SlideShare a Scribd company logo
1 of 53
МОНГОЛ ХЭЛНИЙ ХОРШИХ ЁС
COMPOUND WORDS/PAIRWORDS
Проф. Д-р Ж.Бат-Ирээдүй
МУИС, ШУС, ХУИС
2014.03.07
Хорших ёс гэж юу вэ?
• Монгол хэлний дэлхийн бусад хэлнээс ялгарах өвөрмөц нэгэн
үзэгдэл бол хорших ёс юм. Хорших ёс хэмээх нэгэн сонирхолтой
үзэгдэлийг хоршоо үгийн хэмжээнд түлхүү судлаж байснаас
хэллэг, хэлц, үгүүлбэр, эх, цогцолборын төвшинд тэр бүр
судалсангүй. Хорших ёс гэдэг тэнцэлийг барих монгол ухаан юм.
• Бид энэ хичээлдээ хорших ёсны хэвчээ хүрээнд хамаарах зөвхөн
хоршоо үг, болон хэллэгийн талаар дурдах юм.
• Хоршоо үгийн хувьд бүтэц нь хэдийгээр хоёр зүйл хоршин
нийлж бүтсэн гэдэг энгийн логиктой мэт боловч чухам яагаад
хоршин хэрэглэдэг нь монгол хүний сэтгэлгээний өвөрмөц
онцлогтой холбоотой гэж үзэлтэй.
• Энэ нь нүүдэлчин монголчуудын байгалийн ч бай, нийгмийн ч
бай аливаа зүйлийг сондгойруулахгүй байх, тэгшлэх, тал
алдахгүй байх, хүлээцтэй байх, зэрэг сэтгэлгээний өвөрмөц
онцлогтой холбоотой гэж үзмээр.
Академич Б.Ринчен гуай:
• “сэтгэхүйн нарийн санаа байдлыг нэвтрүүлдэг
маш уян хатан арга хэрэглүүр” бөгөөд “монгол
хэлнээ хоршоо үг, хорших ямар нэг үг үхширтэл
хэвшсэн байдалтай бус маш уян хатан
байдалтай” *Б.Ринчен:1967:80,82+,
• “... Их бага, эцэг эх, халуун хүйтэн, гэх зэргийн
хоршоо үгнээ хоёр нэр үг зэрэгцэн хоршилж,
нэгэн зүйл ухагдахуун ... нэгэн зүйл шинэ утга
бүтээдэг байнам.”
Монголч эрдэмтэн Г.Д.Санжеев:
• “Утгазүйн үүднээс авч үзвэл хоршоо үг хоёр
хэв шинжтэй. Бүрдүүлж байгаа хос үгс шинэ
ухагдахуун тэмдэглээгүй, өөрийн утгаа
хадгалж, үүссэн нэг тохиолдол бий. Жишээ
нь орлого зарлага.
• Хоршоо үгийг бүрдүүлж байгаа гишүүд цөм
утгаа алдаж, шинэ үг бүтээдэг нөгөө
тохиолдол бий. Жишээ нь: эв хамт
Д-р Го.Мижиддорж
• “Эл нийлмэл үг бүрийн гишүүд нь ихэвчлэн
тогтсон байрлалтай байдаг. Хэрвээ тэрхүү
хэвшсэн байрыг нь өөрчилбөл нэгэн иж
ухагдахуун илтгэсэн нэгэн иж дохионыхоо
утгыг алдана.”
Проф. М.Базаррагчаа:
• “Хоршоо үг үүсэх эх сурвалж нь утгын хувьд
ойролцоо ба эсрэг утгатай төдийгүй үгийн
хийсвэр, тодорхой утга болно.”
• Хоршоо үгийг тогтвортой холбоо үгийн
ангилалд багтааж, үгийн санжсан холбоо
үгийн нэг нь хэлц үг, нөгөө нь хоршоо үг
гэсэн байна.
Проф.Б.Пүрэв-Очир:
• “Үг хорших нь хэдийгээр өгүүлэгчийн бодит
байдалд хандах хандлага, үнэлэмж, санаагаа
дэлгэрүүлэх, эрчимжүүлж, чангаруулах,
эсрэгцүүлэх, адилтгах, тодчилох, батлах,
өргөжүүлэх, үе болон үгийн хэм хэмжээ, аялга
тэргүүтнийг тэгшитгэх зэрэгтэй нягт уялдаатай,
бас хэлэх өгүүлэхийн зуур ярианы урсгал дахь
авианы зохицол, хослол, яруусал, түүнчлэн
хоршоо үгийн эхний ба эцсийн үгээс үүдэж,
аналогиор хоршин нийлэх ёстой ч холбоотой
гэж хэлэх үндэстэй байна.”
Проф. Ц.Өнөрбаян
• “Ойролцоо утгатай нэр үгс хоршиж, тухайн
үгсийн аль алиных нь утгыг багтаасан ерийн
хоршоо нэр үгс жинхэнэ нэр, тэмдэг нэр,
орон цагийн нэр бүтнэ. Жишээлбэл, эрх
чөлөө, ашиг шим, эсрэг утгатай нэр үгс
хоршиж тухайн үгсийн ерөнхий дундын
утгатай ерийн хоршоо нэр үгс жинхэнэ нэр,
тэмдэг нэр, орон цагийн нэр, тооны нэр гэх
мэт бүтнэ. Жишээ нь: орлого зарлага, эцэг
эх,
Д.Бадамдорж:
• “Хоршоо үг бол үгийн сан-өгүүлбэрзүйн
өвөрмөц онцлог шинж бүхий, манай хэлний
нэн содон үзэгдэл мөн. Хос утгыг үзүүлдэг
нэгж гэж болно.”
• “Хоршоо үг гэдэг бол хоёр үг хэм тэгш цувран
хэлэгдэж, дан үгээс өргөн дэлгэр утга
илэрхийлж хэвшсэн үгийг сангийн нэгж юм.”
• “Монгол хэлний хоршоо үг нь дан үгээс илт
илүү хийсвэрлэсэн утгатай агаад хэл
найруулгад гүн гүнзгий утга өнгө өгөх
чадавхитай юм.
Проф.Ж.Баянсан:
• “... монгол хэлний зарим хоршоо үг нь
монголчуудын сэтгэлгээний онцлогийг тусгасан,
үндэстний соёлын хамсал утгатай байдгийг
тусгайлан судалж тайлбарлах шаардлага тулгамдаж
байгаа билээ.”
• “Хоршоо үг бол хэдийгээр бүтэц энгийн, хэлбэр
цомхон боловч утга гүн, санаа дэлгэр байдаг. Гүн
гүнзгий, өргөн дэлгэр санааг хоёрхон үгээр бүтсэн
хэлбэрээр илэрхийлнэ гэдэг бол хийсвэрлэх
сэтгэхүйн чадвар, хэмнэх арга зарчим-ын баримт
гэж үзэх ёстой юм.” 23 дах тал
Проф.Д.Баттогтох:
• “...үгийн хоршоо нь ямагт хоёр үгийг адил
сонгож, аль алины утга оролцсон, хос утгыг
заасан үгс байдаг байна. ...Монгол хэлний
хоршоо үг нь хэдийгээр хоёр үгийн хам
нийлц мөн боловч холбоо үг шиг чөлөөт
бус, байр харьцаа нь хэлц үг шиг тогтвортой
ч шилжсэн хийсвэрлэсэн утгагүй бодит
утгаараа ухагдах өвөрмөц холбоо болно.”
Д-р Б.Бямбадорж:
• “... хоршоо буюу хоршсон нийлмэл үг
монгол хэлэнд маш арвин олдох бөгөөд
цаашид ч тасралтгүй үүсэн бий болж үгийн
санг баяжуулсаар байх бололтой. Учир нь,
монгол хүн аливаа зүйлийг нэрлэн хэлэх
бол заавал хос буюу хоршоо үгээр
илэрхийлж байдаг өвөрмөц сэтгэлгээтэй
холбоотой ажээ.” *Б.Бямбадорж:2006:63+
Проф. Ж.Бат-Ирээдүй:
• Хоршоо үг гэдэг бол хэлзүйн бүтэц, утга
судлалын үүднээс хоёр үг нийлж нэг амьтай
болон тогтсон үгийн сангийн өвөрмөц нэгэн
нэгж юм гэж тодорхойлж байна.
• Хоршоо үгийн бүтцийг авч үзвэл ямар ч
байсан бүтэцэд нь хоёр өөр элемент буюу А
буюу B *A B+ гэсэн элемент оролцож бүтнэ
гэж үзэж байна.
Ойролцоо утгат үг хорших нь:
• Хоршоо үгийн эзлэх хувьд ойролцоо утгатай үг
хорших нь *A ≈ B+ зонхилох байрыг эзлэх
бөгөөд монгол хэлэнд хамгийн их хэрэглээтэй
болно. Тухайлбал, ааг омог, ад зэтгэр, айраг
цагаа, багаж зэвсэг, барлаг боол, битүү нууц,
бохир балиар, гэм буруу, доог тохуу, дэлгүүр
хоршоо, жаргал цэнгэл, завсар чөлөө, зөн
совин, ижил дасал, инээд хөөр, лус савдаг,
огших хөөрөх, оёор ёроол, ойр дөт, өө сэв,
үзэсгэлэн гоо, үйл оёдол, харуусал гуниг,
хүсэх мөрөөдөх, хээл хахууль, хээр хөдөө,
шим шүүс, эе эв, зэрэг болно
Ойролцоо хоршоог:
• Б.Пүрэв-Очир “... тэдгээр үгсийн аль нэг нь
буюу ихэвчлэн эхний үг нь утгын өргөлттэй
болж, сүүлчийн үг нь өмнөх үгийнхээ утгыг
тодруулах, эрчимжүүлэх, чангаруулах,
тухайн үгийн олон утгаас аль нэгийг нь
онцлон ялгаж тодруулах үүрэгтэй төдийгүй
нэмэлт мэдээллийг агуулж байдаг нэгэн
зүйл онцлогтой” *Б.ПО:2007:91+
Эсрэг утгат үг хорших нь:
• Эсрэг утгатай үг хорших нь *A ≠ B+ хэмжээгээрээ
ойролцоо утгатай үг хоршихын дараа орох
бөгөөд тухайлбал аз эз, босох суух, гадагш
дотогш, дээгүүр доогуур, дэвсгэр хучлага,
жаргал зовлон, зөв буруу, ижил буруу, ийм
тийм, ил далд, илүү дутуу, ирэх буцах,
наагуур цаагуур, орох гарах, өндөр нам, өрнө
дорно, сүр сүлд, урагш хойш, урт богино, уруу
өөд, үхэх үлдэх, хаа гуя, хар цагаан, хатгуур
хутгуур, хойш урагш, элбэг дутуу,
Эсрэг утгат үг хоршихыг:
• Проф. Б.Пүрэв-Очир “...өгүүлэмжийн утга
санаа, үүрэг мэдээллийн орчноос хамааран,
нэг бол олны утга илтгэх, эсвэл үйлийг
дахин давтан үйлдэх байдлын утга, аль
эсвэл утгын хоёр туйлын эсрэгцлээс
саармагшсан гурав дахь утга ухагдахууныг
илтгэдэг...” *Б.ПО:2007:91] гэж тайлбарласан
байна.
Авиа дууриах & дүрслэх хоршоо үг
• Монгол хэлний хоршоо үгийн бүрэлдэхүүнд
авиа дуурайх болон дүрслэх үг хорших
үзэгдэл тодорхой байр эзлэнэ. Авиа дуурайх
үгийн хоршоо нь жив жув, жиг жуг, жин
жан, налчиг балчиг, пал пул, пий пай, пэд
пад, сүр сар, таль туль, тар няр, тар тур, ээн
уун, дүрслэх үг хорших нь: жирэв зурав,
найтаг тайтаг, өм цөм, там тум, тан ян,
Даган хорших буюу давтан хорших
• Монгол хэлний хоршоо үгийн бүрэлдэхүүнд бас
нэгэн чухал байр эзлэх хоршоо бол толгой үгээ
даган хорших маягийн хоршоо юм. Жишээлбэл:
аахар шаахар, бага сага, гол мол, кино мино, мах
зах, оймс моймс, сандал мандал, сохор мохор,
төлөг мөлөг, хурал мурал, хүүхэн мүүхэн, элбэг
дэлбэг, бээжин мээжин гэм мэт. Ийм жишээг утга
зохиолын баримтаас арвин олж болно.
• Гэтэл энийг зарим эрдэмтэд “...язгуурыг нь эс
өөрчилсөн авиа зүйн үндэстэй давталт”
*Б.ПО:1998:93+ харин хоршилт биш гэж үзэж байна.
Давталт бол хоршилт биш
• Ийм хоршоогийн үр дүнд шинэ үг, нэрлэлт,
утга үүсэхгүй бөгөөд үгийн сангийн үндсэн
утгаа хадгалж тооны болон үл ойшоох, үл
таашаах утга илэрдэг гэж үздэг.
• Харин “давталт бол хоршоо үг, хоршоо
зэрэгцлээс утга, үүрэг, хэв шинжээрээ ялгаатай
хэл, хэлэхүйн учир холбогдолтой өөр үзэгдэл
мөн” Б.ПО:1998:110] гэдэгтэй санаа нийлж
байгаа боловч дээрх хэв маягын зэрэгцэлийг
хоршоо үг гэж үзэхээс өөр аргагүй.
Давтан хорших гэж байж болохгүй
• Ер нь давтан хорших гэдэг ойлголт байж
болохгүй бөгөөд нэг бол хорших, эс бөгөөд
давтах байхаас өөр аргагүй. Учир нь хорших
гэдэг ойлголтод хоёр элемент *AB+ оролцож
байгаа харин давтах үгэнд хоёр ижил
элемэнт *AA+ оролцож байгаа гэж үзэж
болох юм.
• Давталт бол хоёр ижил зүйлээс үүснэ.
Ижил язгууртай үг хорших
• Удаах нь ижил язгууртай үг хорших.
Тухайлбал, ааль ааш, айл аймаг, амар амгалан,
байр байдал, бүлээн бүгээн, ган гачиг, гинших
гийнах, гоёх гоодох, гэрэл гэгээ, даавуу
даалинба, дарга даамал, зав зай, зайдан
зайгуул, захиа занаа, мах мариа, мөрдөх
мөшгөх, мэлтэлзэх мэлмэрэх, намилзах
намирах, нутаг нуга, гэх мэт. Үүнийг манай
судлаачид хүлээн зөвшөөрсөн.
• Өөр нэг хоршоо үгийн хэлбэр бол авиа сэлгэх
хорших, дэгэн догон, жин жан, зэрэг үгс юм.
Тогтвортой ба тогтворгүй хоршоо үг
• Б.Пүрэв-Очир, “Монгол хэлний хоршоо үгийн
бүрэлдүүлбэр нь нэн тогтвортой байдлаар
хэвшиж үгийн сангийн бэлэн нэрлэлт, нэр
томьёоны шинжтэй болсон байхад зарим
хоршоо
үгийн
бүрэлдүүлбэрийн
байр
тогтворгүй, хөдлөнгө шинжтэй байгааг
тэмдэглэсэн
боловч
хоршоо
үгийн
бүрэлдүүлбэрийн утгын нэгдэл, тогтвортой ба
тогтворгүйн учир холбогдлыг нухацтай
тайлбарласан
зүйл
ховор
байна”
*Б.ПО:2007:86]
Үргэлжлэл
• Проф. М.Базаррагчаа, “Монгол хэлний хоршоо
үгийг түүний гишүүдийн утга хэлбэрийн
нэгдлээс шалтгаалан тогтвортой, тогтворгүй
хэмээн ангилж болно. Жишээ нь, ана мана,
ундуй сундуй, айман уйман гэхэд хоршсон
гишүүний аль нэг нь дангаар хэрэглэгдэхгүй.
Үүнийг бүрэн ижилшсэн гэж болох ба үүх түүх,
хүүхэд шуухад, ой той гэхчлэн хоёр гишүүний
нэг нь бие дааж хэрэглэгдэх үгүй тул бүрэн бус
ижилссэн хоршоо үг гэж ялгаж болно.”
Чөлөөт ба чөлөөт бус хоршоо үг
• Солбин тонгорч хоршиж болох боломжтой,
утгын нарийн ялгаатайгаар аман ба бичгийн
хэлэхүйд хэрэглэгддэг хоршоо үгийг чөлөөт
хоршоо үг болно. Жнь: Сайн муу, муу сайн,
тэнгэр газар, газар тэнгэр, зөв буруу буруу зөв.
• Солбин тонгорч болохгүй, тогтсон нэг
байрлалтай хоршоо үгийг чөлөөт бус гэж
болно. Жнь: ана мана, ач тач, хүн хар, данс
хар, алаг цоог, эг маг, хэг ёг, чүү чай, үүр цүүр,
санд мэнд,
Хэлц хоршоо
• Монгол хэлний хоршоо үгийн утгыг нарийн
ажиглаж үзвэл өнгөн талаасаа хоёр үг
нийлээд энгийн хорших мэт боловч гүн
бүтэц утга талаас харваас хэлц хоршоо үг
гэж хэлж болохоор байна. Тухайлбал,
хэрүүл уруул, хэрүүл шуугиан, шүлэг нойр,
нус нулимс гэсэн хоршоо үг нь тэмцэл, унтах
амрах, гашуудал, эмгэнэл гэсэн далд утга
илэрхийлж байгаа учир хэлц хоршоо үг гэж
үзэж байна.
Хоршоо хэллэг
• Хоршоо хэллэг. Монгол хэлэнд дан хоршоо үгээс гадна
хоршоо хэллэг гэж буй үүнийг судлаачид тэр болгон
дурдаж судлаагүй байна.
• Хоршоо хэллэгийн бүтэц нь холбоо үгээс үгүүлбэрийн
төвшинд байх боломжтой зүйл. Тухайлбал монгол
хэлэнд дааганд хөнгөн, даавуунд арвитай; дөрвөн зүг,
найман зовхис; зүс үзээгүй, нүд таниагүй; зүрх хөөрүү
амьсгаа дээр; исгэл халуун цустай, идэр залуу настай;
муу хүний нойр, мулгуу хүний шүлс; нүдэн балай, чихэн
дүлий; оргүй худал, мөргүй сохор; өдрийн бодол,
шөнийн зүүд; нам нийлж сэм сүлбэлдэх; ноён урвамхай,
нохой шарвамхай; нойр шингэрэх, бие хөнгөрөх; өөх ч
биш, булчирхай ч биш; саруул ухаантай, эрүүл биетэй,
Ойролцоо утгатай хоршоо хэллэг:
• *A ≈ B+ загвартай бөгөөд жишээ нь “албандаа
зүтгүүлэх, атгандаа мөлхүүлэх”, “алд биендээ
торготой, арван хуруундаа алттай”, “ахыг нь
алж, дүүг нь дүүжлэх”, “бие тэргүүтэй, дээл
захтай”, “бууны ам, жадны үзүүр”, “бүлүүргүй
далай, бүсгүй орчлон”, “хөхөө өвлийн хүйтэн,
хөр цасны хайруу”, “хээрээр гэр хийх, хэцээр
дэр хийх”, “ажил хийх, хөлс урсгах”, “ган дөрөө
сэтрэх, ганц бие гандах”, “гон бие, гозон
толгой”, “гэгээн цагаан өдөр, гэрэлтэй шар
нар”,
Эсрэг утгатай хоршоо хэллэг:
• *A ≠ B+ загвартай бөгөөд нь “хөх тэнгэрийн
дор, хөвд өвсний дээр”, “хундага тавилгүй
архи уух, хутга тавилгүй мах идэх”, “цагаан
идээнд цацах, хар идээнд хахах”,
• Нэгээс нөгөө нь нөхцөн шалтгаацах утгатай
хэллэг нь *A → B+ загвартай бөгөөд, жишээ нь,
“арав таван адуу хөөж, амьтан хүн үймүүлэх”,
“хур бууж, цэцэг дэлгэрэх”, “эрийг нас, уулыг
цас”, “гэрээс холдох, гэдэс дундлах” гэх мэт
байна.
Утга зохиолын жишээ баримт:
• Албандаа зүтгүүлэх, атгандаа мөлхүүлэх, “Базар шилд шилэрч
явсан нь үнэн болов чоно болоогүй хүн хэвээр байгаа нь үнэн.
Ингэхлээр түүнийг би албандаа зүтгүүлж, атгандаа мөлхүүлэх
ёстой хэмээн зүүн гар адуучны ноён Базартай ойртож
түншилсэн түүхээ цагаатгадаг байжээ.” (Д.Маам, “Газар
шороо”),
• Бие тэргүүтэй, дээл захтай “Бодончар, Буха хатаги ахын хойноос
даган хатирч үгүүлрүүн, Ах аа, ах аа бие тэргүүтэй, дээл захтай
нь сайн гэвэл ах нь тэр үгийг хайхарсангүй.” (“Монголын нууц
товчоон, 33 дугаар зүйл”),
• гарыг нь барьж, хөлийг нь хүлэх “Хар хятадын Өвөгжин ноёхон
үгүүлрүүн гарыг нь барьж, хөлийг нь хүлж өгье гэжээ.”
(“Монголын нууц товчоон, 166 дугаар зүйл”),
• гон бие, гозон толгой “Дамбий хэдэн жил гон бие, гозон толгой
явав.” (Б.Бааст),
Хоршоо үгийн хэрэглээ, найруулга.
• Хоршоо үгийн хамгийн гол үүрэг нь монгол
хэлний найруулгын гол барьцалдуулан
батжуулан бэхжүүлэх материал болж өгөх
явдал мөн гэж үзэлтэй.
• Ер нь хоршоо үгийн найруулгын үүргийн
талаар олон эрдэмтэн олон талаас нь
дуугарсан.
Энэ тухай проф. Б.Пүрэв-Очир
• “... хоршоо үгс нь дүр дүрслэлийг тод томруун
болгох, найруулгын өнгө аясыг ялгамжааг
илэрхийлэх, уран сайхны харшууллыг үзүүлэх,
найруулга тэгшитгэх, шүлэг зохиолын айзам
хэмжээг тохируулах найруулгын авианы
хэрэглээүрийн үүрэг гүйцэтгэх, толгой, сүүл
холбоцыг оновчтой хийх, аху байдлыгорон цаг,
тоо, чанарын талаас уран сайхнаар дүрслэн
үзүүлэхэд маш чухаг хэрэглүүр ...” *Б.ПО:
2008:106]
Профессор Ц.Сүхбаатар:
• “Монгол хэлний найруулгад хоршоо үг,
хоршсон аливаа үг хэрэглэх нь монгол
найруулгын сондгойруулахгүй зарчимд тун
зохистой. Монгол найруулгын уламжлалд
хоршоо үгийн тэгш хэмийг эрхэмлэж, илүүц
үг үсэг нэмэхгүй, хасаж сондгойруулан
хэлтийдүүлэхгүйг
хичээж,
энэ
ёсыг
найруулгын
чухал
шаардлага
гэж
хичээнгүйлэн
мөрдөж
иржээ.”
*Ц.Сүхбаатар:2009:299]
Проф.Канг Шинь бээр:
• “... хоршоо үг, хэлц үгийн зөв хэрэглээ бүхий
найруулгын үүрэг нь чихнээ чимэгт монгол
хэлний яруу тунгалагийг улам
төгөлдөржүүлж, түүний арвин баян, тансаг
ариуныг улам мэдрүүлэх тул олон нитийн
хэвлэл мэдээлэл, эх хэлний сургалтын
агуулгад зайлшгүй тусгууштай зүйлийн нэг
болж байна.” *Канг Шинь+
д-р Д.Баттогтох:
• “Монгол хэлний хоршоо үг аман ба
бичгийн хэлэнд маш эртний үүсэл
хэрэглээтэй, дан үгийн утгаас хавьгүй
ерөнхий хийсвэр шинжтэй, үгийн сангийн
бусад нэгжтэй ойролцоо ба эсрэг утгын
харьцаанд орж чаддаг, найруулгын
өвөрмөц үүрэгтэй.” *Д.Баттогтох 2009:12х.+
Д-р Б.Бямбадорж:
• “... эцэг эх зэрэг жинхэнэ нийлмэл үгийн
шинжтэй цөөг үгийг эс тооцох аваас монгол
хэлний хоршин зэргэцэж бүтсэн нийлмэл үг
гэгч нь угтаа, монгол хүний холбон сэтгэхүйн
өвөрмөц онцлогтой уялдан тухай тухайн
нөхцөл тийнхүү хос хосоороо үүсэн
хэрэглэгдэж буй болохоос, угсарсан нийлмэл
үгийн адилаар яг хоёр үг нийлээд гурав дахь
цоо шинэ нэрлэлтийн нэгжийг үүсгэж бүхий
хэрэг хараахан биш...”
д-р Д.Баасанбат:
• “Ер нь хоршоо үгийн үүрэг нь нэмэлт мэдээллийг
дамжуулах, өгүүлбэрийн утгыг өргөсгөх
дэлгэрүүлэх, ерөнхий олон болон хам олны санааг
гаргах, юм үзэгдлийг ерөнхийлөн бүлэглэж үгүүлэх,
найруулгын өнгө аясыг тодорхой илрүүлэх, төсөөт
буюу ойролцоо өгүүлбэрийг бүтээж, найруулга
тэгшитгэх, шууд ба шууд бус нэрлэлтийн өгүүлбэрт
онцолборыг илрүүлэх, тодруулах, ойролцоо ба эсрэг
утгатай үгээр авианы байдлыг харгалзан мөр
бадгийг ойртуулах, тэнцүүлэх, хайрцаглан эн
зэрэгцүүлэх, тоочлого гаргах, толгой сүүл холбох,
утга дүйх үгтэй нь солин найруулах өргөн
боломжтой...”
Нэг зохиолын хоршоо үг судлал:
• Тухайлбал, профессор М.Базаррагчаа,
Б.Ринчений “Сандо амбан” жүжиг,
Лувсанданзаны “Алтан товч”, д-р Д.Баасанбат,
“Хөх судар” романы хоршоо үг”-ийг түүвэрлэж
тооцож, бие даасан ном хэвлүүлсэн байна.
• Профессор Б.Пүрэв-Очир, Ц.Дамдинсүрэн,
Д.Нацагдорж нарын зарим зохиолуудын
онцлог хоршоо үгүүдийг онцгойлон судлаж
тайлбарлаж эрдэм шинжилгээний олон
өгүүлэл бичжээ.
Хоршоо үгийн толь бичиг
• Ч.Чимэгбаатар: “Холбон бэлгэлсэн үгийн товч”
(1996),
• Ж.Бат-Ирээдүй: “Монгол хэлний хоршоо үгийн товч
толь бичиг” (2008),
• Ж.Бат-Ирээдүй: “Монгол хэлний хоршоо болон
давтмал үг хэллэгийн сан” (2009), зэрэг хоршоо
үгийн бие даасан том бага толь бичиг, гарын
авлагууд хэвлүүлсэн билээ.
• Ч.Чимэгбаатарын тольд нийт 4000 орчим нэр
хоршоо үг хам сэдэв , Ж.Бат-Ирээдүйн тольд
давхардсан тоогоор хамгийн өргөн хэрэглээний
6000 орчим үг бүрэн жишээний хамт багтсан байна.
Утгын орны ангилал
• Тэнгэр мандлын утгын оронт: бөө удган,
тайх тахих, онгод сахиус, тайлга тахилга,
төлөг төөрөг
• Шим ертөнц утгын оронт: хүн, амьтан,
ургамал төвтэй хоршоо үг гэе.
• Хүн төвт нь: хүний эшийн нэрээр: өвгөн
эмгэн, үеэл хаяал, эхнэр нөхөр, хүнд
эрхшээлт нэрээр: хөгшин хөвөө, эмч домч,
хүүхэд шуухад, галч манаач гм.
Хүний хүндэтгэл нэр болон тэмдэг үгээр
• Ихэс дээдэс, амбаа жүүжээ, хаан хатан,
ноёд хатад, хутагт хувилгаад, нөхөр гэргий,
дарга даамал, эвэртэн туурайтан, элдээ
дэлдээ, хулгайч зэлгийч, худ худгуй, нөхөр
дайсан,
• Цагаан цайлган, төлөв төвшин, эелдэг
зөөлөн, хөнгөн шингэн, төлөв даруу, зусар
золбин, согтуу хөлчүү, хашир башир, залхуу
хойрго, яаруу сандруу, хөөрүү сагсуу,
Үйл үг, нэр үг болон сул үгээр:
• Хөдлөнги үйлийг заах: санах сарвайх, илэх
таала, харах хаацайлах, гоёх гоодох, хэлэх
хийх, баярлах талархах, ерөөх хараах, заах
залах, атаархах жөтөөрхөх, мандах буурах
• Хурал хуй, дайн дажин, жагсаал цуглаан, үзэл
бодол, ажил хөдөлмөр, баяр наадам, ой ухаан,
хүсэл мөрөөдөл, сэтгэл санаа, мэдлэг чадвар,
авьяас билиг, уйтгар гуниг, итгэл үнэмшил
• Хэг ёг, хальт мульт, ач тач, ана мана, хам хум,
сүр сар, хар хор,
Амьтан төвтэй хоршоо үгийн утга
•
•
•
•
•
•
•

Нэрээр: хонь ямаа, хуц ухна, чоно нохой
Аашаар: эмнэг хангал, ороо жороо,
Тоногоор: сур дээс, чөдөр ногт, хом татлага
Зүсээр: цагаан бүгээн, хул цавьдар,
Ашиг шимээр: үс ноос, ааруул хурууд,
Дам нэрээр: хашаа хороо, өвс тоос, сүү шим
Тухайт нэрээр: адуу мадуу, чоно моно гм.
Ургамал төвтэй хоршоо үг:
• Нэрээр: хус улиас, сармис сонгино, таана
мангир, агь ганга, шаваг шарилж, хиаг
хялгана гэх мэт.
• Үйл үгээр: ургах үржих, тарих суулгах,
цухуйх нүдлэх, халиурах найгах, ургах
цэцэглэх, болох боловсрох гэх мэт.
Газар төвтэй хоршоо үг:
• Нэрээр: хээр тал, хээр хөдөө, хангай говь,
уул ус, уул хад, хөндий тал,
• Бодосын нэрээр: давс хужир, будаг зос, элс
шороо, алт мөнгө, хөрс шороо, рашаан ус
• Тэмдэг үгээр: өндөр нам, уудам давчуу,
элбэг дэлбэг,
Ус төвтэй хоршоо үг:
Нэрээр: Гол мөрөн, нуур далай, далай тэнгис,
булаг шанд, рашаан ус, бороо хур, шавар
шалбааг, намаг намиа, гол горхи, гэх мэт.
Тэмдэг үгээр: цэнгэг шорвог, өргөн нарийн,
том бага, урд хойд, гэх мэт.
Эд агуурс төвтэй:
• Сууцны нэрээр: гэр орон, орон байр, асар
майхан, байшин барилга, хашаа хороо,
• Хувцасны нэрээр: ороолт бээлий, өмд гутал,
хувцас хунар, тэрлэг бүс, оймс гутал,
• Зэвсэг хэрэглэлийн нэрээр: буу шийдэм,
сэлэм жад, буу хутга, урхи хавх, алх дөш
• Соёлын нэрээр: бичиг судар, соёл
боловсрол, харилцаа холбоо, зах зээл
Үйл хоршоо үгийн ангилал
• Шим ертөнц төвтэй хоршоо үг:
• Хөдлөнгө үйл: тайх тахих, өргөх барих,
тахих шүтэх
• Мэндлэх төрөх, төрөх амаржих, өсөх
торних, өсч бойжих, үхэх мөхөх, үхэх хатах,
цөөрөх хоргодох,
• Идэх уух, өмсөх зүүх, ажиллах амьдрах,
явах ирэх, хотлох бэлчих, нисэх буух, улих
хуцах,
Сав ертөнц төвтэй үйл хоршоо үг:
• Хөдлөх доргих, нурах нүүх, хагарах хатах,
элэх өгөрших
• Халих үерлэх, урсах мяралзах, хөлдөх гэсэх,
урсах хагарах, асгарах олгойдох, ширгэх
уурших гм.
• Салхилах жаварлах, бүрхэх цэлмэх, зүсрэх
шиврэх, орох арилах, хүйтрэх дулаарах,
• Элэх халих, эвдрэх нурах, сэмрэх урагдах,
гандах хуучрах, хугарах нугарах.
Хийсвэрлэл төвт хоршоо үг:
• Буглах шүглэх, лүдлэх дүдлэх, авах алгадах,
хорлох хороох, хорлох хорлогдох
Дүгнэлт
• Монгол хэлэнд дан ганц хоршоо үг биш
хорших ёс гэж буй.
• Монгол хэлний хоршоо үг хэллэг нь үгийн
сангийн биеэ даасан нэгж мөн.
• Хоршоо үг хэллэг нь ямар ч байсан хоёр өөр
бүрэлдүүлбэрээс бүтэх буюу A ба В гэсэн
бүтэцтэй байна. Эдгээр нь ойролцоо ба эсрэг
утгатай байж болно.
• Энэ загварын дагуу авч үзвэл А ба А гэсэн
бүтэц бүхий давталт нь *айл айл, хүн хүн гм+
хоршоо үг биш давтмал үг болно гэж үзэх
үндэстэй.
НОМЗҮЙ
• “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”,
Д.Бадамдорж, Уб., 2006, 103-11
• “Монгол хэлний хоршоо үг, түүний онцлог”,
М.Базаррагчаа, Уб., 2001 (Хоршоо үгийн толь)
• “Монгол хэлний хоршоо, үг хэллэгийн
судалгааны асуудалд”, Ж.Бат-Ирээдүй, Аcta
Mongolica, 129-36 тал.
• “Үг: утга хэрэглээ” Н.Нансалмаа, Уб., 2011, 1530 дах тал
• “Үгийн ширэнгээр бэдрэхүй”, Д.Баттогтох,
Бээжин, 2009, “Үгийн хоршоо” 34-40 дэх тал
НОМЗҮЙ 2
• “Монгол хэлний хоршоо үгийн судлагдсан
байдал ба номзүйн тойм”, Л.Эрдэнэчимэг,
“Лавай” сэтгүүл, 167-170 дах тал
• “Монгол хэлний хоршоо үгийн үүсэл гарлын
асуудалд”, Ч.Баттулга, “Монгол судлалын
чуулган”, 68-78 дах тал
• “Монгол хэлний хоршоо ба давтмал үг
хэллэгийн сан”, Ж.Бат-Ирээдүй, Уб., 2009
• “Монгол хэлний хоршоо зэрэгцлийн хэрэглээ”
С.Норжинлхам

More Related Content

What's hot

урт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхурт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхAltantuya33
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талshand1_Bondok
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг jiguurten
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайNational University Of Mongolia
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тестehkhtuya
 
Lecture 7 8.
Lecture 7 8.Lecture 7 8.
Lecture 7 8.Ge Go
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилалoogii553
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 
Durs ylga 12
Durs ylga 12Durs ylga 12
Durs ylga 12muuduu
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
Жинхэнэ нэр
Жинхэнэ нэрЖинхэнэ нэр
Жинхэнэ нэрGe Go
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 ангиOyuhai1127
 
ариунчимэгжинхэнэ нэр
ариунчимэгжинхэнэ нэрариунчимэгжинхэнэ нэр
ариунчимэгжинхэнэ нэрariuun55
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 

What's hot (20)

хичээл 5
хичээл 5хичээл 5
хичээл 5
 
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэхурт эгшигтэй үгийг тэмдэглэх
урт эгшигтэй үгийг тэмдэглэх
 
знө
знөзнө
знө
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тест
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
Lecture 7 8.
Lecture 7 8.Lecture 7 8.
Lecture 7 8.
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
Durs ylga 12
Durs ylga 12Durs ylga 12
Durs ylga 12
 
Mongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlalMongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlal
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
Жинхэнэ нэр
Жинхэнэ нэрЖинхэнэ нэр
Жинхэнэ нэр
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
 
ариунчимэгжинхэнэ нэр
ариунчимэгжинхэнэ нэрариунчимэгжинхэнэ нэр
ариунчимэгжинхэнэ нэр
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 

Viewers also liked

Монгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйМонгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйGe Go
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go
 
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭМОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭNational University Of Mongolia
 
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрмхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛМОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛNational University Of Mongolia
 
монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгаNational University Of Mongolia
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаNational University Of Mongolia
 

Viewers also liked (20)

Mongolist KARA GEORGE buyu KHAR DORJ
Mongolist KARA GEORGE buyu KHAR DORJMongolist KARA GEORGE buyu KHAR DORJ
Mongolist KARA GEORGE buyu KHAR DORJ
 
Mongol angli helnii ugtvar uge shine
Mongol angli helnii ugtvar uge shineMongol angli helnii ugtvar uge shine
Mongol angli helnii ugtvar uge shine
 
Монгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүйМонгол хэлний найруулгазүй
Монгол хэлний найруулгазүй
 
Mongolian studies in mongolia
Mongolian studies in mongoliaMongolian studies in mongolia
Mongolian studies in mongolia
 
Mongol hel bichigiin bolovsrol hereglee
Mongol hel bichigiin bolovsrol heregleeMongol hel bichigiin bolovsrol hereglee
Mongol hel bichigiin bolovsrol hereglee
 
монгол хэл
монгол хэлмонгол хэл
монгол хэл
 
Mongol helnii hoch neriin sudalgaa
Mongol helnii hoch neriin sudalgaaMongol helnii hoch neriin sudalgaa
Mongol helnii hoch neriin sudalgaa
 
монгол хэлний тухай хууль
монгол хэлний тухай хуульмонгол хэлний тухай хууль
монгол хэлний тухай хууль
 
үгийн сангийн утга
үгийн сангийн утгаүгийн сангийн утга
үгийн сангийн утга
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭМОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
 
Лекц 3 (Давталт)
Лекц 3 (Давталт)Лекц 3 (Давталт)
Лекц 3 (Давталт)
 
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрмхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
 
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛМОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
 
Mongol helnii ijil uge
Mongol helnii ijil ugeMongol helnii ijil uge
Mongol helnii ijil uge
 
Zadlal hiih argachilal
Zadlal hiih argachilalZadlal hiih argachilal
Zadlal hiih argachilal
 
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtserenMongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
 
монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулга
 
Mongol angli helnii holboos uge 2014 03 24
Mongol angli helnii holboos uge 2014 03 24Mongol angli helnii holboos uge 2014 03 24
Mongol angli helnii holboos uge 2014 03 24
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 

Similar to Mongol helnii horshih yos

Lecture 6.
Lecture 6.Lecture 6.
Lecture 6.Ge Go
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдNational University Of Mongolia
 
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гаралZuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гаралDorjderem Zolboo
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёсsanjaamongol
 
Дутмаг хувилах нэр
Дутмаг хувилах нэрДутмаг хувилах нэр
Дутмаг хувилах нэрGe Go
 
Lecture 10.
Lecture 10.Lecture 10.
Lecture 10.Ge Go
 
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйлМонгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйлGe Go
 
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоомонгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцооNational University Of Mongolia
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалNational University Of Mongolia
 
үг бүлэг сэдвийн давтлага хичээл
үг бүлэг сэдвийн давтлага хичээлүг бүлэг сэдвийн давтлага хичээл
үг бүлэг сэдвийн давтлага хичээлOyuhai1127
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаAnkhbileg Luvsan
 

Similar to Mongol helnii horshih yos (20)

Mongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg ugeMongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg uge
 
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulelMongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
 
Lecture 6.
Lecture 6.Lecture 6.
Lecture 6.
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
 
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulelMongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
 
GLON303-Хичээл 9
GLON303-Хичээл 9GLON303-Хичээл 9
GLON303-Хичээл 9
 
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гаралZuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гарал
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёс
 
Mongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulelMongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulel
 
Дутмаг хувилах нэр
Дутмаг хувилах нэрДутмаг хувилах нэр
Дутмаг хувилах нэр
 
Lecture 10.
Lecture 10.Lecture 10.
Lecture 10.
 
найруулгын байр ба утга
найруулгын байр ба утганайруулгын байр ба утга
найруулгын байр ба утга
 
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulelMongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
 
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulelMongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
 
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйлМонгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
 
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоомонгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
 
үг бүлэг сэдвийн давтлага хичээл
үг бүлэг сэдвийн давтлага хичээлүг бүлэг сэдвийн давтлага хичээл
үг бүлэг сэдвийн давтлага хичээл
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 

More from National University Of Mongolia

More from National University Of Mongolia (8)

Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлСэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
 
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕМонголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
 
Mongol helnii yorool haraal ugesiin sudlal
Mongol helnii yorool haraal ugesiin sudlalMongol helnii yorool haraal ugesiin sudlal
Mongol helnii yorool haraal ugesiin sudlal
 
Mongol gazar nutgiin ner
Mongol gazar nutgiin nerMongol gazar nutgiin ner
Mongol gazar nutgiin ner
 
Mongol helnii torol uge sudlal
Mongol helnii torol uge sudlalMongol helnii torol uge sudlal
Mongol helnii torol uge sudlal
 

Mongol helnii horshih yos

  • 1. МОНГОЛ ХЭЛНИЙ ХОРШИХ ЁС COMPOUND WORDS/PAIRWORDS Проф. Д-р Ж.Бат-Ирээдүй МУИС, ШУС, ХУИС 2014.03.07
  • 2. Хорших ёс гэж юу вэ? • Монгол хэлний дэлхийн бусад хэлнээс ялгарах өвөрмөц нэгэн үзэгдэл бол хорших ёс юм. Хорших ёс хэмээх нэгэн сонирхолтой үзэгдэлийг хоршоо үгийн хэмжээнд түлхүү судлаж байснаас хэллэг, хэлц, үгүүлбэр, эх, цогцолборын төвшинд тэр бүр судалсангүй. Хорших ёс гэдэг тэнцэлийг барих монгол ухаан юм. • Бид энэ хичээлдээ хорших ёсны хэвчээ хүрээнд хамаарах зөвхөн хоршоо үг, болон хэллэгийн талаар дурдах юм. • Хоршоо үгийн хувьд бүтэц нь хэдийгээр хоёр зүйл хоршин нийлж бүтсэн гэдэг энгийн логиктой мэт боловч чухам яагаад хоршин хэрэглэдэг нь монгол хүний сэтгэлгээний өвөрмөц онцлогтой холбоотой гэж үзэлтэй. • Энэ нь нүүдэлчин монголчуудын байгалийн ч бай, нийгмийн ч бай аливаа зүйлийг сондгойруулахгүй байх, тэгшлэх, тал алдахгүй байх, хүлээцтэй байх, зэрэг сэтгэлгээний өвөрмөц онцлогтой холбоотой гэж үзмээр.
  • 3. Академич Б.Ринчен гуай: • “сэтгэхүйн нарийн санаа байдлыг нэвтрүүлдэг маш уян хатан арга хэрэглүүр” бөгөөд “монгол хэлнээ хоршоо үг, хорших ямар нэг үг үхширтэл хэвшсэн байдалтай бус маш уян хатан байдалтай” *Б.Ринчен:1967:80,82+, • “... Их бага, эцэг эх, халуун хүйтэн, гэх зэргийн хоршоо үгнээ хоёр нэр үг зэрэгцэн хоршилж, нэгэн зүйл ухагдахуун ... нэгэн зүйл шинэ утга бүтээдэг байнам.”
  • 4. Монголч эрдэмтэн Г.Д.Санжеев: • “Утгазүйн үүднээс авч үзвэл хоршоо үг хоёр хэв шинжтэй. Бүрдүүлж байгаа хос үгс шинэ ухагдахуун тэмдэглээгүй, өөрийн утгаа хадгалж, үүссэн нэг тохиолдол бий. Жишээ нь орлого зарлага. • Хоршоо үгийг бүрдүүлж байгаа гишүүд цөм утгаа алдаж, шинэ үг бүтээдэг нөгөө тохиолдол бий. Жишээ нь: эв хамт
  • 5. Д-р Го.Мижиддорж • “Эл нийлмэл үг бүрийн гишүүд нь ихэвчлэн тогтсон байрлалтай байдаг. Хэрвээ тэрхүү хэвшсэн байрыг нь өөрчилбөл нэгэн иж ухагдахуун илтгэсэн нэгэн иж дохионыхоо утгыг алдана.”
  • 6. Проф. М.Базаррагчаа: • “Хоршоо үг үүсэх эх сурвалж нь утгын хувьд ойролцоо ба эсрэг утгатай төдийгүй үгийн хийсвэр, тодорхой утга болно.” • Хоршоо үгийг тогтвортой холбоо үгийн ангилалд багтааж, үгийн санжсан холбоо үгийн нэг нь хэлц үг, нөгөө нь хоршоо үг гэсэн байна.
  • 7. Проф.Б.Пүрэв-Очир: • “Үг хорших нь хэдийгээр өгүүлэгчийн бодит байдалд хандах хандлага, үнэлэмж, санаагаа дэлгэрүүлэх, эрчимжүүлж, чангаруулах, эсрэгцүүлэх, адилтгах, тодчилох, батлах, өргөжүүлэх, үе болон үгийн хэм хэмжээ, аялга тэргүүтнийг тэгшитгэх зэрэгтэй нягт уялдаатай, бас хэлэх өгүүлэхийн зуур ярианы урсгал дахь авианы зохицол, хослол, яруусал, түүнчлэн хоршоо үгийн эхний ба эцсийн үгээс үүдэж, аналогиор хоршин нийлэх ёстой ч холбоотой гэж хэлэх үндэстэй байна.”
  • 8. Проф. Ц.Өнөрбаян • “Ойролцоо утгатай нэр үгс хоршиж, тухайн үгсийн аль алиных нь утгыг багтаасан ерийн хоршоо нэр үгс жинхэнэ нэр, тэмдэг нэр, орон цагийн нэр бүтнэ. Жишээлбэл, эрх чөлөө, ашиг шим, эсрэг утгатай нэр үгс хоршиж тухайн үгсийн ерөнхий дундын утгатай ерийн хоршоо нэр үгс жинхэнэ нэр, тэмдэг нэр, орон цагийн нэр, тооны нэр гэх мэт бүтнэ. Жишээ нь: орлого зарлага, эцэг эх,
  • 9. Д.Бадамдорж: • “Хоршоо үг бол үгийн сан-өгүүлбэрзүйн өвөрмөц онцлог шинж бүхий, манай хэлний нэн содон үзэгдэл мөн. Хос утгыг үзүүлдэг нэгж гэж болно.” • “Хоршоо үг гэдэг бол хоёр үг хэм тэгш цувран хэлэгдэж, дан үгээс өргөн дэлгэр утга илэрхийлж хэвшсэн үгийг сангийн нэгж юм.” • “Монгол хэлний хоршоо үг нь дан үгээс илт илүү хийсвэрлэсэн утгатай агаад хэл найруулгад гүн гүнзгий утга өнгө өгөх чадавхитай юм.
  • 10. Проф.Ж.Баянсан: • “... монгол хэлний зарим хоршоо үг нь монголчуудын сэтгэлгээний онцлогийг тусгасан, үндэстний соёлын хамсал утгатай байдгийг тусгайлан судалж тайлбарлах шаардлага тулгамдаж байгаа билээ.” • “Хоршоо үг бол хэдийгээр бүтэц энгийн, хэлбэр цомхон боловч утга гүн, санаа дэлгэр байдаг. Гүн гүнзгий, өргөн дэлгэр санааг хоёрхон үгээр бүтсэн хэлбэрээр илэрхийлнэ гэдэг бол хийсвэрлэх сэтгэхүйн чадвар, хэмнэх арга зарчим-ын баримт гэж үзэх ёстой юм.” 23 дах тал
  • 11. Проф.Д.Баттогтох: • “...үгийн хоршоо нь ямагт хоёр үгийг адил сонгож, аль алины утга оролцсон, хос утгыг заасан үгс байдаг байна. ...Монгол хэлний хоршоо үг нь хэдийгээр хоёр үгийн хам нийлц мөн боловч холбоо үг шиг чөлөөт бус, байр харьцаа нь хэлц үг шиг тогтвортой ч шилжсэн хийсвэрлэсэн утгагүй бодит утгаараа ухагдах өвөрмөц холбоо болно.”
  • 12. Д-р Б.Бямбадорж: • “... хоршоо буюу хоршсон нийлмэл үг монгол хэлэнд маш арвин олдох бөгөөд цаашид ч тасралтгүй үүсэн бий болж үгийн санг баяжуулсаар байх бололтой. Учир нь, монгол хүн аливаа зүйлийг нэрлэн хэлэх бол заавал хос буюу хоршоо үгээр илэрхийлж байдаг өвөрмөц сэтгэлгээтэй холбоотой ажээ.” *Б.Бямбадорж:2006:63+
  • 13. Проф. Ж.Бат-Ирээдүй: • Хоршоо үг гэдэг бол хэлзүйн бүтэц, утга судлалын үүднээс хоёр үг нийлж нэг амьтай болон тогтсон үгийн сангийн өвөрмөц нэгэн нэгж юм гэж тодорхойлж байна. • Хоршоо үгийн бүтцийг авч үзвэл ямар ч байсан бүтэцэд нь хоёр өөр элемент буюу А буюу B *A B+ гэсэн элемент оролцож бүтнэ гэж үзэж байна.
  • 14. Ойролцоо утгат үг хорших нь: • Хоршоо үгийн эзлэх хувьд ойролцоо утгатай үг хорших нь *A ≈ B+ зонхилох байрыг эзлэх бөгөөд монгол хэлэнд хамгийн их хэрэглээтэй болно. Тухайлбал, ааг омог, ад зэтгэр, айраг цагаа, багаж зэвсэг, барлаг боол, битүү нууц, бохир балиар, гэм буруу, доог тохуу, дэлгүүр хоршоо, жаргал цэнгэл, завсар чөлөө, зөн совин, ижил дасал, инээд хөөр, лус савдаг, огших хөөрөх, оёор ёроол, ойр дөт, өө сэв, үзэсгэлэн гоо, үйл оёдол, харуусал гуниг, хүсэх мөрөөдөх, хээл хахууль, хээр хөдөө, шим шүүс, эе эв, зэрэг болно
  • 15. Ойролцоо хоршоог: • Б.Пүрэв-Очир “... тэдгээр үгсийн аль нэг нь буюу ихэвчлэн эхний үг нь утгын өргөлттэй болж, сүүлчийн үг нь өмнөх үгийнхээ утгыг тодруулах, эрчимжүүлэх, чангаруулах, тухайн үгийн олон утгаас аль нэгийг нь онцлон ялгаж тодруулах үүрэгтэй төдийгүй нэмэлт мэдээллийг агуулж байдаг нэгэн зүйл онцлогтой” *Б.ПО:2007:91+
  • 16. Эсрэг утгат үг хорших нь: • Эсрэг утгатай үг хорших нь *A ≠ B+ хэмжээгээрээ ойролцоо утгатай үг хоршихын дараа орох бөгөөд тухайлбал аз эз, босох суух, гадагш дотогш, дээгүүр доогуур, дэвсгэр хучлага, жаргал зовлон, зөв буруу, ижил буруу, ийм тийм, ил далд, илүү дутуу, ирэх буцах, наагуур цаагуур, орох гарах, өндөр нам, өрнө дорно, сүр сүлд, урагш хойш, урт богино, уруу өөд, үхэх үлдэх, хаа гуя, хар цагаан, хатгуур хутгуур, хойш урагш, элбэг дутуу,
  • 17. Эсрэг утгат үг хоршихыг: • Проф. Б.Пүрэв-Очир “...өгүүлэмжийн утга санаа, үүрэг мэдээллийн орчноос хамааран, нэг бол олны утга илтгэх, эсвэл үйлийг дахин давтан үйлдэх байдлын утга, аль эсвэл утгын хоёр туйлын эсрэгцлээс саармагшсан гурав дахь утга ухагдахууныг илтгэдэг...” *Б.ПО:2007:91] гэж тайлбарласан байна.
  • 18. Авиа дууриах & дүрслэх хоршоо үг • Монгол хэлний хоршоо үгийн бүрэлдэхүүнд авиа дуурайх болон дүрслэх үг хорших үзэгдэл тодорхой байр эзлэнэ. Авиа дуурайх үгийн хоршоо нь жив жув, жиг жуг, жин жан, налчиг балчиг, пал пул, пий пай, пэд пад, сүр сар, таль туль, тар няр, тар тур, ээн уун, дүрслэх үг хорших нь: жирэв зурав, найтаг тайтаг, өм цөм, там тум, тан ян,
  • 19. Даган хорших буюу давтан хорших • Монгол хэлний хоршоо үгийн бүрэлдэхүүнд бас нэгэн чухал байр эзлэх хоршоо бол толгой үгээ даган хорших маягийн хоршоо юм. Жишээлбэл: аахар шаахар, бага сага, гол мол, кино мино, мах зах, оймс моймс, сандал мандал, сохор мохор, төлөг мөлөг, хурал мурал, хүүхэн мүүхэн, элбэг дэлбэг, бээжин мээжин гэм мэт. Ийм жишээг утга зохиолын баримтаас арвин олж болно. • Гэтэл энийг зарим эрдэмтэд “...язгуурыг нь эс өөрчилсөн авиа зүйн үндэстэй давталт” *Б.ПО:1998:93+ харин хоршилт биш гэж үзэж байна.
  • 20. Давталт бол хоршилт биш • Ийм хоршоогийн үр дүнд шинэ үг, нэрлэлт, утга үүсэхгүй бөгөөд үгийн сангийн үндсэн утгаа хадгалж тооны болон үл ойшоох, үл таашаах утга илэрдэг гэж үздэг. • Харин “давталт бол хоршоо үг, хоршоо зэрэгцлээс утга, үүрэг, хэв шинжээрээ ялгаатай хэл, хэлэхүйн учир холбогдолтой өөр үзэгдэл мөн” Б.ПО:1998:110] гэдэгтэй санаа нийлж байгаа боловч дээрх хэв маягын зэрэгцэлийг хоршоо үг гэж үзэхээс өөр аргагүй.
  • 21. Давтан хорших гэж байж болохгүй • Ер нь давтан хорших гэдэг ойлголт байж болохгүй бөгөөд нэг бол хорших, эс бөгөөд давтах байхаас өөр аргагүй. Учир нь хорших гэдэг ойлголтод хоёр элемент *AB+ оролцож байгаа харин давтах үгэнд хоёр ижил элемэнт *AA+ оролцож байгаа гэж үзэж болох юм. • Давталт бол хоёр ижил зүйлээс үүснэ.
  • 22. Ижил язгууртай үг хорших • Удаах нь ижил язгууртай үг хорших. Тухайлбал, ааль ааш, айл аймаг, амар амгалан, байр байдал, бүлээн бүгээн, ган гачиг, гинших гийнах, гоёх гоодох, гэрэл гэгээ, даавуу даалинба, дарга даамал, зав зай, зайдан зайгуул, захиа занаа, мах мариа, мөрдөх мөшгөх, мэлтэлзэх мэлмэрэх, намилзах намирах, нутаг нуга, гэх мэт. Үүнийг манай судлаачид хүлээн зөвшөөрсөн. • Өөр нэг хоршоо үгийн хэлбэр бол авиа сэлгэх хорших, дэгэн догон, жин жан, зэрэг үгс юм.
  • 23. Тогтвортой ба тогтворгүй хоршоо үг • Б.Пүрэв-Очир, “Монгол хэлний хоршоо үгийн бүрэлдүүлбэр нь нэн тогтвортой байдлаар хэвшиж үгийн сангийн бэлэн нэрлэлт, нэр томьёоны шинжтэй болсон байхад зарим хоршоо үгийн бүрэлдүүлбэрийн байр тогтворгүй, хөдлөнгө шинжтэй байгааг тэмдэглэсэн боловч хоршоо үгийн бүрэлдүүлбэрийн утгын нэгдэл, тогтвортой ба тогтворгүйн учир холбогдлыг нухацтай тайлбарласан зүйл ховор байна” *Б.ПО:2007:86]
  • 24. Үргэлжлэл • Проф. М.Базаррагчаа, “Монгол хэлний хоршоо үгийг түүний гишүүдийн утга хэлбэрийн нэгдлээс шалтгаалан тогтвортой, тогтворгүй хэмээн ангилж болно. Жишээ нь, ана мана, ундуй сундуй, айман уйман гэхэд хоршсон гишүүний аль нэг нь дангаар хэрэглэгдэхгүй. Үүнийг бүрэн ижилшсэн гэж болох ба үүх түүх, хүүхэд шуухад, ой той гэхчлэн хоёр гишүүний нэг нь бие дааж хэрэглэгдэх үгүй тул бүрэн бус ижилссэн хоршоо үг гэж ялгаж болно.”
  • 25. Чөлөөт ба чөлөөт бус хоршоо үг • Солбин тонгорч хоршиж болох боломжтой, утгын нарийн ялгаатайгаар аман ба бичгийн хэлэхүйд хэрэглэгддэг хоршоо үгийг чөлөөт хоршоо үг болно. Жнь: Сайн муу, муу сайн, тэнгэр газар, газар тэнгэр, зөв буруу буруу зөв. • Солбин тонгорч болохгүй, тогтсон нэг байрлалтай хоршоо үгийг чөлөөт бус гэж болно. Жнь: ана мана, ач тач, хүн хар, данс хар, алаг цоог, эг маг, хэг ёг, чүү чай, үүр цүүр, санд мэнд,
  • 26. Хэлц хоршоо • Монгол хэлний хоршоо үгийн утгыг нарийн ажиглаж үзвэл өнгөн талаасаа хоёр үг нийлээд энгийн хорших мэт боловч гүн бүтэц утга талаас харваас хэлц хоршоо үг гэж хэлж болохоор байна. Тухайлбал, хэрүүл уруул, хэрүүл шуугиан, шүлэг нойр, нус нулимс гэсэн хоршоо үг нь тэмцэл, унтах амрах, гашуудал, эмгэнэл гэсэн далд утга илэрхийлж байгаа учир хэлц хоршоо үг гэж үзэж байна.
  • 27. Хоршоо хэллэг • Хоршоо хэллэг. Монгол хэлэнд дан хоршоо үгээс гадна хоршоо хэллэг гэж буй үүнийг судлаачид тэр болгон дурдаж судлаагүй байна. • Хоршоо хэллэгийн бүтэц нь холбоо үгээс үгүүлбэрийн төвшинд байх боломжтой зүйл. Тухайлбал монгол хэлэнд дааганд хөнгөн, даавуунд арвитай; дөрвөн зүг, найман зовхис; зүс үзээгүй, нүд таниагүй; зүрх хөөрүү амьсгаа дээр; исгэл халуун цустай, идэр залуу настай; муу хүний нойр, мулгуу хүний шүлс; нүдэн балай, чихэн дүлий; оргүй худал, мөргүй сохор; өдрийн бодол, шөнийн зүүд; нам нийлж сэм сүлбэлдэх; ноён урвамхай, нохой шарвамхай; нойр шингэрэх, бие хөнгөрөх; өөх ч биш, булчирхай ч биш; саруул ухаантай, эрүүл биетэй,
  • 28. Ойролцоо утгатай хоршоо хэллэг: • *A ≈ B+ загвартай бөгөөд жишээ нь “албандаа зүтгүүлэх, атгандаа мөлхүүлэх”, “алд биендээ торготой, арван хуруундаа алттай”, “ахыг нь алж, дүүг нь дүүжлэх”, “бие тэргүүтэй, дээл захтай”, “бууны ам, жадны үзүүр”, “бүлүүргүй далай, бүсгүй орчлон”, “хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруу”, “хээрээр гэр хийх, хэцээр дэр хийх”, “ажил хийх, хөлс урсгах”, “ган дөрөө сэтрэх, ганц бие гандах”, “гон бие, гозон толгой”, “гэгээн цагаан өдөр, гэрэлтэй шар нар”,
  • 29. Эсрэг утгатай хоршоо хэллэг: • *A ≠ B+ загвартай бөгөөд нь “хөх тэнгэрийн дор, хөвд өвсний дээр”, “хундага тавилгүй архи уух, хутга тавилгүй мах идэх”, “цагаан идээнд цацах, хар идээнд хахах”, • Нэгээс нөгөө нь нөхцөн шалтгаацах утгатай хэллэг нь *A → B+ загвартай бөгөөд, жишээ нь, “арав таван адуу хөөж, амьтан хүн үймүүлэх”, “хур бууж, цэцэг дэлгэрэх”, “эрийг нас, уулыг цас”, “гэрээс холдох, гэдэс дундлах” гэх мэт байна.
  • 30. Утга зохиолын жишээ баримт: • Албандаа зүтгүүлэх, атгандаа мөлхүүлэх, “Базар шилд шилэрч явсан нь үнэн болов чоно болоогүй хүн хэвээр байгаа нь үнэн. Ингэхлээр түүнийг би албандаа зүтгүүлж, атгандаа мөлхүүлэх ёстой хэмээн зүүн гар адуучны ноён Базартай ойртож түншилсэн түүхээ цагаатгадаг байжээ.” (Д.Маам, “Газар шороо”), • Бие тэргүүтэй, дээл захтай “Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч үгүүлрүүн, Ах аа, ах аа бие тэргүүтэй, дээл захтай нь сайн гэвэл ах нь тэр үгийг хайхарсангүй.” (“Монголын нууц товчоон, 33 дугаар зүйл”), • гарыг нь барьж, хөлийг нь хүлэх “Хар хятадын Өвөгжин ноёхон үгүүлрүүн гарыг нь барьж, хөлийг нь хүлж өгье гэжээ.” (“Монголын нууц товчоон, 166 дугаар зүйл”), • гон бие, гозон толгой “Дамбий хэдэн жил гон бие, гозон толгой явав.” (Б.Бааст),
  • 31. Хоршоо үгийн хэрэглээ, найруулга. • Хоршоо үгийн хамгийн гол үүрэг нь монгол хэлний найруулгын гол барьцалдуулан батжуулан бэхжүүлэх материал болж өгөх явдал мөн гэж үзэлтэй. • Ер нь хоршоо үгийн найруулгын үүргийн талаар олон эрдэмтэн олон талаас нь дуугарсан.
  • 32. Энэ тухай проф. Б.Пүрэв-Очир • “... хоршоо үгс нь дүр дүрслэлийг тод томруун болгох, найруулгын өнгө аясыг ялгамжааг илэрхийлэх, уран сайхны харшууллыг үзүүлэх, найруулга тэгшитгэх, шүлэг зохиолын айзам хэмжээг тохируулах найруулгын авианы хэрэглээүрийн үүрэг гүйцэтгэх, толгой, сүүл холбоцыг оновчтой хийх, аху байдлыгорон цаг, тоо, чанарын талаас уран сайхнаар дүрслэн үзүүлэхэд маш чухаг хэрэглүүр ...” *Б.ПО: 2008:106]
  • 33. Профессор Ц.Сүхбаатар: • “Монгол хэлний найруулгад хоршоо үг, хоршсон аливаа үг хэрэглэх нь монгол найруулгын сондгойруулахгүй зарчимд тун зохистой. Монгол найруулгын уламжлалд хоршоо үгийн тэгш хэмийг эрхэмлэж, илүүц үг үсэг нэмэхгүй, хасаж сондгойруулан хэлтийдүүлэхгүйг хичээж, энэ ёсыг найруулгын чухал шаардлага гэж хичээнгүйлэн мөрдөж иржээ.” *Ц.Сүхбаатар:2009:299]
  • 34. Проф.Канг Шинь бээр: • “... хоршоо үг, хэлц үгийн зөв хэрэглээ бүхий найруулгын үүрэг нь чихнээ чимэгт монгол хэлний яруу тунгалагийг улам төгөлдөржүүлж, түүний арвин баян, тансаг ариуныг улам мэдрүүлэх тул олон нитийн хэвлэл мэдээлэл, эх хэлний сургалтын агуулгад зайлшгүй тусгууштай зүйлийн нэг болж байна.” *Канг Шинь+
  • 35. д-р Д.Баттогтох: • “Монгол хэлний хоршоо үг аман ба бичгийн хэлэнд маш эртний үүсэл хэрэглээтэй, дан үгийн утгаас хавьгүй ерөнхий хийсвэр шинжтэй, үгийн сангийн бусад нэгжтэй ойролцоо ба эсрэг утгын харьцаанд орж чаддаг, найруулгын өвөрмөц үүрэгтэй.” *Д.Баттогтох 2009:12х.+
  • 36. Д-р Б.Бямбадорж: • “... эцэг эх зэрэг жинхэнэ нийлмэл үгийн шинжтэй цөөг үгийг эс тооцох аваас монгол хэлний хоршин зэргэцэж бүтсэн нийлмэл үг гэгч нь угтаа, монгол хүний холбон сэтгэхүйн өвөрмөц онцлогтой уялдан тухай тухайн нөхцөл тийнхүү хос хосоороо үүсэн хэрэглэгдэж буй болохоос, угсарсан нийлмэл үгийн адилаар яг хоёр үг нийлээд гурав дахь цоо шинэ нэрлэлтийн нэгжийг үүсгэж бүхий хэрэг хараахан биш...”
  • 37. д-р Д.Баасанбат: • “Ер нь хоршоо үгийн үүрэг нь нэмэлт мэдээллийг дамжуулах, өгүүлбэрийн утгыг өргөсгөх дэлгэрүүлэх, ерөнхий олон болон хам олны санааг гаргах, юм үзэгдлийг ерөнхийлөн бүлэглэж үгүүлэх, найруулгын өнгө аясыг тодорхой илрүүлэх, төсөөт буюу ойролцоо өгүүлбэрийг бүтээж, найруулга тэгшитгэх, шууд ба шууд бус нэрлэлтийн өгүүлбэрт онцолборыг илрүүлэх, тодруулах, ойролцоо ба эсрэг утгатай үгээр авианы байдлыг харгалзан мөр бадгийг ойртуулах, тэнцүүлэх, хайрцаглан эн зэрэгцүүлэх, тоочлого гаргах, толгой сүүл холбох, утга дүйх үгтэй нь солин найруулах өргөн боломжтой...”
  • 38. Нэг зохиолын хоршоо үг судлал: • Тухайлбал, профессор М.Базаррагчаа, Б.Ринчений “Сандо амбан” жүжиг, Лувсанданзаны “Алтан товч”, д-р Д.Баасанбат, “Хөх судар” романы хоршоо үг”-ийг түүвэрлэж тооцож, бие даасан ном хэвлүүлсэн байна. • Профессор Б.Пүрэв-Очир, Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж нарын зарим зохиолуудын онцлог хоршоо үгүүдийг онцгойлон судлаж тайлбарлаж эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичжээ.
  • 39. Хоршоо үгийн толь бичиг • Ч.Чимэгбаатар: “Холбон бэлгэлсэн үгийн товч” (1996), • Ж.Бат-Ирээдүй: “Монгол хэлний хоршоо үгийн товч толь бичиг” (2008), • Ж.Бат-Ирээдүй: “Монгол хэлний хоршоо болон давтмал үг хэллэгийн сан” (2009), зэрэг хоршоо үгийн бие даасан том бага толь бичиг, гарын авлагууд хэвлүүлсэн билээ. • Ч.Чимэгбаатарын тольд нийт 4000 орчим нэр хоршоо үг хам сэдэв , Ж.Бат-Ирээдүйн тольд давхардсан тоогоор хамгийн өргөн хэрэглээний 6000 орчим үг бүрэн жишээний хамт багтсан байна.
  • 40. Утгын орны ангилал • Тэнгэр мандлын утгын оронт: бөө удган, тайх тахих, онгод сахиус, тайлга тахилга, төлөг төөрөг • Шим ертөнц утгын оронт: хүн, амьтан, ургамал төвтэй хоршоо үг гэе. • Хүн төвт нь: хүний эшийн нэрээр: өвгөн эмгэн, үеэл хаяал, эхнэр нөхөр, хүнд эрхшээлт нэрээр: хөгшин хөвөө, эмч домч, хүүхэд шуухад, галч манаач гм.
  • 41. Хүний хүндэтгэл нэр болон тэмдэг үгээр • Ихэс дээдэс, амбаа жүүжээ, хаан хатан, ноёд хатад, хутагт хувилгаад, нөхөр гэргий, дарга даамал, эвэртэн туурайтан, элдээ дэлдээ, хулгайч зэлгийч, худ худгуй, нөхөр дайсан, • Цагаан цайлган, төлөв төвшин, эелдэг зөөлөн, хөнгөн шингэн, төлөв даруу, зусар золбин, согтуу хөлчүү, хашир башир, залхуу хойрго, яаруу сандруу, хөөрүү сагсуу,
  • 42. Үйл үг, нэр үг болон сул үгээр: • Хөдлөнги үйлийг заах: санах сарвайх, илэх таала, харах хаацайлах, гоёх гоодох, хэлэх хийх, баярлах талархах, ерөөх хараах, заах залах, атаархах жөтөөрхөх, мандах буурах • Хурал хуй, дайн дажин, жагсаал цуглаан, үзэл бодол, ажил хөдөлмөр, баяр наадам, ой ухаан, хүсэл мөрөөдөл, сэтгэл санаа, мэдлэг чадвар, авьяас билиг, уйтгар гуниг, итгэл үнэмшил • Хэг ёг, хальт мульт, ач тач, ана мана, хам хум, сүр сар, хар хор,
  • 43. Амьтан төвтэй хоршоо үгийн утга • • • • • • • Нэрээр: хонь ямаа, хуц ухна, чоно нохой Аашаар: эмнэг хангал, ороо жороо, Тоногоор: сур дээс, чөдөр ногт, хом татлага Зүсээр: цагаан бүгээн, хул цавьдар, Ашиг шимээр: үс ноос, ааруул хурууд, Дам нэрээр: хашаа хороо, өвс тоос, сүү шим Тухайт нэрээр: адуу мадуу, чоно моно гм.
  • 44. Ургамал төвтэй хоршоо үг: • Нэрээр: хус улиас, сармис сонгино, таана мангир, агь ганга, шаваг шарилж, хиаг хялгана гэх мэт. • Үйл үгээр: ургах үржих, тарих суулгах, цухуйх нүдлэх, халиурах найгах, ургах цэцэглэх, болох боловсрох гэх мэт.
  • 45. Газар төвтэй хоршоо үг: • Нэрээр: хээр тал, хээр хөдөө, хангай говь, уул ус, уул хад, хөндий тал, • Бодосын нэрээр: давс хужир, будаг зос, элс шороо, алт мөнгө, хөрс шороо, рашаан ус • Тэмдэг үгээр: өндөр нам, уудам давчуу, элбэг дэлбэг,
  • 46. Ус төвтэй хоршоо үг: Нэрээр: Гол мөрөн, нуур далай, далай тэнгис, булаг шанд, рашаан ус, бороо хур, шавар шалбааг, намаг намиа, гол горхи, гэх мэт. Тэмдэг үгээр: цэнгэг шорвог, өргөн нарийн, том бага, урд хойд, гэх мэт.
  • 47. Эд агуурс төвтэй: • Сууцны нэрээр: гэр орон, орон байр, асар майхан, байшин барилга, хашаа хороо, • Хувцасны нэрээр: ороолт бээлий, өмд гутал, хувцас хунар, тэрлэг бүс, оймс гутал, • Зэвсэг хэрэглэлийн нэрээр: буу шийдэм, сэлэм жад, буу хутга, урхи хавх, алх дөш • Соёлын нэрээр: бичиг судар, соёл боловсрол, харилцаа холбоо, зах зээл
  • 48. Үйл хоршоо үгийн ангилал • Шим ертөнц төвтэй хоршоо үг: • Хөдлөнгө үйл: тайх тахих, өргөх барих, тахих шүтэх • Мэндлэх төрөх, төрөх амаржих, өсөх торних, өсч бойжих, үхэх мөхөх, үхэх хатах, цөөрөх хоргодох, • Идэх уух, өмсөх зүүх, ажиллах амьдрах, явах ирэх, хотлох бэлчих, нисэх буух, улих хуцах,
  • 49. Сав ертөнц төвтэй үйл хоршоо үг: • Хөдлөх доргих, нурах нүүх, хагарах хатах, элэх өгөрших • Халих үерлэх, урсах мяралзах, хөлдөх гэсэх, урсах хагарах, асгарах олгойдох, ширгэх уурших гм. • Салхилах жаварлах, бүрхэх цэлмэх, зүсрэх шиврэх, орох арилах, хүйтрэх дулаарах, • Элэх халих, эвдрэх нурах, сэмрэх урагдах, гандах хуучрах, хугарах нугарах.
  • 50. Хийсвэрлэл төвт хоршоо үг: • Буглах шүглэх, лүдлэх дүдлэх, авах алгадах, хорлох хороох, хорлох хорлогдох
  • 51. Дүгнэлт • Монгол хэлэнд дан ганц хоршоо үг биш хорших ёс гэж буй. • Монгол хэлний хоршоо үг хэллэг нь үгийн сангийн биеэ даасан нэгж мөн. • Хоршоо үг хэллэг нь ямар ч байсан хоёр өөр бүрэлдүүлбэрээс бүтэх буюу A ба В гэсэн бүтэцтэй байна. Эдгээр нь ойролцоо ба эсрэг утгатай байж болно. • Энэ загварын дагуу авч үзвэл А ба А гэсэн бүтэц бүхий давталт нь *айл айл, хүн хүн гм+ хоршоо үг биш давтмал үг болно гэж үзэх үндэстэй.
  • 52. НОМЗҮЙ • “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Д.Бадамдорж, Уб., 2006, 103-11 • “Монгол хэлний хоршоо үг, түүний онцлог”, М.Базаррагчаа, Уб., 2001 (Хоршоо үгийн толь) • “Монгол хэлний хоршоо, үг хэллэгийн судалгааны асуудалд”, Ж.Бат-Ирээдүй, Аcta Mongolica, 129-36 тал. • “Үг: утга хэрэглээ” Н.Нансалмаа, Уб., 2011, 1530 дах тал • “Үгийн ширэнгээр бэдрэхүй”, Д.Баттогтох, Бээжин, 2009, “Үгийн хоршоо” 34-40 дэх тал
  • 53. НОМЗҮЙ 2 • “Монгол хэлний хоршоо үгийн судлагдсан байдал ба номзүйн тойм”, Л.Эрдэнэчимэг, “Лавай” сэтгүүл, 167-170 дах тал • “Монгол хэлний хоршоо үгийн үүсэл гарлын асуудалд”, Ч.Баттулга, “Монгол судлалын чуулган”, 68-78 дах тал • “Монгол хэлний хоршоо ба давтмал үг хэллэгийн сан”, Ж.Бат-Ирээдүй, Уб., 2009 • “Монгол хэлний хоршоо зэрэгцлийн хэрэглээ” С.Норжинлхам