SlideShare a Scribd company logo
Мал, амьтны халдварт, паразиттах
өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга
хэмжээг зохион байгуулах
Лекц № 13. Багш Н.Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор(Ph.D)
Сэдвийн хүрээнд өгөх ойлголт:
1. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх
арга хэмжээ;
2. Мал, амьтны халдварт, паразиттах өвчнөөс
сэргийлэх арга хэмжээ;
3. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх,
сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах эрх зүйн
орчин;
4. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх,
сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад
анхаарах гол асуудлууд;
5. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх,
сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад
шаардагдах нөөцийг бүрдүүлэх, хуваарилах
асуудал.
“малын өвчинтэй тэмцэх” гэж:
• өвчин үүсгэх шалтгааныг илрүүлэн оношлох;
• өвчний халдварын тархалтын хязгаарыг тогтоох;
• түүнийг таслан зогсоох, шинжлэн хянах;
• хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх;
• халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй малыг ялган тусгаарлах,
эмчлэх, нядлах, устгах;
• халдварын голомтод цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт,
шавьж, мэрэгчдийн устгал хийх;
• Нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх;
• голомтот болон сэжигтэй бүсэд байгаа малыг урьдчилан сэргийлж
зохиомлоор дархлаа үүсгэх;
• паразитын эсрэг угаалга, туулгалт, боловсруулалт хийх зэрэг арга
хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэхийг ойлгодог.
Эдгээр арга хэмжээ нь дотроо хорио цээрийн, голомт устгах,
халдварын тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх
гэсэн бүлэг арга хэмжээнүүд болон хэрэгждэг.
“урьдчилан сэргийлэх” гэж:
1. мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж
тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх,
2. нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх,
3. өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах,
4. гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган
халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагааг ойлгоно.
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай холбогдох эрх бүхий
этгээдийн шийдвэр, удирдамж гарсан, түүнийг хэрэгжүүлэх
төлөвлөгөө, график, гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн, хөрөнгө
санхүү, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын
ханган нийлүүлэлт шийдвэрлэгдсэн байх ёстой.
“хорио цээр тогтоох” гэж богино хугацаанд тархан дэлгэрч үлэмж хохирол
учруулдаг өвчин гарсан үед халдварын тархалтыг голомтод нь хязгаарлан
зогсоох, устгахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг
ойлгоно. Үүнд:
1. Халдварын голомт болон сэжигтэй, эрүүл бүсийн заагийг тогтоох, хорио цээр,
хязгаарлалт тогтоох газар нутгийн хилийн заагийг тодорхойлох;
2. Төв суурин газар, улсын болон орон нутгийн гол зам болон хүн, тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний чиглэлүүдийг тодорхойлж, голомтын бүсээс
зайлшгүй шаардлагаар гарах, орох хөдөлгөөнийг зохицуулах, ариутгал,
халдваргүйтгэл хийх цэгийн байршлыг тогтоох;
3. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмд хамрагдах айл өрх, хүн, мал, амьтадын
байршил, тоо, уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хүн хүч, техник
хэрэгсэл, материал, хөрөнгө санхүүгийн тооцоог гарах;
4. Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэх эрх зүйн, нийгэм, эдийн
засаг, хүрээлэн буй орчны үндэслэл, шаардлага болон мэргэжлийн дүгнэлт
гаргах;
5. Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал, эрх
бүхий субъектын шийдвэрийн төсөл боловсруулах;
6. Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай шийдвэрийг
хууль тогтоомжид нийцүүлэн гаргах, түүнийг хэрэгжүүлэх удирдлага, зохион
байгуулалтын арга хэмжээ авах;
Мал, амьтны халдварт, паразиттах
өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг
зохион байгуулах эрх зүйн орчин
1. МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
ХУУЛЬ;
1. МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ОНОШИЙГ
БАТАЛГААЖУУЛАХ, ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН БҮС
ТОГТООХ, УГ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ
(Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолын хавсралт)
1. ХЯЗГААРЛАЛТ ХОРИО ЦЭЭР ТОГТООХ ЖУРАМ (ХҮНС, ХӨДӨӨ АЖ
АХУЙН САЙДЫН 1994 ОНЫ А/54 ТООТ ТУШААЛЫН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ)
МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ
ТУХАЙ ХУУЛЬ
11 дүгээр зүйл.Мал эмнэлгийн хорио цээр тогтоох
*Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд энэ
хуулийн 5.1, 8.1-д заасан холбогдох байгууллагын дүгнэлтийг
үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хорио цээр
тогтооно.
*Хоёроос дээш аймгийн нутаг дэвсгэрт болон төмөр зам, нисэх,
усан замын буудал, хилийн боомт, улсын чанартай авто болон мал
тууврын замд гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын удмын
сан, эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан төрийн
захииргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар
хорио цээр тогтооно.
*Хорио цээр тогтоосон нөхцөлд тухайн шатны Засаг дарга хүн хүч,
хөрөнгө гаргаж малын өвчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээ
авч хэрэгжүүлнэ.
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ БҮС ТОГТООХ, УГ
БҮСЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ
Олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчнөөс
урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор
дараах бүсийг байгуулан хилийн цэсийг нь бүсүүдийг зааглаж байгаа
аймгийн хилээр тогтоож, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван
байдлыг баталгаажуулах, өвчингүй тайван статусыг тогтвортой хадгалахад
чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ:
баруун бүс-Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл
аймгийн нутаг дэвсгэр;
төвийн бүс-Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Төв,
Дундговь, Өмнөговь аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр;
зүүн бүс-Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг
дэвсгэр.
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ БҮС ТОГТООХ, УГ
БҮСЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ
Дараах сумдын нутгийг хамруулан хяналтын зурвас байгуулж,
бүс хоорондын шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчний
тохиолдлыг эрт илрүүлэх чадавх бүрдүүлэх, иж бүрэн тандалт
шинжилгээ хийх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ:
баруун болон төвийн бүсийн хяналтын зурвас-Хөвсгөл аймгийн
Тариалан, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Галт,
Жаргалант сумд; Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон
сумд; Баянхонгор аймгийн Гурванбулаг, Байдраг, Галуут,
Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Шинэжинст сумдын
нутаг дэвсгэр;
төвийн болон зүүн бүсийн хяналтын зурвас-Төв аймгийн
Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан сумд;
нийслэлийн Багануур дүүрэг; Дундговь аймгийн Цагаандэлгэр,
Баянжаргалан, Өндөршил сумд; Өмнөговь аймгийн Манлай,
Ханбогд сумдын нутаг дэвсгэр.
Бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга
хэмжээ
Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
гоц халдварт өвчнийг оношлох, голомтыг устгах, тэмцэх,
урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж, хэрэгсэл, эм,
бэлдмэлийн болон хүний нөөц, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх,
мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зохион байгуулалтын
арга хэмжээ авах;
энэ журмын 3.2-т заасан бүс нутгийн гоц халдварт өвчинд
мэдрэмтгий мал, амьтны тоог гаргаж, жил бүр тандалт шинжилгээ
хийх хөрөнгө, зардлыг төлөвлөж шийдвэрлүүлэх;
гоц халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтны шилжилт
хөдөлгөөн, өвчлөлтийн байдалд байнгын судалгаа, тандалт хийж,
шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ хэрэгжүүлэх.
Бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үйл ажиллагааг
хэрэгжүүлнэ:
 бүс нутаг дахь мал, амьтны шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавих,
шаардлагатай тохиолдолд хөрөнгө, хүн хүч гаргах, мал эмнэлгийн болон
бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах;
 бүс нутгийн мал, амьтанд гоц халдварт өвчний тандалт, зорилтот
шинжилгээг захиалгаар мал эмнэлгийн байгууллагаар гүйцэтгүүлэн,
жил бүрийн тайланг мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагад хүргүүлэх;
 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, хяналтын цэг, эрүүл мэндийн
байгууллага, онцгой байдал, автотээврийн хяналтын болон хууль сахиулах
байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах;
 хяналтын цэгийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн төсөвт тусгаж,
санхүүжүүлэх арга хэмжээ авах;
 эрсдэл бүхий гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн
байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд мал эмнэлгийн хяналтын цэгт
ариутгал, халдваргүйтгэлийн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
Бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ
Мэргэжлийн хяналтын байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
• мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн нэгдсэн
удирдлагаар хангах, мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
• энэ журмын 3.2-т заасан статустай бүс нутагт байгаа голомтыг устгах,
урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, заавар,
журмыг мөрдүүлэх, зөвлөмжөөр хангах;
• үзлэг, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд мал, малын гаралтай түүхий
эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнийг саатуулж, тухайн шатны Засаг дарга
болон мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэн шаардлагатай арга
хэмжээг авах;
• бүс, нутагт нийтэд худалдаалах зорилгоор мал, амьтан төхөөрөх, малын
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, савлах, тээвэрлэх үйл
ажиллагаанд хяналт тавих;
• хяналтын цэгээс бусад нутаг дэвсгэрээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тухай иргэн, аж
ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх.
Олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй,
тайван бүс, дэд бүсэд байнга болон түр оршин сууж байгаа
иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
oмал, амьтныг бүс хооронд тууварлах, тээвэрлэх, тэдгээрийн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ малын эрүүл
мэндийн болон ариун цэврийн гэрчилгээ авсан байх;
oхяналтын цэгээс бусад нутаг дэвсгэрээр мал, амьтан, тэдгээрийн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, малын
шилжилт хөдөлгөөн хийхгүй байх;
oмал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа,
тэжээллэгийг сайжруулах;
oмалын эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх тарилга, тандалт,
шинжилгээ, дархлаажуулалтад малаа бүрэн хамруулах, хашаа,
байр, хүн хүчээр хангах.
ХЯЗГААРЛАЛТ, ХОРИО ЦЭЭР ТОГТООХ ЖУРАМ
ЭНЭХҮҮ ЖУРАМ НЬ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛ, АМЬТНЫ
ХАЛДВАРТАЙ ӨВЧИН ГАРСАН ҮЕД ХЯЗГААРЛАЛТ, ХОРИО ЦЭЭР ТОГТООХ
БОЛОН ЭДГЭЭРТЭЙ ХОЛБОГДОН ҮҮСЭХ НИЙТЛЭГ ХАРИЛЦАА, ҮЙЛ
АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХАД ЧИГЛЭГДЭНЭ.
ХАЛДВАРЛАЛТ, ТАРХАЛТ, ГАРЗ ХОХИРОЛ БАГАТАЙ ХАЛДВАРТАЙ
ӨВЧНИЙ ЦААШДЫН ТАРХАЛТЫГ ТАСЛАН ЗОГСООХ, ЗАРИМ ОНЦГОЙ
АЮУЛТ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЕД ТОГТООСОН ХОРИО ЦЭЭРИЙГ ТАТАН
БУУЛГАСНЫ ДАРАА МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД,
БҮТЭЭГДЭХҮҮН, МАЛЫН ТЭЖЭЭЛ, УС, БЭЛЧЭЭР, ХАШАА, БАЙРНЫ
АШИГЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ЗОРИЛГООР ХАЛДВАРЫН ГОЛОМТ, НЭГ
БУЮУ ХЭД ХЭДЭН ХОТ АЙЛ, СУУРЬ СҮРЭГ, БАГ СУМЫН НУТАГ
ДЭВСГЭРИЙГ ХАМРУУЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАЛТ ГЭНЭ.
ХУРДАН ХУГАЦААНД СУМ, АЙМАГ, УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ
БҮХЭЛД НЬ ХАМАРЧ ОЛОН ТООНЫ МАЛ, АМЬТНЫГ ӨВЧЛҮҮЛДЭГ,
ГАРЗ ХОХИРОЛ ИХТЭЙ, ОНЦГОЙ АЮУЛТ ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРХАН
ДЭЛГЭРЭХЭЭС СЭРГИЙЛЭХ, ТҮҮНИЙГ АНХНЫ ГОЛОМТОД НЬ БАРИХ,
ЦААШИЛБАЛ УГ ӨВЧНИЙ ГАРАЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ГОЛОМТЫГ
УСТГАХАД ЧИГЛЭСЭН, ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ИЖ БҮРЭН АРГА
ХЭМЖЭЭГ ХОРИО ЦЭЭР ГЭНЭ.
Хязгаарлалт, хорио цээр тогтоох өвчний жагсаалтыг хөдөө аж
ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
баталж, шаардлагатай үед өөрчлөлт оруулж байна.
Мал, амьтны халдвартай өвчин гарсан тохиолдолд "Монгол улсын
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль", энэхүү
журмын дагуу Улсын мал эмнэлгийн албаны зохих
байгууллагуудын гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн шатны
Засаг дарга, Засгийн газраас хязгаарлалт, хорио цээр тогтоож
нийтэд зарлан мэдэгдэнэ.
Хязгаарлалт, Хорио цээрийн хугацааг өвчин тус бүртэй тэмцэх
зааврыг үндэслэж тогтооно.
Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг явуулахыг
хориглоно.
өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай
бэлчээр, усаар нийлүүлэх;
өвчтэй мал, амьтан бүхий нутагт үйлчилдэг авто хөсгийг ариутгал,
халдваргүйжүүлэлт хийхгүйгээр тайван бүс нутагт тээвэр хийлгэх.
Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг зөвхөн
Улсын мал эмнэлгийн албаны хяналт, зөвшөөрөлтэйгөөр явуулж болно.
Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын
тэжээлийг бэлтгэх, уг бүсээс гадагш гаргах, гаднаас оруулах, дамжин
өнгөрүүлэх, мал амьтныг нядлах;
мал, амьтны хээлтүүлэг явуулах;
өвчтэй болон зориуд халдваргүйжүүлсэн мал, амьтан, халдварт өвчний
үүсгэгч агуулсан орчин, хашаа, байр, өрөө, тасалгаанд гаднын хүн
оруулах, дамжин өнгөрүүлэх, энд ажиллагсад ариутгал,
халдваргүйжүүлэлт хийхгүйгээр уг орчноос гадагш гарах.
Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг
явуулахыг хориглоно:
1. явган буюу аливаа хөсгөөр гадагш зорчих;
2. мал, амьтныг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин
өнгөрүүлэх;
3. мал, амьтны гаралтай түүхий эд бэлтгэх, түүхий эд,
бүтээгдэхүүн, малын тэжээл гадагш гаргах, тээвэрлэх;
4. мал эмнэлгийн албаны зөвшөөрөлгүйгээр бэлчээр нутаг
сэлгэх, ердийн хөсөг уналгаар зорчих, тээвэр хийх;
5. өвчтэй ба эрүүл мал, амьтныг шилжүүлэн маллах;
6. өвчтэй мал, амьтны хашаа, байранд малын эмч, тухайн
малчнаас өөр хүн оруулах.
Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс зайлшгүй
шаардлагаар гарах бол ариутгал, халдваргүйжүүлэлт
хийлгэж, улсын мал эмнэлгийн албаны зөвшөөрөл авна.
Шинээр оношлогдсон, жагсаалтад ороогүй өвчинтэй
тэмцэх арга хэмжээг олон улсад болон өөрийн оронд
мөрдөхөөр гаргасан зааврын дагуу хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт
дараах нийтлэг үйл ажиллагааг зохицуулна:
1. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл
ажиллагаа явуулахыг хориглоно:
Зөвшөөрөгдсөн цэг зурвасаас бусад газраар хязгаарлалт, хорио
цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, уг нутаг дэвсгэрээс гарах,
дамжин өнгөрөх:
өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног, хэрэгсэл, сав суулгыг
ариутгаж, халдваргүйжүүлэлгүй эрүүл мал, амьтанд хэрэглэх, тоног
хэрэгсэл, бусад зүйлийг гадагш гаргах:
улсын мал эмнэлгийн албаны хяналт, зөвшөөрөлгүйгээр бэлчээр
нутаг сэлгэх, мал, амьтны элдэв хөдөлгөөн хийх, үзэсгэлэн гаргах,
хурал, цуглаан, баяр наадам хийх, хүн мал, амьтан бөөгнөрүүлэх.
Хязгаарлалт, хорио цээрийн үед Засаг дарга,
Мал эмнэлгийн байгууллагууд, нийт иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
хариуцлага
Засаг даргын эрх, үүрэг:
хүн хүч, хөрөнгө гаргаж, мал, амьтны өвчинтэй тэмцэх
шаардлагатай арга хэмжээг мал эмнэлгийн болон холбогдох бусад
байгууллагатай хамтарч авч хэрэгжүүлэх;
 уг ажилд байгууллага иргэдийг зохион байгуулж оролцуулах;
өвчтэй мал, амьтныг нядалсан, устгаснаас учирсан хохирлын
асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
халдвартай өвчний хор хөнөөл, түүнээс сэргийлэх талаар байнга
сурталчлах, гарсан үр дагаврыг арилгахад иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын хүчийг зохих журмын дагуу дайчлах;
хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутгийн зааг, уг бүсэд гаднаас
орох, гадагш гарах, дамжин өнгөрөх цэг, зурвасыг Мал эмнэлгийн
байгууллагуудтай хамтран тогтоож, анхааруулсан пайз, тэмдэг
тавиулах, харуул, хамгаалалт ажиллуулах.
Мал эмнэлгийн байгууллагын эрх, үүрэг:
1. Энэхүү журмын 2, 3, 4 дүгээр бүлэгт заасан заалтуудын биелэлтэд дангаар
буюу эсвэл Засаг захиргааны байгууллагуудтай хамтарч хяналт тавих,
хэрэгжүүлэх;
2. мал, амьтны өвчинтэй тэмцэх эрүүлжүүлэх арга хэмжээг энэхүү журам,
тухайн өвчинтэй тэмцэх зааврын дагуу зохион байгуулах;
3. зэргэлдээ орших нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, мал эмнэлгийн
байгууллагад өвчин гарсан тухай мэдэгдэж, тухайн өвчний хор хөнөөл,
түүнтэй тэмцэх талаар ард иргэдийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах;
4. өвчтэй, халдварлуулсан, өвчний сэжигтэй мал, амьтны хашаа, байр,
зогсоол, уяа, тоног хэрэгсэл, тэжээлийн үлдэгдэл зэргийг байнга цэвэрлүүлэх,
халдваргүйжүүлэх;
5. өвчнөөр үхсэн, устгах зорилгоор нядалсан мал, амьтны сэг зэмийг
найдвартай нөхцөлд бутлан боловсруулах /өндөр халуунаар/, шатаалгах
буюу эсвэл хоёр метрээс доошгүй гүн нүхэнд ариутгах бодистой булж
устгуулах;
6. мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн
бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулах, хэрэгжүүлэх.
Иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:
1. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон болон түүнтэй холбогдол
бүхий бусад шийдвэр, хууль дүрэм, журам, заавар, энэхүү журмаар
тогтоосон хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах;
2. өвчтэй малтай харьцаж буй хүмүүс мал эмнэлгийн ариун цэвэр,
эрүүл ахуйн горимыг сахиж, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах,
шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж,
зөвлөгөө авах;
3. Мал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа,
тэжээллэгийг сайжруулах;
4. шаардлагатай хүн хүч, унаа, хөрөнгө мөнгийг хууль зүйн зохих
үндэслэлтэйгээр гаргах, Засаг захиргааны удирдлага мал эмнэлгийн
мэргэжилтнүүдээс зохион байгуулах ажилд оролцох, тавьсан
шаардлагыг биелүүлэх.
Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх,
сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад анхаарах гол
асуудлууд;
Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт энэхүү
журамд заасан нийтлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн
зэрэгцээ өвчний онцлогоос шалтгаалан тухайн
өвчинтэй тэмцэх зааврыг баримтална.
Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх,
сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад
шаардагдах нөөцийг бүрдүүлэх, хуваарилах асуудал
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой
дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
• шүлхий, үхрийн мялзан, гахайн мялзан, хонь, ямааны цэцэг, үхрийн
цээж, шувууны томуу зэрэг олон улсын байгууллагаас тогтоосон
малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах
хөрөнгө;
• малын боом, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, цусан халдвар,
сүрьеэ, лейкоз, томуу, цусан суулга, листериоз, үхрийн дуут хавдар,
хорт салст халуурал, эфемер чичрэг, адууны ям, халдварт цус
багадах, уушиг гялтангийн хавьталт халдварт үрэвсэл, сахуу, бог
малын дотрын халдварт хордлого, энтеробактериоз, брадзот, сохор
догол, шөвөг яр, колибактериоз, ямааны годрон, гахайн ёлом, нохойн
гударга өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах эм,
биобэлдмэлийн үнэ;
• малын цусны шимэгчээр үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох
өвчнөөс сэргийлэхэд хэрэглэх эмийн үнэ;
• өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд тухайн
үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлөх, устгахад
шаардагдах хөрөнгө
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон
дараахь зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:
• боом, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, цусан халдвар, сүрьеэ,
лейкоз, томуу, цусан суулга, листериоз, үхрийн дуут хавдар, хорт
салст халуурал, эфемер чичрэг, адууны ям, халдварт цус
багадах, уушиг гялтангийн хавьталт халдварт үрэвсэл, сахуу, бог
малын дотрын халдварт хордлого, энтеробактериоз, брадзот,
сохор догол, шөвөг яр, колибактериоз, ямааны годрон, гахайн
ёлом, нохойн гударга өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлоход
шаардагдах үйлчилгээний хөлс;
• өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлуулсан тохиолдолд
орон нутгийн дундаж үнийн 40 хувийг нөхөн төлөхөд шаардагдах
хөрөнгө;
Мэдээллийн эх сурвалж:
1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан/Legalinfo.mn/;
2. http://www.slideshare.net/uchralkh/rabies-20152
3. http://www.slideshare.net/BatkhuuB/boom-42130526
4. http://www.slideshare.net/tuwshuutuku/animal-41889748

More Related Content

What's hot

лекц № 10
лекц № 10лекц № 10
лекц № 10
batsuuri nantsag
 
лекц № 15
лекц № 15лекц № 15
лекц № 15
batsuuri nantsag
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааOyunsaikhan Tsagaankhuu
 
лекц № 9
лекц № 9лекц № 9
лекц № 9
batsuuri nantsag
 
лекц № 1, 2
лекц № 1, 2 лекц № 1, 2
лекц № 1, 2
batsuuri nantsag
 
Лекц №1, 2 2016.09.03
Лекц №1, 2 2016.09.03Лекц №1, 2 2016.09.03
Лекц №1, 2 2016.09.03batsuuri nantsag
 
эмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймэмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тойм
galsan dorj
 
7 хоног нэгтгэл
7 хоног нэгтгэл7 хоног нэгтгэл
7 хоног нэгтгэл
galsan dorj
 
Unelgee
Unelgee Unelgee
нэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногнэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоног
galsan dorj
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл
GreengoldMongolia
 
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үйлдсэн эрүүгийн хэрэ...
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үйлдсэн эрүүгийн хэрэ...Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үйлдсэн эрүүгийн хэрэ...
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үйлдсэн эрүүгийн хэрэ...
Umguullin Mongol Umguulugch
 
Haldwar xyanalt 2014
Haldwar xyanalt 2014Haldwar xyanalt 2014
Haldwar xyanalt 2014
Kendo Tozzy
 
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulaltHundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
Umguullin Mongol Umguulugch
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
Tumuruu Shiileg
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhsdwdsadwd
 

What's hot (20)

лекц № 10
лекц № 10лекц № 10
лекц № 10
 
лекц № 15
лекц № 15лекц № 15
лекц № 15
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
лекц № 9
лекц № 9лекц № 9
лекц № 9
 
лекц № 1, 2
лекц № 1, 2 лекц № 1, 2
лекц № 1, 2
 
Лекц №1, 2 2016.09.03
Лекц №1, 2 2016.09.03Лекц №1, 2 2016.09.03
Лекц №1, 2 2016.09.03
 
Лекц № 6
Лекц № 6Лекц № 6
Лекц № 6
 
эмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тоймэмг ын долоо хоногийн ажлын тойм
эмг ын долоо хоногийн ажлын тойм
 
7 хоног нэгтгэл
7 хоног нэгтгэл7 хоног нэгтгэл
7 хоног нэгтгэл
 
Unelgee
Unelgee Unelgee
Unelgee
 
нэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногнэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоног
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл
 
Ppth3
Ppth3Ppth3
Ppth3
 
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үйлдсэн эрүүгийн хэрэ...
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үйлдсэн эрүүгийн хэрэ...Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үйлдсэн эрүүгийн хэрэ...
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үйлдсэн эрүүгийн хэрэ...
 
Nccd 2011 2015
Nccd 2011 2015Nccd 2011 2015
Nccd 2011 2015
 
Draft of law on health
Draft of law on healthDraft of law on health
Draft of law on health
 
Haldwar xyanalt 2014
Haldwar xyanalt 2014Haldwar xyanalt 2014
Haldwar xyanalt 2014
 
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulaltHundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
Hundetgen uzeh shaltgaanii tuhai zohitsuulalt
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
 

Viewers also liked

Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Tuvshinsanaa Baasanjav
 
мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
Б. Лхагваа
 
лекц № 7
лекц № 7 лекц № 7
лекц № 7
batsuuri nantsag
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
Батхүү Батдорж
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
Munkhnasan Jijgee
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
Uchral Kh
 
Slideshare Powerpoint presentation
Slideshare Powerpoint presentationSlideshare Powerpoint presentation
Slideshare Powerpoint presentation
elliehood
 
гамшигийн Presentation
гамшигийн Presentationгамшигийн Presentation
гамшигийн PresentationUkos Erised
 
PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test  PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test
Kh Solongo
 
Монгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгаа
Монгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгааМонгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгаа
Монгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгаа
Medimpex
 

Viewers also liked (14)

Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
 
мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
 
лекц № 7
лекц № 7 лекц № 7
лекц № 7
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
Mal
MalMal
Mal
 
Slideshare Powerpoint presentation
Slideshare Powerpoint presentationSlideshare Powerpoint presentation
Slideshare Powerpoint presentation
 
Slideshare ppt
Slideshare pptSlideshare ppt
Slideshare ppt
 
гамшигийн Presentation
гамшигийн Presentationгамшигийн Presentation
гамшигийн Presentation
 
Health info
Health infoHealth info
Health info
 
PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test  PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test
 
Монгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгаа
Монгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгааМонгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгаа
Монгол ямааны митохондрийн ДНХ-ийн молекул генетикийн судалгаа
 
Acute leukemia
Acute leukemia Acute leukemia
Acute leukemia
 

Similar to лекц № 13

Томуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголтТомуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголтOyunsaikhan Tsagaankhuu
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
batsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
batsuuri nantsag
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017
batsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлPresentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
batsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
batsuuri nantsag
 
278 havsralt
278 havsralt278 havsralt
278 havsralt
Tumuruu Shiileg
 
presentation-batbold.ts(1).pptx
presentation-batbold.ts(1).pptxpresentation-batbold.ts(1).pptx
presentation-batbold.ts(1).pptx
MegUvsAimag
 
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
batsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
batsuuri nantsag
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээOyunsaikhan Tsagaankhuu
 
15.30 Буянмандах.pptx
15.30 Буянмандах.pptx15.30 Буянмандах.pptx
15.30 Буянмандах.pptx
BatsukhZayat1
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
batsuuri nantsag
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
Oyuka Oyu
 
Urgamalin tuhai huuli
Urgamalin tuhai huuliUrgamalin tuhai huuli
Urgamalin tuhai huuli
Enhhaliun Enkhbold
 
Nem
NemNem

Similar to лекц № 13 (20)

Томуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголтТомуугийн ерөнхий ойлголт
Томуугийн ерөнхий ойлголт
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлPresentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
278 havsralt
278 havsralt278 havsralt
278 havsralt
 
presentation-batbold.ts(1).pptx
presentation-batbold.ts(1).pptxpresentation-batbold.ts(1).pptx
presentation-batbold.ts(1).pptx
 
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээ
 
15.30 Буянмандах.pptx
15.30 Буянмандах.pptx15.30 Буянмандах.pptx
15.30 Буянмандах.pptx
 
Darhlaajuulalt 1515
Darhlaajuulalt 1515Darhlaajuulalt 1515
Darhlaajuulalt 1515
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
химийн хорт болон аюултай
химийн хорт болон аюултайхимийн хорт болон аюултай
химийн хорт болон аюултай
 
Urgamalin tuhai huuli
Urgamalin tuhai huuliUrgamalin tuhai huuli
Urgamalin tuhai huuli
 
Nem
NemNem
Nem
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
batsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
batsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
batsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
batsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
batsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
batsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
batsuuri nantsag
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
batsuuri nantsag
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
batsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
batsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
batsuuri nantsag
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
batsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
batsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
batsuuri nantsag
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
batsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
batsuuri nantsag
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
batsuuri nantsag
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
batsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
batsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
batsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (20)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 

лекц № 13

  • 1. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах Лекц № 13. Багш Н.Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор(Ph.D)
  • 2. Сэдвийн хүрээнд өгөх ойлголт: 1. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх арга хэмжээ; 2. Мал, амьтны халдварт, паразиттах өвчнөөс сэргийлэх арга хэмжээ; 3. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах эрх зүйн орчин; 4. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад анхаарах гол асуудлууд; 5. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах нөөцийг бүрдүүлэх, хуваарилах асуудал.
  • 3. “малын өвчинтэй тэмцэх” гэж: • өвчин үүсгэх шалтгааныг илрүүлэн оношлох; • өвчний халдварын тархалтын хязгаарыг тогтоох; • түүнийг таслан зогсоох, шинжлэн хянах; • хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх; • халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй малыг ялган тусгаарлах, эмчлэх, нядлах, устгах; • халдварын голомтод цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, шавьж, мэрэгчдийн устгал хийх; • Нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх; • голомтот болон сэжигтэй бүсэд байгаа малыг урьдчилан сэргийлж зохиомлоор дархлаа үүсгэх; • паразитын эсрэг угаалга, туулгалт, боловсруулалт хийх зэрэг арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэхийг ойлгодог. Эдгээр арга хэмжээ нь дотроо хорио цээрийн, голомт устгах, халдварын тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх гэсэн бүлэг арга хэмжээнүүд болон хэрэгждэг.
  • 4. “урьдчилан сэргийлэх” гэж: 1. мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх, 2. нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, 3. өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах, 4. гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагааг ойлгоно. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэр, удирдамж гарсан, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, график, гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн, хөрөнгө санхүү, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын ханган нийлүүлэлт шийдвэрлэгдсэн байх ёстой.
  • 5.
  • 6. “хорио цээр тогтоох” гэж богино хугацаанд тархан дэлгэрч үлэмж хохирол учруулдаг өвчин гарсан үед халдварын тархалтыг голомтод нь хязгаарлан зогсоох, устгахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ойлгоно. Үүнд: 1. Халдварын голомт болон сэжигтэй, эрүүл бүсийн заагийг тогтоох, хорио цээр, хязгаарлалт тогтоох газар нутгийн хилийн заагийг тодорхойлох; 2. Төв суурин газар, улсын болон орон нутгийн гол зам болон хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлүүдийг тодорхойлж, голомтын бүсээс зайлшгүй шаардлагаар гарах, орох хөдөлгөөнийг зохицуулах, ариутгал, халдваргүйтгэл хийх цэгийн байршлыг тогтоох; 3. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмд хамрагдах айл өрх, хүн, мал, амьтадын байршил, тоо, уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, материал, хөрөнгө санхүүгийн тооцоог гарах; 4. Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэх эрх зүйн, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үндэслэл, шаардлага болон мэргэжлийн дүгнэлт гаргах; 5. Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал, эрх бүхий субъектын шийдвэрийн төсөл боловсруулах; 6. Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргах, түүнийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
  • 7.
  • 8. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах эрх зүйн орчин
  • 9. 1. МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ; 1. МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ОНОШИЙГ БАТАЛГААЖУУЛАХ, ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООХ, УГ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолын хавсралт) 1. ХЯЗГААРЛАЛТ ХОРИО ЦЭЭР ТОГТООХ ЖУРАМ (ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН 1994 ОНЫ А/54 ТООТ ТУШААЛЫН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ)
  • 10. МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ 11 дүгээр зүйл.Мал эмнэлгийн хорио цээр тогтоох *Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд энэ хуулийн 5.1, 8.1-д заасан холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хорио цээр тогтооно. *Хоёроос дээш аймгийн нутаг дэвсгэрт болон төмөр зам, нисэх, усан замын буудал, хилийн боомт, улсын чанартай авто болон мал тууврын замд гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захииргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар хорио цээр тогтооно. *Хорио цээр тогтоосон нөхцөлд тухайн шатны Засаг дарга хүн хүч, хөрөнгө гаргаж малын өвчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
  • 11. ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ БҮС ТОГТООХ, УГ БҮСЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ Олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор дараах бүсийг байгуулан хилийн цэсийг нь бүсүүдийг зааглаж байгаа аймгийн хилээр тогтоож, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах, өвчингүй тайван статусыг тогтвортой хадгалахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ: баруун бүс-Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр; төвийн бүс-Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр; зүүн бүс-Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэр.
  • 12. ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ БҮС ТОГТООХ, УГ БҮСЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ Дараах сумдын нутгийг хамруулан хяналтын зурвас байгуулж, бүс хоорондын шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчний тохиолдлыг эрт илрүүлэх чадавх бүрдүүлэх, иж бүрэн тандалт шинжилгээ хийх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ: баруун болон төвийн бүсийн хяналтын зурвас-Хөвсгөл аймгийн Тариалан, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Галт, Жаргалант сумд; Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумд; Баянхонгор аймгийн Гурванбулаг, Байдраг, Галуут, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Шинэжинст сумдын нутаг дэвсгэр; төвийн болон зүүн бүсийн хяналтын зурвас-Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан сумд; нийслэлийн Багануур дүүрэг; Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил сумд; Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын нутаг дэвсгэр.
  • 13.
  • 14. Бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: гоц халдварт өвчнийг оношлох, голомтыг устгах, тэмцэх, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж, хэрэгсэл, эм, бэлдмэлийн болон хүний нөөц, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах; энэ журмын 3.2-т заасан бүс нутгийн гоц халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтны тоог гаргаж, жил бүр тандалт шинжилгээ хийх хөрөнгө, зардлыг төлөвлөж шийдвэрлүүлэх; гоц халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтны шилжилт хөдөлгөөн, өвчлөлтийн байдалд байнгын судалгаа, тандалт хийж, шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ хэрэгжүүлэх.
  • 15. Бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:  бүс нутаг дахь мал, амьтны шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хөрөнгө, хүн хүч гаргах, мал эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах;  бүс нутгийн мал, амьтанд гоц халдварт өвчний тандалт, зорилтот шинжилгээг захиалгаар мал эмнэлгийн байгууллагаар гүйцэтгүүлэн, жил бүрийн тайланг мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;  мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, хяналтын цэг, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, автотээврийн хяналтын болон хууль сахиулах байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах;  хяналтын цэгийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, санхүүжүүлэх арга хэмжээ авах;  эрсдэл бүхий гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд мал эмнэлгийн хяналтын цэгт ариутгал, халдваргүйтгэлийн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • 16. Бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ Мэргэжлийн хяналтын байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: • мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх; • энэ журмын 3.2-т заасан статустай бүс нутагт байгаа голомтыг устгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, заавар, журмыг мөрдүүлэх, зөвлөмжөөр хангах; • үзлэг, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнийг саатуулж, тухайн шатны Засаг дарга болон мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авах; • бүс, нутагт нийтэд худалдаалах зорилгоор мал, амьтан төхөөрөх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, савлах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих; • хяналтын цэгээс бусад нутаг дэвсгэрээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тухай иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх.
  • 17. Олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван бүс, дэд бүсэд байнга болон түр оршин сууж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ: oмал, амьтныг бүс хооронд тууварлах, тээвэрлэх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ малын эрүүл мэндийн болон ариун цэврийн гэрчилгээ авсан байх; oхяналтын цэгээс бусад нутаг дэвсгэрээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх; oмал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулах; oмалын эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх тарилга, тандалт, шинжилгээ, дархлаажуулалтад малаа бүрэн хамруулах, хашаа, байр, хүн хүчээр хангах.
  • 18. ХЯЗГААРЛАЛТ, ХОРИО ЦЭЭР ТОГТООХ ЖУРАМ
  • 19. ЭНЭХҮҮ ЖУРАМ НЬ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТАЙ ӨВЧИН ГАРСАН ҮЕД ХЯЗГААРЛАЛТ, ХОРИО ЦЭЭР ТОГТООХ БОЛОН ЭДГЭЭРТЭЙ ХОЛБОГДОН ҮҮСЭХ НИЙТЛЭГ ХАРИЛЦАА, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХАД ЧИГЛЭГДЭНЭ.
  • 20. ХАЛДВАРЛАЛТ, ТАРХАЛТ, ГАРЗ ХОХИРОЛ БАГАТАЙ ХАЛДВАРТАЙ ӨВЧНИЙ ЦААШДЫН ТАРХАЛТЫГ ТАСЛАН ЗОГСООХ, ЗАРИМ ОНЦГОЙ АЮУЛТ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЕД ТОГТООСОН ХОРИО ЦЭЭРИЙГ ТАТАН БУУЛГАСНЫ ДАРАА МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН, МАЛЫН ТЭЖЭЭЛ, УС, БЭЛЧЭЭР, ХАШАА, БАЙРНЫ АШИГЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ЗОРИЛГООР ХАЛДВАРЫН ГОЛОМТ, НЭГ БУЮУ ХЭД ХЭДЭН ХОТ АЙЛ, СУУРЬ СҮРЭГ, БАГ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ХАМРУУЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАЛТ ГЭНЭ.
  • 21. ХУРДАН ХУГАЦААНД СУМ, АЙМАГ, УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ БҮХЭЛД НЬ ХАМАРЧ ОЛОН ТООНЫ МАЛ, АМЬТНЫГ ӨВЧЛҮҮЛДЭГ, ГАРЗ ХОХИРОЛ ИХТЭЙ, ОНЦГОЙ АЮУЛТ ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРХАН ДЭЛГЭРЭХЭЭС СЭРГИЙЛЭХ, ТҮҮНИЙГ АНХНЫ ГОЛОМТОД НЬ БАРИХ, ЦААШИЛБАЛ УГ ӨВЧНИЙ ГАРАЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ГОЛОМТЫГ УСТГАХАД ЧИГЛЭСЭН, ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ИЖ БҮРЭН АРГА ХЭМЖЭЭГ ХОРИО ЦЭЭР ГЭНЭ.
  • 22. Хязгаарлалт, хорио цээр тогтоох өвчний жагсаалтыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, шаардлагатай үед өөрчлөлт оруулж байна. Мал, амьтны халдвартай өвчин гарсан тохиолдолд "Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль", энэхүү журмын дагуу Улсын мал эмнэлгийн албаны зохих байгууллагуудын гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга, Засгийн газраас хязгаарлалт, хорио цээр тогтоож нийтэд зарлан мэдэгдэнэ. Хязгаарлалт, Хорио цээрийн хугацааг өвчин тус бүртэй тэмцэх зааврыг үндэслэж тогтооно.
  • 23. Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно. өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай бэлчээр, усаар нийлүүлэх; өвчтэй мал, амьтан бүхий нутагт үйлчилдэг авто хөсгийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийхгүйгээр тайван бүс нутагт тээвэр хийлгэх. Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг зөвхөн Улсын мал эмнэлгийн албаны хяналт, зөвшөөрөлтэйгөөр явуулж болно. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг бэлтгэх, уг бүсээс гадагш гаргах, гаднаас оруулах, дамжин өнгөрүүлэх, мал амьтныг нядлах; мал, амьтны хээлтүүлэг явуулах; өвчтэй болон зориуд халдваргүйжүүлсэн мал, амьтан, халдварт өвчний үүсгэгч агуулсан орчин, хашаа, байр, өрөө, тасалгаанд гаднын хүн оруулах, дамжин өнгөрүүлэх, энд ажиллагсад ариутгал, халдваргүйжүүлэлт хийхгүйгээр уг орчноос гадагш гарах.
  • 24. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно: 1. явган буюу аливаа хөсгөөр гадагш зорчих; 2. мал, амьтныг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин өнгөрүүлэх; 3. мал, амьтны гаралтай түүхий эд бэлтгэх, түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл гадагш гаргах, тээвэрлэх; 4. мал эмнэлгийн албаны зөвшөөрөлгүйгээр бэлчээр нутаг сэлгэх, ердийн хөсөг уналгаар зорчих, тээвэр хийх; 5. өвчтэй ба эрүүл мал, амьтныг шилжүүлэн маллах; 6. өвчтэй мал, амьтны хашаа, байранд малын эмч, тухайн малчнаас өөр хүн оруулах.
  • 25. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс зайлшгүй шаардлагаар гарах бол ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж, улсын мал эмнэлгийн албаны зөвшөөрөл авна. Шинээр оношлогдсон, жагсаалтад ороогүй өвчинтэй тэмцэх арга хэмжээг олон улсад болон өөрийн оронд мөрдөхөөр гаргасан зааврын дагуу хэрэгжүүлнэ.
  • 26. Дөрөв. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах нийтлэг үйл ажиллагааг зохицуулна: 1. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: Зөвшөөрөгдсөн цэг зурвасаас бусад газраар хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, уг нутаг дэвсгэрээс гарах, дамжин өнгөрөх: өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног, хэрэгсэл, сав суулгыг ариутгаж, халдваргүйжүүлэлгүй эрүүл мал, амьтанд хэрэглэх, тоног хэрэгсэл, бусад зүйлийг гадагш гаргах: улсын мал эмнэлгийн албаны хяналт, зөвшөөрөлгүйгээр бэлчээр нутаг сэлгэх, мал, амьтны элдэв хөдөлгөөн хийх, үзэсгэлэн гаргах, хурал, цуглаан, баяр наадам хийх, хүн мал, амьтан бөөгнөрүүлэх.
  • 27. Хязгаарлалт, хорио цээрийн үед Засаг дарга, Мал эмнэлгийн байгууллагууд, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг хариуцлага
  • 28. Засаг даргын эрх, үүрэг: хүн хүч, хөрөнгө гаргаж, мал, амьтны өвчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээг мал эмнэлгийн болон холбогдох бусад байгууллагатай хамтарч авч хэрэгжүүлэх;  уг ажилд байгууллага иргэдийг зохион байгуулж оролцуулах; өвчтэй мал, амьтныг нядалсан, устгаснаас учирсан хохирлын асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; халдвартай өвчний хор хөнөөл, түүнээс сэргийлэх талаар байнга сурталчлах, гарсан үр дагаврыг арилгахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг зохих журмын дагуу дайчлах; хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутгийн зааг, уг бүсэд гаднаас орох, гадагш гарах, дамжин өнгөрөх цэг, зурвасыг Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран тогтоож, анхааруулсан пайз, тэмдэг тавиулах, харуул, хамгаалалт ажиллуулах.
  • 29. Мал эмнэлгийн байгууллагын эрх, үүрэг: 1. Энэхүү журмын 2, 3, 4 дүгээр бүлэгт заасан заалтуудын биелэлтэд дангаар буюу эсвэл Засаг захиргааны байгууллагуудтай хамтарч хяналт тавих, хэрэгжүүлэх; 2. мал, амьтны өвчинтэй тэмцэх эрүүлжүүлэх арга хэмжээг энэхүү журам, тухайн өвчинтэй тэмцэх зааврын дагуу зохион байгуулах; 3. зэргэлдээ орших нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, мал эмнэлгийн байгууллагад өвчин гарсан тухай мэдэгдэж, тухайн өвчний хор хөнөөл, түүнтэй тэмцэх талаар ард иргэдийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах; 4. өвчтэй, халдварлуулсан, өвчний сэжигтэй мал, амьтны хашаа, байр, зогсоол, уяа, тоног хэрэгсэл, тэжээлийн үлдэгдэл зэргийг байнга цэвэрлүүлэх, халдваргүйжүүлэх; 5. өвчнөөр үхсэн, устгах зорилгоор нядалсан мал, амьтны сэг зэмийг найдвартай нөхцөлд бутлан боловсруулах /өндөр халуунаар/, шатаалгах буюу эсвэл хоёр метрээс доошгүй гүн нүхэнд ариутгах бодистой булж устгуулах; 6. мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулах, хэрэгжүүлэх.
  • 30. Иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг: 1. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон болон түүнтэй холбогдол бүхий бусад шийдвэр, хууль дүрэм, журам, заавар, энэхүү журмаар тогтоосон хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах; 2. өвчтэй малтай харьцаж буй хүмүүс мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн горимыг сахиж, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж, зөвлөгөө авах; 3. Мал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулах; 4. шаардлагатай хүн хүч, унаа, хөрөнгө мөнгийг хууль зүйн зохих үндэслэлтэйгээр гаргах, Засаг захиргааны удирдлага мал эмнэлгийн мэргэжилтнүүдээс зохион байгуулах ажилд оролцох, тавьсан шаардлагыг биелүүлэх.
  • 31. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад анхаарах гол асуудлууд;
  • 32. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт энэхүү журамд заасан нийтлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ өвчний онцлогоос шалтгаалан тухайн өвчинтэй тэмцэх зааврыг баримтална.
  • 33.
  • 34.
  • 35.
  • 36.
  • 37. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах нөөцийг бүрдүүлэх, хуваарилах асуудал
  • 38. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ: • шүлхий, үхрийн мялзан, гахайн мялзан, хонь, ямааны цэцэг, үхрийн цээж, шувууны томуу зэрэг олон улсын байгууллагаас тогтоосон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгө; • малын боом, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, цусан халдвар, сүрьеэ, лейкоз, томуу, цусан суулга, листериоз, үхрийн дуут хавдар, хорт салст халуурал, эфемер чичрэг, адууны ям, халдварт цус багадах, уушиг гялтангийн хавьталт халдварт үрэвсэл, сахуу, бог малын дотрын халдварт хордлого, энтеробактериоз, брадзот, сохор догол, шөвөг яр, колибактериоз, ямааны годрон, гахайн ёлом, нохойн гударга өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах эм, биобэлдмэлийн үнэ; • малын цусны шимэгчээр үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэхэд хэрэглэх эмийн үнэ; • өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд тухайн үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлөх, устгахад шаардагдах хөрөнгө
  • 39. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон дараахь зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ: • боом, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, цусан халдвар, сүрьеэ, лейкоз, томуу, цусан суулга, листериоз, үхрийн дуут хавдар, хорт салст халуурал, эфемер чичрэг, адууны ям, халдварт цус багадах, уушиг гялтангийн хавьталт халдварт үрэвсэл, сахуу, бог малын дотрын халдварт хордлого, энтеробактериоз, брадзот, сохор догол, шөвөг яр, колибактериоз, ямааны годрон, гахайн ёлом, нохойн гударга өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах үйлчилгээний хөлс; • өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлуулсан тохиолдолд орон нутгийн дундаж үнийн 40 хувийг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгө;
  • 40. Мэдээллийн эх сурвалж: 1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан/Legalinfo.mn/; 2. http://www.slideshare.net/uchralkh/rabies-20152 3. http://www.slideshare.net/BatkhuuB/boom-42130526 4. http://www.slideshare.net/tuwshuutuku/animal-41889748

Editor's Notes

  1. Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ шийдвэрийг зөрчилгүй байлгах механизм бүрдүүлж, тасралтгүй хяналт тавьж, нэг мөр мөрдүүлэх; Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээг цуцлах үндэслэл, дүгнэлт, санал, шийдвэрийн төсөл боловсруулж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх.
  2. 5.1.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, бүс, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, орон нутгийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лаборатори, Цөм сүргийн үржлийн төв тус тус хэрэгжүүлнэ. 8.1.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын төв байгууллага, орон нутагт мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ.
  3. 15.1.2.малын боом, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, цусан халдвар, сүрьеэ, лейкоз, томуу, цусан суулга, листериоз, үхрийн дуут хавдар, хорт салст халуурал, эфемер чичрэг, адууны ям, халдварт цус багадах, уушиг гялтангийн хавьталт халдварт үрэвсэл, сахуу, бог малын дотрын халдварт хордлого, энтеробактериоз, брадзот, сохор догол, шөвөг яр, колибактериоз, ямааны годрон, гахайн ёлом, нохойн гударга өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах эм, биобэлдмэлийн үнэ;