SlideShare a Scribd company logo
1 of 4
Мэргэжлийн хяналтын газрын “Хууль дүрэм бодит амьдралд-Ил тод төрийн худалдан авах ажиллагаа” аяны тайлан
Д/д Шалгуур үзүүлэлт Хэрэгжилт Хувь
Монгол Улсын хуулт тогтоомж, журамын хэрэгжилтүүд /Ерөнхий мэдээлэл/
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай
Монгол улсын хууль
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай Монгол
улсын хуулийг байгууллагын үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж
үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал,
төсөв санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах
ажиллагааны ил тод байдлын шалгуур үзүүлэлтүүдийн
хэрэгжилтийг гарган ажиллаад байна.
90
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил
үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хууль
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил
үйлчилгээ худалдан авах тухай үйл ажиллагааны ил тод байдлын
хүрээнд тус хуулийн
4.1-д зааснаар тус газарт 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний
хороо 2011 оноос эхлэн ажиллаж байгаа.
4.2-д зааснаар 2013 оны 2-р улирлын байдлаар 1 тендер
зарлагдсаныгwww.e-procurement.mnсайтад байршуулан нээлттэй
зарласан байна.
4.3-д зааснаар үнэлгээний хороонд төрийн бус байгууллагын
төлөөллүүдийг оролцуулан ажиллаж байна.
4.5-д зааснаар тендерт шалгарсан болон шалгараагүй
оролцогчдод шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан
нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар мэдээлэл хүргүүлсэн.
4.6-д зааснаар Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний
тайланг тухай бүр байгууллагын вэб сайт, мэдээллийн самбарт
байршуулсан.
Мөн худалдан авах ажиллагааны чиглэлээр 3 ажилтан сургалтанд
хамрагдсан ба манай байгууллагад худалдан авах ажиллагаатай
холбоотой өргөдөл гомдол ирээгүй болно.
Байгууллагын вэб сайт мэдээллийн самбараар төсөл тендер,
худалдан авах ажиллагааны талаар тайлан мэдээг тухай бүрт
байршуулан ажиллаж байна.
Тухайн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох гол
хуулийн ил тод байдлыг хангах, иргэдэд үйлчилгээгээ хөнгөн
шуурхай үзүүлэхтэй холбогдох заалтууд
Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар нь “Төрийн Хяналт
шалгалтын хууль” -аар хяналт шалгалтаа хийж, үйл ажиллагаа
явуулж байна. Тухайн байгууллагаас үзүүлж байгаа төрийн
үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлаар
хяналт шалгалтыг давхардалгүй, хамтарсан хэлбэрээр зохион
байгуулж, лабораторийн урьдчилан сэргийлэх шинжилгээг хөдөө
орон нутагт явуулын лаборатороор ажиллуулж байна.
Энэ оноос иргэдэд мэдээллийг нээлттэй болгох үүднээс
www.su.inspection.gov.mn вэб сайтыг ажиллуулж, орон тооны
ажилтныг томилон ажиллуулж байна.
Мөн торгууль шийтгэвэргүй “Зөвлөн туслах” үйлчилгээг нэвтрүүлж
иргэдэд хүнд сурталгүй үйлчилж хэвшээд байна.
2014 оныг “Сахилга, хариуцлага, манлайлал”-ын жил болгон
зарлаж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа нь байцаагч
нарын ёс зүй, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах тал дээр олон
олон ололттой талуудыг тэдэнд төлөвшүүлж байгаа гэж үзэж
байна.
“Ил тод байдлын илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай”
Монгол Улсын Засгын газрын 2009 оны 5-р дугаар сарын 14-
ний 143-р тогтоол
МУ-ын Засгийн газрын тогтоол
“Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай”
2009.05.14-ний №143.
Тус газраас “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг ханган
ажиллаж байгаа бөгөөд байгууллагын вэб сайт, мэдээллийн
самбар, фэйсбүүк хуудас болон орон нутгийн телевизүүдээр
холбогдох мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна.
90%
“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх”
тухай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр
сарын 18-ны 17 дугаар тогтоолоор батлагдсан журам
“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх” тухай
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны 17
дугаар тогтоолоор батлагдсан журамын дагуу Мэргэжлийн
хяналтын газраас Төсвийн төсөлийг боловсруулахдаа
байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт, зорилго
тэргүүлэх чиглэлтэй нягт уялдуулан, тухайн жилийн төсөв, урьд
оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсвийн
гүйцэтгэлийн хагас болон бүтэн жилийн биелэлт, зарцуулалт
зэргийг байгууллагын мэдээллийн самбар, сайтаар нийтэд
нээлттэй байршуулах ба шаардлагатай тохиолдолд ажилчид,
албан хаагчдад тайлагнах журмаар хэрэгжүүлж байна.
Байгууллагын санхүүгийн аудинд хийсэн дүгнэлт, МХЕГ-ийн
санхүүгийн шалгалт, дотооддоо хийсэн санхүүгийн хяналт
шалгалтын мэдээг тухай бүрт удирдлагууд, албан хаагчдад
мэдээллэсэн байна.
Үйлчилгээний хөлс болон төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч
буйг мэдээлэх чиглэлээр тус газрын лабораторийн шинжилгээний
үнийг 2009 онд шинэчилэн баталсан бөгөөд импортын мэдэгдэл
авах төлбөрийг МХЕГ-аас 2011 онд шинэчилэн баталсан. Тус
газарт өөр төрлийн үйлчилгээний хөлс болон төлбөр хураамж
байхгүй болно.
Аймгийн ИТХ-ын 2012 оны 71 дүгээр тогтоол /Тусгай мэдээлэл/
Мэдээллийг вэб сайтаар түгээхийн зэрэгцээ хэвлэмэл
материал, тодорхой зөвлөгөө бүхий гарын авлага, зурагт
хуудас гарган тараадаг, байнга шинэчлэдэг эсэх
Мэргэжлийн хяналтын байгууллагын вэб хуудас болох
www.su.inspection.gov.mnхаягаар 2013 онд нийт 53 мэдээ
мэдээллийг нийтэд нээлттэй байршуулсан ба 2013 оны 10-р
сараас албан ёсны фэйсбүүк хуудсыг ашиглалтанд оруулсан ба
хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажилыг тухай бүр
байршуулан ажиллаж байна. Мөнх МХЕГ-ын вэб сайтад сар
тутамд хяналт шалгалтын мэдээг байршуулж хэвшээд байна.
2013 онд тус газраас зохион байгуулсан сургалт,
сурталчилгааны ажлын хүрээнд хяналт шалгалт хийсэн аж ахуйн
нэгж, байгууллага, иргэдэд нийт 11 ном, гарын авлага, 1123
зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлж ажиллаа.
100
Иргэдийг хүлээн авч уулзах, цагийн хуваарь, уулзах ажилтны
овог нэр, харилцах утсыг тодорхой бичиж, байгууллагын үйл
ажиллагааны мэдээллийн самбар болон вэб сайтанд
байршуулдаг эсэх
Байгууллагын нийт ажилчид болон улсын байцаагчдын овог нэр,
албан тушаал, утасны дугаарыг вэб сайтд болон мэдээллийн
самбарт байршуулсан ба 24 цагын жижүүр болон 70518940
нээлттэй утас ажиллуулан иргэдийг хэрэгцээтэй мэдээллээр
ханган ажиллаж байна.
100
Иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол,
санал ирүүлсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах,
буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг
бий болгосон эсэх
Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг бүртгэж авах хяналтын карт
хөтлөн явуулдаг ба шийдвэрлэлтэнд хяналт тавин ажиллаж байгаа
бөгөөд ЗДТГ-т улирал бүр мэдээ хүргүүлэн ажиллаж байна.
Иргэдээс хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол
санал гараагүй болно.
100
Удирдлагын шийдвэртэй холбогдох материал, төсвийн
зарцуулалт, албан хаагчийн мэдээлэл /хөрөнгө орлогын
мэдүүлэг г.м/-ийг байгууллага дотооддоо хуулийн хүрээнд ил
тод, нээлттэй болгосон эсэх
Байгууллагын удирдлагуудын зүгээс гаргасан шийдэрийг тухай бүр
даргын зөвлөлийн хурлаар танилцуулан, сонсголын цаг дээр
нийтэд мэдээллэдэг мөн нягтлан бодогч төсвийн зарцуулалтын
тайланг тухай бүр албан хаагчдад танилцуулан ажиллаж байна.
Төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг
жил тутамд https://meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн бүрдүүлэлтийн
програмаар авдаг ба 2013 онд тус газар нь авилгалтай тэмцэх
газраас хөрөнгө орлогын мэдүүлгийг хангалттай, үнэн зөв
мэдүүлсэн байгууллагаар шалгарсан.
Иргэдээс мэдээлэл хүлээн авах утас болон санал хүсэлтийн
хайрцаг/дэвтэр/-ийг ажиллуулан иргэдийн санал, хүсэлтийг
авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажилладаг
эсэх
Иргэдээс мэдээлэл хүлээн авах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн
авах чиглэлээр “Ард түмэн – Та хаан” форумыг аймгийн Худалдан
авах ажиллагааны албатай хамтран зохион байгуулж, BBS
телевизээр минутын шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдээс шууд
утсаар санал, хүсэлт хүлээн авч, холбогдох хариултыг хүргүүлсэн.
Форумд нийт 200-аад иргэн албан тушаалтан оролцсон бөгөөд
нээлттэй утсаар болон шууд нэвтрүүлгээр 34, форум дээр 29, нийт
63 санал хүсэлт ирсэнд хариулт өгч, шуурхай шийдвэрлэсэн.
Мөн байгууллагын орох хаалганы дэргэд санал хүсэлтийн
100
хайрцгийг тогтмол ажиллуулж байна
Тухайн байгууллага тодорхой чиглэлээр бодлого
боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн болон
тухайн үйлчлүүлэгчдийн санал бодлыг авч, анхаарал татаж
байгаа мэдээллийг нээлттэй болгодог эсэх
Тухайн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг нээлттэй
хаалганы өдрийг Зөвлөн туслах үйлчилгээг сурталчилах өдөр
болгон “Торгож шийтгэлгүй зөвлөн туслая” уриан дор тэмдэглэн
өнгөрүүлж, дээрхи өдөрлөгийн хүрээнд нээлттэй утас ажиллуулан
3 хүсэлт ирснийг шийдвэрлэж газар дээр нь очиж зөвлөн туслах
үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Байгууллагын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө,
журам, тендер зарлах болон хүлээн авах эцсийн хугацаа,
тендерт тавигдах шаардлага, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт
г.м мэдээллүүдийг олон нийтэд ил тод байлгаж, тэдгээртэй
танилцах боломжоор хангадаг эсэх
Ил тод, шударга, нээлттэй байх бодлогыг баримтлан тендрийн
бичиг баримт, тендрийн шалгаруулалт явуулах журмын дагуу 2013
онд зарлагдсан тендрийг нээлттэй явуулсан. Тендерт шалгарсан
болон шалгараагүй оролцогчдод шалгарсан болон шалгарч
чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар мэдээлэл
хүргүүлэн байгууллагын мэдээллийн самбарт мэдээллэн
ажилласан

More Related Content

What's hot

Il tod heregjilt 2013 end
Il tod heregjilt   2013 endIl tod heregjilt   2013 end
Il tod heregjilt 2013 enduvurkhangai
 
Дархан-Уул аймаг НХҮХэлтсийн ХШҮДАГ-ын шалгалт дүгнэлт
Дархан-Уул аймаг  НХҮХэлтсийн  ХШҮДАГ-ын шалгалт дүгнэлтДархан-Уул аймаг  НХҮХэлтсийн  ХШҮДАГ-ын шалгалт дүгнэлт
Дархан-Уул аймаг НХҮХэлтсийн ХШҮДАГ-ын шалгалт дүгнэлтAagii Agi
 
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онХэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онuvurkhangai
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57Баянтөр Дэлгэр
 
5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдахEvsel Nith
 
Nao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditNao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditLionswan Sun
 
2010 tolovlogoo heleltseer jigmeed
2010 tolovlogoo heleltseer jigmeed2010 tolovlogoo heleltseer jigmeed
2010 tolovlogoo heleltseer jigmeedJigmee
 
“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд Sundui Batbold
 
2009 onii tailan
2009 onii tailan2009 onii tailan
2009 onii tailanJigmee
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайMunkh Orgil
 
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланJargalmaa Gantomor
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanEvsel Nith
 
Тамгын газар тайлан
Тамгын газар тайланТамгын газар тайлан
Тамгын газар тайланAzzaya Byambadorj
 

What's hot (20)

Il tod heregjilt 2013 end
Il tod heregjilt   2013 endIl tod heregjilt   2013 end
Il tod heregjilt 2013 end
 
Дархан-Уул аймаг НХҮХэлтсийн ХШҮДАГ-ын шалгалт дүгнэлт
Дархан-Уул аймаг  НХҮХэлтсийн  ХШҮДАГ-ын шалгалт дүгнэлтДархан-Уул аймаг  НХҮХэлтсийн  ХШҮДАГ-ын шалгалт дүгнэлт
Дархан-Уул аймаг НХҮХэлтсийн ХШҮДАГ-ын шалгалт дүгнэлт
 
Onoshlogoonii tov
Onoshlogoonii tovOnoshlogoonii tov
Onoshlogoonii tov
 
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онХэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
 
5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах
 
Nao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 auditNao 1 2007_04 audit
Nao 1 2007_04 audit
 
2010 tolovlogoo heleltseer jigmeed
2010 tolovlogoo heleltseer jigmeed2010 tolovlogoo heleltseer jigmeed
2010 tolovlogoo heleltseer jigmeed
 
2017,01,05
2017,01,052017,01,05
2017,01,05
 
Assessment report
Assessment reportAssessment report
Assessment report
 
“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд“Бид хамтдаа” үндэсний форумд
“Бид хамтдаа” үндэсний форумд
 
2009 onii tailan
2009 onii tailan2009 onii tailan
2009 onii tailan
 
Shuudan 3
Shuudan 3Shuudan 3
Shuudan 3
 
Cita saintur
Cita sainturCita saintur
Cita saintur
 
Must oyu
Must oyuMust oyu
Must oyu
 
201703
201703201703
201703
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
 
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsan
 
Тамгын газар тайлан
Тамгын газар тайланТамгын газар тайлан
Тамгын газар тайлан
 

Similar to Medeelel

7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэорEvsel Nith
 
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль Globe International
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudasUkhnaa Tungalag
 
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газаргадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарЗолжаргал Золушка
 
нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015nanzaa
 
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайланnaranhuu
 
сайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлагасайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлагаBilguun Jargalsaikhan
 
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТНУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТГанцоож Цэрэннадмид
 
Tailan 04 15
Tailan 04 15Tailan 04 15
Tailan 04 15ehero
 
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан Azzaya Byambadorj
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Баянтөр Дэлгэр
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухайEvsel Nith
 
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэлсонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэлBilguun Jargalsaikhan
 
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙМЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙGlobe International
 
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013Globe International
 
Avilga tuluvluguu 2014
Avilga tuluvluguu 2014Avilga tuluvluguu 2014
Avilga tuluvluguu 2014Mbg Muugii
 
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а 8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а Evsel Nith
 

Similar to Medeelel (20)

7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор7 бхы жхыжхэнр эрөат грэ  оэор
7 бхы жхыжхэнр эрөат грэ оэор
 
Crc ar 2014 mon
Crc ar 2014 monCrc ar 2014 mon
Crc ar 2014 mon
 
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
 
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газаргадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
 
нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015нөмрөг тайлан-2013-2015
нөмрөг тайлан-2013-2015
 
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
2015 оны сүүлийн хагас жилийн тайлан
 
сайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлагасайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлага
 
Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015
 
tailan2016
tailan2016tailan2016
tailan2016
 
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТНУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
НУТГИЙН УДИРДЛАГА-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЯНАЛТ
 
Tailan 04 15
Tailan 04 15Tailan 04 15
Tailan 04 15
 
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
Тамгын газрын 2015 он эхний хагас жилийн тайлан
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
 
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэлсонгуулийн санхүүжилт  тулгамдсан асуудал ба шийдэл
сонгуулийн санхүүжилт тулгамдсан асуудал ба шийдэл
 
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙМЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
 
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
Хэвлэлийн эрх чөлөө Монголд 2012-2013
 
Avilga tuluvluguu 2014
Avilga tuluvluguu 2014Avilga tuluvluguu 2014
Avilga tuluvluguu 2014
 
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а 8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
 

Medeelel

  • 1. Мэргэжлийн хяналтын газрын “Хууль дүрэм бодит амьдралд-Ил тод төрийн худалдан авах ажиллагаа” аяны тайлан Д/д Шалгуур үзүүлэлт Хэрэгжилт Хувь Монгол Улсын хуулт тогтоомж, журамын хэрэгжилтүүд /Ерөнхий мэдээлэл/ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай Монгол улсын хууль Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай Монгол улсын хуулийг байгууллагын үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлын шалгуур үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг гарган ажиллаад байна. 90 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хууль Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай үйл ажиллагааны ил тод байдлын хүрээнд тус хуулийн 4.1-д зааснаар тус газарт 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо 2011 оноос эхлэн ажиллаж байгаа. 4.2-д зааснаар 2013 оны 2-р улирлын байдлаар 1 тендер зарлагдсаныгwww.e-procurement.mnсайтад байршуулан нээлттэй зарласан байна. 4.3-д зааснаар үнэлгээний хороонд төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оролцуулан ажиллаж байна. 4.5-д зааснаар тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчдод шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар мэдээлэл хүргүүлсэн. 4.6-д зааснаар Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухай бүр байгууллагын вэб сайт, мэдээллийн самбарт байршуулсан. Мөн худалдан авах ажиллагааны чиглэлээр 3 ажилтан сургалтанд хамрагдсан ба манай байгууллагад худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол ирээгүй болно. Байгууллагын вэб сайт мэдээллийн самбараар төсөл тендер, худалдан авах ажиллагааны талаар тайлан мэдээг тухай бүрт байршуулан ажиллаж байна. Тухайн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох гол хуулийн ил тод байдлыг хангах, иргэдэд үйлчилгээгээ хөнгөн шуурхай үзүүлэхтэй холбогдох заалтууд Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар нь “Төрийн Хяналт шалгалтын хууль” -аар хяналт шалгалтаа хийж, үйл ажиллагаа явуулж байна. Тухайн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлаар хяналт шалгалтыг давхардалгүй, хамтарсан хэлбэрээр зохион байгуулж, лабораторийн урьдчилан сэргийлэх шинжилгээг хөдөө орон нутагт явуулын лаборатороор ажиллуулж байна.
  • 2. Энэ оноос иргэдэд мэдээллийг нээлттэй болгох үүднээс www.su.inspection.gov.mn вэб сайтыг ажиллуулж, орон тооны ажилтныг томилон ажиллуулж байна. Мөн торгууль шийтгэвэргүй “Зөвлөн туслах” үйлчилгээг нэвтрүүлж иргэдэд хүнд сурталгүй үйлчилж хэвшээд байна. 2014 оныг “Сахилга, хариуцлага, манлайлал”-ын жил болгон зарлаж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа нь байцаагч нарын ёс зүй, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах тал дээр олон олон ололттой талуудыг тэдэнд төлөвшүүлж байгаа гэж үзэж байна. “Ил тод байдлын илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” Монгол Улсын Засгын газрын 2009 оны 5-р дугаар сарын 14- ний 143-р тогтоол МУ-ын Засгийн газрын тогтоол “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 2009.05.14-ний №143. Тус газраас “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг ханган ажиллаж байгаа бөгөөд байгууллагын вэб сайт, мэдээллийн самбар, фэйсбүүк хуудас болон орон нутгийн телевизүүдээр холбогдох мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна. 90% “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх” тухай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны 17 дугаар тогтоолоор батлагдсан журам “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх” тухай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны 17 дугаар тогтоолоор батлагдсан журамын дагуу Мэргэжлийн хяналтын газраас Төсвийн төсөлийг боловсруулахдаа байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт, зорилго тэргүүлэх чиглэлтэй нягт уялдуулан, тухайн жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн хагас болон бүтэн жилийн биелэлт, зарцуулалт зэргийг байгууллагын мэдээллийн самбар, сайтаар нийтэд нээлттэй байршуулах ба шаардлагатай тохиолдолд ажилчид, албан хаагчдад тайлагнах журмаар хэрэгжүүлж байна. Байгууллагын санхүүгийн аудинд хийсэн дүгнэлт, МХЕГ-ийн санхүүгийн шалгалт, дотооддоо хийсэн санхүүгийн хяналт шалгалтын мэдээг тухай бүрт удирдлагууд, албан хаагчдад мэдээллэсэн байна. Үйлчилгээний хөлс болон төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч буйг мэдээлэх чиглэлээр тус газрын лабораторийн шинжилгээний үнийг 2009 онд шинэчилэн баталсан бөгөөд импортын мэдэгдэл авах төлбөрийг МХЕГ-аас 2011 онд шинэчилэн баталсан. Тус газарт өөр төрлийн үйлчилгээний хөлс болон төлбөр хураамж байхгүй болно. Аймгийн ИТХ-ын 2012 оны 71 дүгээр тогтоол /Тусгай мэдээлэл/
  • 3. Мэдээллийг вэб сайтаар түгээхийн зэрэгцээ хэвлэмэл материал, тодорхой зөвлөгөө бүхий гарын авлага, зурагт хуудас гарган тараадаг, байнга шинэчлэдэг эсэх Мэргэжлийн хяналтын байгууллагын вэб хуудас болох www.su.inspection.gov.mnхаягаар 2013 онд нийт 53 мэдээ мэдээллийг нийтэд нээлттэй байршуулсан ба 2013 оны 10-р сараас албан ёсны фэйсбүүк хуудсыг ашиглалтанд оруулсан ба хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажилыг тухай бүр байршуулан ажиллаж байна. Мөнх МХЕГ-ын вэб сайтад сар тутамд хяналт шалгалтын мэдээг байршуулж хэвшээд байна. 2013 онд тус газраас зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд хяналт шалгалт хийсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд нийт 11 ном, гарын авлага, 1123 зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлж ажиллаа. 100 Иргэдийг хүлээн авч уулзах, цагийн хуваарь, уулзах ажилтны овог нэр, харилцах утсыг тодорхой бичиж, байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн самбар болон вэб сайтанд байршуулдаг эсэх Байгууллагын нийт ажилчид болон улсын байцаагчдын овог нэр, албан тушаал, утасны дугаарыг вэб сайтд болон мэдээллийн самбарт байршуулсан ба 24 цагын жижүүр болон 70518940 нээлттэй утас ажиллуулан иргэдийг хэрэгцээтэй мэдээллээр ханган ажиллаж байна. 100 Иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол, санал ирүүлсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг бий болгосон эсэх Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг бүртгэж авах хяналтын карт хөтлөн явуулдаг ба шийдвэрлэлтэнд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд ЗДТГ-т улирал бүр мэдээ хүргүүлэн ажиллаж байна. Иргэдээс хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаа талаар гомдол санал гараагүй болно. 100 Удирдлагын шийдвэртэй холбогдох материал, төсвийн зарцуулалт, албан хаагчийн мэдээлэл /хөрөнгө орлогын мэдүүлэг г.м/-ийг байгууллага дотооддоо хуулийн хүрээнд ил тод, нээлттэй болгосон эсэх Байгууллагын удирдлагуудын зүгээс гаргасан шийдэрийг тухай бүр даргын зөвлөлийн хурлаар танилцуулан, сонсголын цаг дээр нийтэд мэдээллэдэг мөн нягтлан бодогч төсвийн зарцуулалтын тайланг тухай бүр албан хаагчдад танилцуулан ажиллаж байна. Төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил тутамд https://meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн бүрдүүлэлтийн програмаар авдаг ба 2013 онд тус газар нь авилгалтай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлгийг хангалттай, үнэн зөв мэдүүлсэн байгууллагаар шалгарсан. Иргэдээс мэдээлэл хүлээн авах утас болон санал хүсэлтийн хайрцаг/дэвтэр/-ийг ажиллуулан иргэдийн санал, хүсэлтийг авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажилладаг эсэх Иргэдээс мэдээлэл хүлээн авах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах чиглэлээр “Ард түмэн – Та хаан” форумыг аймгийн Худалдан авах ажиллагааны албатай хамтран зохион байгуулж, BBS телевизээр минутын шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдээс шууд утсаар санал, хүсэлт хүлээн авч, холбогдох хариултыг хүргүүлсэн. Форумд нийт 200-аад иргэн албан тушаалтан оролцсон бөгөөд нээлттэй утсаар болон шууд нэвтрүүлгээр 34, форум дээр 29, нийт 63 санал хүсэлт ирсэнд хариулт өгч, шуурхай шийдвэрлэсэн. Мөн байгууллагын орох хаалганы дэргэд санал хүсэлтийн 100
  • 4. хайрцгийг тогтмол ажиллуулж байна Тухайн байгууллага тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн болон тухайн үйлчлүүлэгчдийн санал бодлыг авч, анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгодог эсэх Тухайн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг нээлттэй хаалганы өдрийг Зөвлөн туслах үйлчилгээг сурталчилах өдөр болгон “Торгож шийтгэлгүй зөвлөн туслая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, дээрхи өдөрлөгийн хүрээнд нээлттэй утас ажиллуулан 3 хүсэлт ирснийг шийдвэрлэж газар дээр нь очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа. Байгууллагын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, журам, тендер зарлах болон хүлээн авах эцсийн хугацаа, тендерт тавигдах шаардлага, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт г.м мэдээллүүдийг олон нийтэд ил тод байлгаж, тэдгээртэй танилцах боломжоор хангадаг эсэх Ил тод, шударга, нээлттэй байх бодлогыг баримтлан тендрийн бичиг баримт, тендрийн шалгаруулалт явуулах журмын дагуу 2013 онд зарлагдсан тендрийг нээлттэй явуулсан. Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчдод шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар мэдээлэл хүргүүлэн байгууллагын мэдээллийн самбарт мэдээллэн ажилласан