SlideShare a Scribd company logo
1 of 17
ХЭЛ ШИНЖЛЭЛ
Багш: Хүмүүнлэгийн ухааны магистр
Ж.Цэцэгмаа
Хичээл №5 ХЭЛНИЙ ХӨГЖИЛ
Хүн төрөлхтний түүхэнд хүчирхэг том хэлнүүд, жижиг хэлүүдээ уусгаж, устгасаар
ирсэн зүй тогтол бий. Уг үйл явц нь аажимдаа албан ёсны хэлнүүдийг бий болгодог.
Даяаршлын нөлөөгөөр зарим хэлнүүд эрлийзжиж том хэлний тархалтын улмаас бага
хэл бүхий үндэстний хэл мөхдөг. Харин жижиг буурай улсын хэл мөхсөнөөр соёл нь
доройтож уламжлалт сэтгэлгээ үндэстний үзэл суларч тухайн үндэстэн мөхөх үе
шатандаа орж эхэлдэг.
Олон улс түмний хэл, соёл өөр хоорондоо харилцан нөлөөлөн хөгжиж, бойжиж байдаг.
Аливаа хэл нийгмийн хөгжлийн дагуу байнга хөгжин үгийн сан нь ямагт баяжиж
байдгийн зэрэгцээ шинэ шинэ үг хэллэг, өвөрмөц хэлц үүсч, тухайн хэлний үгийн санг
баяжуулж байдаг билээ. Түүхэн цаг хугацааны туршид буюу өнөөдөр ч энэ үйл явц
явагдаж байгаа.
Иймээс хэл шинжлэлийн биөэ даасан нэг салбар болох хэлц судлал нь олон орны
эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Учир нь олон хэлний
хэрэглэгдэхүүнд олон олон судлаач өөрсдийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан
өвөрмөц хэлцийг тодорхойлж, тэдгээрийн ангиллыг тогтоон гаргасан байдаг хэдий ч
өвөрмөц хэлц нь хоёр ба түүнээс дээш үгээс бүрдэж нэгэн нэгдмэл утга илэрхийлдэг,
харин тэдний утгын нэгдэл задарвал илтгэж байсан утгаа гээнэ гэсэн нэгдмэл үзэл
баримтлалтай байдаг.
Англи, монгол хэлний харьцуулалт
Дэлхийн интернет мэдээллийн 70 орчим хувь болон дэлхийн шилдэг 500 гаруй их, дээд
сургууль англи хэлээр үйл ажиллагаа явуулж, гэрээ, хэлэлцээрийн дийлэнх нь англи хэл
дээр хийгдэн улс хоорондын болон олон улсын түвшинд англи хэлний гүйцэтгэх үүрэг,
хэрэглээ эрс өсч байна. Монгол улсын Засгийн газар 2005 тогтоол баталж англи хэлийг
заавал сурах гадаад хэл болгох хөтөлбөр гаргасан.
• Англи хэлний талаарх товч танилцуулга
Англи хэл нь Энэтхэг-Европ хэлний овгийн Герман хэлний бүлэгт багтана.
Англи хэл ойролцоогоор 1500 гаруй жилийн өмнө үүссэн бөгөөд англи үндэстэн бий
болсон цагаас эхлэн бүх нийтийн хэл болсон байна.
Эдүгээ дэлхий дээр 2,5 тэрбум хүн англиар ярьдаг, үүнээс 400 гаруй сая хүн англи
хэлийг анхдагч хэл болгожээ. Жишээлбэл: 267 сая нь АНУ-д, 53 сая нь Их Британи
Умард Ирландын Нэгдсэн Вант улсад, 25 сая нь Канадад,18 сая нь Автралид байна.
Англи хэлийг хоёрдогч хэл болгон ярилцагч орнуудын ихэнх нь Британийн колони
байсан Энэтхэг, Нигер зэрэг олон улсууд байдаг. Эдгээр улсад англи хэл нь олон
үндэстнийг нэгтгэсэн албан ёсны хэл нь болж байдаг.
Англи, монгол хэлний харьцуулалт
• Англи, монгол хэлний өвөрмөц хэлцийн тухай ерөнхий ойлголт
Өвөрмөц хэлц гэдэг бол гагцхүү тухайн үндэсний хэлэнд буюу тухайн
соёлын хүрээнд багтах улсын хэлэнд байдаг бүрдүүлсэн үгсийн утга алдраад
нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогтвортой нийлмэл үгийн нэр юм. Аливаа
хэлний өвөрмөц хэлцийн үгийн сангийн онцлог шинжийг тодорхой үзүүлэхийн
тулд үгийн сангийн бусад бүрэлдэхүүн хэсгээс ялгаатай болон ижил төстэй
талыг нь ялган зааглаж өгөх нь зайлшгүй чухал гэдгийг хэлц судлаачид
тэмдэглэсэн байдаг.
Үндэсний онцлог, соёл, зан заншил, ахуй байдал, сэтгэхүйгээс шалтгаалж
англичуудын хувьд хүний бие эрхтэн болон өнгө заан нэрлэсэн үгс, тэдэнтэй
ойр дотно байдаг амьтдын (муур, нохой, загас, шувуу) нэрсээр илэрсэн
өвөрмөц хэлцүүдийг их хэрэглэдэг байна.
Англи хэлний өвөрмөц хэлцийн хэлбэр, бүтэц янз бүр байдаг байна.
Ихэнх өвөрмөц хэлц нэр үг тэмдэг нэрийн нэгдлээс бүрдсэн байхад зарим
өвөрмөц хэлц харьцангуй дэлгэрэнгүй бүтэцтэй байдаг.
Англи, монгол хэлний харьцуулалт
Англи хэлний өвөрмөц хэлцийг хэл зүйн үүргээр нь 5 ангилдаг байна:
1.нэрлэн заасан хэлц, 2.тодотгосон хэлц, 3.үйлийн шинжтэй, 4.дайвар үгийн
шинжтэй, 5.өгүүлбэрийн шинжтэй. Мөн W.McMordie нь “English idioms and how
to use them” зохиолдоо утга ба хэлбэрийн хэл зүйтэй харьцах харьцаагаар
дараах байдлаар ангилсан байна. Үүнд: а/Утгын хувьд дүрэм бус, хэлбэрийн
хувьд дүрмийн /I am good friends with him. /a good friend /. б/Хэлбэр бүтцийн
хувьд дүрэм бус /to have a “ bee in one’s bonnet /about sth/. в/Утга ба хэлбэрийн
хувьд дүрэм бус /to be at large .” the escaped prisoner is still at large/
Харин монголчуудын хувьд монголчуудын өдөр тутмын амьдрал,
монголчуудтай ойр байдаг таван хошуу мал, ан амьтдын нэрс, малын тоног
хэрэгсэл, уламжлалт хоол хүнстэй холбоотой өвөрмөц хэлцүүд их байна.
Монгол хэлний өвөрмөц хэлцийн бүтцийг ерөнхийд нь 2 ангилан авч үздэг.
1/ өгүүлбэртэй тэнцэх өвөрмөц хэлц. Жишээ нь: Алтан дэлхий сугаа хавчсан
биш.
2/ нийлэмж үгийн маягтай өвөрмөц хэлц, жишээ нь: ургацын далай
Англи, монгол хэлний харьцуулалт
Мал ан амьтнаар илэрсэн өвөрмөц хэлц
• 1. Хонь гэдэг үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц
хэлцээс харахад хониор илэрсэн өвөрмөц хэлц нь монгол
хэлний хэвтээ хонь үргээхгүй, хонь шиг амьтан ерөнхийдөө хүний
номхон даруу, томоотой дөлгөөн гэх эерэг утгыг илэрхийлж буй
боловч тэлээ хурга шиг, эргүү хурга шиг, англи хэлний the black
sheep гэх мэт өвөрмөц хэлцүүд нь тогтворгүй, дүйнгэ маанаг гэсэн
сөрөг утгыг хүнтэй адилтгасан буюу утга шилжүүлэн илтгэсэн байна.
Дээрх жишээнүүдээс харахад англи хэлний өвөрмөц хэлцэд хонь
гэсэн үг орсон нь бидний түүвэрлэсэн жишээн дотор нэг л тохиолдож
байна. Энэ нь англичууд хонийг монголчууд шиг олноор өсгөн үржүүлж
хоол хүнсэндээ бараг хэрэглэдэггүйтэй шууд холбоотой.
Харин хонь бол монголчуудын хувьд аж амьдралд болон таван
хошуу малд багагүй чухал байр эзэлдэг бог мал юм. Иймээс ч нүүдлийн
мал аж ахуй эрхэлдэг монгол түмний хэл сэтгэхүйд хонь нэлээд
үр нөлөө үзүүлсэн болох нь тодорхой байна.
Англи, монгол хэлний харьцуулалт
• 2. Ямаа гэдэг үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн
өвөрмөц хэлцэд монгол хэлний ямаан омогтой, ямаа ямбалж
усгүй хоцрох, ухаанд нь ухна ишиг үхэх, ишгэнд эрээ
гаргах гэх мэт хэлцүүдийг багтааж байна. Жишээлбэл:ухаанд иь ухна
ишиг үхэх хэмээх хэлц нь хүний ой ухаанд ухна уначихсан биш харин
ой ухаан нь ямар нэг зүйл сэтгэх, ойлгохоо болих гэсэн утгыг
илэрхийлжээ.
Англи хэлний buck, act the goat гэх мэт өвөрмөц хэлцүүд нь хүний
хэтэрхий зөрүүд зожиг занг илэрхийлсэн байна. Дээрх жишээнүүдээс
үзэхэд ямаа гэдэг үг орсон өвөрмөц хэлцэд хүний эерэг зан байдалтай
холбоотой өвөрмөц хэлц тохиолдохгүй байна. Иймээс англи, монгол
аль ч хэлэнд ямаа гэдэг үг орсон өвөрмөц хэлц сөрөг утга илэрхийлж
буй нь ямаа гэдэг амьтан англи, монгол хоёр үндэстэнд ижил төсөөтэй
байдлаар илэрсэн нь сонирхол татаж байна.
Англи, монгол хэлний харьцуулалт
• 3. Морь гэсэн үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн
өвөрмөц хэлцэд морины хурдан, шаламгай, удаан, номхон,
догшин зэрэг шинж байдлыг хүний зан байдалтай холбон
хэрэглэж үүссэн.
Монгол хэлний гэмт хүн гэлбэлзэнэ, дайрт морь дайвалзана,
уургын морь шиг, эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг, эр хүн
хэлсэндээ, эмээлт морь харайсандаа, англи хэлний flog a dead
horse, a dark horse, get on your horse гэх мэт жишээнүүдээс үзэхэд
мориор илэрсэн өвөрмөц хэлц зэрэгцүүлэн судлаж буй хоёр
хэлэнд хурдан шаламгай, хүч чадал, шударга, догшин ширүүн,
муу хар санаатай гэх мэт эерэг сөрөг аль ч утгыг илэрхийлсэн
байна.
Англи, монгол хэлний харьцуулалт
• 4. Үхэр гэсэн үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлцэд монгол
хэлний үхэр шиг зөрүүд, дөрлүүлсэн бух шиг, дөргүй бух шиг гэсэн хэлцүүд нь
өөрийн ухаан бодолгүй, хүний заавар тушаалыг үг дуугүй дагадаг эсвэл зөрүүд
гөжүүд гэсэн эсрэг тэсрэг санааг гаргаж байна.
Монгол хэлний үхэр гэсэн үг орсон өвөрмөц хэлц нь удаан, зөрүүд, тэнэг гэсэн
утга илтгэдэг нь уг амьтны талаар монголчуудын сэтгэхүйн онцлогийг тусгахаас гадна
ихэвчлэн үхрийн муу шинж байдлыг харьцуулж зүйрлэсэн байна.
Англи хэлний like a bull china shop, cock and bull story гэх мэт хэлцүүд байна. Харин
үхэр гэсэн үг орсон өвөрмөц хэлцэд эерэг утга гаргасан хэлц байхгүй байна. Харин ч
үхрийг удаан, болхи гэсэн сөрөг утгаар илэрхийлдэг байна.
• 5. Тэмээ гэсэн үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлц: хүн
хэрээрээ, тэмээ тэнгээрээ, тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй
Монгол хэлэнд тэмээгээр илэрсэн өвөрмөц хэлц харьцангуй бага, англи хэлэнд
тэмээтэй холбоотой өвөрмөц хэлц байхгүй байна. Учир нь Англи, Америк улсад тэмээ
ховор байдагтай холбоотой бололтой.
Англи, монгол хэлний харьцуулалт
• 6.Нохой, муураар хүний зан байдлыг илэрхийлсэн монгол хэлний
өвөрмөц хэлц: гинжнээсээ алдуурсан нохой шиг, сүү долоосон гөлөг
шиг, яс горьдсон нохой шиг, англи хэлний dump dogs are dangerous,
scornful dogs will eat dirty puttings, barking dog seldom bite, put the cat
near the golfish bowl
Англи, америкчууд нохой муур гэсэн үг орсон өвөрмөц хэлцүүдийг
өргөн хэрэглэдэг хэдий ч хүний зан чанартай зүйрлэн хэлсэн өвөрмөц
хэлц тун цөөхөн.
Монгол хэлэнд нохойгоор илэрсэн өвөрмөц хэлц харьцангуй их
байгаа нь нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуй эрхэлдэг
монголчуудын хувьд хамгийн найдвартай итгэлтэй, ойр байдаг амьтан
бол нохой юм.
Харин муураар илэрсэн өвөрмөц хэлц тохиолдохгүй байгаа нь
монголчууд эртнээс мууранд дургүй, муурнаас хол байхыг эрмэлздэг
байсантай нь холбоотой байж болох юм.
Англи, монгол хэлний харьцуулалт
• 7. Загас, шувуу гэсэн үгээр илэрсэн хүний зан байдлыг илэрхийлсэн
өвөрмөц хэлц: загас шиг дуугүй, савдаг элээ шиг, англи хэлний as a
duck takes to water, a fish out of water, an odd fish, a cold fish, a different
catlle offish, a long wolf, a wolf in a sheep's clothing
Загасаар хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлц англи
хэлэнд элбэг тохиолдож байгаа нь тэдний загасыг өсгөн үржүүлж,
хүнсэндээ өргөн хэрэглэдэгтэй холбоотой.
• 8. Монгол хэлэнд чоно гэсэн үг орсон өвөрмөц хэлц цөөнгүй.
Жишээлбэл: сүүлгүй чоно, хотонд чоно оруулсан юм шиг, чоно
борооноор, чонын арьс нөмөрсөн, чоно санаатай гэх
мэт. Монголчууд аливаа муу муухай үйл явдлыг чонотой холбон
үздэг нь тэдний эрхэлдэг гол мал аж ахуйн ганц дайсан нь чоно
болохоор тэр биз. Англи хэлэнд чоно гэсэн үг орсон өвөрмөц хэлц
ховор хэмээн хэл шинжээчид үзэж байна.
Англи, монгол хэлний харьцуулалт
Ийнхүү монгол үндэстэн, монгол ахуйн онцлогийг харгалзан үзэж,
тэдний сэтгэлгээнд ойр байлгах үүднээс монголчуудын дунд хэвшмэл
болон хэрэглэгдэх болсон утга дүйх бэлэн хэллэгээр орчуулсан
байдлыг дүгнэн үзвэл алс холын Европ тивд орших Англи улс, Ази
тивийн элгэнд орших Монгол улс түмний аж байдал ойролцоовтор
хийгээд хэдийгээр өөр өөр хэлээр ярилцавч угтаа утга нэг зүйлийг
адилаар сэтгэж буй нь ерөөс хүн төрөлхтөн түүх, соёл, аж байдлын
хувьд хүйн холбоотойг илтгэж байна.
Ан амьтны нэрээр илэрсэн өвөрмөц хэлцээс англи хэлний хувьд
тэдэнтэй ойр байдаг нохой, муур, загас шувуутай холбоотой өвөрмөц
хэлц, монгол хэлний хувьд таван хошуу малтай холбоотой өвөрмөц
хэлц гол байр эзэлж байна. Судалгааны явцад англи, монгол хэлний
мал, ан амьтнаар илэрсэн өвөрмөц хэлцүүд зарим тохиолдолд адил
төстэй байсан бөгөөд үүнийг нийт хүн төрөлхтний амьтадтай харьцах
он удаан жилийн туршлагатай холбон үзэж байна. Харин ихэнх
тохиолдолд өөр утга гаргаж байсан бөгөөд энэ нь хоёр ард түмний
ертөнцийг үзэх үзэл мөн тэдний ойр байдаг ан амьтдын ялгаатай
байдлаас болж байгаа гэж хэлж болно.
Өнгөний бэлгэдэл
Өнгөний бэлгэдлийн анхдагч шинж нь түүний түгээмэл чанар болно.
Дэлхий дахинд нэн түгээмэл байдаг бэлгэдэл бол өнгөөр зарим мах
бодийг төлөөлүүлж /улаан, улбар өнгөөр галыг, хар, хүрнээр газрыг,
шар цагаанаар агаарыг гэх мэт/ орон зайг бэлгэдэх/ хөх өнгөөр босоо
загварыг, тэгэхдээ цэнхэрээр оройг нь, хар хөхөөр ёроолыг нь,
улаанаар хэвтээ загварыг, бас цайвар улаанаар дорныг, өтгөн
улаанаар өрнийг гэх мэт/ зэрэг олон зүйлийн ёс байна.
Бас хар өнгөөр цагийг, цагаан өнгөөр цагт үл хамаарахыг тэмдэглэдэг.
Бэлгэдэл зүйн үүднээс хар цагаан хоёр нь бүх өнгөний бэлгэдэл утгыг
үүсгэх эцэг, эх хоёр нь болно.
Монголчууд тэнгэрийг өнгөөр нь төлөөлүүлж “хөхрөгч“ “хөхөлзөгч“ гэж
нэрлэдэг байхад ногоог ногоон өнгөтэй нь, шороог шар өнгөтэй нь тус
тус адилтган нэрлэдэг. Монгол угсаатны өнгөөр бэлгэдэх ёсны тухай
асуудал сүүлийн үед ардын билиг зүйчид, угсаатны зүйчдийн
анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Англи, монгол хэлний харьцуулалт
• Монголчууд хар өнгөөр ааг омог, муу санаа, атаа хорсол, муу муухай
бүхнийг илэрхийлж байна. Англичууд ч мөн адил уур хилэн, муу
зуршил, зөрүүд гөжүүд гэх мэт сөрөг утгыг хэлдэг байна.
• Англичуудын сэтгэлд хөх өнгө амьдралын баяр баясгалан,
уйтгар гунигийг хослуулан харуулахаас гадна үнэнч нөхөрлөл, хар
бор ажил гэсэн утга ч бас илэрч байна. Харин монголчуудын хувьд
хөх өнгөөр илэрсэн хэлц бараг байдаггүй байна.
• Англичууд шар өнгийн хэлцээр аймхай хулчгар хувирамтгай хүнийг
илэрхийлдэг.
• Монгол хэлэнд хүний зан байдлыг шар өнгөөр илэрхийлэхдээ гол
төлөв хүн ба юмс үзэгдлийн сөрөг талын утгыг давамгай илэрхийлнэ.
Англи, монгол хэлний харьцуулалт
• Монгол, англи хэлэнд цагаан өнгөөр илэрсэн өвөрмөц хэлцээр
ихэнх тохиолдолд нинжин сэтгэл, ариун шударга, цэвэр ариун,
сайн сайхан бүхнийг бэлгэдэн хэрэглэсэн байна.
• Англи хэлэнд улаан өнгө заасан хэлцээр ямар нэг юмнаас айх,
ичих, болгоомжлох зэргийг илэрхийлсэн байдаг бол улаан
өнгөөр монголчууд сайн муу аль алинийг нь илтгэх бөгөөд муу
тал нь давамгай хэрэглэгдэж байна. Сайн тал нь эрүүл цовоо,
шударга байдлыг харуулсан байхад, муу тал нь туйлбаргүй,
бялдууч, долигонуур, уур хилэнг дүрсэлдэг.

More Related Content

What's hot

холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг jiguurten
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүйNooyoJamgan
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiasainaa88
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэсNational University Of Mongolia
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-5
 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-5 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-5
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-5E-Gazarchin Online University
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 
Lecture 7 8.
Lecture 7 8.Lecture 7 8.
Lecture 7 8.Ge Go
 
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрмхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрБатбагана Баасанжав
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайNational University Of Mongolia
 

What's hot (20)

холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг
 
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulelMongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
Aldaa 2.3
Aldaa 2.3Aldaa 2.3
Aldaa 2.3
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
эх хэл
эх хэлэх хэл
эх хэл
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-5
 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-5 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-5
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-5
 
эхийн хувиргал.
эхийн хувиргал.эхийн хувиргал.
эхийн хувиргал.
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
Lecture 7 8.
Lecture 7 8.Lecture 7 8.
Lecture 7 8.
 
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөрмхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
мхб, найруулга зүй хичээлийн хөтөлбөр
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
 
Lambugain nulims
Lambugain nulimsLambugain nulims
Lambugain nulims
 

Similar to GLON303-Хичээл 5

Utga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiUtga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiGe Go
 
монгол бичиг төрийн бичиг
монгол бичиг төрийн бичигмонгол бичиг төрийн бичиг
монгол бичиг төрийн бичигBayar Tsend
 
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоомонгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцооNational University Of Mongolia
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10E-Gazarchin Online University
 
Monggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMonggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMongol Times
 
дэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлдэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлBMunguntuul
 
дэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлдэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлBMunguntuul
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдNational University Of Mongolia
 
Mongol helnii standart
Mongol helnii standartMongol helnii standart
Mongol helnii standartNNaraa
 
Mongol helnii standart
Mongol helnii standartMongol helnii standart
Mongol helnii standartDogooo
 
монгол хэл3
монгол хэл3монгол хэл3
монгол хэл3erka11
 
хэл ярианы зохис
хэл ярианы зохисхэл ярианы зохис
хэл ярианы зохисtegsh92
 
хэл ярианы зохис
хэл ярианы зохисхэл ярианы зохис
хэл ярианы зохисouyntegsh92
 
хэл ярианы зохис
хэл ярианы зохисхэл ярианы зохис
хэл ярианы зохисoyuka11
 
хэл ярианы зохис
хэл ярианы зохисхэл ярианы зохис
хэл ярианы зохисtegsh92
 

Similar to GLON303-Хичээл 5 (20)

Utga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhaiUtga zohioliin helnii tuhai
Utga zohioliin helnii tuhai
 
үгийн сангийн утга
үгийн сангийн утгаүгийн сангийн утга
үгийн сангийн утга
 
монгол бичиг төрийн бичиг
монгол бичиг төрийн бичигмонгол бичиг төрийн бичиг
монгол бичиг төрийн бичиг
 
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоомонгол англи хэлний тооны айн тогтолцоо
монгол англи хэлний тооны айн тогтолцоо
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-10
 
Monggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toliMonggul bichig un job bichihu jui-yin toli
Monggul bichig un job bichihu jui-yin toli
 
дэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлдэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэл
 
Mongol helnii ijil uge
Mongol helnii ijil ugeMongol helnii ijil uge
Mongol helnii ijil uge
 
дэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлдэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэл
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
 
GLON303-Хичээл 1, 2
GLON303-Хичээл 1, 2GLON303-Хичээл 1, 2
GLON303-Хичээл 1, 2
 
Mongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg ugeMongol angli helnii temdeg uge
Mongol angli helnii temdeg uge
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
Mongol helnii standart
Mongol helnii standartMongol helnii standart
Mongol helnii standart
 
Mongol helnii standart
Mongol helnii standartMongol helnii standart
Mongol helnii standart
 
монгол хэл3
монгол хэл3монгол хэл3
монгол хэл3
 
хэл ярианы зохис
хэл ярианы зохисхэл ярианы зохис
хэл ярианы зохис
 
хэл ярианы зохис
хэл ярианы зохисхэл ярианы зохис
хэл ярианы зохис
 
хэл ярианы зохис
хэл ярианы зохисхэл ярианы зохис
хэл ярианы зохис
 
хэл ярианы зохис
хэл ярианы зохисхэл ярианы зохис
хэл ярианы зохис
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

GLON303-Хичээл 5

  • 1. ХЭЛ ШИНЖЛЭЛ Багш: Хүмүүнлэгийн ухааны магистр Ж.Цэцэгмаа
  • 2. Хичээл №5 ХЭЛНИЙ ХӨГЖИЛ Хүн төрөлхтний түүхэнд хүчирхэг том хэлнүүд, жижиг хэлүүдээ уусгаж, устгасаар ирсэн зүй тогтол бий. Уг үйл явц нь аажимдаа албан ёсны хэлнүүдийг бий болгодог. Даяаршлын нөлөөгөөр зарим хэлнүүд эрлийзжиж том хэлний тархалтын улмаас бага хэл бүхий үндэстний хэл мөхдөг. Харин жижиг буурай улсын хэл мөхсөнөөр соёл нь доройтож уламжлалт сэтгэлгээ үндэстний үзэл суларч тухайн үндэстэн мөхөх үе шатандаа орж эхэлдэг. Олон улс түмний хэл, соёл өөр хоорондоо харилцан нөлөөлөн хөгжиж, бойжиж байдаг. Аливаа хэл нийгмийн хөгжлийн дагуу байнга хөгжин үгийн сан нь ямагт баяжиж байдгийн зэрэгцээ шинэ шинэ үг хэллэг, өвөрмөц хэлц үүсч, тухайн хэлний үгийн санг баяжуулж байдаг билээ. Түүхэн цаг хугацааны туршид буюу өнөөдөр ч энэ үйл явц явагдаж байгаа. Иймээс хэл шинжлэлийн биөэ даасан нэг салбар болох хэлц судлал нь олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Учир нь олон хэлний хэрэглэгдэхүүнд олон олон судлаач өөрсдийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан өвөрмөц хэлцийг тодорхойлж, тэдгээрийн ангиллыг тогтоон гаргасан байдаг хэдий ч өвөрмөц хэлц нь хоёр ба түүнээс дээш үгээс бүрдэж нэгэн нэгдмэл утга илэрхийлдэг, харин тэдний утгын нэгдэл задарвал илтгэж байсан утгаа гээнэ гэсэн нэгдмэл үзэл баримтлалтай байдаг.
  • 3. Англи, монгол хэлний харьцуулалт Дэлхийн интернет мэдээллийн 70 орчим хувь болон дэлхийн шилдэг 500 гаруй их, дээд сургууль англи хэлээр үйл ажиллагаа явуулж, гэрээ, хэлэлцээрийн дийлэнх нь англи хэл дээр хийгдэн улс хоорондын болон олон улсын түвшинд англи хэлний гүйцэтгэх үүрэг, хэрэглээ эрс өсч байна. Монгол улсын Засгийн газар 2005 тогтоол баталж англи хэлийг заавал сурах гадаад хэл болгох хөтөлбөр гаргасан. • Англи хэлний талаарх товч танилцуулга Англи хэл нь Энэтхэг-Европ хэлний овгийн Герман хэлний бүлэгт багтана. Англи хэл ойролцоогоор 1500 гаруй жилийн өмнө үүссэн бөгөөд англи үндэстэн бий болсон цагаас эхлэн бүх нийтийн хэл болсон байна. Эдүгээ дэлхий дээр 2,5 тэрбум хүн англиар ярьдаг, үүнээс 400 гаруй сая хүн англи хэлийг анхдагч хэл болгожээ. Жишээлбэл: 267 сая нь АНУ-д, 53 сая нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад, 25 сая нь Канадад,18 сая нь Автралид байна. Англи хэлийг хоёрдогч хэл болгон ярилцагч орнуудын ихэнх нь Британийн колони байсан Энэтхэг, Нигер зэрэг олон улсууд байдаг. Эдгээр улсад англи хэл нь олон үндэстнийг нэгтгэсэн албан ёсны хэл нь болж байдаг.
  • 4.
  • 5. Англи, монгол хэлний харьцуулалт • Англи, монгол хэлний өвөрмөц хэлцийн тухай ерөнхий ойлголт Өвөрмөц хэлц гэдэг бол гагцхүү тухайн үндэсний хэлэнд буюу тухайн соёлын хүрээнд багтах улсын хэлэнд байдаг бүрдүүлсэн үгсийн утга алдраад нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогтвортой нийлмэл үгийн нэр юм. Аливаа хэлний өвөрмөц хэлцийн үгийн сангийн онцлог шинжийг тодорхой үзүүлэхийн тулд үгийн сангийн бусад бүрэлдэхүүн хэсгээс ялгаатай болон ижил төстэй талыг нь ялган зааглаж өгөх нь зайлшгүй чухал гэдгийг хэлц судлаачид тэмдэглэсэн байдаг. Үндэсний онцлог, соёл, зан заншил, ахуй байдал, сэтгэхүйгээс шалтгаалж англичуудын хувьд хүний бие эрхтэн болон өнгө заан нэрлэсэн үгс, тэдэнтэй ойр дотно байдаг амьтдын (муур, нохой, загас, шувуу) нэрсээр илэрсэн өвөрмөц хэлцүүдийг их хэрэглэдэг байна. Англи хэлний өвөрмөц хэлцийн хэлбэр, бүтэц янз бүр байдаг байна. Ихэнх өвөрмөц хэлц нэр үг тэмдэг нэрийн нэгдлээс бүрдсэн байхад зарим өвөрмөц хэлц харьцангуй дэлгэрэнгүй бүтэцтэй байдаг.
  • 6. Англи, монгол хэлний харьцуулалт Англи хэлний өвөрмөц хэлцийг хэл зүйн үүргээр нь 5 ангилдаг байна: 1.нэрлэн заасан хэлц, 2.тодотгосон хэлц, 3.үйлийн шинжтэй, 4.дайвар үгийн шинжтэй, 5.өгүүлбэрийн шинжтэй. Мөн W.McMordie нь “English idioms and how to use them” зохиолдоо утга ба хэлбэрийн хэл зүйтэй харьцах харьцаагаар дараах байдлаар ангилсан байна. Үүнд: а/Утгын хувьд дүрэм бус, хэлбэрийн хувьд дүрмийн /I am good friends with him. /a good friend /. б/Хэлбэр бүтцийн хувьд дүрэм бус /to have a “ bee in one’s bonnet /about sth/. в/Утга ба хэлбэрийн хувьд дүрэм бус /to be at large .” the escaped prisoner is still at large/ Харин монголчуудын хувьд монголчуудын өдөр тутмын амьдрал, монголчуудтай ойр байдаг таван хошуу мал, ан амьтдын нэрс, малын тоног хэрэгсэл, уламжлалт хоол хүнстэй холбоотой өвөрмөц хэлцүүд их байна. Монгол хэлний өвөрмөц хэлцийн бүтцийг ерөнхийд нь 2 ангилан авч үздэг. 1/ өгүүлбэртэй тэнцэх өвөрмөц хэлц. Жишээ нь: Алтан дэлхий сугаа хавчсан биш. 2/ нийлэмж үгийн маягтай өвөрмөц хэлц, жишээ нь: ургацын далай
  • 7. Англи, монгол хэлний харьцуулалт Мал ан амьтнаар илэрсэн өвөрмөц хэлц • 1. Хонь гэдэг үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлцээс харахад хониор илэрсэн өвөрмөц хэлц нь монгол хэлний хэвтээ хонь үргээхгүй, хонь шиг амьтан ерөнхийдөө хүний номхон даруу, томоотой дөлгөөн гэх эерэг утгыг илэрхийлж буй боловч тэлээ хурга шиг, эргүү хурга шиг, англи хэлний the black sheep гэх мэт өвөрмөц хэлцүүд нь тогтворгүй, дүйнгэ маанаг гэсэн сөрөг утгыг хүнтэй адилтгасан буюу утга шилжүүлэн илтгэсэн байна. Дээрх жишээнүүдээс харахад англи хэлний өвөрмөц хэлцэд хонь гэсэн үг орсон нь бидний түүвэрлэсэн жишээн дотор нэг л тохиолдож байна. Энэ нь англичууд хонийг монголчууд шиг олноор өсгөн үржүүлж хоол хүнсэндээ бараг хэрэглэдэггүйтэй шууд холбоотой. Харин хонь бол монголчуудын хувьд аж амьдралд болон таван хошуу малд багагүй чухал байр эзэлдэг бог мал юм. Иймээс ч нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монгол түмний хэл сэтгэхүйд хонь нэлээд үр нөлөө үзүүлсэн болох нь тодорхой байна.
  • 8. Англи, монгол хэлний харьцуулалт • 2. Ямаа гэдэг үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлцэд монгол хэлний ямаан омогтой, ямаа ямбалж усгүй хоцрох, ухаанд нь ухна ишиг үхэх, ишгэнд эрээ гаргах гэх мэт хэлцүүдийг багтааж байна. Жишээлбэл:ухаанд иь ухна ишиг үхэх хэмээх хэлц нь хүний ой ухаанд ухна уначихсан биш харин ой ухаан нь ямар нэг зүйл сэтгэх, ойлгохоо болих гэсэн утгыг илэрхийлжээ. Англи хэлний buck, act the goat гэх мэт өвөрмөц хэлцүүд нь хүний хэтэрхий зөрүүд зожиг занг илэрхийлсэн байна. Дээрх жишээнүүдээс үзэхэд ямаа гэдэг үг орсон өвөрмөц хэлцэд хүний эерэг зан байдалтай холбоотой өвөрмөц хэлц тохиолдохгүй байна. Иймээс англи, монгол аль ч хэлэнд ямаа гэдэг үг орсон өвөрмөц хэлц сөрөг утга илэрхийлж буй нь ямаа гэдэг амьтан англи, монгол хоёр үндэстэнд ижил төсөөтэй байдлаар илэрсэн нь сонирхол татаж байна.
  • 9. Англи, монгол хэлний харьцуулалт • 3. Морь гэсэн үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлцэд морины хурдан, шаламгай, удаан, номхон, догшин зэрэг шинж байдлыг хүний зан байдалтай холбон хэрэглэж үүссэн. Монгол хэлний гэмт хүн гэлбэлзэнэ, дайрт морь дайвалзана, уургын морь шиг, эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг, эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа, англи хэлний flog a dead horse, a dark horse, get on your horse гэх мэт жишээнүүдээс үзэхэд мориор илэрсэн өвөрмөц хэлц зэрэгцүүлэн судлаж буй хоёр хэлэнд хурдан шаламгай, хүч чадал, шударга, догшин ширүүн, муу хар санаатай гэх мэт эерэг сөрөг аль ч утгыг илэрхийлсэн байна.
  • 10. Англи, монгол хэлний харьцуулалт • 4. Үхэр гэсэн үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлцэд монгол хэлний үхэр шиг зөрүүд, дөрлүүлсэн бух шиг, дөргүй бух шиг гэсэн хэлцүүд нь өөрийн ухаан бодолгүй, хүний заавар тушаалыг үг дуугүй дагадаг эсвэл зөрүүд гөжүүд гэсэн эсрэг тэсрэг санааг гаргаж байна. Монгол хэлний үхэр гэсэн үг орсон өвөрмөц хэлц нь удаан, зөрүүд, тэнэг гэсэн утга илтгэдэг нь уг амьтны талаар монголчуудын сэтгэхүйн онцлогийг тусгахаас гадна ихэвчлэн үхрийн муу шинж байдлыг харьцуулж зүйрлэсэн байна. Англи хэлний like a bull china shop, cock and bull story гэх мэт хэлцүүд байна. Харин үхэр гэсэн үг орсон өвөрмөц хэлцэд эерэг утга гаргасан хэлц байхгүй байна. Харин ч үхрийг удаан, болхи гэсэн сөрөг утгаар илэрхийлдэг байна. • 5. Тэмээ гэсэн үг орсон хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлц: хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ, тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй Монгол хэлэнд тэмээгээр илэрсэн өвөрмөц хэлц харьцангуй бага, англи хэлэнд тэмээтэй холбоотой өвөрмөц хэлц байхгүй байна. Учир нь Англи, Америк улсад тэмээ ховор байдагтай холбоотой бололтой.
  • 11. Англи, монгол хэлний харьцуулалт • 6.Нохой, муураар хүний зан байдлыг илэрхийлсэн монгол хэлний өвөрмөц хэлц: гинжнээсээ алдуурсан нохой шиг, сүү долоосон гөлөг шиг, яс горьдсон нохой шиг, англи хэлний dump dogs are dangerous, scornful dogs will eat dirty puttings, barking dog seldom bite, put the cat near the golfish bowl Англи, америкчууд нохой муур гэсэн үг орсон өвөрмөц хэлцүүдийг өргөн хэрэглэдэг хэдий ч хүний зан чанартай зүйрлэн хэлсэн өвөрмөц хэлц тун цөөхөн. Монгол хэлэнд нохойгоор илэрсэн өвөрмөц хэлц харьцангуй их байгаа нь нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд хамгийн найдвартай итгэлтэй, ойр байдаг амьтан бол нохой юм. Харин муураар илэрсэн өвөрмөц хэлц тохиолдохгүй байгаа нь монголчууд эртнээс мууранд дургүй, муурнаас хол байхыг эрмэлздэг байсантай нь холбоотой байж болох юм.
  • 12. Англи, монгол хэлний харьцуулалт • 7. Загас, шувуу гэсэн үгээр илэрсэн хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлц: загас шиг дуугүй, савдаг элээ шиг, англи хэлний as a duck takes to water, a fish out of water, an odd fish, a cold fish, a different catlle offish, a long wolf, a wolf in a sheep's clothing Загасаар хүний зан байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэлц англи хэлэнд элбэг тохиолдож байгаа нь тэдний загасыг өсгөн үржүүлж, хүнсэндээ өргөн хэрэглэдэгтэй холбоотой. • 8. Монгол хэлэнд чоно гэсэн үг орсон өвөрмөц хэлц цөөнгүй. Жишээлбэл: сүүлгүй чоно, хотонд чоно оруулсан юм шиг, чоно борооноор, чонын арьс нөмөрсөн, чоно санаатай гэх мэт. Монголчууд аливаа муу муухай үйл явдлыг чонотой холбон үздэг нь тэдний эрхэлдэг гол мал аж ахуйн ганц дайсан нь чоно болохоор тэр биз. Англи хэлэнд чоно гэсэн үг орсон өвөрмөц хэлц ховор хэмээн хэл шинжээчид үзэж байна.
  • 13. Англи, монгол хэлний харьцуулалт Ийнхүү монгол үндэстэн, монгол ахуйн онцлогийг харгалзан үзэж, тэдний сэтгэлгээнд ойр байлгах үүднээс монголчуудын дунд хэвшмэл болон хэрэглэгдэх болсон утга дүйх бэлэн хэллэгээр орчуулсан байдлыг дүгнэн үзвэл алс холын Европ тивд орших Англи улс, Ази тивийн элгэнд орших Монгол улс түмний аж байдал ойролцоовтор хийгээд хэдийгээр өөр өөр хэлээр ярилцавч угтаа утга нэг зүйлийг адилаар сэтгэж буй нь ерөөс хүн төрөлхтөн түүх, соёл, аж байдлын хувьд хүйн холбоотойг илтгэж байна. Ан амьтны нэрээр илэрсэн өвөрмөц хэлцээс англи хэлний хувьд тэдэнтэй ойр байдаг нохой, муур, загас шувуутай холбоотой өвөрмөц хэлц, монгол хэлний хувьд таван хошуу малтай холбоотой өвөрмөц хэлц гол байр эзэлж байна. Судалгааны явцад англи, монгол хэлний мал, ан амьтнаар илэрсэн өвөрмөц хэлцүүд зарим тохиолдолд адил төстэй байсан бөгөөд үүнийг нийт хүн төрөлхтний амьтадтай харьцах он удаан жилийн туршлагатай холбон үзэж байна. Харин ихэнх тохиолдолд өөр утга гаргаж байсан бөгөөд энэ нь хоёр ард түмний ертөнцийг үзэх үзэл мөн тэдний ойр байдаг ан амьтдын ялгаатай байдлаас болж байгаа гэж хэлж болно.
  • 14.
  • 15. Өнгөний бэлгэдэл Өнгөний бэлгэдлийн анхдагч шинж нь түүний түгээмэл чанар болно. Дэлхий дахинд нэн түгээмэл байдаг бэлгэдэл бол өнгөөр зарим мах бодийг төлөөлүүлж /улаан, улбар өнгөөр галыг, хар, хүрнээр газрыг, шар цагаанаар агаарыг гэх мэт/ орон зайг бэлгэдэх/ хөх өнгөөр босоо загварыг, тэгэхдээ цэнхэрээр оройг нь, хар хөхөөр ёроолыг нь, улаанаар хэвтээ загварыг, бас цайвар улаанаар дорныг, өтгөн улаанаар өрнийг гэх мэт/ зэрэг олон зүйлийн ёс байна. Бас хар өнгөөр цагийг, цагаан өнгөөр цагт үл хамаарахыг тэмдэглэдэг. Бэлгэдэл зүйн үүднээс хар цагаан хоёр нь бүх өнгөний бэлгэдэл утгыг үүсгэх эцэг, эх хоёр нь болно. Монголчууд тэнгэрийг өнгөөр нь төлөөлүүлж “хөхрөгч“ “хөхөлзөгч“ гэж нэрлэдэг байхад ногоог ногоон өнгөтэй нь, шороог шар өнгөтэй нь тус тус адилтган нэрлэдэг. Монгол угсаатны өнгөөр бэлгэдэх ёсны тухай асуудал сүүлийн үед ардын билиг зүйчид, угсаатны зүйчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.
  • 16. Англи, монгол хэлний харьцуулалт • Монголчууд хар өнгөөр ааг омог, муу санаа, атаа хорсол, муу муухай бүхнийг илэрхийлж байна. Англичууд ч мөн адил уур хилэн, муу зуршил, зөрүүд гөжүүд гэх мэт сөрөг утгыг хэлдэг байна. • Англичуудын сэтгэлд хөх өнгө амьдралын баяр баясгалан, уйтгар гунигийг хослуулан харуулахаас гадна үнэнч нөхөрлөл, хар бор ажил гэсэн утга ч бас илэрч байна. Харин монголчуудын хувьд хөх өнгөөр илэрсэн хэлц бараг байдаггүй байна. • Англичууд шар өнгийн хэлцээр аймхай хулчгар хувирамтгай хүнийг илэрхийлдэг. • Монгол хэлэнд хүний зан байдлыг шар өнгөөр илэрхийлэхдээ гол төлөв хүн ба юмс үзэгдлийн сөрөг талын утгыг давамгай илэрхийлнэ.
  • 17. Англи, монгол хэлний харьцуулалт • Монгол, англи хэлэнд цагаан өнгөөр илэрсэн өвөрмөц хэлцээр ихэнх тохиолдолд нинжин сэтгэл, ариун шударга, цэвэр ариун, сайн сайхан бүхнийг бэлгэдэн хэрэглэсэн байна. • Англи хэлэнд улаан өнгө заасан хэлцээр ямар нэг юмнаас айх, ичих, болгоомжлох зэргийг илэрхийлсэн байдаг бол улаан өнгөөр монголчууд сайн муу аль алинийг нь илтгэх бөгөөд муу тал нь давамгай хэрэглэгдэж байна. Сайн тал нь эрүүл цовоо, шударга байдлыг харуулсан байхад, муу тал нь туйлбаргүй, бялдууч, долигонуур, уур хилэнг дүрсэлдэг.