SlideShare a Scribd company logo
НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ
(2018 оны 1-12 сар)
Улаанбаатар хот
2018 он
ТОВЧИЛСОН ҮГ
АБАХ Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо
БАГ Бэлчээр Ашиглалтын Гэрээ
БАХ Бэлчээр Ашиглагчдын Хэсэг
БНХАУ Бүгд Найрамдах Хятад Ард Улс
ГЗБГЗЗГ Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газар
ГХБХБГ Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар
ГХГЗЗГ Газрын Харилцаа, Геодези, Зураг Зүйн Газар
ДБХС Дэлхийн Байгаль Хамгаалах Сан
ИТХ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
МАА Мал Аж Ахуй
МБАНХ Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо
ХААИС Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
ХХААХҮЯ Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
ЛМ Ланд Менежер
МЭҮГ Мал Эмнэлэг Үржлийн Газар
МННХ Монголын Ноос, Ноолуурын Холбоо
МАШҮХ Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо
МХЕГ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
МЭҮТ Мал Эмнэлэг, Үржлийн Тасаг
МЭЕГ Мал Эмнэлгийн Ерөнхий Газар
МЭС Мал Эмнэлгийн Сургууль
МЭХ Мал Эмнэлгийн Холбоо
НАМЭМ Ногоон Алт Малын Эрүүл Мэнд
ОНХС Орон Нутгийн Хөгжлийн Сан
ОХУ Оросын Холбооны Улс
ӨМӨЗО Өвөр Монголын Өөртөө Засах Орон
СБАХ Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
СХЗГ Стандарт, Хэмжил Зүйн Газар
ТББ Төрийн Бус Байгууллага
ХАА Хөдөө Аж Ахуй
ХЗХ Хадгаламж, Зээлийн Хоршоо
ХҮСХХ Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
УИХ Улсын Их Хурал
УМЭАЦТЛ Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лаборатори
УЦУОШГ Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
УЦУОСМХ Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн
ШХА Швейцарийн Хөгжлийн Агентлаг
ЭШХ Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
ХУРААНГУЙ
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн
нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 244.7 мянгаар өссөн байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд малын тооны өсөлт дунджаар 10 хувь байсан бол энэ онд
хамгийн бага буюу 0.4 хувийн өсөлттэй байгаа ч дотоодын махны хэрэгцээг бүрэн
хангаж байна. Экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй
харьцуулахад, мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2018 оны эхний 12 сарын
урьдчилсан гүйцэтгэлээр 54,9 мян тн хүрсэн байна. Нийт экспортолсон мах, махан
бүтээгдэхүүнийг хонин толгойд шилжүүлснээр 4,4 сая толгой малыг экспортолсон нь
сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн жил гантай
байснаас төл муу авсан, махны үнэ харьцангуй сайн, мал, мах худалдан авах үйлдвэр
нэмэгдсэн, малчид бэлчээрийн даацад тохирсон чанартай малтай болох хандлага
нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйл нөлөөллөө.
Нэг талаас махны экспортын эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа ч, нөгөө талаас
малын шилжилт хөдөлгөөнөөс голлон шалтгаалж буй малын халдварт өвчин их гарлаа.
2018 онд нийт 12 аймгийн 43 сум, УБ хотын Сонгинохайрхан дүүрэгт 614 өрхийн 7700
мал шүлхий өвчнөөр өвчилж, 5800 малыг өвчний гаралтыг зогсоох зорилгоор устгалд
оруулсан байна. Шинээр батлагдсан малын эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу
хөдөлгөөнд орж буй малд орон нутгийн мал эмнэлгийн байгууллага малын эрүүл
мэндийг баталгаажуулсан гэрчилгээ олгох зохицуулалт тусгагдсан нь малын өвчний
гаралтыг хянах нөхцөл болж байна.
Энэ жил улсын хэмжээнд нийт нутгаар ургамлын гарц сайн байсан учраас малчид 1 сая
тонн өвс, 16 мянган тонн сүрэл, 113 мянган тонн ногоон тэжээл, 42 мянган тонн
үйлдвэрийн тэжээл, 80 мянган тонн гар тэжээл, 11 мянган тонн дарш, 107 мянган тонн
давс, хужир бэлтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан, өвс, тэжээлийг
өмнөх жилээс их бэлтгэсэн, махаа сайн бэлтгэсэн зэрэг үзүүлэлтээр авч үзвэл зудын
эрсдэл харьцангуй бага байх төлөвтэй байгааг ХХААХҮЯамнаас мэдээлж байна.
НАМЭМ төсөл нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж, батлуулахад
ХХААХҮЯаманд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа. Олон жилийн хугацааны хамтын
ажиллагаа, нөлөөллийн ажлын үр дүнд 2017 онд УИХ-аас “Мал, амьтны эрүүл мэндийн
тухай” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулийг батлан гаргалаа. Шинэ хууль
батлагдсанаар малын эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг сайжруулахын
тулд махны экспортыг нэмэгдүүлэх, ингэснээр бэлчээрийн доройтлын үндсэн шалтгаан
болж буй бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах гол хүчин зүйл болох юм. Хуулийн
хэрэгжилтийг хангах хүрээнд дагалдан гарах дүрэм, журмыг боловсруулах
ХХААХҮЯамны ажлын хэсэгт төслөөс дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд 2018 онд нийт 46
эрх зүйн акт батлагдаж, 59 эрх зүйн актын төслийг батлуулахаар хүргүүлсэн бөгөөд 11
эрх зүйн актыг боловсруулах, холбогдох судалгааг хийх ажлыг эхлүүлсэн байна.
Ногоон алт малын эрүүл мэнд төслийн нэгдсэн үе шатанд төсөл бэлчээрийн
менежмент, малын эрүүл мэнд, малчдын хоршооны зах зээлийг өргөжүүлэх чиглэлээр
төрийн болон төрийн бус 10 байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс
малчдыг БАХ-ийн зохион байгуулалтанд оруулах, БАГэрээгээр дамжуулан бэлчээр
сайжруулах, малчдын байгууллагыг хөгжүүлэх ажлыг МБАНХолбоогоор дамжуулан
хэрэгжүүлснээр төсөлд нийт 18 аймгийн 183 сум хамрагдаж байгаа нь Монгол орны
нийт сумын 51% болж байна.
Эдгээр аймаг, сумдад бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, бэлчээрийн
харилцааг хариуцлагажуулах, малын эрүүл мэнд үүлдэр угсааг сайжруулах, малчдын
орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэлэмжийг
нэмэгдүүлэх зорилгоор малчдыг зохион байгуулалтад ороход нь мэргэжил арга зүйгээр
хангаж ажилласнаар 66 БАХ шинээр байгуулагдаж, 76,8 мянган малчин өрхийг
хамарсан 1445 бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), 156 СБАХ, 18 АБАХ үйл ажиллагаа
явуулж байна.
УЦУОСМХ-ээс бэлчээрийн төлөв байдлын үндэсний 2 дахь удаагийн тайланг гаргаж
Засгийн газарт танилцууллаа. Өмнөх тайлант хугацаа буюу 2014 онтой харьцуулахад
доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол түвшинд байна. Энэ
нь нэг талаас Монгол орны бэлчээрийн газрын нөхөн сэргээгдэх чадавхи өндөр
байгаатай холбоотой, нөгөө талаас доройтсон бэлчээрийн талбай, хамрах хүрээ
нэмэгдэхээс илүүтэй доройтлын зэрэглэл нэмэгдэж байгаатай холбоотой. Тухайлбал,
бага зэрэг доройтсон талбай доройтлын дараагийн зэрэглэлд шилжиж улмаар хүчтэй
доройтсон бэлчээрийн талбай сүүлийн 3 жилд 6 орчим хувиар нэмэгдсэн байна.
Орон нутагт бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг хэрэгжүүлэх ажлыг
сум, аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан бэлчээрийн менежментийн ажлын
хэсгүүд зангидан зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд сум орон нутаг дахь
бэлчээрийн харилцааны зохицуулалтыг сайжруулах, бэлчээрийн журам дүрмийг
шинэчлэн сайжруулах, холбогдох талуудыг үүрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, ялангуяа малын тоог даацдаа тохируулах,
малчид малын тоо, төрлөөсөө хамааран бэлчээрийн хураамж төлж бэлчээр хамгаалах
сан байгуулах ажлыг Баянхонгор, Завхан, Архангай, Ховд, Говь-Алтай, Увс аймгуудад
туршиж байна.
БАГэрээ нь малчдын бэлчээрээ ашиглах уламжлалт эрхийг баталгаажуулж, бэлчээрээ
зохистой ашиглах хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бэлчээр нутаг, нүүдэлчдийн
соёл уламжлалаа хадгалан, хойч үедээ шилжүүлэх, гэрээт бэлчээр дэх байгалийн
дагалт баялгаа ашиглах анхдагч эрхийг баталгаажуулах, мал, малын гаралтай
бүтээгдэхүүнээ зах зээлд өндөр үнээр борлуулах эрх зүйн гол баримт бичиг болж
байна. 2018 оны байдлаар 11 аймагт 830 БАХ СЗД-тай БАГэрээ байгуулсан байна.
Үүний 668 буюу 80% нь хавсралт мэдээлэл бүрэн буюу БАХ-ийн бэлчээрийн төлөв
байдлын мэдээлэл, ургац, даац, өрхийн тэргүүн, эзэгтэйн гарын үсэг бүхий мэдээллийг
хавсаргаж шинэчилсэн БАГэрээ байна. Эдгээр БАХ-д 15,000 гаруй малчин өрх
хамрагдаж 16 сая га бэлчээрийг 1-15 жилийн хугацаагаар зохистой ашиглах,
сайжруулах үүрэг хүлээн хамтран ажиллаж байна. Бэлчээр ашиглалтаа сайжруулахын
тулд малчид отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, худаг засварлах, малын үүлдэр
угсааг сайжруулах, бодлогын бичиг баримт хэлэлцүүлж батлуулах зэрэг ажилд хамтран
оролцож, орон нутаг болон малчдаас нийт 600 орчим сая төгрөгийг бэлчээр
сайжруулахад зарцуулсан байна. 2018 оны байдлаар 7 аймагт нийт 20 гаруй БАХ
бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах зорилго бүхий 2 шатлалт БАГэрээ
байгуулж 86,4 сая төгрөгийн хөрөнгө бүхий бэлчээр хамгаалах/эрсдэлийн сан
байгуулан ажиллаж байна.
Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, улмаар МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой
байдлыг хангах гол арга хэрэгсэл болох бэлчээрийн сэргэх чадавхи болон ашиглагчдад
суурилсан ашиглалтын загварын дагуу бэлчээр ашиглагчдыг зохион байгуулалтанд
оруулах, ашиглалтын хил заагаа тодорхойлж зураглах, бэлчээрийн нөөцдөө
тохируулан ашиглалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр нөлөөг хянах,
мониторинг үнэлгээний дүнг дараа дараагийн төлөвлөлтийн суурь болгон ашиглах
гэсэн суурь алхамуудаас тогтох олон талт хамтын ажиллагаан дээр суурилсан бүтэц
бий болон ажиллаж байна. БАГэрээний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор БАХ-ийн
бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх, үнэлэх ажлын суурь
үндэс болсон бэлчээрийн фотомониторингийг 18 аймагт сумдын газрын даамал, СБАХ
тэргүүн, БМАХ-ийн гишүүд хамтран 4600 гаруй цэгт хийж мэдээллийг боловсруулан
орон нутгийн удирдлага, малчдад мэдээлж, ашиглаж байна.
Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтын хэрэгжилтийг хангах гол арга
хэрэгсэл болох бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлэх орон
нутаг дахь дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэрээг Газрын кадастрын
мэдээллийн системд бүртгэлжүүлж, цахимжсан цогц мэдээлэл үүсгэж гэрээний эрхийг
баталгаажуулах ажлыг амжилттай эхлүүллээ. 2018 онд нийт 381 БАГэрээ
фотомониторингийн мэдээллийн сантай холбогдсон ЛМ-2 программд бүртгэгдлээ.
Ингэснээр эдгээр 381 БАХ-ийн гэрээгээр ашиглаж буй бэлчээрийн эрх баталгаажлаа.
Төслийн хуучин 7 аймагт Бэлчээр Ашиглалтын Гэрээний хэрэгжилтийг сайжруулах,
бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг хэрэгжүүлэх ажлыг сум, аймгийн
засаг даргын орлогчоор ахлуулсан бэлчээрийн менежментийн ажлын хэсгүүд зангидан
зохион байгуулж байна. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, ялангуяа малын тоог
даацдаа тохируулах, малчид малын тоо, төрлөөсөө хамааран бэлчээрийн хураамж
төлж бэлчээр хамгаалах сан байгуулах ажлыг Баянхонгор аймгийн Засаг Дарга, ИТХ
санаачлан аймгийн ИТХурлаар баталж 10 сумын бүх багийн малчдад танилцуулан, 10
сум журмаа шинэчлэн баталлаа. Энэ загварыг Завхан, Архангай, Увс, Ховд, Говь-
Алтай аймгийн 47 суманд хэлэлцүүлэн туршиж эхлээд байна. Журмын хүрээнд сумдууд
сангаа байгуулж Ховд, Завхан, Увс аймагт байгуулагдсан бэлчээр хамгаалах санд нийт
216,3 сая төгрөгийг малчид, орон нутгийн төсөв, НАМЭМ төслөөс төвлөрүүлж эхлээд
байна. Сангийн хөрөнгийг малчид бэлчээр сайжруулах, БАГэрээ хэрэгжүүлэхэд
зарцуулна.
Төслийн гэрээт байгууллага болох МБАНХ нь БАХэсэг, малчдын эрх ашиг, сонирхлыг
хамгаалах үндэсний хэмжээний дээвэр холбоо болж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж
байна. Үүний нэг баталгаа нь МБАНХ 2018 онд Европын холбооны SWITCH ASIA
төслийн Ядуурлыг бууруулах, Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь
нэмэр оруулах зорилго бүхий “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл,
Эко шошгожуулалт” төслийг Хил Хязгааргүй Малын Эмч Нар ба Агрономчид Нийгэмлэг
/AVSF/, Монголын Ноос Ноолуурын Холбоо /МННХ/, Тогтвортой Хэрэглээ,
Үйлдвэрлэлийн Хамтын Ажиллагааны Төв /GGMBH/, Монголын Байгаль Орчин
Аюулгүй Байдлын Төв /CSCP/, Монголын Банкуудын Холбоотой /MBA/ хамтран
хэрэгжүүлж байна. Мөн НҮБ-ын ХХААБайгууллага, Оюутолгой, Бороо гоулд, Баян-
Айраг ХХК зэрэг гадаад, дотоодын 10 гаруй байгууллагатай БАХ/БАГэрээний
аргачлалыг нэвтрүүлэх, нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг чиглэлээр
гэрээ байгуулан ажиллаж байна. МБАНХ нь 2018 онд ХХААХҮЯ-тай хамтран малчдын
улсын зөвлөгөөн, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дахь удаагийн
уулзалтыг амжилттай зохион байгуулж, Олон улсын Газрын эвслийн албан ёсны
гишүүнээр элсэн орсон. Ингэснээр өөрсдийн туршлагаа Төв, Өмнөд ази, олон улсад
хуваалцах, олон улсын туршлагаас суралцах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг
төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбоотой ажиллах зэргээр үйл
ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм.
МБАНХолбоо, НАМЭМ төсөл хамтран бэлчээрийн үндэсний хоёр дахь удаагийн
форумыг Монгол орны эдийн засгийн тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс
болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2018 оны шинэчилсэн
хувилбарыг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг
хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх, бодлогын
шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох
зорилготойгоор “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохион байгууллаа.
Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай
бүтээгдэхүүнийг үндэсний болон олон улсын түвшинд баталгаажуулах, үйлдвэрлэгчид,
бизнесийн салбарынхантай холбох тал дээр тодорхой ахиц дэвшил гарч байна.
Тухайлбал, эрүүл бэлчээр, эрүүл малаас гаралтай, гарал үүсэл нь тодорхой ноос
ноолуур, мах, сүүн бүтээгдхүүний мөшгих тогтолцоог нэвтрүүлэн, байгаль орчинд
ээлтэй, нэмүү өртөг шингэсэн, үр ашигтай үйлдвэрлэл эрхэлдэг компаниудаар
дамжуулж хэрэглэгчдэд нийлүүлэх ажлыг ХХААХҮЯам, МБАНХолбоо, 6 аймгийн
ЗДТГазар, ХАА-н газар, АБАХ, 17 сумын ЗДТГазар, СБАХ, Дижитал медик ХХК, сумдын
мал эмнэлэг, малчдын төлөөлөл хамтран 17 суманд туршин нэвтрүүлж байна. 2018 онд
малчид МБАНХолбооны дэргэдэх дундын хоршоо болон аймгийн дундын хоршоодоор
дамжуулан нийт 49138 толгой мал борлуулсан бөгөөд 15 загвар сумдаас 18000 орчим
толгой малыг 5 боловсруулах үйлдвэрт нийлүүлснээс гадна, Наадам центр болон
Лавай худалдааны төвүүдээр хэрэглэгчдэд худаалдаалж эхэллээ.
Монгол Улсын мал эмнэлгийн салбарт хөгжил дэвшил авчирсан “Мал эмнэлгийн
лабораторийн удирдлага мэдээллийн систем”, “Мал эмнэлгийн бүртгэл мэдээлэл,
баталгаажуулалт, гэрчилгээний систем”-ийг УМЭАЦТЛ, МЭЕГазарт хүлээлгэн өглөө.
Монгол Улсын мал эмнэлгийн салбарт томоохон хөгжил дэвшил авчирсан “Мал
эмнэлгийн лабораторийн удирдлага мэдээллийн систем”-ийг хөгжүүлэх ажил анх 2015
онд эхэлсэн бөгөөд энэ системийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд ашиглаж байсныг
төслийн хүрээнд өргөжүүлж 330 сум сууринг бүхэлд нь холбох бэлтгэл ажлыг хангасан
байдлаар хүлээлгэн өглөө. “Мал эмнэлгийн бүртгэл мэдээлэл, баталгаажуулалт,
гэрчилгээний систем”-ийг 2017 онд төслийн хүрээнд анх 2 суманд хөгжүүлж, 2018 онд
өргөжүүлэн 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж туршсан үр дүнгээ хэрэглэгчдэд
тайлагнан системийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
Монголын Ноос Ноолуурын Нэгдсэн Холбоо нь НАМЭМ төсөлтэй байгуулсан гэрээний
дагуу ОЕКОТЕКС-100 гэрчилгээ авахад нь үндэсний үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлсний
үр дүнд Снөү Фийлдс, Сор кашемир компаниуд олон улсын ОЕКО ТЕКС стандартын
шаардлагыг хангасан гэрчилгээгээ гардаж авлаа. 1992 оноос эхлэн мөрдөгдөж байгаа
Оеко-Текс 100 олон улсын стандартын сертификат нь тухайн бүтээгдэхүүнийг
боловсруулах явцад байгаль орчинд хор хөнөөлтэй ямарваа нэгэн бодис хэрэглээгүй
түүнчлэн хөдөлмөр, нийгэм хамгааллын дэлхийн стандартыг хангасан 15 төрлийн
шалгуур үзүүлэлтийг хангаж байна гэсэн үг юм. Энэхүү стандартыг хангаснаар
Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн олон улсын зах зээлд
өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
МННХ болон МАШҮХолбооноос ямаа, тэмээ, сарлагийн угаасан ноос, ноолуур,
сарлагийн хөөврийн болон пикельдсэн арьс ширний стандартыг шинээр боловсруулан
батлууллаа. Монгол улс үйлдвэрлэн гаргадаг 9400 тн ямааны ноолуурын 70 орчим
хувийг угаасан байдлаар экспортонд гаргадаг байсан боловч угаасан ноолуурын
батлагдсан стандарт байхгүй байсан. Пикельдсэн арьс нь хром, идээ хэрэглээгүй,
байгаль орчинд халгүй, эко технологиор боловсруулсан арьс бөгөөд үүнтэй холбоотой
технологийн хаягдал, усанд болон үйлдвэрээс гарч буй хатуу хог хаягдал дахь хромын
хэмжээ огцом буурсан нь салбарын хувьд маш том дэвшил болсон. Арьсыг
пикельдсэнээр хромлоогүй учир арьсны жин хөнгөрч, арьс ширний салбарт арьс ширэн
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдсэн.
АБАХ, СБАХ-ны дэргэдэх хоршоодын орлого 2018 онд 11,9 тэрбум төгрөгт хүрч өмнөх
оныхоос 57% буюу 6,8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. МБАНХолбооны дэргэдэх
дундын хоршоо, АБАХ, СБАХ-ны хоршоодтой хамтран 70,1 тн сарлагийн хөөвөр, 5,2 тн
торомны ноос бэлтгэж гадаадын 3, үндэсний 5 үйлдвэрт нийлүүллээ. Сарлагийн
хөөврийн бэлтгэн нийлүүлэлт 2017 онтой харьцуулахад 39 тн-р нэмэгдсэн байна.
2018 онд 10 ХЗХ байгуулагдсанаар ХАА-н болон ХЗХ-ны тоо 94-д хүрлээ. Үүнээс анхан
шатны 63 хоршоо, 5 дундын хоршоо, 24 ХЗХоршоо үйл ажиллагаа явуулж байна.
Хадгаламж зээлийн 10 хоршоо шинээр үүсгэн байгуулагдсанаар 3 аймгийн 7 сумын
СБАХ-ын дэргэдэх дундын сангийн өссөн дүнгээр 4185 гишүүний 440,79 сая төгрөгний
хөрөнгө хадгаламж зээлийн хоршоонд шилжих боломж бүрдлээ.
Бэлчээрийн сэргэх чадавхид буюу БАХ/БАГ-д суурилсан зохион байгуулалтын үр
өгөөж, тогтвортой байдлыг хангах үүднээс орон нутаг дахь мэргэжилтнүүд болон
малчдын байгууллага, ялангуяа БАХ-ийн түвшний үйл ажиллагааг идэвхжүүлэх,
бэлчээрийн төлөв байдал, даацын мэдээ, зураглалыг илүү өндөр нарийвчлалтай,
боловсронгуй болгох замаар хэрэглээг нь өргөжүүлэх, бэлчээр ашиглалтын гэрээг
бүртгэлжүүлэх, хэрэгжилтийг үнэлэх чиглэлээр УЦУОСМХ, ГЗБГЗЗГ, ХААГ, ХААНТ-ийн
холбогдох мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажил үргэлжилж байна. Бэлчээр, Хоршоо,
Малын эрүүл мэнд, Эмэгтэйчүүд, Төрийн Бус байгууллагыг чадавхжуулах сургалт, арга
хэмжээнд 2018 онд нийт 39,392 (14,936 буюу 38% нь эмэгтэйчүүд) хамрагдсан бөгөөд
сургалт мэдээлэл авсан хүний тоо 2017 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгджээ.
ҮР НӨЛӨӨ 1: БАХ, бэлчээр ашиглалтын гэрээг өргөжүүлэн нэвтрүүлэх
замаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зохистой тогтолцоог төлөвшүүлэх
ҮР НӨЛӨӨ 1.1 БАХ БҮХИЙ СУМДЫН ТОО
НАМЭМ төсөл 2018 онд Дархан-Уул,
Орхон, Говьсүмбэр аймгаас бусад
18 аймгийн 183 суманд МБАНХ,
аймаг/сумын БАХолбоо болон
БМАХэсгээр дамжуулан үйл
ажиллагаа явуулж байна. Булган,
Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай,
Өмнөговь аймагт 66 БАХ шинээр байгуулагдсанаар төсөл хэрэгжиж буй 183 сумын 174
буюу 95%-д нь 76,8 мянган малчин өрх 1445 БАХэсэгт зохион байгуулагдаж бэлчээрээ
сайжруулахын төлөө хамтран ажиллаж байна.
НАМЭМ төсөл болон МБАНХ-оос 2018 онд БАХ болон малчдын байгууллага байгуулах,
хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын эрүүл мэнд, хоршоо, төрийн
бус байгууллагыг чадавхжуулах, фестиваль, форум, эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр
29 видео, 4 гарын авлага, 2 комик, 3 анимэйшн бэлтгэн гаргаж, малчдын байгууллагын
хийж буй ажил, сайн туршлагын талаар 195,000 орчим хүнд олон нийтийн хэрэгслээр
мэдлэг, мэдээлэл түгээж, 39,392 хүн сургалтанд хамрагдсан байна. Ингэснээр цаг зав,
хөрөнгө санхүү хэмнэгдэж малчид илүү ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр мэдлэг,
мэдээллээ нэмэгдүүлж байна.
2018 он Улсын
хэмжээнд
Аймаг 18 86%
Сум 183 51%
БАХ/БАГ-ний видео
Малын эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлтийн видео
хичээл
ХЗХ-ны онлайн хичээл
Энэхүү хичээлийг 13 аймгийн 145 сумын 6059 малчин,
230 төрийн албан хаагч, 166 хурлын төлөөлөгч, нийт
6790 орчим хүнд сургалт, мэдээлэл өгөхөд ашигласан..
Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцооны 3
удаагийн сургалтанд давхарсан тоогоор 5
аймгийн загвар 15 сумын 2837 малчин, 97
төрийн албан хаагч, 375 малын эмч тус тус
хамрагджээ
Facebook группээр дамжуулан ХЗХ-ны 5
удаагийн, дундын сангийн 2 удаагийн цуврал
хичээлийг явуулснаар нийт 1783 хүн хандаж
мэдээлэл авсан байна.
LIVE
LIVE
/www.youtube.com/watch?v=PnuwAlJluFU&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=ktaRYSMx7pE&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=W9_JK7YP-8U&t=25s
https://www.facebook.com/baasankhuu/videos/10156731912667180
/
Бэлчээрийн асуудалд олон нийт, бодлого боловсруулагчид, малчдын анхаарлыг илүү
хандуулах, арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь чиглэгдэж 21 аймгийн бэлчээрийн төлөв
байдлын мэдээллийг тухайн аймгаас гаралтай алдартай, олны танил хүмүүсээр
танилцуулсан видео болон аудио нэвтрүүлэг бэлтгэж Малчин ТВ, ONTV, Нутаг 21
болон орон нутгийн ТВ, радиогоор нэвтрүүлсэн нь үр дүнтэй ажил боллоо.
БМАХэсгийн үйл ажиллагаа шинэ шатанд гарч байна
Аймаг, сумдын Засаг даргын захирамжаар
бэлчээрийн тогтвортой менежментийг
төлөвшүүлэх чиглэлээр МБАНХ-той хамтран
ажиллаж, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх
чиг үүрэг бүхий аймаг, сумын бэлчээрийн
менежментийн ажлын хэсэг 18 аймгийн 151
суманд ажиллаж байна.
Аймаг, сумдын БМАХ-үүд бүгд 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө
боловсруулан, малчдын саналд тулгуурласан бэлчээр ашиглах журам боловсруулан
ажиллаж байна. Төслийн хуучин аймаг/сумдын БМАХ-үүд бэлчээр ашиглалт,
хамгаалалтын асуудлыг шинэ шатанд гаргаж “Бэлчээр хариуцлагажуулах журам”
боловсруулан аймаг, сумдын ИТХ-аар батлуулсан нь Монгол улсын хэмжээнд шинэлэг,
анхдагч ажил боллоо.
Ховд аймгийн АБАХ нь БМАХ-ийн гишүүд болон ДБХС, ТНС, Мерси кор, Секим
төсөлтэй хамтран олон үр дүнтэй ажлыг зохион байгуулжээ. Булган, Эрдэнэбүрэн,
Ховд, Манхан, Мөнххайрхан, Үенч, Мянгад, Дуут зэрэг 8 суманд бэлчээр ашиглах
журмыг шинэчлэн баталснаар Мөнххайрхан, Дуут, Манхан, Эрдэнэбүрэн сумын
14 БАХ зуны улиралд бэлчээрээ бүрэн чөлөөлж бусад БАХ-үүд 2-3 удаа
бэлчээрээ сэлгэж амраажээ. Сумууд журмынхаа дагуу өвөлжөө, хаваржааны
бүсийг хамтран хамгаалж хөөгүүл, эргүүл, харуул өрх гарган ажиллажээ. Дуут,
Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумдад бэлчээр хамгаалах сан, Манхан суманд
“Аваргууд” сан байгуулж холбогдох журам батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Манхан, Дуут сумд хил залгаа, бэлчээрийн зөрчил ихтэй сумдын БМАХ-ийн
гишүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулснаар бэлчээрийн даацад тохирсон
мал ахуй эрхлэх, малын тоо толгойг бууруулах, даац хэтэрсэнээс үүдэх хор
уршгийг малчдад ойлгуулах, малчид дур зоргоороо нүүдэл хийхгүй байх зэрэг
олон асуудлыг шийдвэрлэжээ. Аймгийн БМАХ шинэчлэн байгуулагдаж, оролцогч
талуудын уулзалт зохион байгуулснаар 2020 он хүртэл хийх ажлын үндсэн
чиглэлд бэлчээрийн менежментийн ажлыг тусгаж, аймгийн ИТХ-с 2019 онд
бэлчээрийн менежментийг сайжруулахад 19 сая төгрөг зарцуулахаар баталлаа.
Баянхонгор аймгийн БМАХ нь 2016 оноос эхлэн бэлчээрийн даацыг тохируулах,
бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах чиглэлээр мэргэжлийн байгууллага, сум орон
нутгийн удирдлага, мэргэжилтэн, малчдаас санал асуулга, судалгаа авч ажилласны үр
дүнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам” боловсруулан 2018
оны 4 сард аймгийн ИТХ-аар батлууллаа. Аймгийн БМАХ, АБАХ, Ногоон алт-Малын
эрүүл мэнд төсөл, МБАНХолбоо хамтран уг журмыг төсөл хэрэгжиж буй 10 сумын 43
багт танилцуулж, сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулснаар эдгээр сумд
журмаа сумын ИТХ-аар батлуулан мөрдөж байна. Журмын гол зорилго нь бэлчээрийн
даац, сэргэх чадавхид суурилсан бэлчээр ашиглалтыг аймгийн хэмжээнд мөрдөх бөгөөд
даацаас хэтэрсэн малдаа малчид хураамж төлж, багийн бэлчээр хамгаалах санд
төвлөрүүлэн, бэлчээр хамгаалахад зарцуулна. Малчид энэхүү журмыг цаг үеэ олсон
журам байна гэж сайшаан дэмжлээ.
Бэлчээрийн менежментэд оруулсан хөрөнгө оруулалт
2018 онд бэлчээрийн менежментийг
сайжруулахад улсын төсөв, орон нутгаас
оруулсан хөрөнгө оруулалт 3 дахин,
малчдаас оруулсан хувь хөрөнгө 10
дахин нэмэгдсэн нь орон нутгийн засаг
захиргаа болон малчид хамтраад
бэлчээр зохион байгуулах үйл
ажиллагааг дэмждэг болсон нь харагдаж
байна. Нийт оруулсан хөрөнгийн ихэнх
хувийг ногоон тэжээл тариалах,
байгалийн хадлан бэлтгэх, худаг ус
гаргах чиглэлээр хамтран ажилласан
байна. Мөн бэлчээрийн менежментийг
сайжруулах бодлогын дэмжлэг үзүүлэх, цаг үеийн шаардлагад нийцсэн журам
боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээр хамгаалах сан байгуулахад нэлээдгүй хөрөнгө
оруулалт хийдэг боллоо. Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймагт байгуулагдсан бэлчээр
хамгаалах санд нийт 242,6 сая төгрөг хуримталснаас малчид 142,4 сая, орон нутгийн
төсөв, ОНХСангаас 44,2 сая, НАМЭМ төслөөс 56 сая төгрөгийг бэлчээр сайжруулах
арга хэмжээнд зарцуулахаар төвлөрүүлсэн байна. Үүнээс Ховд, Завхан, Увс аймгийн
сумд бэлчээр хариуцлагажуулах журмын хүрээнд бэлчээр хамгаалах/бэлчээрийн
эрсдлийн сан үүсгэсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн сумд ХЗХоршоондоо 4 сан
үүсгэсний нэг нь бэлчээрийн сан юм.
№ Аймаг Сум Эх үүсвэр
Малчид Орон нутаг Төсөл
1 Увс Давст 3,955,000 1,000,000 3,000,000
2 Бөхмөрөн 1,503,000 2,000,000 3,000,000
3 Баян-Өлгий Алтай 565,000
4 Бугат 660,000
5 Булган 575,000
6 Дэлүүн 750,000
7 Улаанхус 2,570,000
8 Цэнгэл 19,666,564
9 АБАХ 1,480,000
10 Ховд Мөнххайрхан 14,400,000 3,700,000 5,000,000
11 Чандмань 8,000,000 5,000,000 6,000,000
12 Дуут 13,800,000 3,000,000 5,000,000
13 Эрдэнэбүрэн 8,000,000 3,500,000 5,000,000
14 Манхан 35,600,000 4,000,000 10,000,000
15 Завхан Тэс 6,000,000 6,000,000 6,000,000
16 Сантмаргац 11,500,000 6,000,000 6,000,000
17 Идэр 1,000,000 1,000,000 1,000,000
18 Асгат 4,000,000 4,000,000 4,000,000
19 Шилүүстэй 8,400,000 5,000,000 5,000,000
Нийт 142,424,564 44,200,000 56,000,000
Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын тамгын газар, МБАНХ, Монголын
хөгжлийн корпорацын санаачилгаар Бүрэн сумын бэлчээр дэх уст цэг,
бэлчээрийн усан хангамжийг судалж усжуулах шаардлагатай цэгүүдийг
тодорхойлсон. Энэ ажлын хүрээнд тус сумын
Өнжүүл, Баянцогт багуудын нутагт 13 байрлалд
зохиомлоор гүний усыг нэмэгдүүлэх, хөв далан, ус
хуримтлуулах цүнхээл байгуулах ажлыг
гүйцэтгэснээр зун намрын улиралд 24 өрхийн 10
мянган малын усан хангамжийг нэмэгдүүллээ.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд төслөөс 4.3 сая төгрөг,
малчдаас 420 мянган төгрөг, орон нутгаас 2 сая
төгрөг гаргаж хамтран ажилласан байна.
ҮР НӨЛӨӨ 1.2 ХҮЧИН ТӨГӨЛДӨР, ШИНЭЧЛЭГДСЭН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН
ГЭРЭЭ
МБАНХ, аймаг, сумдын БАХолбоо, БМАХ хамтран төслийн хуучин 7 аймаг болон шинэ
аймгуудад бэлчээрийн менежмент, бэлчээр ашиглалтын гэрээний сургалтыг эрчимтэй
зохион байгуулж сургалтанд нийт 18958 малчин, 2523 төрийн албан хаагч, 832
Иргэдийн хурлын төлөөлөгчдийг хамруулсан. Ингэснээр 2018 онд 139 БАХ шинээр
БАГэрээ байгуулснаар сумын Засаг даргатай БАГэрээ байгуулсан БАХ-ийн тоо 830
боллоо.
АБАХ, СБАХ болон сумдын газрын харилцааны мэргэжилтнүүд идэвх зүтгэлтэй
ажилласнаар 11 аймгийн БАХ-ийн малчдын байгуулсан 830 БАГэрээнээс 668 БАГэрээ
буюу 80% нь БАГ-ний хэрэгжилтийг хангах, үнэлэх гол механизм болох хавсралт
мэдээлэл буюу гэрээт бэлчээрийн байршил талбайн электрон зураг, төлөв байдал,
зохистой даац, ашиглалтын үр нөлөөг хянах мониторингийн мэдээлэл болон гишүүн
өрхүүдийн баталгаажуулалт зэрэг хавсралт мэдээллийг иж бүрнээр нь бүрдүүлж
ГЗБГЗЗГ-ын дэргэдэх ЛМ мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх боломжтой боллоо.
Үр дүн 1.1: Төслийн хамтран ажиллаж буй 11 аймгийн БАХэсгүүд БАГэрээ
байгуулж хэрэгжүүлнэ
ҮР ДҮН 1.1.1 БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТОО
Архангай, Баянхонгор, Баян Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай,
Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймагт 2018 онд шинээр 139 БАХ БАГэрээ байгуулснаар
БАГэрээний тоо 830-д хүрлээ. Ингэснээр 18 аймагт байгуулагдсан нийт БАХ-ийн 57%
нь гэрээ байгуулан бэлчээр нутгаа хамгаалж байна.
2018 онд БАХ-ийн бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах, бэлчээр
ашиглалтын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход түлхүү анхаарч малчид
гэрээт бэлчээрээ зүй зохистой ашиглах, улирлын болон ургалтын хугацаан дахь сэлгээ
нүүдлээ технологийн дагуу зохион байгуулах, бэлчээрийн дэд бүтцийг сайжруулах,
малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг БАХ-ын түвшинд төлөвлөгөө
гарган хэрэгжүүлж байна.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Найтуур
БАХ-ийн ахлагч Амгалан: “Манай БАХ 23 өрхтэй,
бид 2013 оноос эхлэн бэлчээрийг зөв зохистой
ашиглах чиглэлээр төлөвлөгөө гарган хамтран
ажиллаж байна. Сумын Засаг Даргатай 15 жилийн
хугацаатай Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан
ажиллаж байна. Манай БАХ-ийн нутаг дэвсгэрт
уст цэг ховор. Социализмын үед ашиглаж байсан богино яндант уурхайн 2 худаг
ашиглагдахгүй байсны нэгийг 2014 онд Ногоон алт төслийн санхүүжилтээр
ашиглалтанд оруулж өдий хүртэл ашиглаж байна. Бэлчээр ашиглалтын гэрээ
хэрэгжүүлэх чиглэлээр манай БАХ-ийн малчид ярилцаж усны хомсдол ихтэй
хаваржааны бүс нутагтаа 1990 оноос хойш ашиглагдахгүй болсон Бөөрийн
худаг гэдэг богино яндант худгийг засаж бэлчээр ашиглалтаа сайжруулах
төсөл бичсэн. Ногоон алт төсөл, орон нутгийн дэмжлэг, өөрсдийн хүч
хөрөнгөөр худгаа ашиглалтанд оруулсан. Хаваржааны бүсэд мал төллөх үеэр
усны гачигдалд орж дээш доош нүүдэг, амны усгүй болдог асуудлыг шийдэж,
усны хомсдлоос гаргаж, БАХ-ийн 4300 бог, 280 бод мал усаар хангагдаж, 2000 га
бэлчээрийг хавар, намрын улиралд ашиглах боломжтой болсноороо бидэнд
ихээхэн ач холбогдолтой ажил боллоо”
Хоёр шатлалт БАГэрээ ба эрсдлийн сан: Хоёр дахь шатлалын бэлчээр ашиглалтын
гэрээний хүрээнд өвөлжөө хаваржааны бэлчээр дээрээ үндэслэн малынхаа тоог
аажмаар бууруулж даацад нь тохируулах график төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
Өөрөөр хэлбэл БАХ-ын малчид харилцан зөвшилцсөний үндсэн дээр нийт малын тоог
жил бүр 8 буюу түүнээс дээш хувиар бууруулах юм. Даацаас хэтэрсэн малын тоог
бууруулахдаа малчин өрхийн амьжиргаанд учруулах дарамтыг аль болох бага түвшинд
барих, цаашид аж ахуйгаа эрхлэх нөөц боломжийг нь сайжруулах зорилгоор 1) малыг
нас, үүлдэр, чанараар нь ангилах, хээлтүүлэгч хээлтэгчийн харьцааг нь үнэлж тохирох
зөвлөмжөөр хангах; 2) бэлчээрийн менежментийн эрсдэлийн сан байгуулах, “Мөнгөн
мал” хөтөлбөр зэрэг эдийн засгийн хөшүүрэг болохуйц арга хэмжээг хэрэгжүүлэх,
загвар бий болгоход анхааран ажиллаж байна. 2018 оны байдлаар 7 аймагт нийт 20
БАХ 86,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бэлчээр хамгаалах/эрсдэлийн сан
байгуулан ажиллаж байна.
0
20
40
60
80
100
120
140
160
180
200
2017 2018
Хуучин аймаг
Шинэ аймаг
Дунд шатны аймаг
№ Аймаг Сум БАХ Эх үүсвэр
Малчид Орон
нутаг
Төсөл
1 Архангай Жаргалант Мухар элгэд 4,057,000 2,000,000
2 Ихтамир Хүнүйн гол 6,000,000 2,000,000
3 Чулуут Цогтсүмбэр 2,500,000 2,500,000
4 Ихтамир Хонгор овоо 2,000,000 2,000,000
5 Баянхонгор Богд Нарийн хар 6,300,000 3,000,000
6 Богд Зүүн богд 1,600,000 1,600,000
7 Жинст Овоот
цагаан
1,380,000 1,000,000
8 Жинст Аашнай
жинст
хайрхан
1,500,000 1,000,000
9 Баянлиг Бага баян 1,600,000 1,000,000
10 Баянлиг Чандмань 500,000 500,000
11 Баянлиг Малчны
хотхон
500,000 500,000
12 Баянлиг Бичигт 500,000 400,000
13 Увс Давст Тун мэнд 1,500,000 1,500,000
14 Увс Давст Бичигт хад 1,500,000 1,500,000
15 Говь-Алтай Халиун Найтуур 1,700,000 1,500,000
16 Ховд Мөнххайрхан 2 БАХ 3,000,000
17 Үенч 3 БАХ 3,000,000 2,000,000
18 Чандмань 1 БАХ 8,000,000 5,000,000 6,000,000
19 Дуут 2 БАХ 2,300,000
20 Эрдэнэбүрэн 2 БАХ 2,000,000
Нийт 51,437,000 7,000,000 28,000,000
Бэлчээр ашиглалтын хоёр шатлалт гэрээ ба эрсдлийн сан байгуулах ажлыг
төслийн хуучин 7 аймагт амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал,
Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ уул багийн Мухар тээл БАХ-ийг
зохион байгуулан 2 шатлалт гэрээг байгуулсан ба тухайн хэсгийн малчид МАА-н
эрсдлийн сан бүрдүүлэхээр тохиролцож хонин толгойд шилжүүлснээр хонин
толгой тутамд 500 төгрөгөөр бодон сан бүрдүүлж малчдаас 4 сая төгрөг, Их
тамир сумын Хүнүйн гол БАХ-ийн Ар шивэрт 15 өрхтэй малчдын бүлэг мөн гэрээ
байгуулж 6 сая төгрөг, Хонгор Овоо БАХ-ийн Ширээ булан малчдын бүлэг 2 сая,
Чулуут сумын Цогтсүмбэр БАХ-ийн Хангал бүлэг 2,5 сая, нийт 14.5 сая төгрөгийг
тус тусын дансандаа төвлөрүүлсэн. Тухайн хэсгүүдийн эрсдлийн сангийн үйл
ажиллагааг дэмжин цаашдын тогтвортой байдлыг хангах зорилгоор төслөөс нийт
8,5 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй дэмжлэг үзүүлсэн. 2018 онд Жаргалант
сумын Эрдэнэ-уул багийн Мухар элгэд БАХ-ийн малчид эрсдлийн сангаасаа
өвөлжөө хаваржааны бүс нутгаа хашиж хамгаалан малын хөлөөс чөлөөлж,
улмаар чөлөөлсөн бэлчээрээс хадлан авах боломжтой болсон.
БАХ-ийн бэлчээрийн төлөв байдлын фотомониторинг: Төслийн 18 аймгийн 1445
БАХ-ийн дөрвөн улирлын бэлчээрийг төлөөлөх 2731 цэгт сумдын газрын даамал, СБАХ
шинээр бэлчээрийн хяналт үнэлгээний фото мониторингийн судалгаа явуулж дүн
мэдээг бэлчээрийн төлөвлөлт, БАГэрээ байгуулах суурь мэдээлэл болгон ашиглаж
байна. Энэхүү ажилд малчдын байгууллага, малчдыг татан оролцуулах, тэдэнд
мэдээлэл, үе шаттай сургалт өгөх, газрын даамлуудыг бүсчилсэн сургалтанд
хамруулах зэрэг ажлыг зохион
байгуулснаар улсын хэмжээд 4600 гаруй
цэгт фото мониторингийн судалгаа явуулж
байна. Дунд шатны 4 болон шинэ 7 аймгийн
20 сумын газрын даамлыг бэлчээрийн
хяналт мониторинг, зураглалд
чадавхижуулах сургалтыг үе шаттайгаар
зохион байгуулснаар сургалтын үеэр 80
БАГ-ний хавсралт мэдээллийг бүрэн
гүйцэд боловсруулж чадавхжууллаа.
Бэлчээр хариуцлагажуулах журам: Дундын бэлчээрийг тодорхой нөхцлийн дагуу
ашиглуулах, бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хангах, бэлчээр ашиглалтыг
хариуцлагажуулах, малын тоо, сүргийн бүтцийг бэлчээрийн даац багтаамжид
тохируулах зорилгоор бэлчээрийн сайн дурын хураамж нэвтрүүлж бэлчээр хамгаалах
сан байгуулах Баянхонгор аймгийн ЗДТГ-аас эхлүүлсэн санаачилгыг Завхан, Архангай,
Увс, Ховд, Говь-Алтай аймгийн 47 суманд хэлэлцүүлж ажлаа эхлүүлээд байна.
Тухайлбал, Говь-Алтай аймаг энэхүү журмыг орон нутгийн онцлогт тохируулан
боловсруулж ДБХСантай хамтран 11 сумын 800 орчим малчдаар хэлэлцүүлж, санал
асуулгаар судалгаа авчээ. Малчдын гаргасан саналыг журамд тусгаж аймгийн Засаг
Даргын зөвлөлийн хурал, аймгийн Иргэдийн Тэргүүлэгчдийн хурал, холбогдох байнгын
хороо болон намын бүлгүүдийн хурал гээд маш олон шат дамжлагаар хэлэлцүүлж
сайшааж зөвшөөрсөн. Дарви, Баян-Уул сумдын ИТХ журмыг хэлэлцэн баталж ажил
хэрэг болгож эхлээд байна.
Завхан аймгийн БМАХ аймгийн Залуу малчдын зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд
дагаж мөрдөх Бэлчээрийн ашиглалтыг хариуцлагажуулах түр журмын төслийг
танилцуулж АИТХ-аар баталсан. Тус журмыг 23 сумын 86 багийн 6800 гаруй
малчдад танилцуулж санал авсан бөгөөд аймгийн БМАХ-ээс Аймгийн ИТХ-ын 6-р
хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Мөн Аймгийн Засаг даргын 2019 оны үндсэн
чиглэлд малын эрүүл мэндийн гарал үүслийн мөшгих тогтолцоог бүх сумддаа
нэвтрүүлэх ажлыг тусгаж хөрөнгийн эх үүсвэр болох 105 сая төгрөгийг батлуулсан
байна.
Завхан аймгийн Шилүүстэй сумын СБАХ-ны тэргүүн
Дамдинсүрэн: Сумын БМАХ-ээс “Бэлчээр
хариуцлагажуулах журам”-ыг 2018 оны 10 сард сумын
малчдын зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн баталсан. Тус журмын
хүрээнд нийтийн бэлчээрийг ашиглагч малчид малын тоо,
төрлөөс хамааран хонин толгой тутамд 50 төгрөг
төвлөрүүлж малчдын саналаар бэлчээр тэжээл, усан
хангамжийг сайжруулах ажлуудад зарцуулахаар тусгасан.
Тус санд одоогийн байдлаар малчид 3.8 сая төгрөг, ОНХС-
аас 5 сая, НАМЭМ төслөөс 5 сая төгрөг төвлөрүүлэхээс
малчдын 40 гаруй хувь нь хураамжаа төвлөрүүлээд байна.
Аймаг/сумдын нутгийн удирдлагын байгууллагатай бэлчээрийн эрх зүйн орчныг
сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НАМЭМ төсөл, МБАНХ
хамтран Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг
2018 онд зарласан. Уг тэтгэлгийн хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах
чиглэлээр нийт 19 жижиг төслийг 61.4 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шалгаруулсан.
Уг төслүүд нь зорилтот аймаг сумдад малчдын хэсэг бүлэг байгуулах, бэлчээр
ашиглалтын төлөвлөгөө, журам боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээр ашиглалтын гэрээ
байгуулах замаар малчдыг хариуцлагажуулах ажлыг дэмжих чиглэлээр олгогдсон.
Төв аймгийн Өндөрширээт сумын ИТХ-ын
дарга, “Уянга” багийн БИНХ-ын дарга, сумын
СБАХ-ны тэргүүн, багийн эмч гэсэн
бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 08 сарын 20-оос
эхлэн 7 хоногийн хугацаанд “Иргэдээ сонсъё”
уриан дор өрх бүрээр тойрч бэлчээрийн
даацыг зохицуулах журам, бэлчээр ашиглах
гэрээ, өвөлжөө, хаваржаа олгох журмыг
сурталчилахаас гадна бэлчээрийн эрсдэлийн
сан байгуулах нь зөв эсэх талаар 3 багийн 300 гаруй малчин өрхөөс саналыг авч
нэгтгэхэд малчдын 80% зөвшөөрч дэмжсэн байна.
Бэлчээрийн даац ачаалал, тэжээллэг чанар, сүргийн бүтэц, сүргийн эргэлтийг
тохируулах технологийн зөвлөмжийг малчдад өгч байна
ХААИС-ийн МАА, биотехнологийн сургуулийн багш нар 5 аймгийн 9 сумын 12 БАХ-д
бэлчээрийн даац ачаалал, тэжээллэг чанар, сүргийн бүтэц, сүргийн эргэлтийг
экологийн чадавхид тохируулах технологийн зөвлөмжүүдийг байгалийн бүсүүдээр
шинэчлэн боловсруулж мэргэжилтнүүд, малчдын хэрэгцээнд хүргүүллээ. Энэ ажлын
хүрээнд малчин өрхүүдийн сууриудад малын нас, хүйс, зүс, амьдын жин, ноос,
ноолуурын гарц, чанар зэрэг үзүүлэлтээр 743 богийн хээлтүүлэгч, 1500 орчим хээлтэгч
дээр ангилалт үзлэг хийж, сонгосон БАХ бүрт 20-30 хуц ухна, хурган хуц, ухна ишиг
сонгон тэмдэглэж улсын бүртгэлийн системд оруулж, сумын малын эмч мал эмнэлгийн
үзлэг шинжилгээнд хамруулан ажиллаж байна. МАА-н үйлдвэрлэлийн хосолмол
загварын үндсэн хэсэг болох Тамир үүлдрийн хэсгийн хонины үржүүлэг технологийн
нэгжийг Архангай аймаг дахь “Баялаг хангайн сор” дундын хоршооны дэргэд байгуулав.
Үржүүлэг технологийн нэгж, Архангай аймгийн ХАА-н газрын мэргэжилтнүүд,
ХААИС/МААБС-ийн багш, судлаач оюутнууд хамтран Ихтамир сумын Хөхнуур БАХ-ийн
10 өрх, Ишгэнт БАХ-ийн 13 өрхийн малд намрын үзлэг, ангилалт хийж 550 хээлтэгчийг
бүртгэлжүүлж, суурилан аймгийн цөм сүргийн төвөөс түрээслэсэн шилмэл хуцыг
ашиглан гардан болон зохиомол хээлтүүлгийн ажлыг зохион байгуулав. Үржүүлэг
технологийн нэгжийн цөм сүргийн хээлтэгч, хээлтүүлэгчийн суурийн тэжээлд зориулан
орон нутгийн тариаланчтай гэрээ байгуулан ногоон тэжээл (овьёос) тариалж, орон
нутгийн тэжээлийн нөөцүүдийг ашиглан (хадлангийн өвс, улаанбуудай, халгай, царгас,
овъёос, улиасны навч, шилмүүс) хуц болон хээлтэй эм хонинд зориулсан 5 төрлийн
холимог багсармал тэжээл 5 тн, халгай царгасны дарш 1.5 тн бэлтгэжээ. Малын тэжээл
хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны өвөл хаврын улиралд шаардагдах
тэжээлийн хэмжээг сонгосон БАХ бүрээр тооцож малчид, орон нутгийн удирдлагуудад
танилцуулж, тэжээл тариалах, дарш бэлтгэх сургалт зөвлөгөө өглөө.
МАА-н үйлдвэрлэлийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж тухайн бүс
нутгийн байгаль экологи, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан малын ашиг шимийн гарц,
чанар, амьдрах чадвар, үүлдэрлэг байдлыг сайжруулах улмаар хээлтэгч,
хээлтүүлэгчийн тохироог зохистой хэмжээнд хүргэх боломж, хэрэгжүүлэх арга замын
талаар орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд болон малчидтай
зөвлөлдөн бэлчээрийн МАА эрхлэх зохистой загварыг боловсрууллаа
БАГэрээний хүрээнд малчид бэлчээрээ сэргээн сайжруулж байна
БАГэрээгээр малчдын хүлээсэн үүргүүдийн нэг нь нүүдэл сэлгээ хийж бэлчээрээ
амраан, нөхөн сэргэх боломж олгож буй арга хэмжээ юм. 2018 онд Архангай аймаг нийт
154551 га зуслан намаржааны бэлчээрийг ургамал ургалтын хугацаанд ашиглалтаас
чөлөөлсөн байна.
№ Сум Баг, БАХ Нүүсэн газар
1 Тариат Алайр, Асгат
БАХ
Сүүлийн 30 жил бэлчээрээ чөлөөлж байгаагүй бөгөөд энэ
жил малчин өрхүүд 100% алслагдсан бэлчээрт нүүсэн.
2 Чулуут Бумбат БАХ 55 өрх 10 мянга гаруй малаар жил бүр давтан ашиглаж
ирсэн 6500 га бэлчээрээ энэ жил анх удаа чөлөөлсөн
3 Цахир Баян-уул,
Цойруут БАХ
5 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд 44551 га
бэлчээрийг чөлөөлж ашиглалтгүй байсан бэлчээрт нүүсэн
4 Хангай Чандмана баг Тэрх, Ноёнхангай багийн нутагт
Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн "Баян уул" БАХ-ийн малчид 5
дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд өвөлжөө, хаваржааны 36400 га
бэлчээрийг чөлөөлж 8573 (23,189 хонин толгой) малыг өөр нутагт, түүний дотор
Загастайн эх, Нуурын эх, Бүүргийн баруун эх рүү нүүлгэжээ. Хужиртын давааны
өвөл-хаврын бэлчээрт хөрш малчид орж ашиглалтын бус улиралд малаа
бэлчээдэг учраас ургалтын хугацаанд ээлжгүй, амраалгүй ашиглагддаг газар юм.
Баян-Уул БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах
зорилгоор багийн ИНХ-ын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас
БАХ-ийн бэлчээрийн тодорхой хэсгүүдийг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын
20 хүртэл малын хөлөөс чөлөөлж амраах шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээний
дүнд олон наст үетэн ургамал болон идэмж сайтай алаг өвсний бүрхэц
нэмэгдсэнийг 2018 оны фотомониторингийн үр дүн харуулсан байна.
Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн зураглалын мэдээллийн багтаамж,
бүтцийг шинэчлэн сайжруулж, мэдээлэл үйлчилгээг өргөжүүллээ
Ногоон Алт төслийн өмнөх шатанд Монгол орны бэлчээрийн үндэсний мониторингийн
улсын сүлжээний арга зүйг стандартчилах, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, багаж
тоног төхөөрөмжөөр хангах, тайлан мэдээ гаргах, олон нийтэд түгээх чиглэлээр
хамтран ажиллаж бэлчээрийн төлөв байдлын үндэсний хэмжээний мэдээллийн санг
байгуулснаас хойш эдүгээ 2011 оноос хойших 7 жилийн мэдээг хадгалаад байна.
Ус цаг уурын улсын сүлжээн дээрх
бэлчээрийн төлөв байдлын мониторингийн
хөтөлбөр нь улсын хэмжээний 1516 цэгийг
хамарч бэлчээрийн экосистемийн төлөв
байдал, бүтээмж, өвөл хаврын бэлчээрийн
даац багтаамж зэрэг мэдээллээр үйлчлэн
ажиллаж байна.
Бэлчээрийн төлөв байдлын үндэсний
тайланг шинэчлэн гаргахтай холбогдуулан
мониторингийн дүн мэдээ, бүтээгдэхүүнээ
илүү чанартай, хэрэглэгчдийн хэрэгцээнд
нийцүүлэх тал дээр тодорхой ахиц
гаргалаа. Тухайлбал, доройтсон
бэлчээрийн газрын хэмжээг зэрэглэл бүр
дээр илүү тодорхой болгох зорилгоор
эхний ээлжинд зүүн бүсийн 4 аймгийн
бэлчээрийн цэгэн зураглалыг полигонжууллаа. Ингэснээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
Дорноговь аймгийн хэмжээнд хүчтэй доройтож байгалийн аясаар сэргэн ургах босгыг
давахад тулаад байгаа бэлчээрийн хувь болон хамарч буй талбайн хэмжээг тогтоох
боломжтой боллоо.
Бэлчээрийн төлөв байдлын дүн мэдээг боловсруулах, үнэлгээ дүгнэлт гаргах гол
хэрэгсэл болох бэлчээрийн төлөв байдлын загваруудыг ШУА-ийн Ерөнхий болон
сорилын биологийн хүрээлэнтэй хамтран шинэчлэн сайжруулж эрдэмтдийн зөвлөлөөр
хэлэлцүүлснээр шинжлэх ухааны үндэслэл сайтай энэхүү мэдээллийг бэлчээр,
байгалийн нөөцийн менежментийн салбарт өргөнөөр ашиглахыг зөвлөлөө.
0
10
20
30
Үетэн Улалж Шарилж Алаг өвс
2017 2018
2017.08.11
2018.08.13
Бэлчээрийн төлөв байдлын үндэсний хоёр дахь удаагийн тайланг Засгийн
Газарт хүргүүллээ
2014 оноос эхлэн Ус, цаг уурын улсын сүлжээний баг бүрт байрлах бэлчээрийн төлөв
байдлын мониторингийн 1516 зогсоол цэг дээр Монгол орны бэлчээрийн төлөв
байдлын хандлагыг тодорхойлох судалгаа хийж байгаа билээ. Бэлчээрийн төлөв
байдлын суурь судалгааны тайланг 2014 оны байдлаар гаргаж байсан ба 2016 оны
тайлан гурван жилийн хугацаанд бэлчээрийн төлөв байдлын хандлага хэрхэн
өөрчлөгдсөнийг харууллаа. Үндэсний хэмжээнд 2014 оны суурь мэдээлэлтэй
харьцуулахад 2016 онд доройтсон бэлчээрийн хувь хэмжээ 65%-иас 57% болж буурсан
ч хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээр нутгийн хэмжээ нэмэгджээ.
Доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол, бага зэрэг буурсан
нь нэг талаас Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавхи өндөр байгаатай
холбоотой, нөгөө талаас малчид сүүлийн жилүүдэд бэлчээр нутаг усаараа нэгдэн
бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүн мөн.
Өмнөх тайлантай харьцуулсан дүнгээс харахад сүүлийн 2 жилийн дотор бэлчээрийн
нийт газрын 51 хувьд төлөв байдал харьцангуй тогтвортой, 15 хувь нь сэргэж
сайжирсан бол доройтлын дараагийн шатанд шилжиж доройтсон бэлчээр 34 хувийг
тус тус эзэлж байна
Доройтлын зэрэглэлийн нарийвчилсан дүнгээс үзэхэд 2016 оны байдлаар нийт
бэлчээрийн 57% унаган төлөв байдлаас өөрчлөгдөж доройтсоноос 13.5% бага зэрэг,
21.1% дунд зэрэг, 12.8% хүчтэй, 10.3% бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон байна.
2014 оны бэлчээрийн төлөв байдлын суурь мэдээлэлтэй харьцуулахад, эрүүл соргог
бэлчээрийн эзлэх хувь хэмжээ 10%-иар буурч, хүчтэй доройтож цөлжих эрсдэлтэй
бэлчээрийн хувийн жин 5%-иар нэмэгдэж, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Төв, Хэнтий
аймгууд нэлэнхийдээ, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хойд хэсгээр бэлчээрийн
доройтлын зэрэглэл нэмэгдсэн байна. Бэлчээрийн хүчтэй доройтлын зэрэглэлд
хамаарах бэлчээрийн ихэнх хувь нь Сүхбаатар, Дорноговь аймгуудын нутагт байна.
Бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум зохион байгуулж бэлчээрийн төлөв
байдлын үндэсний тайланг танилцууллаа
Монгол орны эдийн засгийн нэг гол тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон
бэлчээрийн төлөв байдлын үндэсний шинэчилсэн тайлангийн үр дүнг Засгийн газар
болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой
ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, чиг хандлагыг
тодорхойлох зорилгоор Бэлчээрийн үндэсний хоёрдугаар форумыг ХХААХҮЯ,
ГЗБГЗЗГ, УЦУОШГ, ШХА-ийн НАМЭМ төсөл, МБАНХ хамтран зохион байгууллаа.
Форумд төр, ТББ, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, сургалт, эрдэм
шинжилгээний байгууллага, аймгуудын ХХААГ, ГХБХБГ, УЦУОШГ-ын дарга,
мэргэжилтэн, сумын ЗДТГ-ын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, Аймаг
сумын Бэлчээр ашиглагчдын холбоод, Бэлчээр ашиглагчдын хэсэг, нөхөрлөл,
үндэсний үйлдвэр, судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 400 орчим хүн оролцож
тулгамдаж буй асуудал, гарцаа хэлэлцэн, зөвлөмж боловсруулж Засгийн Газарт
хүргүүллээ.
ҮР ДҮН 1.1.2 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТӨСВӨӨС БОЛОН МАЛЧДААС ОРУУЛСАН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТ
2017 онд малчид, орон нутгийн төсвөөс бэлчээрийн менежментэд оруулах хөрөнгө
оруулалтын хэмжээ 167 сая төгрөг байсан бол 2018 онд 587 сая төгрөгт хүрч
нэмэгдлээ. Энэ нь орон нутгийн удирдлага болон малчид бэлчээрийн менежментийг
сайжруулахад хамтран үр дүнтэй ажиллаж буйн илрэл болж байна. Энэ хөрөнгө
оруулалт нь бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон,
мэрэгчидтэй тэмцэх, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, зам даваа засах зэрэг
ажилд зарцуулагдсан байна.
Увс аймгийн Давст сумын БМАХ 2018 онд сумын
баруун голын адаг Гурван улиас гэдэг газарт хөв
цөөрөм байгуулах ажлыг төлөвлөж, хөв цөөрмийн
зураг, төсвийг хийлгүүлсэн байна. ОНХСангийн 9,5 сая,
НАМЭМ төслийн 4,5 сая төгрөгийн санхүүжилтээр хөв
цөөрөм байгуулах ажлыг “Энержи импайр” ХХК 70%-
ийн гүйцэтгэлтэй барьж байгуулан 2019 оны хавар
бүрэн хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ус оруулж, хөв цөөрөм байгуулснаар 500 га
бэлчээрийг усжуулж, 34 өрхийн 12,000 орчим малын
бэлчээр усжуулагдаад байна.
Үр дүн 1.2: БАХ/БАГэрээний системийг өргөжүүлж нэвтрүүлэх арга хэмжээг
шинэ 7 аймагт хэрэгжүүлнэ
ҮР ДҮН 1.2.1 БАЙГУУЛАГДСАН БАХ-ИЙН ТОО
МБАНХ-ноос шинээр төсөлд хамрагдсан Булган, Дорноговь, Дундговь, Хэнтий,
Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгийн Засаг дарга болон аймаг, сумын төрийн байгууллага,
холбогдох мэргэжлийн байгууллагатай малчдын дундын бэлчээрээ хамтдаа ашиглаж
ирсэн уламжлалт бүтцэд суурилан БАХ-ийн зохион байгуулалт, БАГэрээг аймгийн
хэмжээнд нэвтрүүлж хөгжүүлэх, бэлчээрийн даац, ачаалалд тулгуурлан мал болон
малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах таатай нөхцөл
боломжийг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ үнэлэмжийг нэмэгдүүлэх
чиглэлээр хамтран ажиллаж байна. Эдгээр 7 аймагт шинээр 66 БАХ байгуулагдлаа.
Ингэснээр НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа 18 аймгийн 183 суманд 1445 БАХ бэлчээр
сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Төв аймгийн Сүмбэр сумын “Сүмбэр ногоон
шим” СБАХ-ны тэргүүн Х.Золзаяа: “Манай
сум эрчимжсэн аж ахуй эрхлэх бүс нутаг байх
шийдвэр гарсан. Сум 40 мянган малтай,
бэлчээрийн даацын хувьд 15 мянган мал байх
ёстой. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн
байгаа нь тэжээл тариалах зайлшгүй
шаардлага, шалтгаан болж байна. Сумын
СБАХ, 6 БАХ-ийн малчид сумын ЗДТГ, СБАХ болон
ХХААХҮЯ/ХААШУОНТөвтэй хамтран 40 га талбайд улаан буудай, хошуу будаа,
арвай тарьсан бөгөөд энэхүү тэжээлийн холимог нь малд шаардлагатай эрдэс,
баялаг ихтэй байдаг. БАХ-ийн гишүүн малчид нийт 130 тонн тэжээл хураан авч
хямдралтай үнээр малчиддаа борлуулж, үлдсэн тэжээлийг сумын тэжээлийн
нөөцөнд зарж борлуулсан”
ҮР ДҮН 1.2.2 ШИНЭ БАХ-ИЙН БАЙГУУЛСАН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ
ТОО
МБАНХ-ноос БАГ байгуулах жишиг сургалтыг Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хэнтий
аймгийн Норовлин, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Өмнөговь аймгийн Булган,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумдад зохион байгууллаа. БАГэрээ байгуулах бэлтгэл ажил
болох бэлчээрийн гар зураг гаргах, БАХ-ийн бүх гишүүдтэй бэлчээрийн хил заагаа
зөвшилцөх, БАХ-ийн экологийн чадавхийн зураг, бэлчээрийн төлөв байдал, даац,
чадавхийн мэдээлэл бэлтгэх ажлуудыг орон нутагт гүйцэтгэж шинээр 63 БАХ сумын
Засаг даргатай БАГэрээ байгуулсан. Шинээр байгуулагдсан БАХ-ийн 60% нь
БАГэрээний үндэс суурь болох бэлчээр ашиглах төлөвлөгөөтэй болсон ба
төлөвлөгөөнд малчдын дөрвөн улирлын нүүдэл, сэлгээг тусгасан байна.
ҮР ДҮН 1.2.3 БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТАНД
ХАМРАГДСАН МАЛЧИД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТОО
2018 онд төслийн 18 аймагт нийт 22313 хүн хамрагдсанаас 18958 малчин, 2523 төрийн
албан хаагч, 832 Иргэдийн хурлын төлөөлөгч хамрагдсан нь өнгөрсөн онтой
харьцуулахад 1666-аар нэмэгдсэн байна.
БАХ/БАГэрээнд тулгуурласан бэлчээрийн тогтвортой менежментийн сургалтанд
хамрагдсан хүмүүсийн 9,507 буюу 39 хувь нь эмэгтэйчүүд байна.
2,702
2,523
858
832
17,087
18,958
0% 20% 40% 60% 80% 100%
Төрийн албан хаагч ИТХ Малчид
2017
2018
Оролцогчид БАХ-ийн зохион байгуулалт, малчдын байгууллагын үйл ажиллагаа,
БАГэрээний зорилго, ач холбогдол, оролцоонд суурилсан бэлчээрийн менежментийн
төлөвлөлт, бэлчээрийн экологийн чадавхийн зураглал, даац тодорхойлох, сум, багийн
бэлчээр ашиглалтын журам, сумын газар зохион байгуулалтын төлөвлөлт, малын
тооны зохистой харьцаа зэрэг сэдвүүдээр мэдлэг, мэдээллээ сайжрууллаа.
Үр дүн 1.3: БАГэрээг орон нутгийн болон үндэсний хэмжээнд мэдээллийн
санд оруулж бүртгэлжүүлэх чадавхийг бий болгоно
Малчдын бэлчээр ашиглах уламжлалт эрхийг баталгаажуулж байна
Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтын хэрэгжилтийг хангах гол арга
хэрэгсэл болох БАГэрээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлэх орон нутаг дахь дэд
бүтцийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэрээг Газрын кадастрын “Лэнд менежер”
мэдээллийн системд бүртгэж, цахимжсан цогц мэдээлэл үүсгэн гэрээний эрхийг
баталгаажуулах ажлыг амжилттай эхлүүллээ. Уг системд сум, багийн засаг даргын
захирамж, тогтоол, фото
мониторингийн жил жилийн мэдээлэл,
тухайн бэлчээрийн одоогийн төлөв
байдал, Бэлчээр ашиглагчдын хэсгийн
хил зааг, улирлын хуваарь, экологийн
чадавхийн зураглал зэрэг мэдээллүүд
бүртгэж байна.
Бэлчээр ашиглагчдын 668 хэсгийн
малчид хамтдаа ашигладаг
бэлчээрийнхээ хил заагийг татаж
бэлчээр ашиглалтын гэрээ
байгуулснаас гэрээт бэлчээрийн
байршил талбайн электрон зураг, төлөв
байдал, зохистой даацын мэдээлэл,
ашиглалтын үр нөлөөг хянах
мониторингийн мэдээлэл болон гишүүн
өрхүүдийн баталгаажуулалт зэрэг
хавсралт мэдээллийг иж бүрнээр нь
бүрдүүлсэн Увс, Завхан, Архангай,
Баянхонгор, Говь Алтай аймгийн 381
гэрээг энэхүү санд бүртгэлжүүллээ.
Бэлчээрийн экологийн чадавхийн зураглалыг шинэчлэн хүлээлгэж өглөө
“Лэнд менежер” мэдээллийн системийн тогтвортой үйл ажиллагааг хангах, гэрээний
хэрэгжилтийг цаг тухайд нь үнэлэх замаар бэлчээрийн төлөв байдал, чанарын
өөрчлөлтийн явцыг хянах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах,
хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангахад үндсэн суурь нь болох бэлчээрийн
чадавхийн зураглалыг байгалийн нөөцийн зураглалын бусад давхаргуудтай холбож,
Ландсат хиймэл дагуулын түүхий мэдээнд 21 аймаг тус бүрээр боловсруулалт хийж
байгалийн бүс бүслүүр, Монгол орны хөрсний болон ойн зургийн алдааг шалгаж,
засварлан нэгтгэлээ. 3 сувгаар урьдчилан багцалж бэлтгэсэн сансрын зургуудаа
830
668
381
Нийт бэлчээр ашиглалтын гэрээ
Хавсралт мэдээ бүрэн гэрээ
Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн гэрээ
аймгуудын хилээр тасалж, тариалангийн талбай, нуур зэргийг нэмж орууллаа.
Шаардлагатай засвар, нэмэлт тохируулгууд хийж шинэчилсэн 21 аймгийн бэлчээрийн
экологийн чадавхийн шинэчилсэн зураглалыг шалгаж эцэслэн ГЗБГЗЗГ-т shp
форматаар хүлээлгэж өгсөн.
Цаашид уг зурагт хөдөө аж ахуйн газар, хот, тосгон, бусад суурины газар, зам шугам
сүлжээний газар, усан сан бүхий газрын хил заагийг нэмж зураглах шаардлагатай
байна. Ингэснээр дээрх ангиллын газруудыг бэлчээрийн газраас хасаж тооцон
бэлчээрийн газрын хэмжээг нарийвчлан тогтоох боломжтой болох юм.
Бэлчээрийн фотомониторингийн судалгааны өгөгдлийг цуглуулах гар утасны
аппликейшнийг туршиж байна
Улсын хэмжээнд жил бүр хийгддэг Бэлчээрийн
газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар
үнэлэх хээрийн судалгааны мэдээ өгөгдлийг
цуглуулах ажлыг ажиллах хүч болон цаг хугацааны
хувьд илүү төсөр болгох, сумын даамлын ачааллыг
бууруулах зорилгоор гар утасны аппликейшн
хөгжүүлэн туршиж байна. Тус аппликейшн нь
хийгдсэний дараа үнэгүй бөгөөд Google Play Store
ашиглан ухаалаг гар утсанд суулгах боломжтой.
Энэхүү аппликейшн нь үүрэн холбооны сүлжээ,
интернэт сүлжээгүй тохиолдолд хэвийн ажиллах
боломжтой. Уг аппликейшнд урьдчилан суулгасан
фотомониторингийн цэгүүдийг газрын даамлууд координат, газрын нэрээр хайж олно.
Энэхүү аппликейшний давуу тал нь ухаалаг гар утасны байршил тодорхойлох GPS-ээр
(location нээх) утасны сүлжээ, интернэтгүй орчинд байршлыг тодорхойлж аймаг, сумын
нэр автоматаар гарч ирнэ. Шинээр оруулсан мэдээллийг хадгалсны дараа интернэт
орчинд холбогдсон үед өгөгдөлийг серверлүү хуулах товчийг дарж төв серверт
мэдээлэл хуулагдана.
“Лэнд Менежер” програм хангамжийг ашиглах ур чадвар олголоо
ЛМ-2 програм хангамж дээр бүртгэгдсэн Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг
жил бүр хянах зорилгоор фото мониторингийн дүн мэдээтэй холбох програм
хангамжийг нэмэлтээр хөгжүүлэн, түүнийг ашиглах ур чадвар олгох сургалтыг
Архангай, Увс, Завхан, Баянхонгор, Говь Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Булган,
Орхон, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Хэнтий аймгийн ГХБХБГ-ын Кадастр, инженер
хайгуул мониторинг хариуцсан мэргэжилтэнүүд болон сумдын газрын даамлуудад
зохион байгууллаа. Ингэснээр сургалтанд хамрагдсан даамлууд БАГэрээг програмд
оруулж цахим бүртгэл үүсгэх, гэрээт бэлчээрийн хил зааг, улирлын хуваарийн зургийг
шалгаж засвар өөрчлөлт оруулах, баг, БАХ-ийн малын тоо төрөл, бэлчээрийн ургамлыг
аж ахуйн бүлгийн түвшинд таних чадвараа сэргээн сайжруулах, бэлчээрийн ургацын
тоон мэдээг бүртгэх, өмнөх онуудын фото мониторингийн мэдээний бүрдэлт, чанарыг
шалгах, үр дүнг үндэслэн гэрээний хэрэгжилтийг үнэлэх, дүгнэлт гаргах,
фотомониторингийн мэдээний боловсруулалтын чанарыг сайжруулан улмаар
мэдээллийг “Лэнд менежер” програм хангамж дээр нэмэлтээр хөгжүүлсэн “Бэлчээр
ашиглалтын гэрээ” болон “Бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлэх” дэд
системийг ашиглан нэгдсэн мэдээллийн санд оруулах дадал чадварыг эзэмшлээ.
Гэрээт бэлчээрийн хил зааг, улирлын хуваарь, мониторингийн цэг бүртгэсэн
байдал, Архангай, Увс аймгийн жишээн дээр
Отрын бүс нутгийн бэлчээрийн төлөв байдлыг хянах, зохистой ашиглалтыг
нэвтрүүлэх чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна
Отрын нөөц бэлчээрийн зохистой менежментийг хөтлөх чадавхийг бэхжүүлэх
зорилгоор 2017 онд Хэрлэнбаян-Улаан, Чилэнгийн отрын бүс нутагт, 2018 онд Говь-
Алтай аймгийн Аргалант, Завхан аймгийн Багахайрхан, Говьсүмбэр аймгийн Малах
отрын бүс нутгийн бэлчээрийн экологийн чадавхийг тодорхойлон зураглах, улмаар
ашиглалтын хилтэй холбон бэлчээрийн төлөв байдал, ашиглалтыг хянах
мониторингийн цэг байгуулан, тэмдэгжүүлэх, суурь мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг
ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ.
Дээрх 5 аймаг дахь отрын бүс нутгийн мэргэжилтнүүд бэлчээрийн төрөл, ашиглалтын
түвшин бүрээр төлөв байдал, ашиглалтын нөлөөг хянаж мэдээллийн нэгдсэн сан
үүсгээд байна. Бэлчээрийн экологийн чадавхийн мэдээлэл, бэлчээрийн төлөв байдлын
мониторингийн жил жилийн мэдээлэл нь отрын нөөц бэлчээрийн зохистой ашиглалтыг
төлөвлөх, хэрэгжүүлэх үндэс болдог.
Отрын бүс нутгийн тулгамдсан асуудал болсон нөөц бэлчээрийн эмх замбараагүй
ашиглалтыг зогсоох зорилгоор “Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалт,
хамгаалалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”
ХХААХҮйлдвэрийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-39 тоот
тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг
дундын отрын бүс нутгийн 2018-2019 оны бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг
боловсруулан батлууллаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор ургамал ургалтын
хугацаанд отрын бүс нутагт өвөлжиж байсан малчин өрхийг нүүлгэж Төв аймгийн
Баяндэлгэр, Баянжаргалан сумдад зуслан намаржааны бэлчээрээр хангах талаар
Хэнтий, Төв аймаг, Багануур дүүргийн ХХААГазруудтай гэрээ байгуулан ажиллалаа.
Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутагт бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
боловсруулах, мэргэжилтнүүд болон малчдын санал авч, бэлчээрийн төлөвлөлтийн
зураглал гарган, аймаг дундын отрын бэлчээрийг харилцан зохистой ашиглах талаар
аймаг, сумдын хооронд гэрээ байгуулан ажилласнаар бэлчээрийн ашиглалт сайжирч,
отрын бэлчээрт зөвшөөрөлгүй ордог явдал буурч, Аймаг дундын отрын бэлчээр
ашиглалтын төлөвлөлт сайжирч, бэлчээрийн талаарх маргаан буурч байна. Цаашид
бусад отрын бүс нутгуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Аймаг дундын отрын бэлчээрийн нэгдсэн мэдээллийн санг вебэд суурилснаар
байршлын (координат) болон бусад мэдээллийг өдөр тутамдаа хэрэглэдэг вебээсээ
оруулах, түүн дээр ажиллах боломжийг олгож хялбарчилж өгсөн. Мөн үйлдлийн
системийг хэрэглэхэд хялбар, бусад холбогдох сангуудтай уялдуулж, илүү
ойлгомжтойгоор шийдэж өгснөөр ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байна
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon

More Related Content

What's hot

SDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report monSDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
GreengoldMongolia
 
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны  бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны  бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
GreengoldMongolia
 
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2015
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2015Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2015
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2015
GreengoldMongolia
 
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэМалчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
GreengoldMongolia
 
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөБАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
GreengoldMongolia
 
Шинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагШинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймаг
Temuujin Ganbold
 
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016 МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
GreengoldMongolia
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
GreengoldMongolia
 
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах зааварБэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
GreengoldMongolia
 
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
GreengoldMongolia
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
GreengoldMongolia
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
GreengoldMongolia
 
Belcheer 1
Belcheer 1Belcheer 1
Belcheer 1
hi_bmb
 
Бэлчээр ашиглалтын гэрээний гарын авлага
Бэлчээр ашиглалтын гэрээний гарын авлагаБэлчээр ашиглалтын гэрээний гарын авлага
Бэлчээр ашиглалтын гэрээний гарын авлага
GreengoldMongolia
 
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
GreengoldMongolia
 
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Erdenebolor Baast
 
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудГазар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Erdenebolor Baast
 
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэрБэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
GreengoldMongolia
 
БМАХэсгийн гарын авлага
БМАХэсгийн гарын авлагаБМАХэсгийн гарын авлага
БМАХэсгийн гарын авлага
GreengoldMongolia
 
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
GreengoldMongolia
 

What's hot (20)

SDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report monSDC/Green Gold project 2016 annual operational report mon
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
 
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны  бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны  бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2015
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2015Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2015
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2015
 
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэМалчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
 
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөБАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
 
Шинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагШинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймаг
 
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016 МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
 
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах зааварБэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
 
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
State and transition model catalogue/Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн заг...
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
Belcheer 1
Belcheer 1Belcheer 1
Belcheer 1
 
Бэлчээр ашиглалтын гэрээний гарын авлага
Бэлчээр ашиглалтын гэрээний гарын авлагаБэлчээр ашиглалтын гэрээний гарын авлага
Бэлчээр ашиглалтын гэрээний гарын авлага
 
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Малчдын хамтын байгууллага бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
 
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлуудГазар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
Газар тариалангийн хөгжлийн зорилт, шийдвэрлэх асуудлууд
 
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэрБэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
 
БМАХэсгийн гарын авлага
БМАХэсгийн гарын авлагаБМАХэсгийн гарын авлага
БМАХэсгийн гарын авлага
 
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
 

Similar to GGAHP annual report 2018 mon

Battsengel plan 02
Battsengel plan 02Battsengel plan 02
Battsengel plan 02
hi_bmb
 
Малчдын байгууллагын үүрэг
Малчдын байгууллагын үүрэгМалчдын байгууллагын үүрэг
Малчдын байгууллагын үүрэг
GreengoldMongolia
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААbatnasanb
 
Мал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжилМал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжил
Ankhbileg Luvsan
 
Ulsiin gzbet
Ulsiin gzbetUlsiin gzbet
Ulsiin gzbet
hi_bmb
 
2021 оны тайлан
2021 оны тайлан2021 оны тайлан
2021 оны тайлан
Gankhuyagzolboo1
 
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТА.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТbatnasanb
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vneleh
hi_bmb
 
байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014
ЗАВХАН АЙМАГ
 
Forest
ForestForest
Forest
tsendeemts
 
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Bilguun B
 
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
GreengoldMongolia
 
Meat market study - 2010
Meat market study - 2010Meat market study - 2010
Meat market study - 2010
Sandra Sander
 
НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2026
НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2026НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2026
НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2026
Mr Nyak
 
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарОрхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
BayarkhuuPurevsuren1
 
танилцуулга ажил
танилцуулга ажилтанилцуулга ажил
танилцуулга ажил
BayarkhuuPurevsuren1
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Unuruu Dear
 
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгааМалчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
Ankhbileg Luvsan
 
Ontsloh 10 ajil 2014 ond
Ontsloh 10 ajil 2014 ondOntsloh 10 ajil 2014 ond
Ontsloh 10 ajil 2014 ond
Батсуурь
 

Similar to GGAHP annual report 2018 mon (20)

Battsengel plan 02
Battsengel plan 02Battsengel plan 02
Battsengel plan 02
 
Малчдын байгууллагын үүрэг
Малчдын байгууллагын үүрэгМалчдын байгууллагын үүрэг
Малчдын байгууллагын үүрэг
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
 
Мал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжилМал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжил
 
Ulsiin gzbet
Ulsiin gzbetUlsiin gzbet
Ulsiin gzbet
 
2021 оны тайлан
2021 оны тайлан2021 оны тайлан
2021 оны тайлан
 
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТА.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vneleh
 
байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014байгаль орчин тайлан-2014
байгаль орчин тайлан-2014
 
Nootsiin max
Nootsiin maxNootsiin max
Nootsiin max
 
Forest
ForestForest
Forest
 
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
Монгол ногоо төслийн жилийн тайлан 2016
 
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
Малын арьс ширийг хэрхэн зөв бэлтгэх тухай/Preparation standard of hides and ...
 
Meat market study - 2010
Meat market study - 2010Meat market study - 2010
Meat market study - 2010
 
НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2026
НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2026НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2026
НОГООН ХӨГЖИЛД СУУРИЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2026
 
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарОрхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар
 
танилцуулга ажил
танилцуулга ажилтанилцуулга ажил
танилцуулга ажил
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгааМалчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
 
Ontsloh 10 ajil 2014 ond
Ontsloh 10 ajil 2014 ondOntsloh 10 ajil 2014 ond
Ontsloh 10 ajil 2014 ond
 

More from GreengoldMongolia

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
GreengoldMongolia
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
GreengoldMongolia
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
GreengoldMongolia
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
GreengoldMongolia
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENG
GreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 eng
GreengoldMongolia
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
GreengoldMongolia
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
GreengoldMongolia
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
GreengoldMongolia
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
GreengoldMongolia
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
GreengoldMongolia
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
GreengoldMongolia
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
GreengoldMongolia
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
GreengoldMongolia
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологи
GreengoldMongolia
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
GreengoldMongolia
 
Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool
GreengoldMongolia
 
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
GreengoldMongolia
 

More from GreengoldMongolia (20)

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENG
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 eng
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологи
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
 
Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool
 
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
 

GGAHP annual report 2018 mon

  • 1. НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ (2018 оны 1-12 сар) Улаанбаатар хот 2018 он
  • 2. ТОВЧИЛСОН ҮГ АБАХ Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо БАГ Бэлчээр Ашиглалтын Гэрээ БАХ Бэлчээр Ашиглагчдын Хэсэг БНХАУ Бүгд Найрамдах Хятад Ард Улс ГЗБГЗЗГ Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газар ГХБХБГ Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар ГХГЗЗГ Газрын Харилцаа, Геодези, Зураг Зүйн Газар ДБХС Дэлхийн Байгаль Хамгаалах Сан ИТХ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал МАА Мал Аж Ахуй МБАНХ Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ХААИС Хөдөө Аж Ахуйн Их Сургууль ХХААХҮЯ Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам ЛМ Ланд Менежер МЭҮГ Мал Эмнэлэг Үржлийн Газар МННХ Монголын Ноос, Ноолуурын Холбоо МАШҮХ Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо МХЕГ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар МЭҮТ Мал Эмнэлэг, Үржлийн Тасаг МЭЕГ Мал Эмнэлгийн Ерөнхий Газар МЭС Мал Эмнэлгийн Сургууль МЭХ Мал Эмнэлгийн Холбоо НАМЭМ Ногоон Алт Малын Эрүүл Мэнд ОНХС Орон Нутгийн Хөгжлийн Сан ОХУ Оросын Холбооны Улс ӨМӨЗО Өвөр Монголын Өөртөө Засах Орон СБАХ Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
  • 3. СХЗГ Стандарт, Хэмжил Зүйн Газар ТББ Төрийн Бус Байгууллага ХАА Хөдөө Аж Ахуй ХЗХ Хадгаламж, Зээлийн Хоршоо ХҮСХХ Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн УИХ Улсын Их Хурал УМЭАЦТЛ Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лаборатори УЦУОШГ Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар УЦУОСМХ Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн ШХА Швейцарийн Хөгжлийн Агентлаг ЭШХ Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
  • 4. ХУРААНГУЙ Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 244.7 мянгаар өссөн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд малын тооны өсөлт дунджаар 10 хувь байсан бол энэ онд хамгийн бага буюу 0.4 хувийн өсөлттэй байгаа ч дотоодын махны хэрэгцээг бүрэн хангаж байна. Экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2018 оны эхний 12 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 54,9 мян тн хүрсэн байна. Нийт экспортолсон мах, махан бүтээгдэхүүнийг хонин толгойд шилжүүлснээр 4,4 сая толгой малыг экспортолсон нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн жил гантай байснаас төл муу авсан, махны үнэ харьцангуй сайн, мал, мах худалдан авах үйлдвэр нэмэгдсэн, малчид бэлчээрийн даацад тохирсон чанартай малтай болох хандлага нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйл нөлөөллөө. Нэг талаас махны экспортын эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа ч, нөгөө талаас малын шилжилт хөдөлгөөнөөс голлон шалтгаалж буй малын халдварт өвчин их гарлаа. 2018 онд нийт 12 аймгийн 43 сум, УБ хотын Сонгинохайрхан дүүрэгт 614 өрхийн 7700 мал шүлхий өвчнөөр өвчилж, 5800 малыг өвчний гаралтыг зогсоох зорилгоор устгалд оруулсан байна. Шинээр батлагдсан малын эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу хөдөлгөөнд орж буй малд орон нутгийн мал эмнэлгийн байгууллага малын эрүүл мэндийг баталгаажуулсан гэрчилгээ олгох зохицуулалт тусгагдсан нь малын өвчний гаралтыг хянах нөхцөл болж байна. Энэ жил улсын хэмжээнд нийт нутгаар ургамлын гарц сайн байсан учраас малчид 1 сая тонн өвс, 16 мянган тонн сүрэл, 113 мянган тонн ногоон тэжээл, 42 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 80 мянган тонн гар тэжээл, 11 мянган тонн дарш, 107 мянган тонн давс, хужир бэлтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан, өвс, тэжээлийг өмнөх жилээс их бэлтгэсэн, махаа сайн бэлтгэсэн зэрэг үзүүлэлтээр авч үзвэл зудын эрсдэл харьцангуй бага байх төлөвтэй байгааг ХХААХҮЯамнаас мэдээлж байна. НАМЭМ төсөл нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж, батлуулахад ХХААХҮЯаманд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа. Олон жилийн хугацааны хамтын ажиллагаа, нөлөөллийн ажлын үр дүнд 2017 онд УИХ-аас “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулийг батлан гаргалаа. Шинэ хууль батлагдсанаар малын эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг сайжруулахын тулд махны экспортыг нэмэгдүүлэх, ингэснээр бэлчээрийн доройтлын үндсэн шалтгаан болж буй бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах гол хүчин зүйл болох юм. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дагалдан гарах дүрэм, журмыг боловсруулах ХХААХҮЯамны ажлын хэсэгт төслөөс дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд 2018 онд нийт 46 эрх зүйн акт батлагдаж, 59 эрх зүйн актын төслийг батлуулахаар хүргүүлсэн бөгөөд 11 эрх зүйн актыг боловсруулах, холбогдох судалгааг хийх ажлыг эхлүүлсэн байна. Ногоон алт малын эрүүл мэнд төслийн нэгдсэн үе шатанд төсөл бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, малчдын хоршооны зах зээлийг өргөжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус 10 байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс малчдыг БАХ-ийн зохион байгуулалтанд оруулах, БАГэрээгээр дамжуулан бэлчээр сайжруулах, малчдын байгууллагыг хөгжүүлэх ажлыг МБАНХолбоогоор дамжуулан хэрэгжүүлснээр төсөлд нийт 18 аймгийн 183 сум хамрагдаж байгаа нь Монгол орны нийт сумын 51% болж байна. Эдгээр аймаг, сумдад бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, бэлчээрийн харилцааг хариуцлагажуулах, малын эрүүл мэнд үүлдэр угсааг сайжруулах, малчдын
  • 5. орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдыг зохион байгуулалтад ороход нь мэргэжил арга зүйгээр хангаж ажилласнаар 66 БАХ шинээр байгуулагдаж, 76,8 мянган малчин өрхийг хамарсан 1445 бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), 156 СБАХ, 18 АБАХ үйл ажиллагаа явуулж байна. УЦУОСМХ-ээс бэлчээрийн төлөв байдлын үндэсний 2 дахь удаагийн тайланг гаргаж Засгийн газарт танилцууллаа. Өмнөх тайлант хугацаа буюу 2014 онтой харьцуулахад доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол түвшинд байна. Энэ нь нэг талаас Монгол орны бэлчээрийн газрын нөхөн сэргээгдэх чадавхи өндөр байгаатай холбоотой, нөгөө талаас доройтсон бэлчээрийн талбай, хамрах хүрээ нэмэгдэхээс илүүтэй доройтлын зэрэглэл нэмэгдэж байгаатай холбоотой. Тухайлбал, бага зэрэг доройтсон талбай доройтлын дараагийн зэрэглэлд шилжиж улмаар хүчтэй доройтсон бэлчээрийн талбай сүүлийн 3 жилд 6 орчим хувиар нэмэгдсэн байна. Орон нутагт бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг хэрэгжүүлэх ажлыг сум, аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан бэлчээрийн менежментийн ажлын хэсгүүд зангидан зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд сум орон нутаг дахь бэлчээрийн харилцааны зохицуулалтыг сайжруулах, бэлчээрийн журам дүрмийг шинэчлэн сайжруулах, холбогдох талуудыг үүрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, ялангуяа малын тоог даацдаа тохируулах, малчид малын тоо, төрлөөсөө хамааран бэлчээрийн хураамж төлж бэлчээр хамгаалах сан байгуулах ажлыг Баянхонгор, Завхан, Архангай, Ховд, Говь-Алтай, Увс аймгуудад туршиж байна. БАГэрээ нь малчдын бэлчээрээ ашиглах уламжлалт эрхийг баталгаажуулж, бэлчээрээ зохистой ашиглах хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бэлчээр нутаг, нүүдэлчдийн соёл уламжлалаа хадгалан, хойч үедээ шилжүүлэх, гэрээт бэлчээр дэх байгалийн дагалт баялгаа ашиглах анхдагч эрхийг баталгаажуулах, мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлд өндөр үнээр борлуулах эрх зүйн гол баримт бичиг болж байна. 2018 оны байдлаар 11 аймагт 830 БАХ СЗД-тай БАГэрээ байгуулсан байна. Үүний 668 буюу 80% нь хавсралт мэдээлэл бүрэн буюу БАХ-ийн бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл, ургац, даац, өрхийн тэргүүн, эзэгтэйн гарын үсэг бүхий мэдээллийг хавсаргаж шинэчилсэн БАГэрээ байна. Эдгээр БАХ-д 15,000 гаруй малчин өрх хамрагдаж 16 сая га бэлчээрийг 1-15 жилийн хугацаагаар зохистой ашиглах, сайжруулах үүрэг хүлээн хамтран ажиллаж байна. Бэлчээр ашиглалтаа сайжруулахын тулд малчид отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, худаг засварлах, малын үүлдэр угсааг сайжруулах, бодлогын бичиг баримт хэлэлцүүлж батлуулах зэрэг ажилд хамтран оролцож, орон нутаг болон малчдаас нийт 600 орчим сая төгрөгийг бэлчээр сайжруулахад зарцуулсан байна. 2018 оны байдлаар 7 аймагт нийт 20 гаруй БАХ бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах зорилго бүхий 2 шатлалт БАГэрээ байгуулж 86,4 сая төгрөгийн хөрөнгө бүхий бэлчээр хамгаалах/эрсдэлийн сан байгуулан ажиллаж байна. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, улмаар МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах гол арга хэрэгсэл болох бэлчээрийн сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилсан ашиглалтын загварын дагуу бэлчээр ашиглагчдыг зохион байгуулалтанд оруулах, ашиглалтын хил заагаа тодорхойлж зураглах, бэлчээрийн нөөцдөө тохируулан ашиглалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр нөлөөг хянах, мониторинг үнэлгээний дүнг дараа дараагийн төлөвлөлтийн суурь болгон ашиглах гэсэн суурь алхамуудаас тогтох олон талт хамтын ажиллагаан дээр суурилсан бүтэц бий болон ажиллаж байна. БАГэрээний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор БАХ-ийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх, үнэлэх ажлын суурь үндэс болсон бэлчээрийн фотомониторингийг 18 аймагт сумдын газрын даамал, СБАХ
  • 6. тэргүүн, БМАХ-ийн гишүүд хамтран 4600 гаруй цэгт хийж мэдээллийг боловсруулан орон нутгийн удирдлага, малчдад мэдээлж, ашиглаж байна. Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтын хэрэгжилтийг хангах гол арга хэрэгсэл болох бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлэх орон нутаг дахь дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэрээг Газрын кадастрын мэдээллийн системд бүртгэлжүүлж, цахимжсан цогц мэдээлэл үүсгэж гэрээний эрхийг баталгаажуулах ажлыг амжилттай эхлүүллээ. 2018 онд нийт 381 БАГэрээ фотомониторингийн мэдээллийн сантай холбогдсон ЛМ-2 программд бүртгэгдлээ. Ингэснээр эдгээр 381 БАХ-ийн гэрээгээр ашиглаж буй бэлчээрийн эрх баталгаажлаа. Төслийн хуучин 7 аймагт Бэлчээр Ашиглалтын Гэрээний хэрэгжилтийг сайжруулах, бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг хэрэгжүүлэх ажлыг сум, аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан бэлчээрийн менежментийн ажлын хэсгүүд зангидан зохион байгуулж байна. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, ялангуяа малын тоог даацдаа тохируулах, малчид малын тоо, төрлөөсөө хамааран бэлчээрийн хураамж төлж бэлчээр хамгаалах сан байгуулах ажлыг Баянхонгор аймгийн Засаг Дарга, ИТХ санаачлан аймгийн ИТХурлаар баталж 10 сумын бүх багийн малчдад танилцуулан, 10 сум журмаа шинэчлэн баталлаа. Энэ загварыг Завхан, Архангай, Увс, Ховд, Говь- Алтай аймгийн 47 суманд хэлэлцүүлэн туршиж эхлээд байна. Журмын хүрээнд сумдууд сангаа байгуулж Ховд, Завхан, Увс аймагт байгуулагдсан бэлчээр хамгаалах санд нийт 216,3 сая төгрөгийг малчид, орон нутгийн төсөв, НАМЭМ төслөөс төвлөрүүлж эхлээд байна. Сангийн хөрөнгийг малчид бэлчээр сайжруулах, БАГэрээ хэрэгжүүлэхэд зарцуулна. Төслийн гэрээт байгууллага болох МБАНХ нь БАХэсэг, малчдын эрх ашиг, сонирхлыг хамгаалах үндэсний хэмжээний дээвэр холбоо болж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байна. Үүний нэг баталгаа нь МБАНХ 2018 онд Европын холбооны SWITCH ASIA төслийн Ядуурлыг бууруулах, Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, Эко шошгожуулалт” төслийг Хил Хязгааргүй Малын Эмч Нар ба Агрономчид Нийгэмлэг /AVSF/, Монголын Ноос Ноолуурын Холбоо /МННХ/, Тогтвортой Хэрэглээ, Үйлдвэрлэлийн Хамтын Ажиллагааны Төв /GGMBH/, Монголын Байгаль Орчин Аюулгүй Байдлын Төв /CSCP/, Монголын Банкуудын Холбоотой /MBA/ хамтран хэрэгжүүлж байна. Мөн НҮБ-ын ХХААБайгууллага, Оюутолгой, Бороо гоулд, Баян- Айраг ХХК зэрэг гадаад, дотоодын 10 гаруй байгууллагатай БАХ/БАГэрээний аргачлалыг нэвтрүүлэх, нүүдэлч малчдын мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг чиглэлээр гэрээ байгуулан ажиллаж байна. МБАНХ нь 2018 онд ХХААХҮЯ-тай хамтран малчдын улсын зөвлөгөөн, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дахь удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулж, Олон улсын Газрын эвслийн албан ёсны гишүүнээр элсэн орсон. Ингэснээр өөрсдийн туршлагаа Төв, Өмнөд ази, олон улсад хуваалцах, олон улсын туршлагаас суралцах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбоотой ажиллах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм. МБАНХолбоо, НАМЭМ төсөл хамтран бэлчээрийн үндэсний хоёр дахь удаагийн форумыг Монгол орны эдийн засгийн тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарыг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх, бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготойгоор “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохион байгууллаа. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай бүтээгдэхүүнийг үндэсний болон олон улсын түвшинд баталгаажуулах, үйлдвэрлэгчид, бизнесийн салбарынхантай холбох тал дээр тодорхой ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, эрүүл бэлчээр, эрүүл малаас гаралтай, гарал үүсэл нь тодорхой ноос
  • 7. ноолуур, мах, сүүн бүтээгдхүүний мөшгих тогтолцоог нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн, үр ашигтай үйлдвэрлэл эрхэлдэг компаниудаар дамжуулж хэрэглэгчдэд нийлүүлэх ажлыг ХХААХҮЯам, МБАНХолбоо, 6 аймгийн ЗДТГазар, ХАА-н газар, АБАХ, 17 сумын ЗДТГазар, СБАХ, Дижитал медик ХХК, сумдын мал эмнэлэг, малчдын төлөөлөл хамтран 17 суманд туршин нэвтрүүлж байна. 2018 онд малчид МБАНХолбооны дэргэдэх дундын хоршоо болон аймгийн дундын хоршоодоор дамжуулан нийт 49138 толгой мал борлуулсан бөгөөд 15 загвар сумдаас 18000 орчим толгой малыг 5 боловсруулах үйлдвэрт нийлүүлснээс гадна, Наадам центр болон Лавай худалдааны төвүүдээр хэрэглэгчдэд худаалдаалж эхэллээ. Монгол Улсын мал эмнэлгийн салбарт хөгжил дэвшил авчирсан “Мал эмнэлгийн лабораторийн удирдлага мэдээллийн систем”, “Мал эмнэлгийн бүртгэл мэдээлэл, баталгаажуулалт, гэрчилгээний систем”-ийг УМЭАЦТЛ, МЭЕГазарт хүлээлгэн өглөө. Монгол Улсын мал эмнэлгийн салбарт томоохон хөгжил дэвшил авчирсан “Мал эмнэлгийн лабораторийн удирдлага мэдээллийн систем”-ийг хөгжүүлэх ажил анх 2015 онд эхэлсэн бөгөөд энэ системийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд ашиглаж байсныг төслийн хүрээнд өргөжүүлж 330 сум сууринг бүхэлд нь холбох бэлтгэл ажлыг хангасан байдлаар хүлээлгэн өглөө. “Мал эмнэлгийн бүртгэл мэдээлэл, баталгаажуулалт, гэрчилгээний систем”-ийг 2017 онд төслийн хүрээнд анх 2 суманд хөгжүүлж, 2018 онд өргөжүүлэн 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж туршсан үр дүнгээ хэрэглэгчдэд тайлагнан системийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Монголын Ноос Ноолуурын Нэгдсэн Холбоо нь НАМЭМ төсөлтэй байгуулсан гэрээний дагуу ОЕКОТЕКС-100 гэрчилгээ авахад нь үндэсний үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлсний үр дүнд Снөү Фийлдс, Сор кашемир компаниуд олон улсын ОЕКО ТЕКС стандартын шаардлагыг хангасан гэрчилгээгээ гардаж авлаа. 1992 оноос эхлэн мөрдөгдөж байгаа Оеко-Текс 100 олон улсын стандартын сертификат нь тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах явцад байгаль орчинд хор хөнөөлтэй ямарваа нэгэн бодис хэрэглээгүй түүнчлэн хөдөлмөр, нийгэм хамгааллын дэлхийн стандартыг хангасан 15 төрлийн шалгуур үзүүлэлтийг хангаж байна гэсэн үг юм. Энэхүү стандартыг хангаснаар Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна. МННХ болон МАШҮХолбооноос ямаа, тэмээ, сарлагийн угаасан ноос, ноолуур, сарлагийн хөөврийн болон пикельдсэн арьс ширний стандартыг шинээр боловсруулан батлууллаа. Монгол улс үйлдвэрлэн гаргадаг 9400 тн ямааны ноолуурын 70 орчим хувийг угаасан байдлаар экспортонд гаргадаг байсан боловч угаасан ноолуурын батлагдсан стандарт байхгүй байсан. Пикельдсэн арьс нь хром, идээ хэрэглээгүй, байгаль орчинд халгүй, эко технологиор боловсруулсан арьс бөгөөд үүнтэй холбоотой технологийн хаягдал, усанд болон үйлдвэрээс гарч буй хатуу хог хаягдал дахь хромын хэмжээ огцом буурсан нь салбарын хувьд маш том дэвшил болсон. Арьсыг пикельдсэнээр хромлоогүй учир арьсны жин хөнгөрч, арьс ширний салбарт арьс ширэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдсэн. АБАХ, СБАХ-ны дэргэдэх хоршоодын орлого 2018 онд 11,9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оныхоос 57% буюу 6,8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. МБАНХолбооны дэргэдэх дундын хоршоо, АБАХ, СБАХ-ны хоршоодтой хамтран 70,1 тн сарлагийн хөөвөр, 5,2 тн торомны ноос бэлтгэж гадаадын 3, үндэсний 5 үйлдвэрт нийлүүллээ. Сарлагийн хөөврийн бэлтгэн нийлүүлэлт 2017 онтой харьцуулахад 39 тн-р нэмэгдсэн байна. 2018 онд 10 ХЗХ байгуулагдсанаар ХАА-н болон ХЗХ-ны тоо 94-д хүрлээ. Үүнээс анхан шатны 63 хоршоо, 5 дундын хоршоо, 24 ХЗХоршоо үйл ажиллагаа явуулж байна. Хадгаламж зээлийн 10 хоршоо шинээр үүсгэн байгуулагдсанаар 3 аймгийн 7 сумын СБАХ-ын дэргэдэх дундын сангийн өссөн дүнгээр 4185 гишүүний 440,79 сая төгрөгний хөрөнгө хадгаламж зээлийн хоршоонд шилжих боломж бүрдлээ.
  • 8. Бэлчээрийн сэргэх чадавхид буюу БАХ/БАГ-д суурилсан зохион байгуулалтын үр өгөөж, тогтвортой байдлыг хангах үүднээс орон нутаг дахь мэргэжилтнүүд болон малчдын байгууллага, ялангуяа БАХ-ийн түвшний үйл ажиллагааг идэвхжүүлэх, бэлчээрийн төлөв байдал, даацын мэдээ, зураглалыг илүү өндөр нарийвчлалтай, боловсронгуй болгох замаар хэрэглээг нь өргөжүүлэх, бэлчээр ашиглалтын гэрээг бүртгэлжүүлэх, хэрэгжилтийг үнэлэх чиглэлээр УЦУОСМХ, ГЗБГЗЗГ, ХААГ, ХААНТ-ийн холбогдох мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажил үргэлжилж байна. Бэлчээр, Хоршоо, Малын эрүүл мэнд, Эмэгтэйчүүд, Төрийн Бус байгууллагыг чадавхжуулах сургалт, арга хэмжээнд 2018 онд нийт 39,392 (14,936 буюу 38% нь эмэгтэйчүүд) хамрагдсан бөгөөд сургалт мэдээлэл авсан хүний тоо 2017 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгджээ.
  • 9. ҮР НӨЛӨӨ 1: БАХ, бэлчээр ашиглалтын гэрээг өргөжүүлэн нэвтрүүлэх замаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зохистой тогтолцоог төлөвшүүлэх ҮР НӨЛӨӨ 1.1 БАХ БҮХИЙ СУМДЫН ТОО НАМЭМ төсөл 2018 онд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгаас бусад 18 аймгийн 183 суманд МБАНХ, аймаг/сумын БАХолбоо болон БМАХэсгээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. Булган, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймагт 66 БАХ шинээр байгуулагдсанаар төсөл хэрэгжиж буй 183 сумын 174 буюу 95%-д нь 76,8 мянган малчин өрх 1445 БАХэсэгт зохион байгуулагдаж бэлчээрээ сайжруулахын төлөө хамтран ажиллаж байна. НАМЭМ төсөл болон МБАНХ-оос 2018 онд БАХ болон малчдын байгууллага байгуулах, хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын эрүүл мэнд, хоршоо, төрийн бус байгууллагыг чадавхжуулах, фестиваль, форум, эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр 29 видео, 4 гарын авлага, 2 комик, 3 анимэйшн бэлтгэн гаргаж, малчдын байгууллагын хийж буй ажил, сайн туршлагын талаар 195,000 орчим хүнд олон нийтийн хэрэгслээр мэдлэг, мэдээлэл түгээж, 39,392 хүн сургалтанд хамрагдсан байна. Ингэснээр цаг зав, хөрөнгө санхүү хэмнэгдэж малчид илүү ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлж байна. 2018 он Улсын хэмжээнд Аймаг 18 86% Сум 183 51% БАХ/БАГ-ний видео Малын эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлтийн видео хичээл ХЗХ-ны онлайн хичээл Энэхүү хичээлийг 13 аймгийн 145 сумын 6059 малчин, 230 төрийн албан хаагч, 166 хурлын төлөөлөгч, нийт 6790 орчим хүнд сургалт, мэдээлэл өгөхөд ашигласан.. Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцооны 3 удаагийн сургалтанд давхарсан тоогоор 5 аймгийн загвар 15 сумын 2837 малчин, 97 төрийн албан хаагч, 375 малын эмч тус тус хамрагджээ Facebook группээр дамжуулан ХЗХ-ны 5 удаагийн, дундын сангийн 2 удаагийн цуврал хичээлийг явуулснаар нийт 1783 хүн хандаж мэдээлэл авсан байна. LIVE LIVE /www.youtube.com/watch?v=PnuwAlJluFU&feature=youtu.be https://www.youtube.com/watch?v=ktaRYSMx7pE&feature=youtu.be https://www.youtube.com/watch?v=W9_JK7YP-8U&t=25s https://www.facebook.com/baasankhuu/videos/10156731912667180 /
  • 10. Бэлчээрийн асуудалд олон нийт, бодлого боловсруулагчид, малчдын анхаарлыг илүү хандуулах, арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь чиглэгдэж 21 аймгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг тухайн аймгаас гаралтай алдартай, олны танил хүмүүсээр танилцуулсан видео болон аудио нэвтрүүлэг бэлтгэж Малчин ТВ, ONTV, Нутаг 21 болон орон нутгийн ТВ, радиогоор нэвтрүүлсэн нь үр дүнтэй ажил боллоо. БМАХэсгийн үйл ажиллагаа шинэ шатанд гарч байна Аймаг, сумдын Засаг даргын захирамжаар бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх чиглэлээр МБАНХ-той хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий аймаг, сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг 18 аймгийн 151 суманд ажиллаж байна.
  • 11. Аймаг, сумдын БМАХ-үүд бүгд 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулан, малчдын саналд тулгуурласан бэлчээр ашиглах журам боловсруулан ажиллаж байна. Төслийн хуучин аймаг/сумдын БМАХ-үүд бэлчээр ашиглалт, хамгаалалтын асуудлыг шинэ шатанд гаргаж “Бэлчээр хариуцлагажуулах журам” боловсруулан аймаг, сумдын ИТХ-аар батлуулсан нь Монгол улсын хэмжээнд шинэлэг, анхдагч ажил боллоо. Ховд аймгийн АБАХ нь БМАХ-ийн гишүүд болон ДБХС, ТНС, Мерси кор, Секим төсөлтэй хамтран олон үр дүнтэй ажлыг зохион байгуулжээ. Булган, Эрдэнэбүрэн, Ховд, Манхан, Мөнххайрхан, Үенч, Мянгад, Дуут зэрэг 8 суманд бэлчээр ашиглах журмыг шинэчлэн баталснаар Мөнххайрхан, Дуут, Манхан, Эрдэнэбүрэн сумын 14 БАХ зуны улиралд бэлчээрээ бүрэн чөлөөлж бусад БАХ-үүд 2-3 удаа бэлчээрээ сэлгэж амраажээ. Сумууд журмынхаа дагуу өвөлжөө, хаваржааны бүсийг хамтран хамгаалж хөөгүүл, эргүүл, харуул өрх гарган ажиллажээ. Дуут, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумдад бэлчээр хамгаалах сан, Манхан суманд “Аваргууд” сан байгуулж холбогдох журам батлан хэрэгжүүлж эхлээд байна. Манхан, Дуут сумд хил залгаа, бэлчээрийн зөрчил ихтэй сумдын БМАХ-ийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулснаар бэлчээрийн даацад тохирсон мал ахуй эрхлэх, малын тоо толгойг бууруулах, даац хэтэрсэнээс үүдэх хор уршгийг малчдад ойлгуулах, малчид дур зоргоороо нүүдэл хийхгүй байх зэрэг олон асуудлыг шийдвэрлэжээ. Аймгийн БМАХ шинэчлэн байгуулагдаж, оролцогч талуудын уулзалт зохион байгуулснаар 2020 он хүртэл хийх ажлын үндсэн чиглэлд бэлчээрийн менежментийн ажлыг тусгаж, аймгийн ИТХ-с 2019 онд бэлчээрийн менежментийг сайжруулахад 19 сая төгрөг зарцуулахаар баталлаа. Баянхонгор аймгийн БМАХ нь 2016 оноос эхлэн бэлчээрийн даацыг тохируулах, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах чиглэлээр мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, малчдаас санал асуулга, судалгаа авч ажилласны үр дүнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам” боловсруулан 2018 оны 4 сард аймгийн ИТХ-аар батлууллаа. Аймгийн БМАХ, АБАХ, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл, МБАНХолбоо хамтран уг журмыг төсөл хэрэгжиж буй 10 сумын 43 багт танилцуулж, сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулснаар эдгээр сумд журмаа сумын ИТХ-аар батлуулан мөрдөж байна. Журмын гол зорилго нь бэлчээрийн даац, сэргэх чадавхид суурилсан бэлчээр ашиглалтыг аймгийн хэмжээнд мөрдөх бөгөөд даацаас хэтэрсэн малдаа малчид хураамж төлж, багийн бэлчээр хамгаалах санд төвлөрүүлэн, бэлчээр хамгаалахад зарцуулна. Малчид энэхүү журмыг цаг үеэ олсон журам байна гэж сайшаан дэмжлээ.
  • 12. Бэлчээрийн менежментэд оруулсан хөрөнгө оруулалт 2018 онд бэлчээрийн менежментийг сайжруулахад улсын төсөв, орон нутгаас оруулсан хөрөнгө оруулалт 3 дахин, малчдаас оруулсан хувь хөрөнгө 10 дахин нэмэгдсэн нь орон нутгийн засаг захиргаа болон малчид хамтраад бэлчээр зохион байгуулах үйл ажиллагааг дэмждэг болсон нь харагдаж байна. Нийт оруулсан хөрөнгийн ихэнх хувийг ногоон тэжээл тариалах, байгалийн хадлан бэлтгэх, худаг ус гаргах чиглэлээр хамтран ажилласан байна. Мөн бэлчээрийн менежментийг сайжруулах бодлогын дэмжлэг үзүүлэх, цаг үеийн шаардлагад нийцсэн журам боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээр хамгаалах сан байгуулахад нэлээдгүй хөрөнгө оруулалт хийдэг боллоо. Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймагт байгуулагдсан бэлчээр хамгаалах санд нийт 242,6 сая төгрөг хуримталснаас малчид 142,4 сая, орон нутгийн төсөв, ОНХСангаас 44,2 сая, НАМЭМ төслөөс 56 сая төгрөгийг бэлчээр сайжруулах арга хэмжээнд зарцуулахаар төвлөрүүлсэн байна. Үүнээс Ховд, Завхан, Увс аймгийн сумд бэлчээр хариуцлагажуулах журмын хүрээнд бэлчээр хамгаалах/бэлчээрийн эрсдлийн сан үүсгэсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн сумд ХЗХоршоондоо 4 сан үүсгэсний нэг нь бэлчээрийн сан юм. № Аймаг Сум Эх үүсвэр Малчид Орон нутаг Төсөл 1 Увс Давст 3,955,000 1,000,000 3,000,000 2 Бөхмөрөн 1,503,000 2,000,000 3,000,000 3 Баян-Өлгий Алтай 565,000 4 Бугат 660,000 5 Булган 575,000 6 Дэлүүн 750,000 7 Улаанхус 2,570,000 8 Цэнгэл 19,666,564 9 АБАХ 1,480,000 10 Ховд Мөнххайрхан 14,400,000 3,700,000 5,000,000 11 Чандмань 8,000,000 5,000,000 6,000,000 12 Дуут 13,800,000 3,000,000 5,000,000 13 Эрдэнэбүрэн 8,000,000 3,500,000 5,000,000 14 Манхан 35,600,000 4,000,000 10,000,000 15 Завхан Тэс 6,000,000 6,000,000 6,000,000 16 Сантмаргац 11,500,000 6,000,000 6,000,000 17 Идэр 1,000,000 1,000,000 1,000,000 18 Асгат 4,000,000 4,000,000 4,000,000 19 Шилүүстэй 8,400,000 5,000,000 5,000,000 Нийт 142,424,564 44,200,000 56,000,000
  • 13. Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын тамгын газар, МБАНХ, Монголын хөгжлийн корпорацын санаачилгаар Бүрэн сумын бэлчээр дэх уст цэг, бэлчээрийн усан хангамжийг судалж усжуулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлсон. Энэ ажлын хүрээнд тус сумын Өнжүүл, Баянцогт багуудын нутагт 13 байрлалд зохиомлоор гүний усыг нэмэгдүүлэх, хөв далан, ус хуримтлуулах цүнхээл байгуулах ажлыг гүйцэтгэснээр зун намрын улиралд 24 өрхийн 10 мянган малын усан хангамжийг нэмэгдүүллээ. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд төслөөс 4.3 сая төгрөг, малчдаас 420 мянган төгрөг, орон нутгаас 2 сая төгрөг гаргаж хамтран ажилласан байна. ҮР НӨЛӨӨ 1.2 ХҮЧИН ТӨГӨЛДӨР, ШИНЭЧЛЭГДСЭН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ МБАНХ, аймаг, сумдын БАХолбоо, БМАХ хамтран төслийн хуучин 7 аймаг болон шинэ аймгуудад бэлчээрийн менежмент, бэлчээр ашиглалтын гэрээний сургалтыг эрчимтэй зохион байгуулж сургалтанд нийт 18958 малчин, 2523 төрийн албан хаагч, 832 Иргэдийн хурлын төлөөлөгчдийг хамруулсан. Ингэснээр 2018 онд 139 БАХ шинээр БАГэрээ байгуулснаар сумын Засаг даргатай БАГэрээ байгуулсан БАХ-ийн тоо 830 боллоо. АБАХ, СБАХ болон сумдын газрын харилцааны мэргэжилтнүүд идэвх зүтгэлтэй ажилласнаар 11 аймгийн БАХ-ийн малчдын байгуулсан 830 БАГэрээнээс 668 БАГэрээ буюу 80% нь БАГ-ний хэрэгжилтийг хангах, үнэлэх гол механизм болох хавсралт мэдээлэл буюу гэрээт бэлчээрийн байршил талбайн электрон зураг, төлөв байдал, зохистой даац, ашиглалтын үр нөлөөг хянах мониторингийн мэдээлэл болон гишүүн өрхүүдийн баталгаажуулалт зэрэг хавсралт мэдээллийг иж бүрнээр нь бүрдүүлж ГЗБГЗЗГ-ын дэргэдэх ЛМ мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх боломжтой боллоо. Үр дүн 1.1: Төслийн хамтран ажиллаж буй 11 аймгийн БАХэсгүүд БАГэрээ байгуулж хэрэгжүүлнэ ҮР ДҮН 1.1.1 БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТОО Архангай, Баянхонгор, Баян Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймагт 2018 онд шинээр 139 БАХ БАГэрээ байгуулснаар БАГэрээний тоо 830-д хүрлээ. Ингэснээр 18 аймагт байгуулагдсан нийт БАХ-ийн 57% нь гэрээ байгуулан бэлчээр нутгаа хамгаалж байна.
  • 14. 2018 онд БАХ-ийн бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах, бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход түлхүү анхаарч малчид гэрээт бэлчээрээ зүй зохистой ашиглах, улирлын болон ургалтын хугацаан дахь сэлгээ нүүдлээ технологийн дагуу зохион байгуулах, бэлчээрийн дэд бүтцийг сайжруулах, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг БАХ-ын түвшинд төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын Найтуур БАХ-ийн ахлагч Амгалан: “Манай БАХ 23 өрхтэй, бид 2013 оноос эхлэн бэлчээрийг зөв зохистой ашиглах чиглэлээр төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Сумын Засаг Даргатай 15 жилийн хугацаатай Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байна. Манай БАХ-ийн нутаг дэвсгэрт уст цэг ховор. Социализмын үед ашиглаж байсан богино яндант уурхайн 2 худаг ашиглагдахгүй байсны нэгийг 2014 онд Ногоон алт төслийн санхүүжилтээр ашиглалтанд оруулж өдий хүртэл ашиглаж байна. Бэлчээр ашиглалтын гэрээ хэрэгжүүлэх чиглэлээр манай БАХ-ийн малчид ярилцаж усны хомсдол ихтэй хаваржааны бүс нутагтаа 1990 оноос хойш ашиглагдахгүй болсон Бөөрийн худаг гэдэг богино яндант худгийг засаж бэлчээр ашиглалтаа сайжруулах төсөл бичсэн. Ногоон алт төсөл, орон нутгийн дэмжлэг, өөрсдийн хүч хөрөнгөөр худгаа ашиглалтанд оруулсан. Хаваржааны бүсэд мал төллөх үеэр усны гачигдалд орж дээш доош нүүдэг, амны усгүй болдог асуудлыг шийдэж, усны хомсдлоос гаргаж, БАХ-ийн 4300 бог, 280 бод мал усаар хангагдаж, 2000 га бэлчээрийг хавар, намрын улиралд ашиглах боломжтой болсноороо бидэнд ихээхэн ач холбогдолтой ажил боллоо” Хоёр шатлалт БАГэрээ ба эрсдлийн сан: Хоёр дахь шатлалын бэлчээр ашиглалтын гэрээний хүрээнд өвөлжөө хаваржааны бэлчээр дээрээ үндэслэн малынхаа тоог аажмаар бууруулж даацад нь тохируулах график төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл БАХ-ын малчид харилцан зөвшилцсөний үндсэн дээр нийт малын тоог жил бүр 8 буюу түүнээс дээш хувиар бууруулах юм. Даацаас хэтэрсэн малын тоог бууруулахдаа малчин өрхийн амьжиргаанд учруулах дарамтыг аль болох бага түвшинд барих, цаашид аж ахуйгаа эрхлэх нөөц боломжийг нь сайжруулах зорилгоор 1) малыг нас, үүлдэр, чанараар нь ангилах, хээлтүүлэгч хээлтэгчийн харьцааг нь үнэлж тохирох зөвлөмжөөр хангах; 2) бэлчээрийн менежментийн эрсдэлийн сан байгуулах, “Мөнгөн мал” хөтөлбөр зэрэг эдийн засгийн хөшүүрэг болохуйц арга хэмжээг хэрэгжүүлэх, загвар бий болгоход анхааран ажиллаж байна. 2018 оны байдлаар 7 аймагт нийт 20 БАХ 86,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бэлчээр хамгаалах/эрсдэлийн сан байгуулан ажиллаж байна. 0 20 40 60 80 100 120 140 160 180 200 2017 2018 Хуучин аймаг Шинэ аймаг Дунд шатны аймаг
  • 15. № Аймаг Сум БАХ Эх үүсвэр Малчид Орон нутаг Төсөл 1 Архангай Жаргалант Мухар элгэд 4,057,000 2,000,000 2 Ихтамир Хүнүйн гол 6,000,000 2,000,000 3 Чулуут Цогтсүмбэр 2,500,000 2,500,000 4 Ихтамир Хонгор овоо 2,000,000 2,000,000 5 Баянхонгор Богд Нарийн хар 6,300,000 3,000,000 6 Богд Зүүн богд 1,600,000 1,600,000 7 Жинст Овоот цагаан 1,380,000 1,000,000 8 Жинст Аашнай жинст хайрхан 1,500,000 1,000,000 9 Баянлиг Бага баян 1,600,000 1,000,000 10 Баянлиг Чандмань 500,000 500,000 11 Баянлиг Малчны хотхон 500,000 500,000 12 Баянлиг Бичигт 500,000 400,000 13 Увс Давст Тун мэнд 1,500,000 1,500,000 14 Увс Давст Бичигт хад 1,500,000 1,500,000 15 Говь-Алтай Халиун Найтуур 1,700,000 1,500,000 16 Ховд Мөнххайрхан 2 БАХ 3,000,000 17 Үенч 3 БАХ 3,000,000 2,000,000 18 Чандмань 1 БАХ 8,000,000 5,000,000 6,000,000 19 Дуут 2 БАХ 2,300,000 20 Эрдэнэбүрэн 2 БАХ 2,000,000 Нийт 51,437,000 7,000,000 28,000,000 Бэлчээр ашиглалтын хоёр шатлалт гэрээ ба эрсдлийн сан байгуулах ажлыг төслийн хуучин 7 аймагт амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ уул багийн Мухар тээл БАХ-ийг зохион байгуулан 2 шатлалт гэрээг байгуулсан ба тухайн хэсгийн малчид МАА-н эрсдлийн сан бүрдүүлэхээр тохиролцож хонин толгойд шилжүүлснээр хонин толгой тутамд 500 төгрөгөөр бодон сан бүрдүүлж малчдаас 4 сая төгрөг, Их тамир сумын Хүнүйн гол БАХ-ийн Ар шивэрт 15 өрхтэй малчдын бүлэг мөн гэрээ байгуулж 6 сая төгрөг, Хонгор Овоо БАХ-ийн Ширээ булан малчдын бүлэг 2 сая, Чулуут сумын Цогтсүмбэр БАХ-ийн Хангал бүлэг 2,5 сая, нийт 14.5 сая төгрөгийг тус тусын дансандаа төвлөрүүлсэн. Тухайн хэсгүүдийн эрсдлийн сангийн үйл ажиллагааг дэмжин цаашдын тогтвортой байдлыг хангах зорилгоор төслөөс нийт 8,5 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй дэмжлэг үзүүлсэн. 2018 онд Жаргалант сумын Эрдэнэ-уул багийн Мухар элгэд БАХ-ийн малчид эрсдлийн сангаасаа өвөлжөө хаваржааны бүс нутгаа хашиж хамгаалан малын хөлөөс чөлөөлж, улмаар чөлөөлсөн бэлчээрээс хадлан авах боломжтой болсон.
  • 16. БАХ-ийн бэлчээрийн төлөв байдлын фотомониторинг: Төслийн 18 аймгийн 1445 БАХ-ийн дөрвөн улирлын бэлчээрийг төлөөлөх 2731 цэгт сумдын газрын даамал, СБАХ шинээр бэлчээрийн хяналт үнэлгээний фото мониторингийн судалгаа явуулж дүн мэдээг бэлчээрийн төлөвлөлт, БАГэрээ байгуулах суурь мэдээлэл болгон ашиглаж байна. Энэхүү ажилд малчдын байгууллага, малчдыг татан оролцуулах, тэдэнд мэдээлэл, үе шаттай сургалт өгөх, газрын даамлуудыг бүсчилсэн сургалтанд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулснаар улсын хэмжээд 4600 гаруй цэгт фото мониторингийн судалгаа явуулж байна. Дунд шатны 4 болон шинэ 7 аймгийн 20 сумын газрын даамлыг бэлчээрийн хяналт мониторинг, зураглалд чадавхижуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулснаар сургалтын үеэр 80 БАГ-ний хавсралт мэдээллийг бүрэн гүйцэд боловсруулж чадавхжууллаа. Бэлчээр хариуцлагажуулах журам: Дундын бэлчээрийг тодорхой нөхцлийн дагуу ашиглуулах, бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хангах, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, малын тоо, сүргийн бүтцийг бэлчээрийн даац багтаамжид тохируулах зорилгоор бэлчээрийн сайн дурын хураамж нэвтрүүлж бэлчээр хамгаалах сан байгуулах Баянхонгор аймгийн ЗДТГ-аас эхлүүлсэн санаачилгыг Завхан, Архангай, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн 47 суманд хэлэлцүүлж ажлаа эхлүүлээд байна. Тухайлбал, Говь-Алтай аймаг энэхүү журмыг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж ДБХСантай хамтран 11 сумын 800 орчим малчдаар хэлэлцүүлж, санал асуулгаар судалгаа авчээ. Малчдын гаргасан саналыг журамд тусгаж аймгийн Засаг Даргын зөвлөлийн хурал, аймгийн Иргэдийн Тэргүүлэгчдийн хурал, холбогдох байнгын хороо болон намын бүлгүүдийн хурал гээд маш олон шат дамжлагаар хэлэлцүүлж сайшааж зөвшөөрсөн. Дарви, Баян-Уул сумдын ИТХ журмыг хэлэлцэн баталж ажил хэрэг болгож эхлээд байна. Завхан аймгийн БМАХ аймгийн Залуу малчдын зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд дагаж мөрдөх Бэлчээрийн ашиглалтыг хариуцлагажуулах түр журмын төслийг танилцуулж АИТХ-аар баталсан. Тус журмыг 23 сумын 86 багийн 6800 гаруй малчдад танилцуулж санал авсан бөгөөд аймгийн БМАХ-ээс Аймгийн ИТХ-ын 6-р хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Мөн Аймгийн Засаг даргын 2019 оны үндсэн чиглэлд малын эрүүл мэндийн гарал үүслийн мөшгих тогтолцоог бүх сумддаа нэвтрүүлэх ажлыг тусгаж хөрөнгийн эх үүсвэр болох 105 сая төгрөгийг батлуулсан байна.
  • 17. Завхан аймгийн Шилүүстэй сумын СБАХ-ны тэргүүн Дамдинсүрэн: Сумын БМАХ-ээс “Бэлчээр хариуцлагажуулах журам”-ыг 2018 оны 10 сард сумын малчдын зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн баталсан. Тус журмын хүрээнд нийтийн бэлчээрийг ашиглагч малчид малын тоо, төрлөөс хамааран хонин толгой тутамд 50 төгрөг төвлөрүүлж малчдын саналаар бэлчээр тэжээл, усан хангамжийг сайжруулах ажлуудад зарцуулахаар тусгасан. Тус санд одоогийн байдлаар малчид 3.8 сая төгрөг, ОНХС- аас 5 сая, НАМЭМ төслөөс 5 сая төгрөг төвлөрүүлэхээс малчдын 40 гаруй хувь нь хураамжаа төвлөрүүлээд байна. Аймаг/сумдын нутгийн удирдлагын байгууллагатай бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НАМЭМ төсөл, МБАНХ хамтран Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг 2018 онд зарласан. Уг тэтгэлгийн хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр нийт 19 жижиг төслийг 61.4 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шалгаруулсан. Уг төслүүд нь зорилтот аймаг сумдад малчдын хэсэг бүлэг байгуулах, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, журам боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах замаар малчдыг хариуцлагажуулах ажлыг дэмжих чиглэлээр олгогдсон. Төв аймгийн Өндөрширээт сумын ИТХ-ын дарга, “Уянга” багийн БИНХ-ын дарга, сумын СБАХ-ны тэргүүн, багийн эмч гэсэн бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 08 сарын 20-оос эхлэн 7 хоногийн хугацаанд “Иргэдээ сонсъё” уриан дор өрх бүрээр тойрч бэлчээрийн даацыг зохицуулах журам, бэлчээр ашиглах гэрээ, өвөлжөө, хаваржаа олгох журмыг сурталчилахаас гадна бэлчээрийн эрсдэлийн сан байгуулах нь зөв эсэх талаар 3 багийн 300 гаруй малчин өрхөөс саналыг авч нэгтгэхэд малчдын 80% зөвшөөрч дэмжсэн байна. Бэлчээрийн даац ачаалал, тэжээллэг чанар, сүргийн бүтэц, сүргийн эргэлтийг тохируулах технологийн зөвлөмжийг малчдад өгч байна ХААИС-ийн МАА, биотехнологийн сургуулийн багш нар 5 аймгийн 9 сумын 12 БАХ-д бэлчээрийн даац ачаалал, тэжээллэг чанар, сүргийн бүтэц, сүргийн эргэлтийг экологийн чадавхид тохируулах технологийн зөвлөмжүүдийг байгалийн бүсүүдээр шинэчлэн боловсруулж мэргэжилтнүүд, малчдын хэрэгцээнд хүргүүллээ. Энэ ажлын хүрээнд малчин өрхүүдийн сууриудад малын нас, хүйс, зүс, амьдын жин, ноос, ноолуурын гарц, чанар зэрэг үзүүлэлтээр 743 богийн хээлтүүлэгч, 1500 орчим хээлтэгч дээр ангилалт үзлэг хийж, сонгосон БАХ бүрт 20-30 хуц ухна, хурган хуц, ухна ишиг сонгон тэмдэглэж улсын бүртгэлийн системд оруулж, сумын малын эмч мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулан ажиллаж байна. МАА-н үйлдвэрлэлийн хосолмол
  • 18. загварын үндсэн хэсэг болох Тамир үүлдрийн хэсгийн хонины үржүүлэг технологийн нэгжийг Архангай аймаг дахь “Баялаг хангайн сор” дундын хоршооны дэргэд байгуулав. Үржүүлэг технологийн нэгж, Архангай аймгийн ХАА-н газрын мэргэжилтнүүд, ХААИС/МААБС-ийн багш, судлаач оюутнууд хамтран Ихтамир сумын Хөхнуур БАХ-ийн 10 өрх, Ишгэнт БАХ-ийн 13 өрхийн малд намрын үзлэг, ангилалт хийж 550 хээлтэгчийг бүртгэлжүүлж, суурилан аймгийн цөм сүргийн төвөөс түрээслэсэн шилмэл хуцыг ашиглан гардан болон зохиомол хээлтүүлгийн ажлыг зохион байгуулав. Үржүүлэг технологийн нэгжийн цөм сүргийн хээлтэгч, хээлтүүлэгчийн суурийн тэжээлд зориулан орон нутгийн тариаланчтай гэрээ байгуулан ногоон тэжээл (овьёос) тариалж, орон нутгийн тэжээлийн нөөцүүдийг ашиглан (хадлангийн өвс, улаанбуудай, халгай, царгас, овъёос, улиасны навч, шилмүүс) хуц болон хээлтэй эм хонинд зориулсан 5 төрлийн холимог багсармал тэжээл 5 тн, халгай царгасны дарш 1.5 тн бэлтгэжээ. Малын тэжээл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны өвөл хаврын улиралд шаардагдах тэжээлийн хэмжээг сонгосон БАХ бүрээр тооцож малчид, орон нутгийн удирдлагуудад танилцуулж, тэжээл тариалах, дарш бэлтгэх сургалт зөвлөгөө өглөө. МАА-н үйлдвэрлэлийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж тухайн бүс нутгийн байгаль экологи, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан малын ашиг шимийн гарц, чанар, амьдрах чадвар, үүлдэрлэг байдлыг сайжруулах улмаар хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог зохистой хэмжээнд хүргэх боломж, хэрэгжүүлэх арга замын талаар орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд болон малчидтай зөвлөлдөн бэлчээрийн МАА эрхлэх зохистой загварыг боловсрууллаа
  • 19. БАГэрээний хүрээнд малчид бэлчээрээ сэргээн сайжруулж байна БАГэрээгээр малчдын хүлээсэн үүргүүдийн нэг нь нүүдэл сэлгээ хийж бэлчээрээ амраан, нөхөн сэргэх боломж олгож буй арга хэмжээ юм. 2018 онд Архангай аймаг нийт 154551 га зуслан намаржааны бэлчээрийг ургамал ургалтын хугацаанд ашиглалтаас чөлөөлсөн байна. № Сум Баг, БАХ Нүүсэн газар 1 Тариат Алайр, Асгат БАХ Сүүлийн 30 жил бэлчээрээ чөлөөлж байгаагүй бөгөөд энэ жил малчин өрхүүд 100% алслагдсан бэлчээрт нүүсэн. 2 Чулуут Бумбат БАХ 55 өрх 10 мянга гаруй малаар жил бүр давтан ашиглаж ирсэн 6500 га бэлчээрээ энэ жил анх удаа чөлөөлсөн 3 Цахир Баян-уул, Цойруут БАХ 5 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд 44551 га бэлчээрийг чөлөөлж ашиглалтгүй байсан бэлчээрт нүүсэн 4 Хангай Чандмана баг Тэрх, Ноёнхангай багийн нутагт Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн "Баян уул" БАХ-ийн малчид 5 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд өвөлжөө, хаваржааны 36400 га бэлчээрийг чөлөөлж 8573 (23,189 хонин толгой) малыг өөр нутагт, түүний дотор Загастайн эх, Нуурын эх, Бүүргийн баруун эх рүү нүүлгэжээ. Хужиртын давааны өвөл-хаврын бэлчээрт хөрш малчид орж ашиглалтын бус улиралд малаа бэлчээдэг учраас ургалтын хугацаанд ээлжгүй, амраалгүй ашиглагддаг газар юм. Баян-Уул БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор багийн ИНХ-ын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас БАХ-ийн бэлчээрийн тодорхой хэсгүүдийг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 20 хүртэл малын хөлөөс чөлөөлж амраах шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээний дүнд олон наст үетэн ургамал болон идэмж сайтай алаг өвсний бүрхэц нэмэгдсэнийг 2018 оны фотомониторингийн үр дүн харуулсан байна.
  • 20. Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн зураглалын мэдээллийн багтаамж, бүтцийг шинэчлэн сайжруулж, мэдээлэл үйлчилгээг өргөжүүллээ Ногоон Алт төслийн өмнөх шатанд Монгол орны бэлчээрийн үндэсний мониторингийн улсын сүлжээний арга зүйг стандартчилах, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, багаж тоног төхөөрөмжөөр хангах, тайлан мэдээ гаргах, олон нийтэд түгээх чиглэлээр хамтран ажиллаж бэлчээрийн төлөв байдлын үндэсний хэмжээний мэдээллийн санг байгуулснаас хойш эдүгээ 2011 оноос хойших 7 жилийн мэдээг хадгалаад байна. Ус цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн төлөв байдлын мониторингийн хөтөлбөр нь улсын хэмжээний 1516 цэгийг хамарч бэлчээрийн экосистемийн төлөв байдал, бүтээмж, өвөл хаврын бэлчээрийн даац багтаамж зэрэг мэдээллээр үйлчлэн ажиллаж байна. Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг шинэчлэн гаргахтай холбогдуулан мониторингийн дүн мэдээ, бүтээгдэхүүнээ илүү чанартай, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэх тал дээр тодорхой ахиц гаргалаа. Тухайлбал, доройтсон бэлчээрийн газрын хэмжээг зэрэглэл бүр дээр илүү тодорхой болгох зорилгоор эхний ээлжинд зүүн бүсийн 4 аймгийн бэлчээрийн цэгэн зураглалыг полигонжууллаа. Ингэснээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хэмжээнд хүчтэй доройтож байгалийн аясаар сэргэн ургах босгыг давахад тулаад байгаа бэлчээрийн хувь болон хамарч буй талбайн хэмжээг тогтоох боломжтой боллоо. Бэлчээрийн төлөв байдлын дүн мэдээг боловсруулах, үнэлгээ дүгнэлт гаргах гол хэрэгсэл болох бэлчээрийн төлөв байдлын загваруудыг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнтэй хамтран шинэчлэн сайжруулж эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлснээр шинжлэх ухааны үндэслэл сайтай энэхүү мэдээллийг бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн салбарт өргөнөөр ашиглахыг зөвлөлөө. 0 10 20 30 Үетэн Улалж Шарилж Алаг өвс 2017 2018 2017.08.11 2018.08.13
  • 21. Бэлчээрийн төлөв байдлын үндэсний хоёр дахь удаагийн тайланг Засгийн Газарт хүргүүллээ 2014 оноос эхлэн Ус, цаг уурын улсын сүлжээний баг бүрт байрлах бэлчээрийн төлөв байдлын мониторингийн 1516 зогсоол цэг дээр Монгол орны бэлчээрийн төлөв байдлын хандлагыг тодорхойлох судалгаа хийж байгаа билээ. Бэлчээрийн төлөв байдлын суурь судалгааны тайланг 2014 оны байдлаар гаргаж байсан ба 2016 оны тайлан гурван жилийн хугацаанд бэлчээрийн төлөв байдлын хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг харууллаа. Үндэсний хэмжээнд 2014 оны суурь мэдээлэлтэй харьцуулахад 2016 онд доройтсон бэлчээрийн хувь хэмжээ 65%-иас 57% болж буурсан ч хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээр нутгийн хэмжээ нэмэгджээ. Доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол, бага зэрэг буурсан нь нэг талаас Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавхи өндөр байгаатай холбоотой, нөгөө талаас малчид сүүлийн жилүүдэд бэлчээр нутаг усаараа нэгдэн бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүн мөн. Өмнөх тайлантай харьцуулсан дүнгээс харахад сүүлийн 2 жилийн дотор бэлчээрийн нийт газрын 51 хувьд төлөв байдал харьцангуй тогтвортой, 15 хувь нь сэргэж сайжирсан бол доройтлын дараагийн шатанд шилжиж доройтсон бэлчээр 34 хувийг тус тус эзэлж байна Доройтлын зэрэглэлийн нарийвчилсан дүнгээс үзэхэд 2016 оны байдлаар нийт бэлчээрийн 57% унаган төлөв байдлаас өөрчлөгдөж доройтсоноос 13.5% бага зэрэг, 21.1% дунд зэрэг, 12.8% хүчтэй, 10.3% бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон байна.
  • 22. 2014 оны бэлчээрийн төлөв байдлын суурь мэдээлэлтэй харьцуулахад, эрүүл соргог бэлчээрийн эзлэх хувь хэмжээ 10%-иар буурч, хүчтэй доройтож цөлжих эрсдэлтэй бэлчээрийн хувийн жин 5%-иар нэмэгдэж, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгууд нэлэнхийдээ, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хойд хэсгээр бэлчээрийн доройтлын зэрэглэл нэмэгдсэн байна. Бэлчээрийн хүчтэй доройтлын зэрэглэлд хамаарах бэлчээрийн ихэнх хувь нь Сүхбаатар, Дорноговь аймгуудын нутагт байна. Бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум зохион байгуулж бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг танилцууллаа Монгол орны эдийн засгийн нэг гол тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний шинэчилсэн тайлангийн үр дүнг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Бэлчээрийн үндэсний хоёрдугаар форумыг ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, УЦУОШГ, ШХА-ийн НАМЭМ төсөл, МБАНХ хамтран зохион байгууллаа. Форумд төр, ТББ, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аймгуудын ХХААГ, ГХБХБГ, УЦУОШГ-ын дарга, мэргэжилтэн, сумын ЗДТГ-ын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, Аймаг сумын Бэлчээр ашиглагчдын холбоод, Бэлчээр ашиглагчдын хэсэг, нөхөрлөл, үндэсний үйлдвэр, судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 400 орчим хүн оролцож тулгамдаж буй асуудал, гарцаа хэлэлцэн, зөвлөмж боловсруулж Засгийн Газарт хүргүүллээ. ҮР ДҮН 1.1.2 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТӨСВӨӨС БОЛОН МАЛЧДААС ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 онд малчид, орон нутгийн төсвөөс бэлчээрийн менежментэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 167 сая төгрөг байсан бол 2018 онд 587 сая төгрөгт хүрч
  • 23. нэмэгдлээ. Энэ нь орон нутгийн удирдлага болон малчид бэлчээрийн менежментийг сайжруулахад хамтран үр дүнтэй ажиллаж буйн илрэл болж байна. Энэ хөрөнгө оруулалт нь бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон, мэрэгчидтэй тэмцэх, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, зам даваа засах зэрэг ажилд зарцуулагдсан байна. Увс аймгийн Давст сумын БМАХ 2018 онд сумын баруун голын адаг Гурван улиас гэдэг газарт хөв цөөрөм байгуулах ажлыг төлөвлөж, хөв цөөрмийн зураг, төсвийг хийлгүүлсэн байна. ОНХСангийн 9,5 сая, НАМЭМ төслийн 4,5 сая төгрөгийн санхүүжилтээр хөв цөөрөм байгуулах ажлыг “Энержи импайр” ХХК 70%- ийн гүйцэтгэлтэй барьж байгуулан 2019 оны хавар бүрэн хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ус оруулж, хөв цөөрөм байгуулснаар 500 га бэлчээрийг усжуулж, 34 өрхийн 12,000 орчим малын бэлчээр усжуулагдаад байна. Үр дүн 1.2: БАХ/БАГэрээний системийг өргөжүүлж нэвтрүүлэх арга хэмжээг шинэ 7 аймагт хэрэгжүүлнэ ҮР ДҮН 1.2.1 БАЙГУУЛАГДСАН БАХ-ИЙН ТОО МБАНХ-ноос шинээр төсөлд хамрагдсан Булган, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгийн Засаг дарга болон аймаг, сумын төрийн байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагатай малчдын дундын бэлчээрээ хамтдаа ашиглаж ирсэн уламжлалт бүтцэд суурилан БАХ-ийн зохион байгуулалт, БАГэрээг аймгийн хэмжээнд нэвтрүүлж хөгжүүлэх, бэлчээрийн даац, ачаалалд тулгуурлан мал болон малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах таатай нөхцөл боломжийг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Эдгээр 7 аймагт шинээр 66 БАХ байгуулагдлаа. Ингэснээр НАМЭМ төсөл хэрэгжиж байгаа 18 аймгийн 183 суманд 1445 БАХ бэлчээр сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Төв аймгийн Сүмбэр сумын “Сүмбэр ногоон шим” СБАХ-ны тэргүүн Х.Золзаяа: “Манай сум эрчимжсэн аж ахуй эрхлэх бүс нутаг байх шийдвэр гарсан. Сум 40 мянган малтай, бэлчээрийн даацын хувьд 15 мянган мал байх ёстой. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн байгаа нь тэжээл тариалах зайлшгүй шаардлага, шалтгаан болж байна. Сумын СБАХ, 6 БАХ-ийн малчид сумын ЗДТГ, СБАХ болон ХХААХҮЯ/ХААШУОНТөвтэй хамтран 40 га талбайд улаан буудай, хошуу будаа, арвай тарьсан бөгөөд энэхүү тэжээлийн холимог нь малд шаардлагатай эрдэс, баялаг ихтэй байдаг. БАХ-ийн гишүүн малчид нийт 130 тонн тэжээл хураан авч хямдралтай үнээр малчиддаа борлуулж, үлдсэн тэжээлийг сумын тэжээлийн нөөцөнд зарж борлуулсан”
  • 24. ҮР ДҮН 1.2.2 ШИНЭ БАХ-ИЙН БАЙГУУЛСАН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТОО МБАНХ-ноос БАГ байгуулах жишиг сургалтыг Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Өмнөговь аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Арбулаг сумдад зохион байгууллаа. БАГэрээ байгуулах бэлтгэл ажил болох бэлчээрийн гар зураг гаргах, БАХ-ийн бүх гишүүдтэй бэлчээрийн хил заагаа зөвшилцөх, БАХ-ийн экологийн чадавхийн зураг, бэлчээрийн төлөв байдал, даац, чадавхийн мэдээлэл бэлтгэх ажлуудыг орон нутагт гүйцэтгэж шинээр 63 БАХ сумын Засаг даргатай БАГэрээ байгуулсан. Шинээр байгуулагдсан БАХ-ийн 60% нь БАГэрээний үндэс суурь болох бэлчээр ашиглах төлөвлөгөөтэй болсон ба төлөвлөгөөнд малчдын дөрвөн улирлын нүүдэл, сэлгээг тусгасан байна. ҮР ДҮН 1.2.3 БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДСАН МАЛЧИД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТОО 2018 онд төслийн 18 аймагт нийт 22313 хүн хамрагдсанаас 18958 малчин, 2523 төрийн албан хаагч, 832 Иргэдийн хурлын төлөөлөгч хамрагдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 1666-аар нэмэгдсэн байна. БАХ/БАГэрээнд тулгуурласан бэлчээрийн тогтвортой менежментийн сургалтанд хамрагдсан хүмүүсийн 9,507 буюу 39 хувь нь эмэгтэйчүүд байна. 2,702 2,523 858 832 17,087 18,958 0% 20% 40% 60% 80% 100% Төрийн албан хаагч ИТХ Малчид 2017 2018
  • 25. Оролцогчид БАХ-ийн зохион байгуулалт, малчдын байгууллагын үйл ажиллагаа, БАГэрээний зорилго, ач холбогдол, оролцоонд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, бэлчээрийн экологийн чадавхийн зураглал, даац тодорхойлох, сум, багийн бэлчээр ашиглалтын журам, сумын газар зохион байгуулалтын төлөвлөлт, малын тооны зохистой харьцаа зэрэг сэдвүүдээр мэдлэг, мэдээллээ сайжрууллаа. Үр дүн 1.3: БАГэрээг орон нутгийн болон үндэсний хэмжээнд мэдээллийн санд оруулж бүртгэлжүүлэх чадавхийг бий болгоно Малчдын бэлчээр ашиглах уламжлалт эрхийг баталгаажуулж байна
  • 26. Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтын хэрэгжилтийг хангах гол арга хэрэгсэл болох БАГэрээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлэх орон нутаг дахь дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэрээг Газрын кадастрын “Лэнд менежер” мэдээллийн системд бүртгэж, цахимжсан цогц мэдээлэл үүсгэн гэрээний эрхийг баталгаажуулах ажлыг амжилттай эхлүүллээ. Уг системд сум, багийн засаг даргын захирамж, тогтоол, фото мониторингийн жил жилийн мэдээлэл, тухайн бэлчээрийн одоогийн төлөв байдал, Бэлчээр ашиглагчдын хэсгийн хил зааг, улирлын хуваарь, экологийн чадавхийн зураглал зэрэг мэдээллүүд бүртгэж байна. Бэлчээр ашиглагчдын 668 хэсгийн малчид хамтдаа ашигладаг бэлчээрийнхээ хил заагийг татаж бэлчээр ашиглалтын гэрээ байгуулснаас гэрээт бэлчээрийн байршил талбайн электрон зураг, төлөв байдал, зохистой даацын мэдээлэл, ашиглалтын үр нөлөөг хянах мониторингийн мэдээлэл болон гишүүн өрхүүдийн баталгаажуулалт зэрэг хавсралт мэдээллийг иж бүрнээр нь бүрдүүлсэн Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Говь Алтай аймгийн 381 гэрээг энэхүү санд бүртгэлжүүллээ. Бэлчээрийн экологийн чадавхийн зураглалыг шинэчлэн хүлээлгэж өглөө “Лэнд менежер” мэдээллийн системийн тогтвортой үйл ажиллагааг хангах, гэрээний хэрэгжилтийг цаг тухайд нь үнэлэх замаар бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангахад үндсэн суурь нь болох бэлчээрийн чадавхийн зураглалыг байгалийн нөөцийн зураглалын бусад давхаргуудтай холбож, Ландсат хиймэл дагуулын түүхий мэдээнд 21 аймаг тус бүрээр боловсруулалт хийж байгалийн бүс бүслүүр, Монгол орны хөрсний болон ойн зургийн алдааг шалгаж, засварлан нэгтгэлээ. 3 сувгаар урьдчилан багцалж бэлтгэсэн сансрын зургуудаа 830 668 381 Нийт бэлчээр ашиглалтын гэрээ Хавсралт мэдээ бүрэн гэрээ Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн гэрээ
  • 27. аймгуудын хилээр тасалж, тариалангийн талбай, нуур зэргийг нэмж орууллаа. Шаардлагатай засвар, нэмэлт тохируулгууд хийж шинэчилсэн 21 аймгийн бэлчээрийн экологийн чадавхийн шинэчилсэн зураглалыг шалгаж эцэслэн ГЗБГЗЗГ-т shp форматаар хүлээлгэж өгсөн. Цаашид уг зурагт хөдөө аж ахуйн газар, хот, тосгон, бусад суурины газар, зам шугам сүлжээний газар, усан сан бүхий газрын хил заагийг нэмж зураглах шаардлагатай байна. Ингэснээр дээрх ангиллын газруудыг бэлчээрийн газраас хасаж тооцон бэлчээрийн газрын хэмжээг нарийвчлан тогтоох боломжтой болох юм. Бэлчээрийн фотомониторингийн судалгааны өгөгдлийг цуглуулах гар утасны аппликейшнийг туршиж байна Улсын хэмжээнд жил бүр хийгддэг Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх хээрийн судалгааны мэдээ өгөгдлийг цуглуулах ажлыг ажиллах хүч болон цаг хугацааны хувьд илүү төсөр болгох, сумын даамлын ачааллыг бууруулах зорилгоор гар утасны аппликейшн хөгжүүлэн туршиж байна. Тус аппликейшн нь хийгдсэний дараа үнэгүй бөгөөд Google Play Store ашиглан ухаалаг гар утсанд суулгах боломжтой. Энэхүү аппликейшн нь үүрэн холбооны сүлжээ, интернэт сүлжээгүй тохиолдолд хэвийн ажиллах боломжтой. Уг аппликейшнд урьдчилан суулгасан фотомониторингийн цэгүүдийг газрын даамлууд координат, газрын нэрээр хайж олно. Энэхүү аппликейшний давуу тал нь ухаалаг гар утасны байршил тодорхойлох GPS-ээр (location нээх) утасны сүлжээ, интернэтгүй орчинд байршлыг тодорхойлж аймаг, сумын нэр автоматаар гарч ирнэ. Шинээр оруулсан мэдээллийг хадгалсны дараа интернэт орчинд холбогдсон үед өгөгдөлийг серверлүү хуулах товчийг дарж төв серверт мэдээлэл хуулагдана. “Лэнд Менежер” програм хангамжийг ашиглах ур чадвар олголоо ЛМ-2 програм хангамж дээр бүртгэгдсэн Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг жил бүр хянах зорилгоор фото мониторингийн дүн мэдээтэй холбох програм хангамжийг нэмэлтээр хөгжүүлэн, түүнийг ашиглах ур чадвар олгох сургалтыг
  • 28. Архангай, Увс, Завхан, Баянхонгор, Говь Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Булган, Орхон, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Хэнтий аймгийн ГХБХБГ-ын Кадастр, инженер хайгуул мониторинг хариуцсан мэргэжилтэнүүд болон сумдын газрын даамлуудад зохион байгууллаа. Ингэснээр сургалтанд хамрагдсан даамлууд БАГэрээг програмд оруулж цахим бүртгэл үүсгэх, гэрээт бэлчээрийн хил зааг, улирлын хуваарийн зургийг шалгаж засвар өөрчлөлт оруулах, баг, БАХ-ийн малын тоо төрөл, бэлчээрийн ургамлыг аж ахуйн бүлгийн түвшинд таних чадвараа сэргээн сайжруулах, бэлчээрийн ургацын тоон мэдээг бүртгэх, өмнөх онуудын фото мониторингийн мэдээний бүрдэлт, чанарыг шалгах, үр дүнг үндэслэн гэрээний хэрэгжилтийг үнэлэх, дүгнэлт гаргах, фотомониторингийн мэдээний боловсруулалтын чанарыг сайжруулан улмаар мэдээллийг “Лэнд менежер” програм хангамж дээр нэмэлтээр хөгжүүлсэн “Бэлчээр ашиглалтын гэрээ” болон “Бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлэх” дэд системийг ашиглан нэгдсэн мэдээллийн санд оруулах дадал чадварыг эзэмшлээ. Гэрээт бэлчээрийн хил зааг, улирлын хуваарь, мониторингийн цэг бүртгэсэн байдал, Архангай, Увс аймгийн жишээн дээр Отрын бүс нутгийн бэлчээрийн төлөв байдлыг хянах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна Отрын нөөц бэлчээрийн зохистой менежментийг хөтлөх чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2017 онд Хэрлэнбаян-Улаан, Чилэнгийн отрын бүс нутагт, 2018 онд Говь- Алтай аймгийн Аргалант, Завхан аймгийн Багахайрхан, Говьсүмбэр аймгийн Малах отрын бүс нутгийн бэлчээрийн экологийн чадавхийг тодорхойлон зураглах, улмаар ашиглалтын хилтэй холбон бэлчээрийн төлөв байдал, ашиглалтыг хянах мониторингийн цэг байгуулан, тэмдэгжүүлэх, суурь мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ.
  • 29. Дээрх 5 аймаг дахь отрын бүс нутгийн мэргэжилтнүүд бэлчээрийн төрөл, ашиглалтын түвшин бүрээр төлөв байдал, ашиглалтын нөлөөг хянаж мэдээллийн нэгдсэн сан үүсгээд байна. Бэлчээрийн экологийн чадавхийн мэдээлэл, бэлчээрийн төлөв байдлын мониторингийн жил жилийн мэдээлэл нь отрын нөөц бэлчээрийн зохистой ашиглалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх үндэс болдог. Отрын бүс нутгийн тулгамдсан асуудал болсон нөөц бэлчээрийн эмх замбараагүй ашиглалтыг зогсоох зорилгоор “Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ХХААХҮйлдвэрийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-39 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн 2018-2019 оны бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг боловсруулан батлууллаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор ургамал ургалтын хугацаанд отрын бүс нутагт өвөлжиж байсан малчин өрхийг нүүлгэж Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сумдад зуслан намаржааны бэлчээрээр хангах талаар Хэнтий, Төв аймаг, Багануур дүүргийн ХХААГазруудтай гэрээ байгуулан ажиллалаа. Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутагт бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулах, мэргэжилтнүүд болон малчдын санал авч, бэлчээрийн төлөвлөлтийн зураглал гарган, аймаг дундын отрын бэлчээрийг харилцан зохистой ашиглах талаар аймаг, сумдын хооронд гэрээ байгуулан ажилласнаар бэлчээрийн ашиглалт сайжирч, отрын бэлчээрт зөвшөөрөлгүй ордог явдал буурч, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын төлөвлөлт сайжирч, бэлчээрийн талаарх маргаан буурч байна. Цаашид бусад отрын бүс нутгуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Аймаг дундын отрын бэлчээрийн нэгдсэн мэдээллийн санг вебэд суурилснаар байршлын (координат) болон бусад мэдээллийг өдөр тутамдаа хэрэглэдэг вебээсээ оруулах, түүн дээр ажиллах боломжийг олгож хялбарчилж өгсөн. Мөн үйлдлийн системийг хэрэглэхэд хялбар, бусад холбогдох сангуудтай уялдуулж, илүү ойлгомжтойгоор шийдэж өгснөөр ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байна