SlideShare a Scribd company logo
1 of 8
       <br />   Монгол хэлний “ӨВӨГ” хэмээх үгийн гарал <br /> Монгол хэлний төрөл садны нэрсийг бүрэлдэхүүнийх нь талаас судалсан бүтээл нэлээд байгаа боловч тэдгээрийн үүсэл гарлыг нь судалсан зүйл төдий л олон биш байна. Гэтэл аливаа хэлний төрөл садны нэрс нь гарал үүслийн хувьд тухайн хэлний уугуул үгсийн дотроос харьцангуй эрт үеийн онцлогийг тусгасан байх тул үгийн гаралзүйн үүднээс бусад олон үгийн анхдагч бүтэц, утгыг тодорхойлоход чухал ач холбогдолтой билээ. Түүний жишээ болгож уг өгүүлэлдээ бид “өвөг” хэмээх үгийн гарлыг тайлбарлах зорилго тавилаа.<br />Уул үгийг түүхэн үүднээс “*e-bü-ge” гэж бүтээвэр болгон задалж, түүхэн бүтээвэр тус бүрийн утга, үүргийг тодорхойлъё.1. “*e-”Хэл шинжээч В. И. Цинциус: “….алтай язгуурын хэлнүүдийн төрөл садны нэрэнд эгшиг авианы харилцан эсрэгцсэн эгнээ буюу тогтолцоо /эр чанга “a, 6, o, u” болон эм сул “e, i, ö, ü” эгшгүүд/ байдаг бөгөөд энэ нь эгшиг зохицох ёсны өвөрмөц онцлогтой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, үүнийг язгуур, залгаврын эгшиг авианы хоорондын ижилслээр тайлбарлаж болох ба уг эсрэгцсэн тогтолцоо нь эр, эм хүйсийг ялгах хандлагатай.” гэж тэмдэглээд манж-түнгүс хэлний жишээгээр баталжээ. (9:1j9-130)Ma. ama: /эцэг/ - eme /эх/  Ew, Ev. aka: /ах/ - eke /эгч/    Ew. ata /эмгэн/ - ete /өвгөн/  Эндээс үзэхэд, манж–түнгүс хэлэнд дээрх эгшгүүд хүчдэлийн талаар харилцан эсрэгцэж байгаа хэдий боловч зарим тохиолдолд эр эгшиг нь эм хүйс, эм эгшиг нь эр хүйс заах зэргээр хүйс ялган хэрэглэгдэх байдал нь төдий л тогтвортой бус байна. Монгол хэлэнд ч мөн иймэрхүү үзэгдэл байгаа. Гэхдээ бид эндээс “e-”  буюу “a-” язгуур хүйс ялгахын зэрэгцээ өөрөөс насаар ахмад хүнийг заан нэрлэсэн байгааг анхаарах хэрэгтэй юм.Монгол хэлний тайлбар толь (3)-д  буй зарим “e-” язгуурт үгсийг үзвэл, тэдгээрийн утгыг дараах байдлаар тайлбарлаж байна.Үүнд:өргөх /Mo. ergükü/     - юмыг өндөр болгохөрх /Mo. erüke/        - монгол гэрийн тооно дээгүүр бүтээжхэрэглэх эсгийн зэрэг юм  эртгэр /Mo. erteger/  - юмны дүр байдал хэвийн жишээнээс дээш матигарээтэн /Mo. egeten/    -     амьтан ба юмны хошуу хамар зэргийн эртгэрхэнэмээл /Mo. emegel/   - унах ачих морь малд тохох бүүрэг хэрэглэл гэх мэт.Эдгээр үгсэд байгаа нийтлэг элемент болох “e-” язгуур нь тухайн хэмжиж буй зүйлийн дундаж буюу төв цэгээс дээш гэсэн ерөнхий ухагдахууныг заах бөгөөд төрөл садны нэрийн хувьд ч мөн адил /эх, эцэг, эгч, эмгэн, өвгөн, элэнц, эш/ дээд, ахмад гэсэн утга илэрхийлж байна. Эртний түрэг хэлний баримт үүнийг давхар батлах болно. Жишээ нь: AT. eder /эмээл/, eč6 /ах/, eke /эгч/, edgü /сайн/, elet /өргөж явах/, eš /овоолох/ гэх мэт олон жишээ бий. (6:16j-19j)Ерөөс энд дурдагдаж буй зарим үгийг тодорхой цаг үед өмнөө ямар нэг гийгүүлэгчтэй байгаад хэлний түүхэн хөгжлийн явцад тэр нь сулран гээгдсэн гэж үзэж болох юм. /Жич: Орчин үеийн олонх түрэг хэлэнд байгаа“ana” /эх/ ба “ata” /эцэг/ гэсэн үгсийн эртний хэлбэр нь X зууны орчим эмхтгэгдсэн түрэг хэлний нутгийн аялгууны үгсийн түүвэрт ”hana”, “hata” хэмээн тэмдэглэгдсэн байна. (6:6öü) Үүний нэгэн адилаар “өвгөн” гэдэг үг ч зарим монгол хэлэнд “dεdə”, ”jəjə~dziədei”, ”jə:jə:”, ”je:je:”, ”jə:j” гэсэн хэлбэртэй  байгаа (1j) нь магад хэлний дундуурх “e” авиа үлэмжхэн урагшилж хэлэгдэх болсноор өмнөө орсон гийгүүлэгчийг тагнайшуулж дээрх мэт хэлэгдэх болсон бололтой. Тодруулбал тэр гийгүүлэгч нь “d” байсан байж болох юм.     Дашрамд дурдахад ойрын ба холын төрөл хэлнүүдийн “дэ-” язгуурт олон үг дээшээ чиглэл заасан утгатай байдаг билээ. Иймд монгол хэлний “ebüge” хэмээх үгcийн хувьд “e-” язгуур нь хүйс ялгасан утгатай бус харин ахмад гэсэн утгыг илэрхийлж байна гэж үзэх хэрэгтэй.Монгол хэлний эшийн зарим нэрийн хүйс ба нас ялгасан байдлыг загварчлан үзүүлбэл дараах байдалтай болно. <br />Энд А ба Б талын эхний хоёр үед “a”, ”e” язгуурууд /ах-эгч, аав-ээж/ насаар ахмад бөгөөд эр, эм гэсэн утгыг зааж байна. Түүнээс нэг үе дээшлэхэд /өвөг-эмэг/ ахмад гэсэн утгыг илэрхийлэхийн зэрэгцээ мөн л эр эм алин болохыг ялгасаар байна. /“bü”, “me” – гээр эсрэгцэж/ Харин түүнээс дахиад нэг үе дээшлэхэд /элэнц/ зөвхөн ахмад гэсэн утга үлдэж байгаа нь харагдаж байна. Энэ нь хэлний өөрийнх нь нэрлэх хэрэгцээ, шаардлагатай холбоотой бололтой.      2. “bü-”Монголын нууц товчоо(11)-нд bu/bü/ гэсэн бүтээвэр Dobun–mergen (§.3), Buqu–qatagi (§.17), Buqutu–salji (§.17), Qabul (§.ö8), Bültečü–ba’atur (§.ö8). Jali-buqa(§.ü8), Qori-buqa (§.ü9), Jaqa-qambu (§.108) гэх буюу эсвэл “o” авиатай сэлгэн A’ujam-boro’ul (§.j), Borjigidai-mergen (§.3), Boroldai-suyalbi (§.3), Bodončar-mungqaq (§.17), Boorču (§.90), Boroqul(§.138) гэх зэргээр гол төлөв эр хүний нэрэнд тааралдах ажээ. Түүнээс гадна “m” авиатай сэлгэх тохиолдол /Temüjin-üge(§.ü9), Jamuqa(§.10ö)/ ч байна. Эндээс ер монгол хэлэнд эр хүйс заасан bu/bü/ бүтээвэр байжээ гэж үзээд цааш нь баримт үзье.Монгол хэл, бичгийн баримтаас ажиглавал, төрөл садны нэрсийн бүтцэд манж–түнгүс хэлний нэгэн адил хүчдэлийн талаар эсрэгцсэн язгуур бүтээврүүд байхын зэрэгцээ ийнхүү язгуур болон залгаврын төвшинд bu/bü/~bo/bö/~mu/mü/~mo/mö/ гэсэн бүтээврүүд элбэг тохиолдох бөгөөд тэдгээр нь мөн ba/be/~ma/me/ гэсэн бүтээврүүдийн эгшиг авиатай уруулын шинжээр эсрэгцэн хүйс ялгах үүрэг гүйцэтгэж байна. Жишээ нь: Ийм bu/bü/ бүтээвэр монгол хэлэнд “а-бу” гэсэн үгийг бүтээж, цаашид сэлгэж “э-бү-гэ-н” хэмээх үгийг ч мөн бий болгожээ.” гэж эрдэмтэн М.Базаррагчаа тэмдэглэжээ. (j:üö-61)Уг bu/bü/ бүтээвэр гагцхүү төрөл садны нэрсэд ч бус өөр бусад олон үгийн бүтцэд уламжлагджээ. Ингэхдээ гол төлөв амьтны эрэгчин бух, буур, буга, бурхи, буйр /эр халиу/, бодон, бөө, бөх, г.м/, түүнтэй холбоотой нэрс /бүс - зөвхөн эр хүний хэрэглэдэг байсан зүйл г.м/ - ийн бүтцэд үлдэн хоцорсон байна. Энэ байдал төрөл хэлнүүдэд ч мөн адил байна. (8)  Mo. buγu        Ev. buγ6ne   Sol. boγo        Neg. bočan    Orok. bučan     Nan. boča:Mo. böke        Ev. buku      Sol. buqu        Ma. bukuMo. mösün      Ev. bukse    Ew. bükli        Ulc. buke       Orok. bukke    Nan. buke:Улмаар дээрх бүтээврүүд нь зохих авиатай сэлгэн, ямар нэг хатуу чанартай зүйл /мод, мөс, мөгөөрс, мөндөр, мөнгө г.м/ - ийг нэрлэсэн үгийн бүтцэд үлдсэн бололтой.Энэ талаар эрдэмтэн Д.Бадамдорж “бу-” язгуур нь: “ … бух, буур, буга, булиа, булчин, бухандай … гэх мэт үгэнд давтагдаж, том, хүч чадлын ерөнхий утга, “бө-” язгуур нь бөл, бөлөг, бөөн, бөө, бөх, бөөм гэх мэт үгэнд давтагдаж, цугларах, хүчтэйн ерөнхий утга заана.” (1:ö3) гэжээ.3. “ge” “Түрэг хэлнүүдийн үгийн гарлын толь”-д “kan” /эцэг/ гэсэн нэгэн үг байх бөгөөд түүнийг “ka” /төрөл садны хүн/ гэх үгээс гаралтай хэмээн тэмдэглэжээ. (ü:jü8,1ü7) Мөн эвенк хэлнээ “hā” /төрөл садны хүн/ гэсэн үг байх бөгөөд эдгээр нь монгол хэлний “хала”-тай шууд холбоотой юм.Дээрх бүтээвэртэй утга нэг -qan /-ken/ буюу -γan /-gen/ гэсэн бүтээвэр монгол хэл түүний ойрын болон холын төрөл хэлнүүдийн төрөл садны нэрсийн бүтцэд нэн элбэг тохиолдож байна. (emegen /эмгэн/, kür(i)gen /хүргэн/, ber(i)gen /бэргэн/, gergen /гэргий/, samaγan ~ hamaγan /эхнэр/, basaγan /охин/ ) Энэ талаар алтайч эрдэмтэн Г. И. Рамстедт: “…насны ялгаатайг илтгэсэн зарим төрөл садны нэрсийн бүтцэд тохиолдоно.” (7:190) гэсэн бол Вл. Котвич “…багасгасгах, хүндэтгэх, энхрийлэх утгатай дагавар” (ö:103-10ö) хэмээн үзэж, холбогдох жишээ үзүүлжээ. Ийнхүү бие даасан үг залгавар бүтээвэр болж хувирах үзэгдэл одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд орчин үеийн түрэг хэлнүүдэд “дүү“ гэсэн үг tuğan /bas, tat/, tūğan /kir/, doğan /trkm/ гэсэн хэлбэртэй байгаа нь (10) нийт алтай язгуурын хэлнээс уламжлагдан ирсэн элемент болохыг харуулна. ДүгнэлтМонгол хэлний төрөл садны нэрсийн бүтцийг ажиглавал, зохих тооны элементүүд язгуур хийгээд залгаврын төвшинд бүтээвэр болон шингэж, өөр хоорондоо нарийн зүй тогтлоор холбогдон тогтсон байдаг нь харагдаж байна. Тухайлбал, үеийн хүрээнд буюу орон зай хэмжигдэхүүний дотор, эшийн төвшинд буюу цаг хугацааны хувьд тодорхой харьцаа заан нэрлэсэн, эсвэл дээрх хоёрын алинд нь ч багтахгүй эр, эм хүйсээр ялгасан язгуурууд тохиолдож байхад харин залгавар нь хүндэтгэсэн, ганц олны болон хүйсээр ялгасан гэх мэт олон янзын утгатай байдаг ажээ.Иймд зөвхөн “өвөг“ хэмээх үгийн гарлыг тодорхойлохын тулд төрөл хэлний холбогдох баримтуудыг харьцуулан үзээд дараах дүгнэлтийг хийж байна.1)    Энэ үгийн “*e-” язгуур нь нийт алтай язгуурын хэлнээс уламжилж ирсэн ахмад, дээд гэсэн утгатай “*de“ хэмээх бие даасан үг байжээ. Түүнчлэн bu/bü/ гэсэн үгс нь төрөл садны нэрсэд ихэнх тохиолдолд язгуурын араас орох залгавар бүтээврийн шинжтэй болсон байх ба харин өөр бусад тохиолдолд язгуур бүтээвэр мэт хэвшин үлджээ. Харин “ge” гэсэн хэлбэр нь төрөл садны хамаатай хүн болохыг заасан үг байгаад хожим зохих хувилбартай болоод дурдсан утгуудыг илтгэн өөр бусад үгсэд залгавар бүтээвэр болж тогтсон байна.j)    Залгамал бүтэцтэй хэлний үгийн утга нь язгуураасаа хойшлох тусам улам хийсвэр болдог. Гэтэл “*e-bü-ge“ гэсэн үгийн бүтэц, утгыг ажиглавал хэлний нэмэн дэлгэрч байгаа гишүүнтэй төстэй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр элементийг монгол хэлний түүхэн хөгжлийн нэн эрт цагт биеэ даасан үгс байсан гэж үзэж болмоор байгаа тул дээрх үгийг түүхэн үүднээс задалбал өөрөөс ахмад, эрэгтэй, хүн гэсэн утгыг тус тус илтгэх ажээ.<br />
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гарал
Zuvluguu.үгийн гарал

More Related Content

What's hot

наранчимэг
наранчимэгнаранчимэг
наранчимэг
Ganaa12
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
Enkhbold1211
 
жинхэнэ нэрийн хувилал
жинхэнэ нэрийн хувилалжинхэнэ нэрийн хувилал
жинхэнэ нэрийн хувилал
muuduu
 
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилалГийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Ge Go
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
badmaa0614
 
шинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үгшинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үг
sainaa88
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
ganzorig_od
 
6. Олон утгат үг
6. Олон утгат үг6. Олон утгат үг
6. Олон утгат үг
oyunaadorj
 
олон улсын харилцаа
олон улсын харилцааолон улсын харилцаа
олон улсын харилцаа
school14
 

What's hot (20)

багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
наранчимэг
наранчимэгнаранчимэг
наранчимэг
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжил
 
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭМОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
 
Үг бүтэх арга
Үг бүтэх аргаҮг бүтэх арга
Үг бүтэх арга
 
жинхэнэ нэрийн хувилал
жинхэнэ нэрийн хувилалжинхэнэ нэрийн хувилал
жинхэнэ нэрийн хувилал
 
3.2 atom mass
3.2 atom mass3.2 atom mass
3.2 atom mass
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилалГийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
Гийгүүлэгч авиалбар, түүний бүрэлдэхүүн, ангилал
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Daalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zuiDaalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zui
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 
шинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үгшинэ ба хуучин үг
шинэ ба хуучин үг
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
 
6. Олон утгат үг
6. Олон утгат үг6. Олон утгат үг
6. Олон утгат үг
 
8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)
 
олон улсын харилцаа
олон улсын харилцааолон улсын харилцаа
олон улсын харилцаа
 

Viewers also liked

үзүүлэн2010
үзүүлэн2010үзүүлэн2010
үзүүлэн2010
Dejima
 
зайн сургалт3
зайн сургалт3зайн сургалт3
зайн сургалт3
Horolsuren
 
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйлМонгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Ge Go
 
үйл үгийн нөхцөлүүд
үйл үгийн нөхцөлүүдүйл үгийн нөхцөлүүд
үйл үгийн нөхцөлүүд
saruulkaa
 
нэрийн тийн ялгалын утга
нэрийн тийн ялгалын утганэрийн тийн ялгалын утга
нэрийн тийн ялгалын утга
muuduu
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
Nyamzaya Gerelzaya
 
Mongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheelMongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheel
altantuya2012
 
үйл үгийн хувилал
үйл үгийн хувилалүйл үгийн хувилал
үйл үгийн хувилал
muuduu
 
өгүүлбэрийн гол гишүүд
өгүүлбэрийн гол гишүүдөгүүлбэрийн гол гишүүд
өгүүлбэрийн гол гишүүд
Baterdene Solongo
 
өгүүлбэрзүй
өгүүлбэрзүйөгүүлбэрзүй
өгүүлбэрзүй
gantsengel
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
А. Aku
 
сху
схусху
сху
Dejima
 
дагавар бүтээврийн утга слайд
дагавар бүтээврийн  утга слайддагавар бүтээврийн  утга слайд
дагавар бүтээврийн утга слайд
enhuush_99
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
Oyuhai1127
 
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Ge Go
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёс
sanjaamongol
 

Viewers also liked (20)

үзүүлэн2010
үзүүлэн2010үзүүлэн2010
үзүүлэн2010
 
6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал6. ж.н ийн хувилал
6. ж.н ийн хувилал
 
зайн сургалт3
зайн сургалт3зайн сургалт3
зайн сургалт3
 
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйлМонгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
 
үйл үгийн нөхцөлүүд
үйл үгийн нөхцөлүүдүйл үгийн нөхцөлүүд
үйл үгийн нөхцөлүүд
 
нэрийн тийн ялгалын утга
нэрийн тийн ялгалын утганэрийн тийн ялгалын утга
нэрийн тийн ялгалын утга
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
Mongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheelMongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheel
 
үйл үгийн хувилал
үйл үгийн хувилалүйл үгийн хувилал
үйл үгийн хувилал
 
өгүүлбэрийн гол гишүүд
өгүүлбэрийн гол гишүүдөгүүлбэрийн гол гишүүд
өгүүлбэрийн гол гишүүд
 
өгүүлбэрзүй
өгүүлбэрзүйөгүүлбэрзүй
өгүүлбэрзүй
 
Soril
SorilSoril
Soril
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
GLON303-Хичээл 6
GLON303-Хичээл 6GLON303-Хичээл 6
GLON303-Хичээл 6
 
сху
схусху
сху
 
дагавар бүтээврийн утга слайд
дагавар бүтээврийн  утга слайддагавар бүтээврийн  утга слайд
дагавар бүтээврийн утга слайд
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
 
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёс
 
Монгол хэлний товч тайлбар толь Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь ЦэвэлМонгол хэлний товч тайлбар толь Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь Цэвэл
 

Similar to Zuvluguu.үгийн гарал

монгол хэлний дүрэм
монгол хэлний дүрэммонгол хэлний дүрэм
монгол хэлний дүрэм
3-р сургууль
 
монгол хэлний дүрэм
монгол хэлний дүрэммонгол хэлний дүрэм
монгол хэлний дүрэм
3-р сургууль
 
Монгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухай
Монгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухайМонгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухай
Монгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухай
battsooj magsarjav
 
Mongol hel и үсэг
Mongol hel и үсэгMongol hel и үсэг
Mongol hel и үсэг
moogii102
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг
jiguurten
 

Similar to Zuvluguu.үгийн гарал (20)

Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
 
Monggul bichig un job bichihu toli bichig nadmid
Monggul bichig un job bichihu toli bichig nadmidMonggul bichig un job bichihu toli bichig nadmid
Monggul bichig un job bichihu toli bichig nadmid
 
Mongol helnii horshih yos
Mongol helnii horshih yosMongol helnii horshih yos
Mongol helnii horshih yos
 
Mongol helnii ijil uge
Mongol helnii ijil ugeMongol helnii ijil uge
Mongol helnii ijil uge
 
монгол хэлний дүрэм
монгол хэлний дүрэммонгол хэлний дүрэм
монгол хэлний дүрэм
 
GLON303-Хичээл 9
GLON303-Хичээл 9GLON303-Хичээл 9
GLON303-Хичээл 9
 
монгол хэлний дүрэм
монгол хэлний дүрэммонгол хэлний дүрэм
монгол хэлний дүрэм
 
EPON102 Unit 1 pptx
EPON102 Unit 1 pptxEPON102 Unit 1 pptx
EPON102 Unit 1 pptx
 
Монгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухай
Монгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухайМонгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухай
Монгол бичгийн жимсний Ж, тарианы Т үсгийн тухай
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
GLON303-Хичээл 7
GLON303-Хичээл 7GLON303-Хичээл 7
GLON303-Хичээл 7
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
Mongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlalMongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlal
 
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоомонгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
 
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэмЛекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
 
Mongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg ugeMongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg uge
 
Mongol hel и үсэг
Mongol hel и үсэгMongol hel и үсэг
Mongol hel и үсэг
 
Mongol khelnii zow bichgiin durem
Mongol khelnii zow bichgiin duremMongol khelnii zow bichgiin durem
Mongol khelnii zow bichgiin durem
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг
 
3.1.-Монгол-хүний-нэр.pdf
3.1.-Монгол-хүний-нэр.pdf3.1.-Монгол-хүний-нэр.pdf
3.1.-Монгол-хүний-нэр.pdf
 

More from Dorjderem Zolboo

More from Dorjderem Zolboo (20)

бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлага
 
11 узохиол
11 узохиол11 узохиол
11 узохиол
 
бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлага
 
Чингис хичээл
Чингис хичээлЧингис хичээл
Чингис хичээл
 
Test7
Test7Test7
Test7
 
хувиргал
хувиргалхувиргал
хувиргал
 
эрүүл мэндийн судалгаа
эрүүл мэндийн судалгааэрүүл мэндийн судалгаа
эрүүл мэндийн судалгаа
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
даалгавар
даалгавардаалгавар
даалгавар
 
зайн сургалт 2
зайн сургалт 2зайн сургалт 2
зайн сургалт 2
 
зайн сургалт3
зайн сургалт3зайн сургалт3
зайн сургалт3
 
зайн сургалт 1
зайн сургалт 1зайн сургалт 1
зайн сургалт 1
 
гэ даалгавар
гэ даалгаваргэ даалгавар
гэ даалгавар
 
хувиргал
хувиргалхувиргал
хувиргал
 
Dolgoon holbolt
Dolgoon holboltDolgoon holbolt
Dolgoon holbolt
 
Dolgoon holbolt
Dolgoon holboltDolgoon holbolt
Dolgoon holbolt
 
аравтын бутархай
аравтын бутархайаравтын бутархай
аравтын бутархай
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгавар
 
энхзаяа
энхзаяа энхзаяа
энхзаяа
 

Zuvluguu.үгийн гарал

  • 1. <br /> Монгол хэлний “ӨВӨГ” хэмээх үгийн гарал <br /> Монгол хэлний төрөл садны нэрсийг бүрэлдэхүүнийх нь талаас судалсан бүтээл нэлээд байгаа боловч тэдгээрийн үүсэл гарлыг нь судалсан зүйл төдий л олон биш байна. Гэтэл аливаа хэлний төрөл садны нэрс нь гарал үүслийн хувьд тухайн хэлний уугуул үгсийн дотроос харьцангуй эрт үеийн онцлогийг тусгасан байх тул үгийн гаралзүйн үүднээс бусад олон үгийн анхдагч бүтэц, утгыг тодорхойлоход чухал ач холбогдолтой билээ. Түүний жишээ болгож уг өгүүлэлдээ бид “өвөг” хэмээх үгийн гарлыг тайлбарлах зорилго тавилаа.<br />Уул үгийг түүхэн үүднээс “*e-bü-ge” гэж бүтээвэр болгон задалж, түүхэн бүтээвэр тус бүрийн утга, үүргийг тодорхойлъё.1. “*e-”Хэл шинжээч В. И. Цинциус: “….алтай язгуурын хэлнүүдийн төрөл садны нэрэнд эгшиг авианы харилцан эсрэгцсэн эгнээ буюу тогтолцоо /эр чанга “a, 6, o, u” болон эм сул “e, i, ö, ü” эгшгүүд/ байдаг бөгөөд энэ нь эгшиг зохицох ёсны өвөрмөц онцлогтой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, үүнийг язгуур, залгаврын эгшиг авианы хоорондын ижилслээр тайлбарлаж болох ба уг эсрэгцсэн тогтолцоо нь эр, эм хүйсийг ялгах хандлагатай.” гэж тэмдэглээд манж-түнгүс хэлний жишээгээр баталжээ. (9:1j9-130)Ma. ama: /эцэг/ - eme /эх/  Ew, Ev. aka: /ах/ - eke /эгч/    Ew. ata /эмгэн/ - ete /өвгөн/  Эндээс үзэхэд, манж–түнгүс хэлэнд дээрх эгшгүүд хүчдэлийн талаар харилцан эсрэгцэж байгаа хэдий боловч зарим тохиолдолд эр эгшиг нь эм хүйс, эм эгшиг нь эр хүйс заах зэргээр хүйс ялган хэрэглэгдэх байдал нь төдий л тогтвортой бус байна. Монгол хэлэнд ч мөн иймэрхүү үзэгдэл байгаа. Гэхдээ бид эндээс “e-”  буюу “a-” язгуур хүйс ялгахын зэрэгцээ өөрөөс насаар ахмад хүнийг заан нэрлэсэн байгааг анхаарах хэрэгтэй юм.Монгол хэлний тайлбар толь (3)-д  буй зарим “e-” язгуурт үгсийг үзвэл, тэдгээрийн утгыг дараах байдлаар тайлбарлаж байна.Үүнд:өргөх /Mo. ergükü/     - юмыг өндөр болгохөрх /Mo. erüke/        - монгол гэрийн тооно дээгүүр бүтээжхэрэглэх эсгийн зэрэг юм  эртгэр /Mo. erteger/  - юмны дүр байдал хэвийн жишээнээс дээш матигарээтэн /Mo. egeten/    -     амьтан ба юмны хошуу хамар зэргийн эртгэрхэнэмээл /Mo. emegel/   - унах ачих морь малд тохох бүүрэг хэрэглэл гэх мэт.Эдгээр үгсэд байгаа нийтлэг элемент болох “e-” язгуур нь тухайн хэмжиж буй зүйлийн дундаж буюу төв цэгээс дээш гэсэн ерөнхий ухагдахууныг заах бөгөөд төрөл садны нэрийн хувьд ч мөн адил /эх, эцэг, эгч, эмгэн, өвгөн, элэнц, эш/ дээд, ахмад гэсэн утга илэрхийлж байна. Эртний түрэг хэлний баримт үүнийг давхар батлах болно. Жишээ нь: AT. eder /эмээл/, eč6 /ах/, eke /эгч/, edgü /сайн/, elet /өргөж явах/, eš /овоолох/ гэх мэт олон жишээ бий. (6:16j-19j)Ерөөс энд дурдагдаж буй зарим үгийг тодорхой цаг үед өмнөө ямар нэг гийгүүлэгчтэй байгаад хэлний түүхэн хөгжлийн явцад тэр нь сулран гээгдсэн гэж үзэж болох юм. /Жич: Орчин үеийн олонх түрэг хэлэнд байгаа“ana” /эх/ ба “ata” /эцэг/ гэсэн үгсийн эртний хэлбэр нь X зууны орчим эмхтгэгдсэн түрэг хэлний нутгийн аялгууны үгсийн түүвэрт ”hana”, “hata” хэмээн тэмдэглэгдсэн байна. (6:6öü) Үүний нэгэн адилаар “өвгөн” гэдэг үг ч зарим монгол хэлэнд “dεdə”, ”jəjə~dziədei”, ”jə:jə:”, ”je:je:”, ”jə:j” гэсэн хэлбэртэй  байгаа (1j) нь магад хэлний дундуурх “e” авиа үлэмжхэн урагшилж хэлэгдэх болсноор өмнөө орсон гийгүүлэгчийг тагнайшуулж дээрх мэт хэлэгдэх болсон бололтой. Тодруулбал тэр гийгүүлэгч нь “d” байсан байж болох юм.     Дашрамд дурдахад ойрын ба холын төрөл хэлнүүдийн “дэ-” язгуурт олон үг дээшээ чиглэл заасан утгатай байдаг билээ. Иймд монгол хэлний “ebüge” хэмээх үгcийн хувьд “e-” язгуур нь хүйс ялгасан утгатай бус харин ахмад гэсэн утгыг илэрхийлж байна гэж үзэх хэрэгтэй.Монгол хэлний эшийн зарим нэрийн хүйс ба нас ялгасан байдлыг загварчлан үзүүлбэл дараах байдалтай болно. <br />Энд А ба Б талын эхний хоёр үед “a”, ”e” язгуурууд /ах-эгч, аав-ээж/ насаар ахмад бөгөөд эр, эм гэсэн утгыг зааж байна. Түүнээс нэг үе дээшлэхэд /өвөг-эмэг/ ахмад гэсэн утгыг илэрхийлэхийн зэрэгцээ мөн л эр эм алин болохыг ялгасаар байна. /“bü”, “me” – гээр эсрэгцэж/ Харин түүнээс дахиад нэг үе дээшлэхэд /элэнц/ зөвхөн ахмад гэсэн утга үлдэж байгаа нь харагдаж байна. Энэ нь хэлний өөрийнх нь нэрлэх хэрэгцээ, шаардлагатай холбоотой бололтой.      2. “bü-”Монголын нууц товчоо(11)-нд bu/bü/ гэсэн бүтээвэр Dobun–mergen (§.3), Buqu–qatagi (§.17), Buqutu–salji (§.17), Qabul (§.ö8), Bültečü–ba’atur (§.ö8). Jali-buqa(§.ü8), Qori-buqa (§.ü9), Jaqa-qambu (§.108) гэх буюу эсвэл “o” авиатай сэлгэн A’ujam-boro’ul (§.j), Borjigidai-mergen (§.3), Boroldai-suyalbi (§.3), Bodončar-mungqaq (§.17), Boorču (§.90), Boroqul(§.138) гэх зэргээр гол төлөв эр хүний нэрэнд тааралдах ажээ. Түүнээс гадна “m” авиатай сэлгэх тохиолдол /Temüjin-üge(§.ü9), Jamuqa(§.10ö)/ ч байна. Эндээс ер монгол хэлэнд эр хүйс заасан bu/bü/ бүтээвэр байжээ гэж үзээд цааш нь баримт үзье.Монгол хэл, бичгийн баримтаас ажиглавал, төрөл садны нэрсийн бүтцэд манж–түнгүс хэлний нэгэн адил хүчдэлийн талаар эсрэгцсэн язгуур бүтээврүүд байхын зэрэгцээ ийнхүү язгуур болон залгаврын төвшинд bu/bü/~bo/bö/~mu/mü/~mo/mö/ гэсэн бүтээврүүд элбэг тохиолдох бөгөөд тэдгээр нь мөн ba/be/~ma/me/ гэсэн бүтээврүүдийн эгшиг авиатай уруулын шинжээр эсрэгцэн хүйс ялгах үүрэг гүйцэтгэж байна. Жишээ нь: Ийм bu/bü/ бүтээвэр монгол хэлэнд “а-бу” гэсэн үгийг бүтээж, цаашид сэлгэж “э-бү-гэ-н” хэмээх үгийг ч мөн бий болгожээ.” гэж эрдэмтэн М.Базаррагчаа тэмдэглэжээ. (j:üö-61)Уг bu/bü/ бүтээвэр гагцхүү төрөл садны нэрсэд ч бус өөр бусад олон үгийн бүтцэд уламжлагджээ. Ингэхдээ гол төлөв амьтны эрэгчин бух, буур, буга, бурхи, буйр /эр халиу/, бодон, бөө, бөх, г.м/, түүнтэй холбоотой нэрс /бүс - зөвхөн эр хүний хэрэглэдэг байсан зүйл г.м/ - ийн бүтцэд үлдэн хоцорсон байна. Энэ байдал төрөл хэлнүүдэд ч мөн адил байна. (8)  Mo. buγu        Ev. buγ6ne   Sol. boγo        Neg. bočan    Orok. bučan     Nan. boča:Mo. böke        Ev. buku      Sol. buqu        Ma. bukuMo. mösün      Ev. bukse    Ew. bükli        Ulc. buke       Orok. bukke    Nan. buke:Улмаар дээрх бүтээврүүд нь зохих авиатай сэлгэн, ямар нэг хатуу чанартай зүйл /мод, мөс, мөгөөрс, мөндөр, мөнгө г.м/ - ийг нэрлэсэн үгийн бүтцэд үлдсэн бололтой.Энэ талаар эрдэмтэн Д.Бадамдорж “бу-” язгуур нь: “ … бух, буур, буга, булиа, булчин, бухандай … гэх мэт үгэнд давтагдаж, том, хүч чадлын ерөнхий утга, “бө-” язгуур нь бөл, бөлөг, бөөн, бөө, бөх, бөөм гэх мэт үгэнд давтагдаж, цугларах, хүчтэйн ерөнхий утга заана.” (1:ö3) гэжээ.3. “ge” “Түрэг хэлнүүдийн үгийн гарлын толь”-д “kan” /эцэг/ гэсэн нэгэн үг байх бөгөөд түүнийг “ka” /төрөл садны хүн/ гэх үгээс гаралтай хэмээн тэмдэглэжээ. (ü:jü8,1ü7) Мөн эвенк хэлнээ “hā” /төрөл садны хүн/ гэсэн үг байх бөгөөд эдгээр нь монгол хэлний “хала”-тай шууд холбоотой юм.Дээрх бүтээвэртэй утга нэг -qan /-ken/ буюу -γan /-gen/ гэсэн бүтээвэр монгол хэл түүний ойрын болон холын төрөл хэлнүүдийн төрөл садны нэрсийн бүтцэд нэн элбэг тохиолдож байна. (emegen /эмгэн/, kür(i)gen /хүргэн/, ber(i)gen /бэргэн/, gergen /гэргий/, samaγan ~ hamaγan /эхнэр/, basaγan /охин/ ) Энэ талаар алтайч эрдэмтэн Г. И. Рамстедт: “…насны ялгаатайг илтгэсэн зарим төрөл садны нэрсийн бүтцэд тохиолдоно.” (7:190) гэсэн бол Вл. Котвич “…багасгасгах, хүндэтгэх, энхрийлэх утгатай дагавар” (ö:103-10ö) хэмээн үзэж, холбогдох жишээ үзүүлжээ. Ийнхүү бие даасан үг залгавар бүтээвэр болж хувирах үзэгдэл одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд орчин үеийн түрэг хэлнүүдэд “дүү“ гэсэн үг tuğan /bas, tat/, tūğan /kir/, doğan /trkm/ гэсэн хэлбэртэй байгаа нь (10) нийт алтай язгуурын хэлнээс уламжлагдан ирсэн элемент болохыг харуулна. ДүгнэлтМонгол хэлний төрөл садны нэрсийн бүтцийг ажиглавал, зохих тооны элементүүд язгуур хийгээд залгаврын төвшинд бүтээвэр болон шингэж, өөр хоорондоо нарийн зүй тогтлоор холбогдон тогтсон байдаг нь харагдаж байна. Тухайлбал, үеийн хүрээнд буюу орон зай хэмжигдэхүүний дотор, эшийн төвшинд буюу цаг хугацааны хувьд тодорхой харьцаа заан нэрлэсэн, эсвэл дээрх хоёрын алинд нь ч багтахгүй эр, эм хүйсээр ялгасан язгуурууд тохиолдож байхад харин залгавар нь хүндэтгэсэн, ганц олны болон хүйсээр ялгасан гэх мэт олон янзын утгатай байдаг ажээ.Иймд зөвхөн “өвөг“ хэмээх үгийн гарлыг тодорхойлохын тулд төрөл хэлний холбогдох баримтуудыг харьцуулан үзээд дараах дүгнэлтийг хийж байна.1)    Энэ үгийн “*e-” язгуур нь нийт алтай язгуурын хэлнээс уламжилж ирсэн ахмад, дээд гэсэн утгатай “*de“ хэмээх бие даасан үг байжээ. Түүнчлэн bu/bü/ гэсэн үгс нь төрөл садны нэрсэд ихэнх тохиолдолд язгуурын араас орох залгавар бүтээврийн шинжтэй болсон байх ба харин өөр бусад тохиолдолд язгуур бүтээвэр мэт хэвшин үлджээ. Харин “ge” гэсэн хэлбэр нь төрөл садны хамаатай хүн болохыг заасан үг байгаад хожим зохих хувилбартай болоод дурдсан утгуудыг илтгэн өөр бусад үгсэд залгавар бүтээвэр болж тогтсон байна.j)    Залгамал бүтэцтэй хэлний үгийн утга нь язгуураасаа хойшлох тусам улам хийсвэр болдог. Гэтэл “*e-bü-ge“ гэсэн үгийн бүтэц, утгыг ажиглавал хэлний нэмэн дэлгэрч байгаа гишүүнтэй төстэй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр элементийг монгол хэлний түүхэн хөгжлийн нэн эрт цагт биеэ даасан үгс байсан гэж үзэж болмоор байгаа тул дээрх үгийг түүхэн үүднээс задалбал өөрөөс ахмад, эрэгтэй, хүн гэсэн утгыг тус тус илтгэх ажээ.<br />