More Related Content
PDF
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал PDF
PPTX
PDF
Хэрэглээ, Хуримтлал ба хөрөнгө оруулалт PPTX
PPTX
PPTX
PPTX
What's hot
PDF
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга PDF
PDF
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ... PDF
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ PDF
PPTX
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг PPT
Shuud ba shuud bus tatwar PPT
PDF
зах зээл ба өрсөлдөөний талбар, PPTX
PPTX
PPT
PDF
PPTX
PPTX
DOCX
PPT
DOCX
PPTX
PPT
монгол улсын татварын тогтолцоо Similar to macro micro ediin zasag
PDF
PPTX
Lec 1 edin zasag gej yu be PPTX
PPTX
PPT
PDF
PPTX
PDF
PPT
PPTX
PDF
PDF
DOC
ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛ ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ ХӨТӨЛБӨР PPTX
Macro l1. introduction to macroeconomics PDF
микроэдийн засаг №1 Эдийн засгийн ШУ-ны судлах зүйл, судалгааны арга.pdf PPTX
Газарзүй 9 ЭЗ-ийн ШУ-ны үндсэн ойлголт.pptx PDF
DOCX
Макро эдийн засаг семинар ажилбар-1 PDF
PDF
macro micro ediin zasag
- 1.
- 2.
Нийгмийн хөгжлийн уртхугацааны туршид хүн төрөлхтний хийсэн ажиглалт,
туршил судалгааны явцад үүсэж бий болсон олон салбарын шинжлэх ухааны
нэг нь эдийн засгийн шинжлэх ухаан юм.
Эдийн засаг нь бараа,
үйлчилгээний үйлдвэрлэл,
түгээлт, хэрэглээг судалдаг
нийгмийн шинжлэх ухаан
юм.
“Economics” хэмээх нэр томъѐо нь
эртний грекийн οἰκονομία /oikonomia/
буюу "өрх гэр авч явах ухаан" + nomos буюу "хууль, заншил" гэсэн утгатай
үгнээс гаралтай. Эдийн засгийн ухаан нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуваарилах,
солилцох, хэрэглэх явцад үүсэх үйлдвэрлэлийн суурь харилцааг багтаана.
Энэхүү харилцаа нь улсын болон эдийн засгийн анхдагч нэгжийн түвшинд
ялгаатай учраас микро болон макро түвшинд авч үзнэ.
- 3.
Хувь хүмүүсболон пүүсүүдийн сонголтоо яаж хийж байна вэ, тэдний
шийдвэрээ гаргалтад засагийн газар хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийн
микро эдийн засаг судалдаг.
Хувь хүн, пүүсүүд, засгийн газрын хийсэн сонголт нь үндэсний болон
глобал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг макро эдийн засаг
судална.
Микро эдийн засгийн гол субъектууд өрх гэр пүүс бараа үйлчилгээний
ба хүчин зүйлсийн зах зээл бол макро эдийн засгийн гол субъектууд нь
пүүс өрх гэр засгийн газар гадаад эдийн засаг юм.
Макро эдийн засаг нь нийт эдийн засгийн судалж харахын тулд макро
эдийн засагчид зах зээлүүд бараа үйлчилгээний төрөл бүрийн
хэлбэрүүдийн ялгааг анзааралгүйгээр тэднийг нийт урсгалд нь авч
үздэг. Микро эдийн засаг бол тэдний хэлбэрүздийн ялгааг нарийн авч
үздэг.
- 4.
Микро эдийнзасгийн онолоор хэрэглэгчид Coke эсвэл
Perpsi авч байна уу яагаад гэдгийг судалдаг бол макро
эдийн засагт эдгээрийг нийт эрэлтээр авч үзэж
судална. Микро эдийн засагт хувь хүмүүс пүүсүүдийн
үйл хөдлөл дээр үндэслэн гаргасан онол загвар нь
макро эдийн засагт мөн адил хүчтэйгээр хэрэглэгдэж
байна. Микро эдийн засгийн онолыг бодвол макро
эдийн засгийн бодлогууд макро эдийн засгийн
үзүүлэлтүүд нь арай илүү нээлттэй байдаг ба
ажилгүйдлийн түвшин, инфляцийн түвшин валютийн
ханшны талаар Төв банкнаас явуулж байгаа бодлого
зэрэг нь үргэлж нийгмийн гишүүд улс төр хэвлэл
мэдээллийн гол сэдэв болж байдаг.
- 6.
Макро эдийн засагнь улс
орны дотоод нэгж хэсэг,
түүний хэсэгчлэгдсэн
ойлголтыг нэгтгэн авч үздэг
бөгөөд эдийн засгийн
хөгжлийг бүхэлд нь болон
хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын
харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн
засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж
байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа
эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана.
- 8.
Макро эдийнзасгийн бодлого: Аливаа эдийн
засгийн хөгжил нь тухайн эдийн засгийн
натурал нөөц баялаг хүний хүчин зүйлсийн
нөөц капиталын нөөц технологийн түвшингээс
хамаарч байдаг. Нөгөө талаар тухайн засгийн
газраас явуулж байгаа бодлогоос ихээхэн
хамаарна.
- 9.
1930-аад оноосмакро эдийн засаг нь эдийн
засгийн сэтгэлгээний бие даасан чиглэл болон
бүрэлдэн тогтжээ. Энэ үед барууны хөгжингүй
орнуудад бий болсон их хямралтай
холбоотойгоор нийгэм эдийн засгийн гүн
гүнзгий өөрчлөлтүүд бий болсон нь хөгжлийн
үйл явцад нөлөөлжээ. Иймд Кейнс макро
эдийн засгийн үндсүүдийг тавьж түүний
үндсэн ойлголтуудыг тодорхойлж чухал зүй
тогтлуудыг бүрдүүлжээ.
- 10.
1970-аад оноосэхлээд инфляцийн үйл явц хүчтэй
явагдсан байна. үүнтэй холбоотойгоор Кейнсийн
загварыг М.Фредман тэргүүтэй эдийн засагчид
шүүмжлэн монитарист загварыг боловсруулан
гаргажээ.
Энэ загварын гол агуулга нь :
1. Мөнгө зээлийн зөв бодлого явуулах
2. Төрийн оролцоог багасгах
3. Инфляцитай үр ашигтай тэмцэл хийх
Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтээр дамжуулж
үйлдвэрлэлийн өсөлтийг хангана гэж үзжээ. 1980-аад
оноос эхлээд үйлдвэрлэлийн уналт инфляци зэрэг
явагдсаны улмаас энэхүү үзэгдлийг тайлбарлах шинэ
онол хандлагууд бий болсон байна.
- 11.
Эдийн засгийнөсөлт: Хөдөлмөрийн бүтээмжийн
өсөлт хэдий чинээ тогтвортой өсөж байх тусам тухайн
эдийн засгийн урт хугацаандахь эдийн засгийн эрүүл
байдал, өсөлт хангагдаж ирсэн байна.
Эдийн засгийн мөчлөг: Эдийн засаг дахь идэвхтэй
үйл ажиллагаа нь үе үе өөрчлөгдөж байдаг. Эдийн
засгийн мөчлөгийн үе шатиуудад авах эдийн засгийн
арга хэмжээ, бодлогууд, улс төрийн тухайн үеийн
бодлоготой хэрхэн уялдаж байгаа эсвэл зөрчилдөж
байдаг зэргээр тайлбарлагдана.
- 12.
Ажилгүйдэл: Ажилгүйдэлнь макро эдийн засагт их
хэмжээний сөрөг нөлөө үзүллж байдаг үзэгдэл юм.
Ажилгүйдэл нь инфляци, эдийн засгийн мөчлөг, өсөлт
зэрэг гол гол ойлголтуудтай холбоотой байдаг тул
тэдгээрийн хамаарлын судлан шаардлагатай. Мөчлөг
ажилгүйдлийн хамаарал нь илт ойлгорлт
байдаг. Хярал удаан үргэлжлэх тусам ажилгүйдлийн
түвшин өсөж ирдэг. Тэгвэл мөчлөгийын сэргэлтийн
өрнөлтийн үед уг үзүүлэлт нь буурч эхэлдэг. Эрс
буурсан тохиолдол нь эдийн засагт технологийн
үсрэнгүй том дэвшил гарсан үед тохиолддог байна.
- 16.
Макро эдийнзасгийн судлах дараах асуудлууд байдаг.
Үүнд:
1. Үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн түүнийг
тооцох арга
2. Зах зээлийн нийт эрэлт, нийт нийлүүлэлт
3. Төрийн мөнгө зээлийн бодлого
4. Үндэсний орлогод хэрэглээ ба хуримтлал, хөрөнгө
оруулалтын нөлөөлөх нөлөөлөл
5. Төрийн сангийн бодлого
6. Төрийн нийгмийн бодлого
7. Эдийн засгийн өсөлтийн асуудал
8. Эдийн засгийн гадаад харилцаа
9. Төлбөрийн баланс ба валютын ханш зэрэг болно.
- 17.
Макро эдийнзасгийн судалгаанд дараахи аргуудыг ашиглана.
Диалектик арга: Энэ нь арга зүйн дагуу эдийн засгийн бүх юмс
үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн
хөгжиж байх зүй тогтлыг авч үзэх арга юм.
Хийсвэрлэлтийн арга: Энэ аргын тусламжтайгаар эдийн
засгийн тодорхой тогтолцоог санаагаараа загварчлан тааамаглаж
түүний мөн чанар дотоод уялдаа холбоог нээн
илрүүлэхболомжтой. Дедукц: Дэвшүүлсэн ерөнхий таамаглалыг
эдийн засгийн бодит баримт сэлтээр шалгаж ерөнхий дүгнэлтэд
тулгуурлан хэсэгчилсэн тусгай дүгнэлт хийх танин мэдхүйн
аргыг хэлнэ.
Индукц: Ажиглалт туршилтын тус тусдаа байгаа мэдээ сэлтийг
нэгтгэн дүгнэж ерөнхий дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг
хэлнэ.
Эдийн засаг математик арга: Эдийн засгийн тодорхой
үзэгдлийн хэтийн хандлага зүй тогтлыг илэрхийлсэн олон
хувьсагчтай математик загвар боловсруулж аргыг хэлнэ.
- 18.
Эдийн засгийнонолын үндэслэлийг тодорхойлохдоо
позитив болон норматив эдийн засгийн арга зүйд
тулгуурлана.
Позитив эдийн засаг гэдэг нь эдийн засгийн тодорхой
үзэгдэл үйл явдлын өнгөрсөн үеийн өөрчлөлт хөгжлийн
талаарх статистик тоо баримтанд тулгуурлан түүний
одоогийн байдалд үнэлэлт өгч цаашдын хандлагын
талаар хялбарчилсан загвар үзэл баримтлал
боловсруулахыг хэлнэ.
Норматив эдийн засаг гэдэг нь боловсруулсан үзэл
баримтлалыг практикт хэрхэн ямар аргаар хэрэгжүүлэх
талаар тодорхой зөвлөмж шийдвэр гаргахыг хэлнэ.
- 19.
Эдийн засгийналиваа үзэгдлийг 4 үндсэн арга
хэрэглэгдэхүүнээр илэрхийлж болно.
1. Үгээр илэрхийлэх арга: Энэ нь гол төлөв
тодорхойлолт, томъѐолол, тайлбарын хэлбэртэй байна.
2. Тоон хүснэгтээр илэрхийлэх арга: Энэ нь эдийн
засгийн тодорхой юмс үзэгдлийн хоорондын холбоо
хамаарлын өөрчлөлтийг тусгасан тоон үзүүлэлтийн
хэлбэртэй юм.
3. График аргаар илэрхийлэх: Энэ нь эдийн
засгийн хоорондоо хамаарал бүхий үзэгдлийн
грацикзк дүрслэл юм.
4. Аналитик арга: Энэ нь эдийн засгийн тодорхой
үзэгдлийн өөрчлөлтийн зүй тогтлыг тусгасан функц
математик загварын хэлбэртэй байна.
- 20.
Эдийн засагнь үл үзэгдэгч гар буюу зах зээлийн
механизм болох бараа бүтээгдэхүүний үнэ, зээлийн
хүү, цалин зэргээр зохицуулагдана.
- 21.
Үнэ, зээлийнхүү, цалингийн өөрчлөлтүүд нь
хэрэглэгч, пүүсүүдийн ямар шийдвэр гарах талаар
дохио өгч байдаг.
- 22.
Үнэ, зээлийнхүү, цалингийн уяан, хатан байдал нь
төрийн оролцоогүйгээр эдийн засгийг зохицуулж
тэнд үүссэн сөрөг үзэгдэлүүдийг шийдвэрлэж
чадна гэж үздэг.
- 23.
Энэ онолнь: Үнэ, зээлийн хүү, цалин зэрэг нь удаан
өөрчлөгддөг уян хатан бус шинжтэй тул зах зээлийн
бүрэн зохицуулж чадахгүй. Иймээс ЗГ өөрийн
зардал, татварын хэмжээг өөрчлөн нийт эрэлтэд
нөлөөлөх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь
ихээхэн үр ашигтай гэж үздэг. Кейнсийн онол 1930 оны
дунд үеээс 1970 он хүртэл нилээд давамгайлах шинжтэй
байсан.
- 26.
Микро эдийнзасаг нь бизнес болон өрхийн аж ахуй
гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон
нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн
газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын
харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий
тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн
болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг.
- 27.
Микро эдийн засаг
гэдэг нь хүний
амьдралын өдөр
тутмын ажиллагаатай
шууд холбоотой тодорхой төрлийн
бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт үнэ, цалин
хөлс, ашиг алдагдал татвар гэх мэт асуудлыг
үйлдвэрлэлийн анхдагч нэгжийн түвшинд авч
үзэн судлахыг хэлнэ.
- 28.
Өөрөөр хэлбэлпүүс салбар, өрхийн аж ахуй болон
тодорхой зах зээл дэх үйлдвэрлэгч хэрэглэгчийн үр
ашигтай ажиллагааны зарчмыг судалдаг эдийн
засгийн ухааны нэг хэсгийг хэлнэ.
Жишээ нь: манай оронд махны нийлүүлэлт
яагаад хомсдож үнэ нь өсөв ноолуурын шнэ
дотоодын зах зээл дээр өсөж кг нь яагаад 30000
төгрөгт хүрэв гэх мэт асуултанд чикро эдийн
засгийн онолд тулгуурлан хариулна.
- 29.
Эдийн засгийнхарилцаанд оролцогч аж ахуйн нэгжийн
өмнө тулгарах гол асуудал бол үйлдвэрлэлийн
хязгаарлагдмал нөөцийг юунд зарцуулан хуваарилж яаж
хамгийн их ашиг олох вэ гэдэг асуудал юм. Үйлдвэрлэл
үйлчилгээ явуулахын тулд аж ахуйн нэгж тодорхой нэг
нөөцийг хэрэглэх шаардлага гардаг. Үүнийг
үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэх бөгөөд Үүнд:
1. Газар байгалийн баялаг /ой мод ашигт
малтмал, эдэлбэр газар/
2. Хөдөлмөр /хүний оюуны болн биеийн хүчний
чадвар хүчин чармайлт/
3. Капитал /машин тоног төхөөрөмж барилга
байгууламж түүхий эд материал санхүүгийн капитал/
- 30.
Аль чулс орны эдийн засгийн өмнө тавигдаж байдаг
гол зорилго ижилхэн бөгөөд хязгаарлагдмал нөөцийг
хамгийн үр ашигтай ашиглаж хэрэгцээг илүү өндөр
түвшинд хангах аргыг зөв сонгох явдал юм. Үүний
тулд нийгэм бүр дараахь асуудлуудад харуи өгөх ѐстой
болдог.
1. Юу үйлдвэрлэх вэ? Эдийн засгийн нөөц ямар
байгаа, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл нөөц
хүрэлцээтэй байх, ямар нөөцийг гаднаас авах вэ?
Нөөцөө нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн салбаруудад
хэрхэн дахин хуваарилах вэ? Гэсэн өргөн хүрээтэй
ойлголтыг хамаарна. Энэ асуудлыг дараахь байдлаар
шийдвэрлэнэ.
- Миний хэрэглэгч хэн болохыг тодорхойлно
- Хэрэглэгчдэд ямар хэрэгцээ байгааг тогтооно
- Энэ хэрэгцээнээс юуг нь хийж чадахыг тогтооно
- 31.
2. Яажүйлдвэрлэх вэ? Энэ нь шинжлэх ухаан
техникийн дэвшил түүнийг үйлдвэрлэлд хэрхэн
ашиглаж байгаатай холбоотой бөгөөд
үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт
өөрчлөлтийг өөртөө тусгаж байдаг. Энэ асуудлыг
шийдвэрлэхэд дараахь хүчин зүйл нөлөөлнө.
- Үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн үнэ
- Үйлдвэрлэлийн арга технологи
- Үйлдвэрлэлийн хөдөлмөр зохион байгуулалт
- Бусад хүчин зүйл
- 32.
3. Хэнд зориулж үйлдвэрлэх вэ? Энэ асуудал нь
нийгмийн хэмжээнд орлогын хуваарилалт дахин
хуваарилалт ямар байгаа болон үйлдвэрлэгдсэн
бүтээгдэхүүнийг хэд хичнээн хүн худалдан авах
чадвартай гэдэгтэй холбоотой байна. Энэ асуудлыг
шийдвэрлэхэд дараахь хүчин зүйлийг харгалзана.
- Хэрэглэгчийн орлогын байдал
- Хэрэглэгчийн хүсэл сонирхлын өөрчлөлт
- Орлогын дахин хуваарилалт
- Өрсөлдөгчийн үйл ажиллагаа
- Орлох барааны үнэ
- 33.
Микро эдийнзасгийг судлах зүйлийг 4 бүлэг болгон хувааж
доорх дарааллаар авч үзнэ.
1. Зах зээлийн онол. Энд микро эдийн засгийн гол гогцоо
асуудал болох эрэлт нийлүүлэлт, үнэ гурвыг нягт уялдаатайгаар
авч үзнэ.
2. Хэрэглэгчийн онол. Энэ нь зах зээлийн эрэлтийн асуудалтай
/хэрэглэгчид ямар барааг хэдий хэмжээгээр худалдан авах тухай
асуудал/ холбоотой юм.
3. Пүүсийн онол. Энэ нь пүүс /аж ахуйн нэгж/ зах зээлд
бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх зүй тогтлыг авч үзнэ. Өөрөөр
хэлбэл үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүн нийлүүлэх
шийдвэрийг яаж гаргах вэ гэдэг асуудлыг энэ онолын
тусламжтайгаар танин мэднэ.
4. Аж байдлын онол. Микро ндийн засгийн онолын энэ хэсэгт
ашиг орлогын хуваарилалт хүн амын аж байдал амьжиргааны
түвшинг судлана.
- 34.
Эдийн засгийн талаар хийсэн аливаа дүгнэлт гаргасан шийдвэр
нь хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй болох эсэх нь
судалгааны аргаас шалтгаална.
Эдийн засгийн судалгаа хийхийн тулд:
1. Эдийн засгийн тоо тоймшгүй олон үйл яьдлын дотроос
тухайн судалгаанд холбогдох хэсгийг салган авах буюу
судалгааны мэдээллийн бааз, сантай болох
2. Судалгаанд хамрагдах эдгээр материал дотроос хоорондоо
хамааралтай бие биендээ нөлөөлж буй хэсгийг нь шилж олох
3. Хоорондоо харилцан хамаарал бүхий үзүүлэлтүүдийг
судалж чухамхүү эдийн засгийн ямар загвар хүрээнд тэдгээр нь
хоорондоо тогтмол байнга давтагдах харилцаа холбоотой
болохыг илрүүлэн эдийн засгийн хууль зарчим үзэгдэл маягаар
томъолж болно.
- 35.
Микро эдийн засгийнсудалгаанд дараахи аргуудыг ашиглана.
Диалектик арга: Энэ нь арга зүйн дагуу эдийн засгийн бүх юмс
үзэгдэл хоорондоо холбоо хамааралтай байнга өөрчлөгдөн хөгжиж
байх зүй тогтлыг авч үзэх арга юм.
Хийсвэрлэлтийн арга: Энэ аргын тусламжтайгаар эдийн засгийн
тодорхой тогтолцоог санаагаараа загварчлан тааамаглаж түүний
мөн чанар дотоод уялдаа холбоог нээн илрүүлэхболомжтой.
Дедукц: Дэвшүүлсэн ерөнхий таамаглалыг эдийн засгийн бодит
баримт сэлтээр шалгаж ерөнхий дүгнэлтэд тулгуурлан хэсэгчилсэн
тусгай дүгнэлт хийх танин мэдхүйн аргыг хэлнэ.
Индукц: Ажиглалт туршилтын тус тусдаа байгаа мэдээ сэлтийг
нэгтгэн дүгнэж ерөнхий дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг хэлнэ.
Эдийн засаг математик арга: Эдийн засгийн тодорхой үзэгдлийн
хэтийн хандлага зүй тогтлыг илэрхийлсэн олон хувьсагчтай
математик загвар боловсруулж аргыг хэлнэ.