Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл

66,244 views

Published on

2 Comments
12 Likes
Statistics
Notes
  • Ийм журам огт байхгүй
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • tusviin ajilchidiin hool unaanii hungulultiig togtooson juramiig haanaas harj boloh ve
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
No Downloads
Views
Total views
66,244
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
94
Actions
Shares
0
Downloads
683
Comments
2
Likes
12
Embeds 0
No embeds

No notes for slide

Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл

  1. 1. ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДАД МӨРДӨГДӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ЗААВАР ЖУРМЫН ЭМХТГЭЛ 2007 ОН 1
  2. 2. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ2006 оны 10 дугаар Дугаар 258 Улаанбаатар хотсарын 25-ны өдөр Журам батлах тухай “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 26.6-г үндэслэн Монгол Улсын Засгийнгазраас ТОГТООХ нь: 1. “Эрсдэлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”-ыг хавсралт 1 дүгээр хавсралт ёсоор, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”-ыг 2 дугаар хавсралт есоор тус тус баталсугай. 2. Журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж, сангуудын хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж Засгийн газарт тайлагнаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М. ЭНХБОЛД САНГИЙН САЙД Н. БАЯРТСАЙХАН 2
  3. 3. Засгийн газрын 2006 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт ЭРСДЭЛИЙН САНГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 5.4.3-т заасан Эрсдэлийн сан/цаашид “Сан” гэх/-гийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих харилцаагзохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө. 1.2. Сангийн зорилго нь давагдашгүй нөхцөл, байдал үүссэний улмаас төсвийн орлогоих хэмжээгээр тасалдах буюу зарлага мөн хэмжээгээр нэмэгдэж улс эдийн засгийн аюулгүйбайдалд нөлөөлж болзошгүй болсон тохиолдолд төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлэхэдоршино. 1.3. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болонхолбогдох бусад хууль, тогтоомжид нийцсэн байна. 1.4. Энэхүү журмын хэрэгжилтэд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төвбайгууллага хяналт тавьж ажиллана. Хоёр. Сангийн эх үүсвэр 2.1. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6,1,2-т заасны дагуу 100 хувьтөсвийн хөрөнгөөс бүрдэнэ. Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт 3.1. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүгийн асуудал хариуцсан төрийнзахиргааны төв байгууллагын төсвийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгжхариуцан гүйцэтгэнэ. 3.2. Төсвийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь холбогдох эрх бүхийбайгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Сангаас хөрөнгө гаргаж, зарцуулалтын тайлангСангийн хөрөнгийг зарцуулсан хуулийн этгээдээс энэхүү журмын хавсралтаар батлагдсанмаягтын дагуу хүлээн авч бүртгэл хөтлөнө. Дөрөв. Сангийн хөрөнгийн бүрдүүлэх, зарцуулах нөхцөл. 4.1. Улсын төсвөөс Санд хуваарилах хөрөнгийг дараа жилийн төсвийн төсөлд тусганУлсын Их хурлаар хэлэлцүүлж батлуулна. 4.2. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1-д заасаннөхцөл, байдал үүссэний улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдах буюу зарлага нэмэгдэхтохиолдолд зарцуулна. 4.3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.1.1-10.1.3-т заасан нөхцөл үүссэнтухай бүрт Санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь авах арга хэмжээ болонзарцуулах хөрөнгийн тооцоо, судалгааг холбогдох танилцуулгын хамт гарган Засгийн газрынхуралдаанд оруулж шийдвэр гаргуулна. 3
  4. 4. 4.4. Эрсдэлийн сангаас хөрөнгө гаргахдаа зөвхөн Засгийн газрын тогтоолоор гаргана. 4.5. Сангаас хийгдэх санхүүжилтийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийнтухай хуульд заасан журмын дагуу хийнэ. 4.6. Тухайн санхүүгийн жилд зарцуулагдаагүй Сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараажилийн төсөв дээр нэмж батлуулна. Тав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих 5.1. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1,30.5-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргаж Засгийн газар болон Улсын Их Хуралдтайлагнана. 5.2. Төрийн аудитын байгууллага Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитынтухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана. 5.3. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийнхөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаасхойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлнэ. Зургаа. Бусад зүйл 6.1. Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд Засгийн газрын тусгайсангийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Эрсдэлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмын хавсралт ЭРСДЭЛИЙН САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНТөсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр ....................................Төсөл арга хэмжээний зориулалт..............................................Шийдвэрийн дугаар....................... ............................................Авсан санхүүжилтийн дүн......................................................... Төсөл арга хэмжээний зардлын үзүүлэлт Төсөв Гүйцэтгэл Зөрүү123456 ДүнХянан баталгаажуулсан: ......................................................../төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дарга/Баримтыг бүрдүүлж, гүйцэтгэл гаргасан: ..................................... /байгууллагын ня-бо/Баримтын бүрдүүлэлтийг хянан хүлээн авсан:...................................... /Сангийн ажилтан/ Хүлээн авсан ..... он .... сар....өдөр 4
  5. 5. Засгийн газрын 2006 оны 258 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.5. “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 5.4.19-д заасан Хөрөнгө оруулалт,хөгжлийн сан /цаашид “Сан” гэх/-г бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулахадэнэхүү журмыг дагаж мөрдөнө. 1.6. Сангийн зорилго нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд төсвөөс болон гадаадулс, олон улсын байгууллагаас олгож байгаа хөрөнгийн үр ашгийг сайжруулж оновчтойхуваарилах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд бизнесийн үйл ажиллагаа явуулах таатайорчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргаанытүвшинг дээшлүүлэхэд оршино. 1.7. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болонхолбогдох бусад хууль, тогтоомжид нийцсэн байна. 1.8. Сангийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийгшалгаруулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээхудалдан авах тухай” хуулийг удирдлага болгоно. 1.9. Сангийн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулна. 1.10. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Сангийн ажлын алба хариуцан гүйцэтгэнэ. 1.11. Энэхүү журмын хэрэгжилтэд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төвбайгууллага хяналт тавьж ажиллана. Хоёр. Сангийн эх үүсвэр 2.2. Сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 1) Улсын төсвийн хөрөнгө; 2) Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйннэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандив; 3) Гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл. 4) Сангийн үйл ажиллагаанаас олсон орлого. Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт 3.3. Сангийн удирдлага нь орон тооны бус Сангийн Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ байна. 3.4. Зөвлөлийн дарга нь санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. 3.5. Зөвлөлийн дэд дарга нь Үйлдвэр, худалдааны дэд сайд бйах бөгөөд бусад гишүүд ньтөрийн захиргааны албан тушаалтан байна . 3.6. Зөвлөл нь хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Зөвлөлийн даргын саналболгосноор Засгийн газар батална. 5
  6. 6. 3.7. Зөвлөлийн дарга нь дор дурдсан бүрэн эрхтэй байна: 1) Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу сангийн хөрөнгөөс төсөл,арга хэмжээг санхүүжүүлэх, зээл олгох, зээлийн баталгаа гаргах, сургалт зохион байгуулах; 2) Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Санг төлөөлөн хуулийн этгээдтэй гэрээбайгуулах; 3) Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Сангийн хөрөнгийг захиран зарцуулах; 4) Сангийн хөрөнгийн бүрдүүлэлтийг зохион байгуулах; 5) Сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Засгийн газарт тайлагнах. 3.8. Сан нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын албатай байна. 3.9. Сангийн ажлын албаны дүрэм, ажиллах журмыг санхүүгийн асуудал эрхэлсэнЗасгийн газрын гишүүн батална. 3.10. Сан нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Дөрөв. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах нөхцөл 4.7. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн хуулийн 19 дүгээр зүйлд заасанарга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. 4.8. Сангийн хөрөнгөөс улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах,тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудад зээл олгож, зээлийн баталгаа гаргана. Үүнд: 1) Хөдөө аж ахуйн зориулалттай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох,экспортын чиглэлийн үр ашигтай, дотоодын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрлэл шинээр бийболгох, шинэ технологи нэвтрүүлэх; 2) Мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, таримал ургамал зэрэг хөдөө аж ахуйнгаралтай бүтээгдэхүүн,түүхий эд боловсруулах, оёмол, сүлжмэл зэрэг хөнгөн болон хүнснийболовсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, усалгаатай тариалан, эрчимжсэнмал аж ахуй зэрэг импортыг орлох чиглэлийн үр ашигтай, дотоодын хөрөнгө оруулалт үбхийүйлдвэрлэл шинээр байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх; 3) Мэдээлэл, холбооны технологи, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарындотоодын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийнтехнологийг шинэчлэх. 4.9. Сангаас гаргах зээлийн баталгааны нийт хэмжээ нь сангийн хөрөнгийн тавны нэгээсхэтрэхгүй байна. 4.10. Сангийн хөрөнгөөр зээлийн баталгаа гаргах тухай шийдвэрийг санхүүгийн асуудалэрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөвшөөрөл авсныүндсэн дээр гаргана. 4.11. Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахтай холбоотойдараахь арга хэмжээг санхүүжүүлнэ: 1) Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийгбүрдүүлэх арга хэмжээг дэмжих 2) Гадаад зах зээлд үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах 4.12. Цэвэр болон өндөр технологи нутагшуулах, дамжуулахтай холбоотой дараахь үйлажиллагааг санхүүжүүлнэ: 1) Олон улсын стандартад нийцэхүйц хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарыншинжилгээний лабораторийг байгуулах 2) Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд хор нөлөөгүйтехнологийг дэмжих, 6
  7. 7. 3) Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийн дэвшилтэттехнологи нэвтрүүлэх, 4) Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх; 5) Хүнсний ногоо боловсруулах, хадгалах чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, 6) Ноос ноолуур, арьс шир зэрэг түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүнгаргах чиглэлийн шинэ технологи нэвтрүүлэх; 7) Эрдэс түүхий эд, зам барилга, барилгын материалын болон химийн чиглэлийнүйлдвэрийн шинэ болон дэвшилтэт технологийг нутагшуулах, 4.13. Үр ашигтай, ирээдүйтэй салбарын чиглэлээр бизнес инкубатор байгуулах үйлажиллагааг дэмжиж санхүүжүүлнэ: 4.14. Зөвлөлийн дарга Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлдзаасан чиглэлээр улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий салбар, аргахэмжээний жагсаалтыг холбогдох тооцоо, судалгаа, танилцуулгын хамт гаргаж Зөвлөлөөрхэлэлцүүлэн шийдвэр гаргуулна. 4.15. Энэ журмын 4.2, 4.6-д заасан төсөл, арга хэмжээг Монголбанкны шалгуурүзүүлэлтийг хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгож санхүүжүүлнэ. 4.16. Зөвлөлийн дарга нь журмын 4.2, 4.6-д заасан чиглэлээр тухайн жилд санхүүжүүлэхсалбар, арга хэмжээний жагсаалтыг Сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээний тооцоо, үндэслэл,зээл олгох нөхцөл, зээл болон зээлийн хүүгийн тооцооны хамт гаргаж Зөвлөлөөр хэлэлцүүлэншийдвэр гаргуулна. 4.17. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрынгишүүний шийдвэрээр хөрөнгө гаргана. 4.18. Зээл олгох, зээлийн баталгаа гаргах үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийнэтгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээндзохицуулна. 4.19. Тухайн санхүүгийн жилд зарцуулагдаагүй Сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараажилийн төсөв дээр нэмж батлуулна. Тав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих 5.4. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1,30.5-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана. 5.5. Төрийн аудитын байгууллага Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитынтухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана. 5.6. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийнхөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаасхойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлнэ. 7
  8. 8. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмын хавсралт ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНТөсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр ....................................Төсөл арга хэмжээний зориулалт..............................................Шийдвэрийн дугаар....................... ............................................Авсан санхүүжилтийн дүн......................................................... Төсөл арга хэмжээний зардлын үзүүлэлт Төсөв Гүйцэтгэл Зөрүү123456 ДүнХянан баталгаажуулсан: ......................................./төсөл хэрэгжүүлэгч байгууллагын дарга/Баримтыг бүрдүүлж, гүйцэтгэл гаргасан: ..................................... /байгууллагын ня-бо/Баримтын бүрдүүлэлтийг хянан хүлээн авсан:...................................... /Сангийн ажилтан/ Хүлээн авсан ..... он .... сар....өдөр 8
  9. 9. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ2006 оны 7 дугаар Дугаар 167 Улаанбаатар хотсарын 7-ны өдөр ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухайхуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийнсургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлындундаж нормативыг хавсралт ёсоор баталсугай. 2. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн байршил, онцлогийг харгалзаннэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүрээрялгавартай тогтоож байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай. 3. Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнанхан шатны ангийн дотуур байранд амьдрах нэг хүүхдэд ногдох хоолны зардлын хэмжээгжилд 143.0 (нэг зуун дөчин гурван) мянган төгрөгөөр тогтоож улсын төсвөөс санхүүжүүлжбайсугай. 4. Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардлын улсын төсвөөс олгох хэмжээг жилд 39.5(гучин есөн мянга таван зуун) мянган төгрөгөөр тогтоосугай. 5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зардлын дундаж норматив, жишиг батлахтухай” Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар тогтоолын 2 дугаарзүйл, “Зардлын норматив батлах тухай” Засгийн газрын 2005 оны 8 дугаар сарын 24-нийөдрийн 177 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛДСАНГИЙН САЙД Н.БАЯРТСАЙХАНБОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ө.ЭНХТҮВШИН 9
  10. 10. Засгийн газрын 2006 оны 167 дугаар тогтоолын хавсралт АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН АНХАНШАТНЫ АНГИЙН НЭГХҮҮХДЭД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ (мянган төгрөг) Ерөнхий боловсролын Мэргэжлийн сургуулийн нэг сурагчид сургалт- Цэцэрлэгийн ногдох хувьсах зардал үйлдвэрлэлийн нэг хүүхдэд № Бүс нутаг Аймаг, хот төвийн анхан ногдох хувьсах Бага Дунд Ахлах шатны ангийн нэг зардал анги анги анги сурагчид ногдох хувьсах зардал1 Баруун бүс 1.Баян-Өлгий 104.8 130.4 1402 Баруун бүс 1.Говь-Алтай 2.Завхан 167.7 234.4 101.6 126.2 135.3 З.Увс 4.Ховд3 Хангайн 1.Архангай бүс 2.Баянхонгор 3.Булган 158.6 98.6 120.2 133.1 225.2 4.Өвөрхангай 5.Хөвсгөл 6.Орхон4 Төвийн 1.Говьсүмбэр бүсийн 2.Дорноговь 158.6 98.6 120.2 133.1 225.2 говийн З.Дундговь аймгууд 4.Өмнөговь5 Төвийн бүс 1.Сэлэнгэ 2.Төв 157.7 98.0 121.4 132.3 223.8 3.Дархан-Уул 4.Улаанбаатар6 Зүүн бүс 1.Дорнод 2.Сүхбаатар 159.9 99.0 122.5 133.5 229.6 3.ХэнтийТайлбар: 1. Дээрх хувьсах зардлын хэмжээнд цалингийн сангийн зардлын эзлэх хувь цэцэрлэгт72.0, ерөнхий боловсролын сургуульд 70.6, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 55.0 хувьбайна. 2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийннэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дүнд хоолны зардал ороогүй болно. 10
  11. 11. Засгийн газрын 2004 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД ДЭЭД БОЛОВСРОЛЭЗЭМШҮҮЛЭХЭД НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ СУРГАЛТЫН ЗАРДЛЫН ЖИШИГ Сургуулийн нэр Зардлын жишиг № /мянган төгрөг/ 1 Монгол улсын их сургууль 310.0 2 Боловсролын их сургууль 285.0 3 Хөдөө аж ахуйн их сургууль 285.0 4 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 330.0 5 Шинжлэх ухаан,технологийн их сургууль 310.0 6 Хүмүүнлэгийн ухааны их сургууль 295.0 7 Соёл урлагийн их сургууль 340.0 8 Монгол улсын их сургуулийн Ховд дахь салбар 285.0 9 Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль 255.0 10 Дүрслэх урлагийн дээд сургууль 315.0 11 Сүхбаатар аймаг дахь ШУТИС-ийн салбар 230.0 12 Архангай аймаг дахь Багшийн коллеж 210.0 13 Баян-Өлгий аймаг дахь Багш-соёлын сургууль 210.0 14 Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллеж 245.0 15 Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж 255.0 16 Дорнод аймаг дахь Багшийн коллеж 230.0 17 Завхан аймаг дахь Эдийн засгийн коллеж 245.0 18 Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэн 275.0 19 Дархан-Уул аймаг дахь Техникийн коллеж 220.0 20 Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллеж 220.0 21 ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль 210.0 22 Улаанбаатар дахь Соёлын коллеж 275.0 23 Дизайн урлагийн коллеж 275.0 24 Хөгжим бүжгийн коллеж 220.0 25 Дорнод аймаг дахь Хөдөө аж ахуйн хүрээлэн 180.0 26 Барилгын коллеж 180.0 27 Техник технологийн коллеж 180.0 28 Өвөрхангай аймаг дахь ШУТИС-ийн салбар 220.0 29 Улаангом коллеж 220.0 30 Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн хүрээлэн 220.0 31 Үйлдвэр, үйлчилгээний сургууль 220.0 32 Хүнсний технологийн коллеж 220.0 33 Монгол-Солонгосын хамтарсан коллеж 220.0Тайлбар: 1. Энэ жишиг нь бакалаврын боловсрол олгоход мөрдөх бөгөөд дипломын боловсрололгоход энэхүү жишгээс 20 хувиар бага, магистрын болон докторын сургалтад 20 хувиар ихбайхаар бодон Сургалтын төрийн сангаас зээл, тусламж олгоно.2. Төрийн өмчийн бус их, дээд сургуулийн суралцагчдад Сургалтын төрийн сангаас олгох зээл,буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 252.0 мянгантөгрөгөөр, коллежид 210.0 мянган төгрөгөөр тооцож олгоно. 11
  12. 12. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ2002 оны 6 дугаар Дугаар 120 Улаанбаатар хотсарын 11-ны өдөр ЗАРДЛЫН НОРМАТИВ, НИЙТЛЭГ ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн зарлага санхүүжилтийн норм,нормативын үндэслэлийг сайжруулах талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэх, төсөвтбайгууллагын санхүүжилтийг боловсронгуй болгох, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд тавиххяналтын үр нөлөөг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Орон нутагт оршин суугаа 1000 хүнд ногдох удирдлагын хувьсах зардлын жишигнормативыг дор дурдсанаар тогтоосугай: /мянган төгрөгөөр/ Хувьсах ҮүнээсАймаг, нийслэлийн нэр зардлын Албан томилолт, тээвэр, Бусад хувьсах норматив шатахуун зардал1.Улаанбаатар 3300 300 30002.Дархан-Уул, Орхон 4700 400 4200аймаг3.Бусад аймаг 7600 1100 6500 2. Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилгахэрэгслийн нийтлэг жишгийг 1 дүгээр хавсралт ёсоор, нутгийн удирдлагын байгууллагынхувьсах зардлын хэмжээг тооцох аргачлалыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. 3. Хүн амын жил бүрийн статистик мэдээний дагуу тухайн орон нутагт оршин суужбайгаа бэлэн хүн амын тоог үндэслэн нутгийн удирдлагын тухайн жилийн хувьсах зардлынхэмжээг тооцож байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН 12
  13. 13. Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН АЖЛЫН УНАА, ӨРӨӨНИЙ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ТАВИЛГА, ХЭРЭГСЛИЙН НИЙТЛЭГ ЖИШИГНэг. Тэргүүн түшмэл, түүнтэй адилтгах албан тушаалтан /Дэд сайд, Төрийн нарийнбичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга,Нийслэлийн Засаг даргын орлогчдарга, тэдгээртэй адилтгах албан тушаал/¹ Тавилга, хэрэгслийн Тоо хэмжээ төрөл1.Албан ажлын хэрэгцээний Албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх суудлын автомашин эрх бүхий албан тушаалтны хувьд 100 км-т 12-13 литрээс илүүгүй шатахууны зарцуулалт бүхий 15 сая хүртэл төгрөгийн үнэтэй суудлын автомашин хэрэглэнэ.2.Албан ажлын хэрэгцээний Албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх эрх гар утас бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөс илүүгүй үнэтэй гар утас хэрэглэх бөгөөд гар утасны сарын нийт хэрэглээний зардал 65 мянган төгрөгт багтана.3.Хувцасны өлгүүр (шүүгээ) 1 4.Шалны дэвсгэр 1 5.Номын тавиур (ханын шүүгээ) 1 6.Бичгийн ширээ 1 7.Бичгийн ширээний сандал 1 8.Компьютер (иж бүрдэл) 1 9.Зөвлөлгөөний ширээ 110.Зөвлөлгөөний ширээний сандал 1011.Телефон утас 112.Тооны машин 113.Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 114.Компьютерийн ширээ 1Албан ажлын өрөөний талбайн хэмжээ: 36 ам метр хүртэл.Хоёр. Эрхэлсэн түшмэл болон түүнтэй адилтгах албан тушаалтан /Яамны газрын дарга,орлогч, Засгийн газрын агентлагийн дэд дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгынгазрын дарга,аймгийн Засаг даргын орлогч,аймгийн Засаг даргын Тамгын газрындарга, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газрын дарга, тэдгээртэй адилтгах албантушаал/¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо, ширхэг1. Хувцасны өлгүүр (шүүгээ) 12. Шалны дэвсгэр 1 13
  14. 14. 3. Бичгийн ширээ 14. Бичгийн ширээний сандал 15. Компьютер (иж бүрдэл) 16. Зөвлөлгөөний ширээ 17. Зөвлөлгөөний ширээний сандал 10 хүртэл8. Телефон утас (дотоод холбооны утас орохгүй) 19. Тооны машин 110. Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 111. Компьютерийн ширээ 112. Бичиг хэрэг хадгалах шүүгээ 1Албан ажлын өрөөний талбайн хэмжээ: 24 ам метр хүртэл.Гурав. Ахлах түшмэл /түүнтэй адилтгах албан тушаалтан/ ¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо хэмжээ 1. Хувцасны өлгүүр (шүүгээ) 1 2. Шалны дэвсгэр 1 3. Бичгийн ширээ 1 4. Бичгийн ширээний сандал 1 5. Компьютер (иж бүрдэл) 1 6. Телефон утас 1 7. Тооны машин 1 8. Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 19. Компьтерийн ширээ 110.Бичиг хэрэг хадгалах шүүгээ 1Тайлбар:Нэг ахлах түшмэлд ногдох албан ажлын өрөөний талбай дунджаар 8 ам метр байна. Хэд хэдэнажилтан нэг өрөөнд суудаг бол дундаа ашиглах телефон утас, нэгдсэн холболт бүхий принтер,хувцасны өлгүүртэй байна.Дөрөв. Дэс түшмэл /түүнтэй адилтгах албан тушаалтан/ ¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо хэмжээ1. Хувцасны өлгүүр (шүүгээ) 12. Шалны дэвсгэр 13. Бичгийн ширээ 14. Бичгийн ширээний сандал 15. Компьютер (иж бүрдэл) 16. Телефон утас 17. Тооны машин 18. Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 19. Компьтерийн ширээ 110. Бичиг хэрэг хадгалах шүүгээ 1Тайлбар:Нэг дэс түшмэлд ногдох албан ажлын өрөөний талбай дунджаар 8 ам метр байна. Хэд хэдэнажилтан нэг өрөөнд суудаг бол дундаа ашиглах телефон утас, нэгдсэн холболт бүхий принтер,хувцасны өлгүүртэй байна. 14
  15. 15. Тав. Төрийн үйлчилгээний удирдах албан хаагч ¹ Тавилга, хэрэгслийн төрөл Тоо хэмжээ1. Хувцасны өлгүүр (шүүгээ) 12. Хивс (дэвсгэр) 13. Бичгийн ширээ 14. Бичгийн ширээний сандал 1 5. Компьютер (иж бүрдэл) 16. Зөвлөлгөөний ширээ 1 7. Зөвлөлгөөний ширээний сандал 10 хүртэл8. Телефон утас 19. Тооны машин 110.Сэтгүүлийн ширээ (утасны тавиур) 111.Компьтерийн ширээ 112.Бичиг хэрэг хадгалах шүүгээ 1Албан ажлын өрөөний талбайн хэмжээ: 24 ам метр хүртэл. Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт НУТГИЙН УДИРДЛАГЫН ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ 1. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьсах зардлын нормативыг үндэслэн нутгийнудирдлагын байгууллагын дунд хугацааны болон тухайн жилийн хувьсах зардлыг төлөвлөхдөөэнэхүү аргачлалыг мөрдөнө. 2. Нутгийн удирдлагын байгууллагуудад аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засагдаргын Тамгын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын байгууллага, аймаг, нийслэлийнТөрийн хянан шалгах хороо, орон нутгийн Статистикийн хэлтэс, Стандартчилал, хэмжил зүйнтөв, Мэргэжлийн хяналтын алба, Нийтлэг үйлчилгээний газар зэрэг байгууллагуудыгхамруулна. Нийслэлийн хувьд дээрх байгууллагуудаас гадна Цэрэг иргэний хамгаалалтынгазар, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Архивын алба, Хот байгуулалт,газрын харилцааныгазар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Соёлын газар, Биеийн тамир, спортын хороо,Байгаль орчин, экологийн хяналтын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын алба зэргийгоруулан тооцно. 3. Хувьсах зардалд орон байрны ашиглалттай холбоотой дулаан, цахилгааны эрчим хүч,хэрэгцээний халуун болон цэвэр, бохир усны зардал, байрны түрээсийн хөлс, хөрөнгөоруулалтын чанартай арга хэмжээний зардал болон орон нутгийн төсвийн ангилагдаагүйзардлаас гарах зориулалт бүхий зардлаас бусад урсгал зардал орно. Үүнд:Хувьсах зардлын нийт хэмжээг тооцохдоо тухайн зардлын онцлог, шууд нөлөөлөх үзүүлэлтийгхаргалзан 2 ангилж тооцно.А. Тээвэр, дотоод албан томилолт;Б. Бусад хувьсах зардал.Хувьсах зардлын нийт хэмжээг тооцохдоо дараахь томъёог ашиглана:А = [ На.т /тухайлбал 1100,0 мян.Ґ/ * K алс * S х.а * (1 + K и + K у.з)]+[ Нб /тухайлбал 6500,0мян.Ґ/ * S х.а * (1 + K и + K у.з)]Үүнээс: 15
  16. 16. А – Тухайн нутгийн удирдлагын байгууллагын хувьсах зардлын нийт хэмжээ;На.т – 1000 хүн амд ногдох албан томилолт, тээвэр, шатахууны зардлын жилийн батлагдсаннорматив;K алс -нийслэлээс аймгийн төв, аймгийн төвөөс сумдын алслагдлын итгэлцүүр;х.а – тухайн аймгийн хүн амын тоо /мянган хүнээр/;K и -тухайн жилд болон дунд хугацааны төсвийн хугацаанд төр, засгаас төсвийн зардлыгхэмнэх чиглэлээр тавьсан зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдон хувьсах зардалд орохөөрчлөлтийн итгэлцүүр;K у.з –тухайн жилд болон дунд хугацааны төсвийн хугацаанд төр, засгаас удирдлагын зардлыгнэмэгдүүлэх болон бууруулах талаар авсан бодлогын чанартай арга хэмжээтэй холбогдууланудирдлагын зардлыг нэмэгдүүлэх, бууруулах итгэлцүүр;Нб -1000 хүн амд ногдох бусад хувьсах зардлын жилийн батлагдсан норматив;Аргачлалын тайлбар: Алслагдлын итгэлцүүрийг дараахь байдлаар тооцно:K алс = {[(З н + З с):3040.7 буюу 321, 251] –1}:10+1;З н -нийслэлэээс аймгийн төв хүртэлх зай /километрээр/;З с -аймгийн төвөөс сумд хүртэлх зайны нийлбэр дүн /километрээр/;100 -Улаанбаатар хотын алслагдлын хэмжээ; 321 -Дархан-Уул,Орхон аймгийн алслагдлын дундаж хэмжээ; 3040,7 –Бусад аймгуудын алслагдлын дундаж хэмжээ. 4. Төр, засгаас төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр тавьсан зорилтыг хэрэгжүүлэхтэйхолбогдон гарах хувьсах зардлын өөрчлөлтийн итгэлцүүрийг макро эдийн засгийнүзүүлэлтүүдийн харьцаа, эдгээр зардлын үнэ, тариф, ханшийн өөрчлөлт, төсвийн боломжийгхаргалзаж, харин удирдлагын зардлыг нэмэгдүүлэх, бууруулах итгэлцүүрийг Засгийн газарболон төрийн дээд байгууллагаас тавьж байгаа зорилтуудыг харгалзан тухайн жилийн болондунд хугацааны төсвийн төслийг боловсруулахдаа Санхүү, эдийн засгийн яам тооцно.5. Дээрх аргачлалыг баримтлан Баянхонгор аймгийн удирдлагын байгууллагын дүнгээр хувьсахзардлын хэмжээг тооцох жишээг авч үзье:З н = 630 кмЗ с = 3039 кмS х.а – 84,8 мянгаKи–0K у.з – 0 гэж үзвэл,K алс = {[(З н + З с):3040.7] –1}:10+1= {[(630+3039): 3040.7] –1}:10 +1 = 1,02А = [ Н а.т * K алс * S х.а * (1 + K и + K у.з)]+ [Нб * S х.а * (1 + И + K у.з)] = [1100000 Ґ * 1,02* 84,8 *(1+0+0)] +[6500000Ґ*84,8* (1+0+0)] = 96,5 + 551,6 = 648,1 сая төг. 16
  17. 17. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ2003 оны 11 дугаар Дугаар 233 Улаанбаатар хотсарын 10-ны өдөр ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙТөсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыгболовсронгуй болгох, төсвийн зардлыг хямдруулах ажлын хүрээнд төсвийн байгууллагынзарим ажил, үйлчилгээг бүтээгдэхүүн нийлүүлэх хэлбэрт шилжүүлэн гэрээгээр гүйцэтгүүлэхзорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь : 1. “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлахчиглэл”-ийг хавсралт ёсоор баталж уг арга хэмжээг 2003 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэнхэрэгжүүлсүгэй. 2.Энэхүү чиглэлд заасны дагуу ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхдээ одооажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулан зохион байгуулсугай 3. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өөрийнэрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах байгууллагынхаа онцлогт тохируулан чиглэл өгчажиллаж ажлын явц, үр дүнг 2004 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыгЗасгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай. 4. Төрийн үйлчилгээний зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж байгааажилчдын цалин, бусад зардлыг батлагдсан төсөвт хэмжээнээс хэтрүүлэхгүйгээрбараа,ажил,үйлчилгээ худалдан авах зардалд шилжүүлэн тайлан болон нягтлан бодох бүртгэлдтусгаж байхыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй. 5. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд төсвийнзахирагчтай байгуулах үлгэрчилсэн гэрээний загварыг баталж мөрдүүлэхийг Санхүү, эдийнзасгийн сайд Ч.Улаанд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН 17
  18. 18. Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛНэг. Зорилго 1.1. Энэхүү чиглэлийн зорилго нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийнтухай хууль, Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн албаны болонтөсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээргүйцэтгүүлэх харилцааг зохицуулахад оршино.Хоёр. Хамрах хүрээ 2.1. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх аргахэмжээнд шаардлагатай төсвийн бүх шатны байгууллагыг хамруулна.Гурав. Гэрээгээр гүйцэтгэх үйл ажиллагаа 3.1. Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгынгазрууд нь зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх заавар болон үлгэрчилсэн гэрээгхарьяа байгууллагынхаа онцлогт тохируулж боловсруулан төсвийн ерөнхий менежерүүдэдчиглэл өгч ажиллаж, ажлын явцад хяналт тавина. 3.2. Гэрээгээр ажиллах ажилчдыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор төрийнүйлчилгээний албан хаагчдыг эхний ээлжинд баг болгон зохион байгуулж төсвийн ерөнхийлөнзахирагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж болно. 3.3. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гүйцэтгэгчийгсонгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил,үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг мөрдөнө. Тендерт шалгарсан оролцогчнь одоо ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг баг болгон зохион байгуулаххэлбэрээр ажиллана. 3.4. Тухайн онд гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний чиглэлийн дагуу төсвийнерөнхийлөн захирагч нь тухайн ажил, үйлчилгээнд зарцуулахаар батлагдсан төсөв, гэрээгээражиллах ажилчдын цалингийн сан, шимтгэл, бусад хөнгөлөлт, тэтгэлэг, төрийн өмч, техник,тоног төхөөрөмжийн ашиглалт, чанар байдлын үнэлгээ, эзэмшин үйл ажиллагаа явуулах ажлынбайр болон материаллаг бусад зардал зэргийг бүрэн нэгтгэж гэрээгээр ажиллах ажилчдынажил, үйлчилгээг худалдан авах зардлыг бүрдүүлнэ. 3.5. Талуудын хүлээх үүргийг гэрээнд тодорхой тусгана. Талууд гэрээг жил бүр хамтрандүгнэж цаашид түүнийг сунгах, цуцлах эсэхийг шийдвэрлэнэ. Төсвийн ерөнхийлөн захирагчгэрээнд дурдсан төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээнэ. 3.6. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн төсвийн байгууллагын ажилтны цалинтайуялдуулан гэрээгээр ажиллах ажилчдын ажил, үйлчилгээг худалдан авах зардлыг гэрээгээртохиролцоно. 3.7. Бүх шатны төсвийн байгууллага нь зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхажлыг түргэн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулах ажлыг хариуцна. 3.8. Тухайн төсвийн байгууллагад ажиллаж байгаад үргэлжлүүлэн гэрээгээр ажиллахажилчдын төрөөс эдлэж байсан хөнгөлөлт (байр, хоол, унааны зардал гэх мэт)-ийг хэвээрүлдээнэ. Харин 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш их, дээд, сургуульд шинээр элсэн орсоннэг хүүхдийнх нь сургалтын зардлыг төлөх асуудлыг төр хариуцахгүй. 18
  19. 19. 3.9. Гэрээгээр ажиллах ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн улсаас төлж байгаахөнгөлөлтөд өөрчлөлт оруулахгүй.Дөрөв. Гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын чиглэл 4.1.Тагнуулын байгууллага, батлан хамгаалах салбарын анги, байгууллагаас бусадбайгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулжтэдгээрийн зардлыг бараа, үйлчилгээ худалдан авах зардал хэлбэрээр гэрээний үндсэн дээрөгнө. 4.1.1. Цөөн хүнтэй байгууллагын хувьд үйл ажиллагаа, байршлыг ойр байх нөхцөлийгхаргалзан багийг 10-аас доошгүй ажилчидтай байхаар зохион байгуулах боломжийг судланхэрэгжүүлэх. Тухайлбал: Боловсролын салбарт бүх шатны сургууль, цэцэрлэг, соёлынбайгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх хэлбэртшилжүүлнэ. Нийслэл, аймгийн төвд хэд хэдэн сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагыгхамруулсан багуудыг зохион байгуулах. Эрүүл мэндийн салбарт байршил ойр байх нөхцөлийгхаргалзан хэд хэдэн эмнэлэг болон эрүүл мэндийн салбарын бусад байгууллагуудад хамтранцэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажил гүйцэтгэх багуудыг ажиллуулах хэлбэрээр зохионбайгуулах. Сумдад төсвийн байгууллагын ажилчид цөөхөн тул сургууль, цэцэрлэг, эмнэлэг,соёлын байгууллага болон Засаг даргын Тамгын газар зэрэг бүх төсвийн байгууллагыгхамруулан 1 баг байгуулж болно. Төрийн захиргааны бусад байгууллага мөн адил байршил ойрбайх нөхцөлийг харгалзан цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажлыг гүйцэтгэх баг байгууланажиллуулах. Энэ тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч тухайн байгууллагуудын ерөнхийменежерүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр уг багтай гэрээ байгуулан ажиллана. Хамтран баг байгуулан ажиллуулах боломжгүй хэт цөөн ажилчидтай байгууллагууд ажил,үйлчилгээг гэрээт ажилтан буюу хувь хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно. 4.1.2. Цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулах зардлыг байгууллагын нийт талбайн хэмжээ болонодоо уг үйлчилгээг үзүүлж байгаа ажилчдын цалин, бусад зардлыг тусган тооцож хуваарилахтогтолцоонд шилжүүлэх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хувьд дунд, ахлах ангиудынангийн талбайг хасч тооцно. 4.2. Эмнэлэг, сургуулиуд, сургуулийн дотуур байр болон бусад төсвийн байгууллагынхалаалтын зуух, гал тогооны ажлыг орон тооны ажилчид гүйцэтгэж байгаа байгууллага угажлаа түрээсээр гүйцэтгүүлэх хэлбэрт шилжиж цалин, шимтгэл, нэмэгдэл хөлс, шагналурамшуулал, хөнгөлөлт, хоолны материал, цахилгаан эрчим хүч, түлш халаалт, төрийн өмч,техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, чанар байдлын үнэлгээ, эзэмшин үйл ажиллагааявуулах ажлын байр болон бусад зардлыг бараа, үйлчилгээ худалдан авах зардалд тусгансанхүүжүүлнэ. 4.2.1. Эмнэлэг, сургууль, сургуулийн дотуур байр зэрэг төсвийн газрын халаалтын зуухныгалч, механикч, слесарийг гэрээгээр ажиллуулах. Уг үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигтнийцүүлэн зохион байгуулах ажлыг төсвийн ерөнхий менежер хариуцна. 4.3 Төсвийн байгууллагад ажиллаж байгаа малчин, моторчин, жолооч, слесарь, жижүүр,харуул, манаач, сахиул, худагчин зэрэг бусад төрлийн туслах чанарын болон хугацаа заажажиллуулдаг ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна.Тав. Гэрээг цуцлах 5.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэнболон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална.Зургаа. Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ, албан тушаалын жагсаалт 6.1.Гэрээгээр гүйцэтгэх албан тушаал:Эмч /байгууллагын/, үйлчлэгч, зөөгч, түгээгч, зарлагач, ердийн хөсөгчин, хувцас өлгөгч, билетшалгагч, ачигч, угаагч, индүүдэгч, хатаагч, амьтан маллагч, хувцас хадгалагч, лифтчин, 19
  20. 20. ариутгах, шатаах зуухны ажилчин, мужаан, хэвлэлийн форм бэлтгэгч /байгууллагын/,сантехник, слесарь, малчин, жолооч /сургууль/, жижүүр, манаач, сахиул, галч, моторчин, бусад. 6.2.Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ:Санхүү, бүртгэлийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ /байгууллагаас/, ном, хэвлэлбэлтгүүлэх, худаг, ус, хоолны газрын үйлчилгээ, цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, сантехникийнүйлчилгээ, цахилгаан хангамжийн үйлчилгээ, усан, хангамжийн үйлчилгээ, холбооныүйлчилгээ, эрүүл ахуй, ариутгалын үйлчилгээ, барилга засвар, мужааны үйлчилгээ, мод, зүлэг,ногоон байгууламжийн үйлчилгээ, мал маллах, харуул, хамгаалалтын үйлчилгээ, галынаюулгүй байдлын үйлчилгээ, үсчин, гоо сайхны үйлчилгээ, хувцас өлгүүрийн үйлчилгээ,биеийн тамир, урлаг соёлын нийтлэг арга хэмжээ, авто гараашийн болон авто зогсоолынүйлчилгээ, бусад. 20
  21. 21. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ2006 оны 3 дугаар Дугаар 58 Улаанбаатар хотсарын 31-ны өдөр ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙМонгол Улсын 2005 оны төсвийн гүйцэтгэл гарсантай холбогдуулан төсвийн хуулийнхэрэгжилтийг оновчтой зохион байгуулах, санхүү, төсвийн сахилгыг чангатгах зорилгоорТөсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.6, 7.1.7-г үндэслэнМонгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг даалгасугай:а/батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, өр авлага үүсгэхгүй байх, төрийнүйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх;б/төсвийн санхүүжилтийг зориулалтын бус зүйлд зарцуулсан албан тушаалтантай хариуцлагатооцож, тухай бүр гаргасан зөрчлийг залруулж ажиллах;в/төсвийн багцынхаа дотоод хяналтыг сайжруулах;г/тухайн байгууллагын үндсэн үзүүлэлтүүд, урьд оны гүйцэтгэл зэрэгт үндэслэн төсвийнхөрөнгийн хуваарилалтыг оновчтой зөв болгох талаар арга хэмжээ авах;д/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 39.1-д заасны дагуу өөрийнүйл ажиллагааны үр дүн болон төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хугацаанд нь гаргаж Засгийнгазрын хуралдаанд танилцуулж байх. 2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан,Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт тус тус үүрэгболгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД САНГИЙН САЙД Н.БАЯРТСАЙХАН 21
  22. 22. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ2001 оны 6 дугаар Дугаар 131 Улаанбаатар хотсарын 20-ны өдөр ТӨСВИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ Төсвийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол УлсынЗасгийн газраас ТОГТООХ нь: 1. “Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх журам”-ыг хавсралт ёсоорбаталсугай. 2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайдЧ.Улаан, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шуудзахирагч нарт үүрэг болгосугай. 3. Бүх шатны төсөвт байгууллага болон төв, орон нутгийн санхүүгийн байгууллагынерөнхий нягтлан бодогчдыг сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх ажлыг удирдан зохионбайгуулж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН 22
  23. 23. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН БОЛОН ТӨВЛӨРҮҮЛЭН,ШУУД ЗАХИРАГЧ НАРЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМНэг. Ерөнхий заалт 1. Энэ журмын зорилт нь бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч, төсөвт байгууллага,Засгийн газрын тусгай зориулалттай сангуудын ерөнхий (ахлах) нягтлан бодогч нар (цаашид“Төсвийн ерөнхий нягтлан бодогч” гэх)-ыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, халах, тэдгээрттавих шаардлага, эрх, үүрэг, баталгааг тогтоон зохицуулахад оршино.Хоёр. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нарт тавих шаардлага 2. Төсвийн ерөнхий нягтлан бодогчоор дараахь шаардлагыг хангасан хүнийгажиллуулна: 1/Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн дээдсургуулийг төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, нягтлан бодогч эсвэл эдийн засагч-нягтланбодогч мэргэжил эзэмшсэн байх; 2/Шууд захирагч нарын ерөнхий нягтлан бодогч нь төсвийн байгууллагын бүртгэлтооцооны ажил дээр 2-оос доошгүй жил ажилласан байх; 3/Төвлөрүүлэн захирагч нарын ерөнхий нягтлан бодогч нь төсөвт байгууллагынерөнхий нягтлан бодогч, эсхүл төвлөрүүлэн захирагчийн тооцооны нягтлан бодогчийн ажлыгЗ-аас доошгүй жил гүйцэтгэсэн, туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч байх; 4/Ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч нь төсөвт байгууллагынерөнхий нягтлан бодогч, эсвэл санхүүгийн байгууллагад З-аас доошгүй жил ажилласан,мэргэшсэн нягтлан бодогч байх; 5/Төрийн албаны тухай хуульд заасны дагуу туршилтын хугацаатай ажиллуулсантохиолдолд туршилтын нэг жил хүртэлх хугацаанд ажлын шаардлага бүрэн хангаж байгаа ньнотлогдсон; 6/Ял шийтгэлгүй, татварын болон банкны зээлийн өр төлбөргүй, Захиргааныхариуцлагын тухай хуулийн 36, 43, 2, 431 дүгээр зүйлийн дагуу захиргааны шийтгэлгүй байх; 7/Тухайн төсвийн эрх захирагчийн гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс ерөнхийнягтлан бодогчоор ажиллахыг хориглоно.Гурав. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг төрийн албанаас халах ба чөлөөлөх З. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухайхуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө. 4. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Төрийн албаны тухай хуульд заасан болондараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах буюу төрийн албанаасхална: 1/Хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө давтан сахилгын шийтгэл хүлээсэн; 2/Санхүүгийн болон хөндлөнгийн хяналтын удаа дараагийн шалгалтаар үйлажиллагаанд нь зөрчил тогтоогдон, хянан байцаагчийн акт тавигдсан; 3/Үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа өмч хөрөнгө үрэгдүүлсэн, ашигласан нь хуульхяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон; 4/Мэргэжлийн хувьд ажил, үүрэг гүйцэтгэх чадваргүйг холбогдох мэргэжлийн дээдбайгууллага нь албан ёсоор нотолсон. 5. Энэ журмын 4.3, 4.4-т заасан үндэслэлээр Санхүү, эдийн засгийн яамны Төрийннарийн бичгийн даргын албан ёсны шийдвэр гарсан. 23
  24. 24. 6. Төсвийн бүх шатны эрх захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчийг ажлаасхалах, ажилд томилох саналаа Санхүү, эдийн засгийн яаманд албан ёсоор тавина. 7. Энэ журмын 6-д заасан албан ёсны саналыг тавихдаа төсвийн ерөнхий нягтланбодогчийг ажлаас чөлөөлөх, халах үндэслэлийг холбогдох баримт, материалаарбаталгаажуулан, ажилд томилохоор санал болгож буй хүмүүсийн Төрийн албан хаагчийнбиеийн байцаалтыг маягт 1-ээр, мөн уг албан тушаалд ажиллуулж эхлэх хугацаа, зэрэг дэв,цалингийн саналын хамт ирүүлнэ. 8. Санхүү, эдийн засгийн яам тухайн төсвийн эрх захирагчийн энэ журмын 6-д заасансаналыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийнудирдлага, зохицуулалтын газрын саналыг авч Төрийн нарийн бичгийн даргын албан ёсныхариуг өгнө.Дөрөв. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг 9. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь төрийн өмчийн эд хөрөнгө, төсвийн хөрөнгийнашиглалт, зарцуулалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх үүднээс дараахьүүрэг хүлээнэ: 1/Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн сахилгабатыг хатуу чанд мөрдөн, хуулиар батлагдсан төсвийг үр ашигтай зориулалтын дагуузарцуулж, төрийн өмч, төсвийн хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулахгүй байх; 2/Анхан шатны баримтыг зөв бүрдүүлэн, Санхүү, эдийн засгийн яамнаас баталжгаргасан “Засгийн газрын байгууллагуудад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн аргачлал, дүрэм,заавар, маягт”-аар нягтлан бодох бүртгэлийг бүрэн хөтөлж, тэдгээрт үндэслэн үнэн зөвсанхүүгийн тайлан гаргах ажлыг удирдан зохион байгуулах; 3/Нягтлан бодох бүртгэлийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн тусгайпрограмм хангамжийг ажиллуулж, өдөр тутмынхаа гүйлгээг цаг хугацаанд нь бүртгэж байх; Нягтлан бодох бүртгэлийн тусгай программ хангамжгүй тохиолдолд нягтлан бодохбүртгэлийг гараар хөтлөх; 4/Харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт, эд хөрөнгийн сар, улирал,жилийн тооллогын бүртгэл, тооцоо бодсон актыг үндэслэн санхүүгийн тайланг гаргах; 5/Өөрийн хариуцсан төсөвт байгууллага, сум, дүүрэг, аймаг, хотын санхүүгийнтайланг харьяалагдах дээд шатны санхүүгийн байгууллагад Төсвийн тухай хуулинд заасанхугацаанд хүлээлгэн өгч байх; 6/Харьяалагдах дээд шатны санхүүгийн байгууллагад гаргаж өгөх графикт бүхтөрлийн мэдээ, мэдээллийг тухай бүр хугацаанд нь үнэн зөв гарган өгч байх; 7/Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр банкинд харилцахданс нээх, хаах; 8/Хариуцсан ажлын чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэм шинжилгээнийболон шүүх, цагдаагийн байгууллагад мэдээ, мэдээллийг зөвхөн эрх захирагчийн албанышийдвэрээр гарган өгч байх; 9/Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдөхөд өөрийнхариуцаж байсан байгууллагын тайлант хугацаанд хамаарах санхүүгийн тайланг бүрэн гарган,нягтлан бодох бүртгэлийн баримт, бусад холбогдох материалыг хүлээлгэж өгөх. 10. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь санхүү, төсвийн асуудал хариуцсан Засгийнгазрын гишүүний эрх мэдлийн хүрээнд олгосон дараахь эрх эдэлнэ: 1/Хариуцаж буй төсөвт байгууллага (Засгийн газрын бүх шатны санхүүгийнбайгууллага, Засгийн газрын тусгай сан)-ын санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурах; 24
  25. 25. 2/Хариуцсан ажлын чиглэлээр төсвийн орлого, зарлагын гүйлгээтэй холбоотойтооцоо, тайлбар, танилцуулгыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох татварыналбад болон бусад харилцагчдаас гаргуулан авах; 3/Өөрийн шууд удирдлагад болон харьяа санхүүгийн байгууллагад ажиллаж байгаанягтлан бодогчийг ажилд томилох, ажлаас халах, албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшилдтодорхойлох, мэргэжил дээшлүүлэх курс, сургалтад хамруулах талаар санал гарганшийдвэрлүүлэх; 4/Ээлжийн амралт, түр чөлөөтэй байх хугацаанд өөрийн ажлыг орлон гүйцэтгэхажилтныг томилох тухай санал гаргаж төсвийн эрх захирагчийн шийдвэр гаргуулах; 5/Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаарбатлагдсан тухайн оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй зарлагын гүйлгээ хийхээс татгалзах; 6/Ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч ньанхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг дутуу хөтөлж, тайлан тэнцлийг буруу гаргасандоод шатны эрх захирагчийн санхүүжилтийг уг дутагдлыг арилгатал зогсоох саналыг өөрийнэрх захирагчид тавьж болно. 11. Хууль, тогтоомжоор олгогдсон бусад эрх.Тав. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг шагнах, урамшуулах 12. Улирлын болон жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээгцаг хугацаанд нь чанартай, бүрэн гаргаж, өр авлагыг улирал тутам бууруулж, мэргэжлийн ёсзүй, зарчмыг чанд мөрдөн ажиллаж байгаа төсвийн ерөнхий нягтлан бодогчийг түүний жилийнажлын үр дүнг үндэслэн Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн дагуу шагнажурамшуулна.Зургаа. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нарын хүлээх хариуцлага 13. Улирлын болон жилийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээгбодит бус мэдээлэлд үндэслэн, бүрэн бус, чанаргүй гаргасан, удаа дараа хугацаа хожимдуулсантөсвийн ерөнхий нягтлан бодогчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 25
  26. 26. МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ2002 оны 9 дүгээр Дугаар 258 Улаанбаатар хотсарын 17-ны өдөр Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын “Нэмэгдэл олгох тухай” 2002 оны 174 дүгээртогтоолыг үндэслэн ТУШААХ нь: 1. “Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам” –ыгхавсралтын ёсоор баталсугай. 2. Энэ журамын хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнгийн талаар мэдээлж ажиллахыгНягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар / Л.Дондог / -т даалгасугай. САЙД Ч.УЛААН 26
  27. 27. Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 258 дугаар тушаалын хавсралт Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтаннарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө. 1.2 Мэргэшсэн нягтлан бодогч нь “Аудитын тухай” хууль болон Санхүү, эдийн засгийнсайдын тушаалаар баталсан заавар, журмын дагуу зохих шалгалтыг өгч тэнцэж, Санхүү,эдийн засгийн сайдын тушаалаар эрх олгогдон “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч”гэсэн гэрчилгээ авсан байна. 1.3 Мэргэшсэн нягтлан бодогчид энэхүү журмын дагуу нэмэгдэл олгох нь эрхэлсэн ажлынчанар, үр дүн, бүтээлч байдлыг сайжруулах, ажлаа мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэхзорилгод нийцсэн байна. 1.4 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа санхүү,нягтлан бодох бүртгэлийн ажилтан нарт уг эрх нь хүчин төгөлдөр байх хугацаандмэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно. Хоёр. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох 2.1 Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг доорх төрийн болон ажахуйн байгууллагад ажиллаж буй мэргэшсэн нягтлан бодогч нарт олгоно. Үүнд : - төрийн захиргааны болон үйлчилгээний алба, төрийн тусгай албанд мэргэжлээрээ ажиллаж байгаа - төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа 2.2 Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг ажлын үр дүнтэйуялдуулан тухайн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс 15 хувиар тооцон сар бүролгоно. 2.3 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийн хугацаа дууссан буюу дараагийн шатнышалгалтанд тэнцээгүй бол мэргэшсэн нягтлан бодогчийн эрх хасагдах бөгөөд энэ тохиолдолдмэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгохыг зогсооно. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх ньхүчинтэй байх хугацааны талаар ММНБИ –ээс жил бүр албан ёсны тодорхойлолт авсанбайна. 27

×