SlideShare a Scribd company logo
БИЗНЕСИЙН МӨЧЛӨГ
/ BUSINESS CYCLE /
1. Бизнeсийн мөчлөгийг тодорхойлох
2. Бизнeсийн мөчлөгийн үе шат
3. Бизнeсийн мөчлөгийн нөлөө
4. Бизнeсийн мөчлөгийн талаарх үзэл баримтлал
1.Бизнeсийн мөчлөгийг тодорхойлох нь
Улс орнуудын эдийн засгийг олон жилийн турш
судалж, шинжилсний эцэст ямарч эдийн засаг уналтгүй
байнгын өсөлттэй байна гэж байдаггүй бөгөөд унаж,
сэргэхийн аль алийг нь туулдаг гэсэн дүгнэлтийг
хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг цаг хугацааны туршид
унаж, сэргэх үе шатуудыг ямар нэг байдлаар дамждаг
байна.
Бизнесийн мөчлөгийн асуудал нь эдийн засагчид,
бодлого боловсруулагчид, судлаачид,
бизнесменүүдийн анхаарлыг ихээр татдаг
сонирхолтой асуудал юм.
Бизнeсийн мөчлөгийг эдийн засгийн үйл
ажиллагааны идэвхжилийн өөрчлөлт гэж
тодорхойлсон байдаг.
Эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа хэлбэлзэхийг
бизнесийн мөчлөг гэнэ.
Эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа буюу хүчин
чадлыг ДНБ-ээр хэмжиж болно.
Өөрөөр хэлбэл, бизнесийн мөчлөг нь үйлдвэрлэл
буюу бодит ДНБ урт хугацааны трендийнхээ орчимд
тодорхой үеүдтэйгээр өсөх, буурах өөрчлөлтүүдийг
хэлж байгаа юм.
Урт хугацааны тренд гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?
Урт хугацаанд эдийн засгийн хүчин чадал
дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг потенциал ДНБ
ашиглан харуулж болно.
Тэгвэл бизнесийн мөчлөгийг потенциал ДНБ-ий
орчимд өөрчлөгдөх бодит ДНБ-ий хэлбэлзлээр
илэрхийлнэ
Бодит ДНБ нь потенциал ДНБ-ээс бага бол зарим
нөөц дутуу ашиглагдаж байгаа, харин эсрэг
тохиолдолд нөөцийг их ашиглаж байна гэсэн үг.
Нөөцийн дутуу ашиглалт гэдэг нь жишээлбэл
ажилгүйдэл их хэмжээтэй байгаа, капиталын ашиглалт
муу байгааг хэлнэ.
Тухайлбал, эдийн засаг дахь ажиллах хүчний зарим
хэсэг нь ажилгүйдэлд өртөж, пүүсүүдийн
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дутуу ашиглагдаж,
зарим пүүсүүд үйл ажиллагаагаа зогсоосон үед
үйлдвэрлэлийн хэмжээ потенциал түвшнээсээ бага
болсон байдаг.
Харин хүмүүс дундаж ажлын цагаасаа илүү их
уртасгасан цагаар ажиллах, үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмжийг маш их эрчимтэйгээр ашиглаж байгаа
нөхцөлд нөөцийн хэт их ашиглалт бий болно.
Тухайлбал, нийгэмд ажилгүйдэл маш бага бөгөөд
ажиллагсадын тодорхой хэсэг нь илүү цагаар
ажиллаж, пүүсүүдийн үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмж нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа
үед бодит үйлдвэрлэлийн хэмжээ потенциал
түвшнээсээ давдаг.
Эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжил нь
суларч, эрчимжих зэргээр урт хугацаанд хэлбэлзлийн
дагуу өөрчлөгддөг гэж үздэг.
Эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилийг
бодит үйлдвэрлэлээр (Бодит ДНБ) илэрхийлж болно.
Иймээс бизнeсийн мөчлөгийг потенциал
үйлдвэрлэлийн түвшний орчим дахь бодит
үйлдвэрлэлийн түвшний хэлбэлзлээр илэрхийлж
болно.
Өөрөөр хэлбэл, бодит ДНБ нь потенциал ДНБ-ээсээ
хэрхэн хэлбэлзэж, хазайж байна вэ? гэдгээр бизнeсийн
мөчлөгийн далайцыг илэрхийлнэ.
Бизнeсийн мөчлөг гэдэг нь хэлбэлзлийн үечлэл бөгөөд
түүний хэлбэлзэлд ямар нэгэн хууль, дүрэм, зүй тогтол
гэж байдаггүй.
Потенциал ДНБ гэдэг нь эдийн засгийн нөөцүүд бүрэн
ашиглагдсан үеийн үйлдвэрлэлийн хэмжээ гэж үздэг.
2.Бизнecийн мөчлөгийн үе шат
Бизнecийн мөчлөгийн хэлбэлзэлд тодорхой дүрэм,
журам гэж байдаггүй боловч мэдэгдэж буй нэг зүйл
бол эдийн засагт өндөр өсөлт бий болж, энэ өсөлт нь
зарим үед буурч, буурсны эцэст буцаад сэргэдэг гэсэн
ерөнхий зүй тогтол юм.
Гэвч эдийн засаг хэзээ унах, хэзээ сэргэх хугацааг
урьдчилан таамаглаж, тооцоолох тогтсон хууль, дүрэм
гэж байхгүй.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн уналт, сэргэлтийн
эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг тооцох нь
бэрхшээлтэй асуудал юм.
Учир нь эдийн засгийн уналт, сэргэлт нь дэлхийн зах
зээлийн төлөв байдал, өндөр хөгжилтэй улс
орнуудын эдийн засгийн уналт, сэргэлт, олон улсын
эдийн засаг, улс төрийн харилцаа зэрэг олон хүчин
зүйлээс хамаардаг.
Бизнecийн мөчлөгийн онолоор бол ямар ч улсын
эдийн засаг уналт, сэргэлтийн үе шатыг зайлшгүй
дамждаг байна.
Бизнecийн мөчлөгийн уналт сэргэлтийн үе шатууд нь
олон жилийн туршид бие биедээ нөлөөлж, дараа
дараагийн мөчлөгийн шалтгаан нь болдог.
Бизнecийн мөчлөгийн үе шатуудын үргэлжлэх
хугацаа, далайц нь харилцан адилгүй боловч нэг л
ерөнхий хэв маягтай байдаг.
Эдгээр нийтлэг төлөв байдлыг эдийн засагчид
уналт, сэргэлт, оргил ба уналтын доод үеүд хэмээн
тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл бизнесийн мөчлөг болгон доорх
зурагт үзүүлснээр уналт болон сэргэлтийн үеүдтэй,
оргил ба доод цэгүүдтэй байдаг.
Уналтын үе нь бодит ДНБ буурч байгаа, сэргэлтийн
үе нь бодит ДНБ өсч буй үеийг хэлнэ.
Бизнесийн мөчлөгийн сэргэлтийн үе дуусч буй
эргэлтийн цэгийг оргил цаг, уналтын үе дуусч буй
эргэлтийн цэгийг уналтын доод цэг гэнэ.
Мөчлөг бүр ижилхэн дөрвөн үеийг агуулах хэдий ч
тэдгээр нь үргэлжлэх хугацаа, хэмжээний хувьд
харилцан адилгүй байдаг.
Тиймээс эдийн засагчид бизнесийн мөчлөг гэдгээс
илүүтэйгээр эдийн засгийн хэлбэлзэл гэсэн нэр
томъёог ашиглах нь элбэг бөгөөд бизнесийн мөчлөг
ба эдийн засгийн хэлбэлзэл хэмээн нэрийдэх нь нэг л
зүйл юм.
Бизнесийн мөчлөгийн ерөнхий хэв маягийг
бодит ДНБ, потенциал ДНБ – ийг ашиглан доорх
зургаар дүрсэлж харуулбал байна.
Зураг нь эдийн засаг дахь бодит үйлдвэрлэлийн
хэмжээ нь потенциал үйлдвэрлэлийн чиг хандлагын
дагуу мөчлөгийн хэлбэлзлээр хэрхэн өөрчлөгддөг
болохыг харуулж байна.
Бизнecийн мөчлөгийн үе шатууд
Уналтынүе Сэргэлтийнүе Сэргэлтийнүе
Уналтынүе
Хугацаа
Потенциаль ДНБ
Бодит ДНБ
Бодит ДНБ
E
E
E
E
E
A
A
B
B
Уналтынүе
Оргил цэг. Эдийн засгийн үргэлжилсэн өсөлт зогсч,
уналт эхэлж буй үеийг эдийн засгийн сэргэлтийн
оргил цэг гэнэ. / Зурагт А үсгээр тэмдэглэж харуулсан/
Уналтын доод цэг. Мөчлөгийн уналт дуусч, сэргэлт
эхэлж буй доод нугарлын цэг юм. / Зурагт В үсгээр
тэмдэглэж харуулсан/
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тасралтгүй уналт зогсч,
сэргэлт эхэлж буй тэр үеийг мөчлөгийн уналтын доод
цэг гэнэ.
Эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжил өмнөх
үеэсээ суларч байвал түүнийг мөчлөгийн уналтын
үе гэж тодорхойлдог
Өөрөөр хэлбэл, мөчлөгийн оргил цэгээс уналтын
доод цэг хүртэлх үеийг бизнeсийн мөчлөгийн
уналтын үе гэнэ.
Бизнeсийн мөчлөгийн уналтын үед бодит ДНБ-ий
хэмжээ , ажил эрхлэлтийн түвшин буурч, мөн
инфляцийн түвшин ч буурах хандлагатай байдаг.
Эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжил өмнөх
үеэсээ эрчимжиж байвал түүнийг мөчлөгийн
сэргэлтийн үе гэнэ.
Өөрөөр хэлбэл, мөчлөгийн уналтын доод цэгээс оргил
цэг хүртэлх үеийг бизнeсийн мөчлөгийн сэргэлтийн үе
гэж үздэг.
Бизнeсийн мөчлөгийн сэргэлтийн үед бодит ДНБ-ий
уналт зогсч ,ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж, үнийн
ерөнхий түвшин өсөх хандлага ажиглагддаг.
Түүнчлэн мөчлөгийн онолд түгээмэл хэрэглэгддэг
шок хэмээх ойлголт нь эдийн засагт гаднаас бий
болж буй эерэг болон сөрөг гэнэтийн
өөрчлөлтүүдийг хэлнэ.
Жишээлбэл, байгалийн гамшиг нь сөрөг шок бол
технологийн дэвшил нь эерэг шок болно
Монгол улсын бизнесийн мөчлөг
3.Бизнесийн мөчлөгийн нөлөө
Мөчлөгийн уналт, сэргэлтийн үе шатууд нь макро
эдийн засгийн төлөв байдалд хэрхэн нөлөөлдөг
болохыг авч үзье.
Өөрөөр хэлбэл, мөчлөгийн үе шатууд нь макро эдийн
засгийн зарим нэг үзүүлэлтүүдэд ямар нөлөө
үзүүлдэгийг товч тайлбарлая.
Ажилгүйдэл нь эдийн засгийн мөчлөгийн эсрэг
өөрчлөгддөг.
Өөрөөр хэлбэл, мөчлөгийн сэргэлтийн үед ажилгүйдэл
буурч, уналтын үед өсдөг.
Эдийн засаг оргил цэгтээ хүрэхэд ажилгүйдэл
хамгийн бага түвшиндээ хүрч, харин уналтын доод
цэгтээ хүрэхэд нийгэм дэх ажилгүйдлийн түвшин
хамгийн өндөр түшиндээ хүрдэг.
Учир нь мөчлөгийн сэргэлтийн үед үйлдвэрлэлийн
хэмжээ тасралтгүй нэмэгдэж байх тул эдийн засагт
хөдөлмөрийн нөөцийн ашиглалт улам бүр нэмэгдсээр
байдаг.
Харин уналтын үед үйлдвэрлэлийн түвшин
тасралтгүй буурч, улмаар эдийн засагт хөдөлмөрийн
нөөцийн ашиглалт суларч, ажилгүйчүүдийн тоо
нэмэгдсээр байдаг.
Инфляци нь мөчлөгийн дагуу өөрчлөгддөг
үзүүлэлт юм.
Өөрөөр хэлбэл, сэргэлтийн үед ажил эрхлэлтийн
түвшин өсч, хүн амын орлогын түвшин нэмэгдэж,
бүтээгдэхүүн үйлчилгээний нийт эрэлт нэмэгдэж
байдаг.
Энэ нь эдийн засаг дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний
үнийн ерөнхий түвшин өсөхөд хүргэдэг.
Өөрөөр хэлбэл, бизнeсийн мөчлөгийн сэргэлтийн үед
эдийн засагт эрэлтийн инфляци үүсэх магадлалтай.
Нөгөө талаас эдийн засаг дахь үйлдвэрлэлийн
түвшин нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн нөөцийн
ашиглалт сайжирч ,сул ашиглалтгүй нөөцийн хэмжээ
багассаар байдаг.
Энэ нь эдийн засгийн нөөцүүдийн үнийг өсгөж,
үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх хандлагатай
байдаг.
Энэ нь зардлын инфляци үүсэх шалтгаан болно.
Үүний үр дүнд инфляцийн түвшин өсөх магадлалтай.
Харин уналтын үед хүн амын ажил эрхлэлтийн
түвшин буурч хүн амын нийт орлого буурч, эдийн
засаг дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт унаснаар
үнийн ерөнхий түвшин буурахад хүргэдэг.
Мөчлөгийн санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө
хүчтэй байдаг.
Үнэт цаасны үнэ нь эдийн засгийн сэргэлтийн үед
өсдөг.
Эдийн засгийн сэргэлтийн үед аж ахуйн
нэгжүүдийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч,
үнэлгээ нэмэгддэг нь үнэт цаас худалдан авах
эрэлтийг нэмэгдүүлдэг байна.
Бизнесийн мөчлөгийн үр дагавар үндэсний эдийн
засгийн хэмжээнд нөлөөлөх хэдий ч нөлөөлөл нь
эдийн засгийн салбаруудад ялгаатай байдаг.
Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний салбарт:
Капитал бүтээгдэхүүн (жишээлбэл, орон сууц,
хүнд машин механизм, арилжааны барилгууд, тоног
төхөөрөмж гэх мэт) болон удаан эдэлгээтэй
хэрэглээний бүтээгдэхүүнүүд (жишээлбэл,
автомашин, хөргөгч, зурагт гэх мэт) үйлдвэрлэдэг
салбарууд бизнесийн мөчлөгт илүү их өртдөг
Түргэн эдэлгээтэй бүтээгдэхүүний болон
үйлчилгээний салбарт:
Харин эерэгээр үйлчилгээний салбар болон түргэн
эдэлгээтэй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчид хямралд тэр болгон өртдөггүй.
Хүмүүс шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ, гоо
сайхны болон хүнсний хэрэглээний барааны зардлаа
тэр бүр бууруулдаггүй.
Харин ч хямрал зарим төрлийн үйлчилгээний
салбарынханд илүү ашиг олох боломжийг
нэмэгдүүлдэг
4. Бизнecийн мөчлөгийн талаарх үзэл баримтлал
Бизнecийн мөчлөг нь нийт эрэлт, нийт
нийлүүлэлтийн аль нэгэнд гарсан огцом өөрчлөлттэй
холбоотой гэдэгт дийлэнх эдийн засагчид санал нэгтэй
байдаг.
Тухайлбал, тодорхой шалтгааны улмаас нийт
нийлүүлэлт өөрчлөгдөөгүй байхад нийт эрэлт огцом
буурсан тохиолдлыг авч үзье.
Мөн нийт эрэлт өөрчлөгдөөгүй байхад нийт
нийлүүлэлтэд гарсан огцом бууралт эдийн засгийн
хэрхэн нөлөөлөхийг авч үзье.
Нийт эрэлтийн өөрчлөлт
Y
AD
E
P
P
A D 1
Y
P 1
AS
E 1
Y 1
Нийт нийлүүлэлтийн өөрчлөлт
Y 1 Y
E
P 1
P
AD
Y
P
A S 1
E 1
AS
Бизнeсийн мөчлөгийн шалтгаан, түүнийг бий
болгосон хүчин зүйлсийн үйлчлэх хугацаа, механизм,
мөчлөгийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого зэрэг өөр
өөр байр суурь баримталдаг онолын чиглэлүүд
үүссэн.
Сонгодог онол
Сонгодог онолынхон бизнeсийн мөчлөг нь эдийн
засаг өөрөө өөрийгөө зохицуулж байгаа нэг арга
бөгөөд төрийн оролцоо хэрэггүй гэж үздэг.
Бизнесийн мөчлөгийн нийт эрэлтийн онол
Бизнесийн мөчлөгийн нийт эрэлтийн гурван онол
байдаг.
Үүнд:
 Кейнсийн онол
 Монетарист онол
 Рационал хүлээлтийн онол
Кейнсийн онол
Бизнесийн мөчлөгийн Кейнсийн онол нь эдийн
засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэрийг хүлээлтийн
өөрчлөлттэй холбож үздэг.
Энэхүү онол нь Кейнсийн "Ажил эрхлэлт, зээлийн
хүү, мөнгөний ерөнхий онол"-оос үүдэлтэй.
Бизнесийн мөчлөгийн Кейнсийн онолд мөчлөгийн
шалтгаан нь хүлээгдэж буй ирээдүйн борлуулалт ба
хүлээгдэж буй ашиг байдаг
Хүлээгдэж буй борлуулалт ба хүлээгдэж буй ашиг
дахь өөрчлөлт шинэ капиталын эрэлт болон хөрөнгө
оруулалтыг өөрчилдөг.
Хөрөнгө оруулалт дахь өөрчлөлт нь нийт эрэлт,
бодит ДНБ, мөн татварын дараах орлогыг өөрчилнө.
Сэргэлтийн үед нийт эрэлтийн муруй баруун тийш,
уналтын үед зүүн тийш шилжилт хийнэ.
Монетарист онол
Бизнесийн мөчлөгийн монетарист онол нь
мөчлөгийн шалтгааныг мөнгөний нийлүүлэлтийн
өөрчлөлт гэж үздэг.
Энэхүү онолыг эдийн засагч Милтон Фридман
үндэслэсэн.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хурдсах нь
сэргэлтийг, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурд
саарах нь уналтыг бий болгоно.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурд
өөрчлөгдөх нь Төв Банкнаас авч хэрэгжүүлж буй
мөнгөний бодлогоор тодорхойлогдоно.
Рационал хүлээлтийн мөчлөгийн онол
Рационал хүлээлт гэдэг нь бүх боломжит,
хамааралтай мэдээлэлд үндэслэсэн таамаглалыг
хэлнэ.
Рационал хүлээлтийн мөчлөгийн онолын бусад
мөчлөгийн онолуудаас ялгагдах ялгаа нь нийт
эрэлтэд гарч буй урьдчилан таамаглаагүй хэлбэлзэл
юм.
Урьдчилан таамагласнаас илүүгээр нийт эрэлт
өөрчлөгдөх нь сэргэлтийг, урьдчилан таамагласнаас
бага хэмжээгээр нийт эрэлт өөрчлөгдөх нь уналтыг
бий болгоно.
Бодит бизнесийн мөчлөгийн онол
Бизнесийн мөчлөгийн хамгийн сүүлийн үеийн шинэ
онол болох бодит бизнесийн мөчлөгийн онолоор
мөчлөгийн гол эх үүсвэр нь бүтээмжид гарч буй
санамсаргүй өөрчлөлтүүд гэж үздэг.
Бүтээмжийн өөрчлөлт ихэвчлэн технологийн
дэвшлээс бий болдог.
Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал, цаг уурын
өөрчлөлт, эсвэл байгалийн гамшиг зэрэг нь
бүтээмжийн өөрчлөлтийн шалтгаан болж болно.
Бүтээмж хурдацтайгаар өсөх нь бизнесийн
мөчлөгийн тэлэлтийг авчрах ба бүтээмжийн бууралт
нь уналтыг бий болгоно.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
hicheel2020
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
hicheel2020
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
hicheel2020
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
ediinzasagonol
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
hicheel2020
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
ediinzasagonol
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 
ECON121-20160513
ECON121-20160513ECON121-20160513
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
ediinzasagonol
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
инфляци
инфляциинфляци
инфляциtulgaa14
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
ssuserca5598
 
ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520

What's hot (20)

Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
эдийн засгийн мөчлөгийн онол
эдийн засгийн мөчлөгийн онолэдийн засгийн мөчлөгийн онол
эдийн засгийн мөчлөгийн онол
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 
ECON121-20160513
ECON121-20160513ECON121-20160513
ECON121-20160513
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
 
ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520
ECON121-20160520
 

Similar to Macro.l10 2020 2021

Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
hicheel2020
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
hicheel2020
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
ssuserca5598
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
hicheel2020
 
Mac ecs10.2021
Mac ecs10.2021Mac ecs10.2021
Mac ecs10.2021
ssuserca5598
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
hicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
Б. Нямгэрэл
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
ssuserca5598
 
Maceconl7
Maceconl7Maceconl7
Maceconl7
ssuserca5598
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
Mac ecs10.2021h
Mac ecs10.2021hMac ecs10.2021h
Mac ecs10.2021h
ssuserca5598
 
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизммонгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизмУянга Гантулга
 
Macro economics diagram
Macro economics diagramMacro economics diagram
Macro economics diagram
Baterdene Batchuluun
 
инфляци
инфляциинфляци
инфляци
tulgaa14
 
инфляци
инфляциинфляци
инфляциtulgaa14
 
Mac ecs10.2021h
Mac ecs10.2021hMac ecs10.2021h
Mac ecs10.2021h
ssuserca5598
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020
hicheel2020
 

Similar to Macro.l10 2020 2021 (19)

Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
 
Mac ecs10.2021
Mac ecs10.2021Mac ecs10.2021
Mac ecs10.2021
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Maceconl7
Maceconl7Maceconl7
Maceconl7
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
Mac ecs10.2021h
Mac ecs10.2021hMac ecs10.2021h
Mac ecs10.2021h
 
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизммонгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
 
Macro economics diagram
Macro economics diagramMacro economics diagram
Macro economics diagram
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
Mac ecs10.2021h
Mac ecs10.2021hMac ecs10.2021h
Mac ecs10.2021h
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
ssuserca5598
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
ssuserca5598
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
ssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
ssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
ssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
ssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
ssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
ssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
ssuserca5598
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
ssuserca5598
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
ssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Macro.l10 2020 2021

  • 1. БИЗНЕСИЙН МӨЧЛӨГ / BUSINESS CYCLE / 1. Бизнeсийн мөчлөгийг тодорхойлох 2. Бизнeсийн мөчлөгийн үе шат 3. Бизнeсийн мөчлөгийн нөлөө 4. Бизнeсийн мөчлөгийн талаарх үзэл баримтлал
  • 2.
  • 3. 1.Бизнeсийн мөчлөгийг тодорхойлох нь Улс орнуудын эдийн засгийг олон жилийн турш судалж, шинжилсний эцэст ямарч эдийн засаг уналтгүй байнгын өсөлттэй байна гэж байдаггүй бөгөөд унаж, сэргэхийн аль алийг нь туулдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг цаг хугацааны туршид унаж, сэргэх үе шатуудыг ямар нэг байдлаар дамждаг байна.
  • 4. Бизнесийн мөчлөгийн асуудал нь эдийн засагчид, бодлого боловсруулагчид, судлаачид, бизнесменүүдийн анхаарлыг ихээр татдаг сонирхолтой асуудал юм. Бизнeсийн мөчлөгийг эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилийн өөрчлөлт гэж тодорхойлсон байдаг.
  • 5. Эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа хэлбэлзэхийг бизнесийн мөчлөг гэнэ. Эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа буюу хүчин чадлыг ДНБ-ээр хэмжиж болно. Өөрөөр хэлбэл, бизнесийн мөчлөг нь үйлдвэрлэл буюу бодит ДНБ урт хугацааны трендийнхээ орчимд тодорхой үеүдтэйгээр өсөх, буурах өөрчлөлтүүдийг хэлж байгаа юм. Урт хугацааны тренд гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?
  • 6. Урт хугацаанд эдийн засгийн хүчин чадал дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг потенциал ДНБ ашиглан харуулж болно. Тэгвэл бизнесийн мөчлөгийг потенциал ДНБ-ий орчимд өөрчлөгдөх бодит ДНБ-ий хэлбэлзлээр илэрхийлнэ Бодит ДНБ нь потенциал ДНБ-ээс бага бол зарим нөөц дутуу ашиглагдаж байгаа, харин эсрэг тохиолдолд нөөцийг их ашиглаж байна гэсэн үг.
  • 7.
  • 8. Нөөцийн дутуу ашиглалт гэдэг нь жишээлбэл ажилгүйдэл их хэмжээтэй байгаа, капиталын ашиглалт муу байгааг хэлнэ. Тухайлбал, эдийн засаг дахь ажиллах хүчний зарим хэсэг нь ажилгүйдэлд өртөж, пүүсүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дутуу ашиглагдаж, зарим пүүсүүд үйл ажиллагаагаа зогсоосон үед үйлдвэрлэлийн хэмжээ потенциал түвшнээсээ бага болсон байдаг.
  • 9. Харин хүмүүс дундаж ажлын цагаасаа илүү их уртасгасан цагаар ажиллах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг маш их эрчимтэйгээр ашиглаж байгаа нөхцөлд нөөцийн хэт их ашиглалт бий болно. Тухайлбал, нийгэмд ажилгүйдэл маш бага бөгөөд ажиллагсадын тодорхой хэсэг нь илүү цагаар ажиллаж, пүүсүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үед бодит үйлдвэрлэлийн хэмжээ потенциал түвшнээсээ давдаг.
  • 10. Эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжил нь суларч, эрчимжих зэргээр урт хугацаанд хэлбэлзлийн дагуу өөрчлөгддөг гэж үздэг. Эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилийг бодит үйлдвэрлэлээр (Бодит ДНБ) илэрхийлж болно. Иймээс бизнeсийн мөчлөгийг потенциал үйлдвэрлэлийн түвшний орчим дахь бодит үйлдвэрлэлийн түвшний хэлбэлзлээр илэрхийлж болно.
  • 11. Өөрөөр хэлбэл, бодит ДНБ нь потенциал ДНБ-ээсээ хэрхэн хэлбэлзэж, хазайж байна вэ? гэдгээр бизнeсийн мөчлөгийн далайцыг илэрхийлнэ. Бизнeсийн мөчлөг гэдэг нь хэлбэлзлийн үечлэл бөгөөд түүний хэлбэлзэлд ямар нэгэн хууль, дүрэм, зүй тогтол гэж байдаггүй. Потенциал ДНБ гэдэг нь эдийн засгийн нөөцүүд бүрэн ашиглагдсан үеийн үйлдвэрлэлийн хэмжээ гэж үздэг.
  • 12. 2.Бизнecийн мөчлөгийн үе шат Бизнecийн мөчлөгийн хэлбэлзэлд тодорхой дүрэм, журам гэж байдаггүй боловч мэдэгдэж буй нэг зүйл бол эдийн засагт өндөр өсөлт бий болж, энэ өсөлт нь зарим үед буурч, буурсны эцэст буцаад сэргэдэг гэсэн ерөнхий зүй тогтол юм. Гэвч эдийн засаг хэзээ унах, хэзээ сэргэх хугацааг урьдчилан таамаглаж, тооцоолох тогтсон хууль, дүрэм гэж байхгүй.
  • 13. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн уналт, сэргэлтийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг тооцох нь бэрхшээлтэй асуудал юм. Учир нь эдийн засгийн уналт, сэргэлт нь дэлхийн зах зээлийн төлөв байдал, өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засгийн уналт, сэргэлт, олон улсын эдийн засаг, улс төрийн харилцаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.
  • 14. Бизнecийн мөчлөгийн онолоор бол ямар ч улсын эдийн засаг уналт, сэргэлтийн үе шатыг зайлшгүй дамждаг байна. Бизнecийн мөчлөгийн уналт сэргэлтийн үе шатууд нь олон жилийн туршид бие биедээ нөлөөлж, дараа дараагийн мөчлөгийн шалтгаан нь болдог. Бизнecийн мөчлөгийн үе шатуудын үргэлжлэх хугацаа, далайц нь харилцан адилгүй боловч нэг л ерөнхий хэв маягтай байдаг.
  • 15. Эдгээр нийтлэг төлөв байдлыг эдийн засагчид уналт, сэргэлт, оргил ба уналтын доод үеүд хэмээн тодорхойлдог. Өөрөөр хэлбэл бизнесийн мөчлөг болгон доорх зурагт үзүүлснээр уналт болон сэргэлтийн үеүдтэй, оргил ба доод цэгүүдтэй байдаг. Уналтын үе нь бодит ДНБ буурч байгаа, сэргэлтийн үе нь бодит ДНБ өсч буй үеийг хэлнэ.
  • 16. Бизнесийн мөчлөгийн сэргэлтийн үе дуусч буй эргэлтийн цэгийг оргил цаг, уналтын үе дуусч буй эргэлтийн цэгийг уналтын доод цэг гэнэ. Мөчлөг бүр ижилхэн дөрвөн үеийг агуулах хэдий ч тэдгээр нь үргэлжлэх хугацаа, хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс эдийн засагчид бизнесийн мөчлөг гэдгээс илүүтэйгээр эдийн засгийн хэлбэлзэл гэсэн нэр томъёог ашиглах нь элбэг бөгөөд бизнесийн мөчлөг ба эдийн засгийн хэлбэлзэл хэмээн нэрийдэх нь нэг л зүйл юм.
  • 17. Бизнесийн мөчлөгийн ерөнхий хэв маягийг бодит ДНБ, потенциал ДНБ – ийг ашиглан доорх зургаар дүрсэлж харуулбал байна. Зураг нь эдийн засаг дахь бодит үйлдвэрлэлийн хэмжээ нь потенциал үйлдвэрлэлийн чиг хандлагын дагуу мөчлөгийн хэлбэлзлээр хэрхэн өөрчлөгддөг болохыг харуулж байна.
  • 18. Бизнecийн мөчлөгийн үе шатууд Уналтынүе Сэргэлтийнүе Сэргэлтийнүе Уналтынүе Хугацаа Потенциаль ДНБ Бодит ДНБ Бодит ДНБ E E E E E A A B B Уналтынүе
  • 19. Оргил цэг. Эдийн засгийн үргэлжилсэн өсөлт зогсч, уналт эхэлж буй үеийг эдийн засгийн сэргэлтийн оргил цэг гэнэ. / Зурагт А үсгээр тэмдэглэж харуулсан/ Уналтын доод цэг. Мөчлөгийн уналт дуусч, сэргэлт эхэлж буй доод нугарлын цэг юм. / Зурагт В үсгээр тэмдэглэж харуулсан/ Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тасралтгүй уналт зогсч, сэргэлт эхэлж буй тэр үеийг мөчлөгийн уналтын доод цэг гэнэ.
  • 20.
  • 21.
  • 22.
  • 23.
  • 24.
  • 25.
  • 26.
  • 27.
  • 28. Эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжил өмнөх үеэсээ суларч байвал түүнийг мөчлөгийн уналтын үе гэж тодорхойлдог Өөрөөр хэлбэл, мөчлөгийн оргил цэгээс уналтын доод цэг хүртэлх үеийг бизнeсийн мөчлөгийн уналтын үе гэнэ.
  • 29. Бизнeсийн мөчлөгийн уналтын үед бодит ДНБ-ий хэмжээ , ажил эрхлэлтийн түвшин буурч, мөн инфляцийн түвшин ч буурах хандлагатай байдаг. Эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжил өмнөх үеэсээ эрчимжиж байвал түүнийг мөчлөгийн сэргэлтийн үе гэнэ.
  • 30. Өөрөөр хэлбэл, мөчлөгийн уналтын доод цэгээс оргил цэг хүртэлх үеийг бизнeсийн мөчлөгийн сэргэлтийн үе гэж үздэг. Бизнeсийн мөчлөгийн сэргэлтийн үед бодит ДНБ-ий уналт зогсч ,ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж, үнийн ерөнхий түвшин өсөх хандлага ажиглагддаг.
  • 31.
  • 32.
  • 33.
  • 34.
  • 35.
  • 36.
  • 37. Түүнчлэн мөчлөгийн онолд түгээмэл хэрэглэгддэг шок хэмээх ойлголт нь эдийн засагт гаднаас бий болж буй эерэг болон сөрөг гэнэтийн өөрчлөлтүүдийг хэлнэ. Жишээлбэл, байгалийн гамшиг нь сөрөг шок бол технологийн дэвшил нь эерэг шок болно
  • 39.
  • 40. 3.Бизнесийн мөчлөгийн нөлөө Мөчлөгийн уналт, сэргэлтийн үе шатууд нь макро эдийн засгийн төлөв байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг авч үзье. Өөрөөр хэлбэл, мөчлөгийн үе шатууд нь макро эдийн засгийн зарим нэг үзүүлэлтүүдэд ямар нөлөө үзүүлдэгийг товч тайлбарлая.
  • 41. Ажилгүйдэл нь эдийн засгийн мөчлөгийн эсрэг өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, мөчлөгийн сэргэлтийн үед ажилгүйдэл буурч, уналтын үед өсдөг. Эдийн засаг оргил цэгтээ хүрэхэд ажилгүйдэл хамгийн бага түвшиндээ хүрч, харин уналтын доод цэгтээ хүрэхэд нийгэм дэх ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр түшиндээ хүрдэг.
  • 42. Учир нь мөчлөгийн сэргэлтийн үед үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байх тул эдийн засагт хөдөлмөрийн нөөцийн ашиглалт улам бүр нэмэгдсээр байдаг. Харин уналтын үед үйлдвэрлэлийн түвшин тасралтгүй буурч, улмаар эдийн засагт хөдөлмөрийн нөөцийн ашиглалт суларч, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байдаг.
  • 43. Инфляци нь мөчлөгийн дагуу өөрчлөгддөг үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, сэргэлтийн үед ажил эрхлэлтийн түвшин өсч, хүн амын орлогын түвшин нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээний нийт эрэлт нэмэгдэж байдаг.
  • 44. Энэ нь эдийн засаг дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхөд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, бизнeсийн мөчлөгийн сэргэлтийн үед эдийн засагт эрэлтийн инфляци үүсэх магадлалтай.
  • 45. Нөгөө талаас эдийн засаг дахь үйлдвэрлэлийн түвшин нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн нөөцийн ашиглалт сайжирч ,сул ашиглалтгүй нөөцийн хэмжээ багассаар байдаг. Энэ нь эдийн засгийн нөөцүүдийн үнийг өсгөж, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг.
  • 46. Энэ нь зардлын инфляци үүсэх шалтгаан болно. Үүний үр дүнд инфляцийн түвшин өсөх магадлалтай. Харин уналтын үед хүн амын ажил эрхлэлтийн түвшин буурч хүн амын нийт орлого буурч, эдийн засаг дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт унаснаар үнийн ерөнхий түвшин буурахад хүргэдэг.
  • 47. Мөчлөгийн санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө хүчтэй байдаг. Үнэт цаасны үнэ нь эдийн засгийн сэргэлтийн үед өсдөг. Эдийн засгийн сэргэлтийн үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч, үнэлгээ нэмэгддэг нь үнэт цаас худалдан авах эрэлтийг нэмэгдүүлдэг байна.
  • 48. Бизнесийн мөчлөгийн үр дагавар үндэсний эдийн засгийн хэмжээнд нөлөөлөх хэдий ч нөлөөлөл нь эдийн засгийн салбаруудад ялгаатай байдаг. Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний салбарт: Капитал бүтээгдэхүүн (жишээлбэл, орон сууц, хүнд машин механизм, арилжааны барилгууд, тоног төхөөрөмж гэх мэт) болон удаан эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүнүүд (жишээлбэл, автомашин, хөргөгч, зурагт гэх мэт) үйлдвэрлэдэг салбарууд бизнесийн мөчлөгт илүү их өртдөг
  • 49. Түргэн эдэлгээтэй бүтээгдэхүүний болон үйлчилгээний салбарт: Харин эерэгээр үйлчилгээний салбар болон түргэн эдэлгээтэй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хямралд тэр болгон өртдөггүй. Хүмүүс шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ, гоо сайхны болон хүнсний хэрэглээний барааны зардлаа тэр бүр бууруулдаггүй. Харин ч хямрал зарим төрлийн үйлчилгээний салбарынханд илүү ашиг олох боломжийг нэмэгдүүлдэг
  • 50. 4. Бизнecийн мөчлөгийн талаарх үзэл баримтлал Бизнecийн мөчлөг нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн аль нэгэнд гарсан огцом өөрчлөлттэй холбоотой гэдэгт дийлэнх эдийн засагчид санал нэгтэй байдаг. Тухайлбал, тодорхой шалтгааны улмаас нийт нийлүүлэлт өөрчлөгдөөгүй байхад нийт эрэлт огцом буурсан тохиолдлыг авч үзье. Мөн нийт эрэлт өөрчлөгдөөгүй байхад нийт нийлүүлэлтэд гарсан огцом бууралт эдийн засгийн хэрхэн нөлөөлөхийг авч үзье.
  • 53. Бизнeсийн мөчлөгийн шалтгаан, түүнийг бий болгосон хүчин зүйлсийн үйлчлэх хугацаа, механизм, мөчлөгийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого зэрэг өөр өөр байр суурь баримталдаг онолын чиглэлүүд үүссэн. Сонгодог онол Сонгодог онолынхон бизнeсийн мөчлөг нь эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулж байгаа нэг арга бөгөөд төрийн оролцоо хэрэггүй гэж үздэг.
  • 54. Бизнесийн мөчлөгийн нийт эрэлтийн онол Бизнесийн мөчлөгийн нийт эрэлтийн гурван онол байдаг. Үүнд:  Кейнсийн онол  Монетарист онол  Рационал хүлээлтийн онол
  • 55. Кейнсийн онол Бизнесийн мөчлөгийн Кейнсийн онол нь эдийн засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэрийг хүлээлтийн өөрчлөлттэй холбож үздэг. Энэхүү онол нь Кейнсийн "Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол"-оос үүдэлтэй. Бизнесийн мөчлөгийн Кейнсийн онолд мөчлөгийн шалтгаан нь хүлээгдэж буй ирээдүйн борлуулалт ба хүлээгдэж буй ашиг байдаг
  • 56. Хүлээгдэж буй борлуулалт ба хүлээгдэж буй ашиг дахь өөрчлөлт шинэ капиталын эрэлт болон хөрөнгө оруулалтыг өөрчилдөг. Хөрөнгө оруулалт дахь өөрчлөлт нь нийт эрэлт, бодит ДНБ, мөн татварын дараах орлогыг өөрчилнө. Сэргэлтийн үед нийт эрэлтийн муруй баруун тийш, уналтын үед зүүн тийш шилжилт хийнэ.
  • 57. Монетарист онол Бизнесийн мөчлөгийн монетарист онол нь мөчлөгийн шалтгааныг мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт гэж үздэг. Энэхүү онолыг эдийн засагч Милтон Фридман үндэслэсэн.
  • 58. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хурдсах нь сэргэлтийг, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурд саарах нь уналтыг бий болгоно. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурд өөрчлөгдөх нь Төв Банкнаас авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогоор тодорхойлогдоно.
  • 59. Рационал хүлээлтийн мөчлөгийн онол Рационал хүлээлт гэдэг нь бүх боломжит, хамааралтай мэдээлэлд үндэслэсэн таамаглалыг хэлнэ. Рационал хүлээлтийн мөчлөгийн онолын бусад мөчлөгийн онолуудаас ялгагдах ялгаа нь нийт эрэлтэд гарч буй урьдчилан таамаглаагүй хэлбэлзэл юм.
  • 60. Урьдчилан таамагласнаас илүүгээр нийт эрэлт өөрчлөгдөх нь сэргэлтийг, урьдчилан таамагласнаас бага хэмжээгээр нийт эрэлт өөрчлөгдөх нь уналтыг бий болгоно. Бодит бизнесийн мөчлөгийн онол Бизнесийн мөчлөгийн хамгийн сүүлийн үеийн шинэ онол болох бодит бизнесийн мөчлөгийн онолоор мөчлөгийн гол эх үүсвэр нь бүтээмжид гарч буй санамсаргүй өөрчлөлтүүд гэж үздэг.
  • 61. Бүтээмжийн өөрчлөлт ихэвчлэн технологийн дэвшлээс бий болдог. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал, цаг уурын өөрчлөлт, эсвэл байгалийн гамшиг зэрэг нь бүтээмжийн өөрчлөлтийн шалтгаан болж болно. Бүтээмж хурдацтайгаар өсөх нь бизнесийн мөчлөгийн тэлэлтийг авчрах ба бүтээмжийн бууралт нь уналтыг бий болгоно.