SlideShare a Scribd company logo
Үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
Лекц № 11. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
Дэд сэдэв:
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2.Үүсгэгч, түүний онцлог
3.Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
4.Өвчний эмгэг жамын хөгжил
5.Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
6.Оношлогоо, ялган оношлохуй
7.Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
8.Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
Үхрийн мялзан
◦ Үхрийн мялзан өвчин нь байнга халуурах, цус ихдэх эмгэгшил, тэжээл
боловсруулах замын эрхтнүүдийн салст бүрхүүлийн үрэвсэлт үжил
болох, тунгалаг төст эдийн тогтолцооны эмгэг үүсэх шинж тэмдэгээр
илэрдэг үхрийн цочмог явцтай, гоц халдварт өвчин юм.
◦ Энэ өвчний дэгдэлт шинээр голомтлон гарч буй үед өвчилсөн үхэр 90-
100 хувь үхнэ1.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
1. Энэ өвчнөөр тайван бус нутгийн мялзантсан үхрийн 20% хүртэл үхнэ. Учир нь уг өвчин олон арван жилээр нэг нутагт үргэлжлэн гарч байсны
улмаас тайван бус нутгийн үхэрт тодорхой хэмжээний дархлаа бий болдогтой холбоотой гэж үздэг. Мялзан өвчин манай оронд дээр үеэс үргэлжлэн
гарч өвчний эсрэг тодорхой арга хэмжээг авч байгаагүйн улмаас нүүдэлчин ардын аж ахуйтанд ихээхэн хохирол учруулж байжээ.
Харин хувьсгалын жилүүдэд манай оронд мялзан өвчнөөс сэргийлэх, устгах тодорхой арга хэмжээ авч ирсний үр дүнд өвчнийг устгасан байна.
1991-1992 онд ОХУ-ын Чита мужаас Дорнод аймгийн Баян-Уул, Тува улсаас Увс аймгийн Бөхмөрөн,Сагиль, Баян-Өлгий аймгийн Ногооннуур
сумдын үхэрт мялзан өвчин нэвтрэн орж ирсэн боловч МЭ, хорио цээрийн шуурхай арга хэмжээ авч устгасны үр дүнд хохиролгүй өнгөрсөн юм.
2. Үүсгэгч, түүний онцлог
◦ Үхрийн Мялзан үүсгэгч вирион нь Morbillivirus төрөл, парамиксовирусын
язгуурт багтана. Үхрийн мялзангийн вирус нь нохойн гудрага, хүүхдийн
улаанбурхан үүсгэгч вирустэй нэг нийтлэг эсрэгтөрөгчтэй байдаг.
◦ Мялзан үүсгэгч вирус нь РНХ агуулдаг бөгөөд 86-126 нм хэмжээтэй. Вирус
цусны улаан, цагаан эс болон бүх дотор эрхтэний цусархаг шүүдэст шингэнд
элбэг тохиолдоно.
◦ Мялзан үүсгэгчийн цэвэр өсгөвөрийг 6-12 сарын настай тугалаар дамжуулж
гарган авна.
◦ Мөн үүсгэгчийг тахианы 7-10 хоносон үр хөврөл, тугалын бөөрний эдэнд тус
тус өсгөвөрлөнө.
◦ Вирус өөртөө хавсрага холбох ба тундасжуулах нөлөө бүхий эсрэгтөрөгч
агуулна. Газар зүйн янз бүрийн бүсэд гарсан мялзангийн үүсгэгч хоруу
чанараараа ялгаатай байдаг.
◦ Үхрийн мялзан үүсгэгч вирион нь тэсвэр сулхан вирусын бүлэгт багтана.
3. Эмгэг жамын хөгжил
◦ Мялзан үүсгэгч вирион цусанд нэвтрэн орж өсөж үржмэгц халдварын
процесс үүсч хөгжинө. Цусны судасны хана гэмтэж эмгэшсэнээс цус
харвалт явагдаж улмаар янз бүрийн эрхтэн гэмтэж, тэдгээрт цус харвалт
явагдана.
◦ Үүнээс үндэслэн хоол боловсруулах эрхтний салст бүрхүүл хөөж улайна,
дараа нь салст бүрхүүлийн хучуур эд үхжиж ховхорч унахын хамт суурь нь
шархална.
◦ Цусны сийвэнгийн шүүдэснээс хөвсгөр наалдац тогтоно. Хоол
боловсруулах замын дагуу оршдог янз бүрийн нян идэвхжиж салст
бүрхүүлийг гэмтээнэ.
◦ Өвчний эхний өдрүүдэд улаан, цагаан эсийн тоо олшрох ба удалгүй цагаан
эсийн тоо хэт цөөрч, эозинофил огт үгүй болж нейтрофил гэнэт
саармагждаг байна.
◦ Вирус малын уураг тархинд хүрч тэнд үрэвсэл үүсгэн мэдрэхүйн эрхтэний
үйл ажиллагаа алдагддаг байна.
◦ Өндөр ашиг шимтэй үүлдрийн үхэр, сарлаг нь нутгийн үүлдрийн үхрийг
бодвол илүү мэдрэмтгий бөгөөд хүнд хэлбэртэй өвчилдөг байна.
◦ Мялзангийн вирус малын БМБ-д удаан хугацаагаар хадгалагддаггүй
боловч ужиг явцтай өвчилсөн зарим үхэр хэдэн долоо хоногийн турш
вирус тээгч болдог байна.
◦ Мялзан өвчин жилийн аль ч улиралд гарч болох боловч хүйтэн
сэрүүний улиралд илүүтэй тохиолдоно.
◦ Хонь ямаа, мялзангаар тодорхой шинж тэмдэггүй ихэнхдээ далд
хэлбэрээр өвчлөх учир халдвар тараах аюул ихтэй байдгийг анхаарах
хэрэгтэй.
◦ Махчин амьтад ч мялзангаар үхсэн үхрийн сэг зэмийг идсэнээс
халдвар тараах нэгэн нөхцөл болдог байна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
◦ Нууц хугацаа байгалийн халдварын үед 3-9 хоног байна. Харин
мялзантсан хонь ямааны нууц хугацаа 2-14 хоног, тэмээнд 5-6 хоног
байдаг. Үхрийн мялзан хурц, хурцавтар хэлбэртэй тохиолдоно.
◦ Заримдаа өвчилсөн мал зулбах, хээл хаях өвөрмөц шинж тэмдэгтэй
илэрдэг байна.
◦ Мялзангийн анхны шинж тэмдэг бол халууралт бөгөөд малын халуун
40-42 хэм хүрнэ. Өвчтэй малын халуун өглөө буурсан байх онцлогтой.
◦ Малын биеийн ерөнхий байдал өөрчлөгдөж хэвтрээсээ босохгүй ходоод
гэдэс хямарч, саалийн үнээний сүү эрс татрана. Үхрийн амны хөндийн
салст бүрхүүлд халуурснаас 1-2 хоносны дараа шаравтар бор өнгийн
зангилаа үүснэ. Энэ эмгэг үүдэн шүдний буйл, завьж, тагнайд голдуу
байрлана. Зангилаа эхний үед хатуу байснаа зөөлөрч хагарна. Суурин
дээр нь тод улаан өнгийн шарх үүсэх ба амнаас нь өмхий үнэртэж
шүдээ хавирна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
◦ Өвчний эхний үед баас хатаж байснаа удалгүй чацга алдана. Чацга нь
цусны хольцтой байна. Мөн чацганд гэдэсний гэмтсэн салст бүрхүүлийн
гууждас ажиглагдана.
◦ Өвчтэй үхрийн нүд өвдөж нулимс гоожиж сүүлдээ нуухтана. Хамар хатах,
булчин шөрмөс чичирч таталдах шинж илэрнэ.
◦ Өвчилсөн мал чацга алдаж эхэлснээс биеийн ерөнхий байдал эрс
доройтож 6-7 хоног дээрээ үхдэг. Заримдаа үүнээс ч богино хугацаанд
үхдэг.
◦ Мялзангаар өвчилсөн мал халуурдаггүй тохиолдол бас бий. Ийм үед
өвчилсөн үхрийн хойт хөл нь саажих, мэдрэлийн үйл ажиллагаа хямрах,
үтрээнд архаг үрэвсэл үүсэх, чацга алдах шинж тэмдэг ажиглагдана.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
◦ Мялзангаар үхсэн үхрийн бөгсөн бие нь чацгаар бохирлогдсон, хамар,
нүднээс идээлэг зүйл гарч сормуустай наалдаж хатсан байна. Бөөр нь
хонхойж эцэж турсан байдал тод харагдана.
◦ Эмгэгийн гол өөрчлөлт нь амны хөндийгөөс эхлээд ходоод, нарийн бүдүүн
гэдэсний салст бүрхүүл, мөн амьсгалын дээд зам, тунгалагийн булчирхай ,
зүрх зэрэгт өвөрмөц хувиралт илэрч болно.
◦ Амны хөндийд цоохортсон улайлт, хучуур эдийн хууралт, шархлалт бий
болно. Ходоодны хана зузаарч шар уст нэвчдэс үүсч тунгалагийн булчирхай
томорсон байна. Цус хурсан хэсэгт бүлэгнэсэн хүрэн өнгөтэй нөжөөр
хучигдсан байх ба түүнийг ховхолход яршсан байна.
◦ Нарийн гэдсэнд мөн адил байх ба бүдүүн гэдсэнд өөрчлөлт бага байна.
Шулуун гэдэсний хананд үхжил бий болно. Чацархайн булчирхай томорч цус
хурсан байна. Цөс, бөөр, давсаг, цаашлаад үнээний үтрээ, сав зэрэг эрхтэнд
цус харвалт, шархлаа, үхжил үзэгдэнэ. Дэлүүнд өөрчлөлт бага байна.
6. Оношлогоо, ялган оношлохуй
◦ Мялзан өвчний оношийг өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж
тэмдэг, бие бүтцийн эмгэгт өөрчлөлт зэргийг үндэслэн тогтооно.
◦ Сүүлийн үед лабораторийн шинжилгээнд эсийн өсгөвөр, ийлдэс судлалын
сонгомол аргыг амжилттай ашигладаг боллоо.
◦ Лабораторийн шинжилгээний зорилго нь эмгэгт материалд үүсгэгч вирион
байгаа эсэхийг тогтоох явдал юм.
◦ Вакцин таригдсан, өвчилж эдгэрсэн зэрэг өвөрмөц ялгаатай малд
мялзангийн вирусын эсрэгбием байгаа эсэхийг Элиза болон ХХУ-ын аргаар
тогтооно.
◦ Шаардлагатай бол биосорил тавьж оношийг баталгаажуулна.
◦ Үхрийн мялзан өвчнийг шүлхий, хорт салст халуурал, цусан халдварт
өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай.
◦ Шүлхийн үед олон мал өвчлөх боловч үхэл бага, амны хөндийн салст,
туурайн салаа, дэлэн, гүзээнд эмгэгт өөрчлөлт явагддаг онцлог
ялгаатай.
◦ Хорт салст халуурлын үед үхэр сугачаа хэлбэрээр өвчилнө.
◦ Цусан халдварын үед амны хөндий гэмтэхгүй ба цуснаас Пастерелл
савханцар амархан олдоно.
6. Оношлогоо, ялган оношлохуй
7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
◦ Мялзан өвчинтэй тэмцэх зааврын дагуу эмчлэхийг хориглох ба үхсэн малын
сэг зэмийг шатааж устгах арга хэмжээ авна.
◦ Мялзангаар өвчилж эдгэрсэн үхэр дахин өвчлөхгүй насан туршийн дархлаа
тогтоно.
◦ Манай оронд мялзантай тэмцэхээр хэрэглэгдэж байгаа вакцин нь өвчин
үүсгэгч вирусын ондоошуулсан “Кобет-О” омгийг тугалын бөөрнөөс
бэлтгэсэн эсийн өсгөвөрт өсгөвөрлөн, үржүүлж тусгай хамгаалах орчинтой
хольж лиофилийн аргаар хатаасан амьд вакцин юм.
◦ Энэ вакциныг жилийн аль ч улиралд хэрэглэж болох боловч мал тарга хүчээ
авсан намрын сүүл сард тарихыг зөвлөсөн байдаг. Таригдсан үхэрт 10-14
хоногийн дараа идэвхтэй дархлаа тогтож 2 жил хамгаална.
Гахайн мялзан
Гахайн сонгомол мялзан нь хавьтлын замаар халдварладаг, өндөр
халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний
нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм.
Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн
тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
◦ Гахайн мялзангийн үүсгэгч РНХ агуулсан вирус бөгөөд Pestivirus-ын
төрөлд багтаан үздэг.
◦ Вирус дугариг хэлбэртэй, 20-35 миллимикрон хэмжээтэй.
◦ Цусны улаан, цагаан эс, судасны дотор талын хананд үрждэг, өвчтэй
БМБ-ын цус, эс, эд, бүх дотор эрхтэнд оршино.
◦ Үүсгэгч вирус эсийн сийвэнд оршихуун үүсгэдэг, түүнийг гахайд тарихад
вирус саармагжуулах эсрэгбием бий болдог.
◦ Мялзан эсэргүүцэх хэт дархалсан 1 мл ийлдэс вирус саармагжуулах
чадвартай байдаг. Мялзангийн вирусын халдварлах чадвар үлэмж их юм.
◦ Гахайн мялзанг үүсгэгч вирион дархлаа тогтоох нэг хэвшилтэй
бөгөөд ийлдэс судлалын холбогдлоороо маш ойр төстэй А ба В гэсэн
хоёр хэсэгт хуваагддаг онцлогтой.
◦ А хэсэгт гахайг нас хүйсний ялгаагүй өвчлүүлэгч өндөр хоруу
чанартай өвөрмөц эпизоот омог,
◦ В-д нь зөвхөн зулзаган гахай өвчлүүлдэг үүсгэгч вирионыг багтаан
ялган үздэг.
◦ Гахайн мялзангийн үүсгэгч бусад вирусын адил эсийн дотор
амьдардаг учир зөвхөн эсийн өсгөвөрт үржинэ.
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Эмгэг жамын хөгжил
◦ Мялзан үүсгэгч вирус гахайн биед орсны дараа цусаар дамжин бүх биед
тархана. Цусны судасны хананд вирус хүчтэй үржсэнээс судасны ханын
орчимд эсийн нэвчрэлт явагдаж үхжил үүсдэг. Ийм судасны хана хялбар
гэмтэж задардгаас цус харвалт буй болно. Цусны хялгасан судас гэмтсэнээс
тунгалагийн зангилаа, гэдэс, арьс үхжиж, дэлүүнд шигдээс бий болно.
◦ Энэ өвчин цусан халдвар, сальмонеллёз зэрэг 2- догч халдвараар сэдэрч
нянгийн үжил үүсэх талтай.
◦ Мялзангийн үүсгэгч сонгон эмгэгшүүлэх өвөрмөц эрхтэн байхгүй. Гэвч цусны
судасны ханын мэдрэлийн судсууд гэмтсэний улмаас тархи, нугасны
үрэвсэл үүснэ. Энэ өвчнөөр өвчилсөн гахайн бүх эд эрхтэн ялангуяа цусны
эргэлтийн болон цус төлжүүлэх эрхтэнд эмгэг анатомийн илэрхий өөрчлөлт
ажиглагдана. Бодис солилцооны хүчтэй хямрал явагдсанаас цианид үүсч
гахайг хордуулж үхүүлдэг байна.
◦ Богино хугацаанд олон тооны гахай өвчлүүлдэг. Тарга хүч сайтай гахай
илүү өвчлөмтгий . Жилийн ямар ч улиралд гарч болзошгүй.
◦ Эхээс сая гарсан торой, сайн үүлдрийн бүдүүн гахай илүү мэдрэмтгий
байна. Харин азарган гахай мэгжийг бодвол тэсвэртэй.
◦ Энэ өвчнөөр өвчилсөн гахайн өвчлийн хувь өндрөөс гадна үржлийн гахайг
нядалж устгах шаардлага гарч мөн өвчинтэй тэмцэх арга хэмжээнд их
хэмжээний хөрөнгө зарцуулдаг учраас эдийн засгийн ихээхэн хохирол
учруулдаг өвчин билээ.
◦ Гахайн мялзанг анх Америкийн Огайо мужид 1883 онд оношилжээ.
◦ Өвчин үүсгэгчийг нээхээс өмнө гахайн мялзанг цусан халдвар, иж балнад
өвчнүүдтэй андуурдаг байв.
◦ Манай улсад гахайн мялзан тэжээвэр гахайнд зэрлэг гахайнаас
халдварлах замаар анх гарсан байдаг. 1959,1960 онуудад Булган аймгийн
Булган уул болон Богд хан уулын зэрлэг гахай мялзантсан түүхтэй.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
◦ Гахайн мялзангийн нууц үе 1-9 хоног, заримдаа 2-3 долоо хоног ч байна.
Өвчлөлт хурц, хурцавтар, архаг гэсэн 3 хэлбэрээр явагдна.
◦ Хурц хэлбэрийн үед гахайн биеийн халуун 40.5-41 хэм хүрч ийм хэмжээнд
удаан байдаг. Шинж тэмдэг эхлээд 2-3 хоноод гахай хоолондоо дургүй
болж бөөлжих, өтгөн нь хатах, дараа нь чацга алдах, чацга нь цусны
хольцтой гарах шинжүүд илэрнэ. Халуурснаас болж дагжин чичирнэ. Нүд
нь үрэвсэж зовхи нь наалдана. Өвчтэй гахай явахдаа гуйвах ба сэрүүн
газар хайж хэвтэнэ. Шээс нь хар хүрэн өнгөтэй болно.
◦ Заримдаа өвчтэй гахайн гэдэс, хэвлий, гуяны дотор талын арьсанд
шаравтар шингэнээр дүүрсэн цэврүү үүсдэг. Өвдөөд хэд хоносны дараа
арьсан дээр цэг маягийн цус харвалт бий болно. Энэ цусан толбууд хэд
хоногийн дараа хоорондоо нийлж хуруугаар дарахад арилахгүй тод улаан
толбо болно.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
◦ Мялзантсан гахайн зүрхний ажиллагаа суларч, амьсгал түргэснэ. Хоншоор,
чих, сүүл, гэдэсний арьс хөхөрч зарим үед хөл нь хагас эсвэл бүтэн саажна.
Хамраас нь цус гоожих, булчин таталдах шинж тэмдэг илрэнэ. Хурц
өвчилсөн гахай бараг толгой дараалан 7-10 хоноод үхнэ.
◦ Торой цахилгаан хэлбэрээр өвчилнө.
◦ Нарийн бүдүүн гэдсэнд сахуулайт үрэвсэл явагддагаас өвчилсөн гахай
чацга алдана. Арьс намрасдаж, сүүлний үзүүр, чих тасран унадаг.
◦ Архаг явц хэдэн долоо хоног буюу сараар үргэлжлэнэ. Уушиг үрэвссэнээс
өвчтэй гахайн амьсгаа давхцах, ханиах, уушиг хэржигнэх, хамраас шингэн
гоожих шиж илэрнэ. Заримдаа өвчтэй гахай нохой суудлаар сууж амьгаагаа
хөнгөлөхийг оролддог.
◦ Өвчний хурцавтар явц 2-3 долоо хоног, архаг явц 4-6 долоо хоног ба үхэл
нь 30-60%-д хүрнэ. Архаг өвчтэй гахай бүрэн эдгэрэхгүй өвчин тараах
аюултай.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
◦ Мялзан өвчний эмгэг өөрчлөлт нь эмгэгшсэн эрхтэний онцлог, байршлаас
шалтгаална. Уг өвчнөөр үхсэн гахайн биед эмгэгт анатомийн өөрчлөлт тэр
болгон тодорхой илэрдэггүй учир хэд хэдэн хүүрэнд задлан шинжилгээ хийх
шаардлагатай болдог.
◦ Хурц хэлбэрийн үед цусан халдвартай төстэй цус харвалт үүссэн байна. Арьсны
доорх эслэг, цуллагийн эрхтэн, төвөнх, давсаг, бүдүүн гэдэсний хананд цус
харвасан байна. Бөөрөнд үүссэн цус харвалт олон тооны жижиг булцруу бий
болгодог ба бөөрний их бие цайвар өнгөтэй болно. Дэлүүнд хязгаарлагдмал
цусан шигдээс үүссэн байна. Уушигнд сахуулайт үрэвсэл үүсч үхжлийн голомт
харагдана.
◦ Хурцавтар ба архаг явцын үед бүдүүн гэдсэнд гол өөрчлөлт ажиглагдана.
Олгой, цутгалангийн хавхлаасанд цус харвасан, мухар олгойд өнгөр тогтсон
байна. Тунгалагийн уутанцарын хэмжээ бүхэлдээ томорч үхжилийн голомт бий
болж, доорх эд яршсан байна.
6. Оношлогоо, ялган оношлохуй
Гахайн мялзанг доорхи аргаар оношлоно.
◦ 1.Эпизоотологийн судалгаа- гахайн мялзан улирал харгалзахгүй гардаг, бүх
насны гахай өвчилдөг, аж ахуйд өвчин шинээр гарч буй үед үхэл ихтэй байдаг,
өвчин хурдан тархаж олон тооны гахай өвчлүүлдэг зэргийг харгалзан үзнэ.
◦ 2.Шинж тэмдэг-өвчтэй гахайн халуун удаан хугацаанд өндөр хэвээр байдаг,
арьсан дээр улаан толбо гардаг, чацга алддаг, толбо заримдаа чернилэн ягаан
байдаг зэрэг.
◦ 3.Эмгэг өөрчлөлт-арьс, салст бүрхүүлд олон тооны цус харвалт ажиглагдана.
Цус харвалт дотоод эрхтэнд үзэгдэхээс гадна төвөнх, бөөр, бүдүүн гэдсэнд
ажиглагдана, мөн цусан шигдээс дэлүүнд бий болно. Бусад эмгэгт
өөрчлөлтүүдийг сайтар анхаарах. Азарган гахайн чивний дотор тал шархлах нь
байнга тохиолдоно. Дээрхи байдлуудыг харьцуулан судалж онош тогтооно.
◦ Мялзанг иж балнад, цусан халдвар, гахайн ходоод гэдэсний үрэвсэлээс ялган
таних нь чухал. Иж балнадаар 6 сар хүртэл насны өсвөр гахай буюу торой
өвчилнө.
7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
◦ Эмчилгээ үр дүн муутай, мялзантсан гахай удаан хугацаагаар вирус тээгч
болдог аюултай учир өвчилсөн гахайг МЭАЦ-ийн хяналтын дор нядална.
◦ Гахайн мялзангаас сэргийлэхийн тулд олон оронд янз бүрийн арга
боловсруулан хэрэглэж ирсэн байна. Гэвч бэлтгэсэн биобэлдмэл бүрт
өвөрмөц дутагдалтай тал гарч аажмаар солигдож иржээ. Манай Биоүйлдвэр
гахайн мялзангийн К омгийн вакциныг “СУ” вакцин хэмээн нэрлэж 1993 онд
гаргасан. Энэ нь К омгийн вирусыг туулайн бүжингээр дамжуулж бэлтгэсэн
вакцин юм. Уг вакциныг эрүүл гахайд тарихад 10-14 хоногийн дараа
идэвхтэй дархлаа тогтож 1 жил хамгаалдаг гэжээ.
◦ Гахайн мялзан өвчнөөс сэргийлэхийн тулд өөр аж ахуйгаас шилжүүлэн
авчирч байгаа гахайг урьдчилан сэгийлэх үзлэгт нэгбүрчлэн оруулж 30 хоног
хүртэл тусгай байранд байлгасны дараа үндсэн сүрэгт нийлүүлнэ.
◦ Гахайн байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж гаднын хүн
оруулахгүй байх зэрэг дэглэм баримтлавал зохино.
Бог малын мялзан
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
◦ Бог малын мялзан буюу “ямааны тахал” өвчин нь хонь, ямааг өвчлүүдэг
вирусийн гаралтай өвчин бөгөөд халуурах, аман дотор шархлаа үүсэх,
чацга алдах, уушгины үрэвсэл болох мөн зарим тохиолдолд үхэлд
хүргэх зэрэг шинж тэмдэгээр илэрдэг халдварт өвчин юм. Янгир,
аргаль, зээр, бөхөн өвчилдөг.
◦ Үүсгэгч вирус дангаар болон бусад эмгэг төрүүлэгчтэй хавсран тэмээ,
усны одос үхрийг өвчлүүлсэн тохиолдол бий. Харин хүн
өвчилдөггүй.Үхэр халдвар авч болох ч эмнэл зүйн шинж тэмдэг
үзүүлдэггүй мөн бусад амьтад вирус дамжуулдаг болох нь
тогтоогдоогүй байна. Үхэл: 50- 100%.
◦ Үүсгэгч: парамиксовиридэ язгуурын
морбиливирусаар үүсгэгддэг.
◦ Энэ төрлийн вирус ихэнх ариутгал,
халдваргүйжүүлэлтийн бодист
мэдрэмтгий.
◦ Үүсгэгч вирус гадаад орчинд
харьцангуй тэсвэргүй, уг вирус
үхрийн мялзангийн вирусийн адил
хэт ягаан туяаны гэрэлд болон
хатаахад 3-4 хоног, түүнээс бага
хугацаанд идэвхгүйжнэ.
◦ 70oC-аас дээш хэм, 5.6-аас бага,
9.6-аас дээш рН-д тэсвэргүй.
2. Үүсгэгч, түүний онцлог
3. Өвчний эмгэг жамын хөгжил
◦ Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам дагуу
үрэвслийн болон үхжилт хувирал үүсдэг онцлогтой.
◦ Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр гүехэн
шархлаа үүснэ. Үүнтэй төстэй шархлаа зарим амьтны бэлгийн уруул,
үтрээний салст бүрхүүлд гардаг.
◦ Ходоод шархалсан байх ба гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн өртдөггүй.
◦ Уушгинд цус ихэснэ, хамрын салст бүрхүүл, самалдаг, төвөнх мөгөөрсөн
хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл үүснэ.
3. Өвчний эмгэг жамын хөгжил
◦ Африк, Ойрх дорнод, Ази тивийн 70 гаруй оронд бүртгэгдээд байна.
◦ Жил бүр дэлхий нийтийн хэмжээнд 1.4-2.1 орчим тэрбум ам.долларын
хохирол учруулдаг.
◦ БММӨ-ий вирүсийн халдвар ойр хавьтлаар дамжина. Агаар дуслын замаар
мөн халдварлана.
◦ Нууц үед вирүс нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. Мөн сүүнд
агуулагддаг гэж үздэг.
◦ Сүүлийн үеийн судалгаагаар эмнэл зүйн шинж тэмдэг нь арилсан ямааны
хорголд 1-3 сарын дараа вирүсийн эсрэгтөрөгч илэрсэн байна.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Дэлхий дахинд БММӨ-ний тархсан
байдал (2016 оны
Монгол улс дахь БММӨ-ний дэгдэлт
Тайлбар Улаан: Халдвартай бүс Шар: Сэжигтй бүс
Ногоон: Хамгаалалтын бүс Цагаан: Эрүүл бүс
◦ Үхрийн мялзантай ижил шинж тэмдэгтэй. Нууц үе 3-6 хоног.
◦ Гэнэт халуурах, биеийн ерөнхий байдал доройтох, тэжээлийн дуршилгүй
болох, хамраас шингэн гоожих ба хамрын шингэн аажимдаа өтгөрч шар
болж, хатууран амьсгалах замыг бөглөж амьсгалын замын эмгэг үүсгэнэ.
◦ Нүд үрэвсэж, нулимс ихээр ялгарснаар зовхи хоорондоо наалддаг.
◦ Амны доторх эд хавдаж, буйл, тагнай, хэлний орчимд шархлаа үүснэ.
◦ Зарим мал, амьтан ихээр чацга алдана.
◦ Хээлтэй мал хээл хаяна. Халуурснаас хойш 5-10 өдрийн дотор үхэлд
хүргэдэг.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
◦ Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам дагуу үрэвслийн болон
үхжилт хувирал үүсдэг онцлогтой.
◦ Олон тохиолдолд амьсгалын зам өртдөг. Үхсэн малын хүүрийг харахад тураалд орсон,
чацга алдсан, нус, нуух гоожсон, уруул тавхайсан, ам үрэвсэж үхжсэн байх нь ажиглагдана.
◦ Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр гүехэн шархлаа үүснэ. Үүнтэй
төстэй шархлаа зарим амьтны бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүлд гардаг.
◦ Ходоод шархалсан байх ба гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн өртдөггүй.
◦ Пейерын гүвгэр их хэмжээгээр үхжиж шархална. Хамгийн тод эмгэг хувирал бүдүүн гэдэс
ялангуяа цутгалан-олгойн уулзвар орчим, олгой-хос гэдэсний уулзвар, шулуун гэдсэнд
үүснэ.
◦ Зарим тохиолдолд хос гэдэсний төгсгөл хэсгийн салст бүрхүүлд цус ихэслийн “судалт тахь
буюу барынх шиг судал” үүснэ, цус харваж харлана.
◦ Амьсгалын замын эмгэг хувирал нийтлэг тохиолдоно. Уушгинд цус ихэснэ, хамрын салст
бүрхүүл, самалдаг, төвөнх, мөгөөрсөн хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл
үүснэ.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
6. Оношлогоо, ялган оношлохуй
◦ Эмнэлзүйн шинж тэмдэг (үхэрт ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
байгаа үед хонь, ямаа гэнэт ихээр халуурах, хамраас гоождос гарах,
их хэмжээний чацга), эмгэг анатомийн хувирал болон болон
лабораторийн шинжилгээгээр оношлоно.
◦ БММӨ-нийг Хөх хэл, годрон, цусан халдвар, мялзан өвчнүүдээс
ялган оношлох шаардлагатай.
◦ Оношийг вирус судлалын, ийлдэс судлалын, молекул биологийн
аргуудыг хэрэглэн тогтооно.
Disease Death Diarrea Discharge Bronchite Other signs
PPR Yes Yes Yes Yes
Rinderpest Yes Yes Yes
CCPP Yes Yes Yes Weakness, anorexia, cough, hyperpnea.
Bluetongue Yes Yes Yes
edema of lips, nose, face, submandibular
area, eyelids, and sometimes ears;
congestion of mouth, nose, nasal cavities,
conjunctiva, and coronary bands; and
lameness and depression
Pasteure
llosis
Yes Yes
swelling, redness, warmth,
and tenderness
6. Оношлогоо, ялган оношлохуй
7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
◦ Өвөрмөц эмчилгээ байхгүй , шинж тэмдгийн эмчилгээ хийж болно.
◦ Уг өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хэрэглэдэг бөгөөд энэ нь дархлаа
төрүүлэх чадвар сайтай байна.
◦ Мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, хорио цээрийн
арга хэмжээ авах,
◦ Өвчилсөн малыг устгах,
◦ Ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлууд багтана.
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
Даян Дэлхийн БММӨ-тэй Тэмцэх, Устгах
Стратеги (2015 онд батлагдсан). Зорилго:
Бог малаас авах ашиг шимийг
сайжруулах замаар дэлхий нийт,
ялангуяа хөгжиж байгаа улс орнуудын
хүнсний хангамж, хоол тэжээл, хүн амын
эрүүл мэнд, эдийн засагт хувь нэмэр
оруулах;
2030 он гэхэд дэлхий дахинд уг өвчнийг
устгах;
Яагаад БММӨ-ийг устгах боломжтой вэ?
◦ Нэг ийлдсийн хэвшилтэй;
◦ Халдвар авч эдгэрсэн мал тээгч болдог нь тогтоогдоогүй;
◦ Хонь, ямаанаас тусдаа зөвхөн зэрлэг хивэгч амьтдын дунд вирүс
эргэлддэг болох нь тогтоогдоогүй;
◦ Нэг удаагийн вакцин нь насан туршийн дархлаа тогтооно (3-5 жил);
◦ Вакцины үнэ хямд (6 цент буюу 150 төгрөг);
◦ Халуунд тэсвэртэй вакцин үйлдвэрлэгдэж эхэлж байгаа;
◦ Боломжийн оношлогооны аргууд (түргэн тест, ЭЛИЗА);
◦ 2011 онд дэлхий дахинд амжилттай устгасан Үхрийн мялзан өвчнөөс
авсан сургамж;
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
Даян Дэлхийн БММӨ-тэй Тэмцэх, Устгах Стратегийн үндсэн зарчим нь
гурван түвшинтэй:
1. Үндэсний;
2. Бүсийн;
3. Олон улсын;
Гурван бүрэлдэхүүн хэсэгтэй:
Бүрэлдэхүүн хэсэг 1 – БММӨ-ийг устгах;
Бүрэлдэхүүн хэсэг 2 – Мал эмнэлгийн салбарыг бэхжүүлэх;
Бүрэлдэхүүн хэсэг 3 – Өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүдийг
уялдуулах (бог малын бусад өвчнүүд);
◦ Үндэсний түвшинд БММӨ-ийг устгах үе шатууд
◦ Нийт 4 үе шаттай:
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
0 1 шат 2 шат 3 шат 4 шат
Мэдээлэл
байхгүй
Эпидемио-
логийн
нөхцөл
байдал болон
тархалтыг
тогтоох
Тодорхой бүс
нутгуудад
тэмцэх арга
хэмжээг
хэрэгжүүлэх
(вакцин-
жуулалт)
Нийт нутаг
дэвсгэрийн
хэмжээнд
өвчнийг
устгах, тэмцэх
(вакцин-
жуулалт)
Вирүс
эргэлдээгүй
болохыг
нотлох
8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
Нохойн гударга нь нохой болон бусад махчин амьтдыг хүчтэй
халууруулж нүд, амьсгал, ходоод гэдэсний салст бүрхүүлийг
үрэвсүүлэхийн зэрэгцээ уушигны хатгалгаа үүсгэж төв мэдрэлийн
системийг гэмтээх шинж тэмдгээр илрэн гардаг вирусын хавьталт
хурц халдварт тахал өвчин юм.
Нохойн гударга
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
2. Үүсгэгч, түүний онцлог
◦ Махчин амьтны гударгыг РНХ агуулсан парамиксовирусын язгуурт багтдаг
псевдомиксовирусын төрлийн вирус үүсгэнэ.
◦ Өвчтэй амьтны хамрын шингэн, цус, дэлүү, чөмөг, цээж, хэвлийн хөндийн
шингэнд вирус байрлана. Энэ вирус бактерийн шүүр–Зейтц, Беркефельд,
Шамберланы шүүрээр шүүгддэггүй. Үүсгэгч вирион бөөрөнхий хэлбэртэй,
ихэвчлэн хатуу мушгиатай, 115-160 нм хэмжээтэй биенцэр болно.
◦ Гударга үүсгэгч вирион эфир, антибиотик, сурьфаниламидын төрлийн
эмийн үялчилгээнд тэсвэртэй. Нарны гэрэлд тэсвэргүй.
◦ Махчин амьтны гударгын вирус хэлбэр зүйн болон эсрэгтөрөгчийн хувьд
үхрийн мялзан, хүний улаан бурхан өвчний үүсгэгчтэй ойр төсөөтэй байна.
Гударгын вирион хавсрага холбох, тундасжуулах урвалын эсрэгтөрөгчтэй
болох нь тогтоогджээ.
3. Эмгэг жамын хөгжил
◦ Амьтны БМБ-д орсон вирус эсийн дотор түргэн үржиж олшрон виреми
болж цусаар биед тарна. Үүнээс болж зарим сул биетэй амьтан үхнэ.
◦ Цусанд байгаа вирус цусны судасны дотоод ханыг гэмтээж салст бүрхүүлд
салсталт үүсгэнэ.
◦ Өвчтэй амьтан халуурдаг. Халуун хэд хоноод хэвийн байдалд орно. Зарим
үед эдгэрч болно. Голдуу хэд хоногийн дараа 2-дох халдварын улмаас
халуун нэмэгдэж удаан хугацаагаар үргэжилнэ. Энэ үед вирус цусанд үгүй
болж төв мэдрэлийн систем ба дотор эрхтэний эс, эдэд цугларах бөгөөд
тэнд үрэвсэлт болон сөнөрлийн процесс үүснэ.
◦ Махчин амьтны гударга нь орчин үед өргөн дэлгэрсэн халдварт өвчин
мөн. Манай оронд нохойн гударга дээр үеэс гарсан түүхтэй бөгөөд
1970 онд Төр-хурахын үслэг ангийн аж ахуйн булганд гарсан удаа бий.
◦ Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын гэрийн нохойд олонтаа
тохиолдох болсон байна. Үнэг, булга, нохойн аж ахуйд үлэмж
хэмжээний хохирол учруулдаг өвчин бөгөөд өвчилсөн амьтны 50 гаруй
хувь нь үхнэ.
◦ Өвчний нууц хугацаа 2-7 хоног байна. Гударга өвчин хэт хурц ба хөнгөн
хэлбэртэй тусна. Өвчнийг шинж тэмдгээр нь салстын, мэдрэлийн ба
арьсны хэлбэр гэж хуваана.
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
◦ Өвчний эхний үед салст бүрхүүлд салстал үүсч төв мэдрэлийн системийн
нэрвэгдлийн шинж тод илрэн гарна. Хэт хурц хэлбэрийн үед амьтан гэнт
халуурч 2-3 хоноод үхнэ. Хурц хэлбэрийн үед 1-2 хоног халуурч байгаад
халуун нь бага зэрэг буурч хэвийн байдалдаа хэд хононо. Энэ үед 2-догч
халдвар орж хүндрүүлбэл халуун нь дахин нэмэгдэх ба өвчний төгсгөлд
буурч хэвийн хэмжээнээс ч бага болдог.
◦ Өвчилсөн амьтны зан ааш нь өөрчлөгддөг. Чичирч, орчныг анхаарахгүй
болох, байнга цочих, хамрын сарьсан хоншоор нь хуурайшиж 1-2 хоноод
амьсгалын эрхтэнд салст үрэвсэл үүсч дараа нь өвчтэй амьтан найтаах,
тургих, гудчих шинж илрэх ба үүнээс болж гударга гэж нэрлэх болжээ. Мөн
чацга алдана. Махчин амьтны гударгын үед нимгэн арьстай газраар жижиг
жижиг улаан толбо гарч цэврүүтэн хагарч тав үүсгэж хатна.
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
◦ Хэт хурц хэлбэрээр өвчилж үхсэн амьтны үнхэлцэгт шар ус
цугларч зүрхний булчинд жижиг цус харвалт, салст үрэвсэлт
үүссэн байна.
◦ Өвчин хурц явцтай тусахад амьсгалын дээд зам, мөгөөрсөн
хоолойд идээт ба салст үрэвсэл үүснэ.
◦ Ходоод гэдэсний хананд цус харвалт, шархлаа буй болно. Элэг
цусаар дүүрч зөөлөрдөг, дэлүү хэвийн хэмжээнд байна.
◦ Цээжний хөндийн ба чацархайн тунгалагийн булчирхай хөөж
яльгүй томорсон байна.
6. Оношлогоо, ялган оношлохуй
◦ Махчин амьтны гударга өвчин олон янзын шинж тэмдэгтэй учир онош
тогтооход бэрхшээлтэй. Эпизоотологийн судалгаа, илрэх шинж тэмдэг,
эмгэг анатомийн өөрчлөлтийг үндэслэхээс гадна 30-45 хоногийн настай
тухайн төрлийн амьтны зулзага – гөлгөнд биосорил тавьж онош тогтооно.
◦ Ийлдэс судлалын шинжилгээнд ХХУ, тундасжуулах урвалыг хэрэглэж
болно. Вирус судлалын аргыг хэрэглэж тахианы үр хөврөлт эдийн орчинд
өсгөвөр гаргаж онош тогтоож болно.
◦ Махчин амьтны гударга өвчинг токсоплазмоз, галзуу, лептоспироз,
эпилепси болон амьсгалын эрхтэний зарим өвчнөөс ялган таних
шаардлагатай.
7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
◦ Махчин амьтны гударгыг эмчлэх өвөрмөц эмчилгээ одоогоор боловсрогдоогүй
боловч өвчний эхний үед хэт дархалсан ийлдэс, гаммаглобулиныг хэрэглэхэд
нааштай дүн өгөх тал бий. Мөн антибиотикийн эмчилгээ хийж болно.
◦ Сүүлийн үед өвөрмөц урьдчилан сэргийлэх арга хэмжээнд (668-кф) гэдэг
омгоор бэлтгэсэн вакциныг нохой, үнэг, усны булга зэрэг амьтныг тарьж
сэргийлж байна. Ийм вакцинаар тарихад дархлаа нь 8 сар үргэлжилдэг байна.
◦ Махчин амьтны гударга өвнөөс сэргийлэхийн тулд дор дурдсан арга хэмжээ
авах хэрэгтэй.
1. Золбин нохдыг устгаж байх
2. Эзэнтэй нохдод сар бүр МЭ-ийн үзлэг хийх
3. Эзэнтэй нохойг уяатай байлгах
4. Булга, үнэгний байраар нохой орохыг хориглох
5. Гаднаас ирсэн амьтныг 45 хоног хорионд байлгаж, эрүүлийг
баталгаажуулах зэрэг арга хэмжээг авч явуулна.
Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные
болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии
Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал.
Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to
Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.

More Related Content

What's hot

лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
batsuuri nantsag
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
batsuuri nantsag
 
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүйгахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүйNoyon Zaraa
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Tuvshinsanaa Baasanjav
 
Heel teeh veiin emgeg 3
Heel teeh veiin emgeg 3Heel teeh veiin emgeg 3
Heel teeh veiin emgeg 3dagvajamts
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
Б. Лхагваа
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
batsuuri nantsag
 
"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл
GreengoldMongolia
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
batsuuri nantsag
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?Maa Enkh
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
batsuuri nantsag
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
Oyuka Oyu
 
Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл dagvajamts
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээOyunsaikhan Tsagaankhuu
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Tuvshinsanaa Baasanjav
 
монголчуудын идээ ундааны ес уламжлал
монголчуудын  идээ ундааны ес уламжлалмонголчуудын  идээ ундааны ес уламжлал
монголчуудын идээ ундааны ес уламжлалНомин Н.
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
batsuuri nantsag
 
Tolloh veiin emgeg 5
Tolloh veiin emgeg 5Tolloh veiin emgeg 5
Tolloh veiin emgeg 5dagvajamts
 

What's hot (20)

лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу лекц 3. ям, балцруу
лекц 3. ям, балцруу
 
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүйгахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
гахайн аж ахуйг амжилттай эрхлэхүй
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
 
Heel teeh veiin emgeg 3
Heel teeh veiin emgeg 3Heel teeh veiin emgeg 3
Heel teeh veiin emgeg 3
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл"Малчин" эмхэтгэл
"Малчин" эмхэтгэл
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл Үнээний дэлэнгийн үрэвсэл
Үнээний дэлэнгийн үрэвсэл
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээ
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
 
монголчуудын идээ ундааны ес уламжлал
монголчуудын  идээ ундааны ес уламжлалмонголчуудын  идээ ундааны ес уламжлал
монголчуудын идээ ундааны ес уламжлал
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Tolloh veiin emgeg 5
Tolloh veiin emgeg 5Tolloh veiin emgeg 5
Tolloh veiin emgeg 5
 

Similar to лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга

Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
batsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
batsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
batsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
batsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
batsuuri nantsag
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
batsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
batsuuri nantsag
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
batsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
batsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
batsuuri nantsag
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
batsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
batsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
batsuuri nantsag
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
batsuuri nantsag
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
batsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
batsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
batsuuri nantsag
 

Similar to лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга (20)

Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 

More from batsuuri nantsag

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
batsuuri nantsag
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
batsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
batsuuri nantsag
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
batsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
batsuuri nantsag
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
batsuuri nantsag
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
batsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
batsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
batsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
batsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
batsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
batsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
batsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
batsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
batsuuri nantsag
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
batsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (19)

Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
 

лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга

  • 1. Үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга Лекц № 11. Багш: Нанцагийн Батсуурь Мал эмнэлгийн ухааны доктор
  • 2. Дэд сэдэв: 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог 2.Үүсгэгч, түүний онцлог 3.Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг 4.Өвчний эмгэг жамын хөгжил 5.Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт 6.Оношлогоо, ялган оношлохуй 7.Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга 8.Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ
  • 3. Үхрийн мялзан ◦ Үхрийн мялзан өвчин нь байнга халуурах, цус ихдэх эмгэгшил, тэжээл боловсруулах замын эрхтнүүдийн салст бүрхүүлийн үрэвсэлт үжил болох, тунгалаг төст эдийн тогтолцооны эмгэг үүсэх шинж тэмдэгээр илэрдэг үхрийн цочмог явцтай, гоц халдварт өвчин юм. ◦ Энэ өвчний дэгдэлт шинээр голомтлон гарч буй үед өвчилсөн үхэр 90- 100 хувь үхнэ1. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог 1. Энэ өвчнөөр тайван бус нутгийн мялзантсан үхрийн 20% хүртэл үхнэ. Учир нь уг өвчин олон арван жилээр нэг нутагт үргэлжлэн гарч байсны улмаас тайван бус нутгийн үхэрт тодорхой хэмжээний дархлаа бий болдогтой холбоотой гэж үздэг. Мялзан өвчин манай оронд дээр үеэс үргэлжлэн гарч өвчний эсрэг тодорхой арга хэмжээг авч байгаагүйн улмаас нүүдэлчин ардын аж ахуйтанд ихээхэн хохирол учруулж байжээ. Харин хувьсгалын жилүүдэд манай оронд мялзан өвчнөөс сэргийлэх, устгах тодорхой арга хэмжээ авч ирсний үр дүнд өвчнийг устгасан байна. 1991-1992 онд ОХУ-ын Чита мужаас Дорнод аймгийн Баян-Уул, Тува улсаас Увс аймгийн Бөхмөрөн,Сагиль, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдын үхэрт мялзан өвчин нэвтрэн орж ирсэн боловч МЭ, хорио цээрийн шуурхай арга хэмжээ авч устгасны үр дүнд хохиролгүй өнгөрсөн юм.
  • 4. 2. Үүсгэгч, түүний онцлог ◦ Үхрийн Мялзан үүсгэгч вирион нь Morbillivirus төрөл, парамиксовирусын язгуурт багтана. Үхрийн мялзангийн вирус нь нохойн гудрага, хүүхдийн улаанбурхан үүсгэгч вирустэй нэг нийтлэг эсрэгтөрөгчтэй байдаг. ◦ Мялзан үүсгэгч вирус нь РНХ агуулдаг бөгөөд 86-126 нм хэмжээтэй. Вирус цусны улаан, цагаан эс болон бүх дотор эрхтэний цусархаг шүүдэст шингэнд элбэг тохиолдоно. ◦ Мялзан үүсгэгчийн цэвэр өсгөвөрийг 6-12 сарын настай тугалаар дамжуулж гарган авна. ◦ Мөн үүсгэгчийг тахианы 7-10 хоносон үр хөврөл, тугалын бөөрний эдэнд тус тус өсгөвөрлөнө. ◦ Вирус өөртөө хавсрага холбох ба тундасжуулах нөлөө бүхий эсрэгтөрөгч агуулна. Газар зүйн янз бүрийн бүсэд гарсан мялзангийн үүсгэгч хоруу чанараараа ялгаатай байдаг. ◦ Үхрийн мялзан үүсгэгч вирион нь тэсвэр сулхан вирусын бүлэгт багтана.
  • 5. 3. Эмгэг жамын хөгжил ◦ Мялзан үүсгэгч вирион цусанд нэвтрэн орж өсөж үржмэгц халдварын процесс үүсч хөгжинө. Цусны судасны хана гэмтэж эмгэшсэнээс цус харвалт явагдаж улмаар янз бүрийн эрхтэн гэмтэж, тэдгээрт цус харвалт явагдана. ◦ Үүнээс үндэслэн хоол боловсруулах эрхтний салст бүрхүүл хөөж улайна, дараа нь салст бүрхүүлийн хучуур эд үхжиж ховхорч унахын хамт суурь нь шархална. ◦ Цусны сийвэнгийн шүүдэснээс хөвсгөр наалдац тогтоно. Хоол боловсруулах замын дагуу оршдог янз бүрийн нян идэвхжиж салст бүрхүүлийг гэмтээнэ. ◦ Өвчний эхний өдрүүдэд улаан, цагаан эсийн тоо олшрох ба удалгүй цагаан эсийн тоо хэт цөөрч, эозинофил огт үгүй болж нейтрофил гэнэт саармагждаг байна. ◦ Вирус малын уураг тархинд хүрч тэнд үрэвсэл үүсгэн мэдрэхүйн эрхтэний үйл ажиллагаа алдагддаг байна.
  • 6. ◦ Өндөр ашиг шимтэй үүлдрийн үхэр, сарлаг нь нутгийн үүлдрийн үхрийг бодвол илүү мэдрэмтгий бөгөөд хүнд хэлбэртэй өвчилдөг байна. ◦ Мялзангийн вирус малын БМБ-д удаан хугацаагаар хадгалагддаггүй боловч ужиг явцтай өвчилсөн зарим үхэр хэдэн долоо хоногийн турш вирус тээгч болдог байна. ◦ Мялзан өвчин жилийн аль ч улиралд гарч болох боловч хүйтэн сэрүүний улиралд илүүтэй тохиолдоно. ◦ Хонь ямаа, мялзангаар тодорхой шинж тэмдэггүй ихэнхдээ далд хэлбэрээр өвчлөх учир халдвар тараах аюул ихтэй байдгийг анхаарах хэрэгтэй. ◦ Махчин амьтад ч мялзангаар үхсэн үхрийн сэг зэмийг идсэнээс халдвар тараах нэгэн нөхцөл болдог байна. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 7. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг ◦ Нууц хугацаа байгалийн халдварын үед 3-9 хоног байна. Харин мялзантсан хонь ямааны нууц хугацаа 2-14 хоног, тэмээнд 5-6 хоног байдаг. Үхрийн мялзан хурц, хурцавтар хэлбэртэй тохиолдоно. ◦ Заримдаа өвчилсөн мал зулбах, хээл хаях өвөрмөц шинж тэмдэгтэй илэрдэг байна. ◦ Мялзангийн анхны шинж тэмдэг бол халууралт бөгөөд малын халуун 40-42 хэм хүрнэ. Өвчтэй малын халуун өглөө буурсан байх онцлогтой. ◦ Малын биеийн ерөнхий байдал өөрчлөгдөж хэвтрээсээ босохгүй ходоод гэдэс хямарч, саалийн үнээний сүү эрс татрана. Үхрийн амны хөндийн салст бүрхүүлд халуурснаас 1-2 хоносны дараа шаравтар бор өнгийн зангилаа үүснэ. Энэ эмгэг үүдэн шүдний буйл, завьж, тагнайд голдуу байрлана. Зангилаа эхний үед хатуу байснаа зөөлөрч хагарна. Суурин дээр нь тод улаан өнгийн шарх үүсэх ба амнаас нь өмхий үнэртэж шүдээ хавирна.
  • 8. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл ◦ Өвчний эхний үед баас хатаж байснаа удалгүй чацга алдана. Чацга нь цусны хольцтой байна. Мөн чацганд гэдэсний гэмтсэн салст бүрхүүлийн гууждас ажиглагдана. ◦ Өвчтэй үхрийн нүд өвдөж нулимс гоожиж сүүлдээ нуухтана. Хамар хатах, булчин шөрмөс чичирч таталдах шинж илэрнэ. ◦ Өвчилсөн мал чацга алдаж эхэлснээс биеийн ерөнхий байдал эрс доройтож 6-7 хоног дээрээ үхдэг. Заримдаа үүнээс ч богино хугацаанд үхдэг. ◦ Мялзангаар өвчилсөн мал халуурдаггүй тохиолдол бас бий. Ийм үед өвчилсөн үхрийн хойт хөл нь саажих, мэдрэлийн үйл ажиллагаа хямрах, үтрээнд архаг үрэвсэл үүсэх, чацга алдах шинж тэмдэг ажиглагдана.
  • 9. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт ◦ Мялзангаар үхсэн үхрийн бөгсөн бие нь чацгаар бохирлогдсон, хамар, нүднээс идээлэг зүйл гарч сормуустай наалдаж хатсан байна. Бөөр нь хонхойж эцэж турсан байдал тод харагдана. ◦ Эмгэгийн гол өөрчлөлт нь амны хөндийгөөс эхлээд ходоод, нарийн бүдүүн гэдэсний салст бүрхүүл, мөн амьсгалын дээд зам, тунгалагийн булчирхай , зүрх зэрэгт өвөрмөц хувиралт илэрч болно. ◦ Амны хөндийд цоохортсон улайлт, хучуур эдийн хууралт, шархлалт бий болно. Ходоодны хана зузаарч шар уст нэвчдэс үүсч тунгалагийн булчирхай томорсон байна. Цус хурсан хэсэгт бүлэгнэсэн хүрэн өнгөтэй нөжөөр хучигдсан байх ба түүнийг ховхолход яршсан байна. ◦ Нарийн гэдсэнд мөн адил байх ба бүдүүн гэдсэнд өөрчлөлт бага байна. Шулуун гэдэсний хананд үхжил бий болно. Чацархайн булчирхай томорч цус хурсан байна. Цөс, бөөр, давсаг, цаашлаад үнээний үтрээ, сав зэрэг эрхтэнд цус харвалт, шархлаа, үхжил үзэгдэнэ. Дэлүүнд өөрчлөлт бага байна.
  • 10. 6. Оношлогоо, ялган оношлохуй ◦ Мялзан өвчний оношийг өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэгт өөрчлөлт зэргийг үндэслэн тогтооно. ◦ Сүүлийн үед лабораторийн шинжилгээнд эсийн өсгөвөр, ийлдэс судлалын сонгомол аргыг амжилттай ашигладаг боллоо. ◦ Лабораторийн шинжилгээний зорилго нь эмгэгт материалд үүсгэгч вирион байгаа эсэхийг тогтоох явдал юм. ◦ Вакцин таригдсан, өвчилж эдгэрсэн зэрэг өвөрмөц ялгаатай малд мялзангийн вирусын эсрэгбием байгаа эсэхийг Элиза болон ХХУ-ын аргаар тогтооно.
  • 11. ◦ Шаардлагатай бол биосорил тавьж оношийг баталгаажуулна. ◦ Үхрийн мялзан өвчнийг шүлхий, хорт салст халуурал, цусан халдварт өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай. ◦ Шүлхийн үед олон мал өвчлөх боловч үхэл бага, амны хөндийн салст, туурайн салаа, дэлэн, гүзээнд эмгэгт өөрчлөлт явагддаг онцлог ялгаатай. ◦ Хорт салст халуурлын үед үхэр сугачаа хэлбэрээр өвчилнө. ◦ Цусан халдварын үед амны хөндий гэмтэхгүй ба цуснаас Пастерелл савханцар амархан олдоно. 6. Оношлогоо, ялган оношлохуй
  • 12. 7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт ◦ Мялзан өвчинтэй тэмцэх зааврын дагуу эмчлэхийг хориглох ба үхсэн малын сэг зэмийг шатааж устгах арга хэмжээ авна. ◦ Мялзангаар өвчилж эдгэрсэн үхэр дахин өвчлөхгүй насан туршийн дархлаа тогтоно. ◦ Манай оронд мялзантай тэмцэхээр хэрэглэгдэж байгаа вакцин нь өвчин үүсгэгч вирусын ондоошуулсан “Кобет-О” омгийг тугалын бөөрнөөс бэлтгэсэн эсийн өсгөвөрт өсгөвөрлөн, үржүүлж тусгай хамгаалах орчинтой хольж лиофилийн аргаар хатаасан амьд вакцин юм. ◦ Энэ вакциныг жилийн аль ч улиралд хэрэглэж болох боловч мал тарга хүчээ авсан намрын сүүл сард тарихыг зөвлөсөн байдаг. Таригдсан үхэрт 10-14 хоногийн дараа идэвхтэй дархлаа тогтож 2 жил хамгаална.
  • 13. Гахайн мялзан Гахайн сонгомол мялзан нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг. 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 14. 2. Үүсгэгч, түүний онцлог ◦ Гахайн мялзангийн үүсгэгч РНХ агуулсан вирус бөгөөд Pestivirus-ын төрөлд багтаан үздэг. ◦ Вирус дугариг хэлбэртэй, 20-35 миллимикрон хэмжээтэй. ◦ Цусны улаан, цагаан эс, судасны дотор талын хананд үрждэг, өвчтэй БМБ-ын цус, эс, эд, бүх дотор эрхтэнд оршино. ◦ Үүсгэгч вирус эсийн сийвэнд оршихуун үүсгэдэг, түүнийг гахайд тарихад вирус саармагжуулах эсрэгбием бий болдог. ◦ Мялзан эсэргүүцэх хэт дархалсан 1 мл ийлдэс вирус саармагжуулах чадвартай байдаг. Мялзангийн вирусын халдварлах чадвар үлэмж их юм.
  • 15. ◦ Гахайн мялзанг үүсгэгч вирион дархлаа тогтоох нэг хэвшилтэй бөгөөд ийлдэс судлалын холбогдлоороо маш ойр төстэй А ба В гэсэн хоёр хэсэгт хуваагддаг онцлогтой. ◦ А хэсэгт гахайг нас хүйсний ялгаагүй өвчлүүлэгч өндөр хоруу чанартай өвөрмөц эпизоот омог, ◦ В-д нь зөвхөн зулзаган гахай өвчлүүлдэг үүсгэгч вирионыг багтаан ялган үздэг. ◦ Гахайн мялзангийн үүсгэгч бусад вирусын адил эсийн дотор амьдардаг учир зөвхөн эсийн өсгөвөрт үржинэ. 2. Үүсгэгч, түүний онцлог
  • 16. 3. Эмгэг жамын хөгжил ◦ Мялзан үүсгэгч вирус гахайн биед орсны дараа цусаар дамжин бүх биед тархана. Цусны судасны хананд вирус хүчтэй үржсэнээс судасны ханын орчимд эсийн нэвчрэлт явагдаж үхжил үүсдэг. Ийм судасны хана хялбар гэмтэж задардгаас цус харвалт буй болно. Цусны хялгасан судас гэмтсэнээс тунгалагийн зангилаа, гэдэс, арьс үхжиж, дэлүүнд шигдээс бий болно. ◦ Энэ өвчин цусан халдвар, сальмонеллёз зэрэг 2- догч халдвараар сэдэрч нянгийн үжил үүсэх талтай. ◦ Мялзангийн үүсгэгч сонгон эмгэгшүүлэх өвөрмөц эрхтэн байхгүй. Гэвч цусны судасны ханын мэдрэлийн судсууд гэмтсэний улмаас тархи, нугасны үрэвсэл үүснэ. Энэ өвчнөөр өвчилсөн гахайн бүх эд эрхтэн ялангуяа цусны эргэлтийн болон цус төлжүүлэх эрхтэнд эмгэг анатомийн илэрхий өөрчлөлт ажиглагдана. Бодис солилцооны хүчтэй хямрал явагдсанаас цианид үүсч гахайг хордуулж үхүүлдэг байна.
  • 17. ◦ Богино хугацаанд олон тооны гахай өвчлүүлдэг. Тарга хүч сайтай гахай илүү өвчлөмтгий . Жилийн ямар ч улиралд гарч болзошгүй. ◦ Эхээс сая гарсан торой, сайн үүлдрийн бүдүүн гахай илүү мэдрэмтгий байна. Харин азарган гахай мэгжийг бодвол тэсвэртэй. ◦ Энэ өвчнөөр өвчилсөн гахайн өвчлийн хувь өндрөөс гадна үржлийн гахайг нядалж устгах шаардлага гарч мөн өвчинтэй тэмцэх арга хэмжээнд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг учраас эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг өвчин билээ. ◦ Гахайн мялзанг анх Америкийн Огайо мужид 1883 онд оношилжээ. ◦ Өвчин үүсгэгчийг нээхээс өмнө гахайн мялзанг цусан халдвар, иж балнад өвчнүүдтэй андуурдаг байв. ◦ Манай улсад гахайн мялзан тэжээвэр гахайнд зэрлэг гахайнаас халдварлах замаар анх гарсан байдаг. 1959,1960 онуудад Булган аймгийн Булган уул болон Богд хан уулын зэрлэг гахай мялзантсан түүхтэй. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 18. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг ◦ Гахайн мялзангийн нууц үе 1-9 хоног, заримдаа 2-3 долоо хоног ч байна. Өвчлөлт хурц, хурцавтар, архаг гэсэн 3 хэлбэрээр явагдна. ◦ Хурц хэлбэрийн үед гахайн биеийн халуун 40.5-41 хэм хүрч ийм хэмжээнд удаан байдаг. Шинж тэмдэг эхлээд 2-3 хоноод гахай хоолондоо дургүй болж бөөлжих, өтгөн нь хатах, дараа нь чацга алдах, чацга нь цусны хольцтой гарах шинжүүд илэрнэ. Халуурснаас болж дагжин чичирнэ. Нүд нь үрэвсэж зовхи нь наалдана. Өвчтэй гахай явахдаа гуйвах ба сэрүүн газар хайж хэвтэнэ. Шээс нь хар хүрэн өнгөтэй болно. ◦ Заримдаа өвчтэй гахайн гэдэс, хэвлий, гуяны дотор талын арьсанд шаравтар шингэнээр дүүрсэн цэврүү үүсдэг. Өвдөөд хэд хоносны дараа арьсан дээр цэг маягийн цус харвалт бий болно. Энэ цусан толбууд хэд хоногийн дараа хоорондоо нийлж хуруугаар дарахад арилахгүй тод улаан толбо болно.
  • 19. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл ◦ Мялзантсан гахайн зүрхний ажиллагаа суларч, амьсгал түргэснэ. Хоншоор, чих, сүүл, гэдэсний арьс хөхөрч зарим үед хөл нь хагас эсвэл бүтэн саажна. Хамраас нь цус гоожих, булчин таталдах шинж тэмдэг илрэнэ. Хурц өвчилсөн гахай бараг толгой дараалан 7-10 хоноод үхнэ. ◦ Торой цахилгаан хэлбэрээр өвчилнө. ◦ Нарийн бүдүүн гэдсэнд сахуулайт үрэвсэл явагддагаас өвчилсөн гахай чацга алдана. Арьс намрасдаж, сүүлний үзүүр, чих тасран унадаг. ◦ Архаг явц хэдэн долоо хоног буюу сараар үргэлжлэнэ. Уушиг үрэвссэнээс өвчтэй гахайн амьсгаа давхцах, ханиах, уушиг хэржигнэх, хамраас шингэн гоожих шиж илэрнэ. Заримдаа өвчтэй гахай нохой суудлаар сууж амьгаагаа хөнгөлөхийг оролддог. ◦ Өвчний хурцавтар явц 2-3 долоо хоног, архаг явц 4-6 долоо хоног ба үхэл нь 30-60%-д хүрнэ. Архаг өвчтэй гахай бүрэн эдгэрэхгүй өвчин тараах аюултай.
  • 20. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт ◦ Мялзан өвчний эмгэг өөрчлөлт нь эмгэгшсэн эрхтэний онцлог, байршлаас шалтгаална. Уг өвчнөөр үхсэн гахайн биед эмгэгт анатомийн өөрчлөлт тэр болгон тодорхой илэрдэггүй учир хэд хэдэн хүүрэнд задлан шинжилгээ хийх шаардлагатай болдог. ◦ Хурц хэлбэрийн үед цусан халдвартай төстэй цус харвалт үүссэн байна. Арьсны доорх эслэг, цуллагийн эрхтэн, төвөнх, давсаг, бүдүүн гэдэсний хананд цус харвасан байна. Бөөрөнд үүссэн цус харвалт олон тооны жижиг булцруу бий болгодог ба бөөрний их бие цайвар өнгөтэй болно. Дэлүүнд хязгаарлагдмал цусан шигдээс үүссэн байна. Уушигнд сахуулайт үрэвсэл үүсч үхжлийн голомт харагдана. ◦ Хурцавтар ба архаг явцын үед бүдүүн гэдсэнд гол өөрчлөлт ажиглагдана. Олгой, цутгалангийн хавхлаасанд цус харвасан, мухар олгойд өнгөр тогтсон байна. Тунгалагийн уутанцарын хэмжээ бүхэлдээ томорч үхжилийн голомт бий болж, доорх эд яршсан байна.
  • 21. 6. Оношлогоо, ялган оношлохуй Гахайн мялзанг доорхи аргаар оношлоно. ◦ 1.Эпизоотологийн судалгаа- гахайн мялзан улирал харгалзахгүй гардаг, бүх насны гахай өвчилдөг, аж ахуйд өвчин шинээр гарч буй үед үхэл ихтэй байдаг, өвчин хурдан тархаж олон тооны гахай өвчлүүлдэг зэргийг харгалзан үзнэ. ◦ 2.Шинж тэмдэг-өвчтэй гахайн халуун удаан хугацаанд өндөр хэвээр байдаг, арьсан дээр улаан толбо гардаг, чацга алддаг, толбо заримдаа чернилэн ягаан байдаг зэрэг. ◦ 3.Эмгэг өөрчлөлт-арьс, салст бүрхүүлд олон тооны цус харвалт ажиглагдана. Цус харвалт дотоод эрхтэнд үзэгдэхээс гадна төвөнх, бөөр, бүдүүн гэдсэнд ажиглагдана, мөн цусан шигдээс дэлүүнд бий болно. Бусад эмгэгт өөрчлөлтүүдийг сайтар анхаарах. Азарган гахайн чивний дотор тал шархлах нь байнга тохиолдоно. Дээрхи байдлуудыг харьцуулан судалж онош тогтооно. ◦ Мялзанг иж балнад, цусан халдвар, гахайн ходоод гэдэсний үрэвсэлээс ялган таних нь чухал. Иж балнадаар 6 сар хүртэл насны өсвөр гахай буюу торой өвчилнө.
  • 22. 7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт ◦ Эмчилгээ үр дүн муутай, мялзантсан гахай удаан хугацаагаар вирус тээгч болдог аюултай учир өвчилсөн гахайг МЭАЦ-ийн хяналтын дор нядална. ◦ Гахайн мялзангаас сэргийлэхийн тулд олон оронд янз бүрийн арга боловсруулан хэрэглэж ирсэн байна. Гэвч бэлтгэсэн биобэлдмэл бүрт өвөрмөц дутагдалтай тал гарч аажмаар солигдож иржээ. Манай Биоүйлдвэр гахайн мялзангийн К омгийн вакциныг “СУ” вакцин хэмээн нэрлэж 1993 онд гаргасан. Энэ нь К омгийн вирусыг туулайн бүжингээр дамжуулж бэлтгэсэн вакцин юм. Уг вакциныг эрүүл гахайд тарихад 10-14 хоногийн дараа идэвхтэй дархлаа тогтож 1 жил хамгаалдаг гэжээ. ◦ Гахайн мялзан өвчнөөс сэргийлэхийн тулд өөр аж ахуйгаас шилжүүлэн авчирч байгаа гахайг урьдчилан сэгийлэх үзлэгт нэгбүрчлэн оруулж 30 хоног хүртэл тусгай байранд байлгасны дараа үндсэн сүрэгт нийлүүлнэ. ◦ Гахайн байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж гаднын хүн оруулахгүй байх зэрэг дэглэм баримтлавал зохино.
  • 23. Бог малын мялзан 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог ◦ Бог малын мялзан буюу “ямааны тахал” өвчин нь хонь, ямааг өвчлүүдэг вирусийн гаралтай өвчин бөгөөд халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болох мөн зарим тохиолдолд үхэлд хүргэх зэрэг шинж тэмдэгээр илэрдэг халдварт өвчин юм. Янгир, аргаль, зээр, бөхөн өвчилдөг. ◦ Үүсгэгч вирус дангаар болон бусад эмгэг төрүүлэгчтэй хавсран тэмээ, усны одос үхрийг өвчлүүлсэн тохиолдол бий. Харин хүн өвчилдөггүй.Үхэр халдвар авч болох ч эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлдэггүй мөн бусад амьтад вирус дамжуулдаг болох нь тогтоогдоогүй байна. Үхэл: 50- 100%.
  • 24. ◦ Үүсгэгч: парамиксовиридэ язгуурын морбиливирусаар үүсгэгддэг. ◦ Энэ төрлийн вирус ихэнх ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодист мэдрэмтгий. ◦ Үүсгэгч вирус гадаад орчинд харьцангуй тэсвэргүй, уг вирус үхрийн мялзангийн вирусийн адил хэт ягаан туяаны гэрэлд болон хатаахад 3-4 хоног, түүнээс бага хугацаанд идэвхгүйжнэ. ◦ 70oC-аас дээш хэм, 5.6-аас бага, 9.6-аас дээш рН-д тэсвэргүй. 2. Үүсгэгч, түүний онцлог
  • 25. 3. Өвчний эмгэг жамын хөгжил ◦ Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам дагуу үрэвслийн болон үхжилт хувирал үүсдэг онцлогтой. ◦ Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр гүехэн шархлаа үүснэ. Үүнтэй төстэй шархлаа зарим амьтны бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүлд гардаг. ◦ Ходоод шархалсан байх ба гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн өртдөггүй. ◦ Уушгинд цус ихэснэ, хамрын салст бүрхүүл, самалдаг, төвөнх мөгөөрсөн хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл үүснэ.
  • 26. 3. Өвчний эмгэг жамын хөгжил
  • 27. ◦ Африк, Ойрх дорнод, Ази тивийн 70 гаруй оронд бүртгэгдээд байна. ◦ Жил бүр дэлхий нийтийн хэмжээнд 1.4-2.1 орчим тэрбум ам.долларын хохирол учруулдаг. ◦ БММӨ-ий вирүсийн халдвар ойр хавьтлаар дамжина. Агаар дуслын замаар мөн халдварлана. ◦ Нууц үед вирүс нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. Мөн сүүнд агуулагддаг гэж үздэг. ◦ Сүүлийн үеийн судалгаагаар эмнэл зүйн шинж тэмдэг нь арилсан ямааны хорголд 1-3 сарын дараа вирүсийн эсрэгтөрөгч илэрсэн байна. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 28. Дэлхий дахинд БММӨ-ний тархсан байдал (2016 оны Монгол улс дахь БММӨ-ний дэгдэлт Тайлбар Улаан: Халдвартай бүс Шар: Сэжигтй бүс Ногоон: Хамгаалалтын бүс Цагаан: Эрүүл бүс
  • 29. ◦ Үхрийн мялзантай ижил шинж тэмдэгтэй. Нууц үе 3-6 хоног. ◦ Гэнэт халуурах, биеийн ерөнхий байдал доройтох, тэжээлийн дуршилгүй болох, хамраас шингэн гоожих ба хамрын шингэн аажимдаа өтгөрч шар болж, хатууран амьсгалах замыг бөглөж амьсгалын замын эмгэг үүсгэнэ. ◦ Нүд үрэвсэж, нулимс ихээр ялгарснаар зовхи хоорондоо наалддаг. ◦ Амны доторх эд хавдаж, буйл, тагнай, хэлний орчимд шархлаа үүснэ. ◦ Зарим мал, амьтан ихээр чацга алдана. ◦ Хээлтэй мал хээл хаяна. Халуурснаас хойш 5-10 өдрийн дотор үхэлд хүргэдэг. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 30. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж
  • 31. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж
  • 32. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт ◦ Энэ өвчний үед амны хөндийгөөс эхлэн ходоод-гэдэсний зам дагуу үрэвслийн болон үхжилт хувирал үүсдэг онцлогтой. ◦ Олон тохиолдолд амьсгалын зам өртдөг. Үхсэн малын хүүрийг харахад тураалд орсон, чацга алдсан, нус, нуух гоожсон, уруул тавхайсан, ам үрэвсэж үхжсэн байх нь ажиглагдана. ◦ Аман дотор, заримдаа залгиур, улаан хоолойн дээд хэсгээр гүехэн шархлаа үүснэ. Үүнтэй төстэй шархлаа зарим амьтны бэлгийн уруул, үтрээний салст бүрхүүлд гардаг. ◦ Ходоод шархалсан байх ба гүзээ, хэрхнэг, сархинаг төдийлөн өртдөггүй. ◦ Пейерын гүвгэр их хэмжээгээр үхжиж шархална. Хамгийн тод эмгэг хувирал бүдүүн гэдэс ялангуяа цутгалан-олгойн уулзвар орчим, олгой-хос гэдэсний уулзвар, шулуун гэдсэнд үүснэ. ◦ Зарим тохиолдолд хос гэдэсний төгсгөл хэсгийн салст бүрхүүлд цус ихэслийн “судалт тахь буюу барынх шиг судал” үүснэ, цус харваж харлана. ◦ Амьсгалын замын эмгэг хувирал нийтлэг тохиолдоно. Уушгинд цус ихэснэ, хамрын салст бүрхүүл, самалдаг, төвөнх, мөгөөрсөн хоолойд жижиг шархлаа, уушгинд голомтот үрэвсэл үүснэ.
  • 33. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 34. 6. Оношлогоо, ялган оношлохуй ◦ Эмнэлзүйн шинж тэмдэг (үхэрт ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа үед хонь, ямаа гэнэт ихээр халуурах, хамраас гоождос гарах, их хэмжээний чацга), эмгэг анатомийн хувирал болон болон лабораторийн шинжилгээгээр оношлоно. ◦ БММӨ-нийг Хөх хэл, годрон, цусан халдвар, мялзан өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай. ◦ Оношийг вирус судлалын, ийлдэс судлалын, молекул биологийн аргуудыг хэрэглэн тогтооно.
  • 35. Disease Death Diarrea Discharge Bronchite Other signs PPR Yes Yes Yes Yes Rinderpest Yes Yes Yes CCPP Yes Yes Yes Weakness, anorexia, cough, hyperpnea. Bluetongue Yes Yes Yes edema of lips, nose, face, submandibular area, eyelids, and sometimes ears; congestion of mouth, nose, nasal cavities, conjunctiva, and coronary bands; and lameness and depression Pasteure llosis Yes Yes swelling, redness, warmth, and tenderness 6. Оношлогоо, ялган оношлохуй
  • 36. 7. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга ◦ Өвөрмөц эмчилгээ байхгүй , шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. ◦ Уг өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин хэрэглэдэг бөгөөд энэ нь дархлаа төрүүлэх чадвар сайтай байна. ◦ Мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, хорио цээрийн арга хэмжээ авах, ◦ Өвчилсөн малыг устгах, ◦ Ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлууд багтана.
  • 37. 8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ Даян Дэлхийн БММӨ-тэй Тэмцэх, Устгах Стратеги (2015 онд батлагдсан). Зорилго: Бог малаас авах ашиг шимийг сайжруулах замаар дэлхий нийт, ялангуяа хөгжиж байгаа улс орнуудын хүнсний хангамж, хоол тэжээл, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт хувь нэмэр оруулах; 2030 он гэхэд дэлхий дахинд уг өвчнийг устгах;
  • 38. Яагаад БММӨ-ийг устгах боломжтой вэ? ◦ Нэг ийлдсийн хэвшилтэй; ◦ Халдвар авч эдгэрсэн мал тээгч болдог нь тогтоогдоогүй; ◦ Хонь, ямаанаас тусдаа зөвхөн зэрлэг хивэгч амьтдын дунд вирүс эргэлддэг болох нь тогтоогдоогүй; ◦ Нэг удаагийн вакцин нь насан туршийн дархлаа тогтооно (3-5 жил); ◦ Вакцины үнэ хямд (6 цент буюу 150 төгрөг); ◦ Халуунд тэсвэртэй вакцин үйлдвэрлэгдэж эхэлж байгаа; ◦ Боломжийн оношлогооны аргууд (түргэн тест, ЭЛИЗА); ◦ 2011 онд дэлхий дахинд амжилттай устгасан Үхрийн мялзан өвчнөөс авсан сургамж; 8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
  • 39. 8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ Даян Дэлхийн БММӨ-тэй Тэмцэх, Устгах Стратегийн үндсэн зарчим нь гурван түвшинтэй: 1. Үндэсний; 2. Бүсийн; 3. Олон улсын; Гурван бүрэлдэхүүн хэсэгтэй: Бүрэлдэхүүн хэсэг 1 – БММӨ-ийг устгах; Бүрэлдэхүүн хэсэг 2 – Мал эмнэлгийн салбарыг бэхжүүлэх; Бүрэлдэхүүн хэсэг 3 – Өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүдийг уялдуулах (бог малын бусад өвчнүүд);
  • 40. ◦ Үндэсний түвшинд БММӨ-ийг устгах үе шатууд ◦ Нийт 4 үе шаттай: 8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
  • 41. 0 1 шат 2 шат 3 шат 4 шат Мэдээлэл байхгүй Эпидемио- логийн нөхцөл байдал болон тархалтыг тогтоох Тодорхой бүс нутгуудад тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх (вакцин- жуулалт) Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өвчнийг устгах, тэмцэх (вакцин- жуулалт) Вирүс эргэлдээгүй болохыг нотлох 8. БММӨ-тэй тэмцэх арга хэмжээ
  • 42. Нохойн гударга нь нохой болон бусад махчин амьтдыг хүчтэй халууруулж нүд, амьсгал, ходоод гэдэсний салст бүрхүүлийг үрэвсүүлэхийн зэрэгцээ уушигны хатгалгаа үүсгэж төв мэдрэлийн системийг гэмтээх шинж тэмдгээр илрэн гардаг вирусын хавьталт хурц халдварт тахал өвчин юм. Нохойн гударга 1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 43. 2. Үүсгэгч, түүний онцлог ◦ Махчин амьтны гударгыг РНХ агуулсан парамиксовирусын язгуурт багтдаг псевдомиксовирусын төрлийн вирус үүсгэнэ. ◦ Өвчтэй амьтны хамрын шингэн, цус, дэлүү, чөмөг, цээж, хэвлийн хөндийн шингэнд вирус байрлана. Энэ вирус бактерийн шүүр–Зейтц, Беркефельд, Шамберланы шүүрээр шүүгддэггүй. Үүсгэгч вирион бөөрөнхий хэлбэртэй, ихэвчлэн хатуу мушгиатай, 115-160 нм хэмжээтэй биенцэр болно. ◦ Гударга үүсгэгч вирион эфир, антибиотик, сурьфаниламидын төрлийн эмийн үялчилгээнд тэсвэртэй. Нарны гэрэлд тэсвэргүй. ◦ Махчин амьтны гударгын вирус хэлбэр зүйн болон эсрэгтөрөгчийн хувьд үхрийн мялзан, хүний улаан бурхан өвчний үүсгэгчтэй ойр төсөөтэй байна. Гударгын вирион хавсрага холбох, тундасжуулах урвалын эсрэгтөрөгчтэй болох нь тогтоогджээ.
  • 44. 3. Эмгэг жамын хөгжил ◦ Амьтны БМБ-д орсон вирус эсийн дотор түргэн үржиж олшрон виреми болж цусаар биед тарна. Үүнээс болж зарим сул биетэй амьтан үхнэ. ◦ Цусанд байгаа вирус цусны судасны дотоод ханыг гэмтээж салст бүрхүүлд салсталт үүсгэнэ. ◦ Өвчтэй амьтан халуурдаг. Халуун хэд хоноод хэвийн байдалд орно. Зарим үед эдгэрч болно. Голдуу хэд хоногийн дараа 2-дох халдварын улмаас халуун нэмэгдэж удаан хугацаагаар үргэжилнэ. Энэ үед вирус цусанд үгүй болж төв мэдрэлийн систем ба дотор эрхтэний эс, эдэд цугларах бөгөөд тэнд үрэвсэлт болон сөнөрлийн процесс үүснэ.
  • 45. ◦ Махчин амьтны гударга нь орчин үед өргөн дэлгэрсэн халдварт өвчин мөн. Манай оронд нохойн гударга дээр үеэс гарсан түүхтэй бөгөөд 1970 онд Төр-хурахын үслэг ангийн аж ахуйн булганд гарсан удаа бий. ◦ Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын гэрийн нохойд олонтаа тохиолдох болсон байна. Үнэг, булга, нохойн аж ахуйд үлэмж хэмжээний хохирол учруулдаг өвчин бөгөөд өвчилсөн амьтны 50 гаруй хувь нь үхнэ. ◦ Өвчний нууц хугацаа 2-7 хоног байна. Гударга өвчин хэт хурц ба хөнгөн хэлбэртэй тусна. Өвчнийг шинж тэмдгээр нь салстын, мэдрэлийн ба арьсны хэлбэр гэж хуваана. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 46. 4. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг ◦ Өвчний эхний үед салст бүрхүүлд салстал үүсч төв мэдрэлийн системийн нэрвэгдлийн шинж тод илрэн гарна. Хэт хурц хэлбэрийн үед амьтан гэнт халуурч 2-3 хоноод үхнэ. Хурц хэлбэрийн үед 1-2 хоног халуурч байгаад халуун нь бага зэрэг буурч хэвийн байдалдаа хэд хононо. Энэ үед 2-догч халдвар орж хүндрүүлбэл халуун нь дахин нэмэгдэх ба өвчний төгсгөлд буурч хэвийн хэмжээнээс ч бага болдог. ◦ Өвчилсөн амьтны зан ааш нь өөрчлөгддөг. Чичирч, орчныг анхаарахгүй болох, байнга цочих, хамрын сарьсан хоншоор нь хуурайшиж 1-2 хоноод амьсгалын эрхтэнд салст үрэвсэл үүсч дараа нь өвчтэй амьтан найтаах, тургих, гудчих шинж илрэх ба үүнээс болж гударга гэж нэрлэх болжээ. Мөн чацга алдана. Махчин амьтны гударгын үед нимгэн арьстай газраар жижиг жижиг улаан толбо гарч цэврүүтэн хагарч тав үүсгэж хатна.
  • 47. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт ◦ Хэт хурц хэлбэрээр өвчилж үхсэн амьтны үнхэлцэгт шар ус цугларч зүрхний булчинд жижиг цус харвалт, салст үрэвсэлт үүссэн байна. ◦ Өвчин хурц явцтай тусахад амьсгалын дээд зам, мөгөөрсөн хоолойд идээт ба салст үрэвсэл үүснэ. ◦ Ходоод гэдэсний хананд цус харвалт, шархлаа буй болно. Элэг цусаар дүүрч зөөлөрдөг, дэлүү хэвийн хэмжээнд байна. ◦ Цээжний хөндийн ба чацархайн тунгалагийн булчирхай хөөж яльгүй томорсон байна.
  • 48. 6. Оношлогоо, ялган оношлохуй ◦ Махчин амьтны гударга өвчин олон янзын шинж тэмдэгтэй учир онош тогтооход бэрхшээлтэй. Эпизоотологийн судалгаа, илрэх шинж тэмдэг, эмгэг анатомийн өөрчлөлтийг үндэслэхээс гадна 30-45 хоногийн настай тухайн төрлийн амьтны зулзага – гөлгөнд биосорил тавьж онош тогтооно. ◦ Ийлдэс судлалын шинжилгээнд ХХУ, тундасжуулах урвалыг хэрэглэж болно. Вирус судлалын аргыг хэрэглэж тахианы үр хөврөлт эдийн орчинд өсгөвөр гаргаж онош тогтоож болно. ◦ Махчин амьтны гударга өвчинг токсоплазмоз, галзуу, лептоспироз, эпилепси болон амьсгалын эрхтэний зарим өвчнөөс ялган таних шаардлагатай.
  • 49. 7. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт ◦ Махчин амьтны гударгыг эмчлэх өвөрмөц эмчилгээ одоогоор боловсрогдоогүй боловч өвчний эхний үед хэт дархалсан ийлдэс, гаммаглобулиныг хэрэглэхэд нааштай дүн өгөх тал бий. Мөн антибиотикийн эмчилгээ хийж болно. ◦ Сүүлийн үед өвөрмөц урьдчилан сэргийлэх арга хэмжээнд (668-кф) гэдэг омгоор бэлтгэсэн вакциныг нохой, үнэг, усны булга зэрэг амьтныг тарьж сэргийлж байна. Ийм вакцинаар тарихад дархлаа нь 8 сар үргэлжилдэг байна. ◦ Махчин амьтны гударга өвнөөс сэргийлэхийн тулд дор дурдсан арга хэмжээ авах хэрэгтэй. 1. Золбин нохдыг устгаж байх 2. Эзэнтэй нохдод сар бүр МЭ-ийн үзлэг хийх 3. Эзэнтэй нохойг уяатай байлгах 4. Булга, үнэгний байраар нохой орохыг хориглох 5. Гаднаас ирсэн амьтныг 45 хоног хорионд байлгаж, эрүүлийг баталгаажуулах зэрэг арга хэмжээг авч явуулна.
  • 50. Ашигласан мэдээллийн эх сурвалж 1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984; 2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии Москва “Колос” 1979; 3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал. Улаанбаатар 1988; 4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000; 5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015; 6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012; 7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994.

Editor's Notes

  1. 1. Энэ өвчнөөр тайван бус нутгийн мялзантсан үхрийн 20% хүртэл үхнэ. Учир нь уг өвчин олон арван жилээр нэг нутагт үргэлжлэн гарч байсны улмаас тайван бус нутгийн үхэрт тодорхой хэмжээний дархлаа бий болдогтой холбоотой гэж үздэг. Мялзан өвчин манай оронд дээр үеэс үргэлжлэн гарч өвчний эсрэг тодорхой арга хэмжээг авч байгаагүйн улмаас нүүдэлчин ардын аж ахуйтанд ихээхэн хохирол учруулж байжээ. Харин хувьсгалын жилүүдэд манай оронд мялзан өвчнөөс сэргийлэх, устгах тодорхой арга хэмжээ авч ирсний үр дүнд өвчнийг устгасан байна. 1991-1992 онд ОХУ-ын Чита мужаас Дорнод аймгийн Баян-Уул, Тува улсаас Увс аймгийн Бөхмөрөн,Сагиль, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдын үхэрт мялзан өвчин нэвтрэн орж ирсэн боловч МЭ, хорио цээрийн шуурхай арга хэмжээ авч устгасны үр дүнд хохиролгүй өнгөрсөн юм.
  2. РНХ-Рибонуклейны хүчил.
  3. Өвчилж эдгэрсэн үнээний уураг сүүгээр дамжин тугалд 5-6 сарын дархлаа тогтоно. Хээлтэй байхдаа өвчилж эдгэрсэн эсвэл вакцин таригдсан үнээнээс гарсан тугал 11 сарын хугацаатай дархлаа тогтоно.