SlideShare a Scribd company logo
Цахлай, Хулгана яр, Зөгийн гафиноз
Лекц № 1. Багш: Нанцагийн Батсуурь. Мал эмнэлгийн ухааны доктор
Дэд сэдэв:
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4. Өвчний эмгэг жамын хөгжил
5. Оношлогоо, ялган оношлохуй
6. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
7. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
Цахлай
 Цахлайгаар бүх төрлийн мал, үслэг ан амьтан, мэрэгчид болон хүн
өвчлөх бөгөөд өвчилсөн амьтдын арьсанд дугуйрч голомтолсон
хайрст толбо үүсч үсний уутанцар, арьсыг үрэвсүүлдэг хавьталт
халдварт өвчин юм.
 Цахлай дэлхийн бүх оронд тархан дэлгэрсэн өвчин бөгөөд цахлайн
улмаас их хэмжээний үс ноос, арьс шир, сүү мах ашиглах бололцоо
алдагдаж, эдийн засгийн үлэмж хохирол учирдаг байна.
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
 Цахлай үүсгэгч нь Dermatophytes fungi imperfect гэдэг төгс бус
мөөгөнцрийн бүлэгт багтах трихофити- Trichophyton төрлийн Tr.faviforme,
Tr.gurseum salurand, Tr.crateriforme, Tr.equinum Jedoеlst зүйлүүд болон
микроскопи-Microsforum төрлийн M.equinum Jryby, M.gurseum Bodiv,
M.felineub, M.canis гэх мэт янз бүрийн мөөгөнцөр юм.
 Мөөгөнцөр нь бүтцийн хувьд бүрхүүл, өвөрмөц ялгаа бүхий бөөмөөс
тогтох ба найрлагын хувьд органик хүчлийн давсуудыг агуулж байдаг.
 Мал амьтны арьс, үсэнд мицелээс үр үүсэж ургана. Мицели 10 микрон
өргөн, 70 микрон урт биетэй бөгөөд янз бүрийн хэлбэр дүрсээр нахиалж
ургадаг.
 Ихэнхи мөөгөнцрүүд агаартай нөхцөлд идэвхтэй ургана. Арьсанд микоз
үүсгэгч мөөгөнцрүүд ихэвчлэн арьсны эвэрлэг хэсэгт хадгалагддаг учраас
гадаад орчны хүчин зүйлд нилээд тэсвэртэй.
2. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
Мал амьтан, хүнд цахлай, хяргагч үлд үүсгэгч мөөгөнцрүүдийг биологийн
онцлог, өвчлөлтийн шинж тэмдэг, бусад хүчин зүйлд тулгуурлан 4 хэсэгт
хуваана.
1. Антропофиль- ихэвчлэн хүн өвчлүүлдэг
2. Зоофиль – зөвхөн мал, амьтан өвчлүүлдэг
3. Геофиль- газрын хөрсөнд амьдардаг болзолт эмгэг төрүүлэгч
4. Кератофиль-хүн, малын үсэнд өсөж үржигч гэж хуваах бөгөөд зоофиль нь
гадаад орчинд үлэмж тэсвэртэйгээс гадна олон төрлийн мал амьтан
өвчлүүлэх өвөрмөц онцлогтой.
Микроспори төрлийн мөөгөнцрөөр ихэвчлэн адуу, нохой, муур, тугал, сармагчин
болон бүх төрлийн үслэг болон махчин амьтад өвчилнө.
Трихофитигээр үхэр, адуу, хонь гахай, илжиг, луус, тэмээ, муур, нохой, туулай,
мэрэгчид, шувуу өвчилнө. Бага насны мал амьтад голчлон өвчилдгийг анхаарах
нь зүйтэй.Трихофити төрлөөр бас хүн өвчилнө.
3. Эмгэг жамын хөгжил
 Цахлайг сүүлийн үед ”Дерматомикоз, дерматофитоз, фитодерматоз” гэж
үүсгэгчийн төрөл зүйлээр янз бүрээр нэрлэж байна. Гэвч цахлай өвчин
”трихофити, микроскопи” гэх 2 төрлийн мөөгөнцрөөр үүсдэг болохыг дээр
дурдсан.
 Цахлай өвчнийг үүсгэгч мөөгөнцрүүд нь арьсны өнгөн хэсэгт өсөж үржээд
эндээсээ эвэрлэг давхарт нэвчин орж ялгаруулсан хорт бодисууд нь эд
эсүүдийг уусгаж үс, үсний уутанцарт тархан дэлгэрнэ.
 Мөөгөнцрийн хор болох кератины бүрэн бус задралын улмаас БМБ-д
хэсэгчилсэн цочроолт үүсэхийн хамт хялгасан судсуудын ханын
нэвтрүүлэх чанар ихэссэнээр цахлайн мөөгөнцөрүүд тунгалагийн ба
цусны судсанд нэвтрэн орно. Арьсны эвэрлэг давхар хэвийн байдлаа
алдаж үсний өнгө зүс, уян хатан чанар алдагддаг байна.
3. Эмгэг жамын хөгжил үргэлжлэл
 Энэхүү үрэвсэлтийн улмаас арьсны өнгөн хэсэгт цусархаг шүүст шингэн
хуримтлагдана. Чухам үүнээс мэдрэлийн төгсгөлүүд их хэмжээгээр цочирч
хүчтэй загатнаа үүсдэг байна. Энэ үеэс өвчлөлтийн голомт дахь
мөөгөнцөрүүд цусны урсгал, тунгалагийн булчирхайд очиж дахин шинэ
голомт үүсгэнэ.
 Мөөгөнцөр өвчтэй малын цусанд хэдэн цагаас 10 гаруй хоног амьдрах
бөгөөд уушиг, элэг, дэлүү гэх мэт дотор эрхтэнд 8-9 сар хүртэл амьдарч
хадгалагддаг байна.
 Мөөгөнцөрөөр үүсгэгдэж, өвчилсөн малын арьс, түүний эвэрлэг давхрын
мэдрэлийн системийн ажиллагааг цочроон, зовиурлан хямруулах эмгэгшил
үүсгэхийн зэрэгцээ БМБ-ын даавар, гормон, витамины хангамжийн
тэнцвэрийг алдагдуулж арьсны эд эсүүдийн хэвийн үйл ажиллагааг
хямруулдагт цахлай өвчний эмгэг жамын мөн чанар оршино.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
 Цахлайтсан мал, амьтны эмнэл зүйн шинж тэмдэг нь тэр амьтны төрөл, нас,
тарга хүч, үүсгэгчийн хоруу чанар, улирлын байдлаас шалтгаалан харилцан
адилгүй байна.
 Өвчний хэлбэрийг өнгөн, гүн буюу уутанцрын, эцэст нь зоосон дугуй гэж 3
хуваана. Уутанцар хэлбэртэй өвчлөлт тугал, бяруунд, өнгөц хэлбэр бүдүүн
үхэрт тохиолдоно. Өнгөц хэлбэр гүн хэлбэрт шилжихэд олон хоног сар
зарцуулагдана.
 Үхрийн цахлайг Tr.faviforme, Tr.gurseum үүсгэж тугал бярууны ам, хамар,
толгой, шанаа, эврийн уг, нүд, чих, сүүл, нуруугаар толбо хэлбэрээр илрэн гарч
өвчлүүлнэ.
 Өнгөц хэлбэрээр өвчлөхөд эхлээд арьсан дээр зангилаат товгор үүсч, барьж
үзэхэд тод тэмтрэгдэнэ. Удалгүй зөөлөрч голоосоо товойсон толбо болон
хувирна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
 Толбо хогжруутаж үс өрвийх ба саарал өнгөтэй болж улмаар цагаан саарал
тав болно. Тав хуурч унахад үс зулгарч нүцгэрэх бөгөөд толбо нь 1-2 сарын
турш ихсэж хавтгайрсаар хүний алгын чинээ болно. Энэ үед толбот хэсгийн үс
унаж түүхийрч хогжруутах бөгөөд заримдаа үрчийж дахин тавлаж гэмтсэн
хэсгийн голоос аньж сорвижно.
 Уутанцар хэлбэрийн үед үсний уутанцарт үрэвсэлт явагдаж голд нь цус нэвчиж
тавлана. Тавласны дараа идээт буглаа үүснэ. Энэ хэсэгт дарахад идээтэй
цусархаг шингэн гоожиж, үс зулгарч унана.
 Зоосон дугуй хэлбэр үхрийн толгой орчимд голдуу зун тохиолдоно. Хонины
цахлай Tr.gurseum-ээр үүсгэгдэж бусад олон төрлийн үүсгэгч- мөөгөнцөр
адууны цахлайг үүсгэнэ.
5. Оношлогоо, ялган оношлохуй
 Цахлайгаар илэрхий шинж тэмдэгтэй өвчилсөн малыг хялбархан
оношлоно.
 Гэвч трихофити, микроспори мөөгнөцөрүүдийг хооронд нь ялгах
шаардлагатай. Үүний тулд өвчтэй хэсгийн арьс, үс, хогжруунаас эмгэгт
материал авч микроскопын шинжилгээ хийж, үүсгэгчийн цэвэр өсгөвөр
гаргаж авна.
 Сүүлийн үед мөөгөнцөрүүдийг ялгах, бас тодорхой бус шинж тэмдэгтэй
малын онош тодруулах зорилгоор люминесцентийн микроскопын арга
хэрэглэх боллоо. Микроспороор өвчилсөн бол өвчилсөн хэсгийн үс хэт
ягаан туяанд ногоон туяат гэрэл өгөх бөгөөд трихофитигийнх гэрлийн
ямарч өөрчлөлтгүй хэвийн байна.
 Цахлайгаар өвчилсөн эхний үед хамуунаас ялгах нь нэн чухал.
6. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
 Цахлайтсан мал амьтныг фунгицит бэлдмэлүүдээр эмчилнэ. Эмчилгээнд
Юглон, СК-9, фенотиазин,1 хлорт иод, трихотецин зэрэг фунгицидүүдийг
ашиглана.
 Эхлээд өвчтэй хэсгийн хогжруу, яр тавыг хуулж хаясны дараа 40-50 хэм хүртэл
халаасан модон түрхүүрээр түрхэж эмчилнэ. СК-9 нь хлоржуулсан скипидар
бөгөөд эмчилгээ хийсэн мал амьтанд ямар нэг хордлого өгдөггүй.
 Мал сүргийг арьсны мөөгөнцөрийн өвчнүүдээс сэргийлэх арга бол өвчин гарч
байсан хашаа хороонд маш сайн ариутгал хийх явдал юм. Малыг нэг бүрчлэн
эмнэл зүйн үзлэгт оруулж өвчтэйг эрүүлээс тусгаарлан сайн чанарын өвс
тэжээл, дулаан хэвтэр, байраар хангах явдал юм.
 Трихофитигээр үхэр цахлайтахаас сэргийлэх зорилгоор ЛТФ-130, СП-1,ТФ-130
вакциныг хэрэглэж болно. Мөн адуунд СП-1 вакцин, үслэг ан амьтныг
“Ментовак” вакцинаар тарьж сэргийлэхэд урт хугацаатай идэвхтэй дархлаа
тогтдог байна.
Хулгана яр
 Хулгана яр өвчнөөр битүү туурайтай амьтан: адуу, илжиг, луус, хулан,
тахь өвчлөх бөгөөд эдгээр амьтдын тунгалагийн судас , зангилаа, арьсны
доорхи эслэгүүдэд идээт үрэвсэлт, яр үүсгэн өвчлүүлдэг мөөгөнцөрийн
уижиг халдварт өвчин юм.
 Хулгана ярын үүсгэгчийг анх Италийн эрдэмтэн Ривольт 1873 онд
хөрөнгөн мөөгөнцөр болохыг нээжээ.
 Манай улсын Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Дундговь, Хэнтий,
Сүхбаатар, Дорнод, Дархан-уул аймгуудын адуун сүрэгт тохиолддог
болохыг доктор профессор Г.Цэвэгмэд, доктор Баярсайхан нар тогтоосон
байна.
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
 Хулгана ярыг үүсгэгч мөөгөнцөр Histoplasma farciminosum (Cryptococcus
farciminosus) зууван дугуй хэлбэртэй, 3-4 микрон урт, 2.4-3.6 микрон өргөнтэй
мөөгөнцөр бөгөөд микроскопийн талбайд мөөгөнцөрүүд ганцаараа эсвэл
бөөгнөрч үзэгдэнэ.
 Үүсгэгч мөөгөнцөр арьсны яр шарх, идээ бээрэнд элбэг тохиолдоно. Үүсгэгч
Histoplasma–ийг цаашид криптококк гэж бичье.
 Криптококк Гимз-Романовскийн аргаар сайн будагдахаас гадна микроскопоор
ямар ч будаг хэрэглэхгүйгээр харж болно. Криптококк нахиалж үрийн бус
хуваагдлаар хуваагдаж үрждэг байна.
 Мөөгөнцрийн хамгийн сайн ургадаг сонгомол орчин нь глюкоз маннит,
глицеринт мах пептоны агар-агар болно. Эмгэгт материалаас тэжээлт
орчинд ургуулахад криптококк маш олон мөчир үүсгэж ургах бөгөөд нахианы
үзүүр янз бүрээр сунаж буурцагласан байна. Криптококк гадаад орчны хүчин
зүйлд нэлээд тэсвэртэй мөөгөнцөр юм.
3. Эмгэг жамын хөгжил
 Хулгана ярын үүсгэгч криптококкус гэмтэж шархалсан арьсаар БМБ-д нэвтрэн орж
тунгалагийн хялгасан судас, торлог эд–дотрын хөхөлжилт тогтолцооны эсүүдэд
байрлаж тэндээ өсөж үржин улмаар арьсны мэдрэлийн төгсгөлүүдэд цочроох
үйлчилгээ үзүүлнэ.
 Үүний хариуд БМБ-д фагоцитоз явагдаж цагаан эсийн тоо олшрох ба идээт
голомтууд үүсэж богино хугацаанд яршиж соривжино.
 Өвчлөлтийн процесс 2 үе шатаар явагдана. 1-рт мөөгөнцөр нэвтрэн орсон тэр
газар тунгалагийн судсуудад үрэвсэл үүсч идээт жижиг голомтууд бий болж яр
болон хувирна. 2-р нь нэгдүгээрийн үргэлжлэл бөгөөд идээт голомтууд гадуураа
бүрээслэгдэн түргэн хугацаанд яр болон хувирна.
 Эсэргүүцэл сайтай адуу өвчилбөл идээт голомтуудад бат бөх биш бүрээс үүсч
эндээс криптококкууд тунгалагийн зангилаа болон арьсны доорхи эслэгт очиж
тэнд идээт голомтууд ихээр гарч эдгээр нь хоорондоо нийлж хавтгайрсан яр
үүсгэнэ.Үүний зэрэгцээ криптококкууд цусны урсгалд орж бүх биеэр тархана.
Ингэж өвчний түгмэл хэлбэр үүснэ. Энэ хэлбэрийн үед 2-догч халдвараар
хүндэрсний улмаас өвчилсөн мал үхдэг байна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
 Өвчний нууц хугацаа 1-3 сар. Уналга, эдэлгээний болон бага насны адуу
ихэвчлэн өвдөх ба унага, даага өвчлөх явдал ховор. Өвчин ихэвчлэн намар,
өвөл тохиолдоно.
 Өвчин тунгалгийн судсуудын үрэвсэлтээр эхэлж удалгүй хулгана ярын
зангилаа идээт товруу болж хувирна.Товрууны хэмжээ янз бүр байх боловч
өвчлөлт зөвхөн арьсанд явагдаж байх үед вандуй, самрын үрний хэмжээтэй
товгорууд ажиглагдана.
 Өвчлөлт арьсан доорхи хэсгийг хамраад эхэлбэл товруу галууны өндөг
хэртэй болно. Товруутсан хэсгийг барьж үзэхэд халуун, эмзэглэлт ихтэй байх
ба хүчтэй дарвал хагарч, өмхий үнэртэй идээ гоожно.
 Адуунд зангилаат товруунууд ихэвчлэн урд хөл, дал мөр, гүрээний судас,
хүзүүний 2 тал, заримдаа хойт хөлний дотор талд тохиолддог байна. Идээт
товруунууд аяндаа хагартал 25-30 хоног болно.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
 Хулгана ярын эмнэл зүйн шинж тэмдгийг хорт ба хоргүй гэсэн 2 хэлбэрт
хуваана.
 Хоргүй хэлбэрийн үед зөвхөн арьсны өнгөн хэсэгт өвчлөлт явагдаж идээт
товруунууд аяндаа хагарч адуу эдгэрнэ.
 Хорт хэлбэрийн үед өвчлөлт арьсан доорхи эслэгийг хамарч нуруу, гуя, хүзүү,
хаа өвчүүгээр тархана. Өвчилсөн хэсгүүдийн тунгалгийн судсуудыг дагасан
олон тооны идээт товруунууд гарч 5х10 см түүнээс ч том хэмжээтэй
хавтгайрсан яр болон хувирна. Энэ ярыг дарж үзэхэд хүчтэй эмзэглэл өгөхөөс
гадна цустай шингэн нэвчинэ.
 Хавтгайрсан яраар хоёрдогч халдвар орж үжил үүсгэдэг аюултай. Өвчтэй
малын ерөнхий байдал доройтон, 40-41 хэм хүртэл халуурч өвс тэжээлээс
гарч турна.
 Хэрэв хөлийн үе өвчилсөн бол холбогч эдүүд хүчтэй сунан тэлж тулам болтол
хавдана. Үүнийг “Заан хөл” гэдэг. Энэ хэлбэрийн өвчлөлт 6-8 сар үргэлжлэнэ.
5. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
 Хулгана ярын эмгэгт өөрчлөлт арьс, арьсны доорхи эслэг, тунгалагийн судас,
түүний төвлөрсөн зангилаануудад явагддагаараа онцлог юм.
 Харин хорт хэлбэрээр өвчилсөн үед зүрхний эпикард, эндокардад цэг
маягийн цус харвалт ажиглагдах бөгөөд ам, хамрын салст бүрхүүлд шар
ногоон өнгөтэй хатуужсан зангилаа ярууд илэрнэ. Мөн эрүү, дал мөр, цээж,
хөлийн тунгалагийн булчирхайд идээт буглаа үүсч болно.
 Хорт хэлбэрийн үед идээт буглааны зэрэгцээ тунгалагийн булчирхайн бүрхүүл
хальсны дор үхжлийн голомтууд илэрнэ. Үүнээс гадна хорт буюу түгмэл
хэлбэрийн үед уушиг, элэг, бөөр, дэлүү, нарийн гэдсэнд хулгана ярын голомт
ажиглагдаж болох юм.
 Хоргүй хэлбэрээр өвчилсөн үед өвчтэй хэсгийн арьс 5-6 см зузаарч хөврүүлж
тавьсан олс, дээс шиг мушгирч гүрийсэн судал ажиглагдана. Дотор эрхтэнд
өөрчлөлт харагдахгүй.
6. Оношлогоо, ялган оношлохуй
 Хулгана яр өвчнийг өвчилсөн малын нас, сар улирлын ялгаа, өвчний эмнэл
зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн оношлоно.
 Микроскопын шинжилгээний дүн чухал ач холбогдолтой. Лабораторийн
шинжилгээнд идээт яр шарх, битүү бугласан идээ эсвэл тунгалагийн
булчирхайн идээт цустай шингэнээс дээж авч микроскопийн шинжилгээ
хийнэ. Ингэж шинжлэхэд үүсгэгч мөөгөнцөр чөлөөтэй харагдана.
 Сүүлийн үед хулгана яраар өвчилсөн малын эмнэл зүйн шинж тэмдэг
тодорхой илрэхээс өмнө оношлох зорилгоор гистоплазмин, бластомицин,
криптококкийн аллерген ашиглах болж байна. Эдгээр бэлдмэлүүдийг
адууны хүзүүний арьсанд тарьж урвалын дүнг 48, 24 цагийн дараа шалгана.
Эерэг бол халуун, эмзэглэл бүхий хавдар үүснэ.
 Хулгана ярыг ям болон яршруут хулгана яраас ялган оношлох
шаардлагатай. Ямлуураар ям өвчнийг илрүүлэх ба яршруут хулгана яр
өвчин одоогоор манайд тэмдэглэгдээгүй байна.
7. Эмчилгээ урьдчилан сэргийлэлт
 Хулгана ярыг эмчлэх оновчтой арга одоогоор байхгүй боловч мэс засал, ардын
уламжлалт аргуудыг өргөн ашигладаг. Мэс заслын арга нь зөвхөн арьс түүний
давхрагуудад өвчлөлт явагдсан үед л үр дүнтэй. Арьсанд буй идээт яр, шар
буглааг хагалж ариутгалын уусмалуудаар угааж эмчилнэ. Эмчилгээг өдөрт нэг
удаа хийнэ. Мөн судсаар новарсенол, иодлог кали, аммарген зэрэг эмийн
эмчилгээг хийж болно.
 Судас хатгах ардын эмчилгээ сайн үр дүнтэй. Үүнд: далны шонтонгийн вен, хаа
богтосны өнгөц вен, бугалганы өнгөц вен буюу товчлуур зэрэг судсуудыг хатгана.
 Хатгах эмчилгээ явуулахдаа өвчлөлтийн байдлаас шалтгаалан аль судас хатгахаа
сонгоно. Жш нь: урд хөл өвдөх үед далны шонтонгийн болон бугалганы өнгөц
венийг 10 хоногийн зайтай 2 удаа хатгах гэх мэт. Зэрэгцүүлээд судсаар глюкоз,
новарсенолийн уусмал таривал эдгэрэлт түргэснэ.
 Хулгана яраар өвчилсөн адуу насан туршдаа дархлаатай болно.Гэвч
криптококкийн үхүүлсэн эсвэл амьд өсгөвөрөөр вакцин эсвэл хэт дархлагдсан
ийлдэс бэлтгэж тарихад дархлаа тогтоох идэвхт чанар үзүүлдэггүй байна.
Зөгийн Гафиноз
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Өвлийн төгсгөл, хаврын эхээр зөгий чацга алдаж
олноороо үхэх байдлаар илэрдэг зөгийн халдварт өвчин.
2. Үүсгэгч, түүний онцлог
 Үүсгэгч нь Hafina alvei (B. paratyp alvei)-жижигхэн, дугуй үзүүртэй,
олон хэлбэртэй (1-2 х 0.3-0.5 мкм), спор үүсгэдэггүй, хөдөлгөөнтэй,
анилины бүх будгаар сайн будагддаг, Грам-сөрөг савханцар.
 Сонгомол агааргүйтэн, ердийн тэжээлт орчинд сулавтар шүлтлэг
нөхцөлд сайн ургана.
 Hafina alvei бактерийн сальмонеллезын бактериас ялгагдах онцлог
нь тэрээр 200С-д хөдөлгөөнтэй, хий үүсгэдэг, цитрат амоныг
задалдаг, 370С-д энэ чадвараа алддаг явдал юм.
 Усанд буцалгахад микробыг 1-2 минутад ална. 58-600С халаахад 30
минутанд үхнэ.
3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Өвчин ер нь өвлийн сүүлч, хаврын эхээр гардаг. Зун заримдаа хүйтэн борооны
дараа тохиолддог. Өвчин өвөл гарах нөхцөл нь чанаргүй шингэн бал, хүйтэн
чийглэг байрнаас болдог. Ихэвчлэн ажилчин зөгий өвчилнө.
 Зөгийг саахарын 5-10%-ийн уусмалаар тэжээхэд олноор нь үхүүлдэг ба харин
саахрын хуурай нунтгаар тэжээхэд хяналтын бүлэгтэй адилхан хэмжээнд амьд
үлдэж байсан байна.
 Хавар зөгийн бүлүүдийг өвөлжөөнөөс гаргасны дараа хавьтал болон усаар дамжин
өвчтэй бүлээс эрүүл бүлд халдвар тардаг.
 Чийгтэй байранд зөгийн үхэл 50-60% хүрнэ.
 Нууц үе 3-14 хоног. Ил харагдах онцлог шинж тэмдэг байхгүй. Өвчилсөн зөгий сул
дорой болж, гэдэс нь дүүрэн, нисэж чадахгүй мөлхдөг. Чацга алдаж, амьсгал нь
суларна, заримдаа хөлнүүд нь саажина.
 Хаврын нислэгийн үеэр зөгийнүүд өмхий үнэртэй, наалдамхай, эсвэл хагас шингэн
хар хүрэн өнгийн баас ихээр гаргана. Зөгийн үүрийг үзэхэд тэжээлийн нөөц
хангалттай байх боловч үүрний сархинаг хар хүрэн өнгийн ялгадсаар будагдсан
байна.
4. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Өвчтэй зөгийг задалж үзэхэд гэдэс нь хийгээр дүүрч, бохир-цагаан
юмуу цагаан-саарал өнгөтэй болсон байна.
5. Оношлогоо, ялган оношлохуй
 Оношлохдоо клиник шинж тэмдэг болон эпизоотологийн
судалгааны дүнг үндэслэх боловч үүсгэгчийн цэвэр өсгөврийг
заавал гарган авч бактериологийн болон ийлдэс судлалын
шинжилгээ хийх шаардлагатай.
 Цэвэр өсгөвөр гаргахын тулд өвчтэй зөгийний гэдэс болон эсийн
хоорондын хөндийн шингэнээс, үхсэн зөгийний булчингаас авч Эндо
агарт суулгац хийдэг.
6. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
 Зөгийн арчилгаа, маллагааг сайжруулснаар өвчний гаралтыг зогсоож
болдог.
 Зөгийн үхэл өндөр байгаа үед саахрын 50%-ийн сироп дээр
левомицетиныг 1 литр сироп тутамд 0.2 г-аар, эсвэл стрептомицины
200 мянган ЕД-ээр аль нэгийг нь нэмж зөгийг 7 хоногийн зайтайгаар 3
удаа тэжээнэ.
Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные
болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии
Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал.
Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012;
7. Ц.Лундаа, А.Ёндондорж Цусан халдвар Улаанбаатар. 2002;
8. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common
to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.

More Related Content

What's hot

"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
GreengoldMongolia
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Tuvshinsanaa Baasanjav
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
Oyuka Oyu
 
мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
Б. Лхагваа
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
batsuuri nantsag
 
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetsegарьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.UyangatsetsegSosoo Byambaa
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
batsuuri nantsag
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
Uchral Kh
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
batsuuri nantsag
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
GreengoldMongolia
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
batsuuri nantsag
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
Б. Лхагваа
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
Munkhbaatar S. Uuld
 
Presentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээPresentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээ
batsuuri nantsag
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах
dagvajamts
 
"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл
GreengoldMongolia
 
Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
Tumuruu Shiileg
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
batsuuri nantsag
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa
 

What's hot (20)

"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetsegарьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
арьсны мөөгөнцөрт өвчний эмчилгээ.Uyangatsetseg
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
Presentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээPresentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээ
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах
 
"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл
 
Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 

Similar to лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз

лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
batsuuri nantsag
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
batsuuri nantsag
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
batsuuri nantsag
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
batsuuri nantsag
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
batsuuri nantsag
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
batsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
batsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
batsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
batsuuri nantsag
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
tamiraa88
 
Toksoplazmidoz
ToksoplazmidozToksoplazmidoz
Toksoplazmidoz
chemkab
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
batsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
batsuuri nantsag
 
Ppth9
Ppth9Ppth9
Ppth3
Ppth3Ppth3
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
batsuuri nantsag
 

Similar to лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз (20)

лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
Toksoplazmidoz
ToksoplazmidozToksoplazmidoz
Toksoplazmidoz
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Mb l8
Mb l8Mb l8
Mb l8
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
Ppth9
Ppth9Ppth9
Ppth9
 
Ppth3
Ppth3Ppth3
Ppth3
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Haed
HaedHaed
Haed
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
batsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
batsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
batsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
batsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
batsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
batsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
batsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
batsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
batsuuri nantsag
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
batsuuri nantsag
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
batsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
batsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
batsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
batsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
batsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
batsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
batsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (20)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 

лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз

  • 1. Цахлай, Хулгана яр, Зөгийн гафиноз Лекц № 1. Багш: Нанцагийн Батсуурь. Мал эмнэлгийн ухааны доктор
  • 2. Дэд сэдэв: 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог 2. Үүсгэгч, түүний онцлог 3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг 4. Өвчний эмгэг жамын хөгжил 5. Оношлогоо, ялган оношлохуй 6. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга 7. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 3. Цахлай  Цахлайгаар бүх төрлийн мал, үслэг ан амьтан, мэрэгчид болон хүн өвчлөх бөгөөд өвчилсөн амьтдын арьсанд дугуйрч голомтолсон хайрст толбо үүсч үсний уутанцар, арьсыг үрэвсүүлдэг хавьталт халдварт өвчин юм.  Цахлай дэлхийн бүх оронд тархан дэлгэрсэн өвчин бөгөөд цахлайн улмаас их хэмжээний үс ноос, арьс шир, сүү мах ашиглах бололцоо алдагдаж, эдийн засгийн үлэмж хохирол учирдаг байна. 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 4. 2. Үүсгэгч, түүний онцлог  Цахлай үүсгэгч нь Dermatophytes fungi imperfect гэдэг төгс бус мөөгөнцрийн бүлэгт багтах трихофити- Trichophyton төрлийн Tr.faviforme, Tr.gurseum salurand, Tr.crateriforme, Tr.equinum Jedoеlst зүйлүүд болон микроскопи-Microsforum төрлийн M.equinum Jryby, M.gurseum Bodiv, M.felineub, M.canis гэх мэт янз бүрийн мөөгөнцөр юм.  Мөөгөнцөр нь бүтцийн хувьд бүрхүүл, өвөрмөц ялгаа бүхий бөөмөөс тогтох ба найрлагын хувьд органик хүчлийн давсуудыг агуулж байдаг.  Мал амьтны арьс, үсэнд мицелээс үр үүсэж ургана. Мицели 10 микрон өргөн, 70 микрон урт биетэй бөгөөд янз бүрийн хэлбэр дүрсээр нахиалж ургадаг.  Ихэнхи мөөгөнцрүүд агаартай нөхцөлд идэвхтэй ургана. Арьсанд микоз үүсгэгч мөөгөнцрүүд ихэвчлэн арьсны эвэрлэг хэсэгт хадгалагддаг учраас гадаад орчны хүчин зүйлд нилээд тэсвэртэй.
  • 5. 2. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл Мал амьтан, хүнд цахлай, хяргагч үлд үүсгэгч мөөгөнцрүүдийг биологийн онцлог, өвчлөлтийн шинж тэмдэг, бусад хүчин зүйлд тулгуурлан 4 хэсэгт хуваана. 1. Антропофиль- ихэвчлэн хүн өвчлүүлдэг 2. Зоофиль – зөвхөн мал, амьтан өвчлүүлдэг 3. Геофиль- газрын хөрсөнд амьдардаг болзолт эмгэг төрүүлэгч 4. Кератофиль-хүн, малын үсэнд өсөж үржигч гэж хуваах бөгөөд зоофиль нь гадаад орчинд үлэмж тэсвэртэйгээс гадна олон төрлийн мал амьтан өвчлүүлэх өвөрмөц онцлогтой. Микроспори төрлийн мөөгөнцрөөр ихэвчлэн адуу, нохой, муур, тугал, сармагчин болон бүх төрлийн үслэг болон махчин амьтад өвчилнө. Трихофитигээр үхэр, адуу, хонь гахай, илжиг, луус, тэмээ, муур, нохой, туулай, мэрэгчид, шувуу өвчилнө. Бага насны мал амьтад голчлон өвчилдгийг анхаарах нь зүйтэй.Трихофити төрлөөр бас хүн өвчилнө.
  • 6. 3. Эмгэг жамын хөгжил  Цахлайг сүүлийн үед ”Дерматомикоз, дерматофитоз, фитодерматоз” гэж үүсгэгчийн төрөл зүйлээр янз бүрээр нэрлэж байна. Гэвч цахлай өвчин ”трихофити, микроскопи” гэх 2 төрлийн мөөгөнцрөөр үүсдэг болохыг дээр дурдсан.  Цахлай өвчнийг үүсгэгч мөөгөнцрүүд нь арьсны өнгөн хэсэгт өсөж үржээд эндээсээ эвэрлэг давхарт нэвчин орж ялгаруулсан хорт бодисууд нь эд эсүүдийг уусгаж үс, үсний уутанцарт тархан дэлгэрнэ.  Мөөгөнцрийн хор болох кератины бүрэн бус задралын улмаас БМБ-д хэсэгчилсэн цочроолт үүсэхийн хамт хялгасан судсуудын ханын нэвтрүүлэх чанар ихэссэнээр цахлайн мөөгөнцөрүүд тунгалагийн ба цусны судсанд нэвтрэн орно. Арьсны эвэрлэг давхар хэвийн байдлаа алдаж үсний өнгө зүс, уян хатан чанар алдагддаг байна.
  • 7. 3. Эмгэг жамын хөгжил үргэлжлэл  Энэхүү үрэвсэлтийн улмаас арьсны өнгөн хэсэгт цусархаг шүүст шингэн хуримтлагдана. Чухам үүнээс мэдрэлийн төгсгөлүүд их хэмжээгээр цочирч хүчтэй загатнаа үүсдэг байна. Энэ үеэс өвчлөлтийн голомт дахь мөөгөнцөрүүд цусны урсгал, тунгалагийн булчирхайд очиж дахин шинэ голомт үүсгэнэ.  Мөөгөнцөр өвчтэй малын цусанд хэдэн цагаас 10 гаруй хоног амьдрах бөгөөд уушиг, элэг, дэлүү гэх мэт дотор эрхтэнд 8-9 сар хүртэл амьдарч хадгалагддаг байна.  Мөөгөнцөрөөр үүсгэгдэж, өвчилсөн малын арьс, түүний эвэрлэг давхрын мэдрэлийн системийн ажиллагааг цочроон, зовиурлан хямруулах эмгэгшил үүсгэхийн зэрэгцээ БМБ-ын даавар, гормон, витамины хангамжийн тэнцвэрийг алдагдуулж арьсны эд эсүүдийн хэвийн үйл ажиллагааг хямруулдагт цахлай өвчний эмгэг жамын мөн чанар оршино.
  • 8. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг  Цахлайтсан мал, амьтны эмнэл зүйн шинж тэмдэг нь тэр амьтны төрөл, нас, тарга хүч, үүсгэгчийн хоруу чанар, улирлын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байна.  Өвчний хэлбэрийг өнгөн, гүн буюу уутанцрын, эцэст нь зоосон дугуй гэж 3 хуваана. Уутанцар хэлбэртэй өвчлөлт тугал, бяруунд, өнгөц хэлбэр бүдүүн үхэрт тохиолдоно. Өнгөц хэлбэр гүн хэлбэрт шилжихэд олон хоног сар зарцуулагдана.  Үхрийн цахлайг Tr.faviforme, Tr.gurseum үүсгэж тугал бярууны ам, хамар, толгой, шанаа, эврийн уг, нүд, чих, сүүл, нуруугаар толбо хэлбэрээр илрэн гарч өвчлүүлнэ.  Өнгөц хэлбэрээр өвчлөхөд эхлээд арьсан дээр зангилаат товгор үүсч, барьж үзэхэд тод тэмтрэгдэнэ. Удалгүй зөөлөрч голоосоо товойсон толбо болон хувирна.
  • 9. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл  Толбо хогжруутаж үс өрвийх ба саарал өнгөтэй болж улмаар цагаан саарал тав болно. Тав хуурч унахад үс зулгарч нүцгэрэх бөгөөд толбо нь 1-2 сарын турш ихсэж хавтгайрсаар хүний алгын чинээ болно. Энэ үед толбот хэсгийн үс унаж түүхийрч хогжруутах бөгөөд заримдаа үрчийж дахин тавлаж гэмтсэн хэсгийн голоос аньж сорвижно.  Уутанцар хэлбэрийн үед үсний уутанцарт үрэвсэлт явагдаж голд нь цус нэвчиж тавлана. Тавласны дараа идээт буглаа үүснэ. Энэ хэсэгт дарахад идээтэй цусархаг шингэн гоожиж, үс зулгарч унана.  Зоосон дугуй хэлбэр үхрийн толгой орчимд голдуу зун тохиолдоно. Хонины цахлай Tr.gurseum-ээр үүсгэгдэж бусад олон төрлийн үүсгэгч- мөөгөнцөр адууны цахлайг үүсгэнэ.
  • 10. 5. Оношлогоо, ялган оношлохуй  Цахлайгаар илэрхий шинж тэмдэгтэй өвчилсөн малыг хялбархан оношлоно.  Гэвч трихофити, микроспори мөөгнөцөрүүдийг хооронд нь ялгах шаардлагатай. Үүний тулд өвчтэй хэсгийн арьс, үс, хогжруунаас эмгэгт материал авч микроскопын шинжилгээ хийж, үүсгэгчийн цэвэр өсгөвөр гаргаж авна.  Сүүлийн үед мөөгөнцөрүүдийг ялгах, бас тодорхой бус шинж тэмдэгтэй малын онош тодруулах зорилгоор люминесцентийн микроскопын арга хэрэглэх боллоо. Микроспороор өвчилсөн бол өвчилсөн хэсгийн үс хэт ягаан туяанд ногоон туяат гэрэл өгөх бөгөөд трихофитигийнх гэрлийн ямарч өөрчлөлтгүй хэвийн байна.  Цахлайгаар өвчилсөн эхний үед хамуунаас ялгах нь нэн чухал.
  • 11. 6. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт  Цахлайтсан мал амьтныг фунгицит бэлдмэлүүдээр эмчилнэ. Эмчилгээнд Юглон, СК-9, фенотиазин,1 хлорт иод, трихотецин зэрэг фунгицидүүдийг ашиглана.  Эхлээд өвчтэй хэсгийн хогжруу, яр тавыг хуулж хаясны дараа 40-50 хэм хүртэл халаасан модон түрхүүрээр түрхэж эмчилнэ. СК-9 нь хлоржуулсан скипидар бөгөөд эмчилгээ хийсэн мал амьтанд ямар нэг хордлого өгдөггүй.  Мал сүргийг арьсны мөөгөнцөрийн өвчнүүдээс сэргийлэх арга бол өвчин гарч байсан хашаа хороонд маш сайн ариутгал хийх явдал юм. Малыг нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэгт оруулж өвчтэйг эрүүлээс тусгаарлан сайн чанарын өвс тэжээл, дулаан хэвтэр, байраар хангах явдал юм.  Трихофитигээр үхэр цахлайтахаас сэргийлэх зорилгоор ЛТФ-130, СП-1,ТФ-130 вакциныг хэрэглэж болно. Мөн адуунд СП-1 вакцин, үслэг ан амьтныг “Ментовак” вакцинаар тарьж сэргийлэхэд урт хугацаатай идэвхтэй дархлаа тогтдог байна.
  • 12. Хулгана яр  Хулгана яр өвчнөөр битүү туурайтай амьтан: адуу, илжиг, луус, хулан, тахь өвчлөх бөгөөд эдгээр амьтдын тунгалагийн судас , зангилаа, арьсны доорхи эслэгүүдэд идээт үрэвсэлт, яр үүсгэн өвчлүүлдэг мөөгөнцөрийн уижиг халдварт өвчин юм.  Хулгана ярын үүсгэгчийг анх Италийн эрдэмтэн Ривольт 1873 онд хөрөнгөн мөөгөнцөр болохыг нээжээ.  Манай улсын Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дархан-уул аймгуудын адуун сүрэгт тохиолддог болохыг доктор профессор Г.Цэвэгмэд, доктор Баярсайхан нар тогтоосон байна. 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 13. 2. Үүсгэгч, түүний онцлог  Хулгана ярыг үүсгэгч мөөгөнцөр Histoplasma farciminosum (Cryptococcus farciminosus) зууван дугуй хэлбэртэй, 3-4 микрон урт, 2.4-3.6 микрон өргөнтэй мөөгөнцөр бөгөөд микроскопийн талбайд мөөгөнцөрүүд ганцаараа эсвэл бөөгнөрч үзэгдэнэ.  Үүсгэгч мөөгөнцөр арьсны яр шарх, идээ бээрэнд элбэг тохиолдоно. Үүсгэгч Histoplasma–ийг цаашид криптококк гэж бичье.  Криптококк Гимз-Романовскийн аргаар сайн будагдахаас гадна микроскопоор ямар ч будаг хэрэглэхгүйгээр харж болно. Криптококк нахиалж үрийн бус хуваагдлаар хуваагдаж үрждэг байна.  Мөөгөнцрийн хамгийн сайн ургадаг сонгомол орчин нь глюкоз маннит, глицеринт мах пептоны агар-агар болно. Эмгэгт материалаас тэжээлт орчинд ургуулахад криптококк маш олон мөчир үүсгэж ургах бөгөөд нахианы үзүүр янз бүрээр сунаж буурцагласан байна. Криптококк гадаад орчны хүчин зүйлд нэлээд тэсвэртэй мөөгөнцөр юм.
  • 14. 3. Эмгэг жамын хөгжил  Хулгана ярын үүсгэгч криптококкус гэмтэж шархалсан арьсаар БМБ-д нэвтрэн орж тунгалагийн хялгасан судас, торлог эд–дотрын хөхөлжилт тогтолцооны эсүүдэд байрлаж тэндээ өсөж үржин улмаар арьсны мэдрэлийн төгсгөлүүдэд цочроох үйлчилгээ үзүүлнэ.  Үүний хариуд БМБ-д фагоцитоз явагдаж цагаан эсийн тоо олшрох ба идээт голомтууд үүсэж богино хугацаанд яршиж соривжино.  Өвчлөлтийн процесс 2 үе шатаар явагдана. 1-рт мөөгөнцөр нэвтрэн орсон тэр газар тунгалагийн судсуудад үрэвсэл үүсч идээт жижиг голомтууд бий болж яр болон хувирна. 2-р нь нэгдүгээрийн үргэлжлэл бөгөөд идээт голомтууд гадуураа бүрээслэгдэн түргэн хугацаанд яр болон хувирна.  Эсэргүүцэл сайтай адуу өвчилбөл идээт голомтуудад бат бөх биш бүрээс үүсч эндээс криптококкууд тунгалагийн зангилаа болон арьсны доорхи эслэгт очиж тэнд идээт голомтууд ихээр гарч эдгээр нь хоорондоо нийлж хавтгайрсан яр үүсгэнэ.Үүний зэрэгцээ криптококкууд цусны урсгалд орж бүх биеэр тархана. Ингэж өвчний түгмэл хэлбэр үүснэ. Энэ хэлбэрийн үед 2-догч халдвараар хүндэрсний улмаас өвчилсөн мал үхдэг байна.
  • 15. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг  Өвчний нууц хугацаа 1-3 сар. Уналга, эдэлгээний болон бага насны адуу ихэвчлэн өвдөх ба унага, даага өвчлөх явдал ховор. Өвчин ихэвчлэн намар, өвөл тохиолдоно.  Өвчин тунгалгийн судсуудын үрэвсэлтээр эхэлж удалгүй хулгана ярын зангилаа идээт товруу болж хувирна.Товрууны хэмжээ янз бүр байх боловч өвчлөлт зөвхөн арьсанд явагдаж байх үед вандуй, самрын үрний хэмжээтэй товгорууд ажиглагдана.  Өвчлөлт арьсан доорхи хэсгийг хамраад эхэлбэл товруу галууны өндөг хэртэй болно. Товруутсан хэсгийг барьж үзэхэд халуун, эмзэглэлт ихтэй байх ба хүчтэй дарвал хагарч, өмхий үнэртэй идээ гоожно.  Адуунд зангилаат товруунууд ихэвчлэн урд хөл, дал мөр, гүрээний судас, хүзүүний 2 тал, заримдаа хойт хөлний дотор талд тохиолддог байна. Идээт товруунууд аяндаа хагартал 25-30 хоног болно.
  • 16. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл  Хулгана ярын эмнэл зүйн шинж тэмдгийг хорт ба хоргүй гэсэн 2 хэлбэрт хуваана.  Хоргүй хэлбэрийн үед зөвхөн арьсны өнгөн хэсэгт өвчлөлт явагдаж идээт товруунууд аяндаа хагарч адуу эдгэрнэ.  Хорт хэлбэрийн үед өвчлөлт арьсан доорхи эслэгийг хамарч нуруу, гуя, хүзүү, хаа өвчүүгээр тархана. Өвчилсөн хэсгүүдийн тунгалгийн судсуудыг дагасан олон тооны идээт товруунууд гарч 5х10 см түүнээс ч том хэмжээтэй хавтгайрсан яр болон хувирна. Энэ ярыг дарж үзэхэд хүчтэй эмзэглэл өгөхөөс гадна цустай шингэн нэвчинэ.  Хавтгайрсан яраар хоёрдогч халдвар орж үжил үүсгэдэг аюултай. Өвчтэй малын ерөнхий байдал доройтон, 40-41 хэм хүртэл халуурч өвс тэжээлээс гарч турна.  Хэрэв хөлийн үе өвчилсөн бол холбогч эдүүд хүчтэй сунан тэлж тулам болтол хавдана. Үүнийг “Заан хөл” гэдэг. Энэ хэлбэрийн өвчлөлт 6-8 сар үргэлжлэнэ.
  • 17. 5. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт  Хулгана ярын эмгэгт өөрчлөлт арьс, арьсны доорхи эслэг, тунгалагийн судас, түүний төвлөрсөн зангилаануудад явагддагаараа онцлог юм.  Харин хорт хэлбэрээр өвчилсөн үед зүрхний эпикард, эндокардад цэг маягийн цус харвалт ажиглагдах бөгөөд ам, хамрын салст бүрхүүлд шар ногоон өнгөтэй хатуужсан зангилаа ярууд илэрнэ. Мөн эрүү, дал мөр, цээж, хөлийн тунгалагийн булчирхайд идээт буглаа үүсч болно.  Хорт хэлбэрийн үед идээт буглааны зэрэгцээ тунгалагийн булчирхайн бүрхүүл хальсны дор үхжлийн голомтууд илэрнэ. Үүнээс гадна хорт буюу түгмэл хэлбэрийн үед уушиг, элэг, бөөр, дэлүү, нарийн гэдсэнд хулгана ярын голомт ажиглагдаж болох юм.  Хоргүй хэлбэрээр өвчилсөн үед өвчтэй хэсгийн арьс 5-6 см зузаарч хөврүүлж тавьсан олс, дээс шиг мушгирч гүрийсэн судал ажиглагдана. Дотор эрхтэнд өөрчлөлт харагдахгүй.
  • 18. 6. Оношлогоо, ялган оношлохуй  Хулгана яр өвчнийг өвчилсөн малын нас, сар улирлын ялгаа, өвчний эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн оношлоно.  Микроскопын шинжилгээний дүн чухал ач холбогдолтой. Лабораторийн шинжилгээнд идээт яр шарх, битүү бугласан идээ эсвэл тунгалагийн булчирхайн идээт цустай шингэнээс дээж авч микроскопийн шинжилгээ хийнэ. Ингэж шинжлэхэд үүсгэгч мөөгөнцөр чөлөөтэй харагдана.  Сүүлийн үед хулгана яраар өвчилсөн малын эмнэл зүйн шинж тэмдэг тодорхой илрэхээс өмнө оношлох зорилгоор гистоплазмин, бластомицин, криптококкийн аллерген ашиглах болж байна. Эдгээр бэлдмэлүүдийг адууны хүзүүний арьсанд тарьж урвалын дүнг 48, 24 цагийн дараа шалгана. Эерэг бол халуун, эмзэглэл бүхий хавдар үүснэ.  Хулгана ярыг ям болон яршруут хулгана яраас ялган оношлох шаардлагатай. Ямлуураар ям өвчнийг илрүүлэх ба яршруут хулгана яр өвчин одоогоор манайд тэмдэглэгдээгүй байна.
  • 19. 7. Эмчилгээ урьдчилан сэргийлэлт  Хулгана ярыг эмчлэх оновчтой арга одоогоор байхгүй боловч мэс засал, ардын уламжлалт аргуудыг өргөн ашигладаг. Мэс заслын арга нь зөвхөн арьс түүний давхрагуудад өвчлөлт явагдсан үед л үр дүнтэй. Арьсанд буй идээт яр, шар буглааг хагалж ариутгалын уусмалуудаар угааж эмчилнэ. Эмчилгээг өдөрт нэг удаа хийнэ. Мөн судсаар новарсенол, иодлог кали, аммарген зэрэг эмийн эмчилгээг хийж болно.  Судас хатгах ардын эмчилгээ сайн үр дүнтэй. Үүнд: далны шонтонгийн вен, хаа богтосны өнгөц вен, бугалганы өнгөц вен буюу товчлуур зэрэг судсуудыг хатгана.  Хатгах эмчилгээ явуулахдаа өвчлөлтийн байдлаас шалтгаалан аль судас хатгахаа сонгоно. Жш нь: урд хөл өвдөх үед далны шонтонгийн болон бугалганы өнгөц венийг 10 хоногийн зайтай 2 удаа хатгах гэх мэт. Зэрэгцүүлээд судсаар глюкоз, новарсенолийн уусмал таривал эдгэрэлт түргэснэ.  Хулгана яраар өвчилсөн адуу насан туршдаа дархлаатай болно.Гэвч криптококкийн үхүүлсэн эсвэл амьд өсгөвөрөөр вакцин эсвэл хэт дархлагдсан ийлдэс бэлтгэж тарихад дархлаа тогтоох идэвхт чанар үзүүлдэггүй байна.
  • 20. Зөгийн Гафиноз 1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог Өвлийн төгсгөл, хаврын эхээр зөгий чацга алдаж олноороо үхэх байдлаар илэрдэг зөгийн халдварт өвчин.
  • 21. 2. Үүсгэгч, түүний онцлог  Үүсгэгч нь Hafina alvei (B. paratyp alvei)-жижигхэн, дугуй үзүүртэй, олон хэлбэртэй (1-2 х 0.3-0.5 мкм), спор үүсгэдэггүй, хөдөлгөөнтэй, анилины бүх будгаар сайн будагддаг, Грам-сөрөг савханцар.  Сонгомол агааргүйтэн, ердийн тэжээлт орчинд сулавтар шүлтлэг нөхцөлд сайн ургана.  Hafina alvei бактерийн сальмонеллезын бактериас ялгагдах онцлог нь тэрээр 200С-д хөдөлгөөнтэй, хий үүсгэдэг, цитрат амоныг задалдаг, 370С-д энэ чадвараа алддаг явдал юм.  Усанд буцалгахад микробыг 1-2 минутад ална. 58-600С халаахад 30 минутанд үхнэ.
  • 22. 3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг  Өвчин ер нь өвлийн сүүлч, хаврын эхээр гардаг. Зун заримдаа хүйтэн борооны дараа тохиолддог. Өвчин өвөл гарах нөхцөл нь чанаргүй шингэн бал, хүйтэн чийглэг байрнаас болдог. Ихэвчлэн ажилчин зөгий өвчилнө.  Зөгийг саахарын 5-10%-ийн уусмалаар тэжээхэд олноор нь үхүүлдэг ба харин саахрын хуурай нунтгаар тэжээхэд хяналтын бүлэгтэй адилхан хэмжээнд амьд үлдэж байсан байна.  Хавар зөгийн бүлүүдийг өвөлжөөнөөс гаргасны дараа хавьтал болон усаар дамжин өвчтэй бүлээс эрүүл бүлд халдвар тардаг.  Чийгтэй байранд зөгийн үхэл 50-60% хүрнэ.  Нууц үе 3-14 хоног. Ил харагдах онцлог шинж тэмдэг байхгүй. Өвчилсөн зөгий сул дорой болж, гэдэс нь дүүрэн, нисэж чадахгүй мөлхдөг. Чацга алдаж, амьсгал нь суларна, заримдаа хөлнүүд нь саажина.  Хаврын нислэгийн үеэр зөгийнүүд өмхий үнэртэй, наалдамхай, эсвэл хагас шингэн хар хүрэн өнгийн баас ихээр гаргана. Зөгийн үүрийг үзэхэд тэжээлийн нөөц хангалттай байх боловч үүрний сархинаг хар хүрэн өнгийн ялгадсаар будагдсан байна.
  • 23. 4. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Өвчтэй зөгийг задалж үзэхэд гэдэс нь хийгээр дүүрч, бохир-цагаан юмуу цагаан-саарал өнгөтэй болсон байна.
  • 24. 5. Оношлогоо, ялган оношлохуй  Оношлохдоо клиник шинж тэмдэг болон эпизоотологийн судалгааны дүнг үндэслэх боловч үүсгэгчийн цэвэр өсгөврийг заавал гарган авч бактериологийн болон ийлдэс судлалын шинжилгээ хийх шаардлагатай.  Цэвэр өсгөвөр гаргахын тулд өвчтэй зөгийний гэдэс болон эсийн хоорондын хөндийн шингэнээс, үхсэн зөгийний булчингаас авч Эндо агарт суулгац хийдэг.
  • 25. 6. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга  Зөгийн арчилгаа, маллагааг сайжруулснаар өвчний гаралтыг зогсоож болдог.  Зөгийн үхэл өндөр байгаа үед саахрын 50%-ийн сироп дээр левомицетиныг 1 литр сироп тутамд 0.2 г-аар, эсвэл стрептомицины 200 мянган ЕД-ээр аль нэгийг нь нэмж зөгийг 7 хоногийн зайтайгаар 3 удаа тэжээнэ.
  • 26. Ашигласан мэдээллийн эх сурвалж 1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984; 2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии Москва “Колос” 1979; 3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал. Улаанбаатар 1988; 4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000; 5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015; 6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012; 7. Ц.Лундаа, А.Ёндондорж Цусан халдвар Улаанбаатар. 2002; 8. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.

Editor's Notes

  1. Цахлай өвчин жилийн аль ч улиралд гарна.
  2. Эмчилгээнд хэрэглэх эмийн бодисын зааврыг сайн баримтлах хэрэгтэй.
  3. Хатгах эмчилгээг хийх хүн туршлагатай байх ёстой.Хатгах эмчилгээний хутга нь сайн чанарын гангаар хийгдсэн байвал зохино.Адуунд ШУ-ны үндэстэй хатгагддаг мэдрэлийн судасны 81 цэг, цусны 77 цэг, төөнөх 34 цэг байгааг тогтоосон бөгөөд хатгалтаар гоожих цусыг тусгай саванд авч шатааж устгана.