More Related Content Similar to лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
Similar to лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон (20) More from batsuuri nantsag
More from batsuuri nantsag (20) лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон 2. Ку чичрэг өвчин (Ку Риккетсиоз)
1. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Ку чичрэг өвчин нь Коксиелла бурнетта гэдэг риккетсээр үүсдэг, бүх
төрлийн мал, зарим мэрэгчид болон хүн өвчилдөг. Хүнд ерөнхий
хордлого, халуурах, уушиг үрэвсэх, малын амьсгалын зам үрэвсэх,
турах, хээл хаях, амьгүй төл гарах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг,
цочмог явцтай зооноз өвчин.
Ку чичрэг нь олон зүйлийн зэрлэг амьтан, шувуу, үе хөлтөнд тусдаг.
Байгалийн голомтод халдварт өвчин юм.
Дэлхий нийтийн өвчин гэж нэрлэж болно. Манай улсын зарим нутагт
хүн, мал, бэлчээрийн хачиг халдварласан гэж судлаачид тогтоосон
байна. Ку чичрэгийн үүсгэгчийг агуулагч буюу дамжуулагч нь олон
төрөл зүйлийн бэлчээрийн хачиг, зэрлэг мэрэгчид байдаг.
3. 2. Үүсгэгч, түүний онцлог
Coxiella burnеtii Riketsiaceae–ийн багийн биеэ даасан
Coxiella төрөлд хамаарна.
Coxiella burnеtii нягт, маш тэсвэртэй үрэнцэр төст хэлбэр
үүсгэдэг, Грам сөрөг, эсийн дотор шимэгчлэгч, 3-р бүлгийн
жижиг нян.
Гадаад орчин, физик, химийн нөлөөнд ихээхэн тэсвэртэй.
4. 3. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Малд эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг ажиглагдахгүй ба
өвчин 2 жил хүртэл архагшиж болно. Ингэж архагшихдаа
хүндэрч уушиг, үе мөч, дэлэн, хуухнагийг үрэвсүүлж ихэнхи
тохиолдолд хээлийн сүүлийн саруудад хээл хаяулж,
амьдрах чадваргүй төл гаргана.
Манай оронд үхэр сүрэг хониноос цөөн тохиолдолд
халдвар авч байсан ба үхэр дотроо бэлчээрийн үхэр илүү
халдварлаж байсан нь хачигтай холбогдон тайлбарлагдана.
Халдвар удаан хугацаанд үргэлжилж, хонь, ямаа, үхэр
өвчний шинж тэмдэг үзүүлэхгүйгээр үүсгэгчийг тээж, янз
бүрийн замаар гадагш ялгаруулна. Хавьтал, агаар тусал,
бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг.
5. 4. Оношлогоо, ялган оношлохуй
Өвчний нууц үе хэдэн сараас хэдэн жил үргэлжлэнэ. Өвчнийг архаг
байх үед ХХУ-аар илрүүлж болно.
Өвчний илрэх зуршмал хэлбэр нь зулбалт юм. Өвчтэй малын биеийн
халуун хээл хаясны дараа ихэсч савнаас буртаг гоожно.
Хээл хаясан малын хаг, төлийн шингэн, зулбадасны элэг, дэлүү болон
тайван бус нутгийн бэлчээрийн хачгийн гемолимфээс түрхэц бэлтгэж
Здоровский болон Романовскийн Гимзээр будаж микроскопоор
шинжлэн онош тогтооно.
6. 5. Эмчилгээ, тэмцэх арга хэмжээ
Мал хачигтахаас хамгаалах, зэрлэг мэрэгчидтэй тэмцэх ажлыг
зохион байгуулах болон Ку чичрэгээр халдварласан малыг
оношлож тэдгээрийг эрүүл сүргээс тусгаарлахад чиглэгдсэн
арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
7. Бог малын энзоот (вирусын) хээл хаялт бол бог мал ужиг хэлбэрээр
өвчилж, төллөхөөсөө хэдхэн долоо хоногийн өмнө хээл хаях шинж
тэмдэгээр илэрдэг хавьтал халдварт өвчин.
Анх 1949 онд Шотланд улсад оношложээ.
Манай оронд 1970-аад онд эрдэмтэн Ц.Дашцэрэн, Т.Доржготов нар
10 аймгийн 230 гаруй суурийн 50 гаруй хувьд энэ өвчнийг илрүүлэн
оношилсон байна.
Бог малын энзоот хээл хаялт (хламидоз)
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
8. Үүсгэгч, түүний онцлог
Бог малын энзоот хээл хаялт өвчний үүсгэгч нь Chlamida psitticca var.
ovis гэдэг пситтакоз-лимфагранулема-трахом зэрэг өвчин үүсгэгчийн
бүлэгт хамаарагдах бөгөөд вирус риккетс хоёрын хоорондох завсрын
байр эзэлдэг биенцэр юм.
Хэмжээ нь 200-300 нм. Үүсгэгчийг Романовын Гимзээр будахад хөх-
цэнхэр, Миякавелийн аргаар будахад улаан, Кастанедийн аргаар
будсан бэлдцэнд ягаан-хөх, Стемп, Митчерлихийн аргаар будахад
улаан өнгөтэй харагддаг.
Тэсвэр- 800С-д 30 минут, 500С-д нэг цаг, тасалгааны дулаанд 24-36
цагийн дотор идэвхээ алддаг. 5%-ийн фенолд 24-36 цаг, 10%-ийн
эфирт 10 минут, 0.3%-ийн формалинд 48 цаг тус тус идэвхгүйжнэ.
Тетрациклины бүлгийн эмэнд мэдрэг, стрептомицины бүлгийн эмэнд
тэсвэртэй байдаг байна.
9. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг,
Гол шинж тэмдэг нь төллөхөөс өмнөхөн хээл хаядаг мөн дутуу сул
дорой төл гаргах шинж юм.
Эхийн хэвлийд хөгжлөө бараг гүйцээгээд үхсэн төл гарахад бэрх
байдаг тул хээл хаясан хонь хэд хоногоор дүлэх, халуурах зарим үед
төрөхийн хүндрэлээс үхэх тохиолдол байдаг.
Хээл хаясан хонины бэлгийн сүвнээс 3-6 хоног буртаг гоожно. Мөн
хаг саатах явдал байдаг.
Өвчтэй эхээс гарсан зарим төл мэдрэлийн согогтой байдаг. Энэ нь
эхийн хэвлийд байхад өвчин үүсгэгч түүний тархины хатуу хальсанд
гэмтэл учруулсантай холбоотой юм.
10. Бие бүтцийн эмгэг өөрчлөлт
Өвчний гол өөрчлөлт нь эхсийн үрэвсэлт, хээлийн гэмтлээр
илэрдэг.
Төлийн хальс, товч, хорион өөрчлөгдөн бүрхүүл хальс хавагнасан
байхын хамт гадрага дээр нь үхэжлийн голомт ажиглагдана.
Үхжсэн хэсэг нь хүрэн улаан буюу шаравтар өнгөтэй болж
зузаарсан байдаг.
Энэ өвчнөөр үхсэн төлийн эрхтэнд бие бүтцийн онцгой өөрчлөлт
ажиглагддаггүй.
11. Оношлох, ялган оношлогоо
Онош тогтооход төвөгтэй. Ийлдэс, вирус судлалын шинжилгээ
голлох үүрэг гүйцэтгэнэ.
Вирус судлалын шинжилгээнд хээлийн ус, хальс, эхсийн гэмтэлтэй
хэсэг, элэг, дэлүүнээс дээж авч шинжлэх ба дээж аль болох шинэ
материалаас ариун нөхцөлд авагдсан байвал зохино.
Хээл хаясан хонины эхэс, хээлийн цуллаг эрхтэнээс дардас бэлтгэж
Романовски-Гимзийн аргаар будаж харахад хар хөх өнгөтэй, дугариг
эсвэл зууван хэлбэртэй 300-500 нм хэмжээний эгэл бие харагдана.
12. Хээлийн бүрхүүлийн эсэнд, ялангуяа товч, хээлийн цэлмэнт
бүрхэвчинд энэ өвчний үүсгэгч элбэг байдаг.
Микроскопын шинжилгээ хийж байхад энэ өвчний үүсгэгч
Риккетсозын үүсгэгчтэй хэлбэр зүйн талаар төстэйг анхаар.
Бруцеллёз, вибриоз, ку-чичрэг, токсоплазмоз, сальмонеллёз
өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
Оношлох, ялган оношлогоо үргэлжлэл
13. Эмчилгээ, тэмцэх арга хэмжээ
Энзоот хээл хаялт өвчний үед сульфаниламид болон антибиотикийн
эмчилгээ үр дүнтэй байна.
Өвчнийг устгахын тулд өвчтэй хонийг эрүүлээс тусгаарлан эмчлэх арга
хэмжээ авна.
Хонины хээл хаях өвчнийг урьдчилан сэргийлэх зорилгоор хөнгөн
цагааны усан исэлт үр хөврөлийн вакциныг хэрэглэдэг.
Вакциныг хонины энзоот хээл хаях өвчтэй буюу халдвар авсан байж
болзошгүй суурийн хонинд мал хээлтүүлгийн үед, эсвэл хээлтүүлэг
өнгөрсний дараа 45 хоногийн дотор нэг удаа тарьж өвчнөөс сэргийлнэ.
Вакцин тарьснаас хойш дархлаа үүсч нэг жил орчим үргэлжилнэ.
Эр хонь, хургыг вакциндахгүй.
14. Хонь ямааны халдварт сохор догол өвчин
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Хонь ямааны дэлэн, хөлний үе, нүдний эмгэг, заримдаа хээл хаях
шинж тэмдэгээр илрэн гардаг микоплазмын хавьтал халдварт
өвчин болно.
Манай малчид энэ өвчнийг “сохор догол, хар дэлэн” гэж нэршиж
ирсэн.
15. Үүсгэгч, түүний онцлог
Сохор догол өвчний үүсгэгч нь Mycoplasma agalactiae бөгөөд
M.capricolium, M.mycoides, M.putrefaciens нь ямаанд ижил төстэй
шинж тэмдэг бүхий өвчнийг үүсгэх ба ихэвчлэн уушигны үрэвсэл
хавсарсан байна.
Ерөнхий шинж чанараараа үхрийн цээж өвчний үүсгэгчтэй адил
төсөөтэй учир эдгээрийг нэг язгуурт багтаан үздэг.
Энэ язгуурын микоплазмууд гадна талаараа эсийн ригид ханагүй тул
хэлбэр зүйн олон дүрст хувирдаг. Жнь: вибрион, савханцар, кокк,
бөөмөнцөр хэлбэртэй байхаас гадна цагираг хэлбэртэй бас
орооцолдож зангирсан утас хэлбэртэй ч ажиглагдана.
16. Микоплазм нь бактерийн шүүрээр чөлөөтэй нэвчин шүүрч агаартай
нөхцөлд сайн ургадаг туйлбаргүй агаартан юм. Хөдөлгөөнгүй бөгөөд
аналин будгуудаар муу, Гимз Романовскийн аргаар сайн будагддаг, 160-
250 миллимикрон хэмжээтэй байдаг.
Тэсвэр- Сохор доголын үүсгэгч нь 0-250С-д 4 сар амьдрах чадвартай,
сүүнд ердийн нөхцөлд 8 хоног, харанхуй орчинд 150С-д 3 сар идэвхээ
алдахгүй.
Усанд 40 хоног, хөрсөнд 15 хоног, бууцанд 10 хоног идэвхтэй байдаг
байна. Мөн 500С-д 90 минут, 600С-д 5 минут, формалины 0.5-1 хувийн
уусмалд 4 цагийн дараа, маргенц хүчлийн калийн 1:250-1:500 уусмалд 2
цаг болоод үхнэ.
Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
17. Эмгэг жамын хөгжил
БМБ –д халдварын үүсгэгч нэвтрэн орох үүд хаалга нь тэжээл
боловсруулах зам, арьсны шарх сорвитой хэсэг, ялангуяа хөхний
сүв болно.
Ийм замаар нэвтрэн орсон нян цусны эргэлтээр эд, эрхтэнд
тархаж дэлэн хөх, нүд, үеүдэд шүүрдэс -идээт-үхжилт үрэвсэл
үүсгэдэг байна.
18. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Өвчний эмгэгшилтийг өвөрмөц байдлаар нь дэлэнгийн, үе мөчний,
нүдний гэсэн 3 хэлбэрт хуваадаг боловч зарим үед хавсарсан холимог
хэлбэр тохиолдож болно.
Саалийн хугацаанд хонь ямаа өвчлөхөд тэдгээрийн 50-85%-д дэлэн, 20-
75%-д үе мөч өвчилж байхад 10-18 % -н нүд өвчлөх жишээтэй байна.
Харин ихэнхи төлийн нүд, үе мөч хавсарч өвчлөх ба саалийн бус хонь
ямааны үе мөч ихэвчлэн өвчилдөг байна.
Өвчилсөн мал эдгэрснээс хойш олон сараар биедээ микоплазм тээж
халдвар дамжуулдаг байна.
19. 1. Сохор доголын хэлбэрийг онцолж үзвэл:
Дэлэнгийн хэлбэр-саалийн малын дэлэн хавдаж үрэвсэнэ. Гэхдээ
дэлэн таллаж өвчлөх ба баруун зүүн 2 хэлтэр хамт өвчлөх нь ховор
байдаг.
Эхлээд дэлэн хатуурч, улайж үрэвсэхийн сацуу сүү нь усан цэнхэр
туяатай болж цаашдаа өтгөрч зууралдсан цагаан лавсуудтай болно.
Дараагийн хоногуудад дэлэн бүхэлдээ хавдаж барихад бижрүүтэн
тэмтрэгдэнэ. Ийм дэлэнд идээт буглаа үүсч идээ гоожих ба өвчин
хүндэрч мал үхнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
20. Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Үе мөчний хэлбэр – Энэ хэлбэрээр өвчилсөн мал явахдаа эмзэглэн
хүчтэй доголох шинж тэмдэг илэрч 2-3 хоногийн дараа үе мөч
хавдаж эмгэг 2 хөлийн өвдөг, борвины үеийг хамарна.
Өвчтэй малд 10-14 хоногийн дараа үе мөчний идээт үрэвсэл
үүснэ.Үүний улмаас үений гэр, шөрмөсний хүүдий үрэвсэж үе
хатуурах, хөдөлгөөнгүй болох шинж илэрнэ.
Өвчлөл 2-8 долоо хоног үргэлжилж өвчтэй мал үхэх буюу эдгэрсэн ч
цаашид заазлагдана.
Хөнгөн хэлбэрээр өвчилбөл малын догололт 3-4 долоо хоног болоод
арилж эдгэрнэ.
21. Нүдний хэлбэр – Ердийн байдлаар нулимс гоожих, зовхи
наалдах, харанхуйд шургалах, нүдээ маажих шинж илэрнэ.
Малын нүдний эвэрлэг бүрхэвчийн өнгө 2-3 хоногийн дотор
хувирч үүл сууж зарим хэсгүүдэд цагаан толбо үүснэ.
Үүл хуурч унавал оронд нь яр үлдэнэ. Хөнгөн өвчилбөл үүл,
ярууд арилж аажмаар хараа орно.
Заримдаа нүд бүлтрэх удаа байна. Энэ хэлбэр удаан
үргэлжилвэл мал турж үхнэ.
Өвчний хэлбэр, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
22. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Холимог буюу хавсарсан хэлбэр - Өвчилсөн малын тарга хүч,
арчилгаа маллагаа, улирлын байдал, үүсгэгч микоплазмын эмгэгт
хоруу чанараас шалтгаалан дээрхи хэлбэрүүд хавсарч өвчлөх явдал
тохиолддог ба энэ үед хээлтэй малын хээл зулбалт хээлийн 2-р
хагаст гарч бүх малын 10 гаруй хувьд хүрдэг.
Мөн малд тархи нугасны үрэвслийн шинж тэмдэг илэрч мал түргэн
ядарч, унаж таталдах шинж үзүүлнэ.
Агалактигаар хонь, ямаа нас хүйс үүлдэр угсаа харгалзахгүй өвчлөх
боловч эдгээр мал ялангуяа хөхүүл үедээ илүү өвчлөмтгий байхаас
гадна хурга, ишиг мөн адил өвчилнө. Гадаадын зарим эрдэмтэд
үхэр, гахай өвчилдөг тухай тэмдэглэсэн байдаг.
25. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
Агалактийн эмгэг өөрчлөлт өвчний хэлбэр хугацаанаас болж харилцан
адилгүй байна. Эмгэгшсэн эрхтэний арьсны доод эслэг булчин хавдаж
идээт буглаа үүснэ.
Нүдний хэлбэрийн үед нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж үүл сууна,
яршина.
Дэлэн өвчлөхөд сүүний цүнхэл өргөсөж олон салбарласан нүх үүсэх ба
ногоон толбо бүхий сэвсгэр ээдэмцэрүүдээр дүүрсэн байна. Дэлэнгийн
цуллаг хатуурч заримдаа цөцгий мэт зууралдсан цагаан зүйл хөхний
сүвээр гоожно.
Хэрэв үрэвсэл үе мөчийг бүхэлд нь хамарсан байвал бүх холбох
эдүүдэд цусархаг шингэн нэвчиж идээт буглаа үүснэ. Тархи нугасны
эмгэгшлийн үед цусны судсууд цусаар дүүрч тэлнэ.
26. Оношлох, ялган оношлогоо
Агалакти өвчин бусад халдварт халдваргүй олон өвчинтэй шинж
хувь төсөөтэй тул уг өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг,
эпизоотологийн хүчин зүйл, эрхтэний эмгэг өөрчлөлт зэргийг
үндэслэн сайтар анхаарч оношлох ёстой.
Өвчин саалийн цагаар ихэнхдээ гардаг, олон малыг өвчлүүлдэг,
саалийн мал бараг нэг зэрэг олноороо дэлэн нь өвдөж сүү нь ус
шиг цэхэр болж хэд хэдээрээ доголох зэрэг шинж тэмдэг нь
агалакти өвчний гол онцлог шинж юм.
Агалактийг хонины дэлэнгийн халдварт үрэвсэл, бурцеллёз мэтийн
халдварт өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
27. Эмчилгээ,урьдчилан сэргийлэлт
Бүрэн эмчилж эдгэрүүлэх найдвартай арга хараахан
боловсрогдоогүй байна. Гэвч уротропин, салицилат натри, люгель,
новарсенолийн уусмалуудыг тодорхой хувиар найруулж судсаар
тарихад сайн үр дүн өгдөг явдал бий.
Манай оронд Ч.Дамдинсүрэн, Ц.Цэндсүрэн нарын боловсруулсан
МААХ-1, МААХ-2 вакцин өргөн ашиглагдаж энэ өвчинтэй тэмцэх
үндсэн хэрэглүүр болж байна.
Хөнгөн цагааны усан исэлт өтгөрүүлсэн формал вакцин нь 0.3% -
ийн фенол, эсвэл 0.2% -ийн формалинаар идэвхжүүлж хөнгөн
цагааны усан исэлтэй хольсон нутгийн омог юм. Вакцин тарьсан
малд 1 жил орчим идэвхтэй дархлаа тогтоно.
28. Ямааны годрон өвчин нь зөвхөн ямаа өвчлүүлж уушиг, гялтангийн
хам үрэвсэл үүсгэн өндөр халуурах байдлаар зонхилон илэрдэг,
цочмог явцтай, хавьтал халдварт тахал өвчин юм.
Годрон өвчин нь ямааны аж ахуйд эдийн засгийн асар их хохирол
учруулдаг байна.
Ямааны годрон өвчин
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
29. Үүсгэгч, түүний онцлог
Годронг үүсгэгч Mycoplasma capricolium-ын дэд зүйл capripneumoniae-аар
үүсгэгддэг. Энэ нь ямааны уушгинд дассан микоплазм бөгөөд үхрийн
цээж, бог малын сохор доголын үүсгэгчтэй хэлбэр зүйн талаар төстэй юм.
Хэлбэр зүйн хувьд кокк, утаслаг, заримдаа од шиг байна. 0.25 мкм
хэмжээтэй, бактерийн шүүрээр шүүгддэггүй.
Тэжээлийн Мартеновын шөл, глюкозтой агар, цусны ийлдэстэй орчинд
өсгөвөрлөгдөнө.
Тэжээлийн хатуу орчны голд ихэвчлэн хонхойсон бөөгнөрөл буй болгож
ургахын зэрэгцээ шингэн тэжээлт орчинд жигд шингэвтэр булингар үүсгэж
ургана.
Тэсвэр -Бага хэмд тэсвэртэй бөгөөд 10-120-д 50 хоног, 00С-тэй ойролцоо
хэмд хэдэн сар амьдрах чадвараа хадгална. Халаахад амархан үхнэ.
Халдваргүйжүүлэх бодисын үйлчлэлд амархан идэвхээ алдана.
30. Эмгэг жамын хөгжил
Ямааны годрон үүсгэгч Mycoplasma mycoides нь агаарын хамт уушгины
гуурс, мөгөөрсөн хоолойн гуурст цулцанг нэвтэрч, цулцан хоорондох эдэд
хүрч түргэн хугацаанд үрэвслийн процесс үүсгэнэ.
Үүний хамт цус тунгалгийн судасны ханын сиймхий чанар ихэсч
микоплазм уушигны шинэ шинэ эрүүл хэсгүүдэд нэвтрэн эмгэгшүүлдэг
байна.
Чухам эндээс уушиг-гялтангийн хам үрэвсэлт цусан хатгалгаа эхэлнэ.
Үүнээс үүдэн цээжний хөндийд шар уст ширхэгэнцэрт шүүдэс ялгарна.
Өвчний эхний үед шүүдэст процесс давамгайлна. Дараа нь уушгинд
үхжилт явагдана. Хүнд үед уушигны нэг тал эсвэл уушиг бүхлээрээ
эмгэгших ба хэвийн байдалдаа буцаж ордоггүй. Нөгөө талаар хоёрдогч
халдвараар халдварласан нөхцөлд өвчний явц улам бүр хүндэрнэ.
31. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
1856,1863,1871 онуудад годрон олон оронд эпизоот хэлбэрээр гарч
улс орнуудад ихээхэн хохирол учруулж байсан байна.
Манайд 1921 оноос өмнө болон хувьсгалын дараах жилүүдэд годрон
ихэнхи нутгийг хамран дэлгэрсэн аюултай халдварт өвчний нэг
байлаа. Мэргэжилтэн байдаггүйгээс тэр үед годронг оношлох,
сэргийлэх, тэмцэх арга хэмжээг авч явуулж чаддаггүй байв.
Ганц жишээ дурдахад дээр үед одоогийн Ховд аймгийн Дарви сумын
ард Цамбын 100 ямаа өвчилж 5 ямаа үлдэж бусад нь үхэж байсан
түүх байдаг.
32. Годронтсон ямааны өвчлөлийн нууц үе 8-10 хоног, хааяа 3 долоо хоног
байна. Годрон хурц, архаг гэсэн 2 хэлбэртэй.
Хурц хэлбэрийн өвчлөлт 12-16 цагийн хугацаанд явагдах ба уушгинд
элэгжилт маш эрчимтэй явагдсанаас өвчилсөн ямаа төдхөн үхнэ.
Ямаанд годронгийн хурц хэлбэр элбэг тохиолддог. Өвчилсөн ямаа 41-42
хэм халуурч эхний үед хуурай ханиах ба дараа нь хамраас нь эхлээд
шар уст дараа нь идээтэй шингэн гоожиж, тэр нь хамрын нүх орчмын
арьсанд наалдаж хатаад амьсгалахад саад учруулна.
Өвчтэй ямааны хавирганы завсраар дарж үзэхэд эмзэглэнэ. Зүрхний
цохилт, судасны лугшилт олширно. Улмаар өвчин хүндэрч өвчтэй
ямааны амьсгал боогдож үхнэ. Хурц хэлбэрийн явц 3-5 хоног
үргэлжилнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
33. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Годронтсон ямааны цусанд морфологийн ихээхэн өөрчлөлт явагдана.
Годронгийн үед цусны цагаан эс цөөрч, залуу эс, савхан цөмт эсүүд
олширч эозинофил бараг үгүй болдог байна. Энэ нь өвчний онош
тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хөнгөн явцтай үед ямааны халуун богино хугацаанд нэмэгдэнэ.
Уушгинд үрэвсэл үүсэхгүй, иймээс хөнгөн явцтай годронтсон ямаа
ихэвчлэн эдгэрнэ.
Ямааны годрон өвчин архаг хэлбэрээр мөн тохиолдоно. Өвчний шинж
тэмдэг харьцангуй хөнгөн, тод бус илрэлтэй байх ба өвчилснөөс хойш
10-12 хоноод биеийн халуун хэвэндээ орж биеийн ерөнхий байдал
сайжирна. Гэвч архаг өвчтэй ямаа их турж эцнэ.
34. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
Хурц хэлбэрээр өвчилж үхсэн ямаа эцэж турдаггүй. Харин архаг
хэлбэрээр өвчилсөн бол тарга хүчээ ихээр алдсан байдаг.
Эмгэгийн гол өөрчлөлт уушгинд сахуулайт үрэвсэл явагдсаны улмаас
элэгшилт явагдаж уушиг улаан, шар, бор өнгөтэй болно.
Уушиг, цагаан мөгөөрсөн хоолойн тунгалгийн зангилаа хэд дахин
томорч зүсэхэд цусархаг шүүдэс хуралдсан байна.
Эрхтэний эмгэгшлийн хэмжээ янз бүр байна. Зарим үед 2 талын
уушиг, эсвэл нэг тал нь нэрвэгдсэн байна.
36. Онош, ялган оношлогоо
Годрон өвчний онош тогтооход эпидемиологийг онцлон анхаарах учиртай.
Годрон аяндаа гардаггүй. заавал гаднаас өвчтэй ямаа ирж эрүүл ямаатай
нийлснээс халдвар гардаг.
Мөн богино хугацаанд олон ямаа хурц хэлбэртэй өвчилж ихэвчлэн үхлээр
төгсөх онцлогтой.
Үхсэн ямааны уушгинд сахуулайт үрэвсэл үүсэн элэгших процессын янз
бүрийн үе шат ажиглагдана. Элэгшсэн уушгийг зүсэж үзэхэд гантиг чулууны
хээ судалтай төстэй болсон байна.
Эмгэгтэй уушигнаас материал авч тэжээлийн орчинд суулгаж цэвэр өсгөвөр
гаргаж авах, мөн эрүүл ямаанд биосорил тавьж оношийг батлавал зохино.
Биосорилын арга шийдвэрлэх ач холбогдолтой.
Цусан халдварт, сохор догол өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
Ялангуяа архаг хэлбэрээр өвчилсөн үед онош тогтооход төвөгтэй.
37. Эмчилгээ, урьдчилан сэргийлэх
Өвчилж эдгэрсэн ямаанд 6 жилийн хугацаанд дархлаа тогтдог гэж
судлаачид тодорхойлсон боловч манай оронд годронтсон ямаа дахин
өвчилж байгаагүй гэж тэмдэглэгдсэн байна. Годрон өвчнийг эрдэмтэн
М.Занаа судалж тэмцэх арга хэмжээг боловсруулсан.
Годронг 3-10% новарсенолоор эмчлэхэд үр дүн сайн. Гэвч ОУ-ын Малын
халдварт өвчний байгууллагын энэ өвчинтэй тэмцэх зааврын дагуу энэ
өвчин хил дамжин халдварладаг өвчний жагсаалтад хамаардаг тул
өвчилсөн малыг зайлшгүй устгах шаардлагатай.
Годрон өвчин гарсан аж ахуйд хорио цээрийн арга хэмжээг яаралтай авч
явуулна. Энэ өвчнөөс сэргийлхийн тулд хөнгөн цагааны усан исэлт
формал вакцинаар тарьж сэргийлнэ. Вакцин тарьснаас хойш 30 хоногийн
дотор дахин өвчлөл гараагүй бол аж ахуйг эрүүлжсэн гэж үзнэ.
38. Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные
болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии
Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал.
Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common
to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.
Editor's Notes Хачиг малд асах үедээ халдвар дамжуулагч- трансфазово, өөрийн үе удам халдвар дамжуулах-трансвариально болох ба 60 гаруй төрөл зүйлийн бэлчээрийн хачиг юм. Эмгэг жам- энэ талын судалгаа хараахан хийгдээгүй байгаа бөгөөд үүсгэгч БМБ-д нэвтрэн орсны дараа чухам хаана байрлаж байдгийг одоо хүртэл нарийн тогтоогоогүй байна. Энэ вакцин нь нутгийн омог- вирусыг өндөгний шар уургийн уутанд өсгөвөрлөж, хөнгөн цагааны усан исэлд шингээж формалинаар идэвхгүйжүүлсэн биобэлдмэл юм.