More Related Content
PPTX
PDF
микроэдийн засаг №1 Эдийн засгийн ШУ-ны судлах зүйл, судалгааны арга.pdf PDF
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга PPTX
Lec 1 edin zasag gej yu be PPTX
PPTX
PDF
PDF
Similar to Газарзүй 9 ЭЗ-ийн ШУ-ны үндсэн ойлголт.pptx
PDF
PDF
PPT
PDF
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал PDF
PDF
PDF
PPT
PPTX
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPTX
PDF
PPTX
PDF
PPT
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга PPTX
More from Enkh Tseba
PDF
Газарзүй 7 3-р бүлэг Эрдэс чулуулаг.pdf PDF
Газарзүй 7. 3.2 Дэлхийн гадаргын хэлбэр...pdf PDF
Газарзүй 7. 3-р бүлэг Дэлхийн гадарга.pdf PDF
Газарзүй Хүрээлэн буй орчны бохирдол.pdf PDF
Газарзүй 11-р анги Дэлхийн Хөдөө аж ахуй,,.pdf PDF
Газарзүй 7-р анги 3-р бүлэг "Дэлхийн гадарга" PDF
Газарзүй 7-р анги 2-р бүлэг "Дэлхий гараг" PDF
Газарзүй 7-р анги 1-р бүлэг "Газарзүйн зураг" PDF
Монгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлого DOCX
PPTX
Газарзүй 9 Монгол орны аж үйлдвэрийн газарзүй.pptx PPTX
Газарзүй 9 Статистик.pptx PPTX
Газарзүй 9 Хүрээлэн буй орчны бохирдол.pptx PPT
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt PPTX
Газарзүй 11 Дэлхийн аж үйлдвэр.pptx PPTX
Газарзүй 11 Дэлхийн хүн ам.pptx PPTX
Монгол улсын төрийн тэргүүнүүд.pptx PPTX
Газарзүй 11 Дэлхийн улсуудын засаглал, төрийн байгууламж, нутаг дэвсгэр.pptx PPTX
Газарзүйн бодлого бодох аргачлал.pptx DOCX
Газарзүй 9 ЭЗ-ийн ШУ-ны үндсэн ойлголт.pptx
- 1.
- 2.
• Эдийн засгийнухаан хэмээх шинжлэх ухааны салбар нь
XVII-XVIII зууны зааг дээр үүсчээ.
• 1776 онд хэвлэгдэн гарсан Адам Смитийн “Үндэсний
баялаг” хэмээх алдарт бүтээл нь эдийн засгийн хөгжил
төлөвшилд эргэлт гаргасан гэж үздэг байна.
• Энэхүү бүтээлдээ Адам Смит үе үеийн сэтгэгчдийн
дэвшүүлж байсан таамаглал, үзэл онолыг нэгтгэн
дүгнэж, тухайн үеийн нөхцөл байдлыг задлан шинжилж,
эдийн засгийн бодит баримт, сэтгэлгээгээр баяжуулаад
зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчмыг томъёолсон
байдаг юм. Ийм учраас түүнийг эдийн засгийн ухааныг
үндэслэгч хэмээн өргөмжилдөг.
- 3.
• Эдийн засаггэх нэршил нь oikos (гэр)
ба nomos (дүрэм буюу хууль), буюу “Гэрийн
аж ахуйг удирдах” гэсэн Грек хэлнээс
үүссэн.
- 4.
Эдийн засаг хэмээхойлголтыг маш
олон янзаар тодорхойлсон байдаг.
Эдгээрээс дурдвал:
• Эдийн засаг гэдэг нь ховор хязгаарлагдмал нөөц баялгийг
нийгэм ба нийгмийн, бүлэг нэгжүүдийн, одоогийн ба ирээдүйн,
хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй
ашиглах, зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг
нийгмийн шинжлэх ухаан юм.
• Эдийн засаг нь нийгмийн болон хувь хүний хэрэгцээг тухайн цаг
хугацаанд хамгийн дээд зэргээр хангахын тулд тоо хэмжээний
хувьд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн үр ашигтай хуваарилж,
ашиглах асуудлыг судалдаг онолын тухай шинжлэх ухаан юм.
• Эдийн засаг нь сонголтын тухай шинжлэх ухаан юм.
• Эдийн засаг нь ховор хязгаарлагдмал байдлаас үүсдэг.
• Эдийн засаг нь хувь хүмүүс, пүүс, засгийн газар гэсэн эдийн
засгийн харилцаанд оролцогчдын хязгааргүй хэрэгцээг байгаль,
нийгмийн гэх мэт хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн яаж хангах вэ
гэсэн шийдвэр гаргалтыг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.
- 5.
• Энэ бүгдийгзангидаад хэлбэл эдийн засаг
гэдэг нь хязгааргүй хэрэгцээг
хязгаарлагдмал нөөц баялагаар хэрхэн
хангах гэсэн асуудлыг судалдаг гэдэг нь
харагдаж байна.
- 6.
• Эдийн засгийгсудлаж буй зүйлээс нь
хамааруулан:
• · Микро эдийн засаг
• · Макро эдийн засаг гэж ангилдаг.
- 7.
Микро эдийн засаг
•Микро эдийн засаг гэдэг нь хувь хүмүүс болон
пүүсүүд сонголтоо яаж хийж байна, мөн тэдний
шийдвэр гаргалтад засгийн газар хэрхэн нөлөөлж
байна вэ гэдгийг судалдаг.
• Жишээлбэл:
• · Пүүс ашгаа хамгийн их байлгахын тулд хэдэн
бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ?
• · Болд 10000 төгрөгөөр бензин худалдан
авснаар түүний хожоо яаж өөрчлөгдөх вэ?
• · Засгийн газраас архины үнийн зохицуулалт
хийснээр үр ашиг, тэгш байдалд ямар өөрчлөлт
гарах вэ? гэх мэт.
- 8.
Макро эдийн засаг
•Макро эдийн засаг нь хувь хүмүүс, пүүсүүд, засгийн
газрын хийсэн сонголт нь үндэсний болон глобал
эдийн засагт хэрхэн яаж нөлөөлж байна гэдгийг
судалдаг.
• Жишээлбэл:
• · Эдийн засагт ажилгүйдэл, инфляцийн түвшин
ямар байна?
• · Нэг хүнд ноогдох бодит орлого нэг жилийн
дотор яаж өөрчлөгдсөн бэ?
• · Инфляцийг бууруулахын тулд төв банк ямар
бодлого хэрэгжүүлсэн, энэ нь эдийн засагт яаж
нөлөөлөх вэ? гэх мэт.
- 9.
• Микро эдийнзасгийн үндсэн асуудлууд
• 1. Юу үйлдвэрлэх вэ? Ямар төрлийн бараа, үйлчилгээ
үйлдвэрлэх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Энэ нь нийгэм, орчин, зах
зээлийн багтаамж зэргээс хамаарч шийдвэрлэгддэг. Жишээ нь:
Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн адил чулуун зэвсэг, хутга
үйлдвэрлэх шаардлагагүй.
• 2. Яаж үйлдвэрлэх вэ? Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн
тулд нөөцийг яаж сонгож, хослуулж эсвэл орлуулж
үйлдвэрлэлээ эрхлэвэл бидэнд хамгийн ашигтай байх вэ гэсэн
шийдвэр гаргалтыг хийнэ.
• 3, . Хэнд зориулж үйлдвэрлэх вэ? Үйлдвэрлэгдсэн бараа
үйлчилгээг хэн хэрэглэж байна гэдэг нь хүмүүсийн эзэмшиж буй
орлогоос хамаардаг.
- 10.
• · Газар
•Үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах талбай, орон зайг хэлдэг. Энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл
дэхь гол байгалийн нөөц гэж тооцогддог. Газар нь аливаа үйлдвэрлэлийн анхдагч нөхцөл нь
болдог бөгөөд биет хэмжээ хязгааарыг нь нэмэгдүүлэх боломжгүй өвөрмөц хүчин зүйл гэж
тооцогддог. Эдийн засгийн онолд газар гэсэн ухагдахуунд газраас өөрөөс нь гадна түүний
дээрх, доорх агаар, ус, ан амьтан, ой мод, төрөл бүрийн ашигт малтмалууд, үзэсгэлэнт тогтоц
зэрэг байгалийн бүх баялгийг хамааруулан ойлгодог.
• · Хөдөлмөр
• Ажлын цаг, хүмүүсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах оюуны болон биеийн хүчний
чармайлтаар тодорхойлогдоно. Чиглэсэн зорилготой хүний үйл ажиллагааг хөдөлмөр гэж
нэрлэдэг. Хөдөлмөр нь хүний биеийн хийгээд оюуны чадварын нийлбэр цогц болох ажиллах
хүчээр тодорхойлогддог. Газар, капитал хэчнээн байгаад тэдгээрийг үйл ажиллагааны
эргэлтэнд оруулах хөдөлмөр байхгүй бол үйлдвэрлэл явагдаж, баялаг бүтээгдэхгүй гэдэг нь
ойлгомжтой. Ийм учраас хөдөлмөрийг баялгийн эцэг гэж нэрлэдэг билээ.
• · Капитал
• Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг хэлнэ. Мөн үйлдвэрлэлийн
үйл явцад бүтээгдээд эргээд үйлдвэрлэлийн хүчин зүйл болон ашиглагдаж байгаа бүх төрлийн
нөөцийг капитал гэж нэрлэдэг. Иймд капитал хэмээх ойлголтод үйлдвэрлэлийн зориулалттай
машин, тоног төхөөрөмж, барилга байгууламж, агуулах сав мэтийн үйлдвэрлэлийн багц хүчин
зүйлийг хамааруулан авч үздэг.
• · Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
• Газар, хөдөлмөр, капиталыг зохион байгуулж ашиг олдог хүчин зүйл гэж хэлж болно.
Үйлдвэрлэл эрхлэгчдийн зохион байгуулах ур, ухаан, авъяас чадварыг бүхэлд нь үйлдвэрлэл
эрхлэх ур чадвар гэж ойлгодог. Тоо, хэмжээний хувьд хязгаартай газар, капитал, хөдөлмөр
гэсэн үйлдвэрлэлийн нөөцүүдийг ашиглан өндөр ашиг, орлоготой ажиллаж чадах, эсэх нь
үндсэндээ үйлдвэрлэл эрхлэгчийн ур чадвараас шалтгаалдаг
Үйлдвэрлэлийн анхдагч хүчин зүйлс
- 11.
• Макро эдийнзасгийн үндсэн асуудлууд
• 1. Амьжиргааны түвшинг яаж
тодорхойлох вэ? Дундаж орлого бүхий
хэрэглээний дундаж түвшин.
• 2. Амьжиргааны өртөг нь яаж
тодорхойлогддог вэ? Ердийн нэг өрхийн
бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах
мөнгөн дүн.
• 3. Эдийн засаг нь яагаад хэлбэлздэг
вэ? Хэлбэлзэл нь үйлдвэрлэлийн өсөлт ба
уналт үргэлжлэх үе.