More Related Content
PDF
PDF
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ... PPT
олон улсын зах зээл дээр гарах стратеги PDF
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс PPT
PPTX
PDF
PDF
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга What's hot
PDF
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв PPTX
хөгжлийн индексийг тооцон аргууд PPT
PDF
PDF
PDF
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м... PPTX
PDF
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/ PDF
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга PDF
PDF
PDF
PPTX
PDF
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх... PPTX
эдийн засаг дахь төрийн оролцоо PDF
PDF
PPTX
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр PDF
PPTX
Similar to Micro l2.2019 2020
PDF
PDF
PDF
PPTX
Lec 1 edin zasag gej yu be PDF
микроэдийн засаг №1 Эдийн засгийн ШУ-ны судлах зүйл, судалгааны арга.pdf PDF
DOC
DOC
PDF
PDF
PPTX
DOCX
PPTX
Газарзүй 9 ЭЗ-ийн ШУ-ны үндсэн ойлголт.pptx PDF
PPTX
PPTX
PDF
PPTX
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx PPTX
DOCX
More from hicheel2020
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Seminar 11. 2020 2021on -h PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPTX
Micro l2.2019 2020
- 1.
Сэдэв 2. Эдийнзасгийн тогтолцоо
1.Эдийн засгийн үндсэн асуудал
2.Эдийн засгийн тогтолцоо, түүний ангилал
3.Эдийн засгийн хураангуй загвар буюу орчил
4.Үйлдвэрлэлийн боломжийн муруй
- 2.
1.Эдийн засгийн үндсэнасуудал
Эдийн засгийн харилцааны хүрээнд маш олон
асуудлуудыг шийдвэрлэдэг боловч энэ бүгд нь эдийн
засгийн тогтолцооноосоо үл хамааран дараах
ерөнхий асуудалд багтдаг.
Үүнд:
1.Юу үйлдвэрлэх вэ?
2.Хэрхэн, яаж үйлдвэрлэх вэ?
3.Хэнд зориулж үйлдвэрлэх вэ?
4. Хэзээ үйлдвэрлэх вэ?
5.Хаана үйлдвэрлэх вэ?
- 3.
1 . Юуүйлдвэрлэх вэ?
Энэ асуудлын хүрээнд тухайн хугацаанд ямар
бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар хэмжээгээр
үйлдвэрлэхийг шийдвэрлэдэг.
Үүний тулд бүтээгдэхүүн, үйлчилгээг хувийн
хэрэглээний ба үйлдвэрлэлийн зориулалтын гэж
ангилдаг.
Эдийн засагт ажиллаж буй пүүсүүд нь хамгийн их
ашиг авчрах бүтээгдэхүүн, үйлчилгээг нь үйлдвэрлэх
болно.
- 4.
Харин уг бүтээгдэхүүн,үйлчилгээний ашиг нь
дараах хоёр зүйлээс хамаарна.
1.Пүүсийн уг бүтээгдэхүүн, үйлчилгээг
үйлдвэрлээд олох нийт орлого
TR = P * Q
2.Пүүсийн уг бүтээгдэхүүн, үйлчилгээг
үйлдвэрлэхэд гаргах зардал
TC = L* PL + La*PLa + K*Pk + S*Ps
Profit (Ашиг ) = TR - TC
- 5.
2.Хэрхэн, яаж үйлдвэрлэхвэ?
Ямар төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар
хэмжээтэй үйлдвэрлэхээ тодорхойлсны эцэст уг
бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн, яаж үйлдвэрлэх вэ?
гэсэн асуудалтай тулгарна.
Энэ асуудлыг шийдвэрлэхдээ хязгаарлагдмал нөөцийг
ямар харьцаатайгаар, ямар хослолоор хэрэглэж, ямар
технологийн дагуу уг бүтээгдэхүүн, үйлчилгээг
үйлдвэрлэхийг тодорхойлдог.
- 6.
3.Хэнд зориулж үйлдвэрлэхвэ ?
Дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа
тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэнд зориулж
үйлдвэрлэх вэ? гэсэн асуудалтай тулгарна. Энэ
асуудал нь нэлээд чухал бөгөөд эдийн засгийн
тогтолцооноос хамаарна.
4. Хэзээ үйлдвэрлэх вэ?
Эдийн засаг дахь салбаруудын үйл ажиллагаа
үргэлжлэх хугацаа янз бүр байна. Зарим салбарын үйл
ажиллагаа улирлын шинж чанартай байдаг. Үйлдвэрлэл
нь бизнесийн мөчлөгийн дагуу явагдаж байдаг.
- 7.
5.Хаана үйлдвэрлэх вэ?
Хүмүүсийнхэрэглэж буй өргөн хэрэглээний
барааны үйлдвэрлэл зарим нутаг дэвсгэрт хэт
төвлөрсөн байхад зарим нутагт үйлдвэрлэл
харьцангуй тархай бутархай байрлалтай байхаас гадна
бага хэмжээгээр явагдаж байна.
Шинжлэх ухаан техник,технологийг хөгжүүлж
чадсанаар хүн төрөлхтөн орон зайнаас бага
хамааралтайгаар үйл ажиллагаа явуулах боломжтой
болсон.
- 8.
2.Эдийн засгийн тогтолцоо
Эдийнзасгийн үндсэн асуудлаа хэрхэн шийдвэрлэж
байгаагаас нь хамаарч эдийн засгийг дөрвөн
тогтолцоонд ангилдаг.
Үүнд:
1. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо
2.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо
3. Холимог эдийн засгийн тогтолцоо
4.Уламжлалт эдийн засгийн тогтолцоо
.
- 9.
• Эдийн засгийнтогтолцоо гэдэг нь
хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд
хязгаарлагдмал нөөцийг
хуваарилахад ашиглаж буй зохион
байгуулалтын уялдаа зохицол юм.
Тогтолцоо
• Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг
эзэмших өмчийн хэлбэрээр
• Эдийн засгийн шийдвэр гаргах
аргаар
Ялгаа
Эдийн засгийн тогтолцоо
- 10.
Эдийн засгийн тогтолцооныхэв маяг
Хэв
маяг
Чөлөөт зах
зээл
Хувийн
өмч
Ашгийн
хойноос
хөөцөлдөх
Төрөөс эдийн
засагт оролцох
оролцоо бага
Захиргаадалтын
эдийн засаг
Холимог
тогтолцоо
Уламжлалт
эдийн засаг
- 11.
1. Зах зээлийнэдийн засгийн тогтолцоо
Эдийн засгийн харилцаанд оролцогч өрх гэр,
хувь хүмүүс болон пүүсүүдийн шийдвэр гаргалт нь
ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээс хийгддэг эдийн
засгийг зах зээлийн эдийн засгийн тогтолцоо гэнэ.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны онцлог
шинжүүд:
- 12.
1.Үнэ эрэлт, нийлүүлэлтийндагуу зах зээлийн хуулиар
тогтоно
2.Хувийн өмч зонхилно
3.Үйлдвэрлэгчдийн дунд хүчтэй өрсөлдөөнтэй
4.Банкны 2 шатлалт систем үйлчилнэ
5.Үйлдвэрлэгчид зах зээлийн эрэлтэд захирагдана
6.Нөөцийг үр ашигтай ашиглаж бүтээгдэхүүн ,
үйлчилгээ үйлдвэрлэх зорилготой
- 13.
2.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийнзасгийн тогтолцоо
Эдийн засгийн үндсэн асуудлуудыг
шийдвэрлэгч гол агент нь төр буюу засгийн газар
болдог эдийн засгийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засгийн тогтолцоо гэнэ.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн
тогтолцооны онцлог шинжүүдийг дурьдвал :
- 14.
1.Үнэ болон нийлүүлэлтийнтоо хэмжээг
төлөвлөгөөний дагуу тогтооно.
2.Нийгмийн өмч зонхилно.
3. Үйлдвэрлэгчидийн дунд зөвхөн болзолт уралдаан
явагдана
4.Банкны 1 шатлалт тогтолцоотой
5.Үйлдвэрлэгчид төлөвлөгөөнд захирагддаг
6.Ихийг үйлдвэрлэж нормоо биелүүлэх
- 15.
3. Холимог эдийнзасгийн тогтолцоо
Холимог эдийн засгийн тогтолцоо нь зах
зээлийн эдийн засгийн тогтолцооны үндсэн
зарчмуудыг хүлээн зөвшөөрөх боловч төрийн
хязгаарлагдмал оролцоогоор эдийн засгийг
зохицуулах нь зүйтэй гэж үздэг.
Энэ зах зээл нь эдийн засгийг бүхэлд нь
бүрэн зохицуулж чаддаггүй гэсэн үзэлтэй
холбоотой.
- 16.
4.Уламжлалт эдийн засгийнтогтолцоо
Уламжлалт эдийн засгийн тогтолцоо буюу зан
заншилдаа тулгуурласан эдийн засгийн тогтолцоо нь
эдийн засгийн хөгжил сул ихэнх орнуудад ноёрхох
бөгөөд эдгээр улсуудын хувьд үйлдвэрлэлийн техник,
технологи, арилжаа солилцоо ,орлого хувиарлалт
зэрэг нь уламжлал, зан заншлынхаа хүрээнд
зохицуулагдана.
- 17.
3.Эдийн засгийн хураангуйзагвар буюу орчил
Эдийн засгийн харилцаанд оролцогч талууд
Эдийн засгийн харилцаанд маш олон субъектууд
оролцох боловч тэд ерөнхийдөө гурван бүлэгт л
харъяалагдана.
Үүнд:
1. Пүүсүүд буюу үйлдвэрлэгчид
2. Өрхүүд буюу хэрэглэгчид
3. Засгийн газар буюу төр
- 19.
Зах зээлийн хэлбэрүүд
Эдийнзасгийн онолд зах зээлийг хамгийн
энгийнээр бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах,
худалдан авах үйл ажиллагаа хэрэгжиж буй орчин
гэж тодорхойлсон байдаг.
Хэрэглэгчид болон пүүсүүд зах зээл дээр уулзан
өөрсдийн сонирхлоо хэрэгжүүлдэг.
- 20.
Зах зээлийг арилжаалагдажбуй зүйлсээс нь
хамааруулан :
1.Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл
2.Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл
3. Санхүүгийн зах зээл гэж 3 ангилдаг.
- 21.
Бүтээгдэхүүн үйлчилгээний захзээлд хүмүүсийн
хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ
борлуулагдана
Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээлд
бүтээгдэхүүн,үйлчилгээ үйлдвэрлэхэд шаардлагатай
нөөцүүд борлуулагдана.
Санхүүгийн зах зээл нь бараа, бүтээгдэхүүн
арилждаггүйгээрээ бусад зах зээлээс ялгаатай бөгөөд
мөнгөн хөрөнгийг орлохуйц санхүүгийн
хэрэгслүүдийг (Үнэт цаас) арилждаг онцлогтой.
- 22.
Эдийн засгийн хураангуйзагвар буюу орчлыг
тайлбарлахын өмнө дээр яригдсан зарчмуудыг нэгтгэж
харуулъя. / Хүснэгт 1./
Эдийн засгийн
агентууд
/Субъектүүд /
Зах зээлийн хэлбэрүүд
Хүчин зүйлийн зах
зээл
Бүтээгдэхүүн,
үйлчилгээний зах
зээл
Өрхүүд Нийлүүлэлт хийж,
орлого олно
Эрэлт үүсгэж, зардал
гаргана
Пүүсүүд Эрэлт үүсгэж зардал
гаргана
Нийлүүлэлт хийж,
орлого олно
Төр Зохицуулна Зохицуулна
- 23.
- 24.
4.Үйлдвэрлэлийн боломжийн муруй
Үйлдвэрлэлгэдэг нь эдийн засгийн нөөцүүдийг
ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох
процесс юм.
Эдгээр нөөцүүд нь хязгаарлагдмал шинжтэй тул
үүнийг хамгийн үр ашигтай, оновчтой хувиарлаж,
ашиглахыг үйлдвэрлэгчдээс, мөн тухайн эдийн
засгаас шаарддаг.
- 25.
Эдийн засгийн тухайннөөцийнхөө хүрээнд
үйлдвэрлэж чадах хэрэгцээт бүтээгдэхүүн,
үйлчилгээний дээд тоо, хэмжээг үйлдвэрлэлийн
боломж буюу эдийн засгийн хүчин чадал гэдэг.
Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцөөрөө
үйлдвэрлэж чадах үйлдвэрлэлийн боломжийн дээд
хэмжээний график дүрслэлийг үйлдвэрлэлийн
боломжийн муруй гэнэ.
- 26.
Үүнийг үйлдвэрлэлийн боломжийнмуруйг
тайлбарлахын тулд дараах урьдач нөхцлүүдийг тавина.
Үүнд:
1.Эдийн засаг дахь нөөцүүдийн хэмжээ тогтмол
2.Үйлдвэрлэлийн технологи тогтмол
3.Нийгэмд хоёр төрлийн бүтээгдэхүүн шаардлагатай
4. Нөөцийг бүрэн, үр ашигтай ашиглана
- 27.
Дээрх нөхцлүүд биелжбуй нөхцөлд
үйлдвэрлэлийн боломжийн дээд хэмжээний
хязгаарын жишээг хүснэгт болон графикаар
харуулъя . Хүснэгт 2.
Хувилбарууд А бүтээгдэхүүний
үйлдвэрлэл
/Мян ширхэг /
Б бүтээгдэхүүний
үйлдвэрлэл
/Мян ширхэг /
А 15 0
В 14 1
С 12 2
D 9 3
E 5 4
F 0 5
- 29.
Үйлдвэрлэлийн боломжийн хүснэгтболон муруй нь
тухайн эдийн засагт бэлэн байгаа нөөцөөрөө А болон
Б бүтээгдэхүүн үйлдвэрлэх зургаан боломжит
тохиолдол байгааг харуулж байна. ( A,B,C,D,E,F)
Хязгаарлагдмал нөөцөө үр ашиггүй ашиглаж байгаа
тул үйлдвэрлэлийн боломжийн муруйн дотор буюу Z
цэг дээр үйлдвэрлэл явуулахгүй.
- 30.
Нөгөө талаар эдийнзасгийн нөөц хүрэлцэхгүй тул
үйлдвэрлэлийн боломжийн муруйн гадна буюу W цэг
дээр үйлдвэрлэл явуулахгүй.
Иймээс тухайн эдийн засгийн хувьд нөөцийг үр
ашигтай, бүрэн ашиглах үүднээс үйлдвэрлэлийн
боломжийн муруй дээр үйлдвэрлэл явуулна
- 31.
Эдийн засаг дахьнөөц хязгаарлагдмал, хомс
байдаг тул нөгөө бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэхийн тулд нөгөө бүтээгдэхүүний
үйлдвэрлэлээс тодорхой хэмжээгээр татгалзах
шаардлагатай байдаг.
Эдийн засагт энэ мэтийн маш олон сонголтын
боломжууд байх бөгөөд үүнээс хамгийн үр ашигтай
гэсэн хувилбарыг сонгодог.
- 32.
Ингэснээр бусад сонголтуудаасолох боломжит
ашгаа алдах бөгөөд үүнийг эдийн засагт алдагдсан
боломжийн зардал буюу алдагдсан боломжийн өртөг
гэдэг. (Дээрх хүснэгтээс 2 – ээс харж болно. )
- 33.