SlideShare a Scribd company logo
Дотоодын нийт
бүтээгдэхүүн
Агуулга
• Оршил
• “Эргэх урсгал” загвар
• Дотоодын нийт бүтээгдэхүүн, түүнийг хэмжих аргууд.
• Үндэсний тооцооны систем ба бусад үзүүлэлтүүд.
• Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн болон дотоодын нийт бүтээгдэхүүний
дефлятор.
• Дотоодын нийт бүтээгдэхүүний хязгаарлагдмал талын тухай мэдлэг олж авна.
• Дүгнэлт
Оршил
• Аливаа улсын нийт эдийн засгийн байдал, цар хүрээ, ард түмний
амьжиргааны түвшинг илэрхийлэх макро эдийн засгийн хамгийн
чухал үзүүлэлт болох дотоодийн нийт бүтээгдэхүүн (ДНБ) өсөх нь
улс орны эдийн засгийн байдал сайжирч буйг илэрхийлнэ. Эдийн
засгийг уналттай байгааг бүр цаашилбал хямралтай байгаа эсэхийг
тодорхойлох гол хэмжигдэхүүн нь ДНБ юм.
ДНБ- буюу дотоодын нийт бүтээгдэхүүн
• Тухайн улсын хил хязгаарын дотор тодорхой хугацаанд
үйлдвэрлэгдсэн буюу бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
зах зээлийн нийт үнэ цэнийг дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ)
гэнэ.
ДНБ нь дараах 4-н чухал хэсгээс бүрдэнэ
• Зах зээлийн нийт өртөг буюу үнэ цэнэ – Нийт үйлдвэрлэл, үйлчилгээг
тооцоход маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хооронд нь нэмэх
шаардлагатай болно.
• Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний – ДНБ–г тооцоолоход зөвхөн эцсийн
бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг авч үзнэ.
• Тухайн улсын хил хязгаар дотор - Зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрт,
хил хязгаарын дотор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ л ДНБ ордог.
• Тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн – ДНБ-ийг цаг хугацааны тодорхой
үед(жилд, улиралд гэх мэт) үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний
өртгөөр тооцдог.
“Эргэх усргал” загвар
• Нийт орлого, нийт зарлагын хамаарлыг тодруулахын тулд эргэх
урсгалын загварыг авч үзье.
• Эдийн засаг нь хүчин зүйлийн, бүтээгдэхүүн үйлчилгээний ба
санхүүгийн зах зээл дээр арилжаа хийдэг аж ахуйн нэгжүүд, өрх
гэрүүд, засгийн газар болон бусад улс орнуудын оролцогчдоос
бүрдэнэ.
“Эргэх урсгал” загвар
Өрх гэрүүд
Аж ахуйн
нэгжүүд
Гадаад сектор
Засгийн газар
Хүчин зүйлийн зах зээл
Бүтээгдэхүүн,
үйлчилгээний зах зээл
Санхүүгийн зах зээл
S
T
Зээл,
зээл
төлөлт
Зээл,
зээллэг
C G
C
I
I
G
Y
Y
X =M
X =M
Аж ахуй нэгжүүдийн зээллэг
“Эргэх усргал” загвар
• Y = C + I + G + X – M – ДНБ –г зарлагаар тооцох
• Y – Өрх гэрүүдийн авч буй нийт орлого(цалин)
• I – Хөрөнгө оруулалт
• G – Засгийн газрын худалдан авалт
• T – Татвар
• X – экспорт
• Т – импорт
• NX = X – M Цэвэр экспорт Y = C + I + G + NX гэж бичиж болно
“Эргэх урсгал” загвар
• Өрх гэрүүд хүчин зүйлийн зах зээл дээр хөдөлмөр, капитал, газар зэрэг
үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг худалдаж, аж ахуй эрхлэгчид худалдан авна.
• Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний зах зээл дээр хэрэглээний бүтээгдэхүүн,
үйлчилгээг нийлүүлэх ба өрх гэрүүд худалдан авна.
• Засгийн газар болон ОНЗЗ-ны байгууллагууд бүтээгдэхүүний зах зээлээс
бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авна.
• Гадаад сектор нь манай улсын эдийн засагт оролцож буй гадаад улс
орнуудыг ( Гадаадын аж ахуйн нэгжүүд, өрх гэрүүд, засгийн газрууд)
нэгтгэсэн гадаад оролцогчид юм.
Монгол улсын ДНБ нийт зарлага
Нийт зарлага тэрбум төгрөгөөр, 2009 онд Нийт зарлага хувиар, 2009 онд
Y = 3621 Y =100%
Үүнд: Үүнд:
C = 1973 C = 54.5%
G = 656 G = 18.1%
I = 1559 I = 43.6%
X – M = -587 X – M = -16.2%
“Эргэх урсгал” загвар
“Эргэх урсгал” загвараас нийт орлого, нийт зарлагын урсгал,хамаарлын
зэрэгцээ санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын санхүүжилттэй
холбогдсон урсгалыг харах боломжтой. Өрх гэрүүд орлогоосоо татвар төлөөд,
хэрэглээнд зарцуулаад үлдсэн хэсгийг нь хадгалах бөгөөд S гэж тэмдэглэлээ.
Y = C + T + S өрх гэрүүдийн орлого хэрэглээ, татвар, хадгаламж гэсэн 3н
зүйлүүдэд хуваагдаж байна. Үүнийг ДНБ –г зарлагаар тооцох тэгшитгэлтэй
тэнцүүлбэл: T+S = I+G+X-M I = S +(T-G)+(M-X)
Хэлбэртэй бичиж болно. (T-G)-Засгийн газрын төсөвийн тэнцэл
(M-X)-дэлхийн бусад орнуудаас буюу гадаадаас авах зээлийг илэрхийлнэ.
• Манай улсын хувьд маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг
импортолдог боловч эргээд маш цөөхөн төрлийн бүтээгдэхүүн
экспортолдог энэ нь (Уул уурхайн бүтээгдэхүүнүүд(Зэс, Нүүрс, алт ...
гэх мэт), Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн(Ноос, ноолуур, мах, ... гэх
мэт) ...) болно
• Хувийн хадгаламж дээр засгийн газрийн төсвийн илүүдэл буюу
засгийн газрын хадгаламжийг нэмснийг үндэсний хадгаламж гэнэ.
Тэгэхээр хөрөнгө оруулалт нь үндэсний хадгаламж болон гадаадын
зээллэгээр санхүүждэг ажээ...
Урсгал ба нөөц хэмжигдэхүүн
• Тодорхой хугацаанд(жил, улирал, сар гэх мэт) тооцоологдох
хэмжигдэхүүн буюу үзүүлэлтийг урсгал хэмжигдэхүүн гэнэ.
Жишээлбэл: Тухайн хичээлийн жилд худалдан авсан номны тоо,
тухайн сард авах цалин, жилээр болон улирлаар тооцсон ДНБ бүгд
урсгал хэмжигдэгхүүн юм.
• Харин нөөц хэмжигдэхүүн нь тухайн цаг хугацааны мөч хүртэл
хуримтлагдсан хэмжээг илэрхийлнэ. Жишээ нь Таны номын санд
өнөөдөр байгаа номын тоо, хэн нэгэн хүний дансанд байгаа мөнгөний
хэмжээ зэрэг нь нөөц хэмжигдэхүүн мөн.
Үндэсний тооцооны системийн
үзүүлэлтүүд
• Үндэсний тооцооны систем(ҮТС) нь хоорондоо уялдаа холбоотой байгуулагддаг макро эдийн
засгийн цогц дансууд, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, ойлголт, тодорхойлолт,
ангилал болон тооцооны арга зүйд үндэслэн зохиогдох тэнцэл, хүснэтүүдээс бүрдэнэ.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний данс нь эдийн засаг дахь бараа үйлчилгээний урсгалыг харуулна.
Данс гэдэг нь эдийн засгийн аливаа үйл ажиллагааны өгөх, авах үйлдлийг нэгэн зэрэг харуулдаг
хэрэгсэл юм. ҮТС-ийн үндсэн үзүүлэлтүүд нь
- Дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ = ДЦБ + Элэгдэл)
- Үндэсний орлого
- Үндэсний нийт бүрэлдэхүүн
- Дотоодын цэвэр бүтээгдэхүүн(ДЦБ = ҮО + ЦГХЗО + Шууд бус татвар-Татаас)
- Хувийн орлого
ДНБ- г тооцох
• Зарлагаар тооцох арга
• Орлогоор тооцох арга
• Үйлдвэрлэлээр тооцох арга
Бодит ДНБ ба ДНБ-ий дефлятор
• Бид тухайн хугацаанд эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад
зарцуулсан нийт зарлага нь ДНБ-тэй тэнцүү гэдгийг мэдэх болсон.
• Тухайн жилийн үнээр тооцсон ДНБ-ийг нэрлэсэн ДНБ гэнэ.
- Өмнөх жилээс илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлчилгээ
үзүүлэх
- Өмнөх жилээс бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өмнөх өсөх зэрэг
• Тухайн жилд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг
суурь болгон авсан оны үнээр тооцсон өртгийг Бодит ДНБ гэнэ.
Бүтээгдэхүүн
Он
2005 2010
Хэмжээ Үнэ Хэмжээ Үнэ
Талх 1000 500 1320 1000
Ноолууран цамц 20 50000 22 35000
Эхлээд нэрлэсэн ДНБ-ийг 2005 ба 2010 оны хувьд тооцъё.
2005: Талхны өртөг = 1000*500= 500000
Ноолууран цамцны өртөг = 20*50000=1000000
2005 онд нэрлэсэн ДНБ нь 1500000
Үүнтэй адилаар тооцоолбол 2010 онд:
Нэрлэсэн ДНБ нь 1320000+770000=1990000
Суурь оныг 2005 он гэж авч үзэж буй учир 2010 оны
бүтээгдэхүүн тус бүрийг 2005 оны үнээр тооцоход: Бодит ДНБ
нь 660000 + 1100000=1760000 болж байна эндээс ДНБ-ий
дефляторыг олбол:
ДНБ-ий дефлятор =
1990000
1760000
× 100% = 113,1%
Үнэ 2010 онд 2005 оноос 13.1 хувиар өссөнийг харуулна.
Үнийн ерөнхий түвшинг илэрхийлэх нэг
үзүүлэлт нь ДНБ-ий дефлятор юм.
ДНБ-ий дефлятор =
Нэрлэсэн ДНБ
Бодит ДНБ
× 100%
Эдийн засгийн өсөлтийг хэмжих
• Бодит ДНБ-ийг ашиглан эдийн засгийн өсөлтйиг тооцдог. Эдийн засгийн өсөлт нь тухайн жилд
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ өмнөх жилээс хэдэн хувиар өөрчлөгдсөнийг
илэрхийлнэ.
• ДНБ-ий өсөлт =Бодит ДНБ 𝑡−Бодит ДНБ 𝑡−1
Бодит ДНБ 𝑡−1
× 100%
• Бодит ДНБ 𝑡 - тухайн жилийн бодит ДНБ
• Бодит ДНБ 𝑡−1 - Өмнөх жилийн бодит ДНБ
• Жишээлбэл: 2011онд 4891.8 тэрбум төгрөг 2012 онд 5498.5 тэрбум төгрөг байсан эндээс ДНБ-ий
өсөлтийг олбол:
ДНБ-ий дефлятор =
5498.5−4891.8
4891.8 × 100% = 12.4% буюу эдийн засаг ийм хэмжээний өсөлттэй
байсан
Бодит ДНБ түүний өсөлтийн хязгаарлагдмал байдал
• Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл өсөх нь эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайжирч буйг
илтгэх боловч бодит ДНБ-ий өсөлт нь эдийн засгийн сайн сайхан байдлын өөрчлөлтийг бүрэн дүүрэн
илэрхийлж чаддаггүй.Учир нь бодит ДНБ-ээр илэрхийлэгддэггүй сайн сайхан байдлын өөр олон хүчин
зүйлс байдаг. Эдгээрийн заримаас дурдвал:
• Өрхийн үйлдвэрлэл
• Далд эдийн засаг
• Эрүүл мэнд, наслалт
• Чөлөөт цаг
• Байгаль орчны чанар
• Улс төрийн эрх чөлөө нийгмийн шударга ёс гэх мэт байна
Ногоон ДНБ
• Байгаль орчны үнэлгээ буюу нөөцийн хомсдол, байгалийн бохирдлын
хохирлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд тусган харуулсан үзүүлэлтийг
ногоон ДНБ гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Ногоон ДНБ нь уламжлалт аргаар
тооцсон ДНБ-ээс байгалийн нөөцийн хомсдол болон хүрээлэн буй орчны
доройтлоос шалтгаалсан эдийн засгийн үйл ажиллагааны нэмэгдэл
өртгүүдийг хассан дүн юм.
• Ногоон ДНБ = ДНБ - Байгалийн нөөцийн хорогдол – CD – P10
• CD – Нүүрсхүчлийн давхар ислээс үүдэх хохирол бөгөөд агаарын
бохирдлоос үүсэх ахуй хохирлын зардлаар илэрхийлэгдэнэ.
• P10 – Тоосжилтоос үүсэх хохирол
Жишээ:
• Зарим статистик мэдээлэл
• Зээлийн хүү 12, Нийт хөрөнгө оруулалт 55, Цалин 218, Корпорацийн
ашиг 113, Шууд бус татвар 22, түрээсийн төлбөр 20, Корпорацийн
ашгийн татвар 50, Цэвэр экспорт 11, засгийн газрын хэрэглээ 90,
Цэвэр хувийн хөрөнгө оруулалт 45, Өмчийн орлого 21, Төрийн
өмчийн үйлдвэрүүдэд үзүүлэх цэвэр мөнгөн тусламж 2, Шилжих
төлбөр 23, Хэрэглээний зарлага 260 бол ДНБ-г орлого, зарлагаар
тооц. Үндэсний орлогыг тооц.
Бодолт:
• ДНБ-г зарлагаар тооцоолъё. Хувийн хэрэглээ(C), Дотоодын нийт хөрөнгө
оруулалт(I), Засгийн газрын худалдан авалт буюу зарлага(G), Цэвэр экспортыг (X-
M) нэмдэг тул Y = C+I+G+X-M = 260+55+90+11=416
• ДНБ –г орлогоор тооцоолъё: ДНБ-г орлогоор тооцоход ажиллагсдын нийт цалин,
цэвэр хүү, рентийн(түрээсийн) орлого, корпорацийн ашиг, өмчлөгчдийн орлого,
элэгдэл, шууд бус татвар, дотоодын цэвэр хүчин зүйлийн орлогыг нэмнэ.Орлогоор
тооцоход хэрэглэгдэх элэгдлийн хэмжээг НХО=ЦХО+Элэгдэл тул Элэгдэл= НХО-
ЦХО ба элэгдэл нь 55-45=10 байна. Иймд Y= 12+218+20+113+21+10+22=416
• Үндэсний орлогыг олъё: Эхлээд ДЦБ-г олбол ДЦБ= ДНБ-Элэгдэл=416-10=406 ҮО
дээр шууд бус татварыг нэмж, татаасыг хассанаар Дотоодын цэвэр бүтээгдэхүүн
(ДЦБ) тодорхойлогдох тул ҮО= ДЦБ-Шууд бус татвар+Татаас = 406-22+2= 386
Асуулт? Хариулт:
Анхаарал тавьсанд баярлалаа.

More Related Content

What's hot

Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Энхтамир Ш
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1
Tj Crew
 

What's hot (20)

Mac ecs8.2021h
Mac ecs8.2021hMac ecs8.2021h
Mac ecs8.2021h
 
2 091109053238-phpapp02
2 091109053238-phpapp022 091109053238-phpapp02
2 091109053238-phpapp02
 
Имфляци
ИмфляциИмфляци
Имфляци
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
 
Lecture.1
Lecture.1Lecture.1
Lecture.1
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Mie.s14 hh
Mie.s14 hhMie.s14 hh
Mie.s14 hh
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 
Bodlogo 2
Bodlogo 2Bodlogo 2
Bodlogo 2
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 

Viewers also liked

Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
tserenda
 
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүйгахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
Noyon Zaraa
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
Just Burnee
 
Африкийн бүс нутаг
Африкийн бүс нутагАфрикийн бүс нутаг
Африкийн бүс нутаг
theacher
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
Adilbishiin Gelegjamts
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
Zaya G
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheel
urnaa79
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
Tj Crew
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Just Burnee
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
batnasanb
 

Viewers also liked (17)

Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidalNeg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
Neg hund nogdoh dnb, tuunii uls ornuudiin yalgaatai baidal
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Монгол улсын статистикийн эмхтгэл-2006, татаж авах боломжтой... www.gelegjamt...
Монгол улсын статистикийн эмхтгэл-2006, татаж авах боломжтой... www.gelegjamt...Монгол улсын статистикийн эмхтгэл-2006, татаж авах боломжтой... www.gelegjamt...
Монгол улсын статистикийн эмхтгэл-2006, татаж авах боломжтой... www.gelegjamt...
 
Хөдөлмөр эрхлэлтийн ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ
Хөдөлмөр эрхлэлтийн ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛХөдөлмөр эрхлэлтийн ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ
Хөдөлмөр эрхлэлтийн ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ
 
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...
Монгол улсын статистикийн эмхтгэл-2005, татаж авах боломжтой... www.gelegjamt...
 
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүйгахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
Африкийн бүс нутаг
Африкийн бүс нутагАфрикийн бүс нутаг
Африкийн бүс нутаг
 
тахианы аж ахуй
тахианы аж ахуйтахианы аж ахуй
тахианы аж ахуй
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheel
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
 

Similar to ДНБ, GDP-2015,

бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2
Uka Shuree
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
Just Burnee
 
2 the components of macroeconomics
2 the components of macroeconomics2 the components of macroeconomics
2 the components of macroeconomics
Baterdene Batchuluun
 
лекц3
лекц3лекц3
лекц3
Pmunkh
 
лекц3
лекц3лекц3
лекц3
Pmunkh
 
Макро эдийн засаг семинар ажилбар-2
Макро эдийн засаг семинар ажилбар-2Макро эдийн засаг семинар ажилбар-2
Макро эдийн засаг семинар ажилбар-2
Ikhzasag SEZS
 

Similar to ДНБ, GDP-2015, (20)

Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2
 
Econl9.2020 2020on
Econl9.2020 2020onEconl9.2020 2020on
Econl9.2020 2020on
 
Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020
 
Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Lekts 11 makro ediin zasgiin onol
Lekts 11 makro ediin zasgiin onolLekts 11 makro ediin zasgiin onol
Lekts 11 makro ediin zasgiin onol
 
ECON121-Хичээл-9
ECON121-Хичээл-9ECON121-Хичээл-9
ECON121-Хичээл-9
 
Macro l2. gdp
Macro l2. gdpMacro l2. gdp
Macro l2. gdp
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Lecture 14.2019 2020
Lecture 14.2019  2020Lecture 14.2019  2020
Lecture 14.2019 2020
 
2 the components of macroeconomics
2 the components of macroeconomics2 the components of macroeconomics
2 the components of macroeconomics
 
Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
лекц3
лекц3лекц3
лекц3
 
лекц3
лекц3лекц3
лекц3
 
Mac ecs2.2021 h
Mac ecs2.2021 hMac ecs2.2021 h
Mac ecs2.2021 h
 
Macro l 2
Macro l 2Macro l 2
Macro l 2
 
Amaraa10
Amaraa10Amaraa10
Amaraa10
 
Макро эдийн засаг семинар ажилбар-2
Макро эдийн засаг семинар ажилбар-2Макро эдийн засаг семинар ажилбар-2
Макро эдийн засаг семинар ажилбар-2
 

ДНБ, GDP-2015,

  • 2. Агуулга • Оршил • “Эргэх урсгал” загвар • Дотоодын нийт бүтээгдэхүүн, түүнийг хэмжих аргууд. • Үндэсний тооцооны систем ба бусад үзүүлэлтүүд. • Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн болон дотоодын нийт бүтээгдэхүүний дефлятор. • Дотоодын нийт бүтээгдэхүүний хязгаарлагдмал талын тухай мэдлэг олж авна. • Дүгнэлт
  • 3. Оршил • Аливаа улсын нийт эдийн засгийн байдал, цар хүрээ, ард түмний амьжиргааны түвшинг илэрхийлэх макро эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт болох дотоодийн нийт бүтээгдэхүүн (ДНБ) өсөх нь улс орны эдийн засгийн байдал сайжирч буйг илэрхийлнэ. Эдийн засгийг уналттай байгааг бүр цаашилбал хямралтай байгаа эсэхийг тодорхойлох гол хэмжигдэхүүн нь ДНБ юм.
  • 4. ДНБ- буюу дотоодын нийт бүтээгдэхүүн • Тухайн улсын хил хязгаарын дотор тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн буюу бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийт үнэ цэнийг дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ) гэнэ.
  • 5. ДНБ нь дараах 4-н чухал хэсгээс бүрдэнэ • Зах зээлийн нийт өртөг буюу үнэ цэнэ – Нийт үйлдвэрлэл, үйлчилгээг тооцоход маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хооронд нь нэмэх шаардлагатай болно. • Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний – ДНБ–г тооцоолоход зөвхөн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг авч үзнэ. • Тухайн улсын хил хязгаар дотор - Зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрт, хил хязгаарын дотор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ л ДНБ ордог. • Тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн – ДНБ-ийг цаг хугацааны тодорхой үед(жилд, улиралд гэх мэт) үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгөөр тооцдог.
  • 6. “Эргэх усргал” загвар • Нийт орлого, нийт зарлагын хамаарлыг тодруулахын тулд эргэх урсгалын загварыг авч үзье. • Эдийн засаг нь хүчин зүйлийн, бүтээгдэхүүн үйлчилгээний ба санхүүгийн зах зээл дээр арилжаа хийдэг аж ахуйн нэгжүүд, өрх гэрүүд, засгийн газар болон бусад улс орнуудын оролцогчдоос бүрдэнэ.
  • 7. “Эргэх урсгал” загвар Өрх гэрүүд Аж ахуйн нэгжүүд Гадаад сектор Засгийн газар Хүчин зүйлийн зах зээл Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл Санхүүгийн зах зээл S T Зээл, зээл төлөлт Зээл, зээллэг C G C I I G Y Y X =M X =M Аж ахуй нэгжүүдийн зээллэг
  • 8. “Эргэх усргал” загвар • Y = C + I + G + X – M – ДНБ –г зарлагаар тооцох • Y – Өрх гэрүүдийн авч буй нийт орлого(цалин) • I – Хөрөнгө оруулалт • G – Засгийн газрын худалдан авалт • T – Татвар • X – экспорт • Т – импорт • NX = X – M Цэвэр экспорт Y = C + I + G + NX гэж бичиж болно
  • 9. “Эргэх урсгал” загвар • Өрх гэрүүд хүчин зүйлийн зах зээл дээр хөдөлмөр, капитал, газар зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг худалдаж, аж ахуй эрхлэгчид худалдан авна. • Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний зах зээл дээр хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх ба өрх гэрүүд худалдан авна. • Засгийн газар болон ОНЗЗ-ны байгууллагууд бүтээгдэхүүний зах зээлээс бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авна. • Гадаад сектор нь манай улсын эдийн засагт оролцож буй гадаад улс орнуудыг ( Гадаадын аж ахуйн нэгжүүд, өрх гэрүүд, засгийн газрууд) нэгтгэсэн гадаад оролцогчид юм.
  • 10. Монгол улсын ДНБ нийт зарлага Нийт зарлага тэрбум төгрөгөөр, 2009 онд Нийт зарлага хувиар, 2009 онд Y = 3621 Y =100% Үүнд: Үүнд: C = 1973 C = 54.5% G = 656 G = 18.1% I = 1559 I = 43.6% X – M = -587 X – M = -16.2%
  • 11. “Эргэх урсгал” загвар “Эргэх урсгал” загвараас нийт орлого, нийт зарлагын урсгал,хамаарлын зэрэгцээ санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын санхүүжилттэй холбогдсон урсгалыг харах боломжтой. Өрх гэрүүд орлогоосоо татвар төлөөд, хэрэглээнд зарцуулаад үлдсэн хэсгийг нь хадгалах бөгөөд S гэж тэмдэглэлээ. Y = C + T + S өрх гэрүүдийн орлого хэрэглээ, татвар, хадгаламж гэсэн 3н зүйлүүдэд хуваагдаж байна. Үүнийг ДНБ –г зарлагаар тооцох тэгшитгэлтэй тэнцүүлбэл: T+S = I+G+X-M I = S +(T-G)+(M-X) Хэлбэртэй бичиж болно. (T-G)-Засгийн газрын төсөвийн тэнцэл (M-X)-дэлхийн бусад орнуудаас буюу гадаадаас авах зээлийг илэрхийлнэ.
  • 12. • Манай улсын хувьд маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортолдог боловч эргээд маш цөөхөн төрлийн бүтээгдэхүүн экспортолдог энэ нь (Уул уурхайн бүтээгдэхүүнүүд(Зэс, Нүүрс, алт ... гэх мэт), Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн(Ноос, ноолуур, мах, ... гэх мэт) ...) болно • Хувийн хадгаламж дээр засгийн газрийн төсвийн илүүдэл буюу засгийн газрын хадгаламжийг нэмснийг үндэсний хадгаламж гэнэ. Тэгэхээр хөрөнгө оруулалт нь үндэсний хадгаламж болон гадаадын зээллэгээр санхүүждэг ажээ...
  • 13. Урсгал ба нөөц хэмжигдэхүүн • Тодорхой хугацаанд(жил, улирал, сар гэх мэт) тооцоологдох хэмжигдэхүүн буюу үзүүлэлтийг урсгал хэмжигдэхүүн гэнэ. Жишээлбэл: Тухайн хичээлийн жилд худалдан авсан номны тоо, тухайн сард авах цалин, жилээр болон улирлаар тооцсон ДНБ бүгд урсгал хэмжигдэгхүүн юм. • Харин нөөц хэмжигдэхүүн нь тухайн цаг хугацааны мөч хүртэл хуримтлагдсан хэмжээг илэрхийлнэ. Жишээ нь Таны номын санд өнөөдөр байгаа номын тоо, хэн нэгэн хүний дансанд байгаа мөнгөний хэмжээ зэрэг нь нөөц хэмжигдэхүүн мөн.
  • 14. Үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд • Үндэсний тооцооны систем(ҮТС) нь хоорондоо уялдаа холбоотой байгуулагддаг макро эдийн засгийн цогц дансууд, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, ойлголт, тодорхойлолт, ангилал болон тооцооны арга зүйд үндэслэн зохиогдох тэнцэл, хүснэтүүдээс бүрдэнэ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний данс нь эдийн засаг дахь бараа үйлчилгээний урсгалыг харуулна. Данс гэдэг нь эдийн засгийн аливаа үйл ажиллагааны өгөх, авах үйлдлийг нэгэн зэрэг харуулдаг хэрэгсэл юм. ҮТС-ийн үндсэн үзүүлэлтүүд нь - Дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ = ДЦБ + Элэгдэл) - Үндэсний орлого - Үндэсний нийт бүрэлдэхүүн - Дотоодын цэвэр бүтээгдэхүүн(ДЦБ = ҮО + ЦГХЗО + Шууд бус татвар-Татаас) - Хувийн орлого
  • 15. ДНБ- г тооцох • Зарлагаар тооцох арга • Орлогоор тооцох арга • Үйлдвэрлэлээр тооцох арга
  • 16. Бодит ДНБ ба ДНБ-ий дефлятор • Бид тухайн хугацаанд эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан нийт зарлага нь ДНБ-тэй тэнцүү гэдгийг мэдэх болсон. • Тухайн жилийн үнээр тооцсон ДНБ-ийг нэрлэсэн ДНБ гэнэ. - Өмнөх жилээс илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлчилгээ үзүүлэх - Өмнөх жилээс бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өмнөх өсөх зэрэг • Тухайн жилд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг суурь болгон авсан оны үнээр тооцсон өртгийг Бодит ДНБ гэнэ.
  • 17. Бүтээгдэхүүн Он 2005 2010 Хэмжээ Үнэ Хэмжээ Үнэ Талх 1000 500 1320 1000 Ноолууран цамц 20 50000 22 35000 Эхлээд нэрлэсэн ДНБ-ийг 2005 ба 2010 оны хувьд тооцъё. 2005: Талхны өртөг = 1000*500= 500000 Ноолууран цамцны өртөг = 20*50000=1000000 2005 онд нэрлэсэн ДНБ нь 1500000 Үүнтэй адилаар тооцоолбол 2010 онд: Нэрлэсэн ДНБ нь 1320000+770000=1990000 Суурь оныг 2005 он гэж авч үзэж буй учир 2010 оны бүтээгдэхүүн тус бүрийг 2005 оны үнээр тооцоход: Бодит ДНБ нь 660000 + 1100000=1760000 болж байна эндээс ДНБ-ий дефляторыг олбол: ДНБ-ий дефлятор = 1990000 1760000 × 100% = 113,1% Үнэ 2010 онд 2005 оноос 13.1 хувиар өссөнийг харуулна. Үнийн ерөнхий түвшинг илэрхийлэх нэг үзүүлэлт нь ДНБ-ий дефлятор юм. ДНБ-ий дефлятор = Нэрлэсэн ДНБ Бодит ДНБ × 100%
  • 18. Эдийн засгийн өсөлтийг хэмжих • Бодит ДНБ-ийг ашиглан эдийн засгийн өсөлтйиг тооцдог. Эдийн засгийн өсөлт нь тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ өмнөх жилээс хэдэн хувиар өөрчлөгдсөнийг илэрхийлнэ. • ДНБ-ий өсөлт =Бодит ДНБ 𝑡−Бодит ДНБ 𝑡−1 Бодит ДНБ 𝑡−1 × 100% • Бодит ДНБ 𝑡 - тухайн жилийн бодит ДНБ • Бодит ДНБ 𝑡−1 - Өмнөх жилийн бодит ДНБ • Жишээлбэл: 2011онд 4891.8 тэрбум төгрөг 2012 онд 5498.5 тэрбум төгрөг байсан эндээс ДНБ-ий өсөлтийг олбол: ДНБ-ий дефлятор = 5498.5−4891.8 4891.8 × 100% = 12.4% буюу эдийн засаг ийм хэмжээний өсөлттэй байсан
  • 19. Бодит ДНБ түүний өсөлтийн хязгаарлагдмал байдал • Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл өсөх нь эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайжирч буйг илтгэх боловч бодит ДНБ-ий өсөлт нь эдийн засгийн сайн сайхан байдлын өөрчлөлтийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй.Учир нь бодит ДНБ-ээр илэрхийлэгддэггүй сайн сайхан байдлын өөр олон хүчин зүйлс байдаг. Эдгээрийн заримаас дурдвал: • Өрхийн үйлдвэрлэл • Далд эдийн засаг • Эрүүл мэнд, наслалт • Чөлөөт цаг • Байгаль орчны чанар • Улс төрийн эрх чөлөө нийгмийн шударга ёс гэх мэт байна
  • 20. Ногоон ДНБ • Байгаль орчны үнэлгээ буюу нөөцийн хомсдол, байгалийн бохирдлын хохирлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд тусган харуулсан үзүүлэлтийг ногоон ДНБ гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Ногоон ДНБ нь уламжлалт аргаар тооцсон ДНБ-ээс байгалийн нөөцийн хомсдол болон хүрээлэн буй орчны доройтлоос шалтгаалсан эдийн засгийн үйл ажиллагааны нэмэгдэл өртгүүдийг хассан дүн юм. • Ногоон ДНБ = ДНБ - Байгалийн нөөцийн хорогдол – CD – P10 • CD – Нүүрсхүчлийн давхар ислээс үүдэх хохирол бөгөөд агаарын бохирдлоос үүсэх ахуй хохирлын зардлаар илэрхийлэгдэнэ. • P10 – Тоосжилтоос үүсэх хохирол
  • 21. Жишээ: • Зарим статистик мэдээлэл • Зээлийн хүү 12, Нийт хөрөнгө оруулалт 55, Цалин 218, Корпорацийн ашиг 113, Шууд бус татвар 22, түрээсийн төлбөр 20, Корпорацийн ашгийн татвар 50, Цэвэр экспорт 11, засгийн газрын хэрэглээ 90, Цэвэр хувийн хөрөнгө оруулалт 45, Өмчийн орлого 21, Төрийн өмчийн үйлдвэрүүдэд үзүүлэх цэвэр мөнгөн тусламж 2, Шилжих төлбөр 23, Хэрэглээний зарлага 260 бол ДНБ-г орлого, зарлагаар тооц. Үндэсний орлогыг тооц.
  • 22. Бодолт: • ДНБ-г зарлагаар тооцоолъё. Хувийн хэрэглээ(C), Дотоодын нийт хөрөнгө оруулалт(I), Засгийн газрын худалдан авалт буюу зарлага(G), Цэвэр экспортыг (X- M) нэмдэг тул Y = C+I+G+X-M = 260+55+90+11=416 • ДНБ –г орлогоор тооцоолъё: ДНБ-г орлогоор тооцоход ажиллагсдын нийт цалин, цэвэр хүү, рентийн(түрээсийн) орлого, корпорацийн ашиг, өмчлөгчдийн орлого, элэгдэл, шууд бус татвар, дотоодын цэвэр хүчин зүйлийн орлогыг нэмнэ.Орлогоор тооцоход хэрэглэгдэх элэгдлийн хэмжээг НХО=ЦХО+Элэгдэл тул Элэгдэл= НХО- ЦХО ба элэгдэл нь 55-45=10 байна. Иймд Y= 12+218+20+113+21+10+22=416 • Үндэсний орлогыг олъё: Эхлээд ДЦБ-г олбол ДЦБ= ДНБ-Элэгдэл=416-10=406 ҮО дээр шууд бус татварыг нэмж, татаасыг хассанаар Дотоодын цэвэр бүтээгдэхүүн (ДЦБ) тодорхойлогдох тул ҮО= ДЦБ-Шууд бус татвар+Татаас = 406-22+2= 386

Editor's Notes

  1. бүтээгдэхүүн үйлчилгээний тус бүрийн зах зээлийн үнийг ашигладаг.