More Related Content
PDF
PDF
ODP
PPTX
гурвалжин ба түүний чанар PPT
DOC
PPTX
Параллель зөөлт, эргүүлэлт PPTX
гфа гурван фосфорт аденозин What's hot
PPTX
ODS
7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа PPTX
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5 PPT
монгол хэлний найруулгын төрөл Altantuya ODP
PDF
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм PPTX
ODP
PPTX
PDF
PPT
PPT
PPTX
ODP
DOCX
PPTX
PPTX
Сурган хүмүүжүүлэх ухаан-2 PDF
DOC
PDF
монголын нуц товчооны тест Viewers also liked
PPTX
PPTX
монгол хэлний хичээлийн лавлах PPTX
PPT
монгол xэлний зөв бичиx дүрэм PPT
DOCX
PPTX
DOCX
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи DOCX
PDF
PPTX
PDF
Зөвлөмж (Гар утас хэрэглэгчдэд) PDF
PPTX
PPTX
ODT
PPTX
PDF
DOCX
боловсролын салбарын сайтууд DOCX
Similar to GLON303-Хичээл 8
PPTX
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ PDF
PPTX
ODT
DOCX
PPTX
Mongol hel bichigiin bolovsrol hereglee ODT
DOCX
DOCX
ODT
DOCX
ODT
PPS
ODT
ODT
PDF
PDF
PDF
PDF
PDF
More from E-Gazarchin Online University
PPTX
ESON101-Хичээл 11 /20190325/ PPT
ECON302-хичээл 9 /20190312/ PPTX
ECON303-Хичээл 7 /20190225/ PPTX
ECON303-Хичээл 9 /20190311/ PPTX
ECON303-Хичээл 8 /20190304/ PPTX
ECON303-Хичээл 10 /20190318/ PPT
ESON101-Хичээл 9 /20190313/ PPTX
ECON302-хичээл 10 /20190319/ PPTX
ESON101-Хичээл 5 /20190213/ PPT
ESON101-Хичээл 6-1 /20190220/ PPTX
ECON302-хичээл 4 /20190129/ PPT
ESON101-Хичээл 4 /20190130/ PPTX
ESON101-Хичээл 8 /20190306/ PPTX
CPON411-Хичээл-2-1 /20190122/ PPTX
ECON303-Хичээл 6 /20190218/ PPT
ESON101-Хичээл 3 /20190123/ PPTX
ESON101-Хичээл 7 /20190227/ PDF
KLON103-Хичээл-2 /20190125/ PDF
KLON102-Хичээл 3/20190122/ PDF
KLON102-Хичээл 2 /2019015/ Recently uploaded
PPTX
Багш ямар хөтөлбөр ,төлөвлөлт боловсруулах бэ арга зүйн сургалт - Copy.pptx PDF
Техникийн боловсролын сургалтын дипломын ажил хамгаалах, үнэлэх журам PDF
Мэдээлэл технологийн аюулгүй байдал хангах журам PDF
Суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журам PDF
УПК-ийн Мэдээллийн төв ашиглах журам 2025 PDF
УПК-ын Дипломын ажил бичих аргачлал 2025 PDF
Дадлага ажил, төсөлт сургалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, материалы... GLON303-Хичээл 8
- 1.
- 2.
Эх хэлээ эрхэмлэхтухай
АХМАД СЭТГҮҮЛЧ, ЗОХИОЛЧ С.ТОВУУДОРЖТОЙ СЭТГҮҮЛЧ
А.БАЙГАЛМАА ЯРИЛЦЖЭЭ.
- Хэл сэтгэхүй хоёр нэг гэж ярьдаг. Тиймээс муу
ярих нь муу сэтгэж байна гэсэн үг үү?
- Хэл сэтгэхүй хоёр салшгүй холбоотой гэдгийг шинжлэх
ухаан тогтоочихсон зүйл. Тухайн хүн аль зэрэг сэтгэж
буй нь хэл ярианд нь шууд илэрч байдаг.
Тиймээс монголчууд тавхан үгэндээ танигдаад байна
гэж хэлдэг нь гүн агуулгатай юм. Хүний ухаантайн шинж
бол энгийн яриандаа илэрдэг. Ардынхаа ярианы хэлний
баялаг сангаас хэрэгцээтэй үед тохирсон жирийн үгийг
олж хүний сэтгэлд хоногшихоор санаа хэлж буй хүн л
ухаантай хүн.
-
- 3.
Эх хэлээ эрхэмлэхтухай
- Энд хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүгээр
ярьж байгаа хүмүүс их нөлөөлнө дөө?
- Манайд олон телевиз, радио нэвтрүүлгээ цацаж
байна. Телевизийн нэвтрүүлгээр байнга нүүр царайгаа
харуулан, “Би мундаг шүү” гэдгээ сонгогчдодоо
итгүүлэхийн тулд тогтмол ярьдаг хүмүүс бол эрхэм
гишүүд.
Зарим нь ч өөрсдийн телевизтэй, түүгээрээ үзэгчдэдээ
нүүр царайгаа харуулж, дуу хоолойгоо сонсгох нь зөв л
байх. Гэхдээ энэ эрхэм гишүүн сэтгэж байна уу, эсвэл
бусдыг дуурайн тоть мэт дуугарав уу гэдэг нь хэл ярианы
ядруухан үгсийн сангаас харагдах юм.
- 4.
Эх хэлээ эрхэмлэхтухай
- Зарим нэгэн жишээ хэлэх үү та?
- Улстөрч гэх ихэнх хүн нэг хоёр үг хэлээд л “Энэ утгаар”
гэдэг болжээ. Тэр бүү хэл ямар ч хэрэгцээгүй үед “Энэ
утгаар” гэхийг нь яана. Ингэж ярьж буй хүнийг хараад,
“Эвий дээ, нялх хүүхдээс долоон дор явцуу сэтгэхүйтэй
яасан ч хөгийн амьтан бэ, хөөрхий” гэсэн бодол төрөх
юм.
“Энэ утгаар” гэдгийнхээ оронд заримдаа “Энэ
үндэслэлээр, Үүнд тулгуурлавал, Энэ үүднээс, Ингэж
үзвэл, Ийм санаанд нийцүүлбэл” гэх мэтээр арай өргөн
тэнүүн ярьж болмоор санагдана.
Эх хэлээрээ ярьж чадахгүй байгаа нь эмгэнэл шүү дээ.
- 5.
Эх хэлээ эрхэмлэхтухай
-Бас “Баярлалаа гэж хэлмээр байна” гэдэг болж?
-Тиймээ. “Баярлалаа” л гээд хэлнэ биз дээ. Баярлалаа гэж
хэлмээр байгаа ч одоо хэлэхгүй гэсэн үг биз дээ “хэлмээр
байна” гээд байхаар. Хэлний баялаг гэж үнэхээр алга
болжээ.
Бас ”Энэ өнцгөөс харвал” гээд л түүнийгээ дахин дахин
давтан улиглах болжээ. Тэр өнцгөөсөө нэг л удаа харвал
болоо биз дээ. Байнга өнцөгдүүлж харна гэдэг чинь хялар
хүний л үйлдэл байх. Уг нь ганцхан өнцгөөс харж байхаар
“Нөгөө талаас харвал, Эсрэгээр эргэцүүлбэл, Урвуугаар
ухаж бодвол” гэх мэтээр янз янзаар орлуулж хэлбэл
зүгээрсэн.
- 6.
Эх хэлээ эрхэмлэхтухай
-Гадаад үг хэллэгийг их хэрэглэж байх шиг байна?
-Гадаад үгийг эх хэлтэйгээ холин ярьж байна. Хэлж байгаа тэр
үгнийхээ утгыг ч үнэндээ мэдэхгүй байна, зарим нь. Жилийн эцэст
зурагтаар тэдэн “номинацаар” шалгарууллаа гээд ярьсаар арав
гаруй жил боллоо. Үүнийг сонссон нэгэн чавганц “Энэ номинац
гэдэг нь тэгээд чухам юуг хэлээд байгаа юм бэ. Үүнийг монголоор
хэлчихэж болдоггүй юм болов уу” гэхийг сонслоо.
Манайхны зарим нэгний орчуулахаас залхуурахдаа юм уу эсвэл
хайрлаад сайхан санагдаад буй “номинац” гэсэн үг чинь яг үнэндээ
латин гаралтай. Оросоор “номинация” гэж бичдэг нь монголоор бол
“нэрлэх ” гэсэн утгатай юм. Харин англиар “nomination” гэж бичээд
албан тушаалд болон сонгуульд томилох, нэр дэвшүүлэх гэсэн
санаагаар хэрэглэдэг. Дуудлагыг нь ажиглахад манайхан энэ үгийг
орос хэлнээс дамжуулан авсан бололтой.
- 7.
Эх хэлээ эрхэмлэхтухай
-Даяаршлын нөлөө юм болов уу?
-Даяаршил хэмээх нэрийн дор их гүрнүүдийн бодлого, заншил , үг хэллэг
хүч түрэн орж ирж байна. Иймээс цөөхөн монгол иргэн бид эх орноо,
хилээ хайрлаж хамгаалахын зэрэгцээ төрөлх монгол хэлээ, түүнийхээ
үгийн соёлыг өргөжүүлэн баяжуулахад ухаанаа дайчлан, оюуныхаа бяд
чадлыг илрүүлэн санаа тавин ярьж хүүрнэх нь гол үүргийн нэг боллоо.
-Одоо яаж эх хэлээ хамгаалах вэ?
-Аль ч улсын иргэн хүн төрөлх хэл, хилээ хамгаалах үүрэгтэй. Эх хэлээ
хамгаалж баяжуулахад иргэн бүр үг хэлээрээ шууд илэрхийлэн санаа
тавибал зүгээрсэн. Хэрвээ явцуу сэтгэхүйгээр биш ядахдаа хөдөөний
чавганцын хэмжээгээр ярьдаг болбол бид эх хэлээ ядууруулчихгүй л дээ.
Хүн болох багаасаа гэдэг. Хүүхдүүдийг эхнээс нь эх хэлний соёлд зөв
хөтлөх хэрэгтэй. Иймээс сургуульд зөв ярих, бичих хичээлийг сайн заах
нь чухал юм.
- 8.
Эх хэлээ эрхэмлэхтухай
МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫГ
ҮНДЭСЛЭГЧ, ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ:
- ...Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон...
- 9.
Эх хэлээ эрхэмлэхтухай
ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН МАГИСТР Р.ШИНЭБААТАР:
- Өнөөдрийн монгол хүүхдүүд, сурагчид монгол ахуй
соёлоосоо ямар хол тасарчихсан юм бэ гэдгийг
өөрийн биеэр мэдэрсэн хүний нэг би юм. Ганцхан жишээ
дээр ярья. “Чөдрийн алга” гэдэг үгийн утгыг тайлж
чадахгүй сууж байна шүү дээ, бидний ирээдүй хойч үе
маань. Яах вэ, малтай ойр өсөөгүй, нүүдлийн соёлоос
хол хөндий өссөн болоод дээрх үгийг тайлбарлаж
чадахгүй байж болох юм.
Гэхдээ монгол хүн монголоороо сэтгэж, монголоороо
ярьж, зөв бичдэг байх нь хамгийн чухал асуудал болоод
байна.
- 10.
Эх хэлээ эрхэмлэхтухай
“АДМОН” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Р.ЭНХБАТ:
- Бид эх хэлнийхээ боловсролд анхаарал тавих цаг болжээ. Бид
эх орноороо, эзэн Чингисээрээ бахархдаг боловч эх хэлээ
мартсан байна. Хэл бол бидний оюун санааг түгээн дэлгэрүүлж
байдаг асар чухал зүйл юм. Нэгэн судалгаанд ЕБС-ийн
сурагчдын хамгийн дургүй хичээлээр хөгжим, монгол хэлний
хичээл тодорсон байна. Монгол хэлдээ монгол хүүхэд дургүй
болчихож гэх эмзэг сэтгэл төрсөн л дөө. Үүнийг мэдсээр байж
чимээгүй яваад байна.
Бидний дунд буруу ярьж зөв ойлгох гэж үг яригдах болсон. Бид
зөв ярьж зөв ойлгох хэрэгтэй. Манай оронд эх хэлний
чиглэлийн эрдэмтэн олон бий. Гэтэл эх хэлээрээ зөв ярьж
чадахгүй байна.
- 11.
Эх хэлээ эрхэмлэхтухай
“БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН,
ЯРУУ НАЙРАГЧ Б.ГАЛСАНСҮХ:
- ... Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ
Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ
уншихад би үхнэ...
/ Энэ шүлгийн санаа монгол залуусын үндсэрхэг үзэлтэй
огтын ч хамаагүй. Монгол хэлнээсээ өөр хэлээр ярихад
монгол сэтгэлгээ үгүй болж монгол сэтгэлгээнээс ургаж
гарсан найрагчийн шүлгийг ойлгохоо байж, яруу
найрагчдын оршихуй үгүй болно гэсэн санаа юм/
- 12.
Эх хэлээ эрхэмлэхтухай
“МОН СУДАР” ХЭВЛЭЛИЙН ГАЗРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ
РЕДАКЦИЙН РЕДАКТОР С.ЧУЛУУНПҮРЭВ:
-Бид эх хэлээ эрхэмлэх ёстой. Эх хэлээ эрхэмлэнэ гэдэг эх оронч
тодотгол шүү. “Сурагчдаар “Бахархал” гэсэн сэдвээр 70 үгтэй зохион
бичлэг хийлгэхэд 23 үг нь бахархал гэсэн үг байна” гэж монгол
хэлний багш ярьж байна. Энэ бол бидний хойч үе эх хэлээ мартаж
буйн жишээ. Хэлний хэрэглээ багассанаар сэтгэлгээ хумигдаж
байгаагийн тод илрэл. Хэл бол соёлыг бүрэлдүүлэгч нэ хүчин зүйл
байдаг. Бидний соёл хумигдаж байна. Хүн бүр мэдэж байгаа ч юу ч
хийхгүй байгаа нь харамсалтай. Манайхаас өөр улс оронд тогтсон
нэг дүрмээ ягштал биелүүлж хэл соёлоо үеийн үед, үрийн үрдээ
өвлүүлэн үлдээж буй. Гэтэл ямар ч эзэнгүй мэт монгол хэлэнд
харийн үг хэллэг өдрөөс өдөрт ихэсч буйг “гранд”, “брэнд”, “караоке”,
“компьютер”, “канон”, “принтер” зэрэг өдөр тутмын хэрэглээнд
өргөн ашиглагддаг хэдхэн үгээс харж болно.
- 13.
Эх хэлээ эрхэмлэхтухай
ХЭЛ ШИНЖЭЭЧ, ДОКТОР О.САМБУУДОРЖ:
- Монгол хэлэнд орж ирж буй гадаад үгийг оновчтой орчуулах, нэр томьёог
жигдлэх, гадаад хэлийг сурахад бодлогоор зохицуулах шаардлага байна.
Ингэснээр бид эх хэлээ болон бусад хэлийг ч сайн сурч өөрийн хэл, соёлтой,
хөгжилтэй улс орон байж чадна.
Олон нийтийн газар бүдүүлэг үг хэллэгийг хамаа намаагүй ярьж байна. Бие биендээ
урмын сайхан үг хэлж чадахгүй байна. Үнэндээ манай үйлчилгээний байгууллагын
ажилтнууд үйлчлүүлэгчээ угтан авах, үдэх тогтсон үг хэллэг бараг байдаггүй,
хүндэтгэл ч илэрхийлдэггүй.
Хэлний эрхэмсэг дуудлага, энгийн дуудлага, хар ярианы дуудлагын зааг ялгааг
ойлгохгүй байна. Эрхэмсэг дуудлага гэдэг нь тухайн хэлний үг, үеийг бүрэн бүтэн,
яруу дуудаж санаагаа төгс илэрхийлэх дуудлага юм. Ихэнхдээ албан харилцаанд
чухал иүүрэгтэй байдаг. Энгийн дуудлага гэдэг нь бидний өдөр тутмын харилцаанд
үүрэгтэй үг, үеийг хэлний тогтсон хэм хэмжээний дагуу хэвийн дуудах дуудлага юм.
Хар ярианы дуудлага бол хэлний тогтсон хэм хэмжээг үл анхааран хааш яаш
хазгай буруу дуудах дуудлага юм.
- 14.
Эх хэлээ эрхэмлэхтухай
ХЭЛ ШИНЖЭЭЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР,
ПРОФЕССОР Г.ГАНТОГТОХ:
- Бичиг үсэг гэдэг бол нэг талаас нарийн нандин зүйл, нөгөө
талаас асар том соёл. Кирилл үсгийн соёлдоо цэвдэг хүйтнээр
хандах учиргүй. Олон бичиг соёлтой байлаа гээд монгол хүн
мохохгүй. Харин ухаан нь улам задарна, улс орон хөгжинө.
Монгол хэлээ монголоор нь байлгая гэвэл монгол бичгээ
дээдлэх учиртай. Кирилл, латин үсэг хичнээн сайн байлаа гээд
үсгийн дүрмээс хэтрэхгүй. Монгол бичгээ дээдлэхгүй бол монгол
сэтгэлгээ маань саарч, монгол хэл маань мохно.