байна. Тухайлбал:  Компьютер томографийн аппаратад тог баригч, тогтворжуулагч  Нүдний хараа шалгагч аппаратанд компьютер принтер  Тархины судасны доплерографийн аппаратанд принтер  Лабораторын тасагт центрифуг зэргийг шийдвэрлэснээр эмнэлэгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна. - Тоног төхөөрөмжийн засвар, сэлбэг, эм, урвалж бодисын хэрэгцээ 2-3 дахин нэмэгдсэн учир төсөвт хүндрэл гарч байна. Иймд бодит тооцоо судалгааг үндэслэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, эм урвалж бодисоор тасралтгүй ханган ажиллах хэрэгтэй байна - Урологийн дурангийн сургалт явагдаагүй байгаагаас ажиллуулахгүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн удирдлага, мэргэжилтэнгүүдтэй ярилцлага хийхэд өртөг өндөртэй шинжилгээний болон урьдчилан сэргийлэх шинжилгээг ЭМД-д хамруулах саналтай байгаагаа хэлж байна. Дүгнэлт: Оношлогооны төв бий болсноор эмнэлэгийн үйлчилгээ иргэдэд ойртож, өвчлөлийн оншийг орон нутагт тогтоон, шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцөл бүрдсэн байна. ДАРГА, ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР