More Related Content
DOCX
анги даасан багш миний сэтгэлийн үг PDF
ODP
ODS
7в ангийн сэтгэл ханамжийн судалгаа PDF
PPTX
PPTX
DOC
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар What's hot
PDF
PDF
PDF
PDF
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл PPTX
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à PPTX
оюун ухаан ба авьяас чадвар PPTX
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил PPTX
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг PPTX
DOC
PPTX
PPTX
PPTX
DOCX
PPTX
PPTX
DOCX
PPSX
DOCX
монгол ардын зүйр цэцэн үгс PPTX
Viewers also liked
ODP
PPT
101 15-metalliin shinj chanar PDF
PDF
PPTX
PPTX
ODP
PPTX
ODP
ODP
PDF
DOCX
багшийн тодорхойлолт мо нгол хэл Similar to мөнхтуул тодорхойлолт
PDF
ODT
PPTX
ODP
DOCX
DOCX
DOCX
DOCX
PPTX
элсэлтийн шалгалтанд зөвлөгөө ODP
PDF
PDF
XLSX
XLSX
PDF
PDF
PDF
XLSX
XLSX
XLSX
More from Myagaa_1987
PPTX
ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөх,үнэлэх,дүгнэхэд баримтл... ODP
DOCX
DOCX
PDF
PPTX
ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөх,үнэлэх,дүгнэхэд баримтл... PPTX
ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөх,үнэлэх,дүгнэхэд баримтл... мөнхтуул тодорхойлолт
- 1.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн97 дугаар дунд
сургуулийн 11б ангийн сурагч Н.Мөнхтуул
Журналын нэрсийн жагсаалтын дагуу арван нэгд бичигдэн ангийнхаа найз нараар Мөнтик буюу /Аялгуу/ гэж дуудуулан явж буй энэ хөөрхөн охин миний нэг шавь. Тавдугаар ангиасаа эхлэн “Б” гэсэн тодотголтой ангийнхаа урлагийн үзлэг,бүжгийн тэмцээн,чөлөөт цагийн болон бусад олон арга хэмжээнүүд, анги угаах,цонх дулаалах, ангиа чимэглэх гээд бүхий л ажилд сэтгэлээсээ гар бие оролцож тодорхой амжилтуудыг гаргаж ирсэн даруухан ч гэсэн хөгжилтэй, сэргэлэн охин юм. 2010 онд арваннэг дугаар ангиудын дунд “MASS” party буюу бүх сурагчдын сэтгэлийг хөдөлгөсөн үдэшлэг зохион байгуулж, тэр оройжингоо л арваннэг дугаар ангийн сурагчид англи дуу дуулаачидтай хамт дуулж, бүжиглэж тун тарах дургүй байж, хүүхдүүд тарахгүй бол яана даа гэж бодохын сацуу, ашгүй дээ 11дүгээр ангийнхны сэтгэлд таалагдаж дээ, энэ үдэшлэгийг манай ангийнхан зохиосон юм гэж багш нартаа гайхуулж... багшийгаа баярлуулж, сандаргаж байсан түүхтэй.
Урлаг тэр дундаа бүжиг, дуунд илүү сонирхолтой, “Golden bridge” төвийн сургалтанд сууж дөрвөн зуун цаг уйгагүй хичээллэсэн, алс хэтийн юм шиг боловч ойрхон байгаа мөрөөдөлийнх нь нэг хэсэг нь урлагийн том менежер болчихоод маш өндөр боловсрол эзэмшиж, өвөө, ээж хоёрыгоо баярлуулж, бахархуулж амьдрах. Хүн л юм болохоор бас жаахан дутагдал бий, нэгэнт далим гарсан болохоор үзгээр дамжуулаад нэг чимхье.
Үеийнхээ охидын адил бага насны хөгжөөнтэй үеээ, инээдэмтэй адал явдлуудаа эргэн санах дуртай, ээжийнхээ хийсэн амттай бүх хоолонд бас дуртай.
Эрдэм мэдлэгийн ихийг сурахаар тэмүүлж яваа миний шавийн санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, даяаршсан цэнхэр дэлхийн хаана л бол хаана мөрөө гаргаж алдар суугуу мандуулаарай.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар дунд
сургуулийн 11б ангийн сурагч Бямба овогтой Бат-Эрдэнэ
Ангийн даргын үүрэгт албыг 6 жил дараалан хашсан, үеийнхэндээ БэБа гэж дуудуулан явж байгаа энэ хүү миний нэг шавь. Тавдугаар ангиасаа өнөөг хүртэл ангийн дарга гэсэн тодотголтой, ангийнхаа сагсан бөмбөг, хичээлүүдийн уралдаан тэмцээн, чөлөөт цагийн бусад олон арга хэмжээнүүдэд, бас цонх дулаалах, ангийн цэвэрлэгээ гээд бүхий л ажилд багшийнхаа ачааг хөнгөвчилж, бусдыгаа зохион байгуулан сэтгэлээрээ хүчин зүтгэдэг, хэрсүү ухаантай нэгэн шавь минь. Багаасаа л нисэх онгоцны загвараар хичээллэж улсын нисэх онгоцны загварын уралдаанд 2005 онд нэгдүгээр байр эзлэн шагнуулсан цом нь одоо ч ангийн маань багшийн хүндэтгэлийн хэсэгт залаастай бий. Хөдөлмөрч хэрсүү шавь минь 2010 оны технологийн олимпиадад хоёрдугаар байр эзлэн одоо улсын олимпиадад оролцохоор бэлтгэж байна. Магадгүй багаасаа л инженер болно гэж мөрөөдөж явдаг шавийн минь хүсэл нь биелж, улсын олимпиадад түрүүлэх болтугай гэж багш нь дээлийнх нь захыг мушгиж сууна.Шавьдаа дэндүү их найдаж байгаа шүү. Хичээгээрэй.
Амьдралын хүнд ачааг түүртэлгүй үүрч яваа шавийн минь аз ивээж “зовсоны эцэст жаргадаг” гэдэг монгол ардын сайхан үг биелэлээ олж үргэлж инээд хөөр, аз жаргалаар бялхаж явах болтугай БэБа маань бусдын л нэгэн адил хөгжилтэй үеүүдээ дурсан санах дуртай, амттайхан бууз, цуйванд бүүрч дуртай, аарууланд нугасгүй дуртай нэгэн. Хэдий шавьд минь сайн тал бий ч хүн юм болохоор дутагдал бас бий,нэгэнт далим гарсан болохоор үзгээр дамжуулаад гурав чимхээд авъя.
Эрдэм мэдлэгийн их далайд ихийг сурахаар тэмүүлж яваа миний шавийн санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, даяаршсан хөх дэлхийн хаана л бол хаана мөрөө гаргаж алдар суугаа мандуулаарай..
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар дунд сургуулийн
11б ангийн сурагч Мягмаржав овогтой Уртнасан
Журналын нэсийн жагсаалтын дагуу хорин тавд бичигдэн ангийнхаа найз нараар Уртуушка гэж дуудуулан явж буй манай ангийн хамгийн жижигхэн энэ бяцхан охин миний нэг шавь. Бага ангиасаа эхлэн сурлагаараа дээгүүрт жагсдаг боловч түүнийгээ хийх ёстой зүйлээ л хийж байна гэсэн шиг онцолж гайхуулдаггүй, аажуу тайвуу хөдөлгөөнтэй, уургүй уцааргүй, тусч, үнэнч, шулуун, шудрага зантай энэ шавь минь хичээлийн олимпиадуудад, чөлөөт цагийн бусад ажлуудад чин сэтгэлээсээ гар бие оролцож тодорхой амжилтуудыг гаргаж, ангийнхаа нүүрийг тахалдаг даруухан, хөгжилтэй, шавь нарын маань нэг. Математикийн болон хөдөлмөр, зураг төслийн хичээлд илүү сонирхолтой, чөлөөт цагаараа “Sudoku” буюу тоон таавар бөглөх дуртай, өндөр болохын тулд агаарын теннис тоглох хүсэлтэй, будаатай л бол ямарч хоолонд дуртай, зайрмаг амттанд бүр илүү дуртай нэгэн.
Алс хэтийн боловч ойрхон байгаа мөрөөдлийнх нь нэг хэсэг нь арлын Япон улсад очиж маш өндөр боловсрол эзэмших, мэдээж тэгээд сайхан эх орондоо мэргэжлийнхээ дагуу ихийг бүтээж, ажиллаж амьдрах. Өнгөрсөн жилийн ангиараа зураг авахуулахад нуруу нь намдаад сандал дээр зогсож зургаа даруулаад ангийнхантайгаа чацуу болж харагдаж байсан явдал багшийнх нь хувьд хамгийн хөгжилтэй явдал.Уртаад маань бас жаахан жаахан дутагдал бий,энэ зашааныг далимдуулаад үзгээр дамжуулаад нэг чимхье. Өвдөж байна уу.
Үеийнхээ охидуудын адил бага насны хөгжөөнтэй үеээ, инээдтэй адал явдлуудаа эргэн санах дуртай, мөрөөдөх маш их дуртай, ном цуглуулах, шүрээр бүтээл хийх, хатгамал хатгаж чөлөөт цагаа өнгөрөөх дуртай.
Шавийн минь зорьсон хэрэг нь саадгүй биелж, эх дэлхийнхээ хаана л бол хаана нэр алдраа дуурсгаж яваарай.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар дунд сургуулийн
11б ангийн сурагч Энхтайван овогтой Ундрам
2004 оны есдүгээр сарын нэгний хичээлийн шинэ жилийн эхний өдөр анх л шавь нараа дөрөвдүгээр анги төгсөөд 5б ангид дэвшин суралцахаар 202 тоот өрөөнд орж ирэхэд нь шавь нарыгаа харж суугаад, “ энэ охинд л түшиглэж ажлаа явуулна даа” гэж бодож суусан бяцхан охин бол Э.Ундрам юм. Багш миний бодож байсан талаар болсонгүй 6 жилийн хугацаанд багшийнхаа итгэлийг даасан, хэрсүү, даруу, боловч хөгжилтэй зантай ангийнхаа найзуудаар Уундаармаа гэж дуудуулан явж буй энэ хөөрхөн охин бол миний нэг шавь. Уундаармаа маань манай ангийн архив л гэсэн үг. Түүнд ангийнхных нь нэгдүгээр ангиас эхлээд арваннэг дүгээр ангийн шинэ жил,спорт, уралдаан тэмцээн, есдүгээр ангийн төгсөлтийн баяр, зугаалга гээд л бүхий гэрэл зураг хадгалагдаж буй, мөн хэдийд, юуны учраас, ямар үйл явдал болсныг он, сар, өдөр,цаг, минуттай нь л хэлнэ дээ. Тийм л ой сайтай, нягт нямбай, цэгцтэй шавь байгаа юм даа. Ангийнхаа урлагийн үзлэг, сагсан бөмбөг,чөлөөт цагийн бусад олон арга хэмжээнүүд, анги угаах, цонх дулаалах, ёлка засах гээд бүхий л ажилд сэтгэлээсээ гар бие оролцож, тодорхой амжилтуудыг гаргаж ирсэнохин юм.Сагсан бөмбөгийн алтан медалийг 2010 онд багаараа авч ангийн багш нь нээх их баярлаж байсан түүхтэй.Гадаад хэл, нийгмийн хичээлд илүү сонирхолтой, “Golden bridge” төвийн сургалтанд сууж дөрвөн зуун цаг уйгагүй хичээллэсэн ирээдүйдээ англи хэлтэй өндөр боловсролтой эдийн засагч,нягтлан бодогч болох хүсэлтэй, мэдээж тэгээд Монгол эх орондоо ихийг бүтээж энхийг цогцлуулах хүсэлтэй.