популяци
- 1. ПОПУЛЯЦИЙН ЭКОЛОГИ
Экологийн асуудлын гол суурь нь популяци гэдэг
ойлголт юм. Ургамал амьтны зүйл бүхэн ямар нэг
ареалыг эзэмшин амьдардаг. Тухайн амьтны тодорхой
эзэмшил газрыг ареал гэнэ. Байгаль дээр тархаж буй
ургамал амьтан бүгд монголын газар шороонд тархан
амьдардаг эзэмшил нутаг буюу ареалтай байдаг.
Зүйлийн ареалын янз бүрийн хэсгүүдэд орших хэсэг
бүлэг биесүүд нь бие биеэсээ тусгаарлагдан, хоорондоо эвцэлдэхгүй болж ирдэг. Эдгээр хэсэг
бүлгийн тоо нь тухайн зүйлийн тоо толгой, ареалын хэмжээ, бусад шалтгаанаас хамаарна.
Ийм замаар ерөнхий генийн сантай, морфологийн хувьд төстэй, амьдралын нэгдсэн эргэлттэй
хэсэг бүлэг биесүүд нь популяцийг үүсгэдэг. Жишээ нь:
Хар тарвага – Алтайн ууланд амьдардаг байхад шар тарвага нь хээр тал газар
амьдардаг. Энэ 2 зүйл нь үнэндээ 2 төрлийн популяци болно гэсэн үг. Иймээс популяци гэдэг
нь байнгийн хувирч өөрчлөгдөж байгаа нөхцөлд удаан хугацаагаар өөрийн тоо толгойг
хадгалахад зайлшгүй чухал нөхцөлүүд бүхий тодорхой нэг зүйлийн амьд биесийн бүлэглэлийг
хэлнэ. Зүйлийн доторх ийм бүлэглэл буюу популчци нь зүйлийн генетикийн нэгж болох ба
тэдгээрийн хувьсал нь тухайн зүйлийн эволюцийг бий болгодог.
Амьтан судлалын ухаан: Популяци буюу суурьшил гэдэг бол ареалын ямар нэгэн
хэсгийг эзэлж байгаа зүйлийн биесийн нэгдэл мөн.
Экологийн ухаан: Популяци нь өөр хоорондоо холбоотойгоор тухайн зүйлийн ерөнхий
тархац нутгийг хамтдаа эзлэн орших нэг зүйлийн бүлэг бодгалийг хэлнэ.
Популяци гэдэг бол өөрийгөө нөхөн төлжүүлж, олон үе удмын туршид үржих
чадвараа хадгалах нэг буюу зэргэлдээх биоценозод оршин амьдарч буй нэг зүйлийн
бодгалийн нэгдэл.
Эволюцийн онолд популяци нь тодорхой газар нутаг буюу зүйлийн дэлхэц нутгийнхаа
1
- 2. хувьд тодорхой хэсгийг эзлэн оршдог, уг газар нутгийнхаа хүрээнд бодгалиуд нь мөн
тэр зүйлийн бодгалиудтай илүү ойр холбоотой оршдог бодгалийн бүлэг юм.
Генетик: Популяци бол хоорондоо удам төрлийн ба үржлийн холбоогоор холбогдсон
бодгалиудын нийлбэр болно.
Популяци гэдэг бол урт удаан хугацааны турш тодорхой орон зайг эзлэн амьдарч
байршсан, бодгалиуд дотор нь панмикс (panmixi- эмх замбараагүй эвцэлдэлт гэсэн
грек үг) явагддаг их бага ямар нэг хэмжээгээр зэргэлдээ орших, бодгалиудын ийм
бүлгээс тусгаарлагдсан, нэг зүйлд хамаарагдах бодгалиудын нэгдлийг хэлнэ.
Популяцийг дэлхий, тив, орон нутгийн цар хэмжээгээр авч үзэж болно. Эдгээр цар
хэмжээ тус бүрд янз бүрийн байдлаар тусгаарлагдсан бодьгалуудын бүлэглэл байдаг. 1ш
биеийг бодгаль гэх ба популяци нь 1 бодгалиас тогтохгүй. Тухайлбал, арал дээрх амьдралд
ойн энд тэнд орших шувууд өөр өөр модон дээрх шавьжууд гэх мэт. Судалж буй объектоос
шалтгаалан бүлэг организмын нийлбэрийг бүхэлд нь арай жижиг популяциудаас бүрдсэн нэг
популяци, эсвэл нэгдмэл популяци гэж авч үзэх хэрэгтэй. Популяцийн шинжүүдийн нэг бол
түүнд оршин амьдрах организмуудын нягmрал юм. Популяцийг оршин тогтнож буй орон
зайн хувьд 3 ангилна.
1. Зүйлийн ареал.
2. Газарзүйн популяци.
3. Экологшйн популяци.
4. Эгэл популяци
- Газар зүйн популяци. Байгалъ цаг уурын нэг бүс нутгийн хүрээнд хамаарах өөр өөр
биогеоценозод оршин амьдарч буй популяцуудийг газар зүйн популяци гэнэ. Газар зүйн
популяци нь бие биеэс харьцангуй бүрэн тусгаарлагдсан байх ба бодгалиудын хэмжээ, үр
төлөрхөг чанар, экологи. зан төлөв болон бусад олон онцлогоор хоорондоо ялгаатай байна.
- Экологийи популяци. Нэг биогеоценозийн хүрээнд оршин амьдардаг, фенотипийн
хувьд ижил зүйлийн доторх орон зайи хязгаарлагдмал бүлэглэлийг хэлнэ. Ийм
популяциуд нь бие биеэс тусгаарлагдах тал сул учир тэдгээрийн хооронд генетикийн
мэдээллийн солилцоо харьцангуй олон үүсдэг.
- Эгэл популяци. Бага хэмжээтэй, нэг төрлийнорганик амьдрагч бүлэг бодгалиудыг
хэлнэ. Энэ нь популяцийн хамгийн энгийн жижиг хэлбэр.
- Популяцийн үндсэн шинж. Популяци нь макросистемийн үндсэн нэгж, хэсэг
бодгалийн бүлэглэл болохын хувьд тухайн зүйлийн организмуудаас ялгагдах өвөрмөц
онцлогтой.
- Популяцийн тоо толгой. Тухайн газар нутаг эзэлхүүнд оршин амьдрагч бодгалийн
нийт тоог популяцийн тоо толгой гэнэ. Байгалийн популяцийн хувьд энэ үзүүлэлт
2
- 3. хэзээ ч нэгэн хэвийн тогтмол байх боломжгүй бөгөөд үржлийн идэвхи, үхэл хорогдол
болон бусад хүчин зүйлээс хамааран байнга өөрчлөгдөж байдаг.
- Үр төлөрхөг чанар. Нэгж хугацаанд тухайн популяцид шинээр нэмэгдэж буй
бодгалийн тоог уг популяцийн үр төлөрхөг чанар гэнэ. Аливаа организм нөхөн
үржлийн асар өндөр боломжтой. Бактери 20 минут тутамд хуваагддаг. Энэ хурдаар
өсөлт тасралтгүй үргэлжилвэл нэг бактери 36 цагийн дараа өөрийн үр удмаар манай
гаригийг нэлэнхүй бүрхэх бололцоотой юм. Орчны тохиромжтой нөхцөлд оршин
амьдарч буй зүйлүүд үр төлөрхөг чанараар харьцангуй доогуур буюу цөөн тооны үр
удам өгдөг байна.
- Популяцийн бүтэц нь уг популяцийн тоо толгойн төлөв байдал, орон зайд
организмуудын тархсан онцлог, янз бүрийн нас, хүйсийн бодгалиудын харьцаа зэргээр
тодорхойлогддог. Организмын өсөлт, хөгжилт, үржил, үхэл хорогдол, хүрээлэн буй
орчны нөхцөлийн өөрчлөлт, дайсан, шимэгч организмын тоо толгойн өсөлт, хорогдол
зэрэг олон хүчин зүйлээс хамаарч популяцийн бүтэц байнга хувьсан өөрчлөгдөж
байна, Тэгэхдээ тухайн цаг үед уг популяци ямар бүтэцтэй байх нь түүний цаашдын
өөрчлөлт хувирлын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
- Популяцийн насны бүтэц. Популяци нь янз бүрийн настай бодгалиудаас тогтоно.
Зүйл болон популяцийн хувьд бодгалиуд нь өөрийн насны бүлгийн харьцаатай байдаг.
Энэ харьцаанд амьдралын үргэлжлэх хугацаа, бэлэг бойжих буюу үржилд орох
хугацаа, үржлийн эрчим зэрэг онцлогууд нөлөөлдөг. Жишээлбэл, үлийн цагаан оготно
Шавьжийн авгалдай ус хөрсөнд байдаг бол түүний нас гүйцсэн биесүүд нь хуурай
газарт амьдардаг. Мөн загасны янз бүрийн насны бүлгүүд тус тусдаа амьдардаг.
- Популяцийн зан төрхийн бүтэц:
- Сүрэг бүлгээрээ амьдрах зан төрх (зээр)
- Ганц хоёроороо амьдрах зан төрх (мазаалай)
- Зарим нь үржлийн үедээ сүрэглэх (шувуу, чоно)
3
- 4. - Популяцийн нягтшил. Нэгж талбай эсхүл нэгж эзэлхүүнд оршин амьдарч буй
бодгалиудын тоо юмуу биомассын дундаж үзүүлэлтийг хэлдэг. Тухайлбал 1га талбайд
дунджаар 150 ширхэг нарс ургасан байх, 1мЗ усанд 0,5 гр циклон амьдрах зэрэг нь
эдгээр зүйлийн популяцийн нягтшилыг зааж, буй үзүүлэлт болно.
Популяцийн толгой, нягтшил хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд тэжээл хомсдох, амьдрах
орон зай хумигдах. өвчин эмгэгт нэрвэгдэх үйл явц эрс эрчимжиж популяцийн хэвийн
тэнцвэрт байдлыг алдагдуулна.
- Популяцийн үхэл. Тодорхой нэгж хугацаанд нэгэн биеийн хөгжилт зогсон мөхөж буй
тусгаар бодгалуудын тоо хэмжээг популяцийн үхэл гэнэ. Аливаа популяцийн тоо
толгой, нягтшил нь түүний үхэл хорогдлын төлөв байдлаас үлэмж хамаарна. Энэ нь үр
төлөрхөг чанарын адил амьдрах орчны нөхцөл, нас популяцийн төлөв байдлаас
хамаарч ямагт эхний юмуу ихэвчлэн дундаж хэмжээнд харьцуулан хувиар
илэрхийлэгддэг.
Популяцийн тоо=[төрөлт+гаднаас ирсэн]-[үхэл+гадагшаа явсан]
4
- 5. Популяцийн тоо толгойн хөдлөлзүй ба
насны харьцаа. Популяцийн тоо толгой ба
насны бүтцийн хооронд тодорхой хамаарал
байдгийг амьдралын муруйн доорх зургаас
харж болно. Амьдралын муруй нь популяцийн
тоо толгойд үнэлгээ өгөхөд чухал ач
холбогдолтой. Амьдралын муруйн нэн олон
хэлбэр байдаг ч биологичид дараахи үндсэн 3
хэлбэрийг онцгойлон авч үздэг.
Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд тухайн орчинд жигд биш байдлаар суурьших хэд хэдэн
хувилбар байж болох талтай ч ерөнхийд нь хоёр үндсэн хэлбэрт ангилдаг.
1.Колони маягийн суурьшилт. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд хэсэг бүлгээрээ нэгдэж
колони үүсгэх ба тэдгээр нь бие биеэс эрс зааглагдаж тусгаарлагдсан байдаг. Цэцэрлэг, ойн
төгөлд турлиах колониор үүрлэж суурьшсан байдаг нь дээрхийн тодорхой жишээ болно.
5
- 6. 2. Тохиолдлын буюу диффузи маягийн суурьшилт. Энэ нь популяцийг бүрдүүлэгч
бодгалиуд тухайн орчиндоо тодорхой эрэмбэ, хэлбэр маяг үүсгэхгүйгээр суурьших хэлбэр
юм. Нэг төрлийн амьдрах орчинд бие биеэс үл хамааран амьдрагч бодгаль бүхий популяцийн
хувьд ийм суурьшилт ажиглагдана. Зарим зүйл цох гурилд, голын нуга, татамд цагаан тэмээ
аалз, өдөржингийн шавьж гол горхины усанд тус тус энэхүү диффузи маягаар суурьшсан
байдаг.
6