More Related Content
PPTX
PDF
PDF
PPTX
PDF
PPTX
PDF
PDF
What's hot
PPTX
PDF
Монополь пүүсийн үйл ажиллагаа PDF
PDF
PDF
PDF
PPT
PPTX
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр PDF
PDF
PPTX
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт PDF
PDF
Ulsiin shalgalt test ezusm PDF
PPTX
PPT
Lekts 9 monopoli zah zeel PPT
PDF
PDF
PPTX
Similar to Micro l16.2019 2020on
PDF
PPTX
PPTX
PPTX
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг PPTX
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг DOC
DOC
PDF
PPTX
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx PDF
PPT
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt PDF
PPT
1 1 ten principles of economics DOCX
PDF
PDF
PDF
DOCX
PDF
PDF
More from hicheel2020
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Seminar 11. 2020 2021on -h PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPTX
Micro l16.2019 2020on
- 1.
ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨРИЙНЗОХИЦУУЛАЛТ БА
ДАМ НӨЛӨӨ
1. Төрийн суурь үүрэг
2. Зах зээлийн тогтолцооны давуу тал
3. Зах зээлийн тогтолцооны сул тал
4. Төрийн оролцоо
5. Дам нөлөө, эерэг ба сөрөг дам нөлөө ба дам нөлөө
үүсэх шалтгаан
6. Дам нөлөөнөөс болж үүсэх зардлууд
7. Дам нөлөөг зохицуулах нь
- 2.
1. Төрийн суурьүүрэг
Төрийн үүсэл нь эдийн засгийн зохион
байгуулалттай үйл ажиллагаа үүссэн цаг үетэй
давхцаж байдаг.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр анхны төр улс 3000
гаруй жилийн өмнө Хүннү нарын үед үүссэн тухай
түүхэнд тэмдэглэжээ.
Тэр үеийн төрийн үүрэг өнөөгийн төрийн үүргээс эрс
өөр байсан нь ойлгомжтой хэдий ч аль ч үед төр
өөрийн иргэдээ харийн түрэмгийллээс хамгаалах зэрэг
цөөн хэдэн суурь үүргийг гүйцэтгэж ирсэн.
- 3.
Английн сонгодог эдийнзасагч Адам Смит 1776
онд өөрийн алдарт "Ард түмнүүдийн баялаг"
номондоо төрийн суурь үүргийг тодорхойлжээ.
Смитийн хэлсэнчлэн, аливаа төр юуны түрүүнд
өөрийн бүх иргэдийг гадаад улсын довтолгоо,
дайралтаас хамгаалах үүрэгтэй.
Үүний зэрэгцээ төр нь өөрийн иргэдийг бие
биенээ хүчирхийлэх, шударга бус хандахаас мөн
хамгаалах үүрэгтэй юм.
Энэ нь аливаа төр өөрийн улсад дэг журам
тогтоож, түүнийг баримтлах эн тэргүүний үүргийг
хүлээнэ гэсэн үг.
- 4.
Иргэдийн өмчийн эрхийгхамгаалах, өмчийнхөө үр
шимийг хүртэх боломж бүрдүүлэх нь нэг чухал үүрэг
бөгөөд зах зээлийн өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжихэд
амин чухал ач холбогдолтой.
Батлан хамгаалах болон хууль эрх зүйг тогтоох нь
төрийн хамгийн наад захын үүрэг байдаг.
Үүний зэрэгцээ орчин цагийн төр өөр бусад олон
үүргийг гүйцэтгэж байгаа тухай бид энэхүү хэсэгт авч
үзэх болно.
- 5.
2. Зах зээлийнтогтолцооны давуу тал
Төр нь улс орноо батлан хамгаалах үүрэг гүйцэтгэж,
хууль цааз, дэг журам тогтоон, өмчийн эрхийг
баталгаажуулсан байхад зах зээлийн эдийн засгийн
тогтолцоо үр ашигтай ажиллана гэж эдийн засагчид
үзэж байна.
Нэг талаас, хэрэглэгчийн сонирхол таашаал, нөгөө
талаас, үйлдвэрлэгчийн зардал нь үнийн талаар дохио
өгч, зах зээл дээр тэнцвэрт үнэ тогтдог. Ийм дохио нь
зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй олон сая бие
даасан үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл хөдлөлийг
зохицуулж, шийдвэр гаргах үндэс болно.
- 6.
Үнийн тогтолцоогоор дамжинэдийн засгийн ховор
хомсдолтой нөөц хамгийн оновчтой зориулалтаа олж,
нийт эдийн засгийн хэмжээнд нөөцийн оновчтой
хуваарилалт бий болдог.
Нөөцийг хуваарилах зах зээлийн тогтолцооноосс бусад
арга нь хэзээ ч ийм өндөр үр ашигтай байж чаддаггүй.
Манай улс олон арван жилийн турш төвлөрсөн
төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоогоор хөгжиж
ирсэн.
Үнийг төрөөс тогтоож байсан тул үнэ нь тухайн
бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчийн таашаал,
үйлдвэрлэгчийн зардлыг илэрхийлсэн үзүүлэлт биш
юм.
- 7.
Иймээс ямар бүтээгдэхүүн,үйлчилгээг ямар
хэмжээнд үйлдвэрлэх талаарх шийдвэр нь үнийн
дохион дээр бус, харин төлөвлөгчийн хүсэл зоргоор
гардаг байсан тул нөөцийн хуваарилалт гажуудалтай
болж, улмаар урт хугацаандаа үр ашиггүй байдал газар
авч, төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо задран унахад
хүрсэн.
Ямар ч ухаантай, мэдээлэлтэй төлөвлөгчийн
шийдвэр хэзээ ч үнийн тогтолцоо шиг хүчтэй байж
чаддаггүйг социализмын далан жил харуулсан.
- 8.
Зах зээлийн тогтолцооныхүч чадал нь юунд байна вэ
гэсэн асуулт гарч ирнэ.
Зах зээл нь төгс төгөлдөр тогтолцоо биш хэдий ч
үүнээс илүүтэйг хүн төрөлхтөн одоогоор олоогүй
байгаа гэсэн үг ч байдаг.
Зах зээлийн тогтолцооны давуу талыг эдийн
засагчид дараах гурван зүйлээр тодорхойлж байна.
Нэгдoгээрт, чөлөөт зах зээл нь бие даан шийдвэр
гаргаж буй эдийн засгийн харилцаанд оролцогч
талуудын үйл хөдлөлөөр шууд зохицуулагддаг
- 9.
Адам Смитийн хэлсэнчлэн,ашиг олох гэсэн хувийн
сонирхол, өрсөлдөөн нь зах зээлийг зохицуулагч үл
үзэгдэгч гар юм.
Зах зээлийн хэлцэлд орж буй үй олон этгээдийн үйл
хөдлөл нь үнээр дамжин зохицуулагдаж байдаг.
Жишээ нь, шатахууны үнэ өслөө гэж үзье. Үүний хариуд зарим хүмүүс
автомашинаа зарна, зарим нь шатахуун бага хэрэглэдэг унаа сонгоно,
зарим нь нийтийн тээврийн хэрэгсэл илүү хэрэглэх болно, зарим нь
шатахуун түгээх бизнес эрхлэхээр, эсвэл эрхлэхээ болихоор шийднэ.
Нөгөө хэсэг нь шатахууны хэрэглээгээ өөрчлөхгүй ч гэсэн бусад барааны
хэрэглээндээ өөрчлөлт оруулна. Энэ олон шийдвэрийн үр дүнд шатахууны
зах зээл дээр шинэ тэнцвэр тогтоно. Шатахуунтай холбоотой бусад
барааны зах зээлд ч өөрчлөлт орно. Шинэ тэнцвэр нь шатахууны үнэ
илүү өндөр, борлуулах хэмжээ нь арай бага байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Тэнцвэр ийм байх ёстой гэж хэн ч хэлээгүй, бүх хүмүүс бие даан, тус
тусдаа шийдвэр гаргаж байна. Эдгээр хүмүүсийн үйл хөдлөлийг хэн ч
зохицуулаагүй хэрнээ зах зээл шинэ тэнцвэрт орно.
- 10.
Хоёрдугаарт, чөлөөт өрсөлдөөнийнөхцөлд ашгийн
төлөөх тэмцэл нь бүтээгдэхүүн болон технологийн
шинэтгэл, үүнийг дагаад эдийн засгийн өсөлтийг
авчирна.
Технологи, таашаал сонирхол, нөөцийн хэмжээ бүх
нийгэмд цаг үргэлж өөрчлөгдөж байдаг.
Гучин жилийн өмнө компьютер, ай-под, дижитал зургийн
аппарат гэж хүмүүс мэддэггүй байлаа. Хорин жилийн өмнө
интернэтээр, эсвэл гар утаснаасаа банкны гүйлгээ хийнэ,
цахилгаанаар явдаг автомашин унана гэж төсөөлдөггүй
байсан. Технологи бидний нүдэн дээр өөрчлөгдөж байна. Энэ
бүх өөрчлөлтийг зах зээлийн ширүүн өрсөлдөөний дунд ашгийн
төлөө зүтгэж буй хувийн компаниуд бий болгосон. Технологийн
үсрэнгүй дэвшил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлд
бий болно гэж төсөөлөхөд бэрх.
- 11.
Гуравдугаарт, зах зээлийнтогтолцооны бас нэг
хүчтэй давуу тал нь эрх мэдлийн төвлөрлийг
сааруулдагт оршино.
Бараа үйлчилгээ худалдан авах, ажил эрхлэх,
мэргэжил эзэмших, цалингаа тохирох зэрэг ихэнх
асуудлыг иргэд төрийн оролцоогүйгээр шийддэг.
Төр эдгээр асуудлын хувьд хүч хэрэглэх, албадах
шаардлага байхгүй. Зах зээлээр мэдээжийн хэрэг эрх
мэдэл тодорхой бүлэг хүмүүсийн гарт төвлөрөх
хандлага илэрнэ. Үүний нэг тод жишээ бол монополь
үүсэх явдал юм. Гэхдээ ихэнх бүтээгдэхүүн дээр ийм
нөхцөл үүсэх боломжгүй байдаг
- 12.
3. Зах зээлийнтогтолцооны сул тал
Зах зээлийн тогтолцоо нь өөрийн гэсэн сул талтай.
Эдгээр нь нөөцийн үр ашигтай бус байдлыг бий
болгодог бөгөөд таван үндсэн нөхцөл байдлаас үүснэ.
Үүнд:
1. Өрсөлдөөнийг хязгаарлаж, зах зээлд ноёрхол
тогтоох
2. Дам нөлөө үзүүлэх
3. Нийтийн барааг үйлдвэрлэхгүй байх
4. Мэдээллийн тэгш бус байдал бий болох
5. Бүрэн бус зах зээл үүсэх эдгээр орно.
- 13.
1. Хязгаарлагдмал өрсөлдөөнбуюу монополып эрх
мэдэл
Зарим нэгэн салбарт өргөжилтийн үр өгөөжийн
улмаас эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаа
явуулахад ганц л пүүс байх нөхцөл бий болдог.
Ийм салбарт өрсөлдөөн үүсэх боломжгүй юм.
Монопольт үйлдвэрлэгч үнээ өрсөлдөөнт үнээс
дээгүүр, бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг бага байхаар
тогтоож, монопольт ашиг авах боломжтой байдаг.
- 14.
Цаашилбал, нэг салбартаж ахуйн нэгжүүдийн
нийлүүлж буй бүтээгдэхүүн нь өөр хоорондоо
ялгаатай бол аж ахуйн нэгж бүрт үнэд нөлөөлөх
боломж байгаа.
Төгс бус өрсөлдөөний аливаа нөхцөлд үйлдвэрлэгч
тодорхой түвшинд зах зээлийн үнэд нөлөөлөх
боломжтой байдаг.
Ийнхүү тогтсон үнэ нь өрсөлдөөнт зах зээлд
тогтох үнээс өндөр байдаг тул нөөцийн үр ашиггүй
хуваарилалт бий болох боломж бүрдэнэ. Төрийн
бодлого нь ийм байдлыг засч залруулахад чиглэх
ёстой.
- 15.
2.Дам нөлөө үзүүлэх
Эдийнзасаг нь бүхэлдээ нөөцийг үр ашигтай
хуваарилахын тулд үйлдвэрлэж буй бүх барааны ахиу
зардал ахиу өгөөжтэй тэнцэж байх ёстой.
Энэ асуултанд зах зээл нэг талаас, үйлдвэрлэгч
тухайн барааг үйлдвэрлэхийн тулд гаргасан зардал,
нөгөө талаас, тухайн барааг худалдан авсан
хэрэглэгчийн авах таашаал буюу өгөөжийг
харьцуулдаг.
Энэ тохиолдолд хоёр этгээд зах зээл дээр хэлцэл
хийж, улмаар солилцоо явагдана.
- 16.
Гэтэл тухайн бараагүйлдвэрлэх болон хэрэглэхтэй
холбоотой үйлдвэрлэгч, хэрэглэгчээс гадна бусад
хөндлөнгийн хүмүүс зардал гаргах буюу хохирох,
эсвэл өгөөжтэй байх буюу хожих тохиолдол байж
болох уу? Болно.
Энэ нь тийм ч ховор үзэгдэл биш юм. Тухайлбал, нүүрс үйлдвэрлэдэг
Багануурын нүүрсний уурхай, уг нүүрсийг хэрэглэдэг Улаанбаатар хотын
Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэний хооронд нүүрс худалдан авах
хэлцэл хийгдлээ гэж үзье. Нүүрсний үнэ уурхайн зардлыг нөхөөд тодорхой
хэмжээний ашиг олох түвшинд байх ёстой. Хэрэглэгчийн хувьд "дулаан
байх" гэсэн өгөөж бий болно, түүнийг тодорхой хэмжээний мөнгөөр
илэрхийлбэл нүүрсний үнэ нь энэ өгөөжөөс бага, эсвэл түүнтэй тэнцүү байх
ёстой. Зах зээл дээр нүүрсний олон хэрэглэгч байх бөгөөд зардал, өгөөжийг
ийнхүү тооцсоноор үнэ тогтоогдоно. .Гэтэл уг хэлцэл хийгдсэнээр энэ
хэлцэлд огт хамаагүй бусад гуравдагч этгээд зардал гаргах, эсвэл өгөөж
хүртэх тохиолдол байж болох нь. Нүүрс түлэх нь агаарт их хэмжээний
бохирдол бий болгодог учир Улаанбаатар хотод амьдардаг бусад иргэд
нэмэгдэл зардал гаргадаг. Төр зохицуулах шаардлагатай.
.
- 17.
3.Нийтийн барааг үйлдвэрлэхгүйбайх
Эдийн засагчид бүх барааг хэрэглээнийх нь
онцлогоос хамааруулан хэрэглээг хязгаарлаж
болдог эсэх, хэрэглээ нь өрсөлдөөнтэй эсэхээр
ангилдаг.
Хэрэглээг нь хязгаарлаж болдог бараа гэдэг нь
тодорхой хэсэг хүнд хэрэглүүлж, нөгөө хэсэг хүнд
хэрэглүүлэхгүй байж болдог барааг хэлнэ.
Хэрэглээг нь хязгаарлаж болдоггүй барааны хувьд
хэрэглээг хязгаарлах гэж оролдох нь утгагүй зүйл
юм
- 18.
Барааны хэрэглээ ньөрсөлдөөнтэй, эсвэл
өрсөлдөөнтэй бус байж болно.
Хэрэглээ нь өрсөлдөөнтэй бараа гэдэг нь тухайн
барааг нэг хүн хэрэглэхэд өөр нэг хүн яг тэр барааг
хэрэглэх боломжгүй байхыг хэлнэ.
Гэтэл зарим барааг нэг хүн хэрэглэхэд өөр хүн мөн
хэрэглэх боломжтой байдаг. Бүх иргэд нэгэн зэрэг
хэрэглэдэг буюу хэрэглээ нь өрсөлдөөнгүй бараа юм.
Хүмүүсийн хэрэглэдэг ихэнх барааны хэрэглээгий нь
хязгаарлаж болдог, мөн хэрэглээ нь өрсөлдөөнтэй
бараа байдаг. Эдгээр барааг хувийн бараа гэж
нэрлэдэг.
- 19.
Хэрэглээ өрсөлдөөнтэй боловчхэрэглээг нь хязгаарлаж
болдоггүй бараа гол төлөв нийтийн эзэмшлийн нөөц
байдаг. Жишээ нь бэлчээр, байгалийн үзэсгэлэнт газар,
ойн самар, жимс, зэрлэг ан гөрөө зэргийг нэг хүн
хэрэглэхэд нөгөө хүн яг тэр барааг хэрэглэх боломжгүй
учир хэрэглээ нь өрсөлдөөнтэй юм.
Миний түүчихсэн самрыг өөр хүн түүх боломжгүй. Гэтэл эдгээрийн хэрэглээг
хязгаарлаж, хэсэг бүлэг хүмүүсийг хэрэглүүлэхгүй байх нь бэрхшээлтэй байдаг.
Самар нь нийтийн өмчинд байдаг ой модонд ургана. Ой модыг хашаагаар хүрээлэх,
харуул хамгаалалт тавих, хүн орохыг хязгаарлах нь онолын хувьд боломжтой боловч
практикийн хувьд асар их зардалтай учир үндсэндээ боломжгүй зүйл юм. Тиймээс
хэрэглээг нь хязгаарлах боломжгүй учир нийтийн эзэмшлийн нөөцийн үнэ бараг
тэгтэй тэнцүү юм.
- 20.
- 21.
4.Мэдээллийн тэгш бусбайдал бий болох
Мэдээлэл нь өөрөө чухал бараа бөгөөд мэдээллийн зах
зээл ихэнх оронд асар хурдацтай хөгжиж байдаг.
Гэхдээ мэдээллийн зах зээл болон барааны талаарх
мэдээлэл нь зах зээлийн сул талыг ихээхэн агуулж
байдаг.
Учир нь тухайн барааны талаарх мэдээллийг нэг тал
илүү их мэддэг байх боломжтой бөгөөд үүнээс үүдээд
хоёр талын хоорондын хэлцэлд өөрчлөлт орж болно.
- 22.
Хэлцэлд орж буйаль нэг тал нь тухайн барааны талаар
нөгөө талаас, илүү их мэдээлэлтэй байх тохиолдлыг
мэдээллийн тэгш бус байдал гэж нэрлэдэг.
Мэдээллийн тэгш бус байдал нь тухайн барааны зах
зээлийн сул тал болдог талаар судалсан профессор
Жорж Акерлоф, Майкл Спенс, Жозеф Стиглиц нар
2001 онд Нобелийн шагнал хүртсэн билээ.
Мэдээллийн тэгш бус байдалтай холбоотой ёс
суртахууны эрсдэл болон муу сонголт гэсэн хоёр
бэрхшээл үүснэ гэж эдийн засагчид үздэг.
- 23.
5.Бүрэн бус захзээл үүсэх
Цэвэр нийтийн бараа болох тодорхой төрлийн бараа,
үйлчилгээг зах зээл нийлүүлэхгүй байх боломжтой
талаар өмнө нь авч үзсэн.
Гэхдээ зах зээл дангаараа үйлдвэрлэж чаддаггүй
ганц барааны жишээ биш юм
Мэдээллийн тэгш бус байдлын улмаас тодорхой
барааны зах зээл унах, эсвэл нийлүүлэлт огт
хийгдэхгүй байх нөхцөл мөн үүсч болно.
Энэ нөхцөл байдлыг бүрэн бус зах зээл гэж нэрлэдэг.
- 24.
4. Төрийн оролцоо
Орчинүеийн зах зээлийн эдийн засагт төр идэвхитэй
үүрэг гүйцэтгэж байна.
Түүний үйл ажиллагааны нэг гол үндсэн чиглэл бол
зах зээлийг зохицуулах явдал юм.
Төр нь нөөцийн үр ашигтай хуваарилалтыг хангахаас
гадна орлогын хуваарилалт, иргэдийн зөв сонголтыг
өөгшүүлэх, зарим нэг сонголтыг хүчээр хийлгэх,
эдийн засгийн өсөлтийг хангах зэрэг бусад нийгмийн
шинж чанартай зорилгыг өмнөө тавьдаг
- 25.
Төр нь эдийнзасагт олон аргаар оролцож болно.
Үүнд:
1. Төр өөрөө бараа нийлүүлэх
2. Орлогын дахин хуваарилалт хийх
3. Төрийн зохицуулалт хийх
4. Татвар, татаас зэрэг хөшүүргийг өөрчлөх зэргээр
эдийн засгийн үйл хөдлөлийг өөрчлөх
- 26.
Төрийн бүх оролцооүр өгөөжтэй, оновчтой
байдаггүй.
Төр оролцох эсэх, ямар хэлбэрээр оролцохыг
шийдэхийн тулд зардлыг өгөөжтэй нь харьцуулах
шаардлагатай юм.
Төрийн оролцооны зардлыг шууд болон шууд бус
гэж ангилна.
- 27.
Шууд зардалд төрөөснийлүүлж буй барааг
үйлдвэрлэхэд шаардлагатай бүх төрлийн зардал
орно.
Үүнд албан хаагчдын цалин, батлан хамгаалахад
шаардагдах цэргийн зэр зэвсгийн үнэ, сургуулийн
барилга байгууламж, бичиг хэрэг болон томилолтын
зардал гэх мэт маш олон төрлийн зардал орно.
Төрийн оролцооны шууд бус зардлыг тэр бүр
тодорхойлох боломжгүй бөгөөд төрийн оролцооны
улмаас хувь хүмүүс болон пүүсийн үүрч буй
нэмэгдэл зардал болон үйл хөдлөлд орж буй
өөрчлөлттэй холбоотой юм.
- 28.
Төрийн оролцоо ньөөрөө төгс бус байдаг.
Төрийн оролцоо нь олон тохиолдолд тавьсан
зорилгодоо хүрдэггүй. Гаргасан шийдвэр нь
хэрэгждэггүйгээс гадна зарим тохиолдолд шийдвэр нь
өөрөө буруу байдаг.
Зах зээл нь тодорхой сул талтай байдгийн нэгэн адил
төрийн оролцоо нь өөрөө төгс бус байдаг бөгөөд мөн
сул талд хүргэх нь бий. Энэ нь төрийн институциуд,
шийдвэр гаргаж буй үйл явц, улс төрийн тогтолцоо,
хэсэг бүлгийн ашиг сонирхол зэрэг төрийн
тогтолцооны өөрийн мөн чанартай холбоотой юм.
- 29.
Төрийн албан тушаалтнууддунд нийтийн эрх ашгийг
дээдэлдэг нэг хэсэг байхад тэгдэггүй хэсэг нь түүнээс
олон юм.
Сонгогчдын захиалгыг биелүүлдэг нэг хэсэг байхад,
үл тоомсорлодог хэсэг мөн байх жишээтэй.
Төрийн шийдвэр гаргагч болон албан хаагч нар өөрийн
гэсэн ашиг сонирхолтой байдаг бөгөөд аливаа
шийдвэр гаргахдаа хувийн сонирхлыг эн тэргүүнд
тавьдаг гэсэн санааг анх Америкийн нэрт эдийн
засагч, Жорж Мэйсоны Их Сургуулийн профессор
Жеймс Бьюкенэн гаргасан нь томоохон эргэлт байсан
- 30.
Бьюкенэний онол ньнийтийн сонголтын онол гэсэн
нэр авсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр 1986 онд
Нобелийн шагнал хүртсэн юм.
Энэхүү онолоор төр (буюу төрийг төлөөлж буй улс
төрчид ба төрийн албан хаагчид) нь өөрийн эрх
ашгийг хамгийн өндөр байлгах гэж буй эдийн
засгийн агент бөгөөд үүгээрээ өрх, пүүсээс огт
ялгаагүй юм.
- 31.
Нийтийн сонголтын онолооргурван бүлэг хүмүүс
хэлцэлд орж, өөрийн эрх ашгийг хамгаална.
Үүнд:
1. Улс төрчид нь (дахин) сонгогдох сонирхолтой
2. Төрийн албан хаагчид цалингаа өсгөж, эрх
мэдлээ хамгаалан үлдэх сонихолтой
3. Сонгогчид боловсрол, эрүүл мэнд, нийгмийн
халамж зэрэг төрийн үйлчилгээ авч, өөрийн
ханамжийг хамгийн өндөр байлгах сонирхолтой
байдаг.
Энэ нь хялбаршуулсан загвар хэдий ч улс төрийн
шийдвэр гаргаж буй үйл явц, түүний үр дүнг
тайлбарлахад ихээхэн дөхөмтэй болгодог.
- 32.
Төрийн оролцоог хэрэгжүүлжбуй хүмүүсийн
хувийн ашиг сонирхолтой холбоотой байдаг гэж
нийтийн сонголтын онол үзнэ.
Хүмүүсийн үйл хөдлөл болон шийдвэр нь улс төрийн
тогтолцоо, улс төрийн шийдвэр гаргаж буй зарчим,
дүрэм журам зэргээс хамаарна.
- 36.
Төр эдийн засагтхэр зэрэг оролцох ёстой вэ?
Төр эдийн засагт оролцох ёстой юу гэдэг дээр
эрдэмтэд нэгэнт маргахаа больсон.
Харин төрийн оролцоо ямар түвшинд байх ёстой вэ
гэсэн асуулт маргаантэй хэвээр байна.
Төрийн оролцоо хэт их байна, эсвэл төр хийх ёстой
юмаа хийхгүй байна гэсэн маргаан байнга гардаг.
Ерөнхий зүй тогтлыг авч үзвэл цаг хугацааны явцад
төрийн үүрэг улам нэмэгдэх хандлагатай.
Улс орон хөгжихийн хэрээр төрийн оролцоо улам
бүр нэмэгдэх хандлага ажиглагддаг.
- 37.
Буурай хөгжилтэй улсорнуудад төрийн зарлага нь
ДНБ-ий бага хувийг эзэлдэг бөгөөд төр нь харьцангуй
сул байна.
Өндөр хөгжилтэй улс орнуудад төрийн үүрэг илүү
өргөн, олон талтай.
Энэ ерөнхий хандлагыг Вагнерийн хууль гэж
нэрлэдэг.
Германы эдийн засагч Адольф Вагнерийн үзсэнээр
улс орнууд аж үйлдвэржихийн хэрээр төрийн
нийгмийн, захиргааны, батлан хамгаалахын,
халамжийн үүрэг улам нэмэгдэх хандлагатай
- 38.
Олонх орнуудад төрийноролцооны асуудал нь цэвэр
эдийн засгийн асуудал гэхээсээ илүү үзэл суртлын
асуудал болж хувирсан.
"Барууны" чиглэлийн намууд төрийн оролцоог
багасгахын төлөө байхад, "зүүний" үзлийг
баримтлагчид төрд нэмэгдэл үүрэг хүлээлгүүлэх
сонирхолтой байдаг.
Улс орон бүрт аль нэгэн үзэл барттлал давамгайлдаг.
Жишээлбэл, Баруун Европын улс орнуудад(Швед,
Франц) төрийн үүрэг ихээхэн байдаг бол Англи, АНУ,
Япон зэрэг улс орнуудад төр харьцангуй бага
үүрэгтэй.
- 39.
5.Дам нөлөө,эерэг басөрөг дам нөлөө ба дам
нөлөө үүсэх шалтгаан
Өрх, пүүс гэх мэт зах зээлийн эдийн засгийн
харилцаанд оролцогч тал өөр нэг оролцогч талын
сайн сайхан байдал, ашиг орлогод эерэг болон
сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл хийж, үүнийхээ төлөө
төлбөр авдаггүй, эсвэл төлбөр төлдөггүй тохиолдолд
дам нөлөө үүслээ гэж үзнэ.
- 40.
Дам нөлөө яагаадтом асуудал болон судлагдаж байдаг
вэ ?
1. Сөрөг дам нөлөө нь зах зээлийн сул талыг бий
болгох нөхцөл болж байдаг
2. Сөрөг дам нөлөө нь нөөцийн хуваарилалтыг үр
ашиггүй болгодог.
3. Эерэг дам нөлөө нь нийгэмд ашигтай.
4. Дам нөлөө хэрэглээ болон үйлдвэрлэлийн аль
алинд гардаг.
- 42.
Эерэг болон сөрөгдам нөлөө
Дам нөлөө эерэг ба сөрөг байна.
Эерэг дам нөлөө нь дам өгөөж үүсгэж байдаг бол
сөрөг дам нөлөө нь дам зардал бий болгодог.
Зарим тохиолдолд өрх болон пүүсийн үйл хөдлөл
нь бусдын сайн сайхан байдал, ашиг орлогыг
нэмэгдүүлж, өгөөжийг нь аливаа төлбөргүйгээр өсгөж
байдаг бөгөөд үүнийг эерэг дам нөлөө гэдэг.
- 43.
Өрх, пүүсийн үйлхөдлөл нь бусдын сайн сайхан
байдлыг бууруулж, ашиг орлогыг нь багасгаж байдаг
бөгөөд үүнийг сөрөг дам нөлөө гэдэг.
Сөрөг дам нөлөө нь нэг бус хэд хэдэн эдийн засгийн
харилцаанд оролцогч талд зэрэг нөлөөлж байдаг.
Хэрэглээ болон үйлдвэрлэл дээр гардаг эерэг ба
сөрөг дам нөлөөг авч үзье.
- 44.
Үйлдвэрлэлийн эерэг басөрөг дам нөлөө
Сүүлийн жилүүдэд хувь хүмүүс болон пүүсүүд
мод, жимс тарьж байгаа нь үйлдвэрлэлийн эерэг дам
нөлөөний жишээ болно.
Алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа
пүүсүүд болон гар аргаар олборлогч хувь хүмүүс нь
байгаль орчин хөрс, ус, ургамалд асар их хортой, хүн,
малын эрүүл мэндэд халтай байгаа нь нийгэмд сөрөг
дам нөлөө үзүүлж байна
- 45.
Хэрэглээний эерэг басөрөг дам нөлөө
Хувь хүн өөрийн болон төрийн зардлаар суралцан
боловсролтой болох нь ирээдүйд өндөр цалинтай ажил
хийх, орлого олох зэргээр зөвхөн уг хувь хүнд
өгөөжтэй байхаас гадна гэр бүл, үр хүүхдүүддээ, хамт
ажиллаж байгаа хүмүүстээ, цаашилбал, нийгэмд эерэг
өгөөж өгч байдаг.
Тиймээс хувь хүн боловсрол олох асуудал нь
нийгэмд эерэг дам нөлөө үзүүлж байдаг
- 46.
Хувь хүн согтууруулахундаа хэрэглэх нь өөрийнх
нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй байгаад зогсохгүй гэр
бүл, хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг.
Цаашилбал, согтуугаар гэмт хэрэг үйлдэх, ялангуяа
согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноор бусад
хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хохироож байдаг.
Ийм байдлаар зарим хувийн хэрэглээ нь нийгэмд
сөрөг дам нөлөө ихээр үзүүлнэ.
- 51.
Дам нөлөө үүсэхшалтгаан
Дам нөлөө үүсэх гол шалтгаан нь хувь хүмүүс болон
пүүсүүд зөвхөн өөрт нь гарч байгаа үйлдвэрлэлийн
зардлаа буюу хувийн зардлаа тооцдог, харин
хүмүүсийн үйл хөдлөл, хэрэглээ, үйлдвэрлэл нь
нийгэмд ямар зардал учруулж байгааг тооцдоггүйд
оршдог.
- 52.
Өөр нэг голшалтгаан нь нийгэмд агаар, ус, ой мод,
бэлчээр гэх зэрэг яг тодорхой өртгөөр үнэлэгддэггүй
нийтийн эзэмшлийн нөөцийг өрхүүд, пүүсүүд
хязгааргүй бөгөөд үнэгүй хэрэглэх боломжтойд оршдог.
Ийм учраас байгаль орчны бохирдлын асуудал
үүсдэг. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх байхгүй үед дам
нөлөө илүү ихээр үүсдэг. Гол, нуур, далайг хэн ч
өмчилдөггүй.
- 53.
6.Дам нөлөөнөөс болжүүсэх зардлууд
Тухайн бараа үйлчилгээний үнэ нь эдгээрийг
үйлдвэрлэх ахиу зардалтай нь тэнцүү байхад нөөц үр
ашигтай хуваарилагдаж байдаг.
Дам нөлөөнөөс болж үүсэх зардал, ашгийн талаар
тайлбарлахын тулд дам нөлөөний зардал, хувийн
зардал болон нийгмийн зардал гэсэн ойлголтыг X, Ү
гэсэн 2 пүүсийн жишээн дээр авч үзье
- 54.
Хэрвээ арьс боловсруулахX пүүс үйлдвэрлэлийн
хаягдлаа хол газар зөөвөрлөж устгахгүйгээр зардлаа
хэмнээд шууд хажуу дахь гол руу хаясан тохиолдолд уг
голын усыг ашиглан хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг Ү
пүүсийн хувьд голын усыг цэвэршүүлэх зайлшгүй
шаардлага, үүнтэй холбоотой зардал гарахыг дам
нөлөөний зардал гэнэ
- 55.
Өмнөх жишээний хувьдбохирдлыг арилгах
нийгмийн зардал нь X пүүсийн үйлдвэрлэлийн хувийн
зардал дээр уг пүүсийн бусдад учруулсан хохирлыг
арилгах зардлыг нэмсэнээр тодорхойлогдоно.
Сөрөг дам нөлөөнөөс нийгэмд үүсч байгаа зардал
дараах бүтэцтэй:
Нийгмийн зардал = хувийн зардал + дам нөлөөний
зардал
- 56.
Эдгээр зардлыг ахиуутгаар нь тэмдэглэвэл,
Нийгмийн ахиу зардал = хувийн ахиу зардал + дам
нөлөөний ахиу зардал
Дам нөлөөний ахиу зардал нь сөрөг дам нөлөөний
хохирол нэг нэгжээр нэмэгдэхэд үүнийг бууруулахад
зарцуулах зардал хичнээн хэмжээгээр өөрчлөгдөж
байгааг харуулна.
- 57.
Сөрөг дам нөлөөнийхэмжээ нэмэгдэх тусам
нийгмийн ахиу зардал өсөөд байх буюу нийгмийн
ахиу зардлын муруй эерэг налалттай байна.
Нийгмийн ахиу зардлын муруйг MSC гэж
тэмдэглэе.
Доорх зурагт жишээ болгож үйлдвэрлэлийн
хаягдлаа голд хаядаг үйлдвэрийн үйлдвэрлэлийн
хэмжээ ба зардлын хамаарлыг харууллаа.
- 58.
- 59.
Үйлдвэрлэлийн хаягдлаа голдхаядаг үйлдвэрийн
үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр пүүсийн
хувийн ахиу зардал нэмэгдэж байгаа тул МС муруй
эерэг налалттай байна.
Дам нөлөөний зардал нэмэгдэх тусам нийгмийн ахиу
зардал нэмэгдэнэ. Тиймээс нийгмийн ахиу зардлын
муруй MSC нь гол бохирдуулж байгаа пүүсийн хувийн
зардлын муруй МС - ээс дээр оршиж байна.
- 60.
Үйлдвэрлэлийн хэмжээ 4000тонн байх үед нэг тоннд
ногдох хувийн ахиу зардал МС = 100 мянган төгрөг,
ахиу дам нөлөөний зардал нь 125 мянган төгрөг болно.
Тиймээс MSC нь 100 +125 = 225 мянган төгрөг
байна.
Хуулийн зохицуулалт байхгүй үеийн үйлдвэрлэл,
бохирдолтын хэмжээ
- 61.
Аливаа зохицуулалт байхгүйүед, тухайлбал,
хуулийн зохицуулалт байхгүй үед арьс боловсруулах
үйлдвэр хэр хэмжээний хаягдлыг гол руу хаях вэ гэдэг
нь уг пүүсийн бүтээгдэхүүний зах зээл дээр тогтсон
тэнцвэрт үнэ, тэнцвэрт тоо хэмжээнээс хамаарна.
Уг бүтээгдэхүүний эрэлтийн муруй D сөрөг
налалттай байна.
- 62.
Уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээравах ахиу
өгөөжийн муруйг MB (marginal benefit) гэж
тэмдэглэе.
X пүүсийн голд хаях үйлдвэрлэлийн хаягдлын
хэмжээ нэмэгдэх уг бүтээгдэхүүнээс авах ахиу өгөөж
мөн багасна.
Тиймээс D = MB муруй сөрөг налалттай байна.
- 63.
Нийлүүлэлтийн муруй ньS бөгөөд пүүсийн
хувийн зардлыг МС илэрхийлнэ.
Учир нь пүүсүүд үйлдвэрлэлийн хэмжээ,
нийлүүлэлтийн шийдвэр гаргахдаа ахиу зардлыг гол
болгодог.
Эрэлт, нийлүүлэлт тэнцүү үед зах зээлийн тэнцвэр
тогтоно.
- 64.
- 66.
Зураг 2-д эрэлт,нийлүүлэлтийн муруй огтлолцсон
цэгт харгалзах тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ сард
4000 тонн бол нэг тонн, бүтээгдэхүүний тэнцвэрт үнэ
100 мянган төгрөг болж байна.
Гэхдээ энэ нь үр ашиггүй тэнцвэрт байдал юм
Нэгдүгээрт, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг
үйлдвэрлэх ахиу зардал нь ахиу өгөөжтэйгээ тэнцүү
үед нөөц үр ашигтай хуваарилагдаж байдаг
- 67.
Гэтэл энд жишээболгон авч байгаа сөрөг дам нөлөө
үүсгэж байгаа үйлдвэрлэлийн хувьд зөвхөн хувийн
ахиу зардлыг МС тооцсон учраас тэнцвэрт
үйлдвэрлэлийн хэмжээ сард 4000 тонн бол нэг тонн
бүтээгдэхүүний тэнцвэрт үнэ 100 мянган төгрөг болж
байна.
Зүй нь гарч буй бүх ахиу зардлыг хамтад нь тооцох
ёстой учраас зөвхөн S = MC бус MSC оруулж тооцох
ёстой.
- 68.
Тиймээс MSC муруйMB муруйтай огтлолцсон цэгт
үр ашигтай үйлдвэрлэлийн тэнцвэрт хэмжээ, үнэ
тогтоно.
D=MB муруй болон нийгмийн ахиу зардал MSC
муруй огтлолцсон цэгт харгалзах үр ашигтай тэнцвэрт
үйлдвэрлэлийн хэмжээ сард 2000 тонн бөгөөд нэг тонн
бүтээгдэхүүний тэнцвэрт үнэ 150 мянган төгрөг болж
байна.
- 69.
Сөрөг дам нөлөөүүссэн үед зах зээлийн тэнцвэрт
байдал нь үр ашигтай байдаг.
Тиймээс нөөцийн хуваарилалтын хувьд үр ашигтай
ба үр ашиггүй тэнцвэрт байдлын зөрүү нь сарын 2000
тонн болно.
Үр ашигтай тэнцвэрт үнийн түвшин өссөн хэдий ч уг
пүүсийн нийт орлого 4000 тонн х 100000 төгрөг=400
сая төгрөг байсан бол 2000 тонн х 150000 төгрөг=300
сая төгрөг болж буурсан байна.
- 70.
Хоёрдугаарт, хуулийн аливаазохицуулалт байхгүй
үед үйлдвэрлэлийн сөрөг дам нөлөө үүсэхэд зах зээл
нөөцийн хуваарилалтын хувьд үр ашигтай байх
түвшнээс илүү их хэмжээний бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэж байна.
Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бий болсон бүх
ахиу зардлыг тооцоогүй тийм бага үнээр борлуулж
байгаа тул нөөцийн хуваарилалтын хувьд нийгмийн
сайн сайхан байдлын алдагдлыг үүсгэж байна.
- 71.
Дээрх зурагт нийгмийнсайн сайхан байдлын
алдагдал цэнхэр гурвалжин талбайгаар
илэрхийлэгдсэн байна.
Нийгмийн сайн сайхан байдлын алдагдал 4000 -
2000 = 2000 тонн үйлдвэрлэлийн хэмжээг 225000 -
100000 = 125000 төгрөгийн үнийн зөрүүгээр
үржүүлээд гарсан тоог хоёрт хуваасантай тэнцүү буюу
(2000 тонн х 125000 төгрөг)/2 = 125 сая төгрөг байна.
- 72.
Өмчийн эрх тодорхойүе дэх үйлдвэрлэл,
бохирдолтын хэмжээ
Өмчлөх эрх байхгүй үед сөрөг дам нөлөө ихээр үүсдэг.
Гол, нуур, бэлчээр, далайг хэн ч өмчилдөггүй.
Хувьдаа өмчилдөггүй учраас агаар, гол нуур,
бэлчээрийг бохирдуулахад хэн ч санаа тавихгүй, гомдол
гаргахгүй.
Хэн ч хохирол учруулсан хувь хүн, пүүсийг шүүхэд
өгч хохирлыг төлүүлж чадахгүй байна гэсэн үг.
- 73.
Бидний жишээ болгожавсан арьс шир
боловсруулах үйлдвэрлэлийн хаягдлаа хаядаг голыг
хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг пүүс хэрвээ хуулиар
өмчилдөг бол энэ хүнсний үйлдвэр шүүхэд хандан уг
бохирдуулсан голын усыг цэвэршүүлэхэд гаргадаг
зардлаа арьс шир боловсруулах үйлдвэрийн эзнээр
төлүүлэх эрхтэй бөгөөд боломжтой болно
- 74.
Арьс шир боловсруулахүйлдвэрийн эзэн хүнсний
үйлдвэрлэл эрхэлдэг пүүсэд нөхөн төлбөр хийх болбол
үйлдвэрлэлийн хаягдлаа хамаагүй хүссэн хэмжээгээрээ
хаяад байх сонирхол буурна.
Учир нь арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал
их байх тусам тэдний төлөх нөхөн төлбөрийн хэмжээ
их л байна.
- 75.
Тиймээс хаягдал гаргажбайгаа пүүс алдагдсан
боломжийн өртгөө тооцох хэрэгтэй.
Үүнд тэд үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах
эсвэл аль болох хаягдал гаргадаггүй технологи
нэвтрүүлэх, эсвэл хогоо голд хаяхаа зогсоох болно.
Өмчийн эрх тодорхой байх нь сөрөг дам нөлөөг
бууруулахад чухал үүрэгтэй.
- 76.
- 77.
Дээрх зурагт арьсшир боловсруулах үйлдвэр голыг
эзэмшигч хүнсний үйлдвэрлэлийн пүүсэд бохирдлыг
цэвэрлэх зардлыг төлөх болж байгаа учраас хувийн
ахиу зардал МС нь нийгмийн ахиу зардал MSC - тэй
тэнцүү.
Иймд арьс шир боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ
явуулахдаа зөвхөн хувийн зардал төдийгүй сөрөг дам
нөлөөний зардлыг оруулсан нийгмийн ахиу зардлыг
тооцож үзэх хэрэгтэй бөгөөд тиймээс нийлүүлэлтийн
муруй нь S = MC = MSC болно
- 78.
Зураг 3 -д уг үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлтийн
муруй болон нийлүүлэлтийн муруй огтлолцсон цэгт
харгалзах үр ашигтай тэнцвэрт үйлдвэрлэлийн
хэмжээ сард 2000 тонн, үр ашигтай тэнцвэрт үнэ 150
мянган төгрөг болж байна.
Иймд өмчийн эрх тодорхой байх нь сөрөг дам
нөлөөг арилгахад болон бууруулахад нөлөөлнө.
- 79.
7.Дам нөлөөг зохицуулахнь
Хувийн хэвшлийн зүгээс эерэг дам нөлөөг
нэмэгдүүлэх болон сөрөг дам нөлөөг бууруулах хэд
хэдэн арга байна:
• Ёс суртахуун, ёс заншил, шашин шүтлэг, нийгмийн
ёс зүйг даган баримтлах
• Төрийн бус байгууллага байгуулан хамтран ажиллах
- 80.
• Буяны ажил,сайн дурын тэтгэлэг олгох
• Хоорондоо гэрээ хийх, тохиролцох
Коузийн теорем
Хувийн хэвшил дам нөлөөг, ялангуяа сөрөг дам
нөлөөг хэр зэрэг үр ашигтай шийдэж чадах вэ? гэсэн
асуудалд 1960 онд Чикагогийн их сургуулийн
профессор Рональд Коуз хариулт өгсөн юм.
- 81.
1960 оноос өмнөэдийн засагчид, эрх зүйчид сөрөг
дам нөлөө үүссэн үед өмчлөх эрх аль талд байх нь
чухал гэж үздэг байв.
1960 онд Р.Коуз :
1.Зохиогчийн эрх болон өмчийн эрхийн хуулиудыг
анхнаас нь зөв зохион, мөрдөж баримталдаг
2. Эдгээр эрхийг шилжүүлэх буюу трансакцийн
зардал маш бага
3.Оролцогч талуудын тоо их биш бол
- 82.
Өмчийн эрх хэндбайхаас хамаарахгүйгээр дам
нөлөөнөөс үүсэх хохирлыг заавал татвар, торгууль,
татаасаар бус, хувийн шилжүүлгээр, хоорондоо
тохиролцон зохицуулах нь илүү үр ашигтай гэж үзсэн.
Олон оролцогч байгаа үед Коузийн теорем биелэгдэх
боломжгүй.
- 83.
Коузийн теорем биелэгдэхболомжгүй байх үед
нөхөн төлбөрийн асуудлыг төрийн оролцоотойгоор,
шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадын
тусламжтайгаар шийдэх нь илүү үр дүнтэй.
Сөрөг дам нөлөөний хэмжээ бага боловч олон
тооны өрх, пүүсэд нэгэн зэрэг нөлөөлж байвал
нийгэмд учрах хор хохирол их байна.
- 84.
Иймд төрөөс зохицуулахнь зүйтэй бөгөөд татвар,
торгууль, хууль эрх зүйн аргаар зохицуулах тухай
санааг 1932 онд Артур Пигу гаргасан.
Эрх зүйн зохицуулалтын үед хохирсон өрх, пүүсэд
хэдий хэмжээний нөхөн олговор олгох нь зохистой вэ?
гэдгийг тогтооход бэрхшээлтэй байдаг.
- 85.
Төрөөс байгаль орчныбохирдлыг бууруулах
ерөнхий хэдэн арга байна:
• Эрх зүйн зохицуулалт хийх
• Байгаль орчныг бохирдуулагч нарт татвар ногдуулах
• Бохирдол бий болгосных нь төлөө торгууль, төлбөр
төлүүлэх
• Бохирдлыг арилгасан пүүсүүдэд татаас, нөхөн
төлбөр олгох
• Бохирдлын зөвшөөрөл олгох
• Бохирдлыг хэрхэн бууруулах талаар мэдээлэл
тараах гэх зэргийг дурдаж болно.
- 86.
Пигугийн татвар
Байгаль орчныгбохирдуулж байгаа пүүсэд дам
нөлөөний ахиу зардалтай тэнцүү хэмжээний татвар
ногдуулахыг эдийн засгийн ухаанд ихэвчлэн 1920-иод
оны үеэс нэвтрүүлсэн А.Пигугийн нэрээр Пигугийн
татвар гэж нэрлэдэг.
Байгаль орчныг бохирдуулагчдад татвар ногдуулахдаа
бохирдлын ахиу зардалтай тэнцүү байхаар тогтоодог
- 87.
- 88.
Дээрх зурагт нийлүүлэлтнь хувийн ахиу зардлаас
хамаарах тул нийлүүлэлтийн муруй нь хувийн ахиу
зардлын муруй дээр бохирдуулагч нарт ногдуулсан
татварыг нэмсэнтэй давхацдаг. S=МС+татвар.
Үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлтийн муруй буюу
ахиу өгөөжийн муруй болон нийлүүлэлтийн муруй
буюу нийгмийн ахиу зардалтай огтлолцсон цэгт
харгалзах үр ашигтай тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ
сард 2000 тонн болно.
- 89.
Үр ашигтай тэнцвэртүнэ 150 мянган төгрөг болж
байна.
Харин пүүсийн хувийн ахиу зардал (МС) нь түүний
үүрч байгаа нийгмийн ахиу зардлаас бага байна.
Тиймээс МС муруй MSC муруйн дор байрласан байна.
Нийгмийн ахиу зардлын муруй нь эрэлтийн муруйтай
огтлолцсон цэгт харгалзах үйлдвэрлэлийн түвшинд
пүүсийн хувийн ахиу зардал 88 мянган төгрөг байна.
- 90.
Тиймээс S =МSС = МС + татвар томъёоны дагуу
пүүсийн төлөх бохирдлын татвар нь үйлдвэрлэсэн тонн
бүтээгдэхүүн болгонд 150000 – 88000 = 62000 төгрөг
болно.
Энэ үед засгийн газар цэнхэр талбайтай тэнцэхээр
татвар хурааж авна.
Засгийн газар пүүсээс 2000 тонн х 62000 төгрөг =
124 сая төгрөгийн татвар авах болно.
Пигугийн татварын аргаар сөрөг дам нөлөөг
бууруулах нь хэд хэдэн давуу болон сул талтай байдаг.
- 91.
Пигугийн татварын давууталууд:
• Пигугийн татварын аргаар бохирдлыг бууруулах нь
бохирдлоос болж нийгмийн үүрэх эдийн засгийн
ачааллыг бууруулна.
• Бусад татвар, тухайлбал, импортын гаалийн татвар
нийгмийн сайн сайхан байдлыг бууруулж байдаг
бол Пигугийн татвар нь эдийн засагт зөв сэтгэлгээ,
хөшүүрэг бий болгоно.
• Төрөөс татварын түвшинг оновчтой тогтоосноор
учрах хор хохирлын хэмжээг зохицуулна.
- 92.
• Татварыг ижилтүвшинд ногдуулсан байлаа ч
бохирдуулагч пүүсүүд энэ төлбөрийг төрөл бүрийн
аргаар багасгахыг зорьдог.
Зарим нь татвар бага төлөх зорилгоор байгаль
орчин бохирдуулж буй үйлдвэрлэлээ бууруулна.
Зарим нь илүү үр дүнтэй, экологийн хувьд ээлтэй,
илүү өндөр технологи нэвтрүүлнэ.
Өөрөөр хэлбэл, урьд нь байгаль орчин
бохирдуулж байсан нөөц одоо яавал бага бохирдол
бий болгох вэ гэдэгт чиглэгдэнэ.
- 93.
Пигугийн татварын султалууд:
• Бохирдуулагчдаас авах татварын оновчтой түвшинг
тогтоох нь бусад төрлийн татварын оновчтой
түвшинг тогтоохоос илүү бэрхшээлтэй байна. Учир
нь бохирдуулагч пүүсүүдийн бүтээгдэхүүний
эрэлтийг урьдчилан тодорхойлох хэцүү.
• Бохирдуулагчдын тоо хэмжээ, тус бүрийнх нь
учруулж байгаа хор нөлөөний түвшинг
тодорхойлох зарим үед техник, технологийн хувьд
бэрхшээлтэй, өндөр зардалтай байна.
- 94.