SlideShare a Scribd company logo
ХОЁР НАСТАЙ ХVVХЭД, ХОРИН НАСТАЙ ЗАЛУУ


Манай олонхи хvмvvс “Хvvхэд бага байхдаа хэл сурах авъяастай
байдаг. Харин том болох тусмаа тэр авъяас нь алга болдог” гэсэн иш
vндэсгvй явган яриагаар бие биеийнхээ сурах идэвхийг бууруулдаг.

Хоёр настай хvvхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн толгойд
элдэв тvмэн бодол эргэлдэж байдаг учраас оюун ухаанаа төвлөрvvлж
чаддаггvй. “Гэдэс өлсөж байх чинь, энэ хичээл хурдан дуусаасай,
монголд ч гадаад хэл сурахгvй юм шиг байнаа, болж л єгвєл нутагт
нь оччихвол хурдан сурна байх даа.. “ гэх мэтийн тvмэн бодлоосоо
оюун ухаанаа чєлєєлж билэг оюунаа гадаад хэл сурахад тєвлєрvvлж
чадвал ХОРИН НАСТАЙ ЗАЛУУ ТА хоёр гурван настай хvvхдээс илт
давуу сурах чадвартай байдаг.

Та элдэв тvмэн бодлоо таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл
сурах vйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж
байдаг гэдгийг ямагт санаж явагтун.

Тvмэн бодлоос салж ангижрахын тулд сэтгэлээ тогтоох хэрэгтэй.
Элдэв хов жив дvvрэн шар сонин унших, аллага хvчирхийлэл дvvрэн
кино vзэх, эсвэл орцонд найз нөхөдтэйгөө дэмий чалчиж цагийг барж
байдаг нь чамд ямар ч ашиг єгєхгvй, харин ч есөн шидийн бодолд
автуулахын vндэс болно. Тvvний оронд гэр орондоо, єєртєє хэрэгтэй
зvйлийг хийж илvv гарсан чєлєєт цагаа гадаад хэл, бусад хичээл
номоо vзэхэд зориулах юм бол амжилттай суралцаад зогсохгvй хэдэн
жилийн дараа хvмvvжилтэй, vзэл бодол зєв тєлєвшсєн иргэн болох
тул цаашдын амьдралд тань маш ашиг тустай.

Тийм болохоор та эргэлзэхийн хэрэггvй яг өнөөдрөөс эхлэн чөлөөт
цагаа ашиглаад гадаад хэл сурах их аянд зориг шулуудан орох
хэрэгтэй.

НЭГ VVДИЙГ НЭЭВЭЛ VVД VVД НЭЭГДЭНЭ.
Англи, орос, хятад, япон солонгос, герман зэрэг аливаа нэгэн гадаад
хэлийг нэвтэрхий сайн сурсан байхын тулд тухайн хэлээр чєлєєтэй
ярьж бичиж ном сонин сэтгvvл уншиж, кино телевиз болон радиогийн
нэвтрvvлэг vзээд чөлөөтэй ойлгох зэрэг чадваруудыг эн тэнцvv
эзэмшсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хэлээрээ сэтгэх
чадвар бол хамгийн төгс сайн сурсаны илрэл болдог.

Бурхан багшийн сургаалд “Нэг vvдийг нээвэл vvд vvд нээгдэнэ”
хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж
сурваас тєгс амжилтанд хvрнэ гэсэн утгатай юм. Vvнийг гадаад хэл
сурахтай холбон тайлбарлавал илvv дєхєм байх болов уу? Тухайн
гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн
нэвтрvvлэг vзээд ойлгодог, монголоос тухайн хэл рvv, тухайн хэлнээс
монгол хэл рvv ямар ч сэдвээр чєлєєтэй орчуулж, чєлєєтэй сэтгэж
ярьж чаддаг хvнийг л сая тэр хэлэнд тєгс боловсорсон хvн гэж хэлнэ.
Эдгээр олон чадваруудыг тэнцvvхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон
чиглэл рvv зэрэг зэрэг дайрах юм бол амжилтанд хvрэхэд бэрхтэй.

Чанга унших vед харааныт тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх
зэрэг олон чадварууд нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь
тєрєлх хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд
нэвтрэхэд маш чухал нєлєєтэй.

Энэ маягаар явсаар хэдэн жилийн дараа ямар ч сэдвээр тєвєггvй
уншиж ойлгон бичих чадвартай болсон байх бөгөөд сонсгол, яриа,
нааш цааш хөрвvvлэх зэрэг чадвар ч дагалдан төгс боловсрох нь
мэдээж хэрэг юм.
Манай хvмvvс тухайн гадаад хэлээр ярьдаг болохыг ихэд хvсэмжлэн
мєрєєддєг. Гэтэл ярианы хэл гэдэг нь зєв сайн хичээллэвэл
сургалтын доод шатанд бvрэлдэх чадвар юм. Цагаан цаасан дээр
хараар бичсэн бичвэрийг тvгдрэхгvй сайхан уншчихаж чадахгvй байгаа
хvн юу ч харалгvй толгойгоороо сэтгээд гадаадын хvнтэй хурдан
тvргэн ярина гэж байхгvй шvv дээ. Гадаад хэлийг амжилттай сайн
суралцъя гэсэн чин хvсэлтэй залуустаа хандаж хэлэхэд эхлээд тухайн
гадаад хэлний зєв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хєнгєн
хялбар бичвэрийг хурдан тvгдрэлгvй яруу сайхан уншиж сур. Ийм
чадварыг эзэмшсэн хvн яриа сурахад санаад зовоод байхын хэрэггvй
гэдгийг та сурчихсан хойноо аяндаа мэдрэх болно.

Цэвэр сайхан бичдэг болохын тулд олон дахин хуулж бичих, зєв
цэвэр сайхан уншиж чаддаг болох гэсэн энэ хоёр чадварыг сайтар
сурч эзэмшихийн тулд өдөр болгон шаргуу хичээллээд бай. Харин
хуулж байх явцдаа шинэ vгийнхээ орчуулгыг байн байн эргэн харж
байгаарай. Ийм маягаар гурван сарын турш тасралтгvй хийгээд
байвал таны урьд ємнє эргэлзэж байсан олон олон асуултын хариулт
аяндаа тайлагдах болноо.
Амжилттай сурахын тулд өөртөө найдах нь хамгийн зєв юм. Хvн
єєртєє байгаа асар их боломжийг олж харалгvй аливаа асуудлыг
шийдэх арга замыг vргэлж гаднаас эрж хайдаг. Та “Дотоод би” –гээ
олж харах хэрэгтэй. Та яг өнөөдрөөс эхлээд гадаад хэлний хичээлдээ
2-3 цаг л гаргачих. Би хоцорсон байлгvй дээ гэсэн єєдгvй бодлоор
битгий өөрийгөө чөдөрлөөрэй. Хvний толгойд эргэлдэж байгаа тvмэн
бодол билиг оюуны хvчийг сарниаж байдгаас гадна эдгээр дэмий
бодлууд хvнийг агдлан хvлж байдаг гэдгийг санагтун.

Та элдэв дэмий бодлоо таягдан хаяж ядаж нэг сар, ядаж долоо хоног
хийгээд л vз. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын сайхан зvйр
vгийг хичнээн vнэн болохыг та мэдрэх болно.

ЯМАР ХVН ГАДААД ХЭЛИЙГ ТӨГС СУРАХ БОЛОМЖТОЙ ВЭ.
Анхан шатны хичээлийг бага гэж басах, дунд шатны хvнд сэдэв рvv
санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн vзэгчдийн амжилтанд
хvрдэггvйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн
агуулгыг сайтар эзэмшин, зєв сайхан уншиж сурахад тэвчээртэйгээр
хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бvхний
“гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг
болох байлгvй” гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь
чухам л анхан шатанд бvрэлддэг юм шvv дээ. Тийм болохоор анхан
шатны хичээлийн бичвэрийг бага, амархан гэж басалгvй дахин дахин
чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай.
Анхан шатны хичээлvvдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл
рvv зугуухан орж болно. Шинэ vгээ тольд, утгыг сайтар орчуулан
ойлгож ав. Тэгээд л анхан шатанд vзэж байсан аргаараа олон дахин
хуулж уншаад бай. Энэ vед хуулалт уншилтын тоогоо бага зэргээр
бууруулж болно.

Аливаа гадаад хэлийг vзэж байхад дунд шатанд хоёр хэлний
сэтгэлгээний зөрөө ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд
“Эмнэлэгт хэвтэх”, “Бөгтөр хvн” гэж ярьдаг байхад хятад хэлээр
“эмнэлэгт амьдрах” “тэмээн нуруутай хvн”, япон хэлээр “эмнэлэгт
амьдрах”, “мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бvхнийг
төвөгшөөн бодолгvйгээр олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй.
Тэгвэл тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний
зөрөөг гэтлэн давж нэг л мэдэхэд эх сайхан монгол хэл шигээ
ойлгож тэр тvвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно.
Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр
хугацаагаа ягштал баримтлах хэрэгтэй. Зарим сэтгэл хөөрөөн vедээ
4-5 цаг толгой өөд татахгvй хичээллээд дургvйгээ хvрэхээр хоёр
гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хvссэн vр дvнгээ єгєхгvй
сэтгэл гонсгор хоцрох болно шvv.

ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ ДЭЭШЛЭХ VЕ ШАТУУД
“Их ёсны тухай дуулсан дээд тєрєлтєн дуугаа хураадаг. Дунд
төрөлтөнд тийм ч юм шиг, vгvй ч юм шиг санагддаг. Харин доод
төрөлтөн шоолж инээдэг” хэмээх мэргэн сургаал бий. Энэ сургаалд
vл итгэж биеийн амрыг харах дуртай нэг нь хуучин байрандаа л
хэвээрээ vлдэнэ.

Амьдралд өргөн хэрэглэгдэж мэдэх сэдвvvдийг сонгон аваад 15-30
минут орчим чанга уншаад байхаа мартавзай. Нvдээрээ хараад
ойлгохгvй байгаа зvйлийг чихээрээ сонсоод ойлгоно гэж байхгvй шvv
дээ. Харин ямар ч сэдвийн зvйлийг уншаад чєлєєтэй ойлгодог болсон
цагт радио телевиз vзээд ойлгодог болно гэдэг ердєє л хагас сарын
ажил. Яагаад гэвэл та чанга дуугаар уншиж байх зуур сонсгол чинь
нээгдэж байдаг юм.

Томоохон роман уншдаг болсон хойноо тухайн хэл дээр гардаг
хамгийн олон уншигчтай сэтгvvлийг дагнан унших нь өгөөжтэй.
Сэтгvvлийг өдөр болгон тогтмол уншаад байвал 14 хоногоос нэг
сарын хугацаанд нэвтэрхий сайн уншдаг болно. Дараа нь нэр нєлєє
бvхий сонинг барьж авч унш. Мөн л дээрхитэй ижил хугацааны дараа
ямар ч сэдвээр сайн ойлгодог болно. Ном, сонин, сэтгvvл чєлєєтэй
ойлгодог болсны дараа олон ангит кино vзэж эхэл. Доогуураа vсгэн
тайлбартай кино байвал бvр ч сайн. Эхлээд vзэхдээ зєвхєн vсгийг
харж ойлгохыг хичээ. Энэ маягаар тогтмол vзээд байвал зугуухандаа
vсэггvй олон ангит киног ч тєвєггvй ойлгодог болно.

Киног чөлөөтэй ойлгодог болсон цагт телевизийн янз бvрийн сэдэвт
нэвтрvvлгvvдийг vзэж эхэл. Ийм тvвшинд хvрсэн хvн монгол хэлнээс
тухайн гадаад хэл рvv орчуулан бичих чадвартаа тvлхvv анхаарах
хэрэгтэй. Хэрвээ vнэхээр уйгагvй хичээнгvй хvн бол ийм маягаар
хичээллэхэд 1,5-2 жилийн хугацаанд хvссэн vр дvндээ хvрч чадна.

Хvмvvс сурч судалж эхлээгvй мөртлөө англи хэлний vйл vг нь цагийн
хорин зургаан хувиралтай байдаг гэсэн гэж ам дамжин хэлэлцэж
тvvнээс бэрхшээж байдаг. Хятад япон хэлний цагаан толгойн vсэг нь
5000 байдаг гэнэ лээ. Тийм хэлийг яаж сурдаг байнаа гэж ганц өдөр
ч сурч эхлээгvй байж бас л бие биеийнхээ зvрхийг vхvvлж байх нь
бий. Чухам юу байдгийг нь цаг заваа гарган vзээгvй байж ийнхvv
єєртєє хий хоосон бэрхшээл vvсгэх нь дэмий хэрэг л дээ. Хvний
санаанаасаа зохион бий болгосон энэ мэт саад тотгор л гадаад
хэлний сургалтанд тохиолдож байдаг хувь хvнээс хамааралтай
хамгийн том бэрхшээл юм.
Энэхvv наян хувьтай тэнцэхvйц том бэрхшээлийг санаанаасаа
зайлуулж чадвал vлдэх бодит бэрхшээл дєнгєж хорин хувь л байх
болов уу. Тийм болохоор толгойдоо эргэлдэж байгаа элдэв эргэлзээ
тээнэглзлэлийг өөрөөсөө зайлуулж яг єнєєдрєєс эхлэн гадаад хэлний
хичээлээ зориглон барьж ав.

Ямар ч сэдвээр чөлөөтэй уншдаг болохын тулд єдєр болгон уйгагvй
хичээн оролдоод бай. Тухайн өдрийн бичвэр дээр гарсан дvрмvvдийн
утга, хэрэглээний онцлогуудыг ойлгож аваад л уншаад бай. Монгол
хэлний дvрэм шигээ чөлөөтэй сайн хэрэглэдэг болъё гэж битгий хэт
яар.

ГАДААД ХЭЛИЙГ СУРЧ БАЙГАА ХVН ЦАЙЗЫГ ЭЗЭЛЖ БАЙГАА
ЦЭРГИЙН ЖАНЖИНТАЙ АДИЛ
Аливаа гадаад хэлийг сурахад төрөлх хэлний сэтгэлгээний нєлєєлєл
гол саад болж байдаг. Тийм болохоор гадаад хэлний vгсийг цэргvvд
гэж vзэх юм бол дvрмийг стратеги тактикаа болгон тєрєлх хэлний
сэтгэлгээний хана хэрмийг эвдэж цайзыг бvхэлд нь эзлэх хэрэгтэй.
Ингэж уураг тархиндаа төрөлх хэлнээс гадна харь хэлний
сэтгэлгээний тогтолцоог бvрэлдvvлж чадвал тэр хvнийг сая тухайн
гадаад хэлэнд нэвтэрхий сайн боллоо. Цайзыг бvрэн эзэлж чадлаа
гэж хэлж болох юм.
Тvvнээс гадна хэл сурч байгаа хvнийг ачаа хvргэхээр явж байгаа
жолооч, уулын оройд мацаж байгаа хvнтэй зvйрлэдэг. Ачааг өөр газар
хvргэхээр яваа жолоочийн тухайд зам сайн байх нь хамгаас чухал
шvv дээ. Тvvнтэй адилхан хэл сурч байгаа хvний зєв цэвэр сайхан
дуудлагыг жолоочийн замтай зvйрлэж болно. Зам буюу дуудлага нь
маш сайн байвал гадаадын хvнтэй төвөггvй нэвтрэлцэж чадна гэсэн
vг.

Тухайн өдөр vзсэн дvрэм бvхий бичвэрvvдийг олон дахин хуулж бичиж
унших явдал чухал. Гэтэл зарим хvмvvс таны хэлснээр олон дахин
хуулж бичээд ямар ч vр дvн алга хэмээн яарч адган зэмлэх нь ч бий.
Тийм хvмvvст “өнөөдөр тарьсан байцааны vрээс маргааш нь ургац
авдаг билvv” гэж асуудаг. Vрээ суулгаад тогтмол усалж арчилсны vр
дvнд байцаа авдаг шvv дээ. Тэрэнтэй адил гадаад хэлийг сурч тvvний
vр шимийг амсана гэдэг бол яг л мод, зvлэг тарьж ургуулахтай адил
зvйл юм. Гадаад хэлийг тєгс сайн сурсны vр дvнд хvртэх vр жимс нь
тухайн галаад хэлээр маш өргөн мэдээлэл олж авдаг болох, єндєр
цалин хєлстэй нэр хvндтэй ажилд орох, хувийн зохион байгуулалт
сахилга бат сайтай болон хvмvvжих, тархи оюун задарч ухаалаг болох
гээд ашиг тус нь маш их байх болно.

Багшийг хvндлэн дээдэлж байж эрдмийн шимийг хvртэх учиртай.
Ингэхийн тулд аливаа хvн хичээл зааж байгаа ямар ч багшийг сайн
муу гэж ялгахгvй адилхан хvндэлвэл зохино. Хvн л юм болсон хойно
зарим нэгэнд нь алдаа дутагдал байж болно. Гэхдээ “багшийн гэмийг
бvv ойшоо” гэсэн ардын мэргэн vг бий. Тvvнээс гадна эргэн тойронд
чинь сайн багш нар олон байгаа. Өөрөөр хэлбэл хэл сурч байгаа
хvний хувьд орчин тойрны олон юмс vзэгдэл багш болж байдаг.
“Хоёр хvн хамт явахад нэг нь миний багш”, “Сайн нь ч миний багш,
муу нь ч миний багш” хэмээн Кvнз айлджээ. Энэ бол хамт олон найз
нөхдийн чинь дунд сайн муу олон хvн байгаа. Чи тэр болгоныг зөв
зvйтэй тусгаж авч чадвал сайн хvн болж єсєж дэвжихэд тустай шvv
гэдгийг хэлсэн санаа юм.

Мөн нэгэн домогт єгvvлснээр, Нэг залуу өөрт тохиолдсон чухал
хэргээ Хомьсим Бодисатвад даатгаж мөргөхөөр сvмд очжээ. Гэтэл
өмнө талд нь нэг хvн бурхны хөрөгт мөргөж байхыг сайтар лавлан
харвал Хомьсом Бодисатва өөрийнхөө хєрєгт мөргөөд байж байна
гэнэ. Нєгєє залуу арай ч vгvй байлгvй дээ гэж санаад “Та хэн бэ” гэж
асуувал “Би Хомьсом Бодисатва байнаа “ гэжээ. “Та яагаад єєрєє
өөрийнхөө хөрөгт мөргөөд байгаа юм бэ” гэж асуусанд “Надад чухал
хэрэг гарсан тул тvvнийг бvтээхийн тулд өөртөө мөргөж байгаа юмаа”
гэж хариулжээ. Хомьсом Бодисатва ийнхvv єєрєє vлгэрлэн vзvvлсэн
нь мөнөөх залууд аливаа асуудлыг шийдэх арга замыг хайхдаа
гаднаас эрэх биш өөрийн хvч боломжиндоо тулгуурлаж байхын чухлыг
ойлгуулсан ажээ.

Дээр дурдсан зvйлvvд тойруулан нуршаад байгаагийн цаад санаа нь
Хvн аливаа эрдэм, тэр дундаа гадаад хэлийг сурахад өөрийгөө
дайчилж чадвал хvссэн амжилтандаа хvрэхэд тєдийлєн бэрх биш
гэдгийг хэлэх гэсэн билээ.

More Related Content

What's hot

GLON303-Хичээл 1, 2
GLON303-Хичээл 1, 2GLON303-Хичээл 1, 2
GLON303-Хичээл 1, 2
E-Gazarchin Online University
 
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэгonhonoo
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэнtsariunaa
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солоOyuhai1127
 
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэгonhonoo
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
National University Of Mongolia
 
заримдаг гийгүүлэгч
заримдаг гийгүүлэгчзаримдаг гийгүүлэгч
заримдаг гийгүүлэгчulzii_od
 
жинхэнэ нэрийн хувилал
жинхэнэ нэрийн хувилалжинхэнэ нэрийн хувилал
жинхэнэ нэрийн хувилалmuuduu
 
Ном унших зөвлөмж
Ном унших зөвлөмжНом унших зөвлөмж
Ном унших зөвлөмжb_hi
 
Монгол хэлний үг бүтэх ёс, үг бүтэх аргууд
Монгол хэлний үг бүтэх ёс, үг бүтэх аргуудМонгол хэлний үг бүтэх ёс, үг бүтэх аргууд
Монгол хэлний үг бүтэх ёс, үг бүтэх аргуудGe Go
 
албан бичиг
албан бичигалбан бичиг
албан бичиг
Otgontungalag Moodoi
 
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудБэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
Gantulga Dashdondov
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
euuganaa
 
101 arga
101 arga101 arga
101 arga
budkhand_2
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үгGe Go
 

What's hot (20)

хичээл 5
хичээл 5хичээл 5
хичээл 5
 
GLON303-Хичээл 1, 2
GLON303-Хичээл 1, 2GLON303-Хичээл 1, 2
GLON303-Хичээл 1, 2
 
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
 
заримдаг гийгүүлэгч
заримдаг гийгүүлэгчзаримдаг гийгүүлэгч
заримдаг гийгүүлэгч
 
жинхэнэ нэрийн хувилал
жинхэнэ нэрийн хувилалжинхэнэ нэрийн хувилал
жинхэнэ нэрийн хувилал
 
монгол бичиг
монгол бичиг монгол бичиг
монгол бичиг
 
хэлц
 хэлц хэлц
хэлц
 
Ном унших зөвлөмж
Ном унших зөвлөмжНом унших зөвлөмж
Ном унших зөвлөмж
 
Монгол хэлний үг бүтэх ёс, үг бүтэх аргууд
Монгол хэлний үг бүтэх ёс, үг бүтэх аргуудМонгол хэлний үг бүтэх ёс, үг бүтэх аргууд
Монгол хэлний үг бүтэх ёс, үг бүтэх аргууд
 
албан бичиг
албан бичигалбан бичиг
албан бичиг
 
123
123123
123
 
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудБэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
101 arga
101 arga101 arga
101 arga
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үг
 

Viewers also liked

Angli helnii bainga heregleddeg 200 vg
Angli helnii bainga heregleddeg 200 vgAngli helnii bainga heregleddeg 200 vg
Angli helnii bainga heregleddeg 200 vgOyunaa Oyuk
 
Ой тогтоолтоо сайжруулах
Ой тогтоолтоо сайжруулахОй тогтоолтоо сайжруулах
Ой тогтоолтоо сайжруулахazora14
 
англи хэлний авиа зүйн бүх дүрэм
англи хэлний авиа зүйн бүх дүрэмангли хэлний авиа зүйн бүх дүрэм
англи хэлний авиа зүйн бүх дүрэмtsoogii25
 
Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
 Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1 Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
NEvery Ase
 
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүдангли хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
Munguuzb
 
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдхамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдZoogii
 
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
E-Gazarchin Online University
 
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1
Н. Батмагнай
 
Usrr herhen archlah zovolgoo
Usrr herhen archlah zovolgooUsrr herhen archlah zovolgoo
Usrr herhen archlah zovolgooshuree53
 
Belen
BelenBelen
Бэрхшээл ба Боломж номын агуулга
Бэрхшээл ба Боломж номын агуулгаБэрхшээл ба Боломж номын агуулга
Бэрхшээл ба Боломж номын агуулга
Monica Batsukh
 
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 6 1
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 6 1Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 6 1
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 6 1Н. Батмагнай
 
U14 Reported Speech
U14 Reported SpeechU14 Reported Speech
U14 Reported Speech
Bayarmaa GBayarmaa
 
Mongolchuudiin ugsaa garal, ner, viii angi
 Mongolchuudiin ugsaa garal, ner, viii angi Mongolchuudiin ugsaa garal, ner, viii angi
Mongolchuudiin ugsaa garal, ner, viii angiAlungoo Alungoo
 
Англи хэлний байнга хэрэглэгддэг 200 үгс
Англи хэлний байнга хэрэглэгддэг 200 үгсАнгли хэлний байнга хэрэглэгддэг 200 үгс
Англи хэлний байнга хэрэглэгддэг 200 үгс
Sairangul Sairan
 
хулан англи хэл дүрэм
хулан англи хэл дүрэмхулан англи хэл дүрэм
хулан англи хэл дүрэм
Bayarmaa GBayarmaa
 
Subject and verb agreement zavkhan press
Subject and verb agreement zavkhan pressSubject and verb agreement zavkhan press
Subject and verb agreement zavkhan press
Nandintsetseg Yunren
 
англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг
англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үгангли хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг
англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үгtigermaa
 
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
Н. Батмагнай
 

Viewers also liked (20)

Angli helnii bainga heregleddeg 200 vg
Angli helnii bainga heregleddeg 200 vgAngli helnii bainga heregleddeg 200 vg
Angli helnii bainga heregleddeg 200 vg
 
Ой тогтоолтоо сайжруулах
Ой тогтоолтоо сайжруулахОй тогтоолтоо сайжруулах
Ой тогтоолтоо сайжруулах
 
1000 үг
1000 үг1000 үг
1000 үг
 
англи хэлний авиа зүйн бүх дүрэм
англи хэлний авиа зүйн бүх дүрэмангли хэлний авиа зүйн бүх дүрэм
англи хэлний авиа зүйн бүх дүрэм
 
Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
 Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1 Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
Бүх шинэ үг 1-7 хичээл: Солонгос хэл-1
 
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүдангли хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
англи хэлний өргөн хэрэглээний өгүүлбэрүүд
 
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүдхамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
 
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
 
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 1
 
Usrr herhen archlah zovolgoo
Usrr herhen archlah zovolgooUsrr herhen archlah zovolgoo
Usrr herhen archlah zovolgoo
 
Belen
BelenBelen
Belen
 
Бэрхшээл ба Боломж номын агуулга
Бэрхшээл ба Боломж номын агуулгаБэрхшээл ба Боломж номын агуулга
Бэрхшээл ба Боломж номын агуулга
 
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 6 1
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 6 1Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 6 1
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 6 1
 
U14 Reported Speech
U14 Reported SpeechU14 Reported Speech
U14 Reported Speech
 
Mongolchuudiin ugsaa garal, ner, viii angi
 Mongolchuudiin ugsaa garal, ner, viii angi Mongolchuudiin ugsaa garal, ner, viii angi
Mongolchuudiin ugsaa garal, ner, viii angi
 
Англи хэлний байнга хэрэглэгддэг 200 үгс
Англи хэлний байнга хэрэглэгддэг 200 үгсАнгли хэлний байнга хэрэглэгддэг 200 үгс
Англи хэлний байнга хэрэглэгддэг 200 үгс
 
хулан англи хэл дүрэм
хулан англи хэл дүрэмхулан англи хэл дүрэм
хулан англи хэл дүрэм
 
Subject and verb agreement zavkhan press
Subject and verb agreement zavkhan pressSubject and verb agreement zavkhan press
Subject and verb agreement zavkhan press
 
англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг
англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үгангли хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг
англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг
 
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
 

Similar to Gadaag hel surah arga

гадаад хэл сурах
гадаад хэл сурахгадаад хэл сурах
гадаад хэл сурах
Sairangul Sairan
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsemaa
 
Essential english for students
Essential english for studentsEssential english for students
Essential english for studentskokoko_1212
 
зөвөлгөө2
зөвөлгөө2зөвөлгөө2
зөвөлгөө2munkhtuyagg
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2tsemaa
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2tsemaa
 
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаАнгли хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
Gantulga Dashdondov
 
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаАнгли хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
Gantulga Dashdondov
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөBattungalag
 
GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8
E-Gazarchin Online University
 
англи хэл
англи хэлангли хэл
англи хэл
GMA_OK
 
English
EnglishEnglish
EnglishGMA_OK
 
англи хэл
англи хэлангли хэл
англи хэл
GMA_OK
 
English
EnglishEnglish
English
GMA_OK
 
Angli hel surah
Angli hel surahAngli hel surah
Angli hel surahadmin44
 
бага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчидбага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчидschool14
 

Similar to Gadaag hel surah arga (20)

гадаад хэл сурах
гадаад хэл сурахгадаад хэл сурах
гадаад хэл сурах
 
Zovolgoo 2
Zovolgoo 2Zovolgoo 2
Zovolgoo 2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Essential english for students
Essential english for studentsEssential english for students
Essential english for students
 
Tsahim nom
Tsahim nomTsahim nom
Tsahim nom
 
зөвөлгөө2
зөвөлгөө2зөвөлгөө2
зөвөлгөө2
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаАнгли хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
 
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаАнгли хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
Htl
HtlHtl
Htl
 
GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8
 
сайн байна уу
сайн байна уусайн байна уу
сайн байна уу
 
англи хэл
англи хэлангли хэл
англи хэл
 
English
EnglishEnglish
English
 
англи хэл
англи хэлангли хэл
англи хэл
 
English
EnglishEnglish
English
 
Angli hel surah
Angli hel surahAngli hel surah
Angli hel surah
 
бага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчидбага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчид
 

More from munkhtuyagg

зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1munkhtuyagg
 
зайны сургалт1
зайны сургалт1зайны сургалт1
зайны сургалт1munkhtuyagg
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1munkhtuyagg
 

More from munkhtuyagg (20)

зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
зайны
зайнызайны
зайны
 
зайны сургалт1
зайны сургалт1зайны сургалт1
зайны сургалт1
 
Homework2
Homework2Homework2
Homework2
 
At homework
At homeworkAt homework
At homework
 
Indepence work
Indepence workIndepence work
Indepence work
 
Indepence work
Indepence workIndepence work
Indepence work
 
үзүүлэн7
үзүүлэн7үзүүлэн7
үзүүлэн7
 
үзүүлэн6
үзүүлэн6үзүүлэн6
үзүүлэн6
 
үзүүлэн5
үзүүлэн5үзүүлэн5
үзүүлэн5
 
үзүүлэн6
үзүүлэн6үзүүлэн6
үзүүлэн6
 
үзүүлэн5
үзүүлэн5үзүүлэн5
үзүүлэн5
 
үзүүлэн4
үзүүлэн4үзүүлэн4
үзүүлэн4
 
үзүүлэн3
үзүүлэн3үзүүлэн3
үзүүлэн3
 
үзүүлэн2
үзүүлэн2үзүүлэн2
үзүүлэн2
 
үзүүлэн1
үзүүлэн1үзүүлэн1
үзүүлэн1
 
Superlative
SuperlativeSuperlative
Superlative
 
Superlative
SuperlativeSuperlative
Superlative
 
Superlative
SuperlativeSuperlative
Superlative
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 

Gadaag hel surah arga

  • 1. ХОЁР НАСТАЙ ХVVХЭД, ХОРИН НАСТАЙ ЗАЛУУ Манай олонхи хvмvvс “Хvvхэд бага байхдаа хэл сурах авъяастай байдаг. Харин том болох тусмаа тэр авъяас нь алга болдог” гэсэн иш vндэсгvй явган яриагаар бие биеийнхээ сурах идэвхийг бууруулдаг. Хоёр настай хvvхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн толгойд элдэв тvмэн бодол эргэлдэж байдаг учраас оюун ухаанаа төвлөрvvлж чаддаггvй. “Гэдэс өлсөж байх чинь, энэ хичээл хурдан дуусаасай, монголд ч гадаад хэл сурахгvй юм шиг байнаа, болж л єгвєл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа.. “ гэх мэтийн тvмэн бодлоосоо оюун ухаанаа чєлєєлж билэг оюунаа гадаад хэл сурахад тєвлєрvvлж чадвал ХОРИН НАСТАЙ ЗАЛУУ ТА хоёр гурван настай хvvхдээс илт давуу сурах чадвартай байдаг. Та элдэв тvмэн бодлоо таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах vйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг ямагт санаж явагтун. Тvмэн бодлоос салж ангижрахын тулд сэтгэлээ тогтоох хэрэгтэй. Элдэв хов жив дvvрэн шар сонин унших, аллага хvчирхийлэл дvvрэн кино vзэх, эсвэл орцонд найз нөхөдтэйгөө дэмий чалчиж цагийг барж байдаг нь чамд ямар ч ашиг єгєхгvй, харин ч есөн шидийн бодолд автуулахын vндэс болно. Тvvний оронд гэр орондоо, єєртєє хэрэгтэй зvйлийг хийж илvv гарсан чєлєєт цагаа гадаад хэл, бусад хичээл номоо vзэхэд зориулах юм бол амжилттай суралцаад зогсохгvй хэдэн жилийн дараа хvмvvжилтэй, vзэл бодол зєв тєлєвшсєн иргэн болох тул цаашдын амьдралд тань маш ашиг тустай. Тийм болохоор та эргэлзэхийн хэрэггvй яг өнөөдрөөс эхлэн чөлөөт цагаа ашиглаад гадаад хэл сурах их аянд зориг шулуудан орох хэрэгтэй. НЭГ VVДИЙГ НЭЭВЭЛ VVД VVД НЭЭГДЭНЭ. Англи, орос, хятад, япон солонгос, герман зэрэг аливаа нэгэн гадаад хэлийг нэвтэрхий сайн сурсан байхын тулд тухайн хэлээр чєлєєтэй ярьж бичиж ном сонин сэтгvvл уншиж, кино телевиз болон радиогийн нэвтрvvлэг vзээд чөлөөтэй ойлгох зэрэг чадваруудыг эн тэнцvv эзэмшсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хэлээрээ сэтгэх
  • 2. чадвар бол хамгийн төгс сайн сурсаны илрэл болдог. Бурхан багшийн сургаалд “Нэг vvдийг нээвэл vvд vvд нээгдэнэ” хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж сурваас тєгс амжилтанд хvрнэ гэсэн утгатай юм. Vvнийг гадаад хэл сурахтай холбон тайлбарлавал илvv дєхєм байх болов уу? Тухайн гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн нэвтрvvлэг vзээд ойлгодог, монголоос тухайн хэл рvv, тухайн хэлнээс монгол хэл рvv ямар ч сэдвээр чєлєєтэй орчуулж, чєлєєтэй сэтгэж ярьж чаддаг хvнийг л сая тэр хэлэнд тєгс боловсорсон хvн гэж хэлнэ. Эдгээр олон чадваруудыг тэнцvvхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон чиглэл рvv зэрэг зэрэг дайрах юм бол амжилтанд хvрэхэд бэрхтэй. Чанга унших vед харааныт тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх зэрэг олон чадварууд нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь тєрєлх хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд нэвтрэхэд маш чухал нєлєєтэй. Энэ маягаар явсаар хэдэн жилийн дараа ямар ч сэдвээр тєвєггvй уншиж ойлгон бичих чадвартай болсон байх бөгөөд сонсгол, яриа, нааш цааш хөрвvvлэх зэрэг чадвар ч дагалдан төгс боловсрох нь мэдээж хэрэг юм. Манай хvмvvс тухайн гадаад хэлээр ярьдаг болохыг ихэд хvсэмжлэн мєрєєддєг. Гэтэл ярианы хэл гэдэг нь зєв сайн хичээллэвэл сургалтын доод шатанд бvрэлдэх чадвар юм. Цагаан цаасан дээр хараар бичсэн бичвэрийг тvгдрэхгvй сайхан уншчихаж чадахгvй байгаа хvн юу ч харалгvй толгойгоороо сэтгээд гадаадын хvнтэй хурдан тvргэн ярина гэж байхгvй шvv дээ. Гадаад хэлийг амжилттай сайн суралцъя гэсэн чин хvсэлтэй залуустаа хандаж хэлэхэд эхлээд тухайн гадаад хэлний зєв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хєнгєн хялбар бичвэрийг хурдан тvгдрэлгvй яруу сайхан уншиж сур. Ийм чадварыг эзэмшсэн хvн яриа сурахад санаад зовоод байхын хэрэггvй гэдгийг та сурчихсан хойноо аяндаа мэдрэх болно. Цэвэр сайхан бичдэг болохын тулд олон дахин хуулж бичих, зєв цэвэр сайхан уншиж чаддаг болох гэсэн энэ хоёр чадварыг сайтар сурч эзэмшихийн тулд өдөр болгон шаргуу хичээллээд бай. Харин хуулж байх явцдаа шинэ vгийнхээ орчуулгыг байн байн эргэн харж байгаарай. Ийм маягаар гурван сарын турш тасралтгvй хийгээд байвал таны урьд ємнє эргэлзэж байсан олон олон асуултын хариулт аяндаа тайлагдах болноо.
  • 3. Амжилттай сурахын тулд өөртөө найдах нь хамгийн зєв юм. Хvн єєртєє байгаа асар их боломжийг олж харалгvй аливаа асуудлыг шийдэх арга замыг vргэлж гаднаас эрж хайдаг. Та “Дотоод би” –гээ олж харах хэрэгтэй. Та яг өнөөдрөөс эхлээд гадаад хэлний хичээлдээ 2-3 цаг л гаргачих. Би хоцорсон байлгvй дээ гэсэн єєдгvй бодлоор битгий өөрийгөө чөдөрлөөрэй. Хvний толгойд эргэлдэж байгаа тvмэн бодол билиг оюуны хvчийг сарниаж байдгаас гадна эдгээр дэмий бодлууд хvнийг агдлан хvлж байдаг гэдгийг санагтун. Та элдэв дэмий бодлоо таягдан хаяж ядаж нэг сар, ядаж долоо хоног хийгээд л vз. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын сайхан зvйр vгийг хичнээн vнэн болохыг та мэдрэх болно. ЯМАР ХVН ГАДААД ХЭЛИЙГ ТӨГС СУРАХ БОЛОМЖТОЙ ВЭ. Анхан шатны хичээлийг бага гэж басах, дунд шатны хvнд сэдэв рvv санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн vзэгчдийн амжилтанд хvрдэггvйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин, зєв сайхан уншиж сурахад тэвчээртэйгээр хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бvхний “гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгvй” гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бvрэлддэг юм шvv дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага, амархан гэж басалгvй дахин дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Анхан шатны хичээлvvдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рvv зугуухан орж болно. Шинэ vгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд vзэж байсан аргаараа олон дахин хуулж уншаад бай. Энэ vед хуулалт уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Аливаа гадаад хэлийг vзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зөрөө ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд “Эмнэлэгт хэвтэх”, “Бөгтөр хvн” гэж ярьдаг байхад хятад хэлээр “эмнэлэгт амьдрах” “тэмээн нуруутай хvн”, япон хэлээр “эмнэлэгт амьдрах”, “мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бvхнийг төвөгшөөн бодолгvйгээр олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгвэл тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зөрөөг гэтлэн давж нэг л мэдэхэд эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр тvвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно. Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр
  • 4. хугацаагаа ягштал баримтлах хэрэгтэй. Зарим сэтгэл хөөрөөн vедээ 4-5 цаг толгой өөд татахгvй хичээллээд дургvйгээ хvрэхээр хоёр гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хvссэн vр дvнгээ єгєхгvй сэтгэл гонсгор хоцрох болно шvv. ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ ДЭЭШЛЭХ VЕ ШАТУУД “Их ёсны тухай дуулсан дээд тєрєлтєн дуугаа хураадаг. Дунд төрөлтөнд тийм ч юм шиг, vгvй ч юм шиг санагддаг. Харин доод төрөлтөн шоолж инээдэг” хэмээх мэргэн сургаал бий. Энэ сургаалд vл итгэж биеийн амрыг харах дуртай нэг нь хуучин байрандаа л хэвээрээ vлдэнэ. Амьдралд өргөн хэрэглэгдэж мэдэх сэдвvvдийг сонгон аваад 15-30 минут орчим чанга уншаад байхаа мартавзай. Нvдээрээ хараад ойлгохгvй байгаа зvйлийг чихээрээ сонсоод ойлгоно гэж байхгvй шvv дээ. Харин ямар ч сэдвийн зvйлийг уншаад чєлєєтэй ойлгодог болсон цагт радио телевиз vзээд ойлгодог болно гэдэг ердєє л хагас сарын ажил. Яагаад гэвэл та чанга дуугаар уншиж байх зуур сонсгол чинь нээгдэж байдаг юм. Томоохон роман уншдаг болсон хойноо тухайн хэл дээр гардаг хамгийн олон уншигчтай сэтгvvлийг дагнан унших нь өгөөжтэй. Сэтгvvлийг өдөр болгон тогтмол уншаад байвал 14 хоногоос нэг сарын хугацаанд нэвтэрхий сайн уншдаг болно. Дараа нь нэр нєлєє бvхий сонинг барьж авч унш. Мөн л дээрхитэй ижил хугацааны дараа ямар ч сэдвээр сайн ойлгодог болно. Ном, сонин, сэтгvvл чєлєєтэй ойлгодог болсны дараа олон ангит кино vзэж эхэл. Доогуураа vсгэн тайлбартай кино байвал бvр ч сайн. Эхлээд vзэхдээ зєвхєн vсгийг харж ойлгохыг хичээ. Энэ маягаар тогтмол vзээд байвал зугуухандаа vсэггvй олон ангит киног ч тєвєггvй ойлгодог болно. Киног чөлөөтэй ойлгодог болсон цагт телевизийн янз бvрийн сэдэвт нэвтрvvлгvvдийг vзэж эхэл. Ийм тvвшинд хvрсэн хvн монгол хэлнээс тухайн гадаад хэл рvv орчуулан бичих чадвартаа тvлхvv анхаарах хэрэгтэй. Хэрвээ vнэхээр уйгагvй хичээнгvй хvн бол ийм маягаар хичээллэхэд 1,5-2 жилийн хугацаанд хvссэн vр дvндээ хvрч чадна. Хvмvvс сурч судалж эхлээгvй мөртлөө англи хэлний vйл vг нь цагийн хорин зургаан хувиралтай байдаг гэсэн гэж ам дамжин хэлэлцэж тvvнээс бэрхшээж байдаг. Хятад япон хэлний цагаан толгойн vсэг нь 5000 байдаг гэнэ лээ. Тийм хэлийг яаж сурдаг байнаа гэж ганц өдөр
  • 5. ч сурч эхлээгvй байж бас л бие биеийнхээ зvрхийг vхvvлж байх нь бий. Чухам юу байдгийг нь цаг заваа гарган vзээгvй байж ийнхvv єєртєє хий хоосон бэрхшээл vvсгэх нь дэмий хэрэг л дээ. Хvний санаанаасаа зохион бий болгосон энэ мэт саад тотгор л гадаад хэлний сургалтанд тохиолдож байдаг хувь хvнээс хамааралтай хамгийн том бэрхшээл юм. Энэхvv наян хувьтай тэнцэхvйц том бэрхшээлийг санаанаасаа зайлуулж чадвал vлдэх бодит бэрхшээл дєнгєж хорин хувь л байх болов уу. Тийм болохоор толгойдоо эргэлдэж байгаа элдэв эргэлзээ тээнэглзлэлийг өөрөөсөө зайлуулж яг єнєєдрєєс эхлэн гадаад хэлний хичээлээ зориглон барьж ав. Ямар ч сэдвээр чөлөөтэй уншдаг болохын тулд єдєр болгон уйгагvй хичээн оролдоод бай. Тухайн өдрийн бичвэр дээр гарсан дvрмvvдийн утга, хэрэглээний онцлогуудыг ойлгож аваад л уншаад бай. Монгол хэлний дvрэм шигээ чөлөөтэй сайн хэрэглэдэг болъё гэж битгий хэт яар. ГАДААД ХЭЛИЙГ СУРЧ БАЙГАА ХVН ЦАЙЗЫГ ЭЗЭЛЖ БАЙГАА ЦЭРГИЙН ЖАНЖИНТАЙ АДИЛ Аливаа гадаад хэлийг сурахад төрөлх хэлний сэтгэлгээний нєлєєлєл гол саад болж байдаг. Тийм болохоор гадаад хэлний vгсийг цэргvvд гэж vзэх юм бол дvрмийг стратеги тактикаа болгон тєрєлх хэлний сэтгэлгээний хана хэрмийг эвдэж цайзыг бvхэлд нь эзлэх хэрэгтэй. Ингэж уураг тархиндаа төрөлх хэлнээс гадна харь хэлний сэтгэлгээний тогтолцоог бvрэлдvvлж чадвал тэр хvнийг сая тухайн гадаад хэлэнд нэвтэрхий сайн боллоо. Цайзыг бvрэн эзэлж чадлаа гэж хэлж болох юм. Тvvнээс гадна хэл сурч байгаа хvнийг ачаа хvргэхээр явж байгаа жолооч, уулын оройд мацаж байгаа хvнтэй зvйрлэдэг. Ачааг өөр газар хvргэхээр яваа жолоочийн тухайд зам сайн байх нь хамгаас чухал шvv дээ. Тvvнтэй адилхан хэл сурч байгаа хvний зєв цэвэр сайхан дуудлагыг жолоочийн замтай зvйрлэж болно. Зам буюу дуудлага нь маш сайн байвал гадаадын хvнтэй төвөггvй нэвтрэлцэж чадна гэсэн vг. Тухайн өдөр vзсэн дvрэм бvхий бичвэрvvдийг олон дахин хуулж бичиж унших явдал чухал. Гэтэл зарим хvмvvс таны хэлснээр олон дахин хуулж бичээд ямар ч vр дvн алга хэмээн яарч адган зэмлэх нь ч бий. Тийм хvмvvст “өнөөдөр тарьсан байцааны vрээс маргааш нь ургац авдаг билvv” гэж асуудаг. Vрээ суулгаад тогтмол усалж арчилсны vр
  • 6. дvнд байцаа авдаг шvv дээ. Тэрэнтэй адил гадаад хэлийг сурч тvvний vр шимийг амсана гэдэг бол яг л мод, зvлэг тарьж ургуулахтай адил зvйл юм. Гадаад хэлийг тєгс сайн сурсны vр дvнд хvртэх vр жимс нь тухайн галаад хэлээр маш өргөн мэдээлэл олж авдаг болох, єндєр цалин хєлстэй нэр хvндтэй ажилд орох, хувийн зохион байгуулалт сахилга бат сайтай болон хvмvvжих, тархи оюун задарч ухаалаг болох гээд ашиг тус нь маш их байх болно. Багшийг хvндлэн дээдэлж байж эрдмийн шимийг хvртэх учиртай. Ингэхийн тулд аливаа хvн хичээл зааж байгаа ямар ч багшийг сайн муу гэж ялгахгvй адилхан хvндэлвэл зохино. Хvн л юм болсон хойно зарим нэгэнд нь алдаа дутагдал байж болно. Гэхдээ “багшийн гэмийг бvv ойшоо” гэсэн ардын мэргэн vг бий. Тvvнээс гадна эргэн тойронд чинь сайн багш нар олон байгаа. Өөрөөр хэлбэл хэл сурч байгаа хvний хувьд орчин тойрны олон юмс vзэгдэл багш болж байдаг. “Хоёр хvн хамт явахад нэг нь миний багш”, “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” хэмээн Кvнз айлджээ. Энэ бол хамт олон найз нөхдийн чинь дунд сайн муу олон хvн байгаа. Чи тэр болгоныг зөв зvйтэй тусгаж авч чадвал сайн хvн болж єсєж дэвжихэд тустай шvv гэдгийг хэлсэн санаа юм. Мөн нэгэн домогт єгvvлснээр, Нэг залуу өөрт тохиолдсон чухал хэргээ Хомьсим Бодисатвад даатгаж мөргөхөөр сvмд очжээ. Гэтэл өмнө талд нь нэг хvн бурхны хөрөгт мөргөж байхыг сайтар лавлан харвал Хомьсом Бодисатва өөрийнхөө хєрєгт мөргөөд байж байна гэнэ. Нєгєє залуу арай ч vгvй байлгvй дээ гэж санаад “Та хэн бэ” гэж асуувал “Би Хомьсом Бодисатва байнаа “ гэжээ. “Та яагаад єєрєє өөрийнхөө хөрөгт мөргөөд байгаа юм бэ” гэж асуусанд “Надад чухал хэрэг гарсан тул тvvнийг бvтээхийн тулд өөртөө мөргөж байгаа юмаа” гэж хариулжээ. Хомьсом Бодисатва ийнхvv єєрєє vлгэрлэн vзvvлсэн нь мөнөөх залууд аливаа асуудлыг шийдэх арга замыг хайхдаа гаднаас эрэх биш өөрийн хvч боломжиндоо тулгуурлаж байхын чухлыг ойлгуулсан ажээ. Дээр дурдсан зvйлvvд тойруулан нуршаад байгаагийн цаад санаа нь Хvн аливаа эрдэм, тэр дундаа гадаад хэлийг сурахад өөрийгөө дайчилж чадвал хvссэн амжилтандаа хvрэхэд тєдийлєн бэрх биш гэдгийг хэлэх гэсэн билээ.