SlideShare a Scribd company logo
1 of 93
Download to read offline
46
5. ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРЛАГА
5.1 Урсгал зарлагад баримтлах бодлого, зарчим
Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 3,250.7 тэрбум төгрөгт
төлөвлөгдсөнөөр 2010 оны төлөвлөгөөнөөс 142.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Улсын
төсвийн зарлага 2010 оны дүнгээс 383.8 тэрбум төгрөгөөр буурч төлөвлөгдсөн бол, Хүний хөгжил
сангийн зарлага 470.3 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн зарлага 85.8 тэрбум
төгрөгөөр тус тус нэмэгдэхээр тооцлоо. Монгол Улсын 2011 оны төсвийн зарлагын төслийг
боловсруулахад дараахь зарчмыг баримталлаа. Үүнд :
 Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай байгуулсан “Стэнд-бай”
хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, “Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн
төсөөллийг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2010 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын хязгаараас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримталлаа.
Хөтөлбөрийн шалгуур хангагдсанаар 2010 онд Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк,
Японы Засгийн газраас нийт 70 сая америк доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг улсын
төсөвт авч ашиглах нөхцөл бүрдэх болно.
 Гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүн нь өнөөдрийг хүртэл Сангийн сайдын багцад
бүхэл дүнгээр туссаар ирсэнийг өөрчилж төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зардлын
зүйл бүрээр тодорхойлон тусгасан.
 УИХ-аас баталсан 2010 оны төсвийн үзүүлэлтүүдийг суурь болгох, цалин тэтгэврийн
хэмжээг 2010 оны түвшинд барих, төсвийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэхгүй байх,
УИХ-аас Засгийн газарт өгсөн үүргийн дагуу орон тоо, бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг
Монгол Улсын 2011 оны төсөвт тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 онд
хэрэгжүүлэх арга хэмжээг 2010 оны түвшинд байлгах, шаардлагатай тохиолдолд урсгал
зардлыг бууруулахаар тооцлоо.
 Хүний хөгжил сангаас хэрэгжүүлэх арга хэмжээний зардал болон нийгмийн даатгалын
санд олгох зорилтот татаасын хэмжээг бууруулахгүй байхаар төлөвлөсөн.
 Хөтөлбөрөөр төсөвлөж, шинээр нэмэгдүүлэх хөтөлбөр, арга хэмжээг ач холбогдлоор нь
эрэмбэлэх, Төсвийг хэмнэлттэй, үр ашигтай байлгаж, төсвийн байгууллагын өөрийн орлого,
төсвийн зарлагыг санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зарчмыг баримталлаа.
Урсгал зардлын талаар баримтлах бодлого, зарчимд нийцүүлж Улсын төсвийн урсгал
зардлын хэмжээг 2011 онд 1,814.9 тэрбум төгрөг байхаар тооцов. Энэ нь 2010 оны тодотгосон
төсөвтэй харьцуулахад 138.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.
5.1.1 Монгол Улсын Ерөнхий сайд
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг
дээшлүүлэх зорилгоор холбогдох зардлыг 2011 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын
төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
“Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын радио телевизийн
дамжуулалтын зардлыг Сангийн сайдын багцад төлөвлөж байсныг 2011 оноос Ерөнхий сайдын
багцад шилжүүлэн Мэдээлэл, технологийн газрын төсвийн төсөлд тусгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 139 дүгээр тогтоолоор Ази, Номхон далайн бүсийн
шуудан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2011 онд Улаанбаатар хотод зохион байгуулахтай
холбогдсон зардлыг санхүүжүүлнэ.
5.1.2 Монгол Улсын тэргүүн шадар сайд
47
Монгол Улсын зарим стандартыг Европын холбооны стандарттай нийцүүлэх зорилгоор
судалгаа шинжилгээ хийх, стандарт нутагшуулах арга хэмжээний зардал болон “Монгол Улсын
Оюуны өмчийн салбарын автоматжуулалт” төслийг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газраас
гаргах урсгал зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэгт тендерийн маргаан, өмч хувьчлал,
зар сурталчилгаа, хөрөнгийн зах зээл дээр хувьцаат компаниуд нэгдэх, нийлэхтэй холбоотой үйл
явц шударга өрсөлдөөний зарчмаар явагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэг, функц шинээр
нэмэгдсэн мөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг тус газарт шилжсэнтэй уялдуулж
холбогдох урсгал зардлыг 2011 төсөвт нэмж тусгав.
Ирэх 2011 онд Улаанбаатар хотод "Монгол Улсын чөлөөт бүсүүд ба хөрөнгө оруулалт"
сэдэвт Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөнтэй
холбогдуулан уг чуулга уулзалтыг зохион байгуулах зардлыг нэмж төлөвлөв.
Иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн хэвийн үйл ажиллагааг хангах зардал болон
мэдээллийн санд тулгуурлан “иргэний ухаалаг үнэмлэх” олгох арга хэмжээг зохион байгуулахтай
холбоотой зардлыг шинээр төсвийн төсөлд нэмж тусгав.
5.1.3 Монгол Улсын шадар сайд
Шинжилгээнд хамруулсан сорьцын дундаж тоог үндэслэн бараа бүтээгдэхүүний зах зээлийн
жишиг үнийг харгалзан төсвийг хянаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв
лаборатори, нийслэл, аймаг орон нутаг дахь лабораториудад 2011 онд сорьцын дээж худалдан авах
зардлыг шинэчлэн төсвийн төсөлд тусгав.
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн шинэ
барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргах урсгал зардлыг
тус байгууллагын 2011 төсөвт тусгав.
Онцгой байдлын албаны төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагч нийт бие
бүрэлдэхүүнд дүрэмт хувцас, хөдөлмөр хамгааллын хувцасны хангалт хийх зорилгоор 2011 онд
нормын хувцасны хангалтын зардлыг шинэчлэн төсөвт тусгав.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Дорноговь аймгийн Замын үүд, Айраг сумдад хоѐрдугаар
зэрэглэлийн гал унтраах 3 анги байгуулах, Төв аймгийн Зуунмод суманд өвс тэжээлийн нөөцийн
салбар, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Төгрөг, Эрдэнэ, Дундговь аймгийн Говь-Угтаал сум,
Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Номгон сум, Увс аймгийн Тэс, Бөхмөрөн сумдад улсын
нөөцийн өвс тэжээлийн цэгийг байгуулахаар тооцон урсгал зардлыг нэмэгдүүлж төсөвт тусгав.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн "Холбоо, мэдээллийн нэгдсэн сүлжээ" төслийн
үр дүнд цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад
оруулж Шуурхай удирдлагын төв байгуулахаар болсон тул онцгой байдлын асуудал эрхэлсэн
сайдын багцаас орон тоо, алба хаагчдын цалин, бараа үйлчилгээний бусад урсгал зардлыг Хууль
зүй дотоод хэргийн сайдын багцад шилжүүлэв.
5.1.4 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах
асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны зардал болон хилийн чанадад
амьдарч буй Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг хамгаалах,
хамтран ажиллах, эх орондоо эргэн ирэх, улс орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахыг
дэмжих чиглэлээр зардал шинээр төсөвлөв.
48
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Хүннү гүрний 2220 жилийн ой арга
хэмжээнд зориулан холбогдох зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн
багцад шинээр нэмж тусгасан.
5.1.5 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
Шүүн таслах ажиллагааг ард иргэдэд ойр дөт сумдуудад нүүдэллэн ажиллах нөхцлөөр
тасралтгүй хангах шаардлагатай байгаа болон бусад шаардлагуудыг үндэслэн урсгал зардлыг
нэмэгдүүлэн төлөвлөлөө.
Бүсчилсэн хөгжлийн төв орон нутгийн 7 аймгийн шүүхэд АНУ-ын ОУХА-ын санхүүжилтээр
Муж улсуудын Шүүхийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй Шүүх эрх мэдэл шинэтгэл
хөтөлбөрийн хүрээнд видео зөвлөгөөний системийг байгуулсан, орон нутгийн шүүхүүдээс
хяналтын шатны шүүхэд баталгаат шуудангаар хэргүүдийг ирүүлэх зардлыг Шүүхийн Ерөнхий
зөвлөл хариуцах болсон зэрэгтэй холбогдуулан интернетийн болон холбооны зардлыг
нэмэгдүүлэн төлөвлөлөө.
5.1.6 Хууль зүй, дотоод хэргийн сайд
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажиллаж байгаа
малчид, мал бүхий иргэдийн бүлгийг холбооны болон бусад техник хэрэгслээр хангахад төрөөс
дэмжлэг үзүүлэх , Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг 2011 онд
хэрэгжүүлэхэд тус тус зориулж улсын төсвөөс 2011 онд хөрөнгө нэмж зарцуулахаар төлөвлөв.
Хууль зүй, дотоод хэргийн яамны урсгал зардалд судалгаа, шинжилгээний ажил болон
Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Хууль зүйн алба байгуулагдасны 100 жилийн ойн арга
хэмжээний төсөвт зориулж зардлыг нэмж тусгав.
Цагдаагийн ерөнхий газрын харьяанд шинээр байгуулагдаж байгаа Мэдээлэл шуурхай
удирдлагын төвийн бүтэц зохион байгуулалттай холбогдуулан холбогдох урсгал зардлыг
шилжүүлэн тооцов.
Хилийн дугаар ангиудын нийт 25 заставыг шилжүүлж гэрээт цэрэг, офицер болон энгийн
албан хаагчдын орон тоог зохицуулах, “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтуудын 24 цагийн,
“Булган”, ”Бургастай” боомтуудыг байнгын ажиллагаатай болгох, Ховд, Даланзадгад,
Мөрөн,Чойбалсангийн олон улсын нисэх буудлуудын шалган нэвтрүүлэх боомтуудыг
ажиллуулахтай холбогдуулан орон тоо, цалингийн сан болон бусад холбогдох зардлыг 2011 оноос
эхлэн нэмж санхүүжүүлнэ.
5.1.7 Гадаад харилцааны сайд
Монгол иргэд гадаад улс, орнуудад олноор сурч, ажиллаж амьдрах болсноор хилийн чанадад
байгаа Монгол Улсын иргэдэд зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх шаардлагатай болж байна. 2011
онд БНХАУ-ын Гонгконг, АНУ-ын Сан-Франциско, Япон улсын Осака хотуудад шинээр Ерөнхий
консулын газар байгуулахтай холбоотой зардлыг 2011 оны төсвийн төсөвт нэмж тусгав
2011 онд дээд түвшний Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад улс орнуудад
хийх айлчлалд дагалдан явах ажлын хэсгийн зардал, Гадаад харилцааны сайдын түвшинд хийгдэх
айлчлал болон бусад айлчлал арга хэмжээнд шаардагдах зардал болон Худалдаа, эдийн засаг,
шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хоѐр талын Засгийн газар хоорондын Комиссын
ээлжит хуралдааны зардлыг төсөвт тусгав.
5.1.8 Эрдэс баялаг эрчим хүчний сайд
49
2011 онд Завхан, Говь-Алтай аймгийн дизель станцын алдагдал, Дорнод болон баруун
бүсийн эрчим хүч ХК-ийн цахилгаан дамжуулах эрчим хүчний системийн алдагдал, Даланзадгад,
Налайх, Багануур, Шарын голын дулааны станцын алдагдлыг тус тус улсын төсвөөс
санхүүжүүлж, төвийн бүсийн эрчим хүчний компаниудад татаас олгохоор төсөвлөөд байна.
5.1.9 Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд
Мал, амьтаны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 22 аймаг, нийслэлийн
өвчлөл гарах эрсдэл бүхий голомттой нутгийн 5.7 сая бод 32.9 сая бог малыг 152,6 мянган литр
шингэн, 15,811.7 мянган тун хуурай вакцинд шаардагдах эмийн зардлыг төсөвт тусгав.
Дорнод, Сүхбаатар аймгуудад 2010 оны 6, 8, 9-р саруудад малын гоц халдварт шүлхий
өвчний “О” хэвшлийн вирусын өвчлөл голомт илэрч, тандалт судалгаагаар уг өвчин нь зээрийн
сүргийн хөдөлгөөнөөр халдвар нь тархах аюултай байна. 2011 онд уг өвчний дэгдэлт гарч
болзошгүй, голомт, эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Өмнөговь аймгийн
нийт 362.4 мянган бод, 6,888.1 мянган бог малыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан
вакцинжуулна. Түүнчлэн хонь, ямааны цэцэг өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 2011 онд 6 аймаг,
нийслэл хотын 31 сум, 9 дүүргийн 3.2 сая хонь, голомт, эрсдэл бүхий 3 аймгийн 1.9 сая ямааг
урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар тооцож мал эмнэлгийн үйлчилгээний хөлс,
вакцин, эмийн зардлыг төлөвлөж төсвийн төсөлд тусгав.
Малаас хүнд дамжин халдварладаг өвчний гаралт нэмэгдэж байгаад анхаарч ариутгал
халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний үр дүнг сайжруулах зорилгоор 2011 онд гоц халдварт,
халдварт, паразиттах өвчний гаралтыг бууруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг чанаржуулах
зорилгоор бүх аймаг, сумдын мал эмнэлэг, үйлчилгээний нэгжид тусгай зориулалтын ариутгалын
төхөөрөмж нийлүүлэх, нийт 14,733.0 мянган квадрат метр талбайд ариутгал халдваргүйтгэл
хийхэд хүрэлцэхүйц бэлдмэлд худалдан авахад хөрөнгө зарцуулна.
"Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд
тариаланчидыг дэмжих, хүнсний гол нэрийн бараа болох гурилын үнийг тогтвортой байлгах
зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүд болон улсын нөөцөд нийлүүлж буй стандартын
шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал
олгоно.
Дотоод, гадаад зах зээлийн хүчин зүйлсийн улмаас 2011 онд дотоодын зах зээл дээр
улаанбуудайн хомсдол үүсэхээс сэргийлэх, буудайн нийлүүлэлтийг тогтвортой хангах зорилгоор
Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний улаанбуудай худалдан авч нөөцлөхөд зориулж хөрөнгө
төлөвлөв.
5.1.10 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай “ Монгол Улсын хуулиар “Эхийн
алдар” одон авах эхчүүдийн шалгуурт 4 ба 6 хүүхэд болгон өөрчилж, олгох урамшууллын хэмжээг
2 дахин нэмэгдүүлсэн. Энэ арга хэмжээг олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж
байгаа бөгөөд 2011 оны төсвийн төсөлд “Алдарт эх” одонтой эхчүүдийн одоо авч байгаа
урамшууллыг 100-200 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх, 2011 оноос шинээр одон авах эхчүүдийг
хамруулахаар тооцов.
Нийгмийн даатгалын санд байршуулах Засгийн газрын өглөгийн хэмжээг 2010 оныхоос 17
хувиар нэмэгдүүлэхээр тусгав. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хотын
нийтийн тээврийн хэрэгслэлээр үнэ төлбөргүй зорчих зардлыг нийслэлийн төсөвт тусгаж байсныг
эрхлэх асуудлын хүрээнд нь хамаарах сайдын төсвийн багцад тусгав.
50
Шинээр байгуулагдсан Хүүхэд хамгааллын төв болон Хөдөлмөрийн биржийн зардлыг
шинээр төсөвт нэмж тусган, Улаанбаатар хотын 6 дүүргийн 13 хороо, Хэнтийн ,Сэлэнгэ аймгийн 8
тосгонд нийт 21 нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэхээр тооцов. 2010 оны 10 дугаар сараас
эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж болон жирэмсэн, амаржсан
эхчүүдэд олгох тэтгэмжийн 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг бүтэн жилээр хэрэгжүүлэх, эдгээр
халамжийн үйлчилгээнд хамрагдах хүний тооны өөрчлөлтийг тусгах замаар эдгээр үйлчилгээний
зардлыг нэмэгдүүлэв.
5.1.11 Боловсрол соѐл, шинжлэх ухааны сайд
Оюутнуудын нийтийн тээврийн татаасын зардлыг Нийслэлийн төсөвт тусган санхүүжүүлж
байсныг БСШУСайдын төсвийн багцад шилжүүлэнэ.
5.1.12 Эрүүл мэндийн сайд
Нийслэлийн хүн ам сүүлийн жилүүдэд өсч, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутагт орон
нутгаас иргэд олноороо ирж суурьшсантай холбогдуулан тус дүүргүүдэд яаралтай тусламжийн
төвийн салбар пункт байгуулах зардлыг тусгав.
Зүрх, элэгний төвийг Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн дэргэд байгуулах, Клиникийн
нэгдсэн I эмнэлэгт ясны чөмөг, элэг, бөөр шилжүүлэх хагалгаа хийх төслийг хэрэгжүүлэх зардлыг
шинээр төсөвт тусгаж, осол гэмтлийн өсөлттэй холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний
төвийн орон тоог нэмэгдүүлэхээр тусгав.
Тамирчдын амжилтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон удаагийн системтэй, иж бүрэн,
үйл ажиллагаа явуулах, мөн 2011 оныг олимпийн эрх авах жил гэж тооцон Төв аймгийн Спорт
цогцолбор, Орхон аймаг дахь Олимпийн бэлтгэлийн төвийн үйл ажиллагааг 2011 оноос эхлүүлэх
зардлыг төсөвт нэмж тусгалаа.
5.1.13 Батлан хамгаалахын сайд
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 114 дүгээр тогтоолоор байгууллагдсан “Сүхбаатар,
Баянхонгор, Баян-Өлгий аймагт барилга инженерийн холимог бүтэцтэй батальоны хүнс, хувцас,
шататахууны зардал, Батлан хамгаалах их сургуулийн харъяа “Өрлөг” мэргэжлийн сургалттай
цэрэгжсэн ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны зардлыг шинээр тусгав.
5.2 Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багц
5.2.1 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ТӨСВИЙН
БАГЦ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын урсгал төсвийн багцын хэмжээ 2011
онд 2549.8 сая төгрөг болж байна.
Стратегийн зорилго. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, ард
түмнийхээ эрх чөлөө, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн хамгаалахад чиглэсэн Монгол
Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах
стратегийн төлөвлөлт, бодлогын болон мэргэшлийн зөвлөгөө, судалгаа шинжилгээ болон
үйлчилгээгээр хангаж дэмжлэг үзүүлэх.
Хүснэгт 5.1 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөрийн бүтэц ба урсгал зардал
(сая төгрөгөөр)
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
Нийт зардалд эзлэх
хувь
51
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
НИЙТ ДҮН 1,414.9 3,063.5 2,549.8 100.0 100.0 100.0
Хөтөлбөр 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого
үйл ажиллагаа 1,304.9 2,826.6 2,339.5 92.2 92.3 91.8
Хөтөлбөр 2. Бодлогын шинжилгээ, судалгаа 110.0 237.0 210.3 7.8 7.7 8.2
Шийдвэрлэх асуудал болон стратеги: Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын
зардлыг 1.1 тэрбум төгрөгөөр, гадаад зочны зардлыг 95.6 сая төгрөгөөр төлөвлөсөн.
Түүнчлэн, 2011 онд болох түүхэн тэмдэглэлт ойтой холбогдуулан төрийн одон медаль
хийлгэх зардалд зориулж 175.9 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.
Хөтөлбөр 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаа
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ тасралтгүй хэвийн, үр нөлөөтэй хэрэгжүүлэх
нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болох Ерөнхийлөгчийн төсөв, түүний ажлын албаны үйл
ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
 Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төрийн захиргааны мэргэшсэн, суралцагч байгууллага
болгон хөгжүүлэх, Тамгын газрын хүний нөөцийн төлөвлөлт, хангалтыг сайжруулах,
тэдний мэдлэг чадвар, манлайлах ур чадварыг хөгжүүлэх;
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааны
ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангаж, олон нийттэй ил тод, нээлттэй харилцах
тогтолцоог бүрдүүлэх.
Хүрэх үр дүн:
 Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахад чиглэгдсэн
бодлогын зөвлөгөө, үйлчилгээгээр хангагдана.
 Олон нийттэй ил тод, нээлттэй харилцах тогтолцоог хэвшүүлнэ.
Хөтөлбөр 2. Бодлогын шинжилгээ, судалгаа
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Энэхүү хөтөлбөрт хөрш зэргэлдээ улс орнуудтай хоршин бүс нутгийн эдийн засгийг
хөгжүүлэх нөөц арга замыг тодорхойлох, бодлогын шинжилгээ судалгаа хийх үүрэг бүхий
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаа хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
 эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, үйл ажиллагааны
удирдлагын менежментийг боловсронгуй болгож, судалгааны ажлын үр дүнг төр засгийн
бодлогод шууд тусган хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх;
 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг орчин үеийн онол арга зүйн өндөр түвшинд хийх
Хүрэх үр дүн:
 Гадаад, дотоод хамтын ажиллагаа, сурталчилгаа сайжирна.
 Эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин дээшилнэ.
5.2.2 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ
УИХ-ын даргын 2011 оны төсвийн урсгал зардлын төсвийн төслийг 10703.5 сая төгрөгөөр
төлөвлөсөн.
Стратегийн зорилго. Хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, монголын ард
түмний засаглах эрхийг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь УИХ-д мэргэжил, арга зүй,
техник-зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, Монгол Улсын Их Хурлын хэвийн үйл
ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Хөтөлбөр. Хууль тогтоох үйл ажиллагаа
52
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Хууль, бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэж батлах, Засгийн газар болон УИХ-
д ажлаа шууд тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, асуулга
тавих, түүний хариуг чуулганаар хэлэлцүүлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн
биелэлтэд хяналт тавих, байнгын хороодын хууль тогтоох үйл ажиллагаанд арга зүйн
туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал хууль тогтоох, хянан шалгах бүрэн
эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нь хэрэгцээ шаардлагад
нийцсэн мэргэжил арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд оршино.
Хүснэгт 5.2 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөрийн бүтэц ба урсгал зардал
(сая төгрөгөөр)
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
2009 гүйц 2010 төл
2011
төсөл
Нийт зардалд эзлэх хувь
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
Хөтөлбөр 1.Хууль тогтоох үйл ажиллагаа 9,254.1 11,496.6 10,703.5 100.0 100.0 100.0
Байгууллагын үндсэн чиг үүргийг
хэрэгжүүлэх арга хэмжээ 5,483.9 10,700.5 9,910.3 59.3 93.1 92.6
УИХ-д суудалтай улс төрийн намуудад өгөх
дэмжлэг 3,734.2 760.0 760.0 40.4 6.6 7.1
Олон улсын байгууллагын гишүүны татвар,
хандив, хураамж 36.1 36.1 33.2 0.4 0.3 0.3
5.2.3 ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТӨСВИЙН БАГЦ
Үндэсний ерөнхий аудиторын 2011 оны урсгал төсвийн багцын хэмжээ 742.9 сая төгрөг болж
байна.
Стратегийн зорилго.
Төрийн эрх барих дээд байгууллагын үүргээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хуралд дэмжлэг
үзүүлж, эх орон, ард түмний эрх ашгийн төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага, үйл
ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах.
Хөтөлбөр 1. Төрийн аудит
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Төсөвт байгууллага болон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн
этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамрагдана.
Хөтөлбөрийн зорилт:
төрийн өмч, хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэх, үйл ажиллагааны үр дүнг нийтээр
хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, шаардлагын дагуу тайлагнаж байгаа эсэхэд аудит хийж,
санал дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах
Хүрэх үр дүн:
Гүйцэтгэлийн аудитын удирдлагын мэргэжил, стандартын түвшинг дээшлүүлнэ.
Хүснэгт 5.3 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөр зориулалтаар:
(сая төгрөгөөр)
ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙ АУДИТОР
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
Нийт зардалд эзлэх хувь
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
53
Хөтөлбөр:Төрийн аудит 521.2 685.0 742.9 100.0 100.0 100.0
Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга
хэмжээ 502.9 666.3 721.2 96.5 97.3 97.1
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах 16.6 16.9 19.9 3.2 2.5 2.7
Гадаад харилцаа 1.8 1.8 1.8 0.3 0.3 0.2
5.2.4 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ
Төрийн албаны зөвлөлийн 2011 оны урсгал төсвийн багцын хэмжээ 333.2 сая төгрөг болж
байна.
Стратегийн зорилго.
Төрийн албаны шинэтгэл, төрийн байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт, хэрэгцээнд
нийцүүлэн төрийн албаны хууль тогтоомжид заасан төрийн албан тушаалд тавих ерөнхий
шаардлагыг хангасан боловсон хүчнээр төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын
хууль ѐсны эрх ашгийг хамгаалах замаар Монгол Улсын төрийн албаны үйл ажиллагааны
үр ашиг, үр нөлөөг дээшлүүлнэ.
Хөтөлбөр. Төрийн албаны нийтлэг үйл ажиллагаа
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Энэхүү хөтөлбөрт төрийн албаны нийтлэг стандартуудыг боловсруулах, хууль тогтоомжид
заасны дагуу иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулах, төрийн албаны салбар
зөвлөлүүдэд арга зүйн удирдамжаар хангах зэрэг чиг үүрэг бүхий төрийн албаны зөвлөл,
түүний ажлын албаны үйл ажиллагаа хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Төрийн албаны шинэтгэлийн бодлого, хүний нөөцийн болон төрийн захиргааны удирдлага
үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах
Хүрэх үр дүн:
Чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бий болгох
Хүснэгт 5.4 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөр зориулалтаар:
(сая төгрөгөөр)
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
Нийт зардалд эзлэх хувь
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
Төрийн албаны нийтлэг үйл ажиллагаа 291.4 298.9 333.2 100.0 100.0 100.0
Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга
хэмжээ 221.0 281.9 333.2 75.9 94.3 100.0
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах 70.4 16.9 0.0 24.1 5.7 0.0
5.2.5 СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ
Сонгуулийн ерөнхий хорооны даргын урсгал төсвийн багцын хэмжээг 2011 онд 222.0 сая
төгрөгөөр төлөвлөв.
Хөтөлбөр. Сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг
бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж, зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт
тавьж, сонгуулийн хороодыг нэгдсэн удирдлагаар хангах, аймаг, нийслэл, сум, дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах ажлыг мэргэжил,
арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажлын албаны үйл ажиллагаа энэ хөтөлбөрт
хамрагдана.
Хөтөлбөрийн зорилт:
54
Монгол Улсын сонгох эрх бүхий иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эдлэх
нөхцөлийг бүрэн хангаж бүх шатны сонгууль, ард нийтийн санал асуулгад бэлтгэх, зохион
байгуулах, үр дүнг мэдээлэх
Хүснэгт 5.5 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөр зориулалтаар:
(сая төгрөгөөр)
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА
2009
гүйц
2010 төл 2011 төсөл
Сонгууль зохион байгуулах 4,103.5 179.0 222.0
Сонгуулийн ерөнхий удирдлага 106.0 179.0 222.0
Ерөнхийлөгчийн сонгууль 3,997.6 0.0 0.0
5.2.6 ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ
Хүний эрхийн үндэсний комиссын даргын урсгал төсвийн багцын хэмжээг 2011 онд 247.6
сая төгрөгөөр төлөвлөсөн.
Стратегийн зорилго.
Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний заалтын
хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих,Хүн бүхэнд,
төрөхөөс заяагдсан салшгүй эрхийнх нь тухай мэдлэг олгох, хүний эрхийн боловсролыг
дээшлүүлэх, илэрч буй зөрчлийг арилган, хүний эрх, эрх чөлөөний байдлыг бүх нийтэд ил
тод болгон, түүнд төр засгийн анхаарлыг хандуулах.
Хөтөлбөр. Хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Энэхүү хөтөлбөрт хүний эрхийн асуудлаар шалгалт явуулах, судалгаа хийх, Монгол Улсын
хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил бүрийн илтгэлийг боловсруулах, хүний
эрхтэй холбогдсон аливаа асуудлаар санал, зөвлөмж, шаардлага гаргах, хүний эрхийн
зөрчлийн талаарх гомдол шийдвэрлэхтэй холбоотой хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон
хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцтой холбоотой хэрэгжүүлэх үйл ажиллагаа
хамрагдана.
Хөтөлбөрийн зорилт:
 Олон нийтийн хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлж, бусдын эрхийг хүндэтгэх хандлага
төлөвшүүлж, эрхээ хамгаалах чадвар эзэмшүүлэх;
 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний илтгэлийн тухайн жилийн дүр зураг, өсөлт
бууралтыг илэрхийлэх чадамж, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх;
 Тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн хүний эрхийн сургалтын чанар үр нөлөөг дээшлүүлэх;
 Гомдол шийдвэрлэх ажиллагаанд шинэлэг арга барилыг нэвтрүүлэх;
 Олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, хэрэглэх явдлыг дэмжих
Хүрэх үр дүн:
 Хүний эрхийн асуудлаар хийгдсэн судалгаа, шалгалтын үр дүнд дэвшүүлсэн санал, түүний
хэрэгжилтийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход
чиглэсэн тодорхой арга хэмжээг авах, хууль тогтоомж, захиргааны шийдвэрийг хүний
эрхийн зарчимд нийцүүлэх талаар гаргасан санал, зөвлөмж, шаардлагын үр нөлөө
өргөжинө.
 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн нийгэм дэх үнэлэмж
өсч, хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилт, хэрэглэх явдал нэмэгдсэнээр хүний
эрхийг дээдлэн хамгаалах, хүн бүр эрхээ бодитойгоор эдлэх баталгааг нийгэмд
төлөвшүүлнэ.
55
 Олон нийтэд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлснээр хүний эрхийн мэдлэг
ойлголт, тэдгээрийн эрхээ хамгаалах чадвар нэмэгдэж, хүний эрхийн соѐл төлөвших үндэс
бүрдэнэ.
Хүснэгт 5.6 Хөтөлбөрийн урсгал зардал
/сая төгрөгөөр/
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
Нийт зардалд эзлэх хувь
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
Хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах 188.8 238.7 247.6 100.0 100.0 100.0
Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга
хэмжээ 184.5 234.2 243.5 97.7 98.1 98.3
Гадаад харилцаа 4.3 4.5 4.1 2.3 1.9 1.7
5.2.7 САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ
Санхүүгийн зохицуулах хорооны даргын багцын төсвийн урсгал зардлын хэмжээг 2011 онд
919.5 сая төгрөгөөр төлөвлөсөн нь 2010 оны тодотголоор батлагдсан төсвөөс 8.0 сая төгрөг буюу 1
орчим хувиар өссөн байна.
Хүснэгт 5.7 ТЕЗ-ийн Хөтөлбөрийн бүтэц ба урсгал зардлын төсөв
/сая төгрөгөөр/
2009 гүйц 2010 төл 2011 төс
Нийт зардалд эзлэх хувь
2009
гүйц
2010 төл 2011 төс
Санхүүгийн зохицуулах хороо 891,7 911,5 919.5 100.0% 100.0% 100.0%
Санхүүгийн салбарын
зохицуулалт 353,6 361,5 435.4 39.7% 39.7% 47.4%
Санхүүгийн хяналт, шалгалт 538,0 550,0 483.9 60.3% 60.3% 52.6%
Шийдвэрлэх асуудал болон стратеги
 Хорооны ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн мэргэжлийн
оролцогчдод эрх олгох бүсчилсэн сургалт семинар зохион байгуулахад 38.0 сая төгрөг
төлөвлөв.
 Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/, Даатгалын хянан шалгагчдын
олон улсын холбоо /IAIS/-нд гишүүнчлэлийн татвар 34.3 сая төгрөг тусгалаа.
 Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бараа,
үйлчилгээний бусад зардалд 14.7 сая төгрөг тусгав.
Хүснэгт 5.8 Хөтөлбөр болон зориулалт
/сая төгрөгөөр/
Хөтөлбөр болон зориулалтаар 2009 гүйц 2010 төл 2011 төс
Нийт зардалд эзлэх хувь
2009
гүйц
2010 төл
2011
төс
СЗХ-ны дарга 891,7 911,5 919.5 100.0% 100.0% 100.0%
Хөтөлбөр 1. Санхүүгийн салбарын
зохицуулалт 353,6 361,5 435.4 39.7% 39.7% 47.4%
Байгууллагын үндсэн чиг үүргийг
хэрэгжүүлэх 353,630.2 361,5 357.8 39.7% 39.7% 38.9%
Хяналтын зөвлөлийн үйл
ажиллагааны урсгал зардал 0.0 0.0 14.7 0.0% 0.0% 1.6%
Төрийн албан хаагчдын нийгмийн
баталгааг хангах 0.0 0.0 63.0 0.0% 0.0% 6.8%
Хөтөлбөр 2. Санхүүгийн хяналт, шалгалт 538,0 550,0 483.9 60.3% 60.3% 52.6%
Байгууллагын үндсэн чиг үүргийг
хэрэгжүүлэх 501,5 512,7 449.6 56.3% 56.3% 48.9%
Олон улсын байгууллагын гишүүний 36,4 37,3 34.3 4.1% 4.1% 3.7%
56
татвар
Хөтөлбөр 1. Санхүүгийн салбарын зохицуулалт
Стратегийн зорилт:
Монгол улс дахь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого
боловсруулах, зохицуулалтаар хангах замаар хөрөнгө оруулагч компани болон иргэдийн
эрх ашгийг хамгаалах.
Хөтөлбөрийн тодорхойлолт
Даатгал, үнэт цаас бичил санхүүгий салбарт хийх төрийн зохицуулалтын үйл ажиллагаа энэ
хөтөлбөрт хамаарна.
Хүрэх үр дүн:
Санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин олон улсын практикт нийцэн сайжирч,
хөрөнгө, үнэт цаас, даатгал болон бусад санхүүгийн зах зээлийн хамрах хүрээ тэлж, улс
орны эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмэр оруулсан байна. Мөн Санхүүгийн
зохицуулах хорооны ажлын албаны чадавхи бэхжсэн байна.
Хөтөлбөр 2. Санхүүгийн хяналт, шалгалт
Стратегийн зорилго:
Банк бус санхүүгийн байгууллаг, даатгал, хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа,
үнэт цаасны зах зээлд оролцогчдын хууль болон бусад хууль тогтоомжийн биелэлтэд
хяналт тавих
Хөтөлбөрийн тодорхойлолт
Даатгал, үнэт цаас бичил санхүүгий салбарт хийх төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа
энэ хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт :
банк бус санхүү, даатгал, болон хуулиар хариуцуулсан бусад санхүүгийн байгууллагуудын
үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх замаар уг зах зээлд оролцогчдын эрх ашгийг
хамгаалах.
Хүснэгт 5.9 Хөтөлбөр, арга хэмжээгээр
/сая төгрөгөөр/
Хөтөлбөр, арга хэмжээгээр
2009
гүйц
2010
төл
2011
төс
Нийт зардалд эзлэх хувь
2009
гүйц
2010
төл
2011
төс
Төсвийн ерөнхийлөн захирагч 891.7 911.6 919.5 100.0% 100.0% 100.0%
Хөтөлбөр 1. Санхүүгийн салбарын зохицуулалт 353.6 361.5 435.4 39.7% 39.7% 47.4%
Санхүүгийн салбарын зохицуулалт 58.5 59.8 120.3 6.6% 6.6% 13.1%
Санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх, ашгийг
хамгаалах 62.6 64.0 59.7 7.0% 7.0% 6.5%
Бүх нийтийн санхүүгийн боловсрол 46.2 47.2 16.9 5.2% 5.2% 1.8%
Захиргаа, удирдлага, хамтын ажиллагаа 186.3 190.5 238.5 20.9% 20.9% 25.9%
Хөтөлбөр 2. Санхүүгийн хяналт, шалгалт 538.1 550.1 483.9 60.3% 60.3% 52.6%
Үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааны хяналт 190.9 195.1 170.7 21.4% 21.4% 18.6%
Даатгалын байгууллага, мэргэжлийн оролцогчдын
хяналт 131.2 134.1 119.9 14.7% 14.7% 13.0%
Бичил санхүүгийн байгууллагын хяналт 166.1 169.8 149.2 18.6% 18.6% 16.2%
Санхүүгийн тайлагнал, аудит үнэлгээний чанарын
хяналт 50.0 51.1 44.0 5.6% 5.6% 4.8%
5.2.8 ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ
Үндэсний статистикийн хорооны даргын багцын урсгал зардлын төсөв 2011 онд 4,481.8 сая
төгрөгөөр төлөвлөгдсөн нь 2010 оны тодотгосон төсвөөс 833.6 сая төгрөгөөр нэмэгдэж байна.
Хөтөлбөр 1. Албан ѐсны статистикийг хөгжүүлэх
Стратегийн зорилго:
57
Эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаарх шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон
статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн байгууллагад адил тэгш
үйлчлэх
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Албан ѐсны статистик томоохон тооллого, судалгааг зохион байгуулах, дүн шинжилгээ
хийх чиг үүрэг бүхийн байгууллагын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Олон улсын нийтлэг аргачлалын дагуу үндэсний тооцооны системийг үе шаттайгаар
нэвтрүүлэх, салбарын статистик мэдээллийг сайжруулах, үндэсний хэмжээний
хөтөлбөрүүдийг үнэлэх, дүгнэхэд шаардлагатай үзүүлэлтийн систем, макро болон эдийн
засгийн статистик, хүн ам, нийгмийн статистикийг хөгжүүлэх, статистикийн арга зүйг
боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, мэдээллийн дэвшилтэт
технологийг нэвтрүүлэх хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлыг хангаж, тооллогын
ажлыг эхлүүлж зохион байгуулах .
Хүснэгт 5.10 Хөтөлбөрийн бүтэц, төсвийн хуваарилалт
/сая төгрөгөөр/
Үндэсний статистикийн хорооны дарга
2011 төсөв
Хөтөлбөрт эзлэх
хувь
Хөтөлбөр . Албан ѐсны статистикийг хөгжүүлэх 4,481.8 100
А. Улсын албан ѐсны мэдээ мэдээлэл гаргах, мэдээллээр хангах 2,806.8 62.6
Б. Улсын хэмжээний судалгаа 861.1 19.2
В. Улсын хэмжээний тооллого
813.9 18.2
Нийт орон тоо 277.0
Шийдвэрлэх асуудлууд ба стратеги:
Үндэсний статистикийн хорооны орон нутгийн 31 салбарт гэрээт ажилчдын орон тоог 42-
оор нэмэгдүүлсэн, албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдсөн зэргийн улмаас цалингийн
зардал 454.4 сая төгрөгөөр нэмэгдэж байна.
А. Улсын албан ёсны мэдээ, мэдээлэл гаргах
(A1) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын статистикийн сар, улирал, жилийн
мэдээг батлагдсан графикийн дагуу нэгтгэн танилцуулга гаргах, нийгэм эдийн засгийн
салбарын жилийн эцсийн мэдээг нэгтгэн статистикийн эмхэтгэлийг бэлтгэх, мэдээ,
тайлангийн маягт, заавар, аргачлал боловсруулах, компьютерийн програм хангамжийг
боловсруулах, салбарын статистик мэдээний динамикийг баяжуулах.
(A2) Статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээлд үнэлэлт
дүгнэл өгч, зорилго, бодлого баримтлах зарчимд тулгуурлан, цаашид дэвшүүлэх гол
зорилтыг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд
тулгуурласан, статистикийн үндэсний стандартыг бий болгох, статистикийн үйл
ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг
статистик мэдээллийн чанартай, шуурхай үйлчилгээгээр хангахад оршино.
Б. Улсын хэмжээний судалгаа
Улсын хэмжээний судалгаа бүтээгдэхүүний хүрээнд холбогдох хууль болон тогтоол
шийдвэрт заагдсан дараах бие даасан судалгаануудыг явуулахаар 861.1 сая төгрөгийг
2011 оны төсөвт тусгав.
Хүснэгт 5.11 Хөтөлбөр
/сая төгрөгөөр/
Хөтөлбөр . Албан ѐсны статистикийг хөгжүүлэх
2011 төсөв
/сая. Төг/
Хөтөлбөрт эзлэх
хувь
58
В.Улсын хэмжээний судалгаа 861.1 100
Аж ахуйн нэгж, байгууллагын тоооллого 24.4 2.8
Мал, тэжээвэр амьтадын тооллого 19.5 2.3
Өрхийн орлого, зарлагын судалгаа 268.4 31.2
Ажиллах хүчний судалгаа 182.8 21.2
Орон сууцны үнийн индексийн судалгаа 6.5 0.8
Хэрэглээний үнийн судалгаа 1.7 0.2
Барилгын салбарын өртгийн судалгаа: 3.9 0.5
Жижиглэнгийн худалдааны бараа үйлчилгээний үнийн судалгаа 12.2 1.4
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдийн үнийн судалгаа 7.4 0.9
Нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл судалгаа 136.8 15.9
Ардчилсан засаглал судалгаа 11.3 1.3
Албан усны статистикийг хөгжүүлэх хөтөлбөр 10.2 1.2
Хүүхэд хөгжлийн судалгаа 176.0 20.4
Хөтөлбөр 2. Улсын хэмжээний тооллого
УИХ-аас 2008 онд баталсан “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн дагуу энэхүү
тооллогыг 2010 оны эхээр явуулахаар товлосон. Тооллогыг явуулах ажлын бэлтгэлийг 2
жилийн өмнөөс хангасан бөгөөд тус хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо
тооллогын асуудал дагнан хариуцсан нэгжтэй ажиллаж байгаа билээ. Үндэсний
статистикийн хорооны Хүн амын тооллогын товчооны урсгал зардлыг 813.9 төгрөгөөр
тооцож 2011 оны төсвийн төсөлд тусгав.
5.2.9 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ДАРГЫН
ТӨСВИЙН БАГЦ
Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс төсвөөс
3.3 тэрбум төгрөгийн татаас олгохоор төсвийн төсөлд тусгалаа.
Хөтөлбөр. Олон нийтийн радио телевиз
Стратегийн зорилго:
Орчин үеийн тоон технологийг ашиглан мэргэжлийн чанарын өндөр түвшинд бэлтгэгдсэн
төрөл бүрийн мэдээлэл, сургалт танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлгийг
өргөн нэвтрүүлгийн зурвасаар өөрийн орны болон гадны орны хэрэглэгчдэд боломжийн
өртөгтэйгээр саадгүй хүргэх
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Үндэсний хэмжээнд олон нийтийн телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг дамжуулдаг
ашгийн бус байгууллага, түүний зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ энэ
хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн бодлогод ардчилал, шударга ѐс, хүний эрх чөлөө,
тэгш байдлыг хүндэтгэх, нийгэм эдийн засгийн олон ургальч үзэл бодлыг хүндэтгэх,
үндэсний соѐл урлаг, түүх, ѐс заншлыг дээдлэх, соѐл урлагийн хөгжилд хувь нэмэр
болохуйц уран бүтээлийн хэлбэрийг дэлгэрүүлэх, хувь хүний болон нийгмийн, ялангуяа
хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих нэвтрүүлгийн бодлогоор Урлаг соѐл, уран зохиол,
цэнгээнт, нийгмийн эрүүл мэнд, хүүхэд, гэгээрэл боловсрол, түүх ѐс заншлын нэвтрүүлгийн
цагийг нэмэгдүүлнэ. Радиогийн үйл ажиллагаанд “амьд” сурвалжлага буюу газар дээрээс нь
сурвалжлах явуулын станцын ашиглалтыг сайжруулах болно.
Хүснэгт 5.12 Хөтөлбөрийн урсгал зардал
/сая төгрөгөөр/
2009
гүйц
2010 төл
2011
төсөл
2010/11
зөрүү хувь
Хөтөлбөр. Олон нийтийн радио телевиз 7272.3 3704.9 3596.6 -108.3 97.1
Холбооны суваг ашигласны төлбөр 766.5 404.9 296.6 -108.3 73.3
INTELSAT ба REUTERS-ийн суваг ашигласны төлбөp 1138.5 0 0 0
59
Төсвөөс олгох татаас 3739.1 3300.0 3300.0 0 100.0
Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих 1628.1 404.9 296.6 -108.3 73.3
5.2.10 ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН
ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ
Хөтөлбөр 1: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын багцын урсгал
зардлын хэмжээг 2011 онд 836.0 сая төгрөгөөр төлөвлөв.
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн эхнэр нөхөр, үр хүүхэд, ач зээ нарт нэг удаагийн
нөхөн олговор, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн
нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаа эрхлэх байгууллага түүний орон
нутаг дахь салбар коммиссын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хүснэгт 5.13 Хөтөлбөрийн бүтэц төсвийн хуваарилалт
/сая төгрөгөөр/
Үндэсний статистикийн хорооны дарга 2011 төсөв
Хөтөлбөрт эзлэх
хувь
Хөтөлбөр . Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах 836.0 100
А. Бодлогын зөвлөгөө өгөх үйл ажиллагаа 211.2 25.3
Б. УТТХХ-т хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор олгох 550.0 65.8
В. Хэлмэгдэгсдийн талаар судалгаа хийх 74.8
8.9
Нийт орон тоо 17
Хүрэх үр дүн:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг
үргэлжлүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлт гарахаас сэрэмжлэх нөхцөл бүрдэнэ.
Шийдвэрлэх асуудал ба стратеги:
Улсын комиссын төсвийн дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2009 оны 12 дугаар
сарын 19 тоот захирамжын дагуу бүтцийн өөрчлөлт хийж, Улсын комиссын ажлын алба нь
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвөөс салж, Цагаатгах ажлыг удирдан
зохион байгуулах улсын комисст нэгдсэн тул тэнд ажиллаж байсан 3 ажилтны орон тоо,
төсвийг шилжүүллээ. Дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор бараа үйлчилгээний
зардлуудыг нэмж тооцсон болно.
Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт
2011 онд хуульд орсон өөрчлөлтын дагуу цагаатгах ажиллагааг зогсоохоос өмнө ЗХУ-д
хэлмэгдсэн иргэдийн хэрэг материалыг ОХУ-ын тусгай архиваас хуулбарлан авчрах ажлыг
дуусгавар болгох ажлыг эрчимжүүлэхэд шаардагдах зардал
 Ажиллагсдын нийгмийн асуудал болон төрийн албаны тухай хуулийн дагуу нэг удаагийн
буцалтгүй тэтгэмж
 Төрийн албаны тухай хуулийн 30.2-ыг үндэслэн тэтгэвэрт гарах хүний нэг удаагийн
буцалтгүй тэтгэмжийн зардлыг тусган тооцов.
Хэлмэгдэгсдийн нөхөн олговор, орон сууцны хөнгөлөлт
 Нөхөн олговор авах хүний тоо буурч байгаатай холбогдуулан нөхөн олговорын хэмжээ
2010 онд 219.4 сая төгрөг байсныг 190.0 сая төгрөг болгон бууруулав.
 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай
хуулийн 23.1-д заасны дагуу хэлмэгдэгсдийн орон сууцны хөнгөлөлтийг дараалалд байгаа
хэлмэгдэгсдэд олгож дуусгахаар хуулийн дагуу тооцож 360.0 сая төгрөгийг төлөвлөлөө.
 Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт байгаа Улс төрийн хэрэгт шийтгэгдэн
цагаатгагдаагүй иргэдтэй холбоотой 6600 ширхэг хавтаст хэргийг шалгаж дуусгахаар УИХ-
ын 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 31 тоот тогтоолын дагуу Тагнуулын Ерөнхий
газрын тусгай архивт ажиллах 14 гэрээт ажилчдын 2011 оны цалин болон холбогдох
зардлыг төсөвт тусгав.
60
5.2.11 АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ
Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн урсгал зардлыг 2011 онд 2837.5 сая төгрөгөөр
төлөвлөлөө. Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлж байгаатай холбогдож цалин
хөлс болон шимтгэлийн зардал 275.2 сая төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Хөтөлбөр: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа
Стратегийн зорилго:
Авлигатай тэмцэж, шударга ѐсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэж, ардчилсан шударга
ѐсыг голч болгон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг дээдлэн, хуулиар хүлээсэн чиг
үүрэг бүхий үйл ажиллагааг хараат бус бие даасан байдлаар хэрэгжүүүлэх
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Авлигын эсрэг олон нийтийг соѐн гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, албан тушаалтны
хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах; авлигын гэмт хэргийг илрүүлэх гүйцэтгэх
ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүрэг бүхийн бие даасан хараат бус
байгууллагын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хүрэх үр дүн:
 Авилга үүсгэхэд хүргэж байгаа нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн хүчин зүйл,
шалтгаан, нөхцөлийг судалж гаргах
 Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран
ажиллах бодлого, чиглэлийг тодорхойлох
 Авлигын талаар олон нийтийн судалгаа авч, тэдгээрийн талаархи мэдээллийг тогтмол олон
нийтэд ил тод мэдээлж байх
 Олон нийтийн зөвлөл, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай
хамтран ажиллаж авлигын нийгмийн хор хөнөөлийг сурталчилан,авлигыг үл тэвчих үзэл
бодлыг иргэдэд төлөвшүүлэх
Хүснэгт 5.14 Хөтөлбөрийн урсгал зардал болон санхүүжүүлэх эх үүсвэр
/сая төгрөгөөр/
2009 2010 2011
2010/11
зөрүү хувь
А. Цалин хөлс 1078.6 1321.5 1569.4 247.9 118.8
Б. Бусад урсгал зардлын нөөц 947.3 1601.6 1268.1 -333.5 79.2
Нийт урсгал зардал 2267.4 2923.1 2837.5 -85.6 97.1
Санхүүжүүлэх эх үүсвэр 2267.4 2923.1 2837.5 -85.6 97.1
төсвөөс 2267.4 2923.1 2837.5 -85.6 97.1
5.2.12 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ
Монгол Улсын Ерөнхий сайдын урсгал төсвийн багцын хэмжээ 2011 онд 22,847.5 сая
төгрөг болж байна.
Хүснэгт 5.15 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөрийн бүтэц ба төсвийн
хуваарилалт
/сая төгрөгөөр/
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
Нийт зардалд эзлэх хувь
2009
гүйц
2010
төл
2011
төсөл
НИЙТ 13,928.0 20,341.6 22,847.5 100.0 100.0 100.0
61
Хөтөлбөр 1. Дотоод, гадаад шуурхай мэдээллийн
үйл ажиллагаа 734.8 824.1 928.4 5.3 4.1 4.1
Хөтөлбөр 2.Өмчийн эрхийг хэрэгжүүлэх 423.6 526.8 842.9 3.0 2.6 3.7
Хөтөлбөр 3.Мэдээллийн нэгдсэн тогтолцооны дэд
бүтэц 715.8 2,338.0 3,397.7 5.1 11.5 14.9
Хөтөлбөр 4. Төрийн тусгай хамгаалалт 4,296.3 4,956.9 5,515.4 30.8 24.4 24.1
Хөтөлбөр 5.Үндэсний аюулгүй байдлыг хангах 6,818.1 8,945.3 8,736.0 49.0 44.0 38.2
Хөтөлбөр 6.Үндэсний хөгжил, шинэчлэлийн
нэгдсэн бодлого 378.7 454.8 1,682.8 2.7 2.2 7.4
Хөтөлбөр 7.Цацраг идэвхт, ашигт малтмал болон
цөмийн энерги ашиглах 474.0 1,902.5 1,479.7 3.4 9.4 6.5
Хөтөлбөр 8.Хүйсийн тэгш байдлыг хангах 26.0 43.1 39.0 0.2 0.2 0.2
Хөтөлбөр 9. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн
сан 0.0 0.0 43.0 0.0 0.0 0.2
Хөтөлбөр 10.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл
ажиллагаа 60.7 350.0 0.0 0.4 1.7 0.0
Хөтөлбөр 11.Олборлолт, уул уурхай 0.0 0.0 182.7 0.0 0.0 0.8
Шийдвэрлэх асуудал болон стратеги:
Засгийн газар, хувийн хэьшил, иргэний нийгмийн гэсэн гурван талын тэгш оролцоотой
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд Монгол Улсын нэгдсэн болон орон
нутгийн төсөвт олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын төлсөн татвар, төлбөр, хураамж,
хандивыг олон нийтэд ил тод болгох ажлыг Дэлхийн банкны олон талт хандивлагчдын Итгэлийн
сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд 2010 оны 10 сард төслийн хугацаа дуусна. Засгийн газрын
2010 оны 190 дугаар тогтоолоор Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг Монгол Улсад
хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор холбогдох зардлыг 2011 оноос эхлэн Монгол
Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй
холбогдуулан Монгол Улсын 2010 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын
зардалд нийт 182.7 сая төгрөгийг Ерөнхий сайдын төсвийн багцад шинээр нэмж төсөвлөв.
Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдсанаар Радио телевизийн
Хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллаж байсан Дамжуулах байгууламжийн техникийн төв буюу
одоогийн “Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчид үлдээж, олон
сувгийн радио телевизийн нэвтрүүлгийг дамжуулах чиг үүрэгтэйгээр зохион байгуулж
ажиллуулсан. Уг “Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг үндсэн чиг
үүргийнх нь дагуу ажиллуулахын тулд техник технологийн шинэчлэл хийх ажлыг УИХ-аас
баталсан “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслийн хүрээнд улсын төсвийн болон “Бүх нийтийн
үүргийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, манай улсын 380 гаруй сум, суурин
газруудад олон сувгийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадалтай станцуудыг байгуулж,
түүний ашиглалт үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байна. Уг Радио телевизийн дамжуулалтын
зардал 1.2 тэрбум төгрөг, холбооны суваг ашигласны төлбөр 0.3 тэрбум төгрөг, нийт 1.5 тэрбум
төгрөгийг Сангийн сайдын багцад төлөвлөж байсныг 2011 оноос Ерөнхий сайдын багцад
шилжүүлэн Мэдээлэл, технологийн газрын төсвийн төсөлд тусгалаа.
Хөтөлбөр 1. Дотоод, гадаад шуурхай мэдээллийн үйл ажиллагаа
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Улс орны дотоодод болж буй үйл явдлын тухай мэдээ, мэдээллийг цуглуулан шуурхай
түгээх, дэлхий дахинд болж буй үйл явдлын тухай мэдээ, мэдээллийг гадаадын
агентлагуудаас хүлээн авч, олон улсын түгээмэл хэлнээс орчуулан бэлтгэж, монголын
хэрэглэгчдэд мэдээ болон тойм тайлбар хэлбэрээр түргэн шуурхай хүргэх болон Монгол
Улсын түүх соѐл, хөгжил дэвшлийг гадаад улс оронд таниулан сурталчлах чиг үүрэг бүхий
МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамарна.
Хөтөлбөрийн зорилт:
Монгол Улс, Монголын ард түмний түүх соѐлын уламжлал, шинэчлэл, нийгмийн
амьдралын бодит үнэн байдал, эдийн засгийн ололт амжилтыг гадаадын улс орнуудад
62
түгээн дэлгэрүүлж сурталчлах, улс орны амьдралд болж буй үйл явдал, дэлхий дахины
тухай мэдээ мэдээлийг Монголын өргөн олон түмэнд шуурхай, үнэн бодитой хүргэх.
Шийдвэрлэх асуудал болон стратеги:
Тус агентлаг нь төсвийн зардлыг хэмнэх, бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг хэрэгжүүлэх
зорилгоор 2011 онд орон тоогоо 6 нэгжээр цөөрүүлж, ажлын ачааллыг нягтруулан ажиллахаар
төлөвлөсөн.
Хөтөлбөр 2. Өмчийн эрхийг хэрэгжүүлэх
Стратегийн зорилго.
Төрийн өмчийн эд хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, хувийн өмч давамгайлсан эдийн
засгийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр орууулах;
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Төрийн өмчийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион
байгуулж хэрэгжүүлэх, хууль тогтоомжоор тодорхойлсон төрийн өөрийн өмчийн эд
хөрөнгийг удирдах, эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн зохион байгуулах чиг үүрэг
бүхий хорооны үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Өмч хувьчлалын уламжлалт хэлбэрийг хязгаарлаж, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал
болгох /IРО хийх/ замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлож, дэд бүтэц, эрчим
хүч, нийтийн аж ахуйн салбарт зах зээлийн шаардлагад нийцсэн бүтцийн өөрчлөлт хийх
/төр хувийн хэвшлийн ХХТ, концессын гэрээ байгуулах замаар/ санал боловсруулж
хэрэгжүүлэх
Хүрэх үр дүн:
 Дунд хугацааны төсвийн хүрээнд түлш эрчим хүч, дэд бүтэц, нийтийн аж ахуйн салбарт
тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг
татаж, төрийн оролцоог 20-30 хувь хүртэл бууруулна
 Уул уурхайн салбарт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын
ашиглалтыг эхлүүлнэ.
Хөтөлбөр 3. Мэдээллийн нэгдсэн тогтолцооны дэд бүтцийг сайжруулах
Стратегийн зорилго.
 Бүсчилсэн хөгжлийн бодлого чиглэлд нийцсэн эдийн засгийн өсөлтийг хангахуйц мэдээлэл,
харилцаа холбоо, технологийн сүлжээг хөгжүүлэх
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд мэдээлэл, шуудан харилцаа холбооны технологи
нэвтрүүлэх, мэдээллийн тогтолцоо бий болгох, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг
мэдээллийн технологид суурилсан харилцааны зохицуулалтын үйл ажиллагаа, аж ахуйн
нэгж байгууллагуудын үйлчилгээ явуулж буй радио давтамжийн зохицуулалтын
мэдээллийн тоног төхөөрөмжүүдийг зориулалтын орчинд байршуулан найдвартай
ажиллагааг хангах, хяналт тавих чиг үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооны
үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Төрийн удирдлагын үр нөлөө, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэдээлжсэн
нийгмийг байгуулах, мэдээллэлжүүлэлтийн хоцрогдлыг багасгах, мэдээлэл хүртэх тэгш
бус байдал, тоон ялгааг арилгах хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Үүнд:
 “Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
 “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
 “ Шууданг дунд хугацаанд хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
 “ Мэдээллийн аюулгүй байдлыг хагах үндэсний хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх;
 “ Өргөн зурвасын мэдээллийн сүлжээ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
 Үйлчлүүлэгчдийн систем бүхий тоног төхөөрөмжийг Дата Төвд байршуулж, үйл ажиллагаа
болон үйлчилгээ нь шуурхай тасралтгүй явагдах боломжийг олгох
63
Хүрэх үр дүн:
 Бүх нийтийг өндөр хурдтай, хямд, хялбар ашиглаж болохуйц мэдээлэл, харилцаа холбооны
сүлжээний дэд бүтцээр тэгш, зохистой байдлаар ханган мэдээлэл, харилцаа холбооны
сүлжээний аюулгүй ба найдвартай ажиллагаа хангагдана.
 Иргэний ба хүн амын бүртгэл, шилжилт хөдөлгөөний бодит байдлыг тодорхойлж, иргэн,
хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, тооллогын талаар нарийвчилсан мэдээ,
мэдээлэл нь үнэн зөв, бодитой болно.
 Байгаль цаг агаарын болон онцгой байдлын саатлаас үл хамаарсан, тогтсон хугацаандаа
найдвартай хүргэх мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг нэмэгдүүлснээр
шуудангийн хүртээмж нэмэгдэнэ.
 цахим аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар үндэсний
аюулгүй байдал, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулна.
 төрийн байгууллага, аж ахуйн нэгж болон нийт айл өрхөд хүртээмжтэй, өртөг багатай,
мэдээллийн цогц үйлчилгээг утсан болон утасгүй холбооны технологуудыг ашиглан
хүргэснээр нийт улс орны эдийн засгийн өсөлт, хүн амын амьдралын түвшинг сайжруулна.
 Төрийн цахим дата, мэдээллийн технологийг зориулалтын нөхцөлд хадгалах, хамгаалах,
хүртээмжтэй байлгах, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зангилаа төв болно.
Шийдвэрлэх асуудал болон стратеги:
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 139 дүгээр тогтоолоор Ази, Номхон далайн
бүсийн шуудан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2011 онд Улаанбаатар хотод зохион
байгуулахаар шийвдэрлэсэн. Уг хурлыг зохион байгуулахтай холбогдсон зардлыг 2011 оны
төсвийн тухай хуульд тусгахаар заасны дагуу зардлыг 73.3 сая төгрөгөөр тооцож, төсвийн төсөлд
тусгасан.
Хөтөлбөрийн уялдаа: Энэ хөтөлбөр нь Ерөнхий сайдын төсвийн багцын мэдээллийн нэгдсэн
тогтолцооны дэд бүтэц/мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологи / хөтөлбөртэй харилцан
уялдаатай хэрэгжинэ.
Хөтөлбөр 4. Төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээ
Хөтөлбөрийн зорилго:
Хуулиар төрийн тусгай хамгаалалтанд авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн
зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон өргөө, зориулалтын орон
сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн аюулгүй байдлыг мэргэжлийн болон бусад
байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай цогцолбор үйл ажиллагаагаар хангаж,
цаг тухайд нь найдвартай иж бүрэн хамгаалах болон үйлчилгээ үзүүлэх
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Төр, засгийн тэргүүн нар болон төрийн өндөр хэмжээний зочин төлөөлөгчийг хамгаалах
тусгай хамгаалалт, мөн тэдэнд үйлчлэх тусгай үйлчилгээний үүрэг гүйцэтгэдэг Төрийн
тусгай хамгаалалтын газар, Их тэнгэр цогцолборын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Хамгаалуулагчдын аюулгүй байдлыг иж бүрэн, найдвартай хангах, хамгаалуулагчдын
ажиллаж, амьдарч буй бүхий л орчинд эрүүл ахуйн дэг журам, шаардлагыг хангасан байна.
Шийдвэрлэх асуудал болон стратеги:
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 23 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий прокурорын
газар болон тус газрын дэргэдэх Мөрдөн байцаах албаны байр, Нийслэлийн прокурорын
газрыг төрийн тусгай хамгаалалтад авахыг Тагнуулын ерөнхий газарт даалгасан боловч уг
тогтоол хэрэгжээгүй байна. Уг тогтоолын заалтыг хэрэгжүүлэхэд ажилтан 1, дэд ажилтан
12 бүгд 13 орон тоо нэмэх шаардлагатай. Түүнчлэн Төрийн ордны өргөтгөлийн музейн
хэсэг бүрэн ашиглалтад ороогүй байгаагаас орон тоо батлагдсан ч цалингийн санд
тусгагдаагүй байгаа 12 дэд ажилтан, 3 гүйцэтгэх ажилтны цалинг төсөвт тусгах
шаардлагатай. Орон тоо бүтцийн өөрчлөлттэй холбоотой эдгээр асуудлыг 2011 оны
төсвийн төсөлд тусгасан.
64
Хүрэх үр дүн:
Хамгаалалт, үйлчилгээний ажлын чанар дээшилнэ.
Хөтөлбөр 5. Үндэсний аюулгүй байдлыг хангах
Стратегийн зорилго:
Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин
зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг
сонирхлыг хамгаалах таатай нөхцлийг бүрдүүлэх
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Улс орны үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах чиг үүрэг бүхий төрийн
тусгай байгууллагын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хагах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн
стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, захиргааны болон мэргэжлийн удирдлага
зохицуулалтаар хангах, хэрэгжилтийн явц байдалд нь хяналт- шинжилгээ хийх, үр дүнг
үнэлэх, гадаад тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа явуулах, хуулиар харьяалуулсан
гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл
боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах замаар үйл
ажиллагааны эрхэм зорилгод хүрэх тал бүрийн нөхцлийг бүрдүүлэх
Хөтөлбөр 6. Үндэсний хөгжил, шинэтгэлийн нэгдсэн бодлого
Стратегийн зорилго:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, шинэтгэлийн бодлогыг боловсруулах,
хэрэгжилтийг хангах замаар эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хүн амын
амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэх
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулалт,
шинэтгэлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой байгууллагын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт
хамаарна.
Хөтөлбөрийн зорилт:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны стратеги
төлөвлөлт, эдийн засгийн шинэтгэл, инноваци, технологи бүтцийн өөрчлөлийн бодлого, төр
хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, хөрөнгө
оруулалтын болон бүсчилсэн хөгжлийн бодлогуудыг бодовсруулах, нэгдсэн удирдамжаар
хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл
ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийх,
үнэлгээ өгөх.
Шийдвэрлэх асуудал болон стратеги:
Нийгэм эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн чиглэлээр УИХ, Засгийн газраас шинээр
гарсан хууль, тогтоомж эрх зүйн актуудыг хэрэгжүүлэх яам, агентлаг, орон нутгийн байгууллага,
хувийн хэвшлийн бодлогын уялдааг хангах, хөгжлийн олон талт судалгааны ажлуудыг эхлүүлэх
зэргээр хорооны үндсэн үйл ажиллагаа өргөжиж, түүнд шаардагдах зарим зардлыг нэмж төсөвлөх
шаардлага гарч байна. Энэ хүрээнд 2011 онд дараах арга хэмжээг шинээр нэмж төлөвлөсөн.
 улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн индекс, хилийн боомт, ашигт
малтмалын орд газар, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах чиглэлээр нийт 13 аймагт
ажиллах томилолтын зардал;
 Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх
төлөвлөгөө, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн
цогцолборыг байгуулах зэрэг бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудыг олон нийтэд
сурталчлах мэдээллэл сурталчилгааны зардал;
 ЗГХЭГазартай хамтран холбогдох яамд агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн
бодлогын хэлтсийн стратеги, төлөвлөлтийн асуудал хариуцсан албан хаагчдын чадавхийг
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага
5. урсгал-зарлага

More Related Content

What's hot

Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013Bayar Tsend
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57Баянтөр Дэлгэр
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudasUkhnaa Tungalag
 
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгааМонгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгааГанцоож Цэрэннадмид
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuvmomish_77
 
төсвийн гүйцэтгэл
төсвийн гүйцэтгэлтөсвийн гүйцэтгэл
төсвийн гүйцэтгэлAnhbayr Altangerel
 
2009 onii tailan
2009 onii tailan2009 onii tailan
2009 onii tailanJigmee
 
2010 tolovlogoo heleltseer jigmeed
2010 tolovlogoo heleltseer jigmeed2010 tolovlogoo heleltseer jigmeed
2010 tolovlogoo heleltseer jigmeedJigmee
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020hicheel2020
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBuka King
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжDelgermaa Battulga
 
Nao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditNao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditLionswan Sun
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлогоMunkh Orgil
 
Tedu tov 2013
Tedu tov 2013Tedu tov 2013
Tedu tov 2013azkhuu
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020hicheel2020
 

What's hot (20)

Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
 
Tsahim zasag havsralt 2
Tsahim zasag havsralt 2Tsahim zasag havsralt 2
Tsahim zasag havsralt 2
 
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгааМонгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
төсвийн гүйцэтгэл
төсвийн гүйцэтгэлтөсвийн гүйцэтгэл
төсвийн гүйцэтгэл
 
2009 onii tailan
2009 onii tailan2009 onii tailan
2009 onii tailan
 
2010 tolovlogoo heleltseer jigmeed
2010 tolovlogoo heleltseer jigmeed2010 tolovlogoo heleltseer jigmeed
2010 tolovlogoo heleltseer jigmeed
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
 
Nao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditNao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 audit
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
 
Tedu tov 2013
Tedu tov 2013Tedu tov 2013
Tedu tov 2013
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020
 

Similar to 5. урсгал-зарлага

M.s.u.t
M.s.u.tM.s.u.t
M.s.u.tazkhuu
 
2012todruulga
2012todruulga2012todruulga
2012todruulgamecss
 
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөлMunkh Orgil
 
tosold ogoh sanal
tosold ogoh sanaltosold ogoh sanal
tosold ogoh sanalEvsel Nith
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжилTj Crew
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайmecss
 
2012gvitsetgel
2012gvitsetgel2012gvitsetgel
2012gvitsetgelmecss
 
11. өр-бонд-дамжуулан
11. өр-бонд-дамжуулан11. өр-бонд-дамжуулан
11. өр-бонд-дамжууланMunkh Orgil
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинAdilbishiin Gelegjamts
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРbatukaslide
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020hicheel2020
 

Similar to 5. урсгал-зарлага (20)

Txm 2010
Txm 2010Txm 2010
Txm 2010
 
M.s.u.t
M.s.u.tM.s.u.t
M.s.u.t
 
2012todruulga
2012todruulga2012todruulga
2012todruulga
 
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
 
tosold ogoh sanal
tosold ogoh sanaltosold ogoh sanal
tosold ogoh sanal
 
At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005At-Academy-e-Mongolia-20111005
At-Academy-e-Mongolia-20111005
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
засгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухайзасгийн газрын тусгай сангийн тухай
засгийн газрын тусгай сангийн тухай
 
2012gvitsetgel
2012gvitsetgel2012gvitsetgel
2012gvitsetgel
 
11. өр-бонд-дамжуулан
11. өр-бонд-дамжуулан11. өр-бонд-дамжуулан
11. өр-бонд-дамжуулан
 
8. ххс1
8. ххс18. ххс1
8. ххс1
 
House price final
House price finalHouse price final
House price final
 
Ts lekch 04
Ts lekch 04Ts lekch 04
Ts lekch 04
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчин
 
Inv fin mkt_2
Inv fin mkt_2Inv fin mkt_2
Inv fin mkt_2
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 

More from Munkh Orgil

School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016Munkh Orgil
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайMunkh Orgil
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгаMunkh Orgil
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Munkh Orgil
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Munkh Orgil
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliMunkh Orgil
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarMunkh Orgil
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osfMunkh Orgil
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайMunkh Orgil
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульMunkh Orgil
 

More from Munkh Orgil (20)

264 tog
264 tog264 tog
264 tog
 
263 tog
263 tog263 tog
263 tog
 
2017 3631 1
2017 3631 12017 3631 1
2017 3631 1
 
Togtool 242
Togtool 242Togtool 242
Togtool 242
 
School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулга
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015
 
4
44
4
 
3
33
3
 
2
22
2
 
5
55
5
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuli
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavar
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf
 
Aimag niislel
Aimag niislelAimag niislel
Aimag niislel
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хууль
 

5. урсгал-зарлага

  • 1. 46 5. ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРЛАГА 5.1 Урсгал зарлагад баримтлах бодлого, зарчим Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 3,250.7 тэрбум төгрөгт төлөвлөгдсөнөөр 2010 оны төлөвлөгөөнөөс 142.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Улсын төсвийн зарлага 2010 оны дүнгээс 383.8 тэрбум төгрөгөөр буурч төлөвлөгдсөн бол, Хүний хөгжил сангийн зарлага 470.3 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн зарлага 85.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр тооцлоо. Монгол Улсын 2011 оны төсвийн зарлагын төслийг боловсруулахад дараахь зарчмыг баримталлаа. Үүнд :  Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай байгуулсан “Стэнд-бай” хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, “Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2010 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын хязгаараас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримталлаа. Хөтөлбөрийн шалгуур хангагдсанаар 2010 онд Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газраас нийт 70 сая америк доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг улсын төсөвт авч ашиглах нөхцөл бүрдэх болно.  Гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүн нь өнөөдрийг хүртэл Сангийн сайдын багцад бүхэл дүнгээр туссаар ирсэнийг өөрчилж төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зардлын зүйл бүрээр тодорхойлон тусгасан.  УИХ-аас баталсан 2010 оны төсвийн үзүүлэлтүүдийг суурь болгох, цалин тэтгэврийн хэмжээг 2010 оны түвшинд барих, төсвийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэхгүй байх, УИХ-аас Засгийн газарт өгсөн үүргийн дагуу орон тоо, бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг Монгол Улсын 2011 оны төсөвт тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээг 2010 оны түвшинд байлгах, шаардлагатай тохиолдолд урсгал зардлыг бууруулахаар тооцлоо.  Хүний хөгжил сангаас хэрэгжүүлэх арга хэмжээний зардал болон нийгмийн даатгалын санд олгох зорилтот татаасын хэмжээг бууруулахгүй байхаар төлөвлөсөн.  Хөтөлбөрөөр төсөвлөж, шинээр нэмэгдүүлэх хөтөлбөр, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэх, Төсвийг хэмнэлттэй, үр ашигтай байлгаж, төсвийн байгууллагын өөрийн орлого, төсвийн зарлагыг санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зарчмыг баримталлаа. Урсгал зардлын талаар баримтлах бодлого, зарчимд нийцүүлж Улсын төсвийн урсгал зардлын хэмжээг 2011 онд 1,814.9 тэрбум төгрөг байхаар тооцов. Энэ нь 2010 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 138.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. 5.1.1 Монгол Улсын Ерөнхий сайд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор холбогдох зардлыг 2011 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ. “Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын радио телевизийн дамжуулалтын зардлыг Сангийн сайдын багцад төлөвлөж байсныг 2011 оноос Ерөнхий сайдын багцад шилжүүлэн Мэдээлэл, технологийн газрын төсвийн төсөлд тусгалаа. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 139 дүгээр тогтоолоор Ази, Номхон далайн бүсийн шуудан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2011 онд Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдсон зардлыг санхүүжүүлнэ. 5.1.2 Монгол Улсын тэргүүн шадар сайд
  • 2. 47 Монгол Улсын зарим стандартыг Европын холбооны стандарттай нийцүүлэх зорилгоор судалгаа шинжилгээ хийх, стандарт нутагшуулах арга хэмжээний зардал болон “Монгол Улсын Оюуны өмчийн салбарын автоматжуулалт” төслийг хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газраас гаргах урсгал зардлыг төсвөөс санхүүжүүлнэ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэгт тендерийн маргаан, өмч хувьчлал, зар сурталчилгаа, хөрөнгийн зах зээл дээр хувьцаат компаниуд нэгдэх, нийлэхтэй холбоотой үйл явц шударга өрсөлдөөний зарчмаар явагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэг, функц шинээр нэмэгдсэн мөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг тус газарт шилжсэнтэй уялдуулж холбогдох урсгал зардлыг 2011 төсөвт нэмж тусгав. Ирэх 2011 онд Улаанбаатар хотод "Монгол Улсын чөлөөт бүсүүд ба хөрөнгө оруулалт" сэдэвт Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөнтэй холбогдуулан уг чуулга уулзалтыг зохион байгуулах зардлыг нэмж төлөвлөв. Иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн хэвийн үйл ажиллагааг хангах зардал болон мэдээллийн санд тулгуурлан “иргэний ухаалаг үнэмлэх” олгох арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой зардлыг шинээр төсвийн төсөлд нэмж тусгав. 5.1.3 Монгол Улсын шадар сайд Шинжилгээнд хамруулсан сорьцын дундаж тоог үндэслэн бараа бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг харгалзан төсвийг хянаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лаборатори, нийслэл, аймаг орон нутаг дахь лабораториудад 2011 онд сорьцын дээж худалдан авах зардлыг шинэчлэн төсвийн төсөлд тусгав. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн шинэ барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргах урсгал зардлыг тус байгууллагын 2011 төсөвт тусгав. Онцгой байдлын албаны төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагч нийт бие бүрэлдэхүүнд дүрэмт хувцас, хөдөлмөр хамгааллын хувцасны хангалт хийх зорилгоор 2011 онд нормын хувцасны хангалтын зардлыг шинэчлэн төсөвт тусгав. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Дорноговь аймгийн Замын үүд, Айраг сумдад хоѐрдугаар зэрэглэлийн гал унтраах 3 анги байгуулах, Төв аймгийн Зуунмод суманд өвс тэжээлийн нөөцийн салбар, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Төгрөг, Эрдэнэ, Дундговь аймгийн Говь-Угтаал сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Номгон сум, Увс аймгийн Тэс, Бөхмөрөн сумдад улсын нөөцийн өвс тэжээлийн цэгийг байгуулахаар тооцон урсгал зардлыг нэмэгдүүлж төсөвт тусгав. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн "Холбоо, мэдээллийн нэгдсэн сүлжээ" төслийн үр дүнд цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж Шуурхай удирдлагын төв байгуулахаар болсон тул онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын багцаас орон тоо, алба хаагчдын цалин, бараа үйлчилгээний бусад урсгал зардлыг Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад шилжүүлэв. 5.1.4 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны зардал болон хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг хамгаалах, хамтран ажиллах, эх орондоо эргэн ирэх, улс орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахыг дэмжих чиглэлээр зардал шинээр төсөвлөв.
  • 3. 48 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Хүннү гүрний 2220 жилийн ой арга хэмжээнд зориулан холбогдох зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад шинээр нэмж тусгасан. 5.1.5 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Шүүн таслах ажиллагааг ард иргэдэд ойр дөт сумдуудад нүүдэллэн ажиллах нөхцлөөр тасралтгүй хангах шаардлагатай байгаа болон бусад шаардлагуудыг үндэслэн урсгал зардлыг нэмэгдүүлэн төлөвлөлөө. Бүсчилсэн хөгжлийн төв орон нутгийн 7 аймгийн шүүхэд АНУ-ын ОУХА-ын санхүүжилтээр Муж улсуудын Шүүхийн үндэсний төвөөс хэрэгжүүлж буй Шүүх эрх мэдэл шинэтгэл хөтөлбөрийн хүрээнд видео зөвлөгөөний системийг байгуулсан, орон нутгийн шүүхүүдээс хяналтын шатны шүүхэд баталгаат шуудангаар хэргүүдийг ирүүлэх зардлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл хариуцах болсон зэрэгтэй холбогдуулан интернетийн болон холбооны зардлыг нэмэгдүүлэн төлөвлөлөө. 5.1.6 Хууль зүй, дотоод хэргийн сайд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажиллаж байгаа малчид, мал бүхий иргэдийн бүлгийг холбооны болон бусад техник хэрэгслээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх , Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг 2011 онд хэрэгжүүлэхэд тус тус зориулж улсын төсвөөс 2011 онд хөрөнгө нэмж зарцуулахаар төлөвлөв. Хууль зүй, дотоод хэргийн яамны урсгал зардалд судалгаа, шинжилгээний ажил болон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Хууль зүйн алба байгуулагдасны 100 жилийн ойн арга хэмжээний төсөвт зориулж зардлыг нэмж тусгав. Цагдаагийн ерөнхий газрын харьяанд шинээр байгуулагдаж байгаа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн бүтэц зохион байгуулалттай холбогдуулан холбогдох урсгал зардлыг шилжүүлэн тооцов. Хилийн дугаар ангиудын нийт 25 заставыг шилжүүлж гэрээт цэрэг, офицер болон энгийн албан хаагчдын орон тоог зохицуулах, “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтуудын 24 цагийн, “Булган”, ”Бургастай” боомтуудыг байнгын ажиллагаатай болгох, Ховд, Даланзадгад, Мөрөн,Чойбалсангийн олон улсын нисэх буудлуудын шалган нэвтрүүлэх боомтуудыг ажиллуулахтай холбогдуулан орон тоо, цалингийн сан болон бусад холбогдох зардлыг 2011 оноос эхлэн нэмж санхүүжүүлнэ. 5.1.7 Гадаад харилцааны сайд Монгол иргэд гадаад улс, орнуудад олноор сурч, ажиллаж амьдрах болсноор хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх шаардлагатай болж байна. 2011 онд БНХАУ-ын Гонгконг, АНУ-ын Сан-Франциско, Япон улсын Осака хотуудад шинээр Ерөнхий консулын газар байгуулахтай холбоотой зардлыг 2011 оны төсвийн төсөвт нэмж тусгав 2011 онд дээд түвшний Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад улс орнуудад хийх айлчлалд дагалдан явах ажлын хэсгийн зардал, Гадаад харилцааны сайдын түвшинд хийгдэх айлчлал болон бусад айлчлал арга хэмжээнд шаардагдах зардал болон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хоѐр талын Засгийн газар хоорондын Комиссын ээлжит хуралдааны зардлыг төсөвт тусгав. 5.1.8 Эрдэс баялаг эрчим хүчний сайд
  • 4. 49 2011 онд Завхан, Говь-Алтай аймгийн дизель станцын алдагдал, Дорнод болон баруун бүсийн эрчим хүч ХК-ийн цахилгаан дамжуулах эрчим хүчний системийн алдагдал, Даланзадгад, Налайх, Багануур, Шарын голын дулааны станцын алдагдлыг тус тус улсын төсвөөс санхүүжүүлж, төвийн бүсийн эрчим хүчний компаниудад татаас олгохоор төсөвлөөд байна. 5.1.9 Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Мал, амьтаны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 22 аймаг, нийслэлийн өвчлөл гарах эрсдэл бүхий голомттой нутгийн 5.7 сая бод 32.9 сая бог малыг 152,6 мянган литр шингэн, 15,811.7 мянган тун хуурай вакцинд шаардагдах эмийн зардлыг төсөвт тусгав. Дорнод, Сүхбаатар аймгуудад 2010 оны 6, 8, 9-р саруудад малын гоц халдварт шүлхий өвчний “О” хэвшлийн вирусын өвчлөл голомт илэрч, тандалт судалгаагаар уг өвчин нь зээрийн сүргийн хөдөлгөөнөөр халдвар нь тархах аюултай байна. 2011 онд уг өвчний дэгдэлт гарч болзошгүй, голомт, эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Өмнөговь аймгийн нийт 362.4 мянган бод, 6,888.1 мянган бог малыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан вакцинжуулна. Түүнчлэн хонь, ямааны цэцэг өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 2011 онд 6 аймаг, нийслэл хотын 31 сум, 9 дүүргийн 3.2 сая хонь, голомт, эрсдэл бүхий 3 аймгийн 1.9 сая ямааг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар тооцож мал эмнэлгийн үйлчилгээний хөлс, вакцин, эмийн зардлыг төлөвлөж төсвийн төсөлд тусгав. Малаас хүнд дамжин халдварладаг өвчний гаралт нэмэгдэж байгаад анхаарч ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний үр дүнг сайжруулах зорилгоор 2011 онд гоц халдварт, халдварт, паразиттах өвчний гаралтыг бууруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг чанаржуулах зорилгоор бүх аймаг, сумдын мал эмнэлэг, үйлчилгээний нэгжид тусгай зориулалтын ариутгалын төхөөрөмж нийлүүлэх, нийт 14,733.0 мянган квадрат метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд хүрэлцэхүйц бэлдмэлд худалдан авахад хөрөнгө зарцуулна. "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд тариаланчидыг дэмжих, хүнсний гол нэрийн бараа болох гурилын үнийг тогтвортой байлгах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүд болон улсын нөөцөд нийлүүлж буй стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Дотоод, гадаад зах зээлийн хүчин зүйлсийн улмаас 2011 онд дотоодын зах зээл дээр улаанбуудайн хомсдол үүсэхээс сэргийлэх, буудайн нийлүүлэлтийг тогтвортой хангах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний улаанбуудай худалдан авч нөөцлөхөд зориулж хөрөнгө төлөвлөв. 5.1.10 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай “ Монгол Улсын хуулиар “Эхийн алдар” одон авах эхчүүдийн шалгуурт 4 ба 6 хүүхэд болгон өөрчилж, олгох урамшууллын хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн. Энэ арга хэмжээг олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд 2011 оны төсвийн төсөлд “Алдарт эх” одонтой эхчүүдийн одоо авч байгаа урамшууллыг 100-200 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх, 2011 оноос шинээр одон авах эхчүүдийг хамруулахаар тооцов. Нийгмийн даатгалын санд байршуулах Засгийн газрын өглөгийн хэмжээг 2010 оныхоос 17 хувиар нэмэгдүүлэхээр тусгав. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хотын нийтийн тээврийн хэрэгслэлээр үнэ төлбөргүй зорчих зардлыг нийслэлийн төсөвт тусгаж байсныг эрхлэх асуудлын хүрээнд нь хамаарах сайдын төсвийн багцад тусгав.
  • 5. 50 Шинээр байгуулагдсан Хүүхэд хамгааллын төв болон Хөдөлмөрийн биржийн зардлыг шинээр төсөвт нэмж тусган, Улаанбаатар хотын 6 дүүргийн 13 хороо, Хэнтийн ,Сэлэнгэ аймгийн 8 тосгонд нийт 21 нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэхээр тооцов. 2010 оны 10 дугаар сараас эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж болон жирэмсэн, амаржсан эхчүүдэд олгох тэтгэмжийн 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг бүтэн жилээр хэрэгжүүлэх, эдгээр халамжийн үйлчилгээнд хамрагдах хүний тооны өөрчлөлтийг тусгах замаар эдгээр үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэв. 5.1.11 Боловсрол соѐл, шинжлэх ухааны сайд Оюутнуудын нийтийн тээврийн татаасын зардлыг Нийслэлийн төсөвт тусган санхүүжүүлж байсныг БСШУСайдын төсвийн багцад шилжүүлэнэ. 5.1.12 Эрүүл мэндийн сайд Нийслэлийн хүн ам сүүлийн жилүүдэд өсч, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутагт орон нутгаас иргэд олноороо ирж суурьшсантай холбогдуулан тус дүүргүүдэд яаралтай тусламжийн төвийн салбар пункт байгуулах зардлыг тусгав. Зүрх, элэгний төвийг Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн дэргэд байгуулах, Клиникийн нэгдсэн I эмнэлэгт ясны чөмөг, элэг, бөөр шилжүүлэх хагалгаа хийх төслийг хэрэгжүүлэх зардлыг шинээр төсөвт тусгаж, осол гэмтлийн өсөлттэй холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орон тоог нэмэгдүүлэхээр тусгав. Тамирчдын амжилтын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон удаагийн системтэй, иж бүрэн, үйл ажиллагаа явуулах, мөн 2011 оныг олимпийн эрх авах жил гэж тооцон Төв аймгийн Спорт цогцолбор, Орхон аймаг дахь Олимпийн бэлтгэлийн төвийн үйл ажиллагааг 2011 оноос эхлүүлэх зардлыг төсөвт нэмж тусгалаа. 5.1.13 Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 114 дүгээр тогтоолоор байгууллагдсан “Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймагт барилга инженерийн холимог бүтэцтэй батальоны хүнс, хувцас, шататахууны зардал, Батлан хамгаалах их сургуулийн харъяа “Өрлөг” мэргэжлийн сургалттай цэрэгжсэн ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны зардлыг шинээр тусгав. 5.2 Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багц 5.2.1 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын урсгал төсвийн багцын хэмжээ 2011 онд 2549.8 сая төгрөг болж байна. Стратегийн зорилго. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, ард түмнийхээ эрх чөлөө, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн хамгаалахад чиглэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах стратегийн төлөвлөлт, бодлогын болон мэргэшлийн зөвлөгөө, судалгаа шинжилгээ болон үйлчилгээгээр хангаж дэмжлэг үзүүлэх. Хүснэгт 5.1 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөрийн бүтэц ба урсгал зардал (сая төгрөгөөр) 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Нийт зардалд эзлэх хувь
  • 6. 51 2009 гүйц 2010 төл 2011 төсөл НИЙТ ДҮН 1,414.9 3,063.5 2,549.8 100.0 100.0 100.0 Хөтөлбөр 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаа 1,304.9 2,826.6 2,339.5 92.2 92.3 91.8 Хөтөлбөр 2. Бодлогын шинжилгээ, судалгаа 110.0 237.0 210.3 7.8 7.7 8.2 Шийдвэрлэх асуудал болон стратеги: Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын зардлыг 1.1 тэрбум төгрөгөөр, гадаад зочны зардлыг 95.6 сая төгрөгөөр төлөвлөсөн. Түүнчлэн, 2011 онд болох түүхэн тэмдэглэлт ойтой холбогдуулан төрийн одон медаль хийлгэх зардалд зориулж 175.9 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна. Хөтөлбөр 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаа Хөтөлбөрийн тодорхойлолт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ тасралтгүй хэвийн, үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болох Ерөнхийлөгчийн төсөв, түүний ажлын албаны үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт:  Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төрийн захиргааны мэргэшсэн, суралцагч байгууллага болгон хөгжүүлэх, Тамгын газрын хүний нөөцийн төлөвлөлт, хангалтыг сайжруулах, тэдний мэдлэг чадвар, манлайлах ур чадварыг хөгжүүлэх;  Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангаж, олон нийттэй ил тод, нээлттэй харилцах тогтолцоог бүрдүүлэх. Хүрэх үр дүн:  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахад чиглэгдсэн бодлогын зөвлөгөө, үйлчилгээгээр хангагдана.  Олон нийттэй ил тод, нээлттэй харилцах тогтолцоог хэвшүүлнэ. Хөтөлбөр 2. Бодлогын шинжилгээ, судалгаа Хөтөлбөрийн тодорхойлолт: Энэхүү хөтөлбөрт хөрш зэргэлдээ улс орнуудтай хоршин бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нөөц арга замыг тодорхойлох, бодлогын шинжилгээ судалгаа хийх үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаа хамаарна. Хөтөлбөрийн зорилт:  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, үйл ажиллагааны удирдлагын менежментийг боловсронгуй болгож, судалгааны ажлын үр дүнг төр засгийн бодлогод шууд тусган хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх;  Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг орчин үеийн онол арга зүйн өндөр түвшинд хийх Хүрэх үр дүн:  Гадаад, дотоод хамтын ажиллагаа, сурталчилгаа сайжирна.  Эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин дээшилнэ. 5.2.2 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ УИХ-ын даргын 2011 оны төсвийн урсгал зардлын төсвийн төслийг 10703.5 сая төгрөгөөр төлөвлөсөн. Стратегийн зорилго. Хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, монголын ард түмний засаглах эрхийг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь УИХ-д мэргэжил, арга зүй, техник-зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, Монгол Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөр. Хууль тогтоох үйл ажиллагаа
  • 7. 52 Хөтөлбөрийн тодорхойлолт: Хууль, бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэж батлах, Засгийн газар болон УИХ- д ажлаа шууд тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, асуулга тавих, түүний хариуг чуулганаар хэлэлцүүлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, байнгын хороодын хууль тогтоох үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нь хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжил арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд оршино. Хүснэгт 5.2 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөрийн бүтэц ба урсгал зардал (сая төгрөгөөр) МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Нийт зардалд эзлэх хувь 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Хөтөлбөр 1.Хууль тогтоох үйл ажиллагаа 9,254.1 11,496.6 10,703.5 100.0 100.0 100.0 Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ 5,483.9 10,700.5 9,910.3 59.3 93.1 92.6 УИХ-д суудалтай улс төрийн намуудад өгөх дэмжлэг 3,734.2 760.0 760.0 40.4 6.6 7.1 Олон улсын байгууллагын гишүүны татвар, хандив, хураамж 36.1 36.1 33.2 0.4 0.3 0.3 5.2.3 ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТӨСВИЙН БАГЦ Үндэсний ерөнхий аудиторын 2011 оны урсгал төсвийн багцын хэмжээ 742.9 сая төгрөг болж байна. Стратегийн зорилго. Төрийн эрх барих дээд байгууллагын үүргээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хуралд дэмжлэг үзүүлж, эх орон, ард түмний эрх ашгийн төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах. Хөтөлбөр 1. Төрийн аудит Хөтөлбөрийн тодорхойлолт: Төсөвт байгууллага болон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамрагдана. Хөтөлбөрийн зорилт: төрийн өмч, хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэх, үйл ажиллагааны үр дүнг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, шаардлагын дагуу тайлагнаж байгаа эсэхэд аудит хийж, санал дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах Хүрэх үр дүн: Гүйцэтгэлийн аудитын удирдлагын мэргэжил, стандартын түвшинг дээшлүүлнэ. Хүснэгт 5.3 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөр зориулалтаар: (сая төгрөгөөр) ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙ АУДИТОР 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Нийт зардалд эзлэх хувь 2009 гүйц 2010 төл 2011 төсөл
  • 8. 53 Хөтөлбөр:Төрийн аудит 521.2 685.0 742.9 100.0 100.0 100.0 Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ 502.9 666.3 721.2 96.5 97.3 97.1 Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах 16.6 16.9 19.9 3.2 2.5 2.7 Гадаад харилцаа 1.8 1.8 1.8 0.3 0.3 0.2 5.2.4 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Төрийн албаны зөвлөлийн 2011 оны урсгал төсвийн багцын хэмжээ 333.2 сая төгрөг болж байна. Стратегийн зорилго. Төрийн албаны шинэтгэл, төрийн байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн төрийн албаны хууль тогтоомжид заасан төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангасан боловсон хүчнээр төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын хууль ѐсны эрх ашгийг хамгаалах замаар Монгол Улсын төрийн албаны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлнэ. Хөтөлбөр. Төрийн албаны нийтлэг үйл ажиллагаа Хөтөлбөрийн тодорхойлолт: Энэхүү хөтөлбөрт төрийн албаны нийтлэг стандартуудыг боловсруулах, хууль тогтоомжид заасны дагуу иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулах, төрийн албаны салбар зөвлөлүүдэд арга зүйн удирдамжаар хангах зэрэг чиг үүрэг бүхий төрийн албаны зөвлөл, түүний ажлын албаны үйл ажиллагаа хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Төрийн албаны шинэтгэлийн бодлого, хүний нөөцийн болон төрийн захиргааны удирдлага үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах Хүрэх үр дүн: Чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бий болгох Хүснэгт 5.4 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөр зориулалтаар: (сая төгрөгөөр) ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Нийт зардалд эзлэх хувь 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Төрийн албаны нийтлэг үйл ажиллагаа 291.4 298.9 333.2 100.0 100.0 100.0 Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ 221.0 281.9 333.2 75.9 94.3 100.0 Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах 70.4 16.9 0.0 24.1 5.7 0.0 5.2.5 СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Сонгуулийн ерөнхий хорооны даргын урсгал төсвийн багцын хэмжээг 2011 онд 222.0 сая төгрөгөөр төлөвлөв. Хөтөлбөр. Сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Хөтөлбөрийн тодорхойлолт: Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж, зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, сонгуулийн хороодыг нэгдсэн удирдлагаар хангах, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажлын албаны үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамрагдана. Хөтөлбөрийн зорилт:
  • 9. 54 Монгол Улсын сонгох эрх бүхий иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эдлэх нөхцөлийг бүрэн хангаж бүх шатны сонгууль, ард нийтийн санал асуулгад бэлтгэх, зохион байгуулах, үр дүнг мэдээлэх Хүснэгт 5.5 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөр зориулалтаар: (сая төгрөгөөр) СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Сонгууль зохион байгуулах 4,103.5 179.0 222.0 Сонгуулийн ерөнхий удирдлага 106.0 179.0 222.0 Ерөнхийлөгчийн сонгууль 3,997.6 0.0 0.0 5.2.6 ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Хүний эрхийн үндэсний комиссын даргын урсгал төсвийн багцын хэмжээг 2011 онд 247.6 сая төгрөгөөр төлөвлөсөн. Стратегийн зорилго. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих,Хүн бүхэнд, төрөхөөс заяагдсан салшгүй эрхийнх нь тухай мэдлэг олгох, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, илэрч буй зөрчлийг арилган, хүний эрх, эрх чөлөөний байдлыг бүх нийтэд ил тод болгон, түүнд төр засгийн анхаарлыг хандуулах. Хөтөлбөр. Хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах Хөтөлбөрийн тодорхойлолт: Энэхүү хөтөлбөрт хүний эрхийн асуудлаар шалгалт явуулах, судалгаа хийх, Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил бүрийн илтгэлийг боловсруулах, хүний эрхтэй холбогдсон аливаа асуудлаар санал, зөвлөмж, шаардлага гаргах, хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол шийдвэрлэхтэй холбоотой хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцтой холбоотой хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамрагдана. Хөтөлбөрийн зорилт:  Олон нийтийн хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлж, бусдын эрхийг хүндэтгэх хандлага төлөвшүүлж, эрхээ хамгаалах чадвар эзэмшүүлэх;  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний илтгэлийн тухайн жилийн дүр зураг, өсөлт бууралтыг илэрхийлэх чадамж, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх;  Тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн хүний эрхийн сургалтын чанар үр нөлөөг дээшлүүлэх;  Гомдол шийдвэрлэх ажиллагаанд шинэлэг арга барилыг нэвтрүүлэх;  Олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, хэрэглэх явдлыг дэмжих Хүрэх үр дүн:  Хүний эрхийн асуудлаар хийгдсэн судалгаа, шалгалтын үр дүнд дэвшүүлсэн санал, түүний хэрэгжилтийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн тодорхой арга хэмжээг авах, хууль тогтоомж, захиргааны шийдвэрийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх талаар гаргасан санал, зөвлөмж, шаардлагын үр нөлөө өргөжинө.  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн нийгэм дэх үнэлэмж өсч, хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилт, хэрэглэх явдал нэмэгдсэнээр хүний эрхийг дээдлэн хамгаалах, хүн бүр эрхээ бодитойгоор эдлэх баталгааг нийгэмд төлөвшүүлнэ.
  • 10. 55  Олон нийтэд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлснээр хүний эрхийн мэдлэг ойлголт, тэдгээрийн эрхээ хамгаалах чадвар нэмэгдэж, хүний эрхийн соѐл төлөвших үндэс бүрдэнэ. Хүснэгт 5.6 Хөтөлбөрийн урсгал зардал /сая төгрөгөөр/ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Нийт зардалд эзлэх хувь 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах 188.8 238.7 247.6 100.0 100.0 100.0 Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ 184.5 234.2 243.5 97.7 98.1 98.3 Гадаад харилцаа 4.3 4.5 4.1 2.3 1.9 1.7 5.2.7 САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Санхүүгийн зохицуулах хорооны даргын багцын төсвийн урсгал зардлын хэмжээг 2011 онд 919.5 сая төгрөгөөр төлөвлөсөн нь 2010 оны тодотголоор батлагдсан төсвөөс 8.0 сая төгрөг буюу 1 орчим хувиар өссөн байна. Хүснэгт 5.7 ТЕЗ-ийн Хөтөлбөрийн бүтэц ба урсгал зардлын төсөв /сая төгрөгөөр/ 2009 гүйц 2010 төл 2011 төс Нийт зардалд эзлэх хувь 2009 гүйц 2010 төл 2011 төс Санхүүгийн зохицуулах хороо 891,7 911,5 919.5 100.0% 100.0% 100.0% Санхүүгийн салбарын зохицуулалт 353,6 361,5 435.4 39.7% 39.7% 47.4% Санхүүгийн хяналт, шалгалт 538,0 550,0 483.9 60.3% 60.3% 52.6% Шийдвэрлэх асуудал болон стратеги  Хорооны ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдод эрх олгох бүсчилсэн сургалт семинар зохион байгуулахад 38.0 сая төгрөг төлөвлөв.  Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/, Даатгалын хянан шалгагчдын олон улсын холбоо /IAIS/-нд гишүүнчлэлийн татвар 34.3 сая төгрөг тусгалаа.  Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, үйлчилгээний бусад зардалд 14.7 сая төгрөг тусгав. Хүснэгт 5.8 Хөтөлбөр болон зориулалт /сая төгрөгөөр/ Хөтөлбөр болон зориулалтаар 2009 гүйц 2010 төл 2011 төс Нийт зардалд эзлэх хувь 2009 гүйц 2010 төл 2011 төс СЗХ-ны дарга 891,7 911,5 919.5 100.0% 100.0% 100.0% Хөтөлбөр 1. Санхүүгийн салбарын зохицуулалт 353,6 361,5 435.4 39.7% 39.7% 47.4% Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх 353,630.2 361,5 357.8 39.7% 39.7% 38.9% Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны урсгал зардал 0.0 0.0 14.7 0.0% 0.0% 1.6% Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах 0.0 0.0 63.0 0.0% 0.0% 6.8% Хөтөлбөр 2. Санхүүгийн хяналт, шалгалт 538,0 550,0 483.9 60.3% 60.3% 52.6% Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх 501,5 512,7 449.6 56.3% 56.3% 48.9% Олон улсын байгууллагын гишүүний 36,4 37,3 34.3 4.1% 4.1% 3.7%
  • 11. 56 татвар Хөтөлбөр 1. Санхүүгийн салбарын зохицуулалт Стратегийн зорилт: Монгол улс дахь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулалтаар хангах замаар хөрөнгө оруулагч компани болон иргэдийн эрх ашгийг хамгаалах. Хөтөлбөрийн тодорхойлолт Даатгал, үнэт цаас бичил санхүүгий салбарт хийх төрийн зохицуулалтын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хүрэх үр дүн: Санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин олон улсын практикт нийцэн сайжирч, хөрөнгө, үнэт цаас, даатгал болон бусад санхүүгийн зах зээлийн хамрах хүрээ тэлж, улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмэр оруулсан байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны чадавхи бэхжсэн байна. Хөтөлбөр 2. Санхүүгийн хяналт, шалгалт Стратегийн зорилго: Банк бус санхүүгийн байгууллаг, даатгал, хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээлд оролцогчдын хууль болон бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих Хөтөлбөрийн тодорхойлолт Даатгал, үнэт цаас бичил санхүүгий салбарт хийх төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт : банк бус санхүү, даатгал, болон хуулиар хариуцуулсан бусад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх замаар уг зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах. Хүснэгт 5.9 Хөтөлбөр, арга хэмжээгээр /сая төгрөгөөр/ Хөтөлбөр, арга хэмжээгээр 2009 гүйц 2010 төл 2011 төс Нийт зардалд эзлэх хувь 2009 гүйц 2010 төл 2011 төс Төсвийн ерөнхийлөн захирагч 891.7 911.6 919.5 100.0% 100.0% 100.0% Хөтөлбөр 1. Санхүүгийн салбарын зохицуулалт 353.6 361.5 435.4 39.7% 39.7% 47.4% Санхүүгийн салбарын зохицуулалт 58.5 59.8 120.3 6.6% 6.6% 13.1% Санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх, ашгийг хамгаалах 62.6 64.0 59.7 7.0% 7.0% 6.5% Бүх нийтийн санхүүгийн боловсрол 46.2 47.2 16.9 5.2% 5.2% 1.8% Захиргаа, удирдлага, хамтын ажиллагаа 186.3 190.5 238.5 20.9% 20.9% 25.9% Хөтөлбөр 2. Санхүүгийн хяналт, шалгалт 538.1 550.1 483.9 60.3% 60.3% 52.6% Үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааны хяналт 190.9 195.1 170.7 21.4% 21.4% 18.6% Даатгалын байгууллага, мэргэжлийн оролцогчдын хяналт 131.2 134.1 119.9 14.7% 14.7% 13.0% Бичил санхүүгийн байгууллагын хяналт 166.1 169.8 149.2 18.6% 18.6% 16.2% Санхүүгийн тайлагнал, аудит үнэлгээний чанарын хяналт 50.0 51.1 44.0 5.6% 5.6% 4.8% 5.2.8 ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Үндэсний статистикийн хорооны даргын багцын урсгал зардлын төсөв 2011 онд 4,481.8 сая төгрөгөөр төлөвлөгдсөн нь 2010 оны тодотгосон төсвөөс 833.6 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Хөтөлбөр 1. Албан ѐсны статистикийг хөгжүүлэх Стратегийн зорилго:
  • 12. 57 Эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаарх шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн байгууллагад адил тэгш үйлчлэх Хөтөлбөрийн тодорхойлолт: Албан ѐсны статистик томоохон тооллого, судалгааг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхийн байгууллагын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Олон улсын нийтлэг аргачлалын дагуу үндэсний тооцооны системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, салбарын статистик мэдээллийг сайжруулах, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг үнэлэх, дүгнэхэд шаардлагатай үзүүлэлтийн систем, макро болон эдийн засгийн статистик, хүн ам, нийгмийн статистикийг хөгжүүлэх, статистикийн арга зүйг боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлыг хангаж, тооллогын ажлыг эхлүүлж зохион байгуулах . Хүснэгт 5.10 Хөтөлбөрийн бүтэц, төсвийн хуваарилалт /сая төгрөгөөр/ Үндэсний статистикийн хорооны дарга 2011 төсөв Хөтөлбөрт эзлэх хувь Хөтөлбөр . Албан ѐсны статистикийг хөгжүүлэх 4,481.8 100 А. Улсын албан ѐсны мэдээ мэдээлэл гаргах, мэдээллээр хангах 2,806.8 62.6 Б. Улсын хэмжээний судалгаа 861.1 19.2 В. Улсын хэмжээний тооллого 813.9 18.2 Нийт орон тоо 277.0 Шийдвэрлэх асуудлууд ба стратеги: Үндэсний статистикийн хорооны орон нутгийн 31 салбарт гэрээт ажилчдын орон тоог 42- оор нэмэгдүүлсэн, албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдсөн зэргийн улмаас цалингийн зардал 454.4 сая төгрөгөөр нэмэгдэж байна. А. Улсын албан ёсны мэдээ, мэдээлэл гаргах (A1) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын статистикийн сар, улирал, жилийн мэдээг батлагдсан графикийн дагуу нэгтгэн танилцуулга гаргах, нийгэм эдийн засгийн салбарын жилийн эцсийн мэдээг нэгтгэн статистикийн эмхэтгэлийг бэлтгэх, мэдээ, тайлангийн маягт, заавар, аргачлал боловсруулах, компьютерийн програм хангамжийг боловсруулах, салбарын статистик мэдээний динамикийг баяжуулах. (A2) Статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээлд үнэлэлт дүгнэл өгч, зорилго, бодлого баримтлах зарчимд тулгуурлан, цаашид дэвшүүлэх гол зорилтыг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан, статистикийн үндэсний стандартыг бий болгох, статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг статистик мэдээллийн чанартай, шуурхай үйлчилгээгээр хангахад оршино. Б. Улсын хэмжээний судалгаа Улсын хэмжээний судалгаа бүтээгдэхүүний хүрээнд холбогдох хууль болон тогтоол шийдвэрт заагдсан дараах бие даасан судалгаануудыг явуулахаар 861.1 сая төгрөгийг 2011 оны төсөвт тусгав. Хүснэгт 5.11 Хөтөлбөр /сая төгрөгөөр/ Хөтөлбөр . Албан ѐсны статистикийг хөгжүүлэх 2011 төсөв /сая. Төг/ Хөтөлбөрт эзлэх хувь
  • 13. 58 В.Улсын хэмжээний судалгаа 861.1 100 Аж ахуйн нэгж, байгууллагын тоооллого 24.4 2.8 Мал, тэжээвэр амьтадын тооллого 19.5 2.3 Өрхийн орлого, зарлагын судалгаа 268.4 31.2 Ажиллах хүчний судалгаа 182.8 21.2 Орон сууцны үнийн индексийн судалгаа 6.5 0.8 Хэрэглээний үнийн судалгаа 1.7 0.2 Барилгын салбарын өртгийн судалгаа: 3.9 0.5 Жижиглэнгийн худалдааны бараа үйлчилгээний үнийн судалгаа 12.2 1.4 Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдийн үнийн судалгаа 7.4 0.9 Нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл судалгаа 136.8 15.9 Ардчилсан засаглал судалгаа 11.3 1.3 Албан усны статистикийг хөгжүүлэх хөтөлбөр 10.2 1.2 Хүүхэд хөгжлийн судалгаа 176.0 20.4 Хөтөлбөр 2. Улсын хэмжээний тооллого УИХ-аас 2008 онд баталсан “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн дагуу энэхүү тооллогыг 2010 оны эхээр явуулахаар товлосон. Тооллогыг явуулах ажлын бэлтгэлийг 2 жилийн өмнөөс хангасан бөгөөд тус хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо тооллогын асуудал дагнан хариуцсан нэгжтэй ажиллаж байгаа билээ. Үндэсний статистикийн хорооны Хүн амын тооллогын товчооны урсгал зардлыг 813.9 төгрөгөөр тооцож 2011 оны төсвийн төсөлд тусгав. 5.2.9 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс төсвөөс 3.3 тэрбум төгрөгийн татаас олгохоор төсвийн төсөлд тусгалаа. Хөтөлбөр. Олон нийтийн радио телевиз Стратегийн зорилго: Орчин үеийн тоон технологийг ашиглан мэргэжлийн чанарын өндөр түвшинд бэлтгэгдсэн төрөл бүрийн мэдээлэл, сургалт танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлгийг өргөн нэвтрүүлгийн зурвасаар өөрийн орны болон гадны орны хэрэглэгчдэд боломжийн өртөгтэйгээр саадгүй хүргэх Хөтөлбөрийн тодорхойлолт: Үндэсний хэмжээнд олон нийтийн телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг дамжуулдаг ашгийн бус байгууллага, түүний зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн бодлогод ардчилал, шударга ѐс, хүний эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх, нийгэм эдийн засгийн олон ургальч үзэл бодлыг хүндэтгэх, үндэсний соѐл урлаг, түүх, ѐс заншлыг дээдлэх, соѐл урлагийн хөгжилд хувь нэмэр болохуйц уран бүтээлийн хэлбэрийг дэлгэрүүлэх, хувь хүний болон нийгмийн, ялангуяа хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих нэвтрүүлгийн бодлогоор Урлаг соѐл, уран зохиол, цэнгээнт, нийгмийн эрүүл мэнд, хүүхэд, гэгээрэл боловсрол, түүх ѐс заншлын нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлнэ. Радиогийн үйл ажиллагаанд “амьд” сурвалжлага буюу газар дээрээс нь сурвалжлах явуулын станцын ашиглалтыг сайжруулах болно. Хүснэгт 5.12 Хөтөлбөрийн урсгал зардал /сая төгрөгөөр/ 2009 гүйц 2010 төл 2011 төсөл 2010/11 зөрүү хувь Хөтөлбөр. Олон нийтийн радио телевиз 7272.3 3704.9 3596.6 -108.3 97.1 Холбооны суваг ашигласны төлбөр 766.5 404.9 296.6 -108.3 73.3 INTELSAT ба REUTERS-ийн суваг ашигласны төлбөp 1138.5 0 0 0
  • 14. 59 Төсвөөс олгох татаас 3739.1 3300.0 3300.0 0 100.0 Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих 1628.1 404.9 296.6 -108.3 73.3 5.2.10 ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Хөтөлбөр 1: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын багцын урсгал зардлын хэмжээг 2011 онд 836.0 сая төгрөгөөр төлөвлөв. Хөтөлбөрийн тодорхойлолт: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн эхнэр нөхөр, үр хүүхэд, ач зээ нарт нэг удаагийн нөхөн олговор, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаа эрхлэх байгууллага түүний орон нутаг дахь салбар коммиссын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хүснэгт 5.13 Хөтөлбөрийн бүтэц төсвийн хуваарилалт /сая төгрөгөөр/ Үндэсний статистикийн хорооны дарга 2011 төсөв Хөтөлбөрт эзлэх хувь Хөтөлбөр . Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах 836.0 100 А. Бодлогын зөвлөгөө өгөх үйл ажиллагаа 211.2 25.3 Б. УТТХХ-т хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор олгох 550.0 65.8 В. Хэлмэгдэгсдийн талаар судалгаа хийх 74.8 8.9 Нийт орон тоо 17 Хүрэх үр дүн: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлт гарахаас сэрэмжлэх нөхцөл бүрдэнэ. Шийдвэрлэх асуудал ба стратеги: Улсын комиссын төсвийн дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2009 оны 12 дугаар сарын 19 тоот захирамжын дагуу бүтцийн өөрчлөлт хийж, Улсын комиссын ажлын алба нь Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвөөс салж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нэгдсэн тул тэнд ажиллаж байсан 3 ажилтны орон тоо, төсвийг шилжүүллээ. Дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор бараа үйлчилгээний зардлуудыг нэмж тооцсон болно. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт 2011 онд хуульд орсон өөрчлөлтын дагуу цагаатгах ажиллагааг зогсоохоос өмнө ЗХУ-д хэлмэгдсэн иргэдийн хэрэг материалыг ОХУ-ын тусгай архиваас хуулбарлан авчрах ажлыг дуусгавар болгох ажлыг эрчимжүүлэхэд шаардагдах зардал  Ажиллагсдын нийгмийн асуудал болон төрийн албаны тухай хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмж  Төрийн албаны тухай хуулийн 30.2-ыг үндэслэн тэтгэвэрт гарах хүний нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн зардлыг тусган тооцов. Хэлмэгдэгсдийн нөхөн олговор, орон сууцны хөнгөлөлт  Нөхөн олговор авах хүний тоо буурч байгаатай холбогдуулан нөхөн олговорын хэмжээ 2010 онд 219.4 сая төгрөг байсныг 190.0 сая төгрөг болгон бууруулав.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 23.1-д заасны дагуу хэлмэгдэгсдийн орон сууцны хөнгөлөлтийг дараалалд байгаа хэлмэгдэгсдэд олгож дуусгахаар хуулийн дагуу тооцож 360.0 сая төгрөгийг төлөвлөлөө.  Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт байгаа Улс төрийн хэрэгт шийтгэгдэн цагаатгагдаагүй иргэдтэй холбоотой 6600 ширхэг хавтаст хэргийг шалгаж дуусгахаар УИХ- ын 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 31 тоот тогтоолын дагуу Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивт ажиллах 14 гэрээт ажилчдын 2011 оны цалин болон холбогдох зардлыг төсөвт тусгав.
  • 15. 60 5.2.11 АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн урсгал зардлыг 2011 онд 2837.5 сая төгрөгөөр төлөвлөлөө. Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлж байгаатай холбогдож цалин хөлс болон шимтгэлийн зардал 275.2 сая төгрөгөөр өссөн дүнтэй байна. Хөтөлбөр: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа Стратегийн зорилго: Авлигатай тэмцэж, шударга ѐсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэж, ардчилсан шударга ѐсыг голч болгон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг дээдлэн, хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагааг хараат бус бие даасан байдлаар хэрэгжүүүлэх Хөтөлбөрийн тодорхойлолт: Авлигын эсрэг олон нийтийг соѐн гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах; авлигын гэмт хэргийг илрүүлэх гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүрэг бүхийн бие даасан хараат бус байгууллагын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хүрэх үр дүн:  Авилга үүсгэхэд хүргэж байгаа нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн хүчин зүйл, шалтгаан, нөхцөлийг судалж гаргах  Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах бодлого, чиглэлийг тодорхойлох  Авлигын талаар олон нийтийн судалгаа авч, тэдгээрийн талаархи мэдээллийг тогтмол олон нийтэд ил тод мэдээлж байх  Олон нийтийн зөвлөл, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай хамтран ажиллаж авлигын нийгмийн хор хөнөөлийг сурталчилан,авлигыг үл тэвчих үзэл бодлыг иргэдэд төлөвшүүлэх Хүснэгт 5.14 Хөтөлбөрийн урсгал зардал болон санхүүжүүлэх эх үүсвэр /сая төгрөгөөр/ 2009 2010 2011 2010/11 зөрүү хувь А. Цалин хөлс 1078.6 1321.5 1569.4 247.9 118.8 Б. Бусад урсгал зардлын нөөц 947.3 1601.6 1268.1 -333.5 79.2 Нийт урсгал зардал 2267.4 2923.1 2837.5 -85.6 97.1 Санхүүжүүлэх эх үүсвэр 2267.4 2923.1 2837.5 -85.6 97.1 төсвөөс 2267.4 2923.1 2837.5 -85.6 97.1 5.2.12 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ Монгол Улсын Ерөнхий сайдын урсгал төсвийн багцын хэмжээ 2011 онд 22,847.5 сая төгрөг болж байна. Хүснэгт 5.15 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөтөлбөрийн бүтэц ба төсвийн хуваарилалт /сая төгрөгөөр/ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД 2009 гүйц 2010 төл 2011 төсөл Нийт зардалд эзлэх хувь 2009 гүйц 2010 төл 2011 төсөл НИЙТ 13,928.0 20,341.6 22,847.5 100.0 100.0 100.0
  • 16. 61 Хөтөлбөр 1. Дотоод, гадаад шуурхай мэдээллийн үйл ажиллагаа 734.8 824.1 928.4 5.3 4.1 4.1 Хөтөлбөр 2.Өмчийн эрхийг хэрэгжүүлэх 423.6 526.8 842.9 3.0 2.6 3.7 Хөтөлбөр 3.Мэдээллийн нэгдсэн тогтолцооны дэд бүтэц 715.8 2,338.0 3,397.7 5.1 11.5 14.9 Хөтөлбөр 4. Төрийн тусгай хамгаалалт 4,296.3 4,956.9 5,515.4 30.8 24.4 24.1 Хөтөлбөр 5.Үндэсний аюулгүй байдлыг хангах 6,818.1 8,945.3 8,736.0 49.0 44.0 38.2 Хөтөлбөр 6.Үндэсний хөгжил, шинэчлэлийн нэгдсэн бодлого 378.7 454.8 1,682.8 2.7 2.2 7.4 Хөтөлбөр 7.Цацраг идэвхт, ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах 474.0 1,902.5 1,479.7 3.4 9.4 6.5 Хөтөлбөр 8.Хүйсийн тэгш байдлыг хангах 26.0 43.1 39.0 0.2 0.2 0.2 Хөтөлбөр 9. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 0.0 0.0 43.0 0.0 0.0 0.2 Хөтөлбөр 10.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа 60.7 350.0 0.0 0.4 1.7 0.0 Хөтөлбөр 11.Олборлолт, уул уурхай 0.0 0.0 182.7 0.0 0.0 0.8 Шийдвэрлэх асуудал болон стратеги: Засгийн газар, хувийн хэьшил, иргэний нийгмийн гэсэн гурван талын тэгш оролцоотой Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд Монгол Улсын нэгдсэн болон орон нутгийн төсөвт олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын төлсөн татвар, төлбөр, хураамж, хандивыг олон нийтэд ил тод болгох ажлыг Дэлхийн банкны олон талт хандивлагчдын Итгэлийн сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд 2010 оны 10 сард төслийн хугацаа дуусна. Засгийн газрын 2010 оны 190 дугаар тогтоолоор Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор холбогдох зардлыг 2011 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 2010 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын зардалд нийт 182.7 сая төгрөгийг Ерөнхий сайдын төсвийн багцад шинээр нэмж төсөвлөв. Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдсанаар Радио телевизийн Хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллаж байсан Дамжуулах байгууламжийн техникийн төв буюу одоогийн “Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчид үлдээж, олон сувгийн радио телевизийн нэвтрүүлгийг дамжуулах чиг үүрэгтэйгээр зохион байгуулж ажиллуулсан. Уг “Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг үндсэн чиг үүргийнх нь дагуу ажиллуулахын тулд техник технологийн шинэчлэл хийх ажлыг УИХ-аас баталсан “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслийн хүрээнд улсын төсвийн болон “Бүх нийтийн үүргийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, манай улсын 380 гаруй сум, суурин газруудад олон сувгийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадалтай станцуудыг байгуулж, түүний ашиглалт үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байна. Уг Радио телевизийн дамжуулалтын зардал 1.2 тэрбум төгрөг, холбооны суваг ашигласны төлбөр 0.3 тэрбум төгрөг, нийт 1.5 тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцад төлөвлөж байсныг 2011 оноос Ерөнхий сайдын багцад шилжүүлэн Мэдээлэл, технологийн газрын төсвийн төсөлд тусгалаа. Хөтөлбөр 1. Дотоод, гадаад шуурхай мэдээллийн үйл ажиллагаа Хөтөлбөрийн тодорхойлолт: Улс орны дотоодод болж буй үйл явдлын тухай мэдээ, мэдээллийг цуглуулан шуурхай түгээх, дэлхий дахинд болж буй үйл явдлын тухай мэдээ, мэдээллийг гадаадын агентлагуудаас хүлээн авч, олон улсын түгээмэл хэлнээс орчуулан бэлтгэж, монголын хэрэглэгчдэд мэдээ болон тойм тайлбар хэлбэрээр түргэн шуурхай хүргэх болон Монгол Улсын түүх соѐл, хөгжил дэвшлийг гадаад улс оронд таниулан сурталчлах чиг үүрэг бүхий МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамарна. Хөтөлбөрийн зорилт: Монгол Улс, Монголын ард түмний түүх соѐлын уламжлал, шинэчлэл, нийгмийн амьдралын бодит үнэн байдал, эдийн засгийн ололт амжилтыг гадаадын улс орнуудад
  • 17. 62 түгээн дэлгэрүүлж сурталчлах, улс орны амьдралд болж буй үйл явдал, дэлхий дахины тухай мэдээ мэдээлийг Монголын өргөн олон түмэнд шуурхай, үнэн бодитой хүргэх. Шийдвэрлэх асуудал болон стратеги: Тус агентлаг нь төсвийн зардлыг хэмнэх, бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2011 онд орон тоогоо 6 нэгжээр цөөрүүлж, ажлын ачааллыг нягтруулан ажиллахаар төлөвлөсөн. Хөтөлбөр 2. Өмчийн эрхийг хэрэгжүүлэх Стратегийн зорилго. Төрийн өмчийн эд хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, хувийн өмч давамгайлсан эдийн засгийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр орууулах; Хөтөлбөрийн тодорхойлолт: Төрийн өмчийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хэрэгжүүлэх, хууль тогтоомжоор тодорхойлсон төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг удирдах, эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн зохион байгуулах чиг үүрэг бүхий хорооны үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Өмч хувьчлалын уламжлалт хэлбэрийг хязгаарлаж, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох /IРО хийх/ замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлож, дэд бүтэц, эрчим хүч, нийтийн аж ахуйн салбарт зах зээлийн шаардлагад нийцсэн бүтцийн өөрчлөлт хийх /төр хувийн хэвшлийн ХХТ, концессын гэрээ байгуулах замаар/ санал боловсруулж хэрэгжүүлэх Хүрэх үр дүн:  Дунд хугацааны төсвийн хүрээнд түлш эрчим хүч, дэд бүтэц, нийтийн аж ахуйн салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог 20-30 хувь хүртэл бууруулна  Уул уурхайн салбарт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын ашиглалтыг эхлүүлнэ. Хөтөлбөр 3. Мэдээллийн нэгдсэн тогтолцооны дэд бүтцийг сайжруулах Стратегийн зорилго.  Бүсчилсэн хөгжлийн бодлого чиглэлд нийцсэн эдийн засгийн өсөлтийг хангахуйц мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сүлжээг хөгжүүлэх Хөтөлбөрийн тодорхойлолт: Нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд мэдээлэл, шуудан харилцаа холбооны технологи нэвтрүүлэх, мэдээллийн тогтолцоо бий болгох, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг мэдээллийн технологид суурилсан харилцааны зохицуулалтын үйл ажиллагаа, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлчилгээ явуулж буй радио давтамжийн зохицуулалтын мэдээллийн тоног төхөөрөмжүүдийг зориулалтын орчинд байршуулан найдвартай ажиллагааг хангах, хяналт тавих чиг үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Төрийн удирдлагын үр нөлөө, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэдээлжсэн нийгмийг байгуулах, мэдээллэлжүүлэлтийн хоцрогдлыг багасгах, мэдээлэл хүртэх тэгш бус байдал, тоон ялгааг арилгах хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:  “Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх;  “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;  “ Шууданг дунд хугацаанд хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;  “ Мэдээллийн аюулгүй байдлыг хагах үндэсний хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх;  “ Өргөн зурвасын мэдээллийн сүлжээ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;  Үйлчлүүлэгчдийн систем бүхий тоног төхөөрөмжийг Дата Төвд байршуулж, үйл ажиллагаа болон үйлчилгээ нь шуурхай тасралтгүй явагдах боломжийг олгох
  • 18. 63 Хүрэх үр дүн:  Бүх нийтийг өндөр хурдтай, хямд, хялбар ашиглаж болохуйц мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний дэд бүтцээр тэгш, зохистой байдлаар ханган мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний аюулгүй ба найдвартай ажиллагаа хангагдана.  Иргэний ба хүн амын бүртгэл, шилжилт хөдөлгөөний бодит байдлыг тодорхойлж, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, тооллогын талаар нарийвчилсан мэдээ, мэдээлэл нь үнэн зөв, бодитой болно.  Байгаль цаг агаарын болон онцгой байдлын саатлаас үл хамаарсан, тогтсон хугацаандаа найдвартай хүргэх мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг нэмэгдүүлснээр шуудангийн хүртээмж нэмэгдэнэ.  цахим аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулна.  төрийн байгууллага, аж ахуйн нэгж болон нийт айл өрхөд хүртээмжтэй, өртөг багатай, мэдээллийн цогц үйлчилгээг утсан болон утасгүй холбооны технологуудыг ашиглан хүргэснээр нийт улс орны эдийн засгийн өсөлт, хүн амын амьдралын түвшинг сайжруулна.  Төрийн цахим дата, мэдээллийн технологийг зориулалтын нөхцөлд хадгалах, хамгаалах, хүртээмжтэй байлгах, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний зангилаа төв болно. Шийдвэрлэх асуудал болон стратеги: Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 139 дүгээр тогтоолоор Ази, Номхон далайн бүсийн шуудан холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2011 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийвдэрлэсэн. Уг хурлыг зохион байгуулахтай холбогдсон зардлыг 2011 оны төсвийн тухай хуульд тусгахаар заасны дагуу зардлыг 73.3 сая төгрөгөөр тооцож, төсвийн төсөлд тусгасан. Хөтөлбөрийн уялдаа: Энэ хөтөлбөр нь Ерөнхий сайдын төсвийн багцын мэдээллийн нэгдсэн тогтолцооны дэд бүтэц/мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологи / хөтөлбөртэй харилцан уялдаатай хэрэгжинэ. Хөтөлбөр 4. Төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээ Хөтөлбөрийн зорилго: Хуулиар төрийн тусгай хамгаалалтанд авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн аюулгүй байдлыг мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай цогцолбор үйл ажиллагаагаар хангаж, цаг тухайд нь найдвартай иж бүрэн хамгаалах болон үйлчилгээ үзүүлэх Хөтөлбөрийн тодорхойлолт: Төр, засгийн тэргүүн нар болон төрийн өндөр хэмжээний зочин төлөөлөгчийг хамгаалах тусгай хамгаалалт, мөн тэдэнд үйлчлэх тусгай үйлчилгээний үүрэг гүйцэтгэдэг Төрийн тусгай хамгаалалтын газар, Их тэнгэр цогцолборын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Хамгаалуулагчдын аюулгүй байдлыг иж бүрэн, найдвартай хангах, хамгаалуулагчдын ажиллаж, амьдарч буй бүхий л орчинд эрүүл ахуйн дэг журам, шаардлагыг хангасан байна. Шийдвэрлэх асуудал болон стратеги: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 23 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий прокурорын газар болон тус газрын дэргэдэх Мөрдөн байцаах албаны байр, Нийслэлийн прокурорын газрыг төрийн тусгай хамгаалалтад авахыг Тагнуулын ерөнхий газарт даалгасан боловч уг тогтоол хэрэгжээгүй байна. Уг тогтоолын заалтыг хэрэгжүүлэхэд ажилтан 1, дэд ажилтан 12 бүгд 13 орон тоо нэмэх шаардлагатай. Түүнчлэн Төрийн ордны өргөтгөлийн музейн хэсэг бүрэн ашиглалтад ороогүй байгаагаас орон тоо батлагдсан ч цалингийн санд тусгагдаагүй байгаа 12 дэд ажилтан, 3 гүйцэтгэх ажилтны цалинг төсөвт тусгах шаардлагатай. Орон тоо бүтцийн өөрчлөлттэй холбоотой эдгээр асуудлыг 2011 оны төсвийн төсөлд тусгасан.
  • 19. 64 Хүрэх үр дүн: Хамгаалалт, үйлчилгээний ажлын чанар дээшилнэ. Хөтөлбөр 5. Үндэсний аюулгүй байдлыг хангах Стратегийн зорилго: Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцлийг бүрдүүлэх Хөтөлбөрийн тодорхойлолт: Улс орны үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах чиг үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хагах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, захиргааны болон мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангах, хэрэгжилтийн явц байдалд нь хяналт- шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, гадаад тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа явуулах, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах замаар үйл ажиллагааны эрхэм зорилгод хүрэх тал бүрийн нөхцлийг бүрдүүлэх Хөтөлбөр 6. Үндэсний хөгжил, шинэтгэлийн нэгдсэн бодлого Стратегийн зорилго: Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, шинэтгэлийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хангах замаар эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэх Хөтөлбөрийн тодорхойлолт: Эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулалт, шинэтгэлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой байгууллагын үйл ажиллагаа энэ хөтөлбөрт хамаарна. Хөтөлбөрийн зорилт: Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны стратеги төлөвлөлт, эдийн засгийн шинэтгэл, инноваци, технологи бүтцийн өөрчлөлийн бодлого, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, хөрөнгө оруулалтын болон бүсчилсэн хөгжлийн бодлогуудыг бодовсруулах, нэгдсэн удирдамжаар хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх. Шийдвэрлэх асуудал болон стратеги: Нийгэм эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн чиглэлээр УИХ, Засгийн газраас шинээр гарсан хууль, тогтоомж эрх зүйн актуудыг хэрэгжүүлэх яам, агентлаг, орон нутгийн байгууллага, хувийн хэвшлийн бодлогын уялдааг хангах, хөгжлийн олон талт судалгааны ажлуудыг эхлүүлэх зэргээр хорооны үндсэн үйл ажиллагаа өргөжиж, түүнд шаардагдах зарим зардлыг нэмж төсөвлөх шаардлага гарч байна. Энэ хүрээнд 2011 онд дараах арга хэмжээг шинээр нэмж төлөвлөсөн.  улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн индекс, хилийн боомт, ашигт малтмалын орд газар, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах чиглэлээр нийт 13 аймагт ажиллах томилолтын зардал;  Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах зэрэг бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудыг олон нийтэд сурталчлах мэдээллэл сурталчилгааны зардал;  ЗГХЭГазартай хамтран холбогдох яамд агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн стратеги, төлөвлөлтийн асуудал хариуцсан албан хаагчдын чадавхийг