SlideShare a Scribd company logo
1 of 32
ЭХИЙН ТУХАЙ
Ж.Бат-Ирээдүй, 2015 оны 05 сарын 22
ЭХ ГЭЖ ЮУ ВЭ?
Эх бол бүхэлдээ тодорхой юм үзэгдэл, үйл явдлын
тухай өөрийн хууль зүй, нарийн тогтолцоо бүхий нэг
бүхэл бүтэн бичиг зохиол юм.
Эх гэдэг нь сэдэв ба үндсэн санаагаар нэгдмэл
холбоотой, утга санааг төгс нэвтрүүлдэг бүтэц юм.
Өөрөөр хэлбэл эх гэдэг бол ертөнцийн элдэв хэрэг
явдлыг хүн тархинаа тусган цэгцлэн боловсруулж
бүтээлч шинэ сонин санаагаар баяжуулан ам ба
бичгээр илэрхийлэхийг хэлнэ гэж тодорхойлж болно.
Эхийн шинж:
Эх нь тодорхой сэдэвтэй байна
Эх нь учир зүйн зөв дараалалтай байна.
Эх нь тодорхой зохиомжтой байна.
Аль нэг найруулгын төрлөөр илэрнэ.
Эхийн аль нэг хэв маягаар илэрнэ.
Найруулгын хэм хэмжээ шаардлагыг хангасан байна.
Эхийн өгүүлбэрүүд нь хоорондоо нягт нэгдсэн
холбоотой байна.
Өгүүлбэрийн гинжин хамаарал нь
1-р хэв маяг буюу битүү цогцолбор нь
харьцангуй бие даасан өгүүлбэрээр эхэлж
нэг бол тоочиж дүрсэлсэн, эсвэл хүүрнэсэн,
аль эсвэл эргэцүүлж шүүсэн гэх мэт хэлэх
өгүүлэхүйн аль нэг хэв шинжид хамааралтай
бөгөөд эхний өгүүлбэртэйгээ утга санааны
хувьд нөхцөлдөж, цаашид үргэлжлэн төгсдөг
өвөрмөц шинжтэй байдаг.
Хоёрдугаар хэв маяг буюу:
Задгай цогцолборыг бүрдүүлж байгаа
өгүүлбэрийн бүлэг нь хэлэхүйн хувьд
бүхэлдээ бие биеэсээ харилцан
хамааралгүй нэг л хэв маягийн шинжтэй
өгүүлбэрүүд цуварч байдаг.
Гуравдугаар хэв маяг буюу
битүү цуварсан гинжин холбоо бүхий
цогцолборын эхний өгүүлбэр нь бие даасан
харин дараах өгүүлбэрүүд нь хэлэхүйн өөр
өөр хэв маягтай байх бөгөөд нэг нь
нөгөөгөөсөө урган гарсан өгүүлбэрүүд
үргэлжилсээр бие даасан өгүүлбэрээр
төгсөх шинжтэй хэв маяг байдаг.
Дөрөвдүгээр хэв маяг буюу
Задгай цуварсан гинжин холбоо бүхий
цогцолборын бүх өгүүлбэрүүд нь бие даасан
бус хэлэхүйн холимог хэв шинжийн өөр өөр
өгүүлбэрээр төгсдөг байна. Үүнээс үзвэл
эхийн бие даасан өгүүлбэрийн холбогдох
түгээмэл хэв шинж бол угсарсан ба
зэрэгцсэн холбоо юм.
Цогцолбор нь
Угсарсан ба зэрэгцсэн харьцаа бүхий
өгүүлбэрээс бүтнэ. Хэрэг явдал нь эхийг
бүтээнэ. Ертөнцийн юм үзэгдэл нь орон зай,
цаг хугацаанаас ангид байх нь үгүй. Тэдгээрт
хэзээ нэгэн цагт хаа нэг газар тохиолдож
байсан, тохиолдож байгаа, тохиолдож болох
үйл явдлын цогцыг хэрэг явдал гэнэ.
Эх судлалд
хэрэг явдлыг цогцолбор, үйл явдлыг
өгүүлбэрээр илэрхийлнэ. Эхийн хэрэг явдал
нь зэрэгцсэн ба угсарсан харьцаагаар
илэрнэ. Учирзүйн уялдаатай, агуулгыг
гүнзгийрүүлсэн, тунгаан бодууштай, хэв
шинжтэй байх бөгөөд өгүүлбэрүүд нь нягт
нэгдсэн угсарсан холбоотой эх байна.
Оролдлогоос илүү арга барилыг
...Би багад усанд сэлэх маш дуртай байсан. Тэр үед усанд сэлэх аргыг зааж
өгөх багш байгаагүйгээс өөрөө л нэг юм самардан сэлдэг байлаа. Самардан
сэлэх минь маш инээдэмтэй ч хичээнгүйлээд оролдвол болох юм байна
гэдгийг мэдээд гэрийнхээ өмнөх хиймэл нууранд үргэлж сэлдэг байв. Хожим нь
миний хүү хотын нэгэн усан санд нэрт дасгалжуулагчаар чөлөөт сэлэлтийг
заалгасан юм. Хэдэн сарын дараа хүү минь усанд надаас илүү сэлдэг болсныг
хараад 30 гаруй жил сэлсэн надаас илүү байх чинь гэж бодож билээ. Хэрвээ би
Хүүгээсээ илүү усанд сэлдэг больё гэвэл яах ёстой байсан юм бэ? Мэдээжийн
хэрэг хичээнгүйлэн шамдах байсан биз. Гэхдээ л би зөв тогтолцоот сургалтаар
сурсан хүүгээсээ илүү болж чадахгүй байв. Яагаад гэвэл би тодорхой арга
барил эзэмшээгүй. Энэхүү жишээг татсаны учир бол аливаа зүйлийг хийхдээ
зөвхөн хичээнгүйлэн оролдсоноор биш, харин тодорхой арга барил хэрэгтэй
гэдгийг л хэлэх гэсэн юм. Д-р Вон Дүн Ёнь “Бүх талын боловсрол олгох таван
талт зарчим”
Энэ бичил эхэд
батлах, хүүрнэх өгүүлбэрүүд голлож, хэлэх
өгүүлэхүйн тоочсон, хүүрнэсэн гэсэн хоёр
хэв маяг давамгайлжээ. Мэдээллийг
дамжуулж буй өгүүлбэрүүд нь эхнээсээ
эцсийн өгүүлбэрээ хүртэл нэг нь нөгөөгөөсөө
урган гарсан энгийн ба нийлмэл өгүүлбэрүүд
учирзүйн нарийн дэс дарааллаар сүлжилдэн
байрласан байна.
Цогцолборын угсарсан харьцаа
Эхийн цогцолборын хэрэг явдал хэлэх ба бичихийн
цуваанд ийнхүү дэлгэрэх, хураагдах, салаалах, тонгорох,
сэлгэх солих, урагшаа ба хойшоо холбох зэргээр хувирч
шинэ санааг ургуулж байдаг. Үүнийг цогцолборын
угсарсан харьцаа гэх ба мэдээллийн эхлэл хэсэг буюу
дэвсвэр, уул дэвсвэрийн тухай тодотгон өгүүлж буй хэсэг
буюу онцолбор гэсэн хэсгээс бүтдэг. Ийнхүү дэвсвэр ба
онцолбор мэдээлэл нь хэлзүйн янз бүрийн холбоос,
оруулбар нэгжээр дамжин сүлжилдсээр төгс эхийн утга
санаа мэдээллийн бүтцийг цогцлоодог байна.
Дэвсвэр мэдээлэл нь
Тодосгуулагч, онцолбор мэдээлэл нь
тодосгогч болж эхийн санааг дэлгэрүүлнэ.
Жнь: Сарман зээрд: Сургуульд орохын урьд
жилээс миний унадаг болсон морь. Хөнгөн
хөлтэй, бүдэрнэ гэж байдаггүй, бэсрэгхэн
зээрд морь сон. Нэрлэсэн өгүүлбэрээр
илэрсэн суурь буюу дэвсвэр мэдээлэл.
Эхийн мэдээллийн эх үндэс болно.
Үргэлжлэл
Аавын ах Амбаа унага байхад нь надад зүсэлж
өгсөн юм гэнэ лээ. Ганцхан гэм нь гэрт ойрхон
олмыг нь чангалбал ухасхийн очоод хаздаг сан.
Би хожим “сарман зээрд унаанд сургасан,
саруул талаар давхиулж дасгасан” гэсэн шүлэг
бичсэн. Мэдээллийн эх дэвсвэрийг цаг,
чанарын утгаар тодосгон, шинэ мэдээлэл
бүхий өгүүлбэрүүд.
Тодосгогчийн арга:
Өгүүлэгчийн сэтгэл хөдлөл, үнэлэмж, харилцааны нөхцөл,
зорилго зэргээс хамаарч, өгүүлбэрийн доторх үгс түүнчлэн
цогцолбор ба эхийн доторх өгүүлбэрийн дэс дараалал
байрлал нь утга ялгахад чухал үүрэгтэй байдаг. Өөрөөр
хэлбэл, хүмүүсийн санаа бодлоо солилцож байгаа
өгүүлбэрүүдийн дэс дараалал, тэдгээр өгүүлбэрийн доторх
үгсийн байрлал нь нэг талаас бодит байдал буюу хэлэлцэж
байгаа хэрэг явдлаас хамаарч болох, нөгөө талаас хэлэлцэж
байгаа хүний санаа зорилго, сэтгэлгээний хөгжил, хэл
ярианы чадвар, агшинд мэдээллийг ялгах, онцлох янз
бүрийн арга байдлаас хамгийн түгээмэл нь тодосгогчийн
Жишээ нь:
Үтэл тэнгэр хүн тэргүүтний дотор
Үнэхээр сохор нь хоёр зүйл байдаг.
Үзэх нүдгүй нэгдүгээр сохор бөгөөд
Үнэн номгүй хоёрдугаар сохор болой. гэхэд ерөнхийлөх
утга бүхий өмнөх өгүүлбэрийн санааг сүүлчийн хоёр
өгүүлбэр нь шинэ тулгар мэдээллээр нэмэн дэлгэрүүлж,
тодосгосон учраас мэдээллийн онцолбор болно.
Эхийг тодруулсан онцолбор нь
Балдан гуайн цавьдар үрээ чухам л ганзага цацалсан,
цохилсон хар алхаатай, зурмал хөрөг шиг сайхан
амьтан байж билээ.
Хурга тугалын бэлчээрээс холдож үзээгүй балчирхан
хүү би бээр юм юманд нүд алдан үүнийг гайхан түүнийг
шохоорхон явавч шөнөдөө дөрөөнд минь сүү дусаан,
боргоцой борхон хацрыг маань үнэсэн хоцорсон
ээжийгээ өдөлж амжаагүй нялх балчир ухаандаа
зүүдлэн, нүд сормуусандаа доголон нулимстай унтдаг
байжээ. Б.Догмид
Эхийн өгүүлбэрүүд
угсарсан холбоотой байхаас гадна зэрэгцсэн холбоотой
байж болно. Д.Нямсүрэн, Дөрвөн цаг,
Айлын бүсгүй усанд явах нь сайхан
Арын булаг руу дурандах минь сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан
Толгодын орой зэрэглээтэх сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан, Хөх мананд ороолгон суух
сайхан.
Эхийн сэдэв:
Эх гэдэг нь нэг талаас бодит ертөнцийн юм
үзэгдэл, шинж чанар, үйл хөдөлгөөн
эдгээрийн хоорондын харьцаа, нөгөө талаас
өгүүлэгчээс өгүүлэхүйн зорилго зэргийг
хэлний ба хэлний бус хэрэглүүрийн
тусламжтайгаар илэрхийлсэн бодит байдал
ба сэтгэхүй хэлэхүйн цогц юм.
Эх нь
Утга, хэлбэр, үүрэг гэсэн гурван хэмжигдэхүүнтэй бөгөөд
үүний дундаас эхийн гол санаа урган гарна.
Эх нь нэг сэдэв, нэг утгад зангидагдсан бүхэллэг төгс дохио
болох ба төгс утга санааг илэрхийлнэ.
Эх нь сэдэв ба утга санааны нэгдэл бөгөөд утга санаа нь
сэдвийн төгөлдөржсөн хэлбэр юм.
Тодорхой сэдэв үйл явдалаар дамжуулан ямар нэгэн санаа,
дүгнэлт гаргасныг эхийн утга санаа гэх ба энэ нь эхийн мөн
чанар, амин сүнс нь юм. Утга санаагүй эх, эхээр
илэрхийлээгүй утга санаа гэж үгүй.
Эхийн сэдэв
Эхийн гол санааг гаргах гэж сэдэн дэвшүүлсэн санааг
эхийн сэдэв гэнэ. Өөрөөр хэлбэл уул эхэд дэвшүүлсэн
асуудлыг эхийн сэдэв гэнэ. Сэдэв нь эхийн нэртэй
таарах ч бий, таарахгүй ч бий. Гарчиг гэдэг нь эхийн
элдэв санаанаас үүдэн зохиогчид төрсөн сэтгэгдэл гэж
болно. Иймээс эхийн сэдэв нь эх бүтэх шалтаг
шалтгаан болдог бол гол санаа нь эх бүтэж дууссаныг
илтгэнэ. Тухайн эхийн сэдэв нь хэд хэдэн дэд сэдвээс,
гол санаа нь хэд хэдэн санаанаас тус тус бүтнэ.
Эх нь
хэрэг явдлыг агуулсан цогцолборуудаас
бүтэх ба цогцолбор нь дэвсвэр байснаа
онцолбороор дэлгэрч онцолбор нь буцаад
дэвсвэр болсоор уншигч ба зохиогчийг
хөтлөн төгсгөлд хүрдэг. Энэ нь шинэ санаа
болон баймж санаа нэмэн нэмсээр бүтээлч
сэтгэлгээгээр ертөнцийн явдлыг ухаарна
гэсэн үг юм.
Р.ГАМЗАТОВ:
“Сэдэв бол эрдэнэсийн авдар, үг бол тэр авдрын түлхүүр юм.
Мэдрэхүйгээс хөгжим үүсдэг, хөгжмөөс мэдрэхүй үүсдэг. Алийг
нь эхэнд нь тавих вэ? Өндөг тахиа хоёрын аль нь эхэлж гардаг
вэ гэдэг нь эдүгээ хүртэл шийдэгдээгүй асуудал юм. Тэрчлэн
зохиогчоос сэдэв гардаг уу, сэдвээс зохиол төрдөг үү? Сэдэв
бол зохиогчийн бүх ертөнц, зохиолч тэр чигээрээ мөн. Сэтгэл
мэдрэхүй бол шувуу, сэдэв нь тэнгэр, сэтгэл мэдрэхүй бол буга,
сэдэв нь ой, сэтгэл мэдрэхүй бол гөрөөс, сэдэв нь уул, сэтгэл
мэдрэхүй бол зам, сэдэв нь тэр зам хүрэх ёстой хот юм.
Зохиогч хүн сэдэвтэйгээ холбоо тогтоохын өмнө зүрхнийхээ
дуудлагыг сонсох ёстой.”
ЭХИЙН ЗОХИОМЖ
● Эхийн зохиомж нь эхийн утга санаа өгүүлэмжийн
эхлэл, дэлгэрүүлсэн хэсэг, төгсгөлийг илэрхийлж
байдаг.
● Эхийн хэсгүүдийг хэлзүйн үүднээс зөв нөхцөлдүүлж,
тохиромжтой уялдаа холбоонд оруулан, хэрэг явдал
санаа дүрийг элдэв аргаар бүтээх дотоод харьцааг
зохиомж гэнэ.
● Эхийн доторх хэсгүүдийг нэгээс нөгөөд ургуулан
шинэ санаа буюу уран дүрслэлийг хэрхэн яаж гаргав
гэдгээр зохиомжийн онцлог тодорхойлогдоно.
Т.ГАЛСАН: ӨГСҮҮР ЗАМЫН ДУУН
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оонон халиун толгод минь намайгаа өршөө
Олонцог элээгээгүй дэгдээхий насандаа би чинь
Олон бор толгодоо уул гэж эндүүрч явлаа
Оцор цацар довцгууд дундаа сүмбэр
Очир хэлбэрт уулс минь намайгаа өршөө
Отгон тэнгэрийн зулайг гишгэхээсээ урьд би
Оргил өндөр гэж уулсаа эндүүрч явжээ
Үргэлжлэл
Овоо тахилга бэлийн чулуугаар өндөрлөсөн
Отгонтэнгэр хайрхан минь намайгаа өршөө
Отго жинстэй Алтайг давахаасаа өмнө би
Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ
Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон
Онгод билгийн эх Алтай минь намайгаа өршөө
Од зүлгэсэн Гималайг харахаасаа өмнө би
Орчлонгийн зулай гэж таныгаа биширч явжээ.
Үргэлжлэл
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оорцог тоорцог толгод минь намайгаа бүү өршөө
Оосор бүчгүй сансрын уудмаас халиахад
Оргил бүхний оргил нутгийн минь толгод л байж шүү
дээ.
Ийнхүү утга санааг илэрхийлэхэд тохиромжтой дэс
дараа сонгосныг зохиомж гэнэ. Уран зохиолын
зохиомжийн анхдагч төрх нь эхийн төлөвлөгөө юм.
Төлөвлөгөө хэр сайн хийнэ төдийчинээ сайн болно.
Дарамын Батбаяр: “ДӨЧИН НАС”
“Гол урсаад л байна. Заримдаа нүдэнд чинь
ил, заримдаа далд. Чи юу ч бодохгүй яваад
л бай. Гол урсаад л байх вий.” гэж айлын хүн
өглөөгүүр хүүгээ загнав. Тэрийг дуулж буй
миний нас хэдийнээ дөч хүрсэн байлаа.
ЭХИЙН ШИНЭ САНАА
Эхийн санаа бол гүн ухаарах буюу гүн түвшний зүйл ажээ.
Д.Батбаяр, “Зохиол бүтээлийн урган төлжиж биежин боджих үр бол уран
санаа юм. Уран санааг ургамлын үртэй зүйрлэж болно. Хурууны өндгөнд
тэмтрэгдэхийн төдий тэр бяцхан үрэнд үндэс ч байдаг, үр ч байдаг.
Зохиолын уран санаа үүнтэй төслүү, уран санааг хөгжүүлэн дэлгэрүүлээд
ирэхээр зохиолын эхлэл төгсгөл нь хар аяндаа түүн дотроос ургаад ургаад
гараад ирдэг. Хөгжин дэлгэрэх боломжийг өөртөө агуулсан байдаг учраас
уран бүтээлчийн сэтгэл санаанд уран санаа төрмөгцөө л урган төлжиж,
бараг тэр даруйдаа ямаршуухан зохиол бүтээл болохынх нь ерөнхий дүр
төрх буй болчихдог. Уран санааг хэрхэн боловсруулсанаас зохиол
бүтээлийн чанар чансаа их шалтгаалдаг болох нь ажиглагддаг” гэжээ.
Үргэлжлэл
Эхийн шинэ санаа нь зохиолын зохиомжтой холбоотой.
Зохиомж нь хэрэг явдлуудыг өвөрмөцөөр холбох, уран
дүрслэлийг бүтээх явц юм. Зохиомжид ганцаар ба
харилцан яриа, баатрын ба байгалийн хөрөг, баатрын
ба зохиогчийн үг, дотоод ба гадаад яриа зэрэг зүйлс
багтана. Өгүүлэгдэхүүн, явдал хоёрыг холбохын хамт
уран сайхны хувьд үл давтагдах нарийн ширийн
дүрслэлийг шинэ санаа буюу нарийвчилбар гэж болно.
Б.Лхагвасүрэн, Унага дэгэнцэх намар
Унага тамгалах намрын
Урт шар өдрүүд
Гүүн зэлний чагтанд бүдрэн цувж
Гүүргийн дуугаар цагаан хяруу хотолно
Хасаг тэрэгний дугуй шиг
Хяхналдан нисэх шувууд даган
Уйтай намрын зүсрээ гуниг
Урд намхан ухаа давна
Үргэлжлэл
Мөндөр цагаан мөөг савируулан
Мөлхөө манан уулнаас уугчина
Саамын шивнээ нэвчсэн зэл
Санаа алдан эвхэрч үлдэнэ
Тамгандаа эмзэглэсэн унага
Талын дундуур дэгэнцэн давхина
Урдын дууны шуранхай тоолон
Унаганы эмзэг аяндаа арилна.

More Related Content

What's hot

эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгpvsa_8990
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэмguest00835cf3
 
үгийн утгын зүйлчлэл
үгийн утгын зүйлчлэлүгийн утгын зүйлчлэл
үгийн утгын зүйлчлэлmuuduu
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалshand1_Bondok
 
цөм ба цөм бус өгүүлбэр 5р анги
цөм ба цөм бус өгүүлбэр 5р ангицөм ба цөм бус өгүүлбэр 5р анги
цөм ба цөм бус өгүүлбэр 5р ангиenhstesteg
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгаotgonerdeneotgonerdene
 
12. uiliin holboh nohtsol
12. uiliin holboh nohtsol12. uiliin holboh nohtsol
12. uiliin holboh nohtsoltelmenten
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламжjorjoo34
 
Balarhai egshgiin uureg
Balarhai egshgiin uuregBalarhai egshgiin uureg
Balarhai egshgiin uuregjiguurten
 

What's hot (20)

үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
м.х5
м.х5м.х5
м.х5
 
үгийн утгын зүйлчлэл
үгийн утгын зүйлчлэлүгийн утгын зүйлчлэл
үгийн утгын зүйлчлэл
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгал
 
цөм ба цөм бус өгүүлбэр 5р анги
цөм ба цөм бус өгүүлбэр 5р ангицөм ба цөм бус өгүүлбэр 5р анги
цөм ба цөм бус өгүүлбэр 5р анги
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулга
 
знө
знөзнө
знө
 
12. uiliin holboh nohtsol
12. uiliin holboh nohtsol12. uiliin holboh nohtsol
12. uiliin holboh nohtsol
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламж
 
Balarhai egshgiin uureg
Balarhai egshgiin uuregBalarhai egshgiin uureg
Balarhai egshgiin uureg
 
хичээл 5
хичээл 5хичээл 5
хичээл 5
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 

Viewers also liked

эхийн тухайд
эхийн тухайдэхийн тухайд
эхийн тухайдehkhtuya
 
эхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цэхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цbolortuul
 
Эх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжЭх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжSukhee Sukh-Ochir
 
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлСэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлNational University Of Mongolia
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааDer Lehrer Studenten
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалNational University Of Mongolia
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go
 
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭМОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭNational University Of Mongolia
 

Viewers also liked (20)

эхийн тухайд
эхийн тухайдэхийн тухайд
эхийн тухайд
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
 
эхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7цэхийн бүтэц 7ц
эхийн бүтэц 7ц
 
Эх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжЭх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинж
 
золбоо3
золбоо3золбоо3
золбоо3
 
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлСэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал
 
монгол хэл
монгол хэлмонгол хэл
монгол хэл
 
Лекц 3 (Давталт)
Лекц 3 (Давталт)Лекц 3 (Давталт)
Лекц 3 (Давталт)
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭМОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
 
Mongol helnii esreg uge utgiin sudlal
Mongol helnii esreg uge utgiin sudlalMongol helnii esreg uge utgiin sudlal
Mongol helnii esreg uge utgiin sudlal
 
Mongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlalMongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlal
 
монгол хэлний тухай хууль
монгол хэлний тухай хуульмонгол хэлний тухай хууль
монгол хэлний тухай хууль
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
үгийн сангийн утга
үгийн сангийн утгаүгийн сангийн утга
үгийн сангийн утга
 
Mongol helnii horshih yos
Mongol helnii horshih yosMongol helnii horshih yos
Mongol helnii horshih yos
 
Mongol hel bichigiin bolovsrol hereglee
Mongol hel bichigiin bolovsrol heregleeMongol hel bichigiin bolovsrol hereglee
Mongol hel bichigiin bolovsrol hereglee
 

Similar to эхийн тухай

буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий миньОтгоо Т.Ж
 
Eh deer ajillah test
Eh deer ajillah testEh deer ajillah test
Eh deer ajillah testurangua85
 
¡-ñ-ÿ-ö-¥ -í-é-¥-é-é
 ¡-ñ-ÿ-ö-¥ -í-é-¥-é-é ¡-ñ-ÿ-ö-¥ -í-é-¥-é-é
¡-ñ-ÿ-ö-¥ -í-é-¥-é-ésod_11
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэгHurelB1
 
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэгZoogii
 
найруулан бичих м.х г.эрдэнэтуяа
найруулан бичих м.х г.эрдэнэтуяанайруулан бичих м.х г.эрдэнэтуяа
найруулан бичих м.х г.эрдэнэтуяаadmin44
 
тусламж цахим хичээл
тусламж цахим хичээлтусламж цахим хичээл
тусламж цахим хичээлDogi Doolloo
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиолshand1_ch.tungaa
 
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээлб.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээлshand1_Bondok
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэхhadaaaaa
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэхhadaaaaa
 
цахим хичээл 2
цахим хичээл  2цахим хичээл  2
цахим хичээл 2jagaa7120
 
нараа багш 1
нараа багш 1нараа багш 1
нараа багш 1nayna-1
 

Similar to эхийн тухай (20)

буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий минь
 
Eh deer ajillah test
Eh deer ajillah testEh deer ajillah test
Eh deer ajillah test
 
¡-ñ-ÿ-ö-¥ -í-é-¥-é-é
 ¡-ñ-ÿ-ö-¥ -í-é-¥-é-é ¡-ñ-ÿ-ö-¥ -í-é-¥-é-é
¡-ñ-ÿ-ö-¥ -í-é-¥-é-é
 
хичээл 10
хичээл 10хичээл 10
хичээл 10
 
зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт
 
зайн сургалт
зайн сургалтзайн сургалт
зайн сургалт
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
 
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
 
найруулан бичих м.х г.эрдэнэтуяа
найруулан бичих м.х г.эрдэнэтуяанайруулан бичих м.х г.эрдэнэтуяа
найруулан бичих м.х г.эрдэнэтуяа
 
тусламж цахим хичээл
тусламж цахим хичээлтусламж цахим хичээл
тусламж цахим хичээл
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиол
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээлб.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
 
б.л б.э.д
б.л б.э.дб.л б.э.д
б.л б.э.д
 
Tuya eh
Tuya ehTuya eh
Tuya eh
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх
 
цахим хичээл 2
цахим хичээл  2цахим хичээл  2
цахим хичээл 2
 
нараа багш 1
нараа багш 1нараа багш 1
нараа багш 1
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 

More from National University Of Mongolia

найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэсNational University Of Mongolia
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаNational University Of Mongolia
 
монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгаNational University Of Mongolia
 
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛМОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛNational University Of Mongolia
 
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕМонголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕNational University Of Mongolia
 

More from National University Of Mongolia (20)

найруулгын байр ба утга
найруулгын байр ба утганайруулгын байр ба утга
найруулгын байр ба утга
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулга
 
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛМОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ
 
Mongolist KARA GEORGE buyu KHAR DORJ
Mongolist KARA GEORGE buyu KHAR DORJMongolist KARA GEORGE buyu KHAR DORJ
Mongolist KARA GEORGE buyu KHAR DORJ
 
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕМонголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ
 
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtserenMongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
 
Mongol helnii yorool haraal ugesiin sudlal
Mongol helnii yorool haraal ugesiin sudlalMongol helnii yorool haraal ugesiin sudlal
Mongol helnii yorool haraal ugesiin sudlal
 
Mongol helnii hoch neriin sudalgaa
Mongol helnii hoch neriin sudalgaaMongol helnii hoch neriin sudalgaa
Mongol helnii hoch neriin sudalgaa
 
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulelMongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
 
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulelMongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
 
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulelMongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
 
Zadlal hiih argachilal
Zadlal hiih argachilalZadlal hiih argachilal
Zadlal hiih argachilal
 
Mongol gazar nutgiin ner
Mongol gazar nutgiin nerMongol gazar nutgiin ner
Mongol gazar nutgiin ner
 
Mongol helnii torol uge sudlal
Mongol helnii torol uge sudlalMongol helnii torol uge sudlal
Mongol helnii torol uge sudlal
 
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulelMongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel
 
Mongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg ugeMongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg uge
 
Mongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulelMongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulel
 

эхийн тухай

  • 2. ЭХ ГЭЖ ЮУ ВЭ? Эх бол бүхэлдээ тодорхой юм үзэгдэл, үйл явдлын тухай өөрийн хууль зүй, нарийн тогтолцоо бүхий нэг бүхэл бүтэн бичиг зохиол юм. Эх гэдэг нь сэдэв ба үндсэн санаагаар нэгдмэл холбоотой, утга санааг төгс нэвтрүүлдэг бүтэц юм. Өөрөөр хэлбэл эх гэдэг бол ертөнцийн элдэв хэрэг явдлыг хүн тархинаа тусган цэгцлэн боловсруулж бүтээлч шинэ сонин санаагаар баяжуулан ам ба бичгээр илэрхийлэхийг хэлнэ гэж тодорхойлж болно.
  • 3. Эхийн шинж: Эх нь тодорхой сэдэвтэй байна Эх нь учир зүйн зөв дараалалтай байна. Эх нь тодорхой зохиомжтой байна. Аль нэг найруулгын төрлөөр илэрнэ. Эхийн аль нэг хэв маягаар илэрнэ. Найруулгын хэм хэмжээ шаардлагыг хангасан байна. Эхийн өгүүлбэрүүд нь хоорондоо нягт нэгдсэн холбоотой байна.
  • 4. Өгүүлбэрийн гинжин хамаарал нь 1-р хэв маяг буюу битүү цогцолбор нь харьцангуй бие даасан өгүүлбэрээр эхэлж нэг бол тоочиж дүрсэлсэн, эсвэл хүүрнэсэн, аль эсвэл эргэцүүлж шүүсэн гэх мэт хэлэх өгүүлэхүйн аль нэг хэв шинжид хамааралтай бөгөөд эхний өгүүлбэртэйгээ утга санааны хувьд нөхцөлдөж, цаашид үргэлжлэн төгсдөг өвөрмөц шинжтэй байдаг.
  • 5. Хоёрдугаар хэв маяг буюу: Задгай цогцолборыг бүрдүүлж байгаа өгүүлбэрийн бүлэг нь хэлэхүйн хувьд бүхэлдээ бие биеэсээ харилцан хамааралгүй нэг л хэв маягийн шинжтэй өгүүлбэрүүд цуварч байдаг.
  • 6. Гуравдугаар хэв маяг буюу битүү цуварсан гинжин холбоо бүхий цогцолборын эхний өгүүлбэр нь бие даасан харин дараах өгүүлбэрүүд нь хэлэхүйн өөр өөр хэв маягтай байх бөгөөд нэг нь нөгөөгөөсөө урган гарсан өгүүлбэрүүд үргэлжилсээр бие даасан өгүүлбэрээр төгсөх шинжтэй хэв маяг байдаг.
  • 7. Дөрөвдүгээр хэв маяг буюу Задгай цуварсан гинжин холбоо бүхий цогцолборын бүх өгүүлбэрүүд нь бие даасан бус хэлэхүйн холимог хэв шинжийн өөр өөр өгүүлбэрээр төгсдөг байна. Үүнээс үзвэл эхийн бие даасан өгүүлбэрийн холбогдох түгээмэл хэв шинж бол угсарсан ба зэрэгцсэн холбоо юм.
  • 8. Цогцолбор нь Угсарсан ба зэрэгцсэн харьцаа бүхий өгүүлбэрээс бүтнэ. Хэрэг явдал нь эхийг бүтээнэ. Ертөнцийн юм үзэгдэл нь орон зай, цаг хугацаанаас ангид байх нь үгүй. Тэдгээрт хэзээ нэгэн цагт хаа нэг газар тохиолдож байсан, тохиолдож байгаа, тохиолдож болох үйл явдлын цогцыг хэрэг явдал гэнэ.
  • 9. Эх судлалд хэрэг явдлыг цогцолбор, үйл явдлыг өгүүлбэрээр илэрхийлнэ. Эхийн хэрэг явдал нь зэрэгцсэн ба угсарсан харьцаагаар илэрнэ. Учирзүйн уялдаатай, агуулгыг гүнзгийрүүлсэн, тунгаан бодууштай, хэв шинжтэй байх бөгөөд өгүүлбэрүүд нь нягт нэгдсэн угсарсан холбоотой эх байна.
  • 10. Оролдлогоос илүү арга барилыг ...Би багад усанд сэлэх маш дуртай байсан. Тэр үед усанд сэлэх аргыг зааж өгөх багш байгаагүйгээс өөрөө л нэг юм самардан сэлдэг байлаа. Самардан сэлэх минь маш инээдэмтэй ч хичээнгүйлээд оролдвол болох юм байна гэдгийг мэдээд гэрийнхээ өмнөх хиймэл нууранд үргэлж сэлдэг байв. Хожим нь миний хүү хотын нэгэн усан санд нэрт дасгалжуулагчаар чөлөөт сэлэлтийг заалгасан юм. Хэдэн сарын дараа хүү минь усанд надаас илүү сэлдэг болсныг хараад 30 гаруй жил сэлсэн надаас илүү байх чинь гэж бодож билээ. Хэрвээ би Хүүгээсээ илүү усанд сэлдэг больё гэвэл яах ёстой байсан юм бэ? Мэдээжийн хэрэг хичээнгүйлэн шамдах байсан биз. Гэхдээ л би зөв тогтолцоот сургалтаар сурсан хүүгээсээ илүү болж чадахгүй байв. Яагаад гэвэл би тодорхой арга барил эзэмшээгүй. Энэхүү жишээг татсаны учир бол аливаа зүйлийг хийхдээ зөвхөн хичээнгүйлэн оролдсоноор биш, харин тодорхой арга барил хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм. Д-р Вон Дүн Ёнь “Бүх талын боловсрол олгох таван талт зарчим”
  • 11. Энэ бичил эхэд батлах, хүүрнэх өгүүлбэрүүд голлож, хэлэх өгүүлэхүйн тоочсон, хүүрнэсэн гэсэн хоёр хэв маяг давамгайлжээ. Мэдээллийг дамжуулж буй өгүүлбэрүүд нь эхнээсээ эцсийн өгүүлбэрээ хүртэл нэг нь нөгөөгөөсөө урган гарсан энгийн ба нийлмэл өгүүлбэрүүд учирзүйн нарийн дэс дарааллаар сүлжилдэн байрласан байна.
  • 12. Цогцолборын угсарсан харьцаа Эхийн цогцолборын хэрэг явдал хэлэх ба бичихийн цуваанд ийнхүү дэлгэрэх, хураагдах, салаалах, тонгорох, сэлгэх солих, урагшаа ба хойшоо холбох зэргээр хувирч шинэ санааг ургуулж байдаг. Үүнийг цогцолборын угсарсан харьцаа гэх ба мэдээллийн эхлэл хэсэг буюу дэвсвэр, уул дэвсвэрийн тухай тодотгон өгүүлж буй хэсэг буюу онцолбор гэсэн хэсгээс бүтдэг. Ийнхүү дэвсвэр ба онцолбор мэдээлэл нь хэлзүйн янз бүрийн холбоос, оруулбар нэгжээр дамжин сүлжилдсээр төгс эхийн утга санаа мэдээллийн бүтцийг цогцлоодог байна.
  • 13. Дэвсвэр мэдээлэл нь Тодосгуулагч, онцолбор мэдээлэл нь тодосгогч болж эхийн санааг дэлгэрүүлнэ. Жнь: Сарман зээрд: Сургуульд орохын урьд жилээс миний унадаг болсон морь. Хөнгөн хөлтэй, бүдэрнэ гэж байдаггүй, бэсрэгхэн зээрд морь сон. Нэрлэсэн өгүүлбэрээр илэрсэн суурь буюу дэвсвэр мэдээлэл. Эхийн мэдээллийн эх үндэс болно.
  • 14. Үргэлжлэл Аавын ах Амбаа унага байхад нь надад зүсэлж өгсөн юм гэнэ лээ. Ганцхан гэм нь гэрт ойрхон олмыг нь чангалбал ухасхийн очоод хаздаг сан. Би хожим “сарман зээрд унаанд сургасан, саруул талаар давхиулж дасгасан” гэсэн шүлэг бичсэн. Мэдээллийн эх дэвсвэрийг цаг, чанарын утгаар тодосгон, шинэ мэдээлэл бүхий өгүүлбэрүүд.
  • 15. Тодосгогчийн арга: Өгүүлэгчийн сэтгэл хөдлөл, үнэлэмж, харилцааны нөхцөл, зорилго зэргээс хамаарч, өгүүлбэрийн доторх үгс түүнчлэн цогцолбор ба эхийн доторх өгүүлбэрийн дэс дараалал байрлал нь утга ялгахад чухал үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн санаа бодлоо солилцож байгаа өгүүлбэрүүдийн дэс дараалал, тэдгээр өгүүлбэрийн доторх үгсийн байрлал нь нэг талаас бодит байдал буюу хэлэлцэж байгаа хэрэг явдлаас хамаарч болох, нөгөө талаас хэлэлцэж байгаа хүний санаа зорилго, сэтгэлгээний хөгжил, хэл ярианы чадвар, агшинд мэдээллийг ялгах, онцлох янз бүрийн арга байдлаас хамгийн түгээмэл нь тодосгогчийн
  • 16. Жишээ нь: Үтэл тэнгэр хүн тэргүүтний дотор Үнэхээр сохор нь хоёр зүйл байдаг. Үзэх нүдгүй нэгдүгээр сохор бөгөөд Үнэн номгүй хоёрдугаар сохор болой. гэхэд ерөнхийлөх утга бүхий өмнөх өгүүлбэрийн санааг сүүлчийн хоёр өгүүлбэр нь шинэ тулгар мэдээллээр нэмэн дэлгэрүүлж, тодосгосон учраас мэдээллийн онцолбор болно.
  • 17. Эхийг тодруулсан онцолбор нь Балдан гуайн цавьдар үрээ чухам л ганзага цацалсан, цохилсон хар алхаатай, зурмал хөрөг шиг сайхан амьтан байж билээ. Хурга тугалын бэлчээрээс холдож үзээгүй балчирхан хүү би бээр юм юманд нүд алдан үүнийг гайхан түүнийг шохоорхон явавч шөнөдөө дөрөөнд минь сүү дусаан, боргоцой борхон хацрыг маань үнэсэн хоцорсон ээжийгээ өдөлж амжаагүй нялх балчир ухаандаа зүүдлэн, нүд сормуусандаа доголон нулимстай унтдаг байжээ. Б.Догмид
  • 18. Эхийн өгүүлбэрүүд угсарсан холбоотой байхаас гадна зэрэгцсэн холбоотой байж болно. Д.Нямсүрэн, Дөрвөн цаг, Айлын бүсгүй усанд явах нь сайхан Арын булаг руу дурандах минь сайхан Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан Цэнхэр дээл чамд зохих нь сайхан Толгодын орой зэрэглээтэх сайхан Торгон салхи сэвэлзэх сайхан Хөх ногооны униар татах сайхан, Хөх мананд ороолгон суух сайхан.
  • 19. Эхийн сэдэв: Эх гэдэг нь нэг талаас бодит ертөнцийн юм үзэгдэл, шинж чанар, үйл хөдөлгөөн эдгээрийн хоорондын харьцаа, нөгөө талаас өгүүлэгчээс өгүүлэхүйн зорилго зэргийг хэлний ба хэлний бус хэрэглүүрийн тусламжтайгаар илэрхийлсэн бодит байдал ба сэтгэхүй хэлэхүйн цогц юм.
  • 20. Эх нь Утга, хэлбэр, үүрэг гэсэн гурван хэмжигдэхүүнтэй бөгөөд үүний дундаас эхийн гол санаа урган гарна. Эх нь нэг сэдэв, нэг утгад зангидагдсан бүхэллэг төгс дохио болох ба төгс утга санааг илэрхийлнэ. Эх нь сэдэв ба утга санааны нэгдэл бөгөөд утга санаа нь сэдвийн төгөлдөржсөн хэлбэр юм. Тодорхой сэдэв үйл явдалаар дамжуулан ямар нэгэн санаа, дүгнэлт гаргасныг эхийн утга санаа гэх ба энэ нь эхийн мөн чанар, амин сүнс нь юм. Утга санаагүй эх, эхээр илэрхийлээгүй утга санаа гэж үгүй.
  • 21. Эхийн сэдэв Эхийн гол санааг гаргах гэж сэдэн дэвшүүлсэн санааг эхийн сэдэв гэнэ. Өөрөөр хэлбэл уул эхэд дэвшүүлсэн асуудлыг эхийн сэдэв гэнэ. Сэдэв нь эхийн нэртэй таарах ч бий, таарахгүй ч бий. Гарчиг гэдэг нь эхийн элдэв санаанаас үүдэн зохиогчид төрсөн сэтгэгдэл гэж болно. Иймээс эхийн сэдэв нь эх бүтэх шалтаг шалтгаан болдог бол гол санаа нь эх бүтэж дууссаныг илтгэнэ. Тухайн эхийн сэдэв нь хэд хэдэн дэд сэдвээс, гол санаа нь хэд хэдэн санаанаас тус тус бүтнэ.
  • 22. Эх нь хэрэг явдлыг агуулсан цогцолборуудаас бүтэх ба цогцолбор нь дэвсвэр байснаа онцолбороор дэлгэрч онцолбор нь буцаад дэвсвэр болсоор уншигч ба зохиогчийг хөтлөн төгсгөлд хүрдэг. Энэ нь шинэ санаа болон баймж санаа нэмэн нэмсээр бүтээлч сэтгэлгээгээр ертөнцийн явдлыг ухаарна гэсэн үг юм.
  • 23. Р.ГАМЗАТОВ: “Сэдэв бол эрдэнэсийн авдар, үг бол тэр авдрын түлхүүр юм. Мэдрэхүйгээс хөгжим үүсдэг, хөгжмөөс мэдрэхүй үүсдэг. Алийг нь эхэнд нь тавих вэ? Өндөг тахиа хоёрын аль нь эхэлж гардаг вэ гэдэг нь эдүгээ хүртэл шийдэгдээгүй асуудал юм. Тэрчлэн зохиогчоос сэдэв гардаг уу, сэдвээс зохиол төрдөг үү? Сэдэв бол зохиогчийн бүх ертөнц, зохиолч тэр чигээрээ мөн. Сэтгэл мэдрэхүй бол шувуу, сэдэв нь тэнгэр, сэтгэл мэдрэхүй бол буга, сэдэв нь ой, сэтгэл мэдрэхүй бол гөрөөс, сэдэв нь уул, сэтгэл мэдрэхүй бол зам, сэдэв нь тэр зам хүрэх ёстой хот юм. Зохиогч хүн сэдэвтэйгээ холбоо тогтоохын өмнө зүрхнийхээ дуудлагыг сонсох ёстой.”
  • 24. ЭХИЙН ЗОХИОМЖ ● Эхийн зохиомж нь эхийн утга санаа өгүүлэмжийн эхлэл, дэлгэрүүлсэн хэсэг, төгсгөлийг илэрхийлж байдаг. ● Эхийн хэсгүүдийг хэлзүйн үүднээс зөв нөхцөлдүүлж, тохиромжтой уялдаа холбоонд оруулан, хэрэг явдал санаа дүрийг элдэв аргаар бүтээх дотоод харьцааг зохиомж гэнэ. ● Эхийн доторх хэсгүүдийг нэгээс нөгөөд ургуулан шинэ санаа буюу уран дүрслэлийг хэрхэн яаж гаргав гэдгээр зохиомжийн онцлог тодорхойлогдоно.
  • 25. Т.ГАЛСАН: ӨГСҮҮР ЗАМЫН ДУУН Онхол цонхолгүй вандан ширээ говийн Оонон халиун толгод минь намайгаа өршөө Олонцог элээгээгүй дэгдээхий насандаа би чинь Олон бор толгодоо уул гэж эндүүрч явлаа Оцор цацар довцгууд дундаа сүмбэр Очир хэлбэрт уулс минь намайгаа өршөө Отгон тэнгэрийн зулайг гишгэхээсээ урьд би Оргил өндөр гэж уулсаа эндүүрч явжээ
  • 26. Үргэлжлэл Овоо тахилга бэлийн чулуугаар өндөрлөсөн Отгонтэнгэр хайрхан минь намайгаа өршөө Отго жинстэй Алтайг давахаасаа өмнө би Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон Онгод билгийн эх Алтай минь намайгаа өршөө Од зүлгэсэн Гималайг харахаасаа өмнө би Орчлонгийн зулай гэж таныгаа биширч явжээ.
  • 27. Үргэлжлэл Онхол цонхолгүй вандан ширээ говийн Оорцог тоорцог толгод минь намайгаа бүү өршөө Оосор бүчгүй сансрын уудмаас халиахад Оргил бүхний оргил нутгийн минь толгод л байж шүү дээ. Ийнхүү утга санааг илэрхийлэхэд тохиромжтой дэс дараа сонгосныг зохиомж гэнэ. Уран зохиолын зохиомжийн анхдагч төрх нь эхийн төлөвлөгөө юм. Төлөвлөгөө хэр сайн хийнэ төдийчинээ сайн болно.
  • 28. Дарамын Батбаяр: “ДӨЧИН НАС” “Гол урсаад л байна. Заримдаа нүдэнд чинь ил, заримдаа далд. Чи юу ч бодохгүй яваад л бай. Гол урсаад л байх вий.” гэж айлын хүн өглөөгүүр хүүгээ загнав. Тэрийг дуулж буй миний нас хэдийнээ дөч хүрсэн байлаа.
  • 29. ЭХИЙН ШИНЭ САНАА Эхийн санаа бол гүн ухаарах буюу гүн түвшний зүйл ажээ. Д.Батбаяр, “Зохиол бүтээлийн урган төлжиж биежин боджих үр бол уран санаа юм. Уран санааг ургамлын үртэй зүйрлэж болно. Хурууны өндгөнд тэмтрэгдэхийн төдий тэр бяцхан үрэнд үндэс ч байдаг, үр ч байдаг. Зохиолын уран санаа үүнтэй төслүү, уран санааг хөгжүүлэн дэлгэрүүлээд ирэхээр зохиолын эхлэл төгсгөл нь хар аяндаа түүн дотроос ургаад ургаад гараад ирдэг. Хөгжин дэлгэрэх боломжийг өөртөө агуулсан байдаг учраас уран бүтээлчийн сэтгэл санаанд уран санаа төрмөгцөө л урган төлжиж, бараг тэр даруйдаа ямаршуухан зохиол бүтээл болохынх нь ерөнхий дүр төрх буй болчихдог. Уран санааг хэрхэн боловсруулсанаас зохиол бүтээлийн чанар чансаа их шалтгаалдаг болох нь ажиглагддаг” гэжээ.
  • 30. Үргэлжлэл Эхийн шинэ санаа нь зохиолын зохиомжтой холбоотой. Зохиомж нь хэрэг явдлуудыг өвөрмөцөөр холбох, уран дүрслэлийг бүтээх явц юм. Зохиомжид ганцаар ба харилцан яриа, баатрын ба байгалийн хөрөг, баатрын ба зохиогчийн үг, дотоод ба гадаад яриа зэрэг зүйлс багтана. Өгүүлэгдэхүүн, явдал хоёрыг холбохын хамт уран сайхны хувьд үл давтагдах нарийн ширийн дүрслэлийг шинэ санаа буюу нарийвчилбар гэж болно.
  • 31. Б.Лхагвасүрэн, Унага дэгэнцэх намар Унага тамгалах намрын Урт шар өдрүүд Гүүн зэлний чагтанд бүдрэн цувж Гүүргийн дуугаар цагаан хяруу хотолно Хасаг тэрэгний дугуй шиг Хяхналдан нисэх шувууд даган Уйтай намрын зүсрээ гуниг Урд намхан ухаа давна
  • 32. Үргэлжлэл Мөндөр цагаан мөөг савируулан Мөлхөө манан уулнаас уугчина Саамын шивнээ нэвчсэн зэл Санаа алдан эвхэрч үлдэнэ Тамгандаа эмзэглэсэн унага Талын дундуур дэгэнцэн давхина Урдын дууны шуранхай тоолон Унаганы эмзэг аяндаа арилна.