More Related Content
PDF
PPTX
PDF
PPT
PPTX
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл PPTX
PPTX
PDF
What's hot
PPTX
PPTX
эдийн засаг дахь төрийн оролцоо PDF
PDF
зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх ... PPT
DOC
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС... PDF
Lekts10 shugaman zagvariin parametr PDF
Эдийн засгийн тогтворгүй байдал /эдийн засгийн мөчлөг, эдийн засгийн хямрал, ... PPTX
PPTX
PDF
Lekts4. statistik hemjigdehuun PDF
PPTX
PPTX
PDF
PPTX
PDF
Macroeconomics - shalgalt -1,2 PPTX
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл PDF
PDF
Similar to Macro l1.2021 2022
PDF
PPTX
Macro l1. introduction to macroeconomics PDF
PPTX
PDF
PDF
микроэдийн засаг №1 Эдийн засгийн ШУ-ны судлах зүйл, судалгааны арга.pdf PDF
PPTX
PPTX
PPTX
PDF
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал PDF
DOCX
Макро эдийн засаг семинар ажилбар-1 PDF
PPT
PDF
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга PPT
PDF
DOC
ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛ ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ ХӨТӨЛБӨР PPTX
Lekts 1 mikro ediin zasgiin onol lekts 2 erelt niilvvleltiin onol More from ssuserca5598
PDF
MICRO L6.2022 -2023 on.pdf PDF
PDF
MICRO L4.2022 -2023on.pdf PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
MICRO L2.2022-2023 on.pdf PDF
MICRO L1.2022 -2023 on.pdf PDF
PDF
Lecture 19.2022- 2023.pdf PDF
Lecture 18.2022 - 2023.pdf PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Macro l1.2021 2022
- 1.
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙНТУХАЙ ОЙЛГОЛТ
1.Макро эдийн засгийн үүсэл хөгжил, онолын урсгал
2. Макро эдийн засгийн судлах зүйл
3. Макро эдийн засгийн судалгааны арга
4. Макро эдийн засгийн бодлого
- 3.
1.Макро эдийн засгийнүүсэл хөгжил, онолын
урсгал
Эдийн засгийн сэтгэлгээний түүх XVI зуунаас
эхэлдэг.
Тухайн цаг үед Англи, Итали, Франц зэрэг гол
нөлөөтэй улсуудын сэтгэгч нар экономиксийг
эхлүүлсэн.
Тэгэхдээ макроэкономиксийн хэлбэрээр эхэлсэн
байдаг.
- 4.
Тэр үеийн сэтгэгчнарыг Мерканталистууд гэж
нэрлэх бөгөөд Томас Ман, Жиованни Ботеро, Жеймс
Стьюарт нар тэдний шилдэг төлөөлөгчид билээ.
Макро эдийн засгийн хэв маягийг дүрслэх анхны
оролдлогыг Франсуа Кенэ өөрийн алдартай эдийн
засгийн хүснэгтэд хийсэн (1758).
XIX зуунд К.Марксийн энгийн ба өргөтгөсөн нөхөн
үйлдвэрлэлийн онолууд гарч ирсэн.
- 5.
Орчин үеийн экономиксийнсуурь нь 1778 онд
Шотландын эдийн засагч Адам Смит "Үндэстний
баялаг" хэмээх алдартай бүтээлээ хэвлүүлснээс
эхэлсэн гэж үздэг.
Тэрээр эдийн засагт баялаг бий болоход
хөдөлмөрийн нарийн хуваарь нөлөөлдөг гэж үзсэн.
Мөн үнэ болон цалингийн уян хатан өөрчлөлт нь зах
зээлийг тэнцвэржүүлнэ гэсэн сонгодог үзлийг
үндэслэжээ.
- 6.
Үнэ, цалин уянхатан өөрчлөгдөх нь зах зээл аяндаа
тогтворжих үндэс гээд зах зээлд гадны хүчээр
нөлөөлөх нь нийгмийн үр өгөөжийг бууруулдаг гэж
үздэг байв.
Эндээс дараа үеийн эдийн засагч, судлаачид уг санааг
сонгодог эдийн засагчдын үзэл баримтлал болгон
хөгжүүлжээ.
- 7.
Сонгодог эдийн засагчидтүүхийн уртад олон
шинэчлэлт нэмсэн бөгөөд тэдний дотор өнөөг хүртэл
уншигдаж, эсвэл нээлтүүд нь хэрэглэгддэг хүмүүст
Давид Рикардо, Жон С. Милл, Томас Мальтус, Карл
Маркс нар орно.
Сонгодог онол.
Сонгодог онолын үндсэн үзэл баримтлал нь :
• Эдийн засаг нь үл үзэгдэгч гар буюу зах зээлийн
механизм болох бараа бүтээгдэхүүний үнэ, зээлийн
хүү, цалин зэргээр зохицуулагдана.
- 8.
• Үнэ, зээлийнхүү, цалингийн өөрчлөлтүүд нь
хэрэглэгч, пүүсүүдэд ямар шийдвэр гаргах талаар
дохио өгч байдаг.
• Үнэ, зээлийн хүү, цалингийн уян, хатан байдал нь
төрийн оролцоогүйгээр эдийн засгийг зохицуулж
тэнд үүссэн сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэж
чадна гэж үздэг.
“Үл үзэгдэгч гар”-ын зохицуулалт нь эдийн засгийн
хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хувиарладаг
байна.
- 9.
Зах зээлийн зохицуулалтынмеханизм нь төрийн
оролцоогүйгээр эдийн засгийн нөөцийн үр ашгийг
хангадаг гэсэн үг юм.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд хувь хүн болон
нийгмийн аж байдлыг нэгэн зэрэг дээшилдэг аж.
Зах зээл өөрөө оновчтой шийдлээ олж чадна гэдэг энэ
үзэл "үл үзэгдэгч гарын зохицуулалт" гэж нэрлэгдэн
бидний амьдарч буй нийгмийн тогтолцооны нийтлэг
нэг үзэл баримтлал болж хэрэглэгдэж байна.
- 10.
XIX зууны эхэнүед Алфред Маршалл, Леон Вальрас,
Карл Менгер, Стенли Жевонс нарын эдийн засагчид
эдийн засгийн үйл явцуудыг загварчлах, холбоо
хамаарлыг математик үндэслэлтэйгээр авч үзэх болсон.
Ингэснээр өмнө нь тайлбарлагдах боломжгүй байсан
зарим ойлголт ухагдахуунуудыг нарийвчлан авч үзэх,
холбоо хамаарлыг гүн гүнзгий тайлбарлах боломж
олгосон нь уг шинжлэх ухаанд нэгэн шинэ үеийг бий
болгосон гэж тооцогдох болжээ
- 11.
Энэ үеэс шинэсонгодог эдийн засгийн ухаан үүссэн
гэж үздэг.
Тэд төгс өрсөлдөөнд тэнцвэр тогтох нөхцлөөс төгс
бус өрсөлдөөний шийдвэр гаргалтуудын үр дүн, төгс
бус өрсөлдөөний үеийн нийгмийн үр өгөөжгүй байдал,
зах зээлүүдийн харилцан тэнцвэрийн нөхцөл зэрэгт
тайлбар хийж энэ чиглэлд өргөн хүрээтэй судалгаа
хийх замыг нээж өгсөн.
Дээрх эдийн засагчдын үзэл Адам Смитийн чөлөөт
эдийн засгийн харилцаанд суурилдаг.
- 12.
Кейнсийн онол.
Өнгөрсөн зууныхамгийн суутай эдийн засагч,
макроэкономиксыг хамгийн хүчтэй өөрчилсөн хүн
бол Английн эдийн засагч Жон Мейнард Кейнс юм.
Жон Мейнард Кейнс (1883–1946) “Ажил эрхлэлт,
сонирхол, мөнгөний ерөнхий онол” (1936)
номондоо эдийн засгийн зохицуулалтын шинэ
загварыг санал болгов.
- 13.
Кейнс нь захзээлийн өөрийгөө зохицуулах сонгодог
ойлголтыг шүүмжлэв. Үйлдвэрлэл өөрөө хэрэглээг
бий болгодог тул зах зээлд засгийн газрын оролцоо
шаардлагагүй байдаг.
Эсрэгээрээ, зөвхөн төрийн зохицуулалтын ачаар бид
30-аад оны хямралыг даван туулж чадна гэж тэр
хэлэв.
XX зууны Ж.М.Кейнс макро эдийн засгийн үндэс
суурийг тавьж, түүний үндсэн ойлголтыг тодорхойлж,
эдийн засгийг төрийн зохицуулалтын хэрэгцээг
үндэсийг тавьсан.
- 14.
Түүний онолын голүндэслэл нь:
• Үнэ, зээлийн хүү, цалин зэрэг нь удаан
өрчлөгддөг уян хатан бус шинжтэй тул зах зээлийг
бүрэн зохицуулж чадахгүй.
• Засгийн газар өөрийн зардал,
татварын хэмжээг өөрчлөн нийт эрэлтэд нөлөөлөх
замаар эдийн засагт зохицуулалт хийх нь ихээхэн
үр ашигтай гэж үздэг
• Нийт зардлын өсөлт нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх
замаар үйлдвэрлэлийг өсгөж эдийн засгийг
эрүүлжүүлнэ
- 15.
Кейнсийн үзэл дэлгэрчтөр сангийн бодлогоор
дамжуулан эдийн засгийн тэлэлтийг удирдах
боломжтой гэсэн дүгнэлт нийтлэг болжээ.
Кейнс өөрийн бүтээлдээ ажил эрхлэлтийг хадгалж,
үйлдвэрлэлийн түвшинг хэвээр байлгах хэрэгсэл нь
төрийн санхүүгийн бодлого гэсэн санааг тууштай
хамгаалж ирэв.
Кейнсчүүдийн онолын гол субьект нь сангийн болон
мөнгөний бодлого байдаг. Тэрээр сангийн бодлого нь
нийт эрэлтийг удирдах хамгийн гол хүчтэй хэрэгсэл
гэж үзсэн юм.
- 16.
1950-аад онд, АНУтэргүүтэй хөгжингүй орнуудад
Кейнсийн эдийн засгийн онол хүчтэй ноёрхож ирэв.
Тэр үед дэлхийн эдийн засаг харьцангуй
тогтвортой, тайван хөгжиж байлаа.
Үүнийг Кейнсийн онолын үр дүн гэж үзэх үзэл ч
хүчтэй байжээ.
Тобин, Солоу, Модигльяни, Самуэльсон зэрэг эдийн
засагч, эрдэмтэд АНУ дахь Кейнсийн чиглэлийн гол
төлөөлөгчид болж байсан.
- 17.
Кейнсийн онол 1930-аадоны дунд үеээс 1970 - аад он
хүртэл нилээд давамгайлах шинжтэй байсан.
Орчин үеийн макро эдийн засагчид үндсэндээ макро
эдийн засгийн сэтгэлгээний хоёр том сургуульд
хуваагдаж байна.
Үүнд:
1.Шинэ сонгодог онол.
2.Шинэ Кейнсийн онол
- 18.
Шинэ сонгодог онол.
Энэонол нь 70-аад онд үүссэн бөгөөд гол
төлөөлөгчид нь Милтон Фридман, Роберт
Барро, Роберт Лукас нар юм.
Уг онол үнэ, зэлийн хүү, цалин зэрэг нь уян
хатан шинжтэй хэдий ч эдийн засгийн өөрчлөгдөж
буй нөхцөл байдалд тэр бүр хурдан дасан зохицож
чаддаггүй нь мэдээллийн тархацын хурд, нийгмийн
зан заншил зэрэгтэй холбоотой.
- 19.
Харин эдийн засгийнсубъектууд нь боломжтой
бүх мэдээллийг ашиглан ирээдүйн талаар хамгийн зөв
таамаглал гарган өөрчлөгдөж буй нөхцөл байдалд
хурдан зохицож чаддаг.
Иймээс төр эдийн засагт оролцох нь эдийн засгийн
байдлыг муутгана гэж үздэг.
- 20.
Шинэ Кейнсийн онол.
Энэонол нь 1980 - аад онд үүссэн бөгөөд гол
төлөөлөгчид нь Георги Акерлот, Грегори Мэнькю,
Дэвид Ровер юм.
Уг онол үзэхдээ эдийн засгийн субъектууд өөрсдийн
эрх ашиг, сонирхолыг дагаж байдаг ч
үнийн өөрчлөлттэй зохицон байхын тулд гаргах
зардлууд нь эргээд үнийн түвшинг уян, хатан бус
байдалд хүргэдэг.
- 21.
Иймээс үнийн механизмнь эдийн засгийн тэнцвэрт
байдлыг хангаж, зохицуулж чаддаггүй.
Харин ч эдийн засгийн мөчлөгийн шалтгаан болдог.
Ийм нөхцөлд төр эдийн засгийг үр ашигтай
ажиллуулах боломжтой гэж үздэг.
- 22.
Макро эдийн засгийгхөгжүүлэхэд чухал хувь нэмэр
оруулсан Ж.Галбрейт, Э.Домар, С.Кузнец,
В.Леонтиев, П.Самуэлсон, И.Фишер, М.Фридман,
Э.Хансен, Р.Харрод, Н.Кондратиев.
Эдгээр онолын урсгалууд нь үүссэн цагаасаа
эхлэн өнөөг хүртэл бие биенийгээ устгаж
үгүй хийгээгүй харин ч нэг нэгнийхээ сул талыг
нөхөн хамтран оршиж ирсэн билээ.
- 28.
2. Макро эдийнзасгийн судлах зүйл
Эдийн засгийн ухааныг судалж байгаа зүйлээс нь
хамааруулан микро эдийн засаг, макро эдийн засгийн
ухаан гэж хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг .
Микро эдийн засаг нь эдийн засгийн тогтолцоог
бүрдүүлэгч өрх гэр, аж ахуй нэгжийн түвшин дэхь
эдийн засгийн зүй тогтолуудыг судалдаг бол макро
эдийн засаг нь эдийн засгийн тогтолцооны ерөнхий
зүй тогтолуудыг судлана.
- 34.
Нээлттэй эдийн засагба макро эдийн засгийн орчлын
загвар илүү төвөгтэй болдог.
Энгийн эдийн засгийн загварт засгийн газар болон
гадаад ертөнцөөр нэмж оруулах тохиолдолд орлого,
зарлагын урсгалаас хадгаламж, татвар, импортын
хэлбэрээр урсаж гардаг.
Үүний зэрэгцээ орлого, зарлагын урсгалд хөрөнгө
оруулалт, засгийн газрын зардал, экспортын хэлбэрээр
урсаж ордог
- 36.
Макро эдийн засгийнсубъектыг 4 ангилдаг
1. Өрхүүд
2. Пүүсүүд
3. Засгийн газар
4. Гадаад орнууд.
Макро эдийн засагт зах зээлийг 3 ангилдаг
1. Бүтээгдэхүүн ,үйлчилгээний зах зээл
2. Хүчин зүйлийн зах зээл
3. Санхүүгийн зах зээл
- 42.
Өөрөөр хэлбэл, макроэдийн засгийн онол нь
эдийн засагт болж буй үзэгдэл үйл явцууд тэдгээрийн
хоорондын холбоо, хамаарлыг судлан эдийн засгийн
ирээдүйн төлөв байдал, чиг хандлагыг тодорхойлж
байдаг.
Иймээс макро эдийн засгийн улс орны эдийн
засгийг бүхэл бүтэн цогц байдлаар нь авч үзэн түүний
хөгжлийн зүй тогтол, хэтийн төлвийг судалдаг
- 43.
Макро эдийн засгийнсудлах зүйлийг дотор нь 3
бүлэгт хувааж үзэж болно.
1. Эдийн засгийн тогтолцооны түвшин дэхь эдийн
засгийн юмс, үзэгдэл, үйл явцуудын дотоод мөн
чанарыг судална.
Тухайлбал: дотоодын нийт бүтээгдэхүүн,
инфляци, ажилгүйдэл, мөнгөний зах зээл, нийт эрэлт
ба нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, гадаал худалдаа,
валютын ханш г.м
- 44.
2. Эдийн засгийнзүй тогтлууд буюу үр дагавар,
холбоо хамаарлуудыг судална.
Эдийн засгийн юмс үзэгдэл, үйл явцууд нь
хоорондоо нягт холбоотой, харилцан шүтэлцээтэй, нэг
нь нөгөөгөөсөө хамаарсан шинжтэй байдаг.
Өөрөөр хэлбэл нэг нь өөрчлөхөд нөгөө нь түүнийгээ
даган өөрчлөгдөж байдаг жамтай.
Тухайлбал: дотоодын нийт бүтэгдэхүүн, инфляци,
ажилгүйдэл, зээлийн хүүгийн түвшин, хөрөнгө
орлуулалт, валютын ханш гэх мэт нь байнгын
харилцан хамааралтай байна.
- 45.
3.Макро түвшний эдийнзасгийн үзэгдэл үйл
явцуудад нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөллийг
судална.
Жишээ нь: эдийн засгийн өсөлт, инфляци,
ажилгүйдэлд ямар хүчин зүйл хэрхэн яаж нөлөөлж
байгааг судална.
Макро эдийн засгийн судлах дараах асуудлууд байдаг.
Үүнд:
1. Үндэсний тооцооны систем
2. Ажилгүйдэл
- 46.
3. Инфляци
4. Нийтэрэлт, нийт нийлүүлэлт
5. Биснесийн мөчлөг
6. Эдийн засгийн өсөлт
7. Мөнгөний бодлого
8.Сангийн бодлого
9. Гадаад худалдаа
10. Төлбөрийн тэнцэл ба валютын ханш
.
- 52.
Макро эдийн засгийгсудалснаар дараах ач
холбогдолтой.
1.Иргэний хувьд ухаалагт шийдвэр гаргахад
тусална. /Сонгуулийн үед ч адил/
2.Нийгмийн талаарх үнэн зөв мэдээлэл олгоно.
3.Үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрэгтэй мэдээллээр
хангана.
4.Нийгэмд үүсч буй сөрөг үзэгдлүүдэд үнэлэлт өгч,
түүнийг даван туулах арга замыг судална
5. Эдийн засгийн гадаад харилцаа, түүний зүй
тогтлуудыг мэднэ.
- 53.
3.Макро эдийн засгийнсудалгааны арга
Макроэкономиксийг урт, богино хугацаанд ялгаж
судалдаг.
Цаг хугацааны хувьд урт, богино хугацааг ялгах
боломжгүй боловч макро эдийн засгийн бодлогын үр
дүн яаж илрэх вэ гэдэг утгаараа нилээд ялгаатай.
Эдийн засаг урт хугацаандаа, жишээ нь, арван
жилийн туршид үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэрхэн
нэмэгдүүлсэн, технологийн хувьд ямар түвшинд
хүрсэн зэрэг нь урт хугацааны үр дүн болно
- 54.
Ийм үр дүндзориулагдсан бодлого нь урт хугацааны
үр нөлөөтэй байна.
Гэхдээ урт хугацааны үр дүнд хүрэх явцад ДНБ,
үнийн түвшин, ажилгүйдэл хэлбэлзэлтэй байж болно.
Уг хэлбэлзлийг зөв ойлгохын тулд богино хугацааны
шинжилгээ хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр богино хугацаанд макро эдийн
засгийн бодлогын нөлөөлөл илүү хүчтэй учраас
төрийн зүгээс макро бодлогоор нийгмийн амьжиргааг
дээшлүүлэх боломж их бий.
- 55.
Урт хугацаанд эдийнзасаг өөрийн боломжит хүчин
чадлыг хэрхэн тэлэх боломжтой, энэхүү тэлэлт нь
манай орны өгөгдсөн нөөцийн хүрээнд хэдий
хэмжээний нэмэлт гарц бий болгож байгааг судална.
Харин богино хугацаанд эдийн засагт нийт эрэлтийн
хэмжээ, үйлдвэрлэлийн боломжоос давах, дутах зэрэг
өөрчлөлтөд орж байх тул макро эдийн засгийн
үзүүлэлтүүд үүнийг даган өөрчлөгдөж байна.
Хамгийн энгийн байдлаар богино хугацааг урт
хугацаанаас ялгахад үнийн түвшний өөрчлөлтийг авч
үздэг.
- 56.
Макроэкономиксийг судлахдаахаалттай буюу
тухайн орны эдийн засгийг олон улсын зах зээлээс
тусгаарласан байдлаар, дараа нь олон улсын зах
зээлд нээлттэй байдлаар авч үздэг.
Амьдрал дээр аль ч орны эдийн засаг олон улсын
зах зээлтэй байнга харьцаж, түүнд нөлөөлж, нөлөөнд
нь автаж байна.
Нээлттэй эдийн засгийн шинжилгээ нь их олон
хүчин зүйлсийн нөлөөллүүд давхцаж байдгаас тус
бүрд нь ялгаж ойлгох шаардлагатай тулгардаг.
- 57.
Тиймээс анхлан судалжбуй хүмүүст төвөгтэй байх нь
бий.
Үүнийг хялбар болгох арга нь эхлээд
макроэкономиксийг хаалттай орчинд, өөрөөр хэлбэл,
тухайн улс гадаад ертөнцтэй харьцахгүй байх үеийн
нөхцөл байдал, үр нөлөөг судлаад дараа нь олон
улсын зах зээлийн нөлөөллийг оруулан авч үзэх юм.
Хаалттай эдийн засгийн хувьд өрх гэр, аж ахуйн
нэгж, засгийн газрын харилцааг, тэдний бие биедээ
үзүүлэх үйлчилгээ, борлуулах бүтээгдэхүүний
төлбөрийн эргэлтийг суралцсанаар эдийн засгийн
амьдралын цэгцтэй төсөөлөлтэй болно.
- 58.
Уг шинжилгээнд олонулсын зах зээлийн нөлөөг
оруулан судалснаар эдийн засгийн бүхэл дүр зураг
ойлгомжтой болно.
Цаашид нээлттэй эдийн засгийг гүнзгийрүүлэн
судлах нь өнөөгийн даяаршсан орчинд, Монгол шиг
гадаад худалдаа, олон улсын зах зээлээс өндөр
хамааралтай орны хувьд маш чухал юм.
Макроэкономиксийг статик болон динамик
шинжилгээний аргуудаар судалдаг.
- 59.
Статик шинжилгээ ньмакро эдийн засгийн аль нэг
үзүүлэлт өөрчлөгдөх үед зөвхөн тэр өөрчлөлтийн үр
дагавар ямар байхыг шинжилдэг бөгөөд үүнийг
"бусад хүчин зүйл өөрчлөгдөөгүй үед" гэж нэрлэдэг.
Жишээ нь: Засгийн газрын зарлага нэмэгдэхэд
эцэстээ нийт эрэлт, үнийн болон хүүгийн түвшин
өснө, харин мөнгөний нийлүүлэлт өсөхөд хөрөнгө
оруулалт өсөөд дараа нь буурна, эцэстээ үйлдвэрлэл
өсөхгүй гэсэн дүгнэлт хийхэд статик шинжилгээ тус
болно
- 60.
Динамик шинжилгээ ньүүнээс ялгаатай,
үзүүлэлтүүдийн өөрчлөлтөд илүүтэй анхаарал
хандуулдаг.
Хүүгийн түвшин өсөхөд мөнгөний нийлүүлэлтийн
өсөлтийн хурд ямар хугацаанд хэр хэмжээтэй буурах,
инфляцид хэдэн сарын туршид ямар байдлаар
нөлөөлөх зэргийг динамик шинжилгээний үр дүн
харуулна.
Эдийн засаг дахь хүчин зүйлсийн нөлөөллийг статик,
динамикийн аль нэг аргаар, эсвэл хосолмол байдлаар
тайлбарлаж болно.
- 61.
Макро эдийнзасгийн үйл явц, үзэгдлийг судлах
үндсэн арга нь загварчлал
Эдийн засгийн загвар нь янз бүрийн хувьсагчдын
холбоог тодорхойлдог тэгшитгэл, график ашиглан
эдийн засгийн бодит байдлын хялбаршуулсан тусгал
юм.
Олон загвар байдаг бөгөөд тус бүр нь тодорхой
асуудлыг шийддэг.
Тухайлбал, AD - AS, Кейнсийн загалмай, IS - LM,
Phillips, Laffer муруй, Solow загвар зэрэг бусад макро
эдийн засгийн загварууд түгээмэл байдаг.
- 62.
4. Макро эдийнзасгийн бодлого
Макро эдийн засаг нь эдийн засгийн бодит
үзүүлэлтүүдийн шинжилгээнд үндэслэн улсын макро
эдийн засгийн бодлогын хувилбаруудыг
боловсруулахад тодорхой зөвлөмж өгдөг.
Макро эдийн засгийн бодлого - Энэ бол нийгэм,
эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга
хэмжээ, арга хэмжээний тогтолцоо юм
- 63.
Эдийн засагт бүхэлднь нөлөөлөхөд чиглэсэн үйл
ажиллагааг төрийн макро эдийн зсгийн бодлого гэж
нэрлэдэг.
Ийм учраас төрийн макро эдийн засгийн бодлого нь
дараах зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг байна
Үүнд:
1.Үнийн түвшин ,валютын ханшийг тогтворжуулж
бүхэлд нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
2.Эдийн засгийн бүхий л нөөцүүд түүний дотор
хөдөлмөрийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах.
3. Эдийн засгийн дотоод,гадаад тэнцвэрийг хангах
4. Эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтийг хангах
- 65.
1.Үнийн түвшин, валютынханшийг тогтворжуулж
бүхэлд нь эдийн засгийн тогтвортой байдлыг
хангах өнгөрсөн ба эдүүгээгийн хүн төрөлхтний
хөгжлийн түүхэнд гол зорилт болсоор ирсэн.
Үниин түвшний тогтвортой бус байдал нь эдийн
засгийн хямрал, уналт, орлого дахь тэгш бус байдал,
ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн сөрөг үзэгдэл
үүсэх гол шалтгаан болсоор байна.
.
- 66.
2. Эдийн засгийнбүхий л нөөцүүд түүний дотор
хөдөлмөрийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах нь макро
эдийн засгийн гол зорилтуудын нэг юм.
Хөдөлмөрийн нөөцийн дутуу ашиглалт буюу
ажилгүйдэл нь нийгэм эдийн засагт ихээхэн
хэмжээний баялаг үйлдвэрлэгдэх боломж алдагдах,
ядуурал нэмэгдэх, нийгмийн сөрөг үзэгдэл үүсэх
үндсэн шалтгаан болж байгаа юм.
- 67.
3.Эдийн засгийн дотоод,гадаад тэнцвэрийг хангах.
Эдийн засгийн салбаруудын хоорондын тэнцвэр
алдагдсанаар эдийн засагт ихээхэн хэмжээний
ашиглалтгүй нөөц, хүчин чадал бий болж эдийн
засгийн өсөлт сааран зогсонги байдалд орох үндсэн
шалтгаан болдог.
Салбаруудын хоорондын тэнцвэрт байдал нь зах
зээлийн механизмаар зохицуулагдах боловч энд
төрийн зохицуулалт ихээхэн чухал юм.
- 68.
Харин гадаад эдийнзасгийн тэнцвэрийг
ихэнх улс орны засгийн газрууд гадаад худалдааны
болон валютын бодлогоор амжилттай зохицуулж байгаа
билээ.
4. Эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтийг хангах.
Аливаа улс орны хөгжил дэвшил, хүн амын
амжиргааны түвшин, сайн сайхан амьдарлын үндэс нь
эдийн засгийн өсөлт юм
Макро эдийн засгийн судлаачид улс орнуудын эдийн
засгийн өндөр хурдацтай өсөлтөд хүрэх арга замын
талаар байнга эрэл хайгуул хийж иржээ.
- 72.
Макро эдийн засгийндээрх зорилтуудыг ханган
биелүүлэхийн тулд төр:
• Сангийн бодлого
• Мөнгөний бодлого зэрэг арга, хэрэгслүүдийг
ашиглан чиглэсэн зорилготой тодорхой үйл
ажиллагаа явуулдаг.
Төрийн макро эдийн засгийн бодлогыг Засгийн газар,
Төв банк хэрэгжүүлдэг
Сангийн бодлого
Сангийн бодлого гэдэг нь татварын өөрчлөлт, засгийн
газрын зардлын өөрчлөлт мөн энэ 2- г өөрчлөх замаар
эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөх арга юм.
- 73.
Энэхүү тодорхойлолтоос харахадтатварын болон
засгийн газрын зардлын өөрчлөлт гэсэн параметрүүд
нь сангийн бодлогын үндсэн арга хэрэгсэлүүд болдог
нь тодорхой байна.
Иймд сангийн бодлогыг явуулахдаа эдгээр арга
хэрэгсэлүүдийг хослуулах, угсруулах зэргээр төр
эдийн засгийн төлөв байдалд нөлөөлж чаддаг байна.
Гэхдээ сангийн ямар бодлого явуулах нь эдийн
засгийн тухайн үеийн төлөв байдлаас шалтгаалдаг.
- 74.
Тухайлбал: Эдийн засгийнидэвхжил саарах
зэргээр уналтын шинж тэмдгүүд илэрч байвал
засгийн газар татварын ачааллыг хорогдуулах,
төсвийн зарлагаа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ
авдаг байна.
Харин эдийн засаг сэргээд цаашид хэт халалт бий
болох хандлагатай байвал татвар, төсвийн зарлагад
дээрхийн эсрэг өөрчлөлтийг оруулдаг аж.
- 75.
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлогонь нь эдийн засаг дахь мөнгөний
нийлүүлэлтийн өөрчлөлтөөр хэрэгждэг.
Энэ бодлого үйл ажиллагааны цар хүрээ нь тухайн
улсынхаа Төв банкаар зохицуулагдана.
Эдийн засгийн уналтын үед төв банкнаас
ажилгүйдлийг бууруулахын тулд эдийн засагт
мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг.
- 76.
Харин эдийн засагмаш хурднаар сэргэж
байгаа үед хурдтай өсөлтийг хязгаарлахын тулд
эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг багасгана.
Мөнгөний нийлүүлэлтийг бууруулсанаар зардал
болон үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарлаж,
инфляцийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх
боломжтой.
Эдгээр арга хэмжээний үр дүнд үнийн ерөнхий
түвшин тогтворждог.
- 81.