More Related Content Similar to лекц № 12 (20) More from batsuuri nantsag
More from batsuuri nantsag (20) лекц № 12 2. СЭДВИЙН ХҮРЭЭНД ӨГӨХ ОЙЛГОЛТ
Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг
хангахтай холбоотой хуулиуд;
Дээрх хуулиудаар зохицуулсан гол харилцаа;
Эдгээр хуулийг хэрэгжүүлэх талаар мал эмнэлгийн
үйлчилгээний байгууллагын үүрэг;
Дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад
эрх зүйн актууд.
3. МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ
ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/
Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь мал, тэжээвэр амьтны удмын сан, эрүүл
мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж
Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль
тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан
хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
4. ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/
Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим
тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах,
хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх
харилцааг зохицуулахад оршино.
Хүнсний тухай хууль тогтоомж
Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,
Үндэсний аюулгүй байдлын тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй
байдлыг хангах тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн
гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
5. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ
Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний
түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон
харилцааг зохицуулахад оршино.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль
тогтоомж
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль
тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй
байдлын тухай, Хүнсний тухай, Усны тухай, Малын удмын сан,
эрүүл мэндийг хамгаалах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх
үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Тариалангийн
тухай, Ургамал хамгааллын тухай, Төрийн хяналт шалгалтын
тухай, Эрүүл ахуйн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий
эдийн биржийн тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн
гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
6. ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ
ХУУЛЬ (Шинэчилсэн найруулга)
Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай
эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур, эмнэлгийн
хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,
импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах
үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын
Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Малын удмын сан, эрүүл
мэндийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй
нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд
зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж
мөрдөнө.
7. АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД,
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН
ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
Энэ хуулийн зорилт нь амьтан, ургамал, тэдгээрийн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр
нэвтрүүлэх үед мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн
хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио
цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомж нь Монгол
Улсын Үндсэн хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай,
Хилийн тухай, Ургамал хамгааллын тухай, Малын удмын
сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, энэ хууль,
тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад
актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас
өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж
мөрдөнө.
8. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг
хэрэгжүүлэгч байгууллага
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл
ажиллагааг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, бүс, аймаг,
нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, орон нутгийн
үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лаборатори, Цөм сүргийн
үржлийн төв тус тус хэрэгжүүлнэ.
Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн
захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн
дагуу Засгийн газар, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн
албыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг
дарга тус тус байгуулна.
9. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Сум, дүүрэгт мал эмнэлэг, үржлийн
үйлчилгээний нэгж ажиллах бөгөөд нэгж нь
дараахь чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж
болно:
5.3.1. мал эмнэлэг, үржлийн;
5.3.2. мал эмнэлгийн;
5.3.3. малын үржлийн.
Мал эмнэлэг, үржлийн орон нутгийн
үйлчилгээний нэгжүүд нь өмчийн аль ч
хэлбэрийн хуулийн этгээд байж болно.
10. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллагын эрх, үүрэг
малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлын талаар жил бүр авах арга
хэмжээг төлөвлөх, төсөл боловсруулах, захиалга хэрэгжүүлэх,
анхан шатны мэдээ тайлан, акт баримтыг зааврын дагуу үнэн зөв
хөтлөх;
мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт,
технологийг мөрдөж ажиллах;
мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал
үүсэл, чанарыг тодорхойлж гэрчилгээ олгох;
малын өвчний оношийг зохих журмын дагуу тогтоох;
малын удмын сан, эрүүл мэндийн холбогдолтой мэдээ, судалгаа
гаргаж хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сургалт явуулах;
11. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллагын
эрх, үүрэг
мал бүхий иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн
туслалцаа үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт
нэвтрүүлэх;
малын эм, биобэлдмэл, омгийн хадгалалт, хамгаалалт,
тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангуулах;
малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үржлийн
мал бойжуулах, борлуулах үйлчилгээ эрхлэх.
12. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага дээр зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг мэргэжил, арга зүйн
удирдлагаар хангах;
мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй болон лаборатори, малын
үржлийн ажил, маллагаа, тэжээллэг, эм, биобэлдмэлийн
үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналт болон бусад үйл
ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон дүрэм, журам,
норм, нормативын төсөл боловсруулж төрийн
захиргааны төв байгууллагаар хянуулан хөдөө аж ахуйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;
13. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага дээр зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй
байна:
малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрүүл
мэндийг хамгаалахтай холбогдол бүхий мэдээллийн
тогтолцоо бий болгож ажиллуулах;
малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын
талаар жил бүр авах арга хэмжээний эдийн
засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх;
төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор гадаад
орны мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, үржлийн
ажил, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ,
хэлцэл хийх.
14. Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, Цөм сүргийн
үржлийн төв нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх,
үүрэгтэй байна:
орон нутгийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар
хангах;
мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар аймаг, нийслэлийн
Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах;
гадаад, дотоодын хэрэгцээнд бэлтгэгдсэн мал, тэдгээрийн гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан
шинжилгээ хийж баталгаажуулах;
орон нутгийнхаа малд сайжруулагчаар ашиглах үүлдэр, омгийн цөм
сүргийг бүрдүүлэх, удмын санг хамгаалах;
цөм сүргийн удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгох,
үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн
дагуу шаардагдах багаж хэрэгслээр орон нутгийн үйлчилгээний
нэгжийг хангах.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
15. Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн 6.1-д
зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
орон нутагтаа мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг
тогтмол эрхлэх;
мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар сум,
дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч иргэн, хуулийн
этгээдтэй гэрээ байгуулж ажиллах;
малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ,
тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт, ариутгал,
халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу
хэрэгжүүлэх;
нийт мал сүрэгт үзлэг хийж цөм сүрэг, гойд ашиг шимт мал
сонгон шалгаруулах, малын чанар сайжруулах, удмын санг
хамга
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
16. Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн
6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
цөм сүрэг, хээлтүүлэгч, гойд ашиг шимт малыг
бүртгэлд авч гэрчилгээ олгон баталгаажуулах, ашиг
шимийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох;
өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх,
шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах,
устгуулах үндэслэлээ сум, дүүргийн Засаг
даргад уламжлах;
цөм сүргээс стандартын шаардлага хангасан
үржлийн мал бойжуулах, үржүүлгийн
бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчлэх.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
17. ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дараах хяналт, удирдлагын
тогтолцоог хэрэгжүүлж болно:
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн
7.3-т заасан аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт;
хүнсний чанарын удирдлага;
хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын
удирдлага.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны
дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн
бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал,
халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл
ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
18. ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
17 дугаар зүйл.Баталгаажуулалт
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн
10.1.4, 10.2-т заасан зохистой дадал, хяналт,
удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ олон улсын
хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий
байгууллагаар баталгаажуулж болно.
Энэ хуулийн 17.1-д заасан магадлан итгэмжлэгдсэн эрх
бүхий байгууллага болон баталгаажуулалт авсан
хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн
жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага гаргаж, нийтэд мэдээлнэ.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
19. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ
5 дугаар зүйл.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний
аюулгүй байдлыг хангах зарчим
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг
баримтална:
хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй
байдлыг хангах;
хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе
шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах;
хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого,
тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа,
баримтад тулгуурлан тодорхойлох;
хяналт шалгалт нь эрсдэлд суурилсан байх;
хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан, таримал ургамал эрүүл байх.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
20. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ТУХАЙ ХУУЛЬ
7 дугаар зүйл.Хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах
арга, хэлбэр
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл
ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д
заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ:
хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны
үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал;
хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал;
хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд
үйлдвэрлэлийн зохистой дадал.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
21. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ТУХАЙ ХУУЛЬ
Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, гарал үүсэл нь
тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ хуулийн
8.10-т заасан журмын дагуу устгана.
Буцаан болон татан авсан хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүнийг мал, амьтны тэжээл, ургамлын бордооны
зориулалтаар энэ хуулийн 8.10-т заасан журмын дагуу
дахин боловсруулж болно.
Энэ хуулийн 8.7-д заасны дагуу хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүнийг дахин боловсруулах тохиолдолд мал,
амьтны эрүүл мэндийн болон ургамал хамгааллын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл
авна.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
22. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг
нөлөөтэй гэж үзнэ:
зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан;
хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл, тоног
төхөөрөмж ашигласан;
эрүүл ахуй, ариун цэврийн горим зөрчин хүнсний сүлжээний дараагийн үе шатанд
гаргасан;
Монгол Улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй хувиргасан
амьд организмаас гарган авсан;
Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдээгүй баяжуулагч бэлдмэл,
хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэсэн;
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн шаардлагад нийцсэн ионжуулагч цацрагийн
боловсруулалт хийснээс бусад цацрагаар бохирдсон;
хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
23. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
ХУУЛЬ
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах
талаарх төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар
хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах
чиг үүргийг хэрэгжүүлнэ:
хүнсний сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион
байгуулах;
хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, биобэлдмэлийн болон
пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын
стандартад нийцүүлэн тогтоох;
мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар
тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд
тавих шаардлагыг тогтоох.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
24. АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД,
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО
ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ(АУХЦХ)
Импортын болон экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний
сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд эрсдэлд суурилсан хяналт
шалгалтыг хийнэ.
Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт
Монгол Улсын болон олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн
зөвшөөрөгдсөн шаардлага хангасан байна.
Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шошгон дээр нь заасан
нөхцөлийн дагуу хадгална.
Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын
хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд
заасны дагуу импортлох болон экспортлох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн,
хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд холбогдох хяналт
шалгалт хийнэ.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
25. АУХЦХ
Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүнийг импортлогч эхний удаа импортлох
тохиолдолд түүний нэр, төрөл, бүс нутаг, улс,
үйлдвэрлэгчийн нэрийг ачилт хийхээс 30-аас доошгүй
хоногийн өмнө хяналтын байгууллагад урьдчилан
мэдэгдэнэ.
Хяналтын байгууллага энэ хуулийн 13.5-д заасан хүнсний
түүхий эд, бүтээгдэхүүнд импортын өмнөх эрсдэлийн
үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд ачилтын өмнөх
хяналт шалгалт хийнэ.
Хяналтын байгууллага гадаадын зээл, тусламжаар авах
болон энэ хуулийн 6.5-д заасан өндөр эрсдэлтэй хүнсний
түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын өмнөх хяналт шалгалтыг
хийж болно.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
26. АУХЦХ 4 дүгээр зүйл. Хорио цээрийн хяналт, шалгалтад хамаарах зүйл
Энэ хуулийн хүрээнд дор дурдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт,
шалгалтад хамруулна:
бүх төрлийн сүүн тэжээлтэн тэжээвэр болон зэрлэг амьтан, хэвлээр явагч
усны амьтан, шувуу, зөгий, тэдгээрийн үр, хөврөл үр, үржлийн өндөг;
мах, сүү, дайвар бүтээгдэхүүн, өөх, хүнсний өндөг, арьс, шир, яс, ноос,
ноолуур, үс, өлөн, эвэр, туурай, шувууны өд, сөд, сарвуу, чив, засаа,
залаа, цөс, булчирхай зэрэг амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн;
байгалийн болон таримал дээд, доод ургамал, мод, тэдгээрийн үр,
суулгац, хэсэг;
үр тариа, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээл, үрлэн кофе, хөнгөн болон
хүнсний үйлдвэрт хэрэглэгдэх ургамлын гаралтай бусад түүхий эд,
ургамлын хатаадас, цуглуулга, тасалбар, зүсмэл мод, түүний хэсэг, бүх
төрлийн жимс, жимсгэнэ, гурил, будаа, элсэн чихэр, амтлагч зэрэг
ургамлын гаралтай аливаа зүйлс;
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
27. АУХЦХ
цус болон цусны ийлдэс, сийвэн;
ангийн олзвор;
төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой, шавьж, бичил
биетний өсгөвөр, биотехнологийн аргаар гарган авсан
хувиргасан амьд организм;
амьтны хүүр, сэг, ялгадас, эмгэгт материал;
хөрс, хүлэр, чулуу;
тээврийн хэрэгсэл, чингэлэг, сав, баглаа
боодол, чигжээс, зөөлөвч, дэвсгэр, хашлага, хөвөнгийн
“хөөвөр”, амьтны тоног хэрэгсэл, уяа татлага.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
28. АУХЦХ 16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
Улсын байцаагчийн хяналтын дор мэргэжлийн байгууллага,
мэргэжилтэн дараахь зүйлд эмчилгээ, ариутгал,
халдваргүйжүүлэлт хийнэ:
амьтны гоц халдвартаас бусад халдвартай өвчин оношлогдсон
болон эерэг урвал үзүүлсэн амьтан;
ургамлын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүн;
энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хэрэглэсэн хашлага, тоног хэрэгсэл,
өвс, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр, сав, баглаа боодол, чигжээс,
тэдгээртэй адилтгах зүйлс;
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
29. АУХЦХ 16 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүнд эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
энэ хуулийн 15.1.1, 16.1.1, 16.1.2-т заасан амьтан, ургамал, түүхий
эд, бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэдгээртэй
адилтгах бусад зүйлс;
энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүн байсан байр, агуулах, талбай, халдвараар
бохирлогдсон байж болзошгүй орчны хөрс, барилга, байгууламж.
Энэ хуулийн 16.1-д заасан амьтан, ургамал, түүхий эд,
бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, хашлага бусад зүйлд
холбогдох мэргэжлийн байгууллагаар эмчилгээ, ариутгал,
халдваргүйжүүлэлт хийлгүүлсэний үндсэн дээр хилээр
нэвтрүүлэхийг зөвшөөрнө.
Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
30. Дээр дурдагдсан хуулиудыг хэрэгжүүлэх талаар мал
эмнэлгийн үйлчилгээний байгууллагын хүлээсэн үүрэг
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Эмийн үндэсний бодлого нь эрүүл мэндийн байгууллага, мал
эмнэлэг, хүн амыг өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, эмийн
бүртгэлд бүртгэгдсэн эмээр тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах,
эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Мал эмнэлгийн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл
бүхий сургууль төгсөж, мэргэжлээрээ ажиллах итгэмжлэл
авсан малын эмч малын эм барих үйл ажиллагаа эрхэлнэ.
Малын эмч нь эм хангамжийн байгууллагаас авсан малын эм,
эмнэлгийн хэрэгслээр мал, амьтан бүхий иргэнд үйлчилж болно.
Эмийн мэргэжилтэн эмийн сангаас эм олгохдоо хэрэглэх арга,
хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар иргэдэд зөвлөгөө
өгнө.
Малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай
зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага олгоно.
31. ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай
хэлэлцээр
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон
улсын худалдааны зохион байгуулалт-эрх зүйн
үндсийг бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээ,
оюуны өмчийн обьектын олон улсын худалдааны
дүрмийг тодорхойлон, хэрэгжилтийг хянадаг, олон
улсын эдийн засгийн хамгийн том байгууллага юм.
ДХБ-ын баримт бичгүүд нь үндэсний хууль эрх
зүйн болон норматив баримт бичгүүдийг Засгийн
газар худалдааны хүрээнд хэрхэн хэрэглэх талаар
гэрээний гол үүргүүдийг тодорхойлдог
32. АЦУАЦ-ИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН СУУРЬ ЗАРЧМУУД
Олон улсын худалдаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг эрүүл
мэндийн болон аюулгүй байдлын стандартуудыг Үндэсний эрх бүхий
этгээдэс тогтоож, хүчин төгөлдөр болгох нөхцөлийг АЦУАЦ-ийн
хэлэлцээр зохицуулж өгдөг.
Ялангуяа, энэ нь:
Хэрэглэгчийн болон амьтны эрүүл мэндийг хүнс, тэжээлээр дамжин
үүсдэг эрсдэлээс хамгаалах(хавсралт А-ийн 1 дэх хэсгийн В);
Хэрэглэгч болон амьтан, ургамлыг өвчин-тахалтай холбоотой
эрсдэлээс хамгаалах(хавсралт А-ийн 1 дэх хэсгийн С ба D)зорилгоор
өвөрмөц хэлбэрийн аливаа арга хэмжээг батлан гаргахад
ашиглагддаг.
Хүнсний аюулгүй байдлын тухайд аваад үзэхэд АЦУАЦ-ийн хэлэлцээр
нь хүнсний нэмэлт, бохирдуулагч, хор токсин, эсвэл хүнсэн дэх өвчин
үүсгэгч организмаас үүдэлтэй эрсдэлд хэрэглэгддэг.
ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай
хэлэлцээр
33. ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код
Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)
1924 онд байгууллагдсан, нийт 180 гишүүн оронтой.
Дэлхийн худалдааны байгууллагын “SPS” буюу
худалдааны хэлэлцээрийн дагуу мал амьтан,
тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний худалдаанд
тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн
шаардлагыг боловсруулж гаргадаг.
Улс орон, бүс нутгийг тодорхой өвчнөөр эрүүл
статусыг албан ёсоор баталгаажуулдаг олон улсын
байгууллага юм.
34. Энэхүү байгууллагад нэгдсэн гишүүн орнууд “Хуурай газрын
мал амьтны эрүүл мэндийн код”-ын дагуу харилцан хэлэлцээр
хийж, тэгш эрхтэйгээр мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий
эд бүтээгдэхүүний худалдаа хийдэг.
Бусад гишүүн орны мал эмнэлгийн байгууллагуудтай шууд
харилцаж хамтын ажиллагаа, худалдаанд тавигдах мал
эмнэлэг, ариун цэврийн шаардлагаа тохиролцдог.
Олон улсын худалдаанд хорио цээр тавигддаг өвчнүүдээр
эрүүл статусыг тус байгууллагаас баталгаажуулдаг бөгөөд
эрүүл статус авсан үед дэлхийн зах зээлд мал амьтан,
тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн чөлөөтэй худалдаалагддаг.
ДАЭМБ нь улс орнуудын мал эмнэлгийн чадавхийн үнэлгээ
хийж, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах талаар
зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлдэг.
ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код
35. Хүнсний хууль эрх зүйн хорооны стандарт,
зөвлөмжүүд нь шинжлэх ухааны бодит үндэслэлтэй
байдгаараа онцлог бөгөөд тухайн стандартыг
боловсруулахад 5-6 жил зарцуулж, 6-8 шат
дамжлага бүхий цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
ХХЭЗХ нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах 481
гаруй малын эмийн үлдэгдлийн хэмжээ, 3000 гаруй
пестицидийн үлдэгдэлийн дээд хэмжээ болон 1777
ГАРУЙ ХҮНСНИЙ НЭМЭЛТ, БОХИРДУУЛАГЧИЙН
ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООСОН.
ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ ЭРХ ЗҮЙН КОМИСС
37. 1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан/Legalinfo.mn/;
2. ДХБ-ын АЦУАЦ-ийн арга хэмжээг хэрэглэх тухай
хэлэлцээр;
3. ДАЭМБ-ын Хуурай газрын амьтны эрүүл мэндийн
код;
4. НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний эрх
зүйн комиссын баталсан Хүнсний код;
Ашигласан мэдээллийн эх сурвалж:
Editor's Notes Монгол улс ДАЭМБ-ын гишүүн орноор 1989 онд элссэн бөгөөд 1997 онд Дэлхийн худалдааны байгуулллагын гишүүн орон болсон.
Codex standards ensure that food is safe and can be traded. The 188 Codex members have negotiated science based recommendations in all areas related to food safety and quality: food hygiene; maximum limits for food additives; residues of pesticides and veterinary drugs; and maximum limits and codes for the prevention of chemical and microbiological contamination. Codex food safety texts are a reference in WTO trade disputes
The Codex Alimentarius or "Food Code" was established by FAO and the World Health Organization in 1963 to develop harmonised international food standards, which protect consumer health and promote fair practices in food trade.
The Codex Alimentarius, or the food code, has become the global reference point for consumers, food producers and processors, national food control agencies and the international food trade. The code has had an enormous impact on the thinking of food producers and processors as well as on the awareness of the end users – the consumers.